Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид...

11
УЛААНБААТАР ХОТЫН ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДЛЫН ОРОНЗАЙН ТАРХАЛТ, БАЙРШЛЫН ОНЦЛОГ Хураангуй Улаанбаатар хотод зочид буудал болон дэн буудлын дэд салбар байршлаас хамааралтай харилцан адилгүй хөгжиж байна. Зочид буудал ашигтай байрлалуудыг дагаж байрладаг бол дэн буудлууд зугаа цэнгэлийн үйлчилгээг дагаж бий болдог онцлогтой. Зочид буудал, дэн буудлын оронзайн төлөвлөлтийг хот төлөвлөлттэй уялдуулах шаардлагатай байдаг. Сэдвийн хүрээнд өмнө судлагдаагүй бөгөөд Улаанбаатар хотын зочид буудал, дэн буудлын байршлын онцлог, тархалтын зүй тогтлыг тодорхойлохыг зорив. Судалгааг мэдээлэлд анализ хийх, статистик сангийн мэдээг боловсруулах, АrcGis 10.1 программд оруулж газрын зураг хийх, зурагт үнэлгээ өгөх зэрэг газарзүйн судалгааны аргуудыг ашиглаж гүйцэтгэв. Түлхүүр үг: Улаанбаатар хот, зочид буудал, дэн буудал, оронзайн тархалт, байршлын онцлог Нэг. Зочид буудлын оронзайн тархалт, байршлын онцлог Улаанбаатар хотод анх 1948 онд 60 гаруй өрөө, 170 ор бүхий “Алтай” нэртэй зочид буудал баригдаж орчин цагийн зочид буудлын хөгжлийн суурийг тавигдсанаас хойш 70 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уг салбар эрчимтэй хөгжсөөр зочид буудлын зэрэглэл, үйлчилгээ зарим талаараа олон улсын түвшинд дөхөж очсон боловч, бүхэлдээ олон улсын стандарт шаардлагыг хангаж чадахгүй байна. Зочид буудлын салбарт олон чиглэлийн судалгааны хийгдэж байгаа боловч оронзайн тархалт, байршлын талаар авч үзсэн бүтээл хомс байна. Бусад улс орнуудад ийм төрлийн судалгааг 2011 оноос хойш эрчимтэй хийж эхэлсэн ба зочид буудлын байршлыг хот төлөвлөлттэй уялдуулж авч үзэх болсон байна. Иймээс энэхүү бүтээлд Улаанбаатар хотын оронзайн тархалт байршлын онцлогийг судалсан үр дүнг танилцуулж байна. Улаанбаатар хотод 2018 оны 1-р сарын 02-ны өдрийн байдлаар 592 зочид буудал, дэн буудал байгаагаас 271 зочид буудал,321 дэн буудал байна. Үүнээс 227 газар 2017 онд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан. Зөвшөөрөлгүй нийт 146 зочид буудал, 220 дэн буудал байна. Хүснэгт 1. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудал Дүүргийн нэр Ни йт З/ Б Зө в- тэ й Зө в- гү й Д/ Б Зө в- тэ й Зөв - гүй Ний т зөв - тэй 1 Хан-Уул 37 28 13 15 9 2 7 15 2 Сонгинох айрхан 81 13 8 5 68 26 42 34 3 Баянзүрх 14 9 73 29 44 76 18 58 47 4 Баянгол 17 6 97 55 42 79 29 50 84 5 Чингэлтэ й 66 22 10 12 44 16 28 26 6 Сүхбаата р 83 38 14 24 45 7 38 21 Нийт 59 2 27 1 12 9 14 2 32 1 98 223 227 Эх сурвалж: НАЖГ, 2016

Transcript of Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид...

Page 1: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв

УЛААНБААТАР ХОТЫН ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДЛЫН ОРОНЗАЙН ТАРХАЛТ, БАЙРШЛЫН ОНЦЛОГ

Хураангуй

Улаанбаатар хотод зочид буудал болон дэн буудлын дэд салбар байршлаас хамааралтай харилцан адилгүй хөгжиж байна. Зочид буудал ашигтай байрлалуудыг дагаж байрладаг бол дэн буудлууд зугаа цэнгэлийн үйлчилгээг дагаж бий болдог онцлогтой. Зочид буудал, дэн буудлын оронзайн төлөвлөлтийг хот төлөвлөлттэй уялдуулах шаардлагатай байдаг. Сэдвийн хүрээнд өмнө судлагдаагүй бөгөөд Улаанбаатар хотын зочид буудал, дэн буудлын байршлын онцлог, тархалтын зүй тогтлыг тодорхойлохыг зорив. Судалгааг мэдээлэлд анализ хийх, статистик сангийн мэдээг боловсруулах, АrcGis 10.1 программд оруулж газрын зураг хийх, зурагт үнэлгээ өгөх зэрэг газарзүйн судалгааны аргуудыг ашиглаж гүйцэтгэв.

