E m.sp713, lesson 7

26
Техникийн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Л.Дамдинсүрэн M.SP 713-7 Монгол улсын хүнсний бодлогын стратеги

Transcript of E m.sp713, lesson 7

Page 1: E m.sp713, lesson 7

Техникийн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор

Л.Дамдинсүрэн

M.SP 713-7Монгол улсын хүнсний

бодлогын стратеги

Page 2: E m.sp713, lesson 7

Судлагдахуун• Хүнсний бодлогын

стратеги гэдэгт Монгол улсад “хүнсний баталгаат байдал” \food security\-ыг цогцоор хангах, үүний тулд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээгний õºãæèë, дэвшлийн талаар баримтлах бодлого, зохилтыг тодорхойлон УИХ, Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүд, хөтөлбөр төслүүдийг тоймлон авч үзнэ.

• Хөтөлбөр, төслүүд нь үндэсний, олон улсын, гадаад орных байж болно.

Page 3: E m.sp713, lesson 7

Стратегийн суурь баримт бичгүүд• Мянганы хөгжлийн

зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, УИХ, 2008

• Монгол улсын мянганы хөгжлийн зорилт, УИХ,2005

• Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, УИХ 2003

• Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, УИХ, 2003

Page 4: E m.sp713, lesson 7

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого,УИХ, 2003

Бодлогын зорилго:...мал аж ахуй, газар тариалан,

хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртэжийг сайжруулах

Бодлогын зорилт:Хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн

бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх

Page 5: E m.sp713, lesson 7

Бодлогын чиглэл

Page 6: E m.sp713, lesson 7

Хүнсний үйлдвэрийн стратеги

Page 7: E m.sp713, lesson 7

Бодлогын үе шат, үр дүн

Page 8: E m.sp713, lesson 7

Хүнсний үндэсний стратеги• “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бо

длого” хөтөлбөр

• “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр

• “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөр

• “Малын тэжээл” хөтөлбөр • "Малын чанар сайжруулах" хөтөлбөр • "Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэ

сний хөтөлбөр

•  “Ногоон хувьсгал” хөтөлбөр • "Хүнсний баталгаат байдал" үндэсний хөтөлбөр • “Сүү” хөтөлбөр • “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” хөтөлбөр • “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” III хөтөлбөр •  “Ус” үндэсний хөтөлбөр • “Нэг суурин – нэг бүтээгдхүүн” хөтөлбөр • “Малын эрүүл мэнд” хөтөлбөр • "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих" хөтөлбөр • "Экспортын үйлдвэрлэлийг дэмжих" хөтөлбөр • “Бөөний худалдааны сүлжээ” төсөл

Лавлагаа:www.mofa.gov.mn

Page 9: E m.sp713, lesson 7

“Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр

Үндэслэл, шаардлага

Page 10: E m.sp713, lesson 7

Хөтөлбөрт баримталсан зарчим

Page 11: E m.sp713, lesson 7

Хөтөлбөрийн нэр томъёо

Page 12: E m.sp713, lesson 7

Хөтөлбөрийн зорилго, чиглэлүүд

Зорилго: • иргэн, төр, олон нийт, хувийн

хэвшлийн зохистой оролцоог хангах замаар нийт хүн амыг тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх болон хөдөлмөрийн бүтээмжийг нь дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

• зорилгыг хангахын тулд тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд хамрагдах үндсэн 13 зорилтыг хэрэгжүүлнэ

Чиглэлүүд:

1. Хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын таатай орчин бүрдүүлэх

2. Хүн амыг тэжээллэг, аюулгүй хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангах, хэрэглээн дэх үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хувийн жинг нэмэгдүүлэх

3. Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналт, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох

4. Хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хооллолтыг дэмжиж, хоол тэжээлийн дутлыг бууруулах, зонхилох халдварт

бус өвчнөөс сэргийлэх.

Page 13: E m.sp713, lesson 7

1-р чиглэлийн гол зорилтууд

• хүнсний хангамж, чанар, аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг ойрын болон хэтийн хөгжлийн зорилтуудтай уялдуулан боловсронгуй болгох;

• эдийн засаг, санхүү, бизнесийн таатай орчин бүрдүүлж дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

• хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын бүтэц, салбар дундын зохицуулалт болон боловсон хүчний чадавхийг сайжруулах;

Page 14: E m.sp713, lesson 7

2-р чиглэлийн гол зорилтууд

• гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулах;

• хот, хөдөөгийн болон улирлаас хамаарах хүнсний хүртээмжийн ялгааг багасгах;

• байгалийн гамшиг, эдийн засгийн тогтворгүй байдал, хүнсний хомсдлын үед хүн ам, ялангуяа эмзэг бүлгийн хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах;

• хүнсний үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгож, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж Монгол брэндийн хүнс экспортлох нөхцөлийг бүрдүүлэх;

Page 15: E m.sp713, lesson 7

3-р чиглэлийн гол зорилтууд• хүнсний түүхий эдийг бэлтгэх,

боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх дамжлагад хөдөө аж ахуй, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах;

• хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт, мэдээллийн сүлжээ, үйл ажиллагааг сайжруулах;

• ундны усны хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах;

Page 16: E m.sp713, lesson 7

4-р чиглэлийн гол зорилтууд

• Хүнсний тэжээллэг чанарыг

сайжруулах, зохистой хооллолтыг дэмжиж, хоол тэжээлийн дутлыг бууруулах, зонхилох халдварт бус өвчнөөс сэргийлэх.

