Gar UGAAH DELHIIN UDUR

9
Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15 Удирдамж, Зөвлөмж Тэмдэглэлт өдрийг зохион байгуулах ажлын хэсэг Боловсруулсан: “Эй Си Эф Монгол” ОУБ

Transcript of Gar UGAAH DELHIIN UDUR

Page 1: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

Удирдамж, Зөвлөмж

Тэмдэглэлт өдрийг зохион байгуулах ажлын хэсэг

Боловсруулсан: “Эй Си Эф Монгол” ОУБ

Page 2: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

1

Дэлхийн Гар Угаах Өдрийн тухай

Жил бүрийн 10 сарын 15 - “Дэлхийн Гар Угаах

Өдөр” бол дэлхийн олон сая хүмүүсийг савангаар

гараа угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, татан

оролцуулахад чиглэгдсэн компанит үйл

ажиллагааг явуулдаг тэмдэглэлт өдөр юм. Энэ

өдрийн гол үзэл санаа нь гараа савандаж

угааснаар өвчнөөс сэргийлэх чухал алхам болдог

гэдгийг мэдүүлэхэд чиглэгддэг. НҮБ-ын Ерөнхий

Ассемблей 2008 оныг “Олон улсын Ариун цэврийн

жил” болгож байгаатай холбогдуулан жил бүрийн

10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр”

хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн

дадлыг сайжруулахыг уриалсан.

Дэлхийн Гар Угаах Өдрийн чиглүүлэх үзэл санаа

нь улс үндэстэн, дэлхий нийтийн хүн ардад

савангаар гараа угаах соѐл, зан төлвийг дэмжих

явдал юм. Хэдийгээр хүмүүс гараа угаадаг

боловч бие зассаныхаа дараа, хоол идэхийн өмнө

гэх зэрэг зайлшгүй шаардлагатай үед маш цөөхөн

хувь нь л гараа савангаар угаадаг.

Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох

шалтгаан болсон амьсгалын замын ба гэдэсний

халдварч өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй

бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах

явдал юм. Жил бүр 3,5 саяас хол илүү давсан

хүүхдүүд дээрх өвчлөлүүдийн улмаас 5 насныхаа

төрсөн өдрийг ч тэмдэглэж чадалгүйгээр амь

үрэгдэж байгаа билээ. Учир нь тэдгээр

хүүхдүүдийн амийг аврах боломжийг хангая гэтэл

гараа савангаар угааж хэвшээгүй байдал улмаар

гараа савангаар угаахыг сурталчлах нь үргэлж

тийм ч амар биш байж ирсэн нь нөлөөлж байна.

Гараа савандаж угааж байх энэхүү ухамсар,

үзэл санааг сургууль, гэр орон, олон нийтийн

газарт автоматаар хийж хэвшсэн зан үйл болтол

нь төлөвшүүлэхийн төлөө ажиллах шаардлага

тулгарч байна. Бие зассаны дараа, хоол

идэхийн өмнө гараа савандаж угаах үйлдлийг

өөрийн төрөлхийн рефлекс, зуршил болтол нь

хэвшүүлж чадвал ямар ч вакцин, эмнэлгийн

оролцооноос ч илүүгээр гэдэсний халдварт

өвчний үхэл эндэгдлийг даруй хагасаар,

амьсгалын замын өвчлөлөөс үүсэх эндэгдлийг

дөрөвний нэгээр багасгаж чаддаг байна. Гараа

савандаж угаах хэвшилийг илүү олон хүнд

төлөвшүүлснээр 2015 он гэхэд тав хүртэл насны

хүүхдийн үхэл эндэгдлийг гуравны хоѐроор

багасгах Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэхэд

асар их хувь нэмрийг оруулах болно.

Дэлхийн Гар Угаах өдөр бол гараа савандаж

угаадаг болгоход чиглэгдсэн олон үйл

ажиллагаагаараа дэлхийн таван тивийн олон

сая хүн ардын анхаарлын төвд байх өдрүүд

билээ.

Page 3: Gar UGAAH DELHIIN UDUR

Олон олон жил Дэлхийн Гар Угаах

Өдрийг тэмдэглэснээр энэ үйл

явдал нь бодлого

боловсруулагчдад, холбогдох

байгууллагуудад хандсан

сурталчилгааны хүчтэй нөлөөтэй

индэр болох төдийгүй олон нийтэд

далайцтай итгэл үнэмшлийг

төрүүлэх зан байдлыг өөрчлөх

арга хэмжээ болох юм.

