mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ...

32
Төсөл ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ 2018 оны ...... сарын ..... өдөр Дугаар Улаанбаатар хот “Сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний заавар батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 35 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын 3.1.2, 3.1.6, 2017 оны 11 дүгээр тогтоолын 3.4, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь: Нэг. Сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний удирдамжийг хавсралт ёсоор баталсугай. Хоёр. Удирдамжийг мөрдүүлж, удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай. Гурав. Сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах санхүүжилтийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай. Дөрөв. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 306 тоот тушаалын 5 дугаар хавсралтад заагдсан хавьтлын анхны болон давтан /хяналтын/ илрүүлэлтийг 95% ба түүнээс дээш хамруулах, хяналт

Transcript of mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ...

Page 1: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Төсөл

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны ...... сарын ..... өдөр Дугаар Улаанбаатар хот

“Сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээнийзаавар батлах тухай”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 35 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын 3.1.2, 3.1.6, 2017 оны 11 дүгээр тогтоолын 3.4, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Удирдамжийг мөрдүүлж, удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

Гурав. Сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах санхүүжилтийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

Дөрөв. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 306 тоот тушаалын 5 дугаар хавсралтад заагдсан хавьтлын анхны болон давтан /хяналтын/ илрүүлэлтийг 95% ба түүнээс дээш хамруулах, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

Тав. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Э.Содномжамц/-д, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Нямхүү/-д, сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээг уялдуулан зохицуулж, хариуцсан чиг үүргийн хүрээнд хэрэгжилтийг хангаж ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ

Page 2: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Эрүүл мэндийн сайдын ............ оны ........

сарын ...........-ны өдрийн ............. тушаалын хавсралт

СҮРЬЕЭГИЙН ДЭГДЭЛТИЙН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. ҮндэслэлИхэнх улс орнуудад халдварт өвчний тохиолдлыг бүртгэх, тайлагнах,

дэгдэлтийг шуурхай мэдээлэх гэсэн хоёр тогтолцоо байдаг. Манай улс сүрьеэгийн тохиолдлыг бүртгэх, тайлагнах тогтолцоотой. Сүүлийн жилүүдэд ажилгүйдэл, ядуурал, хот руу шилжих хөдөлгөөн, хүн амын нягтрал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан сүрьеэгээр өвчилсөн хүний тоо нийгмийн эрүүл мэндийн холбогдол бүхий заагаас давж, богино хугацаанд олон хүнийг хамран тархаж, хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаатай холбоотой “Сүрьеэгийн дэгдэлтийг шуурхай илрүүлэх, мэдээлэх тогтолцоо”-г нэвтрүүлэх, хариу арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангах, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хоёр. Тохиолдлын тодорхойлолт

Сүрьеэгийн дэгдэлт гэдэг нь тухайн орон зай буюу хүн амын дунд ердийн үетэй харьцуулахад илүү олон тохиолдол илэрсэн нөхцөл байдлыг хэлнэ. Дэгдэлт хэлбэрээр илэрсэн тохиолдлууд нь тархвар зүйн хувьд холбоотой байдгаар бусад (хүн ам, эрсдэлт бүлэг) өвчлөлөөс ялгаатай.

Тархвар зүйн холбоо гэдэг нь сүрьеэгийн тохиолдлуудад халдвар хаана, хэзээ дамжин тархсан байдлыг тайлбарлахуйц үзүүлэлт бөгөөд дараах ойлголтыг агуулна. Үүнд:

Ижил цаг хугацаа Ижил орон зай (анги танхим, сургууль, цэцэрлэг, асрамжийн газар, ажлын

байр, дотуур байр, цэргийн хуаран гэх мэт) Ижил төрлийн хүмүүс Эмэнд тэсвэржилтийн хэлбэр ижил байх Генийн хэв шинж ижил байх.

Сүрьеэгийн дэгдэлт байж болзошгүй нөхцөл байдал: Ижил орон зай буюу нэг газраас идэвхтэй сүрьеэгийн 2 ба түүнээс дээш тохиолдол илэрсэн байх.Сүрьеэгийн дэгдэлтээр илэрсэн тохиолдлыг дараах байдлаар ангилна.

Сэжигтэй тохиолдол: Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, тархвар зүйн хувьд холбоотой боловч багажийн шинжилгээнд өөрчлөлтгүй, нян судлалын шинжилгээгээр батлагдаагүй тохиолдлыг хэлнэ.

Байж болзошгүй тохиолдол: Эмнэлзүйн шинж тэмдэг, эсвэл багажийн буюу шууд бус шинжилгээнд өөрчлөлттэй боловч нян судлалын шинжилгээгээр батлагдаагүй тохиолдлыг хэлнэ.

Батлагдсан тохиолдол: Нян судлалын шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг хэлнэ.

Page 3: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Хүснэгт 1. Сүрьеэгийн дэгдэлтийн үеийн тохиолдлын тодорхойлолт, шалгуур

Эмнэлзүй /шинж тэмдэг

Багажийн шинжилгээ Нян судлал Тархвар

зүйн холбооТохиолдлын

тодорхойлолт

+ - - + Сэжигтэй

+ + - + Болзошгүй

+/- +/- + + Батлагдсан

+/- +/- + - Дэгдэлтийн бус

Индекс-тохиолдол: Тухайн өрх, түүнтэй адилтгах орон байр, анги танхим, ажлын байр, асрамжийн газар, хорих анги гэх мэт газраас сүрьеэгээр өвчилсөн анхны тохиолдол.

Ойрын хавьтал: Өрхийн хавьтал биш боловч өвчтөнд сүрьеэгийн эмчилгээ эхлэхээс өмнөх 3 сарын хугацаанд анги танхим, ажлын байр, асрамжийн газар, хорих анги гэх мэт газарт хамт байсан хүн.

Сүрьеэгийн далд халдвартай тохиолдол: Сүрьеэгийн нянгаар халдварлагдсан ч эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүн. Энэ тохиолдолд сүрьеэгийн халдвар илрүүлэх туберкулины арьсны сорил, интерферон гамма тодорхойлох шинжилгээ эерэг байх ба бусдад халдвар тараахгүй.

Дэгдэлт байж болзошгүй тохиолдолд авах арга хэмжээ:

Бичиглэл судалгаа гэдэг нь хүн амын дунд тохиолдож буй өвчлөлийн байдлыг дүрслэн харуулах ба эпидемиологийн судалгааны эхний алхам болдог. “Хэн, хэзээ, хаана өвчилж байна?” гэдэг талаар мэдээллийг олох харьцангуй амар байдаг тул уг судалгааг харьцангуй богино хугацаанд хийх боломжтой. Энэ судалгаа нь нөөц хуваарилах, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой байхаас гадна өвчнийг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар таамаглал дэвшүүлэх боломж олгодог.

