080 MNS EN 13232-5 : 2016 Railway applications. Track...

28
MNS EN 13232-5 : 2016 1 МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080 Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 5-р хэсэг: Суман шилжүүлэг MNS EN 13232-5 : 2016 Railway applications. Track. Switches and crossings Part-5: Switches Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны... дугаар сарын... -ны өдрийн... дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2016 оны... дугаар сарын...-ны өдрөөс эхлэн хүчинтэй. Төмөр замын хэрэглээ. Зам - Суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцол цуврал стандарт нь хавтгай ултай зам төмөр бүхий суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцлын чанар, бүтцийг тогтооно. Эдгээр нь дараах хэсгээс бүрдэнэ. 1-р хэсэг :Тодорхойлолт 2-р хэсэг :Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг : Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг : Шилжүүлэлт, түгжилт , хяналт 5-р хэсэг : Сум шилжүүлэг 6-р хэсэг : Битүү ба энгийн тоонолж 7-р хэсэг : Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг : Зай тохируулах хэрэгсэл 9-р хэсэг : Байршлын бүдүүвч 1-р хэсэг нь дээр дурдсан бүх хэсэгт хэрэглэгдэж буй нэр томьёог тодорхойлно. 2, 4-р хэсэгт бүх суман шилжүүлэг, сумын огтлолцлын иж бүрдэлд хамаатай бүтцийн суурь мөрдлөгийг тогтооно. 5-аас 8-р хэсэг хүртэл тоног төхөөрөмжийн тусгай төрөл, тэдгээрийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээг тогтооно. 1-ээс 4-р хэсэг нь үндсэн хэсэг болно. 9-р хэсэг нь суман шилжүүлгийн огтлолцлын байршлын иж бүрдлийн үйл ажлын болон геометрийн хэмжээ, зөвшөөрөгдөх хүлцлийг тодорхойлно. 1 Хамрах хүрээ Энэхүү стандартад дор дурдсан асуудал хамаарна. Үүнд: Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн ажлын тодорхойлолтыг томьёолох, үндсэн хэлбэрийг тодорхой болгох; Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийг үйлдвэрлэхэд тавигдах хамгийн бага шаардлагыг тогтоох; Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн бүтэн ба хагас иж бүрдэлд шалгалт хийх, хүлцлийг ашиглах кодыг тодорхойлж өгөх; Нийлүүлэлтийн хязгаар ба хамрах хүрээг тогтоох;

Transcript of 080 MNS EN 13232-5 : 2016 Railway applications. Track...

MNS EN 13232-5 : 2016

1

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080

Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 5-р хэсэг: Суман шилжүүлэг

MNS EN 13232-5 : 2016

Railway applications. Track. Switches and crossings Part-5: Switches

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны... дугаар сарын... -ны өдрийн...

дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2016 оны... дугаар сарын...-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Төмөр замын хэрэглээ. Зам - Суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцол

цуврал стандарт нь хавтгай ултай зам төмөр бүхий суман шилжүүлэг, суман

шилжүүлгийн огтлолцлын чанар, бүтцийг тогтооно. Эдгээр нь дараах хэсгээс

бүрдэнэ.

1-р хэсэг :Тодорхойлолт 2-р хэсэг :Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг : Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг : Шилжүүлэлт, түгжилт, хяналт 5-р хэсэг : Сум шилжүүлэг 6-р хэсэг : Битүү ба энгийн тоонолж 7-р хэсэг : Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг : Зай тохируулах хэрэгсэл 9-р хэсэг : Байршлын бүдүүвч

1-р хэсэг нь дээр дурдсан бүх хэсэгт хэрэглэгдэж буй нэр томьёог тодорхойлно. 2,

4-р хэсэгт бүх суман шилжүүлэг, сумын огтлолцлын иж бүрдэлд хамаатай бүтцийн

суурь мөрдлөгийг тогтооно. 5-аас 8-р хэсэг хүртэл тоног төхөөрөмжийн тусгай

төрөл, тэдгээрийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээг тогтооно. 1-ээс 4-р хэсэг нь

үндсэн хэсэг болно. 9-р хэсэг нь суман шилжүүлгийн огтлолцлын байршлын иж

бүрдлийн үйл ажлын болон геометрийн хэмжээ, зөвшөөрөгдөх хүлцлийг

тодорхойлно.

1 Хамрах хүрээ Энэхүү стандартад дор дурдсан асуудал хамаарна. Үүнд:

Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн ажлын тодорхойлолтыг томьёолох, үндсэн хэлбэрийг тодорхой болгох;

Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийг үйлдвэрлэхэд тавигдах хамгийн бага шаардлагыг тогтоох;

Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн бүтэн ба хагас иж бүрдэлд шалгалт хийх, хүлцлийг ашиглах кодыг тодорхойлж өгөх;

Нийлүүлэлтийн хязгаар ба хамрах хүрээг тогтоох;

MNS EN 13232-5 : 2016

2

Суман шилжүүлэг ба түүний хэсгийг тодорхойлох, шалгах аргын жагсаалт гаргах.

Дор дурдсан параметрийг ашиглаж суман шилжүүлгийг тодорхойлох ялгавартай арга байдаг. Үүнд:

Суман шилжүүлгийн геометр

Бүтцийн хэлбэр

Ашиглалтын шаардлага

Зураг төслийн шалгуур

Хүлцэл ба хяналт шалгалт 2 Норматив ишлэл Дор дурдсан бичиг баримт энэхүү стандартыг ашиглахын тулд заавал хэрэглэнэ. Огноотой ишлэлийг зөвхөн нийтлэгдсэн газарт ашиглана. Огноогүй бол заасан бичиг (нэмэлтийг багтаасан) баримтын хамгийн сүүлийн нийтлэлийг ашиглана.