Гэдэсний болон амьсгалын замын өвчинд хүүхдүүд хамгийн их нэрвэгддэг учраас Дэлхийн Гар

Угаах Өдрийн ихэнхи үйл ажиллагаа сургууль, хүүхдүүдийн хүрээнд хамардаг бөгөөд эрч хүчтэй,

өөдрөг, шинэ зан төлвийг амархан хүлээн авах чадвартай нийгмийн нэгэн хэсэг болох хүүхдүүд

гэртээ, сургуульдаа, олон нийтэд зан үйлийг өөрчлөгч асар хүчтэй нэгэн байдаг.

Гараа савандаж угаахад олон нийт болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд олон улсын

байгууллагууд эвлэлдэн нэгдсэн байдаг. 2001 онд байгуулагдсан энэхүү түншлэлд НҮБ-ын

Хүүхдийн сан, USAID, Дэлхийн банкны ус, ариун цэврийн хөтөлбөр, Лондонгийн эрүүл ахуй,

халуун орны өвчин судлалын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн Жонн Хопкинсийн их сургууль,

Гэдэсний халдварт өвчин судлалын олон улсын төв, Colgate-Palmolive, Unilever, Procter &

Gamble, USAID/эрүүл ахуйг дэмжих хөтөлбөр болон Усан хангамж, ариун цэврийн хамтын

ажиллагааны консул зэрэг байгууллагууд нэгджээ.

Гараа савандаж угаахад төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлснээр гараа

савандаж угаахыг улс орон даяар олон түмэнд сурталчлах, гэдэсний болон амьсгалын замын

өвчиний дэгдэлтийг бууруулах, энэ нь эрүүл мэндээ хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлтэй,

хосгүй үр нөлөөтэй, өртөг зардал багатай арга болохыг харуулах явдал юм.

Page 4: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

1

Гараа савандаж угааснаар өвчлөлийг бууруулна

Гараа угаахыг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ажлын тулгын чулуу гэдэг бол эрүүл ахуйн зөв дадал зуршил, ариун цэврийн байгууламж, үйлчилгээ нь халдварт өвчлөлийн төвшинг бууруулах хамгийн үндсэн чиглүүлэгч болсоор ирсэн. Энэ нь өтгөн ялгадсыг эрсдэлгүй, найдвартайгаар ялган зайлуулах болон хангалттай хүрэлцэхүйц цэвэр ус, гараа савандаж угаадаг байснаар гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй, хямд төсөр арга юм. Мөн гараа савандаж угааснаар тав хүртэл насны хүүхдүүдийн амь насыг авч одох хамгийн том шалтгаан болох амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж чаддаг. Гэдэсний цагаан хорхой, нүдний халдварт өвчин, арьсны үрэвсэлт өвчин тусахаас сэргийлж хамгаалдаг.

Гэдэсний халдварт өвчин

Энэхүү өвчлөл нь таваас доош насны хүүхдүүдийн үхлийн

хамгийн гол шалтгааны хоѐрдугаарт бичигддэг. Маш олон

судалгааны дүнгээр гараа савандаж угаах нь энэхүү өвчний

дэгдэлтийг хагас дахин багасгадгийг харуулж байна. Гэдэсний

халдварт өвчин нь уснаас хамааралтай гэгддэг боловч илүү

нарийвчлан авч үзвэл өтгөн ялгадсаас дамжин халдварлаж

байгаа өвчин үүсгэгч байдгийг мэдэх хэрэгтэй. Иймд энэ нь өтгөн

ялгадаснаас хамааралтай өвчин юм. Өтгөн ялгадастай цуг

эдгээр өвчин үүсгэгчид бохир гараар дамжин хоолтой цуг аманд

орох, ундны усыг халдварлуулах, угаагаагүй түүхий хоол хүнс,

угаагүй халбага сэрээ, гэр ахуйн хэрэгсэл, хувцас хунараар

дамжин хүний биед орж өвчлүүлдэг. Харин гараа савандаж

угааснаас энэ замыг хааж өгнө.