Идэвхтэй сүрьеэгийн системтэй илрүүлэлт: Асуумж, цээжний рентген болон лабораторийн шинжилгээг ашиглан зорилтот хүн амын дунд идэвхтэй сүрьеэтэй байж болзошгүй тохиолдлыг илрүүлэх зохион байгуулалттай арга хэмжээ юм.

Насанд хүрэгчид: 1. Эхний удаа: Эрүүл мэндийн сайдын 2017 оны 08 сарын 03-ны өдрийн

“Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/306 дугаар тушаалын 9-р хавсралтад заасан аргачлалын дагуу хийнэ.

2. Хяналтын илрүүлэх үзлэг: Дээрх аргачлалын дагуу 1-2 сар тутамд хийнэ.Хүүхэд:

1. Эхний удаа: Дэгдэлтэнд өртсөн хүүхэд бүрт шинж тэмдгийн асуумж-ярилцлага, эмнэлзүйн бодит үзлэг, туберкулины арьсны сорил (эсвэл IGRA сорил) болон цээжний рентген шинжилгээ хийнэ.

Page 4: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Асуумж, бодит үзлэг

Хэвийн Өөрчлөлттэй

Рентген шинжилгээ

Арьсны сорил, IGRA

ЭерэгСөрөг

Хянах ӨөрчлөлттэйХэвийн

Сүрьеэгийн оношилгоо

Далд халдварыг

эмчлэх

2. Хяналтын илрүүлэх үзлэг: Эмнэлзүйн хяналт: шинж тэмдгийн асуумж, эмнэлзүйн бодит үзлэгийг

сард 1 удаа хийнэ. Туберкулины арьсны сорил (эсвэл IGRA): Эхний илрүүлэх үзлэгээр

сорил сөрөг байсан хүүхдэд хийнэ. Рентген шинжилгээ: Эхний жилд 6 сар тутамд доорх алгоритмын дагуу

хийж, нөхцөл байдлыг үнэлж, цаашид ямар давтамжтай уг шинжилгээ хийхийг шийдвэрлэнэ.

Бүх нийтийг хамарсан илрүүлэлт үзлэг зохион байгуулах шалгуур: Дэгдэлтийг илрүүлэх үед сүрьеэгийн өвчлөл нь тухайн хүн амын ≥1%

байвал бүх нийтийг хамарсан илрүүлэлт үзлэг зохион байгуулж болно.

Харин сүрьеэгийн өвчлөл нь тухайн хүн амын 1%-д хүрээгүй бол бүх нийтийг хамарсан идэвхтэй илрүүлэлт хийхгүй. Зөвхөн сүрьеэгийн өвчлөл бүртгэгдсэн анги, танхим, байр гэх мэт тухайн эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан илрүүлэлт үзлэгийг зохион байгуулна.

Сүрьеэгийн дэгдэлт зогссон (намжсан) гэж үзэх шалгуур: 2 удаагийн дараалсан илрүүлэлт үзлэг шинжилгээгээр нян судлалаар батлагдсан болон эмнэлзүйгээр оношлогдсон тохиолдол илрэхгүй байх.

Зураг 1. Идэвхтэй сүрьеэгийн системтэй илрүүлэлт хийх алгоритм

Page 5: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Дэгдэлтийн судалгааны эхний үед илүү өргөн хүрээтэй (мэдрэг) “сэжигтэй” гэсэн тохиолдлын тодорхойлолтыг ашиглах бөгөөд таамаглал дэвшүүлэхэд илүү нарийвчилж “болзошгүй тохиолдол” эсвэл “батлагдсан тохиолдол” гэсэн тодорхойлолтыг ашиглана.

“Сэжигтэй” гэсэн тохиолдлын тодорхойлолтыг нарийвчлах тусам олон тооны батлагдсан тохиолдлыг илрүүлэх боломжтой.

Тухайн дэгдэлттэй холбоотой байж болох бүхий л мэдээллийг шуурхай цуглуулна. Эхний мэдэгдэж буй тохиолдлууд нь дэгдэлтийн багахан хувийг эзлэх учир бусад тохиолдлыг илрүүлэх судалгааг хийхэд тохиолдлын бодит тоо, газарзүйн хамралт, цаг хугацаа зэргийг тодорхойлох нь чухал байдаг. Хүн ам, цаг хугацаа, газар байршил гэсэн хэсгийн мэдээллийг цуглуулна.

Page 6: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Хүснэгт 2. Сүрьеэгийн дэгдэлтийн үеийн тохиолдлын тодорхойлолт (Хүүхдэд)

Арьсны сорил

Дүрс оношлогоо

Шинж тэмдэг (үзлэг)

Түрхэц Xpert MTB/RIF

IGRA/Туб

/сорилУушгины ангилал Тохиолдлын

тодорхойлолт Арга

хэмжээ

Эерэг(≥10 мм)

Сүрьеэ >>>>>

Эерэг >>>>>

>>>>>

Нян судлалаар батлагдсан

Батлагдсан

Сүрьеэг эмчлэх

СөрөгЭерэг

Сөрөг/NAЭмнэлзүйгээр оношлогдсон

Болзошгүй

NAЭерэг

Нян судлалаар батлагдсан

Батлагдсан

Сөрөг/NAЭмнэлзүйгээр оношлогдсон

Болзошгүй

Сүрьеэ биш

Сүрьеэ

Эерэг >>>>> Нян судлалаар батлагдсан

Батлагдсан

Сөрөг

Эерэг

Сөрөг/NAЭерэг

Эмнэлзүйгээр оношлогдсон

Болзошгүй

Сөрөг Халдваргүй Тохиолдол биш Хянах

NA

Эерэг >>>>>Нян судлалаар

батлагдсанБатлагдсан

Сүрьеэг эмчлэх

Сөрөг/NAЭерэг

Эмнэлзүйгээр оношлогдсон

Болзошгүй

Сөрөг Халдваргүй Тохиолдол биш Хянах

Сүрьеэгүй>>>>> >>>>> Эерэг Далд халдвар Магадгүй

Халдварыг эмчлэх

>>>>> >>>>> Сөрөг Халдваргүй Тохиолдол биш Хянах

Сөрөг (<10 mm)

>>>>> >>>>> >>>>> >>>>> >>>>> Халдваргүй Тохиолдол биш Хянах

Page 7: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Гурав. Сүрьеэгийн дэгдэлтийг илрүүлэх

Сүрьеэгийн дэгдэлт байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэх: Дараах эх сурвалжид үндэслэн илрүүлж болно.

1. Идэвхгүй – Тандалтанд суурилсан Ажиглалт: Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг,

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч болон бусад мэргэжилтэн дэгдэлт гарч байж болзошгүй талаар мэдээлсэн.

