Near news vol.66 Mng

20
Шинэ оны мэндчилгээ ЗХАБНЗЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга | Иркутск мужийн захирагч Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ 3 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын бүтээл Сэдэвт нийтлэл 'NEAR 2015' Олон улсын форум Солонгос улсад амьдарсан сэтгэгдэл-БНХАУ-ын Хунан мужийн төрийн албан хаагч Дон Вэй Нэг Зүүн хойд Ази- Нэг хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2016 онь ו1-2 сар 66 дахь дугаар Vol . 66 NEAR Оройн нар, Япон улсын Шиманэ мужийн Шинжи нуур News Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments

description

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

Transcript of Near news vol.66 Mng

Page 1: Near news vol.66 Mng

Шинэ оны мэндчилгээ ЗХАБНЗЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга | Иркутск мужийн захирагч

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээГишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

3 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын бүтээл

Сэдэвт нийтлэл 'NEAR 2015' Олон улсын форумСолонгос улсад амьдарсан сэтгэгдэл-БНХАУ-ын Хунан мужийн төрийн албан хаагч Дон Вэй

Нэг Зүүн хойд Ази- Нэг хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2016 онь1-2 ו сар 66 дахь дугаар

Vol. 66

NEARОройн нар, Япон улсын Шиманэ мужийн Шинжи нуур

News

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 2: Near news vol.66 Mng

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Өвөл цаг/ОХУ-ын Сахагийн БНУ

Vol. 668 10 17

Page 3: Near news vol.66 Mng

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 78 орон нутаг(73 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын ө ө р ч л ө л т и й н R 2 0 з э р э г о л о н у л с ы н байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: Near news vol.66 Mng

Шинэ оны мэндчилгээ

Өнгөрсөн 4 дүгээр сард миний бие Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болж,

Холбооны Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо, Гамшгаас сэргийлэх хороо, Газар

тариалангийн хороо, Боловсрол, соёлын хороо, Байгаль орчны хороо, Далай загасны аж үйлдвэрийн

хороодын хурал, NEAR-Олон улсын форум, Ажлын хорооны 10-р хурал зэрэг Холбооны үйл

ажиллагаагаар дамжуулан гишүүн орон нутгуудын бодит харилцааг бий болгохын төлөө хичээж

ирсэн билээ.

ЗХАБНЗЗХ 1996 онд байгуулагдснаас хойш Холбоонд өдгөө 446 сая хүн амыг хамрах 73 орон

нутаг гишүүнээр элссэн. Тус Холбоо орон нутгуудынн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан

ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн Зүүн хойд Азийн

хөгжил, энхтайванд их хувь нэмэр оруулж ирсэн гэж бодож байна.

Зүүн хойд Ази дэлхийн харилцаа, хамтын ажиллагааны төв болохын тулд нийгэм эдийн засаг, соёл

зэрэг олон төрлийн шинжийг ойлгохын зэрэгцээ хамгийн чухал нь хамтын ажиллагаа гэж бодож

байна. Олон эрдэмтэн 21-р зуунд дэлхийг Зүүн хойд Ази манлайлна гэсэн байдаг.

Зүүн хойд Ази нүүрс, байгалийн хий, нефть зэрэг эрдэс баялаг болон технологитойн хувьд хөгжих

асар их боломжтой. Мөн дэлхийн ДНБ-ий 30 хувийг эзэлдэгийн хувьд нэр хүнд, үүрэг нь өдрөөс

өдөрт нэмэгдэж байна.

Энэ мэт боломжид тулгуурлан гишүүн орон нутгууд мэргэн ухаанаа уралдуулж, харилцаа хамтын

ажиллагааг бэхжүүлэх юм бол жинхэнэ хамтын ажиллагааны түншлэл бий болж улс орон төдийгүй

хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулна гэж бодож байна.

2016 онд тус Холбоо байгуулагдсны 20 жилийн ой тохиох юм. Холбооны Хэрэг эрхлэх газраас

гишүүн орон нутгуудын бодит харилцаа, хамтын ажиллагааг явуулахын төлөө дэмжиж хичээн

ажиллах болно. Мөн энэ онд Холбооны 11-р Бүгд хурал ОХУ-ын Иркутск мужид болно. Хурлаар

гишүүн орон нутгуудын дарга нар цуглаж Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагаа, хөгжлийн

талаар хэлэлцэхээс гадна гишүүний хураамж төлөх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг Холбооны дотоод

асуудлын талаар хэлэлцэх болно. Уг хуралд гишүүн орон нутгуудын зүгээс идэвхтэй оролцохыг

хүсье.

Төгсгөлд нь шинэ онд та бүхэнд болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн

ерөөе.

Шинэ оны мэнд дэвшүүлье.

Жон Жэ ВонЗХАБНЗЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

NEAR NEWS Vol. 664

Page 5: Near news vol.66 Mng

ЗХАБНЗЗХ-ы бүх гишүүд, сэтгүүл уншигч та бүхэнд Холбооны тэргүүлэгч орон нутгийн

удирдлагын хувиар болон Иркутск мужийн нийт ард иргэдийн өмнөөс шинэ оны мэнд хүргэж,

амжилт бүтээл, хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе!

Улиран одож буй 2015 он Холбооны гишүүн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг

бэхжүүлэх чухал үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Тухайлбал ОХУ-ын Иркутск хотноо болсон

Ажлын хорооны 10 дугаар хурал болон бусад олон арга хэмжээг энд дурьдаж болно. Мөн 2016 онд

Холбооны 11 дүгээр Бүгд хурлыг бид нутагтаа зохион байгуулахаар бэлтгэж байна.

Иркутск муж нь 1996 онд Холбоо анх үүсэн байгуулагдахад нь гишүүнээр элссэн цагаас эхлэн

гадаад орнуудтай худалдаа-эдийн засаг, нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэх, шинээр тогтоох үйлсэд

өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг ирэх жил тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ үйл явдал нь

гишүүн орон нутгуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх нэгэн түлхэц болно гэдэгт итгэлтэй

байна.

Холбооны үйл ажиллагааг дэмжиж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,

өргөжүүлэхийн төлөө ажил үйлсээ зориулж буй хэн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн

зэрэгцээ, 2015 оныг амжилт дүүрэн үдэж, ирж буй 2016 онд санасан үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэж,

аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе!

Ирэх жил Иркутск мужид уулзацгаая!

С.Г. ЛевченкоИркутск мужийн захирагч

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: Near news vol.66 Mng

NEAR Холбооны үйл ажиллагаа Байгаль орчны хорооны 12-р хурал болж өнгөрлөө.

Байгаль орчны хорооны 12-р хурал 11 сарын 11-12-ны өдрүүдэд Япон

улсын Тояама мужийн Тояама хотод болж өнгөрлөө. Хуралд 4 улсын 6

орон нутгийн 40 гаруй хүн оролцож, байгаль орчны хамтын ажиллагааны

талаар хэлэлцэв. Мөн хорооны дараагийн зохицуулагч орон нутгийг

шалгаруулах, байгаль орчны төслийн санал, хорооны цаашдын үйл

ажиллагааны талаар санал бодол солилцов.

Байгаль орчны хорооны хурлыг 1999 оноос эхлэн жил бүр зохиож

ирсэн бөгөөд 2005 оноос 2 жил тутамд зохиож байна.

NEAR-Олон улсын форум болж өнгөрлөө.

