Capital News

14
2015 îí 09 дугаар ñàð ¹03 КАПИТАЛ БАНК ЭРҮҮЛ НОГООН ЯВГАН АЯЛАЛ ТӨЛБӨР ТӨЛӨХ ШИНЭ АРГА СЭЛФИ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ “АЛАХ” УУ, АВРАХ УУ
  • Upload

    -
  • Category

    Documents

  • view

    47.487
  • download

    4

description

Капитал ньюс сонины 3-р улирлын дугаар

Transcript of Capital News

Page 1: Capital News

2015 îí 09 дугаар ñàð ¹03

КАПИТАЛ БАНК ЭРҮҮЛ НОГООН ЯВГАН АЯЛАЛ

ТӨЛБӨР ТӨЛӨХ ШИНЭ АРГА СЭЛФИ

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ

“АЛАХ” УУ, АВРАХ УУ

Page 2: Capital News

2 CÝÒï¯Ë

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг “алах” уу, аврах уу

Эдийн засаг хүндхэн байна. Өнгөн дээрээ бүтээн байгуулалт хийгдэж, эрх баригчид аж үйлдвэрийн том, том цогцолборын сураг дуулгаж байгаа ч одоо байгаа жижиг, дунд хэд нь сүйрлийн ирмэг дээр ирээд байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар хүнд байдалд ороход ипотекийн зээл, инфляци, иргэдийн орлого, зэрэг хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж эдийн засагчид ярьж байна.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ Засгийн газар 2012 оноос хойш иргэдийг орон сууцжуулах зорилготой “Буянт-Ухаа хороолол”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” зэрэг төсөл, хөтөлбөрийг санаачлан, худалдан авагчдыг жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг нээсэн билээ. Барилгын салбарын сэргэн мандлын үе энэ цагаас эхэлж, жилд дунджаар 15-25 мянган барилга ашиглалтад орж байна. Монголбанкинд ирсэн мэдээллээс үзвэл, банкууд энэ оны эхний есөн сарын байдлаар 39,096 иргэнд ипотекийн зээл шинээр олгожээ. Мөн өмнө нь ипотекийн зээлд хамрагдаад байсан 19,223 иргэний зээлийг найман хувийн хүүнд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 58,319 өрх айл сар бүр 500,000-1,000,000 төгрөгийн ипотекийн зээл төлж байна гэсэн үг юм. Иргэд орлогынхоо 45 хүртэлх хувийг зээлийн эргэн төлөлтөд тушааж байна.

Монгол Улсын 700,000 орчим өрх айлын 1/3 буюу 250 орчим мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Гэтэл шинээр баригдаж байгаа орон сууцны 90 гаруй хувь нь нийслэл хотод ногдож байгаа юм. Тодруулбал, нийслэлийн 250 мянган айл өрхийн 20 хувь буюу 50 гаруй мянга нь ипотекийн зээлд хамрагдсан байна. Тэдгээр айл өрх бараг бүгд хэрэглээнээсээ хасахаас өөр аргагүй байдалд орсон хүмүүс байгаа юм. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн төлөөлөл н.Гантөмөр, н.Бат-Энх, Д.Оюунгэрэл нараас “Эргэн төлөлтөө хэрхэн зохицуулж байгааг асуухад бүгд “Илүү зардлаа хассан” гэж хариулсан юм. Идэж уух, өмсөх зүүхээ хямгадаж, гадуур хооллохоо больсон гэх нь ч байв. Эндээс харахад иргэд жижиг дунд үйлдвэрлэгчдийг тэтгэдэг байсан мөнгөө ипотекийн зээлээ төлөхөд зарцуулж байгаа нь тодорхой байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Буянт-Ухаа хорооллын эхний ээлжийн барилгууд ашиглалтад орж байна. Цаашид олон ээлж ашиглалтад орно. Дараа нь “Шинэ Яармаг хороолол” гэсэн төсөл хэрэгжихээр ээлжээ хүлээн буй. Эрх баригчид ч “Найман хувийн зээлийг цаашид тууштай үргэлжлүүлнэ” гэсэн байр суурьтай байгааг үзвэл, хэрэглээний жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар улам ч хүнд байдалд орох нь илэрхий. Монгол банкны статистик мэдээллээр, банкууд энэ оны есдүгээр сар хүртэл өмнө нь зээл авсан иргэдийн

найман хувийн зээлд шилжүүлэхэд 571 тэрбум, шинээр ипотекийн зээл олгоход 2.1 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа юм байна. Зээлтэй иргэд энэ мөнгөө хоёр дахин өсгөж төлнө гэдгийг бодолцвол 4 их наяд төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө жижиг дунд үйлдвэрлэгчдээс “зугтжээ”.

