“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №11 (91) 2018 оны 11-р...

8
КОМПАНИЙН 2018 ОНЫ 10-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №11 (91) 2018 оны 11-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: 2018 ОНЫ 10-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ “НОВАТЕК – 2018 ШИНЭ БҮТЭЭЛ ОНОВЧТОЙ САНАА” УРАЛДААН АСБЕСТ ГЭЖ ЮУ ВЭ? БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЭМГЭГ ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ БУЮУ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН КОМПАНИЙН УДИРДЛАГУУДААР УРЬД НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТАА ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮМҮҮС ШИНЭЭР ТОМИЛОГДОВ. СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД Монгол улсын Эрчим хүчний сайдын саналаар, “ДЦС-4” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10-р сарын 12-ны 33 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэх захирлаар Үржиндорж овогтой Төмөрхуяг томилогдон ажиллаж байна. Ү.Төмөрхуяг нь Оросын Холбооны Улсын Уралын политехникийн дээд сургуулийг 1983-1988 онд дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Монгол улсын зөвлөх инженер. 1988 онд хөдөлмөрийн гараагаа Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын турбин цехэд ээлжийн мастераар эхэлсэн. Улмаар Дулааны цахилгаан станцад турбины ашиглалтын инженер, турбин цехийн дарга, худалдааны төлөөлөгч, ХХАА-ны байцаагч инженер, “Дорнод бүсийн ЭХС” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2006 оноос “ДЦС-2” ТӨХК- ийн гүйцэтгэх захирал, 2013 оноос “Востокэнергомонтаж” ХХК, “Монголын металл судлал гагнуурын нийгэмлэг”-т зөвлөх инженер, 2014 оноос “ДЦС-3” ТӨХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 01-ны Б/409 тоот тушаалаар Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр турбин цехийн даргаар ажиллаж байсан Б.Ганхуяг томилогдлоо. Б.Ганхуяг нь Политехникийн дээд сургуулийг 1985- 1990 онд дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Дулааны инженер мэргэжилтэй, Монгол улсын зөвлөх инженер. 1990-1994 онд Турбин цехэд ИУ-ППУ-гийн машинч, 1994-1996 онд Турбин цехэд Ээлжийн дарга, 1996-1999 онд Ашиглалтын албанд жижүүрийн инженер, 1999-2002 онд Ашиглалтын албанд горимын инженер, 2002-2009 онд Турбин цехийн ашиглалтын инженер, 2009-2018 онд Турбин цехийн даргаар, 2018 оны 11-р сарын 01-ээс Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж байна. “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 16-ны Б/410 тоот тушаалаар Зуухан цехийн даргаар Л.Ганболд томилогдов. Л.Ганболд нь Дархан хотын Политехникийн дээд сургуулийг 1990-1994 онд дулааны инженер мэргэжлээр төгсөж, 1994 оноос тус компанид Зуухан цехийн зуухны машинч, ээлжийн дарга, Үйлдвэрлэлийн албаны станцын ээлжийн инженер, Засварын албаны зуухны тоноглолын засвар хяналтын инженерээр ажиллаж байсан. “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 16-ны Б/410 тоот тушаалаар Турбин цехийн даргаар Ц.Батмагнай томилогдов. Ц.Батмагнай нь ОХУ-ын Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг 1996-2002 онд дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Магистр зэрэгтэй, МУ-ын зөвлөх инженер. 2002 оноос тус компанид Турбин цехийн тоноглолын засварчин, засварын мастер, Үйлдвэрлэлийн албаны станцын ээлжийн инженер, шинэчлэл хариуцсан инженер, Төсөл хэрэгжүүлэх хэсэг /ТГ1-4-ийн шинэчлэл/-ийн төслийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан. “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 16-ны Б/410 тоот тушаалаар Механик цехийн даргаар Д.Энхбүрэн томилогдов. Д.Энхбүрэн нь Дархан хотын Техникийн их сургуулийг 1992-1996 онд машин үйлдвэрлэлийн технологи-механик инженер мэргэжлээр дүүргэсэн. Монгол улсын мэргэшсэн инженер.1998 оноос тус компанид Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин, засварын мастер, засварын инженер, Механик цехийн дарга, Худалдан авах ажиллагааны хэлтсийн материал, сэлбэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Шинээр томилогдсон удирдлагуудад баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Судалгаа хөгжлийн алба

Transcript of “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №11 (91) 2018 оны 11-р...

КОМПАНИЙН2018 ОНЫ

10-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№11 (91) 2018 оны 11-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

4-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

2018 ОНЫ 10-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХ

МЭДЭЭЛЭЛ

“НОВАТЕК – 2018 ШИНЭ БҮТЭЭЛ

ОНОВЧТОЙ САНАА” УРАЛДААН

АСБЕСТ ГЭЖ ЮУ ВЭ?

БАМБАЙ БУЛЧИРХАЙН

ЭМГЭГ

ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ БУЮУ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН

КОМПАНИЙН УДИРДЛАГУУДААР УРЬД НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТАА ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮМҮҮС ШИНЭЭР ТОМИЛОГДОВ.

