Surtalchilgaa fin

1
Мэргэжлийн сургалтад урьж байна Залуусаа, ХАА-н чиглэлийн мэргэжлийг богино хугацаанд эзэмшиж баталгаатай ажилтай болохыг хүсч байна уу? Тэгвэл Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд шинээр нээгдсэн “Хөдөө аж ахуйн машин механизмийн засвар ашиглалт мэргэжлийн ангид элсэн суралцахыг урьж байна. Орчин үеийн техник технологоор иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинд 2,5 жил үнэ төлбөргүй суралцан хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан болох боломж нээгдлээ. Тус сургуульд суралцсанаар бүрэн дунд боловсролыг давхар эзэмших боломжтой бөгөөд үйлдвэрлэлийн дадлагыг мэргэжлийн байгууллагууд дээр хийж өндөр ур чадвартай болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70373706 утсаар эсвэл [email protected] цахим хаягаар авч болно. Дархан-Уул аймаг МСҮТ нь Иргэдийн авьяас сонирхолд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго тавин ажиллаж жилдээ 400-500 суралцагчийг төгсгөн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлүүдэг бөгөөд гадаад улс орнуудын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж сургалтын шинэлэг орчинг бий болгож заах арга зүй, багшлах боловсон хүчнээ өнөөгийн шаардлагад нийцүүлж чадсан сургууль юм. Монгол улсад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбар хурдацтай хөгжиж орчин үеийн өндөр хүчин чадалтай техник технологи нэвтэрч үйлдвэрлэл нэмэгдсэн нь хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлтийг бий болгоод байгаа билээ. Энэ эрэлт хэрэгцээг хангаж хүн амын эрүүл хүнсний хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн Газар , Хөгжлийн Агентлагийн хөрөнгө оруулалтаар “МОНГОЛ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийг Чехийн Байгалийн Шинжлэлийн Их Сургууль 2010-2012 онд хэрэгжүүлж ХААММЗА мэргэжлийн сургалтын орчинг шаардлагтай техник хэрэгсэл, тоноглон сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна . Та бүхэн тус сургуультай биечлэн танилцаж сургагч багш нартай уулзан зөвлөгөө авах боломжтой . Ирээдүйн мэргэжлээ зөв сонгоорой залуусаа.

Transcript of Surtalchilgaa fin

Page 1: Surtalchilgaa fin

Мэргэжлийн сургалтад урьж байна

Залуусаа,

ХАА-н чиглэлийн мэргэжлийг богино хугацаанд

эзэмшиж баталгаатай ажилтай болохыг хүсч байна уу?

Тэгвэл Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт

Үйлдвэрлэлийн Төвд шинээр нээгдсэн “Хөдөө аж

ахуйн машин механизмийн засвар ашиглалт

” мэргэжлийн ангид элсэн суралцахыг урьж байна.

Орчин үеийн техник технологоор иж бүрэн

тоноглогдсон сургалтын орчинд 2,5 жил үнэ төлбөргүй

суралцан хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээнд

нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан

болох боломж нээгдлээ.

Тус сургуульд суралцсанаар бүрэн дунд

боловсролыг давхар эзэмших боломжтой бөгөөд

үйлдвэрлэлийн дадлагыг мэргэжлийн байгууллагууд

дээр хийж өндөр ур чадвартай болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70373706 утсаар эсвэл

[email protected] цахим хаягаар авч болно.

Дархан-Уул аймаг МСҮТ нь Иргэдийн авьяас

сонирхолд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн

эрэлтэнд нийцсэн чадварлаг мэргэжилтэй ажилтан

бэлтгэх зорилго тавин ажиллаж жилдээ 400-500

суралцагчийг төгсгөн хөдөлмөрийн зах зээлд

нийлүүлүүдэг бөгөөд гадаад улс орнуудын төсөл

хөтөлбөртэй хамтран ажиллаж сургалтын шинэлэг

орчинг бий болгож заах арга зүй, багшлах боловсон

хүчнээ өнөөгийн шаардлагад нийцүүлж чадсан сургууль юм.

Монгол улсад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн

салбар хурдацтай хөгжиж орчин үеийн өндөр хүчин

чадалтай техник технологи нэвтэрч үйлдвэрлэл нэмэгдсэн

нь хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлтийг

бий болгоод байгаа билээ.

Энэ эрэлт хэрэгцээг хангаж хүн амын эрүүл хүнсний

хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бүгд

Найрамдах Чех Улсын Засгийн Газар , Хөгжлийн

Агентлагийн хөрөнгө оруулалтаар “МОНГОЛ ДАХЬ

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийг Чехийн

Байгалийн Шинжлэлийн Их Сургууль 2010-2012 онд

хэрэгжүүлж ХААММЗА мэргэжлийн сургалтын орчинг

шаардлагтай техник хэрэгсэл, тоноглон сургалтын

хэрэглэгдэхүүнээр ханган ашиглалтанд хүлээлгэн өгөөд

байна .

Та бүхэн тус сургуультай биечлэн танилцаж сургагч

багш нартай уулзан зөвлөгөө авах боломжтой .

Ирээдүйн мэргэжлээ зөв сонгоорой залуусаа.