Mongol helnii hoch neriin sudalgaa

28
Жанцангийн Бат-Ирээдүй МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн 2014.04.24-25 Монгол уран зохиолын баатрын нэр, хоч нэрийн судалгаанд нэмэрлэх нь

description

hunii ner bolood hoch neriin sudalgaanii baidal

Transcript of Mongol helnii hoch neriin sudalgaa

Жанцангийн Бат-Ирээдүй

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн

2014.04.24-25

Монгол уран зохиолын баатрын нэр, хоч нэрийн судалгаанд

нэмэрлэх нь

Ж.Бат-Ирээдүй

“МОНГОЛ ХҮНИЙ НЭР, ХОЧ НЭРИЙН САН”,

Уб., 2009

“Монгол хүний нэр, хоч нэрийн сан”номын тухай

Уран сайхны ба баримтат нийтлэлээс авсан.

400 орчим монгол хүний нэр

250 орчим хоч нэр

Бүх хүний нэрийг зохиолоос амьд жишээ “тодорхойлолттой” нь авсан.

Хүний нэр, хоч нэрийн хэлхээтэй

Зөвхөн дан нэрийн жагсаалт биш эзэнтэй баримттай нэр юм.

Энэ ном цаашаа үргэлжлэж байгаа.

Монгол хүний нэр, хоч нэр судлаачид

Гадаадын судлаачид П.Поуха, Чехийн Й.Шуберт, германы Ф В Кливиз, АНУ Л.Бэшэ, Унгарын Н.Поппе, АНУ-ын А.Г.Митрошкина Л.В.Шулунова В.В.Денисова О.Ф.ЗолотоеваМонголын судлаачид Ч.Содном П.Бямбасан

Н.Жамбалсүрэн Ж.Төмөрцэрэн Ж.Сэржээ А.Дариймаа Р.Батаахүү

Д.Энхбат Г.Эрхэмбаяр Б.Пүрэв-Очир Ц.Сувд Н.Нансалмаа Р.Нямцэрэн

Уран зохиолын баатрын нэр (1)

Уран зохиолын баатрын нэр бол хүний нэрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг мөн.

Уран зохиолын баатрын нэр бол дүрийн тодотгол болдог.

Уран зохиолын дүр бол баатрын нэрийн тодотгол болдог.

Дүрийг нэргүй, нэрийг дүргүйгээр сэтгэх аргагүй.

Уран зохиолын баатрын нэр бол тухайн ард түмний хэлний нэрийн тогтолцоог түшиглэн бий болдог хоѐрдогч шинжтэй.

Уран зохиол бол баатрынхаа нэрээр амьдарч, баатрынхаа нэрээр яригдаж, мөнхөрдөг зүйл.

Уран зохиолын баатрын нэр (2)

Уран зохиолын баатрын нэр бол тухайн зохиолынхоо

цаг үетэй таарч тохирч, тэр үеийн хүний нэрийн

сангийн бодит жишээ болж үлддэг байна.

Уран зохиолын баатрын нэрс уг үндэстнийхээ хүний

нэрийн толь бичиг ордог.

Уран зохиолын баатрын нэр санамсаргүй боловч

дүрийн амин сүнс, тухайн цаг нэрийн тусгал болдог.

Г.Эрхэмбаяр: “1. Дүрийн мөн чанарт хамааралтай

нэр, 2. Үйл явдлын орон зайд хамааралтай нэр, 3.

Зохиолын цаг хугацаанд хамааралтай нэр.”