• монгол хүний зохистой хооллолтын зөвлөмжийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, хоол тэжээлийн талаархи хүн амын боловсролыг дээшлүүлэх;

• хоол тэжээлтэй холбоотой өвчин, эмгэгээс сэргийлэх, хяналт тавих;

• зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх;

Page 17: E m.sp713, lesson 7

1-р чиглэлийн үйл ажиллагаа

• Хүнсний түүхий эд, малыг хүнсний зориулалтаар бэлтгэх, борлуулах, хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын үйл ажиллагааны зохицуулалт, хяналтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

• Стратегийн болон гамшгийн нөхцөл дэх хүнсний нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг шинэчлэн тогтоох, байршлыг оновчтой болгох;

• Эрүүл, экологийн цэвэр, биологийн идэвхтэй, зохицуулах үйлчилгээтэй, тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээтэй холбоотой харилцааг олон улсын жишигт нийцүүлэх;

• Хүнсний аюулгүй байдлын үнэлгээний үндэсний стандарт, монгол хүний хоол тэжээлийн физиологийн нормыг мөрдүүлэх;

• Зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн, бага насны хүүхдийн нэмэлт хоолны үйлдвэрлэлийг дэмжих;

• хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанар, хүн амын хүнсний хэрэгцээ, хэрэглээг тодорхойлох нэгдсэн аргачлал боловсруулж мөрдүүлэх

Page 18: E m.sp713, lesson 7

2-р чиглэлийн үйл ажиллагаа• Голлох хэрэгцээгээ импортоор хангаж байгаа хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд

болон хүнсний боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, санал боловсруулах;

• Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтад төрөөс татаас олгох,энэ салбарт санхүүгийн түрээс, даатгал, бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн төрөл, арга хэлбэрийг хуулийн зохицуулалттай болгох асуудлыг судалж, санал боловсруулах;

• Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тусгай зориулалтын сангуудыг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сан болгон нэгтгэж, энэ салбарт олгох хөрөнгө оруулалт, жижиг зээл, даатгал, санхүүгийн түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд Засгийн газраас үзүүлэх дэмжлэгийг төвлөрүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

• Малчин өрхөөс авах бэлчээр ашигласны төлбөрийг ямааны хэт өсөлтийг хязгаарлах, мах, сүүний төрөлжсөн өндөр ашиг шимт үүлдрийн мал үржүүлэх сонирхлыг идэвхжүүлэхэд нийцүүлэн шинэчлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

• Хүн амын хоол, хүнсний хүртээмж, хангамж, бэлэн байдал, нөөц, тэжээллэг чанар, хүнсний бохирдол болон хоол тэжээлийн байдлыг үнэлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах.

Page 19: E m.sp713, lesson 7

3-р чиглэлийн үйл ажиллагаа

• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд чанар, аюулгүй байдлын шинжилгээ хийх зориулалтаар улсын лавлагаа лаборатори байгуулж, олон улсын итгэмжлэлд хамруулах;

• Үйлдвэрүүдийг дотоод хяналтын лабораторитай болгож, орон нутаг дахь хяналтын лабораториудыг бэхжүүлэн уялдаа, холбоог сайжруулах;

• Хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагыг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд анхан шатны үнэлгээ хийх хурдавчилсан шинжилгээний багаж төхөөрөмжөөр хангах;

• Хүнсний хангамж, тэжээллэг чанар, аюулгүй байдлын асуудлыг хангахад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өргөнөөр оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх.

Page 20: E m.sp713, lesson 7

• Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийн хоршсон цогцолбор бий болгоход татвар, зээл, санхүүгийн түрээсийн болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

• 17.2. Хот, суурингийн хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүгээр хангах шаардлагад нийцүүлэн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

• Аймаг, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон бага, дунд хүчин чадал бүхий мах, сүү, хүнсний ногоо боловсруулах жижиг үйлдвэр, цех байгуулах үүсгэл санаачилга болон энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих;

• Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулан дэмжиж, тэдгээрийг үндэсний болон олон улсын түвшинд Монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэх арга хэмжээ авах;

• Бэлчээрийн малын мах, сүү, экологийн цэвэр орчинд ургуулсан төмс,• хүнсний ногоо, байгалийн жимсийг шилдэг технологиор боловсруулж,

гадаад зах зээлд “Монгол брэндийн хүнс” нийлүүлэхийг дэмжих.

Хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа

Page 21: E m.sp713, lesson 7

Төслийн хүлээгдэж буй үр дүн, 2-р чиглэлийн хүрээнд

2009-2012 онд:• 20.0 мянгаас доошгүй т сүүг

үйлдвэрийн аргаар боловсруулна

• Үйлдвэрийн аргаар 50.0 мянган т мах бэлтгэж, 20.0 мянган т мах экспортлоно.

• Мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн, өндөгний 65-70, цөцгийн тосны 15, загасны 15, ургамлын тосны 5-10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.

• Хот, суурингийн хэрэгцээт махны 20 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулна.

2013-2016 онд:• Үйлдвэрийн аргаар

боловсруулах сүүний хэмжээг 2012 оноос 2 дахин нэмэгдүүлнэ.

• Махны экспортыг 38.0 мянган т-д хүргэж, хот суурингийн хэрэгцээт махны 60-аас доошгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулна.

• Өндөгний хэрэгцээг бүрэн, цөцгийн тосны 20, загасны 25, жимсний 15, будааны 5, ургамлын тосны 40-өөс доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэнэ.

• Хот суурингийн орчимд хөдөө аж ахуйн болон үйлдвэрийн 25-аас доошгүй цогцолбор бий болно.

Page 22: E m.sp713, lesson 7

“Атрын 3-р аян” үндэсний хөтөлбөр, 2008-2010

Хөтөлбөрийн зорилго, зорилт• Тариалан эрхлэх эрх зүй, эдийн засгийн

таатай орчин бүрдүүлэх;• Тариаланчдын мэдлэг, ур чадварыг

дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхийг сайжруулах;

• Атаршсан талбайг эргэлтэд оруулах замаар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх;

• Тариалангийн үндсэн тарималын үрийн чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлэх;

• Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх.

Лавлагаа: www.mofa.gov.mn

Page 23: E m.sp713, lesson 7

“Сүү” үндэсний хөтөлбөр, 2007-2016Зорилго:

“Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, нэр төрлийг нэмэгдүүлэх, түүний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн түвшинг дээшлүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, экспортлох нөхцөлийг бүрдүүлэх”

Зорилтууд:• Төв, суурин газрын ойролцоо сүүний чиглэлийн

мал бүхий эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, малчин өрх, фермер, үйлдвэрийн хоршин

ажиллах санаачилгыг дэмжих;• Сүү боловсруулах, савлах бага хүчин чадалтай

тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийг дэмжин, сум, багийн түвшинд нэвтрүүлэх;

• Зохицуулах үйлчилгээтэй сүү, сүүн бүтээгдэхүүн, сувиллын болон хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэр байгуулахыг дэмжих;

Page 24: E m.sp713, lesson 7

“Ногоон хувьсгал II” үндэсний хөтөлбөр

Үр дүн, 2004-2008 онд• Төмс, хүнсний ногоо, жимс,

жимсгэнэ тариалдаг өрх, иргэдийн тоо одоогийнхоос 30-аас доошгүй хувиар, хураан авсан ургац 25-аас доошгүй хувиар нэмэгдэнэ.

2008-2012 онд• Нэгж талбайгаас хураан авах

хүнсний ногооны ургацыг 2004 оныхоос 40 хувиар нэмэгдүүлж, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.

Page 25: E m.sp713, lesson 7

Олон улсын байгууллага, гадаад орны хөтөлбөр, төслүүд

Төслийн нэр Орон , байгууллага хугацааГазар тариалан, мал аж ахуйг

хослуулан хөгжvvлэх ЕХ-Тасис 2001-2005 он

Газар тариалангийн vйлдвэрлэл АХБ1/ 2002-2002 он

Аймаг, орон нутгийн чадавхийг

бэхжvvлэх АХБ1/ 2002-2003он 

Хөдөө аж ахуйн бодлогын хөгжил АХБ 2004он

Хөдөө аж ахуйн салбарын хөгжил АХБ1/ 2002-2007 он

Бэлчээрийн тогтвортой менежмент НYБ, Голландын 

засгийн газар 2003-2005 он

Бэлчээр - Ногоон алт Швейцарийн хөгжлийн агентлаг 2004-2007 он

Хөдөөгийн хөгжлийн сургалт Канадын Олон улсын хөгжлийн

агентлаг 2004-2010 он

Хvнсний аюулгvй байдал, сvvний

vйлдвэрлэлийг хөгжvvлэх төсөл Японы Засгийн газар, НYБХХ 2004-2009он 

Монгол төмс төсөлШвейцарийн хөгжлийн агентлаг

2004-2011

Page 26: E m.sp713, lesson 7

Дүгнэлт, зөвлөмж

• Хүнсний баталгаат байдлын бодлого, стратегийг тодорхойлсон олон баримт бичиг, хөтөлбөр төсөл хэрэгжиж байгаа боловч санхүүжилтын эх үүсвэр тодорхойгүйгээс тэдгээрийн үр дүн төлөвлсөн түвшинд хүрэхгүй байна.

• Олон улсын байгууллага, гадаад орны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдээс сүү, төмсний төслүүд бодит үр дүн өгч байна.

• “Хүнсний баталгаат байдал” \2009\ үндэсний хөтөлбөрт хүнсний бодлогын олон улсын зарчмыг баримталж, одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг уялдуулах зорилго тавьжээ.

• Стратегийн баримт бичгүүдийн эх болон хэрэгжилтийн явцыг www.mofa.gov.mn, www.legalinfo.mn сайтуудаас танилцаарай