Тандалтын тогтолцоо - Сүрьеэгийн тохиолдлын бүртгэл (tubis.mn, СҮ-1, СҮ-2 гэх мэт тохиолдолд суурилсан бүртгэл мэдээлэл)-ээс шүүхэд нэг орон зай буюу ижил газраас 2-оос дээш тооны тохиолдол бүртгэгдсэн байх. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба (СТСА)-ны эмч мэргэжилтнүүд сүрьеэгийн тохиолдолд суурилсан цахим мэдээллийн сан (tubis.mn)-аас өвчлөлийн бүртгэлийг (аймаг, дүүргийн түвшинд) гарган авч, ижил хаяг буюу нэг газраас 2-оос дээш тооны өвчлөл илэрсэн эсэхийг тодруулна. Энэхүү үйл ажиллагааг сар бүрийн эхний 7 хоногт багтаан гүйцэтгэх ба өвчлөлийн сүүлийн 2 жилийн мэдээллийг ашиглана.

Лабораторийн шинжилгээний бүртгэл, мэдээлэл: Аймаг, дүүргийн сүрьеэгийн лаборатори, ХӨСҮТ-ийн СТСА-ны мэргэжилтнүүд цахим мэдээллийн сан (tubis.mn)-аас түрхэц, XpertMTB/RIF шинжилгээний бүртгэл (аймаг, дүүргийн түвшинд)-ийг шүүхэд ижил хаяг буюу нэг газраас 2-оос дээш тооны тохиолдол илэрсэн эсэхийг тодруулна. Энэхүү үйл ажиллагааг сар бүрийн эхний 7 хоногт багтаан гүйцэтгэх ба өвчлөлийн сүүлийн 2 жилийн мэдээллийг ашиглана.

2. Идэвхтэй – Илрүүлэлтэд суурилсан Хавьтлын илрүүлэлт: Ойрын хавьтлын дундах сүрьеэгийн

илрүүлэлтээр 2-оос дээш тооны идэвхтэй сүрьеэгийн тохиолдол илэрсэн байх.

Эх уурхайн илрүүлэлт: Хүүхдийн сүрьеэгийн халдварын эх уурхай нь өрхөөс тогтоогдоогүй үед ойрын хавьтал буюу сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, ангийн хүүхдүүдийг илрүүлэлтэнд хамруулсны үр дүнд 2-оос дээш тооны идэвхтэй сүрьеэгийн тохиолдол илэрсэн байх.

Сүрьеэгийн дэгдэлтийг мэдээлэх: Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв, Энэрэл, СЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, ШШГЕГ-ийн 429 дүгээр төрөлжсөн мэргэжлийн хаалттай анги нь сүрьеэгийн дэгдэлт байж болзошгүй нөхцөл байдал илэрснийг ХӨСҮТ-ийн СТСА-нд 48 цагийн дотор утсаар болон цахим хаягаар мэдээлнэ.

Харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансер, ХӨСҮТ-ийн СТСА нь “Сүрьеэгийн дэгдэлт байж болзошгүй нөхцөл байдал”-д дүн шинжилгээ хийж, уг тушаалд заасан тохиолдлын тодорхойлолтын дагуу сүрьеэгийн дэгдэлт мөн эсэхийг үнэлнэ.

Page 8: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Дэгдэлтийн таамаглал дэвшүүлэх:

Судлаачид нь дэгдэлт гарсан байж болзошгүй мэдээллийг хүлээж аваад хэрхэн, ямар байдлаар, хэзээ, яагаад тархсан байж болох талаар санаанууд дэвшүүлдэг. Үүнийг дэгдэлтийн таамаглал гэж нэрлэдэг. Дэгдэлтийн хариу арга хэмжээний баг нь дэгдэлтийн талаарх таамаглалыг хэлэлцэх ба орон нутгийн сүрьеэгийн эмч, мэргэжилтэнг заавал оролцуулна. Таамаглалыг дэвшүүлэхэд дараах зүйлсийг анхаарна.

Сүрьеэ өвчин үүсгэгчийн эх уурхай, дамжих зам, эмгэг жам, эрсдэлт хүчин зүйлс

Дэгдэлтийн тохиолдлын тодорхойлолтод нийцсэн тохиолдлууд (тохиолдлын нэгдсэн жагсаалт )

Тархварзүйн бичиглэл судалгаа Хавьтлын судалгааны үр дүн Ижил шинж тэмдэг бүхий өвчнөөс ялган оношлох

Зураг 2. Сүрьеэгийн индекс-тохиолдлын хавьтлыг шинжлэх болон дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авах хүртэлх алгоритм

Page 9: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Дөрөв. Сүрьеэгийн дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ

Хүснэгт 3. Сүрьеэгийн дэгдэлтийн үеийн үйл ажиллагаа, хариуцах байгууллага, албан тушаалтан

№ Үйл ажиллагаа Арга хэмжээ Хариуцагч1 Сүрьеэгийн

дэгдэлтийг баталгаажуулах, дэгдэлтийн тохиолдлын жагсаалт гаргах

1.1. Дэгдэлтийн тохиолдлын, өртсөн хүмүүсийн жагсаалтыг гаргах

1.2. Өөрийн болон бусад аймаг, дүүргийн тохиолдлын бүртгэлээс одоогийн болон өмнөх 2 жилийн өвчлөлийг харьцуулах

1.3. Дээрх мэдээллийг ашиглан бичиглэл судалгааг (цаг хугацаа, орон зай, хүн) хийж, дүгнэх

1.4. Дэгдэлт мөн эсэхэд үнэлгээ хийх

Аймаг, дүүргийн тархвар судлаачХӨСҮТ-ийн СТСА-ны тархвар судлаач

2 Дэгдэлтийн хариу арга хэмжээний багийг бүрдүүлэх, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах

2.1. Орон нутгийн удирдлагад сүрьеэгийн дэгдэлт болж байгаа талаар танилцуулах

2.2. Зохион байгуулалтын болон талбарт ажиллах (дэгдэлтийн хариу арга хэмжээ авах баг) багийг томилох, мэргэжил арга зүйгээр хангах

2.3. Хөрөнгө нөөцийг бүрдүүлэх, баталгаажуулах

2.4. Хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дэгдэлтийн хариу арга хэмжээний баг

3 Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах

3.1. Дэгдэлтийн цар хүрээг тодорхойлж, илрүүлэх үзлэгт хамрагдах шаардлагатай хүмүүсийн жагсаалтыг боловсруулах

3.2. Сүрьеэгийн илрүүлэлтийн аргыг сонгож, илрүүлэлт үзлэг хийх товыг тогтоох. Асуумж судалгаа Эмнэлзүйн бодит үзлэг Цээжний рентген зураг авалт Туберкулины арьсны сорил,

IGRA тест3.3. Холбогдох шинжилгээг хийх,

оношийг баталгаажуулах Цэрний түрхэц Xpert MTB/RIF

3.4. Хяналтын илрүүлэлт үзлэгийг зохион байгуулах

3.5. Илрүүлэлт үзлэгийн тайланг гаргах

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дэгдэлтийн хариу арга хэмжээний баг

4 Дэгдэлтийн үеийн 4.1. Дээрх үзлэгээр илэрсэн идэвхтэй Аймаг,

Page 10: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

тохиолдлын менежментийн арга хэмжээ

сүрьеэгийн тохиолдлыг ЭМС-ын 2017 оны А/306 тоот зааврын дагуу бүртгэж, эмчилнэ.

