biy daalt

14
Сэдэв: Олон улсын бондын зах зээл АГУУЛГА Бонд болон түүний ТӨРЛҮҮД Олон улсын бондын зах зээл Евробондын зах зээлийн бүтэц Компанийн бонд Самурай бонд Бондын төрлүүд: Бондын хугацаа Бондын баталгаа Бондын давуу тал Бонд худалдан авах Дүгнэлт Оршил Тухайн улс орнуудын Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулахын тулд урт, богино хугацааны бонд гаргаж, олон улсын зах зээл дээр арилжаалах нь ихэссэн билээ. Үүний нэг жишээ нь Японы Засгийн газрын бонд юм. Тус улсаас 20 жилийн хугацаатай гаргасан бонд саяхнаас зах зээл дээр арилжаалагдаж эхэлсэн юм. Энэ мэтчилэн дэлхийн томоохон орнууд бондын зах зээлд анхаарлаа хандуулж байна. Эдгээр орнууд юуны тулд олон улсын зах зээлийг сонгож байна бэ? гэвэл аливаа улсын эдийн засгийн үр ашиг бүхий “хөгжлийн” томоохон төслүүдийг санхүүжүүлэх дотоод эх үүсвэр хомс, хандивлагч орон, байгууллагуудаас авч буй зээл, тусламжийн хэмжээ нь томоохон төсөл санхүүжүүлэхэд хангалттай бус,гадны зээл, тусламж, хөтөлбөрийн санхүүжилт нь ихэвчлэн нэмэлт нөхцөл, шаардлага дагалдуулдаг учраас энэ сонголт оновчтой сонголт болж байгаа юм. www.zaluu.com www.zaluu.com

Transcript of biy daalt

Page 1: biy daalt

Сэдэв: Олон улсын бондын зах зээл

АГУУЛГА

Бонд болон түүний ТӨРЛҮҮД

Олон улсын бондын зах зээл

Евробондын зах зээлийн бүтэц

Компанийн бонд

Самурай бонд

Бондын төрлүүд:

Бондын хугацаа

Бондын баталгаа

Бондын давуу тал

Бонд худалдан авах

Дүгнэлт

Оршил

Тухайн улс орнуудын Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулахын тулд урт,

богино хугацааны бонд гаргаж, олон улсын зах зээл дээр арилжаалах нь ихэссэн

билээ. Үүний нэг жишээ нь Японы Засгийн газрын бонд юм. Тус улсаас 20 жилийн

хугацаатай гаргасан бонд саяхнаас зах зээл дээр арилжаалагдаж эхэлсэн юм. Энэ

мэтчилэн дэлхийн томоохон орнууд бондын зах зээлд анхаарлаа хандуулж байна.

Эдгээр орнууд юуны тулд олон улсын зах зээлийг сонгож байна бэ? гэвэл

аливаа улсын эдийн засгийн үр ашиг бүхий “хөгжлийн” томоохон төслүүдийг

санхүүжүүлэх дотоод эх үүсвэр хомс, хандивлагч орон, байгууллагуудаас авч буй

зээл, тусламжийн хэмжээ нь томоохон төсөл санхүүжүүлэхэд хангалттай бус,гадны

зээл, тусламж, хөтөлбөрийн санхүүжилт нь ихэвчлэн нэмэлт нөхцөл, шаардлага

дагалдуулдаг учраас энэ сонголт оновчтой сонголт болж байгаа юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: biy daalt

Бонд гэж юу бэ?

Бонд гэж (өрийн бичиг) – тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болох хүүг,

мөнгөн эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх

үүргийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

Бондын төрлүүд:

Үнэт цаас гаргагчаар нь:

Засгийн газрын бонд

Орон нутаг засаг захиргааны бонд

Компанийн бонд

Áàíêíû áîíä

Хэлбэрээр нь:

Хүүгүй /хямдруулсан/ бонд

Èíôëÿöèòàé çîõèöóóëñàí õ¿¿òýé

Хөрвөх бонд

Хөвөгч хүүтэй бонд

Ýðãýí òàòàãäàõ áîíä

Áóöààæ áîëîõ áîíä

Áóñàä /Õºðºí㺺ð áàòàëãààæñàí, ìîðãåéæèéí çýýëýýð

баталгаажсан…гм/

Олон улсын бондын зах зээл

Олон улсын бондын зах зээл нь зээлдүүлэгчдэд үзүүлж буй санхүүжилтийн өртөг

болон тоо хэмжээний хувьд олон улсын банкны зах зээлттэй өрсөлддөг.Хувьцааны

төрөл цөөхөн байхад олон улсын бондын зах зээл нь инноваци бүхий санхүүгийн

инженерийн үр дүнд тогтмол өгөөжттэй үнэт цаасаар байнга баяжсаар байна.

