Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... ·...

77
Манлайлал II / Журам / Стандарт 2 Улаанбаатар хот 2016 он

Transcript of Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... ·...

Page 1: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

Манлайлал II / Журам /

Стандарт 2

Улаанбаатар хот

2016 он

Page 2: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

1

Агуулга СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ(ЗЗ) ........ 2

БАГШААР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ(ЗЗ) .................................. 10

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ

ҮНЭЛЭХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ(ЭЗ) ................................... 15

ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ(ЭЗ) 17

ДИПЛОМЫН БА БАКАЛАВРЫН АНГИЙН ЭЛСЭЛТИЙН

ЖУРАМ(ЗЗ) ..................................................................................... 23

ДИПЛОМЫН БА БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ(ЗЗ) 27

МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ(ЭЗ) ................................ 37

НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ(ЗЗ) ......................... 49

УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ЖУРАМ(ЗЗ) .................................... 50

ОЮУТНЫ ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ЖУРАМ(ЗЗ) ............... 59

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ГУРВАЛСАН ГЭРЭЭНИЙ

ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР ............................................................. 66

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ(ЗЗ) ............................. 69

ОЮУТНЫ ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ(ЗЗ) ..................................... 74

Page 3: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

2

СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД

ЖУРАМ(ЗЗ)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 СанБС-ийн хөдөлмөрийн дотоод журам /цаашид дотоод

журам гэнэ/-ын зорилго нь СанБС-ийн захиргаа ба багш,

ажиллагчдын хоорондын хөдөлмөрийн харилцааг тус

сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын онцлог

нөхцөл байдалд тохируулан Монгол Улсын Хөдөлмөрийн

хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн

зохицуулахад оршино.

1.2 Дотоод журам нь багш, ажилтан эрх ашгийг хамгаалах,

хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр

бүтээлтэй ашиглах, сургалт эрдэм шинжилгээний ажлын

биелэлтийг хангахад үйлчилнэ.

1.3 Дотоод журмын биелэлтэд сургуулийн захиргаа болон багш,

ажиллагчдын эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагууд

өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу хяналт

тавина.

Хоёр. Багш, ажиллагчдыг ажилд авах ба гэрээг

дуусгавар болгох

2.1 Багш, ажилтан ажилд авахдаа тухайн ажлын байрны

шаардлагад тохирсон боловсрол, мэргэжил, мэдлэг, зан

төлөв, ажил гүйцэтгэх чадамж /эрүүл мэнд/ зэргийг

харгалзан үзнэ.

2.2 Багш, ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 12-р зүйлд

заасны дагуу хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр

хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. 2.3 Багш, ажилтанг ажилд авах тухай асуудлыг зохих журмын

дагуу танилцуулж шийдвэрлэсний дараа хөдөлмөрийн гэрээ

байгуулж сургуулийн Захирлын тушаал гарснаар ажил үүрэг

Page 4: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

3

гүйцэтгүүлнэ. Сургуульд шинээр үндсэн ажилтнаар орж буй

хүмүүстэй төслийн удирдагч хөдөлмөрийн гэрээ байгуулна. 2.4 Багшийг ажилд авахдаа сургуулийн "Багшаар ажиллуулах

журам”-ыг мөрдөнө.

2.5 Хичээлийн туслах ажилтныг ажлын чадвар, дадлага,

боловсролыг 2.6 үндэслэн ажилд авна. 2.7 Багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахад дараахь

материалыг бүрдүүлнэ. Үүнд:

а/ Хувийн өргөдөл;

б/ Анкет;

в/ Иргэний үнэмлэх;

г/ Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр;

д/ Диплом, мэргэжлийн үнэмлэх;

е/ Намтар;

ё/ Эрүүл мэндийн тодорхойлолт;

ж/ Бүтээлийн жагсаалт;

з/ Урьд нь ажиллаж байсан байгууллага буюу хэрэв ажил

эрхлээгүй бол оршин суугаа нутаг дэвсгэрийн

хөдөлмөр зохицуулалтын албаны тодорхойлолт;

и/ Профессорын багийн хурлын тэмдэглэл;

к/ Сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын протокол;

л/ Захирлын тушаал.

2.8 Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа сургуулийн дотоод журам,

тухайн ажлын байрны тодорхойлолт, холбогдох журам,

зааврыг танилцуулсан байна.

2.9 Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө

цаашид сунгах эсэх талаар сургуулийн Захиргаа, багш,

ажилтан харилцан тохиролцоно.

2.10 Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай

хуулийн 2-р зүйлийг үндэслэл болгоно.

Page 5: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

4

2.11 Орон тооны цомхотголоор ажлаас халах тухай мэдэгдлийг

багш, ажилтанд нэг сарын өмнө өгнө.

Гурав. Сургуулийн захиргаа, ажилтны эрх үүрэг

3.1 Сургуулийн захиргааны эрх, үүрэг

Сургуулийн захиргаа нь зохих хууль тогтоомжийн дагуу

дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

1. Багш, ажиллагчдын хөдөлмөрийг оновчтой зохион

байгуулах, тэднийг мэргэжил, мэргэшлийн дагуу

ажиллуулах;

2. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны

нөхцлөөр хангах;

3. Хөдөлмөрийн хөлсний хэмжээг тогтоож, зохих

нэмэгдлийн хамт сард 2 удаа тогтсон хугацаанд олгох;

4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс

урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үзлэг шинжилгээ

хийлгэх, хөдөлмөрийн хүнд хортой нөхцлийн

хөнгөлөлтийг эдлүүлэх;

5. Багш, ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд

дэмжлэг туслалцаа үзүүлэх;

6. Дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн

багш, ажиллагчдад Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн

дагуу шийтгэл оногдуулна.

3.2 Багш, ажилтны эрх, үүрэг

1. Сургуулийн дотоод журмыг чанд сахиж, багшийн нэр

хүнд, ёс суртахууныг өндөрт өргөн санаачилга, үр

бүтээлтэй ажиллах;

Page 6: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

5

2. Мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэгээ байнга

дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын талаар ахисан

байх;

3. Сургуулийн хамт олон болон тодорхой салбарын

хөгжлийн асуудлаар төсөл боловсруулах, асуудал

дэвшүүлэх, гадны төсөлд оролцох хийгээд оюутны дотны

зөвлөгч, соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэгч,

сурталчлагч байна.

3.3 Ажилтан, ажиллагчдын эрх, үүрэг

1. Ажил мэргэжлийн тодорхойлолтод заасан үүргийг бүрэн

хангалттай гүйцэтгэж ёс суртахууны доголдолгүй

ажиллах;

2. Мэдлэг мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх;

3. Ажлын цагийг хатуу баримталж, дутагдал зөрчил

гаргахгүй байх;

4. Ажлын байранд ажлын ба ажлын бус цагаар

согтууруулах ундаа үл хэрэглэх, согтуугаар ажилдаа

ирэхгүй байх;

Дөрөв. Ажлын цаг

4.1 Сургуулийн хэмжээнд ажлын 5 өдөртэй байна.

4.2 Хичээл сургалтын ажлын өдөр 8.00 цагт эхлэнэ. Хичээлийн

нэг удаагийн үргэлжлэх хугацаа 90 минут, завсарлах хугацаа

10 минут байна.

4.3 Захиргааны ажилтан, багш, ажилчдын ажлын өдөр 7.30 –

17.30 хүртэл дундаа 1 цагийн завсарлагатайгаар 8 цаг

үргэлжлэнэ.

4.4 Номын сангийн уншлагын танхим, хувцасны өлгүүрийн

ажилчид 8.00 – 21.00 цагт 2 ээлжээр ажиллана.

Page 7: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

6

4.5 Үйлчлэгч 7.30-11.30, 14.30-18.30 цагт ажиллана.

Тав. Цалинтай ба цалингүй чөлөө олгох

Багш, ажиллагчдад дараахь хэлбэрээр чөлөө олгоно.

5.1 Цалингүй чөлөө

1. Сургуулийн захиргаа нь багш, эрдэм шинжилгээний

ажилтанд мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь

зориулж нэг жил хүртэл хугацаагаар бүтээлийн чөлөө

олгож болно.

2. Багш, ажиллагч нь хүүхэд, өвчтэй хүн асрамжлах,

амьдрал ахуйгаа дээшлүүлэх зэрэг шалтгааны улмаас 1

жил хүртэл цалингүй чөлөөг эдэлж болно.

3. Хоёроос дээшгүй өдрийн чөлөөг Сургалтын албаны

зөвшөөрлөөр олгож болох ба 3 ба түүнээс дээш хоногийн

чөлөөг сургуулийн Захирлын тушаалаар олгоно.

5.2 Цалинтай чөлөө

1. Эхнэр, нөхөр, эцэг эх, үр хүүхэд нь хүндээр өвчлөх, нас

барах, гал усны болон байгалийн гэнэтийн аюул осолд

өртсөн тохиолдолд нэг сар хүртэл хугацааны цалинтай

чөлөө олгож болно.

2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр нэг жил

хүртэлх хугацаатай цалинтай бүтээлийн чөлөөг

байгууллагын дүрэм, журам, Сургуулийн хөдөлмөрийн

дотоод журмын дагуу олгоно. Чөлөөтэй байх хугацаанд

хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг сургуулийн Захиргааны

зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлын үр дүн гараагүй

тохиолдолд цалинг буцаан суутгана.

Page 8: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

7

Зургаа. Шагнал урамшуулал

Ажилд бүтээлчээр ханддаг, эрдэм шинжилгээ, аж ахуй,

үйлчилгээний ажилд амжилт гаргасан багш, ажилтан ажилчдыг

Сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр урамшуулан

шагнана.

1. Хүндэт профессор цол олгох /багш, эрдэм шинжилгээний

ажилтанд/;

2. Сургуулийн хүндэт дэвтэрт бичих;

3. Сургуулийн хүндэт жуух, баярын бичгээр шагнах;

4. Боловсролын болон бусад яам, байгууллагын шагналд

тодорхойлох;

5. Төрийн дээд шагнал болон олон улсын байгууллагын

шагналд тодорхойлох

Долоо. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх

хариуцлага

7.1 Хөдөлмөрийн сахилга зөрчсөн багш, ажилтан, ажилчдад

Сургуулийн захиргаа Сургуулийн хөдөлмөрийн дотоод

журмын дагуу сахилгын шийтгэл оногдуулна. Сахилгын

шийтгэлийг зөвхөн ажилд авах, ажлаас халах эрх бүхий

албан тушаалтан оногдуулна. Сахилгын ноцтой зөрчилд

дараахь хэлбэрийн зөрчил орно. Үүнд:

Хичээлийг 2-оос дээш цаг таслах;

Хичээлийн болон оюутны байранд согтууруулах ундаа

хэрэглэх, согтуу явах, согтуу ирэх;

Эрхэлж буй ажил үүрэгтэйгээ холбоотойгоор оюутан,

тэдний ар гэрийнхнээс эд зүйл, шагнал авах ;

Page 9: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

8

Сургуулийн мэдлийн эд хөрөнгийг захиргааны

зөвшөөрөлгүй дур мэдэн хичээлийн ба оюутны байрнаас

гаргах, гаргахыг завдах;

Эдгээр зөрчлийг давтан гаргавал хөдөлмөрийн гэрээг

цуцлана.

7.2 Хичээл тасалсан, хожигдсон багшийн сарын цалингаас

заагаагүй цагийн мөнгийг суутгана.

7.3 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг өдрийн туршид

ажилдаа ирээгүй бол ажил тасалсанд тооцож, тухайн өдрийн

хөдөлмөрийн хөлсийг хасна.

7.4 Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд тухайн багш,

ажилтан, ажилчдыг аливаа шагнал урамшуулал, цол

олгуулахаар тодорхойлохгүй.

Найм. Сургуулийн захиргааны санаачилгаар ажлаас

халах үндэслэл

Дараахь зөрчил гаргасан багш, ажилтан, ажилчдын

хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халж шаардлагатай бол

хуулийн байгууллагад шилжүүлнэ.

1. Орон тооны цомхотгол;

2. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

3. Цалинтай ба цалингүй чөлөө, эмнэлгийн хуудсаар авсан

чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр буюу

мэдэгдэлгүйгээр хэтрүүлсэн;

4. Сургуулийн байранд согтуурч зөрчил гаргасан;

5. Сургуулийн нэрийн өмнөөс хувьдаа ашиг хонжоо

олохоор хуурамч бичиг баримт үйлдсэн болон

засварласан;

Page 10: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

9

6. Сургуулийн эд хөрөнгө, сургалтын тоног төхөөрөмжийг

үрэгдүүлэн шамшигдуулсан;

7. Мөнгө, эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажлын

хариуцлага алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон;

8. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хичээл зааж,

шалгалт, шүүлэг авсан;

9. Сургалтын технологи ажиллагааг ноцтой зөрчсөн;

10. Элсэлтийн шалгалтын дүрэм зөрчсөн;

11. Гэмт хэрэгт холбогдсон нь хуулийн байгууллагаар

нотлогдсон тохиолдолд ажлаас хална.

Page 11: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

10

БАГШААР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ(ЗЗ)

Нэг. Ерөнхий зүйл

1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй байлгах,

улмаар тэдний ажиллах нөхцлийг сайжруулах, багшлах ур

чадвар, эрдэм судлалын ажилд нь байнгын ахиц дэвшил

гаргаж байх, энэ чиглэлээр өөрийгөө дайчлан ажилладаг

болоход нь бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх нь уг

журмын зорилго мөн.

1.2 СанБС-д багш шалгаруулан ажиллуулах, багш нарынхаа

мэргэжлийн мэдлэг, ур чадварт тавих шаардлагыг

өндөржүүлэх, тэдний ажил хэрэгч чанарыг үнэлэх үйл

ажиллагаа, арга зүйг “Боловсролын тухай”, “Дээд

боловсролын тухай”, бусад хууль, тогтоомж, СанБС-ийн

дүрэмд нийцүүлэн зохицуулахад энэхүү журмын зорилго

оршино.

1.3 Тус сургуульд багш шалгаруулан ажиллуулах, багш нарын

ажилд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө тодорхой нөхцөл,

үзүүлэлтүүдийг үндэс болгон баримтлана. 1.4 “Журам” батлагдсан нөхцөлд профессорын баг, ажлын

албад, багш нарын бүрэлдэхүүн нийтээр дагаж мөрдөнө.

Хоёр. Багшид тавигдах шаардлага

2.1 СанБС-ийн багш нь онолын мэдлэгтэй, судалгааны арга зүй

эзэмшсэн, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан

гүйцэтгэх чадвар, дадалтай, онол арга зүй, заах арга, сурган

хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө

байнга санаачлагатай ажилладаг, оюутныг сурган

хүмүүжүүлэх, амьдралын ухаанд сурах чадвар эзэмшүүлэх

үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг, зөв төлөвшилтэй

мэргэжилтэн байх ёстой.

2.2 Суурь болон үндсэн мэргэжлийн хичээлийн багш нь

боловсролын магистр, эрдмийн зэрэг, цолтой байна.

Page 12: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

11

2.3 Үндсэн багшаар ажиллах хүнээс хичээл сургалт, эрдэм

судлалын ажилдаа орчин үеийн техник хэрэгсэл, мэдээллийн

сүлжээг ашиглаж чаддаг, судалгаа, эрдэм шинжилгээний

тодорхой чиглэлээр мэргэшсэн, гадаадын хоёроос доошгүй

хэл дээр мэргэжлийн ном, бүтээл чөлөөтэй ашигладаг

байхыг шаардана.

Гурав. Багшийн сонгон шалгаруулалт

3.1 Тус сургуульд багшаар ажиллуулахдаа дараахь үндсэн

хэлбэрийг хэрэглэх нь зохистой гэж үзнэ.

А. Багшлах ажлын шаардлага хангасан хүнийг сонгон

шалгаруулалтаар ажилд авна.

Багшийн сонгон шалгаруулалтад дараахь зарчмыг

баримтлана.

1. СанБС-д багш ажиллуулах тухай мэдээллийг олон

нийтийн мэдээллийн хэрэгслээр сонгон шалгаруулалт

болохоос 21 хоногийн өмнө зарлана. Сонгон

шалгаруулалтад орох өргөдөл гаргасан хүмүүст

СанБС-ийн багш, түүний мэргэжлийн ур чадварт

тавигдах шаардлагыг танилцуулна.

2. Сонгон шалгаруулах комиссыг сургуулийн Захирлын

тушаалаар батлана. Сонгон шалгуулалтад

оролцогчоос мэргэжил, гадаад хэлний шалгалт авч,

нээлттэй хичээл заалган, багшлах ур чадварт нь

үнэлгээ өгнө. 3. Сонгон шалгаруулалтын Комиссын олонхийн санал,

дүгнэлтээр шийдвэр гаргана.

Б. Мэргэжлийн цол, зэрэгтэй эрдэмтдийг хөдөлмөрийн

гэрээгээр томилон ажиллуулна. Үүнд:

Page 13: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

12

1. СанБС-ийн захиалгаар магистрантурт суралцаж

төгссөн, тус сургуульд багшилж байгаад

докторантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан

хүнийг шалгалтгүйгээр багшийн ажилд авна.