ИРГЭДИЙН ОРЛОГО, ИНФЛЯЦИЖижиг дунд үйлдвэрүүд үйл ажиллагаа иргэдийн орлогоос шууд хамааралтай. Гэтэл энэ онд иргэдийн цалин нэмэгдсэнгүй. Засгийн газар “Төрийн албан хаагчид орон сууцны зээлтэй учраас цомхотгол хийхээ болъё. Харин цалин нэмэхгүй” хэмээсэн. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байж л цочроо авдаг хуучтай болохоороо хувийн хэвшлийнхний ихэнх нь энэ тал дээр ажин түжин явсаар жилийг дуусгах гэж байна. Гэтэл инфляцийн түвшин энэ оны эхний есөн сарын байдлаар 6.6 хувьтай гарсан байна /ҮСХ-ны мэдээлллээр/. Иргэдийн халаасанд байсан 100 төгрөг 93.4 төгрөг болсон гэсэн үг. Энэ нарийндаа мөн л жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой байсан мөнгө.

МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Засгийн газартай хамтран Нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээ гэж байгуулдаг. Энэ гэрээг байгуулахдаа цалин хангамжийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх зарчим баримталдаг юм. Энэ жилийн хувьд инфляци 6.6 хувьтай байлаа гэхэд түүнээс илүү хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг. Гэтэл өнгөрсөн жил байгуулсан гэрээний хэрэгжилт худлаа болжээ. Үүнээс болж МҮЭХ гэрээгээ биелүүлэхийг Засгийн газраас шаардан жагсаал хийхдээ хүрсэнийг уншигчид мэдэж байгаа байх.

Page 3: Capital News

CÝÒï¯Ë 3

ИРГЭДИЙН ХАЛААСЫГ СЭГСРЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖУУДЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийслэлийн татварын тухай хууль, нийтийн тээврийг шинэчлэх төсөл гээд төрийн оролцоотой хийгдэж байгаа ажлуудын дотор торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн, иргэдийн халаасыг “сэгсрэх” зорилготой журам дүүрэн байна. “Зөрчил гаргасан жолоочийн жолооны үнэмлэхийг хайчилж, хэргийн материалд хавсаргана” гэсэн Хууль зүйн сайдын тушаалын дагуу олон мянган иргэний үнэмлэхийг устгалд оруулсан /Жолооны үнэмлэх 10 жилийн хугацаатай олгогддог/, нийтийн тээврийг шинэчлэхдээ чиглэлүүдийн эргэлтийг богиносгосон, ТҮЦ-ийг хүчээр буулгаж, оронд нь бодит үнээсээ хэтэрсэн үнэтэй ТҮЦ худалдаж авахыг тулгасан гээд төр засгийн зүгээс иргэд рүүгээ чиглэсэн “хорон” дайралтуудыг олон нийтийн эрх ашгаар түрий барин хийж байгаа юм. Үүний үр дүнд цугласан мөнгө улсын төсөвт ордог, гэтэл цалин нэмэгдээгүй гэдгийг дээр хэлсэн. 2015 оны аравдугаар сарын 1-нээс Нийслэлийн татварын хууль хэрэгжиж эхлэх байсан ч ИТХ-дээр маргаантай байна. Энэ мэтчилэнгээр иргэдийн халааснаас гарч байгаа илүү зардал болгон жижиг дунд үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж үзэх үндэстэй.

ЖДҮ-ЭЭ АВРАХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ БЭ?Улс орны эдийн засгийг хүнтэй зүйрлэвэл банк зүрх нь юм. Харин мөнгийг цустай, жижиг дунд үйлдвэрийг хялгасан судастай зүйрлэж болно. Мөнгө бол хий дэмий хадгалагдах ёсгүй, байнга эргэлдэж, ашиг олж байх ёстой гэдэг хуулийг бүгд мэддэг. Тэгвэл тэр мөнгийг хамгийн хурдан эргэлдүүлж, хамгийн эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг салбар нь жижиг дунд үйлдвэрлэл юм. Хүний хялгасан судас битүүрч, тасарвал захын эрхтнүүд үхжилд орно. Тиймээс Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих шаардлагатай. Харин яаж вэ гэдэг дээр боломжтой хэд, хэдэн хувилбар бий. -Дотооддоо үйлдвэрлэж буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх.

Зарим улс дотоодын үйлдвэрлэгчид, зах зээлээ хамгаалахын тулд өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүнээ гаднаас авахыг хориглох, квот

тогтоох зэрэг арга хэмжээг авдаг. Гэвч үүнийг анзаарсан экспорт голлосон эдийн засаг бүхий өндөр хөгжилтэй улсууд Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулснаар ийм боломжийг үгүй болгосон юм. Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны

байгууллагад /ДХБ/ албан ёсоор элссэн. ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой.

Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Монголд хөгжих гэж ядаж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ тарифын бус арга хэрэглэж болохгүй. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Монгол Улсын хувьд, нийт барааны импортын тарифын дээд хязгаар- 20%. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хүртэл нэмэхээс өөр арга хэрэглэж чадахгүй.

