Communication Ethics & Stress Management

79
БИЗНЕСИЙН ХӨГЖИЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ СУРГАЛТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛАВ СЭДЭВ: ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ Улаанбаатар хот 2007 оны 04 сар

Transcript of Communication Ethics & Stress Management

Page 1: Communication Ethics & Stress Management

БИЗНЕСИЙН ХӨГЖИЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ СУРГАЛТ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛАВ

СЭДЭВ: ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ

Улаанбаатар хот 2007 оны 04 сар

Page 2: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СУРГАЛТЫН БАГЦ МАТЕРИАЛ

Энэхүү сургалтын багц материалыг АНУ-ын ОУХА-аас санхүүжин Мерси

Кор Монгол ОУБ-ын хэрэгжүүлж байгаа Говийн санаачилага төслийн “Говь-

2” хөтөлбөрийн захиалагаар "Бизнесийн хөгжилд төрийн байгууллагаас

үзүүлэх орон нутгийн дэмжлэг" үйл ажиллагааны хүрээнд Орон нутгийн

төрийн захиргааны албан хаагчдын сургалтанд зориулан “Сэтгэлийн

толь” сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төвд бэлтгэв.

Боловсруулсан: Б.Ууганцэцэг Сэтгэл зүйч Докторант Б.Золзаяа Сэтгэл зүйч Докторант

Х.Хандсүрэн Сэтгэл зүйч Докторант

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 3

Page 3: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ, СТРЕСС МЕНЕЖМЕНТ

Оролцогчид: Орон нутгийн төрийн албан хаагчид Зорилго:

• Орон нутгийн төрийн албан хаагчдад албан харилцааны сэтгэл зүй, харилцааны ёс зүйн талаар мэдлэг эзэмшүүлэх

• Стресс бухимдлаас гарах аргуудыг мэдэж тэдгээр аргуудыг өдөр тутамдаа хэрэглэж сурна.

Хугацаа: 2 хоног /16 цаг/

Эхний өдөр Албан харилцааны ёс зүй Зорилт: Харилцааны сэтгэл зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх

09.00-10.00 Сургалтын нээлт, сургалтаас хүсэн хүлээж буй зүйлийг тодорхойлох

10.00-11.00

Бие хүний сэтгэл зүй • Онол арга зүй • Үзэл баримтлал • Сэтгэл зүйн онол үзэл хандлагууд

11.00-11.15 Цайны завсарлага

11.15-12.00

Бие хүний сэтгэл зүйн хэв шинж • Темпераментийн талаар • Албан харилцааны явцад темпераментийг

харгалзан үзэх

12.00-13.00

Төрийн албан хаагчийн ёс зүй • Манлайлал • Төрийн албан хаагчийн имиж • Ёс зүй

13.00-14.00 Үдийн завсарлага

14.00-15.00

Харилцааны сэтгэл зүйн талаарх үндсэн ойлголтууд • Харилцааны орон зай • Харилцаанд тохиолдох саад бэрхшээл • Харилцааны саадыг даван туулах арга зам

15.00-16.00

Харилцааны аман бус хэлбэр “биеийн дохио зангаа” түүнийг уншин тайлж чадах чадвар • Нүүрний дохио зангаа • Гарын хөдөлгөөн • Биеийн хөдөлгөөн

16.00-16.15 Цайны завсарлага

16.15-17.45

Харилцаа ба сонсох чадвар • Сонсох арга барил • Идэвхитэй сонсох арга барилаа

дээшлүүлэх • Дасгал

17.45-18.00 Өдрийн сургалтын дүгнэлт

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 4

Page 4: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Хоёр дахь өдөр Сэтгэлийн түгшүүр /стресс/-ийг намдаах тухай Зорилт: Өдөр тутмын амьдралдаа сэтгэл санааны тайван байдлыг хадгалах, стресстэй байдлаас гарах арга замд суралцана

09.00-10.00 Стрессийн талаарх үндсэн ойлголтууд

• Стрессийн үүсэл • Стрессийн механизм

10.00-11.00

Сэтгэцийн эрүүл мэнд • Сэтгэцийн эрүүл мэнд • Сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах үндсэн

баримтлал • Сэтгэл санааны тэнцвэрийг алдагдуулах бодол

санаа, тогтсон хандлагууд

11.00-11,15 Цайны завсарлага

11.15-13.00

Стрессийн шинж • Стрессийг үүсгэдэг хүчин зүйл • Сэтгэлийн хямралын талаарх ташаа ойлголт • Дасгал

13.00-14.00 Үдийн завсарлага

14.00-16.00

Стрессээс хэрхэн сэргийлэх вэ? • Стрессийг хэрхэн даван туулах вэ? • Стрессийг багасгахын тулд долоо хоногийг

хэрхэн даван туулах вэ? • Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ? • Цаг хугацааг нарийн зохион байгуулах

16.00-16.15 Цайны завсарлага

16.15-17.00

Стресс тайлах аргаар өөрийгөө оношлон тодорхойлох • Далд стресс тест • Сэтгэл зүйн проектив аргууд • Сэтгэл санаа өөдрөг байлгах дүрмүүд

17.00-17.45 Суралцагчдын мэдлэг чадварын ахицыг үнэлэх ба үнэлгээнд анализ хийх

17.45-18.00 Сургалтын дүгнэлт

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 5

Page 5: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 1

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ

БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд бие хүний сэтгэл зүйн талаарх үндсэн

гол ойлголтууд түүний дотор сэтгэл зүйн өрнө, дорны үзэл

хандлагын талаар онолын мэдлэг олж авна. Бие хүнийг

тайлбарласан эдгээр онолууд нь хүн төрөлхтний сэтгэл

зүйн нарийн асуудлуудад чиглэнэ. Энэ сэдвийг мэдэснээр

өөрийн сэтгэл зүйн төдийгүй бусдын сэтгэл зүйн нарийн

үзэгдэл асуудлуудад хариулт авах юм.

СЭДВИЙН АГУУЛГА

Бие хүний сэтгэл зүй онол арга зүй

Үзэл баримтлал

Сэтгэл зүйн онол үзэл хандлагууд

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point /PPT/ 1

АЖИЛЛАХ ДАСГАЛ КЕЙС

“МИНИЙ ХҮЧТЭЙ ТАЛ”

ДАСГАЛ

Дасгалын зорилго

Ямар ч нөхцөлд шүүмжлэлтгүйгээр, түүнд зөвхөн сайхан

талыг олж дүгнэж болдогийг ойлгоход бүлгийн гишүүдэд

туслах

Заавар: Оролцогчид хос хосоороо болно. Нэгдүгээр хүн

өөрт учирсан бэрхшээлийн талаар ярина. Хоёрдугаар хүн

түүнийг сонсож, задлан шинжилгээ хийж, аль сайн талаас

нь тайлбарлаж өгөхийг хичээнэ. Дараа нь хоёрдугаар хүн

ярина. Дасгалыг хийж дуусаад бүлгээрээ харилцагчийнхаа

хүчтэй сайн талыг олж чадсан, үүнийг хийхэд хэцүү

байсан, хэн ч шүүмжлэхгүй байж чадаагүй, яагаад гэдгээр

ярилцана.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 6

Page 6: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Бие хүний сэтэл зүй 01/ Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 05 мин Бие хүний сэтгэл зүйн бүтэц, сэтгэл санаа, бодол, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох

Харилцан ярилцах Мэдээлэл солилцох

Компьютер, проектор, самбар дагалдах хэрэгслийн хамт

2 15 мин Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийн талаарх үндсэн ойлголтыг тайлбарлах, ярилцах

Лекц РРТ 1

3 15 мин Бие хүний сэтгэл зүйн хэв шинж болох темпераментийн талаарх онолын тухай ойлголтыг тайлбарлах,

Лекц РРТ 1

4 10 мин Миний хүчтэй тал Сэтгэл зүйн дасгал

Хувилсан материал

5 10 мин Дасгалаа дүгнэх Харилцан ярилцах

Самбар дагалдах хэрэгслийн хамт Хайч, скоч

6 05 мин Дүгнэлт Харилцан ярилцах Асуулт асуух

Самбар дагалдах хэрэгслийн хамт Өнгийн цаас

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 7

Page 7: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал, лекц

ХҮН ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНОО ХЭРХЭН ТАНИН МЭДЭЖ, СЭТГЭДЭГ ВЭ?

Бид хүрээлэн байгаа орчин юмс үзэгдлийг тархины тусламжтайгаар буюу танин мэдэх

процессуудаараа хүртэж хүлээн авдаг. Үүнд: сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, төсөөлөл,

зохион бодох, сэтгэхүй, хэл яриа орно.

Сэрэл. Сэрэл нь хүний танин мэдэх хамгийн энгийн үйл явц бөгөөд юмс үзэгдлийн анхдагч

байдлыг тусган тархинд мэдээлдэг. Эдгээрт юмсын хэлбэр хэмжээ, өнгө, амт, гадаргуу, дуу

чимээ мөн өвчинг мэдрэх зэрэг орно. Сэрэл нь юмс үзэгдлийн тодорхой нэгэн шинж чанарыг

таних үйл явц юм. Нэг үгээр хэлбэл хүрээлэн байгаа орчны зөвхөн нэг шинжийг хүлээн авахыг

хэлнэ. Зарим болхи амьтад дан ганц сэрэл байдаг ба жишээ нь, зөвхөн дулааныг мэдрэх гэх мэт

байдаг.

Хүртэхүй. Хүртэхүйн үйл явцад хүний бодитойгоор мэдрэх ба сэтгэж бодох зэрэг тархины олон

үйл зэрэг илэрч байдаг. Иймээс хүн хүртэж байгаа зүйлийнхээ шинж чанарыг ерөнхийлөн бусад

юмс үзэгдэлтэй харьцуулан жиших боломжтой байдаг. Орчны юмс үзэгдлийн тал бүрийн шинж,

төрөл бүрийн хэсэг нь хүртэхүйд цогц байдлаар тусгагдана. Хүн тэдгээрийг нэгэн зэрэг хүртэх

бололцоогүй. Эдгээр олон үйлчлэлийн нөлөөллийн дотроос зөвхөн цөөн хэсгийг хүн тодорхой

тусган ухамсарлана. Хүртэхүйгээр олж авсан мэдээллээ ашиглан тэдгээрийн мөн чанар,

хөгжлийн хууль холбоо, хоорондын уялдаа, харилцан үйлчлэлийг танин мэддэг. Бидний сэтгэн

бодох үйл ажиллагаанд мэдрэхүйн 5 эрхтэн маань онцгой чухал ач холбогдолтой. Хүн харах,

сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх гэсэн таван мэдрэхүйгээр дамжуулан өөрийн хүрээлэн буй

орчны юмс, үзэгдлийг танин мэддэг. Бид нүдээрээ юмсыг харж, чихээрээ дуу чимээг сонсож,

хэлээрээ амтыг мэдэрч, хамраараа үнэрийг нь мэдэж, арьсаараа биед хүрч хатуу зөөлөн, халуун

дулаан, хуурай нойтон ямар болохыг нь мэдэж авдаг.

Хүртэхүй нь харьцангуй тогтвортой шинжтэй байдаг. Хэрвээ хүртэхүй нь тогтвортой

байгаагүйсэн бол бид юмыг харах, хөдлөх бүрдээ юмсын гэрэл гэгээ өчүүхэн төдий өөрчлөгдөх

тутам урьд өмнө нь үзэж харж байсан зүйлээ танихгүй төөрөлдөн орчиндоо чиг баримжаа алдах

байсан билээ. Та амьдралыг яаж хүртэнэ танд амьдрал тийм л харагдах болно. Тухайлбал:

доорхи зургийг хүн бүр өөр өөр байдлаар хүртэж хүлээн авна. Энд ямар дүрс байгааг олж

хараарай.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 8

Page 8: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ХҮНИЙ УХАМСАР БА УХАМСАРГҮЙ ОЮУН УХААН

Дээрх түүхээс харахад хүнийг ухамсаргүй гэж юу вэ? ямар үүрэгтэй вэ? гэдгийг мэдэх нь их

чухал юм. Хүнийг дан ганц ухамсар биш ухамсаргүй оюун ухаан удирддаг юм биш үү гэсэн

санааг З.Фрейд гаргасан байдаг. Хүнд тохиолдсон сэтгэлийн гаслан зовлон, хүнд цохилт,

цухалдал, зэрэг нь хүний сэтгэл зүйгээс арилдаггүй. Харин тэдгээр нь ухамсар руу шахагдан

ороод тэндээсээ сэтгэцэд идэвхитэй нөлөөлдөг. Хүний муу муухай үйлдэл нь орчны нөлөө

байхаасаа илүү хүний уг чанарт байдаг гээд жирийн нөхцөлд хүн намайг харж байгаа, ингэхгүй

бол болохгүй, хүмүүс намайг дүгнэж байгаа гэх мэтээр ухамсартаа захирагдан жинхэнэ дүр

төрхөө нууж байдаг. Үүнийг хүний жинхэнэ ба “хуурамч дүр төрх” гэж нэрлэсэн. Бид энэ зураг

дээр байгаа шиг энгийн эмгэн өвгөн хоёрыг харах боловч сайн харвал нийгмийн ёс зүйд

захирагддаггүй үзэл бодол, соёлын хэм хэмжээнд таарахгүй хүслүүдэд захирагдсан үлгэрт

гардаг “чөтгөр, шулам”-ыг ч дотроо нууж байж магад.

Фрейдизмын хамгийн их анхаарал татдаг санаануудын нэг нь соёл, ухамсаргүй үйлдэл хоёрын

харьцааны асуудал юм. Ухамсаргүй үйлдэл нь хүний уг мөн чанарт байдаг бөгөөд хүнийг

байдгаараа, чөлөөтэй, дураараа байлгахад чиглэгдэнэ. Гэтэл соёл нь /биеэ авч явах хэм

хэмжээ/ хүнийг нийгэм хамт олны дунд тогтчихсон зүйлийг харгалзах, түүний дагуу байх,

бусадтай адил байхыг шаарддаг учраас энэ хоёр байнга зөрчилдөж байдаг байна. Соёлт хүмүүс

ингэж болохгүй гэдгийг гүнзгий ухамсарладаг учраас үйлдэлдээ ямагт хяналт тавьж байдаг. Мөн

нилээд чухалд тооцогддог ойлголтуудын нэг хэсэг нь түгшүүр, түүнтэй холбоотойгоор

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 9

Page 9: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

хэрэглэгддэг сэтгэл зүйн хамгаалалтын механизм юм. Түгшүүрээс үүдэн бид сэтгэл зүйн

хамгаалалтыг хэрэглэдэг. Сэтгэл зүйн хамгаалалтаас хамгийн эрсдэлгүй гэж үзсэн нь

“сублимаци” юм. Сублимаци нь нийгмийн талаасаа зүйд үл нийцэх санаагаа боогдуулахгүйгээр

тэр энергээ өөрчлөх боломжийг хүнд олгодог. Тухайлбал: хүн бэлгийн дур хүслээ хангаж

чадахгүй болсон үед шинжлэх ухаан, урлаг, уран сайхны үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрт

амжилт гарган түүгээрээ орлуулдаг байна. Үүнийг гэр бүлийн амьдрал дээр аваад тухайн гэр

бүлийн гишүүдэд гэр бүлийнхээ талаар эсвэл хэн нэг гишүүний талаарх санаа бодолд нийцэхгүй

бодол байсан ч түүнийгээ эерэг байдлаар орчиндоо болоод өөртөө ямар нэг хор уршиг

учруулалгүйгээр илэрхийлэх байдал юм. Үүнийг дахин дэлгэрэнгүй тайлбарлая.

СЭТГЭЛ ЗҮЙН ХАМГААЛАЛТЫН МЕХАНИЗМ

Нийгмийн гишүүн болох бие хүн эхээс төрснөөсөө хойш бодит түгшүүртэй болсон байдаг. Энэ

түгшүүр нь гадны аюулыг ухааран ойлгох, мэдрэх үед яригддаг ба айж эмээхтэй адил утгатай.

Өөрөөр хэлбэл сэтгэл зүйд дамжуулагдсан таагүй мэдээлэл, ёс суртахуунгүй санаа бодлоо

зориудаар мартах, дарах, бусдад тохож байгаа нь өөрийгөө ухамсаргүйгээр хамгаалж байгаа

сэтгэл зүйн хамгаалалт юм. Сэтгэл зүйн хамгаалалт гэдэг энэхүү ухагдахууныг сэтгэл судлалын

нэрт эрдэмтэн З.Фрейд анх томьёолсон. Тэрээр сэтгэл зүйн хамгаалалтыг авч үзэхдээ, хүмүүс

өөрийн дотоод болон гадаад орчноосоо өөрт тохирохгүй, сэтгэл санаанд нийцэхгүй бодлыг

эсэргүүцэх, түүнийг нуун дарах, сэтгэлд орж ирсэн ч тэр бодлыг өөрөөсөө зайлуулах сэдэл

төрдөг ба үүнийгээ дотоод зөрчилдөөнөөрөө илэрхийлдэг. Сэтгэл зүйн хамгаалалт нь өөрийнхөө

дэвшүүлсэн санаагаа хадгалах, хамгаалах тогтвортой байр суурь юм. Түгшүүрээс үүдэн бие хүн

сэтгэл зүйн хамгаалалтыг хэрэглэдэг. Эдгээрийн дурьдвал:

ТУСГАЛ:

Өөрийн сэтгэл санааны байдлыг бусдад тохох. Энэ сэтгэл зүйн хамгаалалт нь өөрийн ёс зүйд

нийцэхгүй санаа бодол, зан үйлээ орчиндоо болон бусдад нялзаадаг. Тухайлбал шалгалтандаа

муу дүн аваад багшдаа бурууг өгдөг. Энэ бол проекцын тодорхой жишээ болж чадна.

Орлуулалт: Аюул ихтэй зүйлээс аюул багатай зүйл рүү өөрийн сэтгэл зүйг шилжүүлэх,

илэрхийлэх явцад илрэх хамгаалалт. Даргадаа загнуулсан ажилтан удирдлагаа загнаж чадахгүй

учраас гэр бүлийнхэн болон өөрөөс доогуур хүнд даргадаа загнуулсан сэтгэгдлээрээ муухай ааш

гаргаж ханддаг. Иймээс аавдаа загнуулсан хүүхэд дүүдээ тэр бухимдлаа тайлдаг.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 10

Page 10: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

РАЦИОНАЛИЗАЦИ:

Өөрийгөө хуурамчаар зөвтгөх замаар өөрийгөө хамгаалах, хуурамчаар шалтаг тайлбарлал

гаргах замаар өөрийн хийсэн ухаалаг биш зан үйлээ ухаалгаар хийсэн юм шиг бусдын нүдний

өмнө зөвтгөн харуулахыг хэлнэ. Жишээлбэл, Эзопын ёгт үлгэрт гардаг үнэг, усан үзмэнд хүрч

чадахгүй болохоороо түүнийг болоогүй байна гэж бодохтой адил юм.

ЭСРЭГ ҮЙЛДЭЛ:

Сэтгэлийн гүнд байгаа бодол санааныхаа эсрэг өөр бодол санааг зан үйлдээ

илэрхийлэх замаар өөрийгөө хамгаалдаг. Жишээ нь: гомосексуалист бодлоосоо

өөрийгөө хамгаалж буй эрчүүд тэднээр доог тохуу хийж өөрийгөө хамгаалдаг.

Үнэндээ тийм санаа төрөөгүй бол тэд хэзээ ч тэднээр тоог тохуу хийхгүй гэж З.Фрейд үзжээ. Энэ

нь тэд өөрт төрсөн хүслээ нууж байгаа байдал юм.

УХРАЛТ:

Энэ нь зан үйлийн нялхамсаг, хүүхдэрхэг байдлыг илэрхийлдэг онцлогтой. Аюул багатай

жаргалтай, бага нас руугаа эргэн хандах замаар өөрт байгаа түгшүүрийг зөөллөх гэсэн арга.

Энэ хамгаалалтыг төвөггүй таньж болох шинжүүд гэвэл өөрийгөө эзэмдэж чадахгүй байдлыг үе

үе гаргах, сэтгэл хангалуун биш байх, уурлах, дуугаа хураах, хүүхэд шиг шулганах, бувтнах,

машинаар ухаангүй хурдлах гэх мэт.

СУБЛИМАЦИ:

Нийгмийн талаасаа зүйд нийцэхгүй аливаа санаа бодлоо боогдуулахгүйгээр тэр энергээ өөрчлөх

боломжийг хүнд олгодог сэтгэл зүйн хамгаалалт. Энэ хамгаалатыг хамгийн ашигтай гэж үздэг.

Тухайлбал, садист далд хүслээ өөрөө ч мэдэхгүй байгаа эмэгтэй сайн мэс засалч болох нь

байдаг.

ҮГҮЙСГЭЛ:

Бодит үнэнийг үгүйсгэх үгүйсгэл нь илэрхий баталгаа нотолгоо байсаар байхад ч энэ хамгаалалт

үйлчлэнэ. Таагүй үйл явдал өөрт нь тохиолдсон гэдгээ мэдсээр байгаа мөртлөө надад ийм зүйл

тохиолдох ёсгүй хэмээн ярьж зүтгэж байгаа үед илрэнэ. Та эдгээр хамгаалтыг мэдэж авлаа.

Харин сэтгэл зүйн хамгаалалтыг байнга хэрэглэх нь бие хүн сэтгэл зүйн хувьд идэвхгүй,

зогсонги байдалд ордог болохыг анхаарна уу!

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 11

Page 11: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 2

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖ

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд бие хүний сэтгэл зүйн талаарх авсан

мэдээллүүдэд тулгуурлаж хүний зан араншин болох

темпераментийн талаар нарийвчлан үзэж түүнийг хэрхэн

амьдрал, ажилдаа зөв харгалзах талаар мөн

темпераментийн тестээр өөрийн зан төлвийг тодорхойлно.

Темперамент тус бүрт харгалзах сайн болон сул талуудыг

мэдэснээр албан харилцаа болон энгийн харилцаанд

өөрийгөө төдийгүй хамтран ажилладаг хүмүүстэйгээ

харилцааны зөв байр сууринаас харилцдаг болох юм.

СЭДВИЙН АГУУЛГА

• Темпераментийн талаар

• Албан харилцааны явцад темпераментийг

харгалзах үзэх

• Бие хүний сэтгэл зүйн шинж темперамент албан

харилцааны явцад нөлөөлөх байдал

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point /PPT/ 2

АЖИЛЛАХ ДАСГАЛ КЕЙС

“ТЕМПЕРАМЕНТ ТОДОРХОЙЛОХ” ТЕСТ

Асуултыг уншаад өөртөө байгаа шинжүүдийн ард /+/

тэмдэглээрэй

А.

1. Тогтворгүй байнга хөдөлгөөнтэй гар хуруугаараа

ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг.

2. Омогтой огцом ууртай

3. Шийдэмгий санаачлагатай

4. Тэвчээргүй биеэ барьж чаддаггүй

5. Зөрүүд

6. Маргаан мэтгэлцээнд дийлэх хандлагатай

7. Үе үе эрч хүчтэй байдалаар ажилладаг.

8. Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг.

9. Азаа үзэх, аз турших дуртай

10. Өсөрхөн уурлаж гомдохдоо түргэн

11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн хэл яриатай

12. Хэрүүлч зодоонч

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 12

Page 12: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй

14. Түрэмгий дээрэлхүү захиран тушаах дуртай

15. Гар нүүрний хөдөлгөөн ихтэй

16. Түргэн сэтгэж асуудлыг хурдан шийдвэрлэх дуртай

17. Шинэ зүйлд дасахдаа удаан

18. Тавьсан зорилгодоо хүрдэг

19. Алхаа гишгээ огцом хурдан хөдөлгөөнтэй

20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг

Б.