2. Тухайн салбартаа нэрд гарсан, мэргэжлийн өндөр

зэрэгтэй эрдэмтэнг шалгалтгүйгээр урьж багшлуулна.

3. Өөрийн сургуулийг амжилттай төгссөн, багшийн

ажилд сонирхолтой бөгөөд боломжтой оюутнуудаас

шалгаруулан авч хууль дүрмийн дагуу багшаар

ажиллуулж болно.

3.2 Багшаар ажиллах шалгаруулалтад орох хүмүүс урьд

ажиллаж, сурч байсан албан газраас ажил байдлын

тодорхойлолт, дээд сургууль төгссөн боловсролын болон

эрдмийн цол, зэргийн диплом, эрдэм шинжилгээний

бүтээлийн жагсаалт, сонгон шалгаруулалтын материалыг

бүрдүүлсэн байна.

3.3 Багшаар ажиллуулах асуудлыг Профессорын баг, Сургалтын

албаны саналыг үндэслэн сургуулийн Захирал шийдвэрлэнэ. 3.4 Тус сургуулийн мэргэжлийн багш нараас ажилласан 5

хүртэлх жилийн хугацаанд эрдэм шинжилгээний ажлын

чиглэл, сэдэв дээр ажиллан улмаар 12 жилийн хугацаанд

эрдмийн зэрэг хамгаална. 3.5 Багш сургалт, заах арга, эрдэм шинжилгээний ажил, гадаад

хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ажлын шинэ арга

барил эзэмших, оюутны дунд зохиох соёл, олон нийтийн

ажилд оролцох асуудлыг тодорхой төлөвлөгөө гарган

Сургалтын албаар батлуулан ажиллана. 3.6 Багш тус сургуульд ажиллах хугацаанд онол, эрдэм

шинжилгээ, сургалт заах арга, ур чадварын хувьд өсөөгүй,

цаашид багшаар ажиллах боломжгүй гэж Сургуулийн

захиргаанаас шийдвэрлэвэл зохих журмын дагуу

Page 14: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

13

хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн улирлын эцэст ажлаас

чөлөөлнө.

Дөрөв. Мэргэжил дээшлүүлэх

4.1 СанБС-ийн багш нь мэргэжлийн мэдлэг чадварын хувьд

байнга өсөн дээшилж байх ёстой. СанБС-ийн багш 5 жил

тутам мэргэжлээ дээшлүүлэхэд сургуулиас дэмжлэг авна.

4.2 Багшлах болон эрдэм шинжилгээний ажилд авъяас

сонирхолтойгоо харуулж чадсан тухайн мэргэжлээр

гүнзгийрүүлэн суралцаж их, дээд сургуулийг онц сайн

дүнтэй бакалаврын зэрэгтэй төгсөгчийг өөрийн орны болон

гадаадын өндөр зэрэгтэй магистрантур, докторантурт

СанБС-ийн захиалгаар суралцуулах, хамтын судалгааны

ажил хийлгэх хэлбэрээр багш нарын залуу халааг бэлтгэнэ.

4.3 Багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг ил тод үнэлэх,

олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор

бүтээлийн жагсаалтыг 2 жил тутам хэвлэж байна.

Тав. Багшийн ажлын үнэлэмж

5.1 Багш нарын ажлын үр дүнгийн эдийн засгийн үнэлгээний

үндсэн хэмжүүр нь багш нэг бүрийн ажил үүрэгтэй нь

холбон гэрээгээр тогтоосон өдөр, сарын үндсэн ба нэмэгдэл

цалингийн хэмжээ ба энэхүү журмаар тогтоосон үнэлгээний

эерэг, сөрөг тоон үзүүлэлтийн хамаарал байх болно.

5.2 Тухайн багш жил, улирлын туршид жигд биелүүлбэл зохих

болон цаг үеийн ажлын ногдол үүргийг биелүүлээгүй

тохиолдол ба үзүүлэлт бүрт үндсэн болон нэмэгдэл цалинд

харгалзан ногдох хувь хэмжээгээр хасалт хүлээнэ.

5.3 Хасалтын хувь хэмжээний талаар Профессорын баг,

Эрдмийн зөвлөл санал гаргана.

5.4 Багшийн хүлээх биелүүлээгүй үүрэг, хариуцлага албан ёсоор

баталгаажсан багш өөрөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд

хасалт ногдуулна.

Page 15: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

14

5.5 Хасалтыг эхний удаад 15 хоногоор, дараагийн удаад сараар

тооцно. Энэ нь багшийн ажлын улирал, жилийн үнэлгээний

нэг гол үзүүлэлт болохоос гадна багш нар, хамт олныг

жилийн туршид жигд хариуцлагатай ажиллуулах

шаардлагын нэг үндэс мөн гэж үзнэ.

5.6 Багшийн ажлын үнэлгээг харгалзан багш нарт урамшуулал

/мөнгөн, материаллаг, сэтгэл санааны/ олгох бөгөөд

урамшуулал олгох асуудлыг Захиргааны зөвлөлөөс баталсан

журмын дагуу шийднэ.

Page 16: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

15

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ

ҮНЭЛЭХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ(ЭЗ)

Нэг. Ерөнхий үндэслэл

СанБС-ийг хөгжлийн түвшин өндөр орны их сургуулийн

түвшинд хүргэн хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд

ажиллах чадвар бүхий өргөн мэдлэг боловсролтой мэргэжилтэн

бэлтгэх зорилтыг эрдэм шинжилгээ, сургалтыг хослуулан хийх

өндөр чадавхтай багш нар л ханган биелүүлж чадна.

СанБС-ийн багш нарын эрдэм шинжилгээний ажил хийж,

судалгааны үр дүнгээрээ улс орон шинжлэх ухааны тулгамдсан

асуудлыг шийдэх, багаж тоног төхөөрөмж боловсруулах зэргээр

бодит бүтээл туурвин сургалт судалгааны ажлаа хослуулж

байгааг хөхүүлэн дэмжих, тэдний оюуны бүтээлийг

урамшуулахад эл журмын зорилго оршино.

Хоёр. Эрдэм шинжилгээний бүтээлийг үнэлэх журам

СанБС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтны эрдмийн

бүтээлд үнэлгээ өгөхдөө оноог үнэлэх шалгуурыг баримтална.

Бүх багш, эрдэм шинжилгээний ажилтны бүтээлийн жагсаалтыг

зааврын дагуу хоёр жилд нэг удаа тогтмол гаргана. Багш нарыг

магистрантур, докторантурт сургах, бүтээлийн чөлөө олгох,

гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, гадаадад томилолтоор

ажиллуулах, мэргэжилтэн дагалдуулах эрдмийн зэрэг, цол

хүртээхээр нэр дэвшүүлэх, нэрэмжит шагнал олгох зэрэг арга

хэмжээг авч явуулахдаа энэ үнэлгээний материалыг /цаашдын

хоёр жилд/ гол үндэслэл болгоно.

Гурав. Эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний шилдэг

бүтээлд олгох нэрэмжит шагналын журам

Тус сургуулийн Эрдмийн зөвлөл дэвшүүлэх

бүтээлүүдийг зохих шаардлагын дагуу бэлтгэн сургуулийн

Захирлын тушаалаар байгуулсан комисст ирүүлнэ. Үүнд:

Page 17: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

16

А. Их семинар, эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэж үнэлэлт

өгсөн тэмдэглэл

Б. Эрдэмтдийн үнэлэлт, шүүмж, тодорхойлолт

В. Тэнхмийн их семинараар хэлэлцсэн протокол

Г. Шаардлагын дагуу цэгцлэн бэлтгэсэн эх бүтээл

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд хоёр жил тутам

олгох СанБС-ийн нэрэмжит шагналын хэмжээ:

1 байр-1 1-р зэргийн диплом 500,000 төг

2 байр-2 2-р зэргийн диплом 300,000 төг

3 байр-2 3-р зэргийн диплом 200,000 төг

Page 18: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

17

ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ

ЖУРАМ(ЭЗ)

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1 СанБС-ийн Эрдмийн зөвлөлөөс Профессор, дэд профессор

цол олгоход энэхүү журмыг баримтална. Энэ журам нь

БСШУ-ны сайдын 2003 оны 03-р сарын 25-ны өдрийн

тушаалаар батлагдсан “Профессор, дэд професор цол олгох

үлгэрчилсэн журам’’-д нийцсэн байна.

1.2 СанБС-д тодорхой хугацаанд ажилласан, багшлах, сурган

хүмүүжүүлэх ажлын туршлагатай, эрдэм шинжилгээ,

судалгааны бүтээл туурвисан хүнд энэ журамд заасан

болзлын дагуу Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр сургуулийн

профессор, дэд профессор цол олгоно. Багшилсан хугацаанд

хавсран ажилласан, цагаар багшилсан хугацааг тооцно.

1.3 Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөл (хуучин нэрээр)-ийн

олгосон цол СанБС-д хүлээн зөвшөөрөгдөнө.

Хоёр. Цол олгох болзол

2.1 Профессор цолд нэр дэвшигч дараахь шалгуур үзүүлэлтийг

хангасан байна. Үүнд:

2.1.1 Дэд профессор цол хүртээд нэгээс доошгүй жил болсон,

дээд боловсролын сургалтын байгууллагад профессорын

болон удирдах албан тушаалд нэгээс доошгүй жил

ажилласан байх;

2.1.2 Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний

байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 5-аас

доошгүй жилд нь СанБС-д багшилсан (багшаар хавсран

ажилласан, цагаар хичээл заасныг тооцож болно) байх;

Page 19: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

18

2.1.3 Профессор цолд нэр дэвшигч нь эдийн засгийн шинжлэх

ухаанд оруулсан тодорхой хувь нэмэр, онол, практикийн

бүтээлтэй байх;

2.1.4 Бие даан бичсэн нэг сэдэвт зохиол, дангаар болон хамтран

зохиосон их, дээд сургуулийн сурах бичиг бичиж

нийтлүүлсэн байх;

2.1.5 Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээл нь дотоодын

эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагын үнэлэлт,

батламжтай байх;

2.1.6 Эрдэм шинжилгээний туурвил, мэргэжлээрээ практикт

нэвтрүүлсэн бүтээл 30-аас доошгүй (олон улсын

хэмжээний эрдэм шинжилгээний болон мэргэжлийн

сэтгүүлд 10-аас доошгүй бүтээл нийтлүүлсэн бол заавал

30-аас доошгүй байхыг шаардахгүй) нийтлүүлсэн байх;

2.1.7 Нэр дэвшигч шинжлэх ухааны докторын зэрэгтэй бол 3-аас

доошгүй, боловсролын докторын зэрэгтэй бол 10-аас

доошгүй бүтээл нь зэрэг хамгаалснаас хойш нийтлэгдсэн

байх;

2.1.8 Салбарын шинжлэх ухааны тодорхой чиглэлийг үүсгэн

хөгжүүлэх, мэргэжлийн сургуулийн эхлэл тавьсан буюу

үүсгэн хөгжүүлж үр дүнд хүрсэн байх;

2.2 Дэд профессор цолд нэр дэвшигч дараахь шаардлага,

шалгуур үзүүлэлтийг хангасан байх. Үүнд:

2.2.1 Дээд боловсролын сургалтын байгууллагад профессор, дэд

профессорын болон удирдах албан тушаалд 3-аас доошгүй

жил ажилласан байх;

2.2.2 Багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 10-аас

доошгүй жил үр бүтээлтэй хийсэн, үүнээс 5-аас доошгүй

жил нь СанБС-д ажилласан байх;

Page 20: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

19

2.2.3 Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтад

зориулсан сурах бичиг, гарын авлага (орчуулсан бол гарын

авлагад тооцож болно) 2-оос доошгүйг бичиж хэвлүүлсэн

байх;

2.2.4 Эрдэм шинжилгээний болон мэргэшүүлэх бүтээл 5-аас

доошгүйг бичиж нийтлүүлсэн байх;

2.2.5 Мэргэжлийн хичээл заах, ур чадвараар суралцагчаасаа

өндөр үнэлгээ тогтмол авдаг, сургалтын баримт бичиг

боловсруулах, шинэчлэхэд бүтээлч санаачилгатай

оролцдог байх;

2.2.6 Сургуульд ажиллах хугацаандаа 5-аас доошгүй магистрын

ажил удирдаж хамгаалуулсан байх;

2.2.7 Нэр дэвшигч ур чадварын хувьд мэргэжлийн дээд шатны

байгууллагаас тогтмол өндөр үнэлгээ авсан, сургалтын

агуулга, арга зүйг боловсронгуй болгох, шинэчлэх талаар

өөрийн гэсэн бүтээл, санаачлага гаргаж нэвтрүүлсэн байх;

2.3 Профессор, дэд профессор цолд нэр дэвшиж буй багшийн

эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээнд эрдэм

шинжилгээ, судалгааны төсөлд оролцсон буюу удирдсан,

патент, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ авсан,

судалгаа, төслийн ажлын үр дүнгээ практикт нэвтрүүлсэн

зэрэг бүтээлч ажлыг тооцож болно.

Гурав. Цолд нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материал

3.1 Профессор, дэд профессорын цолд нэр дэвшүүлэхэд дараахь

баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

3.1.1 Нэр дэвшүүлсэн профессорын багийн тодорхойлолт.

Тодорхойлолтод дараах зүйлийг тусгасан байна.

Page 21: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

20

Нэр дэвшигчийн тухайн үед ажиллаж байгаа албан

тушаал, уг албан тушаалд хэд дэх жилдээ ажиллаж

байгаа, эрдмийн зэрэг, мэргэжлийн тусгай мэргэшил

зэргийг хаана, хэдэн онд хамгаалсан, дээд боловсролын

байгууллагад ажилласан болон үүсгэн байгуулах,

хөгжүүлэх чиглэлээр ажилласан нийт хугацаа, эрдэм

шинжилгээ, судалгаа, шинэ бүтээл, оновчтой санал,

тэдгээрээс хэвлэн нийтлүүсэн, нэвтрүүлсэн ажлын тоо,

хэмжээ зэрэг;

Хэвлэн нийтлүүлсэн болон шинэ бүтээл, оновчтой

саналуудаас нийтийн хүртээл болсон буюу практикт

нэврүүлсэн 2-3 бүтээлч ажил;

Нэр дэвшигчийн багшлах болон эрдэм шинжилгээний

ажил, багшлах ур чадвар, мэргэжлийн чиглэлийн олон

нийтийн үйл ажиллагаа (сэтгүүл, мэргэжлийн зөвлөл,

холбоодын гишүүн гэх мэт)-нд оролцдог байдал;

Нэр дэвшүүлж буй үндэслэл;

3.1.2 Нэр дэвшигчийн товч намтар;

3.1.3 Профессорын цолд нэр дэвшигчийн удирдаж

хамгаалуулсан ажил, эрдэмтний нэрс, диссертацийн сэдэв,

эрдмийн ажлын албан ёсны шүүмжлэгчээр ажилласан

жагсаалт зэргийг баталгаажуулсан байна.

3.1.4 Профессор цолд нэр дэвшиж байгаа бол докторын ба дэд

профессорын дипломын хуулбар, дэд профессорт нэр

дэвшигчийн хувьд магистрын болон мэргэжлийн

дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.1.5 Бүтээлийн жагсаалт (хавсралтын дагуу хийж,

баталгаажуулсан байна).

Page 22: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

21

3.1.6 Энэхүү журмын 2.1.2, 2.2.2-т заасан ажилласан хугацааг

нотлох баримт, хавсарсан буюу цагаар ажилласан тухай

тушаалын хуулбар;

Дөрөв. Цол олгох тухай

4.1 Нэр дэвшигчийн болзол хангасан байдлыг Эрдмийн

зөвлөлийн даргын томилсон ажлын хэсэг хянан магадалж,

дүнгээ Эрдмийн зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлнэ.

4.2 Эрдмийн зөвлөлийн хуралдаанд нийт гишүүдийн дөрөвний

гурваас доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд

тооцно.

4.3 Профессор, дэд профессор цол олгох асуудлыг нууц санал

хураалтаар шийдвэрлэнэ.

4.4 Хуралдаанд оролцсон Эрдмийн зөвлөлийн гишүүдийн

дөрөвний гурваас доошгүй саналаар профессор, дэд

профессорын цол олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд

сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн

батлагдсан загварын үнэмлэх олгоно.

4.5 СанБС-д ажиллаж байгаа багшид профессор, дэд

профессорын цолны нэмэгдэл, урамшууллыг тогтмол

олгоно.

Тав. Бусад зүйл

1.1 СанБС-ийн Эрдмийн зөвлөлд бусад их, дээд сургууль,

коллежийн захиргаанаас өөрсдийн багш нартаа профессор,

дэд профессор цол олгуулахаар хүсэлтээ гаргасан нөхцөлд

зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэнэ. Тухайн

тохиолдолд профессор, дэд профессор цол олгохтой

холбогдсон зардлыг нэр дэвшүүлсэн сургалтын байгууллага

хариуцна.