Гэхдээ манай улсын импортын татвар энэ хэмжээнээсээ үргэлж доогуур, 5-10 орчим хувьтай байж ирсэн. Тиймээс импортын татварыг байж болох хэмжээнд нь тултал нэмэгдүүлэх нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих нэг гарц байж болно. ҮХЯ өнгөрсөн тавдугаар сараас эхлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдээс энэ асуудлаар санал авч эхэлсэн ч хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

-Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж үлдэх Засгийн газар Нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай. Иргэдийн орлого нэмэгдэж байж үйлдвэрлэлийн салбараа тэтгэнэ. Нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээнд энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 200 төгрөгөөр тооцож төлөх замаар иргэдийн гар дээр очиж байгаа орлогыг нэмэгдүүлэх заалт тусгагдсан ч хэрэгжээгүй. Банкны лизинг, зээлд хамрагдахад нийгмийн даатгалын шимтгэл

Page 4: Capital News

4 CÝÒï¯Ë

төлөлтийг гол үзүүлэлт болгодог болохоор зээл авахаар төлөвлөж байгаа иргэд төдийлөн хүчилсэнгүй.

Эдийн засаг нь уналтад орсон улс орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих замаар хямралыг гэтэлсэн байдаг. Экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унаж, ойрын үед сэргэхгүй нь тодорхой болж байна. “Ядаргаа ясандаа тулна” гэдэг шиг “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж” яваа ААН-үүд хаалгаа барих дээрээ тулжээ. Тиймээс Засгийн газар “Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрийг үзүүлж, ард түмнээ үхэртэй зүйрлэлгүйгээр хямралын бодлогодоо яаралтай орох хэрэгтэй байна.

Банкуудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хямралыг давахын тулд төр засаг ямар бодлого баримтлах нь зүйтэй талаар асуухад “Хямрал бол хямрал шүү дээ. Бүх л салбарыг адилхан нэрвэнэ. “Энэ салбарыг гайгүй үлдээчихье”, “Энэ нь жаахан онцгүй юм, хямраачихъя” гэсэн юм байхгүй Энэ үед аль салбараа аварч үлдэх вэ гэдэг дээр харин төрийн бодлого байх ёстой. Зуд боллоо гэхэд улс хамаг л байгаа хөрөнгө мөнгө, өвс тэжээлээ тийш нь зарцуулаад авч үлдэхийн төлөө ажилладаг шүү дээ. Түүн шиг эдийн засгийн гол ачааг үүрэлцдэг салбаруудад ийм бодлого хэрэгжүүлэх ёстой. Зэсийн үнэ уналаа гээд улс “Эрдэнэт” үйлдвэрийг зогсоохгүй байх. Үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд бас л арга хэмжээ авах болов уу. Яг үүн шигээ хувийн үйлдвэрүүдэд ч ийм бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ техник технологийн түвшин өндөр байх ёстой. Техник технологийн түвшин өндөртэй ААН-үүд манайд олон бий шүү дээ. Жишээ нь, “Говь” үйлдвэр ийм байдалд орлоо гэхэд боловсон хүчин, технологиийг нь авч үлдэхийн тулд юм хийх хэрэгтэй,

“Жамаараа л дампуурч байгаа юм чинь” гээд хараад сууж болохгүй л гэж би боддог” гэж хариулсан. Тэгвэл тэр анхаарах ёстой салбар нь яах аргагүй аж үйлдвэрийн салбар, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл болчихоод байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний долоон сард 4790.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.8 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар буурчээ /ҮСХ-ны мэдээгээр/. Цаашид ч улам буурах болж байна. Борлуулалт буурснаас үүдэлтэй хүндрэлээс болж зээлтэй жижиг дунд үйлдвэрлэгчид төлөлтөө хийж чадалгүй банкуудыг ч хүндрэлтэй байдалд оруулж байгаа юм. Энэ нь банкны системийн нийт активийн 70 хувийг зээл эзэлдэг. Тэгвэл энэ 70 хувь дотроо чанаргүй зээлийн хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар долоон хувьд хүрчихээд байгаа аж. Энэ нь банкны нийт хөрөнгийн 5.0 орчим хувь гэсэн үг. Банкны нийт хөрөнгийн 10 хувь нь тухайн банкны эзний хөрөнгө,

үлдсэн 90 хувь нь иргэдээс татсан хадгаламж болон бусад хөрөнгө байдаг. Эзний хөрөнгө дууссан тохиолдолд Монголбанкнаас тухайн банкийг татан буулгадаг. Тэгвэл өнөөдөр банкны эзний гаргасан 10 хувийн хөрөнгөний тал хувьд нь эргэлзээтэй байдалд орчихсон байна гэдгийг харуулж байгаа юм. Тариаланчдад жил бүр үзүүлдэг хөнгөлөлтөө нэг удаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд үзүүлье л дээ.Монгол Улс газар тариалангийн салбараа стратегийн хэмээн тодотгож, жил бүр элдэв төрлийн хөнгөлөлт, зээл, урамшуулал үзүүлдэг. Банкнаас авсан зээлийнх нь хүү алдангийг төлж байсан ч удаа бий. Тэгвэл уналтын ирмэг дээр ирчихээд байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэг удаа энэ тусламжийг үзүүлж яагаад болохгүй гэж.Эдийн засаг зогсонги байдалд орсон гээд зээл, бусад өр төлбөрийн хүү зогсохгүй нь ойлгомжтой шүү дээ.Ипотек гэхчлэн төрөөс явуулж байгаа бодлогууд дам утгаараа жижиг дунд үйлдвэрлэгчдийг хүндрүүлж ирсэн. “Ипотекийг цаашид үргэлжлүүлнэ” гэж ярьж байгаа нь “Жижиг дунд үйлдвэрлэлийг цаашид устгана” гэж ярьж байгаатай ялгаагүй сонсогдох болж. Тиймээс тусгай бодлого гаргаж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбараа авч үлдэх нь зүйтэй болов уу. Хямралыг давах хамгийн зөв гарц нь тухайн аж

ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаагаа явуулах байдаг. Эдийн засаг хямарсан ч үйлдвэрлэлээ бууруулахгүй. Ингэснээр тухайн үйлдвэрийн ажилчид ажлын байраа хадгална, олдог орлогоо олно, орлого хэвийн учраас хэрэглээгээ ч хэвээр хадгална. Ийм байдлаар эдийн засгийн хүндрэлийг давсан орноор Германыг

нэрлэж болж байна. Тэд хямралын үед автомашины үйлдвэрүүддээ маш их хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож, татварын хөнгөлөлт үзүүлэн бүх талаар дэмжсэнээр эдийн засгаа авч үлдсэн. Тэгвэл манайд том, том үйлдвэр, цогцолборууд цөөн. Хамгийн бага зардлаар хамгийн олон ажлын байр үүсгэдэг салбар нь жижиг дунд үйлдвэрлэгчид л байна. Тиймээс энэ салбарт анхаарлаа хандуулж, туслах асуудалд төр засгаас анхаарлаа хандуулах цаг нь ирээд байна. Эс тэгвээс жижиг дунд үйлдвэрийн салбар дампуурч, улс орон цаасан дээрх хэдэн том төсөлтэйгөө л үлдэж магадгүй болжээ.

Page 5: Capital News

CÝÒï¯Ë 5

Page 6: Capital News

6 CÝÒï¯Ë

Дэлхийд нэр хүндтэй “INTERNATIONAL BANKER” сэтгүүлээс 2015 оны Монгол улсын “ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-аар Капитал банкийг шалгарууллаа.

“INTERNATIONAL BANKER” сэтгүүл нь дэлхийн 80 гаруй улс орны санхүүгийн байгууллага, корпорацийн 50 мянга гаран гүйцэтгэх удирдлага, менежерүүдийн сонгон уншдаг сэтгүүл бөгөөд уг шагналыг банк, санхүүгийн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай 5 хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүнтэй, 50 мянга гаруй уншигчдын санал асуулгаар тодруулдаг зарчимтай.

Шагналд нэр дэвшсэн банкуудын зах зээлд эзлэх хувь хэмжээ, харилцагчийн үйлчилгээ, техник технологи, салбар нэгж, инноваци, зохистой засаглал, нийгмийн хариуцлага зэрэг үзүүлэлтүүдийг авч хэлэлцэж шалгаруулдаг байна. Энэ оны хувьд Монгол улсаас арилжааны 4 банкийг сонгон, шалгаруулалт явуулсанаас ийнхүү Капитал банк анх удаагаа Монгол улсаас шалгарлаа.

Үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай, арилжааны анхны Капитал банк нь улс орны хэмжээнд нийт 90 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банк, санхүүгийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай үзүүлэн, жижиг дунд бизнесийг дэмжин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэл, ногоон үйлсийн аянд нэгдсэн цахим, ногоон банк байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

“КАПИТАЛ” банк 2015 оны Монгол улсын“ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-аар шалгарлаа

“Капитал” банкны ТУЗ-ийн2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хурлын шийдвэрийн дагуу Худалдааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтэс шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тус хэлтэс нь Хөрөнгийн Удирдлагын Газарт харьяалагдах ба цаашид дараах үндсэн чиглэлүүдийн хүрээнд ажиллах юм.

Үүнд: - Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хямд өртөгтэй эх үүсвэр бүрдүүлэх; - Худалдааны санхүүжилтийн үндсэн хэрэгслүүдийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг тогтворжуулах; - Үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх; - Олон улсын үнэлгээний агентлагтай хамтран банкинд үнэлгээ хийлгүүлэх.

Тус хэлтэс нь санхүүгийн зах зээл дээр бонд гаргах, олон улсын санхүүгийн байгууллагуудад зээлийн шугам нээлгэх, аккредитив болон баталгаа батлан даалтын бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шат дараатай ажилбаруудыг хийж гүйцэтгэх юм.

Манай улсын импортлогч болон экспортлогч аж ахуйн нэгж, иргэдийн хувьд гадаад худалдаа хийх, тоног төхөөрөмж худалдаж авах, бараа, бүтээгдэхүүнээ олон улсад худалдан борлуулах зэрэг асуудалд төлбөр, тооцооны болон худалдааны ээдрээтэй асуудлуудтай тулгардаг. Иймд тус асуудлуудыг түргэн, шуурхай шийдвэрлэх, харилцагчийн бизнесийн үйл ажиллагааны тасалдалгүй байдлыг хангах зэрэг үйл ажиллагаа нь Худалдааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн үндсэн чиг үүрэг юм.