Түлхүүр үг: Улаанбаатар хот, зочид буудал, дэн буудал, оронзайн тархалт, байршлын онцлог

Нэг. Зочид буудлын оронзайн тархалт, байршлын онцлог

Улаанбаатар хотод анх 1948 онд 60 гаруй өрөө, 170 ор бүхий “Алтай” нэртэй зочид буудал баригдаж орчин цагийн зочид буудлын хөгжлийн суурийг тавигдсанаас хойш 70 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уг салбар эрчимтэй хөгжсөөр зочид буудлын зэрэглэл, үйлчилгээ зарим талаараа олон улсын түвшинд дөхөж очсон боловч, бүхэлдээ олон улсын стандарт шаардлагыг хангаж чадахгүй байна. Зочид буудлын салбарт олон чиглэлийн судалгааны хийгдэж байгаа боловч оронзайн тархалт, байршлын талаар авч үзсэн бүтээл хомс байна. Бусад улс орнуудад ийм төрлийн судалгааг 2011 оноос хойш эрчимтэй хийж эхэлсэн ба зочид буудлын байршлыг хот төлөвлөлттэй уялдуулж авч үзэх болсон байна. Иймээс энэхүү бүтээлд Улаанбаатар хотын оронзайн тархалт байршлын онцлогийг судалсан үр дүнг танилцуулж байна. Улаанбаатар хотод 2018 оны 1-р сарын 02-ны өдрийн байдлаар 592 зочид буудал, дэн буудал байгаагаас 271 зочид буудал,321 дэн буудал байна. Үүнээс 227 газар 2017 онд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан. Зөвшөөрөлгүй нийт 146 зочид буудал, 220 дэн буудал байна.

Хүснэгт 1. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудал

№ Дүүргийн нэр

Нийт З/Б

Зөв-тэй

Зөв-гүй

Д/БЗөв-тэй

Зөв-гүй

1 Хан-Уул 37 28 13 15 9 2 7

2 Сонгинохайрхан 81 13 8 5 68 26 42

3 Баянзүрх 149 73 29 44 76 18 58

4 Баянгол 176 97 55 42 79 29 50 84

5 Чингэлтэй 66 22 10 12 44 16 28 26

6 Сүхбаатар 83 38 14 24 45 7 38 21

Нийт 592 271 129 142 321 98 223 227

Эх сурвалж: НАЖГ, 2016

Энэ 2018 оны эхний сарын мэдээ бөгөөд зөвшөөрөл авсан зочид буудал, дэн буудлын тоо сар болгон өөрчлөгдөж байдаг. Мөн жилд олон тооны зочид буудал хаагдаж, үйлчилгээний чиглэлээ өөрчилж, шинээр нээгдэж нийлбэр тоо 5-20%-иар хэлбэлзэж байна. Энэ нь зочид буудлын бизнес одоо хүртэл тогтворжоогүйг харуулж байна. Үүнийг дараах хүснэгтээс ажиглаж болохоор байна.