Page 23: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

22

1.2 Профессор, дэд профессорын цол олгохтой холбогдсон

гомдлыг Эрдмийн зөвлөлийн даргын шийдвэрээр

томилогдсон комисс нэг сарын дотор шалгаж, дүнг Эрдмийн

зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.

1.3 Профессор, дэд профессорын цолыг зохих шаардлага,

журмыг зөрчин олгосон нь нотлогдвол Эрдмийн зөвлөлийн

шийдвэрийг үндэслэн сургуулийн Захирлын тушаалаар

цолыг хүчингүй болгоно. 1.4 Сургуулийн профессор, дэд профессор цол олгосон тухайн

шийдвэрийг төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан

ёсоор мэдээлж байна. 1.5 Сургуулийн профессор, дэд профессор цолны үнэмлэхийг

БСШУCЯ-аас баталсан загварын дагуу хэвлүүлж, улсын

нэгдсэн бүртгэл, дугаарт оруулна.

Page 24: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

23

ДИПЛОМЫН БА БАКАЛАВРЫН АНГИЙН

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ(ЗЗ)

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1 СанБС-ийн Элсэлтийн шалгалтын комисс /ЭШК/ нь

боловсролын тухай, "Дээд боловсролын тухай хууль”,

"БСШУ-ны сайдын 422 тоот тушаалаар баталсан "Оюутан

элсүүлэх үлгэрчилсэн журам" зэргийг үйл ажиллагаандаа

удирдлага болгон ажиллана.

1.2 СанБС-ийн ЭШК Улаанбаатар хотын БГД-ийн нутаг дэвсгэр

дэх өөрийн байрандаа болон хөдөө орон нутаг дах

итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан элсэгчдийн

хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, элсүүлэх ажлыг хоёр үе

шаттайгаар зохион байгуулна.

1.3 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас авсан оюутны хяналтын тоонд нийцүүлэн

өөрийн байгууллагын нөөц хүчин чадалд тохируулан сургалт

явуулах тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжлүүдийн дагуу

оюутан элсүүлнэ.

1.4 Энэхүү журам болон элсэлт авах мэргэжил, шалгалтын

хөтөлбөр, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой

нэмэлт мэдээллийг СанБС-ийн WWW.SAN.EDU.MN болон

БСШУЯ-ны WWW.EDUCATION.MN портал сайтад

байрлуулна.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

2.1 СанБС-д элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш

боловсролтой байх;

2.2 Элсэгч нь ерөнхий шалгалт /ЕШ/ өгч тус сургуульд элсэх

болзлыг хангасан байх;

Page 25: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

24

2.3 Элсэгч тухайн бүлгээр хоёр шалгалт өгөх бөгөөд 70:30

хувийн харьцаагаар үнэлнэ.

2.4 Зарим мэргэжлийн онцлогоос хамаарч авъяас чадварыг

илрүүлэх шалгалт, эссэ, ярилцлагын хэлбэрээр авч болно.

Гурав. Хүсэлтийг хүлээж авах

3.1 СанБС-д элсэх хүсэлтийг /БСШУЯ-ны "Оюутан элсүүлэх

үлгэрчилсэн журам"–ын 11-д заасан холбогдох материалын

хамт/ эхний ЕШ өгсөн өдрөөс хойш биеэр болон дараах

шуудангийн хаяг, утас факсаар хүлээж авна.

Баянгол дүүрэг 17-р хороо Сан Бизнесийн Сургууль

Харилцах утас: 300346, 99191199

Факс: 976-11-300346

3.2 Элсэхийг хүсэгч нь өргөдөл бичих бөгөөд ЕШ-ыг ямар

хичээлээр хэдэн оноотой өгснөө, ямар мэргэжлээр суралцах

зэргээ тодорхой бичиж гарын үсэг зурж баталгаажуулан

холбогдох утсыг бичсэн байна.

Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт

4.1 ЭШК-ын гол зорилго нь шалгуулагчдын суралцах чадвар,

мэдлэгийн түвшин, авъяас чадварыг бодитойгоор үнэлж

тухайн мэргэжлээр цаашид амжилттай суралцах боломжтой

элсэгчдийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

4.2 Сүүлийн шатны ЕШ-ын дүн гарсан болон бүрэн дунд

боловсролын үнэмлэх гардан авсанаас хойш 7-14 хоногт

багтаан ЭШК шалгаруулалтыг хийж хариуг мэдээлнэ.

4.3 Шалгуулагчийг үнэлэхдээ:

Ерөнхий шалгалтын оноо;

Ерөнхий боловсролын шалгалтын голч дүн;

Page 26: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

25

Сургуулиас ирүүлсэн сурагчийн тодорхойлолт зэрэг

болно.

Тав. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх

5.1 Шалгалтын явцад энэхүү журмыг зөрчсөн асуудал гарвал

элсэгч нь өөрийн гомдлыг ЭШК-т тавина.

5.2 Маргаан үүсгэгч нь энэхүү журмын 2-т заасныг бүрэн

биелүүлсэн тохиолдолд шалгаж шийдвэрлэнэ.

Зургаа. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

6.1 СанБС-д элсэлтийн шалгалт өгөхийг хүссэн иргэн суралцах

мэргэжлээрээ улсын болон олон улсын чанартай уралдаан

болон олимпиадад түрүүлсэн, онцгой амжилт гаргасныг

нотлох баримт бичиг байгаа тохиолдолд тухайн элсэлтийн

шалгалтаас чөлөөлж шууд элсүүлэх.

6.2 Гадаадад бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн

Монгол улсын иргэн болон гадаадын иргэн энэхүү журмын

7-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн элсэлтийн шалгалтад

орно.

Долоо. Элсэгчдийг бүртгэх

7.1 Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж БСШУЯ-наас

олгосон хяналтын тоонд багтсан элсэгчдийг тухайн оны

08.15-30-ны хооронд СанБС-д дээр бүртгэж Суралцах эрхийн

бичиг олгоно.

7.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлэх

шаардлагатай.

Бүрэн дунд боловсролын үнэмлэх;

ЕШ-ын дүнгийн тодорхойлолт;

Сурагчийн хувийн хэрэг;

Page 27: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

26

Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;

3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;

Сургалтын төлбөр төлсөн баримт /төрийн сангийн зээл,

тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцах бол

холбогдох бичиг баримт/ зэрэг болно.

Page 28: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

27

ДИПЛОМЫН БА БАКАЛАВРЫН

СУРГАЛТЫН ЖУРАМ(ЗЗ)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын боловсролын болон дээд боловсролын тухай

хуулиуд, тэдгээрт нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн

төрийн төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг

баримтлан СанБС-ийн боловсролын дипломын болон

бакалаврын зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэхүү

журмыг мөрдөнө. Сургалтанд оролцогч талууд нь энэхүү

журмыг биелүүлэх үүрэгтэй.

1.2 Дээд боловсролын дипломын болон бакалаврын зэрэг олгох

сургалтын гол зорилго нь бүрэн дунд ба түүнээс дээш

боловсролтой хүнийг элсүүлэн их сургуулийн суурь

боловсролтой, цаашид бие даан суралцах мэдлэг, чадвар

эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оршино. 1.3 Энэхүү журмаар зохицуулагдаагүй асуудал гарвал

Сургуулийн Захирал шийдвэр гаргана.

Журмын нэр томьёо:

Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын,

бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай байна.

Дипломын ба бакалаврын зэрэг: Дээд боловсролын анхан

шатны зэрэг юм. Эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ.

Багц цаг нь боловсролын агуулгыг жиших нэгж бөгөөд оюутны

эзэмшсэн мэдлэг, чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ,

сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр, дээд боловсрол

эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион

байгуулалтын харьцааг зохицуулах хэрэгсэл юм.

Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг харуулах бүхэл тоо

байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах

цаг, хэлбэрээс хамаарна. Үүнд: 16 долоо хоногтой улирлын нэг

Page 29: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

28

долоо хоногт суралцахад зориулах дараахь цаг бүрийг нэг багц

цаг гэж тодорхойлно.

Лекцийн 16 цаг нь 1 багц цаг

Семинарын 32 цаг нь 1 багц цаг

Лабораторийн 48 цаг нь 1 багц цаг

Хичээлийн нэг цаг гэж танхимд хичээллэх 45 минутыг хэлнэ.

Хичээлийн дугаарлал: СанБС-д заагддаг бүх хичээл нэгдсэн

дугаартай. Тэр нь уг шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрийн

эхний 4 үсэг /англиар/ ба 4 оронтой тоо байх бөгөөд эхний орон

нь хичээлийн түвшинг заана. Үүнд:

001-009 дугаартай хичээл багц цаг олгохгүй хичээл

100-199 дугаартай хичээл нэгдүгээр ангийн түвшинд заагдах хичээл

200-299 дугаартай хичээл хоёрдугаар ангийн түвшинд заагдах хичээл

300-399 дугаартай хичээл гуравдугаар ангийн түвшинд заагдах хичээл

400-499 дугаартай хичээл дөрөвдүгээр ангийн түвшинд заагдах хичээл

Заавал үзэх хичээл: Сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр

бичигдсэн хичээл нь СанБС-ийн хэмжээнд үзэх нийтлэг хичээл

ба тухайн мэргэжлийн суурь хичээл /major/ гэж ангилагдана.

СанБС-д суралцаж байгаа оюутан дээд сургуулийн ерөнхий

эрдмийн дараахь хичээлийг судалж зохих багц цагийг заавал

авсан байна. Үүнд: монголын түүх, философи, эдийн засгийн

онолын үндэс, улс төр судлал, гадаад хэл /орос хэл, англи хэл/

компьютерийн үндэс, биеийн тамир

Сонгон суралцах хичээл: Хэд хэдэн хичээлээс тодорхой

хэмжээний багц цаг бүхий хичээлийг оюутан өөрөө сонгоно.

Оноо тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие

даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг

Page 30: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

29

чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулж үнэлсэн

тоо юм.

Дүн оюутны мэдлэг чадварыг эзэмшүүлэх түвшинг илэрхийлэх

A, B, C, D, F гэсэн үсгээр тэмдэглэгдэх үнэлгээ юм. Эдгээр үсгэн

дүнд 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн харгалзуулж болно.

Голч оноо оюутны шалгалтанд авсан оноог харгалзах

хичээлүүдийн кредитээр жигнэсэн дундаж юм.

Голч дүн оюутны эзэмшсэн мэдлэг чадварын тоо ба чанарын

үнэлгээний нэгдэл бөгөөд голч оноод харгалзах дүн юм.

Улирлын шалгалт - сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн

хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол

хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтын

дүрмийг тусгайлан боловсруулж мөрдөнө.

Төгсөлтийн шалгалт - Дээд боловсролын агуулгыг дүүргэж

буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд

зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг

баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал

өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг

тусгайлан гаргана.

Хоёр. Дипломын болон бакалаврын зэргийн сургалт

Элсэлт

Элсэлтийн шалгалтыг зохих журмын дагуу амжилттай

өгч, элсэх болзол хангасан, тухайн жилийн сургалтын болоод

бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг СанБС-д

бүртгэнэ. Элсэлтийн шалгалт нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг,

суралцах чадвар, авъяасыг тодорхойлон сургуулийн хүчин

чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах

зорилготой. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, дүгнэх

аргачлалыг үндсэн мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох

Page 31: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

30

бөгөөд энэ тухай жил бүр элсэлтийн журамдаа тусган нийтэд

зарлана. Сургуулийн Захирлын тушаал гарсны дараа СанБС-д

элссэнд тооцно. Энэ тушаал гарсаны дараа оюутны үнэмлэх,

сурлагын дэвтэр олгоно. Элсэгч авъяас сонирхолдоо нийцсэн

мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас

дотоод гадаадын их дээд сургуулиас болон тус сургууль руу

шилжин суралцаж болно. Энэ асуудлыг СанБС-ийн Захирлын

тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна. Өөр

сургуулиас оюутан шилжин суралцуулах зөвшөөрлийн гол

үндэс нь хоёр сургуулийн багц цагийн харилцан зөвшилцөл

байна.

Гадаадын иргэдийг элсүүлэх, бүртгэх

Гадаадын болон харъяалалгүй иргэнийг СанБС-д

элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна.

Гадаадын суралцагч нь сургалтад бүрэн хэмжээгээр оролцож

чадахаар монгол хэл эзэмшсэн байвал зохино. Хэрэв монгол

хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол монгол хэлний бэлтгэл

ангид суралцуулна. Гадаадын их дээд сургуулиудтай

байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлийг

судлахаар ирсэн оюутнуудыг хугацаа зааж элсүүлнэ. Ийм

оюутан тодорхой нөхцөл шалтгааны улмаас сургалтыг

үргэлжлүүлэх хүсэлт гаргавал нэг улирлаар сунгаж болно.

Эдгээр оюутан нь гэрээнд өөрөөр заагаагүй бол СанБС-ийг

төгсөхгүй.

Сургуульд эргэж бүртгүүлэх (анги дэвших)

Дараагийн хичээлийн жил үргэлжлүүлэн суралцах оюутан

зохих журмын дагуу сургуульд бүртгүүлсэн байна. Эргэж

бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан

мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын

төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах

Page 32: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

31

захирлын тушаалаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн

суралцах эрхтэй болно.

Биелүүлсэн багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж

буй анги тодорхойлогдоно. Үүнд:

Нэгдүгээр ангийн оюутан 0-30 багц цаг;

Хоёрдугаар ангийн оюутан 31 -60 багц цаг;

Гуравдугаар ангийн оюутан 61-90 багц цаг;

Дөрөвдүгээр ангийн оюутан 91-ээс дээш багц цаг.

Дээрх багц цагийг тооцсоны дараа хичээлийн жил бүр суралцах

оюутныг "анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай"

захирлын тушаал гаргана.

Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах

Оюутнууд хүндэтгэн үзэх шалтгаанаар нэг сараас дээш

хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай

өргөдөл гаргана. Сургалтын албанаас зөвшөөрөл авч захиралд

өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг сургуулийн

Захирлын тушаалаар баталгаажуулан, хувийг нь бакалаврын

сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн 2

улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай

хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож

болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаанаас

хэтэрч болохгүй.

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа

Хичээлийн жил 2 улиралтай байх бөгөөд 9-р сарын 1-

нд эхлэнэ. Намар хаврын улиралд оюутан хичээлд заавал суух

бөгөөд тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо

хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна. Зуны

буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан буюу нөхөн суралцах,

үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага хийхэд зориулагдах ба

хичээллэх хугацаа шалгалт оролцуулан 8 долоо хоног байна.

Page 33: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

32

Хичээлийн жилийн хуанлийн төлөвлөгөөг өмнөх хичээлийн

жилийн төгсгөлд Захиргааны зөвлөлөөр хэлэлцэн батлана.

Суралцах хугацаа

Оюутан дипломын зэргээр суралцах хугацаа 3 жил,

бакалаврын зэргээр суралцах хугацаа 4 жил, дээд хугацаа 6

хүртэл жил байна.

Чөлөөтэй байсан хугацаа суралцсан хугацаанд

тооцогдохгүй. Эхний 5 улирал дараалан бүх хичээлдээ

амжилттай дүн үзүүлсэн 80-аас дээш голч оноотой оюутан

өөрийн хүсэлтээр үлдсэн хугацаанд нэг улирлыг товчлон

суралцана.

Сургалтын төлөвлөгөө

Дипломын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 90,

бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө нь 120-аас

доошгүй багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон

дадлагын хичээл байна. Сургалтын төлөвлөгөөний эх загварыг

бакалаврын сургалтын албанаас гарган мөрдүүлнэ. Сургалтын

төлөвлөгөөнд орсон хичээлийн стандартыг Эрдмийн зөвлөлөөр

хэлэлцүүлэн Сургалтын албаар баталгаажуулна.

Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг

Сургалтын алба санаачлан Эрдмийн зөвлөлд оруулах ба энэ

саналыг сайшаасан дүгнэлтийг үндэслэн Сургалтын алба

шийдвэрлэнэ.

Сургалтын төлөвлөгөөнд СанБС-ийн хэмжээнд үзэх

ерөнхий эрдмийн мэргэжлийн суурь (major) мэргэшүүлэх

болон сонгон суралцах хичээлүүд орно. СанБС-ийн хэмжээгээр

үзэх ерөнхий эрдмийн заавал болон хагас сонголтоор үзэх

хичээлийн нийт багц цаг 20 байна. Эдгээр хичээлийн

стандартыг бакалаврын сургалтын албанаас эрхлэн боловсруулж

Page 34: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

33

/хичээлийг хариуцан заах факультет/ Эрдмийн зөвлөл ба

Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна. Эдгээр

ерөнхий эрдмийн хичээл мэргэжлийн чиглэлд багтаж буй бол

оронд нь оюутны сонгон авах хичээлийг оруулна.