4.2. “Сүрьеэгийн далд халдвартай тохиолдол”-ыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж, 2 сар тутамд сүрьеэ илрүүлэх үзлэгт хамруулна.

4.3. Илрүүлэх үзлэгээр идэвхтэй сүрьеэ болон далд халдвар илрээгүй хүмүүст шинж тэмдгийн тандалтыг тогтмол (сард 1 удаа) хийнэ.

4.4. Дүрс оношилгоо, эмнэлзүйн бодит үзлэгт өөрчлөлттэй боловч нян судлалаар батлагдаагүй тохиолдлыг эмнэлзүйн багийн хурлаар хэлэлцэж, эмчилгээ хяналтын асуудлыг шийдвэрлэнэ.

4.5. Системтэй хяналтыг зохион байгуулах – хяналтын илрүүлэлт үзлэгийг давтах

нийслэлийн эрүүл мэндийн газар, дэгдэлтийн хариу арга хэмжээний баг

5 Үр дүнг солилцох, тайлагнах

5.1. Дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг 14 хоног бүр дээд шатны болон хамтрагч байгууллагуудад мэдээлэх

5.2. Дэгдэлтийн хариу арга хэмжээ авах баг нь дэгдэлт гарахад нөлөөлсөн хүчин зүйлс, эх уурхайн талаарх мэдээллийн нууцыг хадгалж ажиллана.

5.3. Эрсдлийн үеийн мэдээлэл харилцааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дэгдэлтийн хариу арга хэмжээний баг

6 Дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг дүгнэх

6.1. Сүрьеэгийн дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн шуурхай хариу арга хэмжээний байдалд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба үнэлгээ хийнэ.

6.2. Үнэлгээний уулзалтыг зохион байгуулах

6.3. Үр дүнг тайлагнах

Аймаг, нийслэлийн ЭМГ, дэгдэлтийн хариу арга хэмжээний багХӨСҮТ-ийн СТСА

Дэгдэлтийн үед лаборатори нь шинжлэгдэхүүнийг цуглуулж, зохих шинжилгээг хийж гүйцэтгэнэ. Сүрьеэгийн лаборатори нь цаашдын шинжилгээний аргыг зөвлөмж болгох, тухайн орон нутгийн лабораторитой (шаардлагатай гэвэл олон улсын лавлагаа лаборатори) хамтран ажиллах, дэгдэлтийн үед ажиллах багтай зөвлөлдөж, хэлэлцсэний үндсэнд лабораторийн шинжилгээг хийх, лабораторийн шинжилгээний үр дүнг мэдээлэх, тайлагнах үүргийг гүйцэтгэнэ.

Page 11: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Дэгдэлтийн үед эмнэлзүйн шинжлэгдэхүүнд хийх нян судлалын шинжилгээ нь чухал бөгөөд дараах 6 үе шатаас бүрдэнэ.

- Шинжлэгдэхүүн цуглуулах, хадгалах, тээвэрлэх- Түрхцийн шинжилгээ- Молекул биологийн шинжилгээ (Xpert MTB/RIF эсвэл LPA)- Өсгөвөрлөх болон ялган дүйх шинжилгээ- Эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ- Молекул эпидемиологийн шинжилгээ: боломжтой бол

Талбарт хийгдэх лабораторийн үйл ажиллагаа:Цэрний шинжлэгдэхүүн цуглуулах: Сүрьеэтэй байж болзошгүй тохиолдлоос 2 удаагийн цэрний шинжлэгдхүүн цуглуулна. Нэг шинжлэгдэхүүн нь газар дээр нь, хоёр дахь шинжлэгдэхүүн нь өглөө цуглуулсан байна. Бусад төрлийн шинжлэгдэхүүн цуглуулах: Үүнд: булчирхайн эд, плеврийн шингэн, идээ, шээс, өтгөн, нугасны ус гэх мэт уушгинаас бусад эрхтнийг хамарсан эмгэг өөрчлөлтөөс гарч болох бүхий л шинжлэгдэхүүн хамаарна. Эдгээр шинжлэгдэхүүнийг тусгай зориулалтын (лабораториос тусдаа) өрөөнд цуглуулж, тухайн өдөрт багтааж лабораторид хүргэж өгнө. Цуглуулсан сорьцыг хадгалах, тээвэрлэх: Цуглуулсан сорьцыг хүйтэн хэлхээний горим хангасан зориулалтын хөргөгч (+2 +8°С)-нд хийж, хөдөө орон нутгаас 3 хоногийн дотор, Улаанбаатар хот дотор тухайн өдөрт багтааж лабораторид хүргэнэ. Нян судлалын шинжилгээ: Тухайн нэгжид (аймаг, дүүргийн сүрьеэгийн лаборатори) сүрьеэтэй байж болзошгүй тохиолдолд эхний ээлжинд цэрний түрхэц болон Xpert MTB/RIF–ийн шинжилгээ хийнэ. Хэрэв тухайн нэгж Xpert MTB/RIF аппаратгүй бол урьдчилан тохиролцож, ойролцоох орон нутагт Xpert MTB/RIF шинжилгээ хийлгэнэ. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори (СҮЛЛ)-т хийгдэх шинжилгээ: Сүрьеэгийн дэгдэлтийн үед талбарт хийгдсэн шинжилгээнээс нян судлалаар батлагдсан тохиолдлын өсгөвөрлөх болон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн савханцрын генотип илрүүлэх шинжилгээ (Line probe assay)-г СҮЛЛ-т хийж гүйцэтгэнэ. Мөн Xpert MTB/RIF шинжилгээ хийх боломжгүй нэгжийн шинжилгээг урьдчилан тохиролцож хийж гүйцэтгэнэ. Өсгөвөр эерэг, шаардлагатай тохиолдлыг (судалгаа шинжилгээний зорилгоор) микобактерийн сэлгэн давтагдах нэгж-Тандемийн хувирамтгай тоот давтамж (MIRU-VNTR) шинжилгээ, Whole Genome Sequencing (WGS)-Бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг Олон улсын лавлагаа лабораторитой хамтран гүйцэтгэж болно.