Амьсгалын замын халдварт өвчин Уушигны хатгалгаа зэрэг амьсгалын замын халдварт өвчин бол

бага насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг

юм. Гараа савандаж угаах нь энэ төрлийн өвчний нянг ч ,

гэдэсний халдварт өвчний нянг ч устгаж халдвар тархах

нөхцөлийг ойролцоогоор 25%-иар бууруулдаг.

Гэдэсний хорхой,нүдний халдварт өвчин

арьсанд үрэвсэлт өвчин Судалгаанаас харахад савангаар гараа угаах нь дээрх

өвчнүүдийн нянг устгаад зогсохгүй арьсны үрэвсэлт өвчин,

нүдний халдварт өвчин арьсыг бохирдуулагч өвчин үүсгэгч элдэв

төрлийн нянг устгадаг

Гэдэсний халдварт өвчний үхэл эндэгдлийг багасгах хүчин зүйлүүд [%]

Page 5: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

2

Та юу хийж чадах вэ?

Хэрвээ танайх засгийн газрын байгууллага бол

Сургуулийн ус ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой үндэсний стандарт, бодлогын баримт

бичгүүд, гараа савандаж угаахыг дэмжих үндэсний хөтөлбөр зэргийг нягтлан сайжруулах;

Улсын хэмжээнд сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал болон гараа савандаж угаахыг

дэмжих үндэсний хөтөлбөрийг удирдан чиглүүлэх хариуцлагатай албан тушаалтанг томилох;

Улсын хэмжээнд хяналт үнэлгээ явуулдаг эрүүл мэнд, боловсролын мониторингийн системд гар

угаалт, ус /ариун цэвэр/ эрүүл ахуйн индикаторууд хэрхэн тусгагдсаныг нягтлах;

Сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг сайжруулах болон гараа савандаж

угаахыг дэмжих үндэсний хөтөлбөрийг дэмжих улсын төсөв, санхүүжилтийг нягтлан

баталгаажуулах;

Сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн, эрүүл мэндийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн сан

хөмрөгийг нэмэгдүүлэхийн тулд олон төрлийн санхүүжүүлэх донор байгууллагуудыг хайх,

Аймаг нийслэлийн боловсролын газрын дарга нар, сургуулийн багш, захирлуудуудыг хүүхдэд

ээлтэй орчин бүхий ус ариун цэвэр эрүүл ахуй, гараа савандаж угаах нөхцөлийг бүрдүүлэхийн

төлөө ажиллахыг хөхүүлэн дэмжих;

Хэрвээ танайх хувийн компани бол

Компанийнхаа нийгмийн хариуцлагын хөтөлбөрт гараа савандаж угаах, сургууль, олон нийтийн ус

ариун цэвэр эрүүл ахуйн асуудалд дэмжлэг үзүүлэх талаар тусган анхаарч ажиллах;

Компанийнхаа маркетингийн бодлого, зар сурталчилгааныхаа хөтөлбөрийг гараа савандаж

угаахыг сурталчлахтай уялдуулан холбож Дэлхий Гар Угаах Өдрийг сурталчилах;

Ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйл ажиллагаа, ялангуяа сургууль дээрх энэ төрлийн үйл

ажиллагаанд зориулсан уралдаан, аяныг зохион байгуулах болон ялагчийн шагналыг

санхүүжүүлэх (савангаар хангах, гар угаах хэрэгсэл, ариун цэврийн байгууламжаар тоноглох гэх

мэт);

Дэлхийн Гар Угаах Өдрийн сурталчилгаа болон зайлшгүй шаардлагатай үед гараа савандаж

(өөрийн компанийн бүтээгдэхүүнээр) байх ѐстойг сануулсан зар сурталчилгааг радио телевизээр

дамжуулах зардлыг санхүүжүүлэх;

Хэрвээ танайх донор байгууллага бол

Ус ариун цэвэр, эрүүл ахуйн салбар, тэр дундаа савангаар гараа угаахад дэмжлэг үзүүлэхэд

төсөв, бодлого чиглэлээ нягтлан үзэж боловсронгуй болгох;

Сургууль, эрүүл мэндийн байгууллагын ус ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах болон

гараа савандаж угаахыг дэмжих сангийн хэмжээг өсгөх;

Дэлхийн Гар угаах Өдөр мөн тэрчлэн орон нутаг, улс орны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх

төслийн хүсэлтийг төлөвлөж, сурталчлан гүйцэтгэх;

Судалгааны ажлыг санхүүжүүлэх

Конференс, Дэлхийн Гар Угаах Өдрийн уулзалт, хурал зөвлөгөөнийг санхүүжүүлэх зохион