Капитал банкны харилцагч нарын хувьд олон улсын бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагчтайгаа итгэлтэй, найдвартай хамтран ажиллах боломж улам нээлттэй болж байна.

“КАПИТАЛ” БАНКХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ

ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭСТЭЙ БОЛЛОО

Page 7: Capital News

CÝÒï¯Ë 7

“BANKER CUP 2015” ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА

ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД

КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН “YE-ABIT” НҮДНИЙ ЭМНЭЛЭГТЭЙ

ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

“КАПИТАЛ” БАНК “ХАРХОРИН” ЗАХАД САЛБАРАА НЭЭЛЭЭ

КАПИТАЛ БАНКНЫ ХАМТ ОЛОН ТЭРГҮҮЛЛЭЭ

Дархан-Уул аймгийн арилжааны банкуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дархан “Banker cup 2015” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Капитал банкны Дархан салбарын хамт олон амжилттай оролцож тэргүүн байр, шилжин явах цомын эзэн боллоо.

ДАРХАН САЛБАРЫН ХАМТ ОЛОНДОО СПОРТЫН ӨНДӨР

АМЖИЛТ ХҮСЬЕ

Монгол улсын арилжааны анхны Капитал банк нь олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд төрөл бүрийн салбар байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хувь нэмрээ оруулан ажиллахыг зорин ажилладаг. Уг зорилгынхоо хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч нийгмийн хариуцлагынхаа үүднээс 2015 оны 09 сарын 01-ний өдөр БНСУ-ын “Yeabit” нүдний эмнэлэгтэй Капитал банк харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж би ч г ийн х ү р э э н д Монгол улсын иргэн “Yea- bit” эмнэлэгт Капитал банкны картаар үйлчлүүлсэн тохиолдолд тус эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээний зардлаас 10 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой болох юм. Ялангуяа энэ нь БНСУ-д оршин суудаг Монголчуудад таатай боломж төдийгүй, Монгол улс болон дэлхийн бусад оронд амьдардаг Монголчууддаа хөнгөлөлттэйгээр хамруулах үйлчилгээг бүрдүүлж өглөө. Та бүхэн Капитал банкны 21 аймаг 3 хотод байрлах 90 гаруй салбар нэгж дээр өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн “олон улсын алтан, “энгийн chip” болон UnionPay картыг захиалсанаар “Seran General Hos-pital” болон “Yeabit” нүдний эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үзүүлэх боломжтой болох бөгөөд интернет банк болон миний банк /Smart банк/ үйлчилгээний эрх үнэ төлбөргүй нээгдэж дэлхийн хаанаас ч, хэдийд ч өөрийн төлбөр тооцоогоо хянах боломжтой юм.

Дашрамд дурдахад, “Yeabit” нүдний эмнэлэгт хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд манай банк үйлчлүүлэгчийн эмчилгээний төлбөрт зориулан зээл олгох боломжийг бүрдүүлсэнээ итгэлт харилцагч та бүхэндээ сонордуулж байгаадаа таатай байна.

“Капитал” банк Улаанбаатар хотын баруун бүсийн иргэдэд илүү хүртээмжтэй үйлчлэх зорилгоор “Хархорин” захад салбараа нээсэн нь харилцагчдын талархлыг хүлээгээд байна.

“Капитал” банк энэ онд нийслэлд гурав /БЗД-ийн 17-р хороо,“Да хүрээ” захын II корпус, БГД-ийн 20-р хороо “Хархорин” зах дотор, БГД 20 дугаар хороо, 19 автобусны буудлын урд талын MGL Outlet center дотор/, орон нутагт нэг /Говь-Сүмбэр аймаг Сүмбэр сумын II баг/, нийт дөрвөн салбараа нээн өргөжлөө. Ингэснээр “Капитал” банкны салбар нэгжийн тоо 90-д хүрч, арилжааны банкууд дотроо салбар нэгжийн тоогоор тэргүүлэх хэмжээнд хүрээд байна.

Тус банк цаашдаа салбар нэгжийн тоог нэмэгдүүлж үйлчлүүлэгчиддээ илүү ойртохын зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээгээр бусдыгаа манлайлж, дэлхийн жишигт нийцүүлэн ажиллахыг зорилгоо болгон ажиллаж байна.

1990 онд Капитал банк “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр Монгол улсын Арилжааны банкны лицензийг хамгийн анхлан авсан түүхтэй. Капитал банкны 25 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд 25 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн харилцагч Та бүхэндээ баярлалаа.

Салбар нэгж, АТМ болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.capitalbank.mn сайтаас болон харилцагчийн мэдээллийн төв 7000 – 1912 дугаараас лавлах боломжтой юм.