Page 12: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Хүснэгт 4. Сүрьеэгийн нян судлалын шинжилгээ

Хийгдэх шинжилгээ Шинжлэгдэхүүн Арга

Хариу гарах

хугацааХаана хийгдэх

боломжтой

Түрхэц Цэр болон бусад биологийн сорьц

Хүчилд тэсвэртэй нян илрүүлнэ

24 цаг

Аймаг, дүүрэг, зарим сум, Хорих, Энэрэл, СЭМҮТ

Xpert MTB/RIF Цэр, идээ, тархи нугасны шингэн

Сүрьеэгийн микобактерийн комплекс, рифампицины тэсвэржилт

2-24 цагийн дотор

Xpert MTB/RIF-тэй газарт

Line Probe Assay Цэр, ялгасан өсгөвөр

Сүрьеэгийн эсрэг 1, 2-р эгнээний эмэнд тэсвэржилт

1-7 хоног ХӨСҮТ-ийн СҮЛЛ

Өсгөвөрлөх Цэр болон бусад биологийн сорьц

Микобактерийг тэжээлт орчинд ургуулж, илрүүлэх

4-8 долоо хоног

ХӨСҮТ-ийн СҮЛЛ, Дорнод БОЭТ

Эмэнд мэдрэг чанар тодорхойлох

Ялгасан өсгөвөр

Сүрьеэгийн эсрэг 1, 2-р эгнээний эмэнд тэсвэржилт

28-42 хоног

ХӨСҮТ-ийн СҮЛЛ

Молекул эпидемиологийн MIRU-VNTR, WGS

Ялгасан өсгөвөр

Сүрьеэгийн микобактерийн генотип тодорхойлох

Сорьцын тооноос хамаарна

ХӨСҮТ-ийн СҮЛЛ, олон улсын лавлагаа лаборатори

Генотипийн шинжилгээ нь эмгэг жам, тархвар судлал, сүрьеэ болон халдварын дамжин тархалтыг судлахад ашигладаг үр дүнтэй арга тул дараах зорилгоор ашиглаж болно. Үүнд:

- M.Tuberculosis-ын сэжиглээгүй дамжин тархалтыг илрүүлэх болон сэжиглэж байсан дамжин тархалтыг баталгаажуулах

- Хурдан тархаж буй өвчний саяхны халдварын эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох

- Өөр төрлийн омгоор дахин халдвар авсан эсэх- Хавьтал судалгааны сул талыг илрүүлэх- Лабораторийн шинжилгээний бохирдол эсэхийг баталгаажуулах- Сүрьеэгийн дэгдэлтийг тодорхойлох.

Үүсгэгчийн генотипын мэдээлэлНэг эх үүсвэртэй тархалтын генотипын шинж чанар нь таарч байдаг тул өсгөврөөр батлагдсан тохиолдлын хувьд генотипын мэдээлэл нь сүрьеэгийн тохиолдлын тодорхойлолтонд чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Хоорондоо хамааралгүй генотиптэй сүрьеэгийн тохиолдол илэрсэн үед дэгдэлт гэж үзэх магадлал багатай тул сэжигтэй тохиолдлоос хасагддаг. Генотипын мэдээлэл

Page 13: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

байхгүй тохиолдолд эпидемиологийн холбоо хамааралд үндэслэн тогтоох нь зүйтэй.

Сүрьеэгийн тохиолдлын бүртгэл, эмчилгээ, хяналт: Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/306 дугаар тушаалын дагуу бүртгэн мэдээлж, эмчилгээ, хяналтыг зохион байгуулна.

Сүрьеэгийн далд халдварын эмчилгээ, хяналт: Сүрьеэгийн далд халдварын эмчилгээг сүрьеэгийн халдвар аваад өвчлөөгүй байгаа хүмүүст хийнэ. Урьдчилан сэргийлэх эмчилгээг Шуурхай хариу арга хэмжээ авах “Талбарын баг”-аар хэлэлцэн шийдвэрлэж, эмчилгээг шууд хяналттай (эмийн тун бүрийг) уулгана. Дараах эмчилгээнээс аль тохиромжтойг сонгож хэрэглэнэ.

Хүснэгт 5. Сүрьеэгийн далд халдварын эмчилгээний тун

Эмийн горим Эмийн тун, биеийн кг жинд Дээд тун Уух давтамж Үргэлжлэх хугацаа

Изониазид Насанд хүрэгчид, 5 мгХүүхэд, 10 мг (дундаж 7–15 мг)

300 мг Өдөр бүр 6 сар

Рифапентин + Изониазид

Изониазид ≥ 12 насанд: 15 мг2–11 насанд: 25 мгРифапентин10.0–14.0 кг = 300 мг14.1–25.0 кг = 450 мг25.1–32.0 кг = 600 мг32.1–50.0 кг = 750 мг> 50 кг = 900 мг

Изониазид, 900 мгРифапентин, 900 мг

7 хоногт 1 удаа (нийт 12 тун )

3 сар

Изониазидтай хамт найрлаганд нь В бүлгийн амин дэм заавал орсон поливитамины бэлдмэл өгнө. Урьдчилан сэргийлэх эмчилгээний хориглох заалт болох эпилепси, төв мэдрэлийн тогтолцооны органик гэмтэл, сүрьеэгийн бус гаралтай, үйл ажиллагааны алдагдалтай элэг, бөөрний өвчинг онцгой анхаарч үзнэ.

Тав. Сүрьеэгийн дэгдэлтийн хариу арга хэмжээний багийн бүрэлдэхүүн, үүрэг хариуцлагаСүрьеэгийн дэгдэлтийг илрүүлж, шуурхай мэдээлсний дагуу авах арга хэмжээ нь өвчилсөн тохиолдлуудыг богино хугацаанд эмчилгээнд хамруулж, халдварын гинжин хэлхээг таслан зогсоож, цаашид тархах замыг хаахад чиглэх ёстой. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн зүгээс системтэй арга хэрэглэснээр дэгдэлтийн эсрэг шуурхай болон үр нөлөөтэй хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сүрьеэгийн дэгдэлтийн эсрэг арга хэмжээний дэс дараа болон хугацаа өөр байж болох ч дараах 6 арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Page 14: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

1. Сүрьеэгийн дэгдэлт байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэх, баталгаажуулах, дэгдэлтийн тохиолдлыг тодорхойлж, жагсаалт гаргах

2. Дэгдэлтийн хариу арга хэмжээний багийг бүрдүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах

3. Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах4. Дэгдэлтийн үеийн тохиолдлын менежментийг зохион байгуулах5. Урьдчилсан үр дүнг солилцох, тайлагнах6. Дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг дүгнэх.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ, байгууллага, албан тушаалтанг Хүснэгт 3-д тусгав.