Уран зохиолын баатрын нэр (3)

Уран зохиолын баатрын дүрийг хэрхэнзурагласныг жишээлбэл:

“Аминаа бол бэлхүүс нарийн, ташаа дүүрэн,

гунхалзсан өндөр гоолиг биетэй, уран хүзүүтэй,

жирвийсэн хөмсгийн доор наадах талимаарсан хар

нүдтэй, ягаан шүлт тунасан цайвар царайтай,

алхах гишгэх нь бүжихийн адил уян гунхуур, арван

тав зургаа орчим насны буюу гэгээнтний үеийн

охин байв.” С.Эрдэнэ, “Занабазар”,

Уран зохиолын баатрын нэр (4)

“Дагиймаа тэгэхэд арван долоохон настай, үргэсэн ботгоных шиг хар нүдтэй, лавай цагаан шүдээ яралзуулсан охин байлаа. Ёстой л манай энэ тоост их говийн ганц цэцэг байсан юм.” П.Пүрэвсүрэн, “Өшөө”

“Бааст гэдэг ятга шаазгай мэт шаагисан, шалзан хадаас шиг нэгэн.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

“Бат бол дөч эргэм настай, нуруу дунд, бие эцэнхий, нүд онигор, хамар монхор, тэр монхор хамар нь өвөл зун ямар ч цагт ямагт хөлөрч байдаг ажээ.” Ш.Нацагдорж, “Мандухай”

Уран зохиолын баатрын нэрийн тодотгол

"Арван есөн насны алтан гараас атгаж, цэл залуугийн гоо жавхланг биедээ шингээсэн тэр охиныг Болормаагэнэ. Хөдөө нутгийн хүүхнүүдийн их бахархдаг гурваар дарсан урт хар гэзэгтэйгээс биш, усан дагина шиг үзэсгэлэнт царай түүнд байсангүй." (Л.Түдэв,"Уулын үер")

"Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж,алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн."(Ж.Дашзэгвэ,"Илүү гэр")

“Бүтэдмаа эгч бол муухай харамч самган. Ер ньБүтэдмаа эгч шиг ногоон нүдтэй урвагар шар авгайнар ааш муутай, харамч байдаг бололтой.” (С.Эрдэнэ,“Амьдралын тойрог”)

Уран зохиолын баатрын нэрийн тодотгол

“Дандар бол уул шиг лагс биетэй, урт хар сахал,хамар, эрүү, нүдний нь харц цөм доошооунжчихсан, сэтгэлдээ юмыг үргэлж муу талаас ньхэрсүүлэн боддог, талбай ихтэй, том барааннүүрээрээ жаврыг сөрөн явдаг хүн билээ.”(П.Лувсанцэрэн, “Нурамтын өвөрт”)

"Насанжаргал гэдэг нь аль бүхэнд нямбай,үзэсгэлэн төгс сайхан бүсгүй бий. Дуунд гардгааргишгэсэн газраас нь цэцэг навч дэлгэрч, инээднээснь нар сар мандаад байх нь ч юу юм, ер нь бол эрхүний сэтгэлд элбэгхэн багтах төгөлдөр нэгэн."(С.Пүрэв,"Шөнийн талд одод амгалан")

Уран зохиолын хоч нэр

Уран зохиолын хувьд баатрын нэрээс гадна хоч нэр чухал үүрэгтэй.

Хоч нэр нь аливаа хэлний хүний нэрийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд монгол хэлний хувьд ч сонин онцлог их ажиглагддаг.

Хоч нэр гэдэг бол нийгмээс тухайн хүнд өгч байгаа үнэлэмж юм.

Хоч нэр бол тухайн эзний оршин суугаа газар орон, цаг мөч, нийгмийн орчин нөхцөлтэй нягт холбоотой хэлний нэр зүйн тодорхой үзэгдэл юм.

Хоч нэр бол танин мэдэхүйн хэлшинжлэлийн үүднээс судлах хэлний үзэгдэл бөгөөд хүн ба соёлын харилцаан судлахад чухал ач холбогдолтой.

Хоч нэр гэж юу вэ?

Хоч нэрийг олон талаас нь ажиглаж тодорхойлж

байна.

Р.Батаахүү: “... ижил нэртнийг нэгээс нөгөөг нь

ялгах ардын арга ...”

Д.Энхбат: “...онцгойлон ялгасан нэр...”

Н.Нансалмаа, Д.Бадамдорж: “...олдмол нэр...”

Б.Пүрэв-Очир: “соѐлын ялгааг тодорхойлогч нэгэн

өвөрмөц үг, соѐлын бүлэг ...”

