6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар...

11
Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил 1 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Санамж: Нэгдүгээр даалгавар нийт 68 оноотой бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг сонгож хариултын хуудасны эхний хэсгийг бөглөнө үү. 1. Дараах эсийн төрлүүдийн алинд нь гольджийн аппарат чухал вэ? A. Улаан эс B. Булчингийн эс C. Лангерхансын арлын эс D. Уушигны цулцангийн эс 2. Өөрийн генетик материалтай, эсийн удамшлын элементээс ангид бие даан транскрипци, трансляци явуулах чадвартай эсийн эрхтэнцэрийг сонгоно уу A. Вакуоль B. Хлоропласт C. Пероксисом D. Бөөмийн бүрхүүл 3. Бөөмийн сүвийн үүрэг юу вэ? A. Уураг нийлэгжүүлэх B. ДНХ молекулыг хамгаалах C. АТФ молекул нийлэгжүүлэх D. Бодисын шилжилтийг хянах 4. Митохондрийн бүтэц болон үйл ажиллагааны талаар зөв тодорхойлсоныг нь сонгоно уу? Бүтэц Үйл ажиллагаа A Давхар мембрант Уургийн нийлэгжил B ДНХ агуулна Чөлөөт репликаци явуулна C Мембран сайн нугаларсан Ус зөөвөрлөнө D Бөөмгүй Гадаргуугийн талбайг ихэсгэнэ 5. Цусны улаан эсийн мембран ус, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий болон глюкозыг нэвтрүүлэх ба бусад бодисуудыг орох боломжгүй. Энэ мембраныг хэрхэн нэрлэх вэ? A. Нэвчимхий B. Хагас-нэвтрүүлэгч C. Холбоогүй D. Нэвтрүүлэгч 6. Эсээс гадагш ялгарах шүүрлийн уургуудыг савлах, өтгөрүүлэх үүрэгтэй эрхтэнцэр аль нь вэ? A. Цитоскелетон B. Эсийн мембран C. Лизосом D. Гольджийн аппарат 7. Дараах органик молекулуудын аль нь нэг төрлийн мономеруудаас тогтох вэ? A. Цардуул B. Олигосахар C. Полипептид D. Нуклейн хүчил 8. Ургамлын эсийн хана ямар молекулаас тогтох вэ? A. Нуклейн хүчил B. Уураг C. Липид D. Нүүрс-ус 9. ДНХ-ийн бүтцийн хэсгүүдийг нэрлэнэ үү. A. Азотлог суурь - амин бүлэг - фосфорын хүчлийн үлдэгдэл B. Азотлог суурь - нүүрс ус - фосфорын хүчлийн үлдэгдэл C. Азотлог суурь - нүүрс ус - карбоксил бүлэг D. Азотлог суурь - липид - фосфорын хүчлийн үлдэгдэл 10. ДНХ хоёрлогдох буюу репликацийн үед оролцдоггүй энзимийг олно уу A. Лигаза B. Праймаза C. Топоизомераза D. Урвуу транскриптаза 11. Эсийн мембран дээр байрлах гликопротеин ямар үүрэгтэй вэ?

Transcript of 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар...

Page 1: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

1

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Санамж: Нэгдүгээр даалгавар нийт 68 оноотой

бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно.

Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг сонгож

хариултын хуудасны эхний хэсгийг бөглөнө үү.

1. Дараах эсийн төрлүүдийн алинд нь гольджийн аппарат чухал вэ? A. Улаан эс B. Булчингийн эс C. Лангерхансын арлын эс D. Уушигны цулцангийн эс

2. Өөрийн генетик материалтай, эсийн

удамшлын элементээс ангид бие даан транскрипци, трансляци явуулах чадвартай эсийн эрхтэнцэрийг сонгоно уу A. Вакуоль B. Хлоропласт C. Пероксисом D. Бөөмийн бүрхүүл

3. Бөөмийн сүвийн үүрэг юу вэ?

A. Уураг нийлэгжүүлэх

B. ДНХ молекулыг хамгаалах

C. АТФ молекул нийлэгжүүлэх

D. Бодисын шилжилтийг хянах

4. Митохондрийн бүтэц болон үйл

ажиллагааны талаар зөв тодорхойлсоныг нь сонгоно уу?