Хүснэгт 2. Зочид буудал, дэн буудлын тооны өөрчлөлт

Дүүрэг

Зочид буудал, дэн буудлын тооны өөрчлөлт

2009 2010 2011 2012 2013 2014 2015

з/б

д/б

з/б

д/б

з/б

д/б

з/б

д/б

з/б

д/б

з/б

д/б

з/б

д/б

БГД

98

71

92

76

71

73

71

73

151

87

151

87

151

87

БЗД32

71

32

71

53

44

53

67

65

41

65

41

65

41

СХД22

20

16

20

13

30

13

57

26

58

26

58

26

58

СБД38

48

31

33

34

34

34

34

44

42

44

42

44

42

ЧД17

33

16

29

15

27

16

27

18

41

18

41

18

41

ХУД9 1

65 1

612

8 10

11

18

15

18

15

18

15

НД6 2 4 2 4 2 4 5 5 - 5 - 5 -

БНД7 2 4 2 5 2 5 2 4 2 4 2 4 2

Page 2: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв

Нийт229

263

200

249

207

220

206

249

333

286

333

286

331

286

Эх сурвалж: Дүргүүдийн статистик мэдээ, 2016

Дээрх хүснэгтийг дүүргээс ирүүлсэн жил бүрийн мэдээллээс түүж гаргасан бөгөөд зарим жил хэт өсөлттэй, зарим жил хэт бууралттай байна. Энэ нь бүртгэл дутуу байгааг харуулж байгаа ч нэг дүүрэгт жилд 4-5 зочид буудал, дэн буудал хаагдаж, 5-10 зочид буудал шинээр нээгдэж байна. Тус газарт бүртгэгдсэн 2016, 2017 оны мэдээллүүд дутуу байсан тул 2015 оны зочид буудлуудыг газрын зурагт тэмдэглэж, оронзайн тархалтын зураглалыг гаргасан билээ. Үүнд 2015 оны эцсээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан 331 зочид буудал, 286 дэн буудлыг хамруулан судалгаа хийхэд дараах үр дүн гарч байна.

1.1. Зочид буудлуудын газарзүйн байршлын онцлог

Төвийн 7 дүүрэгт нийт 327 зочид буудал үйл ажиллагаа явуулж байснаас 140 нь зөвшөөрөлтэй, 189 нь зөвшөөрөлгүй байжээ.

Хүснэгт 3. Судалгаанд хамруулсан зочид буудлуудын тоо дүүргээр

Дүүрэг Нийт Зөвшөөрөлтэй

Зөвшөөрөлгүй

Баянгол 151 57 94Баянзүрх 65 24 41Сонгинохайрхан 26 10 16Сүхбаатар 44 22 22Чингэлтэй 18 8 10Хан-Уул 18 15 3Налайх 5 2 3Нийт 327 140 189

Эх сурвалж: НАЖГ, 2016

Нийт зочид буудлуудын газрын зурагт тэмдэглэхэд ихэнх нь хотын төвд төвлөрсөн ба хот орчимд үйл ажиллагаагаа явуулдаг зочид буудлуудын цөөн тоотой байна.

3ураг 1. Нийслэлийн нийт зочид буудлуудын байршил

Хотын төвийн зочид буудлуудын байршлыг дараагийн зурагт харуулав.

Зураг 2. Улаанбаатар хотын зочид буудлуудын төвлөрөл

Дээрх зургаас харахад зочид буудлууд хотын барилгажсан хэсгээр буюу Их тойруу, Энх тайвны өргөн чөлөө, Нарны зам дагуу төвлөрч байрласан байна. Тодорхой нэг зайд хэт их төвлөрөхгүйгээр жигд тархалттай байрласан ба энэ нь ямар нэгэн үйлчилгээг дагаж биш ашигтай байрлалуудад байрласан харагдаж байна. Зочид буудлуудын байршлын онцлогийг дараагийн хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 4. Зочид буудлуудын байршил

Дүүрэг Нийт

Гол замын дагуу

Амины орон

сууцны дунд

Гэр хороолол

Хот орчимд

Баянгол 151 102 49 - -Баянзүрх 65 25 9 29 2Сонгинохайрхан 26 6 7 12 1

Сүхбаатар 44 31 6 7 -Чингэлтэй 18 11 7 - -Хан-Уул 18 12 3 2 1Налайх 5 3 - - 2Нийт 327 190 81 50 6

Зочид буудлуудын 58.6% нь гол зам дагуу, 24.4 % нь амины орон сууцуудын дунд, 15.1 % нь гэр хорооллын дунд 1.8% нь хот орчимд үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өндөр зэрэглэлийн буюу одны зэрэглэлтэй 68 зочид буудал байгаа (2017 онд 76 болж нэмэгдсэн) бөгөөд эдгээр зочид буудлуудыг тусдаа авч газарзүйн байршлыг гаргалаа.

Page 3: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв

Зураг 3. Улаанбаатар хотын өндөр зэрэглэлтэй зочид буудлуудын байршил

Ихэнх одтой зочид буудлууд Их тойруу дотор төвлөрч байрласан байна.

Зураг 4. Улаанбаатар хотын өндөр зэрэглэлтэй зочид буудлуудын төвлөрөл

Одтой зочид буудлууд Баянгол болон Сүхбаатар дүүрэгт төвлөрсөн нь харагдаж байна. 3-5 одтой буудлуудын ихэнх Сүхбаатар дүүрэгт төвлөрчээ.

