supply chain 201601.pdf

8
No: 01 (29) 2016.03.25 Quarterly E-newsletter Supply Chain АГУУЛГА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1 АРГА ХЭМЖЭЭ 2 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 3 ЗУРААСАН КОД 3 СУРГАЛТ 4-5 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ 6-7 МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 3 сарын 7 ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Хурлаар зөвлөлийн дүрмийг эцэслэн баталж, зөвлөлд шинээр гишүүн болж буй төрийн яамд, агентлагуудын төлөөллийг танилцуулав. Зөвлөлд АҮЯ, ЗТЯ, ГТЕГ, МХЕГ, СХЗГазрын төлөөллүүд орсон болно. Мөн зөвлөлийн 2 дэд хороодын дарга нарыг сонгох санал хураалт явуулав. Нэр дэвшигчдийг харилцан зөвшилцөн нэр дэвшүүлж, санал хураасны дагуу зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар: - Бодлого хамтын ажиллагааны дэд хорооны даргаар ЗТЯамны нэгдсэн тээвэр логистикийн стратеги одлого хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батболд - Сургалт, судалгааны дэд хорооны даргаар ШУТИС-ийн БУХС-ийн багш, Ph.D Ж.Ганчимэг нарыг тус тус сонгон томиллоо. Зөвлөлийн дараагийн хийх төлөвлөгөөт ажлуудын жагсаалтыг гаргав. Үүнд: - 3 сарын 30 нд Оны онцлох аж ахуй нэгжээр шалгарсан “УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцах аян - 4 сарын 18-21 ны өдрүүдэд Логистикийн өдөрлөг (ЭШӨ-ийн уралдаан, үзэсгэлэн, танилцах аялал, хэлэлцүүлэг), эндээс зөвлөмж гарган ЗГ, яам, агентлагууд болон улс төрийн намуудад хүргүүлэн мөрийн хөтөлбөрт тусгуулах - 5 сарын 20-21 ны өдрүүдэд Алтанбулагт болох үзэсгэлэн форумд тээврийн салбарын өнөөгийн байдлыг талаар хэлэлцүүлэг - 6 сарын 7-8 ны өдрүүдэд АНДЭЗНКомисс, АХБ-ны дэмжлэгтэйгээр тээврийн салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр тээврийг хөнгөвчлөх асуудлаар үндэсний семинар - 7 сарын 14-15 нд болох АСЕМ-ын уулзалтын хүрээнд бие даасан нэг салбар хуралдааныг тээвэр логистикийн чиглэлийн асуудлыг оруулж “Торгоны зам, Талын зам” нэртэйгээр хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна. ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО МҮХАҮТАНХИМ, ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛ

Transcript of supply chain 201601.pdf

Page 1: supply chain 201601.pdf

No: 01 (29) 2016.03.25Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1 АРГА ХЭМЖЭЭ 2

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 3

ЗУРААСАН КОД 3

СУРГАЛТ 4-5

ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ 6-7

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 3 сарын 7 ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Хурлаар зөвлөлийн дүрмийг эцэслэн баталж, зөвлөлд шинээр гишүүн болж буй төрийн яамд, агентлагуудын төлөөллийг танилцуулав. Зөвлөлд АҮЯ, ЗТЯ, ГТЕГ, МХЕГ, СХЗГазрын төлөөллүүд орсон болно. Мөн зөвлөлийн 2 дэд хороодын дарга нарыг сонгох санал хураалт явуулав. Нэр дэвшигчдийг харилцан зөвшилцөн нэр дэвшүүлж, санал хураасны дагуу зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар: - Бодлого хамтын ажиллагааны дэд хорооны даргаар ЗТЯамны

нэгдсэн тээвэр логистикийн стратеги одлого хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батболд

- Сургалт, судалгааны дэд хорооны даргаар ШУТИС-ийн БУХС-ийн багш, Ph.D Ж.Ганчимэг нарыг тус тус сонгон томиллоо.

