Steve jobs

13
Стив Жобс MT – 3 Г.Пүрэв-Ойдов Орхон аймаг 2016 он

Transcript of Steve jobs

Page 1: Steve jobs

Стив ЖобсMT – 3 Г.Пүрэв-Ойдов

Орхон аймаг2016 он

Page 2: Steve jobs

АГУУЛГА

1. Оршил

2. Үндсэн хэсэг

3. Гавьяа, шагнал

4. Дүгнэлт

Page 3: Steve jobs

Аливаа хүн бүрт өөр өөрсдийн гэсэн бахархдаг хүн, эсвэл ямарваа нэгэн зүйлс дотоод

сэтгэлд нь оршиж байдаг. Эрдэмтэн доктор ч бай, жирийн сурагч, ажилтан ч бай бүгд тухайн

зүйлсийг харах өнцгөөс авхуулаад бахархах зүйлс нь ялгаатай билээ. Тэрхүү бахархдаг

зүйлээсээ хамааран уг хувь хүний цаашдын ирээдүй, мөн орчлон хорвоог үзэх үзэл нь бусад

хүмүүсээс өөрийг нь ялгаж өгдөг. Өнөөдөр 21р зуун буюу мэдээллийн технологийн эрин үе.

Өмнөх зууны хүмүүсийн хэрэглээтэй өнөөгийн хүмүүсийн хэрэглээг харьцуулах нь илүүц

билээ. Та бид бүхний өдөр тутмын хэрэглээ болсон нэг зүйл маань гар утас болно. Энэхүү

сэдвийн хүрээнд би та бүхэнд өөрийн бахархдаг хүний талаар багахан хэмжээнд танилцуулья.

Тэрхүү хүн маань бид бүгдийн сайн мэдэх “iPhone” хэмээх гар утасны үйлдвэрлэгч Apple

корпорацийн тэргүүн Стив Жобс асан юм.

1. Оршил

Page 4: Steve jobs

Стив Жобс 1955 оны 2 дугаар сарын 24-нд

мэндэлсэн бөгөөд түүний хүүхэд нас нь  Сан-

Францискод өнгөрчээ. Стив Жобсын төрсөн эх нь

түүнийг тэжээж чадахгүйн улмаас хуульчид

үрчлүүлэхээр анх тохиролцсон байсан боловч дараа

нь тэдгээр хүмүүс нь бодлоо өөрчлөн охин хүүхэд

үрчилж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Үүний

дараа тvvнийг Пол, Клара гэх хүмүүс vрчилж авсан

байна. Үрчилж авсан эцэг эх нь Стив Жобсын төрсөн

эхэд түүнийг заавал их сургуульд оруулна гэж хэлж

байсан байна.

2.1 . Стив Жобсын намтар

2. Үндсэн хэсэг

Page 5: Steve jobs

Бага наснаасаа л Стив Жобс нь янз бvрийн техник болоод түүний хэрхэн, яаж

ажилладгийг сонирхож эхэлсэн бөгөөд ахлах ангидаа электроникийг шимтэн

сонирхох болжээ. Стив Жобс нь Портланд хотын Рийд коллежид санхүүгийн

чиглэлээр суралцахаар элссэн боловч сонгосон анги, мэргэжил нь түүний

сонирхлыг огтхон ч татахгүй байсан тул эхний улирлыг дуусгаад, шууд сургуулиа

хаясан байна.

Page 6: Steve jobs

Үүний дараа нь тэр найзынхаа гэрт толгой хоргодон амьдрахдаа ундааны шил

цуглуулахаас эхлээд “Алиса гайхамшгийн оронд” зохиолын баатруудын хувцас

өмсөн дэлгүүрт зогсох зэргээр хоолны мөнгөө олж, амь зогоож байжээ. Заримдаа

долоо хоногт нэг удаа болдог сvмийн үнэ төлбөргүй оройн хоолонд очдог байжээ.

Стив Жобс нь их сургууль төгссөн диплом, тэр ч байтугай бүрэн дунд боловсрол

эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгvй нэгэн байсан юм.

Page 7: Steve jobs

1974 оны намар Жобс нь Калифорниaд эргэн ирж, Возняк гэх найзынхаа хамт компьютер

санаачлагчдын клубт гишүүнээр элсэн, сургалтанд хамрагджээ. Үүнээс цааш Жобсын

технологийн салбарт хөл тавих эхлэл нь нээгдсэн юм. Тухайн үед Возняк, Жобс хоёр хоёулаа 20

нас хүрч байсан байна. Тэд өөрсдийн бизнесээ “хөх хайрцаг” гэх алс холд дохио дамжуулах

тусгай төхөөрөмж хийснээр эхлүүлсэн байна. Тэр хоёрын ажлын байр нь Жобсын эцэг эхийн

гражид байрлаж байсан юм. 1976 онд тэд гарааны 1,3 мянган доллартайгаар Apple Computer Co

компаниа байгуулав. Компанийн нэрний хувьд нь Стив Жобс нь алиманд дуртай хүн байсан

учир ингэж нэрлэсэн байна.. 

