Medeelliin vilchilgee

12
Мэдээллийн үйлчилгээ Бэлтгэсэн:Ш.Нарангарав

Transcript of Medeelliin vilchilgee

Page 1: Medeelliin vilchilgee

Мэдээллийн үйлчилгээ

Бэлтгэсэн:Ш.Нарангарав

Page 2: Medeelliin vilchilgee

• Мэдээллийн нөөц нь мэдээллийн бүтээгдэхүүнийг бий болгох суурь нь юм. Аливаа мэдээллийн бүтээгдэхүүн нь түүнийг бүтээгчийн мэдээллийн загварыг илэрхийлж, мэдээллийн бүтээгдэхүүнд зориулагдаж байгаа обьектын тухай түүний хувийн ойлголтыг шингээсэн байдаг. Мэдээллийн бүтээгдэхүүн нь хүний оюуны үйл ажиллагааны үр дүн өгөөд баримт, өгүүлэл, загвар, ном гэх мэт төрлийн ямар нэгэн физик шинж чанартай зөөгч дээр тэмдэглэгдсэн байдаг.

Page 3: Medeelliin vilchilgee

• Мэдээллийн бүтээгдэхүүн гэдэг нь түүнийг үйлдвэрлэгч нь түгээхэд зориулан биет ба биет биш хэлбэртэйгээр бэлтгэсэн өгөгдлийн нийлбэр цогц юм. Мэдээллийн бүтээгдэхүүн нь бусад материаллаг бүтээгдэхүүний нэгэн адил аргуудаар буюу үйлчилгээний тусламжтайгаар түгээгдэнэ.

• үйлчилгээ- Янз бүрийн бүтээгдэхүүний ашиглалтаар хүн буюу байгууллагын хэрэгцээг хангахад чиглэгдсэн байгууллага буюу хувь хүний үйлдвэрлэлийн бус үйл ажиллагааны үр дүн юм.

Page 4: Medeelliin vilchilgee

• Мэдээллийн үйлчилгээ- хэрэглэгчийн мэдэлд шаардлагатай байгаа мэдээллийн бүтээгдэхүүнийг гаргаж өгөх ба олгох үйл ажиллагаа юм. Явцуу утгаараа мэдээллийн үйлчилгээ гэдэг нь компьютерийн тусламжтай гарган авч байгаа үйлчилгээ мэт мэдрэгддэг боловч үнэн хэрэгтээ түүнээс өргөн хүрээтэй ойлголт юм.

Page 5: Medeelliin vilchilgee

Мэдээллийн үйлчилгээ нь:

Page 6: Medeelliin vilchilgee

Үйлчилгээ үзүүлэх үед үйлчилгээ үзүүлэгч ба ашиглагч хоёр талын хооронд гэрээ /хэлцэл/ хийгддэг. Энэхүү гэрээнд үйлчилгээний жагсаалт, үйлчилгээг ашиглах хугацаа, түүний төлөөх хөлс зэрэг заагддаг. Үйлчилгээний жагсаалт нь мэдээллийн нөөцийн ашиглалтын хүрээ, чиглэл, тэдгээрийн үндсэн дээр бий болох бүтээгдэхүүний хэмжээ,чанараар тодорхойлогдоно.

Page 7: Medeelliin vilchilgee

Номын сангууд нь улс орны мэдээллийн нөөцийн зонхилох хэсэг төвлөрдөг газар юм. Номын сангийн хүрээнд үзүүлдэг мэдээллийн үйлчилгээний үндсэн төрлүүд гэвэл:

Page 8: Medeelliin vilchilgee

• Мэдээллийн үйлчилгээ нь компьютерийн болон компьютерийн биш хувилбараар өгөгдлийн сан байгаа үед зөвхөн бий болдог. Өгөгдлийн сан гэдэг нь өөр хоорондоо холбоотой өгөгдлүүдийн нэгдмэл цогц бөгөөд түүнийг зохион байгуулах дүрмүүд нь өгөгдлийг бичих хадгалах, тэмдэглэх ерөнхий зарчим дээр үндэслэгдсэн байдаг. Өгөгдлийн сан нь мэдээллийн үйлчилгээний эх үүсгүүр, мэдээллийн үйлчилгээг зохих албадаар бэлтгэх үе дэх хагас бэлэн бүтээгдэхүүн юм.

Page 9: Medeelliin vilchilgee

• Өгөгдлийн сан нь компьютерийн үе хүртэл тэгж нэрлэгдээгүй боловч, номын сан, архив, мэдээллийн сангууд, лавлах товчоод болон бусад иймэрхүү байгууллагуудад байсаар байсан. Тэдгээрт бүх төрлийн мэдээлэл агуулагдаж л байсан. Компьютер бий болсноор хадгалагдсан өгөгдлийн сангийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, тэр хирээр мэдээллийн үйлчилгээний хүрээ тэлж байна.

Page 10: Medeelliin vilchilgee
Page 11: Medeelliin vilchilgee

Өгөгдлийн номзүйн сан нь товчилсон илтгэл /реферат/, товчлол /аннотаци/ зэргийг оролцуулаад баримтын хоёрдогч мэдээллийг агуулдаг.

Өгөгдлийн номзүйн бус сан нь дараахи олон төрөлтэй байна. үүнд: • Лавлагааны янз бүрийн обьект ба үзэгдлийн тухай мэдээллийг

агуулдаг. Жишээ нь хаягийн, хөдөлгөөний хуваарийн , телефоны , дэлгүүрүүдийн лавлах гэх мэт

• Бүрэн текстийн- Анхдагч мэдээллийг агуулдаг. Жишээ нь Өгүүлэл, сэтгүүл, товхимол гэх мэт

• Тоон-Обьект ба үзэгдлүүдийн тоон тодорхойломж, хэмжээсүүдийг агуулсан байдаг. Жишээ нь: химийн ба физикийн өгөгдүүлд, статистикийн ба хүн ам зүйн өгөгдлүүд гэх мэт

• Текст тоон- обьектын тайлбар ба тэдгээрийн тодорхойломжуудыг агуулна. Жишээ нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн салбараар, улсаар, пүүсээр гэх мэт

• Санхүүгийн – Банк, бирж, компани, пүүсүүдийн гаргасан санхүүгийн мэдэллийг агуулна.

• Хуулийн – Салбар, бүс нутаг, улс орноорхи эрх зүйн баримтуудыг агуулдаг.

•  

Page 12: Medeelliin vilchilgee

Анхаарал тавьсанд баярлалаа