Зочид буудлуудын газарзүйн байршлаас харахад дараах хэд хэдэн онцлог зүйл ажиглагдаж байна. Үүнд: Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид

буудлуудын 58.6% нь Төв зам, Нарны зам зэрэг гол гол замуудын дагуу байрласан байна.

Гэр хорооллын дунд 50 зочид буудал буюу 15.1% нь байрлаж байна. Гэр хорооллын дунд байгаа зочид буудлын ихэнхдээ томоохон үйлчилгээ, худалдааны төв, нэг доор төвлөрсөн хэд хэдэн бар рестораны ойролцоо, автобусны эцсийн буудлын ойролцоо байрлаж байна.

Зочид буудлын байршлаас харахад зочид буудлуудын 80-85% нь бусад үйлчилгээнд ойрхон ашигтай байрлалыг дагасан эсвэл хүн ам төвлөрөл ихтэй газруудад байрлаж байна.

Ихэнх буудлын байршил баар, ресторан зэрэг зугаа цэнгэлийн үйлчилгээнээс хамааралгүй байна.

Өндөр зэрэглэлтэй зочид буудлуудыг дагаж ресторан, баар шөнийн цэнгээний газар, бильярд, караоке болон бусад энтертайнмент үйлчилгээнүүд бий болсон байна.

Зарим зочид буудлууд хоорондоо хэтэрхий ойрхон зайнд байрлаж байна. Жишээлбэл: Баянгол Корперейт зочид буудлууд хоорондоо 10 м зайтай байна. Энэ нь тухайн буудлуудын ашигтай ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна.

Газарзүйн байршлын ямар нэгэн төлөвлөлтгүйн улмаас зочид буудлууд гаднах зогсоолгүй, орох зайн хувьд давчуу төлөвлөлттэй болж байна.

Хотын төвөөс зүүн тийшээ нэг зочид буудалд ноогдох өрөөний тоо, орны тоо бага байгаа нь Баянзүрх дүүргийн зочид буудлуудын хүчин чадалтай холбоотой. Баянзүрх дүүрэгт нэг зочид буудалд дунджаар 20.7 өрөө, 30.25 ор ноогдож байна. Хотын төвөөс урагшаа байрлалууд өрөөний тоо харьцангуй бага боловч орны тоо нэлээд өндөр байна. Хан-Уул дүүрэгт нэг буудалд 26.06 өрөөний тоо, 39.67 ор ноогдож байна. Хотын төвөөс хойшоо нэг буудалд ноогдох орны тоо өндөр буюу нэг буудалд 31.7 ор ноогдож байна. Хотын төвөөс хойшоо байрлалтай буудлуудад нэг буудалд ноогдох өрөөний тоо харьцангуй цөөхөн байгаа нь ихэнх өрөө нь 1 ортой байгаатай холбоотой. Доорх диаграммд хотын төвөөс 4500 м зайд нэг буудалд ноогдох өрөөний болон орны тооны дундаж үзүүлэлтийн розыг харуулав.

Хойд Зүүн хойд

Зүүн

Зүүн урдУрд

Баруун урд

Баруун

Баруун хойд

0

40Нэг зочид буудалд ноогдох өрөөний тооНэг зочид буудалд ноогдох орны тоо

Зураг 5. Хотын төвөөс 4500 м зайд нэг зочид буудалд ноогдох өрөөний болон орны тооны

дундаж үзүүлэлт

Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ:

Зочид буудлын тархалт орон зайн хувьд ямар нэгэн төлөвлөлт хийгдээгүй нь тодорхой харагдаж байна. Энэ нь зочид буудлаар үйлчлүүлж байгаа хүмүүсийг хотын стрессээс ангид амрах боломжийг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж. Аялагч амрагчдын урсгал чиглэлийг тэгш хуваарилж, хотын түгжрэл, барилгажилтад үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд дараах үйл

