Уламжлалт гадаад бодлогын үе төгслөө · The New York Times© BBM©...

2
Хойд Солонгосын удирдагч шадар сайдаа цээрлүүлэв Гялалзсан төрхөөр дээш ахих боломж Мөнгөтэй бизнесмэнийг татах шинэ виз Пхеньян дээд удирдлагадаа удаа дараа цэвэрлэгээ хийж, саяхан боловсрол хариуцсан шадар сайдыг цаазалжээ. > 10 Хувцаслалт Лондоны санхүүгийн байгууллагад ажилд орох нэг шалгуур болсон хэвээр байна. > 10 Энэтхэг улс 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан гадаадын иргэнд 10 жилийн виз олгохоор шийдвэрлэжээ. > 10 1 Ноён Гуань мөн ОХУ-ын генералтай уулзсан нь цэргийн ажиллагаанд Москватай түншилж буйнх нь нотолгоо. Олны нүднээс далд болж өнгөрсөн, ердийн бус уг хэрэг нь Хятадын талаар мэргэшсэн хүмүүсийн гайхшийг төрүүллээ. “Будлиантай цаг үед ХАЧА Сирийн мөргөлдөөнд аз турших нь” хэмээн Бээжингийн их сургуулийн Ойрхи Дорнодын судлаач Жа Даожён тайлбарлав. “ХАЧА цэргийн дипломат бодлогын хүрээнд гэрэл зураг авахуулах зэрэг аахар шаахар зүйлээр аргацаагаад өнгөрөөнө гэж найдахаас. Сирид АНУ, ОХУ хүчээ үзэж байгаа. Ийм газарт бид амжилт олох талаар бодох хэрэг байна уу?” хэмээн тэрбээр сөргүүлэн асуулаа. Уг айлчлал, айлчлалтай холбоотой маргаан нь өнө эртнээс Хятадын гадаад бодлогод хэрэгжиж ирсэн олон хоригийг тус улсын Дарга Ши Жиньпин хянан үзэж буйн тод илрэл боллоо. Гадаадад цэргийн бааз байгуулах, зэвсэгт хүч хэрэглэх, нөлөөний хүрээгээ өргөжүүлэх, жийрэг бүс үүсгэх, цэргийн эвсэл холбоонд нэгдэх зэрэг нь үеэ өнгөрөөсөн колоничлолын өв уламжлал хэмээн үздэг гадаад бодлогыг БНХАУ тавь гаруй жил хэлбэрэлтгүй баримтлаж ирсэн. “Хятад хүн төрөлхөөсөө дээрэнгүй үзэл, милитаризмаас ангид” хэмээн ноён Ши 2014 оны зургадугаар сард “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”- ын 60 жилийн ойг тэмдэглэх үеэр Мьянмар, Энэтхэгийн албаны хүмүүст мэдэгдэж байлаа. Гэхдээ 1954 онд дэвшүүлсэн уг зарчим лав Энэтхэг, Хятадын харилцаанд хэрэгжиж чадаагүй. Найман жилийн дараа хилийн маргаанаас үүдэн хоёр улсын хооронд дэгдсэн дайн хожмын гадаад бодлогод нь нөлөөлсөөр ирлээ. Хожим Хятадын удирдагч Дэн Сяопин эдийн засгийн өсөлтийг эн тэргүүнд анхаарч, олон улсын асуудалд хүлээзнэх байр суурь баримталж эхэлсэн түүхтэй. Гэвч ноён Ши тус улсыг тэргүүлэх болсон 2012 оноос гадаад бодлого өөрчлөгдлөө. Тэрбээр 2013 оны аравдугаар сард “Fenfa youwei” буюу “Амжилтын төлөө урагшлах” зарчим тунхагласнаар тус улсын гадаад бодлого “нүүрэмгий”, дайчин төрхөнд хувиллаа. “Ши Жиньпин Улсын дарга болмогц хүлээзнэх бодлого үеэ өнгөрөөсөн. Энэ хүний талаар хятадуудаас лавлах юм бол бодлого хуучнаараа гэж хариулцгаана. Үнэндээ бол хувирсан” хэмээн Бээжин дахь Карнеги-Чинхуа төвийн захирал Пол Хенле тайлбарлаж байна. Олон улсын асуудалд хөнд- лөнгөөс үл оролцох бодлоготой холбогдуулан тэрбээр “Хятадууд өөрсдөө сахиж байгаа гэлцдэг. Гэхдээ хэдхэн минут тунгаах аваас хөндлөнгөөс оролцож буй 15 жишээ санаанд ороод л ирнэ” гэсэн юм. ЗАРЧМААС ГАЖИХУЙ БНХАУ 1958 онд Умард Солонгосоос цэргээ татсанаас хойш анх удаа буюу энэ онд Жибүтид тэнгисийн цэргийн бааз байгуулснаар уламжилж ирсэн бас нэг хориг үеэ өнгөрөөв. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд болон Дорнод Хятадын агаарын орон зай дахь шургуу ажиллагааг нь харахад нөлөөний хүрээгээ үл тэлэх бодлого суларч буй бололтой. Мөн Хятадад 2015 оны эцсээр батлагдсан терроризмтай тэмцэх шинэ хууль нь тус улсын зэвсэгт хүчинд НҮБ-ын мандат- гүйгээр гадаадад цэргийн үйл ажиллагаа явуулах эрхийг анх удаа хуульчилсан хэрэг. Тус улс цаашдаа ч гадаадад цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй. Хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн, цэргийн эвсэлд үл нэгдэх бодлого ч Хятадад маргааны сэдэв болж хувирав. Хятад, Зөвлөлтийн түншлэл нурж, 1969 онд хоёр улсын хооронд хилийн жижиг дайн дэгдсэнээс хойш Бээжин цэргийн эвслээс зай барьж ирсэн. Бээжин 2013 онд албан ёсоор татгалзсанаас хойш Умард Солонгостой 1961 онд байгуулсан батлан хамгаалах гэрээ хэрэг дээрээ хүчингүй болсон. Цэргийн