Cvt newsletter. mon

9
Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалттөсөл Мэдээллийн товхимол 2016 он 5 сар

Transcript of Cvt newsletter. mon

Page 1: Cvt newsletter. mon

„Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“ төсөл

Мэдээллийн товхимол

2016 он 5 сар

Page 2: Cvt newsletter. mon

Агуулга

1. Танилцуулга........……………………………………………………………………………………………………………………………….…………………………… 1

2. “Кристиани” хэвлэлийн газрын сурах бичгүүд монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа........……………………………………………... 1

3. Хөдөлмөрийн салбар шилдгүүдээ шалгарууллаа................................................................................................................ 2

4. Ажил мэргэжлийн мэдээллийн төв нээгдлээ.......................……………………………………………………………………………………..…...2

5. Барилгын механик ба гагнуурын анхан шатны сургалт………………..………………………………………………………………………………. 3

6. Нийт хамт олны шагнал.....……..…………………………………………………………………………………………………………………………...............37. Улаанбаатар хот дахь барилгын физик ба хуурай хийцийн сургалтууд…...............................……………...……..……………….. 4

8. Улаангомд явагдсан богино хугацааны чадамж олгох сургалтууд …….……………….................……………………………………...... 49. ХБНГУ болонШвейцарь Улсад зохион байгуулагдсан „Xөдөлмөр эрхлэлтийн бодлого, ажил мэргэжлийн

зөвлөгөө“ сэдэвт туршлага судлах аялал………………………………………………………………………………………….………………………..….. 510. МБС-ын тухай хуулийн шинэчлэл........................................................................................................................................... 6

Page 3: Cvt newsletter. mon

1

ТСМБС төслийн хамт олон

„Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“

(ТСМБС) төслийг Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын

санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон „Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг“ (GIZ) хамтран

хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн эхний үе 2013 оны 3-р сараас 2016

оны 2-р сарыг дуустал амжилттай хэрэгжсэн. Төслийн 2-р үе 2019 оны 2-р сар

хүртэл үргэжилнэ. Энэхүү мэдээллийн товхимолоор төслийн 1-р үеийн төгсгөлд

явагдсан зарим үйл ажиллааний талаар мэдээлж байгаа бөгөөд 2-р үед явагдаж

эхлээд байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг удахгүй та

бүхэнд хүргэх болно.

Кристиани хэвлэлийн газрын сурах бичгүүд монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа

ХБНГУ-ын Кристиани компани нь техникийнмэргэжлийн сурах бичгүүдийг олон арван жилчанарын өндөр түвшинд хэвлэн гаргаж буй нэрхүндтэй хэвлэлийн үйлдвэр юм. ТСМБС төслийн үрдүнд тус хэвлэлийн газрын сурах бичгүүдийг монголхэл дээр ашиглах боломж 2016 оны 2-р сараас эхлэннээгдлээ. МБС-ын салбарын хөгжилд хувь нэмэроруулах үүднээс ТСМБС төсөл нь Кристианихэвлэлийн компанийн 80 гаруй сурах бичгийг МонголУлсад ашиглах албан ёсны эрхийг авсан байна.Сурах бичгүүдийг мэргэжлийн орчуулагчид германхэлнээс хөрвүүлж, мэргэжлийн холбоод хянантохиолдуулсан бөгөөд сурах бичгүүдийг гардуулахёслолын ажиллагаа 2016 оны 2-р сарын 4-ний өдөрУлаанбаатар хотын Барилгын ПолитехникийнКоллежийн байранд болж өнгөрсөн юм. Энэхүү аргахэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Төрийн нарийнбичгийн дарга Ю.Идэрцогт, ХБНГУ-с Монгол Улсадсуугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ГерхардТийдеманн болон Австрали Улсаас Монгол суугаа

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтритэргүүтэй дотоод, гадаадын хүндэт зочид,төлөөлөгчид, албаны хүмүүс оролцсон байна.

