Мерси Кор ОУБ 2019/1 СОНИН МЭДЭЭ - Цаг уур, орчны...
Transcript of Мерси Кор ОУБ 2019/1 СОНИН МЭДЭЭ - Цаг уур, орчны...
2019/1 СОНИН МЭДЭЭ
Удирдах ажилтны
зөвлөгөөн боллоо
────
Оны шилдэг салбар,
нэгжүүд шалгарлаа
────
Үр дүнгийн гэрээ
байгууллаа
────
Мерси Кор ОУБ-аас
компьютер бэлэглэлээ
────
2018 оны Монгол
орны уур амьсгалын
тойм
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ЦАГ УУР ОРЧНЫ
ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
266245
WWW.namem.gov.mn
Жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулагддаг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын
Удирдах ажилтны зөвлөгөөн 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай
болж өнгөрлөө. Зөвлөгөөнд ЦУОШГ-ын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэнүүд, газрын
харъяа байгууллагын дарга, захирал, аймгийн УЦУОШТ-ийн дарга нар оролцлоо.
Уг зөвлөгөөний эхний өдөр “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа” “Төрийн албаны
хууль, төрийн байгууллагуудад хийх шинэчлэл”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, хэрхэн
төлөвлөх, зарцуулах”, “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын зохицуулалт, дахин үнэлгээний
асуудал ” зэрэг сэдвээр сургалт хийж, номын дуу сонслоо. Дараагийн өдөр нь тус газрын харъяа
байгууллага болон хэлтсийн дотоод сургалт семинараар үргэлжиллээ. Энэ хүрээнд Улсын сүлжээ, уур
амьсгалын үйлчилгээ, Урьдчилан мэдээлэх хэлтэс, Санхүү төлөвлөлт, хамтын ажиллагаа, Архив,
мэдээллийн сан, Захиргаа, аудитын хэлтсийн дарга нар өнгөрсөн болон цаашид анхаарах ажлууд,
2018 оны УАЗ-нөөс гарсан санал, хүсэлтийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн-2018 Улаанбаатар хотноо 3 хоног
болж өнгөрлөө. Энэ үеэр салбарын “Оны тэргүүний салбар, нэгжүүд”-ийг шалгаруулж, урамшуулав.
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2018 оны ажлын нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур,
орчны шинжилгээний төв 1 дүгээр байр, Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 2 дугаар байр,
Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 3 дугаар байр эзэллээ.
Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2018 оны ажлын үр дүнг үндэслэн Хөвсгөл аймгийн “Цагаан-Үүр” өртөөг
“Тэргүүний өртөө”-гөөр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Бороо” экспедицийг “Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-
ээр, Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг “Байгаль орчны шинжилгээний тэргүүний
лаборатори”-оор шалгарууллаа.
Шинжилгээ, мэдээллийн 2018 оны ажлын үр дүнгээр Сэлэнгэ аймгийн “Бугант” хөдөө аж ахуйн цаг уурын
шинжилгээний харуул “Тэргүүний харуул”-аар, Дархан-Уул аймгийн “Хүйтэн-Шарын гол” усны шинжилгээний
харуул “Тэргүүний ус судлалын харуул”-аар шалгарлаа.
2018 оны Тэргүүний салбар,
нэгжийг шалгарууллаа
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөний сүүлийн өдөр харьяа байгууллага,
төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нар зангиагүй уулзалт зохион байгуулж тус салбарт
тулгамдаж байгаа асуудал, орон нутгаас гарч байгаа санал хүсэлтийг сонсож цаашид анхаарч ажиллах ажлуудаа
хэлэлцлээ. Түүнчлэн ЦУОШГ-н дарга С. Энхтүвшин харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний газрын дарга нартай 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.
Үр дүнгийн гэрээ
байгууллаа
Мерси Кор олон улсын байгууллага (ОУБ) Цаг Уур, Орчны Шинжилгээний Газартай 2018 оны 2-р
сараас эхлэн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чиглэлээр LTS2 (Гамшгийн эрсдлийг
бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2) болон LTT4R (Гамшгийг
даван туулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь) төслүүд дээр хамтран ажиллаж
байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багийн түвшний цаг агаарын болон хөдөө аж
ахуйн зарим төрлийн мэдээллийг үүрэн утасны бүх хэрэглэгчид хүлээн авах боломжтой болсон
юм.
Мерси Кор Олон улсын
байгууллага компьютер
бэлэглэлээ
Гамшгаас урьдчилан сэргийлэх
мэдээлэл боловсруулах чадавхийг
сайжруулахын тулд Мерси Кор болон
Пипл Ин Нийд ОУБ-ын хамтран
хэрэгжүүлж байгаа LTT4R төслийн
хүрээнд хүчин чадал сайтай 3
компьютерийг Цаг Уур, Орчны
Шинжилгээний Газрын Урьдчилан
Мэдээлэх Хэлтэс болон Ус Цаг Уур,
Орчны Судалгаа, Мэдээллийн
Хүрээлэнгийн Хөдөө Аж Ахуйн Цаг
Уурын Хэлтэст тус тус хүлээлгэн
өглөө.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2018 оны Монгол орны уур амьсгалын тоймыг
боловсруулан гаргажээ. Энэ тоймоос үзэхэд Монгол орны 2018 оны жилийн дундаж агаарын
температур +1.20С буюу уур амьсгалын дундаж(1981-2010)-аас +0.70С-аар дулаан байжээ.