Дэлхийн бондын зах зээлийг дотоод, гадаад ,евробонд ба гэсэн ерөнхий гурван

төрөлд хуваадаг.

Дотоол бонд

Дотоодын зээлдүүлэгээс үндэсний зах зээлд гаргаж голдуу дотоодынхоо валютаар

нэрлэдэг.

Гадаад бонд

Гадаадын зээлчидээсдотоодын зах зээлдээ гаргадаг бөгөөд голдуу дотоодын

валютаар нэрлэдэг.Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт байгууллагын

хяналтан дор гадаад бонд хийж арилжааг хийдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: biy daalt

Евробонд

Нэгээс дээш улсад тухайн үндэсний мөнгөн тэмдэгтээр бондыг нэрлэн байршуулж

үндэстэн дамнасан банкуудын синдикатаас андеррайтинг хийдэг.

90-ээд жилийн тэртээ олон улсын бондын зах зээл нь гадаад бондуудаас бүрддэг

байсан бөгөөд засгийн газар эсвэл төмөр замын компани гэх мэт хувийн сектороос

бонд голдуу гарган түүнийг жижиг бонд голдуу тарган түүнийг жижиг болон

институцийн хөрөнгө оруулагчид худалдан авч Лондонгын арилжааний биржээр

дамжин холбогддог.

Нэг улсын синдикат гишүүдээс гадаад бондод андеррайтинг хийж голдуу тухайн

улсдаа худалдаж тухайн валютаар нь хэмждэг.Гэхдээ бонд гаргаж буй тал нь өөрийн

орных байж болно.Анх 1960 оны тэртээгээс Евробондын зах зээл нь томоохон

валютаар болон хэд хэдэн жижиг валютаар нэрлэсэн бондуудаас бүрдэх болжээ.

Арилжаа:Евробондын зах зээлд бондыг арилжаалах газар байдаггүй .агаад голдуу

Льюксембург эсвэл Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлдэг.Харин Америкт

биржээс гадуур арилжаалдаг.

Евробондын зах зээлийн бүтэц:

Олон улсын зах зээлд Евробондын сегмент нь шинээр санал болгож буй бондын

80%-ийг эзэлдэг.Нийт 145 сая ам долларыг евробондоор босгон 1968 он гэхэд уг

хэмжээ 3 тэрбум долларт хүрсэн.Анхны евро зах зээл нь богино хугацааны ам

долларын хадгаламж бөгөөд ам долларын зээлийн зах юм.

Үндэстэн дамнасан корпорациуд ,дотоодын томоохон компаниуд ,засгийн газар

,улсын мэдлийн үйлдвэрийн газрууд болон олон улсын институциудээс евробондыг

гаргаж байна.

Олон улсын Анхдагч зах зээлийн Холбоо 1984 онд байгуулагдаж бичиг баримт

мэдээллийн нээллттэй байдал болон синдикатийн практикт Евробондын анхдагч зах

зээл дэх стандартуудыг хөнгөвчлөх зорилгоор байгуулагдсан.

Анхдагч зах зээл:

Евробондыг андеррайтигийн синдикатаар дамжуулан гаргаж худалддаг.Боломжит

худалдан авагчид нь болох компани ,банк ,олон улсын байгууллага эсвэл засгийн

газрын зүгээс нэгдээгүй саналыг хүлээн авдаг.Эдгээр саналууд нь боломжит

худалдан авагчидийг зах зээлийн боломж болон үнэлгээтэй холбож өгдөг.Танхим

бүрээс үнэт цаасны үүсмэл хэрэгслийг байршуулахад шинжээчээр хангаж

өгдөг.Төсөл дээр үндэслэн зээлэгч нь хөрөнгө оруулалтын банкаа сонгож зээлэгчийн

өмнөөс Евробонд гаргахад чиглүүлэгч менежер болохыг урьдаг.Чиглүүлэгч менежер

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: biy daalt

буюу гаргаж буй танхимийн гол хувь нэмэр нэгдээгүй нь анх удаа бонд гаргахад

танилцуулга хийх ,синдикат сонгох мцаг хугацаанд нь шийдвэр гаргах бонд гаргасны

дараах дэмжлэг болон хоѐр дах зах зээлийг барих явдал юм.

Удирдах бүлгийг бүрдүүлэх зорилгоор банкыг сонгож буй чиглүүлэгч менежер нь

хоѐр чиглэл барьдаг.

