Am Jilt

33
Хөзрийн тамга 2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 10:39 Л.Балчинлувсан Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн наймаачин, хатагтай нарын сэтгэлийг эзэмдэгч Дональд Трамп нэрээ хугалалгүйгээр амьдралаа авч яваа тухайгаа. Trump (англ.) 1) Хөзөр 2) Цогтой хүү 3) Чухал хүн Беверли-Хиллз дэх шинэ байранд нь бид Дональд Трамптай шинэ байранд нь уулзсан юм. Эхний 15 минутыг тэрээр орчноо танилцуулахад зориулав. “Би энд бүгдийг байшингуудыг дараалан худалдан авч байгаа. Ажил амжингуут би үүгээр бөөн мөнгө босгоно” гэж хэлээд тэр мушилзав. Би түүнд итгэлгүй яахав. Дэлхийд түүнээс илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг хүн байхгүй юм чинь. Бид цаг орчим ярилцлаа. Трамп Бушийг муулаад Путиныг магтах юм. Ор дэрний ажилдаа бизнесээс дутахгүй мундаг гэдгээ үгийнхээ завсар хавчуулаад амжлаа. Түүхэнд амжилттай бизнесмен, үлгэр жишээч өрхийн тэргүүн гэдгээрээ үлдэх хүсэлтэй (одоо тэр гурав дахь гэрлэлтдээ байгаа) гэж мэдэгдээд ч амжив. Трамп хүн бүрт таалагддаг хүн биш харин би түүнийг биширдэг. Дэргэд нь сүрдэх юмгүй дэлхийн цорын ганц хүн гэдэг дээ ч биш л дээ. -Ерөнхийлөгч болсон бол та юу хийх байсан бол? -Нэгдүгээрт, би цэргээ тэр даруй Иракаас татна. Хэдийгээр би түүхэнд бол аймшигтай “махчин харцага” Буштай харьцуулахад хэт баруун талдаа ч үүнийг хамгийн түрүүнд хийнэ. Хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүмүүсээс би түрэмгий, дайнч хүн. Манай зэр зэвсгийг би шинэчилнэ, манай зэр зэвсэг дэлхийд шилдэг нь байлгахын төлөө би бүхнийг хий л байсан. Яагаад гэвэл Орос мэтийн орнууд бидний хүндэлдэггүй, доог болгон инээж байна. Бидний хамгаалахаар авсан тэр Гүржтэй юу болсныг хараач. -Та Иракийн дайны сэдвээр ихээхэн ярьдаг. -Тэгэлгүй яахав. Иракийн талаар миний хийгээд байгаа гол яриа бол Ирак дэлхийн худалдааны төвийг дэлбэлээгүй гэдэгт л байгаа. Үүнийг хийсэн террористууд Саудын Араб ба бусад орнуудаас л гарч

Transcript of Am Jilt

Page 1: Am Jilt

Хөзрийн тамга 2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 10:39 Л.Балчинлувсан

Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн наймаачин, хатагтай нарын сэтгэлийг эзэмдэгч Дональд Трамп  нэрээ хугалалгүйгээр амьдралаа авч яваа тухайгаа. Trump (англ.)1) Хөзөр2) Цогтой хүү3) Чухал хүнБеверли-Хиллз дэх шинэ байранд нь бид Дональд Трамптай шинэ байранд нь уулзсан юм. Эхний 15 минутыг тэрээр орчноо танилцуулахад зориулав. “Би энд бүгдийг  байшингуудыг дараалан худалдан авч байгаа. Ажил амжингуут би үүгээр бөөн мөнгө босгоно” гэж хэлээд тэр мушилзав. Би түүнд итгэлгүй яахав. Дэлхийд түүнээс илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг хүн байхгүй юм чинь. Бид цаг орчим ярилцлаа. Трамп Бушийг муулаад Путиныг магтах юм. Ор дэрний ажилдаа бизнесээс дутахгүй мундаг гэдгээ үгийнхээ завсар хавчуулаад амжлаа. Түүхэнд амжилттай бизнесмен, үлгэр жишээч өрхийн тэргүүн гэдгээрээ үлдэх хүсэлтэй (одоо тэр гурав дахь гэрлэлтдээ байгаа) гэж мэдэгдээд ч амжив. Трамп хүн бүрт таалагддаг хүн биш харин би түүнийг биширдэг. Дэргэд нь сүрдэх юмгүй дэлхийн цорын ганц хүн гэдэг дээ ч биш л дээ.-Ерөнхийлөгч болсон бол та юу хийх байсан бол?-Нэгдүгээрт, би цэргээ тэр даруй Иракаас татна. Хэдийгээр би түүхэнд бол аймшигтай “махчин харцага” Буштай харьцуулахад хэт баруун талдаа ч үүнийг  хамгийн түрүүнд хийнэ. Хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүмүүсээс би түрэмгий, дайнч хүн. Манай зэр зэвсгийг би шинэчилнэ, манай зэр зэвсэг дэлхийд шилдэг нь байлгахын төлөө би бүхнийг хий л байсан. Яагаад гэвэл Орос мэтийн орнууд бидний хүндэлдэггүй, доог болгон инээж байна. Бидний хамгаалахаар авсан тэр Гүржтэй юу болсныг хараач.-Та Иракийн дайны сэдвээр ихээхэн ярьдаг.-Тэгэлгүй яахав. Иракийн талаар миний хийгээд байгаа гол яриа бол Ирак дэлхийн худалдааны төвийг дэлбэлээгүй гэдэгт л байгаа. Үүнийг хийсэн террористууд Саудын Араб ба бусад орнуудаас л гарч ирсэн, Иракаас л биш байсан нь лавтай.-Хусейн тэнд хамаагүй гэж олон америкчууд итгэдэг болов уу, та юу гэж бодож байна?-Саддам террористуудыг үзэж ядаж, тэднийг устгадаг байсан. Харин одоо Ирак тэдний үүр уурхай болсон байна. Тэнд л тэд бэлтгэлээ базаадаг. Бушийн хийснийг багтаах савгүй. Тэрээр санаатайгаар худал хэлж биднийг дайнд татан оролцуулсан. Гэтэл Клинтон өчүүхэн бага нүгэлдээ импичмент авахаа шахсан шүү дээ. Ардчилагч нар л Бушийг дэгээнээсээ мултрах боломжийг өгсөнд нь миний уур хүрч байлаа.-Та Буштай танил байсан уу?-Хоёр ч удаа уулзсан байх. Би түүнийг мэдэхийг ч хүсэхгүй. Түүнийг ч түүний гар хөл бологчдыг ч. Нэгэн удаа надад утасдаад Дональд Рамсфельд  Трамп Тауэрт  ирнэ, Та уулзах уу гэж  хэлж билээ. Би “үгүй” л гэсэн. Тэд улс оронд маань ямар гай авчирсныг өршөөх аргагүй.

Page 2: Am Jilt

-Тэр үед Путиныг Бушаас хүчтэй байна гэлцдэг байлаа.-Учир нь тэд эхэлж байхад Путин Бушийг хүүхэд шиг л хожсон. Тэр цагаас хойш Орос пуужин мэт дүүлэж, манай орон тааруухан пуужин шиг л шаварт унасан юм.-Оросын их мөнгөний талаас өрсөлдөгч гарна гэж та айж байна уу?-Надад тэр нь ашигтай. Тэдний авах гээд байгаа зүйл надад бий. Би саяхан Палм-Бичид нэг байшинг 40 саяар аваад нэг орост 100 сая ам.доллар хүргээд зарчихсан. Тэд зальтай, юм үзсэн хүмүүс байна. Тэд хэрэгтэй зүйлээ шууд шиншлээд л арвин тослог чекээ бичихдээ хожмын үр дагаврыг сайн мэднэ. Бүгд л Энэтхэг, Хятадын төлөө байтал Орос дээш гарч байна. Тэр нь Путины л гавъяа юм даа.-Хямралд хэлмэгдсэн хүмүүст та юу зөвлөмөөр байна?-Сонс доо. Ийм зүйл 1990-ээд онд гарч байхад би хэдэн тэрбумаар зээлчихсэн бараг л живэх шахаж билээ. Миний олон найз нөхөд хөвөөд гарч ирж чадаагүй юм. Харин би эерэгээр их зоригтой урагш зүтгэлээ. “1995 он хүртэл тэснэ ээ” гэсэн уриатай байлаа. Тэр нь ч зөв болоод тэссэн нь л хожилтой үлдсэн юм.-Тэр танд юу сургав?-Их зүйлийг. Нэгдүгээр нь, би шахалт, дарамтыг дааж чадна гэж. Би зүрх зоригтой, үгүйдээ гэхэд тэгж харагдах олон хүнийг мэднэ. Гэтэл тэд авдар савны араар нуугдаад хуруугаа хөхөн “ээж ээ, намайг эндээс аваач” гээд уйлагнаж байсан юм. Би нойр, хоолоо алдаагүй, бууж өгөлгүй амьдралын төлөө тэмцэж байлаа. Эдийн засгийн хямрал мөнх  үргэлжлэхгүй гэсэн хамгийн гол зүйлийг би ойлгож авлаа. Тэд дуусаад л цэг тавигдана.-“Томоор сэтгээд, хурдаа бүү сааруул!” гэсэн таны номыг би уншсан юм. Та ингэж л амжилтад хүрдэг юм байна даа! …Ярилцлагадаа та номоо “Томоор сэтгээд, зүүлэг бай!” гэж г,олчлон нэрлэх юм.-Тэр үнэн. Зүүлэг байна гэдэг нь миний хувьд “зүүн гараа бэлэн байлга” гэж боксчид ярьдагтай  адилхан. Болгоомжлолоо хэзээ ч орхигдуулж болохгүй. Хүн гэдэг амьтан өөдгүй нөхдөд найдах нь их. Тэд дараа нь нөгөөдүүлээсээ урваж шарваад, тэднийхээ хүчээр цэцэглээд байдаг.-Та түүнээс яаж зайлдаг вэ?-Найдвартай хүмүүсийг хөлслөөд л тэднээс харц салгахгүй.-Та хэн нэгэнд итгэдэг үү?-Маш ховор. Би хүмүүст итгэх дургүй. Бид ширэнгэн ойн зэрлэг амьтдаас дор. Ямар ч махчин амьтдаас нь. Арслан гэхэд л хоолныхоо төлөө ан хийдэг бол бид чинь зугаа цэнгэлийнхээ л төлөө түүнийг хийнэ. Хүмүүс гэж муухай амьтад, үнэн шүү! Зүүн гараа л ямагт бэлэн байлгахаас өөр аргагүй.  Бусдаар өөрийгөө хүндлүүлэх хэрэгтэй юм. Хэрэв таныг хүндлэхгүй бол тонож, хулгайлаад эхэлнэ. Амьдрал ийм аж. Гунигтай, гэх дээ л тийм юм чинь.-Та өрөвч сэтгэлгүй хүн үү?-Үгүй ээ, би минийхээр бол ухаантай хүн. Би шилдэг сургууль Wharton School of Finance-д суралцсан. Дүн онц л байсан. Үүнийг тэр болгон мэдэхгүй л дээ. Миний ген сайн.-Та хэзээ ч архи амсаагүй гэл үү?-Үгүй.-Дуслыг ч үгүй юу?-Хэзээ ч үгүй.-Гайхалтай. Яагаад?-Учир нь архинаас болоод нас барсан ах минь бий. Тэрээр надаас 11 насаар ах байсан ба хэзээ ч битгий архи, тамхи хэрэглэ гэж захисан юм. Хар тамхи тэр үед  моодонд байсангүй, байсан бол “наркота битгий хэрэглэ” гээд л нэмэх байсан байх. Тэр тамхи, архийг үзэн яддаг байсан ч хаяж чадаагүй юм. Олон архичдыг би мэднэ, тэд түүнийгээ хаях чадваргүй. Тэр бол аймаар мансууруулагч юм даа.-Та бас кофе уудаггүй гэсэн байх аа?-Тийм ээ. Гэхдээ би хүүхэнд дуртай…-Энэ асуудалд бид орно. Тэгээд танд амсаад үзье гэх бодол ч төрөөгүй гэж үү?-Үгүй дээ. Би хүний амьдрал хэрхэн сүйрдгийг мэднэ шүү. Тухайн цагтаа амжилттай санхүүч байсан нэг этгээдийг би саяхан харсан. Тэр ухаангүй болтлоо гүзээлээд бид