Тус форумыг 11 дүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Сөүл хотноо

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон Кёнхи их сургуулийн Олон

улс, бүс судлалын институтээс хамтран зохион явуулав. “Зүүн хойд

Азийн гамшиг ба гамшгийн эсрэг хамтын ажиллагааг байгуулах арга

замыг эрэлхийлэх нь” сэдвээр Зүүн хойд Азийн гамшиг, улс орнуудын

гамшгийн эсрэг үйл ажиллагааны талаар голчлон хэлэлцсэн бөгөөд орон

нутгуудын гамшигтай холбогдох бодлогын талаар мэдээллийг солилцов.

Форумд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Хятад 5 улсын 25 орон

нутгийн гамшиг, онцгой байдлын албаны хүмүүс, холбогдох салбарын

эрдэмтэн судлаач, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй

хүн оролцов. Хуралд оролцогчид улс дамжсан байгаль орчны асуудал,

зуд, цөлжилт зэрэг Зүүн хойд Азийн улс орнууд хооронд тулгарч буй

гамшгийн талаар голчлон хэлэлцэв.

NEAR-Олон улсын форумыг Зүүн хойд Азийн бүсэд тулгарч буй

асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн захиргаад хооронд хамтарсан арга

зам гаргахын тулд 2007 оноос эхлэн жил тутам мөн 2 жил тутамд зохиож

байна.

3 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

2013 оноос эхлэн Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засаг, соёлын талаарх

хүүхэд сурагчдийн сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор явуулж ирсэн эссэ

бичлэгийн уралдааныг жил бүр зохион явуулж, хүүхэд сурагчид ч

өргөнөөр оролцож байна. Энэ жил “Зүүн хойд Азийн соёлын харилцаа”

ба “Байгаль орчны асуудал” хэмээх сонголттой сэдвээр уралдааныг

зарласан ба нийт 5 улсаас 56 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг Япон улсын

Тояама мужийн Даймон ахлах сургуулийн сурагч Снагузака Шудай

эзэлж, дэд байрыг Шаньдун мужийн Дуниншин хотын лабаротори дунд

сургуулийн сурагч Вуан Рүо Ви, Шиманэ мужийн Ицмуни хотын ахлах

сургуулийн сурагч Суда Хацки, Гёнжү эмэгтэйчүүдийн ахлах

сургуулийн сурагч Ом Юн Жү, Увс аймгийн Улаангом хотын 2-р

сургуулийн сурагч Б.Номинэрдэнэ, Хабаровск хязгаарын ахлах

сургуулийн сурагч Арифейва Арина нар тус тус эзлэв.

12 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ

Вон уралдаанд БНСУ-аас оролцож, дэд байр эзэлсэн Ом Юн Жү

сурагчид шагналыг гардуулав. Бусад улсаас оролцсон сурагчдийн

шагналыг олон улсын шуудангаар явуулсан.

��������.

2016 онд зохиогдох NEAR Холбооны арга хэмжээ

- NEAR залуучуудын арга хэмжээХолбооны гишүүн орон нутгуудын оюутан залууст зориулсан

харилцааны арга хэмжээг зун зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Оюутан залуус сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх, түүх соёлоо танилцуулах

зэрэг төрөл бүрийн хөтөлбөрөөр дамжуулан соёлоор харилцах юм.

- NEAR Холбооны 11-р Бүгд хурал9 дүгээр сард ОХУ-ын Иркутск мужид Холбооны 11-р Бүгд хурал

болно. Хурлаар гишүүний хураамж төлөх тогтолцоог нэвтрүүлэх,

Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, Холбооны Хэрэг эрхлэх газар болон

Салбар хороодын тайлан, 2018 онд Бүгд хурал зохиох газрыг сонгох

зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ үеэр тус Холбоо байгуулагдсны 20

жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулна.

- Салбар хороодын хурал болно.Гамшгаас сэргийлэх хорооны 14-р хурал болно.Тус хурал Япон улсын Хёго мужийн Кобэ хотноо 3 дугаар сарын 7-10-

NEAR Холбооны үйл ажиллагааЭнэ сарын мэдээ

NEAR NEWS Vol. 666

Page 7: Near news vol.66 Mng

NEAR Холбооны үйл ажиллагаа & Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

ны өдрүүдэд болно. Хурлаар гамшгаас сэргийлэх, гамшгийн аюулыг

бууруулах бодлого, туршлагын талаар Азийн гамшгаас сэргийлэх

төв(ADRC), Олон улсын гамшгаас сэргийлэх, сэргээн босгох хамтын

ажиллагааны байгууллага(IRP)-ын холбогдох хүмүүстэй санал бодол

солилцох хэлэлцүүлэг явуулна. Мөн Гамшгаас сэргийлэх төвөөс зохион

явуулдаг “Бүсийн гамшгаас сэргийлэх чадварыг сайжруулах” сэдэвт

сургалтад оролцох болон мужтай танилцах хөтөлбөр багтсан.

Хугацаа Болох газар Агуулга

3/7 Кобэ хотХёго мужид ирэх19:00~20:30 Хүндэтгэлийн хүлээн авалт

3/8 Кобэ хот

9:50 Хүн ба гамшгаас сэргийлэх төвийн үйл ажиллагаатай танилцах12:40 ‘Гамшгаас сэргийлэх·гамшгийн аюулыг бууруулах бодлогын хэрэгжилт, туршлага сургамжийг өвлүүлэх’ талаар холбогдох мэргэжилтнүүдтэй санал бодол солилцох

3/9Мики хотКобэ хот

10:30 Хёго мужийн гамшгаас сэргийлэх төв(Галын аюулаас хамгаалах сургууль)-ийн үйл ажиллагаатай танилцах, газар хөдлөлтийг бодитоор мэдрүүлэх байгууламжид сууж үзэх14:30 Кобэ хотын гамшгийн аюулыг хянах төвийн үйл ажиллагаатай танилцах

3/10 Кобэ хот Зочдийг үдэх, Арга хэмжээ дуусах

Боловсрол, соёлын харилцааны хорооны 16-р хурал болно.

2016 оны 8 дугаар сард тус хурал болно. Зүүн хойд Азийн залуучуудын

харилцааны хөтөлбөрийг явуулж, залуучуудын харилцан ойлголцол,

нөхөрлөлийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улсын Шиманэ мужид зохион

явуулна. Мөн арга хэмжээнд оролцогчид тогтсон нэг сэдвээр санал бодол

солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх ба япон айлд байрлах, япон үндэсний

соёл зан заншилтай танилцах юм.

NEAR Холбоо Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны шагналаар шагнагдлаа.

11 сарын 10-ны өдөр Зүүн хойд Азийн нийгэмлэгийн судалгааны

сангаас NEAR Холбоог Зүүн хойд Азийн олон улсын хамтын

ажиллагааны 8 дахь удаагийн шагналтнаар шалгаруулан Ерөнхий

нарийн бичгийн дарга Жон Жэ Вонд шагналыг гардуулан өгөв.Энэхүү

шагналыг NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутгийн харилцаа

хамтын ажиллагааны төлөөлөх байгууллагын хувьд бүсийн орон

нутгуудын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон үнэлж

олгожээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БНСУ-ын Аж үйлдвэр

нөөцийн яамны сайд асан Ким Ён Ху, Шинжлэх ухаан, технологийн

яамны сайд асан Ким Жин Хён зэрэг 100 гаруй хүн оролцжээ.

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн ИТХ-ын даргын орлогчийг хүлээн авч уулзав.

11 дүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ

Вон БНСУ-д айлчилж буй Иркутск мужийн ИТХ-ын орлогч даргыг

хүлээн авч уулзан оройн зоогоор дайлав. Ерөнхий нарийн бичгийн дарга

Иркутск мужийн ИТХ-ын даргын орлогчтой уулзахдаа тус мужид 2016

онд Холбооны Бүгд хурлыг зохиохтой холбогдуулан санал бодол

солилцов. Мөн уулзалтад Кёнсанбүг мужийн ИТХ-ын даргын орлогч

Жан Гён Шиг байлцсан бөгөөд Кёнсанбүг муж, Иркутск муж хооронд ах

дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх жил тохиохтой

холбогдуулан цаашдын хамтын үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: Near news vol.66 Mng

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

хэлэлцэв.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Япон улсын орон нутгийн удирдлагуудтай уулзав.