Бүтэц Үйл ажиллагаа

A Давхар мембрант Уургийн нийлэгжил

B ДНХ агуулна Чөлөөт репликаци явуулна

C Мембран сайн нугаларсан

Ус зөөвөрлөнө

D Бөөмгүй Гадаргуугийн талбайг ихэсгэнэ

5. Цусны улаан эсийн мембран ус,

хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий болон глюкозыг нэвтрүүлэх ба бусад бодисуудыг орох боломжгүй. Энэ мембраныг хэрхэн нэрлэх вэ? A. Нэвчимхий

B. Хагас-нэвтрүүлэгч C. Холбоогүй D. Нэвтрүүлэгч

6. Эсээс гадагш ялгарах шүүрлийн

уургуудыг савлах, өтгөрүүлэх үүрэгтэй эрхтэнцэр аль нь вэ? A. Цитоскелетон B. Эсийн мембран C. Лизосом D. Гольджийн аппарат

7. Дараах органик молекулуудын аль нь

нэг төрлийн мономеруудаас тогтох вэ? A. Цардуул B. Олигосахар C. Полипептид D. Нуклейн хүчил

8. Ургамлын эсийн хана ямар молекулаас тогтох вэ? A. Нуклейн хүчил B. Уураг C. Липид D. Нүүрс-ус

9. ДНХ-ийн бүтцийн хэсгүүдийг нэрлэнэ

үү. A. Азотлог суурь - амин бүлэг -

фосфорын хүчлийн үлдэгдэл

B. Азотлог суурь - нүүрс ус -

фосфорын хүчлийн үлдэгдэл

C. Азотлог суурь - нүүрс ус -

карбоксил бүлэг

D. Азотлог суурь - липид - фосфорын

хүчлийн үлдэгдэл

10. ДНХ хоёрлогдох буюу репликацийн

үед оролцдоггүй энзимийг олно уу A. Лигаза B. Праймаза C. Топоизомераза D. Урвуу транскриптаза

11. Эсийн мембран дээр байрлах

гликопротеин ямар үүрэгтэй вэ?

Page 2: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

2

A. Хүлээн авуурын B. Эс-эсээ таних маркер C. Эсийн хоорондох холбоог хангах D. Эсийн бодисын солилцоог дэмжих

12. Дараах шинжүүдээс аль нь

митохондри болон хлоропластын хоёуланд нь тохирохгүй вэ? A. Рибосом агуулна B. АТФ нийлэгжүүлнэ C. Хоёулаа бодис нийлэгжүүлнэ D. Хоёулаа ургамлын эсэд байна

13. Эукариот эс нь прокариот эсээс

дарааах шинжээр ялгаатай. Учир нь

эукариот эс нь:

A. Хэмжээний хувьд илүү жижиг

B. Хагас нэвтрүүлэгч мембрантай

C. Үржлийн өндөр идэвхитэй

D. Давхар мембран бүхий бөөмтэй

14. Зүрхний өвөрмөц хөндлөн судалт

булчингийн эсүүдэд дараах

эрхтэнцэрүүдийн аль нь хамгийн их

хэмжээгээр байх боломжтой вэ?

A. мРНХ

B. Лизосом

C. Митохондри

D. Гольджийн аппарат

15. Эсийн плазман (сийвэнгийн) мембран

нь дараах бүтэцтэй:

A. Уургийн молекулууд туйлт

хэсгүүдээрээ мембраны гадна талд

хоймсон (хос) давхаргыг үүсгэн

байрлана

B. Туйлгүй сүүлнүүд нь мембраны

дотор талын хэсгийг бүрдүүлсэн

липидийн хос давхаргаас тогтоно

C. Липидийн молекулууд нүүрс-усны

хос давхаргуудын хооронд

байрлана

D. Уургийн молекулууд нь туйлтай

болон туйлгүй сүүлнээс тогтоно

16. Ургамлын эсэд агуулагдах ямар

молекул нарнаас гэрлийн энергийг

шингээн авдаг вэ?

A. Глюкоз

B. Нүүрсхүчлийн хий

C. Хлорофилл

D. Аденозин трифосфат

17. Р.Франклины рентген туяаны

тархалтыг ашиглан авсан ДНХ

молекулын дүрсийг зурагт үзүүлжээ.