Зөвлөлийн дараагийн хийх төлөвлөгөөт ажлуудын жагсаалтыг гаргав. Үүнд:

- 3 сарын 30 нд Оны онцлох аж ахуй нэгжээр шалгарсан “УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцах аян

- 4 сарын 18-21 ны өдрүүдэд Логистикийн өдөрлөг (ЭШӨ-ийн уралдаан, үзэсгэлэн, танилцах аялал, хэлэлцүүлэг), эндээс зөвлөмж гарган ЗГ, яам, агентлагууд болон улс төрийн намуудад хүргүүлэн мөрийн хөтөлбөрт тусгуулах

- 5 сарын 20-21 ны өдрүүдэд Алтанбулагт болох үзэсгэлэн форумд тээврийн салбарын өнөөгийн байдлыг талаар хэлэлцүүлэг

- 6 сарын 7-8 ны өдрүүдэд АНДЭЗНКомисс, АХБ-ны дэмжлэгтэйгээр тээврийн салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр тээврийг хөнгөвчлөх асуудлаар үндэсний семинар

- 7 сарын 14-15 нд болох АСЕМ-ын уулзалтын хүрээнд бие даасан нэг салбар хуралдааныг тээвэр логистикийн чиглэлийн асуудлыг оруулж “Торгоны зам, Талын зам” нэртэйгээр хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

МҮХАҮТАНХИМ, ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛ

Page 2: supply chain 201601.pdf

Quarterly E-newsletter

2016 1 (29) Хуудас: 2 / 8

Supply Chain

“ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД ЛОГИСТИКИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ

ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА“Монголын Үндэсний Худалдаа Аж

Үйлдвэрийн Танхим”, “Монголын Логистикийн Холбоо”, “ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль” хамтран “Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг” сэдэвт арга хэмжээг 4 сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Бид энэхүү арга хэмжээг “Дэлхийн логистикийн өдөр”-ийг тохиолдуулан 4 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.

Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын худалдаа, тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, худалдаа тээврийг хөнгөвчлөх чиглэлээр бодлого боловсруулж буй төрийн яамд, агентлагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй дотоодын төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, банк, мөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн үүрэг оролцоог зөв тодорхойлон гаргах, идэвхийг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Арга хэмжээ нь эрдэм шинжилгээний бага хурал, салбарын асуудал хөндсөн уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн, танилцах аялал гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулагдана.

Эрдэм шинжилгээний бага хурал: 2016 оны 04 сарын 18 өдөр: “Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм

шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжиж, хэлэлцүүлгийн үеэр танилцуулна.

Танилцах аялал: 2016 оны 04 сарын 19 өдөр: Худалдаа, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн логистикийн нэгж, агуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан оролцогчид хоорондоо туршлага хуваалцах боломжийг олгоно.

Салбарын асуудал хөндсөн уулзалт хэлэлцүүлэг: 2016 оны 04 сарын 20 өдөр: “Худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтын зорилго нь төрийн бодлого боловсруулагчид, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийг нэг дор уулзуулж, санал бодлоо солилцох, худалдаа тээврийг хөнгөвчлөх үйл ажиллагаанд логистикийн гүйцэтгэж буй үүрэг, үүсэх эрсдлийг логистикийн цогц шийдлээр бууруулах арга замыг тодорхойлон оновчлох, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах гарцыг хамтдаа эрэлхийлэхэд оршино.

Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг холбогдох төрийн яам, агентлагууд, мөн сонгуульд оролцож байгаа бүх улс төрийн намуудад хүргүүлнэ.

Үзэсгэлэн: 2016 оны 04 сарын 20 өдөр: Худалдаа, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллага, бусад сонирхогч талууд бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах боломжийг олгоно.

Та бүхэн арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gs1mn.org/index.php?option=com_content&view=article&id=3318:2016-03-15-090453&catid=96:barcode&Itemid=91 веб сайтаас авах болон дараах хаягаар холбогдоно уу.

