Programm Chl Ali In

14
Програмчлалын “СИ” хэлний хичээл Програмчлалын си хэлний тухай Програмчлалын хэл гэдэг нь өөрийн элементүүдтэй тэдгээр элементүүдийг хэрхэн хэрэглэх талаар тодорхой дүрэмтэй байдаг. Програмчлалын хэлүүдийг ерөнхийд нь дээд шатны, доод шатны нэг ангилдаг. Дээд шатны програмчлалын хэл гэдэг нь хүнд ойлгомжтой байдлаар хүргэхэд зориулагдсан програм бичихэд зориулагдсан байдаг. Доод шатны програмчлалын хэл нь хүнд ойлгомжгүй боловч машинд ойлгомжтой байдлаар зохион байгуулагдсан байдаг. Си хэл бол дээд шатны хэл ба маш өргөн хэрэглэгддэг. Си хэлийг 1972 онд Деннис Петчер гэдэг хүн зохиосон. Бусад төрлийн хэл нь си хэлтэй ойролцоо байдлаар бичигддэг учраас бусад хэлийг сурахад дөхөм болдог. Ийм хөрвүүлэх үйлдлийг компилятор гэдэг. си хэл с гэсэн өргөтгөлтэй хадгалагдана. Си хэлний элементүүд нь програмчлалын бусад хэлний нэгэн адил стандарт функц, тогтмол, хувьсагч, төрөл, түлхүүр үгтэй байна. Гэхдээ компилятор нь том болон жижиг үсгийг ялгаатай гэж үздэг бөгөөд стандарт функц, процедурыг томоор бичвэл ойлгохгүй. Мөн кирил үсэг хэрэглэж болохгүй. Си хэл нь олон тооны тусгаарлагч тэмдэгтүүдтэй бөгөөд тус тусдаа өөр өөрийн үүрэгтэй. Тэмдэгт Тайлбар Тэмдэгт Тайлбар , таслал ! анхааруулах тэмдэг . цэг | босоо зураас ; цэгтэй таслал / налуу зураас : 2 цэг \ эсрэг налуу зураас ? асуултын тэмдэг ~ далд тэмдэг апостроп _ доогуур зураас () бага хаалт # дугаарын тэмдэг % хувь & амперсанд { } их хаалт - хасах тэмдэг www.zaluu.com www.zaluu.com

Transcript of Programm Chl Ali In

Page 1: Programm Chl Ali In

Програмчлалын “СИ” хэлний хичээл

Програмчлалын си хэлний тухай

Програмчлалын хэл гэдэг нь өөрийн элементүүдтэй тэдгээр элементүүдийг

хэрхэн хэрэглэх талаар тодорхой дүрэмтэй байдаг. Програмчлалын хэлүүдийг

ерөнхийд нь дээд шатны, доод шатны нэг ангилдаг. Дээд шатны

програмчлалын хэл гэдэг нь хүнд ойлгомжтой байдлаар хүргэхэд зориулагдсан

програм бичихэд зориулагдсан байдаг.

Доод шатны програмчлалын хэл нь хүнд ойлгомжгүй боловч машинд

ойлгомжтой байдлаар зохион байгуулагдсан байдаг. Си хэл бол дээд шатны

хэл ба маш өргөн хэрэглэгддэг.

Си хэлийг 1972 онд Деннис Петчер гэдэг хүн зохиосон. Бусад төрлийн хэл нь

си хэлтэй ойролцоо байдлаар бичигддэг учраас бусад хэлийг сурахад дөхөм

болдог. Ийм хөрвүүлэх үйлдлийг компилятор гэдэг. си хэл с гэсэн өргөтгөлтэй

хадгалагдана.

Си хэлний элементүүд нь програмчлалын бусад хэлний нэгэн адил стандарт

функц, тогтмол, хувьсагч, төрөл, түлхүүр үгтэй байна. Гэхдээ компилятор нь

том болон жижиг үсгийг ялгаатай гэж үздэг бөгөөд стандарт функц, процедурыг

томоор бичвэл ойлгохгүй. Мөн кирил үсэг хэрэглэж болохгүй. Си хэл нь олон

тооны тусгаарлагч тэмдэгтүүдтэй бөгөөд тус тусдаа өөр өөрийн үүрэгтэй.