Page 3: Am Jilt

түүнийг ширээнээс нь босгон зөөж байлаа. Тийм юм харахаар л хүнийг хүндлэхээ больдог юм. Та бааранд очоод олны өмнө венийн судсандаа героин шахаж болохгүй, харин уухын хувьд хаана ч болоод байдаг. Нийгэм чинь үүнийг зөвшөөрч буй биш үү. Надтай суралцаж байсан нэгэн “Вискиний амтыг үзэн ядаж байна. Гэхдээ би түүнд дасахаар хичээж байна” гэж хэлж байв. Төсөөлж байна уу? Тэр одоо ердийн нэг архичин, санаанд багтамгүй их виски уудаг болжээ. Гайхмаар байгаа биз? Түүнд амт нь таалагддаггүй байжээ. Өөр нэг зүйлийг тухайлбал, сүү уугаад үзээч гэж би хэлмээр байна.-Гэхдээ харин та эмэгтэй хүнд дуртай.-Тэгэлгүй яахав. Би хүүхнүүдэд дуртай. Гэхдээ надад гайхалтай эхнэр минь байна. Мелейниа, сайн ээж, бидний харилцаа сайхан. Ер нь бол би эмэгтэйчүүдэд дуртай нь үнэн зүйл. Тэдний хүндэтгэж, тэдний биширмээр хэмээн үздэг.  Үүндээ би зөвхөн биеийн гоо үзэсгэлэнг хэлээгүй.-Гэрлэх бүрдээ л эхнэрүүдээ улам л үзэсгэлэнтэй болгоод байдаг…-Мелейниа, жинхэнэ үзэсгэлэнт эмэгтэй нь яг үнэн. Ивана ч Марла ч гоо хүүхнүүд байсан юм. Саяхан би Иванаг шинэ нөхрийнх нь хамт Монте-Карлод харсан. Үнэн ээ хэлэхэд нөхөр нь стандарт ад нь жулдсан байна лээ… Тэдний амьдрал сайн байгаасай гэж би найдна. Ивана сайхан хүүхэн, хань  нь муугүй залуу. Түүнд одоо огт өөр амьдрал гэдгийг ойлгох хэрэгтэй юм л даа. Надтай сайхан л амьдарч байсан…-Та бизнесдээ юу эсвэл эхнэрүүддээ дуртай юу?-Жон Пол Гетти  телевизээр ярилцлага өгч байсныг би санаж байна. Бас л иймэрхүү “эхнээс нь дахиад явбал та санхүүгийн магнат Гетти болох уу эсвэл аз жаргалтай гэрлэлтийг сонгох уу” гэсэн асуудал түүнд таарсан байлаа. Тэрээр Гетти байхыг илүүд үзнэ. Учир нь хорвоод аз жаргалтай эр олон бий харин Жон Пол Гетти бол ганцхан гэж хэлж байлаа.-Та санал нийлэх үү?-Санал бол нийлнэ. Ер нь бол аль алийг нь авч болох л байсан байх.-Мөнгө, хүүхэн хоёрын аль нь танд илүү аз жаргалыг өгсөн бэ?-Бүсгүй хүнтэй танилцаж чадахгүй олон баянг би мэднэ. Эмэгтэйчүүдийн мөнгө биш хүн л татдаг гэж би хаа нэгэнтээ уншиж билээ. Минийхээр бол тэр нь зөв юм. Эмэгтэй хүнтэй нэг оройг өнгөрөөж чадахгүй уйтгарладаг баян залуусыг би бас мэднэ.-Та жил сексээс татгалзвал 10 тэрбум ам.доллар өгье гээд чек бичээд өгвөл та зөвшөөрөх үү?-Үгүй шүү. Арван сая гэдэг бол надад тийм ч их мөнгө биш.-Би 10 тэрбум гэж хэлсэн шүү дээ.-Тэрбум гэсэн юм бий. Тэгвэл би бодно шүү.-Таван жил сексгүй шүү дээ?-Арван тэрбумын төлөө яагаад болохгүй гэж? Арван тэрбумтай байхад юм хийж болно шүү. Тэр нь миний хөрөнгийг хоёр дахин их болгоно. Муу биш. Би лавтай зөвшөөрөх байсан.-Танд арван тэрбум байгаа хэрэг үү?-Тийм, тэр орчим.-Та дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болж байна уу?-Тийм ээ, би муугүй л амьдарч байна. (Инээв.)-Амжилт олсон эрчүүд ор дэрний ажилд сайн гэлцэх юм?-Үнэний үр байгаа гэж бодно. Үүнээс гадна амжилт олоод байгаа эрчүүдийн зарим нь гей. Гей нартайгаа орондоо дажгүй л байдаг байх гэсэн санаа орж ирээд байх юм. Ганцхан зүйлийг хэлэхэд би хэзээ ч гомдолтой учирч байсангүй.-Миний бодож байгаагаар та бодь хүн мэт байгаад чинь амжилт байдаг байх. Тэгээд ч сорив чинь их эрдүү гэх үү дээ?-Амьдрал яаж бүрэлддэгийг би мэднэ. Их хэврэг эд. Миний аз таарахад, би азын од дор төржээ. Хүмүүс навс бууж, өвдөж зовж буйг би мэднэ. Энэ нь тоглоомын зарчим гэдгийг ч төсөөлж байна. Надад сайн ханддаг хүмүүс заавал баячууд нь биш. Харин тэд надад тааруу байдаг шиг байгаа юм.-Атаархаад л тэр биз?

Page 4: Am Jilt

-Яагаад гэвэл яагаад. Олон баян хүн намайг үзэн яддаг. Хожим би жагсаалт бичээд чамд өгнө.  Гэхдээ ажилчид харин надад сайн. Тэдэнтэй би хэл амаа ололцоод байдаг юм даа.-Америк мөрөөдлийн бэлгэдэл учраас л тэр биз?-Би нэг ажилчинтайгаа тааралдах бүрдээ түүнд зуун бакс өгдөг. Олон хүн үүнд гайхдаг юм. Тэр ажилчин олон жил манайд ажилласан байх. Тэгээд л эхнэртэйгээ ресторанд сууж бай гээд зуун доллар бэлэглэх нь надад таатай. Би ажилчидтайгаа сайн харилцаатай, мөнгө энд хамаагүй.-Мөнгө аз жаргал авчирдаг уу эсвэл үгүй юу гэсэн асуултыг өгөх хүн бол та яг мөн.-Би мөнгөгүй амьдарч чадахгүй. Мөнгө хөрөнгө дутагдлаа гэсэн дээ ч биш. Би олон сайхан байранд зэрэг амьдарч чадахгүй. Би мөнгөгүй амьдарч чадахгүйн цаана зарчим нь байгаа. Би мөнгө хөрөнгөгүй байсан бол огт өөр хүн л байх байв.Таны булшны чулуун дээр юу бичигдэх вэ?-Би олон хүнийг ажилтай болгосон. Олон ч ажлын байр бий болголоо. Миний санал болгож байгааг чанар талаас нь шинжвэл надтай эн зэрэгцэх хүн байхгүй гэж би үнэнээсээ бодож байна. Би цаг үргэлж л дээд зэргийн чанарыг эрхэмлэж ирсэн Эцсийн үр дүнд нь өөрийн бүтээгдэхүүнээ надаас өөр хүн авах боломжгүй үнээр би зарж байна. Хүмүүс намайг дагадаг.

Сэтгэлдээ ургуулан бодох буюу төсөөлөн бодох нь

2011 оны 3-р сарын 29, Мягмар гариг, 09:42 администратор

Дотоод ертөнц бол асар их хүч бөгөөд түүний нөлөө бидний амьдралын тохиолдол бүрт тусгалаа олж, азгүйтэл болон бүтэлгүйтэлд нөлөөлж байдаг талаар өмнөх дугаарт өгүүлсэн. Тэгвэл энэ удаа хүссэн үр дүнгийнхээ талаар дотоод ертөнцдөө өөрийн гэсэн киног бүтээсний үр дүнд тэрхүү дүрслэл нь бодит амьдрал дээр хэрхэн биелэлээ олж байдаг талаар тодорхой жишээнүүд дээр тайлбарлая.

Арнольд Шварцнеггерийн төсөөлөл биелэлээ олсон ньСаятан, амжилттай улс төрч, үл хөдлөх хөрөнгийн наймааны томоохон хөрөнгөтөн,

кино од, бялдаржуулах урлагийн 5 удаагийн “Орчлонгийн мистер” тэрээр энэ бүх амжилтад өөрөө хүрсэн. Түүнд тархи бүгдийг бүтээнэ гэдэг итгэлээс өөр юу ч үгүй үе байсан юм. Тэрээр “Би бүр бага байхаасаа л ямар байхаа хүссэнээрээ харж чаддаг байсан. Би бодол санаандаа ийм болно гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тархи үнэхээр гайхамшигтай. “Орчлонгийн мистер”-ийг анх хүртэхээсээ өмнө би өөрийгөө тэмцээнд ялж байгаагаар ургуулан боддог байлаа. Гол шагнал минийх. Энэ үзэгдлийг би дотоод сэтгэлдээ асар олон удаа харсан болохоор сүүлдээ тэр шагналыг авна гэдэгтээ эргэлзэхээ больсон. Миний иймэрхүү төсөөлөл кино урлагийн салбар дах амжилтанд маань ч нөлөөлсөн юм. Би өөрийгөө “Авъяастай, мөнгө их олдог жүжигчин” хэмээн төсөөлөн боддог байлаа.” хэмээн ярьсан юм. Крис Полайны амжилтад сэтгэл зүйн бэлтгэл нөлөөлсөн ньЕвропын аваргын цомыг 1976-1982 онуудад 6 жил дараалан авсан Баруун Германы цанын багийн гишүүн Крис Полайн хэлэхдээ “Биднийг бэлтгэл хийх үед сэтгэлийн хүчийг тогтворжуулах зорилгоор сэтгэл судлаач ажилладаг байсан. Бэлтгэлийн дараа бид бясалгал хийдэг байв. Сэтгэлзүйч биднийг бодол санаандаа бүх саад, трамплин, эргэлтүүдийг туулж байгаагаар төсөөлөхийг биднээс хүсдэг байсан. Энэ үед бид жинхэнэ дасгал хийж байгаа мэт их ачаалалтай ажилладаг байлаа. Спортын амжилт бусад зүйлсийн нэгэн адил өөрийн үйлдлийн тодорхой төсөөллийг бий болгож чадахаас шууд хамаардаг” гэж ярьсан юм. Тэрээр өдгөө хүмүүст сэтгэл зүйн хүчээр бизнес болон спортод хэрхэн амжилт гаргахыг зөвлөдөг компанийн захирал.

Брайан Эдвард өдөрт 20 минутыг өөдрөг  төсөөлөлд зарцуулдагДаатгалын байгууллагад ажилладаг Брайан Эдвард орой бүр унтахаасаа өмнө

Page 5: Am Jilt

үйлчлүүлэгч нартай уулзаж байгаагаар, тэд сайхан зантай бөгөөд амь насаа дуртайяа даатгуулж байгаагаар маргаашийн ажлаа төсөөлөн боддог аж. Тэрээр унтахаасаа өмнө 10 минут, өглөө сэрээд мөн л 10 минут энэ тухай боддог. Өдөрт 20 минутыг өөдрөг зүйл ургуулан бодож, төсөөлөхөд зарцуулдаг байна. Үүнийхээ үр дүнд Брайан бусад байцаагчдын хагас жилд хийдэг ажлыг нэг өдөрт л хийж чаддаг юм. Гурван өөр хэтийн зорилготой хүн амжилтад хүрэхийн тулд нэг л аргыг хэрэглэсэн байна. Энэ бол сэтгэлдээ ургуулан үзэх буюу төсөөлөн бодох арга юм. Өөрөөр хэлбэл, болоогүй тохиолдолд өөрийгөө оролцуулан, нөхцөл байдлыг нь тооцоолон дүрслэн бодох арга юм. Энэ аргыг амжилттай хэрэглэхийн тулд:1.    Юу хүсч байгаагаа тодорхойл. Шалгалтаа амжилттай өгөх, тушаал ахих, хэн нэгэнтэй танилцах, их мөнгө олох гэх мэт. 2.    Тайвшир. Ажлаасаа хэдэн минут хөндийрөөд бие, сэтгэлээ амраа.3.    Хүсч байгаа үр дүнгийнхээ талаар 5-10 минут төсөөлөн бодож, тодорхой дүр зураг бүтээ. Түүнийгээ бодит байдалд хэрэгжтэл нь хэдэн долоо хоног, хэдэн сарын турш давтах хэрэгтэй. /Аливаа зүйлийг нэг юм уу хоёр удаа бодох нь хангалттай биш./ Таны дотоод сэтгэлдээ бүтээсэн бяцхан кино бол танд үйлчлэх бодит хүч. Магадгүй танд эргэлзээ төрж болох юм. Энэ тохиолдолд уг бодлоо анзааралгүй орхи. Саадгүй үүссэн шигээ аяндаа арилаг.

 

Алан Ричардсоны алдартай туршилтСэтгэлзүйч Алан Ричардсоны алдартай туршилтын талаар өгүүлье. Тэрээр оюутны сагсан бөмбөгийн багийг гурван хэсэгт хуваагаад, тоглогч бүрийн хувийн амжилтыг тэмдэглэж авсан байна. Эхний багийн тоглогчид өдөр бүр бэлтгэл хийдэг байж. Хоёрдугаар багийнхан ямар ч бэлтгэл хийдэггүй. Харин гуравдугаар багийн тамирчид огт өөр төрлийн бэлтгэл хийсэн байна.  Тэд зааланд очилгүүйгээр гэртээ суугаад бэлтгэл хийж байгаа мэтээр төсөөлөн боддог байж. Өдөрт 30 минутын турш тоглолтод оролцон асар их онооны зөрүүгээр хожиж байна хэмээн төсөөлнө. Ингээд сарын дараа гурван бүлгийг дахин шалгасан байна. Өдөр бүр бэлтгэл хийж байсан нэгдүгээр багийн тамирчдын амжилт 24 хувиар өссөн бол хоёрдугаар багийнханд өөрчлөлт гарсангүй. Харин зөвхөн бодолдоо бэлтгэл хийж байсан гуравдугаар багийнхны амжилт бодитоор бэлтгэл хийж байсан нэгдүгээр багийнхны амжилттай бараг адилхан байсан байна. Энэ бол бүтээлч ургуулан бодох арга асар их хүчтэй гэдгийг нотлосон нэг л жишээ. Тиймээс зөв ашиглах юм бол ургуулан бодох чадвар нь хүний хамгийн том боломжуудын нэг гэдгийг та хүлээн зөвшөөрч, яг одооноос эхлээд туршаад үзээрэй. Танд амжилт хүсье. Эх сурвалж: Жон Кехо “Далд ухамсар бүхнийг чадна”

"Номин Холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан

2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 05:04 Л.Балчинлувсан

Page 6: Am Jilt

Майкл Жексон Сингапурт тоглохыг сонсоод хамаг байдгаа шавхан барааг нь ч болов харахаар Арслант арлыг зорьсон нь Ш.Баярсайханыг Монголын электрон барааны зах зээлд тэргүүлэгч бизнесмэн болох улмаар "Номин холдинг" нь хоёр ч удаа Монголын Топ-1 компаниар шалгарахын эхлэл байсан юм. Тэр М.Жексоны концертыг үзэж, бас чиг электрон барааны бизнес эрхэлбэл амжилт олох юм байна гэсэн итгэл сэтгэл өвөрлөн иржээ. Тэр цагаас эхлэн Азийн цээжинд орших Монгол, хөлгүй цэнхэр далайн дунд орших сувдан цагаан Сентоза арал хоёрын дунд хичнээн зурагт, хөргөгч, хөгжим гээд л цахилгаан бараа хөвөрсөнийг хэлэхэд амаргүй.