эвсэл холбоо байгуулсан түүх хомс ч Бээжин санаагаа хувиргаж байгаа болов уу хэмээн нэр хүндтэй судлаачид хардаж байна. “Эвсэл холбооны тухай асуудалд төр, иргэд буруу ташаа хандаж ирсэн” хэмээн Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн профессор Шью Жин тайлбарлав. АНУ ноёрхдог ертөнцөд ОХУ зэрэг “Цагдаа” улстай эвсэл байгуулаагүй нь “Ноцтой алдаа” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. “1648 оноос хойших дэлхийн түүхийг харах аваас эвсэл холбооноос татгалзаж байсан ганц ч их гүрэн байхгүй. Хятад улс давуу байж, хүчний тэнцвэр хадгалах гэвэл эвсэл холбоо байгуулах урлагт суралцах хэрэгтэй” хэмээн ноён Шью ”Хятадын гадаад бодлого” сэтгүүлд 2015 оны арванхоёрдугаар сард нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ. Эвсэл холбоонд нэгдэхийн төлөө хөдөлгөөний удирдагч нь Бээжингийн Чинхуа их сургуулийн Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Янь Сюе-Тун хэмээн үзэх нь нийтлэг. “Эвсэл холбоонд үл нэгдэх бодлого нь манай улс сул дорой байсан хүйтэн дайны тэртээ үед тохирч байсан. Хожим Хятад орон сул дорой байхаа больсон. Хуучин бодлоготой зууралдах нь ашиггүй төдийгүй хөнөөлтэй” хэмээн ноён Янь өнгөрсөн онд хэвлүүлсэн номдоо тайлбарлажээ. ШИНЖЭЭЧДИЙН САНУУЛГА Гадаад бодлогод гарч буй өөрчлөлтийн талаар бүр урьд нь иргэний судалгааны шинжээчид анхааруулж байсан юм. Хятад улс Жибутид анхныхаа цэр- гийн баазыг байгуулахаас таван жилийн өмнө Фудань их сургуулийн Америк судлалын төвийн захирал Шень Динли China.org сайтад 2010 оны дол- дугаар сард “Гадаадад цэргийн бааз байгуулах тухай бүү сана” нэртэй өгүүлэл байршуулсан. “Миний бодлоор манай Засгийн газрын үндэслэл ямар ч утгагүй. Харь улсад цэргийн бааз байгуулах чадвартай болчихсон учраас л гаднаас заналхийлээд байна гэж тайлбарлаж болохгүй” хэмээн уг өгүүлэлд бичжээ. Түүний англиар бичсэн өгүүлэлд олон улсын зүгээс ямар ч хариу өгөөгүй. Чухам энэ нь гадаадад цэргийн бааз байгуулах Бээжингийн шийдвэр шууд хэрэгжихэд түлхэц өгсөн хэмээн тэрбээр үзэж байна. Бээжингийн арга хэмжээтэй уялдан АНУ, Япон болон бусад улсаас Хятадтай сөргөлдөх нь ихэслээ. Энэ нь эргээд Хятадыг илүү шаргуу, эрчимтэй арга хэмжээ авахад хүргэж байна. АНУ өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд Бээжингээс байгуулсан хиймэл арлуудын ойролцоо хөлөг онгоц илгээж, нисэх онгоц хөөргөх замаар БНХАУ-тай аз туршсан тоглоом тоглосоор. Филиппин цэргийн таван баазаа Вашингтонд ашиглуу- лахаар энэ онд тохиролцсон нь аль 1992 онд тус улсыг орхин гарсан АНУ-ын цэргийг буцаан авчирч буй хэрэг болов. АНУ мөн Вьетнамын Кам Ран булан, Дананг дахь тэнгисийн цэргийн байгууламжийг ашиг- лахыг эрмэлзэж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл 1975 онд Сайгоны дэглэм нурсанаас хойш Вьетнамд АНУ-ын цэрэг анх удаа нэвтрэх болно. Өмнөд Солонгост баллистик пуужин эсэргүүцэх систем байршуулах талаар Сөүл, Вашингтон хоёр Уламжлалт гадаад бодлогын үе төгслөө тохиролцсон. Ойр, дунд, алсын тусгалт пуужин эсэргүүцэн сөнөөх THAAD хэмээх уг систем Хятадын нутгийн гүнд нэвтэрч, цөмийн тогтоон барих хэрэгслийг нь сулруулах аюултай хэмээн Бээжин мэдэгдсэн. Токио цэрэг зэвсгийн хувьд хүчирхэгжиж буй Хятад улсаас болгоомжлох болсонтой уялдан дайнаас хойших Японы пацифист үндсэн хууль ч удахааргүй болов. Бээжин бараг 25 жилийн турш цэргийн зардлаа хоёр оронтой тоогоор өсгөж ирсэн. “Энэ бүс нутагт геополитик бодитой өөрчлөгдсөн. Шалтгаан нь хүчирхэгжиж буй Хятад улс” хэмээн Кюүшюү их сургуулийн туслах профессор Чисако Масүо тайлбарлав. Азид геополитик өөрчлөгдөх нь Сирийг оролцуулаад дэлхий дахинаа нөлөөтэй. Бээжин, Асадын дэглэмтэй холбогдсон нь Ойрхи Дорнодын асуудлыг үнэнхүү сонирхож буйнх нь илрэл гэхээсээ Азид сүр хүчээ харуулах гэсэн улс төрийн ов мэх болов уу хэмээн Жоржтауны их сургуульд багшилдаг, урьд нь ТТГ-т дорнод Азийн асуудал хариуцсан орлогч захирал байсан Деннис Уайлдер тайлбарлав. “Өмнөд Хятадын тэнгис дэх АНУ-ын оролцоо, THAAD-ын эсрэг ноён Ши хариу барьж байгаа нь энэ. Манайхан (тайлбар: АНУ) үндсэн ашиг сонирхолд нь харшлах арга хэмжээ авах болгонд хятадууд өөрсдийнх нь ашиг сонирхлоос хол газарт бидэнд түвэг удах чадахаа байнга харуулахыг эрмэлзэж ирлээ” хэмээн ноён Уайлдер өгүүлсэн юм. ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ Бээжин, Вашингтоны зөрчил үргэлжлэх нөхцөлд хятадууд АНУ-ын эсрэг эвсэл байгуулахыг эрмэлзэнэ хэмээн олон улсын харилцааны мэргэжилтнүүд таамаглаж байна. “Хүчирхэгжиж буй улс болгон Их гүрний дарангуйлалд хариу барих юм уу эн тэнцүү өрсөлдөгчтэйгөө тэнцвэр хадгалах үүднээс эвсэл байгуулахыг чармайдаг нь түүхэн баримт” хэмээн Их Британийн Ноттингемийн их сургуулийн докторын зэрэг горилогч Сумантра Майтра тайлбарлав. “Тэгэхээр Хятад ч дээрхээс өөрөөр ажиллах нь юу л бол” хэмээн тэрбээр өгүүлэв. Чухам хэнтэй эвсэх нь асуулт. Өмнөд Солонгос, Япон, Филип- пин нь АНУ-ын холбоотон. Вьетнам, Индонези зэрэг улс өмнөд Хятадын тэнгисийн маргаантай нутаг дэвсгэртэй холбоотой дээрэнгүй үйлдлээс нь болоод Бээжингээс хөндийрсөн. “Бээжингийн үйл ажиллагаа, ялангуяа өмнөд Хятадын тэнгис дэх арга хэмжээнээс нь үүдэн бүс нутгийн улсууд хятадуудаас зай барих боллоо” хэмээн Сингапурын С. Ражаратнам олон улсын судалгааны сургуулийн Ричард Битцингер тайлбарлав. Энэтхэг ч хилийн маргаан, Пакистаныг дэмждэгээс нь болоод Хятадтай дотно бус. Төв Азийн улсууд “Нэг бүс, нэг зам” эдийн засгийн санаачилгын хүрээнд ойр ч ОХУ-ын нөлөөний хүрээнд багтдаг. Иймд Пакистан, Умард Солонгос, ОХУ болон Хятадаас зэр зэвсгийн тусламж авдаг Мьянмар, Лаос, Камбож нь Бээжинтэй эвсэж болзошгүй улс болж тунана. Эдгээрээс ОХУ л тогтоон барьж чадахуйц эвсэл байгуулах чадвартай ганц улс. Хэрэг дээрээ АНУ-ын олон шинжээч ОХУ, БНХАУ-ын шинэ “тэнхлэг”-ээс болгоомжилж байгаа юм. Гэхдээ АНУ-ын эсрэг ОХУ- тай эвсэх нь эдийн засгийн хувьд ноцтой уршигтай. АНУ- ын Худалдааны төлөөлөгчийн газрын судалгаагаар Хятадаас АНУ-тай хийж буй худалдааны хэмжээ экспорт, импортыг нийлүүлж тооцоход өнгөрсөн онд 659 тэрбум ам.доллар болсон. Тэгвэл Хятадын гаалийн албаны статистикаар тус улсаас ОХУ- тай хийдэг худалдаа дөнгөж 64 тэрбум ам.доллар байгаа юм. “Хятадын хувьд АНУ-тай тогтоосон эдийн засгийн харилцаа нь дан ганц Оростой түншлэхээс хавьгүй чухал. Хятад энэ хүчин зүйлийг мар- тахгүй нь лавтай” хэмээн урьд нь БНХАУ-д элчин сайд байсан Стэплтон Рой долдугаар сард Вашингтоны Брукингсийн хүрээлэнд болсон ярилцлагын үеэр өгүүлсэн. Хоёр улс эвсэл байгуулахын оронд тодорхой нөхцөлд хамтран ажиллах арга сонгож болзошгүй. Ноён Ши, Ерөнхийлөгч Влади- мир Путин нар 2013 оны эхнээс эдүгээ хүртэл нийт 17 удаа уулзсан. Ноён Путинтэй тогтоо- сон харилцаагаа бусад аль ч гадаад хэлхээ холбооноосоо илүү чухалчилж буйн илрэл болгон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин өнгөрсөн онд ХКН-ын Төв хорооны дарга Ли Жаньшуг Москвад илгээж байлаа. Ли Жаньшу нь ноён Шигийн Зас- гийн газрын аппаратын тэргүүн. Хятад, Оросын хооронд дунд, дээд түвшний дипломат хэлхээ холбоо өргөжиж, хамтарсан цэргийн сургууль зохион бай- гуулах нь олширсон талаар шинжээчид анхааруулдаг. Хоёр улс зургадугаар сард дорнод Хятадын тэнгисийн маргаантай арлуудын ойролцоо цэргийн хөлгүүдийн зохицуулалттай маневр хийсэн. Мөн энэ сарын эцэст өмнөд Хятадын тэнгист цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна. “Өмнөд болон дорнод Хята дын тэнгист хурцадмал байдалтай тулгарсан Хятад улсад гаднаас үзүүлэх шахалт ихэссэн” хэмээн Бээжингийн багшийн их сургуулийн Евразийн судалгааны төвийн захирал Ли Шин тайлбарлав. “ОХУ ч Украинтай холбоотой асуудлаар өрнөдийн дарамтанд оршдог. Ингээд л хоёр улс бие биедээ талтай байгаа хэрэг” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Хятад улс давуу байж, хүчний тэнцвэр хадгалах гэвэл эвсэл холбоо байгуулах урлагт суралцах хэрэгтэй Бээжингийн арга хэмжээтэй уялдан АНУ, Япон болон бусад улсаас Хятадтай сөргөлдөх нь ихэслээ. Энэ нь эргээд Хятадыг илүү шаргуу, эрчимтэй арга хэмжээ авахад хүргэж байна.