Энэхүү нотолгоо нь Ж.Уатсон болон Ф.Крик нарын судалгааны ажилд хэрхэн нөлөөлсөн (ашиглагдсан) вэ? A. ДНХ-ийн бүтэц, загварыг

тодорхойлох B. ДНХ-г бүтээдэг 4 төрлийн азотлиг

суурийг илрүүлэх C. ДНХ нь удамшлын шинжийг

хадгалан дамжуулагч молекул болохыг батлах

D. Бэлгийн эсүүдийн үүслийн үед ялгаатай генүүдийн салалт бие даан тусдаа явагддаг тухай онолыг хөгжүүлэх

18. Дараахаас аль нь үр тогтолтийн үеийн

хромосомын тооны өөрчлөлтийг зөв

илэрхийлсэн байна вэ?

A. n + n 2n

B. 2n n + n

C. n n

D. 2n 2n

Page 3: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

3

19. Зарим могойн хор нь цусны улаан

эсүүд эсвэл эдийг задлах энзимүүдийг

агуулах тул амь насанд аюултай.

Могойд хатгуулсаны дараа авах арга

хэмжээнүүдээс аль нь тухайн хорны

үйлчилгээг хамгийн сайн удаашруулах

вэ?

A. Могой хатгасан талбайд мөс

тавина

B. Хангалттай их хэмжээгээр ус

уулгана

C. Могой хатгасан талбайн цусны

эргэлтийг нэмэгдүүлнэ

D. Бөөлжиж хорыг гадагшлуулах үйл

явцыг дэмжиж өгнө

20. Бие махбод (организм)-ын эсийн

түвшинд явагддаг үйл явцыг зурагт

үзүүлжээ.

Энэхүү үйл явцыг нэрлэнэ үү?

A. Мейоз

B. Митоз

C. Эндоцитоз

D. Экзоцитоз

21. Г.Мендель нь бэлгийн эсүүд

удамшлын шинж тэмдгүүдийн зөвхөн

нэг хүчин зүйлийг (хувилбарыг)

агуулна хэмээн таамагласан байдаг.

Энэхүү таамаглал нь ямар

судалгаагаар нотлогдсон вэ?

A. Гаплоид эсүүд митозоор үүснэ

B. Диплоид эсүүд митозоор үүснэ

C. Гаплоид эсүүд мейозоор үүснэ

D. Диплоид эсүүд мейозоор үүснэ

22. Аль нь байгалийн шалгаралыг хамгийн

зөв тодорхойлсон байна вэ?

A. Тухайн орчиндоо ашигтай генетик

вариаци бүхий организмууд мэнд

үлдэх ба цааш амжилттай үржинэ

B. Популяци тухайн амьдрах

орчныхоо бүхий л нөөцийг

дангаараа эзэмшиж бусад

зүйлүүдийг шилжихэд хүргэнэ

C. Бүлгэмдлийн бүх гишүүд одоо

байгаа бүх нөөцөө хамтдаа

ашиглах ба тодорхой чиглэлээр

шилжилт хийнэ

D. Зүйлийн доторх хамгийн том

биетэй организмууд нь үр удмаа

үлдээх боломж өндөр байна

23. Энерги гаргаж авахын тулд шим

тэжээлийн бодисыг задласнаар

нүүрсхүчлийн хий үүснэ. Дараах

эрхтэн тогтолцоонуудын аль хослол

нь бие махбодиос нүүрсхүчлийн хийг

гадагшлуулахад оролцох вэ?

A. Дотоод шүүрэл болон цусны

эргэлтийн тогтолцоо

B. Цусны эргэлтийн болон амьсгалын

тогтолцоо

C. Амьсгалын болон дотоод

шүүрлийн тогтолцоо

D. Нөхөн үржихүйн болон ялгаруулах

тогтолцоо

24. Дараахаас аль нь өсч үржихдээ

өөрийн уургийг нийлэгжүүлж чадахгүй

тул эзэн эсийг ашигладаг вэ?