1. Хөгжилтэй, баяр баясгалантай тачигнатал чанга

хөхөрдөг

2. Эрч хүчтэй, ажилсаг

3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй

4. Өөрийн үнэлэлт дээгүүр

5. Шинэ зүйлийг түргэн ойлгож, амархан тусгаж

авдаг

6. Сониуч, харилцаанд тогтворгүй

7. Эвгүй, бүтэлгүй, муу юманд зовж шаналах нь бага

8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасан зохицдог

9. Аливаа шинэ ажлыг сонирхон хийж, оролдох

дуртай

10. Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрдэг

11. Ямар ч ажилд идэвхтэй оролцдог ба нэг ажлаас

нөгөөд амархан шилждэг

12. Бусдыг уриалж зохион байгуулах дуртай

13. Нийтэч, уриалгахан, шинэ хүмүүсийн дэргэд

нэрэлхэж инээдэггүй

14. Тэсвэртэй, тууштай ажиллах чадвар сайн

15. Нүүр гарын хөдөлгөөн ихтэй, чанга түргэн тод хэл

яриатай

16. Гэнэтийн төвөгтэй нөхцөлд биеэ барьж эзэмдэж

чаддаг

17. Ямагт цовоо сэргэлэн, сайхан ааштай

18. Түргэн унтаж амархан сэрдэг

19. Эмх цэгц муу, замбараагүй

20. Заримдаа өнгөц хийсвэр хандлага гаргах нь бий

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 13

Page 13: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

В.

1. Эмх журамтай нямбай

2. Аливаад ул суурьтай нухацтай ханддаг

3. Хүлээцтэй

4. Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй

5. Аливаад болгоомжтой бодлоготой ханддаг

6. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл

яриатай

7. Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн

бага

8. Юмыг удаан ойлгож сайн тогтоож хадгалдаг

9. Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг

10. Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй

11. Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу

барьдаг

12. Сайшаал шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий

13. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг

14. Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог

15. Хүсэл сонирхол, харилцаанд тогтвтортой

16. Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаан

17. Хүн бүгдтэй ижил харилцаатай

18. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаан

19. Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй

20. Уур уцааргүй

Г.

1. Ичимхий бүрэг

2. Шинэ орчинд дасахдаа муу, сандарч тэвддэг

3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй

4. Өөрийн хүчинд итгэлгүй, эргэлздэг

5. Ганцаардлыг амархан даван туулдаг

6. Ажил амьдралын бүтэлгүй амжилтгүй тохиолдолд

сэтгэлээр амархан унадаг

7. Бодлогширон гиюүрэх талтай

8. Амархан ядардаг

9. Сул аяархан хэл яриатай

10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож чаддаг

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 14

Page 14: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

11. Өрөвчхөн уян сэтгэлтэй

12. Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмтгий

13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг

14. Хардаж сэрдэх талтай

15. Өвчин зовлонд эмзэг хандаж айдаг

16. Хэтэрхий гомдомтгой

17. Хүн бүртэй өөрийн бодол санааг солиолцдоггүй

нийтэч биш

18. Идэвх санаачлага багатай, бүрэг ноомой

19. Дуулгавартай хүлцэнгүй

20. Бусдаар өрөвдүүлж, туслуулах дуртай

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 15

Page 15: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Бие хүний сэтгэл зүйн хэв шинж 02/ Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 05 мин Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийн талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцоно,

Харилцан ярилцах

Самбар дагалдах хэрэгслийн хамт

2 20 мин Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийн талаарх үндсэн ойлголт,

Лекц РРТ 2

3 10 мин Бие хүний сэтгэл зүйн бүтэц, онолын талаар мэдээлэл өгөх

Лекц РРТ 2

4 10 мин Темперамент тест, дасгал Тест, дасгал Хувилсан материал 5 10 мин Тест, дасгалаа дүгнэх Харилцан

ярилцах Самбар дагалдах хэрэгслийн хамт Хайч, скоч

6 05 мин Дүгнэлт Харилцан ярилцах, Асуулт, хариулт

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 16

Page 16: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал лекц

ТЕМПЕРАМЕНТ

Темперамент нь хүний үйл ажиллагаа, зан үйлийн динамик байдлыг тусгадаг ба тэдгээрийн

зөвхөн эцсийн үр дүн төдийгүй явцыг илэрхийлдэг. Темперамент нь төрөлхийн, биологийн

шинжтэй байдаг ба нэн түрүүнд шинэ сэтгэгдэл төрөх, сэтгэл хөдлөх, цочиж, сандрах, сэтгэлийн

түгшүүр бий болох зэрэг бие хүний зан үйлийг нөхцөлдүүлнэ. Темперамент нь хамгийн ерөнхий

байдлаараа хувь хүн, бие махбодь болон танин мэдэхүйн үйл явцыг хооронд нь холбогч болж

өгдөг. Анх Грекийн эмч Гиппократ хүний зан төлөвийн үндсэн шинжүүдийг хүний бие дэх

шингэний зохицуулгаар тайлбарлан тодорхойлсон байдаг.

Үүнд : Хүний биед эдгээрээс хамгийн их байгаа шингэнээо нь буюу

Sangus- цус-нүүр нь баясгалантай, нүд нь цовоо

Flegma- салс-дүнсгэр буурь суурьтай

Chole- шар цөс-хөдөлгөөнтэй, зөрүүд, эв хавгүй, догшин

Melanos- хар цөс- гөжүүд, зожиг

Гипократын энэ ангилал өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа юм. Түүнээс гадна И.Кант хүний

темпераментийг мэдрэмжийн ба үйл ажиллагааны гэж үндсэн хоёр хэсэгт хуваан сангвиник,

холерик, флегматик, меланхолик гэсэн дөрвөн хэв шинжид хуваасан байдаг. Темперамент нь

зан төлөв бүрэлдэхэд нөлөөлөх ба тэр нь бие махбодын шинж байдлаас бус оюунлаг шинж

чанарыг илэрхийлж байдаг.

САНГВИНИК:

Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Удаан хугацаагаар

оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Ямар

нэг зүйлд дасан зохицохдоо амархан. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Жаргал, зовлонг

хүлээн авдаг. Мэдрэмтгий сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн. Сул тал нь саваагүй,

хэрэгт дуртай, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэдэг. Сониуч, замбараагүй, салан, хөнгөмсөг,

өнгөц

ФЛЕГМАТИК:

Сайн тал нь тэсвэр, тэвчээртэй, хүлээцтэй, буурь суурьтай, юмыг гүнзгий боддог, ойлгож

тогтоосон зүйлээ мартдаггүй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой. Сул тал нь хашир, дасан

зохицдоггүй, хүн гуйдаггүй, юмны эвийг олдоггүй, залхуу, шинэ юманд тэмүүлдэггүй, хүлээж

авдаггүй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хөдөлж яддаг.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 17

Page 17: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ХОЛЕРИК:

Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп

сайн, эрч хүчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Сул тал нь шаралхуу, эв дүй олохдоо муу,

харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү,

түрэмгий, зальтай

МЕЛАНХОЛИК:

Сайн тал нь хариуцлагатай, нямбай, цэвэрч, үерхэл нөхөрлөл, хайр дурлалд үнэнч. Сул тал нь

зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай, хулчгар, өвчин

зовлонд эмзэг.

ЗАН АРАНШИНГАА ТОДОРХОЙЛОХ ХЯЛБАРЧИЛСАН ХҮСНЭГТ

Чанарууд Холерик Сангвиник Флегматик Меланхолик 1. Мэдрэлийн үйл ажиллагааны

шинж байдал: � Хөөрөл нь � Саатал нь � Хөөрөл, саатлын харьцаа нь � Хөөрөл, саатлын харилцан

шилжих нь � Гадны нөлөөнд үзүүлэх хариу

нь 2. Танин мэдэх үйл:

� Авхаалж самбаа � Шүүмжлэлд хандах нь � Биеэ үнэлэх нь

� Шинийг мэдрэх нь

3. Зоригийн болон сэтгэл санааны

бусад чанар: � Сэтгэл санааны ерөнхий

байдал нь � Сэтгэлийн догдлол нь

� Тэсвэр нь

� Идэвх нь

� Зорилгодоо тэмүүлэх нь � Нийтэч зан нь

Хүчтэй Хүчтэй Хөөрөл илүү Хурдан Хурдан хүчтэй Сайн Дургүй Хэтрүүлдэг Идэвхтэй түргэн Сэргэлэн боловч тогтворгүй Богино агаад хүчтэй Тэсвэргүй Сайн агаад оргилуун Хүчтэй шургуу Нийтэч

Хүчтэй Хүчтэй Тайван Хурдан Зөөлөн ердийн хүчтэй Маш сайн Тайван Ялимгүй хэтрүүлдэг Идэвхтэй Баяр жавхлантайБогино агаад өнгөцхөн Дунд зэрэг Их бөгөөд бодолтой Жигд шургуу Нийтэч нөхөрсөг

Хүчтэй Хүчтэй Саатал илүү Удаан Удаан тайван Дунд зэрэг Хайш яйш Бодитой Удаан Тогтвортой Хурц бус, сулавтар Жигд оргилуун Удаан гэхдээ шургуу Нийтэч биш

Хүчтэй Сул Саатал илүү Удаан, түвэгтэй Хүчтэй Сулавтар Гомдомтгой Дутуу үнэлдэг Идэвхтэй гэвч итгэлгүй Тогтворгүй Удаан Хүчтэй Жигд биш сулавтар Хулгамтгай Ганцаардмал

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 18

Page 18: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 3

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ХАРИЛЦААНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ТАЛААРХ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд албан болон өдөр тутмын харилцаандаа юуг

хэрхэн анхаарах, харилцааны бүтэц, амьдралд гүйцэтгэх үүргийн

талаар харилцааны орон зай гэж юу вэ? Гэдэгт хариулт авна.

Харилцаанд тохиолдож байгаа саадуудыг амжилттай шийдвэрлэх

түүнээс гарах арга замын талаар мэдлэг олж авна.

СЭДВИЙН АГУУЛГА

�Харилцааны орон зай

�Харилцаанд тохиолдох саад бэрхшээл

�Харилцааны саадыг даван туулах арга зам

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ Power point /PPT/ 3

АЖИЛЛАХ ДАСГАЛ

КЕЙС

“ЯМАР Ч ГЭСЭН

ЧИНИЙ ЗӨВ, САЙН

БАЙНА” ДАСГАЛ

“ЭВДЭРХИЙ

ТЕЛЕФОН”

ДАСГАЛ

Заавар:

Хос хосоороо болно. Нэгдүгээр хүн “надад .............дургүй байдаг”

гээд тохиолдсон зүйлийг ярина. Хоёрдугаар хүн “ямар ч гэсэн чи

сайн байна, яагаад гэвэл .............гээд хариу тайлбарлана. Дараа нь

байраа солино. Хоёрдугаар хүн яриана. Дасгалыг хийж дуусаад хэн

үүнийг хийж чадаагүй, яагаад? Дэмжлэг хүссэн тэр хүнд хандах ямар

мэдрэмж төрсөн зэргээ бүлгээрээ ярилцана

Заавар: энэ дасгалын явцыг дуу хураагч эсвэл видео бичлэгт авбал

зүйтэй. Бүх оролчогчид хаалганы цаана гарч хөтлөгчийн урилгаар

нэг нэгээрээ орж ирнэ. Орч ирсэн хүн бүрт заавар өгнө. Үүнд: “Та

телефоноор дамжуулсан мэдээ авлаа гэж бод”. Хөтлөгч 60-100-аад

үгтэй текстийг нэгдүгээр хүнд дамжуулж хэлнэ. Хамгийн гол нь

агуулгыг аль болохоор яг тод тусгахыг хичээнэ. Тэр бас дараагийн

хүнд дамжуулна гэх мэт. Хэрэв текст нэг гишүүнээс нөгөөд

дамжихдаа хэтэрхий товчлогдож хялбар болвол, хөтлөгч текстийг

шинээр уншиж өгнө.

Дасгалыг хийж дууссаны дараа оролчцогчид өөрсдийн дуу хоолой

бай сонсох онцлог, сонсох чадвар сулаас мэдээллийг гуйвуулж

болзошгүйд задлан шинжилгээ хийнэ.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 19

Page 19: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Харилцааны сэтгэл зүйн талаарх үндсэн ойлголтууд 03/

Алхам Ноогдох цаг

Үйл ажиллагаа Хэрэглэх арга

Ашиглах материал

1 05 мин Харилцааны сэтгэл зүйн үндсэн ойлголтын талаарх ойлголтыг харилцан ярилцаж, мэдээлэл солилцоно,

Ярилцлагын арга

Компьютер, проектор,

2 25 мин Харилцааны үндсэн ойлголт болох харилцааны орон зай, харилцааны явцад түгээмэл тохиолддог саад бэрхшээлийн талаарх ойлголт,

Лекц Компьютер, проектор, /РРТ 3/

3 10 мин Харилцаанд түгээмэл тохиолдох саад бэрхшээлйг даван туулах арга замын талаарх практик мэдээлэл өгөх

Лекц Компьютер, проектор, /РРТ 3/

4 10 мин “Ямар ч гэсэн чиний зөв, сайн

байна” сэдэвт дасгал, тест

Сэтгэл зүйн дасгал

Хувилсан материал

5 05 мин Сэтгэл зүйн дасгалын үр дүнд дүн шинжилгээ хийх, ярилцах

Харилцан ярилцах

6 05 мин Дүгнэлт Ярилцлага, дүгнэлт, санал бодлоо солилцох

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 20

Page 20: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал /лекц/

УТСААР ЯРИХ СОЁЛ

ХХ зууны эхэн үед хүмүүс хорвоогийн нэг захаас нөгөө захад байгаа хэн нэгэнтэй ярилцаж

болно гэдэгт итгэл муутай байсан байх. Тэгвэл харилцуур утас орчин үед хамгийн өргөн дэлгэр

тархсан холбоо харилцааны хэрэгсэл болсон төдийгүй бага ангийн сурагчид хүртэл утсаар

ярилцан гудмаар явах нь сонин содон үзэгдэл байхаа больжээ. Орчин үед утсаар ярилцах явцад

таны боон танай пүүс, компанийн ажлын зохион байгуулалт, сахилга бат, дэг журам хялбархан

танигдах болно. Утсаар албан ажлын төлөвлөгөө, санхүүгийн нууцтай холбоотой асуудлыг

ярьдаггүй ба ямар ч тааламжгүй яриа яригдаж байсан ч та тун тайван байхыг хичээгээрэй. Ер

нь зарим хүн нүүр тулан ярилцахаас зайлсхийж утсаар ямар нэг асуудлыг шийдвэрлэхийг

хичээдэг. Yүнтэй холбоотойгоор та өөрийн дууны өнгийг дарж сурах хэрэгтэй.

Хэрэв таны залгасан дугаарын харилцагч утсаа авахгүй тохиолдолд түүнийг залхтал бүү

дуудаарай. Гурав буюу түүнээс дээш удаа дуудаад байх хэрэггүй байдаг. Харилцах хүн чинь

ямар нэгэн байдлаар утас авах завгүй байсан бол дараагийн залгалтанд авах болно.

Таны залгасан хүний утас автомат дуу хураагчтай бол та хэт нуршилгүй яриад уулзах, захих

зүйлээ товч хэлээд өөрийн нэрийг хэлээд заавал хэлж бичүүлдэг. Утсаар харилцах соёл нь утсыг

аван мэндлэхээс эхэлдэг. Харилцуурыг авч буй этгээд өөрийн албан газар, компанийнхаа нэрийг

хэлж “...сонсож байна” гэж яриаг эхэлнэ. Мөн ярилцаж буй хүнээ “та” хэмээн дуудах нь

аятайхан сонсогддог бөгөөд асуултанд эелдгээр, товч хариулт өгч сураарай. Яриа дөнгөж

дуусмагц утсаа бүү тасал. Ингэх нь харилцуурын цаана байгаа хүнийг үл хүндэлсэн, салахын

түүс болсон сэтгэгдэл төрүүлнэ.

“Хэн бэ”, “Хаанаас ярьж байгаа юм бэ”, “Юу гэсэн юм” гэх мэтээр харьцах нь эвгүй. “Уучлаарай,

тантай ярих хүн одоогоор эзгүй байна. Та хэлж дамжуулах зүйл байвал надад хэлж болно. Та

түр азнаад залгахгүй юу, уучлаарай тэр одоогоор завгүй байна” гэх мэтээр харилцах нь таны

соёлыг илтгэх болно.

Утсаар олон нийтийн газар, автомашин дотор, гудамж талбайд байнга ярих, зааварчилгаа өгөх

нь маш эвгүй. Ийм яриаг аль болох товч, бусдад саад болохгүйгээр хийхийг бодоорой. Ажил

хэрэгч хүнээс гадна хамгийн зохион байгуулалт муутай менежерын утас байнга дуугарч явдгийг

та мэдэхэд илүүдэхгүй. Эцэст нь хэлэхэд хэт орой, хэт эрт утсаар бүү ярь. Нэгэнт ярих

шаардлага гарвал заавал хүлцэл өчиж уучлалт гуйж, яриагаа маш товч, тодорхой болгохыг

хичээгээрэй.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 21

Page 21: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ҮГЭН БУС ХАРЬЦАА БУЮУ ОРОН ЗАЙГААР САНААГАА ИЛЭРХИЙЛЭХ НЬ

Хүмүүс сэтгэлээ илэрхийлэх үг олдохгүй байх эсвэл илэрхийлэхээс зайлсхийх нь олонтаа. Үг

хэрэглэлгүйгээр гүйцэтгэж байгаа бүх төрлийн харьцааг үгэн бус харьцаа гэдэг. Хөгжим зохиож

байна уу эсвэл эвшээж, хэн нэгний нүд рүү ширтэж байна уу хамаагүй бүгд үгэн бус харьцааны

илрэл юм. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үгэн бус харьцааны нэг эсвэл хэдэн арга хэрэглэн

мэдээлэл дамжуулж байгаатай адилаар бусдад хүргэж болдог. Тэдгээрийн зарим нэгний талаар

энд өгүүлэх болно.

YГЭН БУС ХАРЬЦААНЫ ТӨРӨЛ ЗҮЙЛ

Хүмүүс хооронд санаа, сэтгэл хөдлөлөө хөгжим бичих, уран зураг зурах, замын тэмдэг тавих,

нөхцөл байдалд тохируулан хувцаслах, үсээ янзлах, нүүрээ будах зэрэг олон янзын үгэн бус

аргаар илэрхийлдэг.

Эдгээрээс гадна хүн хүнтэй

харьцахдаа барьж байгаагаа

зайгаагаар тухайн хүнд хэрхэн

хандаж байгаагаа илэрхийлдэг.

Байранд хүмүүс хоорондын

харьцаны дөрвөн бүсийг ялгаж

үздэг.

ДОТНЫ ХАРЬЦААНЫ БҮС

/Хагас метрээс шууд биеэр шүргэх хүртэл/. Хайртай хосууд, эцэг, эх хүүхдүүд, дотны найз нар

ийм зайнд хоорондоо уулздаг. Огт танихгүй хүн танд ийм зайнд ойртвол та нэлээд тухгүй

байдалд орох нь лавтай. Хамгийн ойр дотны хүмүүсээс гадна эмч, оёдолчин, сувилагч зэрэг

мэргэжлийн хувьд үйлчлүүлэгчийнхээ биенд хүрэх шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг ийм

зайнд өөртөө ойртуулдаг. Хэн нэгэнтэй уулзахдаа энэ бүсд орохыг оролдсоноор та тухайн

хүнтэй найзлах, дотно харьцаатай болох хүсэлтэй байгаагаа ойлгуулж байгаа хэрэг юм. Аз

жаргалтай хосууд яг энэ бүсд байж хоорондоо тухтай харьцдаг гэдгийг сэтгэл зүйн туршилтууд

нотолсон байдаг. Тэгэхээр хоорондоо түнжин муутай хосууд нэгнийхээ дотны харьцааны бүсд

орохоос аль болох зайлсхийдэг болох нь ойлгомжтой байх.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 22

Page 22: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ХУВИЙН ХАРЬЦААНЫ БҮС

/0.5м-1.5м/. Энэ бүсийн хязгаар нь соёлоос хамаараад ялгаатай байдаг. Ийм зайнаас сайн

танилууд хоорондоо харьцдаг. Ийм зай нь хүмүүст гар барих, нэгнийхээ мөрийг алгадах зэргээр

бие биендээ гар хүрэх боломж олгодог. Ихэнх хүмүүс энэ бүсийг өөрийнхөө хувийн орон зай гэж

үздэг бөгөөд хөндлөнгийн хүмүүсийг түүндээ оруулах дургүй байдаг гэдгийг сэтгэл судлаачид

тогтоожээ. Та автобус, такси зэрэг хүн олноор цугласан газар хүмүүс аль болох харц

тулгарахгүй байхыг хичээж, цонх, хана, эсвэл тааз руу ширтдэгийг та санаж байгаа байх. Тэд

хувийн орон зайндаа хөндлөнгийн хүнийг оруулахгүй гэсэндээ тийм үйлдэл хийдэг.

АЛБАН ЁСНЫ БҮС

/1.5м-3м/. Ийм зайнаас голдуу ажил хэргийн эсвэл ач холбогдол багатай, гэнэтийн уулзалтууд

явагддаг. Дарга, албан хаагч эсвэл таагүй хүнтэй уулзах талаар “зайгаа авах” гэж ярьдаг

гэдгийг та санаж байгаа байх. Үнэхээр та хэн нэгэнтэй ямар нэг чухал, эсвэл дотны яриа

өрнүүлэхдээ хоорондоо 1.5-3 метр зайд зогсчихоод ярихыг төсөөлөхөд бэрх. Ийм зайнаас ёс

төдий, албархаг байдлаар харьцахад тохиромжтой гэдэг нь ойлгомжтой.

НИЙТИЙН ХАРЬЦААНЫ БҮС

/3 метрээс цааш/. Та том зааланд суугаад илтгэл тавьж байгаа хүний яриаг сонсож байгаа бол

олон нийтийн харьцааны бүсд оржээ гэж болно. Илтгэл тавьж байгаа хүн та хоёрын хоорондох

зай нь нийтийн харьцааны бүс юм. Ийм зайнаас та гар барих, мөрийг нь алгадах зэрэг дотны

хүнтэйгээ харьцахдаа хэрэглэдэг дохио зангаа, тайлбар хийх боломжгүй юм. Ийм зайнаас ажил

хэргийн яриа ч өрнүүлэх боломжгүй байдаг. Энд өгүүлэгдсэн зүйлс таны мэдлэгийн санд нэмэр

болж хүмүүстэй харьцах, ажил хэргээ өрнүүлэхэд тань бага ч болов тус болно гэдэгт найдаж

байна.

ЯРИА, ХАРИЛЦААНЫ СОЁЛ

Ярианы соёл нь соёлч боловсон байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Ярианы соёлыг эзэмших

гэдэг нь ойлгомжтой товч тодорхой, илүү олон үггүйгээр зөв гэхдээ хурц, дүрслэлтэй, эелдэг

байдлаар өөрийн бодол санааг илэрхийлнэ гэсэн үг юм. эл ярианыхаа дутагдлыг засаж үгийн

сангаа баяжуулахын тулд уран зохиол байнга уншиж, бусдын хэл яриаг сонгож, төрөл бүрийн

тайлбар толь, толь бичиг ашиглаж байх хэрэгтэй. Янз бүрийн зүйр цэцэн үг, хэвшсэн хэллэг,

уран зохиолоос авсан ишлэл нь ярианы хэлийг идэвхжүүлж өгдөг. Өөрийнхөө ярианы аялгыг

анхаарч байгаарай. Тайван, итгэлтэй ярьж, зогслого хийж, онц чухал үгийг онцгойлон дуудаж

ярьдаг байх хэрэгтэй.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 23

Page 23: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Бие биедээ хэрхэн хандах байдлыг мөн ярианы соёлд хамааруулж болно. Өөрийн найз нөхөд,

хүүхэд, сайн танил, өөрөөсөө ахмад бус хүмүүстэй «чи» гэж харьцаж болно. Харин өөрөөсөө

ахмад, хүндэтгэсэн, сайн танихгүй, огт танихгүй хүмүүстэй «та» гэж харьцдаг. Ямар нэг дотно

харьцаагүй бол «чи» гэж харьцах нь бүдүүлэг, дорд үзсэн хэрэг болно. Жишээ нь удирдах дарга

хүн өөрийн удирдлагад байгаа хүнтэй «чи» гэж харьцах нь өөрийн давуугаа үзүүлэх гэсэн мэт

болох учир тун эвгүй байдаг.

Дэлгүүрт ороод худалдагч болгоныг насанд нь тохируулахгүй «эгчээ» буюу «хүүхээн» гэх нь

эвгүй. Орчныхоо хүмүүстэй харьцахдаа элдэв эрээгүй байдлаас зайлсхийж байх ёстой. Буруу зөв

дуудсан гадаад үгээр чамирхах нь тун эвгүй байдаг.