Transcript of Уламжлалт гадаад бодлогын үе төгслөө · The New York Times© BBM©...

Page 1: Уламжлалт гадаад бодлогын үе төгслөө · The New York Times© BBM© Энэ арга хэмжээ Энэтхэг улс эдийн засагтаа,

Хойд Солонгосын удирдагч шадар сайдаа цээрлүүлэв

Гялалзсан төрхөөр дээш ахих боломж

Мөнгөтэй бизнесмэнийг татах шинэ виз

Пхеньян дээд удирдлагадаа удаа дараа цэвэрлэгээ хийж, саяхан боловсрол хариуцсан шадар сайдыг цаазалжээ. > 10

Хувцаслалт Лондоны санхүүгийн байгууллагад ажилд орох нэг шалгуур болсон хэвээр байна. > 10

Энэтхэг улс 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан гадаадын иргэнд 10 жилийн виз олгохоор шийдвэрлэжээ. > 10

1Ноён Гуань мөн ОХУ-ын

генералтай уулзсан нь цэргийн ажиллагаанд Москватай түншилж буйнх нь нотолгоо.

Олны нүднээс далд болж өнгөрсөн, ердийн бус уг хэрэг нь Хятадын талаар мэргэшсэн хүмүүсийн гайхшийг төрүүллээ. “Будлиантай цаг үед ХАЧА Сирийн мөргөлдөөнд аз турших нь” хэмээн Бээжингийн их сургуулийн Ойрхи Дорнодын судлаач Жа Даожён тайлбарлав. “ХАЧА цэргийн дипломат бодлогын хүрээнд гэрэл зураг авахуулах зэрэг аахар шаахар зүйлээр аргацаагаад өнгөрөөнө гэж найдахаас. Сирид АНУ, ОХУ хүчээ үзэж байгаа. Ийм газарт бид амжилт олох талаар бодох хэрэг байна уу?” хэмээн тэрбээр сөргүүлэн асуулаа.

Уг айлчлал, айлчлалтай холбоо той маргаан нь өнө эртнээс Хятадын гадаад бодлогод хэрэгжиж ирсэн олон хоригийг тус улсын Дарга Ши Жиньпин хянан үзэж буйн тод илрэл боллоо. Гадаадад цэргийн бааз байгуулах, зэвсэгт хүч хэрэглэх, нөлөөний хүрээгээ өргөжүүлэх, жийрэг бүс үүсгэх, цэргийн эвсэл холбоонд нэгдэх зэрэг нь үеэ өнгөрөөсөн колоничлолын өв уламжлал хэмээн үздэг гадаад бодлогыг БНХАУ тавь гаруй жил хэлбэрэлтгүй баримтлаж ирсэн. “Хятад хүн төрөлхөөсөө дээрэнгүй үзэл, милитаризмаас ангид” хэмээн ноён Ши 2014 оны зургадугаар сард “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”-ын 60 жилийн ойг тэмдэглэх үеэр Мьянмар, Энэтхэгийн албаны хүмүүст мэдэгдэж байлаа.

Гэхдээ 1954 онд дэвшүүлсэн уг зарчим лав Энэтхэг, Хятадын харилцаанд хэрэгжиж чадаагүй. Найман жилийн дараа хилийн маргаанаас үүдэн хоёр улсын хооронд дэгдсэн дайн хожмын гадаад бодлогод нь нөлөөлсөөр ирлээ. Хожим Хятадын удирдагч Дэн Сяопин эдийн засгийн өсөлтийг эн тэргүүнд анхаарч, олон улсын асуудалд хүлээзнэх байр суурь баримталж эхэлсэн түүхтэй.

Гэвч ноён Ши тус улсыг

тэргүүлэх болсон 2012 оноос гадаад бодлого өөрчлөгдлөө. Тэрбээр 2013 оны аравдугаар сард “Fenfa youwei” буюу “Амжилтын төлөө урагшлах” зарчим тунхагласнаар тус улсын гадаад бодлого “нүүрэмгий”, дайчин төрхөнд хувиллаа. “Ши Жиньпин Улсын дарга болмогц хүлээзнэх бодлого үеэ өнгөрөөсөн. Энэ хүний талаар хятадуудаас лавлах юм бол бодлого хуучнаараа гэж хариулцгаана. Үнэндээ бол хувирсан” хэмээн Бээжин дахь Карнеги-Чинхуа төвийн захирал Пол Хенле тайлбарлаж байна.

Олон улсын асуудалд хөнд-лөнгөөс үл оролцох бодлоготой холбогдуулан тэрбээр “Хятадууд өөрсдөө сахиж байгаа гэлцдэг. Гэхдээ хэдхэн минут тунгаах аваас хөндлөнгөөс оролцож буй 15 жишээ санаанд ороод л ирнэ” гэсэн юм.

ЗАРЧМААС ГАЖИХУЙ

БНХАУ 1958 онд Умард Солонгосоос цэргээ татсанаас хойш анх удаа буюу энэ онд Жибүтид тэнгисийн цэргийн бааз байгуулснаар уламжилж ирсэн бас нэг хориг үеэ өнгөрөөв. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд болон Дорнод Хятадын агаарын орон зай дахь шургуу ажиллагааг нь харахад нөлөөний хүрээгээ үл тэлэх бодлого суларч буй бололтой.

Мөн Хятадад 2015 оны эцсээр батлагдсан терроризмтай тэмцэх шинэ хууль нь тус улсын зэвсэгт хүчинд НҮБ-ын мандат-гүйгээр гадаадад цэргийн үйл ажиллагаа явуулах эрхийг анх удаа хуульчилсан хэрэг. Тус улс цаашдаа ч гадаадад цэргийн ажил лагаагаа өргөжүүлэх төлөвтэй.

Хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн, цэргийн эвсэлд үл нэгдэх бодлого ч Хятадад маргааны сэдэв болж хувирав. Хятад, Зөвлөлтийн түншлэл нурж, 1969 онд хоёр улсын хооронд хилийн жижиг дайн дэгдсэнээс хойш Бээжин цэргийн эвслээс зай барьж ирсэн. Бээжин 2013 онд албан ёсоор татгалзсанаас хойш

Умард Солонгостой 1961 онд байгуулсан батлан хамгаалах гэрээ хэрэг дээрээ хүчингүй болсон. Цэргийн эвсэл холбоо байгуулсан түүх хомс ч Бээжин санаагаа хувиргаж байгаа болов уу хэмээн нэр хүндтэй судлаачид хардаж байна.