Мэргэжлийн салбарын заавал үзэх суурь хичээлийн кредит 60-

80 байна. Эдгээр болон мэргэшүүлэх хичээлийн жагсаалтыг

гаргаж стандартыг боловсруулах асуудлыг сургуулийи

сургалтын алба хариуцна.

Мэргэшүүлэх хичээлийг эрдэм шинжилгээний ажил болон

нарийн мэргэжилтэй холбоотой оруулна. Сонгох хичээл нь нэг

чиглэлээр мэргэшүүлэх хичээлээс сонгох, өөр мэргэжлийн

салбараас сонгох гэсэн хэлбэртэй байна. Аль салбараас хичээл

сонгохыг Сургалтын алба тогтооно.

1 ба 2-р ангийн оюутны сургалтын төлөвлөгөө нь жилд

дунджаар 32 багц цаг бүхий ихэвчлэн заавал үзэх ерөнхий

эрдмийн хичээл болоод мэргэжлийн суурь хичээлүүдийг

үзэхээр зохиогдсон байна.

3 ба 4-р ангийн сургалтын төлөвлөгөө нь голчлон

мэргэжлийн суурь болон сонгон судлах хичээл үзэхээр байх ба

оюутан сонгон хувийн төлөвлөгөөгөөр суралцахаар уян хатан

зохиогдсон байна. Профессорын баг хариуцан өгөгдсөн

загварын дагуу агуулга, явц, үнэлгээний стандартыг

агуулсан хичээлийн тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж

гаргана.

Сургалтын төлөвлөгөөг, хичээлийн товч тодорхойлолтыг

агуулсан гарын авлагыг Сургалтын албанаас эрхлэн хичээлийн

жилийн эхэнд хэвлүүлэн олны хүртээл болгоно.

Сургалтын төлбөр

Сургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн үнэ,

сургуулиас оюутанд үзүүлэх үйлчилгээний хөлсний

Page 35: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

34

хэмжээгээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг

тусгай журмаар баталгаажуулсан аргачлалаар жил бүр

шинэчлэн Удирдах зөвлөлөөр батлах ба тухайн хичээлийн жилд

өөрчлөхгүй.

Багц цагийн үнэлгээ сургуулийн төсөв санхүүжилтийн

төлөвлөлтийн үндэс болно. Энэ нь багш оюутны тооны

харьцаа, багш болоод үйлчилгээний ажилтны цалингийн

түвшин, хичээлийн хэлбэр, бүлгийн оюутны тоо, оюутны

биелүүлэхээр төлөвлөсөн багц цагийн хэмжээнээс хамаарах

бөгөөд тухайн улиралд дундаж хэмжээгээр

тодорхойлогдоно.

Үйлчилгээний хөлс нь лабораторийн тоног төхөөрөмж

ашиглуулах, ном хэвлэл олгох, дотуур байраар хангах,

хөнгөлөлттэй унаа, хоол ундаар хангах, эрүүл мэндийн анхан

шатны тусламж үзүүлэх, биеийн тамир чийрэгжүүлэлтийн

нөхцлөөр хангах, спорт уралдаан тэмцээн зохион байгуулах,

олон улсын мэдээллийн сүлжээг ашиглах зэрэг сургуулийн

зүгээс оюутанд шууд үзүүлэх нэмэлт үйлчилгээний

төлбөрийг багтаана. Үйлчилгээний хөлс нь улирал эсхүл,

хичээлийн жилд нийт оюутан адил хэмжээгээр төлөх, тухайн

үйлчлүүлэгч төлөх гэсэн 2 хэлбэртэй байна. Оюутан нь

сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсийг улирлаар юмуу

хичээлийн жилээр эхний сард багтаан барагдуулсан байх

үүрэгтэй ба энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох

журмыг санхүүгийн албанаас гарган хэрэгжүүлж болно.

Шалгалт/үнэлгээ

Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн

дагуу оюутны эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг үнэлж

дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Улирлын болон

Төгсөлтийн шалгалт авахад баримтлах дүрмийг тусгайлан

Page 36: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

35

гаргана. Оюутны судалсан хичээлийн кредит цаг нь тухайн

суралцагчийн эзэмшсэн мэдлэг чадварын тоон үнэлгээ бөгөөд

шалгалтын оноо ба дүн нь түүний чанарын үнэлгээ болно.

Голч дүн нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба

чанарын үнэлгээний нэгдэл юм. Оюутны мэдлэг чадварын

үнэлгээг 5 шатлалтай дүн ба 100 онооны тогтолцоогоор

гаргана. F дүн авсан хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж

үзнэ. Оноо, тоон ба үсгэн дүн нь дараахь хүснэгтэд үзүүлсэн

харьцаатай байна.

Оноо Тоон дүн Үсгэн дүн

90<0<100 4 А

80≤0<90 3 В

70≤0<80 2 С

60≤0<70 1 D

0≤0<60 0 F

Сургалтын албанаас улирал бүр оюутны сурлагын амжилтын

үнэлгээг голч оноогоор гаргана. Голч оноог бодохдоо үзсэн

хичээлүүдийн авбал зохих багц цагйг хичээлд харгалзах

оноогоор үржүүлж нэмээд нийт кредитэд хуваана.

– хичээлийн шалгалтын тоо

– Тухайн (i) хичээлийн кредит

– Тухайн хичээлийн оноо

ГО – Голч оноо

Ийнхүү улирал бүрийн голч оноог гаргахаас гадна нийт

суралцсан хугацааны голч оноог гаргаж байна. Шалгалтын

n

i

n

i

Ki

KiOi

ÃÎ

1

1

Page 37: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

36

дүнг нийтэд илээр зарлахаар бол оюутны нэрийн оронд оюутны

хувийн дугаарыг хэрэглэнэ.

Сургуулиас чөлөөлөх, хасах

Оюутныг дараах шалтгаанаар бүр мөсөн чөлөөлнө.

1. Оюутан шалгалтын дүрэмд зааснаар цааш суралцах

боломжгүй болсон нөхцөлд

2. Сургуулиас чөлөөлөх тухай хүсэлтээ гаргасан

3. Өөр сургуульд шилжсэн

Үүнээс гадна оюутныг дараахь шалтгаанаар хасна. Үүнд:

1. Бүртгэлийн хугацаанд эргэж бүртгүүлээгүй бол сургууль

орхисон гэж үзэх;

2. Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд

ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдөлөө гаргаагүй

тохиолдолд;

3. Суралцах дээд хугацаанд тус сургуулийг төгсөхөд

шаардагдах нийт багц цагийг авч чадаагүй тохиолдолд;

4. Тогтоосон хугацаанд суралцсан төлбөрөө төлөөгүй бол;

5. Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан бол;

Төгсөлт

Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн

шаардлагыг бүрэн биелүүлэн төгсөлтийн шалгалтаа амжилттай

өгч зохих багц цаг цуглуулсан оюутныг захирлын тушаалаар

төгсгөн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт

бичиг, энгэрийн тэмдэг олгоно.

Page 38: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

37

МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ(ЭЗ)

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Дээд боловсролын тухай хуулийн 4.3, 6.2, 10.5 зүйл/заалт

“Магистр, доктор (Ph.D)-ын зэргийн сургалт эрхлэхэд

баримтлах нийтлэг журам” (БСШУ-ны сайдын 2007/187 тоот

тушаал)-ыг үндэслэн СанБС-д магистрын сургалтыг зохион

байгуулж явуулахад энэхүү журмыг баримтална.

1.2 СанБС-ийн Магистрын сургалтын зорилго нь нийгэм,

хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцагчдад сургалт,

эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт

мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах мэдлэг,

чадвар, дадал болон судалгаа, туршилтын арга зүй

эзэмшүүлэхэд оршино.

1.3 Магистрын сургалтад судалгааны арга зүй эзэмшүүлж,

шинжлэх ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлэх

бөгөөд төгсөгч нь түгээмэл нэг гадаад хэлийг эрдэм

шинжилгээний өгүүлэл бичихээс доошгүй түвшинд

эзэмшсэн байна.

1.4 Магистрын сургалт зөвхөн өдөр хэлбэртэй байна.

Хоёр. Элсэлт

2.1 Бакалаврын зэрэгтэй хүнийг эзэмшсэн мэргэжлийн нь

чиглэлийн дагуу магистрын сургалтад уралдаант шалгалтаар

элсүүлнэ.

2.2 Иргэн өмнө эзэмшсэн бакалаврын болон магистрын

боловсролын чиглэлээс өөр чиглэлээр магистрын зэргийн

сургалтад элсэх хүсэлт гаргасан тохиолдолд сургалтын

агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн

зөрүүг бакалаврын түвшний бэлтгэл сургалтаар нөхөн

судална.

Page 39: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

38

2.3 Элсэлтийг Сургалтын алба (СА) хичээлийн жилийн эхэнд

нэг удаа зохион байгуулна.

2.4 Магистрант элсүүлэх мэргэжлийн чиглэл, хүний тоо,

сургалтын төлбөрийн хэмжээг элсэлтийн шалгалт эхлэхээс

хоёр сарын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернетээр

зарлана.

2.5 Бэлтгэл сургалтаа дүүргэж, мэргэжлийн болон гадаад хэлний

шалгалтаа амжилттай өгсөн хүнийг дараагийн жил

магистрын сургалтад шууд элсүүлнэ.

2.6 Магистрантаар элсэх хүмүүс дараахь материалыг бүрдүүлж,

сургуулийн элсэлтийн комисст ирүүлнэ. Үүнд:

- Өргөдөл;

- Иргэний үнэмлэх;

- Өмнөх түвшний дээд боловсрол(бакалавр)-ын зэргийн

дипломууд, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар;

- 4х3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;

- Элсэлтийн хураамж төлсөн баримт.

Гурав. Суралцах хугацаа

3.1 Магистрын сургалтын хугацаа суралцах хэлбэр, мэргэжлийн

онцлогоос хамаарч өдрөөр суралцахад 1.5-2 жил байна.

3.2 Сургалтын хичээлийн жил нь хоёр улиралтай, улирал тус бүр

хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 1 долоо хоногтой

байна. Хичээлийн жилийн сургалт 10-р сарын 1-ээс болон 4-

р сарын 15-ээс эхэлнэ. Үүнд: магистрантын 1-р улирлын

цугларалт 10-р сарын 1-ээс, дараагийн цугларалт 4-р сарын

15-аас эхэлнэ.

3.3 Бэлтгэл сургалтын хугацаа 1-2 улирал байна. Бэлтгэл сургалт

болон гадаад хэлний нэмэлт сургалтын хугацаа нь

магистрантын үндсэн сургалтын хугацаанд тооцогдохгүй.

Page 40: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

39

3.4 Магистрант хүндэтгэх шалтгааны улмаас суралцах

боломжгүй болсон тохиолдолд сургалтаас 1 жилийн чөлөө

олгох ба чөлөөг нэг удаа сунгаж болно.

3.5 Магистрант хөтөлбөрийг хугацаандаа дуусгаж чадаагүй бол

суралцах хугацааг 1-2 жилээр сунгаж болно.

3.6 Магистрант 3, 4-р улиралд судалгааны ажлаа үргэжлүүлэн

хийж, магистрын ажил бичиж хамгаална.

3.7 Сургалтын багц цагаа биелүүлсэн боловч магистрын ажлаа

хугацаандаа хийж дуусгаагүй магистрантын хамгаалах

хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

Дөрөв. Магистрын сургалтын агуулга

СанБС-ийн магистрын хөтөлбөр нь судлаач болон мэргэжлийн

магистр гэсэн 2 хэлбэртэй байна.

Судалгааны магистр: сургалтын төлөвлөгөө нийт 30 багц цаг

байна. Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны

ажил бичиж, эрдэм шинжилгээний 4 багц цаг биелүүлнэ. Үндсэн

хичээлийн хувьд ерөнхий суурь хичээл 3 багц цаг, мэргэжлийн

хичээл 6 багц цаг, мэргэшүүлэх 8 багц цаг байна.

Мэргэжлийн магистр: сургалтын төлөвлөгөө нийт 32 багц цаг

байна. Мэргэжлийн магистрын хувьд магистрын судалгааны

ажил бичихгүй мэргэжлийн дадлага хийж багц цаг биелүүлнэ.

Үндсэн хичээлийн хувьд ерөнхий суурь хичээл 4 багц

(харилцааны чадвар, гадаад хэл), мэргэжлийн хичээл 12 багц

цаг, мэргэшүүлэх 12 багц цаг, мэргэжлийн дадлага 4 багц цаг

байна.

Тав. Сургалтын төлөвлөгөө

5.1 Магистрант бүр удирдагчтайгаа зөвлөн ганцаарчилсан

сургалтын төлөвлөгөөг хийж, Профессорын баг болон СА-

аар хянуулан, сургуулийн Захирлаар батлуулан мөрдөнө.

Page 41: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

40

Төлөвлөгөөндөө ерөнхий болон мэргэжлийн хичээлийг

судлах, дипломын сэдвийн чиглэлийг тогтоох, судалгааны

семинарт оролцох, сэдэвтэйгээ холбоотой судалгааны ажил

хийх талаар улирал бүрээр тодорхой тусгана.

5.2 Дараахь байдлаар магистрантын судалгааны ажлын сэдвийг

сонгуулж, удирдагчийг томилно. Профессор багш нарын

дэвшүүлсэн сэдвийг сургуулийн Эрдмийн зөвлөл хэлэлцэж,

эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлж байгаа

төсөл/сэдэв, судалгааны ажлын онол, практикийн ач

холбогдол зэргийг үндэслэн сонгон батална. Нэг

магистрантад 2-оос доошгүй сэдвээс сонголт хийх

боломжтой байхаас гадна магистрант өөрөө тэнхимээр

дамжуулан сэдэв дэвшүүлж болно. Сургалтын алба

батлагдсан сэдвээс сонголт хийлгэн, сэдэв ба магистрын

ажлын удирдагчийг Захирлын тушаалаар баталгаажуулна.

5.3 Төлөвлөгөөндөө ерөнхий болон мэргэжлийн хичээлийг

судлах, судалгааны семинарт оролцох, нэгдсэн шалгалт өгөх

улирал, судалгааны чиглэл зэргийг тусгана.

Зургаа. Магистрын ажлын удирдагч ба хичээл заах багш

Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш докторын

зэрэгтэй байна.

6.1. Магистрын сургалтад оролцдог багш судалгаа, эрдэм

шинжилгээний ажил хийдэг байх ёстой.

6.2. Магистрын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар

докторын зэрэгтэй, 5-аас доошгүй жилд 3-аас цөөнгүй

эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн тус

сургуулийн үндсэн багшийг томилно. Энэхүү шаардлага

хангасан, тухайн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил

эрхэлдэг, 5-аас доошгүй жил дээд боловсрол олгох

сургуульд цагаар багшилсан эрдэмтдийг сургалтад

Page 42: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

41

тасралтгүй оролцох боломжтой гэж үзвэл удирдагч

багшаар томилж болно.

6.3. Магистрант нь шинжлэх ухааны салбар хоорондын

асуудлаар судалгааны ажил хийх бол түүнд 2 удирдагч

томилж болно. Магистрын зэрэгтэй, эрдэм шинжилгээний

зохих бүтээл туурвисан бөгөөд их дээд сургууль, эрдэм

шинжилгээний байгууллагад 5-аас цөөнгүй жил ажиллаж

байгаа магистр хүн магистрантын хоёр дахь удирдагч байж

болно.

6.4. Удирдагч багш магистрын судалгааны ажлын төлөвлөгөөг

боловсруулах, судалгааны ажлыг удирдан чиглүүлэх,

туршилт тавих, задлан шинжлэх, туршилтын дүнг

боловсруулах, өгүүлэх бичих, илтгэл тавих зэрэгт

зөвлөлгөө өгөх, хяналт тавих үүргийг хүлээж, магистрын

ажил бичихэд зөвлөн, агуулга чанарт хяналт тавьж,

судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн

байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн талаар хариуцлага

хүлээж, магистрын ажлыг хамгаалалтанд оруулах

зөвшөөрөл өгч, тодорхойлолт гаргана.

6.5. Магистрын ажлын удирдагч нь дангаар буюу хамтран

судалгааны семинар тогтмол ажиллуулж, түүнд

магистрантуудын судалсан эрдэм шинжилгээний бүтээл,

өөрийнх нь хийсэн судалгааны ажлыг болон сонгон судлах

хичээлийн зарим сэдвүүдээр илтгэл тавиулж, суралцагчийн

сурах, судлах үйл ажиллагаа удирдагчийн бүрэн хяналтанд

байлгах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

6.6. Удирдагч нь тусгай санхүүжилт бүхий судалгааны

төсөлтэй, түүнээсээ магистрантынхаа судалгааны ажлын

зардлыг даадаг, тэтгэлэг өгдөг байхыг чухалчилна.