ТА ХООЛНЫ ШИРЭЭНИЙ АРД

Соёлтой зөв хооллох нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Хэзээ ч хамаагүй, юу

тааралдсанаа идэх нь нэг ёсны дэггүй уучилшгүй салан задгай байдал юм. Яг тогтоосон цагт

хооллож байхыг зөвлөж байна. Хүүхэд тэр тусмаа томчуул ширээний ард тунирхаж,

албадлагаар юм шиг хооллох нь эвгүй. Хачиртай талх, жигнэмэг, амттаныг зөв бус дарааллаар

хүүхдэд идүүлэхгүй байх нь зүйтэй. Хүнд хүчир ажлын дараа хооллохоор ширээний ард суухын

үмнө бага зэрэг амрах шаардлагатай. Орой унтахаас хоёроос гурван цагийн өмнө хооллох

бөгөөд хэт идэхгүй байвал зохимжтой. Хэт дүүрэн ходоод нь өрцөн дээр дарж, цээжний

хэнхэрцгийн хөдөлгөөн, зүрхний ажиллагааг хүндрүүлж, ходоод гэдэсний замын ажиллагааг

хэвийи бус болгодгийг санацгаая. Энэ нөхцөлд нойр тайван бус болж хүнийг сэргээж тэнхрүүлж

чадахгүйд хүрдэг. Шөнийн ээлжийн ажилд гарах хүмүүс л орой сайтар хооллож болох юм.

Ширээний ард биеэ хэрхэн авч байх вэ? Заавал биелүүлж байх зарим горимыг дурдъя. Багачуул

нь ахмад хумүүсээс түрүүлж суухгүй байх. Гэр бүлийн гишүун бүрд ширээний ард тодорхой

суудал ногдуулсан байх.

Хооллох үедээ ном, сонин унших нь тохиромжгүй.

Нэгдүгээрт, энэ нь хамт суугаа хүмүүсээ үл хүндэтгэсэн байдал;

Хоёрдугаарт хоол боловсроход муугаар нөлөөлнө.

Гуравдугаарт, ном нь олон гар дамждаг учир хоолны ширээн дээр тавих нь эрүүл ахуйд

тохирохгүй;

Дөрөвдүгээрт номоо тосны толбо болгож халтартуулж болно.

Хооллохдоо хэзээ ч яарч болохгүй. Яаралгүй тайван зажилж, хоолоо аль болох жижиглэх нь

зүйтэй. Иймээс хооллох үедээ хоорондоо ярихгүй байх нь зөв. Ширээний ард хутга, сэрээ,

халбага барьчихаад дохиж зангах нь тун эвгүй. Ямар ч хүмүүжилгүй хүн л хооллох үедээ дуулж,

исгэрч болзошгүй юм.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 24

Page 24: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Ширээн дээр зассан хоолны багаж хэрэгслийг зөв хэрэглэх нь соёлч боловсон ёс зарчмын чухал

бүрдэл хэсэг юм. Сэрээгээр идэж болох зүйлийг халбагаар бүү идээрэй. Жишээлбэл шарсан

өндөг, өндгөн жаврай, хачир, ногоо гэх мэт. . .. Шөлийг таваг бялхтал хийх хэрэггүй. Шөлийг

хөргөх гэж үлээхийн оронд халбагаар зөөлөн хутгах нь зүйтэй. Тавагны ёроолд жаахан шөл

үлдвэл тавгаа өөр рүүгээ биш, гадагш нь бага зэрэг тонгойлгох нь зөв юм, учир нь ямар нэг

болгоомжгүй байдлаар цалгиулж хувцсан дээрээ шөл асгаж болзошгүй.

Хутга нь зөвхөн хэрчих зориулалттай учир хутгаар хэзээ ч идэж, амандаа ойртуулж болохгүй,

ширээн дээр идэх юм ч тавьж болохгүй. Сэрээгээр хялбархан хувааж болох, жишээ нь загас,

котлет, ногоо, таташ, хайрмал, шарсан өндөг гэх мэтийг хутгаар хэрчих хэрэггүй. Зөвхөн сэрээ

хэрэглэж байгаа үед сэрээгээ баруун гартаа барьж. зүүн гартаа барьсан зүсэм талхаар дэмжих

маягаар хэрэглэнэ. Шарсан мах, төрөл бүрийн зайдас идэж байгаа бол хутгаа баруун гартаа,

сэрээгээ зүүн гартаа барина. Бүхэл хэрчмээ нэг мөсөн хэрчиж жижиглэх хэрэггүй, яагаад гэвэл

амархан царцаж, амтгүй болж болох юм. Шаардлагатай хэмжээгээрээ бүхэл хэсгээс таслан

жижиглэх нь зүйтэй.

Шувууны махыг яаж идэх вэ?

Ястай махыг хутга, сэрээ хэрэглэн шулна. Хэрвээ ясанд мах үлдвэл үзүүрээс нь гараараа барьж

идэж болно. Тавганд үлдсэн сүмсийг заавал бүгдийг хамах хэрэггүй. Түүнд талх дүрэх нь бүр ч

зохимжгүй. Хэрвээ ширээн дээрээс ямар нэг юм авахыг хүсвэл хажуудаа суугаа хүний тавган

дээгүүр тонгойх, ширээн дээгүүр өнгийх хэрэггүй. Хооллохдоо хэрэглэсэн халбага, сэрээ хутгыг

өөрийнхөө тавганд хийх нь зөв. Давс, гичийг зориулалтын жижиг халбага буюу цэвэр хутганы

үзүүрээр авдаг. Харин хутга, сэрээний ишээр авах нь зохимжгүй.

Талхыг багахан хэрчим болгон зүсээд ширээн дээр тавьдаг. Талхыг савнаас нь гараараа авч

тавагныхаа зүүн гар талд тавина, тэгэхдээ бүтээлгэн дээр биш, жижиг тавганд юм уу жирийн

өдөр тутмын хоолны үед цаасан алчуур дээр тавьдаг. Талхыг өөрийнхөө сэрээгээр авч болно

(гэхдээ сэрээгээ хэрэглэхээс өмнө). Цай аяганы амсраар бялхтал аягалах хэрэггүй. Аягандаа

чихэр хийхдээ тусгай зориулалтын хавчаар буюу цайны халбагаар хийнэ. Цайгаа чимээ

гаргалгүй хутгасны дараа халбагаа дийзэн дээр авч тавих хэрэгтэй, тэгэхгүй бол цай уухад чинь

саад болно. Хэрэв цайг суурьтай домбон аяганд хийж өгсөн бол халбагаа авах хэрэггүй, харин

баруун гарынхаа хуруугаар тулж бариад цайгаа уугаарай. Бүгдээрээ хооллож дуустал ширээний

араас босох ёсгүй

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 25

Page 25: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ТА НИЙТИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ БОЛ

Нийтийн сууцанд суугаа иргэд айл хөршийнхөнтэйгөө юуны түрүүнд ойлголцох нь чухал.

Нийтийн сууцанд оршин суугчдын харьцаа, тэдний үүрэг нь нийтийн сууцны дэг горимын

салшгүй нэгэн хэсэг болно. Тэрхүү дэг горимын хамгийн чухал нь бие биесээ хүндлэх журам юм.

Оршин суугчид сууцаа эзний ёсоор эзэмшин, шатдаг хий, цахилгаан, ус мэтийг ариг гамтай

хэрэглэн, ахуй үйлчилгээний хөлс мөнгийг нэхүүлэхтэй хугацаанд нь түлж, нийтийн сууцны

горим журмыг үлгэр жишээч сахивал зохино.

Өрөө тасалгаа цэвэр цэмцгэр, эмх журамтай байх таатай байдаг. Юуны өмнө (хуваарь юм уу,

графикаар) долоо хоногт нэгээс доошгүй их цэвэрлэгээ тогтмол хийж, шалаа угааж арчин,

хаалга, радиаторын тоосыг цэвэрлэн, цонхоо угааж, банн, бие засах газраа цэвэрлэвэл зохино.

Хаалганы бариул, зоогийн ширээ, ус түгээгүүрийн крантыг мөн савантай халуун усаар угаавал

зохино.

Өрөө тасалгаандаа ялангуяа өвөл цэвэр агаар байнга оруулахыг мартаж болохгүй. Учир нь

түүнээс эрүүл мэнд төдийгүй сэтгэл санааны өөдрөг байдал хамаардаг. Өрөө тасалгааныхаа

чийгшилтийг ихэсгэхгүйн тулд өрөө тасалгаандаа юм угаах буюу цагаан хэрэглэл хатаахгүйг

бодвол зүгээр.

Орны хэрэглэлийг шатан дээр салхинд тавих, хивс, гадуур хувцасңы тоосыг шатан дээр гөвөх нь

эрүүл ахуйд тохирдоггүй. Учир нь салхинд тавьсан буюу гөвсэн юмны тоос нь тэндээсээ

өрөөнүүдэд ордог. Эдлэлийг гадаа цэвэр агаарт цэвэрлэвэл зохино. Өрөө тасалгааныхыг тоос

сорогчоор цэвэрлэ. Сууцанд чимээ аниргүй байх нь чухал. Тиймээс гудманд шуугилдах, чанга

дуулах, хөгжим тоглох, телевизер болон радиог чанга дээр нь тавихыг цээрлэвэл зохино.

Бид биеэ барих гадаад төрх төлвийг дээр өгүүлсэн гадаад төрх төлөв гээч нь сэтгэлээ эзэмдэх

чадвар юм. Хүн бүр хэлэх үг, хийж буй үйлдлээ ямагт хянахад суралцвал зохино. Хувийнхаа

сэтгэлийн хөдлөл, уналтаа бусдад мэдэгдэж байх юун хэрэгтэй аж. Өөрийгөө эзэмдэх гээч нь гэр

оронд ч, хаа ч хэрэгтэй. Олны дотор биеэ авч явахад нь тусалдаг биеэ барих чанар нь заримдаа

гэр орондоо «зожигрох»-од хүрэх тал бий. Зарим нь их ажилтай өдрийн дараа харьчихаад гэр

орныхноо шальгүйхнээр гоочлон өөрөө зовдог. Тиймэрхүү цочромтгой уур уцаарыг ядаргааны

«туйлдал» гэдэг. Тэр нь гэтэл ядаргааны туйлдлынх биш бусдыгаа, гэр орныхноо ойшоохгүйнх

юм. Хараал тавихтай эвлэрч болохгүй. Бидний ахуйгаас тэр булай бузар бүр мөсөн арилбал

зохино.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 26

Page 26: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Хүмүүстэй ойлгомтгой сайхан сэтгэлээр харьцахын нэгэн жишээ бол нийтийн сууцны дүрмийг

баримтлах бөлгөө. Радио хүлээн авагчаа шөнийн 23 цагаас өглөөний 8 цаг хүртэл зэргэлдээх

өрөөнийхнөө амраахгүйгээр чангаар хангинуулахгүйг хичээх хэрэгтэй. Нийтийн буюу гэр бүлийн

баярын өдөр хааяа байж болох юм. Түүнээ тэгэхдээ хөршийндөө урьдаас сануулан мэдэгдэнэ.

Пянз тоглүулагч юм уу өсгөгчийг тагт дээр юм уу эсвэл нээлттэй цонхны тавцан дээр тавин,

байдгаар нь хангинуулах нь орчныхноо хүндлээгүйнх гэдгийг санах хэрэгтэй. Утсаар нам

дуугаар ярь. Бүү хашгич. Хорин гурван цаг хүртэл утсаар ярих журмыг сахь. Айл хөршийнхнөө

сандраахгүйн тулд оршин суугч бүр орцны түлхүүртэй бай. Хаалгыг зөөлөн чимээгүй онгойлгож

хааж бай. Хөршийнхнөө тавыг эс алдуулан, удаан чанга хонхдохыг цээрлэ. Хонхоо аль болохоор

зөөлөн сонсогдохоор тавь.

Айл хөршийнхөнтэйгөө найрсаг амьдарч, харилцан туслалцах нь сайн. Эхий нь байхгүйд

хүүхдий нь харж, өвдөхөд нь эмч дуудан, шаардлагатай болбол эмийг нь ч эмийн сангаас

авчирч болох бус уу.

ХҮМҮҮСИЙН ДУНД БА ГЭР ОРОНДОО

Нийтийн дунд биеэ авч явахуй. Юу юунаас өмнө хүнийг хүндэтгэн харьцаж сурах нь эрхэм юм.

Түүнгүйгээр хүн, өөрийнхөө хийгээд орчныхныхоо тав тухыг, алхам бүрдээ алдуулна. Нэгэнтэй

нь эс мэндлэлцэж, нөгөөгөөс уучлалт гуйхаа мартах, гурав дахийг нь анхааралгүй өнгөрөх,

эмэгтэй хүнд суудал тавьж өгөхгүй, үе тэнгийнхэн шиг настайчуулын мөрийг алгадаж, хөгшдөд

ёс алдан, бүсгүй хүний пальтог эс өмсгөж, хүүрнэгчээ үгээр гомдоон, хооллохдоо ёолж ёхлох

гэх мэт.

Хүмүүжилтэй, хүн нийтийн дунд хэзээ ч согтуу буюу сахлаа хусаагүй, үс гэзгээ самнаагүй,

үрчийж хорчийсон дээлтэй, арчиж зүлгээгүй гуталтай явдаггүй. Хүмүүжилтэй хүн зөвхөн ажилд

төдийгүй айлд ч, хурал цуглаанд ч, театр үзвэрт ч, уулзалт болзоонд ч хэзээ ч хожимддоггүй.

Хүмүүжилтэй хүн өөрийгөө захиран, хэзээ ч даруу төлөв явдгаараа хүмүүжилгүй хүнээс

ялгагддаг билээ. Хүн ер нь нийтийн дунд чөлөөтэй тайван явах хэрэгтэй. Тэгэхийн тулд бүх

талаар өөрөө боломжийн хөгжин байх ёстой. Зарим нэг охид хөвгүүд яагаад айлчин гийчнээр

явахдаа бие барин, хачин болчихдог билээ? гэвэл аргагүй шүү дээ, тэд чинь юу хийж, ярихаа

мэддэггүй бус уу. Ажил төрөлдөө дуршин, ихийг уншин сурч, урлаг уран сайханд явж, үе үе

театр, музей үзэн, хэн олонтойгоо нийцэрхүү явна, тэрээр ямар нэгэн шинэ номын тухай маргах.

ямар нэгэн сонин ярьж, бусдын яриаг анхааралтай чагнан, дуулахдаа дуулж, бүжихдээ бүжин,

тоглон хөгжихөө мэддэг билээ. Бусдыг гоочлон хов бүү зүү. Хэрэв тоглож хошигноход хүрвэл

дэргэд байгсдынхаа нэр төрийг гомдоохгүйг хичээ. Бусдын төрх байдал, нэр төр, нас зүсээр нь

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 27

Page 27: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

тоглоом тохуу хийхийг хатуу тэвч. Хэт бүдүүн юм уу үгүй бөгөөс хэт туранхай бие хаатай байх,

холын хараа муу юм уу эсвэл эх эцэг нь багад нь нэн хачинаар өхөөрдөж нэр өгсөн зэрэг нь

түүний буруу биш шүү дээ. Хүүрнэгчийнхээ яриаг бүү тасал. Татгалзахаасаа урд гүйцэд сонсож

сур. Яриаг чинь хэрэв тасалбал битгий хашгич. Харин дуугүй болж, татгалзаж байгаагий нь

сонс. Ярихдаа сонсогчийнхоо гарыг шүүрэх, товчоо оролдон үгтээх, сонсогчоо нударч ёврохгүй

бай. Дохих зангахыг мөн тэвч. Хашгичих буюу чанга, хэт удаан хөхрөхгүйг хичээ.

Дэргэдэх хүмүүсийнхээ тухай өгүүлэхдээ «тэр», «энэ», гэлгүй нэр усаар нь ярь.

Театр, кино, клубт суудалдаа очихдоо сууж байгаа хүмүүс рүү нүүрээ харуулж оч. Суудалдаа

суусан хойно тань хэрэв хэн нэгнийг суудалдаа очвол босож зай гаргаж өг. Аливаа бэлгийг баяр

баясгалантай авч сур. Хайнгахан юм уу эсвэл голонгуй байдал үзүүлэн бэлэг өгсөн хүнээ бүү

гомдоо. Янз бүрийн насны, амьдралын янз бүрийн хал үзсэн байдал төрх бүхий хүмүүстэй зан

төрхөөр нь янз янз хандах болдог. Үнэнийг өгүүлэхэд энд л харьцааны соёл оршимой. Бид,

нөхөр, анд, ахан дүүс гэж дууддаг хүн, хүнээ гэх ёсыг эрхэмлэнэ. Бидний зан үйлийн ёс зүйн

мөн чанарыг илтгэгч энэ үгсийг хүмүүсийн биеэ авч явах дэг ёсны амьд биелэл болгохын тулд л

хэрэглэж сурах хэрэгтэй. Сайн сайхныг хүссэн, нөхөрсөг, харилцан хүндлэхүйн тийм байх

нөхцөл манай оронд байна. Хүндэлж явахыг хүмүүсийн дотор сурахад юуны өмнө хувь хүнийг

эрхэмлэн хүндлэх, тэднийг чин сэтгэлээсээ анхаарахыг шаардана. Орчин тойрныхоо хүсэл

эрмэлзлийг анхааран, тэдний тоомсорловол зохино. Тэгээд л бидэнд хүн яагаад нийтийн дунд

юм уу эсвэл гэртээ өөрийгөө хэрхэн авч явах нь ойлгогдож, нийтийн дунд дэг ёсыг баримтлахыг

эрхэмлэх болно.

Хүндлэмтгий найрамдуу байх гэгч үнэгүй байсан юм үнэд орон, манайд ухаант сургаал болсоор

удаж байна. Харамсалтай нь хааяа нэг хүн, хүндлэмтгий найрамдуу байхыг амьдрахад гол биш

хам зүйл гэхэд нөгөө нь ховор тааралдах ганц нэг нь түүнийг өнгөрсөн нийгмийн юм гэж үзэж

байна. Гэтэл зөвлөлтийн хүн, тэр тусмаа шинэ коммунист нийгмийн хүний зан төрх нь өөртэйгөө

ярьж буй хүнээ анхааран, хүндлэх, өөрийнхөө эрхэм чанараа хүндлэмтгий найрамдуугаар илтгэх

учиртай байна.

Хүндлэмтгий найрамдуу байх гэгч нь дотнын буюу хүндэлбээс зохих хүмүүстэй харьцахад

төдийгүй, зүс үзсэн төдий хүнтэйгээ ч гэсэн харьцахад даруу гүдэсхэн, төв найрамдуу байхаар

илэрнэ. Бид ер нь ямар ч холбоогүй тэр энэ хүнтэй хүндлэмтгий найрамдуу харьцахаас

чөлөөлөгдөхгүй.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 28

Page 28: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ХҮНДЛЭМТГИЙ НАЙРАМДУУ ХҮН:

«Та амар мэнд байна уу?» гэж билэгдлийн үгийг юуны түрүүнд хэлж, аливааг

хүсэхдээ «Ажаам уу», «Та туслах сан болов уу?» «Болгооно уу?» гэхийн алиныг

нь өгүүлэн, анхаарч, хэн нэгнийг тусалбал баярлаж гялайснаа хариулж, бусдыг

гомдооход буюу сэтгэлээ тавгүйдэхэд «Уучлан ажаам уу», «Өршөөж үзнэ үү»

гэж заавал өгүүлдэг билээ.

Эрэгтэй хүн бүр эмэгтэйчүүдийг онцлон хүндэтгэх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүд бол бэр, эхнэр,

эх, гэрийн эзэгтэй, эх орны маань иргэн юм. Эмэгтэйчүүдийг бид мөн хамт олны эрх тэгш,

гишүүний нь хувьд хүндлэх ёстой. Соёлч, хүндлэмтгий хүний ая данч байдал энд харагдана. Ая

дан гэдэг нь хүндлэмтгий сэтгэлийн илрэл юм, Ая данч байна гэгч болбол бусдын сэтгэлийг

мэдрэн, зан аалийн нь өвөрмөц шинжий нь бодолцон, харилцагч хүнээ ойшоон тоомсорлож,

хувь бодгаль төрхийн хувьд тохируулан харьцах аргаа тогтоохыг хэлнэ.

Хүний оюун санааны сайхан нь бие бялдрын хийгээд театр, цэнгэлдэх хүрээлэн, гудамжинд

өөрийгөө захирах чадвартай хосолно. Өөрөөр хэлбэл тэр нь хаа ч биеэ соёлтой хүн шиг

эзэмдэнэ гэсэн үг юм. Ухамсартай, соёлтой хүн бол эмэгтэй хүнтэй хаана ч ая дан алдахгүй,

биеэ эзэмдэн ёсонд хазгай үгийг цээрлэнэ. Тийм үгийг хүмүүжилгүй, ах зах ёс мэдэхгүй, мунхаг

хүмүүс л чалчиж явдаг бөлгөө.

Сайн хүнсэрхэх ч дээ, тийм ч хэрэгтэй юм уу даа гэж, сайн үйл, үг, төрх төлвийг нэгнийгээ

басамжлахад нөгөө нэг нь харин, сахлаа бүтэн долоо хоногт хусалгүй, гутлаа өдөртөө арчилгүй,

гар хөлөө өөрийнхөөрөө савчин, мөрөн дээгүүрээ нулимчиж явахад юу нь муу байна,

байдгаараа л байгаа биз гэж дуугүй өнгөрөх, яагаад бурууддаг вэ гэвэл чухамдаа хэн зөв

цэгцтэй эс ярьж, хувцас хунараа цэвэр эс өмсөж, орчныхонтойгоо ая дантай эс харьцана, тэр

ажилдаа болон биеэ авч явахдаа тийм хайхрамжгүй болдог билээ. Салан задгай тиймэрхүү

хүмүүс ихэнхдээ сахилгагүй, ажлын байрны соёлыг ойшоон хэлсэн үгэндээ эс хүрч, хамт олноо

хохироохын дээр эхнэр хүүхэдтэйгээ ч тиймэрхүү хайнга ширүүн дориун харьцдаг. Өнгөндөө

сайхан зан аальтай ч хүн харин үзэл суртлаар дорой, мэдлэг боловсролоор ядуурч, орчин үеийн

бэртэгчдийн ёс суртахуунд автан, хувийн өчүүхэн эрх ашгаа нийгмийнхээс дээдэлбэл мөн л

нийгэмд үнэ цэнээ алдана.

ХҮН ХООРОНДЫН ХАРЬЦАА Зорилгодоо хүрэх замд бид үй олон хүмүүстэй харьцах хэрэг гардаг. Тиймээс тэр бүх

харьцаанаас өөртөө ашигтай, нааштай үр гаргаж авч байх нь амин чухал асуудал болон

хувирдаг. Өмнө нь зорилгын тухай яригдаж байсан бүх л зүйлийг хүмүүс хоорондын харьцаан

дээр суулган авч үзэж болно. Учир нь тухайн нэг харьцаа болгоны цаана өөрийн гэсэн зорилго

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 29

Page 29: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

байдаг. Тиймээс харьцаанд ч гэсэн анхаарлаа төвлөрүүлэн юу хүсч байгаагаа ойлгох хэрэгтэй.

Би энэ хүнтэй уулзаснаар юунд хүрэх гээд байгаа билээ гэж өөрөөсөө асуугаад, аль болон

нарийвчилсан, бодитой хариулт авч байх ёстой. Тухайн хүнтэй ямар байдлаар холбоо тогтоон

цаашид түүнийгээ таслалгүй авч явах вэ, харьцааг ямар байдлаар зохион байгуулбал хамгийн

сайн байна вэ гэдэг талаар сайтар бод. Нэг хүнд тохирсон арга барил өөр нэг хүнд тохирохгүй

буюу хүн болгонд өөрийн гэсэн хандлага хэрэгтэй байдаг гэдгийг үргэлж санаж байгтун. Энд

хэд хэдэн арга байдаг.

ХАРЬЦАЖ БАЙГАА ХҮН ШИГЭЭ БАЙХ

Энэ бол хүнтэй танилцах, холбоо тогтооход баримтлах ёстой хамгийн чухал зарчмуудын нэг.