СПОРТЫН МЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

Монгол улсын Эрчим хүчний сайдын саналаар, “ДЦС-4” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10-р сарын 12-ны 33 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэх захирлаар Үржиндорж овогтой Төмөрхуяг томилогдон ажиллаж байна. Ү.Төмөрхуяг нь Оросын Холбооны Улсын Уралын политехникийн дээд сургуулийг 1983-1988 онд дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Монгол улсын зөвлөх инженер. 1988 онд хөдөлмөрийн гараагаа Дорнод аймгийн Дулааны цахилгаан

станцын турбин цехэд ээлжийн мастераар эхэлсэн. Улмаар Дулааны цахилгаан станцад турбины ашиглалтын инженер, турбин цехийн дарга, худалдааны төлөөлөгч, ХХАА-ны байцаагч инженер, “Дорнод бүсийн ЭХС” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2006 оноос “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2013 оноос “Востокэнергомонтаж” ХХК, “Монголын металл судлал гагнуурын нийгэмлэг”-т зөвлөх инженер, 2014 оноос “ДЦС-3” ТӨХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан.

“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 01-ны Б/409 тоот тушаалаар Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр турбин цехийн даргаар ажиллаж байсан Б.Ганхуяг томилогдлоо. Б.Ганхуяг нь Политехникийн дээд сургуулийг 1985-1990 онд дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Дулааны инженер мэргэжилтэй, Монгол улсын зөвлөх инженер. 1990-1994 онд Турбин цехэд ИУ-ППУ-гийн машинч, 1994-1996 онд Турбин цехэд Ээлжийн дарга,

1996-1999 онд Ашиглалтын албанд жижүүрийн инженер, 1999-2002 онд Ашиглалтын албанд горимын инженер, 2002-2009 онд Турбин цехийн ашиглалтын инженер, 2009-2018 онд Турбин цехийн даргаар, 2018 оны 11-р сарын 01-ээс Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж байна.

“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 16-ны Б/410 тоот тушаалаар Зуухан цехийн даргаар Л.Ганболд томилогдов. Л.Ганболд нь Дархан хотын Политехникийн дээд сургуулийг 1990-1994 онд дулааны инженер мэргэжлээр төгсөж, 1994 оноос тус компанид Зуухан цехийн зуухны машинч, ээлжийн дарга, Үйлдвэрлэлийн албаны станцын ээлжийн инженер, Засварын албаны зуухны тоноглолын засвар хяналтын инженерээр ажиллаж байсан.

“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 16-ны Б/410 тоот тушаалаар Турбин цехийн даргаар Ц.Батмагнай томилогдов. Ц.Батмагнай нь ОХУ-ын Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг 1996-2002 онд дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Магистр зэрэгтэй, МУ-ын зөвлөх инженер. 2002 оноос тус компанид Турбин цехийн тоноглолын засварчин, засварын мастер, Үйлдвэрлэлийн албаны станцын ээлжийн инженер, шинэчлэл хариуцсан инженер, Төсөл

хэрэгжүүлэх хэсэг /ТГ1-4-ийн шинэчлэл/-ийн төслийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан.

“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 16-ны Б/410 тоот тушаалаар Механик цехийн даргаар Д.Энхбүрэн томилогдов. Д.Энхбүрэн нь Дархан хотын Техникийн их сургуулийг 1992-1996 онд машин үйлдвэрлэлийн технологи-механик инженер мэргэжлээр дүүргэсэн. Монгол улсын мэргэшсэн инженер.1998 оноос тус компанид Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин, засварын мастер, засварын инженер, Механик цехийн дарга,

Худалдан авах ажиллагааны хэлтсийн материал, сэлбэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Шинээр томилогдсон удирдлагуудад баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.Судалгаа хөгжлийн алба

СПОТ зах зээлийн талаар манай станцын үйл ажиллагааны доголдлоос хамаарч 1640,015 мян.кВтц-н диспетчерийн графикийн зөрчил гарсны 133,635 мян.кВтц-г СПОТ арилжаагаар бусад ТЗЭ-ээс худалдан авч, 1506,380 МВт.ц-г ОХУ-н импортоор нөхөн ажилласан. СПОТ арилжааны зах зээлд 224,085 мян.кВтц буюу 14271,037 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 133,635 мян.кВтц буюу 7816,812 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 6454,225 мян.төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 7,2сая.кВтц-аар тасарч 97,5%, оны эхнээс 65,8сая.кВтц-аар давж, 102,5% -ийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,4сая.кВтц-аар буурсан.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 11,1мян.Гкал-аар буурч, 96,5%-н биелэлттэй байна. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 71,6мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 20,1мян.Гкал –аар давж байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа 10-р сард горим ажиллагаанд 6 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 4,99 зуух, 5,01 турбинтэй ажиллаж, зуух, турбин бэлтгэлгүй байсан.

Тоноглолуудын төлөв байдлын хувьд:

○ K-4 1/IX – ээс дунд засварт ○ К-8 15/YII –аас их засварт тул ажиллаагүй.