Бонд гаргаснаас үүдэх эрсдлийг хуваах

Бонд байршуулахад туслах

Төсөл гаргахаас өмнө үнэлгээний тал дээр чиглүүлэгч менежер нь боломжит co-

managers-тэй зөвлөлдөх агаад ингэхдээ бонд гаргахад хүүг нь хэмждэг.Гэхдээ co-

managers нь амлалт өгдөггүй бөгөөд хүүгийн түвшин эсрэгээрээ эргэсэнг гэх мэт зах

зээлийн нөхцөл байдал тааруу үед урилгыг цуцалдаг.

Евробонд гаргхад гол төлбөрийн агент нь банк бөгөөд зээлдүүлэгчээс хүү болон

үндсэн төлбөрийг хүлээн авч эцсийн хөрөнгө оруулагчид тараан өгөх үүргийг

хүлээдэг.

Евробондын хоѐрдагч зах зээл

Компанийн бонд (Corporate bond):

Компанийн бонд нь 1860-аад оноос эхлэлтэй ба анх уул уурхай, төмөр замын

компаниуд компанийн бондыг гаргаж эхэлсэнээс компанийн бонд үүссэн гэж үздэг.

Өнгөрсөн хугацаан дахь хамгийн их үнийн дүн бүхий бондыг Америкын автомашин

үйлдвэрлэлийн акул Женерал Моторс компани гаргасан ба 17.5 тэрбум ам.долларын

бондыг олон нийтэд санал болгон амжилттай татан төвлөрүүлж байжээ.

Компанийн нэр хүнд, зах зээлд эзлэх байр суурь, компанийн санхүүгийн чадвар,

туршлага зэрэг олон хүчин зүйл нь компанийн бондын хүү тогтоход голлон

нөлөөлдөг.

Бонд нь тогтмол өгөөжтэй, риск багатай хөрөнгө оруулалтын төрөлд ордог учир

гадаад улс орнуудын хөрөнгийн зах зээл дээр бондын арилжаа маш идэвхитэй

явагддаг. Засгийн газрын бонд болон орон нутгийн бонд нь хүү бага хэдий ч,

баталгаатай байдаг учир банк, даатгалын байгууллагууд, тэтгэврийн сан, хөрөнгө

оруулалтын сангууд худалдан авдаг. Харин компанийн бонд нь дээрх 2 бонд болон

арилжааны банкны хүүнээс өндөр өгөөжийг хөрөнгө оруулагчдад санад болгодог

учраас хувь хүмүүс, томоохон хөрөнгө оруулалтын сангууд ихээр худалдан авдаг

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: biy daalt

Компанийн хувьд бондыг бага зардлаар олон нийтэд санал болгон хүссэн хөрөнгөө

татан төвлөрүүлж төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэн, олсон мөнгөөрөө бондын

эргэн төлөлтийг хийдэг байна

Самурай бондын талаар

Самурай бонд нь Япон улсын санхүүгийн зах зээл дээр Японоос бусад орны засгийн

газар, хувийн хэвшлийн компаниудын иенээр гаргаж буй бонд юм. Энэ нь:

Австралын “Кенгеру”

Их Британийн “Буллдог”

АНУ-ын “Янкее”

Өмнөд Солонгосын “Ариранг” зэрэг бондуудтай зарчмын хувьд ижил

юм.

Сүүлийн үед Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банк болон Японы

экспорт, хөрөнгө оруулалтын даатгалын байгуулгаас Самурай бондод баталгаа

гаргаж өгдөг.

Ялангуяа дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор хөгжиж буй

улсуудад зориулж “Зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” /Market Access

Support Facility/-ийн дагуу Япон улсад самурай бонд гаргавал тус банк нь 95 хүртэлх

хувийн баталгаа гаргаж өгч буй жишээ байна.

2009 онд Филиппин, Индонези улсуудаас гаргасан самурай бондод баталгаа

гаргажээ.

Самурай бондын давуу тал:

Хүү харьцангуй бага

Бонд гаргах зардал хямд

Эрэлтийн хүчин зүйл сайтай

Самурай бондын сул тал:

Иений ханш хүчтэй чангарах төлөвтэй

Бонд гаргах процедур хүндрэлтэй

Япон улсын ЗГ хүчтэй хяналт тавьдаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: biy daalt

Самурай бонд

Зарим улсын засгийн газраас гаргасан самурай бондын судалгаа

Улс Хүү Нийт дүн тэрбум¥

Арилжаалсан огноо

Эргэн төлөх огноо

1 Филиппин 2.32 105.4 3/2/2010 3/2/2020 2 Мексик 2.22 102.1 12/22/2009 12/20/2019 3 Колумб 2.42 98.5 11/27/2009 11/27/2019 4 Польш 2.34 99.3 11/13/2009 11/13/2014 5 Польш 1.92 99.6 11/13/2009 11/13/2012 6 Индонези 2.73 101.2 7/29/2009 7/29/2019 7 Канад 0.60 99.7 2/26/2009 2/26/2014 8 Тайланд 1.45 82.9 5/20/2008 5/20/2015 9 Тайланд 1.27 90.0 5/20/2008 5/20/2013 10 Тайланд 1.07 96.6 5/20/2008 5/20/2011 11 Польш 2.81 62.3 11/16/2007 11/16/2037 12 Унгар 2.11 72.4 10/26/2007 10/26/2017