Хүн өөртэйгөө адилхан хүнтэй харьцах дуртай байдаг. Тиймээс тэр хүн шиг ярьж, сэтгэхийг

хичээ. Тэр хүний ертөнц рүү өнгийгээд, тэнд мөрдөгддөг хуулиудыг баримтлах гээд үз. Эхлээд

би ийм гарал угсаа, боловсрол, мэргэжил, албан тушаал, гэр бүл, найз нөхөдтэй байсан бол юу

гэж сэтгэх байсан бэ гэж бод. Хэрэв та тэр хүнээс огт өөр сонирхол, найз нөхдийн хүрээ, үзэл

бодол баримталдаг бол холбоо тогтооход боломжгүй биш юмаа гэхэд тун ч бэрхшээлтэй байх

болно. Мөн хүний гаднаа үзүүлж байгаа дохио зангаа, нүүрний хувирал, дуу хоолой, харц,

явдал, суудал зэрэг гадаад байдал чухал ач холбогдолтой. Хүнтэй өөртөө ашигтай харьцаа

өдөөхийн тулд тухайн хүний гадаад байдалд зохицон, дагадаг. Толины тусгал гэдэг аргыг

харьцааны сэтгэл судлалын анхны мэдэгдэхүүнтэй хүмүүс сайн ашигладаг. Жишээлэхэд, тухайн

хүн инээхэд та дагаж инээх, хөмсгөө өргөвөл адилхан өргөх гэх мэт. Энэ мэтээр хүний нүүрний

хувирлыг дагаснаар хялбархан холбоо тогтоож болдог. Холбоо тогтоосон тэр мөчөөс эхлэн

нүүрний хувирлыг дагах бүх хөдөлгөөн хар аяндаа, таны өөрийн мэт явагдаж эхэлдэг.

Харьцааны явцад өөрийн ашиглаж байгаа аргуудын үр ашигтай байдлыг хянаж, шаардлагатай

бол тохиргоо хийж байх хэрэгтэй. Мөн хүний дуу, хоолойны өнгийг дагаж болдог. Тухайн хүний

хэлэх дуртай үг, хэллэгийг ашиглах нь мөн л үр ашигтай. Харах, нүүр амны хөдөлгөөнийг

дуурайх зэрэг бусад төрлийн аргыг хэрэглэх боломжгүй үед буюу утсаар ярьж байхад, хэл яриа,

дуу хоолойны өнгийг дагах нь тун чухал болж ирдэг.

ДАГУУЛАХ БУЮУ САНААЧЛАГЫГ ГАРТАА АВАХ

Янз байдлыг нь дуурайх аргыг ашиглан тухайн хүний дуурайх боломжтой төдийгүй санаачлагыг

гартаа аван араасаа дагуулах боломжтой байдаг. Хүмүүс харилцан ярилцах үедээ өөрсдөө ч

мэдэлгүй нөгөө хүнийхээ үйл хөдлөлийг дуурайж эхэлдэг. Жишээлбэл, нэг нь хөлөө ачихад

нөгөөх нь өөрийн мэдэлгүй дуурайн хөлөө ачих гэх мэт. Энэ үзэгдлийг ашиглан өөрөө нөгөө

хүнээ дуурайх бус харин сэмхэн нөгөө хүнээр өөрийнхөө үйл хөдлөлийг дуурайлган дагуулж

болдог. Жишээлбэл, хүн алгаа дээш харуулан гараа алдлан суух үед хамгийн илэн далангүй

ярьдаг болохоор өөрөө ийм байдалд орж, нөгөө хүнээ дагуулснаар илүүтэй илүү далангуй, эерэг

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 30

Page 30: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

үр дүнтэй яриа өдөөж болох юм. Энэ аргыг амьдралд ашиглах гээд үзээрэй. Гэхдээ таны

хөдөлгөөн муухан жүжигчнийх шиг болхи нүдээ тусдаг байх юм бол хүний дургүй хүргэхээс

цаашгүй, тааруухан инээдмийн кино шиг зүйл болно гэдгийг тогтоож аваарай.

ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

Уурласан хүнийг хэрхэн тайвшруулах вэ?

Уурласан хүн дуугаа намсган, удаан ярьж эхэлвэл та ч гэсэн дуугаа намсган удаан ярьж

эхлэх хэрэгтэй. Та ярилцагчаа дагалдах замаар эерэг холбоо тогтоох шаардлагатай болохоор

тэр. Yүний дараа та харьцааны янз бүрийн онцлогт гарах дурын өөрчлөлтүүдийг хэзээ, яаж

дагах дохио болгон ашиглаж, тухайн хүний дагуулахаа шийдэж болно. Харьцааны бүх л явц,

тодорхой зорилго гээд бүхнийг зөвхөн та хянаж, удирдаж байх ёстой.

1. Хэн нэгний сэтгэлийн хөг, сэтгэл санааг хэрхэн өөрчлөх вэ?

Тухайн хүнтэйгээ тогтоосон эерэг холбоог таслалгүйгээр манайхны ярьдгаар хүний

“настр”-ыг буюу тухайн үеийн сэтгэлийн төлөвийг өөрчлөхөд санамсаргүй мэт, хальт хийсэн

гэнэтийн үг л хангалттай байдаг. Жишээлэхэд ярианы жигд явцыг таслан хэдхэн секунд дуугаа

хураах юмуу эсвэл дууныхаа өнгийг өөрчлөхөд л нөгөө хүний тань настр, сэтгэлийн өнгө

өөрчлөгдөнө.

2. Яриагаа хэрхэн төгсгөх вэ?

Хэрэв та харьцаагаа зогсоохыг хүсч байгаа бол буруу тийшээ харах, ширээ алгадах гэх

мэтийн хүний санаанд оромгүй гэнэтийн үйлдэл хийхэд хангалттай. Иймэрхүү үйлдлүүд нь

голдуу нэгэнт тогтоосон холбоог нэг мөсөн тасладаг.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 31

Page 31: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 4

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ХАРИЛЦААНЫ АМАН БУС ХЭЛБЭР “БИЕИЙН ДОХИО

ЗАНГАА” ТҮҮНИЙГ УНШИН ТАЙЛЖ ЧАДАХ ЧАДВАР

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд харилцааны хамгийн чухал салбарын

нэг харилцааны аман бус хэлбэр болох биеийн хэлийн

талаар мэдээлэл авна. Нүүрний, гарын, биеийн ерөнхий

хөдлгөөнүүдээс гадна ярианы зогсолт, чанга сул нүдний

харц зэргээс харилцаж буй хүнээ зөв хүртэн таних

процессийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх чадварт

суралцана.

СЭДВИЙН АГУУЛГА

�Нүүрний дохио зангаа

�Гарын хөдөлгөөн

�Биеийн хөдөлгөөн

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point /PPT/ 4.

АЖИЛЛАХ ДАСГАЛ КЕЙС

“БАГТ УУЛЗАЛТ” ДАСГАЛ,

ТОГЛОЛТ

Зорилго:

Суралцагсдыг репрензетив систем гэж юу вэ? Гэдэгт

тодорхой хариулт өгөх зорилготой.

Явц:

Бүх оролцогчидод скоч, харандаа, утас өгнө. Хүн бүр

өөртөө баг бэлтгэнэ. Тэр нь ямар байж болно. Хэрэв хэн

нэг нь дүрсэлж чадахгүй бол зүэгээр харах нүдтэй баг

хийнэ. Ингээд багаа нүүрэндээ тогтоож бүгд тойрог болон

сууцгаана. Хөтлөгч тойргийн голд лонх тавиад эргүүлнэ.

Лонхны ам харсан зүгт сууж байгаа хүнээс эхлэн нар зөв

дарааллаар ээлж ээлжээр хэлэлцэнэ. Хүн бүрт тэр “багт-

хүний” талаар ярина.

�Баг нь юугаараа сониорхолтой байна

�Энэ хүнд баг нь тохирч байгаа эсэх

�Энэ баг тухайн хүний ямар онцлогийг илэрхийлж

байна.

�Юуг нууцыг оролдсон гэхчлэн ярилцана.

Хөтлөгч, хүн бүрийн саналыг авахыг хичээнэ. Дараа нь

хөтлөгч: Бид өдөр тутмын амьдралдаа бас өөрийн

нүүрэндээ янз бүрийн баг эсгэж явдаг. Гэхдээ тэр баг цааш

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 32

Page 32: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

биш харин бидний нүүрний булчин, хөдөлгөөн, дуу хоолой

болдог. Одоо бид үүнийг үзье.

Ширээн дээр доош нь харуулж тавьсан даалгаврыг

оролцогчдод хүрэлцээтэй хийж суулгана. Үүнд:

1-хайхрамжгүй

2-эелдэг

3-ихэмсэг

4-түрэмгий

5-дуулгавартай

6-өрөвдсөн

7-хөгжилтэй

8-хайрласан

9-шохоорхсон гэх мэтийн дүр нүүрэндээ илэрхийлэх

даалгаварууд байна. Хүн бүр даалгавараа сугалж аваад

нүүрэндээ тухайн баг-ийн дүрийг харуулна. Ингэхдээ хүн

бүрт өөрийн багийг тоглосны дараа хэн хэрхэн

илэрхийлсэн талаар хэлэлцэнэ. Энэ тоглолтоор юу мэдэрч

мэдсэн талаар ярилцана.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 33

Page 33: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Харилцааны аман бус хэлбэр, биеийн дохио зангаа” түүнийг уншин тайлах чадвар 04/

Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 05 мин Харилцааны аман бус хэлбэр, биеийн дохионы талаарх үндсэн ойлголтыг ярилцаж, мэдээлэл солилцоно,

Сургалтын идэвхитэй арга, /Ярилцлагын арга/

Компьютер, проектор,

2 20 мин Харилцааны хэлэхүйн бус дохио зангаа болох нүүрний дохио зангаа, гарын хөдөлгөөний талаарх үндсэн ойлголт

Сургалтын идэвхитэй арга /Лекц/

Компьютер, проектор, /РРТ 4/

3 15 мин Харилцааны аман бус хэлбэр, биеийн дохио зангааг тайлж унших чадвар, түүнийг практикт хэрэглэх нь

Лекц Компьютер, проектор, /РРТ 4/

4 10 мин “Багт уулзалт” сэдэвт дасгал,

тест

Сэтгэл зүйн дасгал

Хувилсан материал

5 05 мин Сэтгэл зүйн дасгалын үр дүнг ярилцах, санал бодлоо солилцох

Харилцан ярилцах

6 05 мин Дүгнэлт Ярилцлага, дүгнэлтийн явцад санал бодлоо солилцох

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 34

Page 34: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал /лекц/

ДУУ ХООЛОЙ

Гадаад байдлыг нь хараад хүнийг тодорхойлдoгийн адилаар таныг дуу хоолойгоор тань

дүгнэдэг. Өөрийн дуу хоолойгоор бусдын дурыг булааж, итгэл төрүүлж, сүрдүүлж, бүр

жигшүүлж ч болно. Сайхан хоолой бол тушаал дэвшиж, амжилт олох таатай хөрс төдийгүй танд

итгэл төрүүлж, өмнө тань хаалттай байсан хаалгуудыг нээж өгдөг. Аялгуутай, намуун, тайван.

Ийм л хоолой бусдыг байлдан эзэмдэж, ялалтанд хүрдэг. Чихарсан, гуншаа дуу өрсөлдөөнд

шахагддаг. Та сэтгэлд үлдэм яруухан өнгө аясаар ярихыг хүсч байгаа нь лавтай. Тэгвэл

өөрийнхөө дуу хоолой, түүнийг согогийг олж тогтоогтун. Yүний дуу хураагчдаа шинэхэн хальс

хийгээд ямар нэг баяр баясгалантай, бас сэтгэл гонсойлгосон тохиолдлынхоо тухай яриарай.

Одоо та өөрийн яриаг бичсэн бичлэгийнхээ тусламжтайгаар дуу хоолойгоо засахыг хичээ. Ийм

засварыг 4 хэмжүүрээр дүгнэж хийдэг.

1. Өнгө. Таны хоолойн өнгө хэт өтгөн, хүнгэнэсэн бол түүнийг шингэлэхийг хичээ.

Хэрэв шингэн /нарийн/ бол эсрэгээр хийгээрэй. Yүний хамт шахагдсан, давчуу,

нэгэн хэвийн байна уу гэдгийг хянах хэрэгтэй.

2. Аяз. Хэтэрхий түргэн яаруу байна уу, удаж түгдэрч байна уу гэдгээ хянана.

3. Илэрхийлэл. Ямар мэдрэмжийг илэрхийлж байна? Баяр баясал, аймшиг, уйтгар,

сонирхол уу? Эсвэл сэтгэл ханамж, итгэлгүй юм уу, нөхөрсөг байдлыг уу?

4. Сонсоц. Гуншиж байна уу, төгсгөлөө залгиж байна уу? Нэгэн хэмээр уйтгартай

ярьж байна уу? Ойлгомжтой байж чадаж байна уу гэдгээ хяна.

Энэ бүхнийг сайтар сонсож, тогтоогоод олон дахин бэлтгээрэй. Энэ дагуу хичээллэвэл та ямар ч

эвгүй дуу хоолойг засч чадна. Сайхан дуу хоолой араасаа үргэлж амжилт, бусдын гайхан

биширсэн сэтгэлийн догдлолыг дагуулж байдаг.

ЗӨВЛӨГӨӨ:

1. Нимбэгтэй бүлээн цай. Энэ бол таны хоолойд уян зөөлөн өнгийг авчрах хосгүй ундаа.

Уран илтгэгчид дуу хоолойнхоо тааламжтай байдлыг хадгалахын тулд хэдэн дусал

нимбэгний шүүс дусаасан, тасалгааны хэмтэй усыг тогтмол хэрэглэдэг. Мөн бүлээсгэсэн

таргийг дуурийн дуучид байнга уудаг байна.

2. Та ямар нэгэн үлгэр юм уу, харилцан яриа ихтэй зохиолыг чанга дуугаар уншин дуу

хураагуурт бичиж ав. Ингэхдээ хоолойныхоо өнгийг өндөр нам болгон, аймшигтай, баяр

баясгалантай, түгшүүртэй үйл явдлуудад нь тохируулан сэтгэлийн хөдөлгөөнөө дуу

хоолойгоороо илэрхийлхийг хичээгээрэй. Ингэвэл өөрийн дуу авианы сэтгэл хөдлөл

дундах сул талыг сонсож, засах боломж нээгдэнэ. Энэ бол хамгийн гайхамшигтай нөлөө

үзүүлж чаддаг амьд дасгал юм.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 35

Page 35: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

КОНГРУЭНТ БАЙДАЛ БУЮУ ЗОХИЦОЛДОЛГОО

Хэрэв чухал зүйл ярьж байхдаа тас тас хийтэл хөхрөөд, эсвэл үгээрээ тийм гэчихээд толгойгоо

сэгсрээд байвал хүнтэй эерэг холбоо тогтоох боломжгүй нь мэдээж. Тиймээс хүний зан үйлийг

бүрдүүлэгч дууны өнгө, дохио зангаа, нүүрний хувирал зэрэг зүйлс нь хоорондоо

зохицолдолгоотой буюу конгруэнт байх нь чухал ач холбогдолтой. Энэ байдлыг ямагт хянаж

бай. Гэхдээ та ухамсаар хянаж болдог үйлдлээс гадна ухамсартайгаар хянах боломжгүй олон

тооны үйлдэл байдаг гэдгийг ямагт санаж байх ёстой. Дуу хоолой, нүд, бие, гар зэрэг олон

зүйлээр дотоод ухамсрын түвшинд буюу өөрийн эрхгүй өгч байдаг маш олон дохио байдаг.

Өөрөөр хэлбэл та ухамсрын түвшинд юу ч гэж бодож байсан дотоод ухамсрын түвшин өөр

бодолтой байвал хар аяндаа хийгддэг үйлдлүүд таны цаад бодлыг илчилж өгнө гэсэн үг.

Уурласан хүнийг тайвшруулах тухай дээрх жишээн дээр өгүүлье. Наанаа та тайвшруулах гэж

байвал дотроо огт өөр бодолтой байя гэж бодъё. Тэгвэл та үйл хөдлөл, ярианыхаа өнгийг

хянаж, удирдахыг хичнээн хүссэн ч дотроо “ухамсрын шанаа” өгөхийг хүсч байгаа болохоор

дохио, зангаа, дууны өнгө зэрэг өөрийн эрхгүй хийж байгаа үйлдлээ хэлж байгаа үгтэйгээ

зохицолдолгоотой болгох гэж үйлээ үзнэ.

ЕРТӨНЦИЙГ ТУСГАН АВАХУЙ Тухайн хүний харьцааны арга барил нь ертөнцийг хэрхэн тусган авч, ямар өнцөгөөр харж

байгаагаас хамаардаг. Жишээлэхэд, хэн нэгэн нь өөдрөг үзэлтэй байхад өөр нэгэн нь гутранги

үзэлтэн байх. Хэн гэнэ нь ерөнхийлөн онолдох дуртай байхад

өөр нэгэн нь бүгдийг өөрийн гараар хийх сонирхолтой байх гэх

мэт. Өөр хоорондоо адилхан хүн байдаггүй, хүн болгоныг

өөрийн гэсэн онцлогтой болгож өгдөг зүйл нь энэ юм. Хүмүүс

хоорондоо харьцаа тогтоох, түүнийгээ таслалгүй

үргэлжлүүлэхэд эдгээр онцлог нь тун ч чухал ач холбогдолтой

болж ирдэг. Бидний амьдралынхаа туршид олж авсан бүх л

туршлагыг дуун, хүртэхүй, амтны, үнэрийг гэх мэтийн янз

бүрийн дүрслэл байдлаар төсөөлөхийг ухамсар гэдэг. Гадаад

ертөнцөөс мэдээлэл орж ирж байдаг мэдрэхүйн таван үндсэн суваг байдаг. Yүнийг хүн болгон

мэддэг ч гэлээ сануулахад илүүдэхгүй байх. Энд:

Харааны

Хүртэхүй буюу булчингийн мэдрэхүй

Амтны

Yнэрийн

Сонсголын гэсэн таван суваг.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 36

Page 36: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Эдгээр таван суваг бүрийг тусд нь модаль байдал гэдэг бөгөөд тэдгээрийн нарийвчилсан

тодорхойлолтуудыг субмодаль байдал гэнэ. Жишээлэхэд амтны субмодаль байдал нь гашуун

исгэлэн юм. Цаашлаад эдгээр субмодаль байдлууд нь тухайн хүний бодит байдлыг тусгалын

зураглалыг байгуулахад оролцдог. Энэ зураглал нь хүн ертөнцийг хэрхэн тусган авч байгааг

харуулна. Иймд та хэн нэгэнтэй ярилцаж, харилцан ойлголцолд хүрэхийг хичээхдээ тухайн хүн

чинь ертөнцийг хэрхэн тусгаж авдаг, яаж сэтгэж, мэдэрдэг бол гэсэн асуултыг өөртөө байнга

тавьж бай. Зарим хүмүүсийн зураглалд харааны сувгаар олж ирсэн мэдээлэл, төсөөлөл

давамгайлж байхад өөр хүний хувьд дуу авианы мэдрэхүй давамгайлна. Хүн болгон энэ мэтээр

өөрийн онцлог сувгаар орж ирсэн бүхнээр ертөнцийг тусгаж авахыг дээрд үзнэ. Хэрэв та

ярилцаж байгаа хүнийхээ дээрд үздэг тэр сувгийг нь тодорхойлж чадвал харилцан ойлголцолд

хүрэхэд хялбар байх болно. Yүнийг тухайн хүний яриандаа ашиглаж байгаа үг, хэллэгээр

тодорхойлж болдог. Ойлгоход хялбар болгох үүднээс ертөнцийг ямар сувгаар орж ирсэн

мэдээллэр төсөөлөхийг дээрд үзэж байгаагаар нь төрөлжүүлэн ангилж болох юм. Ингээд тухайн

ангиллын хүн болгоны ашигладаг үгсийг нь онцлон мэдэж болно.

Визуал буюу харааны төсөөллийг ашиглахад хүмүүс: “харж л байна л даа”, “бүрхэг байна шүү”,

“ийм дүр зураг үүсч байна”, “ойртоод харахаар”, “хараад л байгаа юм”, “чи өөрөө хар” г. м.

Аудиал буюу дуу авиагаар төсөөлөхийг дээрд үздэг хүмүүс: “үнэнийг хэлэхэд”, “ний нуугүй

ярихад”, “нууцгүй хэлэхэд”, “хэл дээ”, “түс тас ярьчихъя” г. м.

Кинестетик буюу хүртэхүй, булчингийн мэдрэхүйг илүү ашигладаг хүмүүс: “нам авсан”, “өдөж

байна”, “эргээд холбогдъё”, “түр хүлээгээрэй”, “гарцаагүй байдалд хийлээ” г.м.

Yнэрийг мэдрэхүйг илүү ашигладаг хүмүүс: ”үмхий санаархлаа”, г.м.

Амтны мэдрэхүйг илүү ашигладаг хүмүүс: ”боловсруулъя” г.м.

Мөн үг ярианы бус дохио зангааг ч ашигладаг. Тухайлбал:

Визуал: хурдан, өндөр дуугаар ярьдаг, ойрхон ойрхон амьсгалдаг

Аудиал: харьцангуй удаан аргил маягийн хоолойгоор ярьдаг, яриагаа гарын дохио зангаагаар

дагалдуулах нь олонтаа.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 37

Page 37: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

КИНЕСТЕТИК:

Удаан, нэг хэмээр ярьдаг, амьсгал удаан, хариулахын өмнө

газар ширтдэг.

Гэхдээ энэ бүх таних аргууд нь онол бөгөөд зөвхөн таны мэдэх

амьдралын туршлагаар нотлогдож өдөр тутмын амьдрал дээр

практик хийгээгүй бол ямар ч хэрэггүй гэдгийг сайн ойлгох

хэрэгтэй. Тиймээс та өдөр тутмынхаа амьдралд үргэлж

анхааралтай ажиглан шаардлаг тай гэж үзвэл тэм эглэл

хөтөлсөн ч болох юм.

,

а д

1. Таны сонирхлыг татаж байгаа хүн үзэл бодлоо

илэрхийлэхдээ ямар төрлийн үг, хэллэг ашиглаж

байгааг анхааралтай сонс. Хамгийн өргөн ашиглаж

байгаа үг хэллэг нь ямар төрлийн хүнд хамаарагдаж байгааг тодорхойл. Мөн ямаршуу

төрлийн үг хэллэгийг бараг ашиглахгүй байгааг анзаарч, тэмдэглэ.

2. Тухай хүний бичсэн захидал тайлан гэх мэтийн баримт бичиг, зохион бичлэгтэй танилц.

Хүн бичгээр бодлоо илэрхийлэхдээ мөн л тодорхой төрлийн үг хэллэгийг давуутай

ашигладаг болохоор үзэл бодлоо ямар төрлийн үг хэллэгээр илэрхийлж байгааг нь

тодорхойл.

3. Олж, мэдсэн үгсээ тухайн хүнтэйгээ харьцахдаа хэрэглэн ямаршуу үр нөлөө үзүүлэхийг

нь анхааралтай ажигла. Ингэвэл та яагаад тухайн төрлийн хүмүүстэй тэр төрлийнх нь үг

хэллэгийг ашиглан харьцах хэрэгтэй гэдгийг аяндаа ойлгох байх.

4. Харилцагчийнхаа үгсэн бус илэрхийллийг ажиглан, ач холбогдлоор нь жагсаан

харьцаандаа ашиглаад үз.

5. Хамт ажилладаг хүмүүс, дарга, үйлчлүүлэгч зэрэг хүмүүсийн ямар төрлийн мэдрэхүйгээр

орж ирж байгаа мэдээллийг ашиглах сонирхолтойг нь тогтоогоод тайлан гаргах,

хяналтын ажил хийх, чухал ярианд оролцох үедээ тухайн бүрт нь тохирсон үг хэллэгийг

ашиглаж бай.

Танд тууштай, шургуу явж байж зорилгодоо хүрдэг гэдгийг сануулаад амьдралд өөрийн гэсэн

орон зай олж, хүн шиг хүн болох амаргүй ажилд тань амжилт хүсье.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 38

Page 38: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 5

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ХАРИЛЦАА БА СОНСОХ ЧАДВАР

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд сонсох чадвар, арга техникийн

талаар болон өөрсдийн сонсох түвшинг тодорхойлно.

Сонсох, анхааралтай сонсох, анхааралгүй сонсох, эмпати

сонсгол гэх мэт олон хэлбэрийн сонсох чадварын талаар

мэднэ.