• Хэзээ : 2015 оны 11 сарын 12-ны өдөр, 10:00 ~ 12:00

• Хаана : Тояама мужийн Иргэдийн танхим 3 давхарт

• Оролцсон : 10 хүн

- NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар : Бодлого төлөвлөлтийн

хэлстйн дарга Пак Чан Ху тэргүүтэй 3 хүн

- Тояама мужийн захиргаа : Тояама мужийн захиргааны Олон

улстай харилцах хэлтсийн дарга Такэгүма Тошихико тэргүүтэй 4

хүн

- Шиманэ муж : Шиманэ мужийн захиргааны Боловсрол, олон

улсын хэлтсийн дарга Сакамото Итару тэргүүтэй 2 хүн

- Хёго муж : Хёго мужийн захиргааны Гадаад харилцааны

мэргэжилтэн Шиуми АкихироГол хэлэлцсэн асуудал :

• Холбооны үйл ажиллагааг сайжруулах тухай

- Холбооны Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах

- Салбар хороодын үйл ажиллагааг сайжруулах

- Гишүүний хураамжийн журмийн төсөл

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын хамт олон өндөр настан, нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлэв.

12 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ

Вон тэргүүтэй тус газрын хамт олон Пухан хотын Гигэ багийн ганц бие

хөгшид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд зэрэг айлуудаар орж 800

ширхэг утаагүй түлш тарааж, дараагаар нь ахмадын ордонд очиж өргөн

хэрэглээний болон хүнсний бараа тараав. Ерөнхий нарийн бичгийн дарга

Жон Жэ Вон цаашид ч ахмад болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах

үйл ажиллагааг үргэжлүүлнэ гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Ниншягийн Гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн чуулганд оролцов.

1 дүгээр сарын 18-ны өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

Жон Жэ Вон Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Гадаадтай

харилцах найрамдлын нийгэмлэгийн чуулганд оролцов. Тэрээр чуулганы

нээлтэд баяр хүргэж үг хэлсэн бөгөөд NEAR Холбооны өнөөгийн

байдал, 20 жилийн ойн арга хэмжээний талаар танилцуулж, цаашдын

харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон хэлэв.

Нөгөөтэйгүүр Ниншягийн Гадаадтай харилцах нийгэмлэгээс Ерөнхий

нарийн бичгийн дарга Жон Жэ Воныг тус нийгэмлэгийн гадаад дахь

гишүүнээр албан ёсоор томилов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы даргын орлогчид бараалхав.

1 дүгээр сарын 8-ны өдөр Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы

Гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн чуулганд оролцох

завшаандаа тус орны даргын орлогч Ван Хэ Шанд бараалхан NEAR

Холбооны 20 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулахын

зэрэгцээ 9 сард болох Холбооны Бүгд хуралд ирж оролцохыг хүсэв.

Хариуд нь Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы даргын орлогч Ван Хэ

Шан өөр ажилтай давхцахгүй бол оролцохыг бодно гэв.

○ Нөгөөтэйгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон тус

ӨЗО-ы Инчүан хотын намын нарийн бичгийн даргын орлогч Дү Еин

Жэтэй уулзан NEAR Холбоо ба Инчүан хотын харилцаа, хамтын

ажиллагааны арга замын талаар хэлэлцэв.

NEAR NEWS Vol. 668

Page 9: Near news vol.66 Mng

Гишүүн байгууллагуудын мэдээ

NEAR Member News

Хунан муж-БНХАУ

8 дахь удаагийн Дунтин нууран дахь олон улсын шувуу ажиглалтын фестиваль болж өнгөрлөө.

2002 оноос эхлэн 7 дахь жилдээ зохиогдож буй уг фестиваль 12 дугаар

сарын 11-13-ны өдрүүдэд Хунан мужийн Вэян хотод болж өнгөрлөө.

Вэян хот угаас Хятадын шувуу ажиглалтын хот гэгддэг бөгөөд мөн тус

улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын төлөөлөгчид “Хятадын эко

хот” хэмээн нэрийддэг. Хятадын зэрлэг амьдтыг хамгаалах нийгэмлэг,

Хунан мужийн ойн газар, Вэян хотын Ардын засгаас хамтран зохион

байгуулсан энэ удаагийн фестивальд гадаадын элчин сайд, холбогдох

салбарын мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн алба, шувууны нийгэмлэг,

байгалийн хамгаалалтын бүсийн төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо. Мөн

1 сая гаруй хүмүүс ирж зайн хянах систем, шууд дамжуулалтаар өвлийн

улиралд Дунтин нуурны дээгүүр улирлын шувууд нисч байгааг үзэж

сонирхов.

Нигата муж-Япон улс

Сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Нигата мужийн ахлах ангийн сурагчид Хөвсгөл аймагт зочлов.

8 дугаар сарын 18-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл Нигата мужийн

ахлах сургуулийн 8 сурагч Хөвсгөл аймагт зочлов.

Эхний өдөр сурагчдийг Хөвсгөл аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан

Хэйлонжан муж-БНХАУ

32 дахь удаагийн Харбин-Цас мөсний баяр болно.

1985 оноос эхлэн зохиох болсон тус баярыг жил бүрийн нэгдүгээр

сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарыг дуустал Харбин хотноо

тэмдэглэдэг. 32 дахь удаагийн Харбин-Цас мөсний баярын үеэр “Мөсөн

аялал жуулчлал”, “Мөс ба хувцас загвар”, “Мөсний эдийн засаг,

худалдаа”, “Мөс ба биеийн тамир” гэсэн 5 сэдвээр зуугаад төрлийн арга

хэмжээ болно. Гол арга хэмжээ Сүнхуа голд байгуулсан “Харбиний цас

мөсний ертөнц” парк, Таияндаод мөсөн баримлын үзэсгэлэн, Заорин

цэцэрлэгт мөсөн гэрлийн баяр болно. Түүнээс гадна жуулчид оролцож

болох мөсөн баримлын уралдаан, усанд сэлэлт, цана чаргаар гулгах зэрэг

өвлийн спортын хөтөлбөр, кино наадам, тосон будгийн үзэсгэлэн,

концерт, мөсөн дээрх хуримын ёслол зэрэг арга хэмжээ болно.

Харбин-Мөс цасны баярыг анх орон нутгийн хэмжээнд зохиож эхэлсэн

бол жилээс жилд хэдэн сая хүн ирж үзэж сонирхдог болсоноор цар хүрээ

нь тэлж Японы Саппоро-Цасны баяр, Канадын Квебек-Өвлийн наадам,

Норвегийн Осло-Цанын баярын дараагаар дэлхийд 4-рт орох өвлийн том

арга хэмжээ болсон юм..

The Association of Northeast Asia Regional Governments 9

Page 10: Near news vol.66 Mng

Гишүүн байгууллагуудын мэдээ

Кёнсанбүг муж-БНСУ

Кёнсанбүг мужийн Ёнян сум Азид анх удаа “Олон улсын шөнийн тэнгэрийг хамгаалах парк”-аар шалгарав.