Тэмдэгт Тайлбар Тэмдэгт Тайлбар

, таслал ! анхааруулах тэмдэг

. цэг | босоо зураас

; цэгтэй таслал / налуу зураас

: 2 цэг \ эсрэг налуу зураас

? асуултын тэмдэг ~ далд тэмдэг

‘ апостроп _ доогуур зураас

() бага хаалт # дугаарын тэмдэг

% хувь & амперсанд

{ } их хаалт - хасах тэмдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Programm Chl Ali In

^ дээрээ сум хэлбэрийн дээд

хаалт =

тэнцүү тэмдэг

< багын тэмдэг + нэмэх тэмдэг

> ихийн тэмдэг * үржих тэмдэг

[ ] дунд хаалт

Тусгай тэмдэгтүүд.

Тусгай тэмдэгтүүд нь графикаас бусад тэмдэгтэн тогтмол ба мөрөн дэх хоосон

зайн тэмдэгтүүдэд зориулагдсан байдаг. Тусгай тэмдэгтүүд нь (\) эсрэг налуу

зураастай хамт хэрэглэгдэнэ. Зураасны ард ямар нэг үсэг, цэгэн тэмдэгт,

цифрүүд байдаг.

тусгай

тэмдэгт

тайлбар

\n шинэ мөрөнд шилжих

\t хэвтээ мөрөнд зай авах

\v босоо мөрөнд зай авах

\b нэг тэмдэгт урагшлах

\r мөрний эхэнд шилжих

\f шинэ хуудсанд шилжих

\a сигнал өгөх

\’ тэмдэгт хэвлэх

\” тэмдэгт хэвлэх

\\ эсрэг налуу

Үйлдэл

үйлдэл тайлбар үйлдэл тайлбар

! логик биш && логик ба

~ сөрөг тэмдэг || логик буюу

+ нэмэх тэмдэг ?: нөхцөлт үйлдэл

- хасах ++ нэгэрэ нэмэгдүүлэх

* үржих - - нэгээр хасагдуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Programm Chl Ali In

/ хуваах += нийлбэр олох

% үлдэгдэлтэй хуваах - = ялгавар олох

<< битээр зүүн тийш шилжих *= үржвэр олох

>> битээр баруун тийш

шилжих /=

ноогдвор олох

< бага %= үлдэгдэл олох

<= бага тэнцүү

>>= баруун тийш

шилжүүлэх

> их <<= зүүн тийш шилжүүлэх

>= их тэнцүү &= бит and олгох

== тэнцүү |= бит or олгох

!= тэнцүү биш ^= бит xor олгох

& ба,хаяг

^ бит xor буюу (зөвхөн

буюу)

| буюу

Тогтмолууд

Си хэлний тогтмолууд нь програмд оруулж ашиглаж болох тогтоосон утгатай.

Үндсэн 4-н төрлийн тогтмол байдаг.

1. бүхэл тоон тогтмол /int, unsigned int, unsigned long/

2. бодит тоон тогтмол /float, double,

3. тэмдэгтэн тогтмол /char- тэмдэгтэн төрөл, unsigned char-тэмдэгтэн биш

төрөл/

4. тэмдэгтэн мөр тогтмол /‖ ―дотор үсэг, дурын тусгай тэмдэгтүүд, цифр, хоосон

зай зэрэг агуулагдана.

Нэр. Програмд ашиглагдах функц, тэмдэгт, хувьсагчийн нэр, функцын

операторын тэмдэгтийг зарлахад нэрийг ашиглана. Нэр нь үсгээр эхэлсэн

доогуур зураастай тэмдэгт, цифр, нэг буюу хэд хэдэн дараалсан латин үсэг

байж болно.

