Steelmate S 888mo tailbar

3

Click here to load reader

description

Steelmate S 888mo tailbar dohiolol tailbar

Transcript of Steelmate S 888mo tailbar

Page 1: Steelmate S 888mo tailbar

Модель : 888MO

АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ

Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг

санаарай . Зааварчилгаатай танилцана уу .

Ашиглалтын зааварчилгаа

Дохиололыг ажиллагаанд оруулах мөн унтраах товчлуур товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдэж дохиолол идэвхжинэ .( Гадны биет хүрэхэд дуут дохио

дуугаран ослын гэрэл анивчина ) Товчлуурыг 2 секундын турш тасралтгүй дарахад ослын гэрэл анивчиж дуут дохио дуугарна (

Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ )

товчлуурыг дарахад бүх хаалга онгойж дохиолол унтарнаГар удирдлагыг асаах унтраах

Товчлуурыг удаан дарахад удирдлага буюу гар унтарна . Дахин удаан дарахад асна .Дууг хаах товчлуур

Товчлуурыг дарахад дохиолол дуугүй горимд шилжин хаалга түгжигдэнэ .

Удирдлагыг цэнэглэх Удирдлагын цэнэг дуусахад түүнээс анхааруулах дуут сигнал гарна . Удирдлагын батарейг 1,5-2 цаг тасралтгүй цэнэглэнэ . Дохиололыг дагалдаж тамхины асаагуурт цэнэглэх зориулалттай цэнэглэгч ирнэ . Дохиололд дагалдаж ирдэг энгийн гаранд 3 волтын жижиг батарэй хийнэ.

Халдлагын мэдрэгч Энэхүү дохиололын систем нь 2 үе шатлалаар таны автомашин халдлагад өртсөнийг мэдээлдэгээрээ

онцлоготой :Нэгдүгээр шатлал нь автомашинд гадны биет хүрэхэд дуут дохио 5 удаа дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлага гар 5 удаа дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон ногоон болж хувирна .Үүнээс хойш 15 сек-ийн дотор дахин гадны биет халдвал систем 2 дугаар шатлалд шилждэг. Дуут дохио 30 сек-ийн турш дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлагын гар мөн 30 сек-ийн турш дуугарч 8 удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон шар өнгөтэй болж хувирна. Үүний дараа систем хэвийн горимд орно.

Дохиолол салгах функц Таны удирдлага ажиллахгүй, удирдлагын батарей дууссан, удирдлагаа гээгдүүлсэн зэрэг онцгой үед

түлхүүрээрээ хаалгаа онгойлгоход дуут дохио ажиллана. Энэ үед хаалгаа онгорхой орхин кондакторыг ON байрлал дээр тавиад, тормоз дээр гишгэн дохиололын унтраах нууц товчийг 3 удаа дарна. ( нууц товч гэж улаан өнгөтэй хөл пидалын хөндийгөөр байрлах нууц унтраагуур ) Гурав дахь даралтыг 4 секунд орчим удаан дарах шаардлагатай. Ингэснээр дуут дохио зогсч дохиолол ажиллагаанаас түр гарна. Дохиололыг буцаад ажиллагаанд оруулахдаа удирдлагын товчлуурыг нэг удаа дарна. Ажиллагаанд оруулхад хүндрэл гарах болон удирдлагаа бүр гээгдүүлсэн, эвдэрсэн бол манай компанид хандана уу .

Valet mode горим ( зөвхөн төв түлхүүрээр ашиглах функц )Та дохиололоо зөвхөн онгойж цоожлох функцээр ашиглахыг хүсвэл түлхүүрийг ACC дээр тавиад товчлуурыг 3 сек-ийн турш дарахад LED анхааруулах гэрэл асна. ( Салон дээр байдаг )Дараа нь товчлуурыг 5сек-ын дотор нэг удаа дарахад дуут дохио нэг удаа дуугарна.Энэ систем нь Valet mode горимд шилжсэнийг илэрхийлнэ. Энэ үед дохиололын систем ажиллахгүй. Түлхүүр ACC дээр байхад

товчлуурыг нэг удаа дарахад LED гэрэл унтарч систем хэвийн ажиллагааны горимд орно .