Кёнсанбүг мужийн Ёнян сумын гэрэлт цохын эко паркийг Олон улсын

шөнийн тэнгэрийн нийгэмлэг(IDA)-ээс Азид анх удаа олон улсын

шөнийн тэнгэрийн парк хэмээн нэрлэв. Шөнийн зохиомол гэрэлтүүлгээс

экологийг хамгаалж, шөнийн тэнгэрийг тэр чигээр нь харуулахыг

зорьсон тус сумын хичээл зүтгэлийг Олон улсын шөнийн тэнгэрийн

нийгэмлэгээс үнэлсэн нь энэ юм.

Ёнян сум олон улсын шөнийн тэнгэрийг хамгаалах паркт лавлах цэг,

самбар байрлуулахаас гадна зохиомол гэрэлтүүлэгтэй холбогдох

төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн Олон улсын шөнийн тэнгэрийг хамгаалах нийгэмлэг болон

олон улсын стандартад нийцсэн гэрэлтүүлгийг хийж “Од хөлхөх шөнө”,

“Одоор аялах нь” сэдэвт хөтөлбөр боловсруулахаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ их дээд сургууль, судалгааны байгууллага, одон орон

судлах клуб, олон улсын шөнийн тэнгэрийн нийгэмлэгийн салбартай

нягт хамтын ажиллагаа явуулж, шөнийн тэнгэрийн чанарыг барих

хөтөлбөр явуулж, паркийн үйл ажиллагааны талаарх жилийн тайланг

гарган жил бүрийн 10 дугаар сард Олон улсын шөнийн тэнгэрийн

нийгэмлэгт явуулах аж. Нэн ялангуяа Ёнян сум Олон улсын шөнийн

тэнгэрийг хамгаалах парк болсноор өдрийн аялалаас илүүтэй шөнийн

аялал руу шилжсэн аялал жуулчлалын шинэ хэлбэрийг сэдэж, нутгийн

аялал жуулчлалыг олон улсад таниулахаас гадна гэрэлт цохын тусгай

паркийн нэр хүндийг дээшлүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн олон улсын

шөнийн тэнгэрийг хамгаалах парк болсон гадаадын 28 хоттой идэвхтэй

харилцаж, шөнийн тэнгэрээр олон улсад танигдах эко хот болно гэж үзэж

байна.

Канвон муж-БНСУ

Хуачонгүнд Хулд загасны баяр болно.

2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 31-ний өрдийг хүртэл 1 сарын

хугацаатай Канвон мужийн Хуачонгүн(гүн-сум)-д зохиогдох “Хулд

загасны баяр”-ын хүрээнд төрөл бүрийн хөтөлбөр болно. Тэдгээрээс

аймаг орон нутгийнхаа талаар танилцуулав. Мөн Япон сурагчид

“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн үйл ажиллагаа болон Мөрөн

хоттой танилцав. Дараагийн өдөр нь хүүхдийн зусланд нэг өдрийг

өнөгрүүлээд Хөвсгөл далайг зорьсон юм. Япон сурагчид Хөвсгөл

аймгаас Улаанбаатарт очоод Нигата мужид тариалдаг цагаан будааг

Монголд импортлодог компаний үйл ажиллагаатай танилцав.

Хөвсгөл аймгийн 7 сурагч 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ний

өдрийг хүртэл Нигата мужид зочилж, далайн эргээр аялаж, аквариум

үзэж Японы ахлах ангийн хичээлд сууж үзсэн. Мөн Япон айлд байрлаж,

япон үндэсний соёл, зан заншилтай танилцав.

Ишикава муж-Япон улс

Хокурикугийн чиглэлийн хурдны галт тэрэг Каназава хот хүртэл явах болно.

JR Каназава хотод болсон цахилгаан гэрлийн симфони

Хокурику(Японы хойд хэсэгт орших Фүкүй, Тояама, Ишикава мужийн

нутаг)-гийн чиглэлийн хурдны галт тэрэг Каназава хот руу явдаг болно.

Ингэснээр Токиогоос Каназава хот хүрэхэд 2 цаг 28 минут зарцуулагдах

ба дотоод гадаадын хүмүүс олноор ирэх боломжийг бүрдүүлсэн.

Нэн ялангуяа Ишикава мужийн төлөөлөх аялал жуулчлалын бүс болох Гэнрукүэн

цэцэрлэгт хүрээлэнг зорих жуулчдын тоо 2014 оныхоос 1.4 дахин, Каназава хэрмийн

цэцэрлэгт хүрээлэнг зорих жуулчдийн тоо 1.8 дахин нэмэгдсэн бол халуун рашаанд

түшиглэсэн буудлуудыг зорих жуулчдийн тоо ч 1.2 дахин нэмэгдсэн.

Хурдны галт тэрэг дээрх чиглэлд явдаг болсонтой холбогдуулан нутгийн аялал

жуулчлалыг хөгжүүлэхийн тулд 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл

Хокурику нутгийн Тояама, Ишикава, Фүкүй муж)-ийн захиргаа, “Японы төмөр зам”

групптэй хамтран аялал жуулчалын хөтөлбөр явуулж байна. 10 дугаар сарын 16-ны

өдөр ‘Electric Light Symphony’ сэдвээр сонгогдог хөгжмийн концерт болсон.

Хокурикугийн аялал жуулчлалын хөтөлбөр дууссаны дараа ч өвөл нь ‘Japanese

Beauty Хокурикуд’, хавар нь ‘Хокурикугийн чиглэлийн хурдны галт тэрэг явж

эхэлсний 1 жилийн ойн арга хэмжээ’-г зохиохоор төлөвлөж байна.

NEAR NEWS Vol. 6610

Page 11: Near news vol.66 Mng

өнгөрүүлсэн билээ. Индонез улсын багийн тэргүүлэгч, удирдаач ноён

Паулус Суръяа дараагийн удаа хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа

найруулагч Т.Батсэрээтэрт хэлжээ.

юм.

Камчатк хязгаар-ОХУ

Камчаткийн соёл, аялал жуулчлалын долоо хоног, “Экологи-танин мэдэхүйн аялал жуулчлалын форум” болно.

2016 оны 9 дүгээр сарын 02-ноос 11-ний өдрүүдэд Камчаткийн соёл,

аялал жуулчлалын долоо хоног болно. Энэ долоо хоногийн хүрээнд

зохион байгуулагдах гол арга хэмжээ нь “Экологи-танин мэдэхүйн аялал

жуулчлалын форум” бөгөөд Камчаткад энэ төрлийн аялал жуулчлалыг

хөгжүүлэх нөөц боломж, тулгарч буй асуудлыг салбарын

мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын хүрээнд хэлэлцэх, шийдвэрлэх

арга зам, гарцыг олох, зөвлөмж гаргахад форумын гол зорилго оршиж

байгаа юм.

Түүнчлэн энэ долоо хоногийг хүрээнд “Хулд загасыг хамтдаа

хамгаалцгаая” наадам, үндэсний загасчлалын тэмцээний анхан шатны

шалгаруулалт, “Уйкоаль нутгийн урчууд” гар урлалын наадам, “Алтан

булаг” сэдэвт нутгийн уугуул цөөнх үндэстнүүдийн урлагийн наадам,

“Камчаткийн Арбат” сэдэвт уран бүтээлийн үдэшлэг болон “Пимчах”

угсаатны зүйн төвд болох “Алхалалалай” баяр, Камчаткийн хязгаартай

танилцах аялал гэх мэт олон арга хэмжээ болно.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.visitkamchatka.ru цахим хуудас болон +7

(4152) 41-23-55 дугаарын утсаар авна уу.

хамгийн сонирхолтой нь хулд загас барихад зориулж Хуачон голд 2

метрийн гүнтэй 12.000 нүх цоолж гаргасан. Баярын хугацаанд өдөрт

нэгээс хоёр тонны цэвэр хулд загасыг Хуачон голд зөөж тавьдаг тул аз

хийморь, авхаалж самбаатай хүнд загас барихад амархан.