6.7. Магистрын сургалтад хичээл заадаг багш нарт бүтээлийн

чөлөө олгох, эрдэм шинжилгээний ажил хийх бололцоо

олгох, мэргэжил дээшлүүлэх, ажлын байрыг

Page 43: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

42

баталгаажуулах зэргээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх

идэвх санаачлагыг дэмжин заасан хичээлийн түвшин,

хөдөлмөр зарцуулалтанд нийцсэн цалин хөлс олгоно.

6.8. Нэг багш тухайн хичээлийн жилд 3 хүртэл магистрант

удирдахыг зөвшөөрнө.

Долоо. Магистрын судалгааны ажил

7.1. Магистрант нийт хичээлийн 2/3-ыг судалсны дараа

магистрын хийж буй судалгааны ажлын сэдвийг тодотгон,

судалгаа хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, СА-

аар батлуулна.

7.2. Судалгааны ажлын төлөвлөгөөндөө зорилго, энэ зорилгыг

тодорхойлох хүртэл хийсэн онолын судалгааны тойм,

судалгааны арга, суралцагчийн хийх судалгааны ажлын

хэмжээг багтаасан байна. Судалгааны ажлаа тодорхой арга

зүй эзэмших, ямар нэг асуудлыг гүнзгийрүүлэн судлах,

туршилт хийх, мэдээлэл тоо баримт цуглуулж, дүн

шинжилгээ хийх зэргээр шинжлэх ухааны аргаар хийж

гүйцэтгэнэ.

7.3. Магистрант өөрийн судалгааны ажлын үр дүнг багш нар

болон судалгааны ажил хэрэгжүүлж байгаа Профессорын

багийн нэгдсэн эрдэм шинжилгээний их семинарт тогтмол

илтгэж байна.

Найм. Магистрын ажил хамгаалах

8.1. Магистрын ажил нь тухайн шинжлэх ухааны тодорхой

асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт,

боловсруулалт, дүн шинжилгээг онол арга зүйн зохих

түвшинд гүйцэтгэж, тодорхой сэдвээр бодит үндэслэл,

онол-практикийн дүгнэлт зэрэг үр дүнд хүрсэн эрдэм

шинжилгээний нэг сэдэвт бүтээл байх шаардлагатай.

Page 44: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

43

8.2. Магистрын ажил нийгэм хүмүүнлэгийн ухаанаар 40-50 нүүр

байна. Магистрын ажилд хураангуй бичнэ. Хураангуй нь 8-

10 нүүр буюу 0.5 х.х-аас ихгүй байна. Магистрын ажил,

түүний хураангуйд зөвхөн ашигласан бүтээлийг ишилнэ.

8.3. Магистрын ажлын хамгаалалт хоёр шатлалтай байх бөгөөд

эхний шатанд судалгааны үр дүнг тусгасан магистрын

ажлыг Профессорын багийн эрдэм шинжилгээний их

семинараар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт гаргаж, хуралдааны

тэмдэглэлийн хамт Магистрын зэрэг Хамгаалуулах зөвлөлд

шилжүүлнэ. Профессорын баг ажлын шинэлэг тал,

магистрантуудын судалгааны ажлын арга барил эзэмшсэн

талаар үнэлгээндээ тусгана.

8.4. Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, нэгдсэн шалгалтаа

өгсөн, сургалтын төлбөрөө төлсөн, төгсөлтийн ажлаа

тэнхимд урьдчилан хамгаалсан магистрантад Сургалтын

албаны өргөн мэдүүлснийг үндэслэн Магистрын зэрэг

хамгаалуулах тухай сургуулийн Захирлын тушаал гаргана.

8.5. Магистрын ажлын хамгаалалтыг зарлал гарснаас хойш хоёр

долоо хоногийн дотор хийнэ. Магистрын дипломын ажлын

хураангуйг хамгаалалтаас 7 хоногийн өмнө зөвлөлийн

гишүүдэд тараасан байна.

8.6. Магистрын ажлын чиглэл нь шинжлэх ухааны нэг салбарт

хамаарах бол Хамгаалуулах зөвлөл 5-7, олон салбарт

хамаарах бол 7-9 гишүүнтэй байх бөгөөд 2 нь гаднын

байгууллагын хүн байна. Хамгаалуулах зөвлөлийн дарга,

орлогч, нарийн бичгийн даргыг захирлын тушаалаар,

гишүүдэд БСШУЯC-ны сайдын баталсан “Магистрын зэрэг

хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн хоёрдугаар бүлэгт

заасан шаардлагуудыг хангасан хүмүүсийг захирлын

тушаалаар томилно.

8.7. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үндсэн үүрэг нь

зэрэг горилж буй магистрын ажлын онолын түвшин,

Page 45: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

44

шинэлэг тал, практик ач холбогдол, шийдлийг шүүн

хэлэлцэж, зохих шаардлага хангасан эсэх талаар үнэн бодит

үнэлгээ өгөхөд оршино.

8.8. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргын

томилсноор магистрын ажилтай хамгаалуулах зөвлөлийн

гишүүдийн 2/3 нь заавал биечлэн уншиж (хамгаалуулах

хуралд шүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэнэ), олонх нь

хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн тухай саналаа бичгээр

ирүүлсэн бол хамгаалалтыг хийнэ. Эсрэг тохиолдолд ажлыг

хэлэлцэхгүй, хойшлуулна. Хойшлуулсан ажилд нэмэлт

судалгаа хийж, дахин засварлан шинэчилж, 1-ээс доошгүй

улирлын дараа тэнхим хамгаалалтад оруулахыг дэмжиж,

дахин тодорхойлбол хэлэлцэж болно. Хоёр дахь удаа

хойшлуулахад хүрвэл хамгаалалтанд оруулахгүй,

магистрын танхимын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ

олгоно.

8.9. Магистрын зэрэг хамгаалуулалтын хурлыг “Магистрын

зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн (БСШУ-ны

сайдын 2007/187) 5.5-р зүйлийг баримтлан, нээлттэй

явуулна.

8.10. Магистрын ажлыг 100 оноогоор дүгнэнэ. Үүнд:

удирдагчийн үнэлгээ, судалгааны үр дүнгээ нийтлүүлсэн

буюу семинараар хэлэлцүүлсэн байдлын үнэлгээ тус бүр 10

оноо байх ба эдгээр оноог тэнхим нь урьдчилсан хамгаалалт

хийлгэсэн тухай протоколд бичиж ирүүлнэ. Зөвлөлийн

гишүүд үлдсэн 80 онооны үнэлгээг дараах үзүүлэлтээр нууц

санал хураалтаар өгнө. Үүнд:

Агуулга, шинжлэх ухааны түвшин 25 оноо

Үр дүн, шинэлэг тал, онол практикийн ач холбогдол 30

оноо

Page 46: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

45

Эзэмшилт (илтгэсэн болон асуултанд хариулсан байдал) 15

оноо

Хэл найруулга, эмхэлж цэгцэлсэн байдал 10 оноо

Тайлбар:

Тухайн шинжлэх ухааны салбарын онцлогоос хамаарч

эдгээр онооны тодорхой харьцааг хамгаалуулах зөвлөлийн

гишүүд хэлэлцэж, өөрчлөн тогтоож болно.

Үзүүлэлтэд оноо тавиагүй буюу зааснаас илүү оноо тавьсан

байвал саналыг хүчингүйд тооцно.

Гишүүний саналын хуудсанд тавьсан нийт оноо ба

удирдагчийн онооны нийлбэр 70-аас доошгүй бол тухайн

үнэлгээг “хангалттай” гэж тооцно.

Магистрын ажил хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн 3/4

нь хангалттай гэж санал өгсөн бол горилогчид магистрын

зэрэг олгох тухай шийдвэр гарна.

Магистрын ажлаа хамгаалж чадаагүй бол 2 жилийн дотор

дахин нэг удаа хамгаалж болно.

Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн саналыг үндэслэн

магистрын зэрэг олгох шийдвэрийг захирлын тушаалаар

баталгаажуулна.

Магистрын зэрэг хамгаалсан магистрын ажлын нэг хувийг

сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээний гар

бичмэлийн фондод буюу цахим байдлаар хүлээн авч, нийтэд

ашиглуулна.

8.11. Магистрын зэрэг хамгаалсан магистрын талаар

хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараахь

материалыг бүрдүүлэн СА-нд ирүүлнэ. Эдгээр материалыг

Page 47: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

46

дипломын хуулбарын хамт сургуулийн архивт хадгална.

Үүнд:

Дэлгэрэнгүй анкет (Төрийн албан хаагчийн 1-р маягт);

Сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны

тэмдэглэл, тогтоол;

Удирдагчийн тодорхойлолт;

Магистрын ажилд өгсөн Магистрын зэрэг хамгаалуулах

зөвлөлийн гишүүдийн албан ёсны санал;

Нууц санал хураалтын тухай тооллогын комиссын

тогтоол;

Тооцоо хийсэн хуудас, магистрын ажлаа CD-ээр

магистрын бие даах төвд өгсөн тухай баталгаа зэрэг

болно.

8.12. Сургалтын багц цагаа биелүүлсэн боловч магистрын

ажлаа хугацаандаа хийж дуусгаагүй магистрантын

хамгаалуулах хугацааг сунгах, эсвэл магистрын сургалт

дүүргэсэн тухай гэрчилгээ олгож, 3 жилийн дотор

хамгаалалтанд орох эрх олгоно.

Ес. Төгсөлт, суралцагчдын шилжилт

9.1 Сургалтын 30 багц цагаа бүрэн биелүүлсэн ч магистрын

ажлаа хамгаалж чадаагүй бол түүнд магистрын сургалт

дүүргэсэн тухай гэрчилгээ олгоно. Магистрантын сургалтын

багц цаг энэхүү гэрчилгээ авсанаас хойш 3 жил хүртэл

хүчинтэй байх ба энэ хугацаанд магистрын ажлаа хамгаалах

эрхтэй байна.

9.2 Магистрантаар элссэн хүмүүс албан ёсоор мэдэгдэлгүйгээр

нэг улирлаас дээш хугацаагаар сургалтад оролцоогүй

тохиолдолд түүнийг сургуулиас хасна.

Page 48: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

47

9.3 Нэг шалгалтад 2 удаа “хангалтгүй” үнэлгээ авсан эсхүл, 3 ба

түүнээс дээш хичээлийн шалгалтын өртэй болсон хүнийг

хүсэлтээр нь уг хичээлийг давтан судлуулах буюу сурлагаар

тэнцэхгүйд тооцож хасна.

9.4 Магистрант нь сурах чиглэлээ өөрчлөх хүсэлт гаргавал

холбогдох мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн

элсэлтийн шалгалтын шаардлагыг зөрчөөгүй нөхцөлд

захирлын тушаалаар зөвшөөрөл олгоно.

9.5 Багц цагийг нь хүлээн зөвшөөрөх бусад их сургуульд

амжилттай суралцаж байсан магистрантыг мэргэжлийн

тэнхим зөвшөөрвөл шилжүүлэн авч сургаж болох бөгөөд уг

сургуульд цуглуулсан багц цагийг тооцох асуудлыг энэхүү

журмын 20-р заалтыг баримтлан шийднэ.

Арав. Сургалтын төлбөр

10.1 Магистрант суралцах улирал бүрийн эхний 7 хоногт

багтаан сургалтын төлбөр төлөх үүрэгтэй ба төлбөр

төлсний дараа элсүүлэх болон анги дэвшүүлэх тухай

сургуулийн Захирлын тушаал гаргана.

10.2 Магистрын сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн

удирдах зөвлөл хичээлийн жил бүр шинэчлэн тогтооно.

Сургалтын төлбөрийн хэмжээг бакалаврын сургалтын

төлбөртэй харьцуулан багц цагийн үнэлгээгээр тогтоох ба

өдрөөр суралцах магистрын ерөнхий эрдмийн хичээлийн

нэг багц цагийн сургалтын төлбөр бакалаврын сургалтын

төлбөртэй адил, бусад хичээлийн төлбөр 1.75-аар

үржүүлсэнтэй тэнцэх жишигтэй байна.

10.3 Дахин шалгалт 0.7 багц цагийн төлбөртэй байна.

Мэргэжлийн нэгдсэн шалгалт, гадаад хэлний төгсөлтийн

шалгалтын зардал нь уг хичээлүүдийн төлбөрт багтсан гэж

үзнэ.

Page 49: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

48

10.4 Хичээлийг нөхөн болон давтан судалж шалгалт өгөхөд уг

хичээлийн багц цагийн үнэтэй тэнцэх төлбөр төлөх бөгөөд

шалгалтын төлбөрийг тусгайлан авахгүй.

10.5 Хэрэв магистрант зарим хичээлийг агуулгаас нь илүү

хэмжээгээр (нийт цугуулсан багц цаг нь 36-аас илүү

гарахаар) заалгах хүсэлт тавибал СА-нд бүртгүүлэн, багц

цагийн төлбөр төлж суралцана.

10.6 Магистрын ажлаа дахин хамгаалах тохиолдолд магистрант

нь 6 багц цагийн үнэтэй тэнцүү төлбөр төлнө.

10.7 Магистрант сурлага, сахилгаар хасагдах болон хүсэлтээрээ

чөлөөлөгдвөл улс, захиалагч байгууллагаас гарсан зардлыг

буцааж төлөх асуудлыг суралцагч өөрөө хариуцна.

Магистрант магистрын ажлаа хамгаалахдаа амжилтгүй

дүн үзүүлсэн, сурлагаар хасагдсан бол сургалтын

төлбөрийг буцааж олгохгүй.

10.8 Магистрант нь суралцах хугацаандаа сургуулийн дотоод

журмын хүрээнд сургуулийн номын сан, компьютерийн

болон эрдэм шинжилгээний лабораторийг ашиглах эрхтэй.

Page 50: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

49

НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ(ЗЗ)

Нэг. Ерөнхий зүйл

Эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан оюутанд

СанБС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг олгох

асуудлыг энэхүү журмаар зохицуулна. Дараахь болзлыг

хангасан оюутанд СанБС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит

тэтгэлэг олгоно.

Сүүлийн 4 улирал “онц” дүнтэй суралцсан байх;

Тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөл, ЭША,

судалгааны экспедицэд оролцдог байх;

ЭША-ын илтгэл нь сургууль болон дээд шатны

уралдаанд шалгарсан байх;

ЭША-ын ажилд дур сонирхолтой, авъяас чадвартай

оюутан болохыг мэргэжлийн эрдэмтэд оюутны хамт олон

батлан тодорхойлсон байх;

Хоёр. Нэрэмжит тэтгэлэг олгох, зогсоох

Нэрэмжит тэтгэлэг олгох оюутны нэрийг Профессорын

багаас дэвшүүлж Оюутны зөвлөлийн саналыг авна. Тус

сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн протокол гаргасан

байна. Уг асуудлыг тус сургуулийн Захиргааны зөвлөлийн

хурлаар хэлэлцүүлж шийдвэр гарган, захирлын тушаалаар

тэтгэлэг, гэрчилгээг олгоно. Эрдэм шинжилгээний ажлын

тогтвортой, онцгой амжилт гаргасан оюутанд тэтгэлэгийг

үргэлжлүүлэн олгож болох ба уг асуудлыг нэрэмжит тэтгэлэгийг

шинээр олгохтой нэгэн адил журмаар шийдвэрлэнэ. Нэрэмжит

тэтгэлэг авч байгаа оюутан хууль эрх, нийгэм хэв журмын

ноцтой зөрчил гаргасан, эрдэм шинжилгээний ажилд оролцохоо

больсон, ямар нэг шалтганаар сургуулиас хасагдсан, завсардсан

тохиолдолд Профессорын багийн дүгнэлтийг үндэслэн

сургуулийн Захирлын тушаалаар уг тэтгэлэгийг зогсооно.

Page 51: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

50

УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ЖУРАМ(ЗЗ)

Журмын нэр томьёо

Энэ журамд шалгалт гэснийг “шалгалт шүүлэг” гэж

ойлговол зохино. Хичээлийн кредит нь хичээлийн агуулгын

багтаамжийг харуулах бүхэл тоо бөгөөд хэмжээ нь долоо хоногт

тухайн хичээлийг судлах цаг хэлбэрээс хамаарна. Оноо нь

оюутны эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж

үзэн түүнтэй дүйцүүлэн үнэлсэн тоо. Дүн нь оюутны мэдлэг

чадварын түвшинг илэрхийлэх A, B, C, D, F үнэлгээ.

Баримтлах зарчим

1. Сургалтын төлөвлөгөөгөөр судлах хичээлийн хөтөлбөрийн

дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, түүний чанарын түвшинг

үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна.

2. Оюутанд багц цаг өгөхгүй хичээлээр эзэмшсэн мэдлэгийг

шүүлгээр дүгнэж болно.

3. Улирлын шалгалт нь тухайн хичээлээр эзэмшсэн онолын

мэдлэгийн түвшин, мэдлэгээ танин мэдэхүй болон практик

үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг дүгнэхэд чиглэгдэнэ.