2.2 Ажил, амьдралын замнал

Page 8: Steve jobs

Үүнийхээ дараагаар тэр хоёр худалдахад зориулсан бэлэн компьютер угсрах ажил байсан юм. Тэд хамгийн анхны компьютероо “Apple I” гэж гарган, үүнийхээ дараагаар “Apple II” хэмээн гаргасан нь тэдний амжилтын үндэс болсон юм. Олон хөрөнгө оруулагчид тэр хоёрт хөрөнгө оруулан 1980 оны сүүл рүү компани нь үндэсний түвшинд гарч ирсэн юм. Стив Жобс нь дөнгөж 25 нас хүрж байхдаа 200 сая долларын эзэн болсон байна.

Page 9: Steve jobs

Стив Жобс ба түүний найз болох Вознякын хамт

Page 10: Steve jobs

Стив Жобсын компани эхэн үедээ ашиг орлого, амжилт арвин явж байсан хэдий ч энэ дардан

зам тийм ч удаан үргэлжлээгүй. Олон азгүйдэл, бүтэлгүйтэл ар араасаа ундран гарч эцэстээ Стив

Жобс нь компанийнхаа удирдах зөвлөлүүдтэй таарамж муутайн улмаас компаниасаа хөөгджээ.

Энэ бүгд Жобсд хүндээр тусаж байсан авч тэр бууж өгөлгүй “Next Computers” , “Pixar” гэх хоёр

компани байгуулан тэрүүгээрээ дамжуулан эргээд “Apple” компаниа эргүүлж авсан юм. Эргэн

ирснийхээ дараагаар “iMac” хэмээх шинэ компьютероо гарган, борлуулалт нь хурдан өссөн

байна. Стив Жобс нь өөрөө ертөнцийн хамгийн бага цалинтай гүйцэтгэх захирал гэдгээр

Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр жилдээ нэг долларын цалин авч байсан юм. 2001 онд Стив

Жобс нь “iPod” хэмээх төхөөрөмжөө гаргасан нь “Apple” компанийн орлогын гол эх үүсвэл

болжээ. Үүнээс хойш зөөврийн компьютер, гар утас гэх зэрэг төхөөрөмжүүд ар араасаа хөврөн

гарч иржээ. Стив Жобс нь 2011 онд нойр булчирхайн хорт хавдраар насан эцэслэсэн юм.

Page 11: Steve jobs

3. Гавьяа, шагнал

Стив Жобс нь мэдээллийн технологийн салбарт олон гавьяа байгуулсан хүн юм. Та

бидний өдөр тутмын хэрэглээ болох компьютерийн хувьд хамгийн анхны дүрслэлтэй

компьютерийг, мөн хулганыг анх бүтээсэн хүн юм. Мөн компьютер дээрх гоёмсог үг үсэг

бүгдийг мөн л Стив Жобс нь өөрөө хийж байжээ. Харин гар утасны хувьд дэлхий дээрх

хамгийн анхны мэдрэгчтэй гар утсыг гаргасан юм. Ингэснээр гар утсанд томоохон

шинэчлэл өөрчлөлтийг бий болгож чадсан байна. Хүртсэн шагналын тухайд түүнийг

АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган 1984 онд Үндэснй одонгоор шагнасан, 2007

онд Fortune сэтгүүл Жобсийг дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий бизнесмэнээр тодруулсан,

2009 онд Жобс Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн

жагсаалтын 57-д бичигджээ, 2010 онд  Financial Times сонин оны хүнээрээ тус тус

өргөмжилж байжээ.

Page 12: Steve jobs

4. Дүгнэлт

Амжилт бүхний үндэс нь шаргуу, үнэнч, тууштай зан байдаг. Стив Жобс нь аливаа

зүйлдээ шаргуу, тууштай мөн тэсвэр тэвчээртэй байсан нь түүний алдрын оргилд гарсан

нууц нь оршино. Мэдлэг, оюун ухаан, нэр алдар нь аливаа хүнд төрөлхийн заяадаггүй

харин бид өөрсдөө түүнийгээ бий болгодог. Энэ хүн нь жирийн бидэнтэй адил зовлон

жаргалыг туулж, алдах үедээ алдаж, онох үедээ онож явсаар өнөөдөр ийнхүү дэлхий

дахинд нэрээ мөнхлөн үлдээсэн юм. Мөн Стив Жобс нь хүн төрөлхтөнд технологийн

шинэ дэвшлийг авчирсан ба үргэлж шинийг санаачилж, эрэлхийлж байдаг байсан нь

түүний энэ амжилтанд нөлөөлсөн юм.

Page 13: Steve jobs

Анхаарал тавьсанд баярлалаа.