Хэлэхээсээ илүү хийх дуртай энә бизнесмэн эр дэлхий дахины шилдэг технологи, туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлж чадсан нь бүхнийг шууд л хуулбарлаж орхидог монголчуудад туршлага болохоор. Тэрбээр алдарт тэрбумтан Сэм Уолтоны "Уол март" сүлжээ дэлгүүрүүд шиг супермаркетууд нээж чадсан. Тэр худалдагч нартаа үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж, инээмсэглүүлэн үдэхийг сургаж байгаа ч нэг л зүйлийг Сэм Уолтоноос огт эсрэгээр хийсэн юм шиг санагддаг.

Сэм Уолтоны супермаркетууд хотынхоо захаар байрладаг бол Ш.Баярсайхан орон сууцны хорооллууд болон хотын төвд дэлгүүрүүдээ байршуулсан. Энэ нь өнөөгийн Монголдоо тохироод байгааг цаг үе харуулсан билээ.

Аав, ээж, ах, дүүсээ удирдаж улс доторх улс шиг болоод байгаа "Номин холдинг"-ийг үүсгэн байгуулсан Баярсайхан 1969 оны 09-р сарын 08-нд нам, төрийн ажилтан А.Шагдарсүрэнгийн хоёрдахь хүү болон мэндэлжээ. Ах, дүү хоёртойгоо тэрсхэн өссөн түүний бага нас 120 мянгатад өнгөрсөн байдаг. Ирээдүйн "Номин холдинг"-ийн босс бага зэрэг өвчин ороомтгой хүүхэд байлаа. Хүндэрсэн үедээ бараг л нөгөө ертөнцөд очсон удаатай гэж тэр хошигнож ярих нь бий.

1977ондоросхэлнийсургалттай23-рсургуульдорж7-р анги хүртлээ суралцав. Бага ангид байхдаа бас чиг болоогүй ангийнхаа дэд атаманы "алба" хашдаг дэггүй нэгэн байлаа. Түүний өмнө ордог атаман нь Хакухо М.Даваажаргалын төр-сөн ах байсан гэдэг.

Түүнийг долоодугаар ангиа төгссөн жил аав нь ЗХУ-ын нийслэл Москва хотноо суух худалдааны төлөөлөгчөөр томилогдонгэрбүлээрээхилийндээсалхжээ.Ингээд Ш.Баярсайхан Москвагийн Кунцевын районы нэгэн арван жилд 7-р ангиасаа элсэн орлоо. Хар багаасаа л орос сургуулиар явсан учраас түүнд нэг их хүндрэл бэрхшээл байсангүй. Гэхдээ ази царайтай гэдгээрээ бяцхан юм сонсч байсан боловч тун удалгүй үйл хөдлөл, хичээл сурлага, урлаг, спортоор өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Ш.Баярсайхан тэр үеэс л эхлэн Майкл Жексоныг шүтэж, дууриан бүжиглэж эхлэжээ. Үүнээс гадна хойно байсан мон-голчуудын наймаа хийдэг жаягаас гажсангүй.

Москвад сурч байсан оюутнууд л дунд сургуулийн сурагч хүүд нөлөөлсөн болохоос буе эцэг, эх нь алба ажил хашдаг болохоор наймаа панз эргүүлдэггүй байлаа. Мэдээж хэрэг 8-р ангийн сурагчид арьс хөрсний наймаа хийх бэл бэнчин хаанаас байхав. Ш.Баярсайхан хичээлээ тарчихаад ойролцоох комиссын дэлгүүр РҮҮ гүйдэг болов. Учир нь, уг дэлгүүрт тавихаар иреэн хятад үзэг, бугуйн цаг зэргийг хямдхан аваад үүдэн дээр нь зогсч байгаад зарчихна. Тэр ч бүү хәл оосоргүй цаг авч өөрөө оосор хийж зарах ч тохиолдол гарна.

Дандааа шиг олно гэж үгүй.Гүрж. Чечень зэрэг багуудад хулхидуулах ч үе тохиолддет байв. Тэр өдгөө Монголын толгой баячуудын нэг болсон ч гэлээ казино мэтийн зугаа цэнгээний болон мөрийтэй тоглоомонд ясны дургүй. Энэ нь Москвад дунд сургуульд сурч байхад тохиолдсон нэгэн явдлаас үүдэлтэй ажээ. Хэрэндээ хөөрхөн мөнгөтэй болчихоод байсан Ш.Баярсайхан гудамжинд шарик тоглуулж байсан хүмүүс дээр очиж тоглосноор 300 рубль алдаж байсан түүхтэй. Энэ бол түүний эхний бөгөөд эцсийн удаа

Page 7: Am Jilt

тоглосон цорын ганц "казино" гэж тэр едгөө хошигнон ярьдаг. Уран барилгачин мэргэжилтэй болохыг мөрөөдөн шугам зургийнхаа хичээлд гойд анхаарч байв. Тэр ч бүү хәл Москвад "Электроника" хэмээх үйлдвэр дээр очиж дадлагажигчаар ч ажиллаж үзлээ.

1988 онд 10-р ангиа төгеөөд Монголдоо ирж уралдаант шалгалтанд оров. Оноогоор жагсаахад хүссэн хуваарьтаа хүрээгүй ч Санхүү, эдийн заегийн техникумын ня-богийн (СЭЗДС) ангид орох хуваарь авчээ. (Уг сургууль түүнийг төгсөхөд СЭЗДС болов). Тэр Санхүүгийн техникумд сурч байхдаа "Хэн Майкл Жексон шиг бүжиглэх вә?" тэмцээнд оролцон түрүүлж "од" болж үзсэн түүхтэй. Төгеөөд Зөвлөлтийн барилгын "СОТ-3" трестийн монгол захиргааңц ня-богоор очсоноор ачаалалтай ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхэд чармайсан аж.

1991 онд Засгийн газрын алдарт 20-р тогтоол гарсаны дараагаар тэр ажлаасаа гарч "АПУ" хувьцаат компанийн борлуулалтын албанд ажиллахаар болов. Ажилд орсон өдрөө хамт олонтойгоо Тэрэлжийн амралтанд очсон нь нэгэн насныхаа хань О.Ганчимэгтэйгээ учрахад хүргэжээ. Хувь заяа гэдэг сонин. Яг л төөрдөг байшин шиг гэж хэлж болно. Тэр цэцэрлэгт эхнэртэйгээ нэг ангид хүмүүждэг байснаа мэдэлцсэн гэдэг.

"АПУ" ХК анх пиво баар нээхэд түүнийг бармэнээр шилжүүлэн ажиллуулав. Гэвч тэр шар айраг аягалж, хөлчүү хүмүүс харж суухыг хүсээгүй юм. 1991 оны 4-р сард Номин Эрдэнэ хэмээх хөөрхөн хүүтэй болсон ч нэг ой хүрдэгийн даваан дээр өвчний ул маас бурхан болж нөхөж баршгүй гарз учирсан аж. Аж ахуйн нэгжтэй болохоор шийдэн 1992 оны 7-р сарын 11-нд хүүгийнхээ нэрээр нэрлэсэн "Номин-5" ХЭАА-гаа байгуулсан нь "Номин холдинг"-ийн суурь болсон юм. Ш.Баярсайханы хувьд "Номин" гэдэг нэр ямар эрхэм болох нь тов тодорхой бөгөөд бурхан болооч хүүгийнхээ нэрийг ямагт өндөрт өргөж явахын тулд хамаг хүч бололцоогоо шавхаж ажилладаг нь ойлгомжтой.

"Номин-5" ХЭАА анхлан ээж Содномынх нь оёсон жижиг гар урлалын бүтээлүүдийг борлуулж байсан билээ. Мән үнийн мэдрэмжээ ашиглан хямдхан электрон бараа сонгож зарын дагуу эздэд нь хүргэж өгөх зэргээр мөнгө унагана. Тэр үед марзан юм ч их тохиолддог байж. 13-р хорооллын гурван өндрийн дор шинээр байгуулагдаад байсан "Наран" дэлгүүрээс " Зопу" зурагт аван хаягаар нь хүргэж өгөхөд яг тэр байрны айлд очих ч тохиолдол гарч байв. Энә нь реклам сурталчилгаа муухан байсантай холбоотой бизээ. Хадам эцэг Огнон нь 100-р дэлгүүрт ажиллаж байлаа.

Агуулахад хадгалагдаж байсан зарим хямд барааг авааддэлгүүрүүдээртараан байршуулах зэргээр Ш.Баярсай-ханд хийжүзээгүй ажил гэжүгүй. Энэбол ердөө л амин зуулга байлаа. Тэр үед томоохон хөдөлж байсан "Угалз"-ынхантай хамт Бээжин, Москвагийн хооронд наймаа үсэргэхэд нь гар бие оролцож, цөөн удаа ганзагын наймаа хийж үзсэн гэдэг. 1993 оны 4-р сард хайрт үр нь бурхан болж, хүнд цаг мөч тохиосон ч сэтгэлийн хат гарган давж "Номин-5" ХЭАА-гаа өөд нь татахаар сэтгэл шулууджээ.

Зурагтаар нэгэн зар явсан нь түүний ажил амьдралын цаашдын хувь заяаг зааж өгсөн юм. Түүний шүтэн биширдэг Майкл Жексон Сингапурт тоглох болсон учраас "Наран трейд" компани тийшээгээ жуулчин явуулна гэсэн зар та-раасан байлаа. Ингээд 1993 оны 9-р сарын сүүлчээр бага сага мөнгөө шавхан Сингапурыг зорив. Тэнд С.Болдхэт худалдааны төлөөлөгчөөр сууж байсан учраас сайхан уг-таж авчээ. Тоглолт үзсэнийхээ дараагаар монголчуудын харьцаад сурчихсан Жаки Чиа гэдэг хүнээс "Зопу" камер гурвыг, "НКасЫ" тоос сорогч гурав, "Зопу" зурагт зэргийг авч иржээ.

Ирэнгүүтээ сонинд зар өгөхөд бараа нь дорхноо борлосон гэдэг. Ш.Баярсайханы байр байдал С.Болдхэтэд таалагдсан учраас "Наран"-даа ажиллахыг урилаа. Тэр "Наран" компанид хориодхон хоног л ажиллаад халагдсан юм. Энә ньтүүнийгдахин Сингапур явжэлектрон бараа зарах гэснээс болсон нь ойлгомжтой. Дараагийнхаа явалтаар авч ирэх

Page 8: Am Jilt

бараа нь ихэссэн учраас эхнэрээ дагуулж явсан гэдэг. Түүнд үнэндээ чингэлэг ачуулах мөнгө байсангүй. Бараа нь ихэссэн учраас гэрээсээ зарах нь бэрхшээлтэй болж эхлэв. Тиймээс 3-р хороололд талбай түрээслэн дэлгүүр нээхээр шийдлээ.

Гурван жижигхэн лангуу тавьж зурагт, камер, электрон цаг, Рапазопюутас, зай гээд бараануудаа маш донжтой байрлуулсан нь тухайн үедээ л олны анхаарлыг татаж байсан гэдэг. Бугуйн цагаа л гэхэд шилтэй усан дотор хийж рекламддаг байсныг одоо хэр үйлчлүүлэгчид нь санадаг. Эхнэрийнхээ хамт анхны худалдагчаар нь ажиллаж Сингапурын хөнгөн шуурхай үйлчилгээг биечлэн үзүүлж байлаа. Ирсэн хүмүүс ямар ч байсан өндәр сэтгэгдэлтэйгээр гарч байсан нь мөнгөнөөс илүү ашигтай үйлдэл хийснийг нь харагдуулна.

Сардаа нэг эргэлт хийгээд байсны хүчээр дахин гурван лангуу нэмж тавьсан төдийгүй "Женко", "ВЗВ" зэрэг компаниас цахилгаан бараа зээлээр авч борлуулах эрхтэй болсон гэдэг. Гэтэл түрээслэгч байгууллагын удирдлага болох Цэгмид гэгч эмэгтэй "Эд нар хүчирхэгжинэ" гэж айсан уу, хөөж эхлэх нь тэр.

Уг байр нь төрийн өмчид байсан учраас төртэй нь ярьж байж дэлгүүрийн хэсгийг түрээслэхээр болов. Тэр үед хувийн хэвшил хөгжихөд энә мэтчилэн саад бэрхшээл олон байсан боловч тэд зоригтойгоор даван туулсаар өдий хүрчээ.