A. Бактери

B. Протозоа

C. Вирус

D. Хөх ногоон замаг

Page 4: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

4

25. Амьсгалын эрхтэн тогтолцооний ямар

үйл явц мэдрэлийн системийн хяналт

дор явагдах вэ?

A. Уушгинд байгаа хүчилтөрөгчийн

хэмжээг тохируулах

B. Амьсгалын булчингийн үйл

ажиллагааг удирдан зохицуулах

C. Хийн солилцоог нэмэгдүүлэхийн

тулд энзимийг чөлөөлөх

D. Цусны эргэлтийн тогтолтоотой

хийн солилцоо хийх

26. Зурагт хүний хоол боловсруулах

тогтолцоог үзүүлжээ. Дараах бүтцийн

хэсгүүдээс хаана глюкоз хамгийн их

хэмжээгээр шимэгдэж цусны судас руу

орох вэ?

27. Бактер болон вирусээр үүсгэгдсэн

халдварт өвчинүүд антибиотиктэй

хэрхэн харилцан нөлөөлдөг вэ?

A. Аль аль нь антибиотикт хариу

үйлдэл үзүүлэхгүй

B. Хоёулаа антибиотикт харуй үйлдэл

үзүүлнэ

C. Вирусын халдварт өвчний үед

антибиотикт хариу үйлдэл үзүүлнэ,

бактерт илрэхгүй

D. Бактерийн халдварт өвчний үед

антибиотикт хариу үйлдэл үзүүлнэ,

вируст илрэхгүй

28. Зурагт үзүүлсэн мэдээллийн дагуу дүн

шинжилгээ хийнэ үү.

Дараах амьтадын бүлгүүдийн аль нь

Цэрдийн галавын үед зүйлийн олон

янз байдлаараа хамгийн баялаг

байсан вэ?

A. Динозавр

B. Матар

C. Могой

D. Гүрвэл

29. Нуур, цөөрмийн усан сангийн анхдагч

бүтээгч нь ногоон замаг Спирогира,

анхдагч хэрэглэгч нь жижиг доод хавч

хэлбэртэн Дафни, хоёрдогч хэрэглэгч

нь жижиг зоодой загас, гуравдагч

хэрэглэгч нь том загас алгана загас

байв. Хэрэв пестицидийн нөлөөгөөр

тухайн бүлгэмдэлд Дафни байхгүй

болсон бол ямар өөрчлөлт гарахыг

таамаглана уу?

A. Спирогира-гийн популяци бүрэн

устана

B. Зоодой загасны популяцийн

хэмжээ нэмэгдэнэ

C. Дафни-ийн популяци өөр зүйлээр

хооллоно

D. Алгана загасны популяцийн

хэмжээ буурна

Page 5: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

5

30. Галт уул дэлбэрсэний улмаас түүний

ойр орчмын их хэмжээний газар

үнсээр хучигдав. Доорхи зургийг

сайтар ажиглан дэлбэрэлтийн

дараагаар хоёрдогч сукцесс хэрхэн

явагдсаныг зөв дараалуулна уу?

A. X, Y, Z, W

B. Z, X, Y, W

C. W, Y, X, Z

D. Z, Y, W, X

31. 100 жилийн өмнө туулайг Австрали

тивд аваачсаны дараа хөдөө аж ахуйд

маш их хэмжээний хохирол учруулсан.

Тухайн нутгийн ургамлаар хооллогч

унаган зүйлүүдийг шахах замаар

туулайн популяцийн хэмжээ ихээхэн

өсчээ. Тэдний тоо толгой хэрхэн

нэмэгдсэнийг хамгийн оновчтой

тайлбарласан хариултыг сонгоно уу?

A. Туулайн үхлийн эрчим өндөр

B. Тэнд цөөн тооны махчид байсан

C. Туулайг нэмэлтээр дахин авчирж

нутагшуулсан

D. Туулайтай идэш тэжээлийн

өрсөлдөгчид олон байсан

32. Доорхи зурагт 1900 оноос хойшхи

төрөлт болон үхэл хорогдлын эрчмийг

үзүүлжээ.