EN 13145, Төмөр замын хэрэглээ. Зам. Модон дэр ба сумын дэр

EN 13146 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ. Зам. Бэхэлгээний системийн туршилтын арга

EN 13230 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ – Зам-Бетон дэр ба сумын дэр

MNS EN 13232-1:2016, Төмөр замын хэрэглээ - Зам - Суман шилжүүлэг ба огтлолцол 1-р хэсэг: Тодорхойлолт”

MNS EN 13232-2:2016, Төмөр замын хэрэглээ - Зам- Суман шилжүүлэг ба огтлолцол 2-р хэсэг: Геометрийн бүтцийн шаардлага

MNS EN 13232-3:2016, Төмөр замын хэрэглээ - Зам - Суман шилжүүлэг ба огтлолцол 3-р хэсэг: Зам ба дугуйн харилцан үйлчлэлд тавих шаардлага

MNS EN 13232-4:2005, Төмөр замын хэрэглээ - Зам- Суман шилжүүлэг ба огтлолцол 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт, хяналт

EN 13481 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ. Зам. Бэхэлгээний системийн ашиглалтын шаардлага

EN 13674 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ. Зам. Зам төмөр

MNS EN 13803-2, Төмөр замын хэрэглээ. Зам. Чиглэлийн төслийн үзүүлэлт- 1435 мм ба түүнээс өргөн царигтай зам 2-р хэсэг: Суман шилжүүлэг ба огтлолцол, мурийлтын огцом өөрчлөлтийг тооцсон тохиргооны нөхцөл (харьцуулах боломжтой)

3 Нэр томьёо ба тодорхойлолт Энэхүү стандартад MNS EN 13232-1 : 2016 стандартын 6.2, 7.1-д заасан томьёо, тодорхойлолт болон дараах нэр томьёо, тодорхойлолтыг ашиглана. 3.1 Суман шилжүүлгийн хэсэг 3.1.1 Суман шилжүүлгийн зүүн талын хагас иж бүрдэл Зүүн жааз зам төмөр, түүний шор (жижиг хэрэглэлийн хамтаар) зэргээс бүрдэнэ. ТАЙЛБАР: Ажилтныг суман шилжүүлгийн шорын үзүүрээс уг руу харуулж замын голд зогсоогоод зүүн ба баруун талыг тодорхойлно.

MNS EN 13232-5 : 2016

3

3.1.2 Суман шилжүүлгийн баруун талын иж бүрдэл Суман шилжүүлгийн зүүн талын иж бүрдэл гэдгийг үзнэ үү. 3.1.3 Суман шилжүүлгийн иж бүрдэл Суман шилжүүлгийн баруун, зүүн талын хоёр хагас иж бүрдэл. Тулах боолт, зай барих тулаас (1-р зураг, 11-р зүйл), шорын угийн хавчуулга (1-р зураг, 11-р зүйл)-аас бусад жижиг хэрэгсэлд тавигдах шаардлагыг тусгав. Жиш: ивүүр, хавчаар, татуурга, татуургын ээмэг, хөөлтийн тээг г.м 3.1.4 Зүүн талын шор Металлын боловсруулалт хийсэн, дугуйг тулах зорилготой, угаараа бэхлэгдсэн, холбогдсон хөдөлгөөнт зам төмөр (заримдаа тусгай секцийн хэсэг). MNS EN 13232-1:2016 стандартын 9.1-д шорын хөдөлгөөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг заасан. ТАЙЛБАР: Суман шилжүүлгийн зүүн ба баруун талын хагас иж бүрдэл гэдгээс хамааруулж зүүн баруун шорыг тодорхойлно.

3.1.5 Баруун талын шор Зүүн талын шор гэдгийг үзэх 3.1.6 Зүүн талын жааз зам төмөр Шахаагүй байрлалтай шор салаалах зам, гол замаар хөдөлгөөнийг хангах үүрэгтэй бүхий металл боловсруулалт хийсэн, бэхлэгдсэн зам төмрийг хэлнэ.Жааз зам төмрийн металл боловсруулалт хийсэн хэсэг нь шорыг (шахсан байрлалд) тогтоон барина. Мөн шорын байрлал нь хөдөлгөөнийг хангана. Суман шилжүүлгийн иж бүрдэлд багтах хоёр жааз зам төмөр нь гадна талдаа байна. ТАЙЛБАР: Суман шилжүүлгийн зүүн ба баруун талын хагас иж бүрдэл гэдгээс хамааруулж зүүн баруун шорыг тодорхойлно.

3.1.7 Баруун талын жааз зам төмөр Зүүн талын жааз зам төмрийг үзнэ үү 3.1.8 Шорын угийн ивүүр Суман шилжүүлгийн хөдөлдөг хэсгийн төгсгөлд орших эхний ивүүр. Энэ ивүүр (шорын угийн тулаасны хамт эсвэл дангаараа) суман шилжүүлгийн хатуу хэсгийн эхний хэсгийг бүрдүүлнэ. 3.1.9 Баригч (хавчуулга) MNS EN 13232-1:2016, 6.2.10.1–ийг үзнэ үү.

3.1.10 Шорын угийн хавчуулга MNS EN 13232-1:2016, 6.2.10.2–ыг үзнэ үү.

MNS EN 13232-5 : 2016

4

3.1.11 Хавчаарын бэхэлгээ MNS EN 13232-1:2016, 6.2.10.3–ыг үзнэ үү. 3.1.12 Тулах MNS EN 13232-1:2016, 6.2.10.4-ийг үзнэ үү. 3.1.13 Гулсах ивүүр MNS EN 13232-1:2016, 6.2.10.5-ыг үзнэ үү. ТАЙЛБАР: Босоо эсвэл хазайсан байрлалтай байна.

3.1.14

Шорын татуургын ээмэг

MNS EN 13232-1:2016, 6.2.10.7 –ийг үзнэ үү. 3.15 Татуурга MNS EN 13232-1:2016, 6.2.10.6-ийг үзнэ үү. 3.1.16 Хөөлтийг тээг шор, жааз зам төмөр хоорондоо эсвэл сумын дэр, ивүүр, зам төмөр хоорондоо дагуу чиглэлд хөдлөхийг хязгаарлагч. 3.1.17 Шорын үзүүр MNS EN 13232-1:2016, 6.2.7 –ийг үзнэ үү. 3.1.18 Шорын уг MNS EN 13232-1:2016, 6.2.8-ийг үзнэ үү. 3.1.19 Сумын шорын уулзвар MNS EN 13232-1:2016, 6.2.4.1 –ийг үзнэ үү. 3.1.20 Жааз зам төмрийн угийн уулзвар MNS EN 13232-1:2016, 6.2.4.2 –ийг үзнэ үү. 3.1.21 Жааз зам төмрийн өмнөх уулзвар MNS EN 13232-1:2016, 6.2.4.3 –ийг үзнэ үү. 3.1.22 Суурь хавтан Шилжүүлгийн ажиллагааны төхөөрөмжтэй хамт ашиглах хавтанг үйлдвэрлэсэн.