Page 8: Capital News

8 CÝÒï¯Ë

Цахимжсан ногоон банк болох зорилт дэвшүүлж ажиллана“Капитал” банкны Цахим банкны газрын захирал В.Буянмөнхтэй ярилцлаа.

-Таныг Монголын програм үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар мэдэхээс банк санхүүгийн салбарт олон жил ажилласан шилдэг мэргэжилтэн гэж төсөөлсөнгүй. Манай уншигчдад банк санхүүгийн салбартай холбогдсон түүхээсээ танилцуулахгүй юу? -Би 1987 оноос хойш буюу тавдугаар ангийн сурагч байхаасаа компьютертай холбогдож, одоог хүртэл мэдээллийн технологи тэр дундаа цахим банкны салбарт ажиллаж байна. Энэ чиглэлээрээ Монголбанкинд 11 жил ажилласан туршлагатай. Анх 2000 онд программ зохиогчоор орж, системийн админ, өгөгдлийн админаар есөн жил ажиллаад 2009 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилттай Банк хоорондын төлбөр тооцооны Ар Ти Жи Эс /RTGS/ буюу их дүнтэй төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх есөн сарын хугацаатай төсөл дээр ажилласан. Банкны салбарт дэвшил авчирсан,маш амжилттай төсөл болсон. Энэ үеэс эхлэн мэдээллийн технологийн салбараас цахим банкны салбар луу шилжсэн дээ.

-Дэлхий нийтийн чиг хандлага хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж ажиллахын тулд “Капитал” банк энэ жил “Цахим банкны газар”-ыг шинээр байгуулсан. “Капитал” банкны удирдлагын багийн гишүүн болсон танд баяр хүргэе. Ирээдүйд маш их итгэл хүлээлгэж байгаа салбарыг удирдаж байгаагийн хувьд, цахим банкны газар цаашдаа ямар бодлого баримталж ажиллах вэ?

-“Капитал” банк нь цахим хэлбэрээр Интернет банк, Смарт банк, Мобайл банк, Онлайн хадгаламжийн данс нээх зэрэг үйлчилгээг харилцагчдад хүргэж байгаа боловч эдгээр бүтээгдэхүүнээ харилцагчдад илүү үр өгөөжтэй, амар хялбар хүргэдэг болоход анхаарна. Өөрөөр хэлбэл, цахим үйлчилгээг чанартай, найдвартай, үр ашигтай байх тал дээр илүү анхаарал тавьж ажиллана. Цахим банкны үйлчилгээ нь харилцагч талдаа хялбархан байдлаар банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах, мэдээж цаана нь зардал хэмнэх бололцоог бүрдүүлж байдаг. Одоо үед цахим банкны үйлчилгээг хэдхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр төсөөлөн харж,“Цахим үйлчилгээнүүд манайд байгаа” гээд суугаад байлгүй илүү хөгжүүлэлтүүдийг хийж, илүү ойрхон, ямар нэгэн алдаагүй, амар байдлаар хүргэхийг Цахим банкны газар зорилгоо болгон ажиллах болно.

-Дэлхийн жишиг цахим хэрэглээг дэмжсэнээр ямар ач холбогдолтой вэ?

-Цахим хэрэглээ гэдэг маань банкны бүтээгдэхүүнүүд гадагшаагаа цахим байхаас гадна дотооддоо ашиглаж

буй хэрэгслүүд нь өөрөө цахим байхыг шаарддаг. Мэдээж цахим хэрэглээг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж автоматжуулснаар бизнесийн хурд нэмэгдэж, мэдлэгийг хуримтлуулах боломжийг бий болгодогоос гадна цаасаа хэмнэх боломжууд гарч ирдэг давуу талуудтай.

-Та бүхэн цаашдаа ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид одоо эхлүүлж байгаа ажлуудынхаа цар хүрээг цаашид улам өргөжүүлж, иргэд харилцагчдад цахим банкны дэвшилтэд техник технологийг улам ойртуулж, цаасны хэрэглээг багасгасан “Цахимжсан ногоон банк” байх зорилтоо шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх ирээдүйн төсөөлөл, Монгол Улсын арилжааны банкуудын цахим үйлчилгээний түвшин дэлхийн хөгжилтэй харьцуулахад ямар түвшинд явж байгаа талаар?

-Хүн төрөлхтөн анх нүүр тулсан харилцааг илүүд үздэг байсан. Гэвч техник технологийн хөгжил хүмүүсийн амьд харилцааг байхгүй болгож байна. Тэгэхээр, ирээдүйн хөгжлийн чиг хандлага бол техник технологи дээр хуучин нүүр тулсан харилцааг сэргээн хамтад нь хөгжүүлэх шинэ хөгжлийг эрэх явдал юм. Цахим технологийг ашиглан нүүр тулсан харилцааг харилцагчдад бий болгох тал дээр бид бүхэн ажиллаж, технологийн хөгжүүлэлтийн шинэ гарцыг нэвтрүүлэх тал дээр судалгаа хийх нь оновчтой юм.