Самурай бондын Андеррайт өрүүдын судалгаа /2007-2010/

Нэрс Ранк Зах зээлд эзлэх хувь

Дүн тэрбум ¥ Төлбөр (%) Гаргасан тоо

1 CitiGroup 1 19.7 1,213.57 0.338 57 2 DaiwaSecuriti

esGroupInc 2 16.6 1,026.95 0.255 85

3 MizuhoFinancialGroupInc

3 15.7 966.47 0.268 78

4 MitsubishiUFJFinancial

4 10.5 648.07 0.293 49

5 NomuraHoldingsInc

5 10.0 619.52 0.279 52

6 JPMorgan 6 4.5 275.93 0.347 17 7 UBS 7 3.9 242.72 0.253 19 8 DeutscheBan

kAG 8 3.6 223 0.306 7

9 BankofAmericaMerrillLynch

9 3.6 221.67 0.379 7

10 GoldmanSachs&Co

10 2.4 148.5 0.350 2

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: biy daalt

Зүүн Азийн бондын зах зээл

Улс Дотоодбонд /үндэсний валют/

Гадаад бонд /үндэсний валют/

Евро бонд /гадаад валют/

Япон 97.9% 0.6% /Солонгос/ 1.5%/Филиппин,Энэтхэг/

Хятад 98.6% - 1.4% /Хонг Конг/ ӨмнөдСолонгос 99.8% 0.2% /Сингапур/ - Энэтхэг 99.9% 0.1% /Сингапур/ - Индонези 77.7% 22.3% /Хятад,

Малайз,Сингапур/ -

Малайз 96.3% 3.7% /Сингапур,Солонгос, Япон

-

Сингапур 98.5% 1.5% /Хятад/ - Тайланд 94.4% 5.6% /Индонез,Япон/ - Вьетнам 91.5% - 8.5 /Вьетнам/

Ойрын үед эдийн засгийн идэвх суларч, дэлхийд тэргүүлэгч АНУ-д нөхцөл байдал

тааруухан байгаа талаар мэдээлэх болсон. Тус улсын иргэдийн зардал буурч,

бүтээгдэхүүний гаралт удааширч эхэлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэээр

хангалттай нийтэлж байна. Үүнээс болж урт хугацааны бондод итгэх хөрөнгө

оруулагчдын итгэл суларч эхэлсэн. Түүнчлэн иенийн ам.доллартай харьцах ханш

чангарсан нь япончуудын болгоомжлол, айдсыг төрүүлээд буй дифляцийг улам

хөөрөгдөх вий гэх таамгийг эдийн засагчид гаргаад байна. Энэ нь бондын зах

зээлд ч нөлөөлж эхэлжээ. Дээр дурьдсанчлан ирэх 2030 оны зургадугаар сард

эргэн төлөгдөх 20 жилийн хугацаатай Японы бондын хүү 1.8 хувьтай байсан бол уг

хүүг буулгаж , 1.71 хувьд хүрчээ. Харин Японы Засгийн газраас гаргасан 30 жи-

лийн хугацаатай бондын хүү 4.5 хувьтай байснаа 1.73 хувь болж буурсан байна.

Харин 10 жилийн хугацаатай бондын ханшид 0.995 хувийн хэлбэлзэл ажиглагджээ.

Гэхдээ япончуудын хувьд урт хугацааны бондод найдлага тавьж байна. Үнэхээр ч

тэдгээр нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа билээ. Тэгвэл хойд хөрш

ОХУ-ын бодлого боловсруулагчид арай өөрийг сэтгэж байна. Тус улс саяхан олон

улсын зах зээлд таван жилийн хугацаатай 26.5 тэрбум рублийн бонд байршуулсан.

Түүнчлэн гурван тэрбум рублиэр нэрлэгдсэн богино хугацааны бонд гаргасан.