Мөн арван метрийн диаметртэй усан талбайгаас хулд загасыг гараар

барих тэмцээн болно. Барьсан загасаа тусгайлан зассан загас шарах газар

давслан шарж идэж болно. Мөн түүхий загасаар үйлчлэх төвд очин

түүхийгээр нь бэлдэж идсэн ч болно. Хулд загас Хятад, Солонгос, Япон

зэрэг Зүүн Азийн орнуудад эрхэм хоолонд ордог. Нөгөөтэйгүүр “Хулд

загасны баяр”-ыг 2003 онд анхлан зохиож эхэлсэн ба жил бүр 1 сая гаруй

хүн ирж оролцдог.

Говьсүмбэр аймаг-Монгол улс

Чүанжоү-Азийн урлагийн 14-р фестивальд “Боржигон чуулга”-ын уран бүтээлчид оролцлоо.

Азийн урлагийн 14-р фестиваль 2015 оны 11 сарын 4-12-ны өдрүүдэд

БНХАУ-ын Чуанжоү хотод зохиогдлоо. Энэ удаагийн наадамд Малайз,

Сингапур, Энэтхэг, Лаос, Камбочи, Япон, Веатьнам, Индонез, Солонгос,

Хятад, Флиппин, Тайланд, Монгол, зэрэг Азийн 20 гаруй улс орны нийт

450 гаруй уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцжээ. 2 жил тутамд

зохиогддог, Азийн улс орнуудын үндэсний дуу, бүжиг, хөгжмийн энэхүү

фестивальд оролцох урилга ирүүлснийг Монгол улсын БСШУЯ-наас анх

удаагаа хөдөө орон нутгийн түүний дотор Говьсүмбэр аймгийн

“БОРЖИГИН ЧУУЛГА”-ыг оролцуулахаар болжээ.

Ийнхүү Боржигин чуулга болон аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр тус

чуулгын найруулагч, жүжигчин Тойвын Батсэрээтэрээр ахлуулсан 13

хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид үндэсний язгуур урлагийн

төрлүүдээр оролцлоо. Нээлтийн өмнө тус хотын Hester Art Park

цэцэрлэгт хүрээлэнд орон орны төлөөлөгчид дурсгалын мод, цэцэг

тарьцгаав. “Haixia” битүү цэнгэлдэхийн их танхимд нээлт болж нээлтэд

“Боржигин” чуулгын уран бүтээлчид “Алтайн магтаал”-аа хөөмийдөн

исгэрүүлж, хархираа шуранхайгаар түрлэг өргөн, биелгээдэн бүжсэн нь

тэр олон мянган хүнийг үнэхээр баясгаж чадсан билээ. Мөн уран

бүтээлчид Shishi, Anxi зэрэг дүүргүүдийн тус бүр 700 гаруй хүний

суудал бүхий концертын танхимуудад бүтэн нэг цаг хорин минутын

тоглолтуудыг хоёр өдөр дараалан хийв. Хөтөлбөрийн дагуух бүх арга

хэмжээ дууссаны дараа тус чуулгийнхан Индонез улсын баг хамт

олонтой нэгэн үдшийг туршлага судалж, хамтарч дуулж хуурдан

Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: Near news vol.66 Mng

January, February2016. 1. 1. ~ 2. 28

Орон нутг ийн нэр Арга хэмжээний нэр Хэзээ Хаана Харилцах хаяг

Канвон муж Хуачон 2016-Хулд загасны баяр1.9-1.31

Канвон мужийн Хуачон сум, Хуачон гол

Баярыг зохион байгуулах хорооTEL : 1688-3005

Хёго муж

Хёго мужийн аюулгүй байдлын өдөр 1.17 Алхалтын өдөрлөг 2016, 1.17 Гамшгаас сэргийлэх чиглэлийн

сургалт хөтөлбөр

1. 17 Хёго мужийн Кобэ хот

Хёго мужийн захиргааны Сэргээн босголтыг дэмжих хэлтэсTEL : +81-78-362-9984FAX : +81-78-362-4459

Хёго муж

Олон улсын гамшгаас сэргийлэх, хүмүүнлэг туслалцаа үзүүлэх тухай

форум-2016International Disaster Reduction

Forum(DRA Forum 2016)

1.20 Хёго мужийн Кобэ хот

Хёго мужийн захиргааны Гамшгаас сэргийлэлт, төлөвлөлтийн хэлтэсTEL : +81-78-362-9870FAX : +81-78-362-9914

Нигата муж

2016 International Recovery Forum 2016

Олон улсын сэргээн босголтын форум-2016

1. 26 Хёго мужийн Кобэ хот

Хёго мужийн захиргааны Гамшгаас сэргийлэх төлөвлөлтийн хэлтэсTEL : +81-78-362-9870FAX : +81-78-362-9914

Киото муж

Зүүн хойд Азийн эдийн засаг хөгжлийн олон улсын хурал Northeast Asia

International Conference for Economic Deveropment

1.28-1.29

Нигата хот

Зүүн тэнгисийн эргийн Эдийн засгийн судалгааны институт(ERINA)TEL:+81-25-290-5545FAX:+81-25-249-7550

Красноярск хязгаар

Олон улсын боловсролын салбарын оюутнуудын цугларалт‘Winter F. R. E. S. H.’

2 Красноярск хот

Красноярск хязгаарын Соёлын яамTEL : +7 (391) 249-34-84

E-mail : [email protected]

[email protected]

Фүкүй мужАзийн цөмийн эрчим хүчний

чиглэлийн боловсон хүчин бэлтгэх хурал

2. 2 - 2. 3

Фүкүй мужийн захиргааны Олон

улсын харилцааны танхим

Фүкүй мужийн захиргааны Нэгдсэн бодлогын газрын бүсийн хөгжлийн хэлтэсTEL : +81-776-20-0230

Киото муж

「KYOTO-Дэлхийн байгаль орчны ордны шагнал гардуулах ёслол」

The Earth Hall of Fame Kyoto,Award Ceremony

2. 13 Киото хот「KYOTO-Дэлхийн байгаль орчны ордон」TEL : +81-75-414-4830

Киото муж

Киото-Эх дэлхийн форумОлон улсын симпозиум

The Earth Forum KYOTO, International Symposium

2. 13 Киото хотКиото мужийн захиргааны Форум зохион байгуулах албаTEL : +81-75-414-4830

Красноярск хязгаар

13 дахь удаагийн Красноярскийн Эдийн засгийн форум

2.8 -

2.20Красноярск хот

ОХУ, Красноярск хзягаарын Хөрөнгө оруулалтын бодлого, Гадаад харилцааны яамTEL : +7 (391) 249-34-84

E-mail : [email protected],

[email protected]

www.krasnoforum.ru

Камчатк хязгаар

Камчаткийн уламжлалт нохойн чарганы уралдаан

2.27 Елизовский нутаг

Камчатк хязгаарын Биеийн тамир, Залуучуудын бодлогын яамTEL : +7-4152- 42-41-52

[email protected]

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

NEAR NEWS Vol. 6612

Page 13: Near news vol.66 Mng

Дэлхийн хүмүүс хэл соёл , зан заншил

харилцан адилгүй ч улс, бүс хоорондын

харилцаагаар аажим даяаршиж байна. Бид

б у с д ы н с о ё л ы г о й л г о х г ү й с ө р ө г

шүүмжлэлттэй ханддаг. Бид харилцан

ойлголцож, бие биенийгээ хүндэтгэх үзлийг

дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Эхлээд мэдэж, ойлгож, дараа нь хүлээн

зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна. Дээр

үед Европт арьс өнгөөр ялгаварлах явдал байсан. Японд арьс өнгө, гарал

үүслээр ялгаварладаггүй ч нэгэн цагт Японы хойд зүгийн Хоккайдо нутагт

амьдардаг “Айну” хэмээх бага ястаныг ялгаварлан тэдний амьдрал ахуйг

өөрчлөгдтөл нөлөөлдөг байсан.