Тайлант сард зуух – 5 удаа, турбин – 10 удаа зогссон.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 158,728 145,982 -12,746 92,0%

Шивээ-Овоо мян.тн 140,000 133,276 -6,724 95,2%

Бүгд мян.тн 298,728 279,258 -19,470 93,5%

Мазутын зарцуулалт Энэ сард 120тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс

79тн-г түлж, 41тн мазут хэмнэлээ. Зуухны халуун галлагаа 2 удаа хийгдэж 7 тн, хүйтэн галлагаа 4 удаа хийгдэж 71тн мазут түлсэн. PGF-н 7ВТЕ 4В35 датчик үсэрч К-7-н Mill -7B зогсоход 1 тонн мазут түлсэн.

Жишмэл түлшний зарцуулалт ○ Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл

түлшийг - 10,158 гр/кВтц-аар, ○ Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл

түлшийг - 0,632кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 3091 тн жишмэл түлш хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,14%-аар буюу 439,016мян.кВтц-аар хэмнэсэн.

№ Үзүүлэлт нэгж10-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 28,67 28,35

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4,42 4,37

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8,53 8,43

4 Эргэлтийн усны насосанд зарцуулагдах цахилгаан % 1,27 1,25

5 Дулаанжуулалтын насосонд кВтц / тн.сүлж.ус 0,57 0,56

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,08%-аар буюу 1139 тн конденсат хэмнэсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 14294 тонноор нэмэгдсэн байна. Осмосын халаагч уурын зарцуулалт 4376 тн буюу цагт 5,9 т/ц байлаа.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр:

○ Зууханд – 570 м3 ○ Турбинд – 22841 м3 ○ Зуух дүүргэхээр – 475 м3 ус өгсөн.

КОМПАНИЙН 2018 ОНЫ 10-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Манай компани тайлант сард “ДҮТ” ХК-аас өгөгдсөн горимын төлөвлөгөөг 4,0 сая.кВтц-аар давуулан биелүүлсэн. Горимын даалгавраас 5616,086 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 1640,016 мян.кВтц-н зөрчил гаргасан байна. Цахилгааны дээд ачаалал 485 МВт, доод ачаалал 340 МВт байлаа.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 281,2 285,2 +4,0 101,4%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 307,0 307,0 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: Цахилгаан эрчим хүчинд 101,4%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

59 5616,086 34 1766,093 8 1640,015 485 340 3976,071

Үйлдвэрлэлийн алба

2018 ОНЫ 10-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

Хяналтын алба

2018 оны 10-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 15 бүртгэгдсэнээс зуух 5 удаа, турбин 10 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТДЦ-1 /8.238,505 мян₮/, ЗЦ-2 /20.479,206 мян₮/, ТЦ-1, ЦЦ-1 /845,821 мян₮/, ХЦ-1 /1.280,о мян₮/, бүгд - 6 /30.843,532 мян₮/ Мазут зарцуулалтын акт: ЗЦ-3 /53.704,632 мян₮/, бүгд - 3 /53.704,632 мян₮/Тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТЦ-2, ХА-1, эмнэлэг-1, бүгд - 4Уур усны горимын зөрчлийн акт: ХЦ-1, бүгд - 1Үйлдвэрлэлийн ослын акт: ТЦ-1, бүгд-1, нийт 15 ширхэг акт /84.548,164 мян₮/ тогтоогдлоо.

10-р сард ХА-с тавигдсан 15 ширхэг актны 3 ширхэг буюу 20 % нь ажлын зохион байгуулалт муугаас буюу тоноглол хариуцсан ИТА нарын урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар хангалтгүй, тоноглолд тавих хяналтыг сулруулсан, засварын ажлын чанар хангалтгүй, ШАХМС - ийг мөрдөөгүй, хувь хүмүүсийн “алдаа” - хүмүүсийн “буруу” үйл ажиллагаанаас зэрэг шалтгаануудаас шалтгаалан бичигдсэн, мөн 4 ширхэг буюу 26.66 % нь гадны байгууллагын хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тус тус бичигдсэн байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (дб) Ажлын байрны халуун (оС)

Ажлын байрны чийглэг %

Ажлын байрны тоосролт (мг/м3)

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2017

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

1 ТДЦ 81.2 81.5 22.8 21.5 30.2 30.5 17.3 18.2

2 ЗЦ 89.3 89.2 28.9 28.1 28.7 28.5 11.1 11.42

3 ТЦ 88.6 88.1 28.9 29.9 29.6 29.7

Стан

цын

дунд

аж

14.2

мг/

м3

Стан

цын

дунд

аж

14.8

1 м

г/м

3

4 Хими 71.2 72.3 20.6 20.9 30.7 30.9

5 Механик 71.1 71.0 21.0 20.3 31.8 32.2

АСБЕСТ ГЭЖ ЮУ ВЭ?

Асбест нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Асбестийн бүлгийн эрдэс нь бат бэх, дулаан цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудтай. Байгаль дээрхи асбестийн ордноос олборлосон эрдсийг үйлдвэрт бутлаж, түүнийг утаслаг ширхэгээр нь задлаж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

Асбестийн төрөл

Асбестийн бүлгийн эрдсүүдийг химийн бүтэц найрлагаас нь хамаарч кризотил, амозит, крикодолит, тремолит, актинолит, антофиллит гэсэн 6 төрөлд хуваадаг.Бүх төрлийн асбест нь хүний биед онцгой хортой, хорт хавдар үүсгэгч бодис юм.