СЭДВИЙН АГУУЛГА

�Сонсох арга барил

�Идэвхитэй сонсох арга барилаа дээшлүүлэх

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point /PPT/ 5

АЖИЛЛАХ ДАСГАЛ КЕЙС

“ТА СОНСОЖ ЧАДАХ УУ? ”

ТЕСТ

Найз, хамт ажилладаг, дарга, тохиолдлын хэн нэгэн хүнтэй

харилцах үед та гомдож, дүргүйцэж, сэтгэл дундуур

ундууцдаг нөхцлөө тэмдэглэ. Тохирох зүйл бүр дээр нэг

оноо тавиарай.

5. Харилцагч надад үг хэлүүлэхгүй, байнга

яриа таслаад байвал

6. Харилцагч ярьж байх үедээ миний нүүр рүү

огт харахгүй байвал

7. Харилцагч намайг ярьж байх үед ямар нэгэн

юм оролдоод тэр нь миний үгнээс тлүү

анхаарлыг нь татаж байвал

8. харилцагч огт инээмсэглэхгүй байвал

9. Харилцагч асуулт, тайлбараар миний яриаг

байнга сарниулж тасалдуулж байвал

10. харилцагч намайг няцаах гэж хичээж байвал

11. Харилцагч миний үгэнд өөр утга санаа

оруулах гээд байвал

12. Миний асуултанд сургүүлж асуулт тавиад

байвал

13. харилцагч заримдаа сонсоогүй дүр үзүүлж,

надаас дахин асуугаад байвал

14. харилцагч яриаг минь дуустал сонсолгүй

талчихаад, дараа нь зөвшөөрөх гээд байвал

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 39

Page 39: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

15. харилцагч намайг ярьж байх үед бохь

зажилж, тамхи татаж нүдний шилээ арчих

гэх мэт өөр юм хийж анхааралтай сонсохгүй

бол

16. харилцагч миний төлөөнөөс дүгнэлт хийгээд

байвал

17. харилцагч миний ярианд өөрийнхөө үгийг

оруулах гэж оролдвол

18. харилдцагч нүд цавчихгүй намайг ширтээд

байвал

19. харилцагч намайг шинжин цэгнэсэн

байдлаар харж тавгүйтүүлбэл

20. намайг ямар нэгэн шинэ юм санал болгоход

харилцагч бас тэгж бодож байна гэж

хариулбал

21. миний яриаг сонирхож байгаагаа харуулах

гэж дэндүү олон толгой дохин, дуу алдаж ая

дагуулж байвал

22. Намайг чухам юм ярьж байхад ярилцагч

инээдтэй түүх, тоглоом, шоглоом, шог хошин

юм оруулж байвал

23. харилцагч надтай ярилцаж байх үедээ цаг

руугаа байн байн хараад байвал

24. харилдцагч санал нэгтэйгээр бүгдийг

зөвшөөрүүлэх эгээд байвал

Одоо үр дүнгээ тооцож үзье.

Таны дургүйцэл, эгдүүцлийг төрүүлсэн нөхцөл байдлын

тоог гаргахад

14-20 байвал: Та муу сонсогч юм. Сонсож сурахын тулд

хичээнгүйлэн ажиллах шаардлага байна.

8-13 байвал: Танд бусдын ярьсан зүйлд хэт шүүмжлэлтэй

ханддаг нэг дутагдал байна. Мөн танд сайн ярилцагчийн

зарим шинж үгүйлэгдэж байна. Яаран дүгнэлт хийхээс

зайлсхий, бусдын ярих хэв маягийг нэг их хурцаар бүү

анхаар. Хуурамч дүр битгий үзүүл. Хэлсэн үгийн нууц далд

утгыг эрэх, ярилцлагыг эрхэндээ авах гэх хэрэггүй.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 40

Page 40: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

“СЭТГЭЛИЙН

МЭДРЭМЖИЙГ

ДАМЖУУЛАХ ҮГСИЙН

БИШ ХАРИЛЦАА” ДАСГАЛ

2-7 байвал: Та сайн сонсогч харилцагч. Тэгэхдээ заримдаа

харилцагчдаа анхаарлаа бүрэн чиглүүлдэггүй бололтой.

Хүний ярьсныг эелдэгээр давтаж, түүнд бодол санаагаа

гүйцэд хэлэх хугацааг өгч бай. Та өөрийн бодох хурдаа

нөгөө хүнийхээ ярианд зохицуул, тэгвэл тантай

харилцахад улам бүр тааламжтай байх болно.

0-2 байвал: Та онцгой сайн харилцагч. Та бусдыг сонсож

чаддаг юм байна. Таны харилцах хэв маяг хүрээлэн байгаа

хүмүүст үлгэр загвар болж болох юм.

Бүгд ар араасаа шил шилээ харан дараалан зогсоно.

Сүүлчийн хүн урдах хүндээ өөрийн баяр, гуниг гэх мэт нэг

сэтгэгдэл мэдрэмжээ нүүрний хөдөлгөөнөөрөө илэрхийлэх

даалгавар өгнө. Жишээ нь хүүхдээ өхөөрдсөн эхийн царай

гэх мэт. Түүнийгээ урдах хүндээ харуулж тэр нь эргэн харж

хүлээн аваад өмнөх хүдээ харуулах гэм мэт бүгд бие

биедээ дамжуулна. Ингээд хамгийн сүүлд мэдээг хүлээн

авсан хүнээс ямар сэтгэл мэдрэмж хүлээн авсныг асууна.

Хүн бүр дээр ведио бичлэг хийвэл илүү үр дүнтэй.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 41

Page 41: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө / /Харилцаа ба сонсох чадвар 05/

Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 05 мин Харилцаанд голлох үүрэгтэй сонсох чадварын талаарх ойлголтын талаар ярилцаж, мэдээлэл солилцоно,

Сургалтын идэвхитэй арга, /Ярилцлагын арга/

Компьютер, проектор,

2 20 мин Харилцаан дахь сонсох арга барилын талаарх үндсэн ойлголт

Сургалтын идэвхитэй арга /Лекц/

Компьютер, проектор, /РРТ 5/

3 15 мин Харилцаан дахь сонсох арга барил, түүнийг дээшлүүэх, практикт ашиглах арга зүй

Лекц Компьютер, проектор, /РРТ 5/

4 10 мин Харилцаан дахь сонсох арга барил, түүнийг дээшлүүлэх дасгал “Та сонсож чадах уу” сэдэвт дасгал

Сэтгэл зүйн дасгал, даалгавар

Хувилсан материал

5 05 мин Сэтгэл зүйн дасгалын үр дүнг ярилцах, санал бодлоо солилцох

Харилцан ярилцах

6 05 мин Дүгнэлт Ярилцлага, дүгнэлтийн явцад санал бодлоо солилцох

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 42

Page 42: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал /лекц/

ХАРИЛЦААНД САЙН СОНСОГЧ БОЛОХ НЬ

Хоёулаа нүүр нүүрээ харан харилцаж байгаа үедээ ч гэсэн та сайн сонсогч байх ёстой бөгөөд

ямар харилцаанд орж байгаагаас шалтгаалаад сонсохуйн өнгө аяс өөр байдаг. Жишээ нь:

рефлексив бус, рефлексив, емпати гэх мэт сонсохуйн аяс байдаг. Рефлексив биш сонсгол бол

бусдын яриаг хөндлөнгөөс тасалдуулахгүй чимээгүй байж анхааралтай сонсох энгийн арга.

Шинээр ажилд хүн авахдаа, мэдрэлийн эмч өвчтнөө үзэхдээ энэ аргаар ихэвчлэн сонсдог.

Рефлексев аргаар сонсох нь яриаг тодруулах, утгачлах гэсэн эргэх холбоотойгоор сонсож

мэдээллийг нарийвчлан ойлгодог. Эмпати гэдэг бол нөгөө хүнийхээ уйтгар гуниг, зовлон

жаргал зэрэг бүхий л мэдрэмжийг ойлгосноор эргэж хариулж харьцахыг хэлнэ. Энэ бол хамгийн

ойр дотны харилцаа юм.

ХЭРХЭН ЗӨВ СОНСОХ ВЭ?

Харилцаа нь ямар зорилго агуулж байгаагаас шалтгаалахгүйгээр, яриаг зөв сонсож сурах аргыг

мэдэж байх нь чухал.

1. Юуны түрүүнд бусдыг хэрхэн сонсдог, өөрийнхөө хэвшлийг сайтар мэдэж ав. Таны сайн

тал юу вэ? Ямар алдааг гаргадаг вэ? Хүмүүсийг хэт их хурдан дүгнэдэг биш биз? Ярьж

байгаа хүнийхээ ярианы дундуур орж, түүний хэлэх гэсэн үгийг нь тасалдаг уу? Та

асуултанд хариулахдаа ихэвчлэн ямар алдаа гаргаж болзошгүй гэж үздэг вэ? Өөрийн

харилцаанд гаргадаг алдаа дутагдлыг сайн мэдэх нь хүмүүсээс сонсох чадвараа

дээшлүүлэх анхны алхам юм.

2. Хүмүүс хоорондын харилцааны төлөө хүлээх хариуцлагаас бүү зайлсхий. Харилцаанд

хоёр хүн орлцож нэг нь ярьж нөгөө нь сонсох бөгөөд, хоёулаа үүргээ заавал солилцдог.

Хэрвээ ярьж байгаа асуудал ойлгомжгүй байвал хэлсэн үгийг нь тодотгох маягаар буюу

давтан хэлж зөв эсэхийг лавлаж, буруу хэлсэн тохиолдолд залруулна уу? гэж хүсэх.

Ойлгохгүй байгаа тухайгаа та л өөрөө хэлэхгүй бол нөгөө хүнд мэдэх арга байхгүй.

3. Бие бялдарын хувьд анхааралтай бай. Ярьж байгаа хүнийхээ урдаас нь хар. Харилцан

харцаараа ойлголцох холбоосыг байнга хэрэглэж бай! Таны биеийн байрлал ба гар

хөлийн дохио, хөдөлгөөн нь хир зэрэг анхааралтай сонсож байгааг тань илэрхийлж

байдаг. Харилцан ярилцаж байгаа хүнээсээ байвал зохих орон зайд байна уу, үгүй юу

гэдгийг хяна. Анхааралтай ханддаг, амьд хүнтэй харьцахыг хүсч байгаа гэдгийг байнга

санаж яв.

4. Харилцан ярилцагчынхаа ярианд анхаарлаа төвлөрүүл. Орчны дуу чимээг /зурагт,

радио/ аль болохоор багасга. Оюун санаагаа “хэсэн тэнүүчлэх” –ээс хамгаал. Бие

бялдарын анхаарал ба ярианы идэвхи зэрэг нь юу ярьж байгаад анхаарлаа

төвлөрүүлэхэд тусална.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 43

Page 43: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

5. Ярьж байгаа хүнийхээ үгний утга санааг ойлгохоос гадна түүний мэдрэмжийг ойлгохыг

хичээ. Хүмүүс өөрийн санаа бодол, мэдрэмжээ нийгмийн тогтсон хэм хэмжээнд

зохицуулан “кодлосон” байдлаар дамжуулдаг. Зөвхөн дамжуулсан мэдээлэл биш, бас

мэдрэмжийг сонсдог. Жишээ нь: “Би ажлаа энэ захидалаар дуусгалаа” гэж хэлэх нь

“бурхан минь би энэ хараал идсэн захиагаар өнөөдрийн ажлыг дуусгах цаг ирдэг юм

байжээ ” гэснээс шал өөр санааг бас мэдрэмжийг илэрхийлж байгаа биз дээ. Агуулга нь

адил боловч сүүлчийнх нь мэдээлэл мэдрэмжийг илэрхийлж байна. Анхааралтай

удирдагч хүн үгийн утга санаанаас гадна мэдрэмжийг ойлгодог учраас ямар нэг үүрэг

даалгавар өгөхийнхөө өмнө харилцаандаа бүр их амжилт олдог. Өөрөөр хэлбэл

мэдрэмжийг ойлгодоггүй дарга зүгээр л дараачийн ажлыг нь хийх ёстой юм шиг өгдөг

бол, харин энэ хүн мэдрэмжийг ойлгосон учраас өгөх үүрэгтээ түүнийг нь бодолцоно

гэсэн үг юм.

6. Невербаль дохиог ажигла. Харилцааны

дийлэнхи нь невербалаар явагддаг учир

ганцхан үгэнд биш, бас дохио,

илэрхийлэлд анхааралтай ханд. Ярьж

байгаа х ийхээ нүүрний байдлы ажигла.

Тань руу байнга харж байна уу, харилцан

бие биенээ харцаараа дэмжсэн холбоосонд хир зэрэг орж байна. Дууны өнгө аяс, ярианы

удаан хурдныг ажигла. Ярьж байгаа хүн танаас хир зэрэг хол, ойр зогсож эсвэл сууж

байна. Дохио ярианы дуу чанга эсвэл сул болгохоор ярианд нөлөөлж байна уу. Эсвэл

дохио нь ярьж байгаа зүйлийнхээ эсрэг байна уу.

үн г

7. Ярьж байгаа хүнээ дэмжсэн аясыг тогтвортой барь. Энэ нь харилцаанд тааламжтай уур

амьсгалыг бий болгоно. Дэмжлэгийг ярьж байгаа хүн хэдий чинээ сайн мэдрэх тусмаа

төдий чинээгээр бодсоноо илэн далангүй ярьдаг. Сонсож байгаа хүний зүгээс ямар нэгэн

эсрэг байрлал гарвал хамгаалах байдалд орж, өөртөө итгэл муутай болох бөгөөд

харилцаа маш их болгоомжтой явагдана.

8. Ойлгож байгаагаа илэрхийлж бай. Үнэн хэрэг дээрээ ярьж байгаа хүн хэлэх гэж ямаршуу

байдалтай байгааг мэдэхийн тулд рефлексив аргаар сонс. Эмпати харилцааны ярьж

байгаа хүнээ зөвхөн дэмжих биш, бас мэдээллийг үнэн зөв ойлгоход ашигтай.

9. Өөрийгөө сонс. Өөрийгөө сонсож сурах нь бусдыг сонсож сурахад маш их чухал хэрэгтэй.

Ямар нэгэн зүйлд санаа зовсон, эсвэл сэтгэл хөдөлсөн үед бол харин бусдын яриаг

сонсохыг танд зөвлөе. Хэрвээ хэн нэгний мэдээлэл таны сэтгэлийг хөдөлгөвөл түүнийгээ

тэр дор нь илчил. Энэ нь тухайн тохиолдлыг улам ойлгомжтой болгох ба бусдын үгийг

сонсож сурахад тань улам дөхөм үзүүлнэ.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 44

Page 44: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

10. Хүсэлтэд нь зохих байдлаар хариул. Ярьж байгаа хүний зорилго нь ихэвчлэн ямар нэгэн

зүйлийг авах, жишээ нь: мэдээлэл эсвэл санал дүгнэлтийг өөрчлөх, ямар нэг юм хийхийг

хүсэх. Энэ тохиолдолд хамгийн оновчтой хариулт өг.

ХҮМҮҮСИЙН ҮГИЙГ СОНСОЖ БАЙХДАА ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХИЙ

1 Дуугүй байна гэдгийг анхааралтай байна гэж битгий ойлго. Тэр өөр юм

бодоод суугаад байж ч магадгүй. Санасан бодсоноо ярьж бас мэдээлэл

боловсруулахын зэрэгцээгээр гадна хүнийг сонсож чадах чадварыг

хамтад нь сайн эзэмшсэн хүмүүс тааралддаг. Ярих, сонсохын алинд нь ч

гэсэн ердийн байдлаар амархан шилжиж чаддаг байх хэрэгтэй.

2 Сонсож байна гэж битгий дүр үзүүл. Энэ бол ямар ч ашиг өгөхгүй. Та

хичнээн оролдсон ч гэлээ уйтгартай ба сонирхолгүй байдал тань нүүр царай, үйл

хөдлөлөөр илэрдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Харин үүний оронд, тухайн мөчид

түүнийг хүлээж авах боломжгүй гэдгээ шударгаар хүлээвэл илүү зохимжтой. Жишээ нь:

ажил ихтэй байна гэх мэтчилэн…

3 Ямар нэгэн зорилгогүйгээр хүний яриаг бүү тасалдуул. Нийгмийн харилцааны явцад

бидний ихэнхи нь тухайн үед өөрөө ухамсарлахгүйгээр, үгийн дундуур орж тасладаг.

Удирдах ажилтнууд доод албан тушаалынхантай ярьж байхад түүний ярианы дундуур

орж тасалдуулах нь эсрэг тохиолдлоос илүү дийлэнхи байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг

бодоход хүмүүсийн үгийг таалдуулах нь харьцангуй их. Хэрвээ зайлшгүй тохиолдолд

гараад дундуур нь орох шаардлага байвал дараа нь нөгөө хүндээ яриагаа

үргэлжлүүлэхэд нь туслах хэрэгтэй.

4 Дүгнэлт хийхдээ бүү яар. Хүн бүрт өөрийн эрхгүйгээр ярианых нь өнгө аясаас хамаарч

/ухамсарлахгүйгээр/ бусдыг шүүж, дэмжих, эсвэл эс дэмжих хандлага байдаг. Иймэрхүү

хийсвэр үнэлэмж нь нөгөө хүнийг өөрийгөө хамгаалах байрлалд оруулдаг.

5 Маргааны үед өөрөө өөрийгөө битгий барьж өг. Ярьж байгаа хүнтэй санаа бодлоороо

зөвшилцөхгүй байгаа бол мэдээжийн асуудал сонсохоо зогсоож өөрийн санаа бодлоо

хэл. Харин маргалдаж эхэлбэл, өөрийн үзэл бодлын үндэслэлд хэт их итгэж, нөгөө

хүнийхээ яриаг сонсох чадваргүй болдог. “Үүнийг л би танд эртнээс хэлье гэж бодсон юм

шүү дээ” гэх жишээтэй. Хэрвээ жинхэнээсээ зөвшилцөхгүйд хүрвэл, ярилцагчынхаа яриаг

дуустал нь сонсож, чухам юун дээр санал нийлэхгүй байгаа эсэхийг мэдэж, дараа нь үгээ

хэлэхийг таньд зөвлөж байна.

6 Асуултыг хэт олноор битгий тавь. Хэлсэн зүйлийг лавлах маягаар асуух нь ашигтай.

Тодорхой хариултыг шаардсан хаалттай асуултыг маш их сайн бодож нэгтгэж байж асуух

нь чухал. Ярьж байгаа хүнийхээ санааг тодорхой гаргаж ирэхийн тулд хэрэглэдэг

нээлттэй асуултуудыг хэрэглэхдээ маш их болгоомжтой байх нь зүйд нийцнэ. Асуултыг

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 45

Page 45: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

хэт их олноор тавих нь ярьж байгаа хүнээ дарамталдаг бөгөөд идэвхийг нь бууруулж

өөрийгөө хамгаалах байдалд оруулдаг.

7 “Би таныг маш их сайн ойлгож байна” гэж ярилцагчдаа хэзээ ч битгий хэл. Ингэж хэлэх

нь түүнийг сонсож байгаа гэсэн өөрийн санаагаа итгүүлж, илүү ойлгуулах гэсэн

оролдлого болж хувирдаг. Үүний оронд түүнийг сонсож байгаагаа илэрхийлж, жишээ нь:

“таны сэтгэл тавгүй байгаа юмуу даа”, “таныг хэн нэгэн хүн гомдоов уу гэж надад

чилэнгээр тухайн байдлыг харгалзан хариу илэрхийлэхийг

зөвлөж байна.

санагдаж байна” гэх мэт

8. Сэтгэл хөдөлсөн үгийг сонсоод хэтэрхий мэдэрч, зүрх сэтгэлдээ ойр

битгий хүлээж ав. Ярилцагч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байвал

болгоомжтой байх бөгөөд түүний мэдрэмжинд бүү автагд. Тэгвээс

мэдээллийн утга алдагдаж болно. Сэтгэлд хөдлөлд автагдсан үг,

илрэлд болгоомжтой хандаж, зөвхөн утга санааг сонс. Яагаад вэ?

гэвэл таны өөрийн мэдрэмж таны жинхэнээр мэдэж авах ёстой байсан зүйлийг хааж саатуулж

болзошгүй.

9. Хүнийг хүсээгүй байхад зөвөлгөө битгий өг. Хэзээ ч тусладаггүй хүн хүсээгүй зөвлөгөөг өгдөг

гэсэн дүрэм байдаг. Харин жинхнээрээ тухайн хүн тусламж хүсч байгаа бол, та рефлексив аргыг

хэрэглэж чухам юуг хүсч байгааг мэдрэх хэрэгтэй.

10. Хүний яриаг сонсох үйлдлийг хоргодох байр мэтээр ашиглаж болохгүй. Идэвхигүй, өөртөө

итгэл муутай зарим хүмүүс заримдаа харилцаанаас ба өөрийгөө илчлэхээс зайлсхийн

хаацайлахын тулд сонсох аргыг ашигладаг. Тэд зөвхөн ярихгүй байгаа юм биш, бас сонсохгүй

байгаа юм. Үүнээс гадна тэд шүүмжлэл, буюу эс дэмжихээс айдаг учраас үг хэлэхээс татгалздаг.

Энэ тохиолдолд дуугүй байна гэдэг нь харилцааны үр дүнд саад учруулдаг.

САЙН СОНСОГЧ ЯМАГТ САЙН ХАРИЛЦАГЧ БАЙДАГ

Авъяас чадвараа хямд үнээр бүү худалд. Өөрийгөө үнэлэхгүй байх гэмт хэргийг бүү үйлд. Өөрт байгаа чадварууддаа анхаарлаа төвлөрүүл. Та өөрийнхөө төсөөлдгөөс хавьгүй илүү гэдэгтээ итгэ.

1 Ялих шалихгүй зүйлсийн хүрээнд баригдалгүй бодож сэтгэ. Анхаарлаа

том зорилгууддаа төвлөрүүл.

Аар саар зүйлд анхаарал хандуулахын өмнө өөрөөсөө “Үнэхээр тийм их чухал

гэж үү?” гэж асуу.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 46

Page 46: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Стрессийн талаарх үндсэн ойлголт 06/

Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 05 мин Стрессийн талаарх үндсэн ойлголтын талаар ярилцаж, мэдээлэл солилцоно,

Сургалтын идэвхитэй арга, /Ярилцлагын арга/

Компьютер, проектор,

2 20 мин Стрессийн талаарх үндсэн ойлголт, ухагдахуун

Сургалтын идэвхитэй арга /Лекц/

Компьютер, проектор, /РРТ 6/

3 15 мин Стрессийг үүсгэгч хүчин зүйлс, стрессийг үүсгэгч үйл явц дахь сэтгэл зүйн үндэс

Лекц Компьютер, проектор, /РРТ 6/

4 10 мин Харилцан нөлөөлөх чадвар тест

Сэтгэл зүйн дасгал

Хувилсан материал

5 05 мин Сэтгэл зүйн дасгалын үр дүнг ярилцах, санал бодлоо солилцох

Харилцан ярилцах

6 05 мин Дүгнэлт Ярилцлага, дүгнэлтийн явцад санал бодлоо солилцох

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 47

Page 47: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 6

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ СТРЕССИЙН ТАЛААРХ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд стрессийн талаарх ерөнхий бөгөөд

үндсэн ойлголтуудыг авна. Тухайлбал: үүсэх арга зам,

механизмын талаар түүний физиологийн үндсийн талаар

мэднэ. Стрессийн эерэг болон сөрөг талыг өөрөө зөв

тодорхойлно.

СЭДВИЙН АГУУЛГА

�Стрессийн үүсэл

�Стрессийн механизм

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point /PPT/ 5

АЖИЛЛАХ ДАСГАЛ КЕЙС

“ХАРИЛЦААНЫ

ЗОНХИЛОХ СИСТЕМЭЭ

ТОДОРХОЙЛОХ” ТЕСТ

Хүн бүрт зонхилох хүртэхүйн систем гэж байх бөгөөд

түүнийхээ тусламжтайгаар хамгийн олон мэдээлэл авдаг

талаар бид мэднэ. Мөн хүрээлэн буй орчинд баримжаалж,

болж буй орчинд баримжаалж, болж буй зүйлд бодол

санаа, үг хэл, сэтгэл мэдрэмж, үйлдлээр өөрийн хандлагыг

илэрхийлдэг. Хэрэв харилцагчтайгаа өөрийн зонхилох

системийг зохицолдуулж чадвал “нэг хэл дээр” ярилцаж

харилцаа амжилттай болно. Энэ тест тэргүүлэх зонхилох

системээ тодорхойлоход туслана.