Ж.Бат-Ирээдүй: “...нийгмээс тухайн хүнд өгч

байгаа үнэлэмж юм...”

Зохиолчдын мэдрэмж

“Тэгээд ч энэ нутгийнхан эр сүвтнийг элдэвсогогоор нь өөтүүлж хоч дөрлөдөг шооч гайхлууд,сондуул Совд, боохой Раднаа, ногоон Ганжуур,шаазгай Мэдэржав, Ажваагийн хөх, шодон Даваа,дүлий Дагдан, ямаан Цэдэн, шандас Бадарчин,онгорхой Мажаа, Номт Чойдон, Уравцаг Галдан гээдөрхийн тоогоор цувуулж болно.” Д.Пүрэвдорж,“Улаан зүүд”

“Түмний хайрласан хоч нэрэнд ч хүртэл учир их бийхэмээвээс эндүү ташаа болох нь юун. Хүний занараншингийн сайн муу тал, гэгэг согог, бие бялдрынөө согог, тэр ч байтугай заяа төөргийг совиндонхарж хочилсон нь бий бөлгөө” Д.Маам, “Газар шороо”

Хоч нэрийн сан

ажил үйл, мэргэжил, аж ахуйтай холбоотой хоч

нэр, Анжаа дархан, бичээч Эрдэнэ, бичээч

Ширнэн, бээжин Даш, дархан Цэнд, дархан

Чимэддорж, мангас Дорж, таж магнаг Цэнд,

тэмээт Лувсанбалдан, хадаг Дэжид, хангай Базар,

хөсрий Даш, хүрээ Хорол,

хоч буюу ялган нэрлэх нэрийн үүргээр

монголчууд бөхчүүдийг нутаг нутагтаа цол,

мэхээр нь хочлох явдал байна. босоо Чойжоо,

Вандан арслан, Намдаг арслан, Насан арслан, тойг

Насан,

Хоч нэрийн сан

гадаад төрх буюу эд эрхтний илүүдэл, дутагдал,

хэмжээ дамжаатай холбож хочлох: Алтайн гозгор

хөх, арзгай Гомбо, атигар Балдан, боргоцой

Дорлиг, бух Балдан, бух Дагдан, бух Лувсан, бүдүүн

Аюур, бэтэг Түндэв, гилжгий Жалбуу, гонжоо

Ганчиг, гүзээ ихт Жамба, гүлцэн толгой Гүр,

гэзэгт Найдан, данхар Далхаа, дэвхрэг Дэчин,

дэвхрэг Итгэлт, дэлдэн Дэрмээн, дэлдэн Зундуй,

дэрчин Дэрэм, жижиг Бадам, мэлхий хамар

Сэнгэд, мэнгэт Жүгдэр,нахиу Нанзад, цоохор

Цоодол, шаазгай Мэжид,

Хоч нэрийн сан

явах хийх хөдөлгөөн эрчим, дуу хоолойтойхолбоотой хоч нэр: алцан Чойдон, мойногБатаа, нударга Ганжид, Поошиг Бор, саригДамба, солгой Дорж, шумуул Жамц, жорооБанзар, жорон Загал, хайван Долгор гэх мэт,

амьдрах орчин нөхцөл, удам угсаатайхолбоотой хоч нэр Өөлд Самбуу, үсчээ Жигээ,холхоон Дамдин, халхаан Даваа,

Хоч нэрийн сан

хувь хүний зан ааштай холбоотой хоч нэр:агсан Жамбаа, аавын цээж Базаржав, алиа Петр,араажав Гэндэн,боохой Нацаг, буруу Довдон,буруу Цолмон, Дунжаагийн балай, дүнсий Түвдэн,дэгжин Насан-Очир, жож Сэрээнэн, жур Найдан,залхуу Маам, зүтгээ улаан Бүтэмж, мангарГүрсэд, мангар Сүхээ, сагсуу Өлзий, салхиЯнжмаа, сэнтэг Бадарч, хагархай Болд, яарууОсор, уужуу Дондог, хулуу Мягмар, хутга Балдан,хэрүүлч Дорлиг,

Хоч нэрийн сан

эд хөрөнгө бэл бэнчинтэй холбоотой хоч нэр:

баян Донхор, баян Болд, баян Лантуу, ганган

Гомбо, алтат Дорж, торгон Самбуу гэх мэт

болой.