1995 онд хэлний чадавхиа дээшлүүлэхээр Сингапурт сургалтанд явсан нь найдвартай түншээ олж авах завшааныг олгов. Монголчуудтай харьцаад сурчихсан мөнөөхөн хамтрагч замд нь үнэ нэмж ченж хийж байсан нь илэрдэг байгаа.Ингээд" ТТинтернэшнл" гэдэг худалдааны компаниас бараагаашуудтатахаарболжээ. Ш.БаярсайханСингапураас бараагаа явуулсаар байлаа. Гэтэл дэргэд байсан хужаа мөнгийг нь хулгайлсан учраас нутаг буцахаар шийдэв. Тэгээд ч анхны чингэлэгтээ 20 мянган долларын бараа авч ачуулжээ. (1995 оны 1-рсар).

Реклам сурталчилгаанд ач хол-богдол өгсөнөөр цахилгаан бараа нь 50-70 хувийн ашигтай зарагдаж, эргэлт нь ч хурдан байсан юм. Ашиг, орлого нь өсөхийн хэрээр цар хүрээгээ томруулах, үүний тулд өөрийн гэсэн дэлгүүртэй байх зайлшгүй шаардлага гарлаа. Тэр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа "Байршил, байршил бас дахин байршил" гэсэн бизнесийн алтан зарчмыг ягштал баримтлахыг хүсчээ.

Ийн үл хөдлөх хөрөнгийн эрэлд гараад байх үед буюу 1996 оны 6-р сард Төрийн өмчийн хорооны анхны дуудлага худалдаагаар 40 мянгатын төв зам руу харсан байрлалтай спортын барааны дэлгүүрийг худалдахад нь оролцон өрсөлдөж 140 саяар авлаа. Тэр даруй хоёрдахь дуудлага худалдаа эхэлж, дээрх дэлгүүрийн үргэлжлэлийг зарахад мән л үнэ цохиж 98 саяар авчээ. Тун удалгүй 13-р хорооллын гурван өндрийннэгийндооддавхарын дэлгүүрийг дуудлагаар худалдахад "Наран трейд"-тэй тэнгэр тултал үнэ хаялцсаар 274 саяар авч чадав. Гэвч "Наран трейд"-ийн босс С.Болдхэт УИХ-ын гишүүн болчихсон байсан болоод ч тэр үү уг дуудлага худалдааг дээрээс нь мундагдсаар хүчингүй болгуулж дөнгөсөн аж. Тэр энә тухайд С.Болдхэтэд ер муу санаагүй бөгөөд "Гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт байсан" гэж ярьдаг юм билээ.

Тэр үед "Номин-5" ХЭАА нь "Номин трэйд" ХХК болж томорсон байлаа. Нэгэнт гадаад харилцагчид нь бараагаа зээлээр нийлүүлэх хэмжээнд хүртлээ итгэсэн байсан боло-хоор олсон ашгаа зөвхөн ирээдүйн хөрөнгө оруулалтад л зарцуулж байсан юм. Бизнест мөнгө олохоосоо илүүтэйгээр олсоноо зөв байршуулахад л гол амин хэрэгцээ нь оршдог. Ш.Баярсайханээжийнхээюмханаарюмхийж, мөнгийгхэрхэн зөв зохистой зарцуулах нямбай занг өвлөсөн нь алив зугаа цэнгэл, эд хогшилд мөнгө үрж байгаагүйгээс харагддаг.

Page 9: Am Jilt

Тэр цагаас эхлэн "Номин трэйд" компанийн ашиг орлого, ололт амжилт, ажилчин, алба хаагчдын тоог Ш.Баяр-сайхан геометр прогрессоор өсгөж чадсан билээ. Тэр хямд үнээр өрсөлдөөн явуулж, маркетингд зоригтойгоор мөнгө хаяжчадсанаар өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлжээ. Ингэснээр эргэлт нь хурдасч, ашиг орлого нь төдий чинээгээр өндөрсч байсан аж.

Мән 3-р хорооллын дэлгүүрээ ч дуудлага худалдаанд оролцон өөрийн болгож чадав. Хэдхэн жилийн өмнө ганц хоёрхон камәр зарж байсан "Номин-5" ХЭАА зугуухнаар урагшлан тэлж, хүссэн бүхнээ "залгиж" авсан нь менежмент сайтай байсны тод илрэл гэж хэлж болно. 1997 онд "Рапазогнс"-ийн удирдлагуудыг урин дистрибьютерийн гэрээнд гарын үсэг зуралцаж дөнгөв.

Ийнхүү "Номин электроникс" компани зах зээлдээ тэргүүлэгч нь болж чадсан юм. Өдгөө уг компани ЗНАКР, Зопу, 51етепз, ТозЫЬа, НйасЫ, РҺШрз, НР, Ю, Затзипд зэрэг дэлхийд нэртэй цахилгаан барааны брэндүүдийг бор-луулах албан ёсны төлөөлөгч нь болж чаджээ. Хувьчлал ид явагдаж байсан 1997 онд Ш.Баярсайхан зарим дуудлага худалдаанд өрсөлдөхдөө цохилт хийх зорилгоор ч орж байсан нь өнөөдөр нэгэнт нууц биш болжээ.

"Номин электроникс" өргөжиж буй нь нүдэн дээр илт болсон болохоор өрсөлдөгчдөөс шахалт үзүүлэх нь улам бүр мэдрэгдэж байсан гэдэг. Тухайлбал, "ВЗВ"-гийнхэн "Тун удахгүй Номинг будаа болгоно" гэж байгаа нь чих дэлслээ. Өдгөө "Номин плаза" байрлаж буй тэр үеийн 54-р дэлгүүрийн хувьчлалд "В8В" компани орж, ашигтай байрлал эзлән шахалт хийх гэж буйг тэр сайтар тооцоолж чаджээ.

Дуудлага худалдаа ч ширүүн өрсөлдөөний дунд явагдсан гэдэг. "Номин"-гийнхон арга хэрэглэн өөрсдийнхөө төлөөнөөс уг худалдаанд өөр хүмүүс оруулсан бөгөөд үнэ нь тэнгэрт хадахад "ВЗВ" арга буюу үнэ хаялцахаа зогсоов. Хэрэвзээ ялагчдын ард "Номин" байгааг "ВЗВ"-гийнхэн мэдсэн бол бууж өгөхгүй байсан нь ойлгомжтой. Хөзрийн түүз атгаж үлдэх ухаан Ш.Баярсайханаас ингэж л гарсан юм. 54-р дэлгүүрийг хувьчилж авчихаад байхад ч түрээсэлж байсан "ВЗВ"-гийнхэн гарч өгөхгүй гурван сар шахам гүрийж сул зогсоож дөнгөв.

Тэрбээр олон үл хөдлөх хөрөнгө авчихаад бага зэрэг бодолхийлсэн байх. Ингээд Сэм Уолтоны "Уол Март" шиг супермаркетуудын сүлжээ байгуулах хэрэгтэйгухаарав. Тэр үед Монголд томоохон супермаркет байсангүй. Тиймээс анхныхаа супермаркет болох "Номин плаза"-гаа дээрх 54-р дэлгүүртээ гурван каесын машинтайгаар 1998 оны эхээр нээсэн нь өдгөө ч "Номин их дэл гүүр" болон өргөжин ажиллаж байна. Ингэснээр өдгөө арваад супермаркет ажиллуулж буй. Хүнсний төвүүдээ нэг их мөнгө зарахгүйгээр байгуулж болох механизмыг бүрдүүлеэн аж.

Импортлогчид болон үйлдвэрлэгчдийг бараагаа бор-луулах нөхцлөөр нь хангаж өгсөн байна. Мэдээж хэрэг то-моохон агуулах савнуудтай ч болж амжсан.Тухайлбал, "Улаанбаатар импекс"-ийн томоохон агуу-лахуудыгөөрийн болгов. Түүний тархинд "Номин"-гийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох мөрөөдөл бий болоод байлаа. Тиймээс аль социализмын үед байгуулагдсан "Монел"-ийг өөрийн болгох санаа төрөв.

1998 онд дуудлага худалдаанд ороод алдсан боловч хувьцааг нь цуглуулсаар "Монел"-ийг өөрийн болгож чадсан билээ. "Монел"-ээс үнэндээ нэрийг нь л авсан юм. Одоо "Монел"-ээ захиалгаар хийлгэж Монголдоо борлуулдаг төдийгүй Африкийн Нигери зэрэг улсад экспортлож байгаа нь гайхалтай. Мән 1998 онд "Эрдэнэт хивс"-ийн хувьцааг авсан боловч удирдлагууд нь арга саам хийсээр 1999 онд л өгсөн түүхтэй. Энә хооронд хүнийрхүү хандаж, идэж уусаар өр ширэнд оруулсаныг ах Ш.Уламбаяр нь өөд татаж чаджээ. Хивсний үйлдвэртээ Япон, Бельгийн тоног төхөөрөмж суурилуулан

Page 10: Am Jilt

компьютерийн системд шилжүүлж, шилдэг менежерүүдээр удирдуулах болсоноор ашигтай ажиллаж байна. Түүгээрч үл барам Эрхүүд хивсний дэлгүүр нээн ажил луулах боллоо. Ер нь "Номин" Сингапур, АНУ-д ч өөрийн гэсэн дэлгүүртэй болж чадсан аж. Мән Байгаль нуурын ор-чимд махны үйлдвэр ч боегосныг орхигдуулж боломгүй са-нагдана. Одоо "Дорнод хивс"-ийг ч өөрийн болгоод боегох гэж оролдож байна. "Улаанбаатар хивс" ХК-ийн 30 гаруй хувийг ч эзэмших болов.

Ашиг нь өндөрсөхийн хэрээр санхүүгийн бизнес рүү орж, банк буе санхүүгийн байгууллага, даатгал, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг дүү Ш.Энхбаяр нь удирддаг. Ш.Баярсайханы худалдаж авсан нэгэн том үл хөдлөх хөрөнгө бол Улсын их дэлгүүр. УИД хувьд очсоноор сул талбайг ашиглаж жинхэнэ их дэлгүүр болгож чаджээ.

Өнөөдөр "Номин холдинг"-ийн мэдэлд 20 шахам охин компани үйл ажиллагаа явуулж, томоохон "вант улс" болон оршин тогтнож, улсын төсөвт олон тэрбумаар тоологдох татвар төлж байна.

Энә бүхнийг бичнэ гэвэл бэх, цаас дутах биз ээ. "Номин холдинг" угтаа гэр бүлийн компани. Түүний аав, ээж, эхнэр, ах, дүү нь бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Ш.Баярсайхан ерөнхийлөн "захирч" байна. Тэр худалдааны салбарыг маш эмзэг, арчилгаа шаарддаг цэцэгтэй зүйрлэдэг бөгөөд "Бизнесмэн хүн ажлын боол болох тохиолдол бай-даг" гэж үздэг ч өөртөө хайр найргүй ханддаг нэгэн. Тэр 3000 ажилчнаасаа ганц л зүйлийг шаарддаг. Тэр нь шударга байх зарчим юм. Түүний бизнестээ нэвтрүүлсэн сэтгэл ханамжийн баталгаа, мөнгө буцаах баталгаа, хүргэх үйлчилгээ, хөнгө-лөлтийн карт, сугалаат худалдаа, бонустай худалдаа зэрэг нь өнөөдөр Монголын бизнесийн ертөнцөд туршлага болон хэрэгжиж байна. Өөрийнхөөрөө л байхыг шаарддаг энә бизнесмэн эр дуу цөөтэй, дотогшоогоо нэгэн мэт харагдавч бүхэл бүтән бизнесийн эзэнт гүрнийг бий болгож чадсан "шидтэн" билээ.

Дэлхийн алдартай баячуудын зөвлөгөө

2010 оны 6-р сарын 09, Лхагва гариг, 00:44 Л.Балчинлувсан

"100 хувь итгэлтэй байгаагаа харуул. Эхний алхмыг хийснээр зорьсон зүйлдээ эргэлзэх, зорилгоосоо буцах аргагүй болно. Алдсан ч юу ч эхлээгүй байснаас хавьгүй дээр байдаг."--Энди Гроув , Intel корпорацийг үндэслэгч

"Шударгаар хөдөлмөрлөж хийж бүтээ, босго. Миний хэлэх зүйл ердөө л энэ."--Ж .Р. Симплот, төмсний магнат

"Манаачаа хайрла."

Page 11: Am Jilt

--Жэк Вэлч , Женерал Электрикийг үндэслэгч

"Өтөлж хөгширөхийн цагт өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж харамсахгүй байхыг хичээ. Энэ л хүмүүсийг хөтөлдөг зүйл нь . Тэрнээс биш хэр их мөнгө цуглуулснаа тооцохгүй. "--Жэфф Бэзос ,  Amazon.com-ыг үндэслэгч

Миний сонирхол  боломжгүй зүйлийг боломжтой болгож, бусдаас ямагт илүү байх  хүслээс  бий болдог."--Ричард Брансон, Виржин Группын эзэн

"Хүмүүс биднийг хэр их мөнгө олж байгааг сонирхох нь шударга хэрэг. Гэхдээ тэд хичнээн компани амжилт олоогүйг сонирхох хэрэгтэй. Тэдгээр компаниуд хэдийгээр менежментийн сайн баг бүрдүүлсэн байдаг ч сайн гүйцэтгэгчид ямар чухал болохыг олж харж чаддаггүй юм."--Самнер Рэдстоун ,Viacom-ыг үндэслэгч

Удирдагчийг илүү бүтээлч, илүү үр дүнтэй ажиллахад хүргэдэг хангамж бол үнэн хэрэгтээ хангамж биш."--Боб Лутз , Женерал Моторсын дэд ерөнхийлөгч

Амжилтанд хүргэх боломж байсан ч байгаагүй ч би  үргэлж  шилдэг нь байхыг эрмэлздэг. Хамгийн гол нь та ялахыг л хүсч байгаа. Өөрийнхөө зөв гэдгийг нотол."--Клайв Дэвис, хөгжмийн магнат l

Мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй. Хүмүүс л нэг нэгнээ аз жаргалтай хүн болгодог."--Стив Винн, Зочид буудлын эзэн

Би өрсөлдөөнд дуртай. Бас ялахыг л хүсдэг."--Руперт Мурдок, Ньюс корпорацийн эзэн

Сүхбаатарын Батболд

2010 оны 5-р сарын 25, Мягмар гариг, 05:46 Л.Балчинлувсан

Бизнест дэндүү зоримог шийдвэр гаргадаг энэ эрхэм Алтай трэйдинг, компанийг үүсгэн байгуулжээ. Түүний мэдэлд Чингис зочид буудал, Скай шоппинг центр, Алтай кашемир болон Бороо гоулд ХХК-иуд, Скайтел, Энержи ресурс-ын хувьцаа байдаг. Дэлхий дахинд нэрээ дуурсгасан тэрбумтнуудын бизнест аз түшсэн зоримог шийдвэр зайлшгүй шаардлагатайг цөөнгүй хэлсэн байдаг.