-“Капитал” банкны ирээдүйг хэрхэн харж байна вэ. Мөн хийж бүтээхээр зорьж, мөрөөдөж байгаа ямар ажлууд байна вэ?

-Капиталчууд бид ололт амжилт, алдаа оноо хосолсон 25 жилийн түүхэн хугацаанд үйл ажиллагаа нь төлөвшиж, Монгол улсын банкны салбарын нэгэн багана болж чадсан. Бидний өмнөө тавьсан зорилт “Жижиг, дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, үндэсний хэмжээний, цахим банк байх”. Энэ зорилгодоо тодорхой хэмжээнд хүрээд байна. Гэвч амжилтдаа сэтгэл ханалгүй, улам ахиулахын төлөө ажиллах нь бидний үүрэг.Иймээс миний ажил мэргэжилтэй холбоотой хувийн мөрөөдөл, хүсэл бол“Капитал банкны Цахим банк үнэхээр чанартай, өөр дэвшилтийг бий болгож чадсан шүү” гэж хүлээн зөвшөөрөгдөх явдал. Үүний төлөө л ажиллаж, мөрөөдөж, хүсэж явна даа.

Page 9: Capital News

CÝÒï¯Ë 9

Сүлжээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч CISCO компани олон улсад CISCO Academy Netriders нэртэй сүлжээний тэмцээнийг зохион байгуулдаг.Уг тэмцээн нь үндэсний, олон улсын аварга гэсэн хоёр үе шаттай зохиогддог бөгөөд олон улсын тэмцээн нь дэлхийг зургаан бүсэд хуваан дэлхийн аваргуудыг тодруулдаг аж. Энэ жилийн тэмцээнд манай улсаас шалгарсан МУИС-ын CISCO академийн баг тэмцээндээ амжилттай оролцож III-р байранд шалгарсан сайхан амжилтыг гаргаад иржээ.Бид багийн гишүүн Т.Баясгалантай уулзаж, тэмцээний талаар ярилцсан юм.

-Сүлжээний технологиор дэлхийд тэргүүлэгч Cisco Systems, Inc компаниас зохион байгуулдаг “Cisco Netriders”тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Ямар шалгуур давж энэ тэмцээнд оролцов?

-Cisco Systems, Incкомпанийн дэргэд дэлхийн 165 орны 10 000 гаруй их дээд сургуульд салбартай CISCO академи гэж бий.CISCO Academy Netriders нь энэ салбар академийн сурагчдын дунд явагддаг тэмцээн юм. Үндэсний, бүсийн, дэлхийн гэсэн гурван үе шаттай явагддаг. Манай МУИС-ын CISCO академи энэ жил Монгол улсаасаа шалгарч, амжилттай оролцоод ирлээ.

-Гол өрсөлдөгч нь ямар улс байсан бэ?

-Академиудыг тив, тивээр нь зургаан хэсэгт хувааж, бүс нутгийн тэмцээнийг зохион байгуулдаг.

Ази тивийн хувьд Японтой ойрхон улсууд, БНХАУ-тай ойрхон улсууд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Монгол Улс хятадын бүсэд багтдаг юм. Манайхаас гадна БНХАУ, Тайвань, Хонконг зэрэг орнууд энэ бүсэд багтдаг юм. Улсаасаа шалгарч орж байгаа учир бүгд хүчтэй өрсөлдөгч байсан.

-Манайх бүсдээ гуравдугаар байр эзэлсэн. Амжилтаа ахиулах боломж байсан уу?

-Өмнөх жил Монгол Улсаас мөн манай сургуулийн баг оролцож гуравдугаар байрт орж байсан.

Энэ жил ахиулна гэж бодож байсан ч санаснаар болсонгүй. Тэмцээнд оролцогчид даалгавраа англи, хятад хэл дээр гүйцэтгэх журамтай байсан нь БНХАУ, Тайвань, Хонконг зэрэг орны багуудад давуу тал болсон. Бид англи хэлээр ярьж байгаа ч монгол хэл шигээ ойлголцож чадахгүй. Гэтэл бусад нь төрөлх хэлээрээ ярьж байсан нь тэдэнд давуу тал болж байсан гэж бодож байна. Энэ нь эцсийн үр дүнд нөлөөлсөн.

-Өрсөлдөөн хэр ширүүн байв?

-Дотоодын өрсөлдөөн бол ширүүн шүү дээ. Эхлээд бусад сургуулиудын дэргэдэх академийн багуудаас шалгарна. Дараа нь МУИС-ийнхаа гурван академи хоорондоо өрсөлдөж байж бүсийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан.

-Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон юм чинь ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа байх. Цаашид сүлжээний чиглэлээрээ ажиллах уу?

-Намайг Түмэнсанаагийн Баясгалан гэдэг. Ам бүл тав. Төрсөн гэр маань Ховд аймагт байдаг юм. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийг 2015 онд сүлжээний инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлийнхээ ажлын гарааг эхэлсэн. “Капитал” банкинд сүлжээний инженерээр ажиллаж байгаа.