Тухайн үед Айну ястаныг мунхаг тэнэг, бүдүүлэг гэж үзэж Японы

Засгийн газраас тэдэнд хатуу хууль мөрдүүлсэн. Тухайлбал, тэднийг эх

хэлээр нь яриулахгүй япон хэлээр ярихыг шаардаж, бүр нэрийг нь хүртэл

өөрчилж байсан. Хэрэв би тэдний оронд байсан бол тийм зүйлийг тэвчиж

чадахгүй байсан байх. Өдөр бүр идэх хоолыг нь хасч, зуны “Бон” хэмээх

баяраар хамаатан садан, ах дүүтэйгээ уулзах эрхгүй байсан гэж бодохоор

үнэхээр төсөөлөгдөхгүй байна. Энэ үйлдлийг хүнээс уух усыг нь булааж

авч байгаатай зүйрлэж болох юм.

Европчуудын арьс өнгөөр ялгаварлах үзэл болон өмнө дурдсан Айну

ястныг дорд үзэх үзэл нь урьд үеийг бодвол өөрчлөгдөн дээрдэж байна.

Азийн улс орнуудын талаар бид хэр мэдэх билээ? Ази хүмүүс Япончуудын

үзлийг ойлгох болов уу? Бид яавал бие биенийгээ илүү сайн ойлгох вэ?

Би Америк явж, нэг сургуулиар очсон нь энэ асуултын хариултыг олох,

англи хэлээ сайжруулж, эх хэл, соёлынхоо талаар мэдлэгээ улам

нэмэгдүүлэх сайхан завшаан болсон юм.

Би тэр сургуульд япон хэл сурдаг нэг хөвгүүнтэй таарсан. Тэр хөвгүүн

япон хэлээр ярихийг хичээж, надтай комикс, хүүхэлдэйн фестиваль зэрэг

Японы соёлын талаар үргэлж ярилцдаг байсан. Тэрээр Японы соёлын

талаар их сонирхдог гэж хэлж байсан бөгөөд сургуулиараа танин

мэдэхүйн аялалаар явахад Япон руу явахыг хүсдэг гэсэн.

Яагаад ч юм түүнтэй ярилцахдаа эх орноороо бахархах сэтгэл төрсөн

төдийгүй Америкт ч дурлах болсон. Би Америкт байх хугацаандаа америк

айлд байж, тэдэнгтэй хамтдаа бүтэн сайн өдөр бүр сүмд явдаг байсан.

Сүмд ирсэн бяцхан хүүхдээс эхлээд олн хүмүүс намайг хараад ихэд

гайхсан. Учир нь Япончууд тэр тусмаа миний үеийн хүүхэд залуучуудад

шашин тэгтлээ амьдралд нь гүн гүнзгий байр суурь эзэлдэггүй. Энэ том

ялгаан дундаас би Америкчуудыг улам илүү ойлгохыг хүссэн. Мөн

иймэрхүү туршлагаас үүдэн би соёл олон улсын харилцааны чухал хүчин

зүйл бөгөөд энхтайвныг эрчимжүүлж чадна гэдгийг ухаарсан.

Би Солонгосын “Ганнам стайл” дуунд их дуртай. “Ганнам стайл” дууг

сонсч, клипийг нь үзэх дуртай төдийгүй манай гэрийнхэн солонгос кимчиг

амтархан иддэг. Кимчиг төрөл төрлөөр нь идэх дуртай.

Монгол эрчүүд Японд олноор ирж сумогийн тамирчин болж, эр бяр

чадлаа сумогийн тэмцээнд харуулдаг нь миний сэтгэлийг үнэхээр татдаг.

Хэзээ нэг цагт би Монголд очиж үзэхийг, монгол үндэсний бөх сурахыг

хүсч байна.

Хятадын цагаан хэрмийг ч бас очиж үзмээр санагддаг. Би зөвхөн сурах

бичгээс л цагаан хэрмийг харж байлаа. Энэ бүх зүйл миний сэтгэлийг

татдаг. Ази хүмүүстэй танилцаж тэдний талаар илүү ихийг мэдэхийг

хүсдэг. Мөн Ази хүмүүс Япон улс, Японы соёлын талаар ямар бодолтойг ч

мэдэхийг хүснэм.

Одоо ахлах сургуулийн сурагчийн хувьд би үе тэнгийнхэндээ хэдэн

зүйлийг санал болгомоор байна. Бид интернетээр мэдээллийг амархан олж

авдаг. Интернет биднийг өөр ертөнцтэй холбогдож өгдөг. Өглөө бүр

телевизээр дэлхийн мэдээ үзэж, сонин унш.

Олон улсын арга хэмжээнд оролцож байх. Японы үзэсгэлэнт байгальтай

Тояама мужид олон улсын чанартай олон арга хэмжээ болдог. Ийм арга

хэмжээнд оролцож, гадаад хүмүүстэй харилцан Японы талаарх санал

бодлыг нь сонсвол ямар вэ?

Тэд бидний соёл хэр эрхэм чухал мөн өөр соёлоос юугаар ялгаатайг хэлж

өгдөг.

Ингэснээр өөрийнхөө амьдарч буй орчинг хайрлаж сонирхох болно

гэдэгт би бат итгэлтэй байна. Мөн бусдыг ялгаварлаж, өөрсөдтэйгээ адил

байлгах гэж хүчлэх нь утгагүй зүйл гэдгийг ч мэдэх болно. Энэ мэт жишээ

нь үл ялиг зүйл мэт санагдавч Япон ба Азийн улс орнууд нөхөрлөлөө

зузаатгаж хамтран ажиллах анхны алхам гэдэгт итгэлтэй байна. Тэр

алхамыг эхлүүлэхэд таньж мэдэн, ухаарч ойлгон, хүлээн зөвшөөрөх

хэрэгтэй.

3 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын бүтээл

Мэдэх, ойлгох, хүлээн зөвшөөрөх нь

Даймон ахлах сургуулийн сурагч Шюдай

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: Near news vol.66 Mng

“NEAR 2015” Олон улсын форум

Өнгөрсөн 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл Сөүл хотноо

болж өнгөрсөн тус форумд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон 5 улсын 25

орон нутгийн 38 төрийн албан хаагч тэргүүтэй 200 гаруй хүн оролцсон. Зүүн хойд

Азийн гамшгийн аюулыг бууруулах арга замыг эрэлхийлэхийн тулд гамшгийн

гаралт, гамшигтай тэмцэх туршлагад суурилан Зүүн хойд Азийн бүсийн орон

нутгууд хамтран ажиллах арга замыг хэлэлцэх үүднээс зохиох болсон.

Сэдэвт нийтлэл

"NEAR 2015" Олон улсын форум

NEAR NEWS Vol. 6614

Page 15: Near news vol.66 Mng

Ангилал бүрээрх сэдэвт илтгэл, хэлэлцүүлэг1-р ангилалд гамшиг ба гамшгаас сэргийлэх, 2-р

ангилалд эдийн засаг ба гамшиг, 3-р ангилалд гамшиг ба

хамтын ажиллагаа гэсэн сэдвээр илтгэж, хэлэлцэж, санал

бодол солилцсон.

1-р ангилалд БНСУ-ын Дун-А их сургуулийн багш Ли

Дун Гю Зүүн хойд Азийн бүсийн гамшиг ба хохирлын

байдалд тохирох удирдлагын системийг байгуулахын

тулд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байсан.