MNS EN 13232-5 : 2016

5

3.1.23 Царгийн хавтан Жааз зам төмрийн царигийг барихын тулд ашиглах ба шилжүүлгийн ажиллагааны төхөөрөмжийн байршилд нөлөөлөхгүй байна. 3.1.24 Тусгай баригч Жааз зам төмрийн царигийг суман шилжүүлэг шилжүүлэх хэсэг газарт барихын тулд үүнийг ашиглана. 3.1.25 Сумын дэр Сумын дэрд суман шилжүүлгийг суурилуулж бэхлэх ба ачааллыг хүлээн авах үүрэгтэй. 3.1.26 Ивүүр Суман шилжүүлэг, жааз зам төмрийг тулах ба тэдгээрийг хажуугийн чиглэлд шилжих, мушгиралт үүсэхээс хамгаална. Энэ нь суман шилжүүлгийн иж бүрдлийн төгсгөл хэсэгт шорыг барих ба жааз зам төмөр, шорыг холбоно. 3.1.27 Хавчаар Хоёр зам төмрийг холбох үүрэгтэй. 3.1.28 Шорын татуурга Шорыг шилжүүлэгтэй холбоно. 3.1.29 Шилжилтийн хэсэг Шорын хэсэг бөгөөд хоёр өөр огтлолтой зам төмрийн хоорондын шилжилтийг хангана. 3.1.30 Суман шилжүүлгийн өмнөх хэсэг Жааз зам төмрийн (Шорын үзүүрийн өмнөх) хэсэг. 3.1.31 Металл боловсруулалтын урт Шорын толгойн (цариг талын) металл боловсруулалт хийсэн хэсгийн урт 3.1.32 Авцалдааны урт Шорын (жааз зам төмөртэй шүргэх) металл боловсруулалт хийсэн хэсгийн урт 3.1.33 Шорын радиус Металл боловсруулалтын радиус болон суман шилжүүлгийн радиус (ажлын ирмэгийн өндөр талд хэмжинэ.) 3.1.34

MNS EN 13232-5 : 2016

6

Суман шилжүүлгийн радиус Суман шилжүүлгийн (шорын угаас авсан) онолын радиус. Үүнийг хэрэв өөрөөр заагаагүй бол радиусын төв шугам дээр хэмжинэ. 3.1.35 Хөдөлгөөнт урт Шор дээрх эхний байрлалын өмнө хөдлөх суман шилжүүлгийн хэсэг. 3.1.36 Металл боловсруулалтын радиус Металл боловсруулалт хийгдсэн хэсгийн уртын радиус (Ажлын ирмэгийн өндөр талд хэмжинэ.) 3.1.37 Шорын математик үзүүр PM (математик цэг) MNS EN 13232-1:2016, 7.3.3 –ийг үзнэ үү. 3.1.38 Шилжүүлгийн тахирын эхлэл (үзүүлээгүй) MNS EN 13232-1:2016, 7.3.1.-ийг үзнэ үү. Суман шилжүүлгийн тахирын эхлэл суман шилжүүлгийн геометрийн маягаас хамаарна.3.2-ийг үзнэ үү. 3.1.39 Эхлэх өнцөг MNS EN 13232-1:2016, 7.3.6-ийг үзнэ үү. 3.1.40 Шорын үзүүрийн хэсэг MNS EN 13232-1:2016, 7.3.4-ийг үзнэ үү. 3.1.41 Шорын өөрчлөлт MNS EN 13232-1:2016, 7.3.10-ийг үзнэ үү. 3.1.42

Нугаралт (Жааз зам төмрөөс хөндийрөлт)

MNS EN 13232-1:2016, 7.3.7-ийг үзнэ үү. 3.1.43 Шорын ховил MNS EN 13232-1:2016, 7.4.6-ийг үзнэ үү. 3.1.44 Шилжих байрлал дахь шахаагүй байдал Жааз зам төмрийн ажлын ирмэг, шорын (дугуй өнгөрүүлэхээр шор шахаагүй үеийн) шүргэх тал хоорондын зай. 3.1.45 Шорын алхам /opening at switch toe/ Суман шилжүүлгийн шортой адил 3.1.46

MNS EN 13232-5 : 2016

7

Суман шилжүүлгийн үзүүрийн металл боловсруулалтын шилжилт 8-р зураг, В хэмжээг үзнэ үү. 3.2 Шилжүүлгийн бүтэц

3.2.1 Геометр Суман шилжүүлгийн зураг төсөлд геометрийн янз бүрийн үндсэн маягийг ашиглана. Үндсэн ямар бүтцүүд байх хувилбарыг ашиглаж болно. MNS EN 13232-1.-д үзнэ үү. 3.2.2 Хийц

Уян хатан шилжүүлэг: Суман шилжүүлгийн хөдөлгөөнт хэсгийн шорыг зөвхөн нэг ижил огтлолтой хийнэ. Энэхүү шорын зам төмөр нь стандартын болон тусгайлсан огтлолтой байж болно. Хэрэв тусгай огтлолоос стандарт огтлолд шилжих хэсэг нь шорын хөдөлгөөнгүй хэсэгт үүнийг ашиглах шаардлагатай.Гагнасан бол гагнаас нь шорын хөдөлгөөнгүй хэсэгт байрлана. (3-р зургийг үзнэ үү.)

Илүү уян хатан шилжүүлэг: Суман шилжүүлгийн хөдөлгөөнт хэсэгт байгаа шорыг хоёр өөр огтлолтой зам төмрөөр хийнэ. Шилжилтийн ба зам төмрийн огтлол хоорондын гагнаас шорын хөдлөх хэсэгт байна.Энэ гагнаасыг хавчаараар хамгаална (4-р зургийг үзнэ үү);

Чөлөөт угтэй шор. Шилжүүлэг нь шорын угт эргэх нугастай буюу хөдөлгөөнтэй (5-р зургийг үзнэ үү). 3.2.3 Зам төмрийн огтлол

3.2.3.1 Шорын огтлол Шорыг хийхдээ дор дурдсан төрөл бүрийн деталийг хэрэглэнэ. Үүнд:

Зам төмрийн энгийн огтлол

Өндөр зузаан хүзүү бүхий огтлолтой

Тэгш хэмтэй бус, доод огтлолтой

Тэгш хэмтэй доод огтлолтой

Хазайлттай ажлын талбар бүхий шорын огтлол

Бусад тусгайлан огтлолтой

3.2.3.2 Жааз зам төмрийн огтлол Ихэвчлэн жааз зам төмрийг энгийн огтлолтой хийнэ. Зарим тохиолдолд тусгай огтлол бүхий жааз зам төмөр ашиглана. 3.3 Уулзвар Суман шилжүүлгийн зэргэлдээ орших зам төмөртэй холбохдоо дараах зүйлийг ашиглана. Үүнд:

Хавчаар;

Уулзваргүй зам төмөрт зориулсан хавчаар;

Гагнуур;