Зураг. Асбест

Асбест агуулсан бүтээгдэхүүн

○ Дулааны цахилгаан станцын уурын зуух зэрэгт дулаан тусгаарлагч

○ Барилгын үндсэн болон туслах материал ○ Асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой,

хавтан, ○ Цахилгаан шатны тоормосны бэхэлгээ ○ Үрэлтийн жийргэвч, тусгаарлагч ○ Гал унтраагчдад зориулсан галд тэсвэртэй хувцас ○ Авто машины тоормосны болон хөдөлгөөн дамжуулах

дискны жийргэвч үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа нь асбестын тоосонцорт өртөж, өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Асбестийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Асбестийн тоос амьсгалын замаар биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, цээжний гялтан хальсны зузаарал, уушиг тоосжих өвчин, уушигны хортой хавдар, зэрэг өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдраар өвчлөгсдийн 80-85 хувь нь асбестийн тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестийг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан.

СХА-ны инженер Э.Ганбат

УТААНЫ ХИЙНЭЭС АЗОТ, ХҮХРИЙН ИСЛҮҮДИЙГ ЗАЙЛУУЛАХ ТУХАЙ

Цээж хэвлийн гялтан хальсны хортой хавдар:

Нууц үе урттай, асбестийн тоосонд өртсөнөөс хойш 30-50 жилийн дараа уг хавдар тохиолддог.

Уушигны хавдар:

Нууц үе урттай, асбестийн тоосонд өртсөнөөс хойш 25-30 жилийн дараа уушигны хавдар тохиолдоно. Асбесттай харьцаж ажилладаг хүн тамхи татдаг бол өвчлөл үүсэх эрсдэлийг 20 хувь нэмэгдүүлдэг.

Асбестийн гаралтай уушиг тоосжих өвчин:

Асбестийн тоосонд өртсөнөөс хойш 10-20 жилийн дараа өвчний анхны шинж тэмдэг илэрдэг. Амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Асбестийн нөлөөнд хэн илүү өртөмхий вэ?

○ Асбестийн нөлөөнд хүн бүр өртөх боломжтой ○ Асбесттай материалыг өрөмдөх, хөрөөдөх ○ Асбестан цементийг зуурах, шавардах ○ Асбестан цементээр зуурсан шавар хоолойг эвдэх,

шаваасыг ховхлох үед эрсдэл өндөр байдаг. ○ Мөн асбестийн тоос тухайн ажилтны ажлын гутал,

хувцас, гар, үсэнд наалдан гэр бүлийнхэнд нь сөргөөр нөлөөлж өвчлүүлдэг.

Эрүүл мэндийн үзлэгт хэн хамрагдах вэ?

Асбестийн тоосонд ажил дээрээ болон гэртээ өртсөн хүмүүс энэ талаар эмчид хэлж, үзүүлэх, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч рентген зураг авхуулах, уушигны үйл ажиллагааны сорил хийлгэхийг таньд зөвлөнө. Шаардлагатай тохиолдолд шээс, өтгөн, уушиг угаасан шингэнд асбестийн ширхэглэгийг шинжилдэг. Асбестаас болж үүсдэг өвчний шинж тэмдэг олон жилийн дараа илэрдэг. Гэхдээ дараах шинж тэмдгүүд илэрвэл та эмчид заавал үзүүлээрэй.

○ Амьсгаадах ○ Ханиалгах ○ Цустай цэр гарах ○ Цээж, хэвлийгээр өвдөх ○ Амьсгаа давчдах ○ Турах

Ажил олгогч та ажилтнаа хэрхэн хамгаалах вэ?

○ Асбестийн хэрэглээг бууруулах, бүр мөсөн хориглох, зогсоох, асбест агуулаагүй орлуулах бүтээгдэхүүнийг хэрэглэхэд чиглэсэн шат дараалалтай үйл ажиллагааг явуулах

○ Асбесттай ажлыг аль болох хүмүүсээс хол, тусгайлан барьсан эсвэл түр зуурын битүүмжлэгдсэн өрөөнд явуулах

○ Асбестийн тоосыг багасгахын тулд чийглэх, агааржуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх

○ Асбесттай материалтай харьцахдаа цахилгаан багаж хэрэглэх нь тоосыг ихээр үүсгэдэг тул аль болох гар багаж хэрэглэх

○ Ажилчдыг тоосноос хамгаалах иж бүрэн зориулалтын хувийн хамгаалах хэрэгслээр хангах, тогтмол зөв хэрэглүүлэх

○ Ажлын дараа шүршүүрт орж, ажлын хувцасаа иж бүрэн солих орчинг бүрдүүлэх, ажилчдад зөв дадал олгох

○ Ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт тогтмол хамруулах

○ Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих ялангуяа тамхи таталтыг багасгах хөтөлбөр хэрэгжүүлэх

Ажилтан та өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

○ Асбесттай ажиллах аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөх

○ Хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх ○ Ажил дууссаны дараа хувийн хамгаалах хувцас,

хэрэгслээ болгоомжтой тайлж, тоос тархахаас сэргийлж, тусгай уутанд хийж, “АСБЕСТТАЙ” гэж бичээд тусгай хог хаягдалд хаях