“Эвсэл холбооны тухай асуудалд төр, иргэд буруу ташаа хандаж ирсэн” хэмээн Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн профессор Шью Жин тайлбарлав. АНУ ноёрхдог ертөнцөд ОХУ зэрэг “Цагдаа” улстай эвсэл байгуулаагүй нь “Ноцтой алдаа” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. “1648 оноос хойших дэлхийн түүхийг харах аваас эвсэл холбооноос татгалзаж байсан ганц ч их гүрэн байхгүй. Хятад улс давуу байж, хүчний тэнцвэр хадгалах гэвэл эвсэл холбоо байгуулах урлагт суралцах хэрэгтэй” хэмээн ноён Шью ”Хятадын гадаад бодлого” сэтгүүлд 2015 оны арванхоёрдугаар сард нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.

Эвсэл холбоонд нэгдэхийн төлөө хөдөлгөөний удирдагч нь Бээжингийн Чинхуа их сургуулийн Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Янь Сюе-Тун хэмээн үзэх нь нийтлэг. “Эвсэл холбоонд үл нэгдэх бодлого нь манай улс сул дорой байсан хүйтэн дайны тэртээ үед тохирч байсан. Хожим Хятад орон сул дорой байхаа больсон. Хуучин бодлоготой зууралдах нь ашиггүй төдийгүй хөнөөлтэй” хэмээн ноён Янь өнгөрсөн онд хэвлүүлсэн номдоо тайлбарлажээ.

ШИНЖЭЭЧДИЙН САНУУЛГА

Гадаад бодлогод гарч буй өөрчлөлтийн талаар бүр урьд нь иргэний судалгааны шинжээчид анхааруулж байсан юм. Хятад улс Жибутид анхныхаа цэр-гийн баазыг байгуулахаас таван жилийн өмнө Фудань их сургуулийн Америк судлалын төвийн захирал Шень Динли China.org сайтад 2010 оны дол-дугаар сард “Гадаадад цэргийн бааз байгуулах тухай бүү сана” нэртэй өгүүлэл байршуулсан.

“Миний бодлоор манай Засгийн газрын үндэслэл ямар ч утгагүй. Харь улсад цэргийн бааз байгуулах чадвартай болчихсон учраас л гаднаас заналхийлээд байна гэж тайлбарлаж болохгүй” хэмээн уг өгүүлэлд бичжээ. Түүний англиар бичсэн өгүүлэлд олон улсын зүгээс ямар ч хариу өгөөгүй. Чухам энэ нь гадаадад цэргийн бааз байгуулах Бээжингийн шийдвэр шууд хэрэгжихэд түлхэц өгсөн хэмээн тэрбээр үзэж байна.

Бээжингийн арга хэмжээтэй уялдан АНУ, Япон болон бусад улсаас Хятадтай сөргөлдөх нь ихэслээ. Энэ нь эргээд Хятадыг илүү шаргуу, эрчимтэй арга хэмжээ авахад хүргэж байна. АНУ өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд Бээжингээс байгуулсан хиймэл арлуудын ойролцоо хөлөг онгоц илгээж, нисэх онгоц хөөргөх замаар БНХАУ-тай аз туршсан тоглоом тоглосоор.

Филиппин цэргийн таван баазаа Вашингтонд ашиглуу-лахаар энэ онд тохиролцсон нь аль 1992 онд тус улсыг орхин гарсан АНУ-ын цэргийг буцаан авчирч буй хэрэг болов. АНУ мөн Вьетнамын Кам Ран булан, Дананг дахь тэнгисийн цэргийн байгууламжийг ашиг-лахыг эрмэлзэж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл 1975 онд Сайгоны дэглэм нурсанаас хойш Вьетнамд АНУ-ын цэрэг анх удаа нэвтрэх болно. Өмнөд Солонгост баллистик пуужин эсэргүүцэх систем байршуулах талаар Сөүл, Вашингтон хоёр

Уламжлалт гадаад бодлогын үе төгслөө

тохиролцсон. Ойр, дунд, алсын тусгалт пуужин эсэргүүцэн сөнөөх THAAD хэмээх уг систем Хятадын нутгийн гүнд нэвтэрч, цөмийн тогтоон барих хэрэгслийг нь сулруулах аюул тай хэмээн Бээжин мэдэгдсэн.

Токио цэрэг зэвсгийн хувьд хүчирхэгжиж буй Хятад улсаас болгоомжлох болсонтой уялдан дайнаас хойших Японы пацифист үндсэн хууль ч удахааргүй болов. Бээжин бараг 25 жилийн турш цэргийн зардлаа хоёр оронтой тоогоор өсгөж ирсэн. “Энэ бүс нутагт геополитик бодитой өөрчлөгдсөн. Шалтгаан нь хүчирхэгжиж буй Хятад улс” хэмээн Кюүшюү их сургуулийн туслах профессор Чисако Масүо тайлбарлав.

Азид геополитик өөрчлөгдөх нь Сирийг оролцуулаад дэлхий дахинаа нөлөөтэй. Бээжин, Асадын дэглэмтэй холбогдсон нь Ойрхи Дорнодын асуудлыг үнэнхүү сонирхож буйнх нь илрэл гэхээсээ Азид сүр хүчээ харуулах гэсэн улс төрийн ов мэх болов уу хэмээн Жоржтауны их сургуульд багшилдаг, урьд нь ТТГ-т дорнод Азийн асуудал хариуцсан орлогч захирал байсан Деннис Уайлдер тайлбарлав.

“Өмнөд Хятадын тэнгис дэх АНУ-ын оролцоо, THAAD-ын эсрэг ноён Ши хариу барьж байгаа нь энэ. Манайхан (тайл бар: АНУ) үндсэн ашиг сонирхолд нь харшлах арга хэмжээ авах болгонд хятадууд өөрсдийнх нь ашиг сонирхлоос хол газарт бидэнд түвэг удах чадахаа байнга харуулахыг эрмэлзэж ирлээ” хэмээн ноён Уайлдер өгүүлсэн юм.

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ

Бээжин, Вашингтоны зөрчил үргэлжлэх нөхцөлд хятадууд АНУ-ын эсрэг эвсэл байгуулахыг эрмэлзэнэ хэмээн олон улсын харилцааны мэргэжилтнүүд таамаглаж байна. “Хүчирхэгжиж буй улс болгон Их гүрний дарангуйлалд хариу барих юм уу эн тэнцүү өрсөлдөгчтэйгөө тэнцвэр хадга лах үүднээс эвсэл байгуулахыг чармайдаг

нь түүхэн баримт” хэмээн Их Британийн Ноттингемийн их сургуулийн докторын зэрэг горилогч Сумантра Майтра тайлбарлав. “Тэгэхээр Хятад ч дээрхээс өөрөөр ажиллах нь юу л бол” хэмээн тэрбээр өгүүлэв.