байгуулах

Ялангуяа сургууль, эрүүл мэндийн байгууллагын ус ариун цэвэр, эрүүл ахуй болон савангаар

гараа угаах бололцоог нэмэгдүүлэхэд хувийн хэвшилтэй түншлэл тогтоон ажиллах;

Page 6: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

3

Хэрвээ танайх төрийн бус байгууллага бол

Дэлхийн Гар Угаах Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх аливаа арга хэмжээг зохион байгуулах, оролцох;

Гараа савандаж угаах болон эрүүл ахуйн сургалт сурталчилгааг явуулах

Сургууль, эрүүл мэндийн байгууллагын ус ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах болон

гараа савандаж угаах асуудалд анхаарлаа хандуулахад ч нөлөөлөх зорилгоор зөвлөх үйлчилгээ

үзүүлэх;

Хэрвээ танайх сургуулийн байгууллага бол

Дэлхийн Гар Угаах Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх аливаа арга хэмжээг зохион байгуулах, оролцох;

Сургууль дээр хүүхдүүд гараа савандаж угаах нөхцөлийг бүрдүүлэх;

Гараа савандаж угаах болон эрүүл ахуйн сургалт сурталчилгааг явуулах;

Улсын хэмжээнд сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал болон гараа савандаж угаахыг

дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн нөхцөл бололцоог сайжруулахын төлөө ажиллах;

Хэрвээ та оюутан бол

Дэлхийн Гар Угаах Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх аливаа арга хэмжээнд идэвхтитэй оролцох;

Гараа савандаж угааж байх зөв дадал зуршлыг хэвшүүлж, олж авсан мэдлэг мэдээлэл, гараа

савандаж угаахын ашиг тусыг гэр орныхон болон найз нөхөдтэйгөө хуваалцах;

Хэрвээ та эцэг эх бол

Дэлхийн Гар Угаах Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдэд хүүхдээ оролцоход нь туслах;

Хүүхдийнхээ сурч байгаа газрын ус ариун цэвэр, эрүүл ахуйн аливаа асуудлыг сайжруулахад

анхаарал хандуулж оролцдог байх;

Сургууль дээрээ олж мэдсэн мэдлэг хандлагыг өөрийн гэр орондоо хэвшүүлэх нөхцөлийг

бүрдүүлэх (бие засах газрынхаа ойролцоо гараа савандаж угаах нөхцөл бүрдсэн эсэхийг нягтлах);

Page 7: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

4

Ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж болох вэ?

Хэн нэгэн хаана ч амьдралынхаа турш “өөрөө өөртөө хийж чадах” зүйл бол гараа савандаж угаах юм. Мөн түүнчлэн дэлхийн айл өрх бүр савантай байх, усыг гамтай ашиглан үр нөлөөтэйгээр гараа угаах хэрэгтэй.

Дэлхийн гар угаах өдрийг илүү үр бүтээлтэй албан ѐсны өдөр болгон тэмдэглэж олон түмэнд нөлөөлөх олон арга зам байдаг. Үүний заримаас жишээ болгон танилцуулж байна.

Өдөрлөг, арга хэмжээг эхлүүлэх

Засаг захиргааны байгууллага, мэргэжилтэн, сургууль хүүхдийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтээй хамтран зохион байгуулах, ДГУӨ-ийн арга хэмжээнүүдийн нээлт хийж олон нийтийн анхаарлыг татах баннер зурагт хуудас зэрэг биет зүйлсээр Гар Угаах Өдрийн уур амьсгалыг бүрдүүлнэ.

Хичээл,сургалт явуулах

Бохир гарын уршиг, гар угаахын ач холбогдол зэргийг хүүхдүүдэд заах бөгөөд бодит туршилт, баримтат кино, биеэр үлгэрлэн үзүүлэх, хамгийн муу ба сайн туршлагыг таниулах олон арга хэлбэрийг ашиглаж болно. Гараа савангаар зөв угаах дарааллыг эзэмшүүлж өвчнөөс сэргийлэх арга замыг хүмүүсийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан телевиз радио хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зааж болох юм. (Жишээ нь хүүхдийн нэвтрүүлэгт гар угаах дарааллыг дуугаар дамжуулан заах гэх мэт)

Хэвлэл мэдээллийн арга хэмжээ

ДГУӨ-ийн арга хэмжээнүүдийг сурвалжлан мэдээллэх, асуудал дэвшүүлсэн телевизийн хэлэлцүүлэгт эрх мэдэлтэн, сургууль хүүхдийн байгууллага зэргийн төлөөллийг оролцуулах, өнөөгийн бодит байдлыг газар дээрээс нь сурвалжилж олон түмэнд хүргэх.