Жнь:

int count;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Programm Chl Ali In

float sum_num;

тайлбар: /*, */, //

Өгөгдлийн төрлийн ангилал

Бүх өгөгдлийг төрлийнх нь хувьд 2 ангилдаг.

1. скаляр

2. нийлмэл бүтэц /дараа

скаляр нь заагч , арифметик гэж 2 ангилна.

Заагч гэдэг бол объектыг заах хувьсагч. Заагч төрлийн хувьсагчийг зарлахдаа

өмнө нь (*) тавина. Харин арифметик төрлийн бүхэл тоон, бодит тоон гэж

ангилна.

Бүхэл тоон төрөлд дараахь төрлүүд багтана.

- char, int, long, short

эдгээр төрлүүдийн санах ойд эзлэх байт, хувьсагчийн авах дээд доод хязгаар

төрөл хэмжээ хязгаар

unsigned char 8 0……………………………255

char 8 -128……………………….127

unsigned int 16 0…………………………….65535

int 16 -32768…………………….32767

unsigned short 16 0……………………………..65535

short 16 -32768……………………………..2767

unsigned long 32 0……………………………..294967295

long 32 -2147483648…………….2147483647

Бүхэл тоон төрлийн хувьсагчийг зарлах

Бичигдэх хэлбэр:

<хувьсагчийн төрөл> <хувьсагчийн нэр>

жнь:

int i,jk;

char summary;

short mas[20];

Бодит тоо дараахь төрөлд багтана.

float – дан нарийвчлалтай бодит тоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Programm Chl Ali In

double - Өргөтгөсөн нарийвчлалтай бодит тоо

long double- Өргөтгөсөн нарийвчлалтай long бодит тоо

эдгээр төрлүүдийн санах ойд эзлэх байт, хувьсагчийн авах дээд доод хязгаар

төрөл хэмжээ хязгаар

Float 32

3.4e-

38…………………..3.4e+38

Double 64

1.7e-

308…………………1.7e+308

Long double 80

3.4e-

4932……………….1.1e+4932

бодит тоон төрлийн хувьсагчийг зарлах

Бичигдэх хэлбэр:

<хувьсагчийн төрөл> <хувьсагчийн нэр>

жнь:

float x,y,z;

double sum;

long double mas[10];

си хэлний програмууд нь функцын олонлог хэлбэртэй байдаг. Функц нь дор

хаяж нэг олонлогтой байна. Си хэлэнд

Жнь:

#include <stdio.h> //толгой файл

main() //үндсэн функц заавал байх ѐстой

{ int a,b,c; //хувьсагч заралсан хэсэг

printf(―hello‖); //

return 0;

}

Мөр төрлийг зарлах

Мөр төрлийг захлахдаа *char гэсэн түлхүүр үгийг ашиглана.

Жнь : *char s;

S=‖My name‖;

Тогтмолыг зарлах

Си хэлэнд тогтмолыг зарлах 2 үндсэн арга байдаг.

1. #define түлхүүр үгээр зарлах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Programm Chl Ali In

2. const түлхүүр үгээр зарлах

#define түлхүүр үгээр зарлахдаа:

#define <тогтмолын нэр> <тоон утга> // <con_name> <value>

Жишээ нь: #define number 1 // number нь нэг гэсэн утгатай

const түлхүүр үгээр зарлах. const түлхүүр үгээр зарласан тохиолдолд

тогтмолын утгыг өөрчилөх боломжтойгоороо онцлог юм.

Бичигдэх хэлбэр:

const <тогтмолын төрөл><тогтмолын нэр>=<утга>; // <con_type>

<con_nam>=value

Жишээ нь:

const float pi=3.1415;

const int mk=45677; const char str=‖good mooning‖;

Массив түүнийг зарлах. анхны утга олгох

Нэг төрөлтэй хэсэг элементийг массив гэнэ. Массив зарлах үед түүнийг санах

ойн тодорхой зайд байрлуулахгүй, зөвхөн үаагчийн эхлэх утга тогтоогддог.