4. Ангийн ажил (төсөл), зураг тооцооны болон лабораторийн

ажил, хичээлийн болон үйлдвэрлэлийн дадлагаар олсон

мэдлэг, чадварыг үнэлэхэд төсөл, тайлан хамгаалалт,

завсрын хяналт, явц, тестийн шалгалт, реферат, тэдгээртэй

дүйцэх бусад хэлбэрийг ашиглана. Ангийн ажил (төсөл),

дадлагын тайлан хамгаалах журмыг тусад нь боловсруулан

батлаж мөрдөнө.

5. Оюутны мэдлэг чадварыг дүгнэхдээ тэдний бие дааж

суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх,

оюутны сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх

Page 52: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

51

зарчмыг үндэс болгон бодитой, шударга ил тод байвал

зохино.

Шалгалтын хугацаа

1. Шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд нь

авна. Тухайн улирлын хичээл дууссаны дараах 21 хоногт

багтаан шалгалтыг авах ба шалгалтын хуваарийг оюутны

болон багшийн саналыг харгалзан сургалтын албаар

хянуулан сургуулийн захирал баталж шүүлэг, шалгалт

эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш, оюутанд мэдээлсэн

байна. Шалгалт авах багш, ассистентийг сургалтын албаны

саналыг харгалзан захирлын тушаалаар тогтооно.

2. Багшлах болон үйлдвэрлэлийн дадлагын тайланг дадлага

дууссанаас хойш 1 сарын дотор, ангийн ажлыг хичээл

дуусахаас 14 хоногийн дотор хамгаалуулна.

3. Шалгалтыг нэг дор хэт олон хүнээс буюу нүсэр байдлаар

авахыг хориглох ба шалгагч багш, оюутны дүнг өдөрт нь

мэдэгдэх ёстой.

4. Шалгалтыг хотын нийтийн тээврийн унаа зогсохоос өмнө

дуусгасан байвал зохино. Улирлын шалгалтыг баяр ёслолын

болон амралтын өдрүүдэд авахыг зөвшөөрнө.

5. Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу онцлон үзэх

гарцаагүй шалтгаантай тохиолдолд оюутан шүүлэг,

шалгалтыг захирлын баталсан чөлөөт хуваариар урьдчилан

болон нөхөн өгч болно.

6. Оюутан тухайн хичээлийн шүүлэг, шалгалтыг хуваарьт

хугацаанд нь өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай

бол тэр тухайгаа урьдчилан мэдэгдэж хугацааг хойшлуулах

зөвшөөрөл авч болно.

Page 53: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

52

7. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /захирлын

зөвшөөрөлтэйгээр/ шүүлэг, шалгалтаа хугацаандаа өгч

чадаагүй оюутныг дараагийн улирлын эхний 21 хоногт

багтаан шалгалтаа өгч барагдуулах болзолтойгоор хичээлд

суухыг зөвшөөрөх ба шалгалт шүүлгээ өгч дууссан нөхцөлд

анги дэвшүүлэх тушаалыг нэгдсэн журмаар гаргана.

Шалгалт өгөх, зөвшөөрөл авах

1. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, технологийн

дагуу сургалтад зохих ёсоор оролцсон, хичээлийн ба

үйлдвэрлэлийн дадлагыг бүрэн хийж тайлан хамгаалсан,

ангийн ажил (төсөл), зураг тооцооны болон бие даан заавал

гүйцэтгэх ажлуудыг бүрэн биелүүлсэн оюутнуудыг

шалгалтанд оруулах зөвшөөрлийг Профессорын багийн

саналыг үндэслэн Сургалтын алба олгоно. Эдгээр

шаардлагыг биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай

оюутныг шалгалтанд оруулах эсэхийг Профессорын багийн

хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

2. Тухайн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн

1/3-ээс дээш цагт хичээлдээ /үйлдвэрлэлийн дадлага мөн

адил/ ирээгүй бөгөөд уг хичээлийг нөхөх боломжгүй

нөхцөлд шүүлэг, шалгалтанд оруулахгүй. Улирлын явцад

авсан үнэлгээний оноон дээр улирлын эцэст өгөх шалгалтын

дээд оноог нэмэхэд 60 оноо хүрэхгүй бол уг оюутныг

шалгалтанд оруулахгүй. Энэ тохиолдолд хичээлийн агуулгыг

нөхөн судлуулах, улираах, тухайн асуудлыг хичээл заасан

багшийн саналыг харгалзан Сургалтын алба шийдвэрлэнэ.

3. Жилийн чөлөөг дуусгаад ирсэн болон бусад шалтгаанаар

сургалтын хугацаа хойшлогдон суралцаж байгаа оюутанд

сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс болж хичээл,

хөтөлбөрийн түвшин, шалгалт, шүүлгийн зөрүү гарвал ингэж

Page 54: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

53

суралцах болсон шалтгааныг тогтоож, хичээлийн зөрүүг

Сургалтын албаас Профессорын багтай хамтран тогтоож

өгнө.

4. Тухайн улирлын сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг

шалгалтанд оруулахгүй байх эрхийг сургалтын алба эдэлнэ.

Шалгалт авах хэлбэр

1. Шалгалт авах хэлбэр /ам, бичиг, тест гэх мэт/ онооны

хуваарилалтыг багш тогтоох бөгөөд түүнийгээ оюутанд

хичээлийн эхэнд мэдэгдсэн байна. Шалгалт авах хэлбэр

асуултын тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх

хугацаа зэргийг сургах арга зүйн үүднээс нарийн бодож

боловсруулсан байна. Шалгалтын үйл ажиллагаанд тэнхим

хяналт тавина.

2. Шалгалтыг авахдаа хичээлийн хөтөлбөрийн агуулгын

хүрээнд бэлтгэсэн асуудал болон чөлөөт асуултанд хариулах,

асуудал шийдвэрлүүлэх зэрэг олон хэлбэрийг ашиглаж

болно. Шалгалт нь тухайн хичээлийн агуулгыг бүрэн хамарч

мэдлэг чадварыг бодитой дүгнэхэд чиглэгдсэн байна.

Шалгалтын үед тухайн хичээлийн хөтөлбөрийг тавьсан байх

ба шалгагч багш шалгалтын үед оюутны хариулбал зохих

асуултад (билетэд) хамаарахгүй боловч хичээлийн агуулгын

хүрээнд нэмэлт асуулт тавьж бодлого, жишээг

шийдвэрлүүлж болно.

3. Шалгалт авч байх үед баримтлах дэг журам (ном, лавлах

ашиглаж болох эсэх, хариултын чанартай бэлтгэсэн зүйл

ашиглавал хэрхэх г.м) -ыг шалгагч багш тогтооно.

4. Улирлын явцад хичээлд байнга идэвхтэй оролцсон, тухайн

хичээлийн завсрын хяналтын бүх хэлбэрүүдэд амжилттай

шалгагдсан үлгэр жишээч оюутанд уг хичээлийн шалгалтын

Page 55: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

54

үнэлэлтийг шууд өгөхийг үгүйсгэхгүй бөгөөд уг асуудлыг

багшийн зүгээс анги, хамт олонд мэдэгдэн ил тод шийднэ.

Дүн гаргах

1. Багш улирлын явцад зааж буй хичээлээр оюутныг

тасралтгүй, жигд үнэлэн дүгнэж наад зах нь 2-3 удаа дүн

тавьсан байхыг шаардах ба эдгээр үнэлгээ, тестийн болон

хичээлийн явцад авах шалгалт, ерөнхий тестийн асуулт,

материалыг (тест хийх боломжгүй гэж үзсэн хичээлүүдэд

шалгах асуудлыг үнэлгээний хамт) бэлдэж сургалтын албанд

хадгалуулсан байна. Тест нь олон сонголттой (5 хүртэл) 200

хүртэл асуулттай байна. Тестээр шалгах хугацаа, онооны

үнэлгээг тогтоосон байна.

2. Тухайн хичээлээр оюутны мэдлэг чадварын улирлын

үнэлэлтийг гаргахдаа оюутны хичээлийн явц дах идэвх,

оролцоо, бие даасан ажиллагааны завсрын хяналтын үнэлгээ,

шалгалтын дүнгийн аль алийг зохих хэмжээгээр тооцон

нэгдсэн аргачлалын дагуу 100 оноогоор дүгнэнэ. Багш

оюутныг улирлын явцад дүгнэсэн явцын оноо, шалгалтаар

үнэлсэн оноог шалгалтын хуудсанд болон сурлагын дэвтэрт

тэмдэглэнэ.

3. Улирлын шалгалтыг сургуулийн Захирал Сургалтын албаны

шийдвэрээр хичээл заасан багшаас өөр багш авахыг

зөвшөөрнө.

4. Цөөн цагаар үздэг хичээлийг өөр хоорондын залгамж

холбоог алдагдуулахгүйгээр цувруулан зааж, улирлын явцад

дуусган тухай бүр шалгалтыг нь авч болно.

5. Тухайн хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан оюутныг уг

хичээлийн агуулгыг судалж багц цагийг биелүүлсэнд тооцно.

Харин 60-аас бага оноо авсан оюутныг хангалтгүй суралцсан

буюу тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ.

Page 56: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

55

6. Шүүлгийг авахдаа шалгалтын нэгэн адил 100 оноогоор

дүгнэж сурлагын дэвтэрт оноогоор тэмдэглэнэ. Оюутны

авсан оноо 60 ба түүнээс дээш бол “тооцов”, 60-аас бага бол

“үл тооцов” гэж үзэх ба шалгалтын хуудас болон сурлагын

дэвтэрт үүнийг давхар тэмдэглэж болно.

7. Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийх

ангийн ажил (төсөл), үйлдвэрлэлийн дадлагад багц цаг

харгалзуулсан бол тэдгээрийн хамгаалалтыг шалгалтын

нэгэн адил үзэж оноогоор дүгнэх ба оюутны мэдлэгийн голч

дүнг гаргахад хичээлийн нэгэн адил оролцуулан тооцно.

8. Шалгалтын дүнг сургалтын албанаас гаргасан шалгагдвал

зохих оюутны нэр бүхий тусгай хуудсанд тэмдэглэж,

шүүлэг, шалгалт авсан өдөрт багтаан сургалтын албанд багш

өөрийн биеэр өгнө. Шүүлэг, шалгалтад ирээгүй оюутныг

улирлын шалгалтын үнэлгээний зайд “ирээгүй” гэж

тэмдэглэнэ. Шалгалтын хуудсыг бөглөхдөө засвар хийхийг

хориглоно.

9. Хүндэтгэх шалтгаангүйгээр шүүлэг, шалгалтанд ирээгүй

оюутанд “хангалтгүй” буюу “үл тооцов” үнэлэлт тавих

эрхийг сургалтын алба эдэлнэ. Үүнд дахин болон нөхөн өгөх

шүүлэг, шалгалт нэгэн адил хамаарна.

10. Оюутны сурлагын чанарыг голч дүнгээр тодорхойлно. Голч

дүнг бодохдоо багц цаг бүхий хичээл бүрд оюутны авсан

тоон дүн, багц цагийн үржвэрийн нийлбэрийг багц цагийн

нийлбэрт хувааж, 0,01 нарийвчлалаар гаргана. Улирлын голч

дүнг сурлагын дэвтэрт улирал бүр сургалтын албанаас

тэмдэглэж баталгаажуулна.

11. Оноо, тоон үсгэн дүн нь өөр хоорондоо дараахь байдлаар

харьцана.

Page 57: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

56

Оноо Тоон дүн Үсгэн дүн

90 < A < 100 ”4” “A”

80 < B < 90 “3” “B”

70 < C < 80 “2” “C”

60 < D < 70 “1” “D”

0 < F < 60 “0” “F”

12. Оюутны голч дүнг хичээлийн жил, суралцсан хугацаагаар

гаргаж, анги, сургуулийн хэмжээнд байр эзлүүлэхэд ашиглах

буюу оюутныг шагнал, нэрэмжит тэтгэлэг олгохоор

тодорхойлох, гадаадын сургуульд явуулах, магистрантурт

үргэлжлүүлэн сургах зэрэгт гол үзүүлэлт болгоно.

13. Тодорхой зорилгоор сургалтын алба болон сургуулийн

захиргаанаас оюутныг судалж шалгуулсан хичээлээр батлах

шалгалт зохион байгуулан авч болно.

Дахин шалгалт өгөхийг зөвшөөрөх

1. Улирлын шалгалтад “хангалтгүй” дүн авсан оюутан дараах

тохиолдолд улирлын шалгалтыг дахин өгч болно. Үүнд:

а/ Заавал судлах нэг хичээлд муу дүн авбал;

б/ Сонгож судлах хичээлд муу дүн авбал дахин өгөх эсэхээ

оюутан өөрөө шийднэ.

2. Улирлын шалгалтанд “хангалтгүй” дүн авсан боловч нийт

биелүүлсэн багц цагаар анги дэвших болзол хангасан

оюутныг анги дэвшүүлж, дараах тохиолдолд уг хичээлийг

нөхөн судлуулна. Үүнд:

а/ Заавал судлах хоёр ба түүнээс дээш хичээлд муу дүн

авбал;

Page 58: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

57

б/ Заавал судлах нэг хичээлд муу дүн авч дахин шалгуулаад

дахин муу дүн авбал;

3. Улирлын шалгалтанд “хангалтгүй” дүнтэй шалгагдсан

оюутныг дараахь тохиолдолд улируулан суралцуулна. Үүнд:

а/ Нийт биелүүлбэл зохих багц цаг хэмжээндээ хүрээгүй

бол;

б/ Уг хичээл нь цаашид үзэх хичээлүүдийн зайлшгүй суурь

болох буюу нөхөн судлах боломжгүй бол;

4. Тухайн улиралд судалсан хичээлийн дахин шалгалтыг

дараагийн улирлын эхний 3 долоо хоногт багтаан зөвхөн нэг

удаа өгөхийг зөвшөөрнө.

5. Дахин өгөх шалгалтад зориулж холбогдох багшийн

зөвлөгөө, нэмэлт хичээл зохион байгуулах ба шалгалтыг

Сургалтын албанаас тогтоосон хугацаанд авна.

6. Дахин өгөх шүүлэг, шалгалтыг сургалтын албанаас

томилогдсон комисс авна. Комисс шалгалт авсан тухай

тэмдэглэл, шалгуулагчийн хариултын байдлыг дэлгэрэнгүй

хөтөлж сургалтын албанд мэдээлнэ.

7. Хэрэв дурьдсан хугацаанд дахин шалгалтаа өгч

барагдуулаагүй бол Профессорын багийн болон багш нарын

хурлаар хэлэлцэж сургуулиас хасах, улираах, тухайн

хичээлийн сургалтад дахин хамруулах эсэх тухай асуудлыг

шийдвэрлэнэ.

8. Дахин өгөх шалгалт, шүүлэг, тэдгээрт зориулсан багшийн

зөвлөгөө, нэмэлт хичээл төлбөртэй байх ба төлбөрийн

хэмжээг Захиргааны зөвлөлөөс сургуулийн хэмжээнд жил

бүр шинэчлэн мөрдөнө.

Page 59: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

58

9. Улиран суралцахад үндсэн төлбөрийг төлөх ба тухайн

хичээлийг нөхөн буюу дахин судлах тохиолдолд үндсэн

төлбөр дээр тэдгээр хичээлийн багц цагт харгалзах нэмэлт

төлбөрийг Захиргааны зөвлөл тогтооно.

Дүнг харилцан тооцох

Гадаад, дотоодын их, дээд сургуулиас шилжиж ирсэн, сурч

байгаад 2 хүртэл жилээр завсардсан хүмүүсийн урьд үзэж

шалгуулсан хичээлийн багц цагийг биелүүлсэн гэж тооцох

эсэхийг уг сургуулийн түвшин, судалсан хичээлийн цаг,

өнгөрсөн хугацаа, шалгуулсан дүн зэргийг харгалзан сургалтын

алба, уг хичээлийг заах багшийн саналыг үндэслэн

шийдвэрлэнэ.

Анги дэвшүүлэх, хасах

1. Тухайн ангийн сургалтын төлөвлөгөөгөөр судлах бүх

хичээлийн шүүлэг, шалгалтуудыг өгч, уг хичээлүүдээр 28-

аас доошгүй багц цаг цуглуулсан оюутныг Захирлын

тушаалаар анги дэвшүүлнэ.

2. Улирлын голч дүн нь 2 улирал дараалан 2.00-оос бага гарч,

нийт голч оноогоор 2.00-оос бага амжилттай суралцаж

байгаа оюутныг сурлагаар тэнцэхгүй гэж үзэж сургуулиас

хасна.

3. Тухайн улирлын шүүлэг, шалгалтаар “хангалтгүй”

үнэлэлттэй шалгагдсан оюутан дахин шалгалтыг тогтоосон

цагт өгөөгүй буюу дахин өгөх, улирахыг хүсээгүй бол

сурлагаар тэнцээгүй гэж үзэж сургуулиас хасна.