Чухам хэнтэй эвсэх нь асуулт. Өмнөд Солонгос, Япон, Филип-пин нь АНУ-ын холбоотон. Вьетнам, Индонези зэрэг улс өмнөд Хятадын тэнгисийн маргаантай нутаг дэвсгэртэй холбоотой дээрэнгүй үйлдлээс нь болоод Бээжингээс хөндийрсөн. “Бээжингийн үйл ажиллагаа, ялангуяа өмнөд Хятадын тэнгис дэх арга хэмжээнээс нь үүдэн бүс нутгийн улсууд хятадуудаас зай барих боллоо” хэмээн Сингапурын С. Ражаратнам олон улсын судалгааны сургуулийн Ричард Битцингер тайлбарлав.

Энэтхэг ч хилийн маргаан, Пакистаныг дэмждэгээс нь болоод Хятадтай дотно бус. Төв Азийн улсууд “Нэг бүс, нэг зам” эдийн засгийн санаачилгын хүрээнд ойр ч ОХУ-ын нөлөөний хүрээнд багтдаг. Иймд Пакистан, Умард Солонгос, ОХУ болон Хятадаас зэр зэвсгийн тусламж авдаг Мьянмар, Лаос, Камбож нь Бээжинтэй эвсэж болзошгүй улс болж тунана. Эдгээрээс ОХУ л тогтоон барьж чадахуйц эвсэл байгуулах чадвартай ганц улс. Хэрэг дээрээ АНУ-ын олон шинжээч ОХУ, БНХАУ-ын шинэ “тэнхлэг”-ээс болгоомжилж байгаа юм.

Гэхдээ АНУ-ын эсрэг ОХУ-тай эвсэх нь эдийн засгийн хувьд ноцтой уршигтай. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын судалгаагаар Хятадаас АНУ-тай хийж буй худалдааны хэмжээ экспорт, импортыг нийлүүлж тооцоход өнгөрсөн онд 659 тэрбум ам.доллар болсон. Тэгвэл Хятадын гаалийн албаны статистикаар тус улсаас ОХУ-тай хийдэг худалдаа дөнгөж 64 тэрбум ам.доллар байгаа юм.

“Хятадын хувьд АНУ-тай тогтоосон эдийн засгийн харил цаа нь дан ганц Оростой түншлэхээс хавьгүй чухал. Хятад энэ хүчин зүйлийг мар-тахгүй нь лавтай” хэмээн урьд нь БНХАУ-д элчин сайд байсан Стэплтон Рой долдугаар сард Вашингтоны Брукингсийн хүрээлэнд болсон ярилцлагын үеэр өгүүлсэн.

Хоёр улс эвсэл байгуулахын оронд тодорхой нөхцөлд хамтран ажиллах арга сонгож болзошгүй. Ноён Ши, Ерөнхийлөгч Влади-мир Путин нар 2013 оны эхнээс эдүгээ хүртэл нийт 17 удаа уулзсан. Ноён Путинтэй тогтоо-сон харилцаагаа бусад аль ч гадаад хэлхээ холбооноосоо илүү чухалчилж буйн илрэл болгон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин өнгөрсөн онд ХКН-ын Төв хорооны дарга Ли Жаньшуг Москвад илгээж байлаа. Ли Жаньшу нь ноён Шигийн Зас-гийн газрын аппаратын тэргүүн.

Хятад, Оросын хооронд дунд, дээд түвшний дипломат хэлхээ холбоо өргөжиж, хамтарсан цэргийн сургууль зохион бай-гуулах нь олширсон талаар шинжээчид анхааруулдаг. Хоёр улс зургадугаар сард дорнод Хятадын тэнгисийн маргаантай арлуудын ойролцоо цэргийн хөлгүүдийн зохицуулалттай маневр хийсэн. Мөн энэ сарын эцэст өмнөд Хятадын тэнгист цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна.

“Өмнөд болон дорнод Хята дын тэнгист хурцадмал байдалтай тулгарсан Хятад улсад гаднаас үзүүлэх шахалт ихэссэн” хэмээн Бээжингийн багшийн их сургуулийн Евра зийн судалгааны төвийн захирал Ли Шин тайлбарлав. “ОХУ ч Украинтай холбоотой асуудлаар өрнөдийн дарамтанд оршдог. Ингээд л хоёр улс бие биедээ талтай байгаа хэрэг” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Хятад улс давуу байж, хүчний тэнцвэр хадгалах гэвэл эвсэл

холбоо байгуулах урлагт суралцах

хэрэгтэй

Бээжингийн арга хэмжээтэй уялдан АНУ, Япон болон бусад улсаас Хятадтай сөргөлдөх нь ихэслээ. Энэ нь эргээд Хятадыг илүү шаргуу, эрчимтэй арга хэмжээ авахад хүргэж байна.

Page 2: Уламжлалт гадаад бодлогын үе төгслөө · The New York Times© BBM© Энэ арга хэмжээ Энэтхэг улс эдийн засагтаа,

The New York Times©

BBM©

Энэ арга хэмжээ Энэтхэг улс эдийн засагтаа, тухайлбал асар их мөнгө шаардахгүй салбарт хүртэл гаднынхны оролцоог хүлээн зөвшөөрөх замыг нээж байгаа бололтой.

Хойд Солонгосын элчин сайдын орлогч асан Тае Ён Хо саяхан Сөүл рүү гэрбүлээ аван зугтсан.

Сон Жун-аХойд Солонгос Засгийн газрын

шадар сайдаа цаазалсны хамт дээд тушаалын хоёр хүнийг дахин хүмүүжүүлэхээр тосгонд цөлснийг Сөүлээс мэдээлжээ. Пхеньяны залуу удирдагч Ким Чен Ун улс орныхоо дээд удирдлагад удаа дараа цэвэрлэгээ хийсний сүүлийнх нь энэ юм. 2011 оны эцсээр эцэг нь нас барсны дараа олж авсан эрх мэдлээ хамгаалахын тулд ноён Ким үе үе цааз, цэвэрлэгээний арга хэрэглэх болов.