Сургууль дээр зохиогдох уралдаан Зан төлвийг өөрчилж, зөв дадлыг эзэмшүүлэх зорилготой уралдаан тэмцээнүүдийг сургууль хүүхдийн байгууллага дээр зохион байгуулж болно. Үүнд: - Гар угаах дууны тэмцээн - Уралдаант тоглоом - Гар зураг, зурагт хуудас гаргах

уралдаан - Эссэ бичлэг, шүлэг, жүжигчилсэн

тоглолтын уралдаан - Сургуульдаа савангаар гараа угаах

бололцоог хангуулах хөдөлгөөн өргүүлэх

Олны танил хүмүүсээс гараа савандаж угаахыг уриалах илч томилох Олимпийн аварга, дуучин, спорт урлагийн одод, нийгмийн зүтгэлтэн зэрэг хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, олны танил хүмүүсийг нийгмийн сайн сайхны төлөө үйлст татан оролцуулдаг жишгийн дагуу тэдгээрээс хэн нэгийг савандаж гараа угааж байх зан байдлыг төлөвшүүлэхэд хүмүүст нөлөөлөх илчээр томилж болно. Жишээ нь хамгийн их итгэл бишрэлийг төрүүлж байгаа спортын од гараа савандаж угааж заншсанаар өвчин эмгэгээс холуур байж спортын өндөр амжилт гаргахад түлхэц өгсөн гэсэн санаагаар гараа савандаж угааж байгаа зурагт хуудас, реклам цацагдах нь олон нийтэд онцгой нөлөө үзүүлдэг байна.

Фото зургийн уралдаан Хүмүүс савангаар гараа угааж байгааг харуулсан үндэсний хэмжээний фото зургийн уралдаан зарлах нь бас нэг төрлийн үр дүнтэй мэдлэг мэдээллийг өсгөх арга хэмжээ болж болох юм. Үүнийг сургууль, хүүхдүүдэд чиглүүлэх нь зүйтэй юм.

Page 8: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

5

Дэлхийн Гар Угаах Өдрийг

тэмдэглэн өнгөрүүлэх ажлын

хэсэг байгуулах

Дэлхийн Гар Угаах Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулах, эсвэл өмнөх ажлын хэсгийн үйл ажиллагааг сэргээх замаар жил бүр энэ өдрийг тэмдэглэх, зохион байгуулах ажлыг төлөвлөж удирдан чиглүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрөл бүрийн байгуулагас төлөөлөө оруулна. (засгийн газрын байгууллагууд, ТББ, хувийн хэвшил болон олон нийтийн байгууллагын төлөөлөл) Хэрэв боломж байвал үйл ажиллагаагаа ус ариун цэвэр, эрүүл ахуйн компанит ажилтай уялдаа холбоотой болгож, засгийн газрын байгууллагууд, парламент, ТББ-ууд, хэвлэл мэдээллийнхэн, шашны тэргүүн, иргэдийн бүлэг, сургууль, хувийн хэвшлийнхэн болон энэ салбартаа идэвхитэй оролцоотой байгууллагуудын оролцоог сайтар хангах хэрэгтэй. Дээрх компанит ажлын үеэр ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах зорилгодоо хүрэхийн тулд улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн нөлөөлөл, амлалт шийдвэрийг гаргуулах, төрөл бүрийн мэдээлэл харилцааны суваг, уламжлалт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан хүмүүсийн бодол санааг өөрчлөхөд нөлөөлөх ажлууд хийгддэг. Мөн сургуулийн эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, мэдлэг мэдээллийг түгээх боломжуудыг сайжруулах, судалгаа, хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг хийдэг.

Гар угаах байгууламжийг сайжруулах уралдаан Хэн ч хэрэглэж ашиглах(худалдан авах) боломжтой байх гар угаах байгууламжийн шийдэл, дизайныг гаргаж барьж байгуулах талаар уралдаан зохион байгуулж болох юм. Энэ уралдааныг техник сэтгэлгээтэй ахлах ангийн сурагчдын дунд болон инженер, инженерийн компаниуд, урлаг, дезайны оюутнууд, багш нарын хүрээнд гэх мэтээр өөр өөр төрлөөр зохион байгуулж болох юм.