Page 12: Am Jilt

Тэгвэл "Алтай трейдинг" компанийг үүсгэн байгуулагч С.Батболд бизнест дэндүү зоримог ханд-даг юм шиг санагддаг. Монголын эдийн засаг сул зогсолт хийгээд байсан 1990 онд дутуу босгочихсон "Чингис" зочид буудпыг авахаас гадныхан ч татгалзаж байхад тэр л зориглон орсон. Харин одоо Монгол улсын ерөнхий сайд хэмээх төрийн өндөр алба хашиж яваа билээ.Мөн америкчууд ашиглах гээд баралгүй орхисон Бороогийн ордыг алтны үнэ өөнө гэх "аз"-ад найдаж авсанаар хөрөнгө оруулагчдыг татаж чадсан билээ. Тэр ердөө л бизнес хийсэн. Гэхдээ хожмоо "Чингис" зочид буудал, Бороогийн орд хоёроос болж хар, цагаан хэл ам сонсоно чинээ санаагүй байх. "Чингис"-ийг хувьчлах тендерт тайваньчууд гуравхан саяыг санал болгоод орхисон бол С.Батболд босгож чадсан. Харамсалтай нь, Монголын хамгийн том хоёр зочид буудлаас л гэхэд хэдэн зуу дахин үнэтэй хувьчлагдсан "Чингис" зочид буудал зуны цагт л хэдэн ногооны ашиг олдгоос бус өвлийн цагт мөнгө залгидаг мангас шиг бэрх ажил гэнэ.Бороогийн ордын хувьд Засгийн газар л Тогтвортой байдлын гэрээ хийснээс болоод энэ их хәл ам гарсан. Гэхдээ уг Тогтвортой байдлын гэрээг хийхэд мань эрийн хүчин зүтгэл байсан л даа. Гэвч нүцгэн үнэнээрээ чухам юу болсоныг та эндээс унших болно. Тэр дэндүү зоримогийг нь бодохоор хурц ширүүн төрхтэй гэж бодмоор. Харин амьдрал дээр шал эсрэгээрээ үл ялиг инээмсэглэлтэи аядуу зөөлөн нэгэн. Гавъяат багш Оргойгийн гараар орж физикийн хичээл заалгасан С.Батболд Олон улсын математик, физикийн олимпиадад оролцон хүрэл медаль зүүсэн ч "Түрүүлэх байсан юм" гэж өнөө хэр харамсаж явдагийг бодохоор ер нь түүний ямар хүн болохыг бага ч болов илэрхийлэх байх. Үүнээс гадна тэр зөвхөн ном шагайж, мөнгө бодсон хүн биш. Москвад сурч байхдаа Олон улсын оюутны гүйлтийн тэмцээнд "Азийн шигшээ" гэдэгт багтаж байсан гэдэг.

1990-ээд оны дундуур эдийн засаг хүндрэлтэй байх үеэр сагсан бөмбөгийн баг ивээн тэтгэж, Чөлөөт бөхийн холбоог тэргүүлж байсан гээд энә эрхэм спорттой салшгүй холбогдолтой. Америкт сурдаг ууган хүү нь бейсболын сайн тоглогч гэгдэж сэтгүүлийн хавтсан дээр зурагтайгаа гарсан нь түүний бахархал. Ер нь тэр өндәр ачаалалтай ажиллачихаад гэртээ оронгуут төрөл арилжиж, таван хүүхэдтэйгээ ноцолдож ядаргаагаа тайлдаг сайн эцэг юм билээ. Бас нэг сонин зүйл гэвэл аавыг нь Дамдины Сүхбаатар гэдэг бөгөөд Сүхбаатар аймгийнх.

"Алтай трейдинг" компанийг үүсгэн байгуулагч Батболд 1963 оны 06-р сарын 24-нд Улаанбаатар хотод Дамдины Сүхбаатарын гурван хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Түүний эцэг, эх хоёр нь малчны хүүхдүүд агаад хотод суурьшин дээд боловсрол эзэмшсэн 50, 60-аад оны үеийн анхны сэхээтнүүдийн нэг. Ээж Янжин нь Гавъяат эмч болсон алтан гартай хүүсүүсийн нэг. Социализмын үед сэхээтнүүд, ер нь сургууль соёл төгссөн хэнийг ч бай хаана ажиллахыг нь нам шийддэг байлаа. Тэр ч жишгээр эмч мэргэжилтэй энэ гэр бүл Дорнодод ажиллахаар томилогдсон аж. Батболд хүү бага сургуулиа Чойбалсан хотод дүүргэсэн юм. Тэрбээр хар багын л итгэмтгий, тэр хэрээрээ биеэ дайчилж чаддаг хүүхэд байжээ. Хэн нэгэн "Мод сайн услаад байвал "онц" сурдаг юм" гээд хэлчихсэн учраас нэг модыг онцлон өдөржингөө усладаг байсан нь одоо саглагар мөчиртэй өндәр мод болсоныг тэр сураг ажиг тавин сонссон юм билээ.

Түүнийг 4-р ангид ороход эцэг, эх нь хот бараадсанаар Улаанбаатарын хүүхэд болсон гэдэг. Физик, математикийн хичээлдээ сайн байсан болохоор 14-р сургууль руу шилжин Оргой багшийн шавь болж, Олон улсын олимпиадаас хүрэл медаль авчихаад багшдаа зэмлүүлж, бас өөрөө харамссан түүхтэй. Амжилттай суралцахын хэрээр уралдаант шалгалтанд өндәр оноо авсанаар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн орж эдийн засгийн мэргэжил эзэмшсэн билээ. Тэр бага зэргийн наймаа хийж, цагийн ихэнхийг сурч боловсрохдоо зарцуулсанаар англи, франц хэлтэй болж чадсан юм. С.Батболдтой нэг курст Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлэмжинов сурч байсан бөгөөд тэр хоёрыг шаггүй дотно нөхөд гэлцэх юм билээ.

Page 13: Am Jilt

Москвад сургууль төгссөн залуухан эдийн засагчийг Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороонд хуваа-рилсан нь бас чиг овоо хүн болгочих гэсэн итгэл байсан юм. Энә газраа овоо дориун ажиллаж, итгэл дааснаас ч тэр үү "Монгол импекс" нэгдлийн Экспорт фирмийн даргаар очих нь тэр. Ингэснээр С.Батболд аль эрт л бизнесмэн болсон. Харин 1990-ээд оноос нийгмийн байгуулал солигдож, хүмүүс наймаа руу хошуурч байхад түүнд давуу боломж байсан аж. Тэр үүнийгээ ч ашиглаж чадсан. Тэр чухам хаанаас, юу авч, хаана зарвал ашиг олж болохыг алган дээрээ тавьсан юм шиг харж байлаа.

1992 онд дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ навс унав. Улс орон зах зээлийн эдийн засгийг нэгэнт сонгочихсон учраас хэн ч "Монгол импекс"-ээр дамжуулж наймаа хийхээ больсон үе. Чөлөөт худалдааны талаар ямар ч ойлголтгүй байсны улмаас хэнд, хэдээр арилжаалахаа мэдэхгүй нь түүнд харамсалтай санагдаж байсан гэдэг.

Ингээд л мань эр бизнес эрхлэхээр шийджээ. Тэр үеэр мэргэжил боловсролтой хүнийг үнэлж, үгийг нь сонсох "ухаантан" бараг үгүй болсон байлаа. Ийнхүү нөхөдтэйгээ нийлж банкнаас 30 сая төгрөгийн зээл авч ноолуур дарсанаа Баруун Европт үнэ хүргэн зарж чадсан юм. Тухайн үед Товь"-ийн ноолуур агуулахдаа багтахгүй хөглөрч байсан гээд та бод доо.

Ганзага зөөгөөгүй хэрнээ ганцхан удаагийнхаа арил-жаагаар багагүй мөнгө хуримтлуулж чадсан болохоор бие даасан аж ахуйн нэгжтэй байхын тулд "Алтай трейдинг" компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. Гадаад худалдааны чиглэлээр мэргэшин ажиллаж байсныхаа хувиар импортын ямар барааг хаанаас авах, оронд нь ямар бараа экспортлох, зах зээлийн багтаамж, хэрэглэгч хэр ихтэй болох гээд бүхий л нарийн ширийн болгоныг мэддэг учраас "Есийн тос" оруулж ирэхээр шийдлээ. Социализмын үед Германы нэгэн компани Монголоос бугын эвэр авч оронд нь ургамлын тос нийлүүлдэг байсныг тэр мэддэг байжээ. Уг герман эр нь Монголд үлэмж гавъяа байгуулсан гэгдэж "Алтан гадас" одонгоор шагнуулж байж.

"Алтай трейдинг" компанийнхан ургамлын тос оруулж ирэхээр судлаж үзтэл нөгөөх герман эр замаас нь тоймгүй их ашиг олдог байж таарав. Ингэж "Есийн тос"-оо өөрсдөө импортлож, бугын эврээ Солонгос руу гаргаснаар чамгүй ашиг олж эхлэх нь тэр. С.Батболд нефтийн бүтээгдэхүүн Монголын импортын барааны 40 хувийг эзэлдэг байсныг сайн мэдэхийнхээ хувиар шатахуун оруулж ирж зарж болохыг анхлан туршсан нь амжилттай болсон гэдэг.

Тэр мэдрэмж сайтай гэдэг нь ашигтай байсан ч ирээдүй нь бүрхэг салбарыг зоригтойгоор орхиж чаддаг явдал. Иймээс компаниа зөвхөн ганц хоёрхон төрлийн бизнест түшиглэсэн буе хөрвөх чадвартай болгохыг зорьж байв. "Алтай трейдинг" мөнгө санхүүгийн хувьд бэхжихийн хэрээр худалдаанаас илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө, урт хугацааны "мөнхийн" ашиг өгөх бизнесийг сонирхож эхэлжээ. Өмнө нь тэр мэддэг ертөнцдөө бизнес хийж ашиг олдог давуу талтай байсан бол энә удаад "танихгүй" салбар руу орохоор нэгэнт шийдэв. Энә шийдвэрээ С.Батболд одоо "тэнэг" хэмээн нэрийддэг.

1986 онд Улс Төрийн Товчооны тогтоол гарч, олон улсын стандартад нийцсэн зочид буудалтай болохоор югос-лавуудаар бариулж байсан нь 1996 он гараад ерөнхийдөө зогсох хандлагатай болсоныг зарим хүн мэднэ. Югослав тогооч л гэхэд 1500 долларын цалин авдаг байсныг улс өгч чадахаа больжээ.

Ингээд л хувьчлах санаа төрсен хэрэг. Олон улсын нээлттэй тендер зарласан боловч ганцхан Тайванийн нэгэн компаниас гаалийн татварыг эгнэгт чөлөөлбөл гурван сая доллараар авъя гэсэн санал ирсэн юм байх. Ингээд арга буюу дотооддоо барилгын ажл ыг нь гүйцээгээд ашиглалтанд оруулахаар тендер зарлах нь тэр.

Page 14: Am Jilt

Тун удахгүй хөрөнгийн зах зээл дээр томоохон зочид буудлууд үнэгүй шахам зарагдах болно гэдгийг ухаа-раагүй С.Батболд тендерт оролцохоор маш сайн төсөл боловсруулсанаар "Буян", "Угалз" зэрэг компаниудын дутуу барьсаныг өөрийн болгож чадав. Бүтэлгүйтэл эхэллээ. Өмнө нь Солонгосын "Дәү", "Кореан эйр" компаниудаас барилгын ажлыг гүйцэтгэж дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалт татах аман хэлэлцээрт хүрчихсэн байсан боловч "Чингис"-ийг авсаны дараа солонгосчууд судалгаа хийж үзээд ашиггүйгээр барахгүй их хэмжээний алдагдалд орно гээд амлалтаасаа буцах нь тэр. Барилга дээр ажиллаж байсан 130 югослав нутаг руугаа буцахаар шийджээ. Уг компанитай ярьтал ганцхан хувь хөнгөлж болно гэсэн шийд сонсоод мухардалд орох нь тэр.