Дэгдэлтийн хариу арга хэмжээний багийг бүрдүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахДэгдэлтийн хариу арга хэмжээ авах багийн үүрэг нь сүрьеэгийн дэгдэлтийг судлах, хянах, тархалтыг таслан зогсоох юм. Сүрьеэгийн дэгдэлтийн хариу арга хэмжээний менежерийг нэн даруй томилон ажиллуулна. Менежер нь дэгдэлтийн хариу арга хэмжээ дуусах хүртэл үүргээ гүйцэтгэнэ. Сүрьеэгийн дэгдэлтийн менежер нь хөрөнгө нөөцийг дайчлах, бүрдүүлэх, удирдан зохион байгуулах, боловсон хүчнийг томилох эрх мэдэлтэй байна. Түүнчлэн хувь хүн, иргэн, байгууллага, харилцагч талуудын хамтын үйл ажиллагааг зохицуулах эрх мэдэлтэй байна. Дэгдэлтийн хариу арга хэмжээний баг нь дараах 2 чиглэлтэй байна.

1. Дэгдэлтийн хариу арга хэмжээний “Зохион байгуулалт-менежментийн баг”2. Тухайн дэгдэлт болж буй газарт ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг

үзүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах “Талбарын баг”.Дэгдэлтийн хариу арга хэмжээ авах “Зохион байгуулалт-менежментийн баг” нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Дарга:

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаНарийн бичгийн дарга:

Аймгийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга

Гишүүд: Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд хариуцсан

мэргэжилтэн Санхүүгийн мэргэжилтэн Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн тархвар судлаач Дэгдэлт гарсан байгууллагын удирдлагын төлөөлөл Олон нийттэй харилцах хэвлэлийн ажилтан.

Шуурхай хариу арга хэмжээ авах “Талбарын баг”-ийн бүрэлдэхүүн

Багийн ахлагч: Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн тархвар судлаач.

Page 15: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Гишүүд: Аймаг, дүүргийн сүрьеэгийн зохицуулагч Дүрс оношилгооны эмч Лабораторийн эмч буюу лаборант Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Дэгдэлт гарсан байгууллагын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Рентген техникч Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Сувилагч Жолооч

Дэгдэлтийн эхний шатанд дээрх албад, мэргэжилтнүүдийн төлөөлөл орсон 2 багийг томилон ажиллана. Дэгдэлтийн цар хүрээ, газарзүйн тархац, тухайн онцлог, нөхцөл байдлыг харгалзан холбогдох байгууллага, албадыг татан оролцуулж багийг өргөжүүлнэ. Тухайлбал сургууль, цэцэрлэг, оюутны дотуур байр, хорих анги, цэргийн ангийн нэгтгэл, орон гэргүй, асрамж халамжийн газар, уул уурхайн кампус, эмнэлэг гэх мэт байгууллагад дэгдэлт гарсан үед холбогдох мэргэжлийн албадыг татан оролцуулна. Дарга нь хариу арга хэмжээ авах багийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг тодорхой гаргаж танилцуулна. Дэгдэлтийн судалгаанд оролцох мэргэжилтэн бүр гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголттой байж, бүхий л үйл ажиллагаанд цагийг үр ашигтай зарцуулах шаардлагатай.

Дэгдэлтийн хариу арга хэмжээ авах “Зохион байгуулалт-менежментийн баг” нь дараах үүргийг хүлээнэ.

Page 16: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Хүснэгт 6. “Зохион байгуулалт-менежментийн баг”-ийн үүрэг

Чиглэл Албан тушаал Гүйцэтгэх үүрэгДарга Аймаг, нийслэлийн

эрүүл мэндийн газрын дарга

Зохион байгуулалт-менежментийн багийг Засаг даргын захирамжаар томилуулах

Дэгдэлтийг тандах, хянахад тулгамдсан асуудлыг дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх

Талбарын багийг чиглүүлж, бодлогын дэмжлэг үзүүлэх

Дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах нөөц бүрдүүлэх

Санхүүгийн болон мэргэжлийн тусламжийн талаар зөвлөлдөж, төсөв, санхүү, нөөцийг шийдвэрлэх

Багийн гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, танилцуулах

Талбарын багийг хүний нөөцөөр хангаж, ажиллах нөхцлийг бүрдүүлэх

Дэгдэлтийн талаарх албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх

Үйл ажиллагааны болон дэгдэлтийн явцын тайланг хэлэлцэх, хянан баталгаажуулах

Шуурхай хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, хэрэгжилтэнд хяналт тавих

Хурлыг удирдан зохион байгуулах, хурлын тэмдэглэл хөтлүүлэх

Нарийн бичгийн дарга

Аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн албаны даргаДүүргийн эрүүл мэндийн төвийн дарга

Багийн гишүүдэд зар хүргэх, хурал зохион байгуулах бэлтгэл хангах

Хурлын тэмдэглэл хөтлөх баталгаажуулах Талбарын багийн үйл ажиллагаанд хяналт

тавьж ажиллах Зохион байгуулалт-менежментийн багийн

үйл ажиллагааны явцын болон эцсийн тайланг нэгтгэн бичиж, хянуулах

Мэргэжил арга зүйн зөвлөмжийг багийн гишүүдийн хамт боловсруулах

Гишүүд Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн

Дэгдэлт гарсан байгууллагын орчны эрүүл ахуйн нөхцөл байдалд үнэлгээ хийх, дүгнэлт гаргах

Ялангуяа байгалийн агааржуулалт

16

Page 17: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

(хөндлөн, босоо агааржуулалт)–ын хэвийн үйл ажиллагаанд хяналт хийх

Хүн амын нягтаршил, стандарт нормтой харьцуулалт хийх

Эрүүл ахуйн бусад арга хэмжээ: гар угаах, бие засах нөхцөлийг үнэлэх

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэхийг тодруулах

БусадСанхүүгийн мэргэжилтэн

Талбарын багийн ахлагчтай хамтран төсөв, төлөвлөлт хийх

Шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх

Санхүүгийн дэмжлэг, хүмүүнлэгийн тусламж авах ажлыг зохион байгуулах

Гэнэтийн дэгдэлтийн үед зарцуулах хөрөнгө нөөцийн сантай байх асуудлыг шийдвэрлэх

Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн тархвар судлаач

Шуурхай хариу арга хэмжээ авах “Талбарын баг”-ийн ахлагчаар ажиллах, түүнд заагдсан үүргийг гүйцэтгэх

Талбарын багийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тухай бүрд танилцуулах

Дэгдэлтийн урьдчилсан болон эцсийн дүгнэлт зөвлөмжийг хэлэлцүүлэх

Дэгдэлт гарсан байгууллагын удирдлагын төлөөлөл

Шуурхай хариу арга хэмжээ авах “Талбарын баг”-ийг тухайн байгууллагад ажиллах нөхцлийг бүрдүүлэх