Тусгаарлах уулзвар

4 Ашиглалтын шаардлага

MNS EN 13232-5 : 2016

8

4.1 Ерөнхий зүйл Суман шилжүүлгийг ажиллуулах систем, дохиоллын систем, халаалтын систем, ачааллыг хүлээн авах тулах хэрэгсэл, засвар хийх боломж, аюулгүй байдал зэрэг бүх хүчин зүйлийг суман шилжүүлгийн зураг төслийг зохиохдоо тооцож үзнэ. Суман шилжүүлгийн ажлын чанарын шалгуур нь хэрэглэгчийн өгсөн мэдээлэл дээр үндэслэн байна. Суман шилжүүлгийн бүтэц, түүний маягийн нь гол дээрх ачаалал, хөдөлгөөний давтамж, хурднаас хамаарна. Тав, зургаа дугаар зүйлд заасан мэдээллийг суман шилжүүлгийн маяг, бүтцийн сонголт хийхэд ашиглана. 4.2 Материал Ашиглаж байгаа материалыг нарийвчлан тогтоохдоо зохих стандартыг эсвэл түүний ( стандарт байхгүй бол) механик ба химийн шинж чанарыг ашиглана. Ашиглах зам төмрийн зэрэглэл, марк, техникийн өгөгдөл (шинж чанар)-ийг “EN 13674” стандартын дагуу хэрэглэгч тодорхойлно. Бүх боолт, бэхэлгээний хэрэгсэл наад зах нь 5.6 гэсэн зэрэглэлтэй байна. Бусад бүх тулаас, баригч, тогтоох хэрэгслийг хамгийн бага зэрэглэл болох “200”-д нийцүүлэн үйлдвэрлэнэ. Бусад материалыг ашиглахдаа хэрэглэгч нийлүүлэгч харилцан тохиролцоно. 4.3 Ажлын талбарын хазайлт Суман шилжүүлгийн жааз зам төмөр ба/ эсвэл шорын ажлын талбарын хазайлтыг болон, ямар нэгэн мушгиралт (хазайлтын өөрчлөлт)-ын байрлал, уртыг хэрэглэгч тогтооно. 5 Зураг төслийн шаардлага 5.1 Геометр ба бүтэц Дараах үзүүлэлтийг хэрэглэгч тогтооно.Үүнд:

Зам төмрийн налуулаг;

Цариг ба түүний шорын үзүүр орчмын зөвшөөрөгдөх өөрчлөлт;

Гол шугамын радиус (эсрэг муруй эсвэл ижил муруй)

Шилжүүлгийн тал (баруун талын, зүүн талын эсвэл тэгш хэмтэй)

Зам төмрийн бүрэн урт;

Жааз зам төмөр, шорын огтлол

Дараах параметрийг хэрэглэгч ба нийлүүлэгч харилцан тохиролцоно. Суман шилжүүлгийн шор орчим дахь геометрийн нарийн хэмжээс (2-р зургийг үзнэ үү) Геометр хэлбэрийн төрөл (3.2.1-г үзнэ үү); Бүтцийн төрөл (3.2.2-г үзнэ үү); Суман шилжүүлгийн шор орчмын сумын дэрийн зураглал; Шор ба жааз зам төмрийн металл боловсруулалтын нарийвчлал (6, 7, 8-р зургийг үзнэ үү). 5.2 Хөдлөх бүрэлдэхүүний үзүүлэлт

5.2.1 Гол дээрх ачаалал гол хоорондын зай

MNS EN 13232-5 : 2016

9

Замын зэрэглэлийг тогтоохын тулд хэрэглэгчээс жилд тээх ачааны хэмжээ, нэг голын ачааллыг өгнө. MNS EN 13232-2, MNS EN 13232-3 стандартаар тогтоосон наад захын нарийвчилсан шаардлагыг заавал авч үзэх хэрэгтэй. 5.2.2 Хурд ба өндөрлөлт MNS EN 13803-2 стандартад нийцүүлэн төмөр замын гол ба салаалсан шугамд зориулж хэрэглэгч нь хамгийн их хурд, өндөрлөлтийн хамгийн их хэмжээг тогтооно. 5.3 Суурь хэсэг ба бэхэлгээ Шилжүүлгийн иж бүрдэл хэсэг ба зэрэгцээ зам, холболтын иж бүрдэл хоорондын харилцан уялдаа холбоо, мөн бэхэлгээний ба тулах системийг хэрэглэгч ба нийлүүлэгч EN 13230 (бүх хэсэг), EN 13145, EN 13146 (бүх хэсэг),EN 13481 (бүх хэсэг) стандартад заасны дагуу хоорондоо харилцан тохиролцох ёстой. 5.4 Суман шилжүүлэг ба үйл ажиллагааны системийн холбогч хэрэгсэл Суман шилжүүлэг ба түүнийг шилжүүлэлт, түгжилт, хянах систем хоорондын холбогч хэрэгсэлд тавих шаардлагыг MNS EN 13232-4 стандартаар тогтооно. ALD буюу шилжүүлэлт, түгжилт, хянах системийн төрлийг хэрэглэгч тогтооно. Шилжүүлэх хүчийг хэрэглэгч ба нийлүүлэгч тохирох ба макетаар шалгана. 5.5 Бусад шаардлага Хэрэглэгч нь суман шилжүүлгийн бүтцэд нөлөө үзүүлэх боломжит бусад бүх шаардлагыг тодорхойлж, зайлшгүй хэрэгтэй бүх мэдээллээр хангана. Жишээлбэл: халаагч, байгаль орчны байдал, цахилгааны тусгаарлалт, уулзваргүй зам төмөр, хазайлт, засвар үйлчилгээний шаардлага 5.6 Ажлын зураг Салангид бүрдэл хэсгийг ажлын нарийвчилсан зурагт тусгаж өгвөл зохино. Эдгээр зураг нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:

Металл боловсруулалтын огтлол;

Иж бүрдэл, гажилтын нарийвчлал;

Ажлын ирмэгийн болон металл боловсруулалт хийх хавтгайн байрлал

Нүхлэх байдал (боломжит хүлцэл бүхий);

Гадна тэмдэглэгээ 6 Хүлцэл ба хяналт шалгалт 6.1 Ерөнхий зүйл Дараах зүйлд баталгаажуулбал зохих чухал хэмжээсний хүлцлийг тусгасан болно. Эдгээр хүлцэл нь үйлдвэрийн цехийн температур, эсвэл хэрэглэгчээс урьдчилан тогтоосон температурт үндэслэсэн болно. Тусгай шаардлагад (үйлдлийн систем г.м) хамаатай аливаа хэмжээс, хүлцлийг баталгаажуулна. Хэрэв хэрэглэгч дор дурдсан зүйлд хүлцлийн талаар хязгаарлалт тавьсан бол түүнийг тендерийн бичиг баримтад заавал тусгана.