Тийм учраас массивын утга нь урд нь санах ойд байрлаж байсан санамсаргүй

өгөгдөл байна.

Бичигдэх хэлбэр:

<төрөл> <массивын нэр>[<индекс>]

<төрөл> <массивын нэр>[<индекс1>][<индекс2>] // 2 хэмжээс массив

эсвэл

<төрөл> <массивын нэр>[ ]

<төрөл> <массивын нэр>[ ][ < индекс >]

Жишээ нь: unsigned char mas [10][10]; //10,10 хэмжээс mas нэртэй массив

int mas1[ ][20]; //төрийн урт нь тодорхойлогдсон массив

float a[100]; // нэг хэмжээс a гэсэн нэртэй 100 элементтэй массив

char b[ ]; //тодорхойгүй массив

Си-д массивын нэр нь эхний элементийнхээ хаягийг заадаг. Тийм учраас

массивын нэрэнд утга оноовол алдаа заана. Учир нь компилятор нь массивын

эхлэх хаягийг зааж өгсөн байдаг. Массивын индекс нь 0-ээс эхэлнэ.массивын

элементүүдийн анхны утгыг дараах хэлбэрээр олгож болно.

Жишээ нь:

int a[]={1,2,3,4};

int b[20]={0,1,2,3,4,5}; // b[0]=0,… b[5]=5 үлдсэнийг нь 0 гэж авсантай адил

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Programm Chl Ali In

char string=‖text‖;

Мөн тогтмол утгатай массивыг тодорхойлж болно.

Жишээ нь: const char msg[]=‖welcome to c programming‖;

Логик оператор

Си хэлэнд 2 буюу түүнээс дээш нөхцөл шалгасан илэхийлэл тохиолддог бөгөөд

үүнийг шийдэхийн тулд логик операторыг хэрэглэнэ.

Логик операторууд: ба, буюу, үйгүйсгэл

Уг операторууд нь үйлдэлийг зүүнээс баруун тийш гүйцэтгэнэ.

Ба &&.

Энэ нь си хэлэнд && тэмдэглэгддэг. Шалгагдаж байгаа нөхцөл тус бүр нь

биелэгдэх бол && оператор нь үнэн буюу 1, аль нэг нь үл биелэгдэх бол худал

буюу 0 утга авна. үр дүн нь int төрөлтэй байна.

Бичигдэх хэлбэр: (үйлдэл1) && (үйлдэл2) &&…

Буюу ||.

Энэ нь си хэлэнд || тэмдэглэгддэг. Шалгагдаж байгаа нөхцлүүдийн зөвхөн нэг нь

буюу түүнээс дээш нөхцөл үнэн утга авах тохиолдолд үнэн буюу 1 утгыг, бүгд

худал тохиолдолд худал буюу 0 утга авна. үр дүн нь int төрөлтэй байна.

Бичигдэх хэлбэр:

(оператор1) || (оператор 2) ||…

Үгүйсгэл !

Энэ нь си хэлэнд ! тэмдэглэгддэг. үнэн хэллэгийг худал, худал хэллэгийг үнэн

хэллэг болгон үгүйсгэн өөрчилдөг.Өөрөөр хэлбэл 0-ийг 1, 1-ийг 0 гэсэн үг. үр

дүн int төрөлтэй байна.

Бичигдэх хэлбэр:

! (нөхцөл)

Арифметик үйлдэл.

Арифметик операторуудад бинар (*, +, -, /, %) болон унар ( – ) үйлдэл орно.

+ операндуудыг нэгтгэнэ. Өүхэл төрлийн операндууд дээр хийгдэх үйлдэл нь

бүхэл, бодит тоон дээр хийгдэх үйлдэл нь бодит тоон үр дүнг хэвлэнэ..

* үржүүлэх үйлдэл. Бүхэл тоон дээр бүхэл бодит тоон дээр бодит үр дүнг

буцаана.