1900-аас 2000 он хүртэл, популяцийн

хэмжээ:

A. Нэмэгдсэн

B. Буурсан

C. Хэвэндээ хадгалагдсан

D. 1930 оныг хүртэл өсөөд, дараа нь

буурсан

33. Эсийн амьсгалын эхний шат буюу

“гликолиз”-ийн урвалын нийлбэр тэгшитгэлээр нийт хэдэн молекул АТФ үүсэх вэ?

A. 1АТФ B. 2АТФ C. 3АТФ D. 4АТФ

34. Эсийн амьсгалын үед Кребсийн

мөчлөгт урвал хаана явагдах вэ?

A. Хлоропласт

B. Бөөм

C. Лизосом

D. Митохондр

Page 6: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

6

35. Фотосинтезийн эхний шатанд

хлоропласт нь ..................байна

A. Гэрлээс хамааралтай

B. Темперартураас хамааралтай

C. Глюкозоос хамааралтай

D. АТФ-ээс хамааралтай

36. Фотосинтезийн урвал ашиглагдах

нүүрсхүчлийн хий болон усны

харьцааг тодорхойл?

A. 6:3

B. 1:6

C. 1:1

D. 2:5

37. Ганц эсийн цитоплазмд маш олон

тооны энзимүүд байрлана. Энзимийн

өвөрмөц үйлчилгээ хэрхэн илрэх вэ?

A. Ялгаатай энзимүүүд цитоплазмын

өвөрмөц хэсэгт нийлэгжинэ

B. Ихэнх энзимүүд олон төрлийн

урвалыг хурдасгана

C. Энзим өөрийн өвөрмөц

субстраттай холбогдон урвалыг

хурдасгана

D. Энзим өвөрмөц субстратаз

рибосомоор зөөгдөж хүрнэ

38. Мальтоз нь мальтаза энзимийн

нөлөөгөөр глюкозын молекулд

хувирна. Дараахаас аль нь урвалын

хурдыг удаашируулах вэ?

A. Мальтазаг нэмэх

B. Мальтозыг нэмэх

C. Глюкозыг багасгах

D. Усаар шингэлэх

39. Аль нь уураг ихээр агуулсан хүнсний

бүтээгдэхүүн бэ ?

A. Талх, шош, мах, өндөг

B. Мах, өндөг, шош, бяслаг

C. Бяслаг, төмс, загас, жимс

D. Какао, зайрмаг, мах, ааруул

40. Ургамлын навчны амсрын эсийн бөөм

28 хромосомтой бол энэ ургамлын

дохиурт үүсэх тоосны эс хэдэн хромосомтой, ямар бүрдэлтэй байх вэ? A. 14, гаплоид B. 28, гаплоид C. 14, диплоид D. 28, диплоид

41. Шавжаар тоос хүртдэг ургамлын

онцлогийг сонгоно уу.

A. ҮБО-ны амсар өдлөг

B. Цэцгийн өнгө үзэмж муу

C. Тоосны гадаргуу гөлгөр

D. Тоос нь барзгар гадаргуутай

42. Нохой хошуу, Монос аль ангийн ямар

овогт хамаарах вэ?

A. Хос талт үрт ургамлын холтсон

цэцэгтний овог

B. Хос талт үрт ургамлын саргайн

овог

C. Нэг талт үрт ургамлын үетний овог

D. Нэг талт үрт ургамлын сараан

43. Хөрсний бэлэн шим бодисоор

хооллодог амьд биеийг ....................

гэдэг

A. Сарнай

B. Халгай

C. Замаг

D. Сапрофит мөөг

44. Замаг, мөөг хоёрын симбиоз амьдралын дүнд үүсч хөгжсөн ургамал аль нь вэ? A. Хөхөө маалинга B. Балуун шивэрсэн C. Хусны онгол D. Навчраа

45. Ургамлын үндэсний үсэнцэрийн

эсүүдээс ус болон эрдэс бодис зөөгдөх

апопласт ба симпласт замуудыг

Page 7: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

7

үндэсний хөндлөн огтлолын зурагт

үзүүлжээ. Симпласт замыг

тодорхойлно уу?