Япон улсаас оролцогч Масубара Кужи Ханшин Аважид

газар хөдлөлтөөс олсон сургамжаар гамшгаас сэргийлэх

чиглэлийн мэдээллийг өөр орон нутгуудтай солилцож,

Зүүн хойд Азийн бүсийн гамшиг, хохирлыг багасгах

талаар хичээх хэрэгтэй гэж илтгэсэн.

Дараагаар нь 2-р ангилалд НҮБ-ын Хөгжлийн

хөтөлбөрийн GEF YSLM төслийн албаны дарга асан

Жан Ли Хан хил давсан далайн орчны асуудлыг

шийдвэрлэхийн тулд улс хооронд бодит зорилт тавьж,

идэвхтэй оролцох хэрэгтэй гэж үзсэн. Монголын

Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хүрээлэн буй орчны

бодлогын секторын эрхэгч М.Алтанбагана зудын талаар

илтгэлдээ зудын асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын

хэмжээнд бодлогыг тодорхойлох ёстой гэж илтгэлдээ

онцлон хэлэв.

3-р ангилалд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн

Ази Номхон далайн судалгааны институтийн захирал

Бакланов Зүүн хойд Азийн бүсийн гамшгийн талаарх

хохирлыг багасгахын тулд системтэй үйл ажиллагаа

явуулах хэрэгтэйг онцлов. БНСУ-ын Сөүлийн их

сургуулийн багш Ким Сон Чоль Зүүн хойд Азийн бүсийг

хамрах гамшгийн хамтын ажиллагааны удирдлагын

тогтолцоог байгуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх

хэцүү ч Хятад, Солонгос, Япон 3 улс байгаль орчин

гамшгийг хянах чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй гэв.

Төгсгөлд нь форумд оролцогчид гамшиг, аюулгүй

байдалтай холбогдох мэдлэг туршлагаас хуваалцаж,

санал бодол солилцсноор форум өндөрлөв.

Нээлтийн ажиллагааФорумыг нээж Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон үг хэлж, дараагаар

нь ОХУ-аас БНСУ-д суугаа элчин сайд Александр Тимонин, Гёнсанбүг мужийн

захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Жон Бён Юн нар баяр хүргэж, үг

хэлсэн. Ханян их сургуулийн багш Ра Жун Иль форумын нээлтийн илтгэлийг, Ази Номхон

далайн Эдийн засаг, нийгмийн хороо(UNESCAP)-ны Зүүн хойд Ази дахь салбарын дарга

Каллапарти Рамакришюна тусгай илтгэл тус тус тавив.

“NEAR 2015” Олон улсын форум

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: Near news vol.66 Mng

<Хоттой танилцах аялал>Форумын дараагаар зочид Сөүл хот дахь Гёнбүггүн хааны ордон, Үндэсний

музей, Хануг-Солонгос үндэсний сууц зэргийг үзэж сонирхсон.

“NEAR 2015” Олон улсын форум

музей, Хануг-Солонгос үндэсний сууц зэргийг үзэж сонирхсон.

NEAR NEWS Vol. 6616

Page 17: Near news vol.66 Mng

Солонгос улсад амьдарсан миний сэтгэгдэл-БНХАУ-ын Хунан мужийн төрийн албан хаагч Дон Вэй

Чин сэтгэлийн хүсэл хэзээ нэгэн цагт биеллээ олно. Солонгос улсад амьдарсан сэтгэгдэл- БНХАУ-ын Хунан мужийн төрийн албан хаагч Дон Вэй

Ерөөд оноос Хятад төдийгүй Азийн улс орнуудыг Солонгосын соёлын

давалгаа нөмөрч эхэлсэн билээ. Солонгосын K-POP, кино, хувцас загвар

зэрэг Солонгосын соёл Хятадад өргөн тархсан. Солонгосын соёлын

давалгаа нь соёлын нэгэн үзэгдэл болохын хувьд Хятад, Солонгосын

соёлын харилцааг үүсгэж. олон залуусын бодол, амьдралд гүн нөлөөлсөн.

Би ч бас тэдгээр залуусын нэг нь байв.

“Миний зүрхэн дэх од”, “Цэцэгнээс илүү эрэгтэй” зэрэг Солонгосын

олон ангит киног шимтэн үзэх болсон нь солонгосын соёлыг мэдэхэд

дөхөм болсон. Гэхдээ олон ангит цуврал кино, түүнчлэн цэнгээнт

хөгжөөнт нэвтрүүлгээр дамжуулан солонгосын талаар гүнзгий мэдэхэд

учир дутагдалтай байсан тул солонгос хэл сурахаар сэтгэл шулуудсан.

Эхлээд зүгээр сонирхон судалж эхэлсэн бол сүүлд нь бүр сайн сурахаар

шийдсэн. Нэг л мэдэхэд гурав дөрвөн жил өнгөрч хичээн сурсны эцэст

солонгос хэлний түвшин тогтоох шалгалт/6-р түвшин/-д тэнцсэн. Түүгээр

ч зогсохгүй гадаад харилцааны хэлтэст томилогдон ажиллах болж удалгүй

1 жил Солонгост томилогдон ажиллах завшаан тохиосноор миний

Солонгос мөрөөдөл биеллээ олсон юм. Энэ бүгд хувь тавилан байсан мэт.

Анх Солонгост ирэхэд солонгосоор сайн ойлголцохгүй, орчиндоо ч

дасахгүй хэцүү байсан. Хэцүү үед ажлын хамт олон надад тусалж дэмжиж

байв. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон надтай

хятад хэлээр ярьж байсан нь ойлголцоход амар байсан. Мөн хятад хэлний

мэргэжилтэн Ли Хэ Жон надад хэрэг болоод байсан зутан хийх

зориулалтын сав бэлэглэснээр хоолны асуудал шийдэгдсэн. Миний төрсөн

өдрөөр бүх ажилтнууд цуглан надад бялуу бэлэглэж, бяцхан арга хэмжээ

зохиосныг насан туршдаа мартахгүй. Эргээд өнгөрснийг дурсахад сэтгэл

хөдлөхгүй байхын аргагүй. Миний амьдрал Чай Чин хэмээх хятад дуучны

The Association of Northeast Asia Regional Governments 17

Page 18: Near news vol.66 Mng

Солонгос улсад амьдарсан миний сэтгэгдэл-БНХАУ-ын Хунан мужийн төрийн албан хаагч Дон Вэй-

дуулсан дуунд “Хүмүүст, ажилд тэр бүх зүйлд таларханам. Хүний амьдрал бол хүмүүсийн учрал,

ажлын холбоо юм” гэсэнтэй адил юм.