Мөн хоч нэрийн санд мал аж ахуйн нэр (тэмээ,

борлон, бух, годрон, тором), араатан амьтан (чоно,

гахай, дэвхрэг, мөндөл, шумуул, ), байгалийн

ургамал модны нэрээр (мойл, хамхуул, мөөг)

нэрлэсэн хоч нэр элбэг байгаа нь мөн ажиглагдаж

байна.

Монгол хоч нэрийн онцлог

Давтамжийн хувьд ажиглавал монгол хоч нэрэнд

баян, буруу, бух, далиу, дархан, данхар, дэвхрэг,

дэлдэн, мангар, ногоон, сагсуу, тарган, торгон,

улаан, хазгар, халзан, хар, хоовон, хулгар, цагаан,

цоохор, шар, ягаан зэрэг хоч нэр давтамж ихтэй

байгаа нь монголчуудын ахуй байдал, нийгмийн

харилцаа, сэтгэлгээний онцлогийг судлахад сонин

баримт болох юм.

Тухайлбал монголчууд нийтлэг халзан байдаггүй

учраас халзан хүмүүсийг зориуд ялгах нэг тэмдэг

болгож ашиглан хочилсон байх жишээтэй.

Хоч нэрийн онцлог

Үнэлэмжийн хувьд авч үзвэл ихэнхи нь сөрөгүнэлэмжтэй байгаа нь ажиглагдав.

Хоч нэр хэдийгээр нэгийг нөгөөгөөс ялгах нэгарга болдог хэдий ч тухай хүнийг нөгөөгөөсялгах гэхээсээ илүү түүний сөрөг үнэлэмжийгилэрхийлэх мэдээлэх зорилгыг агуулдагаарааонцлогтой байна.

Хоч нэр нь адилтгал хийгээд уран сайхнызүйрлэл буюу метафортой амин холбоотой басолон хувилбартай байна.

Хоч нэрийн онцлог Нэр, хоч хоёр агуулгын болон хэлбэрийн хувьд

харилцан шүтэлцэн хавсарч урлан бүтээх нэгэн чухал хэрэглүүр болж байдаг.

Уран зохиолд баатрын нэрийг тэр болгон тайлбарлаад байдаггүй бол хоч нэрээ ихэнхи тохиолдолд уншигчдад шууд болон дам тайлбарлаж ойлгуулсан нь их байдаг.

Тайлбарыг зохиолын үйл явдалтай уялдуулан холбож дам учирлах явдал бий.

Хоч нэрийн утгыг тайлбарлах нь Хоч нэрийг уран зохиолд ихэнхидээ шууд болон дам

тайлбарласан байдаг. Жишээлбэл,

“... Гэвч Гомбыг зүгээр Гомбо гэж хүн ердөөнэрлэдэггүй бух Гомбо буюу бух гэж нэрлэх болсонбайжээ. За тэгээл Гомбын бух цолтой болсон ньучиртай юм байж. Гомбо аравхан үнээтэй байтлааарван таван бухтай юм. Эр бяруугаа ердөө засажхөнгөлөх гэж байдаггүй хүн байжээ.” (Ц.Дамдинсүрэн“Бух Гомбо” )

"Манай энд Цагаан Очир гэж нэг хүн байсан юм.Түүний үр хүүхэд одоо ч хүртэл бий. Очир хав харцарайтай учраас нутгийн хүн хоч нэр өгч Цагаан Очиргэж нэрлэжээ. " (Ц.Дамдинсүрэн,"Өлзийтийн хээр")

Хоч нэрийн тайлбар (1)