Зүүн гар талаас: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-с Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри нар сурах бичиг гардуулах ёслолын үеэр

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ МБС-ынсалбарын ирээдүйн хөгжилд эдгээр сурахбичгүүдийн оруулах хувь нэмрийг онцлонтэмдэглээд ТСМБС-ыг санхүүжүүлж буй ХБНГУ,Швейцарь болон Австрали Улсын Засгийн газар,номыг орчуулсан мэргэжлийн орчуулагч нар,хянан тохиолдуулсан мэргэжлийн холбоод болонТСМБС төслийн хамт олонд талархалилэрхийлсэн юм. Ийнхүү МБС-ын байгууллагуудКристиани хэвлэлийн газрын сурах бичгүүдийгашиглах боломжтой боллоо.

Монгол хэл дээр хэвлэгдэн гарсан Кристианикомпанийн сурах бичгүүд

Page 4: Cvt newsletter. mon

2

2016 оны 2-р сард Монгол Улсын Хөдөлмөрийн яам“Хөдөлмөрийн хүн танаа” ёслолын арга хэмжээгХөдөлмөрийн салбарын шилдгүүдийг тодруулах, тэдэндхүндэтгэл үзүүлэх зорилгоор анх удаагаа зохионявуулсан юм. ТСМБС төсөл болон төслийн түнш МБС-ын байгууллагууд уг ёслолын ажиллагаанд амжилтарвинтай оролцлоо. „Шилдэг сургалтын төв“ номинацидТСМБС төслийн түнш 3 сургууль нэр дэвшснээсӨмнөговь Политехникийн Коллеж шалгарсан. Мөн“Шилдэг суралцагч“ ангилалд Бразилийн Сан Паулохотод болсон "Дэлхийн ур чадвар" тэмцээнд оролцсон3 оролцогч нэр дэвшсэн байлаа. „Дэлхийн ур чавдар“тэмцээнд Монголын багийг оролцоход БНСУ-ын Олонулсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) болонТСМБС төсөл дэмжлэг үзүүлэн Монгол УлсынХөдөлмөрийн яамтай амжилттай хамтран ажилласан ба

Хөдөлмөрийн салбар шилдгүүдээ шалгаруулав

УИХ- ын гишүүн хатагтай С.Оюун болон “Шилдэг түнш байгууллага“ номинацид нэр дэвшсэн ТМСБС төслийн удирдагч Др. Хартвиг нар

„Хөдөлмөрийн хүн танаа“ арга хэмжээний үеэр

ТСМБС төслийн дэмжлэгтэйгээр Ажил мэргэжлийнмэдээллийн төв Хан-Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн ордонднээгдлээ. 2016 оны 2-р сарын 4-нд төвийн нээлт болсонбөгөөд ажил мэргэжилтэй холбоотой бүх мэдээ, мэдээлэл,мэргэжлийн зөвөлгөөг энэ төвөөс авах боломжтой.

“Шилдэг суралцагч“-р Сан Паулод CNC токарьфрейзерийн төрлөөр өрсөлдсөн Х. Лхагва шалгарав.ТСМБС төслийн хувьд “Шилдэг түнш байгууллага“номинацид нэр дэвшсэн юм. “Хөдөлмөрийн хүн танаа“арга хэмжээ цаашид жил бүр явагдах юм байна.

Ажил мэргэжлийн мэдээллийн төв нээгдлээ

Төвийн зорилго бол ЕБС-ын сурагчид, залуусболон ажил хайгчдад хөдөлмөр эрхлэхболомжуудыг таниулахад оршиж байна. Хүнмэргэжлээ сонгохын өмнө өөрийн хүсэлсонирхол, ур чадвар, хөдөлмөрийн зах зээлдээрх боломжуудыг зөв таньж мэдэх нь чухалбайдаг. Тийм учраас ажил мэргэжлийнмэдээллийн төв нь ганцаарчилсан болонбүлгийн зөвлөгөөг хүүхэд залуучуудад саналболгохоос гадна хувь хүний ур чавдарыгтодорхойлох тестийг цахим хэлбэрээр явуулжбайгаа. Түүнээс гадна хүссэн хүн бүр тустөвийн номын сангаар үйлчлүүлж ажилмэргэжилтэй холбоотой олон төрлийн ном,мэдээллийн товхимолуудыг ашиглаж болохаж. Энэ төвийн зарим үйлчилгээгwww.mergejil.mn цахим хуудаснаас авч болно.Энэ хуудаснаас ухаалаг гар утсанд зориулсанажил мэргэжлийн мэдээлэллийн программыгүнэ төлбөргүй татаж авах боломжтой.