Page 4: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв

ажиллагаануудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

- Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв зам, нарны зам зэрэг гол гол замуудын дагуу байрласан байдаг. Энэ нь нэгдүгээр эгнээнд зогсох, машины орж гарах зэргээр замын хөдөлгөөнд ачаалал учруулахын хажуугаар амарч байгаа амрагчдад хэт их чимээ сонсогдох зэргээр тав тухыг алдагдуулдаг. Тиймээс шинээр баригдах зочид буудлуудын барилгыг төв замаас хамгийн багадаа 100 м зайд барих төлөвлөлтийг хийх хэрэгтэй байна. - Зочид буудлуудын 80-85% нь хотын төв хэсгийн хүн амын төвлөрөл ихтэй газруудад байрласан учир ирээдүйд хотын төв хэсгээр аль болох зочид буудлуудын төвлөрлийг саармагжуулж, хотын зах руу байрлуулах төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Ингэхдээ дараах зурагт үзүүлсний дагуу хотын зүүн хэсгийн амрагч, аялагчдын тав тухыг хангах зочид буудлуудыг Амгалан, Хужирбулан орчимд төлөвлөх нь зүйтэй. Мөн 10-р хороолол, Саппора орчмын зочид буудлуудын тэлэлтийг Био комбинат, Нисэх, 5 шар орчим руу татаж, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Дулааны улиралд хотын амрагчдын ихэнх масс хотын хойд хэсэгт буюу зуслангийн бүсэд төвлөрдөг учир Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн хотын төв хэсгийн төвлөрлүүдийг Баянхошуу, 7 буудал орчим руу татаж төлөвлөх шаардлагатай байна. Доорх зурагт зочид буудлуудын шинээр төлөвлөх боломжтой орон зайг харуулав.

Зураг 5. Зочид буудлын орон зайн төлөвлөлт- Хотын төвөөс 4500 м зайд нэг зочид буудал ноогдох орны тоо, өрөөний доод хязгаарыг тогтоож төлөвлөх хэрэгтэй байна. Ингэснээр хотын төвийн бүсийн зочид буудлын ачаалал багасаж, гэмт хэргийн гаралт, түгжрэл буурахад эерэгээр нөлөөлнө.

- Зарим зочид буудлууд хоорондоо хэтэрхий ойрхон зайнд байрлаж байна. Жишээлбэл: Баянгол Корперейт зочид буудлууд хоорондоо 10 м зайтай байна. Энэ нь тухайн буудлуудын ашигтай ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл Зам тээвэр,

барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 418 тоот тушаалаар батлагдсан “Барилга хоорондын зайн тухай” БНбд 23-04-07 стандартыг чандлан мөрдөж, Өндөр барилгатай зочид буудлуудын хоорондох зайг тодорхой зайд барих шаардлагатай байна. Уг стандартаар барилгын хоорондох зайнд давхар ахих тусам холддог ба зочид буудлын барилгын төлөвлөлтийг энэ системээр төлөвлөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хүчин чадал багатай жижиг дэн буудлууд хоорондоо хамгийн багадаа 100-150 метр, 5-аас дээш давхар барилгатай, 50-аас дээш өрөөтэй зочид буудлуудыг жижиг зочид буудлуудаас 200 метр, томоохон зэрэглэлтэй зочид буудлаас хамгийн багадаа 500 метрийн зайд байрлуулахаар төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр зочид буудал тус бүрийн ашигтай ажиллах нөхцөлийг хангах боломжтой бөгөөд үйлчлүүлэгч авахын төлөө үнэ унгаах, зочид буудал тус бүр тэгш орлого олох боломжийг бүрдүүлнэ. Мөн амрагчдын ачааллыг хотын бүх бүсэд жигд хуваарилах боломжтой болно.

1.2. Дэн буудлуудын газарзүйн байршлын онцлог

Улаанбаатар хотын дэн буудлуудын газарзүйн байршлын онцлогийг гаргахын тулд зөвшөөрөлгүй, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүх дэн буудлуудыг судалгаанд хамрууллаа. 2015 онд нийт төвийн 7 дүүрэгт 286 дэн буудал ажиллаж байснаас 112 нь буюу 39% нь зөвшөөрөлтэй байсан байна. Дэн буудлуудын тооны харьцааг доорх хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 5. Дэн буудлуудын тоо дүүргээр

Дүүрэг Нийт Зөвшөөрөлтэй

Зөвшөөрөлгүй

Баянгол 87 45 42Баянзүрх 41 26 15Сонгинохайрхан

58 11 47

Сүхбаатар 42 12 30Чингэлтэй 41 8 33Хан-Уул 15 8 7Налайх - 0 0Нийт 284 110 174

Эх сурвалж: НАЖГ, 2016

Дэн буудлуудын газарзүйн байршил нь тухайн буудлын ашиг орлого, үйл ажиллагааны тогтвортой байдал зэрэгт нөлөөлдөг. Хотын төв алслагдах тусам үйлчлүүлэх хүмүүсийн тоо багасна. Мөн үүнээс гадна нэг доор хэт олон дэн буудлууд төвлөрөх нь тухайн орчимд байгаа зочид буудлуудын ашиг орлого буурах нэг нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл тухайн дэн буудал ямар нэгэн том зочид буудлын хажууд байрлавал ашиг олох боломж нь тодорхой хэмжээгээр буурдаг. Хэрвээ гол зам дагуу байрлалтай эргэн тойронд бар, ресторан, караоке зэрэг зугаа