A. Эсүүдийн хоорондох ханын дагуу

шилжих

B. Эсүүдийг дамжин тэдний

плазмодесматагаар шилжих

C. Дээрхи хоёрын али алинаар нь

буюу холимог хэлбэрээр шилжих

D. Аль нь ч биш

46. Фотосинтезийн тухай тодорхойлолтуудыг анхааралтай уншаад зөв хариуг сонгоно уу? A. Фотосинтезийн үндсэн нөсөө болох

хлоропласт зөвхөн навчинд бий. B. Фотосинтезийн гэрэлтэй үе

хлоропластын стром дотор явагдана.

C. Фотосинтезийн процесс гэрэлтэй ба харанхуй гэсэн 2 үе шаттай явагдана

D. Фотосинтезийн урвалд гаднаас шингээсэн нүүрсхүчлийн хий сахар болж хувирахыг гэрэлтэй үед хамруулна

47. Үст хиг хэмээх ургамал намгархаг газарт ургадаг бөгөөд тэжээлийн хэрэгцээгээ хангахын тулд ямар зохилдолгоотой болсон байдаг бэ? A. Агаарын азотоор хооллох B. Дүрс хувирсан навчаар шавж барих C. Азот фиксацлагч бактертай

симбиоз үүсгэх D. Микориз үүсгэгч мөөгтэй хамтран

амьдрах

48. Аль нь ургамлын өсөлтийг удаашруулдаг даавар вэ? A. Абсцизын хүчил B. Ауксин C. Гиббереллин D. Цитокинин

49. Deuterostomia буюу хоёрдогч амны сүвт амьтан A. Хөвчтөн B. Үе хөлтөн C. Хөндий биетэн D. Цагираг хорхой

50. Амьдралынхаа турш хөвчтэй

амьтаныг сонгоно уу?

A. Асцид

B. Ланцетник

C. Аварга загас

D. Алгана загас

51. Зүрхэнд зөвхөн венийн цус ирдэг

амьтан аль нь вэ?

A. Загас

B. Шувуу

C. Мөлхөгч

D. Хоёр нутагтан

52. Ктеноид хайрстай загасыг сонгоно уу?

A. Цагаан загас

B. Алгана загас

C. Цурхай загас

D. Хилэм загас

53. Үр хөврөлийн үедээ амнион давхарга

байхгүй амьтаныг сонгоно уу?

A. Мэлхий

B. Яст мэлхий

C. Тоншуул

D. Нугасан хошуут

54. Өрцтэй амьтаныг нэрлэнэ үү?

A. Мэлхий

B. Яст мэлхий

C. Тоншуул

D. Нугасан хошуут

Page 8: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

8

55. Элэгний үүдэн венийн цусны урсгалын чиглэлийг тодорхойлно уу? A. Элэгнээс нойр булчирхай B. Элэгнээс зүрх рүү C. Нарийн гэдэснээс элэг рүү D. Нарийн гэдэснээс нойр булчирхай

руу

56. Хоол боловсруулах энзим болон

тухайн энзимийн нөлөөгөөр үүсэх

бүтээгдэхүүн бодисын зөв харгалзааг

ол

Энзим Бүтээгдэхүүн

A Амилаза Мальтоз

B Пепсин Полипептид

C Липаза Фруктоз

D Мальтаза цардуул

57. Ходоодон дахь давсны хүчил (HCl)-

ийн үүрэг юу вэ? A. Энзимийг идэвхижүүлнэ

B. Ходоодны перисталс хөдөлгөөнийг

эхлүүлнэ

C. Хоол тэжээлийн зүйлийг

устөрөгчгүйжүүлнэ

D. Энзимүүдийг денутарацид оруулна

58. Хоол боловсруулалтанд цөсний гүйцэтгэх үүргийг ол A. Хоол тэжээлийн бодисын

шимэгдэлтэнд туслах B. Хоол боловсруулах энзимүүдийг

идэвхижүүлэх C. Ходоодны хүчиллэгийг

саармагжуулах D. Өөх тосыг жижиг өөхөн дуслууд

болгон задлах

59. Дараачийн үр удамдаа шинж

тэмдгийн салалт үзүүлдэг удамшлын

хувьд эрлийз бие махбодыг юу гэж

нэрлэдэг вэ?

A. Доминант

B. Гомозигот

C. Рецессив

D. Гетерозигот

60. Хоёр хос альтернатив шинжээр ялгаатай бодгалуудыг эвцэлдүүлэхэд шинж тэмдэгийн аль нэг нь бүрэн бус ноёлж байв. Тэгвэл F2-т хэдэн янзын фенотип илрэх вэ?

