Portfolio/Портфолио хуудас бүтээх

12
Portfolio/ Портфолио хуудас бүтээх Сэтгүүл зүйн III анги

Transcript of Portfolio/Портфолио хуудас бүтээх

Page 1: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Portfolio/Портфолио хуудас бүтээх

Сэтгүүл зүйн III анги

Page 2: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Өвөрмөц, сонирхолтой хуудастай байх ньсэтгүүлчдийн хувьд, тэр дундаа чөлөөтсэтгүүлчдийн хувьд чухал зүйлсийн нэг юм.Хүмүүс таны тухай сонссон бол интернэтээсхайхад хамгийн түрүүнд олдох илэрц нь вэбхуудас тань байх шаардлагатай. Тиймээспортфолио/portfolio хуудас нь өөрийн юучаддагаа харуулах чухал хэсэг болно.

Page 3: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Сэтгүүлч та хэвлэлд ажилладаг, гэрэлзургийн сурвалжлагч эсвэл видео бүтээлтуурвидаг гээд ямар төрлийн бүтээл хийдгээс үлхамааран портфолио таныг хамгийн сайнаарилэрхийлэх ёстой. Хэрэв гэрэл зураг авдаг болөндөр нягтралтай, чанартай зургуудаасаахуваалцаж болно.

Page 4: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Өөртөө вэб хуудас нээх нь дараах шатыг

дамжиж болно:

Домейн нэр авч (www.yourname.com), вэбээ байрлуулах хост олно.

Content Management System буюу агуулгын удирдлагатай холбогдоно. Хүмүүс ихэвчлэн Wordpress-т хуудас нээх нь бий.

Өөрт тохирсон Wordpress-т зориулсан theme/загвар татаж түүнийгээ цахим орчинд байрлуулна.

Хуудсаа хөгжүүлж шинэ хуудас үүсгэж, зураг оруулж, сонирхолтой нэмэлтүүдийг хүссэнээрээ байрлуулж болно.

Бага зэрэг өөрчлөлт хийх буюу CSS файлтай ажиллаж өнгө, фонт болон дизайны бусад элементүүдийг өөрчлөх боломжтой.

Page 5: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Төлбөртэй эсвэл үнэгүй?

Вэб хуудас хост хийх буюу интернэт орчиндтүрээслэх нь жилд $100 орчим төлбөртэй. ЭсвэлWordpress, Blogger, Tumblr зэрэг платформашиглаж үнэгүй байрлуулж болно. Ингэснээрзагварын хувьд хязгаарлагдмал бөгөөд домейнтань "wordpress.com", "blogspot.com" холбоосагуулна. Гэхдээ худалдаж авсан .com, .mn гээдбусад домейныг холбох боломж бас бий.

Page 6: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Вэб хост

Төлбөрийн янз бүрийн нөхцөлтэйгээр хостхийдэг компаниуд бий. Миний хувьд АмерикийнBluehost компаньд хандсанаас гадна 123-reg.co.ukашиглаж байв. Ерөнхийдөө энэ нь таны сонголтбөгөөд шуудхан бүртгүүлэхээс өмнө сайтарсудлах юм бол тохиромжтой хувилбарууд олонбайгаа.

Page 7: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Themes/Загвар

Сайн зохион байгуулалттай загвар олох шалгарсанарга бол "portfolio themes wordpress" гэсэн түлхүүрүгээр Google-ээс хайлт хийх. Гэхдээ Graph Paper Pressболон Slimmity зэрэг компань үзэмжтэй загваруудыгсанал болгодог. Загвар сонгохдоо өнгө, фонт, толгойзэргийг анхаарч сонголт хийгээд хэрэггүй, учир нь CSS-ийн бага зэрэг мэдлэгтэй байхад л дараа нь сольчихожболно. Мөн фото галлерей агуулсан загвар сонгох болхэрхэн оруулах, ямар хэмжээ, ямар файл дэмждэгийгсайтар судлах буюу Read Me файлыг уншиж үзсэнээрсонголтоо хийгээрэй.

Page 8: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Зорилго

Портфолио хуудсынхаа зорилгыг мартажболохгүй. Өөрийгөө сурталчлах гэдгээс илүүтэйөөрийгөө илэрхийлэх, хайж олоход туслах,түүнчлэн холбоо тогтоох, дараачийн ажлааолоход анхаарах хэрэгтэй. Тиймээс юу чаддагаахаруул, тэгээд хамгийн түрүүнд холбогдох хүн ньбай!

Page 9: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Санал болгох

• https://adamwestbrook.wordpress.com/

• http://www.danielsato.com/

• http://kellywestphoto.com/

• http://maikins.com/

• http://www.jchriscarmichael.com/

Page 10: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Портфолиод юу оруулах вэ?

o Аль болох энгийн байх ба хэрэглэгч өөр хуудас руу шилжих товчлуур, холбоосуудыг оруулаад хэрэггүй. Харин аудио, видео клип байгаа шууд сонсч, үзэхэд бэлнээр оруулаарай.

o Нийтлэлүүдийн гарчгийн жагсаалтыг оруулж, үргэлжлүүлж уншихуйц товч “цонх” оруулж болно. Зураг оруулах нь хамгийн сонгомол арга гэдгийг мартаж болохгүй.

Page 11: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Танилцуулга

• Оюутнуудын хувьд аль сургууль, ямар чиглэлээр суралцаж байгаагаа хэлж болно. Түүнчлэн олон нийтийн ажилд хэрхэн оролцдог, өөр бусад мэдээллийг өгч хэн гэдгээ илэрхийлээрэй.

• Үндсэндээ 200 үгтэй танилцуулга байхад хангалттай, бөгөөд өгүүлбэр бүрээ цэгнэх шаардлагатай. Ажил хэрэг, тухайн портфолиод илэрхийлэх санааг бататгасан нэмэлт баримтууд байхад хангалттай.

Page 12: Portfolio/Портфолио хуудас бүтээх

Анхаар!

1. Насаа хэлэх хэрэггүй- Өөрийгөө залуу, туршлагагүй гэж хэлүүлэх гээгүй бол шаардлагагүй тохиолдолд насаа хэлээд хэрэггүй. Тоо оруулмаар байвал туршлагаа бодоорой. (Би 1 жил ажиллсан VS Би 10 жил ажилласан)

2. Дүрмийн алдаа – Сэтгүүлчийн хуудас дүрэм, найруулгын алдаатай байна гээд төсөөлдөө!

3. Нээлттэй, шударга бай – Хүмүүсийг төөрөлдүүлсэн гарчиг, шууд хуулсан материал зэргийг хэзээ ч битгий хий.