Тухайн жилийн хамгийн дулаан сар болох III сарын дундаж температур -2.00С буюу уур
амьсгалын дунджаас +5.50С-аар дулаан байсан нь түүхэн дахь хамгийн дулаан сар болсон байна.
Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджаас +0.4..+9.00С-аар дулаан байснаас хамгийн дулаан
Баянхонгор аймгийн Галуутад +9.00С, Ховдын Зэрэгт +8.50С, Ховдад +8.00С-р дулаан байв. Энэ
сард агаарын үнэмлэхүй их температур нь 23.00С хүрч дулаарсан байна.
2018 оны Монгол орны уур
амьсгалын тойм
Монгол орны жилийн нийлбэр тунадас 242 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулбал дунджийн орчим
орсон байна. Харин 5 дугаар сар нь 1980 оноос хойш орсон хамгийн үнэмлэхүй бага тунадастай сар болсон байна.
2018 ОНЫ ЦАГ АГААРЫН АЮУЛТ, ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ
2018 онд улсын хэмжээнд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 70, гамшигт үзэгдэл 18 удаа
болж, үүний улмаас 20 хүн амь насаа алдаж, 5 хүн гэмтэж, 10927 мал хорогдож, 2 гүүр эвдэрч, 1361
гэр, 198 хашаа нурж, 142 барилгын дээвэр хуурч, 2 холбооны 135 эрчим хүчний шон унасан бөгөөд
улс нийгэмд 24 тэрбум 195 сая 739 мянган төгрөгийн шууд хохирол учирсан байна. Нийт 10 төрлийн
88 аюулт, гамшигт үзэгдлийн тохиолдлын тоог хувиар илэрхийлж доорхи зурагт үзүүүлэв. 2018 онд
уруйн үер ба салхи шуурга хамгийн олон удаа болсон бөгөөд нийт аюулт, гамшигт үзэгдлийн харгалзан
32% ба 21%-ийг эзэлсэн байна.
2018 оны жилийн дундаж агаарын температур +1.20С буюу 1981-2010 оны дунджаас
+0.70С-аар дулаан байв.\ Энэ нь 1960 оноос хойших 12 дахь дулаан, 47 дахь хүйтэн жил.\
Сарын дундаж температурыг уур амьсгалын дундажтай харьцуулбал I, II, IX, XII саруудад -
0.6..-2.60С-аар хүйтэн, бусад саруудад +0.0..+5.50С-аар дулаан байв.
Тухайн жилийн хамгийн дулаан сар болох III сарын дундаж температур -2.00С буюу уур
амьсгалын дунджаас +5.50С-аар дулаан байсан нь түүхэн дахь хамгийн дулаан сар болов.
Тухайн жилийн хамгийн хүйтэн сар болох XII сар нь 2010 оноос хойших ( 2012 онд -21.50С )
2 дахь их хүйтэн сар болсон байна.
Тухайн жилийн хамгийн бага хур тунадастай сар болох V сар нь 1980 оноос хойш орсон хамгийн
үнэмлэхүй бага тунадастай сар болсон байна
Тухайн жилийн хамгийн их тунадастай сар болох IX сар нь 1980 оноос хойш орсон 3 дахь их
тунадастай сар болсон байна.
Хоногийн хамгийн их тунадсны нийлбэр нь VIII сарын 12-13-нд Дорноговь аймгийн Айраг
суманд 109 мм, Дорнод аймгийн Чойбалсанд 105 мм орсон байна. Харин хагас хоногт хамгийн
их орсон нь Сүхбаатар аймгийн Наранд 92 мм, Сэлэнгийн Сүхбаатард 91 мм орсон байна.
Жилийн үнэмлэхүй бага температур 1 дүгээр сард Завханы Цэцэн-Уулд -53.20С, Баянтэс -51.80С
хүрч хүйтэрсэн.
Тухайн жилийн хамгийн хүйтэн байсан сар болох XII сард агаарын дундаж температур -20.30С,
уур амьсгалын дунджаас (1981-2010) -2.60С-аар хүйтэн буюу 2010 оноос хойших ( 2012 онд -
21.50С ) 2 дахь их хүйтэн сар байв. Өмнөх оны тухайн сартай харьцуулахад -4.40С-аар хүйтэн
байв.
Жилийн үнэмлэхүй их температур VIII сард Баянхонгорын Энхийн голд +40.40С, VI сард
Дорнговийн Сайншандад +38.40С хүрсэн байна.
Монгол орны жилийн нийлбэр тунадас 242 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулбал,
өнгөрсөн оноос 1.4 дахин их тунадас оржээ. \ Энэ нь 1960 оноос хойших 15 дахь их, 44 дахь
бага тунадастай жил\
2018 оны цаг агаарын онцлог