Хан-Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн ордонд Ажил мэргэжлийн Мэдээллийн төв шинээр нээгдлээ

Хүндэт зочин: Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, ерөнхий консул, ноён Маркус Вальдфогел Ажил мэргэжлийн мэдээллийн төвийн нээлтийн

ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэв

Page 5: Cvt newsletter. mon

3

Барилгын механик ба гагнуурын анхан шатны сургалт

ТСМБС төслийн хөгжлийн зөвлөхүүд нь Европоостомилогдон ирж МБС-ын байгууллагууд дээражиллаж байгаа техникийн өндөр боловсролтой,туршлагатай мэргэжилтэнүүд юм. Тэд төсөлдхамрагдаж буй МБС-ыг техник мэргэжлийн болонур чадвар эзэмшүүлах богино хугацаанысургалтууд зохион явуулахад нь өөрсдийнмэргэжлийн дагуу зөвлөгөө өгч хамтранажилладаг.

Ноён Путцке сургалтанд оролцогчидын хамтаар. Сургалтанд орологсод өөрсдийн гараар жижиг төмөр зуух гагнасан юм.

16 цагийн онолын, 64 цагийн дадлагын хичээлээсбүрдсэн уг сургалтанд нийт 14 оролцогчхамрагдлаа. Онолын хичээлийн хүрээнд тэд металболовсруулах болон гагнуурын анхан шатны мэдлэг,хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйнстандарттай танилцжээ. Төмөр шат, төмөр зуухнызагвар хийх, гагнах ажлуудыг дадлагын ажлынхүрээнд оролцогчид өөрсдөө хийж гүйцэтгэсэнбайна. Р. Путцке оролцогчдын ур чадварыг өндрөөрүнэлж тэдний сурах чадвар, идэвхи зүтгэлийгонцолж байлаа.

Жишээлбэл 2015 оны 11-р сард Завхан аймгийнУлиастай хотод явагдсан барилгын механик,гагнуурын богино хугацааны сургалтанд н. Путцкезөвлөгчөөр хамтран ажилласан.

суралцагчдад цахилгаан болон мехатроникийнчиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг. Түүнээс гаднаөөр бусад аймгуудад богино хугацааны ур чадваролгох сургалт явагдахад н. Моейр зөвлөхөөрхамтарч ажилладаг билээ.

Бразилийн Сан Пауло хотод болсон "Дэлхийн урчадвар“ тэмцээнд Монгол Улсыг цахилгаанытөрөлд төлөөлөн оролцсон н. Галбадрахынбэлтгэлийг хангахад Уул уурхай, эрчим хүчнийПолитехник Коллежийн цахилгааны багш Д.Бадамсүрэнтэй амжилттай хамтран ажилласан ньтүүний ажлын чанарын нэгэн илэрхийлэл юм."Дарханд бид амжилттай ажиллаж байгаагийнүндэс нь ТСМБС төсөл, сургуулийн удирдлага,орон нутгийн ААН-үүд хоорондын үр дүнтэйхамтын ажиллагаа, мөн төслийн хүрээндхэрэгжиж байгаа үйл ажиллагаануудын уялдаахолбоо юм. Тухайлбал багаж хэрэгслийн хангамж,

Хөдөлмөрийн салбарын шилдэг ажилтан Б. Мойер

Ноён Рүдигер Путцке 2014 оноос хойш Завхан,Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хөгжлийнзөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр барилгынмеханик мэргэжилтэй ба агааржуулалтынтехникийн салбарт 20 гаруй жил ажилласантуршлагатай. Мөн эрүүл мэндийн салбарт гэмтэл,үе мөчний техникийн чиглэлээр 5 жил ажиллажээ.