/ Хуваах үйлдэл. /-нь бүхэл төрлийн хувьсагч болон бүхлээх хуваагдах

тохиолдолд шууд бүхэл хэсгийг авдаг. Харин хувьсагчийн төрөл нь бодит бол

бодит төрлийн утга авна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Programm Chl Ali In

% хуваагдаад үлдэгдлийг авна.

- бинар нь нэг оперондоос нөгөө оперондын хэмжээгээр багасна.

- унар нь тооны сөргийг тэмдэглэнэ. Аливаа үйлдэлд унар үйлдлүүд эхлэн

хийгддэгийн адил мөн тзоззлж хийгдэнэ. Энэ нь операндуудын хооронд

хийгддэг үйлдэл биш.

Жишээ нь: x=-5*6%10/7;

X=(-5)*6%10/7;

Харьцуулах үйлдэл.

Харьцуулах үйлдэл гэдэг нь нэг операндыг нөгөө операндтай харьцуулан үр

дүнг нь үнэн 1ь худал 0 гэсэн утгар гаргана.. үр дүн нь int төрөлтэй байна.

Харьцуулах үйлдүүд (>, <, >=, <=, ==, !=)

Нэмэгдүүлэх хорогдуулах үйлдэл.

Алгоритмын i=i+1, j=j-1 үйлдэлтэй ижил үүрэг бүхий үйлдэл си хэлэнд байдаг.

Энэ үйлдлийг си хэлэнд хялбарчилан ++, — операторын тусламжтайгаар хийнэ.

Жишээ нь: l=i++; // i-ийн утга нэгээр нэмэгдэн l-д олгогдоно.

k=j–; // j-ийн утга нэгээр хорогдон k-д олгогдоно.

i++; ++i хоорондрр ялгаатай. ++i хувьсагчийг хэрэгдэхээс өмнө хувьсагчийн утга

өөрчлөгдөнө. i++ нь үйлдэл хийгдсэний дараа хвьсагчийн утга өөрчлөгдөнө.

Нөхцөлт оператор.

Бичигдэх хэлбэр:

if (<илэрхийлэл>) <оператор1>

else < оператор2>

Илэрхийлэл дэх утгаар хамаарч if оператор биелэгдэнэ. Илэрхийлэлийн утга

үнэн 1 бол оператор1, худал бол else түлхүүр үгийн арын оператор2

биелэгдэнэ.

if (<илэрхийлэл>) <оператор>

Хэрэв илэрхийлэлийн утга худал боловч else түлхүүр үг байхгүй бол if

операторын дараах операторт удирдлага шилжинэ.

Жишээ нь:

If(i>0) j=x++; // x-ийн утгыг j-д олгон x-г 1-ээр нэмнэ.

else { x=i; // i-г x-д олгоно.

j=count(m); // функцын утгыг j-д олгоно.

}

If оператор нь өөр if операторын дотор орсон байж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Programm Chl Ali In

Жишээ нь:

if( i>0 )

if( j>1 ) x=i;

else x=i;

if( i>0 )

{if( j>1 ) x=i; //их хаалт байхгүй бол else түлхүүр үгийг хамгийн ойр if операторт

харгалзуулна.

}

else x=i;

Давталтын оператор

Нэг үйлдлийг нэгээс олон удаа давтах үед давталтын операторыг хэрэглэнэ.

Давталтын оператор нь эхэндээ нөхцөлтэй, давталт, төгсгөлдөө нөхцөлтэй

давталт, параметрт давталт гэсэн 3-ан хэлбэртэй.

Эхэндээ нөхцөлтэй давталт (While).

While (<логик нөхцөл>)

<үйлдэл>;

Энэ давталтын оператор нь шалгагдаж байгаа <логик нөхцөл> биелэж байх үед

давталтыг гүйцэтгэх ба шалгаж байгаа нөхцлөө биелэхээ болимогц давталтаас

гардаг. Энэ давтадтын операторыг давтах үйлдлийн тоо мэдэгдэхгүй үед,

өөрөөр хэлбэл яг хэдэн удаа давталт хийх нь тодорхойгүй юмуу эсвэл нөхцөл

нь хэзээ хэдэн алхамын дараа биелэгдэхээ болих нь тодорхойгүй үед

ашиглахад тохиромжтой байдаг.