Тэдгээр бондын хугацаа 2015 онд дуусч, ашиг нь долоон хувьтай байхаар тооцож

байгаа. Үүний хажуугаар ОХУ-ын Сангийн яамныхан улс орныхоо эдийн засгийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: biy daalt

эерэг үзүүлэлтүүдийг дурьдаж, “юун хямрал, тийм юм болоогүй” гэх аятай хөрөнгө

оруулагчдыг хошууруулах оролдлого хийсэн билээ. Гэтэл төсвийн зардлаа

бууруулахын тулд хийж буй энэ алхамд нь ган гачиг, улаан буудайн гарцын

бууралт, экспортийн хэмжээнд тогтоох хориг, хязгаарлалт зэрэг нөлөөлж, хөрөнгө

оруулагчдын идэвхийг сулруулж байна.

Олон оронд цаг уурын нөхцөл байдал тааруухан байгаагаас хүнсний

бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох нь гэх болгоомжлол үүсээд байгаа. Энэ

нь мөн л бондын зах зээлд нөлөөлж байгаа юм.

Аргентины Засгийн газраас гаргах долоон жилийн хугацаатай 400 сая

ам.долларын бондын хүү 12.375 хувь байна гэж эдийн засагчид тооцож байгаа. Уг

бондыг энэ сард гаргах юм. Түүнчлэн Чилийн Засгийн газар бонд гаргахаар зэхэж

байгаа. Гэтэл бондын зах зээлд нөлөөлөх олон хүчин зүйлээс хамаараад

урьдчилсан тооцоогоор тэдгээр бондын ашиг буурч байгааг зарим ажиглагч

онцолж байна. Хямралын дараа төсвийн алдагдлаа багасгаж, эдийн засгаа

сэргээхийн тулд улс орнууд бондын зах зээл рүү хошуурах нь зарим талаараа

эрсдэлтэй болохыг сануулах хүн ч байгаа юм.

Хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа компани, аж ахуйн нэгж, тэр ч байтугай Засгийн

газар, орон нутгийн засаг захиргаа хүртэл бондыг гаргаж болдог. Ингэхдээ бондын

үнэ, хүү, хугацаа зэргээ өөрсдөө тогтоодог байна. Бондыг гаргаж байгаа хуулийн

этгээдийг хоѐр хэсэгт хуваадаг. Эхнийх нь Засгийн газар болон орон нутгийн засаг

захиргааны бонд. Ер нь улс орон хөгжлийн явцдаа бүтээн байгуулалтын томоохон

ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгөө зөвхөн гадаадын зээл тусламжаар

биш, бонд гарган худалдах замаар төвлөрүүлж болдог байна.

Эдгээр бондын хувьд Засгийн газар нь өөрөө баталгаа болдог бөгөөд бусадтай

харьцуулахад илүү найдвартай байж чаддаг байна. Харин хоѐр дахь хэсэгт аж ахуйн

нэгж байгууллага, компаниудын бонд хамаарна. Өөрсдийн үйл ажиллагаа, томоохон

төслийг санхүүжүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүд бонд гарган худалддаг бөгөөд

байгууллагынхаа үндсэн хөрөнгөөр барьцаалан баталгаажуулдаг. Мөн бондыг

баталгаа, хүү, хугацаа зэрэг олон төрлөөр ангилж болдог. Тухайлбал, Засгийн газар

ямар нэг барьцаагүйгээр бонд гаргадаг бол, компаниуд өөрийн хөрөнгийг

барьцаалдаг. Хэрэв та бонд худалдан авахаар шийдсэн бол дараахь зүйлийг

анхаараарай.

Найдвартай байдал Бондын хамгийн чухал шинж чанар нь түүний

найдвартай байдал юм. Бондын буцаан төлөгдөх хугацаа дуусахад үндсэн

болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж байх ѐстой.

Ашигтай байдал

Энэ нь бонд нь банкны хадгаламжтай адил хүү тооцдог. Онцлог нь гэвэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: biy daalt

бондын хүү ихэвчлэн банкны хадгаламжийн хүүгийн түвшнээс дээгүүр

тогтоогддог байна. Жишээлбэл, манай улсад банкны хугацаатай

хадгаламжийн дундаж хүү 1.65 хувь байна.

Хөрвөх чадвар

Бонд нь ямар ч үед хамгийн өндөр хөрвөх чадвартай үнэт цааст тооцогддог.

Учир нь хөрөнгө оруулагч дуртай үедээ бондоо худалдаж мөнгөө авах

боломжтой байдаг. Мөн бондыг хоѐрдогч зах зээл дээр худалдахад үнэ нь

өсөх боломжтой юм.

Бондын хугацаа

Бонд нь өөрийн гэсэн тогтоосон хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл, таны мөнгөө

эргүүлж авах хугацаа тань тодорхой байна гэсэн үг. Өнөөдөр манай зах зээл дээр

аравдугаар сараас хоѐр жил хүртэл хугацаатай бондууд арилжаалж байна.