Нийт хамт олны шагнал

„Энэ бол манай нийт хамт олны шагнал юм“ хэмээнноён Бернд Мойер “Хөдөлмөрийн салбарын шилдэгажилтан” шагналыг Монгол Улсын Хөдөлмөрийняамнаас гардаж авсныхаа дараа хэлсэн юм. Тэрцахилгааны мастер мэргэжилтэй бөгөөд 2013 оноосэхлэн Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчимхүчний Политехникийн Коллежид ТСМБС төслийнхүрээнд хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна. 1981оноос хойш хөгжлийн зөвлөхөөр ажиллахдаа н. Мойерөмнө нь Лаос, Тайландын техник, мэргэжлийнсургуульд ажиллаж байжээ. Одоо тэрээр Уул уурхай,эрчим хүчний Политехник Коллежийн багш, ажилчид,

Page 6: Cvt newsletter. mon

4

сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтынматериал нийлүүлэх болон хүний нөөцийгчадавхижуулах гэх мэт. Энэ бүх амжилттайхэрэгжиж буй ажлууд маань Дарханд МБС-ынчанарыг сайжруулж залуучуудын хөдөлмөрэрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулжбайгаа гэж би үздэг. Манай төслийн зорилго ч басийм юм“ гэж н. Мойер хэлсэн юм.

Улаанбаатар хот дахь барилгын физик ба хуурай хийцийн сургалтууд

2015 оны 11-р сард ТСМБС төслийн хөгжлийнзөвлөх Эрих Гийзе, Норберт Хоон нар Улаанбаатархотод явагдсан барилгын физикийн багш нарынсургалтанд зөвлөгчөөр ажилласан юм. Ноён ЭрихГийзe мужааны мастер, барилгын эрчим хүчнийзөвлөх мэргэжилтэй бөгөөд Улаанбаатар хотынТехник, технологийн дээд сургуульд хөгжлийнзөвлөхөөр ажилладаг. Ноён Норберт Хооны хувьдтөмөр бетон эдлэлийн мастер, өрөг угсрагчийнмэргэжилтэй ба Улаанбаатар хотын БарилгынПолитехникийн Коллежийн хөгжлийн зөвлөхөөражиллаж байна.

н. Хоон Улаанбаатар хотын Барилгын Политехникийн Коллежид хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна

Сургалт Улаанбаатар хотын БарилгынПолитехникийн Коллеж болон Техник, технологийндээд сургууль дээр явагдсан. Сургалтын эхний 3хоногт оролцогчид барилгын физикийн үндэсийгсудалж дулаан хэмжих дурангаар барилгындулааныг хэмжих, протокол бичиг аргуудадсуралцсан байна. Сургалтын сүүлийн 2 өдөр тэд

барилгын хана фасадыг дулаалах, дулааналдагдлыг тодорхойлох, арилгах, дулааныалдагдлаас хэрхэн урьдчлан сэргийлэх зэрэгмэдлэгийг олж авчээ.

н. Гийзe Улаанбаатар хотын Инженер, технологийн сургуулийн хөгжлийн зөвлөхөөр 2013 оноос эхлэн ажиллаж байна

2016 оны 1 сард н. Гийзе, н. Хоон нар УлаанбаатарБарилгын Политехникийн Коллеж дээр хуурайхийцийн чиглэлээр ажлын байран дээрх сургалтявуулсан байна. Барилгын Политехник Коллежболон Техник, технологийн дээд сургуулийнмэргэжлийн багш нар уг сургалтанд оролцов.Сургалтын зорилго бол оролцогчдын эзэмшсэнмэдлэгийг сэргээх, сайжруулах зорилготойбайлаа. Сургалтын агуулга нь төрөл бүрийн гипсэнхавтан ашиглаж барилгын ханыг хуурай хийцийнаргаар барих аргуудаас бүрдсэн байсан. Дадлагынажлын хүрээнд оролцогчид БарилгынПолитехникийн Коллежийн сантехникийн дадлагынгазарт сургалтын кабинууд барьсан юм. Сургалтынүеэр хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгойанхаарал хандуулж байлаа. Н. Хоон болон н.Гийзе нар сургалтын явцад оролцогчидмэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг харуулж төрөлбүрийн шинэ санаа гаргаж идэвхтэй оролцожбайгааг онцлон тэмдэглэж байв.