АРГА ХЭМЖЭЭ

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.Цахим хаяг: www.mongolchamber.mn Харилцах утас: 99019141, 95341188, 313411Цахим хаяг: [email protected], [email protected]

Page 3: supply chain 201601.pdf

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 82016 1 (29)

Supply Chain ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

“НОГООН СОР” ХХК “GS1 Монгол” н и й г э м л э г и й н гишүүн, “Ногоон сор” ХХК нь 2009 онд анх үүсгэн б а й г у л а гд с а н а а с хойш жилийн дөрвөн улирал хүлэмжинд тарьж ургуулсан, хэрэглэгчийн эрүүл мэндэд тустай, мөн хүнсний аюулгүй

байдлыг дээдлэн ямар нэг химийн бордоогүй 100% органик гүзээлзгэнэ, усан үзэм, тарвас, өргөст хэмх, улаан лооль зэрэг нийт 10 гаруй

нэр төрлийн жимс жимсгэнийг 32 хүлэмжинд тариалан хэрэглэгчдийн гар дээр хүргэж байгаа билээ. Цаашид тус компанийн хамт олон Монгол хөрсөнд ургаж болох бүх жимсийг нутагшуулах зорилготой бөгөөд импортыг орлож, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилго тавин ажиллаж байна. Одоогоор Скай трейдинг ХХК, Монхангай трейд ХХК, ETV, MNC мэдээллийн суваг, GOOD PRICE сүлжээ дэлгүүр зэрэг олон байгууллагуудтай түншийн харилцаатай. Та бүхэн ч тус компанитай түншийн харилцааг бий болгон хамтран ажиллах боломж нээлттэй юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар чадварлаг хамт олонтой холбогдох боломжтой.

Мэйл хаяг: [email protected]Вэбсайт: http://nogoonsor.mn/Пэйж хуудас: https://www.facebook.com/nogoonsorllc/?fref=ts

Хаяг: Төв аймаг, Эрдэнэ сум Утас: 99011925, 88090209, 88009869, 99163286, 70180209

ХОЛБОО БАРИХ

ЗУРААСАН КОД

GS1 ECOM ИЙГ GS1 EDI ГЭЖ НЭРЛЭХЭЭР БОЛЛОО GS1 Глобал байгууллагаас бизнесийн электрон мессеж харилцан солилцох стандартуудыг “GS1 EDI” нэрийн дор нэгтгэж нэрлэхээр болсноо албан ёсоор зарлалаа. Өмнө нь дээрх стандартуудыг GS1 eCom нэрээр нэрлэдэг байсан билээ. Нэрийг өөрчлөх болсон шалтгаан нь GS1 eCom –ыг олон улсад хэрэглэгддэг “eCommerce” буюу электрон худалдааны хэлц үг нэршилтэй солиж андуурах тохиолдлууд гарч байгаатай холбоотой юм. “eCommerce” буюу электрон худалдаа нь бизнесээс хэрэглэгч хүртлэх худалдааг интернэт сайт дээр тулгуурлан хийдэг арилжааны хэлбэр

юм. "GS1 EDI" нь GS1 ийн гишүүн байгууллагууд болон тэдгээрийн веб сайтуудад өргөн хэрэглэгдэж хэвшсэн стандарт учраас түүнийг сонгосон байна. Мөн олон хэл дээр хэрэглэгддэг, санах болон дуудахад хялбар байдал нь нөлөөлсөн байна. GS1 EDI стандарт нь GS1 EANCOM® болон GS1 XML гэсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээрийн нэрийг өөрчлөөгүй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://mozone.gs1.org сайтаас авах боломжтой юм.

Page 4: supply chain 201601.pdf

Quarterly E-newsletter

2016 1 (29) Хуудас: 4 / 8

Supply Chain

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Логистикийн Холбоо, ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургууль хамтран Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ өгөх, худалдаа, бизнесийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдээс гарах арга замыг хайх зорилгоор “Хямралын үеийн удирдлага” сэдэвт 1 өдрийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтыг тухайн салбартаа тэргүүлэгч судлаач эрдэмтэн, доктор багш нар удирдан явуулах бөгөөд сургалтын хүрээнд дараах сэдвүүд багтсан. Үүнд:

• Хямралын үеийн менежмент• Эдийн засгийн хямрал ба Монгол улсын Эдийн засгийн өнөөгийн байдал• Төслийн удирдлага• Нийлүүлэлтийн хэлхээн дэх тээвэр, логистикийн зардлыг бууруулах арга замууд

Сургалтаар эдийн засгийн болон бизнесийн салбар дах олон талын мэдлэгийг олж авахын зэрэгцээ сургагч багш нартай харилцан санал бодлоо солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.