MNS EN 13232-5 : 2016

10

6.2 Багаж хэрэгсэл Хэрэглэгч нь баталгаажуулалт хийлгэхээр багаж, хэмжих хэрэгслийн нарийвчилсан зургийг шаардаж болно. Бүх багаж хэрэгсэл нь хэрэглэгчээс санал болгосон шаардлагад бүрэн нийцэх ёстой. Иж бүрдлийн хяналт шалгалт хийлгэхдээ төсөөтэй хэмжих хэрэгслийг ашиглах болох ба бүрдүүлэгч хэсгийн геометр, шаардлагатай нарийвчлалыг харгалзан үзнэ. Зохих ёсны хэмжилтийн багажны талаар хэрэглэгч, үйлдвэрлэгч хоорондоо тохиролцоно. Хэмжилтийн нарийвчлалд баталгаа өгөх болон хэмжилтийг зохих багажаар хийсний хариуцлагыг үйлдвэрлэгч хариуцна. 6.3 Чухал хэмжээс Дор дурдсан хэмжээсийг шалгалтын ажлын хэсэг гэж үзэж баталгаажуулах ба хэрэглэгчийн хүсэлтээр шалгалтын үйл явцын бичлэгийг хийнэ. Аливаа хурц ирмэгийг мөлийлгөвөл зохино.

1-р хүснэгт. Жааз зам төмөр

Хэмжээс Бичилт Хүлцэл

LS Жааз зам төмрийн нийт урт (14-р зураг) ± 3 мм-ээс 24 м урт

± 4 мм 24 м-ээс их

SR Ажлын ирмэгийн шулуун байдал (9.11-р зураг) ± 1 мм ба 0,5/1 500

SR Ажлын ирмэгийн тахирын чиг ± 1 мм ба 0,5/1 500 (10,11-р зураг)

HM

Зам төмрийн ултай харьцах гадаргуу дахь металл боловсруулалтын өндөр 12-р зураг

± 0,5 (+ зам төмрийн толгойн хүлцэл)

IM Металл боловсруулалт хийсэн шүргэх ± 0,5°

гадаргуугийн хазайлтын хүлцэл 12-р зураг

үзүүлээгүй Уулзварын боолтын нүхний диаметр + 1/-0,5 мм

үзүүлээгүй Уулзах гадаргуутай хамаарах нүхний байрлал ± 1 мм

үзүүлээгүй Зам төмрийн төгсгөлийн нүхний байрлал

± 1,5 мм (түр хавчаарт ± 3 mm)

үзүүлээгүй Нүхний ирмэгийн мөгүү (налуулаг) min. 0,5 мм

үзүүлээгүй Металл боловсруулалт хийсэн ажлын Ra 6,3

MNS EN 13232-5 : 2016

11

гадаргуугийн гөлгөр бус байдал

2-р хүснэгт. Шор

Хэмжээс Бичвэр Хүлцэл

LA Шорын бүрэн урт ± 3 мм (24 м хүртэл урт)

± 4 мм (24 м-ээс их)

SR Ажлын ирмэгийн шулуун (9,11-р зураг) ± 1 мм ба 0,5/1 500

SR Ажлын ирмэгийн тахирын чиг ± 1 мм ба 0,5/1 500 (10, 11-р зураг)

HM Механик аргын боловсруулалтын өндөр (13-р зураг)

± 0,5 (+ зам төмрийн толгойн хүлцэл)

TM Механик боловсруулалтын зузаан ± 0,5 мм

(1.5 м тутам эсвэл хамгийн багаар 3 цэгт (13-р зураг)

IM Механик боловсруулалт хийсэн шүргэлцэх талбайн хазайлтын хүлцэл (13-р зураг) ± 0,5°

үзүүлээгүй Боолтын нүхний диаметр +1/-0,5 мм

үзүүлээгүй Уулзах гадаргууд хамаарах нүхний байрлал ± 1 мм

үзүүлээгүй Хавчаарын талбай (зөвхөн боловсруулалт хийсэн хавчаарын гадаргууд үйлчилнэ

Цувисан зам төмөртэй хэсэгт зориулж

үзүүлээгүй Зам төмрийн үзүүр дахь нүхний байрлал ± 1,5 мм (түр хавчаарт ± 3 мм)

үзүүлээгүй Нүхний ирмэгийн налуулаг min. 0,5 мм

үзүүлээгүй Шорын доод талын тэгш байдал 1 мм

үзүүлээгүй Боловсруулалт хийсэн ажлын гадаргуугийн гөлгөр бус байдал Ra 6,3

3-р хүснэгт. Шилжилтийн хэсэг

Хэмжээс Бичвэр Хүлцэл

үзүүлээгүй Ажлын талбар 0,3 мм/1 500 мм

үзүүлээгүй Ажлын ирмэгийн тэгшлэлт 0,5 мм/1 500 мм

үзүүлээгүй Төгсгөлийн огтлол Цувисан зам төмөртэй хэсэгт зориулж

HC Толгой хэсгийн огтлол (18-р зураг)

Хотгортой хэсэг зөвхөн ажлын ирмэгийн эсрэг талд байж болно. Энэ нь 2 мм-ээс

MNS EN 13232-5 : 2016

12

хэтрэхгүй.

LT Шилжилтийн урт (18-р зураг) ± 10 %

HF Нэг зам төмрийн улнаас нөгөө зам ± 1 мм

төмрийн уланд шилжих үеийн өндрийн ялгаа (18-р зураг)

Зам төмрийн огтлол шаталсан өөрчлөлт байх ёсгүй

4-р хүснэгт. Суман шилжүүлгийн хагас иж бүрдэл

Хэмжээс Бичвэр Хүлцэл

LS, LA

Жааз зам төмөр ба шорын бүтцийн урт ± 3 мм (24 м хүртэл урттай) (14-р зураг)

± 4 мм (24 м-ээс их)

SH Шорын угийн зай (14-р зураг) ± 2 мм

CH

Суман шилжүүлгийн авцалдаа- жааз зам төмрийн зөвшөөрөх хэмжээ 15-р зураг max. 1 мм (Шорыг шалгахдаа жааз зам төмөрт дугуй өнгөрүүлэх байрлалд нь тавьж бэхэлнэ.)

CS

Суман шилжүүлгийн тулаасны авцалдаа (17-р зураг) (Шорыг шалгахдаа жааз зам төмөрт дугуй өнгөрүүлэх байрлалд нь тавьж бэхэлнэ.)

max. 1 мм Зайлшгүй шаардлагаар 2 мм хүртэл ихэсгэж болно (тендерийн бичиг баримтын хэсэг байна

CP Шор ба гулсах ивүүр хоорондын хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээ (16-р зураг) 1 мм

Шорын ховил: Биет хэмжээ нь ажлын зураглалд заасан хэмжээтэй тэнцүү эсвэл түүнээс илүү байна. (Энэ хэмжээг шорын сул зайтай угт, загвар суман шилжүүлэгт шалгана.)