Талбарын багийн ахлагчтай нягт хамтран ажиллах ба шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай гаргаж өгөх

Тухайн байгууллагад “Талбарын баг” ажиллахад шаардлагатай өрөө, тасалгаа, гэрэл цахилгаан, дулаан, цэвэр ус зэрэг дэд бүтцийн бүх асуудлыг шийдвэрлэх

Тухайн байгууллагад дэгдэлтийг хариуцаж ажиллах албан тушаалтанг томилох

Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, үзлэг шинжилгээнд хамрагдах хүмүүсийг бүрэн хамруулах арга хэмжээ авах

Сүрьеэ илэрсэн хүмүүсийг (ажилтан, албан

17

Page 18: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

хаагч, суралцагч, хүмүүжигчид) эмчилгээнд бүрэн хамруулах арга хэмжээ авах

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүмүүсийг бүрэн хамруулах, эмчилгээний явцын хяналт хийх

Ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх арга хэмжээ авах

Хувь хүний нууцыг чандлан хадгалах Байгууллагад гарсан үйл явдлын талаар

мэргэжлийн байгууллагатай хамтран үнэн зөв мэдээлэл өгөх, аливаа цуурхалаас урьдчилан сэргийлэх

Олон нийттэй харилцах хэвлэлийн ажилтан

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ, мониторинг хийж, гарсан үр дүнг багийн бүх гишүүдэд өдөр тутам илгээх, цаашдын чиглэлийг боловсруулах

Дэгдэлт гарсан байгууллагын ажилтан, албан хаагч, суралцагч, хүмүүжигч зэрэг зорилтот бүлгийн мэдлэгийн түвшинг тогтоох, хэрэгцээг гаргаж, шаардлагатай мэдээллээр хангах

Мэдээллийг цаг тухай бүр шинэчлэн боловсруулж, хүн амд оновчтой хувилбараар хэрхэн хүргэх талаар багийн хурлаар хэлэлцүүлэх

Үүссэн нөхцөл байдалтай холбоотой олон нийтийн санаа бодлыг сонсох, иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл цуглуулах, эргэн мэдээллээр шуурхай хангах

Хүн ам, хамтран ажиллагч түншүүдийг нэг эх үүсвэрээр, нэгдсэн мэдээллээр хангах

18

Page 19: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Хүснэгт 7. Шуурхай хариу арга хэмжээ авах-Талбарын багийн үүрэг, хариуцлага

Чиглэл Албан тушаал Гүйцэтгэх үүрэгБагийн ахлагч

Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн тархвар судлаач

Талбарын ажлыг зохион байгуулах, хяналт тавих Талбарт ажиллахаас өмнө багийн гишүүдийн

ажил үүргийн хуваарийг танилцуулах Дэгдэлт гарсан газрын удирдлагатай хамтран

ажиллах Талбарт цугларсан мэдээллийн чанарт хяналт

тавих Зохион байгуулалт-менежментийн багийг

мэдээллээр хангах Талбарт ажиллаж урьдчилсан болон эцсийн

дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх Талбарын тайлан бичих

Гишүүд Аймаг, дүүргийн сүрьеэгийн зохицуулагч

Асуумж авах Эмнэлзүйн үзлэг хийх Эмнэлзүй, лабораторийн шинжилгээ, цээжний

рентген зураг, туберкулины арьсны сорилын үр дүн зэрэгт үндэслэн тухайн оролцогчийг сүрьеэтэй эсэх дүгнэлт гаргах

Тохиолдлын тодорхойлолтын дагуу ангилах Цаашдын эмчилгээ, хяналтын асуудлын талаар

шийдвэр гаргахДүрс оношилгооны эмч

Цээжний рентген зураг авах бэлтгэл хангах Цээжний рентген зургийн дүгнэлт гаргах Цэрний шинжилгээ авах хүмүүсийг тодорхойлох Маягтуудыг бүрэн хөтлөх Оролцогчдод шаардлагатай зөвлөгөө өгөх Талбарт ажилласан тайлан бичих

Лабораторийн эмч

Талбараас ирүүлсэн сорьцыг хүлээж авах, хадгалах, боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

Шаардлагатай шинжилгээ хийж, дүгнэлт гаргах (түрхэц, Xpert MTB/RIF )

ХӨСҮТ-ийн СҮЛЛ-т илгээх сорьц, шинжлэгдэхүүнийг журмын дагуу хүргүүлэх

Дэгдэлтийн үед лабораторийн мэдээллийн менежментийг хариуцах

Лабораторит шаардлагатай урвалж бодис,

19

Page 20: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

оношлуур хэрэгслийн жагсаалтыг гаргаж, багийн ахлагчид танилцуулах

Лабораторит биоаюулгүй ажиллагааны журмыг баримтлан ажиллах

Дэгдэлтийн үед ажилласан ажилчдын илүү цагийн бүртгэл хийх

Явцын болон эцсийн тайлан бичиж багийн ахлагчид өгөх

Нийгмийн эрүүл мэндийн ажилтан

Илрүүлэлтэнд оролцогчдоос асуумж авах Илрүүлэлт болон сүрьеэ өвчний талаар

мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах

Тухайн байгууллагад сүрьеэгийн дэгдэлт гарахад нийгмийн талаас нөлөөлсөн байж болох хүчин зүйлийг илрүүлэх, дүгнэлт гаргах

Дэгдэлт гарсан байгууллагын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн

Талбарын багийн ахлагчийн өгсөн зөвлөмжийн дагуу ажиллах

Илрүүлэлт эхлэхээс өмнө талбарын багийн ажиллах өрөө тасалгааг бэлтгэх

Оролцогчдыг тогтоосон хуваарийн дагуу илрүүлэлтэнд хамрагдахыг зохицуулах

Нэг газар хэт бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх Илрүүлэлтийн талаар оролцогчдод зөвлөгөө,

мэдээлэл өгөх Илрүүлэлтэнд хамрагдаагүй оролцогчийг

байгууллагын удирдлагад танилцуулах, бүрэн хамруулах арга хэмжээ авах

Рентген техникч

Зөөврийн рентген аппаратын хэвийн ажиллагааг хангах

Цээжний рентген зургийг чанарын өндөр түвшинд авах

Талбарт авсан бүх зургийг тусгай хавтас үүсгэж цахим хэлбэрээр хадгалах

Илрүүлэлтэнд оролцогчдын зураг алдагдахаас сэргийлэх

Бүх цээжний рентген зургийг хатуу дискт хуулж, багийн ахлагчид өгөх

Зөөврийн рентген аппаратыг ачиж, угсрах болон бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллана

Лаборант Цэрний сорьц цуглуулахад шаардлагатай

20

Page 21: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

материал бэлтгэх Цэрний сорьц цуглуулах талаар оролцогчид

нарийвчилсан зөвлөгөө өгөх Цэрний сорьц цуглуулах Цэрний сорьцыг хүйтэн хэлхээний горимын дагуу

хадгалах, тээвэрлэх Цэрний сорьцыг хуваарийн дагуу лабораторит

зөөвөрлөх Лабораторийн маягтуудыг бүрэн хөтлөх Цэрний сорьц өгөөгүй оролцогчийн талаар тухай

бүр багийн ахлагчид мэдээлэх Талбарт хог хаягдлыг зааврийн дагуу устгах

Сувилагч Туберкулины арьсны сорилыг хүйтэн хэлхээний горимын дагуу тээвэрлэх, хадгалах

Илрүүлэгт оролцогчдод туберкулины арьсны сорилын талаар мэдээлэл өгөх

Туберкулины арьсны сорил тавих, хэмжилт хийх, дүгнэлт гаргах

Маягтуудыг бүрэн гүйцэд хөтлөх Туберкулины арьсны сорил тавиулаагүй эсвэл

хэмжилт хийлгээгүй оролцогчийн талаар багийн ахлагчид мэдээлэх

Үлдэгдэл туберкулины арьсны сорилыг зааврын дагуу устгах, тэмдэглэл хөтлөх

Талбарт ажилласан тайлан бичихЭмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Явуулын болон зөөврийн рентген аппаратын хэвийн үйл ажиллагааг хангах

Нэмэлт засвар үйлчилгээг цаг тухай бүр хийж байх

Жолооч Талбарын багийн ахлагчийн өгсөн үүргийн дагуу ажиллах

Автомашиныг бэлэн байдалд байлгах засвар үйлчилгээ шатахуун, тослох материал зөөврийн рентген аппарат болон

лабораторийн хэрэгсэлийг ачиж буулгах, зөөх, угсрах зэрэгт туслах

багийн гишүүдийн зам, тээврийн аюулгүй байдлыг хангах

21

Page 22: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Шуурхай хариу арга хэмжээ авах талбарын баг нь дараах зүйлд онцгой анхаарал хандуулж ажиллана.

1. Дэгдэлтийн тухай мэдээллийг шалгах: тохиолдлын тодорхойлолт, тохиолдлын жагсаалт, тархварзүйн бичиглэл судалгаа, бүх хавьтлуудын мэдээлэл, шинжилгээний үр дүнгүүд

2. Сүрьеэгийн дэгдэлт нь хүн амын эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа эсэх (эмэнд тэсвэртэй сүрьеэ.....)

3. Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа эсэх4. Өвчин хүнд явцтай, цаашид тархах шинжтэй (нас баралт гарсан....)5. Өндөр эрсдэл бүхий байгуулагад (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорих анги,

цэргийн анги нэгтгэл, дотуур байр, асрамж, халамжийн газар, уул уурхайн кампус гэх мэт) гарсан

6. Дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг нягтлах, одоогийн дэгдэлтэнд тохируулан шаардлагатай өөрчлөлтийг хийх

7. Тулгарч буй бэрхшээл болон явцын талаар хэлэлцэх хурлын тов, хуваарь гаргах.

Энэхүү баг нь дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээг зохион байгуулахад дараах үйл ажиллагааг зохицуулна. Үүнд:

1. Сүрьеэгийн дэгдэлт мөн эсэх талаар тодорхой шийдвэр гаргах2. Ямар төрлийн судалгаа хийх талаар шийдвэр гаргах3. Тохиолдлыг хайх, асуумж авах 4. Цээжний рентген зураг, цэрний сорьцоос гадна ямар эмнэлзүйн сорьц

цуглуулах 5. Лабораторийн ямар шинжилгээг хаана хийх (цэрний түрхэц, Xpert

MTB/RIF, эмэнд мэдрэг чанарын шинжилгээ, өсгөвөрлөх гэх мэт )6. Цаашид тархахаас сэргийлэх зорилгоор авах хариу арга хэмжээг

(сүрьеэтэй өвчтөнг тусгаарлах, эмчлэх, хавьтлын менежмент гэх мэт) тодорхойлж хэрэгжүүлэх

7. Илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтарч ажиллах

8. Тухайн дэгдэлтийн талаар мэдээлэл солилцох хурлыг дэгдэлтийн судалгааны багийн гишүүдийг оролцуулан зохион байгуулах

9. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хамтарч ажиллах зохицуулалтыг хийх 10. Дэгдэлтийн үед гарсан сургамж бүхий “Дэгдэлтийн судалгааны тайлан”

бичиж, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд хүргүүлэх

11.ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг урих зэрэг нэмэлт туслалцаа авах эсэхийг шийдвэрлэх.

22

Page 23: mohs.mnmohs.mn/uploads/userfiles/files/Сүрьеэгийн... · Web viewТөсөл. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ. 2018 оны ...... сарын ..... өдөр

Зургаа: Эрсдэлийн мэдээлэл харилцаа

Эрсдэлийн мэдээлэл харилцаа гэж иргэд, мэргэжлийн байгууллага, шийдвэр гаргагчдад мэдээлэл өгч, санал солилцож, тэдэнд эрсдлийг бууруулахад тохирсон хариу арга хэмжээ авах шийдвэр гаргахад нь нөлөөлөх үйл явцыг хэлнэ. Шаардлагатай тохиолдолд хэвлэл мэдээллийн төлөвлөгөө гаргаж ажиллана. Хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл өгөхөд болгоомжтой хандана. Учир нь сүрьеэ нь нийгэмд ялгаварлан гадуурхалт ихтэй байдаг тул дараах зүйлсийг анхаарч ажиллана. Үүнд:

Өгч буй мэдээлэл нь цаг хугацаагаа олсон, үнэн зөв, тохирохуйц байх Хэвлэл мэдээлэлд өгч буй албан ёсны мэдээллийг дэгдэлтийн судалгааны

багтай тохиролцсон байх Дэгдэлтийн судалгааны баг нь хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээлэлтэй

харилцах ажилтанг томилох ба тэдгээр нь сүрьеэ өвчний болон хэвлэл мэдээллийн чиглэлээр мэдлэгтэй байх

Дэгдэлтийн судалгааны багийн гишүүд дэгдэлтийн талаар олон нийттэй харилцах чиглэлийг тодорхойлсон байх

Сүрьеэ өвчний талаар товч мэдээлэл бэлтгэн дэгдэлтэнд өртсөн хүн ам, хэвлэл, мэдээллийн байгууллагад хүргэх

Радио телевиз, сонин цахим хуудас, утасны мессеж, хэвлэмэл материал зэрэг хэвлэл мэдээллийн боломжит бүх аргыг мэдээлэл харилцаа холбоонд ашиглах

23