Бондын баталгаа

Бонд гаргахын тулд компаниуд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос

зөвшөөрөл авдаг. Энэхүү зөвшөөрлийг олгох журам нь нарийн шалгууртай, байдаг.

Ингэснээр зөвхөн хөрөнгийн өндөр чадавхитай компаниуд л бонд гаргах

зөвшөөрлийг аваад байгаа юм. Тусгай зөвшөөрөл авсан компануид Монголын

хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ мөн хяналтаар ордог бөгөөд гаргаж буй бондынхоо

барьцаанд үл хөдлөх хөрөнгөөрөө баталгаа гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, таны

худалдан авч буй бонд тань төрийн хоѐр ч байгууллагаар баталгаажин, үл хөдлөх

хөрөнгийн барьцаагаар баталгаажсан хэрэг.

Бондын давуу тал

Өндөр хүү. Арилжаалж байгаа бондуудын хүү нь банкны хадгаламжийн хүүгээс

жилийн 2.53-12.84 хувиар өндөр байдаг.

Аюулгүй байдал. Бонд нь нарийн шалгуурыг давж, үл хөдлөх хөрөнгийн барьцаагаар

баталгаажсан байдаг.

Хөрвөх чадвар. Мөн та өөрийн бондыг хоѐрдогч зах зээлд эргүүлэн худалдах мөн

бондоо барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх боломжтой.

Хүү олголт. Та хүүгээ тухайн заасан хугацааны дараа авснаар хүүнийнхээ мөнгөнд

дахин хүү бодуулах боломжтой.

Бонд гаргагчдад ямар ашигтай вэ?

Хамгийн гол нь банкны зээлээс бага хvvтэй мөнгө олж байгаа явдал юм. Тухайлбал

банкнаас 2.5 хувийн хvvтэй зээл авснаас, 1.65 хувийн хvvтэй бонд гаргах нь илvv

дээр. Ингэснээр та банкны хадгаламжаар дамжуулан зээл авсан компанид хөрөнгө

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: biy daalt

оруулж байсан бол бонд авснаар тухайн бонд гаргагчид шууд хөрөнгө оруулалт хийж

байгаа явдал юм.

Эрсдэл бий юу?

Та бид энэ зах зээлд хөрөнгө оруулахдаа мөнгөө алдчихаас хамгийн их айдаг.

Мэдээж таны хөлс хvчээрээ олсон хэдэн төгрөгийг чинь хэн нэгэн нь аваад идчихгvй

гэдэгт яаж итгэх билээ.

Хамгийн гол нь таны мөнгийг хугацаанд нь бvрэн бvтэн, зохих хvvг нь тооцон буцааж

өгөхгvй байх явдал юм. Магадгvй компани нь дампуурчих ч юм билvv гэж та бодож

байгаа байх. Анх бондыг зах зээлд гаргахад нь барьцаа баталгаа болон vнэхээр

ашигтай ажиллаж чадах эсэхийг Vнэт Цаасны Хороо судлан vздэг. Мөн та бондыг нь

худалдан авсан компаниа юу хийж байгаа талаар анхаарах хэрэгтэй.

Танд мөнгө хэрэг болсон vед бонд чинь тийм ч хурдан зарагдахгvй байж болно. Таны

худалдан авсан бонд анхдагч зах зээл дээр нийлvvлэлт ихтэй байгаа бол та анхны

vнээрээ худалдахад хэцvv байдаг. Учир нь бондоос олох ашиг нь тодорхой байдаг

учраас та vнээ хямдруулан худалдаж магадгvй.

Бонд худалдан авахын тулд

Та бонд худалдан авахын тулд өөрийн сонгосон. Брокер, дилерийн компани дээр

данс нээлгэж, ямар компанийн бондноос авах тухай захиалгаа өг. Үүний тулд зөвхөн

таны иргэний үнэмлэх л байхад хангалттай. Ингээд Үнэт цаасны төлбөр тооцоо

төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж дансандаа мөнгөө тушааснаар бонд

худалдан авахад бэлэн болно гэсэн үг.

Бонд бол тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон xyraцааны дараа хүүтэйгээр

эргүүлэн төлөхөөр амлаж буйг баталсан үнэт цаас.

Бонд гаргаснаар тухайн байгууллага урт хугацааны хөрөнгө оруулалтын эх

үүсвэртэй болдог. Санхүүгийн зохицуулах хорооноос хүсэлт гаргасан байгууллагад

шалгалт хийж бонд гаргах боломжтой эсэхийг тодорхойлдог.