Жишээ нь:

Төгсгөлдөө нөхцөлт давталт (do while)

do

{

<үйлдэл>;

} while(< логик нөхцөл>);

Энэ давталтын оператор нь шалгагдаж байгаа <логик нөхцөл> биелэж байх үед

давталт доторх <үйлдэл>-ийг гүйцэтгэх ба нөхцөл биелэхээ болимогц

давталтаас гарч давталтын дараагийн үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Жишээ нь:

Параметрт давталт ( for )

for (<анхны утга олголт>;<логик нөхцөл>;<утгын өөрчлөлт>)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Programm Chl Ali In

<үйлдэл>;

for давталтын операторын <анхны утга олголт> хэсэг давталтанд оролцох

хувьсагчид анхны утга олгодог. Энд нэг хувьсагчид анхны утга олгох үйлдэл

байж болохоос гадна 2 түүнээс олон хувьсагчид анхны утга олгосон байж

болно. Мөн энэ хэсэгт давталтанд хэрэглэгдэх хувьсагчуудыг зарласан байж

болохоос гадна <анхны утга олголт > хэсэгт ямарч үйлдэл хийхгүй ч байж

болдог. Харин <логик нөхцөл> хэсэгт давталтын хувьсагчийг хангаж байх логик

нөхцөл байх ба мөн &&, || холбоосуудаар холбогдсон, !-ыг ашигласан нийлмэл

нөхцөл байж болно.

Үргэлжлүүлэх оператор.

continue;

continue оператор нь do while, while, for циклийн операторуудтай хамтарч

ажиллана. Энэ оператор давталтанд таарвал давталтын эхлэл рүү програмын

удирдлага шилжинэ. Өөрөөр хэлбэл continue операторын дараагын үйлдүүд

биелэгдэхгүй байх болно.

Жишээ нь:

while (i>0)

{

x=i;

if(x==1)

continue;

else

y=10*x;}

Шилжилтийн оператор (goto)

<тэмдэг>;

……..

goto <тэмдэг> ;

goto оператор нь програмын удирдлагыг нэг блокоос нөгөө блокт шилжүүлэхэд

эсвэл давталт зохион байгуулахад хэрэглэнэ.

Тэмдэглэсэн оператор нь байхгүй буюу ийм тэмдэгтэй олон оператор байвал

компилятор алдаанд тооцно. Операторын тэмдэг нь зөвхөн goto оператор

байгаа үед хүчинтэй. Байхгүй байх тохиолдолд операторууд дэс дараалан

биелэх явцад тэмдэгт оператор нь бусдын адил далааллаар биелнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Programm Chl Ali In

Тэмдэгт ашиглан цикл, нөхцөл, сонготын операторуудад шилжиж болно. Харин

switch-ийн доторх case, default руу шилжиж болохгүй.

Жишээ нь:

t :

printf(―%d‖,i);

i++;

if(i<0) goto t;

Тасалдалын оператор (break)

Энэ нь do, for8 while8 switch операторын биелэлтийг таслан тэдгээрийн

дараагийн операторт удирдлагыг шилжүүлнэ.break оператор нь заавал эдгээр

операторын дотор бичигдэнэ. Хэрэв гадна бичигдвэл компилятор алдаанд

тооцно.

Жишээ нь:

k=3; i=0;

do {

printf(―%d‖,i);

if(i==k) break;

i++;

} while (i<k);

Сонголтын оператор (continue)

Сонголтын оператор нь нөхцөл шалгах оператортой төстэй. Гэхдээ бүхэл эсвэл

тэмдэгт төрлийн илэрхийллийн үр дүнгийн утгаас хамаарч хэд хэдэн үйлдлээс

аль нэгийг нь сонгон биелүүлэх хэрэгтэй бол энэ операторыг хэрэглэнэ.

