МСС

4
МСС-гийн төслүүд амжилттай хэрэгжиж байна: “ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ” ӨДӨРЛӨГ Монголын Мянганы Сорилтын Сан, МҮОНРТелевиз, Хэнтий аймгийн ЗДТГазар, ЭМГазартай хамтран “Идэвхтэй хөдөлгөөн- Эрүүл зохистой хооллолт” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр ЕБС-иудын сурагчдын үдийн завсарлагааны дасгал хөдөлгөөн, аймгийн ЗДТГазар, ОБГазар, НЭмнэлэг, Цагдаагийн газрын ажилтан албан хаагчдын ажлын байран дахь дасгал хөдөлгөөн, Хэрлэн сумын ахмад настангуудын хийн дасгал, “Зөв эргэлт төвлөрөл” бясалгалын үзүүлэх тоглолт боллоо. Мөн “Хэнтий-Ус” ХХК, “Хаш тун” эмнэлэг, ХХААЖДҮГазар, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд эрүүл зохистой хоолны үзэсгэлэн гаргалаа. Өдөрлөгт Нэгдсэн эмнэлэг, “Хаштун” эмнэлэг, ХХААЖДҮГазар, ОБГазар, Цагдаагийн газар, “Хэнтий-Ус”, “Эрүүл амьдрал- Ногоон дэлхий” ТББ болон Хэрлэн сумын ЕБСургууль, цэцэрлэгүүдээс 800 гаруй хүн оролцлоо. АЙМГИЙН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДАД ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ СЭРГЭЭХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сургалтын хөтөлбөрийг ТГ-ын даргаар батлуулан ЗДТГ-ын 39 албан хаагчдын дунд 2 удаа сургалт явууллаа. ЭМГ-ын мэргэжилтэн сургалтын удирдлага зохион байгуулалтын талаар болон цаашид хамтарч хийх ажлын талаар танилцуулж сургалтын үйл ажиллагаа эхэллээ. ЭМГ-ын мэргэжилтэн Д.Дашнамжилмаа, Н.Золоо, Д.Баасандорж нар “Эрүүл хооллолт”, “Тамхины хэрэглээ- гарах арга зам” сэдвээр, дотрын эмч Мөнхсайхан “Артерийн гипертензия”, “Чихрийн шижингээс сэргийлье”, төслийн зохицуулагч Г.Баатарчулуун “Архи түүний хор нөлөө”, “Дистресс”, “Хөдөлгөөний дутлаас сэргийлье” сэдвээр хичээл заав. Мөнхийн хайрын урсгал” ТББ-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж ажлын байранд хийх дасгалыг мэргэжлийн дасгалжуулагчаар заалгаж тогтмолжуулан ажиллаж байна. Дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулахын тулд, албан хаагчдаас бие бялдрын түвшин тогтоох сорил авч биеийн жингийн индекс гаргасны дагуу тохирох дасгалыг хийлгэж байна. Цаашид төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилго тавьж арга зүйч дасгалжуулагч багштай тохиролцлоо. Сургалтын гарын авлага сурталчилгааны материалыг “Би би” хэвлэлийн студээр хийлгэж 2012 оны 10 сарын 8-ны өдөр “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулъя” сэдэвт сургалтанд оролцогчдод тараасан. Print to PDF without this message by purchasing novaPDF (http://www.novapdf.com/)

Transcript of МСС

Page 1: МСС

МСС-гийн төслүүд амжилттай хэрэгжиж байна:

“ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ” ӨДӨРЛӨГ Монголын Мянганы Сорилтын Сан, МҮОНРТелевиз, Хэнтий аймгийн ЗДТГазар, ЭМГазартай

хамтран “Идэвхтэй хөдөлгөөн- Эрүүл зохистой хооллолт” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр ЕБС-иудын сурагчдын үдийн завсарлагааны дасгал хөдөлгөөн, аймгийн ЗДТГазар, ОБГазар, НЭмнэлэг, Цагдаагийн газрын ажилтан албан хаагчдын ажлын байран дахь дасгал хөдөлгөөн, Хэрлэн сумын ахмад настангуудын хийн дасгал, “Зөв эргэлт төвлөрөл” бясалгалын үзүүлэх тоглолт боллоо. Мөн “Хэнтий-Ус” ХХК, “Хаш тун” эмнэлэг, ХХААЖДҮГазар, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд эрүүл зохистой хоолны үзэсгэлэн гаргалаа. Өдөрлөгт Нэгдсэн эмнэлэг, “Хаштун” эмнэлэг, ХХААЖДҮГазар, ОБГазар, Цагдаагийн газар, “Хэнтий-Ус”, “Эрүүл амьдрал- Ногоон дэлхий” ТББ болон Хэрлэн сумын ЕБСургууль, цэцэрлэгүүдээс 800 гаруй хүн оролцлоо.

АЙМГИЙН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДАД ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ СЭРГЭЭХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сургалтын хөтөлбөрийг ТГ-ын даргаар батлуулан ЗДТГ-ын 39 албан хаагчдын дунд 2 удаа сургалт явууллаа. ЭМГ-ын мэргэжилтэн сургалтын удирдлага зохион байгуулалтын талаар болон цаашид хамтарч хийх ажлын талаар танилцуулж сургалтын үйл ажиллагаа эхэллээ.

ЭМГ-ын мэргэжилтэн Д.Дашнамжилмаа, Н.Золоо, Д.Баасандорж нар “Эрүүл хооллолт”, “Тамхины хэрэглээ- гарах арга зам” сэдвээр, дотрын эмч Мөнхсайхан “Артерийн гипертензия”, “Чихрийн шижингээс сэргийлье”, төслийн зохицуулагч Г.Баатарчулуун “Архи түүний хор нөлөө”, “Дистресс”, “Хөдөлгөөний дутлаас сэргийлье” сэдвээр хичээл заав.