Солонгосын уур амьсгал, байгаль элгэмсэх сэтгэл намайг уярааж, Солонгосын түүх, соёл надад их

нөлөөлсөн. Мянган бээрийг туулна гэсэн зорилт тавин Солонгосын өнцөг булан бүрээр явж сэтгэлдээ

энэ улсыг хайрлан ойлгохыг хүсдэг. Солонгосын соёлыг таньж мэдэх явцдаа хятадын соёлтой ади

төстэй ч тал

Би аялах явцдаа хүмүүс соёлоор харилцаж, мөн солилцож байдаг онцлогтойг мэдэрсэн. Чонан хот

дахь тусгаар тогтнолын дурсгалын музей, Солонгосын түүхийн музей, Шинэ тосгон хөдөлгөөний музей

зэрэг газруудаар явж Солонгосын түүх, нэн ялангуяа орчин үеийн түүхийг мэдэхэд хангалттай материал

болсон бөгөөд Сөүлийн эртний хаадын ордон, Гёнжү хот дахь Анабжи цөөрөм, Чонмачун эртний

хаадын булш музей, Жонжү хот дахь Пүннаммүн хаалга ба Гёнгижон, Мүнгён хотын Журён хаалга

зэрэг түүхийн дурсгалт газруудаар явж Солонгосын амьд түүхтэй танилцсан. Мөн Хэинса, Соггүрам,

Бүлгүгса зэрэг Буддын сүм, дурсгалт газраар явж, “Жигүчун”, “Пүнсонхан” зэрэг христийн сүмийн

мөргөлд оролцож, сүмийн байдалтай танилцсан.. Сөүл хот дахь Ёнсэ их сургууль, Гёнхи их

сургууль, Ихуа эмэгтэйчүүдийн их сургууль, Хун-Иг их сургуулийн хотхоноор явж Солонгосын

нэртэй их сургуулиудийн орчинтой танилцсан билээ. Мөн Гёнжү хот дахь Яндун тосгон, Жонжү

хот дахь Хануг үндэсний сууц, Сөүл хот дахь Бүгчун Хануг тосгоноор явж Солонгосын

уламжлалт амьдралтай танилцах завшаан болсон.

Би Пусан хот, Жэжү мужаар явахдаа тэндхийн байгалийн үзэсгэлэнг биширсэн юм.

Түүний зэрэгцээ Солонгосын хот суурин газарт хүн байгалийн шүтэлцээ оршин тогтносоор

байгааг хараад ихэд биширч билээ. Солонгосын бие засах газрын соёл, байгаль орчиныг

хамгаалах ухамсар, ахмадаа хүндлэх, ядарсан нэгэнд туслах сэтгэл, хамт олны соёл зэргийг

өндөр үнэлмээр байна.

Соёлын харилцааны талаар Хятадын нэрт эрдэмтэн Фэй Шяо Тун “Үндэстэн ястан бүр өөр

өөрсдийн давуу талыг сайн ойлгож, харилцан хүндэтгэж, бусдаас суралцаж, өөр өөрсдийн давуу

Солонгос улсад амьдарсан миний сэтгэгдэл-БНХАУ-ын Хунан мужийн төрийн албан хаагч Дон Вэй-

дуулсан дуунд “Хүмүүст, ажилд тэр бүх зүйлд таларханам. Хүний амьдрал бол хүмүүсийн учрал,

Солонгосын уур амьсгал, байгаль элгэмсэх сэтгэл намайг уярааж, Солонгосын түүх, соёл надад их

нөлөөлсөн. Мянган бээрийг туулна гэсэн зорилт тавин Солонгосын өнцөг булан бүрээр явж сэтгэлдээ

энэ улсыг хайрлан ойлгохыг хүсдэг. Солонгосын соёлыг таньж мэдэх явцдаа хятадын соёлтой ади

Би аялах явцдаа хүмүүс соёлоор харилцаж, мөн солилцож байдаг онцлогтойг мэдэрсэн. Чонан хот

дахь тусгаар тогтнолын дурсгалын музей, Солонгосын түүхийн музей, Шинэ тосгон хөдөлгөөний музей

зэрэг газруудаар явж Солонгосын түүх, нэн ялангуяа орчин үеийн түүхийг мэдэхэд хангалттай материал

болсон бөгөөд Сөүлийн эртний хаадын ордон, Гёнжү хот дахь Анабжи цөөрөм, Чонмачун эртний

хаадын булш музей, Жонжү хот дахь Пүннаммүн хаалга ба Гёнгижон, Мүнгён хотын Журён хаалга

зэрэг түүхийн дурсгалт газруудаар явж Солонгосын амьд түүхтэй танилцсан. Мөн Хэинса, Соггүрам,

Бүлгүгса зэрэг Буддын сүм, дурсгалт газраар явж, “Жигүчун”, “Пүнсонхан” зэрэг христийн сүмийн

мөргөлд оролцож, сүмийн байдалтай танилцсан.. Сөүл хот дахь Ёнсэ их сургууль, Гёнхи их

сургууль, Ихуа эмэгтэйчүүдийн их сургууль, Хун-Иг их сургуулийн хотхоноор явж Солонгосын

нэртэй их сургуулиудийн орчинтой танилцсан билээ. Мөн Гёнжү хот дахь Яндун тосгон, Жонжү

хот дахь Хануг үндэсний сууц, Сөүл хот дахь Бүгчун Хануг тосгоноор явж Солонгосын

Би Пусан хот, Жэжү мужаар явахдаа тэндхийн байгалийн үзэсгэлэнг биширсэн юм.

Түүний зэрэгцээ Солонгосын хот суурин газарт хүн байгалийн шүтэлцээ оршин тогтносоор

байгааг хараад ихэд биширч билээ. Солонгосын бие засах газрын соёл, байгаль орчиныг

хамгаалах ухамсар, ахмадаа хүндлэх, ядарсан нэгэнд туслах сэтгэл, хамт олны соёл зэргийг

Соёлын харилцааны талаар Хятадын нэрт эрдэмтэн Фэй Шяо Тун “Үндэстэн ястан бүр өөр

өөрсдийн давуу талыг сайн ойлгож, харилцан хүндэтгэж, бусдаас суралцаж, өөр өөрсдийн давуу

NEAR NEWS Vol. 6618

Page 19: Near news vol.66 Mng

тал, соёлыг харилцан суралцаж хүлээн зөвшөөрч

байж тэнгэрийн доор нэгдэнэ” гэж хэлсэн байдаг.

Солонгос соёлыг ойлгох явц нь миний нүдийг

нээж, сэтгэлийг баясгасан.

Солонгосоор аяласнаар би олон зүйлийг мэдэж

авч, мөн NEAR Холбооны хэрэг эрхлэх газарт

ажилласнаар их туршлагатай болсон. Тус Холбоо

өдрөөс өдөрт өргөжин тэлж хөгжиж буй олон улсын

байгууллага болохын хувьд Зүүн хойд Азийн 6

улсын 73 орон нутаг хооронд харилцаа, хамтын

ажиллагааг өргөжүүлэхийн тулд хичээж ихээхэн

амжилтад хүрсэн юм.

NEAR Холбоогоор дамжуулан олон улсын байр

суурьнаас асуудлыг задлан шинжилж, хэлэлцэх замаар

асуудлыг шийдэх аргыг сурсан бөгөөд хувийн чадвар

улам нэмэгдсэн. Монгол, Солонгос, Орос, Япон

ажилтнуудтай нэгэн гэр бүлийн гишүүд шиг дотно

нөхөрлөж ажлаа урам зоригтой хийдэг байсан.

Энэ явцад “Өөрийгөө хөгжүүлж сайжруулж байж бусдын төлөө, нийгмийн

сайн сайхны төлөө сайн зүйлийг хийж чадна” гэдэг Күнзийн үзэл өөр улсад ч

үйлчилнэ гэдгийг ойлгосон.

Бид замд гарлаа гэхэд замын хань илүү чухал байдаг. NEAR Холбоо

байгуулагдсны 20 жилийн ой тохиох энэ онд бүгд хамтдаа гар гараа барилцан

сайхан ирээдүй рүүтэмүүлцгээе.

Солонгос улсад амьдарсан миний сэтгэгдэл-БНХАУ-ын Хунан мужийн төрийн албан хаагч Дон Вэй-

The Association of Northeast Asia Regional Governments 19

Page 20: Near news vol.66 Mng

The Association of Northeast Asia Regional Governments3F Pohang Technopark, #394 Jigok-ro (#601 Jigok-dong), Namgu, Pohang City, Gyeongsangbuk-do, ROKT. +82-54-223-2384 F. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of Northeast Asia Regional Governments