төрөлт

13
Төрөлт ЭХЭМҮТ эмч Батсайхан 2014 он

Transcript of төрөлт

Page 1: төрөлт

Төрөлт

ЭХЭМҮТ эмч Батсайхан

2014 он

Page 2: төрөлт

Тодорхойлолт

Ураг ихсийн хамт умайгаас төрөх замаар гарах физиологийн үйл ажиллагаа юм.

Page 3: төрөлт

Төрөлтийн ямар үе шатууд байдаг вэ?

Төрөлтийн нэгдүгээр үе умайн жигд базлалтаар эхлэж базлалтын дүнд умайн хүзүү бүрэн нээгдсэнээр дуусна. Энэ үеийг дотор нь: эрт (далд) үе, идэвхтэй үе гэж хоёр хуваан үздэг.Эрт үед умайн хүзүү зөөлөрч богиносон 4 см хүртэл нээгддэг. Харин идэвхтэй үед умайн базлалт илүү хүчтэй удаан үргэлжилсэн болох бөгөөд умайн хүзүү илүү хурдтай нээгддэг. Энэ үеийн сүүлчээр ураг доошилж ургийн толгой аарцгийн хөндийд орж ирдэг.

Page 4: төрөлт

Төрөлтийн хоёрдугаар үе умайн хүзүү бүрэн нээгдэхэд эхлэж хүүхэд гарснаар дуусна. Энэ үеийг зарим үед дүлэлтийн үе гэж нэрлэдэг.Төрөлтийн гуравдугаар үе буюу төгсгөлийн үе хүүхэд төрсний дараагаас эхлэн ихэс умайн хананаас салж гарснаар дуусна. 30минут хүртэл үргэлжилнэ.

Page 5: төрөлт
Page 6: төрөлт
Page 7: төрөлт

Төрөлтийн 3р үеийг идэвхитэй удирдах

Ихэс салсан шинж илэртэл хүлээнэ. /30 мин хүртэл/ Хүйнээс баруун гараар барьж зөөлөн татна. Зүүн гараар умдаг ясны дээр умайг дээш нь түлхэнэ. Хүйнээс аажим татан ихсийг гаргаад шалгаж үзнэ.

Page 8: төрөлт

Төрөлтийн дараах үе

Ихэс гарсны дараагаар умай хүчтэй агшдаг. Энэ үед умайн ёроол таны хүйсний түвшинд мэдрэгддэг. Эмч болон эх баригч умайн агшилтийг үечилсэн байдалтай шалгадаг бөгөөд хэрэв сул байвал массаж хийх болно. Умайн агшилтын үед ихэс байрлаж байсан талбайн судсууд шахагдан хаагдаж цус алдах эрсдэлээс сэргийлдэг тул энэ нь чухал ач холбогдолтой. Хэрэв умайн агшилт муу байвал эдгээр судаснуудаас цус гаралт үргэлжлэн явагддаг.

Page 9: төрөлт

Хүүхэд төрмөгц умайн агшилтыг дэмжих зорилгоор окситоцин 10 ед тарьдаг.Төрсний дараагаар хүүхдийг амлуулдаг. Хүүхэд хөхүүлэх үед таны өнчин тархины урд хэсгээс окситоцин ялгардаг бөгөөд энэ дааврын нөлөөгөөр умайн агшилт улам сайжирна.Ихэс гарсний дараагаар анхан төрөгч болгоны умайн хүзүү, үтрээний хананд урагдал үүссэн эсэхийг шалгаж үздэг. Урагдал язрал байвал өвдөлт намаасны дараагаар оёдол тавьна.

Page 10: төрөлт

Төрөлт болгон адилгүй байдаг бөгөөд төрөлтийн үргэлжлэх хугацаа хэлбэлзэлтэй байдаг. Анхны төрөгчийн төрөлт давтан төрөгчийнхтэй харьцуулахад удаан үргэлжилдэг.

Анхан төрөгч 12-14 цаг

Давтан төрөгч 10-12цаг

Page 11: төрөлт
Page 12: төрөлт

Аюултай шинж тэмдэг

• Толгой эргэх, арьс салст гэнэт цайх, ядарч сульдах

• Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх• Толгой шилэн хүзүүгээр өвдөх, нүд

бүрэлзэх,аюулхай орчимд өвдөх, дотор муухай оргих /даралт ихсэх, хожуу хордлого/

• Таталт /хожуу хордлогын хүнд хэлбэр/ • Үтрээнээс шингэн цус урсаж гарах

Page 13: төрөлт

Баярлалаа