Ус, Ариун Цэвэр, Эрүүл

ахуйн хэвлэлийн

мэдээллийн шагнал

Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг сэтгүүлчдийн дунд ус, ариун цэвэр, эрүүл ахуйн сэдвээр бичих сэдлийг идэвхижүүлж цаасан болон электрон хэлбэрээр, радио телевизээр дамжуулан хүмүүст хүргэх зорилгоор энэ төрлийн шагналыг санаачилдаг. Гол зорилго нь энэ сэдэв хэвлэл мэдээллийн өргөн хүрээг хамарч, олон нийтэд хүртээмжтэй байхад чиглэгдэнэ.

Стийкер наах Гараа савандаж угаахыг сануулсан үгстэй гар, ус, савангийн хэлбэртэй гэх мэт стийкерийг сургууль дээр хүүхдүүдийн гар угаах угаалтуурын ойр, жорлонгийн ойролцоо болон хүмүүсийн олноороо цугларч болох автобусны зогсоол гэх мэт газар байрлуулж болно.

Текст мессеж Эрүүл мэнд, гараа савандаж угаахтай холбоотой текст мессеж/sms –ийг гар утасны оператор компаниудаар дамжуулснаар маш олон хүмүүст хүрэх боломжтой байдаг. Жишээ нь 2011 оны Дэлхийн Гар Угаах Өдрийн үеэр Мобиком, Юнител компаниар гараа савандаж угаахыг уриалсан мессежийг 249 000 хүнд хүргэсэн байна.

Радиогийн цуврал нэвтрүүлэг Реклам, шторк, олны танил хүмүүсийн яриа, гар угаах болон эрүүл ахуйн сэдвээр радио хэлэлцүүлэг хийх зэрэг нэвтрүүлгүүд гар угаахтай холбоотой мессежийг хүмүүст хүргэх сайн үр дүнтэй арга болдог. Энэ төрлийн нэвтрүүлэгт мэдээж сургуулийн хүүдүүд болон багш нарыг оролцуулвал хүнд нөлөөлөх нөлөөлөл нь нэмэгдэнэ.

Ивээн тэтгэх Дэлхийн Гар Угаах Өдрийн үйл ажиллагаанд хөшүүрэг дэмжлэг болох үүднээс саван үйлдвэрлэдэг болон борлуулдаг компаниуд, мөн түүнчлэн зочид буудал, ресторан болон бусад компаниуд энэ тэмдэглэлт өдрийг ивээн тэтгүүштэй юм.

Page 9: Gar UGAAH DELHIIN UDUR

Дэлхийн Гар Угаах Өдөр 10 сарын 15

6

Гараа савандаж угаах талаар хүн бүрийн мэдвэл зохих 5 бодит үнэн

1. Гараа зөвхөн усаар угаана гэдэг хангалтгүй! Амьдрал дээр гараа зөвхөн усаар угаах явдал

нийтлэг байдаг бөгөөд энэ нь гараа савандаж угааснаас ихээхэн үр дүн муутай юм. Гараа зөв

зохистой угаахад саван болон бага зэргийн ус л шаардлагатай. Саван хэрэглэснээр ихэнх

бактерыг тээгч хир тоос болон тосыг арилгаж тэдгээрийг зайлуулахаас гадна гарыг тааламжтай

сайхан үнэртэй болгодог. Саван нь цэвэрхэн, сайхан үнэртэй тул хэрэглэхэд тааламжтай. Зөв

зохистой хэрэглэснээр бүх төрлийн саван нь өвчин үүсгэгч бактерийг устгах адил тэнцүү үр дүнтэй

байдаг.