Page 5: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв

цэнгээний үйлчилгээ төрөлжсөн байвал ашиг орлого нь бусад газруудыг бодвол харьцангуй сайн байдаг. Нэг доор ижилхэн зэрэглэлтэй хэд хэдэн дэн буудал байрлавал ашиг орлого муутай байхаас гадна хууль бус үйлчилгээ бий болох боломжийг бүрдүүлдэг. Улаанбаатар хотын дэн буудлуудын газарзүйн байршлыг тодорхойлохын тулд газрын зураг дээр тэмдэглэж харууллаа.

Газрын зургаас харахад ихэнх бүх дэн буудлууд Улаанбаатар хотын гэр хорооллын дунд болон хотын төв хэсгээр байрлаж байна. Дэн буудлууд хотын төвлөрлийг дагаж бий болдог ч доорх зургаас зарим нэг хэсэгт хэт их төвлөрсөн нь харагдаж байна. Жишээлбэл: Офицеруудын ордноос 5 шар хүртэл, 7 буудлаас Зайсан хүртэл буюу хотын төв хэсэгт маш их төвлөрөл харагдаж байна. Газрын зурагт зөвшөөрөлтэй дэн буудлуудыг ногооноор, зөвшөөрөлгүй дэн буудлуудыг улаанаар тэмдэглэсэн байгаа.

Зураг 7. Нийслэлийн дэн буудлуудын байршил

Зураг 8. Хотын төв хэсгийн дэн буудлуудын төвлөрөл

Дээрх зургаас дэн буудлуудын төвлөрөл сайн харагдахгүй байсан учраас Google Earth программ дээр дэн буудлуудын солбилцлыг тэмдэглэж төвлөрлийг харуулав.

Зураг 9. Хотын төв хэсгийн дэн буудлуудын хэт төвлөрөл, үүссэн тойргууд

Хүснэгт 6. Дэн буудлуудын төвлөрлийн тойрог

Тойр

гийн

нэ

р

Бууд

лын

тоо

Онцлог

1-р

хоро

оллы

н то

йрог

31

Герман айлууд гэсэн нэртэй Саппорагын хойд талын эгнэсэн 11 буудал дэн буудал ажиллаж байна. Энэ тойрогт нийт 31 буудал хамаарагдаж байгаагаас 80 орчим хувь нь 4-5 өрөөтэй жижиг дэн буудлууд байна. Нэг газар хэт их төвлөрсөн энэ орчимд бие үнэлэгчдийн зогсох газар болсноос гадна хэрэг түвэг хамгийн их гардаг газар болох боломжийг бүрдүүлжээ. Саппора, Цамбагарав орчмын төв зам дагуух үйлчилгээний төвүүд, бар, караоке, зоогийн газруудыг дагаж бий болсон төвлөрөл.

3-р

хоро

олол

15

3-р хороолол, Бичил орчимд амины орон сууцын нэг давхарт эсвэл өргөтгөлд 15 дэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ тойрогт дотоодын амрагчид үйлчлүүлдэг. 3, 4-р хорооллын үйлчилгээнүүдийг дагаж бий болсон.

1, 2

-р д

өчин

мян

гаты

н

11

Нарантуул зочид буудлаас Цэцэг төв хүртэлх зам дагуух нийт 11 дэн буудал буюу гэст хаус ажиллаж байна. Энэ хэсгийн төвлөрөл бусад төвлөрлүүдээс нэлээд ялгаатай бөгөөд ихэнхдээ гадаадын жуулчдад зориулсан хямд үйлчилгээ сайтай, 6-8 өрөөтэй дэн буудлууд байна. Хотын төвөөр аялах жуулчдын хэрэгцээнээс үүдэн бий болсон төвлөрөл

Page 6: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв

11-р

хор

ооло

л

15

Хүнсний 4-р дэлгүүрээс АНУ-ын ЭСЯ хүртэл байруудын дунд нийт 15 дэн буудал ажиллаж байна. 11-р хорооллын зам дагуух ресторан, пабын үйлчилгээг дагаж бий болсон. Энд төвлөрөл нь хууль бус мөрийтэй тоглоом явагддаг төвлөрөл байх бүрэн магадлалтай.