“Мөнхийн хайрын урсгал” ТББ-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж ажлын байранд хийх дасгалыг мэргэжлийн дасгалжуулагчаар заалгаж тогтмолжуулан ажиллаж байна.

Дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулахын тулд, албан хаагчдаас бие бялдрын түвшин тогтоох сорил авч биеийн жингийн индекс гаргасны дагуу тохирох дасгалыг хийлгэж байна. Цаашид төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилго тавьж арга зүйч дасгалжуулагч багштай тохиролцлоо.

Сургалтын гарын авлага сурталчилгааны материалыг “Би би” хэвлэлийн студээр хийлгэж 2012

оны 10 сарын 8-ны өдөр “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулъя” сэдэвт сургалтанд оролцогчдод тараасан.

Print to PDF without this message by purchasing novaPDF (http://www.novapdf.com/)

Page 2: МСС

Сургалтын үеэр “Эрүүл зан үйлийг төлөвшүүлье”, “Осол гэмтлээс сэргийлье”, “Ажлын байранд

эрүүл мэндийг дэмжих тухай” ажиллагсдад болон ажил олгогчдод зориулсан мэдээллийн хуудас, “Амьдралын зөв хэвшил- авто ослоос таныг сэргийлнэ”, “Эзэгтэй таны сонголт”, “Монгол дахь халдварт бус өвчний өнөөгийн байдал”, “Ногоон гэрэл-Цагаан шугам”, “Зөвхөн гарцаар”, “Амссан л бол жолоо бүү барь”, “Бүслэхэд 2 хором ч бүслээгүйгээс хожмын харуусал”, “Эрүүл зохистой хооллолтын гэр зөвлөмж”, “Зүрх судас, чихрийн шижин өвчнөөс та сэргийлж чадна” зөвлөмжүүдээр сурталчилгааны самбар гаргалаа.

АЙМГИЙН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Аймгийн ЗДТГ-ын “Эрүүл мэндийг дэмжигч- ажлын байр” төслийн хүрээнд явган аялал зохион

байгуулах удирдамжийг ТГ-ын даргаар батлуулан аяллыг зохион байгуулав.

Аялалд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй 6 багийн 46 ажилчин, албан хаагчид оролцлоо. Үүнд: Төрийн

захиргаа удирдлагын хэлтэс “Соёмбо”, Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс “Сүлд”, Санхүү, төрийн сангийн хэлтэс “Санхүүч”, Цэргийн штаб “Стронг”, Хуульзүйн хэлтэс “Аяллын ангууч”, Нийтлэг үйлчилгээний алба “Гал” гэсэн 6 багаар зохион байгуулагдлаа.

Аяллыг Өндөрхаан хотын ТӨВ ТАЛБАЙ-НИСЭХ БУУДАЛ-ХЭРЛЭН ГОЛ гэсэн /15 км/ маршрутаар зохион байгууллаа.

Print to PDF without this message by purchasing novaPDF (http://www.novapdf.com/)

Page 3: МСС

Аялагчдын зохион байгуулалт, хувцас жигдрэлт, аяны үүргэвчинд авч явах зүйлс, эмблем, багийн

нэрний онцлог зэргийг харгалзан “Шилдэг аялагч” баг шалгаруулахад Хууль зүйн хэлтсийн “Аяллын ангууч” баг шалгарав. Удирдамжийн дагуу “Олс таталт”, “Хөгжилтэй буухиа”, багийн ахлагч нарын дунд “Би чадна” тэмцээнүүд зохион байгуулж шүүгчээр төслийн удирдагч -Тамгын газрын дарга А.Гантөмөр, нарийн бичиг шүүгчээр төслийн зохицуулагч ажиллалаа. “Хөгжилтэй буухиа” тэмцээнд багууд амжилттай жигд оролцож Цэргийн штабын “Стронг” баг, олс таталтын тэмцээнд Нийтлэг үйлчилгээний албаны “Гал” баг тус тус тэргүүллээ.

Олс таталтаар: 1-р байр – Нийтлэг үйлчилгээний газрын “Гал” баг 2-р байр – Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн “Соёмбо” баг 3-р байр – Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Санхүүч” баг Хөгжилтэй буухиаг 6 үе шаттай зохион байгуулж: 1-р байр – Цэргийн штабын “Стронг” баг 2-р байр – ТЗУХэлтсийн “Соёмбо” баг 3-р байр – НҮГ-ын “Гал” багууд тус тус эзэлж шагналыг гардуулав.

Хэнтий аймагт “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрхийн бичиг”

хөтөлбөрийн сургалт зохион байгууллаа Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах

JFPR-9136 MON төслийн хүрээнд “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрхийн бичиг” тараах, бичилт хийх журам танилцуулах сургалт зохион байгуулж аймгийн хэмжээнд 970 өрхөд эрүүл мэндийн эрхийн бичгийг тарааж байна.

Print to PDF without this message by purchasing novaPDF (http://www.novapdf.com/)

Page 4: МСС

Сургалтын хөтөлбөрийн дагуу сумдын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, багийн нийгмийн

ажилтан, ЭЭСангийн эрхлэгч, нягтлан бодогч, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, Хэрлэн сумын 3 хувийн эмийн сангийн эм зүйч нарыг оролцуулан 93 хүнд сургалт явууллаа.

Print to PDF without this message by purchasing novaPDF (http://www.novapdf.com/)