Заавар: Хүлээн зөвшөөрсөн зүйл бүрдээ тодорхой зэрэглэл

тавь. Жишээ нь 12 асуултын 1-4 хувилбар бүрт таны

байдалд хамгийн тохирч байгаа гэж үзсэн хариултын өмнө

1-рт гэх мэтээр 4 хүртэл тус бүрт зэрэглэл тавина.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 48

Page 48: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

1. Би шийдвэр гаргахдаа:

1. Чухал шийдвэр гаргахдаа би дараах зүйлийг гол болгодог

I. Сэтгэл мэдрэмжиндээ тулгуурлана

II. Сэтгэл санааны байдлаас шалтгаална

III. Миний үзэл бодлоос шалтгаална

IV. Түүний утга учраас шалтгаална

2.Надад нөлөөлж чадах хүний шинж:

I.Тааламжтай дуу хоолойтой бол

II. Сайхан харагдаж байвал

III. Ухаантай санаа бодол хэлж байвал

IV. надад аятайхан сэтгэл мэдрэмж төрүүлж байвал

3. Хэрэв би хэн нэгэн хүний яаж амьдардагийг мэдэж гэж хүсвэл

I. Гадаад байдлыг харна

II. Юу сурч мэдэж байгааг нь шалгана

III. Дуу хоолойг нь сонсоно

IV. Юу ярьж байгааг нь анхаарна

4. Миний хялбархан хийж чадах юм

I. Янз бүрийн хөгжмийн зэмсгийн дуу авиаг ялгах

II. Сонирхсон асуудалдаа дүгнэлт хийх

III. Хоолны амтыг үнэрээр нь сонгох

IV. Юмны өнгө зүсээр нь тааруулж тохируулах

5. Би

I. Шинэ юмны утга санааг амархан ойлгодог

II. Хүрээлэн буй орчны янз бүрийн дуу авиаг сайн ялгаж чаддаг

III. наранд биеэ шарах, усанд орох үед арьсанд үүсэх мэдрэмжийг би сайн төсөөлж чаддаг

IV. Явсан газрынхаа бүх юмсыг өнгө зүсээр нь амархан дүрслэн дурсаж боддог

6. Хэрэв хүмүүс намайг мэдэх гэвэл

I. Тэд миний юу мэдэрдэгийг мэдэх хэрэгтэй

II. Миний яаж хувцасладагийг харах хэрэгтэй

III. Миний юу ярьдагийг анхаарах хэрэгтэй

IV. Миний дуу хоолойн өнгө аялгууг сонсох хэрэгтэй

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 49

Page 49: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

7. Би бусдыг ойлгохын тулд гол төлөв

I. Мэддэг жишээ баримтыг нь сонсдог

II. Хийсэн юмыг нь үздэг

III. сэтгэлийн мэдрэмж хөдөлгөөнийг нь ажигладаг

IV. Болж буй үйл явдалд хариулах дуу хоолойны өнгө аялгууг сонсдог

8. Би юунд илүү итгэдэг

I. Өөрийн нүдээр харж үзсэндээ

II. Чихээр сонссон зүйлдээ

III. Өөрийн биеэр мэдэрсэн зүйлдээ

IV. Чухам юуны тухай байснаас шалтгаалан итгэнэ эсвэл үл итгэнэ

9. Өөрийн гэр бүлийн гишүүний талаар

I. Би өөрийн гэр бүлийхний ааш зан сэтгэл санааны байдлыг сайн мэдэрдэг

II. Би өөрийн гэр бүлийн хүн бүрийн өмсдөг хувцас, нүүр царайг дүрслэн бодож чаддаг

III. Чухал асуултын талаар манай гэрийхний хэн нь чухам юу бодож байгааг нь би мэддэг

IV. Би гэрийнхнийхээ дуу хоолойны өнгөөр санаа сэтгэлийн байдлыг сайн мэддэг

10. Би хэрхэн сурдаг вэ?

I. Ямар нэг юмны учрыг ойлгож байж сайн сурдаг

II. Өөрөө хийж байж сайн сурдаг

III. Шинэ зүйлийг сайн сонсож байж сурдаг

IV. Өөрөө үзэж, харж байж сурдаг

11. Би чухал шийдвэр гаргахдаа:

I. Өөрийн мэдрэмжийн тусламжтайгаар хийдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн

II. Миний сэтгэл санааны байдлаас шалтгаална

III. Өөрөө төсөөлж байж шийдвэрлэнэ

IV. Нягталан бодож логик ухаанаараа шийдвэрлэнэ

12. Найз нөхдийн талаар

I. Найз нарыгаа утсаар ярихад дуугаар нь дор нь таньдаг

II. Миний найз нар саяхан уулзахдаа хэн нь ямар харагдаж байсныг амархан төсөөлж чаддаг

III. Найзын ярьсан зүйл түүний талаар бодоход хүргэдэг

IV. Би найз нарынхаа хэн хэрхэн гараа барьдагийг дурсан санаж мэдэрдэг

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 50

Page 50: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Үр дүнг боловсруулахдаа дараах хүснэгтийг ашиглана

Асуулт

Хариулт 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

I Хө С Х С Д Хө Д Х Хө Д Хө С

II С Х Хө Д С Х Х Д Х Хө С Х

III Х Д С Хө Хө Д Хө Хө Д С Х Д

Iү Д Хө Д Х Х С С С С Х Д Хө

С-сонсох

Х-харах

Хө-хөдөлгөөн, мэдрэмжийн

Д-бодож, шинжилж, дүгнэдэг, логик, компьютерийн хэв шинжийн систем

Өөрийн зонхилох системийн хэв шинжийг дараах хүснэгтээр тодорхойлно.

Асуулт хариултын

зэрэглэл Х Хө С Д

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бүх нийлбэр

Бүгд зонхилох систем

Тухайн хүний хувьд зэрэглэлийн нийлбэрээр хамгийн бага оноо авсан систем бол зонхилох нь

болно. Зэрэглэлийн хамгийн их нийлбэр оноо авсан бол тухайн хүний хувьд ач холбогдлоор

бага систем болно. /ач холбогдлоороо 3, 4 дүгээр байранд/

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 51

Page 51: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Сэтгэцийн эрүүл мэнд 07/ Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 05 мин Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх үндсэн ойлголт, ухагдахуун

Сургалтын идэвхитэй арга, /Ярилцлагын арга/

Компьютер, проектор, бичгийн цаас, самбар, маркер

2 10 мин Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх үндсэн ойлголт, ухагдахуун, сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах үндсэн баримтлал

Сургалтын идэвхитэй арга /Лекц/

Компьютер, проектор, /РРТ 7/

3 10 мин Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх үндсэн ойлголт болох сэтгэл санааны тэнцвэрийг алдагдуулах бодол санааны талаарх ойлголт, түүнээс сэргийлэх нь

Сургалтын идэвхитэй арга /Лекц

Компьютер, проектор, /РРТ 7/

4 15 мин Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх үндсэн ойлголт болох сэтгэл санааны тэнцвэрийг алдагдуулах бодол санааны талаарх тогтсон хандлагыг арилгах практик зөвлөмж

Лекц Компьютер, проектор, /РРТ 7/

5 10 мин Сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах арга зам түүнийг амьдралд хэвшүүлэх сэтгэл зүйн үйл явц

Ярилцлага Хувилсан материал

6 05 мин Сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах арга зам түүнийг амьдралд хэвшүүлэх сэтгэл зүйн үйл явцын талаарх ярилцлагын үр дүн

Харилцан ярилцах

7 05 мин Дүгнэлт Ярилцлага, дүгнэлтийн явцад санал бодлоо солилцох

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 52

Page 52: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал /лекц/

СТРЕСС МЕНЕЖМЕНТ

Хүрээлэн буй орчноо төгс боловсронгуй биш хэмээн сэтгэл дундуур явах нь сэтгэцийн эрүүл

мэндэд ихээхэн уршиг авчирдаг. Амьдралаас гэрэл гэгээтэй зүйлийг олж харан мэдэрч

чаддаггүй бүхнийг “харанхуй” болгон үнэлж дүгнэхээс илүү муу зүйл байхгүй. Нөгөө талаас муу

зүйл байхгүй байдаг байсан бол “муу” гэдэг ухагдахуун байхгүй болж түүнгүйгээр “сайн” гэгчийг

тодорхойлох буюу мэдрэх боломжгүй юм. Зарим хүмүүс өөрсдийн амьдралыг өөрөөсөө илүү мэт

авч үзэн, бусадтай жишин харьцуулж сэтгэлээр унадаг. Сэтгэцийн эрүүл ахуй гэдэг нь хүний

сэтгэл санааг эрүүлжүүлэх гэсэн утгатай бөгөөд дасал болоогүй ойлголт байж болох юм.

СЭТГЭЛ САНААНЫ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ҮНДСЭН БАРИМТЛАЛ

Сэтгэл санааг өөдрөг байлгах нь хамгийн сайн эмч, засалч бол амжилт юм. Амжилтанд хүрэхийн

тулд ажлаа төлөвлөж сурах хэрэгтэй. Мөн, инээд бол хүчирхэг байдлын зэвсэг төдийгүй өөрөө

асар их хүч.

1 Түрэмгий зан урхаг дагавар ихтэй. Ууртай түрэмгий хүмүүсийг зүрх судас дааврын өвчин,

өмөн болон сэтгэлийн хямрал дагалдаж байдаг. Ингэхээр уураа гаргах сэтгэлээ

тайвшруулах арга барилтай болох хэрэгтэй.

2 Бүх асуудлыг 2 хуваа.

1. Таны оролцоотой шийдэх асуудал

2. Таны оролцох хэрэггүй асуудал.

СЭТГЭЛИЙН ХЯМРАЛЫН ТАЛААРХ ТАШАА ОЙЛГОЛТ

Стресс илэрч байгааг мэдэхэд хялбар. Стресс өчүүхэн шалтгаанаар илэрч анзаарагдахгүй байж

болно. Стресс нь түр зуурын сэтгэл тавгүйтэл бөгөөд ямарч хор уршиггүй. Стресс нь хүний

хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй бие организм, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

Зөвхөн сул дорой хүмүүс стрессээс болж шаналдаг. Ихээхэн ачааллын үед, ямарч хүн стресст

өртөнө. Ялангуяа өдөр бүр хүн ардынхаа төлөө санаа тавьж байдаг, цагдаагийн нийт албан

хаагчдын хувьд хамгийн их байдаг.

Стресс бол гадаад нөхцөл байдалд хандаж байгаа хандлага. Зарим хүмүүсийн хувьд Стрессийн

байдал өчүүхэн шалтгаанаас үүдэн, хуримтлагдсаар аяндаа илэрдэг.

Бид, сэтгэл хямарснаа байнга мэдэрдэг. Стресс нь хэт удаан үргэлжилж улмаар, эмгэг түвшинд

хүрсэн үед түүнийг давах арга зам хүч, эрмэлзлэлийг буруулдаг.

Бүх хүмүүс стресст адилхан хариу үзүүлдэг. Амьдралын нөхцөл байдлын хүлээн авах стресст

автах, түүнийг даван туулах чадвар, туршлагаараа хүмүүс өөр өөр байдаг.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 53

Page 53: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СТРЕССИЙН ШИНЖ ТЭМДЭГ

2 Нойр хүрэхээ болих

3 Айдас түгшүүрт автах

4 Өөрийн хяналт суларч, алдагдах

5 Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох

6 Ноомой гөлгөр болох

7 Арчаагүй байдлын мэдрэмж үүсэх

8 Өчүүхэн зүйлд ч бухимдан, уурлаж уцаарладаг болдог.

СЭДЭВ 7

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ

хамгаалах, тайван тогтвортой байлгах, сэтгэцийн эрүүл

мэндэд юу юу ордог. Бусад харилцан байгаа болон

хүрээлэн буй хүмүүстээ эерэг сэтгэлийн хөдлөлийн үзүүлэх

талаар судлана. Түүнчлэн бидний сэтгэл санааны тайван

тогтвортой байдлыг алдагдуулдаг бодол санаа, тогтсон

хандлагуудыг танин мэднэ.

СЭДВИЙН АГУУЛГА

�Сэтгэцийн эрүүд мэнд

�Сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах үндсэн

баримтлал

�Сэтгэл санааны тэнцвэрийг алдагдуулах бодол санаа,

тогтсон хандлагууд

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point 7 /PPT/

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 54

Page 54: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Стрессийн шинж 08/ Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 10 мин Стрессийг үүсгэгч ерөнхий хүчин зүйлс, сэтгэлийн хмяралын талаарх үндсэн ойлголт, тайлбар

Сургалтын идэвхитэй арга, /Ярилцлагын арга/

Компьютер, проектор, бичгийн цаас, самбар, маркер

2 20 мин Стрессийг үүсгэгч гол хүчин зүйлс

Сургалтын идэвхитэй арга /Лекц/

Компьютер, проектор, /РРТ 8/

3 10 мин Сэтгэлийн хямралын талаарх ойлголт, ухагдахуун сэтгэл зүйн үйл явцын талаарх ойлголт

Сургалтын идэвхитэй арга /Лекц

Компьютер, проектор, /РРТ 8/

4 10 мин “Сэдвийн байр суурь” сэдвэт сэтгэл зүйн, дасгал кейс

Сэтгэл зүйн дасгал

5 10 мин Сэтгэл зүйн дасгал кейсийн үр дүнг ярилцаж, мэдээлэл солилцоно

Харилцан ярилцах

Хувилсан материал

6 05 мин Дүгнэлт Ярилцлага, дүгнэлтийн явцад санал бодлоо солилцох

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

Сэдвийн хүрээний унших материал /лекц/

ӨДӨР ТУТАМ САНАЖ ЯВАХ 25 ЗАРЧИМ

1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд, өөртөө л найд.

2. Бусдын хийснийг ажиглаж өөрөө бие даан хий. Учрыг нь ухаар, нягт нямбай, тэсвэртэй

бай, биеэ бүрэн дайчил.

3. Зорилготой бай. Дэмий зүйлд санаа бүү зов. Хий хоосон бүү мөрөөд. Хийх зүйлээ

төлөвлө. Олон юмны араас бүү хөөцөлд.

4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урд

үдэш нь төлөвлө.

5. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй

хүн өөдтэй явах нь үгүй.

6. Өөрийгөө битгий чамла. Өөрийн шилдэг чанараа улам зүлгэн өнгө оруул.

7. Муу зуршлаасаа сал. Дутагдлаа шударгаар хүлээж сур.

8. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явах нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр,

амрах хооллоход тэр мөчийг бүү зориул.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 55

Page 55: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалд, бачимд. Ядарвал ажлаа хойш тавь.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас

үнэн.

13. Сайхныг мөрөөд. Гутранги үзэл

сайн ю нд хүрг ггүй. Yүнээс

ч их юм хийх чадна гэж

өөрийгөө зоригжуул.

ма эдэ

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй

барьж ав. Ажлаа хаанаас,

юунаас эхэлж, ямар аргаар

хийхээ тунгаа.

15. Дарга ч ба, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэй нь ав, хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтээмжтэй болно.

Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй.

22. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс

23. Хийх гэж байгаа зүйлээ хэцүү гэж хааяа бусаддаа ойлгуулж бай

24. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад юу нь муу байх вэ. Нөхөр

чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг

хичээж сур.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 56

Page 56: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 8

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ СТРЕССИЙН ШИНЖ

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд стрессийн илрэх хэлбэр. Хүчтэй, сул

удаан болон урт хугацааны шинж тэмдэгийн талаар мөн

сэдвийн хүрээнд бидэнд тогтсон эндүү ташаа ойлголтуудыг

онолын мэдлэг өгнө.

СЭДВИЙН АГУУЛГА

�Стрессийг үүсгэдэг хүчин зүйл

�Сэтгэлийн хямралын талаарх ташаа ойлголт

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point /PPT/ 8

АЖИЛЛАХ ДАСГАЛ КЕЙС

“СЭДВИЙН БАЙР СУУРЬ”

ДАСГАЛ

Энд 5-7 хүнтэй баг ба ажиглагчид оролцоно. Баг: орчин үеийн

гэр бүл салалтын шалтгаан “асуудлыг 7 минут хэлэлцэнэ”. Хүн

бүр өөрийн байр суурийг хэлэх ёстой. Ажиглагчид анхааралтай

сонсож, харин хэлэлцэхэд оролцохгүй. Дараа нь хүн бүрийг уг

сэдвээр нөхөд нь ямар байр суурьтай байсан, ямар тоо баримт

нотолгоо, үндэслэл ашиглаж байсан талаар товч бичүүлнэ. Энэ

үед мөн адил даалгаварыг ажиглагчид гүйцэтгэнэ. Баг ба

ажиглагчид мэтгэлцээнд оролцогчдын тоогоор хуудас авна.

Хуудасны зүүн талын дээд өнцөгт сонсож байгаа хүнийхээ овог

нэрийг бичнэ. Харин баруун дээд өнцөгт өөрийнхөө нэрийг

бичнэ. Оролцогчид мөн адил өөрсдийн байр суурь ба

сонсогчдоос өөрийгөө хэр зэрэг ойлгосон байх болох хувийг

дүгнэн бичнэ. Дараа нь хуудасны мэтгэлцээнд оролцогчид тус

бүрт танилцуулахаар өгнө. Тэд бусад хүмүүс түүнийг хэрхэн

ойлгосныг дараалуулан тавьж, зөв ойлгосон хэмжээнийх нь

дарааллаар байрлуулан наана. Дараа нь бүлгийн бүх гишүүд

мэтгэлцээнд оролцогч бүрийн ярих эрч хүчийг 0-5 оноогоор тус

тус дүгнэнэ. Мэтгэлцээнд оролцогч бүрийн авсан оноог гаргаж

хуудасны дор нь бичнэ. Энэ бүх материалд задлан шинжилгээ

хийж: Ямар мэтгэлцэгч хамгийын бага хувь авсан? Ихэвчлэн

“дуугүй суугч”, “хэь чалчигч” нар сонсогчдоос хамгийн бага оноо

авдаг. Ойлгуулж чаддаг “аварга” хэн байв мэтгэлцээнд

орллцогчид ба соснсогчид, хоёрын ойлголтын ялгааюу байв?

Хэнийг “сонсож амжсангүй вэ?”

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 57

Page 57: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал лекц

СТРЕССИЙГ ҮҮСГЭДЭГ ХҮЧИН ЗҮЙЛС АНУ-ын эмч Т.Холмс, Р.Рейх нар амьдралд тохиолддог стрессийг үүсгэж болох үйл явдал ба

өвчиний хамаарлын судалжээ. Тэдгээр эрдэмтэд сэтгэцийн болон бие организмын өвчнүүд,

хүний амьдралд гарсан зарим өөрчлөлтүүдээс хамаарах бөгөөд эдгээр үйл явдлууд нь өвчин

үүсэхэд харилцан адилгүй нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

№ Амьдралын үйл явдал ТҮҮний нөлөөлөл /оноогоор/

1 Эхнэр нөхрийн үхэл 100

2 Салалт 73

3 Эхнэр нөхөр тус тусдаа амьдрах 65

4 Шоронд хоригдох 63

5 Гэр бүлийнхний хэн нэгний үхэл 63

6 Гэмтэл ба өвчин 53

7 Гэрлэлт 50

8 Ажлаас халагдах 47

9 Эхнэр нөхөртэйгээ эвлэрэх 45

10 Тэтгэвэрт гарах 45

11 Ойр дотны хүний эрүүл мэнд муудах 44

12 Жирэмсэн болох 40

13 Бэлгийн харилцаа зөрчилтэй байх 39

14 Ам бүлийн тоо нэмэгдэх 39

15 Албан газарт цомхотгол явагдах 39

16 Эдийн засгийн байдал доройтох 38

17 Дотны найзын үхэл 37

18 Мэргэжлийн чиг баримжаа өөрчлөгдөх 36

19 Эхнэр нөхрийн харилцаа зөрчилтэй байх 35

20 Үл хөдлөх хөрөнгөө барьцаалах 31

ӨӨДЛӨХ ЗАМ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛЭЭС ЭХЭЛДЭГ

Өөртөө итгэх итгэл бол таны өөдлөх замын анхны алхам юм. Та өөрийн хүчинд итгэж чадсанаар

л аливааг бүтээх их үүд хаалга таны өмнө нээгдэж байна гэсэн үг. Тэгвэл яаж өөртөө итгэлтэй

болох вэ?

1. Юуны өмнө таны өмнө таны өөрийн амьдралын зорилго тов тодорхой байх ёстой.

Өөрийн гэсэн зорилгогүй хүн л өөртөө итгэлгүй амьдардаг гэдгийг та хэзээд

санаж яваарай.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 58

Page 58: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

2. Зорилгодоо хүрэх таны алхмууд бүгд таны хувьд тодорхой байх ёстой. Хэрэв тийм

биш бол таныг зорьсондоо хүрч чадахгүй гэдгийг шууд л танд хэлчихье. Мөн

алхмаа зөв тодорхойлж байж л та санасандаа хүрч чадна гэдгийг анхаараарай.

3. Та өдөр бүр өөрийн энэ л төлөвлөгөө, үзэл бодлоор амьсгалж амьдарч явах ёстой.

Танд өөр эргэлзэж тээнэгэлзэх зүйл үгүй бол та өдрөөс өдөрт өөртөө итгэлтэй

болно.

4. Та хорвоо ертөнцийг зөвхөн өөрийн нүдээр хараад үз. Өөр хэний ч нүдээр биш.

Өөрөөр хэлбэл сайн муу, сайхан муухай бүхнийг өөрийн нүдээр олж харахыг

хичээ. Та муу муухайг жигшиж, сайн сайхныг бахархаж харж чаддаг байх ёстой.

5. Аливаад танд өөрийн гэсэн үзэл бодол байх ёстой. Ямар ч яриа маргааны үед

өөрийн үзэл бодлоо эвтэйхэн илэрхийлчихдэг байх хэрэгтэй.

6.Танд янз бүрийн бэрхшээл учирч

болно. Бэрхшээл бол даван туулах

ёстой алхам болохоос биш айх зүйл

биш юм гэдгийг санаж яв.

7.Ямар ч найдваргүй гэж бодсон

хүнд ч эцсийн найдвар байдаг

гэдгийг бүү март.

8.Бусдын уур уцаар бүхнийг өөртөө

тусгаж хүлээж авсны хэрэггүй.

9. Өөрийн биеийн хэлбэр галбирт нэг их санаа зовсны хэрэггүй. Тэртэй тэргүй хүн

бүхэн өөр өөрийн гэсэн онцлог шинжүүдтэй шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛЫГ ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ 6 ЗАРЧИМ

1. Бие биедээ сэв эрэн, гоочлох хэрэггүй.

2. Өөрийнхөө хань нөхрөө өөрчлөхийг бүү хичээ.

3. Бие биеэ шүүмжлэхгүй байвал зохино. Хань нөхөр, эхнэртээ үнэн сэтгэлийнхээ талархлыг

илэрхийлэх нь чухал.

4. Бие биедээ ялимгүй ч гэсэн анхаарал тавьж бай.

5. Юм бүгдэд сэрэмжтэй анхааралтай хандах хэрэгтэй.

6. Гэр бүлийн бэлгийн харилцааны тухай ном уншаарай.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 59

Page 59: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВ 9

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ СТРЕССЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

СЭДВИЙН

ТОДОРХОЙЛОЛТ

Энэ сэдвийн хүрээнд өөрт үүссэн болон бусдад үүсээд

байгаа асуудлуудад зөв хандаж, стрессийг хэрхэн даван

туулах, стрессийг багасгахын тулд долоо хоногийг хэрхэн

даван туулах, нойргүйдлийг эмчлэх, өөрийн амьдралын

цаг хугацааг нарийн зохион байгуулах талаар мэдлэг авна.

Үүний зэрэгцээ эдгээртэй холбоотой тоо баримтуудтай

танилцана.

СЭДВИЙН АГУУЛГА

�Стрессийг хэрхэн даван туулах вэ?

�Стрессийг багасгахын тулд долоо хоногийг хэрхэн

даван туулах вэ?

�Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?

�Цаг хугацааг нарийн зохион байгуулах

ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ

МАТЕРИАЛ

Power point /PPT/ 9

АЖИЛЛАХ ДАСГАЛ КЕЙС

“АЖИЛ ХЭРГИЙН

ЗӨВЛӨГӨӨН” ДАСГАЛ

Бүх оролцогчид 5-6 хүнтэй баг болон хуваагдаж “байгууллага”

болно. “Байгууллага” бүр 10-15 минутанд нэрээ бодож олно.