Сургалтын үргэжлэх хугацаа: 2016 оны 4 сарын 6 ны өдөр 8:30-17:30Сургалтын төлбөр: 1 хүний 120 000 төгрөг (төлбөрт цай кофе, өдрийн хоол, сертификатны зардал багтсан болно)Төлбөр төлөх данс: Хаан банк, МҮХАҮ-ийн танхим, 511 200 3124 тоот данс

Хүний тоо хязгаартай тул төлбөр хийгдсэн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулахыг анхаарна уу. Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл 2016 он 4 сарын 2 ны өдрийн дотор доорхи хаягаар хандана уу.

Жич: Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг хавсаргав. Холбогдох хаяг: МҮХАҮТанхим, Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн О.АриунсанааУтас: 313411, 99022595Цахим шуудан: [email protected]

СУРГАЛТ

“ХЯМРАЛЫН ҮЕИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДАХЫГ

УРЬЖ БАЙНА

Page 5: supply chain 201601.pdf

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 82016 1 (29)

Supply Chain “ХЯМРАЛЫН ҮЕИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТЫН

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Сар, өдөр Цаг Хичээлийн сэдэв Хичээлийн агуулга Цаг Багшийн нэр

04 с

ары

н 06

Лха

гва

0845-0900 Бүртгэл

0900-0945 Хямралын үеийн менежмент

• Хямрал

• Хямралын үеийн менежмент

• Хямралаас сэргиийлэх боломж

1СЭЗДС

Док.,дэд проф Ц.Батсүх

Цайны завсарлага

1000-1130

Эдийн засгийн хямрал ба Монгол

улсын Эдийн засгийн өнөөгийн

байдал

• ЭЗ-н хямрал, түүний мөн чанар

• Мөчлөг, давтамж

• ЭЗ-н өнөөгийн байдал

• Хямралаас сэргийлэх арга замууд /макро, микро түвшинд/

2СЭЗДС

Док.,дэд проф Ц.Батсүх

1140-1310 Төслийн удирдлага

• Төсөл

• Төслийн удирдлага

• Төслийн хэмжилт, шинжилгээ

2

Удирдлагын академийн ахлах багш,

Менежментийн үндэсний зөвлөх

Ц.Өнөржаргал

Үдийн хоол

1400-1530

Нийлүүлэлтийн хэлхээн дэх тээвэр,

логистикийн зардлыг бууруулах

арга замууд

• Нийлүүлэлтийн хэлхээ, түүний мөн чанар

• Нийлүүлэлтийн хэлхээн дэх тээвэр, логистикийн зардлууд

• Зардал бууруулах арга замууд

2

“Логистикийн холбоо” ТББ-ийн

Ерөнхийлөгч

Док.,дэд проф А.Мөнхболд

Цайны завсарлага

1540-1720Beergame

Багийн ажил

• Үйлдвэрлэл, худалдаа, тээврийн хэлхээ үүсгэх /логистикийн мэргэжилтний ажил үүргийн симуляц тоглоом /

• Нийлүүлэлтийн хэлхээн дэх логистик урсгалууд

• Гэрээ хэлцлүүд хийх дасгал

2

“GIZ буюу Германы олон улсын хамын ажиллагааны

нийгэмлэг” –ийн зохицуулагч,

Магистр Н.Батзориг

Жич:1. Суралцагчдад сертификат олгоно.2. Академик нэг цагийг 45 минутаар тооцсон.