○ Тамхинаас гарах, татгалзах ○ Хувийн ариун цэврийг сайн сахиж, ажлын гутал,

хувцасаа ажил дээрээ бүрэн солих, ажил дээрээ шүршүүрт орж байх, гараа тогтмол угаах, ажлын үед бохь зажлахгүй байх

○ Эрүүл мэндийн үзлэгт тогтоосон хугацаанд хамрагдаж байх

Манай компанийн хувьд сүүлийн жилүүдэд дулаан тусгаарлах материалын хэрэглээнээс асбестийг хасах, түүнийг орлох бүтээгдэхүүнийг ашиглах талаар туршилт судалгааг Судалгаа хөгжлийн алба, Зуухан цехийн ИТА нар

хийж байна. Энэ ажлын хүрээнд зуухны хурц уурын шугам хоолой, экран, хурц уурын болон галлагааны коллекторын дулаалгыг чулуун хөвөн дулаалга, хөнгөн цагааны силикат

материалаар хийж хэмжилт, туршилтын ажил хийгдсэн. Цаашид асбестийг бүрэн хэрэглэхгүй болох, ажлын байрны эрүүл ахуйг дээшлүүлэхээр ажиллаж байна.

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

“НОВАТЕК – 2018 ШИНЭ БҮТЭЭЛ ОНОВЧТОЙ САНАА” УРАЛДААН

НОВАТЕК интернэшнл ХХК – аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцагчийн Өдөрлөг” арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан “НОВАТЕК-2018 Шинэ бүтээл оновчтой санаа“ уралдаанд манай компианаас ажиллагсад идэвхитэй оролцлоо. Механик цехээс засварчин Н.Батжаргал Г.Эрдэнэцогт нарын санаачилж хийсэн Гагнуурын наплавка тавих автомат төхөөрөмж, мастер Б.Мөнхбат, токарьчин Ц.Батхуяг, Д.Ганхүү нарын хийсэн Турбогенератор, турбоагрегатын шёточный аппарат, холхивчнуудын хүзүүнүүд/шек/ байран дээр нь зорж, өнгөлөх төхөөрөмж зэргийг өнгө үзэмжийг сайжруулж видео танилцуулага бэлтгэн 30ш брошур бэлтгүүлэн арга хэмжээнд Эрчим хүчний салбарын үйлдвэр аж ахуйн газруудын хүмүүст үзүүлэн сурталчилав. Уг уралдаанд “ДЦС-4” ТӨХК – аас доорхи хийсэн ажлуудад илтгэл бэлтгэн оролцов.

№ Бүтээл, илтгэлийн нэр Бүтээл гаргагчийн нэр

1 0.4 кв-н цахилгаан хөдөлгүүрүүдийг 3 утаст системээс 4 утаст систем рүү шилжүүлэх нь ЦЦ-ийн цахилгаан машины засварын слесарь П. Чинбат

2 Туузан дамжуулагч ЛК-2Б –ийн ЛК-6/2 –оос буусан хоолойг ЛК-2А -ийн ЛК-6/5-аас буусан хоолойтой холбох ажлын судалгаа

ТДЦ-ийн засварын мастер М.Жавхлан - II байр

3 ТДЦ-ийн алхан бутлагчийн ашигт ажиллагааг дээшлүүлэх боломжууд СХА-ны инженер Ж.Мөнхжаргал

4 Ил талбайн нүүрсний алдагдлыг бууруулах тухай СХА-ны инженер Э.Ганбат5 Муфьтны пальцны хуваагч тойрог хийх талаар ЗЦ-ийн токарьчин Т.Батбаясгалан 6 Турбины явуулах /зогсоох/ ажиллагаанд үнэлгээ өгөх ТЦ-ийн дарга Ц. Батмагнай

7 Өндөр чадлын эрчим хүчний хуримтлуур СХА-ны инженер П.Энхболор, СХА-ны инженер Э.Ганбат

8 Эсрэг осмосын төхөөрөмжийн /хамгаалах диск/ турших стенд ХЦ-ийн дарга Д.Сайханхүү, Ашиглалтын мастер П.Батнайман, Ээлжийн дарга З.Ганбат

9 Хаалт задлах төхөөрөмж ЗЦ-ийн халах арматурын инженер Ш.Дархан-Эрдэнэ, засварчин Ч.Болд

10 Гагнуурын наплавка тавих төхөөрөмж МЦ-ийн засварчин Н.Батжаргал, Г.Эрдэнэцогт, Тусгай байр

11Турбогенератор, турбоагрегатын шёточный аппарат, холхивчнуудын хүзүүнүүд /шек/ байран дээр нь зорж, өнгөлөх төхөөрөмж

МЦ-ийн токарын хэсгийн мастер Б.Мөнхбат, токарьчин Ц.Батхуяг, Д.Ганхүү

ТДЦ-ийн засварын мастер М.Жавхлангийн бэлтгэж оролцсон “Туузан дамжуулагч ЛК-2Б –ийн ЛК-6/2 –оос буусан хоолойг ЛК-2А -ийн ЛК-6/5-аас буусан хоолойтой холбох ажлын судалгаа” II байр өргөмжлөл, мөнгөн шагнал Механик цехийн засварчин Н.Батжаргал, Г.Эрдэнэцогт нарын ”Гагнуурын наплавка тавих төхөөрөмж” тусгай байр өргөмжлөл,мөнгөн шагналаар тус тус шагнагдав. Нийт оролцогчдод болон байр эзэлсэн хүмүүст талархал илэрхийлье.