Тодорхой үйлдвэрлэлийн /өөрсдөө саналаар/ бизнес төлөвлөгөө

боловсруулж, гол мэргэжилтэн томилно. Дараа нь хөтлөгч

үйлдвэрлэлийн зөвлөгөөнд гол мэргэжилтэнг урьж тэдэнтэй

тэдний төслийг санжүүжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Гол

мэргэжилтэнг урьж тэдэний төслийг санхүүжүүлэх асуулыг

хэлэлцэнэ. Гол иэргэжилтэн бүр өөрийн байгууллагын төслийн

учир утгыг тайлбарлан ярих ёстой. Бусад нь төслийн үнэцэнийг

үнэлэх ба хэлэлцүүлгийн явцад санхүүжилтыг авах хамгийн сайн

төслийг сонго. Өөрийн төслийг хамгаалахад бэлтгэх үедээ

дараах асуултанд хариулах ёстой.

1. Та нар ямар бүтээгдэхүүн гаргах эсвэл үйлчилгээ явуулах

вэ?

2. Танай хэтийн стратеги? Танай бараа өрсөлдөх

чадвартай юу? Танай бараа нь борлуулалтын тогтолцоо

ямар вэ?

3. Танай байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр,

төлбөрийн яадвар ямар вэ? Ямар санхүүжилт

шаардлагатай байна.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 60

Page 60: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

БИ ОЙЛГОЛТЫГ

ТОДОРХОЙЛОХ

Зөвлөгөөнд оролцогчид зөвлөгөөнийг хөтлөгч, тэргүүлэх эдийн

засагчийг урьдчилан сонсгож, төслийг таван оноогоор дүгнэнэ.

Ажиглагчид зөвлөгөөний явцыг тэмдэглэж, түүний үе шатууд,

оролцогчид ба тэргүүлэгчийн харилцан үйлчлэл, санал бодлын

зөрөлдөөний шинж байдал, зөвлөгөөний төгсгөлд задлан

шинжилгээ хийнэ. Зөвлөгөөнд оролцогчид зөвлөгөөнийг хөтлөгч,

иэргүүлэх эдийн засагчийг урьдчилан сонгож, төслийн таван

оноогоор дүгнэнэ. Ажиглагчид зөвлөгөөний явцыг тэмдэглэж,

түүний үе шатууд, оролцогчид ба тэргүүлэгчдийн харилцан

үйлчлэл, санал бодлын зөрөлдөөний шинж байдал, зөвлөгөөний

төгсгөлд задлан шинжилгээ хийнэ.

Дасгал бие хүний дотоод “Би”-ийн хүрээ

Та санаанд орсон бүх хүслээ бич. Үүнд та өөртөө байгаа, бий

болсон цаашид хүсэж буй зүйлээ оруулснаа олж харна. Хамгийн

их тохиолддог хүсэл бол: Өвдөхгүй байх, сайн эцэг, эх болох, их

мөнгөтэй болох амжилттай ажиллах, хайр сэтгэлийг татах,

хайрлуулах гэх мэт. Та хүссэн зүйлийнхээ жагсаалтаас 5-7

хамгийн чухлыг сонго. Тэгэхдээ таны дотоод хүн, хүмүүс юу гэж

бодох юм гэсэн тэр хэсгийг бүү оруул. Цаасан дээр цагираг зур,

түүний дотор таны үндсэн хүслийг илэрхийлж буй 5-7 дотоод

“Бие хүнээ байрлуул”. Таны хүслийг тусгаж буй бэлэгдлээ өнгийн

харандаагаар зурж дотоод “Бие хүн бүргтээ өөртөө утга учиртай

нэр өг.

Энэ дасгалыг хэд хэдэн удаа хийж болох бөгөөд түүний явцад

чухам юу хүсэж байгаагаа, яаж үйлдээг, яагаад өөрчлөгдөж

байгаагаа та өөрөө тодорхой тунгаах тусам зарим дотоод “Бие

хүний нэр өөрчлөгдөнө. Өөрийгөө ажиглахын нэгэн зорилго бол

уг чанартаа бүхэл бүтэн бие хүний хэрэгцээг тус бүртээ тусгаж

буй дотоод Бие хүмүүсийн зөрчлийг шийдвэрлэх чадвартай

бүрийн Би-ийн мөн чанарыг илүү сайн ойлгоход чиглэнэ. Та

дотоод Бие хүнийг тусгах, Би сонсолтонд ямар ч зовлонгүйгээр

арилж болох өнгөц тал бий. Гэхдээ хэдий чинээ бид өөрийгөө

гүнзгий харах тусам, төдий чинээ Би сонсолтыг тодорхойлох

ажиллагаа эмзэг болдог. Хүнд хүлээн зөвшөөрөгдөөгүй

зүйлтэйгээ өөрийгөө адилтгаж үзэх, хязгаарын үе гэж байдаг.

Ийм үед өөрийн би сонсолтыг танин мэдэх явцад

ухамсарлагүйгээр хүрэх үр дүн бол сэтгэл зүйн тавгүйтэл юм.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 61

Page 61: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Цагирагийн дотор өөрийн Би-г зур, цагираг дээгүүр Би

сонсолтоо байрлуул. Гэхдээ гадна талд нь илүү маргаангүй,

ойлгомжтойг нь голд нь тэдгээрийн шалтгаан болсон зүйлийг нь

барлуул. Тэдгээрийгээ товчилсон томьёоллоор нэрлэ. Жишээ нь

Гол төвд нь “нөхцөл байлоын золиос”, дунд нь “тэртэй тэргүйюу

ч болохгүй” гадна талд нь надад ямар ч сонирхолгүй.

Ихэнх хүнд сөрөг дуутай болоод бие хүмүүс байдаг, тэдгээрийн

нэг нь шүүмжлэгч эсвэл давшигч, магадгүй тэр танд:

“Чи.....үүнийг хийх ёстой”, “Чи .....сурахаараа хэнээс ч дутахгүй

гэсэн үгтэй заваар өгдөг байж болно. Тэр ая өнгөөр хэлэхийг

анхаарах, хэзээ тэр танаас ву хүсээд байна. Түүнд хандахад танд

ямар мэдрэмж үүсч байна? Түүнд өөрийн мөн чанарыг

илэрхийлэх нэр өг.

Одоо шүүмжлэгч болж өөрийн бүхэл бие хүндээ: “тэрэнд та хэр

хэрэгтэй, та байхгүй бол замбараагүй юм болно” гэдгийг

тайлбарла.

Шүүмжлэгчийн үнэтэй талыг өөрийн Би-ийн нэгэн чанар болгон

ухамсарлаж, түүнтэй хамт сайн талаа яаж хадгалах ба ашиглах

муу, сэтгэл эмзэглүүлсэн байгаа талаа багасгах тухай хэлэлц.

Бие хүний өөр нэгэн сөрөг тал бол “ажлыг хойш тавигч”, түүнийг

та огт хүлээгээгүй байх үед гарч ирдэг. Тэр таныг шинэ зүйлээс

хойш татахад ятгах ба эхэлсэн зүйлийг унагаж болно.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 62

Page 62: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сургалт явуулах арга, хэлбэр буюу хичээлийн удирдамж /Төлөвлөгөө /

/Стрессээс сэргийлэх арга зам 09/ Алхам Ноогдох

цаг Үйл ажиллагаа Хэрэглэх

арга Ашиглах материал

1 10 мин Стрессийг даван туулах арга зам түүний сэтгэл зүйн үндэс

Сургалтын идэвхитэй арга, /Асуулт, хариулт/

Компьютер, проектор, бичгийн цаас, самбар, маркер

2 10 мин Стрессийг багасгахын тулд долоо хоногийг зохион байгуулах талаарх практик ойлголт

Сургалтын идэвхитэй арга /Лекц/

Компьютер, проектор, /РРТ 9/

3 10 мин Стрессийн шинж болох нойргүйдэл, түүнээс сэргийлэх арга зам

Сургалтын идэвхитэй арга /Лекц

Компьютер, проектор, /РРТ 9/

4 10 мин Цаг хугацааг нарийн зохион багйуулсанаар стрессээс сэргийлэх нь

Лекц Компьютер, проектор, /РРТ 9/

5 10 мин “Ажил хэргийн зөвлөгөөн” тоглолт, дасгал

Сэтгэл зүйн дасгал

Хувилсан материал

6 05 мин Дасгал, тоглолтын үр дүнг ярилцаж санал бодлоо солилцох

Харилцан ярилцах

7 05 мин Дүгнэлт Ярилцлага, дүгнэлтийн явцад санал бодлоо солилцох

Самбар, маркер, дагалдах бусад хэрэгсэл

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 63

Page 63: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Сэдвийн хүрээний унших материал /лекц/

БУХИМДЛААС СЭРГИЙЛЭХ 25 АРГА

1. Өглөө урьдынхаас 15 минутын өмнө босч бай. Тэгвэл та бүх ажлаа амжуулж

чадна.

2. Өглөөний цай, өдрийн хоол, хувцас зэрэг маргааш хэрэглэх зүйлээ урьд орой нь

бэлтгэ.

3. Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг бүх ажлаа

бичиж бай.

4. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе олон гардаг. Ийм учраас цагийн юмыг цагт

нь хийгээрэй.

5. Уулзалтанд болзсон цагаасаа 15 минутын өмнө ир. Орон нутгийн нислэгтэй үед

онгоцны буудал дээр нэг цагийн өмнө ир.

6. Кофе бага уу.

7. Бүх юманд тайван ханд. Амжуулаагүй ажлаас чинь шалтгаалан дэлхий сөнөчихгүй нь лавтай.

8.Хүнээс асууж лавлаж бай

Хэрэв танд цаг зав байхгүй бол

ханддаг хүнтэй үерх. Ямар ч

суухдаа

х, явах зэ

12.

га. Энэ нь танд шинэ санаа өгөх

14. элийг чинь зовоож буй зүйлээ дотны найзтайгаа хуваалцаж, яаж

15. а нь өөрийн дуртай,

16. элбэл: Олон хүний өмнө үг хэлэхдээ

17. .

чээ.

. Юм асуусан хэдэн хором таны цагийг хэмнэх болно.

9.Yгүй гэж хэлж сур.

чадахгүй гэж хэл. Хүн болгон амрах, ганцаараа байх

хэрэгтэй гэдгийг ойлго.

10.Аливаа зүйлд тайван

юманд амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг.

11. Ажил ихтэй үедээ, илүү цагаар

босо ргээр биеийнхээ чилээг гаргаж бай.

Сандарч санаа зовсон үедээ гүнзгий амьсгаа ав.

13. Өөрийн бодол, мэдрэмжээ цаас, дэвтэр дээр буул

болно.

Санаа сэтг

шийдвэрлэх талаар зөвлөлд. Таны найз танд тусалж чадна.

Дарамт, сэтгэлийн хямралаас зайлсхийх хамгийн сайн арг

сонирхолтой орчинг бүрдүүлэх явдал юм.

Аливаа ажлын өмнө заавал бэлтгэ. Жишэ

болох гэж буй зүйлийг урьдчилан төсөөл. Ямар хувцас өмсөх, яриаг чинь ямар

хүмүүс сонсох, яаж ярих вэ гэдгээ сайн бод.

Өдөр бүр өөрийн дуртай нэг зүйлийг хийж бай

18. Өөрийгөө ойлгуулахын тулд бусдыг ойлгохыг хи

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 64

Page 64: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

19. Өөрийн гадаад байдалдаа байнга санаа тавьж бай. Та сайхан харагдвал таны

сэтгэл өөдрөг байх болно.

20. Ажлын хувиараа бодитоор гарга. Олон уулзалтынхаа дунд амрах хэдэн минут

үлдээ.

21. Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил. Би хэтэрхий хөгшин, тарган гэж бүү хэл.

22. Өдрийн завсарлага авахаа битгий март. 15-20 минут байсан ч өрөөнөөсөө гарч

амар.

23. Бусдыг уучилж сур. Бид төгс бус орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго.

24. Та сандарч буйгаа мэдээд тайвшрахыг хүсвэл доорхи иогийн дасгалыг хий.

Найман секундын турш хамраараа гүнзгий амьсгаа аваад 15 секундын турш

амаараа удаан гарга. Бүх зүйл амар тайван байна гэж төсөөл. Энэ дасгалаа 10

удаа давт.

25. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөл. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэ.

БИЕЭ СУЛАРЧ ЯДАРГААНААС АНГИЖИРЧ, АМЖИЛТАНД ХҮРЭХ АРГА

Хүний бие, сэтгэл хоёр хоорондоо салшгүй холбоотой байдаг болохоор хүн элдэв бэрхшээлд

орохын хэрээр булчин нь зангирч, бие амрахаа байдаг. Ингэсэн хүн идэвхтэй ажил хийхгүй

байлаа ч гэсэн ядаргаа нь гардаггүй. Ядаргаа нь их байх тусам амжуулдаг ажил багасч, тэр

хэрээр яагаад хүч нь хүрэхгүй байгаа, юунаас болж ядраад байгаагаа тогтоох гэж шаналдаг.

Ингэснээр уцаар, бухимдал нь улам нэмэгдэж өдрөөс өдөрт улам тавгүйтдэг.

Релаксацийн техник буюу булчингаа суллах арга нь зэрлэг байгальд амьдрахад дасан зохицсон

физиологитой хүнд соёл иргэншлийн нөхцөлд илүүтэй хурдан дасан зохицож, илүү тав тухтай

амьдрахад нь тусладаг. Сүүлийн тавин мянган жилийн дотор хүний амьдралын хэв маяг

үндсээрээ өөрчлөгдсөн ч гэлээ бие махбодийн дасан зохицох хариу үйлдэл хийх чадвар нь

өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн юм. Онгон байгалийн нөхцөлд стресс буюу гадны дарамтын

байдалд орсон хувь хүн бусад сүүн тэжээлтнүүдийн адилаар зугатаах эсвэл түрэмгийлэх гэсэн

тактикийн аль нэгийг сонгосноор асуудлыг харьцангуй энгийн хялбар байдлаар шийддэг. Та хүй

нэгдлийн үед амьдардаг байгаад гэнэт баавгайтай нүүр тулбал хурдхан шиг зугатах уу эсвэл

дайрах уу гэсэн хоёр шийдлийн нэгийг л сонгох хэрэгтэй тулгарна. Алийг нь ч сонгосон хүнээс

ихээхэн хэмжээний тамир, эрчим хүчний эх үүсвэрээ дайчлах хэрэг гарна. Тэгээд ч бидний бие

махбодь тэр бүгдийг хийж чаддаг юм.

Гэтэл хүн төрөлхтөн соёлжиж иргэншихийн хэрээр физиологийн дасан зохицох механизмууд нь

байгалиас заяасны дагуу бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй болсон. Бидэнд тэр болгон сагс

тоглох эсвэл түлээ хагалах зэргээр бие махбодио эрчимтэй дайчлах замаар хуримтлагдсан сөрөг

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 65

Page 65: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

эрчим хүчээ гадагшлуулах боломж олддоггүй. Их л бодож найзтайгаа аяга шар айраг ууж,

сэтгэлээ “онгойтол” чалчдаг. Үүний дээр найз тань таныг дэмжиж байвал энэ ч гэсэн биеэ

суллах нэг арга болж өгдөг. Ингэснээрээ та булчингийн мэдрэлийн эсүүдийн хэт өндөр

идэвхжлийг хүчээр дарж байгаа юм. Гэтэл амрах хамгийн үр дүнтэй арга нь нойр ба бие

махбодио идэвхтэй ачааллах явдал байдаг ч бидэнд тэр болгон энэ хоёр аргыг хэрэглэх

боломж, бололцоо байдаггүй.

Дотоод бухимдал, ядаргааг тайлах нэг арга нь булчингаа суллаж сурах юм. Энэ аргыг хэн ч

гэсэн эзэмших боломжтойн дээр элдэв тусгай хэрэгсэл, мөнгө, их цаг зарцуулах шаардлагагүй

байдгаараа давуу талтай. Биеэ суллах чадвар нь бухимдал, ядаргааг тайлахад хэрэг болдог

төдийгүй өөрийгөө илүү гүнзгий таних мэдэх боломж олгодог олон шашин шүтлэг, техникд

зайлшгүй хэрэгтэй байдаг.

Булчингаа суллах бүх техникүүд нь элдэв бодис хэрэглэлгүйгээр ухамсартайгаа өөрийгөө

удирдах дээр суурилсан байдаг. Хүний бие сэтгэл нэгдмэл байдаг болохоор сэтгэлийн таагүйтэл

нь булчинг чангарч, зангирахад хүргэдэг. Тэгэхээр хүн булчингаа суллавал сэтгэлийн бухимдал

ч аяндаа арилна гэсэн үг. Ийм техникд мэргэжлийн хүний удирдлаган дор суралцах нь хамгийн

зохистой ч гэлээ заавал мэргэжилтнээр заалгаад байх шаардлагагүй юм. Булчингаа суллахад та

ханамж авч суллаад дууссаны дараа ч гэсэн тэр ханамж удаан хугацааны туршид хадгалагдан

үлдэж байгаа бол тухайн аргыг зөв сурж байнаа гэж ойлгох хэрэгтэй. Харин булчингаа суллах

дасгалыг хийсний дараа таатай мэдрэмж огт үүсэхгүй эсвэл үүссэн даруйдаа хурдан алга болж,

ядарч, айдас мэдэрч байгаа бол ямар нэг алдаа гаргасны шинж.

Өөртөө тохирохгүй аргыг сонгон авснаас болж алдаа гаргасан байж ч болох талтай. Бид танд

булчингаа суллах хэд хэдэн аргатай танилцуулах тул та тэднийг туршин үзээд өөртөө хамгийн

тохиромжтойг нь сонгон авах нь хамгийн зохистой байх болно.

БУЛЧИНГАА СУЛЛАХ ХАМГИЙН ЭНГИЙН АРГА

Энэхүү арга нь тодорхой бүлэг булчин мэдэгдэхүйц чангарсны дараагаар жам ёсоор сулардаг

гэсэн хамгийн энгийн мэдрэмж, мэдлэг дээр үндэслэсэн юм.

Шүүрний иш, сандалны хөл гэх мэтийн цилиндр хэлбэртэй атгаж болохуйц зүйл хэрэг болно.

Авсан эдээ баруун гартаа авч /солгой хүн солгой гараараа/ бяцлах гэж байгаа мэт бүх хүчээрээ

атгана. Гарын чинь булчин хэрхэн чангарч байгаа сайн мэдэр.Та хурууны төдийгүй шууны чинь

булчин зангирч байгааг аяндаа мэдэрнэ. Дараа нь атгаж дийлэхээ больж байгааг мэдрэх үед

атгахаа болино.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 66

Page 66: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Энэ дасгалыг гүйцэтгэхдээ атгаж байгаа зүйлээ заавал өргөх шаардлага байхгүй бөгөөд зүгээр

тэнцвэрээ алдахааргүй өөртөө эвтэйхэн байрлалд атгахад л хангалттай.

Булчин чангарсныхаа дараа заавал сулардаг болохоор таны гар өвдөг, ширээн дээр ч юмуу

эсвэл чөлөөтэй унжиж байг. Булчингийн суларсан байдлыг өмнөх зангирсан, чангарсан

байдалтай харьцуул. Үүнтэй нэгэн адилаар хөлийнхөө булчингийн суларч байгаа мэдэр.

Гараараа газар тулан суугаад улаараа хан руу хөдөлгөх гэж байгаа мэт бүх хүчээрээ жийнэ.

Хөл, нуруу болон гарынхаа булчинг хэрхэн чангарч, зангирч байгааг ажиглан, мэдэр. Цаашид

жийж чадахаа болиход газар хэвтээд үе мөчиндөө мэдрэгдэж байгаа бүгдийг тогтоож авахыг

хичээ.

Булчингийн сулралыг чангаралтаас ялгаж сурах нь булчин суллах бүх техникд суралцахад

зайлшгүй шаардлагатай зүйл байдаг. Та ингэж ялгаж сурснаараа арай илүү гүн сулладаг техник

рүү орж болно.

ЖЕКОБСОНЫ ТЕХНИК

Булчингаа зохих түвшинд суллаж чадахгүйгээс болж ядрах, тухгүйтэх зэрэг таагүй зүйлтэй

учирдаг хүн болгон энэ аргыг ашиглаж болно. Хүний бие сэтгэл хоёр салшгүй нэгдмэл зүйл

болохоор булчин мэдрэлийн эсүүд хэт идэвхжсэн байх нь сэтгэл таагүйтэх, бухимдах авирыг

араасаа дагуулдаг. Хэрэв хүн ийм бухимдсан, үед биеэ суллах гээд бүр ч чангалж зангируулах

нь олонтаа байдаг. Тиймээс ийм нөхцөлд ясыг даган байрласан булчинг сулласан нөхцөлд л

биеэ бүрэн суллаж сэтгэлийн бухимдлаас ангижрах боломжтой гэж энэ техникийг үндэслэгч нь

үзэж байгаа юм.

Дасгалуудыг хэвтээ байдалд,тайван чимээ багатай орчинд гүйцэтгэх нь илүү үр дүнтэй байдаг.

Цаг, хөргөгч, гудамжаар давхих машины чимээ мэтийн ямар нэг мэдээлэл агуулаагүй дуу авиа

голдуу дасгал хийхэд нэг их саад хийгээд байдаггүй тул анхаарахгүй байж болно. Та ийм

чимээнд өөрийн эрхгүй анхаарлаа хандуулаад байгаа бол дараагийн удаад дасгал эхлэхийн

өмнө “Эргэн тойрны дуу авиа миний анхаарлыг татахгүй байна. Чимээ шуугиан надад саад

болохгүй байна” /өгүүлбэр заавал ийм байх албагүй бөгөөд хүн болгон өөртөө тохируулан

тааруулах хэрэгтэй/ гэж өөртөө хэлэхэд л хангалттай.

Хэвтэж байгаа газар нь гараа биеэ дагуулан чөлөөтэй тавихад саад болохооргүй хангалттай

чөлөөтэй байх ёстой. Таныг юу ч нухалж, үрж, тав тух, чөлөөтэй байдлыг чинь алдагдуулж байх

ёсгүй. Хувцас хөдөлгөөн барихааргүй чөлөөтэй, гар хөл чинь чилж, мэнрэхгүй байх ёстой. Өрөө

халууцаж эсвэл даарахааргүй хэвийн дулаантай байна. Даарч болзошгүй нөхцөлд хөнгөхөн зүйл

нөмөрч болно.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 67

Page 67: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Дасгал эхлэхийн өмнө аль болох тухай хэвтэх хэрэгтэй. Гараа алгаар нь доош харуулан

биеийнхээ дагуу хөдөлгөөнгүй байлгана. Хөлөндөө мөрний хэмжээтэй зай авна. Тайван хэвтээ

нүдээ удаан анина. Удаан аних тусам хурдан тайвширдаг гэдгийг тогтоож ав.

Өдөрт нэг удаа цагийн турш дасгалыг хийх хэрэгтэй ч сэрүүлэг тавих хэрэггүй гэдгийг тогтоож

авах хэрэгтэй. Та өөрийгөө албадалгүйгээр өөртөө аль болох тухтай байхаар эгэл байдлаар

хийх хэрэгтэй юм. Зарим тэр болгон дасгал хийгээд байх зав байдаггүй гэж болох юм. Гэвч

ажлаа зохистойгоор хувиарлаад хүсэл байх юм бол дасгал хийх цаг аяндаа гараад ирнэ. Тэгээд

ч үүнээс өөр танд илүүтэй тохирох арга зөндөө байгаа гэдгийг санах хэрэгтэй. Булчин нь байнга

чангарч, эм тан юу ч хэрэглээд шаардлагатай хэмжээнд суллаж чадахгүй байгаа хүмүүст энэ

арга хамгийн тохиромжтой гэж зохиогч нь өөрөө тодорхойлсон байдгийг энэ дашрамд хэлэхэд

илүүдэхгүй байх.

МАНЛАЙЛАЛ

Манлайлах нь тодорхой зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бусдын үйл араншинг жолоодон

чиглүүлэх үйл явц юм. Энэ утгаар авч үзвэл жолоодон чиглүүлэх гэдэг нь хүмүүсийг

тодорхой байдлаар үйл ажиллагаа явуулах буюу тодорхой чиглэлийг баримтлан

дагалдахаар нөлөөлөх явдл юм. Энэ үйл ажиллагаа нь байгууллагын бодлого, журам,

ажлын тодорхойлолт гаргах зэрэг үйлдлүүдтэй нягт холбоотой. Нэг үгээр хэлэхэд

манлайллын гол цөм нь ямар нэгэн зүйлийг бусдаар дамжуулан бүтээх явдал юм.