Харин хэлэлцээрийн явцад тоног төхөөрөмж нийлүүлдэг гэх Австриин нэгэн компаниин нэрийг олж мэдсэн учраастүүнийголохоор шийдэв. Явсан нохой ясзууна гэгчээр зөвхөн Австри ч буе Европоор нэг тарсан үйлдвэрлэгчидтэй нэгбүрчлэн уулзсаар долоон сая доллар гэгдэж байсан тоног төхөөрөмжийг ганцхан саяд багтаан олж чадсан ажээ. Үүн дээр ямар нэгэн дүгнэлт хийх нь илүүц биз. Үүнээс тэр мэдээлэл олж авч боловеруулах, гэрээ хэлэлцээр хийх ур чадварыг олж авсан гэж хожмоо дурсан ярьсан байдаг.

Ингэж Хорватын Шивко гэдэг мэргэжилтэн эр сарын 1500 долларын цалинтайгаар монгол барилгачдыг удирдан "Чингис"-ийг боегосон юм. "Чингис" ашиглалтанд ороод л "Саалийн үнээ болчихно" гэж төсөөлсөн нь алд дэлмээр зөрөх нь тэр. "182 өрөөтэй уг буудлын ашиглалт өвөлдөө ердөө хорьхон хувь байдаг. Зун олсон ашгаараа өвлийнхөө алдагдлыг нөхөөд бага сага юм олдог" гэж С.Батболд дээхэн үед зовлон тоочиж байсан удаатай. Учир нь дулаанд 20 сая, цалинд 20 сая, цахилгаанд 20 саяыг өгдөг гэж "Чингис"-ийн нягтлан ам алдсан нь ортой байх.

Гэвч тэр эрж эрж эцэст нь нэгэн шилдэг арга олсон билээ. Зочид буудлын бизнес ихээхэн эмзэг салбар учраас гадны менежмент оруулахаар шийдсэн нь явж явж нүдээ олсон алхам билээ. Тиймээс өдгөө зочид буудлаа энэтхэгчүүдэд менежментийн гэрээгээр өгчихөөд хувь аван санаа амар явах болсон гэнэ. С.Батболд зочид буудал дээр алдаа гаргасан учраас Монголын хөгжилд ихээхэн хувь нэмэртэй, бас ашиг орлого ихтэй гэж үзән уул уурхайд хөрөнгө оруулахаар шийдэв. Социализмын үед Зүүн Германы геологчид судлаж байсан Бороогийн алтны ордыг Америкийн "Моррисон Кнудсон" гэдэг компани 1992-1995 онд эзэмшсэн нэр зүүж байгаад "ашиггүй" хэмээн лицензийг нь буцааж өгөөд арилсан нь түүний анхаарлыг татжээ.

Үндсэн орд атлаа тонндоо дөнгөж 1.7 грамм алттай, тэгээд ч унци алтны үнэ 250 доллар хүртлээ уначихсан байсан учраас орхисон нь тэр. Ингээд тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүдтэй уулзаж судлан, тооцоогоо сайн хийж төсөлболовсруулсанучраастендерт "Эршижү", "Ажнай" гээд хэд хэдэн компаниас шалгарч "Бороо"-г өөрийн болголоо. Түүний зоримог зан, зах зээлийн талаарх мэдлэг, мэдрэмж нь унци алтны үнэ дор хаяад 320 доллар болтлоо өенә гэж тооцоолсноос "Бороо"-г сонирхеон хэрэг.

Гэтэл алтны үнэ урьд өмнө байгаагүйгээр өесөнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Чин үнэндээ "Алтай трейдинг" бүү хәл улсад ч гэсэн "Бороо"-г ашиглахад зарцуулагдах мөнгө байсангүй. Иймээс хөрөнгө оруулагч хайлаа. Австралийн "Портлэнд хаус" компанитай холбоо тогтоон Дэвид Лэйнд гэдэг эзэн өвгөнтэй нь дотносч чадав. Алтны үнэ өенә гэсэн монгол эрийн зоримог зан өвгөнд таалагдсанаар "Эхний ээлжинд гурван сая доллар гаргаж хувьцаа эзэмших"-ийг зөвшөөрсөн төдийгүй дэлхийд уран олдворлолтоор толгой цохьдог Канадын "Кэмико" хэмээх компанитай холбож өгчээ. Уг компани Киргизид 22 тонн алтны нөөц бүхий орд дээр ажиллаж байсан учраас туршлагатай байжээ. Ингэснээр "Бороо гоулд" компани байгуулагдаж ихэнх хувийг "Кэмико", үлдсэнийг нь "Алтай трейдинг", "Австралийн "Эй Жи Ар" ком-паниуд эзэмших болсон юм.

Page 15: Am Jilt

"Ардчилсан холбоо" эвсэл засгийн эрхэнд гараад га-даадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор эхний таван жилд татвараас 100 хувь, дараачийн таван жилд 50 хувь чөлөөлөх хууль батласан нь "Бороо гоулд"-ад ашигтайгаар туссан. Мән гадныхан Тогтвортой байдлын гэрээг Засгийн газартай байгуулж байснаас ч хоцорсонгүй. "Бороо гоулд" дэндүү их ашиг олсон нь ойлгомжтой. Уг хууль, Тогтвортой байдлын гэрээнээс болж С.Батболд дандаа л таагүй үг сонсох болсон нь үнэн. Магадгүй, нэр нөлөөтэйнхээ хувиар тэр Засгийн газарт нөлөөлснийг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ л ийм хууль батласан төрийн түшээд, Тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн Ц.Элбэгдорж нар ч уг таагүй шүүмжлэлээс хуваалцах ёстой болов уу. Энә тухайд ямар нэгэн дүгнэлт хийх нь энә номын зорилго биш.

Харин ч цаг үеэ мэдэрч чадсан бизнесмэний овсгоо л юм. С.Батболд дараагийнхаа хөрөнгө оруулалтыг аль салбарт оруулахаа ихээхэн хашир тооцоолох болсон нь хамгийн ирээдүйтэй гэгддэг харилцаа холбоог сонгосноос тодхон харагдах болно.

Тэр Солонгосын хамгийн том компанийн нэг "Эс Кәй групп"-тэй хамтарч үүрэн телефоны хоёрдогч оператор "Скайтель"компанийгбайгуулсанбилээ.Ингэжтускомпанийн 60 хувийг "Скай групп", 30 хувийг "Алтай трейдинг", "МСS" хоёр хувааж эзэмших болсон юм. "Скайтель" компани 2000 оны байдлаар жилд хоёр сая долларын ашигтай ажиллаж байсан бол өнөөдөр нэмэгдсэн нь ойлгомжтой.

Тэрбээр "Чингис"-ээ хэрхэн ашиглах, бас чиг итгэлийг нь сүрхий даах болсон солонгосчуудтай хамтран ажиллахаар чанартай бараа зарах худалдааны төв байгуулахыг хүссэн. Ингэж "Скай шоппинг сэнтер" байгуулагдсан билээ. Эхэн үедээ Солонгосын менежерүүд удирдаж байгаад алгуураар монгол хүний удирдлаганд шилжсэн.

"Алтай трейдинг" компани анхлан ноолуурын бизне-сээр боссоныхоо хувиар энә салбараа орхидоггүй. Ноолуур боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Алтай кашемир" компаниа мән л гадныханд менежментийн гэрээгээр эзэмшүүлэх болсон нь хүч тарамдаж, алдагдалд орохоос сэргийлж чадсан гэсэн үг.

Үүнээс гадна Шинэ Зеландын нэгэн компанитай хамтарч жимсний шүүс, ундаа, сүүг Тетрапакийн аргаар савлаж, зах зээлд нийлүүлдэг үйлдвэр ч ажиллуулах болжээ. Мән тэр "Таван толгой"-г эзэмшиж буй "Энержи ресурс"-ын хөрөнгө оруулагчдын нэг гээд бодохоор ирээдүйд "Алтай трейдинг" анхаарлын төвд байх нь ойлгомжтой. Түүний бодолд спортыг бизнестэй холбох бодол бий. Харамсалтай нь, төрийн алба хаших болсноор энә санаагаа түр орхихоос өер аргагүйд хүрээд байгаа.

С.Батболдын хувьд хамгийн эрхэм зүйл нь бол таван хүүхэд нь. Тэр өөрийгөө тэднийхээ төлөө зүтгэж байна гэж ойлгодог. Тэр алив спортод ихээхэн эв дүйтэй нь ажилд нь, амьдарлд нь ч нөлөөлдөг юм шиг санагддаг.

Ямартаа ч сайн, муу хэлүүлэн баялгийг цогцлуулж чадсан энэ эрхэм нэгэнтээ Би харьцангуй цэвэр хүн шүү гэж үнэнээсээ өчсөн нь оргүй зүйл биш гэдэгтэй би л лав санал нийлнэ.

БИЛЛ ГЕЙТС

2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 02:46 Л.Балчинлувсан

"МАЙКРОСОФТ" КОМПАНИЙН МАГНАТУУД.

Page 16: Am Jilt

19 насандаа Харвардийн их сургуулиа хаяж компыотерийн бизнесийн ертөнцийн төдийгүй бизнесийн ертенцийг бүхэлд нь өөрчилж чадсан компани байгуулжээ. Тэр 31 насандаа тэрбумтан болж. 40 насандаа дэлхий хамгийн баян хүмүүсийг тэргүүлэх тэмцэлд тэрбээр холдингийн компанийн эзэн Уоррен Баффеш эн зэрэгцэн явж байв."Форбс" сэтгүүлийн мэдээлснээр 1995 оны 10-р сарын байдлаар Гейтсийн хувийн хөрөнгө нь 15 миллиард доллар хүрсэн байсан. Тэрбээр Америкийн түүхэнд гарсан хамгийн түрэмгий, содон тэрбумтан билээ. Түүний түнш Полл Аллен ''Хожкины өвчин"-нөөр өвчилсний улмаас "Майкрософт" компанийн байнгын удирдлагаас хөндийрсөн боловч өндөр технологийн салбарт ажилласан хэвээр бөгөөд тус компанид байхдаа олсон хөрөнгөө уг салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Гейтсын аав сайн хуульч байсан бөгөөд тэднийг гэр бүлд дундаж давхаргын чинээлэг амьдралтай Сиэтл хотод Вашингтон нуурын эрэг дээр байрласан байшинд амьдарч байв. Гейтс сурагч байхдаа түүний нэг багшийн хэлснээр "дүйнгдүү" хүүхэд байсан гэдэг. 1962 онд Сиэтл хотноо Олон улсын үзэсгэлэн гарч 7 настай сансар судалгаа, компьютер, өндөр технологи, ирээдүйн байшин, оргтехник зэргийн танилцуулга бүхий самбаруудыг амархан үзэж байжээ. Тэр 9 насандаа "Дэлхийн нэвтэрхий толь"-ийг бүтэн уншиж дуусгасан. /Одоо Гейтс хамгийн алдартай "Епсапа" электрон нэвтэрхий толийг хэрэглэдэг аж/.

Лейксайдын хөвгүүдийн хувийн сургуульд Билл танхайдуу, ойлгоц муутай, инээдтэй ба онгироо нэртэй байсан. Тэрбээр энэ сургуульд хожим түнш нь болсон Пол Аллентай танилцан нөхөрлөжээ. Аллены эх эцэг номын санд ажилладаг байсан ба хүүгээ байнга музей үзүүлж, номтой нөхөрлүүлж байсан аж. /Хожим түүний эхдээ зориулан барьсан байшин руу эх нь 12 мянган ширхэг ном зөөсөн гэдэг. Сургуульд байх үеэс эхлэн найзууд техник сонирхохын сацуу адал явдал, эрсдэл, ажил хэрэгч чанар нь илэрч байжээ. Тус хотын нэгэн компанийн компьютертэй холбогдсон анги терминалыг тэдний сургуульд байрлуулахад Гейтс, Аллен хоёр хакер болж нэртэй фирмуудын аюулгүйн системыг эвдэж сурсан аж. Тус компани нь уг компьютерыг "Дижитал" пүүсээс програмыг нь "вирус" илэрвэл үнэгүй авна гэсэн нөхцлөөр худалдан авсан бөгөөд хоёр найзаас эдгээр "вирусыг" хайж олохыг хүссэн аж. Тэд уг ажлыг тун амжилттай гүйцэтгэсэн тул "Дижитал" компани гэрээний нөхцлөө эргэн харахад хүрэв. Дараа нь найзууд TEW – тай ажиллаж эхлэн Колумби гол дээр байрласан усан цахилгаан станцын компьютерын шинэ системийн сул талуудыг хайж олсон аж. Коллежид суралцаж байхдаа Гейтс, Аллен хоёр тус хотын тээврийг хянаж байсан компьютерын карт унших компани байгуулсан юм."Трафодэйта" гэх тус компани ирээдүйн "Майкрософт"-ын үндэс суурь болсон бөгөөд үйл ажиллагаа явуулсан эхний жилээ 20 мянган доллар олсон аж. "Ханивел" компанид зуны амралтаараа ажилласан Аллен коллежоо хаян тус компанийн Бостоны салбарт ажилд оржээ. Тооны хичээлийн суурь мэдлэгийг шалгах тестэндээ дээд оноо авсан Гейтс мөн зүүн зүг явж Харвардын их сургуульд элсэн оржээ. Анхны жижиг компьютер гарахад хоёр найз дундаа нэг компьютер худалдан авч түүнд зориулан "basic interpreter" программ зохиов. Энэхүү зорилгоо амжилттай биелүүлсэн найзууд өсөн тэлж буй компьютерын зах зээл дээр бусад компаниудад программ хангамж зарж эхэлсэн юм.