Бонд нь хөрвөх, тэг хүүтэй, буцаан дуудах зэрэг ангилалтай. Хөрвөх бондны хугацаа

нь дуусахад тодорхой тооны хувьцаа эсвэл бонд эзэмших эрх олгогддог. Харин тэг

хүүтэй бонд нэрлэсэн үнээс доогуур, хямдруулсан үнээр гаргадаг хүүгүй бондын

төрөл юм. Буцаан дуудах бонд нь эргүүлэн авах нөхцөлтэй байдаг. Монгол Улсын

Засгийн газар 2000 онд анх бонд гаргажээ. Тухайн үед төсвийн алдагдлыг нөхөх

зориулалттай байсан аж. Харин энэ жил Засгийн газраас бүтээн байгуулалтад

зориулсан 90 тэрбум төгрөгийн бонд гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Бонд худалдан авах давуу тал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: biy daalt

Хүү нь тогтмол байдаг,

Бондын хүү нь хадгаламжийн хүүнээс гол төлөв давуу байдаг,

Бонд гаргагч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд бонд эзэмшигчид,

тэргүүн ээлжинд үндсэн төлбөр болон хүүгээ нэхэмжлэн авах давуу эрхтэй,

Хоѐрдогч зах зээл дээр чөлөөтэй арилжих боломжтой, чөлөөлөгдсөн,

2013 он хүртэл бондын хүүгээс олсон орлого татвараас

Харин компанийн бондын хувьд Монголын хөрөнгийн зах зээл дээр нийт 10 комлани

11 бонд гаргажээ. "Анод" банк, "Пума", "Монфреш", "MCS", Говь" зэрэг компаниуд

бонд гаргасан бөгөөд эдгээрээс "MCS" компани нэг бүр нь 100 ам.долларын үнэ

бүхий 14728 ширхэг бонд гаргаж байснаараа алдартай.

"Монфреш" компани саяхан нэг сая долларын бонд гаргаж бараг дуусч байна. Бонд

гаргасан компанийн дийлэнх нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг

байгууллагууд байгаа юм, Бондын хүү нь арилжааны банкны хадгаламжийн хүүгээс

өндөр, зээлийн хүүгээс бага байдаг тул бонд гаргах нь банкнаас зээл авахаас хямд

өртөгтэйгээр хөрөнгө оруулалтыг татах боломж юм.

Иргэд ч бонд худалдан авснаар банкинд мөнгөө хадгалуулснаас илүү өндөр

хуүтэйгээр мөнгөө өсгөх боломжтой. Жишээ нь: та нэг сая төгрөгийн бонд худалдан

авчээ. Төлбөр төлөгдөх хугацаа нэг жил, сарын хүү хоѐр хувь гэж үзье. Энэ

тохиолдолд та жилийн дараа нэг сая төгрөгөө хүү болох 240 мянган төгрөгийн хамт

эргүүлэн авна гэсэн үг.

Саяхан Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар нийт дөрвөн тэрбум шахам

төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 38 мянган ширхэг хямдруулсан бондыг худалдах

арилжааг зохион байгууллаа. Энэ нь хоѐр жилийн хугацаатай, нэг тэрбум төгрөгийн

10 мянган ширхэг бонд юм.

Саяхны арилжаагаар 16 мянган ширхэг бонд арилжигдаж, нийт 1,5 тэрбум төгрөгийн

гүйлгээ хийжээ. Харин 273, 364 хоногийн болон хоѐр жилийн хугацаатай бондод

захиалга ирээгүй байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газрын бондын

хугацаа уртассан боловч хүүгийн хэмжээ буурсантай холбоотой гэж брокер

диллерийн компаниудын төлөөлөгчид болон хөрөнгө оруулагчид, арилжааны банкны

мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Тухайлбал, 91 хоногийн бондын хувьд өгөөжийнх нь хэмжээ дөрөвдүгээр сарын 13-

ны өдрийн арилжаагаар 5,18 хувь байсан бол саяхны арилжаагаар дээрх хувь

хэмжээ 3,82 хувь болж буурлаа гэж Хөрөнгийн биржийн мэдээлэл, олон нийттэй

харилцах албанаас мэдээллээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: biy daalt

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас жил бүр дэлхийн улс орнуудын

шилжилтийн үеийн тайлан судалгааг гаргадаг. Манай улс энэхүү тайланд хоѐр

жилийн өмнөөс хамрагдаж эхэлжээ. Уг тайланд тусгасан зарим асуудлыг энд хөндөж

байна.

Тайланд манай улсад цалин хөлсийн зохицуулалт, газар арилжих боломж

хязгаарлагдмал байгааг тодоор тустгасан байсан. Түүнээс гадна хөдөлмөрийн

шилжих хөдөлгөөнийг сайжруулах, ялангуяа орон сууцны уян хатан нөөцийг

дээшлүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Мөн Монгол Улсад эрсдлийн урамшуулал,

зээлийн хүү өсч, хугацаа богиноссон. Иймд Монгол Улс еврогийн бонд гаргах

хэрэгтэй гэж дурдсан байна. Тус банкны үзэж буйгаар хэрэв манай улс еврогоор

бонд гаргавал илүү үнэтэй бөгөөд ашигтай байх аж.

Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улсуудаас жишээ болгон АНУ-н хөрөнгийн

зах зээлийг авч үзье.

Засгийн газрын бонд (Government bond): АНУ-н засгийн газрын бонд нь гаргаж буй

хугацаанаасаа хамаараад 0 – 3,75%-ийн хүүтэй байна. АНУ-ын засгийн газрын

бондыг хамгийн аюулгүй, риск багатай бонд гэж үздэг.

Орон нутгийн бонд (Municipal bond): Америкийн орон нутгийн бонд нь гаргаж буй

зорилго, эргэн төлөгдөх нөхцөл хугацаа зэргээс хамаараад жилийн 0-3,90 %-ийн

хүүтэй байна.

Бондод хөрөнгө оруулах нь

Бондын шинж чанар

Хүүгийн төлбөр тогтмол үе тутам төлөгддөг

Хүү тогтмол

Бусад хөрөнгө оруулалтын төрлүүдээс эрсдэл бага, жиш: хувьцаа, алт,

валют. Түүнийгээ дагаад өгөөж бага байдаг.

Бондын эдийн засгийн үүрэг

Улсын эдийн засгийг гэнэтийн цочролоос үүдэх хямралаас хамгаалж өгдөг.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангадаг

Засгийн газрын бонд нь санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг үнэлэх

суурь болдог.

.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: biy daalt

Монголын бондын зах зээлийн тухай:

Засгийн Газрын бондын арилжаа 1996 оноос эхэлсэн

Компани -2001 оноос эхэлсэн.

1996 онд засгийн газар 144.2 сая төгрөгийн бондыг Монголын хөрөнгийн биржээр

дамжуулан худалдаалсанаар Монголд бондын зах зээл хөгжиж эхэлсэн. Энэ жил

дотоодын ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг орон

сууцжуулахад зориулан засгийн газраас 7.5-9.0%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн

бондыг үе шаттайгаар гаргаж байна.

Компанийн бондын тухайд гэвэл хамгийн анх 2001 онд “Барилга корпораци” ХК 10

сарын хугацаатай, сарын 1,63%-ийн хүүтэй бондыг гаргаж бйайсан бол түүнээс хойш

нийтдээ 12 компани МХБ-ээр дамжуулан хөрөнгө оруулагчдад бондоо санал болгон

арилжаалсан байна. Яг одоо монголын хөрөнгийн бирж дээр “Жаст Агро” ХХК-ын

“Монгол Мах Бонд”-ын арилжаа явагдаж байгаа бөгөөд энэхүү бонд нь 12 сарын

хугацаатай ба жилийн 16,2%-ийг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм.

Манай улсаас дэлхийн зах зээл дээр бонд гаргасан хамгийн тод жишээ бол

Худалдаа хөгжлийн банк. Энэ банкныхан Сингапурын бирж дээр 2007 онд 75 сая

ам.долларын бонд гаргасныг 13 улсын 100-гаад хөрөнгө оруулагч худалдан авсан

юм. Эл банк бондынхоо эргэн төлөлтийг 2009 онд буюу хугацаанаас нь өмнө

эргүүлэн төлсөн нь тухайн үед Монголын компаниудын талаарх эерэг сэтгэгдлийг

гадаад зах зээл дээр бий болгосон билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: biy daalt

Дүгнэлт

Энэ бүхнээс дүгнэн үзвэл тухайн улс орон аж ахуй нэгж бонд болон знэт цаас гаргаснаар Олон улсын санхүүгийн зах зээл дэх олон асуудлыг даван туулахад ихээхэн тус дэм болох юм.Жишээ нь эдийн засгийн үр ашиг бүхий “хөгжлийн” томоохон төслүүдийг санхүүжүүлэх дотоод эх үүсвэр болох ,хандивлагч орон, байгууллагуудаас авч буй зээл, тусламжийн хэмжээ нь томоохон төсөл санхүүжүүлэхэд хангалттай бус байдлаас гарах, гадны зээл, тусламж, хөтөлбөрийн санхүүжилт нь ихэвчлэн нэмэлт нөхцөл, шаардлага дагалдуулах эрсдлээс зайлсхийх зэрэг болно.

Мөн санхүүгийн зах зээлийг мэдээллээр хангах, түүний дотоод чадавхи, санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд ач холбогдолтой болно гэсэн дүгнэлтэд хүрлээ.

www.zaluu.comwww.zaluu.com