Page 6: supply chain 201601.pdf

Quarterly E-newsletter

2016 1 (29) Хуудас: 6 / 8

Supply Chain ЛОГИСТИК

2016 ОНЫ ЛОГИСТИКИЙН “ТОП 10 ЧИГ ХАНДЛАГА”

1. БОДИТ ХУГАЦААНЫ ДҮРЭМ Ихэнхи хүмүүс захиалгаа яг хаана явж байгаа,

яг хэзээ ирэхийг мэдэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл цаг минутаар мэдээлэл хүлээн авахыг хүсдэг хэрэглэгчид олширч байгаагаас үүдэн тэдний хэрэгцээнд тулгуурлан “Бодит хугацааны дүрэм”-ийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хэрэглэгч эсвэл дэлгүүрийн хангамжийн менежерүүд агуулах болон гар дээр захиалга хүрч ирэх хугацааг мэдсэнээр их хэмжээний зардал болон цаг хугацааны хэмнэлтийг хийх боломжтой болж байгаа юм. 2016 онд интернэтэд суурилсан технологийг хөгжүүлснээр энэ үйл ажиллагааг нэвтрүүлэх юм.

2. БУЦААЛТ ХИЙХ ХЯЛБАР ШИЙДЭЛ Буцаалтыг хэрхэн зөв хийх нь таны бизнесийн

гол шалгуур бөгөөд зөв гарцыг олж чадвал хэрэглэгчид байнга үүнийг санаж явах болно.

Өөрөөр хэлбэл буцаалтын зөв аргыг хэрэглэж чадсанаар хэрэглэгчдийг алдахгүй байх боломжтой болно. Энэ бол хэрэглэгчдэд үзүүлж буй хамгийн “ГАЙХАМШИГТАЙ” үйлчилгээ бөгөөд 2016 оноос үүнийг нэвтрүүлж эхлэхэд бэлэн болоод байна.

3. ХҮРГЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ

Онлайн худалдааны үйл ажиллагаа үүсч олон жилийг ардаа үдсэн ч өнөөг хүртэл түгээлт хүргэлтийг хянах шалгах үйл ажиллагааг сайжруулах шаардлага байсаар байна. Агуулахын технологийг сайжруулж, имэйл болон бичгэн хэлбэрээр хэрэглэгчидтэй найрсаг харилцаа холбоо тогтоон тэдний захиалгын талаархи нарийн мэдээллийг өгч байгаа олон дэлгүүрүүд байна. Гэхдээ 2016 онд онлайн худалдаачдад зориулан хүргэлтийн үйл ажиллагааг нарийн

2016 онд Дэлхийн логистикийн чиг хандлагад сонирхол татахуйц хэд хэдэн шинэчлэл, өөрчлөлтүүд гарна гэж олон улсын судлаачдын зүгээс үзэж байна. Ингээд Логистикийн шинэ чиг хандлагуудтай танилцъя.

Page 7: supply chain 201601.pdf

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 82016 1 (29)

Supply Chain хянаж, мөрдөн мөшгих шинэ шийдлүүдийг санал болгохоор төлөвлөж байна.

4. НӨӨЦИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ Агуулахад байгаа нөөцийн хамгийн дээд

түвшинг хянах нь маш чухал боловч нөөцийг хянаж бүртгэх нь тийм ч хялбар биш байдаг. 2016 онд “Ухаалаг тайлан”-гийн шинэ шийдлийг гаргахаар ажиллаж байна. Энэ программ нь нөөц хэдийд багасах, хугацаа нь хэзээ дуусахыг танд урьдчилан сануулах юм.

5. НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭГ БҮХЭЛД НЬ ХЯНАХ

Нийлүүлэлтийн хэлхээн дэх бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн, хяналтын үйл ажиллагааг сайжруулах нь маш чухалд тооцогдож байна. 2016 онд мөн нийлүүлэлтийн хэлхээний чухал шинжүүдийг олон нийтэд гарган таницлуах, үйл ажиллагааг сайжруулахад ялангуяа бизнесээс хэрэглэгч рүү, электрон худалдааны компаниуд руу чиглэн ажиллах болно.

6. ӨРТӨГ БАГАТАЙ ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ ЗАХИАЛГУУД ИЛҮҮ ЭНГИЙН ХЯЛБАР БОЛНО

Энэ жилээс эхлэн хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүнийг онлайнаар хялбар захиалах хандлага нэмэгдэх бөгөөд бүтээгдэхүүнийг хайрцаг хайрцгаар нь авах шаардлагагүй, нэг ширхэг бүтээгдэхүүнийг ч онлайнар захиалах боломжтой болох юм.