Гейтс Харвардын их сургуулиа хаяж Альбукерк /Нью-Мексико муж/ хотод өөрийн бизнесээ эхлүүлж, 1980 онд Гейтс, Аллен хоёр компаниа Сиэтл руу шилжүүлэн нүүлгэсэн аж. Тухайн үед тус компани нь 8 саяын орлоготой ажилладаг, орон тоондоо 80 ажилтантай байв.Гейтс өрсөлдөгчддөө харгис ширүүн ханддаг, заримдаа хориотой арга хэрэглэдэг байсан гэдэг. Зарим хүмүүсийн хэлсэнчлэн тэр уураа хүрсэн үед гартаа таарсан бүхнийг шал руу шидэн хаядаг зантай аж. Өөрийн ажилтнууд, түншүүд ба өрсөлдөгчдөөр өөрийгөө хүндлүүлж чадсан юм. Овор багатай харагдах Гейтс өөрөөсөө ахмад бизнесмэнүүдийн яриаг таслан түүний сонирхож буй чиглэл рүү хандуулж чаддаг байж. Техникийн өргөн мэдлэг, бизнесийн талаарх мэдээлэл сайтай байдаг тэр бусдын анхаарлыг өөрийн яриандаа татаж чаддаг юм.

Page 17: Am Jilt

Гейтс огцом хурц зантай, Аллен хүмүүстэй байнга эелдэг ба найрсаг ханддаг байв. "Тикетмастер" компаний удирдагч Фред Розен компьютер дээр ажиллаж чадахгүй гэдгээ хэлэхэд Аллен Сиэтлээс Лос~Анжелос руу нисч түүнд туслаж байв. Аллен нөхиөл байдалд ямар ч алдаагүй зөв дүн шинжилгээ хийдэг бол Гейтс зорилгодоо хүрч чаддаг аж.

1980 онд Гейтс 1ВМ компаниас түүний шинэ персонал компьютерт зориулж үйлдлийн систем зохиох захиалга авсан юм. "Майкрософт" компани хэзээч үйлдлийн систем зохиож байгаагүй учир "Сиэтл компьютер продактс" пүүсээс 50 доллараар систем худалдан авч IВМ компьютерт зориулан шинэчлэн өөрчилжээ. "МS-DOS" нэртэй уг систем IВМ персонал компьютерийг нэрд гаргаж, персонал компьютеруудын үйлдлийн үндсэн систем болж зах зээлийн 90%-г эзэлжээ.1983 онд "Майкрософтын ид шид" гэж нэрлэгдэх болсоноос хойш 8 дахь жилд Аллен Европын аялалаас эргэн ирсний дараа гэнэт бие нь муудсан юм. Тэрбээр Хожкины өвчин /лимфат системын хорт үрэвсэл/ гэгчээр өвчилсөн аж. Иймд тэрбээр "Майкрософт" компанийн байнгын удирдлагаас хөндийрсөн юм. Гэхдээ тэр тус компанийн захирлуудын зөвлөлийн нэг, томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг хэвээр үлдэв.Хожим бүрэн эдгэрсэн Аллен дахин олж авсан эрх чөлөө ба эд баялагаа бүрэн дүүрэн ашиглаж тайван амьдралаар амьдрах болж. Тэрбээр Европоор аялж, Сиэтлын ойролцоо хоёр усан сан бүхий байшин барьж, нэг "Мазерати'1 ба дөрвөн "Феррари" маркийн тансаг автомашин, тийрэлтэт хөдөлгүүртэй нисэх онгоц, 50 м урттай усан онгоц худалдан авчээ. Хөгжимчин Жимми Хендриксын шүтэн бишрэгч тэрбээр Сиэтл хотод түүний нэрэмжит музей байгуулан тус хөгжимчний Вудстокт тоглож байсан гитарыг уг музейн үзмэрт тавьжээ. Мөн сагсан бөмбөг сонирхдог тэрбээр "Портлэнд Трэйл блезерс" багийг худалдан авчээ. 1990 онуудад тэр шинэ бизнес болох мультмедиа системын хөгжилд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. Тэр мультмедиад хэрэглэгдэх программ хангамжийн "Асиметрикс" компани байгуулсан. Мөн "Америка онлайн"-д хөрөнгө оруулалт хийж эхлэв. Аллен мөн 100 сая долларыг мэдээлэл хангамжийн хүчтэй урсгал бий болгож Силиконон хөндийд орших өрсөдцөгч Пало-Альто судалгааны төвийг давж чадна гэж түүний найдаж судалгааны төвийг байгуулахад зарцуулсан юм.

Күнз. М.Э.Ө. 551-470 он

2010 оны 5-р сарын 11, Мягмар гариг, 05:20 Л.Балчинлувсан

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан нэр аж. Учир нь тэр үед Европчууд нэр хүндтэй философчидодоо Латин нэр өгдөг байсан байна. (Confucius нь K’ung-fu-tzu гэдэг үгний Латинчласан хэлбэр [pinyin Kongfuzi] буюу Их Багш Күн гэсэн утгатай аж.)

Түүний овог нь Күн бөгөөд өөрийн нэр нь Чиу буюу Ch’iu [Qui] аж. Тэрээр доогуур язгуурын эртний, нэр хүндтэй сурвалжит гэр бүлээс гаралтай бөгөөд энэ нь дундад зууны үеийн Өрнөдийнхөөр бол хүлэг баатар, кивальер юм. Тэрээр шилдэг харваач, морин тэрэг жолоодогч болж, туйлын сэтгэл татам зан авиртай, эрч хүчтэй нэгэн болон өсөж хүмүүжсэн байна. Эртний Жоу [Zhou] Династи задран унаж, өөр хоорондоо өстэй жижиг улсуудад хуваагдсан нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлтийн үед амьдарч байсан. Түүний цэргийн ур чадвар нь хэрэгцээгүй болж ирсний дээр явган цэрэгт ихээр дулдуйдсан арми болон шинэ зэвсэг нь хуучин цагийн баатарлаг шинж чанартай багахан хэмжээний дайнуудыг (Хомерийн дүрсэлж байсан шиг) орлож эхэлсэн байна.

Page 18: Am Jilt

Күнзэд шинэ мэргэжил хэрэгтэй болсон бөгөөд тэрээр өөртэйгөө адилхан хувь тавилантай олны нэгэн адилаар улс төрийн бие даасан зөвлөх болохоор оролдож эхэлсэн байна. Шинээр үүссэн аюултай цаг үед жолоодогч нарт тэсэн үлдэхэд нь хэрэгтэй түүхийн талаар өөрийн мэдлэг болон эртний судар бичигт юу гэж хэлсэн байдаг үг өгүүлбэрийг бичиж өгдөг байж. Төрийн ерөнхий сайд болох нь түүний эрхэм хүсэл байсан бөгөөд тэр албан тушаалаа ашиглан 500 жилийн өмнө оршин тогтнож байсан Жоу улсын тулгуур болсон жишиг, хэм хэмжээг дахин сэргээхийг зорьж байсан байна. Өөрийн төрөлх Лу мужид албаны түшмэлийн албыг богино хугацаанд хашиж байсан боловч жолоодогчдыг түүний зөвлөгөөг системчлэсэн байдлаар хэрэгжүүлэхэд хэзээ ч нөлөөлж чадаагүй юм. Гэсэн хэдий ч Зүүн Азийн зуу зуун үеийнхэний хувьд Күнз нь багш, ухаантан гэгдэх бүхний үндэс язгуур болж, түүхийн туршид дахь хамгийн нөлөө бүхий философичдын нэг байсан авч өөрийнх нь шалгуураар тэрээр өөрөө бүтэлгүйтэл байжээ. Өөрийнхөө хайртай үнэнч дагалдагч нарынхаа дунд хамгийн ихээр сэтгэлээр унаж насан өөд болсон гэдэг.

Күнз нь сайн засаг болон нийгмийн эв зохицолын түлхүүр бол байгалаас заяасан дэс дараалал, эрэмбэ хэмээн итгэж байсан нь: “Эцэг нь эцгээрээ хүү хүүгээрээ байг” гэсэн зарчим байлаа. Эцэг эхдээ хүлцэнгүй, хүндэтгэлтэй байх өртэй хүүхдээс эхлээд түүнд хамаарах эцэг эхийн хамгаалал, өмгөөлөл болон боловсрол хүртэл тэрээр бодсоныб дүнд нийгмийн бусад харилцаа хүртэл тусгалаа олохыг олж харсан байна: жолоодогч ба сайд, нөхөр ба эхнэр, өвгөд ба залуус, тэр ч бүү хэл анд найз ба анд найз (учир нь аль аль нь бие биесээ хүндэтгэх учиртай). Тэрээр хүний төрөлх шинж чанарыг өөдрөгөөр харж байсан боловч боловсрол нь тэрхүү шинж чанарыг бүрэн хүч нөлөөгөө үзүүлэх хүртэл нь хөгжүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн итгэж байсан байна. Мөн, Сократын нэгэн адилаар (Платогийн дүрсэлсэнчлэн) тэрээр хүн өөрийнхөө хайнга, мэдлэггүй байгаагаа мэдэх нь сурахын эхлэл суурь хэмээн ойлгосон байжээ.

Гүн гүнзгий консерватив үзэлтэй хэдий ч Күнз нь чадалтай, мэдлэгтэй хүмүүсийн төлөө үйлчилсэн удам дамжсан давуу зэрэг өгөхийн эсрэг байсан магадгүй Хятадад, мөн дэлхий дахинаа түүний өгсөн хамгийн том бэлэг байсан байж болох юм. Түүний идеал нь жентлемэн боловч тэрээр энэхүү үгээ онцгойлон тодорхойлсон нь байна. Түүний хувьд жентлемэн гэдэг нь үйл хөдлөл, мэдлэг боловсрол болон зан төлөв нь эзнээ тодорхойлохоос бус эцгийн язгуур угсаа жентлемэн гэдэг үгэнд ямар ч хамаагүй байжээ. Мөн Күнз нь хуулийг мухарлах, залилах, зайлсхийхэд өдөөдөг хэмээн үздэг байсан тул хуулийн хэм хэмжээг эсэргүүцэж харин оронд нь Ли-гийн журамыг илүүд үздэг байж. Ли-гийн журам гэдгийн ижил тэнцүү үг байхгүй бөгөөд харин тайлбарлах аваас зарим талаараа ёс зүйн ойлголт, үйл хөдлөл ба зан төлөвийн зохистой харьцаа, ёс суртахуун, болон түгээмэл хэм хэмжээ, хуулийн нэгдэл аж. Энэхүү бичигдээгүй нийгмийн хэм хэмжээг төрөлхийн чадал мэдлэгтэй хүмүүсийн (Платогийн Бүгд Найрамдах-ад гардаг удирддаг элит анги давхаргатай харьцуулж үзэх хэргтэй байх) удирдаж буй засгийн газарт мөрдүүлэх явдал байлаа.

Хэрвээ Күнз нь амьдралдаа ямар нэгэн бүтээл бичсэн бол тэр нь бидэнд хадгалагдаж үлдсэнгүй. Харин түүний хэлсэн үгс, харилцан яриа, сургаал хичээлийн Түүврүүдийг нь түүнийг нас барсны дараа дагалдагч нар нь хэдэн үе дамжуулан эмхэтгэжээ. Энэ ном нь үргэлжилсэн хүүрэнл биш бөгөөд үе үе ойлгомжгүй, ярвигтай хэсгүүд ч хүртэл тааралдана. Зарим сургаал нь хэт тодорхой, илэрхий эсвэл нуршуу байдаг бөгөөд үүний шалтгаан нь хорин таван зуун жилийн туршид үнэн зөв гэдэг нь хангалттай нотлогдсон болохоор л тэгж санагдаж байгаа хэрэг. Зарим уншигчид ялангуяа эмэгтэй хүнийг асуудлаас гадна үлдээж, эцгийн эрхт ёсны тогтолцоог эргэлтгүй илүүд үзэж байгаа Күнзийн консерватизмд уйдаж мэдэх байх.

Түүврүүд нь харьцангуй богинохон ном бөгөөд уншууштай, тэр тусмаа дахин дахин

Page 19: Am Jilt

уншууштай бүтээл юм. Энэ бол цовоо, өгөөмөр, ухаалаг оюуны бичлэг билээ.

1 Fortune cake: Өрнөдийн орнуудад ихэд дэлгэрсэн тухайн өдрийн мэргэн үгийг идэх жигнэмэг дотроо хийж түүнийгээ өөртөө таарсан сургаал үг хэмээн билэгшээн цээжлэн сахидаг заншил.2 Jesuit: Ромын Католикийн шашны нэгэн урсгал

Oprah Winfrey - ыг амжилтанд хүрсэн 10 зарчим:

2010 оны 4-р сарын 24, Бямба гариг, 11:12 Л.Балчинлувсан

Тэр хэлэхдээ хүмүүсийг амархан тэвэрч бай гэсэн байна. Энэ нь үгээр хэлж боломгүй сэтгэлийн хөдөлгөөнийг бусдад мэдрүүлдэг юм гэжээ. Миний бодлоор энэ их зөв арга юм шиг байна. Та бусдад сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж чадахгүй бол зүгээр л тэврээд үз. Oprah " Би Пап ламыг ч амархан тэвэрч чадна " гэж хэлэх хэмжээний тэр хүн нийгмийн байр суурь нь дээд доод түвшинийхэнд ялгаагүй амархан ойртон таатай аятай нөхцөлийг бий болгож өгдөг онцгой гойд авъяастай. Ялангуяа оролцогчдоо тэвэрсэнээр яриагаар тайтгаруулах боломжгүй сэтгэлийн хөдөлгөөнийг дамжуулах боломжийг бий болгож өгдөг байна.