Улаангомд явагдсан богино хугацаанычадамж олгох сургалтууд

2016 оны 1-р сард ТСМБС төслийн хөгжлийнзөвлөх, сантехник, дулаан болон мужаанымастер ноён Рубен Цийлер Улаангомдзохиогдсон өрөг угсрагчийн чадамж олгох богинохугацааны сургалтанд багш болон оролцогчдодзөвлөгөө өгч хамтран ажилласан юм.Оролцогчид сургалтын онолын хэсэгт өрөг угсраханхан шатны онолын мэдлэгтэй танилцаж,дадлагын хэсэгт өөрсдийн гараар өрөг угсарчонолын мэдлэгээ бататгасан. Сургалтыг

Page 7: Cvt newsletter. mon

5

удирдаж байсан хоёр багш н. Ганцэцэг болон н.Батдэлгэр нар нь өмнө нь ТСМБС төслийнхүрээнд ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэхсургалтанд хамрагдаж байсан туршлагатай багшнар байв.

Онолын хичээлийн дараа сургалтандхамрагдсан 51 оролцогч Улаангом дахьПолитехникийн Коллежийн өрөг угсрагчийндадлагын газарт сургалтаар олж авсан мэдлэгээпрактик дээр туршиж үзсэн. Тэд сургалт удирдажбайсан багш нар болон н. Цийлерийндэмжлэгтэйгээр 8 ширхэг сургалтын кабинуудыгбарьжээ. Оролцогчид өрөг угсрах ажлаа машамжилттай гүйцэтгэсэн юм.“Сургалт үр дүнтэй боллоо. Сайн сурталчилгааныүр дүнд хүмүүсийн сонирхолыг татаж чадсанбайна. Оролцогчид шинээр олж авсан мэдлэгтээсэтгэл хангалуун, урам зоригоор дүүрэн байгаа ньхарагдаж байна“ гэж н. Цийлер хэлэв.

Улаангомын Политехникийн коллежид барилгынмужааны чиглэлээр богино хугацааны ур чадваролгох бас нэгэн сургалт нэг 1 сард явагдсанбайна. Уг сургалтанд н. Цийлер зөвлөхөөражилласан. Сургалтын хүрээнд оролцогчидбарилгын мужаан, хөдөлмөрийн аюулгүйбайдлын онолын суурь мэдлэгтэй танилцаж н.Цийлер болон сургалт удирдаж байсан багшнарын хамтаар Политехникийн коллежийн өрөгугсралтын дадлагын газарт нэмэлт давхармодон эдлэлээр бүтээжээ. Ингэж оролцогчдодонолын шинээр олж авсан онолын мэдлэгээпрактик дээр ашиглах боломж олдсон юм."Сургалт маш сайн зохион байгуулалттайболлоо. Би барилгын мужааны ажлын талааролон шинэ зүйл сурлаа" гэж сургалтандоролцсон н. Баярсайхан хэлж байсан юм.

н. Цийлер сургалтанд оролцогчдын хамт

төлөөлөл оролцсон найман гишүүнийбүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа. Аялалынзорилго нь ХБНГУ болон Швейцар УлсынХөдөлмөрийн зах зээлийн бодлого, үйлажиллагаатай танилцах, хамтын ажиллагаагөргөжүүлэх, туршлага судлах явдал байсан юм.