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

ЭРЧИМ УНАДАГ ДУГУЙН КЛУБЫН СҮҮЛИЙН ҮЕИЙН СОНИН САЙХАН

1. “ЧИНГИС ХААН” азийн унадаг дугуйн наадам (Огноо: 2018.09.16, Нийт зай: 126км)

Оролцогчид:ЭУДК I баг: П.Баттулгуур (ЗХНА) багийн ахлагч, Ч.Нямдаваа (ҮА), Ж.Мөнхжаргал (СХА) ЭУДК II баг: Ш.Түвшинбаяр (МЦ) багийн ахлагч, Д.Ширчин (МЦ), Б.Нэргүй (МЦ), Г.Тулгабаатар (МЦ)ЭУДК III баг: Б.Оюунболд (МЦ) багийн ахлагч, Э.Гантулга (ЗА), Ч.Баатарцогт (ДХХАЦ), Ц.Баатархүү (МЦ), Г.Баатархүү (МЦ), Ц.Батхуяг (МЦ), А.Ганболд (МЦ)

2. “НАСАНД ХҮРЭГЧДИЙН БА СОНИРХОГЧДЫН” уулын дугуйн УАШТ

(Огноо: 2018.09.30, Ангилал: Бартаат замын төрөл, +80кг)

Оролцогчид:Б.Батсайхан (ТДЦ) – II байр, мөнгөн медал өргөмжлөл, П.Баттулгуур (ЗХНА) – IV байр, Ж.Мөнхжаргал (СХА), Н.Нэргүй (СХА)

3. “ЭРҮҮЛ ИРГЭН – ЭКО ХӨГЖИЛ” уулын дугуйн марафон тэмцээн

(Огноо: 2018.10.06, Тэмцээний зай: 25км)

Оролцогчид: Д.Батбаясгалан (ЗЦ) – III байр, хүрэл медал өргөмжлөл, Б.Батсайхан (ТДЦ) – X байр

4. “SUPER CRANK – 2018 DOWNHILL” уулын дугуйн тэмцээн

(Огноо: 2018.10.07, Оролцсон ангилал: Hard Tail)

Оролцогчид:Б.Батсайхан (ТДЦ) – III байр, хүрэл медал өргөмжлөл

КАШ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

Компанийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Спорт комплексийн хөлбөмбөгийн ногоон талбайд зохион явагдлаа. Тэмцээнд Захиргаа, ТДЦ, ЗЦ, ТЦ, ЦЦ,ДХХАЦ, ХЦ,МЦ, МЭЗ-СММ-ийн хамтарсан нийт 9 багийн 144 тамирчин 2 хэсэгт хуваагдан тоглолоо. “А” хэсгээс ЗЦ, ТДЦ-ийн багууд, “В” хэсгээс МЦ, ЦЦ-ийн багууд нэг хоёрдугаар байраар шалгарч Олимп системээр 3-р байрын төлөө МЦ ЦЦ тоглон үндсэн цагт тооны харьцаа тэнцэж, торгуулийн цохилтоор ЦЦ-ийн баг ялалт авч хүрэл медалийн эзэд болсон бол, аваргын тоглолтонд таарч тоглосон ТДЦ-ийн баг ЗЦ-ийн багийг үндсэн цагт 1:0-ийн харьцаагаар хожиж аваргын цом, алтан медалийн эзэд болон шалгарлаа. Аваргын цом алтан медалийн төлөө тоглосон 2 баг хэсгийн аваргын төлөөх тоглолтонд таарч тоглоход ЗЦ-ийн баг 1:0 харьцаагаар хожоод байсан юм.

“ДЦС-4“ ТӨХК-ИЙН ИТА НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СПОРТ ӨДӨРЛӨГ Компанийн шинэ залуу ИТА-г танилцуулах, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, хамт олонч сэтгэлгээг дээшлүүлэх ажлын туршлага солилцох, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд оршино. Үндсэн 6 цехээс гадна захиргааны алба хэлтэс нэгжүүдээс 6 баг оролцсоноос

Гар бөмбөгийн төрөлд: Сагсан бөмбөгийн төрөлд:1-р байранд ДХХА Цех 1-р байранд ЭЗСА2-р байранд ҮА 2-р байранд Хими цех3-р байранд ХААХ 3-р байранд ТДЦ

Шилжин явах цом:Багийн нийлбэр дүнгээр ТДЦ

СХА-ны орчуулагч инженер Ц.Батжаргал Байгууллагын залуучуудын холбоо

НАХ-ийн СТНБТХ мэргэжилтэн Ч.Баясгалан

БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЭМГЭГ

Компанийн эмнэлгийн хэсэг

Бамбай булчирхай нь бодисын солилцоог идэвхжүүлэх гормоны ялгаруулалт, биеийн дулааны солилцоо, судасны цохилтыг хариуцдаг. Хэрвээ энэ эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдвал бусад эрхтнүүдэд шууд муугаар нөлөөлөх бөгөөд элэг, гэдэс ходоод, бөөр, нөхөн үржихүй, зүрх, тэр ч бүү хэл тархинд ч бас нөлөөлнө.