A. 4 B. 6 C. 9 D. 12

61. AaBB х AaBb гэсэн эвцэлдүүлэгээс “Aabb” генотиптэй бие ямар харьцаагаар үүсч болохыг тодорхойлно уу A.1/8 B. 3/8 C. 1/16 D. Боломжгүй

62. 4 шинжээр гетерозигот биеэс хэдэн

төрлийн гамет үүсэх вэ? A. 8 B. 16 C. 32 D. 64

63. Харди-Вайнбергийн хуулийн дагуу

дараахаас аль нь популяцид буй рецессив гомзигот биеүдийг илэрхийлэх вэ? A. p B. q C. q2 D. 2pq

64. 10’000 бодгаль бүхий нэгэн популяцид

А генийн давтамж 0.4 бол гомозигот(aа) генотиптэй биеүдийн тоог ол. A. 1600 B. 2400 C. 3600 D. 4800

65. мРНХ-ийн молекулын азотлог

сууриудын гурвалсан дарааллын

дагуу рибосом дээр уураг нийлэгжих

үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Трансляци

B. Трансдукци

C. Транскрипци

D. Трансформаци

66. Дараах зургийг ажиглан эсийн митоз хуваагдлын ямар үе шат болохыг нэрлэнэ үү.

Page 9: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

9

A. Анафаз B. Метафаз C. Телофаз D. Профаз

67. Дараах зурагт сээр нуруутан амьтдын

өмнөд мөчдийн ясыг харуулав. Энэ нь

жишил-анатомын баталгааны ямар

хэлбэрийг тодорхойлж буйг нэрлэнэ

үү.

A. Атавизм (Өвгийн шинж илрэх)

B. Аналоги эрхтэн

C. Гомологи эрхтэн

D. Рудимент эрхтэн (Үлдэц эрхтэн)

68. Үр тогтож зигот үүссэнээр хөврөлийн

хөгжил эхэлдэг. Дараах зураг хүний

хөврөлийн хөгжлийн ямар үе шат

болохыг тодорхойлно уу

A. Жижигрэн хуваагдал

B. Морул

C. Бластул

D. Гаструляци

ХОЁРДУГААР ХЭСЭГ. ОЛОН СОНГОЛТТОЙ БҮТЭЭХ ДААЛГАВАР

Page 10: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

10

Санамж: Хоёрдугаар хэсэг нийт 4

даалгавартай. Даалгавар тус бүр 8 оноотой

буюу нийт 32 оноотой болно. Даалгаврыг

гүйцэтгэхдээ хариултын хуудасны 2-р хэсгийн

тохирох нүдэнд бөглөнө үү.

2.1. Дугаар бүхий эсийн эрхтэнцэрийг

тэдний тодорхойлолттой зөв

харгалзуулна уу?

1 2 3

Бөөм Мембран ЭПТ

4 5 6

Гольдж Хлороплас

т

Рибосом

7 8 9

Центроил

ь

Бөөмхөн Митохондр

и

I. Фотосинтез явуулдаг эрхтэнцэрийг (a)

сонгоно уу?

II. Лизосомыг үүсгэдэг эрхтэнцэрийг (b)

сонгоно уу?

III. 7 нм зузаантай, сонгон нэвтрүүлэх

хоригийг (c) сонгоно уу?

IV. Амьтан болон ургамлын эсэд АТФ

нийлэгжүүлдэг эрхтэнцэрийг (d)

сонгоно уу?

V. Эсийн хуваагдлын үеийн эрүүлийн

утаслаг үүсгэдэг бүтцийг (e) сонгоно

уу?

VI. Эсийн үйл ажиллагааг хянадаг, ДНХ

молекул агуулах бүтцийг (f) сонгоно

уу?

VII. Рибосомыг үүсгэдэг бүтцийг (g)

сонгоно уу?

VIII. 25 нм орчим диаметртэй эрхтэнцэрийг

(h) сонгоно уу

2.2. Биологийн макромолекулуудын

талаарх мэдээлэл хүснэгтэд өгөгджээ.