ХБНГУ болон Швейцарь Улсад зохион байгуулагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн

бодлого, ажил мэргэжлийн зөвлөгөө” сэдэвт туршлага судлах аялал

ХБНГУ болон Швейцарь Улсад 2016 оны 02дугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд ТМСБСтөслөөс зохион байгуулсан “Хөдөлмөрэрхлэлтийн бодлого, ажил мэргэжлийн зөвлөгөө”сэдэвт туршлага судлах аялалд тус яамныудирдах албан тушаалтнууд, холбогдохмэргэжилтнүүд „Германы олон улсын хамтынажиллагааны нийгэмлэг“ (GIZ), Швейцарийнхөгжлийн агентлагийн төслийн мэргэжилтнүүдийн

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн үйл ажиллагаатай танилцах үеэр,Берн хот

Туршлага судлах аялал нь ХБНГУ-ын Берлин,Магдебург, Халле, Эрфурт, Нюрнберг,Маннхайм, Хайделберг хотууд болонШвейцарын Берин, Цюрих хотуудад зохионбайгуулагдсан. Уг аялалын үеэр дараахагуулгын дагуу холбогдох мэдээлэлтэйтанилцан, харилцан санал солилцсон юм. Үүнд:- ХБНГУ болон мужийн түвшин дэх

хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэйбодлого

- Германы Ажил олгогч болон ҮЭХ-ынбүтэц, тэдгээрийг хөдөлмөрийн зах зээлдэх үүрэг даалгавар

Page 8: Cvt newsletter. mon

6

- Мэргэжлийн мэдээллийн төвийн үйл ажиллагаа- Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа- Хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүдийг

бэлтгэх сургалт- Швейцарын хөдөлмөрийн зах зээлийн бодлого,

Хөдөлмөрийн хэлтсүүдийн зохион байгуулалт,үүрэг даалгавар

ХБНГУ болон Монгол Улсын Хөдөлмөрийн салбарынерөнхий бүтэц, чиг үүрэг, хэрэгжүүлж буй бодлого, үйлажиллагаанд ижил төстэй зүйлүүд ихээр ажиглагдажбайсан ч манай орны хувьд сайжруулах шаардлагатай,сайн туршлага болохуйц арга хэмжээнүүдийн талааронцлон дурдахад:- Тус улс эдийн засгийн хүндрэлтэй үед

богиносгосон хөдөлмөр эрхлэлтийн аргыгхэрэглэн ажлын байрыг тогтвортой хадгалжчадсан

- Хувийн хэвшлүүд эдийн засгийн салбар бүрээрмэргэжлийн холбоодыг байгуулж, дотооддоодүрэм журам, тариф тогтоож ажилладагаараатухайн салбарын онцлогт тохирсон нөхцлийг бийболгож чадсан.

- Мэргэжлийн боловсолын систем дэх нийгмийнтүншүүдийн гүйцэтгэх үүрэг тодорхой буюумэргэжлийн боловсролын хос сургалтын аргыгмаш оновчтой хэрэгжүүлсэн.

- Ажил мэргэжлийн мэдээллийн төвийг улсынхэмжээнд нэг стандартын дагуу тоноглож,иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх тэгш боломжоорхангасан.

- Хөдөлмөрийн зах зээлийн удирдлага ба ажилмэргэжлийн чиг баримжааны зөвлөгөөчиглэлүүдээр хөдөлмөрийн салбарт ажиллахбаклаврын мэргэжлийг олгодог гэх мэт.

Аялалд оролцогсод маш чухал үнэ цэнэтэйтуршлага хуримтлуулж, олон шинэ санаа,мэдээ, мэдлэгийг аялалын хүрээнд олжавсан юм.