Оprah - ын энэхүү дүр төрх нь цаг хугацаа өнгөрөх тусам бүх хүмүүст тэгш шударга эелдэг зөөлөн Image - ыг ойлгуулах учир шалтгаан болсон.

Oprah - г амжилтанд хүргэсэн бэлгэдэл болох 3 - н зүйл:

1 - рт " Арьсны өнгө " Oprah - г азгүйгээр бий болгосон арьсны өнгө нь одоо бол түүнийг илүүтэйгээр бусдаас онцгой харагдуулан өөртөө итгэх итгэлийнх нь бэлгэ тэмдэг болж хувирсан.

2 - рт " Захиа " Oprah нь Fan - үүдийнхээ захидлын хариуг өөрөө шууд биечилэн бичдэг байна. Oprah - ын амжилтын зарчим доторх 1 - зүйл нь" Миний төлөөх хүчтэй багийг бий болгох " арга гэж хэлсэн байдаг.

3 - рт Машин 2004 - онд Oprah өөрийн шоу - нд орж сонсогчоор суусан 276 - хүнд шинэ машин бэлэглэсэн нь хүмүүсийн байнгын ярианы сэдэв болсон.

Машинуудын үнэ өртөгийг тооцвол бидний мэдэхгүй тоолж барамгүй тоо гарах байх . Үүгээр ч зогсохгүй Oprah шоу - н дээрээ гэнэтийн бэлэг их барьдаг ба бэлэгнүүд нь ч гоё, үнэтэй, чанартай, дан брэнд байдаг гэнэ.

Oprah Winfrey - ыг амжилтанд хүрсэн 10 зарчим:

1. Don`t live your life to please other people.

2.Don`t depend on externals to help you get ahead .

3. Strive for the greatest possible harmony and compassion in business and life.

4. Get rid of all the back – stabbers around you.

5. Be nice , not catty.

6. Get rid of your addictions.

Page 20: Am Jilt

7. Surround yourself with people who are good or better than you are.

8. If money is your motivation , forget it .

9. Never hand over your power to someone else.

10. Be persistent in pursuing your dreams.

Сюзан Бойль: Мөрөөдөл биелдэг юм

2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг, 10:39 Л.Балчинлувсан

“Мөрөөдөл биелдэг юм. Гэвч мөрөөдөлд хүрэх зам дардан байдаггүй. Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаанд захирагдана. Харин хэдий хэцүү, урт замыг тууллаа ч мөрөөдлөө хаяж болохгүй”.  Олон сая хүний сэтгэлд хүрсэн энэ үгийг хэлсэн тэрээр  саяхныг хүртэл эгэл жирийн л эмэгтэй байлаа.Саяхан төрсөн өдрөөрөө Саймон Ковеллоос их хэмжээний мөнгө хүлээн авсан, маш богино хугацаанд 5 сая цомог борлуулсан, шинэ байшин авах гэж байгаа гээд л түүний талаар хаа сайгүй л шуугицгааж байна. Ингэхэд Сюзан гэж хэн бэ гэдэг талаар түүний намтрыг толилуулж байна.Сюзан 1961 онд Шотландын жижиг хотод уурхайчин аав, нарийн бичиг ээжийн бага охин болон мэндэлжээ. Тэрээр 4 ах, 6 эгчтэй. Ээж нь  47 настайдаа түүнийг хүндрэлтэй төрүүлж тэр золоор амьд үлдсэн байна. Багадаа тэр их бие султай, сурглагадаа тааруухан хүүхэд байсан болохоор сургууль дээр нь түүнийг байнга дээрэлхдэг байжээ.Харин орон нутгийнхаа сүмд дуулдаг болсон цагаас эхлэн тэр их өөрчлөгджээ.  Сюзан Католик сүмийн хүмүүнлэгийн үйлсэд байнга оролцож, хандивын цуглаанууд дээр дуугаа дуулдаг байжээ. Хувийн амьдралын хувьд тэрээр хэзээ ч гэрлэж байгаагүй бөгөөд өөрийнхөө амьдралыг өвчтэй ээжийгээ асрахад зориулсан байна. 2007 онд түүний 91 настай ээж нь өнгөрөхөд Сюзан хэдэн өдрийн турш гэрээсээ цухуйх байтугай утсаа ч авахгүй байсан хэмээн хөршүүд нь дурссан байна.

Харин ээждээ амласан амлалтаа биелүүлэхээр “Авъяаслаг Британичууд” шоунд оролцсон тэрээр ганцхан хормын дотор олны анхаарлыг татсан юм. Анхны шалгаруулалтанд ирэхдээ гаднах байдлаасаа авахуулаад л бусдын инээдийг хүргэж байсан түүнийг дуугаа дуулахад Саймон Ковелл хүртэл ангайсан билээ. Энэ талаар тэр сүүлд Опратай ярилцахдаа “Би хүмүүсийн юу бодож байгааг мэдэж байсан. Гэхдээ эцсийн эцэст би дуулж чадаж байгаа нь чухал болохоос энэ чинь гоо бүсгүйн тэмцээн биш биздээ” гэжээ.

Хэдийгээр тэр шоунд ялж чадаагүй ч телевизийн шоуны олон түүхэн рекордуудыг эвдэж, олон сая хүн интернэтээр түүний талаар хайлт хийж шалгаруулалтыг үзсэн байна. Зөвхөн Их Британид л гэхэд 17,9 сая хүн үзсэн гээд боддоо

Page 21: Am Jilt

Сергей Брин толгойгоо зөв ажиллуулж тэрбумтан болсон залуу

2010 оны 4-р сарын 06, Мягмар гариг, 11:45 Л.Балчинлувсан

Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр 700 гаруй тэрбумтан байгаа тухай Америкийн нэр хүндтэй “Forbes ” сэтгүүл мэдээлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам өсч байгаа. Тэрбумтан бүрийн баяжсан түүх адилгүй. Өнөөдөр хорвоогийн хамгийн баян хүн гэгдэж байгаа хүн өмнө нь сохор зоос ч үгүй нэгэн байсан байх нь цөөнгүй. АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын Их сургуулийн сайт дээр 1996 оны намраас эхлэн “BackRub” нэртэй хайлтын нэгэн электрон хуудас ажиллаж эхэллээ. Энэ нь тус сургуулийн аспирант Сергей Брин, Ларри Пейж нарын эрдэмийн ажил байв. Харин нэг терабайтын хүчин чадалтай винчестертэй сервер сургуулийн нийтийн байран дахь Брины өрөөнд байрлаж байв. “BackRub” цоо шинэ үйлчилгээг санал болголоо. Хайлт хийхэд олдсон хуудсууд нь өөр интернэт сайт руу орж байлаа. Энэ хайлт тун амар дөхөмтэй байсан тул сургуулиас гадуур ч их алдартай боллоо.

1998 оны зун гэхэд “BackRub” өдөр бүр арван мянга гаруй хүнд үйлчилж байв. Энэ ажил эрдэм шинжилгээний хүрээнээс хэдийнэ гарч бүр их сургуулийн дотоод бичиг баримтыг хүртэл бүгдэд нээлттэй болгож өгсөн тул сургуулийн захиргаа сайтыг хааж зохиогчдыг нь “компьютерийн танхайрал” хийсэнд буруутгалаа. “Үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөрийн бизнесээ эхлэх үү гэдэг сонголт нэг л өдөр миний өмнө босч ирсэн” гэж хожим нь Сергей Брин ярьсан юм. Тэрбээр “өөрийн бизнесээ” эхлэхийг сонгосон бөгөөд алдаагүй юм. Гэхдээ түүнд санаанаас өөр юу ч байсангүй. Бизнес санааг нь дэмжих, бас хөрөнгө оруулалт хийх хүн тэдэнд хэрэгтэй байлаа. Сергей Брин, Ларри Пейж хоёр “Sun Microsystems” компанийг үндэслэгчдийн нэг Энди Бехтольштаймтай уулзаж өөрийн хайлтын сайтын тухай ярьсан байна. Харин Энди “Тун сонирхолтой юм. Гэхдээ би их яарч байна. Танай компани тэгээд ямар нэртэй юм бэ дээ” гэснээ чекийн дэвтрээ гаргаж 100 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Алмайрч гүйцсэн хоёр залуу “Google Incorporated” нэрээс өөр юу ч үгүй хоосон компани бас 100 мянган долларын чектэй үлдэв. Гэхдээ мөнгийг авахын тулд яаралтай “Google Incorporated” компанийг бүртгүүлэх хэрэгтэй байлаа. Тэд сургуулиасаа академик чөлөө аваад хамаг найз нөхөд хамаатан садандаа утасдан тусламж хүсч улмаар долоо хоногийн дараа буюу 1998 оны есдүгээр сарын долоонд нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google Inc” компани албан ёсоор бий болжээ.

Баяжихуйн нууц

2010 оны 4-р сарын 03, Бямба гариг, 05:20 Л.Балчинлувсан

Page 22: Am Jilt

Баян болоход хүргэдэг хүчин зүйл гэж бий юу? Тэрбумтангууд биднээс юугаараа ялгаатай вэ? Энэ асуултанд хариулахын тулд, мөн тэднээс суралцах үүднээс судлаачид судалгаа хийж үзжээ. Судалгаандаа 100 сая ам.доллараас их хөрөнгөтэй хүмүүсийг хамруулсан гэнэ. Судалгаанд оролцсон ихэнх хүмүүс тэднийг амжилтанд хүрэхэд аз, цаг хугацаа гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж байсан ч өөр бусад хүчин зүйлүүд нөлөөлж байгааг олж харсан юм.Гайхалтай нь тэдгээр баян хүмүүс биднээс онцын ялгаагүй юм гэнэ. Тэд бусад хүмүүстэй адил айдастай, үр хүүхдүүд болоод эрүүл мэндэдээ санаа зовдог. Гэхдээ мэдээж бага зэргийн ялгаа бий. Энэ ялгааг судлаачид ерөнхий 3 хэсэг болгон хуваасан байна. Тэгэхээр тэрбумтан болсон хүмүүст дараах 3 чанар байдаг байх нь.

Эхний нууц бол тэдний юунаас ч айдаггүй байдал.

Тэд хэзээ ч алдахаас айдаггүй. Их хэмжээний эд баялагт хүрэхийн тулд зарим нэгэн эрсдэлтэй алхмыг заавал хийх шаардлагатай болдог тухай тэд онцолсон байна. Хэрвээ та байнга аюулгүй байдалдаа санаа зовж, өөр зүйл оролдож үзэхээсээ цааргалаад байх аваас амжилтанд төдийлөн хүрэхгүй байж мэдэх юм.Түүнчлэн тэд хэдий алдсан ч алдаанаасаа байнга суралцаж, алдсан алдаа нь тэдний замд саад болохыг зөвшөөрдөггүй юм байна.

Тэдний 2 дахь нууц бол асуудлыг олон талаас нь харж, боломжийг нээн илрүүлэх юм.

Тэд асуудал үүссэн тохиолдолд нөхцөл байдлыг олон талаас нь харж, боломжийг эрж олдог байна. Үүнд өөртөө итгэх, ямар нэг үйлдэл хийх зэрэг нь хамаагүй. Гагцхүү тэд асуудлыг шүүмжлэлтэйгээр авч үздэгт байдаг аж.

Хэдэн жилийн өмнө газрын тосны томоохон компаний гүйцэтгэх захирал шатахуун түгээх газруудынхаа үйл ажиллагааг сайжруулах санал гаргасан байна. Тэд ашигтай ажилладаг хэдий ч талбайг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байлаа. Хүмүүс шатахуунаа аваад л яваад өгдөг. Тэгвэл шатахуун авахын хажуугаар дэлгүүрээс идэх зүйлс авах боломжтой гэж тэр үзжээ.

Ингээд өнөөдөр дэлгүүргүй шатахуун түгээгүүрийн газрыг олоход хэцүү болсон билээ. Түүний асуудалд нухацтай хандаж, бага зэргийн шүүмжлэлийг үл хайхран өөрийн санаагаа хэрэгжүүлсэн нь түүнийг их хөрөнгөний эзэн болгож чадсан юм.

3 дахь нууц бол тэдний гэрлэлттэй холбоотой.

Гэхдээ энэ нь тэд баян хүнтэй гэрлэсэн, эсвэл баян хүний хүүхэдтэй гэрлэсэн хэрэг огт биш. Харин сайн хань тэднийг амжилтанд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэд дуу хоолой нэгтэйгээр хариулсан байх юм. Шинэ компани байгуулах, шинэ бизнес эхлүүлэх

Page 23: Am Jilt

зэрэг нь давшгүй их ачаалал, стрессийг бий болгодог. Харин сайн ханийн тусламж дэмжлэг, түүнд итгэх итгэл хамгийн чухал зүйл байдаг юм байна.

Олон тэрбумтангууд ядуу амьдралаар удаан хугацаанд амьдарсан байдаг аж. Бизнесээ эхлүүлэх мөнгөө олохдоо өөрийн хөрөнгөө барьцаалж байж олсон, 2 ажил зэрэг хийдэг байсан, амжилт олохоосоо өмнө том хэмжээний алдагдал хүлээж байсан гээд олон гашуун дурсамжууд байдаг. Гэсэн ч ахин босох итгэл, эрч хүчийг хань ижил нь бий болгодог гэжээ.

Баян байх гэдэг сайхан. Хүн бүр баян байхыг хүсдэг. Гэхдээ хүн бүрийн эцэстээ ухаарч ойлгодог зүйл бол мөнгө гэдэг зүйл нь юу ч биш юм. Үнэхээр баян байхыг хүсвэл эрүүл мэнд, гэр бүлээ хэзээ ч мартаж болдоггүй аж.