Доорхи өгөгдсөн мэдээллийг

хүснэгтийн тохирох нүдэнд зөв

харгалзуулна уу

1. Хүхэр 2. Липид 3. Фосфор

4. Нүүрс-ус 5. Нуклеотид

6. Аминхүчил 7. Полипептид

8. Хүчилтөрөгч 9. Нуклейн хүчил

Нэршил Бүтэц Нэгж

хэсэг

Агуулагдах

элемент

(a)

моносахар (b)

(c)

Глицерин,

тосны

хүчил

Нүүрстөрөгч

Устөрөгч

хүчилтөрөгч

Уураг

(d) (e)

(f)

(g) (h)

2.3. Байгаль дээрхи хэвийн жимсний ялаа

(Drosophila melanogaster) судал бүхий

хэвлий, хэвлийн хэсгээс илүү гарсан

урт шулуун далавч, нүдтэй байна.

Эдгээр шинж тэмдгүүдэд гарсан олон

төрлийн мутаци жимсний ялаанд

илэрнэ.

Нүд Байна Байна Байхгүй байхгүй

Хэвли

й

Судалта

й

Хар Судалта

й

судалта

й

Далав

ч

Урт Урт Урт Богино

Зурагт хэвийн жимсний ялаа болон бусад

рецессив хэлбэрээр илэрдэг 3 төрлийн

мутацийн хэлбэрийг үзүүлсэн байна.

Page 11: 6. 1. 2. 7. - ubempathy.mnubempathy.mn/wp-content/uploads/2017/11/bio_11.pdfa Давхар мембрант Уургийн ...

Биологийн даалгавар 11-р анги 2016-2017 оны хичээлийн жил

11

Хар хэвлийтэй, нүдтэй болон судалт

хэвлийтэй, нүдгүй ялаануудыг

хооронд нь үржилд оруулахад

▪ хар хэвлийтэй, нүдтэй;

▪ хар хэвлийтэй нүдгүй;

▪ судалтай хэвлийтэй, нүдтэй;

▪ судалтай хэвлийтэй нүдгүй үр

удмууд гарч гарчээ.

Хүснэгтэд өгөгдсөн генотипийн

мэдээллийг ашиглан дараах

хариултуудад хариулна уу?

1 2 3

eeaa Eeaa eA

4 5 6

Ea EeAa eeAa 7

ea

I. Хар хэвлийтэй, нүдтэй ялааны (a)

генотипийг сонгоно уу?

II. Судалт хэвлийтэй, нүдгүй ялааны

(b) генотипийг сонгоно уу?

III. Байгаль дээрхи хэвийн жимсний

ялааны (c) генотипийг сонгоно уу?

IV. Хар хэвлийтэй нүдтэй ялааны (d)

генотипийг сонгоно уу?

V. Судалт хэвлийтэй, нүдтэй ялааны

(e) генотипийг сонгоно уу?

VI. Хар хэвлийтэй, нүдтэй ялааны

гаметын хувилбарыг (f) сонгоно уу?

VII. Судалт хэвлийтэй, нүдгүй ялааны

гаметын хувилбарыг (g) сонгоно

уу?

VIII. Хар хэвлийтэй, нүдтэй болон

судалт хэвлийтэй, нүдгүй

ялаануудын аль алинд нь илэрдэг

гаметын хувилбарыг (h) сонгоно

уу?

2.4. Зурагт бөөрний бүтэц, үйл

ажиллагааны нэгж болох нефроныг

үзүүлсэн ба түүний бүтцийн хэсгүүдийг

харгалзуулан нэрлэнэ үү?

I. Генлийн гогцоог (a) сонгоно уу?

II. Цуглуулах сувгийг (b) сонгоно уу?

III. Бөөрний түүдгэнцэрийг (c) сонгоно уу?

IV. Эфферент артериолыг (d) сонгоно уу?

V. Холын тахир сувганцарыг (e) сонгоно

уу?

VI. Бөөрний капсулд орох судсыг (f)

сонгоно уу?

VII. Глюкоз хаана (g) цус руу эргэн

шимэгддэг вэ?

VIII. Ихэнх усны молекулууд хаана (h) цус

руу эргэн шимэгддэг вэ?