4. Сурлагаар хасагдсан оюутныг багш нарын хурлаар хэлэлцэж

тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд оюутны санал, хүсэлт,

гомдлыг сургалтын алба эцэслэн шийдвэрлэнэ.

Page 60: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

59

ОЮУТНЫ ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ЖУРАМ(ЗЗ)

Нэг. Ерөнхнй зүйл

1.1 СанБС-ийн дипломын болон бакалаврын сургалтыг зохион

байгуулах явцад сургалтын технологийн горимын дагуу

хийвэл зохих дадлагын хичээлийн чанар, үр дүнг

дээшлүүлэх, сургуулийн захирал, сургалтын албаны болон

дадлага удирдах багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх,

багш оюутны эрх, үүргийг тодотгох, дадлагын хичээлийн

гүйцэтгэлд өгөх үнэлгээ, дүгнэлтийг боловсронгуй болгоход

энэхүү журмын зорилго оршино.

1.2 Оюутны дадлагын хичээл нь энэ журмын 2.1-д дурьдсанаар

хэд хэдэн төрөл байх бөгөөд энэхүү журамд

үйлдвэрлэлийн дадлагыг нийтлэг байдлаар томьёолж,

бусад төрлийн онцлог шаардлагыг тодорхойлж,

багшлах дадлагын журмыг тусгайлан гаргасан болно.

1.3 Дадлагын хичээлийг зохион байгуулахдаа энэхүү ерөнхий

журмын хүрээнд тухайн хичээлийн тодорхойлолтыг

тодотгосон удирдамжийг Профессорын баг хариуцан

боловсруулж, сургуулийн захирлаар батлуулж мөрдөнө.

1.4 Дадлагын хичээлийн зорилго бол оюутан танхимын

сургалтаар эзэмшсэн шинжлэх ухааны онолын мэдлэг,

чадвараа үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл

ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, практик үйл

ажиллагааны ажиглалт, судалгаа, боловсруулалт хийх чадвар

дадал эзэмших, өөрийн мэргэжлийн тухайн салбарт тавигдаж

буй зорилт, тулгамдсан асуудлын талаар тодорхой мэдээлэл

олж авахад оршино.

1.5 СанБС нь оюутны дадлагын хичээл хийх практик сургалтын

төв лаборатори, полигон, түнш байгууллага, тусгай газар,

тогтсон маршруттай байна.

1.6 Мэргэжлийн хичээлээр оюутны дадлага хийлгэх үйлдвэр,

Page 61: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

60

албан байгууллагын жагсаалт гаргаж, шаарддагатай гэж

үзвэл Түншлэлийн гэрээ байгуулна. Олон мэргэжлийн

салбарт хамаарах түнш байгууллагатай оюутны дадлага

хийлгэх тухай гэрээг сургуулийн Захиргаа хийнэ.

1.7 Дадлагыг зохион байгуулахдаа зохих шаардлагыг хангасан

газарт аль болох бага зардлаар хөтөлбөрийн зорилгод хүрэх

зохимжтой хувилбарыг сонгон авч хэрэгжүүлэхийг эрхэм

болгоно. Хээрийн болон хөдөө орон нугагт тусгай унаа

хэрэглэн хийгдэх дадлагын үндсэн маршрутыг

сургуулийн Захиргааны зөвлөлөөр хэлэлцэн

баталгаажуулсан байвал зохино.

1.8 Сургууль нь дадлага хийхэд шаардагдах эрх зүйн болон

материаллаг нөхцлийг бүрдүүлэхэд санал гаргаж, зохион

байгуулалт, үр дүнд хяналт тавьж ажиллана.

Хоёр. Дадлагын хичээлийн төрөл

2.1 Оюутны дадлагын хичээл нь дараахь төрөлтэй байж

болно.Үүнд:

Танилцах дадлага

Үйлдвэрлэлийн дадлага

2.2 Танилцах дадлага нь: Мэргэжлийн суурь хичээлээр эзэмшсэн

онолын мэдлэгтээ түшиглэн практик амьдралын ажиглалт

хийж улмаар мэргэжлийн хичээл үзэх, түүнийг дагалдах

үйлдвэрлэлийн дадлага хийх болон цаашид мэргэших

чиглэлээ сонгох урьдчилсан нөхцлийг хангах зорилготой.

2.3 Үйлдвэрлэлийн дадлага – Танхимд эзэмшсэн онолын мэдлэг,

чадварт түшиглэн онолын практик чадвар, дадлыг баяжуулах

зорилгоор үйлдвэр, аж ахуйн газарт мэргэжлийн хичээлээр

тэнхимээс тусгайлан зохион байгуулж буй сургалтын хэлбэр.

Page 62: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

61

Гурав. Дадлагыг зохион байгуулах

3.1 Дадлагыг судалсан нэг буюу бүлэг хичээлийн агуулгаар

хийнэ. Дадлага хийх газар нь уг хичээлийн зорилгоос

хамааран үйлдвэр, аж ахуйн нэгж, сургалт эрдэм

шинжилгээний чиглэлийн төрийн болон төрийн бус

байгууллага, төслийн хөтөлбөр зэрэг "мэргэжлийн

байгууллага", шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдол

бүхий байгалийн тогтоц газар, түүх соёлын дурсгалт газар

гэх мэт байж болно.

3.2 Дадлагын хичээлийг оюутны бүлгээр зохион байгуулахыг

чухалчлах боловч хүлээж авах газрын онцлог, хүчин

чадлаас хамааран ганцаарчилсан байдлаар хийхийг

зөвшөөрнө.

3.3 Оюутны бүлгээр дадлага хийхэд захиалагч, гүйцэтгэгч хоёр

гэрээ байгуулна. Ганцаарчилсан дадлага хийхэд оюутныг

оролцуулан гурвалсан гэрээ хийнэ.

3.4 Сургалтын алба дадлагын үед хэрэглэх техник хэрэгсэл,

унаа, сууц, гал тогооны хэрэглэл зэрэг материаллаг нөөцийн

захиалгыг дадлага эхлэхээс нэг сарын өмнө сургуулийн аж

ахуйн албанд ирүүлж бэлтгэлийг хангах нэгдсэн

зохицуулалттай байна.

3.5 Дадлагад гарах багш, оюутан эрүүл мэндийн болон гэнэтийн

ослын даатгалд бүрэн хамрагдсан байна.

Дөрөв. Сургуулийн эрх, үүрэг

4.1 Профессорын баг дадлагын хичээлийн тодорхойлолтыг

боловсруулж “Оюутны гарын авлага”-д оруулан оюутанд

хүргүүлнэ. Тодорхойлолтод уг хичээлийн нэр, индекс, багц

цаг, урьдчилсан шаардлага, зорилго, товч агуулга, хийх

болон үргэлжлэх хугацаа, зохион байгуулах хэлбэр, оюутны

Page 63: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

62

эзэмших мэдлэг чадвар, тайлангийн бүтэц, үр дүнгийн

үнэлгээ зэргийг оруулна.

4.2 Профессорын баг нь дадлагын удирдамж боловсруулах ба

түүнд хичээлийн тодорхойлолтыг хүргүүлэхээс гадна

дадлага хийх ажиллагааны нөхцөл зэргийг тогтоосон байна.

4.3 Дадлагын удирдамж болон дадлага хийх оюутны нэрс,

сургуулийн талаас болон үйлдвэрийн газраас удирдах багш,

холбогдох зардлын төсвийг Профессорын багийн хурлаар

хэлэлцэж, сургалтын албаар хянуулан сургуулийн Захирлын

тушаалаар баталгаажуулсан байна. Зардлыг төлөвлөхдөө

сургуулийн санхүүгийн албанаас нэгдсэн жишиг баримтлах

бөгөөд тухайн үеийн бараа, үйлчилгээний үнэлгээг тооцно.

4.4 Сургууль нь сургалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа

дадлагын батлагдсан төсвийг захиран зарцуулах эрх эдэлнэ.

4.5 Дадлагын үед ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд

буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, СанБС-ийн

дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Тав. Дадлага удирдагчийн эрх, үүрэг

5.1 Дадлага удирдах багш нар оюутныг сургалтанд гарахаас

өмнө дадлагын зорилго, гүйцэтгэх ажлын хэмжээ, дадлагын

үед баримтлах журам, хээрийн нөхцөлд мөрдөх аюулгүй

ажиллагааны заавар зэргийг оюутанд танилцуулж гарын үсэг

зуруулсан байна.

5.2 Дадлагыг удирдамжийн дагуу явуулах, оюутанд зөвлөн

туслах, хяналт тавихын зэрэгцээ, оюутан үйлдвэрийн газрын

удирдагч хоёрыг холбох үүрэг гүйцэтгэнэ.

5.3 Ганцаарчилсан дадлага хийж буй оюутантай байнгын

харилцаатай байж дадлагын явцад хяналт тавьж ажиллана.

Page 64: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

63

5.4 Дадлага удирдсан багш батлагдсан хөтөлбөрийг мөрдөж

оюутны аюулгүй байдлыг хариуцан ажиллана.

5.5 Дадлагын үр дүнд зохих үнэлгээ өгч оюутнаар тайлан

хамгаалалт хийлгэнэ.

5.6 Дадлага удирдсан багш цагаа тооцуулж зохих хөлс авна.

Зургаа. Дадлагажигч оюутны эрх, үүрэг

6.1 Дадлагын явцад үйлдвэрийн газрын өөрт холбогдох үйл

ажиллагаатай нь танилцаж ажиглалт хийн тэмдэглэл хөтөлж,

шаардлагатай зарим ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

6.2 Оюутан дадлагын удирдамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө

гаргаж, дадлагын удирдагчаар батлуулж ажиллана. Хичээл

тус бүрээр хийсэн дэлгэрэнгүй хөтөлбөрийн дагуу оюутан

үйлдвэрийн дадлагыг гүйцэтгэнэ.

6.3 Оюутан хуваарьт газраа очмогц дадлагын удирдагчийг

томилуулж дадлагын хөтөлбөрийг үндэслэн дэлгэрэнгүй

төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчаар батлуулна.

6.4 Оюутан дадлага хийх явцдаа өөрийн санаачлагаар

дадлагажиж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор

удирдамжид заагаагүй ажлуудыг нэмэн хийж болно.

6.5 Оюутан тухайн байгууллагын дотоод дүрэм журамд

захирагдаж ажиллахын сацуу байгууллагын мэдээллийн

нууцыг задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс

урьдчилан сэргийлж баримт, материалтай танилцахдаа эрх

бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байвал зохино.

Баримтыг гадагш авч явах зэрэг байгууллагын ажилд

хүндрэл учруулахгүй байхаас гадна ажилтнуудтай

харилцахдаа эелдэг соёлч байдлыг эрхэмлэнэ.

6.6 Дадлага хийж байгаа оюутан тухайн газартаа сургуулиа

сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж үлгэр жишээч

байх ёстой.

Page 65: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

64

6.7 Ганцаарчилсан дадлага хийж байгаа оюутан дадлагын

хугацаанд харъяалагдах удирдагч багштайгаа холбоотой

ажиллана.

Долоо. Дадлагын тайлан үнэлгээ

7.1 Дадлагын хичээл нь үндсэн хичээлтэйгээ хамт юмуу тусдаа

багц цагтай байх ба хоёр долоо хоногийн нэг багц цаг

харгалзах жишигтэй байна. Дипломын өмнөх дадлага багц

цаггүй байх ба танилцах дадлага багц цаггүй байж болно.

7.2 Дадлага удирдсан багш дадлагын тайланг дадлага дууссанаас

хойш хоёр долоо хоногийн дотор сургуулийн сургалтын

албанд бичгээр ирүүлнэ.

7.3 Дадлага дууссанаас хойш нэг сарын дотор сургуулийн

захирлын тушаалаар батлагдсан комисст оюутан бүр

үйлдвэрлэлийн дадлагын үр дүнг хамгаалж, багц цагаа

тооцуулна.

7.4 Дадлагын хамгаалалт бичгийн болон аман хэлбэртэй байна.

Бичгийн хэлбэр – Үйлдвэрийн дадлагын ажлыг

удирдамжид заасны дагуу хэрхэн гүйцэтгэснийг

тайланг үндэслэн 50 оноогоор дүгнэнэ.

Аман хэлбэр – танхимд үзсэн онолын мэдлэгээ

практикт хэрэглэх чадварыг шалгахуйц 3 хүртэл

асуултанд хариулт тавьж харилцан ярилцаж 30 хүртэл

оноогоор дүгнэнэ.

Үйлдвэрлэлийн дадлагын явцад гаргасан идэвх

чармайлт, ахиц, ажлын хариуцлагыг дадлагын

удирдагч 20 оноогоор гаргана.

7.5 Үйлдвэрлэлийн дадлагын тайланг амжилттай />60%/

хамгаалвал зохих багц цагийг тооцно.

Page 66: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

65

7.6 Үйлдвэрлэлийн дадлага хийсэн боловч багц цагаа тооцож

чадаагүй оюутан дахин хамгаалах ба дадлагын удирдамжид

заасан ажлуудыг гүйцэтгээгүй оюутан өөрийн зардлаар

нөхөн гүйцээж хамгаална.

7.7 Оюутан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цөөн хоногоор

дадлагад гарч чадаагүй бол тухайн дадлагын үлдсэн

хугацаанд нөхөн хийхийг зөвшөөрнө.Дадлага хийсэн

хоногийн тоо нийт хугацааны 2/3-оос бага байвал нөхөх

боломжгүй гэж үзэн дадлага хийгээгүйд тооцно.

7.8 Дадлагын ажлын тайлан нь дадлага хийсэн байгууллагын

удирдагчийн тодорхойлолт, дадлагын ажлын төлөвлөгөө

бусад шаардагдах материалууд байна.

7.9 Оюутан үйлдвэрлэлийн дадлага хийсэн тухай байгууллагын

тодорхойлолтыг заавал авч тайланд тусгана.

Тодорхойлолтыг тухайн байгууллага албан бичгийн хуудсан

дээр бичиж захирлын гарын үсэгтэй, тамга тэмдэг дарсан

байна. Тодорхойлолт дадлагын удирдагчийн албан тушаал,

овог нэрийг тодорхой бичүүлсэн байх шаардлагатай.

7.10 Оюутан үйлдвэрлэлийн дадлага удирдсан байгууллагын

мэргэжилтэн дараах жишгээр ханшийг тооцож хөлс

олгоно. Үүнд:

Үйлдвэрлэлийн дадлагын 1-5 оюутныг удирдахад долоо

хоногт оюутан бүрийн хоёр цаг, 5-аас дээш оюутан

бүрт нэг цаг тооцно.

Танилцах дадлагын 6-8 оюутантай бүлэг удирдахад 7

хоногт 8 цаг, 8-аас дээш оюутанд 0,5 цаг тооцно.

Page 67: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

66

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ГУРВАЛСАН

ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү гэрээг нэг талаас СанБС-ийн, нөгөө талаас

.............................. байгууллага, гуравдагч талаас тус

сургуулийн оюутан ............................ овогтой

.............................. нар харилцан тохиролцож байгуулав.

1.2 Энэхүү гэрээгээр СанБС-ийн ..................... мэргэжлийн .... –р

ангийн оюутан ......................... овогтой ........................ –ийн

тус байгууллагад энэхүү гэрээний хавсралт удирдамжинд

дурьдсан чадвар, дадал эзэмшүүлэх зорилго бүхий

үйлдвэрлэлийн дадлага хийлгэхтэй холбоотой харилцааг

зохицуулна.

Хоёр. Талуудын эрх үүрэг

2.1 Дадлагыг хүлээж авах байгууллагын эрх, үүрэг

2.1.1 Оюутанд дадлагын мэдлэг, туршлагатай удирдагч томилох;

2.1.2 Оюутан болон удирдагчийг ажлын нөхцлөөр хангах; 2.1.3 Дадлагжигч оюутныг түр орон тоогоор цалинжуулж

ажиллуулж болно.

2.2 Дадлага удирдагчийн эрх, үүрэг

2.2.1 Удирдагч оюутныг практикийн болон мэргэжлийн ёс зүйн

хувьд удирдан дадлагажуулж, дадлагын удирдамжид

заагдсан чадвар дадлыг эзэмшихэд туслах үүрэг хүлээнэ.

2.2.2 Оюутан дадлагын хичээлээр шаардагдах үйлдвэрлэлийн

талаарх мэдээллийг олж авахад туслах үүрэгтэй.

Page 68: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

67

2.2.3 Оюутан байгууллагын дотоод журам, холбогдох хууль,

тогтоомжийг танилцуулан мөрдөж ажиллахыг шаардах

эрхтэй.

2.2.4 Удирдагч дадлагын явцыг баримтлан үр дүнд үнэлгээ өгнө.