Хаалганы цоож автоматаар нээгдэх\ түгжигдэх функц Хөдөлгүүр ассанаас хойш 15 сек-ын дараахи эхний тормозны гишгэлтээр хаалганууд автоматаар

түгжигдэнэ. Хөдөлгүүр унтрахад хаалгануудын цоож автоматаар нээгдэнэ.

Page 2: Steelmate S 888mo tailbar

Систем автоматаар идэвхжих функц Товчлуурыг дарж дохиололыг ажиллагаанаас гаргаснаас хойш 25 сек-ын дотор хаалга

онгойгоогүй тохиолдолд систем автоматаар буцаж идэвхжинэ. Удирдлага гар нэг удаа дуугарна.

Хаалга бүрэн хаагдаагүйг анхааруулах функц Дохиолол идэвхжсэн үед хаалга бүрэн хаагдаагүй бол 8 сек-ын дараа дуут дохио 3 удаа дуугарч

ослын гэрэл 3 удаа анивчина. Удирдлага гар 3 н удаа дуугарч 3 удаа чичиргээ өгнө. Мөн дэлгэц дээр Хаалга онгорхой гэсэн дүрс гарч арын фон ногоон өнгөтэй болж хувирна.15 сек-ын дараа дохиолол тасралтгүй дуугарч ослын гэрэл ойр ойрхон анивчина.

Сэрүүлэг болон цаг тохируулах Товчлууруудыг хамт дарахад удирдлага гар нэг удаа дуугарч сэрүүлэгний дүрс дэлгэц дээр

гарна. Дараа нь товчлуурыг дарж сэрүүлэг эсвэл цагаа тохируулна. EXT товчлуурыг дарж функцээс гарна.

Санамж:Дохиололын үйлдвэрийн гэмтэл худалдан авагчийн санамсаргүй үйлдэл, ашиглалтын заавар зөрчигдсөн зэрэгээс шалтгаалан орчин тойрны хөрөнгөд шууд болон шууд бусаар учирсан хохиролыг тус компани хариуцахгүй болно.

Удирдлага гарыг газар унагаахгүй, норгохгүй байх . Дохиололын системийг зөвхөн мэргэжлийн хүнээр автомашинд суурилуулах Автомашины шилэнд наасан гэрэл бууруулагч хальс удирдах зайг багасгана. Энэхүү систем нь 4000 метрийн зайнаас удирдах чадвартай боловч цаг агаарын байдал ойролцоох

радио долгионууд машины ойролцоох саад болон бусад нөхцөлүүдээс шалтгаалан удирдах зай нь багасдаг.

Тус систем нь зөвхөн автомашины дохиолол хамгаалалтанд зориулагдсан.

Баталгаа1. Дохиолол хамгаалалтын системийг суурилуулсанаас хойш 2 жилийн баталгаат хугацааг олгож байгаа

бөгөөд ашиглалтын дагуу зөв хэрэглэсэн тохиолдолд хичнээн ч жил хэрэглэх боломжтой.2. Хэрэв баталгаат хугацаанд гэмтэл илэрвэл манай компани засвар үйлчилгээг үнэ төлбөргүй хийж

гүйцэтгэнэ .

Дараахи тохиолдолд баталгаат хугацаа хүчингүй болох бөгөөд манай компанийн мэргэжилтэнгүүд зохих ажлын хөлстэйгөөр засах болно.

Ашиглалтын заавар зөрчсөн Баталгааны хуудасыг үрэгдүүлсэн Лац гэмтсэн Бусад авто сервисүүдэд засвар үйлчилгээ хийлгэсэн Системийн үзүүлэлтийг дур мэдэн өөрчилсөн Тэжээлийн хэлбэлзлээс гарсан гэмтэл Ус чийг орсон

Нэмэлт үйлчилгээ

Дохиололд ямарваа нэгэн гэмтэл гарсан үед та 315418 дот ( 219, 201 ) 99190047, 99000490 дугаарын утаснуудаас зөвлөгөө авч болно .

Хэрэв та дуудлага өгөхийг хүсвэл 9:00-20:00 цагын хооронд 10,000 төгрөгний тарифаар бид танд үйлчилнэ. Таны дуудлага өгсөн газар нилээд хол бол км-ийн нэмэлт төлбөр тооцно .