“Жалбууг гилжгий гэлцэнэ. Энэ гилжгий нь эхээс

нь болжээ. Эх нь түүнийг төрүүлэх үед хөхөнд нь

сүү орж, тулман хөхтэй ямаа шиг сэрийсэн хоѐр

хөх урган гарчээ. Гэтэл нэг хөх нь сүү муутай байв,

тэгэхээр нь эх нь сүүтэй хөхөө өгч тэр болгонд

өөрийн үнэртэй өрлөг үстэй бэлбэгнэсэн нялх

зулайг нь илээд байсан чинь сүүлд мэдэхнээ хүү нь

ийнхүү нэг талаараа хэвтэн хөхөж илүүлсээр

гилжгий болжээ.” (Б.Бааст “Гэрийн хээрийн хоѐр

хар амт”)

Хоч нэрийн тайлбар (2)

Торгон Дорж - "Олны хэргийг бүтээхийн хамт бас

хувийн хэргийг мартсангүй. Мөн ч нэг дөрвөн цагийн

сэлгэж өмсөх хувцастай болж хэдэн чемодан юмтай

болжээ. Дорж, дандаа торго дурдан өмсдөг ганган

хээнцэр учраас торгон Дорж гэж хоч нэртэй болжээ."

(Ц.Дамдинсүрэн,"Бух Гомбо")

Баян Жунай - “Жунай гуай дандаа явдалтай морь

унадаг, урт тэнзэн ташууртай, бараг хормойноосоо урт

ханцуй нударга салбалзуулж, шар торгон бүсээр хамаг

ууц нуруугаа элгэвч шиг баадагнан гол төлөв хөлчүү

согтуу явна. Түүнийг баян Жунай гэж хүмүүс

нэрлэнэ.” Д.Намсрай, “Лусын охинтой зохиосон үлгэр”

Дүгнэлт (1)

Уран зохиолын баатрын оноосон нэр болоод хоч нэр нь хэдийгээр нэг зүйлийн хоѐр тал мэт боловч зохиолын дүрийг тодруулах, уншигчид зохиолын утга учир, зорилго санааг нээж ойлгуулж өгөх бас нэг чухал хүчин зүйл болдогоороо зорилго нэгтэй адил зүйл ажээ.

Уран зохиолын баатрын нэр, хоч нэр бол монгол хүний нэрийн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг мөн гэж хэлэх үндэстэй.

Хоч нэр аливаа мэдрэмж, нарийн ажиглалтын үр дүнд бий болдог учраас тухайн юмын шинжийг шог зураг адил үзүүлдэг, шууд хэлдэг онцлогтой.

Дүгнэлт (2)

Уран зохиолын баатрын нэр, хоч нэр түүний тайлбар тодруулга бол уран зохиолын дүрийг тодруулах, уншигчдад зохиолын баатрыг бүрэн зөв ойлгуулах нэг чухал арга юм.

Уран зохиолын хоч нэр бол монгол хоч нэрийн үүсгэл утгат учрыг тайлбарлах нэг чухал бэлэн эх үүсвэр болж чадна.

Монгол уран зохиолын хоч нэрийн санг түшиглэн монгол хоч нэрийн үүсгэл, ангилалыг хийж тайлбарлаж болно.

Уран зохиолын хоч нэр бол тухайн зохиолчийн өөрийн нь сайн мэддэг “нутгийн хоч” байдаг нь тухайн орон нутгийн хоч нэрийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болно.

Дүгнэлт (3)

Монгол уран зохиолын хоч нэрийг нарийн судлах ньмонголчуудын сэтгэлгээний онцлогийг танин мэдэх,түүнийг зөв ойлгох нэгэн чухал хэрэглэгдэхүүн болохүндэстэй.

Монголын уран зохиолын хоч нэрийн тайлбар бол хочнэрийн утгыг тайлах бас нэгэн эх үүсгэл болж чаднагэж үзэж болно.

Монголын ард түмний эдийн ба оюуны соѐлын хувьсал хөгжлийн үйл явц, үр дүн, үндэсний сэтгэлгээг судлахад чухал хэрэглэгдэхүүн болно.

Цаашид монгол уран зохиолын баатрын нэр, хоч нэрийгдэлгэрүүлэн судлах нь монгол хэлний үгийн сангийннэр судлалын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болой.

Анхааран сонссон та бүхэнд баярлалаа