2.2.5 Удирдагч гэрээгээр тохиролцон хөлсөө төлөхийг захиалагч

байгууллагаас шаардах эрхтэй

2.3 Дадлагажигч оюутны эрх, үүрэг

2.3.1 Тухайн байгууллагын цагийн хуваарь, дотоод журмыг

дагаж мөрдөх, дадлагажуулах зорилгоор өгсөн үүрэг

даалгаварыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

2.3.2 Байгууллагын талаас томилсон удирдаж буй мэргэжилтний

удирдлагад ажиллана.

2.3.3 Шаардлагатай үед дадлагын явц, үр дүнгийн талаарх

мэдээллийг өгнө

2.3.4 Дадлагыг гэрээнд заасан журмын дагуу шаардлагатай

мэдээллээр хангах тодорхой арга барил сургахыг

удирдагчаас шаардах эрхтэй

2.3.5 Талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах

эрхтэй

2.4 Захиалагч байгууллагын эрх, үүрэг

2.4.1 Оюутан болон дадлагын удирдагчийн гүйцэтгэх ажлыг

тодорхой удирдамжаар хангана

2.4.2 Дадлагын явцад хяналт тавих эрхтэй. Энэ нь тухайн

байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахуйц байж

болохгүй.

Page 69: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

68

2.4.3 Захиалагч байгууллага дадлага удирдагчийн хөлсийг

гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ.

Гурав. Гэрээг цуцлах

Дадлага шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна гэж үзсэн нь

дадлагажигч оюутны дэмжлэгийг авбал гэрээг цуцлах тухай

санал гаргаж болно. Ийнхүү санал тавьсныг удирдагч талтай

тохиролцож шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд хөлс төлөгдөхгүй.

Дадлагажигч оюутны буруутай үйл ажиллагаанаас гэрээ

цуцлагдсан тохиолдолд дадлагын ажлыг нөхөн хийлгэнэ.

Дөрөв. Гэрээ хүчин төгөлдөр болох, дуусгавар болгох

4.1 Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх ба талуудын гарын үсэг

зурсанаар хүчин төгөлдөр болно.

4.2 Талууд гэрээгээр заасан үүргээ биелүүлсэнээр гэрээ

дуусгавар болно.

Гэрээ байгуулсан

Захиалагч: СанБС-ийг төлөөлж .......................... /........................../

Удирдагч: ........................... байгууллагын ......................................

ажилтай ............................ /....................................../

Оюутан: ......................... /мэргэжлийн .........-р анги/

Огноо: ........................

Page 70: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

69

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ(ЗЗ)

Нэг. Ерөнхий зүйл

1.1 СанБС-д төгсөлтийн шалгалтыг явуулахдаа Монгол Улсын

Гэгээрлийн сайдын 1997 оны 3-р сарын 29-ний өдрийн 59

тоот тушаалаар баталсан “Дээд боловсролын төгсөлтийн

шалгалтын шалгалтын үлгэрчилсэн журам” болон энэхүү

журмыг баримтлана.

1.2 СанБС-ийн “Төгсөлтийн шалгалтын журам” нь дээр

дурьдсан үлгэрчилсэн журамд тус сургуулийн онцлогтой

холбоотой нэмэлт тодотгол болох заалтыг агуулж байгаа ба

сургуулийн бакалавр, магистрын сургалтын төгсөлтийн

шалгалтыг зохион байгуулахад баримтлана.

Хоёр. Төгсөлтийн шалгалт

2.1 Сургуулийн төгсөлтийн шалгалтын ерөнхий ба мэргэжлийн

салбар комиссыг Профессорын багийн саналыг үндэслэн

СанБС-ийн Захирлын тушаалаар батална.

2.2 Төгсөлтийн шалгалтын комисс нь нарийн бичгийн даргаас

гадна 5-7 гишүүнтэй байна. Гишүүдийн тоо орлогч даргатай

байх эсэхийг төгсөгчдийн тоо, шалгалт авах хичээл,

мэргэжлийн төрөл, тоог харгалзан сургуулийн захиргаа

тогтооно.

2.3 Сургуулийн төлөвлөгөөнд өөр өөр хичээлээр төгсөлтийн

шалгалт авахаар заасан бол тус бүрд нь, харин олон

хичээлээр нэгтгэн нэг шалгалт авч төгсөлтийн ажил

гүйцэтгэж хамгаалах бол нэгдсэн нэг салбар комисс

байгуулна.

2.4 Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн голлох

профессор, багш нар, эрдэм шинжилгээний байгууллагын

ажилтан, эрдэмтдийг оролцуулж болно.

Page 71: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

70

2.5 Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн

хувьд гурваас хэтрэхгүй байх бөгөөд нэг нь төгсөлтийн

ажил байж болно.

2.6 Төгсөлтийн ажил бичих эрхийг зөвхөн нийт суралцсан

хугацааны голч дүнгээр 3 /85 оноо/-аас доошгүй амжилт

үзүүлсэн оюутан эдлэнэ. Монгол Улсын болон СанБС-ийн

хэмжээнд Эрдэм шинжилгээний хуралд 1-3-р байр эзэлсэн

оюутанд тэнхимийн саналыг үндэслэн төгсөлтийн ажлыг

бичихийг зөвшөөрч болно. Энэ болзол шаардлагыг

хангаагүй оюутан зөвхөн төгсөлтийн шалгалт өгнө.

2.7 Сургуулийн захиргаанаас бакалаврын төгсөлтийн ажлын

сэдвийн жагсаалтыг хичээлийн жилийн 10-11-р сард гарган

төгсөх ангийн оюутанд хүргэн ил тод хадсан байна.

Төгсөлтийн ажлынхаа сэдвийг оюутан өөрөө бие даан

дэвшүүлж болно.

2.8 Оюутны сонгосон сэдвийг сургуулийн Эрдмийн зөвлөл 12-р

сард хурлаараа хэлэлцэн уг сэдвээр ажиллах зөвшөөрөл

олгож удирдагч багшийг томилно.

2.9 Сургуулийн төлөвлөгөөнд заагдсан хичээлийг судалж зохих

тооны кредитийг биелүүлсэн, “Оюутан төгсгөх журам”-ын

төгсөгчддөд тавих шаардлагын 1-3-р зүйлд заасан

шаардлагыг хангасан оюутан төгсөлтийн шалгалтанд орох

эрхтэй бөгөөд шалгалтанд орох оюутны нэрийг СанБС-ийн

Захирлын тушаалаар нэгдсэн журмаар батална. Нэр нь

тушаалд ороогүй оюутнаас төгсөлтийн шалгалт авахыг

хориглоно.

2.10 Бакалаврын төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг

жинхэнэ хамгаалалтаас нэг сарын өмнө хийж, шүүмжлэгч

багшийг томилох бөгөөд үүнээс хойш долоо хоногийн

дотор сургуулийн захирлын тушаалаар оюутны нэр, сэдэв,

Page 72: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

71

удирдагч, шүүмжлэгчийг эцсийн байдлаар шийдвэрлэж,

тушаалын хувийг төгсөлтийн шалгалтын комисст

хүргүүлнэ.

2.11 Тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу өгөх

төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан хөтөлбөрийг

“Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн

дүрэм”-ийн 2.2, 2.3, 2.8-р заалтын шаардлагын дагуу

мэргэжлийн тэнхимээс сэдэвчлэн боловсруулж, шалгалт

авахаас гурван сарын өмнө оюутанд хүргэн танилцуулсан

байна. Төгсөлтийн шалгалтад зориулсан тойм лекц,

зөвлөлгөөг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан лекцийн

цагийн 10 хувьд багтаан сургуулийн захиргаа тусгайлан

зохион байгуулна.

Гурав. Төгсөлтийн шалгалт авах ба төгсгөх

3.1 Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүдийн 2/3-оос

доошгүй ирцтэй үед шалгалт авч, төгсөлтийн ажил

хамгаалуулна. Шалгалтад оролцсон сургуулийн төв ба

салбар комиссын гишүүдийн ирцийг салбар комиссын

нарийн бичгийн дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ.

Комиссын нарийн бичгийн даргад шалгалт үргэлжилсэн

хугацаанаас хоёр цагийг илүү тооцно.

3.2 Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын хурлыг комиссын

дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдана.

3.3 Төгсөлтийн шалгалт, хамгаалалтыг комиссын нээлттэй

хурлаар хэлэлцэж, дүн тавих үед хаалттай явуулна. Шалгалт,

хамгаалалтын дүнг комиссын хурлын протокол гарсны дараа

тэр өдөрт нь багтааж оюутнуудад албан ёсоор мэдэгдэнэ.

3.4 Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэг чадварыг 100

оноогоор үнэлэх ба A, B, C, D, F гэсэн үсгэн дүнд

шилжүүлэн давхар гаргана. Төгсөлтийн шалгалт,

хамгаалалтад комиссын гишүүд оюутны үнэлгээг тус бүрдээ

Page 73: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

72

тавьж, ерөнхий үнэлгээг тэдгээрийн дунджаар гарган

шийдвэрлэнэ.

3.5 Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа өдөрт 8 цаг

хүртэл байна. /оюутны тоо, шалгалтын онцлогоос хамааран

илүү гарахыг үгүйсгэхгүй/

3.6 Төгсөлтийн шалгалт, хамгаалалтаас хүндэтгэн үзэх

шалтгаанаар хоцорсон оюутан салбар комиссын даргын

зөвшөөрлөөр дараагийн хэсэг бүлэгтэй хамт нөхөн өгч

болно.

3.7 Төгсөлтийн шалгалтад “хангалтгүй” дүгнэгдсэн оюутан

дараагийн бусад шалгалтанд орох эрхтэй ба хангалтгүй дүн

авсан оюутныг дараагийн гурван жилийн дотор хуваарьт

өдөрт нь өгнө. Төгсөлтийн шалгалтад “хангалтгүй”

үнэлэгдсэн болон ороогүй оюутны төгсөлт хойшилсон тухай

тэмдэглэгээг комиссын тогтоолд заавал хийнэ.

3.8 Төгсөлтийн шалгалтыг “хангалтгүй” өгсөн хүнд дипломын

оронд “СанБС-ийн тухайн мэргэжлийн сургалтын

төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонсож

дууссаныг гэрчилсэн тусгай үнэмлэх олгож болно.

3.9 Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд СанБС-ийн

төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн

захирлын тушаалаар мэргэжлийн боловсролын зэрэг,

түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдэг олгох ба энэ тухай

төгсөгчдийн бүртгэлийн тусгай дэвтэрт тэмдэглэл хөтөлсөн

байна. Төгсөгчид диплом, энгэрийн тэмдэгийн үнийг

тогтоосон журмын дагуу төлнө.

3.10 Төгсөлтийн шалгалт дууссаны дараа тайлан бичиж

сургуулийн захиргаанд өгөх ба түүндээ, бэлтгэж байгаа

мэргэжилтний чанарын түвшин, сургалтын агуулга,

технологийн талаар дүгнэлт өгч, ажлыг сайжруулах арга

хэмжээний талаар тодорхой санал, зөвлөмж оруулсан

байвал зохино.

Page 74: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

73

3.11 Төгсөлтийн шалгалтын салбар комисс нь дараахь бичиг

баримтыг бүрдүүлж төв комисст хүлээлгэн өгнө. Үүнд:

Төгсөлтийн шалгалтын салбар комиссын хурлын

тогтоол;

Шалгалтын нэгдсэн дүнгийн хуудас;

Комиссын гишүүдийн дүнгийн хуудас;

Комиссын хурлын протокол;

Комиссын гишүүдийн ирцийн бүртгэл.

3.12 Сургуулийн Захирал, төгсөлтийн шалгалтын нарийн

бичгийн дарга төгсөх оюутны хичээлийн дүнгийн

нэгтгэлийг шалгалтын дүнгийн хуудаснаас түүвэрлэн

гаргаж захирлын гарын үсэг, сургуулийн тэмдэгээр

баталгаажуулан салбар комиссын нарийн бичгийн дарга

нарт хүлээлгэн өгнө. Нэгтгэл үнэн зөв бичигдсэн эсэхийг

Сургалтын алба хариуцна. Нэгтгэлийн дүн нь гаргацтай

бичигдсэн байх ба баллаж болох зүйлээр бичихийг

хориглоно.

3.13 Төгсөлтийн комисс сургуулийн архивт төгсөж байгаа

оюутантай холбогдсон дараахь материалыг бүрдүүлж өгнө.

Үүнд:

Төгсөх оюутны сургалтын дүнгийн жагсаалт;

Төгсөх оюутны нэрсийн жагсаалт;

Суралцах хугацааны ажил байдлын тодорхойлолт;

Элсэлтийн шалгалтын дүнгийн хуудас;

Дипломын хуулбар;

Сургалтын дүнгийн эх хувь 1ш;

Сурлагын дэвтэр;

Оюутны үнэмлэх;

Төгсөлтийн шалгалтын тэмдэглэл;

Сургалтын төлбөрийн тооцоо;

Тооцооны хуудас.

Page 75: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

74

ОЮУТНЫ ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ(ЗЗ)

Төгсөгчдөд тавигдах шаардлага:

Төгсөгч нь СанБС-ийн зохих журмын дагуу сургуулийн

Захирлын тушаалаар элссэн байна.

Төгсөгч нь сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн

мэргэжлийн салбарын заавал судлах болон сонгон суралцах

хичээлүүдийг судлан дээд боловсролын дипломын болон

бакалаврын зэргийн болзол хангах шалгалтыг амжилттай өгч

зохих багц цагийг цуглуулсан байна.

Төгсөгч нь сургалтын төлбөрийн тооцоогүй байна.

Төгсөгч нь төгсөлтийн шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн

байна.

Төгсөлтийн шалгалт:

Төгсөлтийн шалгалтыг СанБС-ийн “Төгсөлтийн шалгалтын

журам”-ыг баримтлан явуулна.

Төгсөгчдөд тавих шаардлагыг хангасан оюутны нэрсийг

гаргаж, төгсөлтийн шалгалт эхлэхээс нэг сарын өмнө

сургалтын албанаас нэгтгэн гаргасан байна.

Төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрсийг захирлын

тушаалаар баталгаажуулан, шалгалтын комисст хүргүүлсэн

байна.

Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн

үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүй болсон тохиолдолд

энэ тухай шалгалтын комисс протоколд тэмдэглэх ба үүнийг

үндэслэн дараа жилийн шалгалтанд оруулна.

Энэ эрх нь захирлын тушаал гарснаас хойш 3 жилийн

хугацаанд хүчинтэй байна. Энэ хугацаа өнгөрвөл 80-аас

Page 76: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

75

доош онооны үнэлгээтэй хичээлүүдийн шалгалтын дүнг

хүчингүйд тооцох ба 5 жил өнгөрвөл бүх хичээлүүдийн дүнг

хүчингүйд тооцно. Энэ хугацаанд төгсөлтийн тухай журамд

өөрчлөлт орвол өөрчлөлтийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

Төгсөлтийн баримт бичиг:

Тухайн зэргийн сургалтыг амжилттай дүүргэн зохих

шаардлагыг биелүүлсэн оюутанд төгсөлтийн шалгалтын

комиссын шийдвэрийг үндэслэн мэргэжил, боловсролын

зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох

диплом, энгэрийн тэмдгийг СанБС-ийн Захирлын тушаалаар

олгоно.

Тухайн зэргийн диплом нь төгсөлтийн шалгалтын комиссын

дарга, СанБС-ийн Захирлын гарын үсэг, СанБС-ийн тамгаар

баталгаажих ба дугаар, бүртгэлийн дугаартай байна.

Тухайн зэргийн диплом нь хавсралттай байх ба хавсралтад

суралцах хугацаанд судалсан хичээл, тэдгээрийн багц цаг,

сурлагын амжилт, голч дүн ба оноог бичихээс гадна тухайн

үеийн дүрэм журамд нийцүүлэн бусад бичиглэлийг хийж

болно. Хавсралтыг Сургалтын алба, сургуулийн Захирлын

гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

Төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар

үйлдвэл зохих хуулийн хариуцлага хүлээнэ.

Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд

архивын материалыг үндэслэн диплом нөхөн олгох бөгөөд

энэ нь тусгай журмаар зохицуулагдана.

Суралцах хугацаандаа хос мэргэжлийн бүрэн курсыг судлан

шалгалтуудыг амжилттай өгч, зохих багц цагийг цуглуулсан

бол хоёр дах дипломыг олгож болно.

Page 77: Манлайлал II - san.edu.mnsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/2.-Стандарт1... · 1.1 СанБС-ийн багш нарыг чадварлаг бүрэлдэхүүнтэй

76

Дээд боловсролын дипломын зэргийг сургалт явуулах тусгай

зөвшөөрөлд тусгайлан заагдсан тухайн мэргэжлээр олгоно.

Төгсөлтийн ёслол:

Төгсөгчдөд СанБС-ийн дипломыг ёслолын байдалд

хүндэтгэлтэйгээр гардуулна. Энэ ёслолын үед сургуулийн

Захирлын тушаалыг уншиж сонсгоно.

Төгсөлтийн арга хэмжээг төгсөгчид, найз нөхөд, эцэг эхийн

төлөөлөгчдийг оролцуулан Эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.