Нөгөө талаас манлайллыг мэдээлэл солоилцох, зорилгодоо хүрэх үйл явцад ямар нэг

нөлөө үзүүлэх оролдлогыг хэлдэг. Энэ тодорхойлолт нь манлайлал нь нөлөөллийн

хэрэгцээг, бүх чухал харилцаанууд нь манлайллыг агуулж байдаг гэдгийг харуулж

байгаа юм. Энэ тодорхойлолтын хоёрдахь чухал элемент нь харилцааны үйл явцын

чухал байдал юм.

Үр нөлөөтэй манлайлагч нь хув хүний, бүлгийн, байгууллагын зорилгыг хэрэгжүүлдэг.

Эрдэмтэд манлайллын 3 чиг хандлага байна гэж үздэг. Үүнд:

1. Зан чанарын хандлага

2. Үйл хөдлөлийн шинж чанарын хандлага

3. Нөхцөл байдлын хандлага

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 68

Page 68: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ХУВЬ ХҮНИЙ ЗАН ЧАНАРЫН ХАНДЛАГА

Үр дүнтэй манлайлагчийн зан чанарыг тодорхойлоход эртнээс чиглэж байв. Энэ нь үр

дүнтэй манлайлагчид байж болох хувийн зан чанарыг тодорхойлоход чиглэдэг. Ихэнх

судалгаа нь оюун ухаан, хувийн зан чанар, бие махбодын шинж чанарт үндэслэдэг.

o Оюун ухааны шинж чанар

Амжилттай манлайлагчийн оюун ухааны хэмжүүрт шийдмэг байдал, юмыг үнэлэх

чадвар, мэдлэг болон илтгэх чадвар ордог.

o Зан чанарын шинж байдал

Зарим судалгаа нь өвөрмөц байдал, үнэнч шударга байдал, өөртөө итгэх итгэл зэргийг

амжилттай манлайлалд оруулдаг. Нөгөө талаар одоог хүртэл зарим судлаачид бүтээлч

байдал, тохь тухгүй байдал, арга злийг тодорхойлж байдаг.

o Бие махбодийн шинж чанар

Үр нөлөөтэй манлайлал ба нас, өндөр, жин, гадаад байдал зэрэг бие махбодийн шинж

чанар манлайлал хоёрын хоорондын холбоог судалсан судалгаа нь эсрэг тэсрэг үр дүнг

илэрхийлжээ. Бүлэгтээ өндөр, бүдүүн байх манлайлагчийн байр суурьт түүнээс авах

ёстой гэсэн шаардлагыг харуулдаггүй. Гэвч ихэнх байгууллагад биеэр том хүн бусдад

хүндэтгэл төрүүлж чадна гэж итгэдэг. Энэ нь уламжлалт ойлголт дээр үндэслэдэг.

ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН ШИНЖ ЧАНАРЫН ХАНДЛАГА

Зан чанарын хайгуулд “алт” олох болоцоогүй байдап нь судалгааны манлайлагчийн үйл

хөдлөлд анхаарлаа хандуулахад хүргэдэг. Үр ашигтай манлайлагчийн үйл хөдлөл нь өөр

байвал түүнийг ашигладаг.

Огайя мужийн сургалт

1940-өөд оны үед Огайя мужийн Их Сургууль дээр хийсэн судлагаа нь үйл хөдлөлийн

онолд олон талын хүчин зүйлийг хамруулсан. Тэд зонхилох үйл хөдлөлийг 2 гол

категорид хуваасан. үүнд оролцооны ба бүтэц ба анхаарал байна.

Оролцооны бүтэц гэдэг нь манлайлагч өөрийнхөө болон захирагдчдынхаа

зорилго тодорхойлолт ба биелүүлэлтэнд гүйцэтгэх үүргийг тодорхойлж зохион

байгуулах үйл ажиллагаа юм. Энэ нь ижил ажлын харилцаа холбоо болон зорилгыг

тодорхойлох үйл хөдлөлийг өөртөө агуулдаг. Оролцоо өндөртэй манлайлагч нь

тодорхой ажил үүргээр бүлгийн гишүүдтэй хамтран ажиллаж ажлын тодорхой

стандартыг биелүүлэхийг шаарддаг.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 69

Page 69: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Анхаарал нь харилцан бие биендээ итгэх, захирагдагсдын санаа бодлыг хүндэтгэх

гэсэн зүйлүүдээр илэрдэг ажлын харилцаа юм. Манлайдагч нь захирагдагсдынхаа тохь

тухтай орчин, статус ба ханамжинд нь анхаарах ёстой.

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХАНДЛАГА

Манлайллын судалгаанд зан чанарын хандлагаас нөхцөл байдлын хандлага

давамгайлах болсон. Манлайлал нөхцөл байдлаас хамаарна гэдэг хандлага нь

манлайлал амжилттай болох эсэх нь манлайлагчид, дагалдагчид, болон тухайн нөхцөл

байдлаас хамаарна гэдэг үзэлд тулгуурлана.

Манлайлах арга барил нь янз бүрийн нөхцлийн оновчтой харьцааг тодорхойлоход

оршино. Энэ онол нь даалгавар, харилцаа гэсэн хэмжигдэхүүнийг ашигладаг. Энэ

онолоор бол манлайлагчийн арга барил нь дагалдагчдын болцоос хамаарна. Сайн

манлайлагч хүн янз бүрийн нөхцөл байдалд манлайллын арга барилаа тохируулан

өөрчилж байх ёстой.

ИМИЖЭЭ ЗӨВ БҮРДҮҮЛЭХҮЙ Image- Шинж төрх, нэр хүнд гэсэн утгатай англи үг бөгөөд улс төрийн ч, урлаг уран

сайхны ч, эдийн засаг, бизнесийн категори юм. Имиж гэдэг үгийг донж, нэр хүнд

нүүрийн буян гэдэг үгээр монголчууд төлөөлүүлэн ярьдаг байсан. Нэр хугарахаар яс

хугар, Хүн нэрээ тогос өдөө гэх мэтчилэн нэр хүндээ сэвтэхээс ихэд болгоомжилдог ард

түмэн. Яасан донжтой залуу вэ? Донжийг нь хэлэх гэж бид бас ярьцгаадаг. Имиж бол

таны тухай таньд, мөн бусдад байгаа төсөөлөл юм. Та өөрийгөө гаднаас орж ирж байна

хэмээн нүдээ аниад төсөөлдөө. Хамгийн төрүүнд төсөөлөгдөж байгаа дүр төрх бол

таньд байгаа таны имиж. Та хажууд байгаа хэн нэгнээсээ асуухад өөр зүйлийг хэлж

магад. Энэ бол бусдад байгаа таны имиж. Таньд байгаа таны имиж, бусдын бодолд

байгаа төсөөллүүд их хол зөрүүтэй байж болохгүй. Та цаашдаа ямар имижийг

бүрдүүлэхийг хүсэж байгаагаа ч сайн бодох хэрэгтэй. Имиж нь өнөөдөр зөвхөн

сонгуульд нэр дэвшигч урлагийн од, бизнесмен хүнд байхаас гадна хувь хүн бүр зөв

бүрдүүлэх шаардлагатай байна. Английн судлаач Элери Семпсон: “Таны хувийн имиж

бол таны зураг юм. Та имижгүй байж чадахгүй. Хүссэн ч хүсээгүй ч бусдад үзүүлэхээр

өөрөө сонгож авсан тэр л хүмүүс харж байдаг” гэж нэгэнтээ хэлсэн. Имиж нь хэлбэр

агуулга бүхий тэмдгүүдийн нийлбэр шинж байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой имижийн

агуулгыг илэрхийлж буй гадаад шинж бусад хэлбэрийг сайн ойлгодог.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 70

Page 70: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Жишээлбэл: Улс төрч хүн гэхээр костюм өмссөн нүдний шил зүүсэн халзан толгойтой

цүнх барьсан хүн төсөөлдөг. Яруу найрагч хүн гэхээр үсээ ургуулсан сахал тавьсан

үндэсний шинжийг хадгалсан тийм байдал ажиглагддаг. Имиж бол хэн нэгэн бусдаас

ялгарах арга байдаг. Та хурдан олны танил болж, бусдын анхаарлын төвд ажиллаж

амьдрахыг хүсвэл нэг имиждээ үнэнч байж, бусдаас ялгар. Таны нэрийг эцгийн овогтой

хамт бус хийж байгаа үйлдлээр, ярьж хэлдэг үгээр, байгаа дүр төрхөөр чинь төсөөлвөл

илүү сайн. Та анх юу хийж үйлдэж, бас ярьж нийгэмд танигдсан чинь олон нийтэд тод

үлддэг. Дараа нь энэ дүрийг өөрчлөхөд тийм амар биш учир анхныхаа сэтгэдлийг, бий

болгох имиждээ ажил хэрэгч та анхаараарай.

Имиж бол харилцааны шинж чанартай. Оюутнуудын дунд оюутны байгууллагат

ажилладаг идвэхтэй нөхөр жирийн оюутан хоёрын имиж ондоо байх жишээтэй.

Комбажийн Полпотын дэглэмийн үед үй олон сэхээтнийг нүдний шилтэй сэхээтэн

төрхтэйнх нь төлөө хэлмэгдүүлсэн. Үүнийг “имижээр хэлмэгдүүлсэн хэлмэгдүүлэлт” гэж

хэлж болно. Америкийн судлаач Полли Берд “Имиж нь тухайн хүнийг бусад хүн хүлээн

ойлгож буй явдал юм гээд энэ бол бусдын төсөөлөөлд байгаа таны дүр зураг юм. Энэ нь

таны үзэгдэх байдал яриа хөөрөө хувцас байдал үйлдэл мөн түүнчлэн таны байгаа

аксессур хүрээлэл компани зэргийг багтаана” гэжээ. Дээрхээс дүгнэж үзэхэд имиж нь

хэд хэдэн зүйлийн бүрдэл болох нь ажиглагдаж байна.

ХҮРЭЭЛЛИЙН ИМИЖ

Тухайн хүний унаа, байр, ажлын өрөө, хамт олон зэрэг багтана. Энэ хүчин зүйл нь хувь

хүний төдийгүй хамт олны, пүүс, компани, албан байгууллагын имиж болдог. Жишээ нь

танай сургууль бүр өөр өөрийн имижтэй нэр хүндтэй. Зарим сургууль сургалт чанартай,

лидерүүдийн сургууль гэж имиж бүрдүүлдэг бол зарим нь ондоо. Сургуулийн имижээс

таны имиж шалтгаалж болно. Харвардын их сургууль төгсөөд ирсэн хүнийг бид өөр

нүдээр харна. Тэр хүн ч ондоо имижийг түгээнэ. Ажилд орох магадлал ч ялгаатай

байна. Ажил хэрэгч хүний сууж байгаа өрөө оффисын орчин имижийг нь бүрдүүлдэг.

Үйл ажиллагаа нь сайн явж байгаа байгууллага дээр очиход, тухайн орчин сууж байгаа

өрөө нь хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол ажил хэрэг муугаар нөлөөлдөг.

Иймээс явуулж байгаа үйл ажиллагаатай зохицуулж оффисын өрөө байраа тохижуулах

нь имижийн хууль болоод байна. Хэн нэгэн дээр ажил хөөцөлдөөд ороход өрөөгөөрөө

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 71

Page 71: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

дүүрэн номтой бол номонд дуртай оюунлаг боловсролтой хүн гэсэн сэтгэгдэл шууд

төрдөг. Тэр хүн юу сонирхдог юугаар бахархаж эрхэмлэж явдагийг өрөөний тавилга

дотоод зохион байгуулалтыг хараад мэдэж болно.

ГАБИТОР БУЮУ ГАДААД ИМИЖ

Хувцаслалт гадаад үзэмж царай төрхийг илэрхийлсэн ойлголт. “Хувцас бурхан бие

чөтгөр” ч гэж ярьцгаадаг. Монголчууд бид зиндаархах гэж ярьцгаадаг. Энэ нэг их буруу

зүйл биш. Бизнесийн гэрээ хийх гэж байгаа бол нөгөө талаасаа дутахааргүй хувцаслах

хэрэгтэй болно шүү дээ. Бизнес хийж байгаа хүн баян хүн, эргээд хэрэг болох

ирээдүйтэй хүн гэсэн сэтгэгдлийг төрүүлэх хэрэгтэй. Гоо сайхны бараа сурталчилж

байгаа хүн нүүрэндээ батгатай, үсээ аятайхан засуулаагүй байвал бүтээгдэхүүнийг хэн ч

авахгүй биз дээ. Чанартай костюм зардаг хүн өөрөө чанартайг нь өмсөх ёстой. Энд би

гоё ганган хувцас өмс гэж байгаа юм биш, өөртөө тохирсон цаг үеэ мэдэрч хувцаслах

хэрэгтэйг хэлж байгаа юм. Хувцсаа тохируулан өмсөх хүртэл маш нарийн соёл байдаг.

Албан хэргийн хувцас, гоёлын, ёслолын, их үдийн ёслолын, оройн ёслолын спортын

гээд олон янзын хувцаслалт байдаг. Хувцаслалт бол тухайн хүний зэрэг дэв нийгэмд

эзлэх байр суурийг тодорхойлохоос гадна мэдлэг боловсрол, соёл болж буй үйл явцад

хэр ач холбогдол өгч байгааг харуулдаг..

Өөрийн өвөрмөц гадаад төрх, хувцаслалтаараа хүн төрөлхтний түүхийн алтан хуудсанд

мөнхөрсөн олон хүн байдаг. Энэ хүчин зүйлд зөвхөн хувцаслалт биш хувь хүний царай

төрх, арьсаа арчлах үсээ засуулах, хувцасаа тохируулан өмсөх, ээмэг бөгж, цаг, тэлээ

гээд бүгд л орно. Энэ бүгдийг тохируулж донжийг нь олж олны санаанд тод үлдэнэ

гэдэг бол тухайн хүний мэдлэг боловсрол, мэдрэмжээс нэлээд шалтгаална. Монголын

хэсэг бизнесмен ОХУ-ын худалдаачидтай гэрээ хийхдээ гар хуруундаа алмазан

шигтгээтэй алтан бөгж зүүснээс гэрээг бүтэлгүй болгожээ. Учир нь ОХУ-д мафийн

гишүүд л том үнэт чулуун шигтгээтэй бөгж зүүдгийг мэдээгүй байжээ. Имижээ зөв

бүрдүүлнэ гэдэг тийм ч амар биш. Амжилтын өөд тэмүүлэн яваа ажил хэрэгч та гадаад

төрх байдалдаа анхаарах харилцагчаа өөртөө хүндэтгэх өөртөө татах нэг арга байдаг.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 72

Page 72: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ВЕРБАЛ ИМИЖ

Цэгцтэй сэтгэж, цэгцтэй илэрхийлэх чадвар бол хүний хамгийн том чадваруудын нэг.

Гоё дэгжин хувцасалчихаад олны өмнө таван үг эвлүүлээд хэлж чадахгүй байвал хэн

хэнийгээ л эвгүй байдалд оруулна. Үнэндээ уран ярьсан бүхнийг ухаантай гэж ойлгож

болохгүй. Гэхдээ “уран үгэнд ухаан байр сууриа тавьж өгч байна” ч гэж зарим нэг нь

ярих боллоо. Эцсийн эцэст нэрд гарч алдаршсаны шалтгаан нь тэд олон хүний оюун

ухааныг уран яруу яриагаар байлдан дагуулж чадсанд л байдаг.

КИНЕТИК ИМИЖ

Хүний алхаа гишгээ, зогсолт, гарын байрлал, нүүрний хувирал зэрэг нь энэ төрлийн

имижийг бүрдүүлэхэд анхаарагдана. Байнга хамт байдаг хүнийхээ ирэхийг хаалганы

цаанаас бид таньчихдаг. Хүний алхах гишгэх нь удирдлагад тэр бүр ордоггүй өвөрмөц

шинжтэй бол хувь хүн бүрийн алхаа гишгээ нь хэмнэл,хурд, гадаргууд дарах даралт,

уян хатан шинж, чиглэл, өөрчлөлт, алхмын урт зэргээр тодорхойлогдоно. Биеийн өндөр

болон алхмын урт хоорондын хэвийн пропорци буюу харьцаа алдагдсан шинжтэй алхаа

гишгээ нь тухайн хүний зан төлөв, өвөрмөц шинж, сэтгэлийн хөдөлгөөний талаар

хангалттай мэдээлэл өгнө гэж оросын эрдэмтэд үзжээ. Намхан хүний ер бусын том

алхаа нь эрчимтэй, хурдтай, яарсан, зорилгодоо хурдан хүрэхийг тэмүүлсэн байдалтай,

харин өндөр хүний жижиг алхаа нь яарамгүй байдал, хэн нэгэнтэй уулзах уулзалтаа

хойшлуулах хүсэлтэй байгааг илэрхийлнэ. Зовж шаналж, уйтгар гунигт автсан хүн гараа

ихэвчлэн халаасандаа хийн, толгой гудайлган газар ширтэх буюу хаяахан толгойгоо

өргөн хааш явж байгаагаа харна.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 73

Page 73: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ

Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин

хөлс авч ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг

төрийн албан хаагч гэнэ.

МонголУлсын Үндсэн хууль, бусад хуулийг хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн

тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн

ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах

Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн

байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр

хүндийг эрхэмлэн дээдлэх,

Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардплагад нийцүүлэн мэргэшлээ

дээшлүүлэх

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхэлхээ

зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиараа

хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах

Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөд

автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой

холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх

Албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэрэшгүй байх

Төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж,

өмчийн байдалд орсон өөрчлөлт орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч

байх

Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол

тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай,

мэргэшсэн байх явдал юм;

Төрийн тухайн албан тушаалд тавих шаардпагыг хангасан иргэний төрийн

жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн

гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл

бодол, нам, олон нийтийн бусад байгуулагын харъалал зэргээр ялгаварлаж үл

болно;

Төрийн жинхэнэ албан хаагч нь харъяа дээд шатны албан тушаалтны хуульд

нийцсэн шийдвэрийг биелүүлэх,

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 74

Page 74: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд

автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой

холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх, албан

тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэрэшгүй байх зэрэг нийтлэг үүрэг

хүлээнэ.

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 75

Page 75: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СУРГАЛТЫН ӨМНӨХ ТЕСТ

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

Дараах асуултуудыг уншаад зөвхөн нэг хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу?

Код................

1. Албан харилцааны сэтгэл зүйн бүтцийг бичнэ үү? 1. 2. 3.

2. Бие хүний сэтгэл зүйн хэв шинж бие хүний зан төлөвийн онцлог гэж юу вэ? ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

3. Бие хүний темпераментийг нэрлэнэ үү? ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................ Харилцааны явцад ямар саад бэрхшээлүүд гардаг вэ? Яаж даван туулах вэ? Арга замуудыг нэрлэнэ үү? ................................................................................................................................................................................................................................................................................................................ Аман бус харилцааны хэлбэр болох “биеийн дохио зангаа”-ны 3 жишээг дурьдан тайлбарлан бичнэ үү? 1. 2. 3.

6. Сонсох арга техник гэж юу вэ? ................................................................................................................................................................................................................................................................................................................

7. Харилцааны явцад мэдээллэгч, мэдээллийг хүлээн авагч талууд ямар байр сууринаас харилцвал тохиромжтой вэ?

....................................................................................................................................................

....................................................................................................................................................

........ 8. Стрессийг үүсгэдэг хүчин зүйл юу вэ?

1. 2. 3. 4. 5.

9. Стрессийг хэрхэн даван туулах вэ? Авах арга хэмжээг нэрлэнэ үү? 1. 2. 3. 4. 5.

10. Нойргүйдлийн шалтгаан юу вэ? Хэрхэн даван туулах вэ? ........................................................................................................................................................................................................................................................................................................

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 76

Page 76: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

....................................................................................................................................................

............

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ШААРДАГДАХ

ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ ТОО ХЭМЖЭЭ

№ Хичээлд хэрэглэгдэх техник хэрэгсэл Ширхэг

1 Компьютер 1

2 Проектор 1

3 Клип-Чарт 1

4 Өнгийн цаас Хүн бүрийн тоогоор

5 Бичгийн цаас Хүн бүрийн тоогоор

6 Хайч 3

7 Маркер 8

8 Скоч /том/ 1

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 77

Page 77: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СУРГАЛТЫН ТӨГСГӨЛИЙН ТЕСТ ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ, СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Хаана Огноо

Та сургалтыг өөрийн байр сууринаасаа үнэлнэ үү?

1. Багшийн заах арга зүйг үнэлнэ үү ? 0-5 баллаар дүгнэнэ үү? № Багшийн нэр Агуулга Ойлгуулах

чадвар Тоног төхөөрөмж ашиглалт

Хичээлийн үр дүн

Ярих чадвар

Нийт оноо

2. Дээрх сургалтанд сууснаар Танд ямар үр дүн гарсан бэ? ...................................................................................................................................... ....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

3. Сургалтын талаарх таны сэтгэгдэл (Та доорх хүснэгтийг бөглөнө үү!) Давуу тал Сул тал

1

1

2

2

3

3

4

4

5

5

4. Сургалтын зохион байгуулалтын хувьд цаашид анхаарвал зохих зүйл

....................................................................................................................................................

....................................................................................................................................................

....................................................................................................................................................

....................................................................................................................

5. Доорх хичээлүүдээс хамгийн чухал гэсэн 3 сэдвийг сонгоно уу 1 2 3

6. Сургалтын сэтгэлд хоногшсон зүйл байна уу ? / жишээ нь: сургаал үг, зарчим, мөрдлөг/

Сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлсэнд баярлалаа

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 78

Page 78: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 79

Page 79: Communication Ethics & Stress Management

Харилцааны ёс зүй ба стресс менежмент

СЭДЭВТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НОМ ЗҮЙН ЖАГСААЛТ ГАДААД ХЭЛ ДЭЭРХ НОМНУУД

Андреева Г.М Социалная психология М., 1988

Бодалев А.А Личность и общение М., 1983

Иствуд Атватер Я вас слушаю М., 1984

Э.Берн Игры, в которые играют люди. Люди, которые играют в игры, СПб., 1992

Robert.S Feldman. Understanding psychology 1996

Henry Gleitman. Psychology 1994

Хьелл Л, Зиглер.Д Теории личность. М., 1998

МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ НОМУУД

Аллан Пиз Беийн хөдөлгөөний хэл УБ., 2004

Атватер. И Харьцааны сэтгэл зүй УБ., 2005

Аюурзана Ч., ДэлгэрцогтС., Харилцааны соёлын тухай өгүүлэх нь УБ., 1983

Баабар.Б Дори идэр дүүдээ хандах нь УБ., 2002

Баатархүү.Ц Ярих урлаг/Хувь хүний хөгжил 01/УБ.,2006

Вонь Дун Ёнь. Бүх талын боловсрол олгох сургалтын 5 талт зарчим. УБ., 2005

Гүндэгмээ.Д Албан харилцааны соёл УБ., 2003

Дейвид Жозеф Шварц Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг УБ., 2004

Дорждагва.Т Харилцааны соёл УБ., 2004

Доржжав.Д Сэтгэл зүйд өөрөө суралцах нь. УБ., 2005

Лхаашид Д Удирдахуйн нийгэм сэтгэл зүйд үгүйлэгдэж байгаа аргууд УБ., 2003

Жон С.Максвэл, Жин Дорнен. Амжилтын стратеги.УБ.,2006

Мягмар О., Оюунгэрэл С Харилцааны сэтгэл судлал, соёл УБ68 1997

Карнеги Д Өөртөө итгэж бусдыг дагуулах ёсон УБ., 1991

Одонбилэг.Б Цаг төлөвлөлтийн үндэс УБ., 1996

Түдэв Л Монгол дохио УБ., 2003

Түмэнжаргал.Н Ажил хэрэгч харилцааны соёл УБ., 2004

Увш П. Харилцааны сэтгэл зүй. УБ., 1996

Уранцэцэг Л харилцааны сэтгэл судлал УБ., 2003

ЕМОС клуб Өөрийгөө хөгжүүлье УБ., 2004

Web site

www.communication psychology.com

www.about psychology.com /communication psychology/

www.olloo.mn /setgel zui/

ÑÝÒÃÝËÈÉÍ ÒÎËÜ ñýòãýë çүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношлогооны төв 80