Hamgaalah heregsel

16
ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛУУДЫГ АШИГЛАН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЗЭВСЭГ, ЭД ХЭРЭГСЛИЙГ БЭЛТГЭХ

Transcript of Hamgaalah heregsel

ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛУУДЫГ АШИГЛАН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЗЭВСЭГ, ЭД ХЭРЭГСЛИЙГ БЭЛТГЭХ

Амь дүйсэн нөхцөл, орчинд галт зэвсэг, эд хэрэгсэл нь байхгүй тохиолдолд тэдгээрийг өөрт байх гарын доорх материалуудыг ашиглан орлуулан хийж болдог.

ХАМГААЛАХ ЗЭВСЭГ

Таяг.

Хэдийгээр таягийг алхахад тулгуур болгон ашигладаг боловч аргагүй тохиолдолд тэдгээрийг өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж болдог. Могой болон чоно, нохойны эсрэг таягийг ашиглахад ихээхэн үр дүнтэй байдаг

Жишээ нь: Монголд дээр үед явган бадарчингуудын чоно, нохойны эсрэг ашигладаг хамгийн гол хэрэгсэл нь түшиж явдаг хоёр саваа таяг нь байсан. Мөн таяг нь харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хөдөлгөөн үйлдэх явцад нүдийг бут, шугуйнуудаас хамгаалж өгдөг.

Бороохой.

Таягны нэгэн адил өөрийн нөөц бололцоонд тулгуурлан сайн чанарын мод, металл зүйлсийг бороохой болгон ашиглаж болох бөгөөд тэднийг шидэхгүйгээр, барьж хэрэглэх нь үр дүнтэй.

Муна.

Жирийн модны төгсгөлд хад, чулуу, төмөр гэх мэт хатуу эд зүйлсийг бэхлэн хүндрүүлснээр өөрийгөө хамгаалж болохуйц мунатай болж болно.

Уян муна.

Энэхүү муныг бүтээхэд 35-45 см урт бүхий мод, 1,5-2,25 кг жинтэй хад, чулуу болон бусад жин татахуйц материал, 10 см-ийн урттай холбож бэхлэх уян хатан утас шаарддаг.

ХУРЦ ИРТЭЙ ЗЭВСЭГ, ЭД ХЭРЭГСЛҮҮД

Хутга нь ерөнхийдөө гурван төрлийн үүргийг давхар гүйцэтгэдэг цоолох, огтлох, хэрчих. Мөн хутгыг амь дүйсэн нөхцөлд өөрийгөө хамгаалах бусад эд хэрэгслийг бий болгож, бүтээхэд ашиглаж болдог давуу талтай. Хэрэв та аргагүй нөхцөлд хутгагүй бол дараах материалуудыг ашиглан хутгыг орлуулж болох өөрийгөө хамгаалах зэвсгийг бүтээж болно.

Хад, чулуу.

Хад, чулууг ашиглан хурц ирмэг бүхий чулуун зэвсэг хийж болох ба шаардлага хангахуйц сайн чулууг голын эрэг, саваас хайх нь хамгийн тохиромжтой байдаг.

Хад, чулуунд ирмэг гаргах, хурцлах гурван төрлийн түгээмэл арга байдаг.

1.Чулууг хүчээр бутаргах. Энгийн, цаг хугацаа бага шаардагдах ба та сонгосон хад, чулууг шидэх, савах замаар хэдэн хэсэгт бутаргаж, хурц ирмэг үүссэн хэлтэрхийг сонгох зарчмаар явагдана.

2.Чулууг тэг дундуур нь хувгах. Мөн л энгийн, тусгай багаж хэрэгсэл

зарцуулахгүйгээр дөш чулуу ашиглан чулууг тэг голоор нь хуваах зарчмаар ажиллана.

Чулууг хурц ирмэг гарган үзүүрлэн,хэмхлэх: цаг хугацаа, ур чадвар зарцуулах бөгөөд чулууг хэмхлэх хурц ирмэгтэй чулуу болон хатуу биет шаардлагатай болдог. ингэж хэмхлэж хурц иртэй хутгыг орлохуйц зэвсэгтэй болсны дараагаар түүнийг урт бариулд бэхлэх болон бариул гарган оосор, бүчээр ороож ахуйн хэрэгцээ болон өөрийгөө хамгаалах зориулалтаар ашиглаж болно

Модоор өөрийгөө хамгаалах хутга, жад гэх мэт хурц үзүүртэй зэвсэг хийж болох ба ан агнах, загасчлах зориулалтуудаар ашиглаж болно

Яс. Аргагүй байдалд орсон үед ан амьтдын яс ч гэсэн хурц үзүүртэй зэвсэг болж ирдэг.

Нум сум. Монголчууд эрт цагаас эхлэн нум сумыг өргөнөөр хэрэглэж эхэлсэн ба ямарч энгийн Монгол хүн нум сум хийх анхан шатны төсөөлөлтэй байдаг.

Бола. Бола нь хээрийн нөхцөлд гарын доорх материалуудыг ашиглан хялбархан хийж болох хэрэгсэл бөгөөд зугатаж яваа амьтан болон нам доор сүрэглэн нисч буй шувууг барихад ашиглаж болдог

Ахнааралаа хандуулсан таньд баярлалаа