Ама

рсан

ааг

ийн

гуда

мж

9

Тус тойрогт нийт 9 дэн буудал хамрагдаж байгаа бөгөөд Амарсанаагийн гудамж дагуух үйлчилгээний газруудыг дагаж бий болсон.

Баян

зүрх

захы

н ор

чим

9

13-р хорооллоос Арслантай гүүр хүртэл замын урд хэсэгт 15 гаруй зочид буудал, дэн буудал төвлөрсөн бөгөөд тэн хагас нь зочид буудал хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 10 орчим нь дэн буудал бөгөөд төв зам дагуух бар, паб, томоохон үйлчилгээний цэгүүд, оюутны хотхоныг дагаж бий болсон төвлөрөл байна.

Дээрх төвлөрлүүд бар, ресторан, паб, шөнийн цэнгээний газар зэрэг зугаа цэнгэлийн үйлчилгээг дагаж бий болсон гэж үзэж болохоор байна. Нэг доор ийм олноор дэн буудлууд төвлөрөх нь бие үнэлэх, мөрийтэй тоглох зэрэг хууль бус үйлчилгээнүүдийг бий болгодог. Тиймээс дэн буудал нэг доор хэт их төвлөрөхөөс сэргийлж, бодлогоор зарим газруудыг хааж төвлөрлийг багасгах хэрэгтэй.

Дэн буудлуудын ихэнх нь гол зам дагуу эсвэл ямар нэгэн үйлчилгээ төвлөрсөн газруудын ойролцоо эсвэл томоохон албан байгууллагуудын ойролцоо зэрэг ашигтай байрлалыг дагаж байрласан бол зарим нь гэр хороолол, амины орон сууцуудыг дагаж байрласан байна.

Хүснэгт 7. Дэн буудлуудын байршил

Дүүрэг Нийт

Гол зам

дагуу

Байруудын дунд

Гэр хороололд

Бусад

Баянгол 87 22 46 - -Баянзүрх 41 9 18 14 -Сонгинохайрхан 58 11 15 32 -

Сүхбаатар 42 15 9 18 -

Чингэлтэй 41 10 23 8 -

Хан-Уул 15 2 9 4 -Налайх - - - - -Нийт 284 69 120 76 0

Дээрх хүснэгтээс харахад дэн буудлуудын 24.1 % нь гол зам дагуу, 42.6 % нь амины орон сууцуудын дунд, 26.5 % нь гэр

хорооллын дунд байрлан үйл ажиллагаа явуулж байна. Хотын төв хэсгээс зүүн болон зүүн хойшоо 5000 м нэг дэн буудалд ноогдох өрөө болон орны тоо хамгийн өндөр байна. Хотын төвөөс баруун тийш нэг буудалд ноогдох өрөө болон орны тоо өндөр байна. Хотын төвөөс хойшоо болон урагшаа дэн буудлуудын цөөн тоотой байна.

Хойд Зүүн хойд

Зүүн

Зүүн урдУрд

Баруун урд

Баруун

Баруун хойд

0

40Нэг дэн буудалд ноогдох өрөөний тооНэг дэн буудалд ноогдох орны тоо

Зураг 10. Нэг дэн буудалд ноогдох өрөө болон орны дундаж үзүүлэлт

Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ:

Дэн буудлуудын орон зайн тархалт зочид буудлын орон зайн тархалтаас эрс ялгаатай учир дэн буудлуудын орон зайн төлөвлөлтийг зочид буудлаас тусдаа хийх шаардлагатай. Дэн буудлуудын орон зайн тархалтыг дараах байдлаар төлөвлөхийг санал болгож байна.

- Дэн буудлууд ямар нэгэн үзвэр үйлчилгээг дагаж байрладаг учраас нэн тэргүүнд дэн буудлуудын хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Дэн буудлууд баар, ресторан, караоке зэрэг зугаа цэнгэлийн үйлчилгээг дагаж байрласан учраас ихэнхдээ согтуу хүмүүс үйлчлүүлдэг дүр зураг харагддаг. Энэ тухайн орчимд бие үнэлэлт, архидалт, зодоон, хэрцгий авирлаж танхайрах зэрэг нь гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж байна. Тиймээс дэн буудлуудыг Их тойруу буюу хотын төв хэсэгт байрлуулахгүй байхаар төлөвлөлтийг хийж, Их тойруу дотор одоо байгаа дэн буудлуудыг зэрэглэл ахиулж, гэст хаус эсвэл зочид буудал болгон зэрэглэл ахиулах боломжтой байна. - Дэн буудлын зөвшөөрөл олгодог нутгийн захиргааны байгууллага хот доторх бий болсон дээрх 6 цэгт нэмж, зөвшөөрөл олгохгүйгээр тоог буруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байна. - Дэн буудлын хоорондох зайг хамгийн багадаа 100-200 метр зайтай болгон баар, ресторан, караоке зэрэг төвлөрсөн үйлчилгээтэй газруудаас хамгийн багадаа 200 метр зайтай байхаар төлөвлөх хэрэгтэй. Мөн баар, караоке байранд дэн буудал үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг хориглох хэрэгтэй. - Улаанбаатар хотын дэн буудлууд дунджаар 11.39 өрөөтэй, 16.5 ортой үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн их өрөөтэй дэн буудлууд Баянзүрх дүүрэгт голдуу байрласан бол