5-р хүснэгт. Суман шилжүүлгийн бүрэн иж бүрдэл (сумын дэр, жижиг хэрэглэлийн хамт)

Хэмжээс Бичвэр Хүлцэл

LS, LA

Жааз зам төмөр ба шорын бүтцийн урт ± 3 мм (24 м хүртэл урттай) (14-р зураг)

± 4 мм (24 м-ээс их)

SH Шорын угийн зай (14-р зураг) ± 2 мм

MNS EN 13232-5 : 2016

13

SQ

Дугуй өнгөрүүлэх байрлалд шорын үзүүр перпендикуляр байх байдал (14-р зураг) ± 2 мм

G

Цариг (14-р зураг) (Царигийн өөрчлөлт нийт уртаасаа 3 мм-ээс хэтрэх ёсгүй) ± 2 мм

CH

Шор ба жааз зам төмрийн авцалдаа (15-р зураг) (Шорыг шалгахдаа жааз зам төмөрт дугуй өнгөрүүлэх байрлалд нь тавьж бэхэлнэ.) ихдээ. 1 мм

CS

Суман шилжүүлгийн тулаасны авцалдаа (17-р зураг) (Шорыг шалгахдаа жааз зам төмөрт дугуй өнгөрүүлэх байрлалд нь тавьж бэхэлнэ.)

ихдээ. 1 мм Зайлшгүй шаардлагаар 2 мм хүртэл ихэсгэж болно (тендерийн бичиг баримтын хэсэг байна)

CP Шор ба гулсуулагч ивүүр хоорондын хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээ (16-р зураг)

1мм

6.4 Гэрчилгээжүүлэлт Бүх материал хамгийн сүүлд нийтлэгдсэн зохих стандартад нийцэж байвал зохино. Хэрэглэгчийн шаардлагаар материалд магадалгаа хийх аргыг тодорхой заасан байна. Ийм магадалгаанаас гаралтай аливаа гэрчилгээжүүлэлтийг хэрэглэгч зарлана. 6.5 Хийцийн гэмтэл согогийг шалгах арга

6.5.1 Нүдээр шалгах Бүх төрлийн суман шилжүүлгийг шалган магадлахад энэ аргыг хэрэглэнэ. Гэмтэл байх шинж тэмдэг илрэх тохиолдолд магадалгааны нэг болон олон аргыг дараалан хэрэглэнэ. 6.5.2 Будаг нэвчүүлэх, соронзон бөөм хэрэглэх арга Будаг нэвчүүлэх аргыг бүх төрлийн суман шилжүүлгэд ашиглаж болно. Харин соронзон бөөмийн аргыг соронзлогддог материалд хэрэглэнэ. Марганецын материалд хэрэглэх тохиромжгүй. 6.5.3 Хэт авианы арга Энэ аргыг бүх төрлийн суман шилжүүлэгт хэрэглэж болно. Тусгай нөхцөлд

MNS EN 13232-5 : 2016

14

марганецын материалд ашиглана. 6.5.4 Рентген арга Рентген аргыг суман шилжүүлгийн бүх төрөлд ашиглана. Нэн ялангуяа цутгамал металлаар хийсэн материалын дотор гэмтэл байхгүй болохыг тодорхойлоход тохиромжтой. 7 Нийлүүлэлтийн хязгаар ба хэмжээ Суман шилжүүлгийг дараах байдлаар нийлүүлнэ. Үүнд:

Хоёр хаших зам төмөр (хавчуулга, зайн тулаасны хамт) ба хоёр шор

Сумын дэр, ивүүр, хавчаар, гулсах ивүүр, шорын угийн хавчуулга, боолт, татуурга зэргийг хамтад нь нийлүүлж болох ба үүнийг хэрэглэгч нарийн тодорхой зааж өгнө.

Металл боловсруулалтын тусгай багаж хэрэгсэл, эд зүйлийг нийлүүлэлтэд багтааж болно. Жишээ: өрөмдөх, зорох багаж, татуурга, цахилгаан схем, замын уулзварын систем, хөөлт эсэргүүцэх хэрэгсэл г.м.

8 Таних тэмдэг Суман шилжүүлгийн хагас иж бүрдэл тус бүр таних тэмдэглэгээтэй байх ба түүнийг шор ба хаших зам төмөрт тавина. Тэмдэглэгээний хэлбэр, дүрсийг хэрэглэгч нийлүүлэгч харилцан тохирно. Дараах мэдээлэл тэмдэглэгээнд багтана. Үүнд:

Үйлдвэрлэгчийн тэмдэглэгээ;

Үйлдвэрлэсэн оны сүүлийн 2 цифр;

Суман шилжүүлгийн маяг (суман шилжүүлгийн радиус, гол замын радиус, зам төмрийн маяг, суман шилжүүлгийн шилжүүлгийн чиг (тал);

Таних номерын онцлог Бусад тэмдэглэгээг хэрэглэгч тогтооно. Таних тэмдэглэгээ нь хүргэлттэй холбоотой бол түүнийг хэрэглэгч ба нийлүүлэгч харилцан тохиролцоно.

MNS EN 13232-5 : 2016

15

Тайлбар:

1. Суман шилжүүлгийн зүүн хагас иж бүрдэл 2. Суман шилжүүлгийн баруун хагас иж бүрдэл 3. Суман шилжүүлгийн бүтэн иж бүрдэл 4. Зүүн шор 5. Баруун шор 6. Зүүн жааз зам төмөр 7. Баруун жааз зам төмөр 8. Шорын угийн ивүүр 9. Хавчуулга,тулаас хавчуулга 10. Хавчуулга хавчаар 11. тулах

MNS EN 13232-5 : 2016

16

12. Гулсах ивүүр

13. Шорын холбоос Ээмэг

14. Шорын холбоос татуурга 15. Хөөлт эсэргүүцэгч 16. Шорын үзүүр 17. Шорын уг 18. Шорын уулзвар 19. Жааз зам төмрийн уулзвар 20. Жааз зам/ төмрийн урд уулзвар 21. Суурь хавтан 21b) Царигийн хавтан 21c) Тусгай тулаас 22. Сумын дэр 23. Үндсэн ивүүр 24. Хавчаар 25. Шилжүүлэх татуурга 26. Зам төмрийн уулзварын өөр байрлал 27. Шорын угийн тохиргооны жишээ 28. Гулсах ивүүрийн жишээ

1-р зураг. Шилжүүлгийн хэсэг

MNS EN 13232-5 : 2016

17

Тайлбар:

1. Шор талын уулзвар хүртэлх зай 2. Шорын металл боловсруулалтын урт 3. Авцалдааны урт 4. Шорын радиус 5. шилжүүлгийн радиус 6. Хөдлөх хэсгийн урт 7. Металл боловсруулалтын радиус 8. Шорын математик үзүүр 9. Шорын үзүүр 10. Эхлэлийн өнцөг 11. Шорын уртасгалт 12. Суман шилжүүлгийн металл боловсруулалтын гадаргуугийн тогтоц 13. Жааз зам төмрийн иж бүрдэл

MNS EN 13232-5 : 2016

18

14. Шорын ховил 15. Хөндийрсөн байдал 16. Шорын алхам 17. Шорын үзүүрийн зүсэлт

2-р зураг. Шилжүүлгийн хэсэг

Тайлбар: 1 жааз зам төмөр 2 шор 3 гагнаас 4 Хөдөлдөг 5 Хөдөлдөггүй

3-р зураг. Уян хатан шилжүүлгийн хагас иж бүрдэл

Тайлбар: 1 Жааз зам төмөр 5 Хөдөлдөггүй 2 Шор 6 Тусгай огтлол 3 Гагнаас 7 Стандарт огтлол 4 Хөдөлдөг

4-р зураг. Илүү уян хатан шилжүүлгийн хагас иж бүрдэл

Тайлбар:

MNS EN 13232-5 : 2016

19

1 Жааз зам төмөр 4 Хөдөлгөөнт 2 Шор 5 Хөдөлдөггүй 3 Эргэх тэнхлэг

5-р зураг. Чөлөөт угтай шилжүүлгийн хагас иж бүрдэл

Тайлбар:

1 Жааз зам төмөр 2 Ажлын талбар 3 Металл боловсруулалтын үндсэн хавтгай 4 Налуулаг 5 Шор R1 Ажлын ирмэгийн радиус R2 Булангийн гагнаасны радиус Z1 Ажлын талбараас доош металл боловсруулалтын үндсэн

хавтгайн гүн Z2 Ажлын талбараас доош металл боловсруулалтын үндсэн

хавтгайн гүн Z3 Дэлний замын гүн

MNS EN 13232-5 : 2016

20

ТАЙЛБАР: Z1 (гулсах хэрэглээ) = Z2 (гулсах явалт) жааз зам төмөр босоо тохиолдолд

6-р зураг. Бүрэн цул металл боловсруулалт хийсэн шор

Тайлбар:

1 Жааз зам төмөр 2 Ажлын талбар 3 Металл боловсруулалт хийх үндсэн хавтгай 4 налуу 5 шор

R1 Ажлын ирмэгийн радиус R2 Булангийн гагнаасны радиус Z1 Ажлын талбараас доош металл боловсруулалтын үндсэн хавтгайн гүн Z2 Ажлын талбараас доош металл боловсруулалтын үндсэн хавтгайн гүн Z3 Дэлний замын гүн

ТАЙЛБАР: Z1 (гулсах хэрэглээ) = Z2 (гулсах явалт) жааз зам төмөр босоо тохиолдолд.

7-р зураг. Металл боловсруулалтыг нимгэн хийсэн шор

MNS EN 13232-5 : 2016

21

Тайлбар:

1 Ажлын хавтгай 2 Жааз зам төмрийн ажлын ирмэг 3 Шорын иж бүрдэл B шилжүүлгийн үзүүр дээрх шорын зүсэлтийн шилжилт

A1 Металл боловсруулалтын гүн A2 Металл боловсруулалтын гүн A3 Металл боловсруулалтын гүн Z1 Ажлын талбараас доош металл боловсруулалтын үндсэн хавтгайн гүн Z2 Ажлын талбараас доош металл боловсруулалтын үндсэн хавтгайн гүн C шилжүүлгийн үзүүр дээрх шорын төв шугамын шилжилт

D1 Металл боловсруулалтын урт D2 Металл боловсруулалтын урт (*) Хэрэв байгаа бол

MNS EN 13232-5 : 2016

22

ТАЙЛБАР: Z1 (гулсах хэрэглээ) = Z2 (гулсах явалт) жааз зам төмөр босоо тохиолдолд.

8-р зураг. Шорын хагас иж бүрдлийн металл боловсруулалт

Тайлбар: 1 Онолын ажлын ирмэг SR Ажлын ирмэгийн чиг (max. 1 мм)

9-р зураг. Шулуун шугам дээр байх

Тайлбар: 1 Онолын ажлын ирмэг SR Ажлын ирмэгийн чиг (max. 1 мм)

10-р зураг. Тахирын чиг

Хэмжээ мм-ээр

Тайлбар: 1 Онолын ажлын ирмэг SR Ажлын ирмэгийн чиг (max. 1 мм)

11-р зураг. Тухайн хэсэгт шулуун шугам дээр байх

MNS EN 13232-5 : 2016

23

Тайлбар:

1 Металл боловсруулалтын үндсэн хавтгай

2 Металл боловсруулалт хийсэн шүргэх хавтгайн хазайлт (IM) 3 Шүргэх гадаргуу дахь металл боловсруулалтын зузаан (HM)

12-р зураг. Жааз зам төмөр

Тайлбар:

1 Металл боловсруулалтын үндсэн хавтгай

2 Металл боловсруулалт хийсэн шүргэх хавтгайн хазайлт (IM) 3 Шүргэх гадаргуу дахь металл боловсруулалтын зузаан(HM) 4 Металл боловсруулалтын талбайн зузаан(TM)

13-р зураг. Шор

MNS EN 13232-5 : 2016

24

Тайлбар:

1 Үзүүр LA Шорын урт 2 Дугуй өнгөрүүлэх байрлал LS Жааз зам төмрийн урт

SH Угийн өргөсөлт G Цариг SQ Перпендикуляр чанар

14-р зураг. Шилжүүлгийн иж бүрдлийн хүлцлийн хэмжээ

Тайлбар: CH шор жааз зам төмрийн авцалдааны зөвшөөрөх хэмжээ.

15-р зураг. Шор, жааз зам төмөрт авцалдах

Тайлбар: CP шор гулсуулах ивүүрийн авцалдааны зөвшөөрөх хэмжээ.

MNS EN 13232-5 : 2016

25

16-р зураг. Шор, гулсах ивүүрийн авцалдаа

Тайлбар: CS Шор хавчуулгад тулах үеийн зөвшөөрөгдөх хэмжээ

17-р зураг. Шор ба хавчуулгын авцалдаа

Тайлбар:

1 Ажлын ирмэг HF Зам төмрийн улны өндрийн зөрүү LT Шилжих хэсгийн урт HC Хотгор хэсгийн толгойн огтлол

18-р зураг. Шилжилтийн хэсэг

ТӨГСӨВ.