2. Гараа савандаж угааснаар жил бүр сая сая хүүхдийг үхэлд хүргэдэг өвчнүүдээс хамгаалж

чадна. Гараа савандаж угаах нь хүүхдийн нас баралтын ихэнх хувийг эзэлдэг суулгалт өвчин

болон уушгины үрэвсэл хатгаа өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Жил бүр 3.5 саяас

дээш тооны хүүхэд суулгалт болон уушгины үрэвсэл хатгаагаар 5 насны төрсөн өдрөө ч тэмдэглэж

чадалгүй нас бардаг. Гараа угааснаар мөн арьсны өвчин, нүдний өвчин, гэдэсний хорхой, гар хөл

амны өвчин болон шувууны ханиаднаас урьдчилан сэргийлдэг бөгөөд ХДХВ /Дох өвчнөөр

өвчлөгсөдийн эрүүл мэндэд тустай байдаг. Гараа угаах нь хүн ам олноор төвлөрсөн, ихээхэн

бохирдсон халдвар тархсан орчинд өвчин тархахаас сэргийлдэг болохыг олон судалгаа харуулсан.

3. Гараа савандаж угаахын гол үе нь бие зассаны дараа болон хүүхдээ хуурайлсны дараа

юмуу хоол хүнс идэхээс өмнөх үе юм. Жорлонд орсоны дараа, хүүхдээ бие засуулсны дараа

/хүүхэд болон нялх хүүхэд зэрэг хүний өтгөн ялгадастай харьцасны дараа/ болон хоол хүнсэнд

хүрэхийн өмнө гараа савандаж угаах хэрэгтэй. Гар бол өвчин үүсгэгч бактерийн гол үндсэн тээгч

юм. Эдгээр нөхцөлд хүн гараа угаах нь хамгийн чухал. Жишээ нь, Tippy Tap мэтийн хямд үнэтэй

сонголтууд нь хамгийн ядуу буурай нийгмийн бүлгүүдэд санхүүгийн болон технологийн байдлаас

нөлөөлдөг.

4. Гараа савандаж угаах нь эгийн мөртлөө хамгийн өртөг зардал хэмнэсэн эрүүл мэндийн

хамгаалалт юм. Гар угаах тухай сурталчилгаа нь бусад байнгын санхүүжилттэй эрүүл мэндийн

оролцоотой харьцуулахад өртөг багатай. Гар угаалтад оруулсан 3.35 ам.долларын хөрөнгө

оруулалт нь бие засах газарын барилгад оруулах 11 ам.долларын хөрөнгө оруулалт, айл өрхийг

усаар хангах 200,00 ам.долларын хөрөнгө оруулалт болон дархлаажуулалтад оруулах мянга

мянган долларын хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний эрүүл мэндийг авчирна. Гарыг савандаж

угаах тухайн сурталчилгаанд оруулсан хөрөнгө оруулалтууд нь усны хангамж дахь хөрөнгө

оруулалт болон эрүүл ахуйн дэд бүтцийг эрүүл мэндийн үр ашгийг дээд хэмжээнд хүргэхээс гадна

эрүүл ахуйн анхан шатны болон усны хангамжийн үйлчилгээнд хүрч чадахгүй байх үед айл өрхийн

эрүүл мэндийн эрсдлийг багасгадаг. Гар угаах тухай сурталчилгаанд үнэ ерөнхийдөө саад

болдоггүй; дэлхийн бараг бүх айл өрх саван хэрэглэдэг ба голдуу гар угаалганд хэрэглэхээс гадна

хувцас угаалга, аяга таваг угаалга болон усанд орохдоо хэрэглэдэг.

5. Хүүхэд гэдэг өөрчлөлтийн төлөөлөгч байж болно. Нийгмийн нэг хэсэг болох хүүхэд багачууд

шинэ санаа бодолд хамгийн их идэвхитэй, сэтгэлийн асар тэмүүлэлтэй, нээлтэй байдаг бөгөөд “гар

угаалтын тухай хичээл”-ийг сургуульд олж авсанаар өөрсдийн гэр бүл болон хамт олондоо

өөрчлөлтийг хийх төлөөлөл болдог. Гэр, сургууль болон нийгмийн зөрлөг дээр хамгийн сайхан төгс

төгөлдөр байдлаар зохицсон хүүхдийн оролцоо нь эмзэг нийгэмд суурилсан оролцоотой соѐлтой

холбогдсон үед тасралтгүй үргэлжилсэн зан төлөвийн өөрчлөлтийг баталгаажуулдаг. Дэлхийн Гар

угаалтын өдрийн зорилго нь гараа зөв зохистой угаах дадалд сурахад хүүхдийг идэвхжүүлэх,

орон бүхний үндэсний болон орон нутгийн санаачлагийн зүрхэнд тэднийг “гар угаалтын элч нар”

болгох зорилготой юм.