Зургийн талбар:/Зүүн гар талаас/ Улсын Cisco Netriders тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон манай сургуулийн CISCO академийн сургагч багш У.Ганбаяр, суралцагч Т.Баясгаланнар.

Т.Баясгалан: Хятадын баг өөрсдөдөө давуу тал олгосон нь амжилтад нөлөөлсөн

Page 10: Capital News

10 CÝÒï¯Ë

“ЭРҮҮЛ, ЦЭВЭР АГААР 2015” ЗУНЫ ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Капитал” банк жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл, цэвэр агаар 2015” зуны аялал зугаалгаа энэ жил “Удирдлагууд ажилтнуудаа сонсдог - 2015” аянтай нэгтгэн нийт салбар нэгжээ хамруулан өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Эрүүл ногоон явган аялалыг дэмжин, согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлсэн нь энэ жилийн аялал зугаалгын гол онцлог байсан юм.

“Удирдлагууд ажилтнуудаа сонсдог-2015” аян нь ажилчдаас газар хэлтэс, салбар нэгжийн үйл ажиллагаатай холбоотой санал, сэтгэгдэлүүдийг

хүлээн авч нэгтгэн, гүйцэтгэх удирдлага болон газар, хэлтсийн захирлуудад уламжлан шийдвэрлэх зорилготой байдаг. Энэ аяны хүрээнд “Эрүүл, цэвэр агаар 2015” аялалд оролцогчдын дунд зангиагүй уулзалтыг зохион байгуулж, River Beach амралт руу хамтдаа явганаар аялжээ.

Зуны улиралд иргэд, аж ахуйн нэгжүүд амралт зугаалгаар явахдаа байгаль орчныг их бага хэмжээгээр бохирдуулах явдал гардаг. Харин“Капитал” банк дотоодын аялалдаа байгаль орчноо хайрлан хамгаалж, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн юм.

Page 11: Capital News

CÝÒï¯Ë 11

Технологийн дэвшлийг даган төлбөр төлөх олон сонирхолтой арга бидний хэрэглээнд нэвтэрч байна. Тэгвэл Mastercard компани цоо шинэ “Selfie pay” төлбөрийн хэрэгслийг туршиж байгаагаа 8-р сарын 20-ны өдөр зарлалаа.Энэ удаад ухаалаг утсаар төлбөр хийж байгаа харилцагч өөрийгөө төлбөр төлөх эрхтэй хүн гэдгээ батлахын тулд сэлфи хийх бөгөөд уг зургийг Мастеркард-ын харилцагчийн бүртгэл дэх эзний зурагтай харьцуулж шалгасны үндсэн дээр гүйлгээг хийх эсэхийг шийдэх юм.Уг технологийг тэд хурууны хээ уншуулж төлбөр төлөх технологи дээр хамтарч ажиллаж байсан “First Tech” компанитай хамтран туршиж байна. Уг технологи хурууны хээ уншуулан төлбөр төлөх зарчимтай үндсэндээ ижил боловч илүү трэнд, маяг хөөсөн хэлбэр болж байгаагаараа онцлогтой аж. Туршилтын ажлыг Нидерланд, АНУ-д тус тус эхлүүлээд байна.Мэдээж сэлфинд дурлагч хөөрхөн бүсгүйчүүд гэлтгүй сэлфи хийгч хэн бүхэн уг үйлчилгээг хэрэглэх нь тодорхой.Эх сурвалж;bbc.com

ТӨЛБӨР ТӨЛӨХ ШИНЭ АРГА СЭЛФИ

Page 12: Capital News

12 CÝÒï¯Ë

БАНКАШУРАНСЫН /BANK INSURANCE/ ХӨГЖИЛ ДЭЛХИЙ ДАХИНД

Банкашуранс гэх нэр томьёо нь анх Бельги, Испани, АНУ, Английн зах зээлд нэвтэрсэн боловч 1970 онд Франц Улсад анх бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн байна.

Энэ нь банк болон даатгалын компани хамтран ажиллаж банкны өргөн сүлжээг ашиглан даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэд, харилцагчдад зуучлан борлуулах үйл ажиллагаа юм.

Одоогийн байдлаар банкашурансын үйл ажиллагаа Европийн Улс орнуудаас Франц, Испани, Итали, Португаль зэрэг улс орон, Азийн Улс орнуудаас Тайван, БНСУ, БНХАУ зэрэг улсад өндөр хөгжсөн бөгөөд эдгээр улсуудад нийт борлуулагдаж буй даатгалын бүтээгдэхүүний 50%-70% нь банкны салбар, нэгжээр дамжиж байгаа юм байна.

Хүснэгтээр харуулбал:

№ Улсын нэр Улсын нэрДаатгалын бүтээгдэхүүний банкаар дамжин борлуулагдаж буй хувь

1 Португаль 1980он 87%2 Итали 1980он 74%3 Испани 1980он 66%4 Франц 1970он 60%

Page 13: Capital News

CÝÒï¯Ë 13

Page 14: Capital News

14 CÝÒï¯Ë

МЭДЭЭЛЭЛ