МБС-ын тухай хуулийн шинэчлэл

Монгол Улсын Засгийн газар мэргэжлийнболовсрол, сургалтын тухай хуулинд нэмэлтөөрчлөлтүүдийг оруулаад удаагүй байгаабилээ. Хуулийг шинэчлэхэд ТСМБС төсөлболон Монголын ажил олгогч эздийн нэгдсэнхолбоо МБС-ын салбарт хэрэгжиж буй бусадтөслүүд, түнш байгууллагуудын хамтаарзөвлөгөө өгч ажилласан. Хуулинд орсон хоёрчухал өөрчлөлт бол МБС-ынбайгууллагуудыг орлого олох үйл ажиллагааявуулахыг зөвшөөрсөн, мөн үйлдвэрлэлийндадлагажуулагч багшийн журмыг баталсанявдал байлаа. Шинэчлэгдсэн хуулиартомоохон үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлийндадлагажуулагч багшийг заавал ажиллуулдагжурамтай болсон. Үйлдвэрлэлийндадлагажуулагч багш нь үйлдвэрийн дадлагахийж буй МБС-ын байгууллагынсуралцагчдыг удирдан зохион байгуулжзөвлөх үүрэгтэй ба жижиг үйлдвэрийнгазрууд ч гэсэн дадлагажуулагч багшийгажиллуулах боломжтой. ХБНГУ болонШвейцарь Улсын МБС-ын хосмог систем,Австрали Улсын үйлдвэрлэлийндадлагажуулагч багшийн системийнжишээнээс харахад үйлдвэрлэлийн дадлагаүйлдвэрлэлийн дадлага явуулж буй үйлдвэрбүхэн мэргэшсэн дадлагажуулагч

багштай байх нь чухал ач холбогдолтой юм.Хүний нөөцийг нэмэгдүүлэх замаар биштуршлагатай мэргэжилтнээ хүүхэдзалуучуудтай ажлын байран дээр хэрхэнажиллах талаар заах арга зүйн сургалтандхамруулж дадлагажуулагч багшийг бэлтгэжболно. Үр дүнд нь суралцагчидмэргэжлээрээ хөдөлмөр эрхлэхэдшаардлагатай ур чадварыг эзэмших болүйлдвэрийн газрууд хүний нөөцөөнэмэгдүүлэх, ирээдүйн залуу халаагаабэлтгэх, ур чадвартай ажилтан сонгон авахболомжийг олж авна. ТСМБС төсөл түншбайгууллагуудынхаа хамтаар Хөдөлмөрийняаманд үйлдвэрлэлийн дадлагажуулагчбагшийг бэлтгэх, дүгнэх, бүртгэх үндэснийжурмыг боловсруулахад зөвлөж ажиллахсаналыг дэвшүүлээд байгаа. Хуулиндгарсан дараагийн нэг чухал өөрчлөлт болМБС-ын байгууллагууд орлого олох үйлажиллагаа явуулах эрхтэй болсон явдалюм. Өмнө нь МБС-ын байгууллагууд ямр нэгорлогоо Сангийн яаманд шилжүүлдэгбайсан. Тийм болохоор ажилгүй иргэд,хувиараа хөдөлмөр эрхлэгчид, үйлдвэрийнажилчдад зориулсан ур чадвар олгохбогино хугацааны сургалт болон мэргэжилдээшлүүлэх сургалтыг явуулж нэмэлторлого бүрдүүлэх сонирхол хязгаарлагдмалбайсан юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ньМонголын МБС-ыг орчин үеийн түвшиндхүргэхэд хийгдэж байгаа маш том алхамбөгөөд зах зээлийн эрэлтэд тулгуурласанур чадвартай ажилтан бэлтгэх, хүн амынхөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхэд чухалач холбогдолтой үйл явдал боллоо.

Page 9: Cvt newsletter. mon

Холбооны аж ахуйн нэгжийн хувьд, ГОУХАН нь Германы Засгийн газрыг тогтвортой хөгжлийн төлөө олон улсын хамтын ажиллагааны салбарын хүрээн дэхь зорилгодоо хүрэхийн тулд дэмждэг

Эрхлэн гаргасанГерманы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)

Бүртгэгдсэн албан газар: Бонн болон Эшборн, ХБНГУ

“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)”

Хөдөлмөрийн ордон6-р давхартЧингисийн өргөн чөлөө, 2-р хороо, Хан-Уул дүүрэгШ/Х- 1264 Улаанбаатар- 14251,Монгол Улс

Утас: +976 7000 5340

Факс: +976 7000 5341

Имэйл: bataev.zolbaatar @giz.deЦахим хуудас: www.giz.de

Дугаар хариуцсан: Доктор Юрген Хартвиг

Зохиогч:Ноён Батаевын Золбаатар

Зургийг© GIZ