Бамбайн хордлоготой хүн хэт их цочромтгой болохоос гадна турж эцэх, амархан уйлдаг болох, нойр хямрах, ядрах, хөлрөх, гар салганах, бие чичирч зүрх дэлсэхээс гадна зарим үед халуурч мэднэ. Сайн ажиглавал бамбай булчирхай томорсон байна. Хордлого гүнзгийрч өвчин газар авсан тохиолдолд:

○ Хоёр нүд бүлтэрч харагдана. ○ Нүдний алимны хөдөлгөөн муудна. ○ Зовхи ерөнхийдөө хавагнасан байна. ○ Нүд хатгуулж өвдөнө. ○ Гэрэлд гялбан харж чадахгүй. ○ Нулимс гоожно. ○ Толгой өвдөнө. ○ Яваандаа хараа муудна. ○ Зүрх судасны эрхтэн системийн талаас гүрээний судас

цохих ба судасны лугшилт олширч хэм алдагдана. ○ Их бага даралтын зөрүү ихсэнэ. ○ Гэдсээр өвдөнө. Заримдаа гүйлгэнэ. ○ Элэгний үйл ажиллагаа алдагдана. ○ Булчингууд суларна. ○ Нүүр сэвхтэж, арьс борлоно. ○ Гараа урагш сунган нүдээ аньж зогсох юм бол тэнцвэрээ

алдан гуйвна. ○ Зарим хүний өвдөг, тавхайн арьс нь зузаарсан харагддаг.

Эдгээр шинж тэмдэг хүн болгонд ижилхэн илрэхгүй. Өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаална. Зарим хүнд зөвхөн зүрх дэлсэх, хэт их мэдрэмтгий болох төдий цөөхөн шинж илэрч байхад зарим хүнд өвчин хүнд явагдаж дээрх шинж тэмдгүүдийн ихэнх нь илэрдэг байна.

Мөн хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай бичил бодис болох иод дутагдсны улмаас бамбай булчирхай томорч, бие бялдар, оюун ухааны хөгжилд үзүүлж байгаа сөрөг илрэлүүдийг нэгтгэн иод дутлын эмгэг гэх буюу нутагшмал бахуу гэнэ.

Иод дутлыг туйлын ба харьцангуй гэж үздэг. Туйлын гэдэг нь хоол хүнс, ус, агаараар авдаг иод дутагдах, харьцангуй дутагдал гэдэг нь хоол хүнснээс авч буй ба гадаад орчинд иод хангалттай боловч ходоод гэдэсний замын өвчний улмаас иодын

шимэгдэлтэнд өөрчлөлт орох, бамбайд иод хуримтлагдахыг саатуулж өгдөг зарим эмийн бодисын нөлөө, төрөлхийн бамбайн дааврын био нийлэгжилтийн алдагдал зэрэгтэй холбоотой үүсдэг дутал юм. Хүн хоногийн хэрэгцээт иодын 90-95 хувийг хоол хүнсээр, үлдсэнийг нь ус агаараар авдаг. Иод нь бамбайн булчирхайн дааврын нэн чухал бүрэлдэхүүн юм. Бамбайн булчирхайн даавар нь бие бялдар, тархи мэдрэлийн эдийн хөгжил, биеийн дулаан, энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иод дутагдахад бамбай булчирхайн даавар хангалттай хэмжээгээр нийлэгжиж чаддаггүй.

АНГИЛАЛҮйл ажиллагааны байдлаар нь:

○ Эутиреоз-Бамбайн үйл ажиллагаа хэвийн ○ Гипотиреоз - Бамбайн үйл ажиллагааны доройтол илэрсэн ○ Кретинизм-Одойрол тэнэгрэл илэрч хүний асрамжинд орох

Эмгэг бүтэц: ○ Тархмал ○ Зангилаат ○ Холимог

Бамбайн томролын зэргээр нь: ○ 0-зэрэг: харагдахгүй, тэмтрэгдэхгүй ○ 1-р зэрэг: тэмтрэгдэнэ, харагдахгүй ○ 2-р зэрэг: харагдана, тэмтрэгдэнэ.

Бамбай булчирхайн байрлалаар нь: ○ Хүзүүний урд хэсэгт хэвийн байрлалтай ○ Өвчүүний цаагуур байрлалтай ○ Цагаан мөгөөрсөн хоолойг тойроод бөгжилсөн байрлалтай ○ Хэлэн дор байрлалтай ○ Цагаан мөгөөрсөн хоолойн цаана байрлалтай

ЭМНЭЛЗҮЙУргийн үед: Амьдрах чадвар муудах, тархи мэдрэлийн хөгжил саатах, ураг зулбах, дутуу болон амьгүй ба жин багатай ураг төрөх

Хүүхэд насанд: Бамбай томрох, оюун ухаан хомсдох, сэтгэхүйн хөгжил хоцрох, сонсгол хэл ярианы согог илрэх, биеийг гажиг хөгжил, хөдөлгөөний эрхтнүүдийн саажил илэрнэ.