Сөүлийн Нэгдлийн яамны мэдээнд боловсрол хариуцсан шадар сайд Ким Ен Жинийг цаазалсныг баталсан боловч учир шалтгаан болон тодорхой зүйлсийг тайлбарлаагүй байна. Уг мэдээнд дурдсанаар Солонгос хоорондын харилцааны асуудал хариуцсан хэлтсийн дарга Ким Ен Чолд “хувьсгалт хариуцлага” хүлээлгэсэн бол эрх баригч намын ухуулгын хэлтсийн ажилтан Чой Хвид донгодох арга хэмжээ авсан аж. Энэхүү нууцлаг улсад өмнө

явагдсан цэвэрлэгээний талаар зарим мэдээлэл батлагдаагүй тул энэ үйл явдлыг бие даасан эх сурвалжаар нотлох аргагүй юм.

Гэхдээ сүүлийн цэвэрлэгээ-нүүдээс үзэхэд залуу Ким эрх мэдлээ зузаатгах тусам цээрлүүлэх арга барил үргэлжилсээр буйг илтгэнэ. Хоёр жилийн дотор Хойд Солонгост цэргийн болон улсын дээд тушаалын 218 албан хаагчийн бараг хагасыг халж сольсон нь урьд үзэгдээгүй хатуу аргаар, өргөн сэлгээ хийж байна гэж Өмнөд Солонгосын эх сурвалж мэдээлжээ.

2013 оны арванхоёрдугаар сард Пхеньяны хоёр дахь нөлөө бүхий хүн, залуу удирдагч Кимийн авгыг олон зүйлээр буруутгаж, цаазалсан нь хамгийн дуулиантай хэрэг болсон. Өнгөрсөн жил Батлан хамгаалахын сайд Хион Ен Чолыг уулзалт дээр Кимийн өмнө унтсан хэргээр цаазлахдаа агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин ашигласан гэж Өмнөд

Солонгосын тагнуулын албанаас мэдээлж байсан. Сежоны хүрээлэнгийн судлаач Чеон Сеон Чан “Дээд тушаалынхныг цээрлүүлэн хянах нь үнэмлэхүй эрх мэдэл тогтоох Сталинч маягийн дарангуйллын үндсэн шинж. Ким Чен Уны дэглэм оршиж байгаа цагт ийм стратеги үргэлжлэх болно” гэжээ.

Шадар сайд, 63 настай Кимд “Нам, хувьсгалын эсрэг этгээд” гэсэн ял тулгаж, долдугаар сард буудан хороосныг Сөүлийн Ренхап агентлаг уламжилсан. Армийн генерал, 70 настай Ким Ен Чолыг хэт хатуу арга барилтай хэмээн буруутгаж, хөдөө тосгон руу сарын хугацаагаар дахин хүмүүжүүлэх сургалтад илгээсэн боловч удалгүй албан тушаалд нь буцаан томилсон байна. Энэ генерал 2010 онд Хойд Солонгосын тагнуулын албыг толгойлж байхдаа Өмнөд Солонгосын байлдааны онгоцыг живүүлж, хилийн арлыг их буугаар буудах тушаал өгсөн гэж гаднынхан таамагладаг.

Жим ПикардХүрэн шаахай, эрээн зангиа,

зохиогүй хослол мэтийн зүйлс сургууль төгсөгчдийг банкинд ажилд ороход тээг болдог байж магадгүйг Social Mobility Com-mission-ийн илтгэлд дурдаад гялалзсан төрх санхүүгийн төвд өндөр үнэлэгддэгийг онцолжээ. “Амьдралын ухаан ба хөрөнгө оруулалтын банкин дахь нийгэм, эдийн засгийн ялгаа” нэртэй уг илтгэл Лондон Ситид биеэ авч явах журмын нэг чухал шалгуур нь хувцаслалт болохыг тогтоосон байна. Энд дурдсанаар “Хувцаслалттай холбоотой асуудал нийгмийн аль ч бүлгийнхний хувьд энгийн, өнгөц зүйл мэт санагдаж магадгүй. Гэвч санал асуулгад оролцогсдын олонх нь ажилд сонгон шалгаруулах явцад материаллаг тал буюу гадаад байдал зохих үүрэгтэй гэж үздэг”.

Ажил олгогчид Европын банкны ажилтнууд хүрэн шаахай өмссөнийг үл анзаардаг атлаа Британид үл тэвчих хандлагатай байдаг аж. Судалгаанд оролцсон нэг захирал дээдсийн бус гаралтай оюутнууд голдуу үсээ зохимжгүй засуулж, томдсон хүрэм өмсдөгийн дээр ямар зангиа зүүхээ мэддэггүй хэмээн ярьжээ. Асуулгад оролцсон нэг хүн ажлын ярилцлагаа сайн өгсөн боловч тухайн банкинд тохирохгүй хувцастай байсан болов уу гэж бичсэн юм. Тэрбээр “Шалгагч над руу хараад зүүсэн зангиагаа хараач. Ийм хүрэм дээр зохихгүй тод өнгөтэй юм гэж хэлсэн” хэмээн дурссан байна. Энэ хүн бол Лейбор намын танхимын гишүүн байгаад Камероны үед Засгийн газрын комисс тэргүүлж асан Алан Милборн юм.

Sutton Trust байгууллагаас 2014 онд гаргасан илтгэлд санхүүгийн үйлчилгээний салбарын 1800 шинэ албан хаагч болон удирдах 500 ажилтны боловсролын байдлыг судалжээ. Эндээс үзэхэд шинээр ажилд

орогсдын 34 хувь нь төлбөртэй сургууль төгссөн байв. Гэтэл нийт хүн амын дунд уг үзүүлэлт долоон хувь байдаг. Харин хувийн үнэт цаасны салбарт ажиллагсдын 69 хувь нь хувийн сургууль төгссөн байжээ.