Сонголтын оператор нь хураангуй ба дэлгэрэнгүй гэсэн 2 хэлбэртэй. Үүнд:

1. switch (<илэрхийлэл>) {

case <утга1>; <үйлдэл1>; break;

case <утга2>; <үйлдэл2>; break;

case <утга3>; <үйлдэл3>; break;

. . .

case <утгаN>; <үйлдэлN>;

}

2. switch (<илэрхийлэл>) {

case <утга1>; <үйлдэл1>; break;

case <утга2>; <үйлдэл2>; break;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Programm Chl Ali In

case <утга3>; <үйлдэл3>; break;

. . .

case <утгаN>; <үйлдэлN>;

default : <үйлдэл>;

}

Хэрэв <үйлдэл1>, <үйлдэл2>, … <үйлдэлN>-д хоѐр болон түүнээс дээш үйлдэл

байвал үйлдлийг си хэлний блоклох оператор { }-ээр хашиж өнгө. Мөн ѐи

хэлэнд сонголдтын break операторыг бичихгүй бол тухайн утгаас хойш орших

бүх үйлдлүүдийг биелүүлдэг.

Жишээ нь:

switch(c)

{

case ‗A‘ :row++;

case ‗B‘ : col++;

default : sum++;

}

#include <stdio.h>

main()

{int n;

printf(―N=‖);

scanf(―%d‖,&n);

switch(n)

{

case 1:printf(―Monday‖);

case 2:printf(―Tuesday‖);

case 3:printf(―Wednesday‖);

case 4:printf(―Thursday‖);

case 5:printf(―Friday‖);

case 6:printf(―Saturday‖);

case 7:printf(―Sunday‖);

default: printf(―is not frimary number‖);

}

}

Утга буцаах оператор (return)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Programm Chl Ali In

return оператор нь програмыг төгсгөх юмуу функцын утга буцаадаг.

return <төгсөх код>

эсвэл

return <буцах утга>

Энэ операторын төгсөх код 0 гэж өгөөд уг зод биелэхэд програм нормалиар

төгсдөг. Хэрэв функц буцах утгаггүй бол энэ операторыг бичихгүй байж болно.

Харин бичсэн тохиолдолд бусах утга бичихгүй.

return;

энэ оператор нь хэрэглэгчийн функц үзэх шүед нилээд тодорхой болно.

Препроцессорын директивүүд

Препхрцессорын директив # (фунтын тэмдэг) тэмдэгээр эхэлдэг.

Препроцессорын пиретивын цаашид директив гэж нэрлэе. Си хэлэнд олон

директив бий. үүнээс өргөн хэрэглэгддэг зарим директивыг үзье.

#include директив

#include директив нь програмын текстын эхэнд бичигддэг. Энэ директивийн

үүрэг нь дискэн дээрх текст файлыг тухайн програмын текстэнд хавсаргана.

Ингэснээр уг файлд орших төрөл, тогтмол, функц зэргийг ашиглах боломж

бүрддэг. Файл хавсаргахдаа дараах 2 хэлбэрийн аль нэгээр бичдэг.

#include <filename>

#include ―filename‖

#define директив

#define директив нь програмын эхний хэсэгт #include директивийн дараа

залгагдана. Энэ директивээр тодорхойлогдсон програмын элементийг ―макро

тодорхойлолт‖ буюу ―макрос‖ гэдэг.

Жишээ нь:

#define AGE 20;

Програм ажиллах үед програмд байгаа бүх age 25 гэсэн тоогоор солигдох

болно. Энд age болон 25-н #define директивийн аргумент гэнэ. #define

директивийн эхний аргумент нь програм дахь тухайн утгаар солигдох нэр

бөгөөд харин дараагийн аргумент нь тогтмол утга (mоон болон тэмдэгт мөр

тогтмол) илэрхийлэл зэрэг байна.

#undef, #if, #elif, #else, #endif директивүүд

Эдгээр директивүүд нь томоохон модуль програмчлалын үед гол төлөв

хэрэглэгддэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Programm Chl Ali In

www.zaluu.comwww.zaluu.com