Насанд хүрэгчдэд: Бамбай томорч, үйл ажиллагааны доройтол илрэх

Кретинизмийн үед хүүхэд төрөхдөө төрөлхийн дүлий, хэлгүй, тэнэгрэлтэй, захын булчингийн таталт илэрдэг.

Иод дутлын эмгэгийг оношлохдоо: ○ Бамбай булчирхайн томролт ○ Хоногийн шээсээр ялгарах иодын хэмжээ ○ Т3, Т4, ТТГ, тиреоглобулины цусан дахь хэмжээ ○ Бамбайн эзэлхүүн ○ J-131-н шингээлт ○ Бамбайн сканировани ○ Бамбайн хэт авиан шинжилгээ ○ Бамбайн биопси

ЭМЧИЛГЭЭЭмийн эмчилгээ:

○ Эутиреоз үед: иоджуулсан давс, иодын тосон бэлдмэл ○ Гипотиреоз үед: L-тироксин, трииодтиронин гидрохлорид,

тиреотом

Мэс заслын эмчилгээ: Эмийн эмчилгээ хийгээд бамбай булчирхайн томролт жижгэрэхгүй ойролцоох эрхтнээ дарах шинж илэрвэл мэс заслын эмчилгээ хийнэ.

ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ БУЮУ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН

Эрчим зоогийн газар

11-р сарын 14: “ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”

Энэ жилийн уриа: “ГЭР БҮЛ БА ЧИХРИЙН ШИЖИН”

Энэ өдөр бол дэлхий даяараа Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ өвчний эмчилгээ, хүндрэлээс хамгаалах мэдлэг мэдээлэл түгээх өдөр юм.

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ТАРХАЛТ

“Дэлхийд чихрийн шижин өвчнөөр 1980 онд 108 сая хүн өвдсөн байсан бол 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижингийн улмаас нас барж, 422 хүн чихрийн шижинтэй амьдарч байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2016 оны тайланд дурджээ. Монгол улсад энэ өвчин 1960-аад оны үед огт бүртгэгдээгүй байсан бол 1999 онд явуулсан судалгаагаар 30 орчим мянган хүн өвчилсөн гэсэн дүн гарчээ. 2017 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10.000 хүн амд нийт 100.8 байгаа нь өмнөх он (2016 онд 78.6)-оос 22.2-оор өссөн байна.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд ам цангахаас гадна шингэн алдах нь ихэсдэг. Мөн ямар ч шалтгаангүй ядарч, турна. Биеэр идээт тууралт гарна. Эмэгтэй хүнд шээсний дараа үтрээний хэсгээр загатнах шинж тэмдэг илэрнэ.

ХҮНДРЭЛ Хараагүй болох, бөөрний дутагдал, зүрхний шигдээс, харвалт, доод мөч тайруулах.

ЭМЧИЛГЭЭ ○ Сургалт, мэдээлэл ○ Зохистой хооллолт ○ Дасгал хөдөлгөөн ○ Эмийн эмчилгээ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зохистой хоолловол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

СОНИРХОЛТОЙ СУДАЛГАА Энэ өвчнөөс сэргийлэх дэлхийн улсуудын олон туршлага байна. Жишээлбэл: Финлянд улсын эрдэмтэд чихрийн шижнээр өвчлөх магадлалтай хүмүүсийн жин болон сахарын хэмжээг үзээд судалгаанд хамруулсан бөгөөд эдгээд хүмүүсийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж хүнсэндээ хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүний эслэгийг 5%-иар нэмэгдүүлж, өөх тосны хэмжээг 30 хүртэл хувиар багасгасан байна. Энэ хугацаанд судалгаанд хамрагдсан хүмүүсээс нэг нь ч чихрийн шижнээр өвчлөөгүй байна.

Иймээс зохистой хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь ”ЧИХРИЙН ШИЖИН” хэмээх аюулт өвчнөөс хамгаалах хамгийн зөв сонголт болно.

ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ ○ Тогтмол цагт тохирсон хэмжээгээр хооллох ○ Өглөөний цайг заавал уух. ○ Сүү цагаан идээг өдөр бүр хэрэглэх. ○ Өдөр бүр төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн

сонгож хэрэглэх. ○ Давс, өөх, элсэн чихрийг бага хэрэглэж түргэн

хоолноос татгалзах. ○ Өдөрт 4-6 аяга цэвэр ус уух. ○ Архинаас татгалзах. ○ Сэтгэл хангалуун хооллох.

ИДЭВХИТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН Өдөрт 1цаг ба түүнээс ч дээш хугацаанд ууланд алхах, гүйх, спорт тоглоомуудаар тоглох, усанд сэлэх гэх мэт идэвхитэй дасгал хөдөлгөөнийг заавал хийж байгаарай.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Шим тэжээлийн кабинет Хоолзүйчид хандаарай.

Аав ээж нь хоёулаа чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүүхэд өвчлөх магадлал

90% гэж үздэг.

Зохистой хооллож идэвхитэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр та чихрийн шижин өвчнөөс бүрэн

сэргийлэгдэх боломжтой.

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Э.ГанбатЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2018.11.19