7. ДЭЛХИЙ ИЛҮҮ ЖИЖИГ БОЛНО Өнөөдрийн хувьд хилийн чанадаас захиалж

буй барааг хэрэглэгчдэд хүргэхэд хэдэн долоо хоногийг зарцуулдаг бол 2016 оноос эхлэн хүргэлтийн үйл ажиллагааг илүү хурдан хийх боломжийг судлан хэрэгжүүлэхэд анхааран ажиллана. 8. ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ

Үүлэн технологи дээр суурилсан үйлчилгээг үйлдвэрмйн стандарт руу нэвтрүүлж уламжлалт үйлдвэрийн арга барилыг өөрчлөх чиглэлээр ажиллана.

9. ТӨЛӨВЛӨЛТ ЦААШИД Ч ЧУХАЛД ТООЦОГДОХ БОЛНО

Бизнесийн хамгийн завгүй цаг үе бол урьдчилан төлөвлөлт юм. Жилийн эрэлтийг урьдчилан төлөвлөснөөр бил нөөцийг зөв хянах боломжтой болно.

10. ХЭРЭГЛЭГЧ “ХААН” БАЙСААР БАЙХ БОЛНО

Хамгийн шилдэг логистикийн үйл ажиллагаа гэдэг бол “Хэрэглэгч компьютерын гарнаас товших нэг үйлдэл хийхэд л захиалга үүдэнд нь ирдэг байх” шийдлийг санал болгох явдал юм. 2016 онд бүхий л компаниуд энэ шийдэл рүү дөхөх, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад дөхөж ажиллахыг чармайх болно.

Page 8: supply chain 201601.pdf

Quarterly E-newsletter

2016 1 (29) Хуудас: 8 / 8

Supply Chain

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

www.gs1mn.org

“GS1 Монгол” нийгэмлэг

ЗУРААСАН КОД АВАХ ЗААВАРЧИЛГАА“GS1 Монгол” нийгэмлэгийн http://www.gs1mn.org/ сайтруу ороод “ГИШҮҮНЧЛЭЛ” гэсэн хэсэгтэй танилцахад зураасан код авах талаар ерөнхий мэдээллийг нэг дороос авах болно. Харин аж ахуй нэгжийн хэлбэр, мөн зураасан код авах хэлбэрээс хамаараад бүрдүүлэх бичиг баримтууд тодорхой хэмжээгээр ялгаатай. Зааварчилгааны дэлгэрэнгүйг доорх хавсралтаас үзнэ үү.

ОНЛАЙНААР ЦААСААР

АЖ АХУЙ НЭГЖ

1 ААН-ийн танилцуулга /мэйлээр/ ААН-ийн танилцуулга /цаасаар/

2 ААН-ийн гэрчилгээний хуулбар /мэйлээр/ ААН-ийн гэрчилгээний хуулбар /цаасаар/

3Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамга дарсан байх,/ /мэйлээр/

Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамгатай ирэх/ /цаасаар/

4 Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /мэйлээр/

Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /цаасаар/

5 Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /порталд шивж илгээнэ/

Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /ирж бөглөнө/

ХУВЬ ХҮН1 Иргэний үнэмлэхний хуулбар /мэйлээр/ Иргэний үнэмлэхний хуулбар /цаасаар/

2Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг,/ /мэйлээр/

Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг/ /цаасаар/

3 Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /мэйлээр/

Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /цаасаар/

4 Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /порталд шивж илгээнэ/

Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /ирж бөглөнө/

НӨХӨРЛӨЛ, ХОРШОО

1 Нөхөрлөл, хоршооны гэрчилгээний хуулбар /мэйлээр/

Нөхөрлөл, хоршооны гэрчилгээний хуулбар /цаасаар/

2Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамга дарсан байх,/ /мэйлээр/

Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамгатай ирэх/ /цаасаар/

3 Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /мэйлээр/

Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /цаасаар/

4 Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /порталд шивж илгээнэ/

Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /ирж бөглөнө/