Page 7: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв

Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан дүүргүүдэд хамгийн бага өрөө, ортой дэн буудлууд төвлөрсөн байна. Хамгийн олон дэн буудалтай Баянгол дүүрэгт нэг дэн буудалд дунджаар 10 өрөөтэй байна. Эндээс дэн буудлууд цөөхөн өрөөтэй ба өрөөнд нэг эсвэл хоёр өрөөтэй байгааг харж болно. Өөрөөр хэлбэл хотын төв хэсгээс зүүн тийшээ нэг дэн буудлууд олон өрөөтэй байхад хэрэглэгч цөөхөн учраас ихэнхдээ өрөөнүүд хоосон байдаг. Харин хотын баруун хэсэгт дэн буудлын өрөөний тоо цөөн, мөн үйлчлүүлэгчдийн тоо их учраас ачаалал өндөр байдаг. Дэн буудлуудад хотын бүх хэсэгт тэнцүү байхаар төлөвлөж, орон зайн төлөвлөлт хийх шаардлагатай байна.

Зураг №-10: Дэн буудлын орон зайн төлөвлөлт

- Газарзүйн байршлын онцлогийг харгалзан дэн буудлын орон зайн тархалт, тэлэлтийг дээрх байдлаар төлөвлөв.

- Дэн буудлын стандартад барилгад тавигдах тодорхой стандартуудыг мөн тусгаж өгөх шаардлагатай байна.

Ашигласан ном, материал

I. Монгол хэл дээрх бүтээлүүд:[1] Идшинноров С. Улаанбаатар хотын

түүхийн хураангуй. УБ.: 1994, [2] Дүгэрсүрэн Л. Улаанбаатар хотын

түүхээс. УБ.: 1999,[3] Цэрэнчулуун А.Улаанбаатар хотын

тойрон аялал. УБ.: .2011,[4] Пүрэв О. Монгол төрийн голомт. УБ.:

2004, -108-116 х.[5] Сүхбаатар О. Цайны замын суурь

өртөөний байршил, Нүүдэлчдийн өв соёл. УБ.: 2012,

II. Гадаад хэл дээрх бүтээлүүд, судалгааны тайлангууд:

[6] Galdan, translation and commentary be Gerelbadrakh J. “Erdeni-yin kemekű teűke bolai”. Ulaanbaatar.: 1841,

III. Судалгааны тайлан, статистик эмхэтгэлүүд:

[7] Монгол улсын хөгжлийн судалгаа. 2006, 2007,

[8] Улаанбаатарын бүсийн зөвлөл. Монгол улсын бүсчилсэн хөгжил Улаанбаатарын бүс. Улаанбаатар.: 2013

[9] Нийслэлийн Статистикийн газар. Нийслэлийн 2000-2010 статистик эмхэтгэл. УБ.: 2000-2010

[10] Нийслэлийн Аялал жуулчлалын газар. Нийслэлийн аялал жуулчлалын газрын оны эцсийн мэдээ. УБ.: 2014, 2015,

[11] Монголын статистикийн үндэсний хороо. Статистикийн эмхэтгэл-2012, Улаанбаатар.: 2013

[12] Нийслэлийн Статистикийн газар. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн амьдрал –2000 он, Нийслэлийн нийгэм, эдийн засаг – 2004, УБ.: 2000, 2004,

[13] Дүүргүүдийн ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний хэлтэс ирүүлсэн мэдээ

[14] Нийслэлийн Аялал жуулчлалын газар. 2014 оны Нийслэлийн Засаг Даргын А/449 захирамжын биелэлт, 2014

Page 8: Хураангуй - Mongolian University of Science and … · Web view-Ихэнх зочид буудлууд буюу нийт зочид буудлуудын 58.6% нь Төв