MNS EN 13232-5 : 2016

26

ZA хавсралт (Мэдээлэл)

Стандарт ба “EU Directive 2008/57/EC”-ын үндсэн шаардлага хоорондын

харилцан уялдаа

“Directive 2008/57/EC1“ зааврын үндсэн шаардлагад нийцсэн аргачлалыг боловсруулж мөрдөхийн тулд энэхүү Европ стандарт нь Европын стандартын хороо, Европын чөлөөт худалдааны холбооноос CEN/CENELEC/ETSI –нд өгсөн мандатад нийцүүлэн боловсруулсан болно. Энэ зааврын хүрээнд Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа наад зах нь нэг гишүүн улсад үндэсний стандарт болж хэрэгжинэ. Ингэхдээ өндөр хурдны суурь бүтцийн ZA.1 хүснэгт, Энгийн төмөр замын суурь бүтцийн ZA.2 хүснэгтэд тус тус заасан энэ стандартын нөхцөлийг мөрдөнө. Стандартын нөхцөлийг Европын чөлөөт худалдааны холбооны дүрэмтэй холбоотой Заавар (Directive)- ын үндсэн шаардлагад нийцүүлэн мөрдөнө.

ZA.1 хүснэгт - Стандарт, Өндөр хурдны төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл (2008 оны 03 сарын 19-нд Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн), 2008/57/EC Заавар хоорондын харилцан

зохицох байдал

Стандартын зүйл Техникийн

нөхцөлийн бүлэг, хавсралт

“2008/57/EC” зааврын зүйл, хавсралт

Тайлбар

MNS EN 13232-5 : 2016

27

4.Ашиглалтын

үзүүлэлт

4.3 Ажлын талбарын хазайлт 5.Зураг төслийн шаардлага 5.1 Геометр ба бүтэц 5.2 Хөдлөх бүрэлдэхүүний өгөгдөл 5.2.1 Голын ачаалал ба интервал 5.2.2 Хурд ба дутуу өндөрлөлт 5.3 Суурь хэсэг ба бэхэлгээ 5.4. Суман шилжүүлэг ба үйлдлийн системийн холбогч хэрэгсэл 6. Хүлцэл ба хяналт шалгалт 6.3 Чухал хэмжээс 6.4

Гэрчилгээжүүлэлт

4. Суурь бүтцийн үйлчлэх хүрээний тодорхойлолт 4.2.2 Хэвийн цариг

4.2.8 Дутуу өндөрлөлт 4.2.11.b) Зам төмрийн налуулаг–суман шилжүүлэг ба огтлолцол 4.2.12.1 Хянах ба түгжих хэрэгсэл 4.2.13 Замын эсэргүүцэх чадвар 5.Харилцан ажиллах боломжийг бүрдүүлэгч зүйл 5.3 Бүрдүүлэгч, үзүүлэлт Техникийн шаардлага 5.3.1.1b) Зам төмрийн толгойн огтлол (Суман шилжүүлэг ба огтлолцол) 5.3.2 Зам төмрийн бэхэлгээний систем 5.3.4 Суман шилжүүлэг ба огтлолцол 5.3.4 a) хянах ба түгжилт хэрэгсэл A хавсралт – A1

хүснэгт

Хавсралт III Үндсэн Шаардлага 1.Ерөнхий шаардлага 1.1 Аюулгүй байдал Зүйл1.1.1 – 1.1.2 ба 1.1.3 1.5 Техникийн хувьд зохицох байдал

ZA.2 хүснэгт - Стандарт, Энгийн төмөр замын суурь бүтцийн техникийн

нөхцөл CR TSI INF (Европын холбооны албан ёсны сэтгүүлд 2011-05-14-нд нийтлэгдсэн), “2008/57/EC” Заавар хоорондын харилцан

зохицох байдал

стандартын зүйл, зүйлийн зүйл

Техникийн нөхцөлийн бүлэг,

зүйл, хавсралт

Зохих текст, “2008/57/EC”

зааврын зүйл, хавсралт

Тайлбар

MNS EN 13232-5 : 2016

28

4 Ашиглалтын шаардлага 4.3 Ажлын талбарын хазайлт 5 Зураг төслийн шаардлага 5.1 Геометр ба бүтэц 5.2 хөдлөх бүрэлдэхүүний өгөгдөл 5.2.1 голын ачаалал ба Хоорондын зай 5.2.2 хурд ба дутуу өндөрлөлт 5.3 суурийн хэсэг ба Бэхэлгээний хэрэгсэл 5.4 суман шилжүүлэг ба үйлдлийн системийг холбох хэрэгсэл 6 Хүлцэл ба хяналт шалгалт 6.3 Чухал хэмжээ 6.4 Гэрчилгээжүүлэлт

4. Суурь бүтцийн үйлчлэх Хүрээний тодорхойлолт 4.2.5.1 Энгийн цариг 4.2.5.4 Дутуу өндөрлөлт 4.2.5.7.2 Зам төмрийн –налуулаг Суман шилжүүлэг ба тоонолжийн шаардлага 4.2.6.1 Суман шилжүүлэг ба огтлолцол Түгжих хэрэгсэл 4.2.6.2 Суман шилжүүлэг ба огтлолцлын хүчин төгөлдөр геометр 4.2.7 Замын үйлчилж буй ачааллыг эсэргүүцэх чадвар 6 Харилцан ажиллах боломжийг бүрдүүлэгчийн зохицолдооны үнэлгээ дэд системийн EC баталгаа 6.2.4.7 Суман шилжүүлэг ба тоонолжийн геометрийн үнэлгээ 6.2.5.2 Суман шилжүүлэг огтлолцлын зам төмрийн эсэргүүцлийн үнэлгээ B хавсралт – 21-р хүснэгт

Хавсралт III Үндсэн шаардлага 1. Ерөнхий шаардлага 1.1 Аюулгүй байдал Зүйл1.1.1 – 1.1.2 ба 1.1.3 1.5 Техникийн хувьд нийцэх байдал 1. Ерөнхий шаардлага 1.1 Аюулгүй байдал

Тусгай зорилгоор богино зам төмөрт ашигладаг зам төмөр, жижиг хэрэгсэл, дэр Суман шилжүүлэг тоонолжид жишээ авбал зай тохируулагч, шилжилтийн хавтан, тусгай бүтэц Эдгээр нь харилцан ажиллах боломжийн бүрдүүлэгч хэсэг мөн эсэхийг “ Энгийн Төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл”- ийн § 5.2 (3) –ийн дагуу авч үзэхгүй

АНХААРУУЛГА: Бусад шаардлага, Европын холбооны бусад зааврыг энэхүү стандартын хамрах хүрээнд багтах бараа бүтээгдэхүүнд ашиглаж болно.