Өнөөдөр нийтлэгдсэн илтгэлийг дөрвөн эрдэмтэн хамтран бичсэн. Энд дүгнэснээр одоо цагт банкны ажилд орохоор өргөдөл гаргагсад өмнөх үеэс илүү нарийн мэргэжилтэй агаад ялангуяа эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнес, математик болон инженерийн сургууль төгсөгчид зонхилдог байна. Гэвч мэргэшил нь тэнцсэн ч хэл яриа, хувцаслалт, биеэ авч явах байдал зэрэг шалгуураар хасагдах тохиолдол гардаг аж.

Эдгээр шинж чанар нийлээд гялалзсан төрхийг бүрдүүлж, үйлчлэгчийн зүгээс санхүүгийн зөвлөгчийн мэдлэг туршлагад итгэх нөхцөл болно. Мөн илтгэлд хувцаслалт нь соёлын ерөнхий төлөвийн нэг элемент агаад гарал үүсэл, гэр бүлийн хэлхээ холбоо, гадаад аялал гэх мэт зүйлсийг багтаана гэж бичжээ. Тохирсон хослол өмсөөгүй бол өргөдөл гаргагч бусдаас онцгойрч харагддаг гэж нэг захирал ярьсан байна. Тэрбээр “Хэрвээ та буруу загвартай хүрэм, буруу гутал буюу зангиатай, эсвэл хослол өмссөн ч эв хавгүй харагдаж байгаа бол үг хэлж амжилгүй хасагдана” гэжээ.

Ситигийн шинэхэн ажилтан хэлэхдээ эхний долоо хоногтоо хуяган дотор байгаа мэт явснаа дурсав. Тэрбээр “Энд миний мэдэхгүй зүйлийн талаар ярилцдаг байсан. Жишээ нь, хагас виндзорын зангиа, бүтэн виндзорын зангиа гэх мэт” хэмээсэн юм. Илтгэлд дурдагдсан захир-лууд хувцаслалтын иймэрхүү дэг журам Лондонгийн Сити дэх нийгмийн ялгаатай байдалд нөлөөлдгийг хүлээн зөвшөөрдөг нь тодорхой.

Мөнгөтэй бизнесмэнийг татах шинэ виз

Гялалзсан төрхөөр дээш ахих боломж

Хойд Солонгосын удирдагч шадар сайдаа цээрлүүлэв

Эми КазминЭнэтхэг улс гадаадын

бизнесмэнүүдийг татаж, нутагтаа үйлдвэр бариулахын тулд “хөрөнгө оруулагчийн виз” гаргасан нь 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулж, жилдээ 20 ажлын байр бий болгосон гадаадын иргэнд урт хугацаагаар оршин суух эрх олгоно. Өнөөг хүртэл Шинэ Дели Энэтхэг гаралтайгаас бусад гаднын иргэнд урт хугацааны виз олгодоггүй байв. Бизнесийнхэнд ажил эрхлэх буюу бизнесийн виз олгодог ба жилд нэг удаа цагдаад бүртгүүлэх, үе үе улс орноос гарах буюу эх орондоо очиж, визээ сунгуулах шаардлагатай.

Харин Ерөнхий сайд Нарендра Модигийн сая баталсан хөрөнгө оруулагчийн виз Энэтхэгт ажлын байр бүтээх гадаадын иргэдэд таатай нөхцөл бүрдүүлэх зорилготой юм. Тус улсад 18 сарын хугацаанд 1.5 сая эсвэл гурван жилд 3.7 сая ам.доллар оруулсан гаднынханд албаныхны нэрлэснээр “байнгын оршин суух эрх” буюу 10 жилийн виз олгох ба дахин 10 жилээр сунгаж болно. Гэхдээ “Уг хөрөнгө оруулалт санхүүгийн жил бүр наад зах нь 20 энэтхэг хүнд ажил өгөх ёстой” гэж Засгийн газрын мэдээлэлд дурджээ.

“Байнгын оршин суугч” хөрөнгө оруулагч нь цагдаад бүртгүүлэлгүйгээр Энэтхэгт амьдрах буюу орж гарах ба түүний гэр бүл болон хамаарагчид тус улсад хуулийн дагуу ажиллаж болно. Түүнчлэн тэд орон сууцны

Хойд Солонгост Ким Чен Уныг өвөө болон эцгийнх нь адилаар бараг бурхан мэтээр үзэж, нэг хүнийг тахин шүтэх үзэл ноёрхсон билээ. Өөрөөс нь хамаагүй ахмад удирдагчдын дунд эрх мэдлээ хадгалах сорилтын явцад залуу удирдагчийг үл хүндэтгэх шинж тэмдэг үзэгдэх төдийд уг дэглэм нурж болзошгүй юм. Хойд Солонгосоос зугтагсад ярихдаа эцэг болон өвөө Кимүүдтэй харьцуулахад залуу дарангуйлагчид үнэнчээр зүтгэх үзэл Хойд Солонгосын энгийн иргэд ба дээдсийн дунд суларсаар буйг өгүүлдэг.

Энэ жил тус улсаас зугтан гарсан дээдчүүлийн тоо улам нэмэгджээ. Лондонд суугаа Хойд Солонгосын элчин сайдын орлогч асан Тае Ён Хо саяхан Сөүл рүү гэр бүлээ аван зугтсан бол өмнөхөн нь Хятад дахь Хойд Солонгосын зоогийн газрын 13 ажилчин мөн Өмнөд Солонгост дайжин ирсэн юм.

үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрхтэй байна. Британийн дипломатч асан, одоо Шинэ Делид мэргэжилтэн хайх фирм ажиллуулдаг Марк Рунакрес “Сэтгэлзүйн үүднээс энэ бол маш чухал арга хэмжээ. Олон хүн сонирхож, нааштай хүлээн авах байх” гэжээ. Тэрбээр цааш нь “Шинэ виз зарчмын хувьд Энэтхэг улс өмнөх шигээ зөвхөн

мөнгө татах сонирхолтой бус гэсэн дохио юм. Хүмүүс энд ирж, өөрийн компаниа байгуулах сонирхолтойг засаг захиргаа ойлгож буйг харууллаа. Мөнгөө үүдэнд орхиод яв. Бидэнд юу хийхийг бүү заа гэдэг урьдын хандлагыг халж, хүмүүс өөрсдөө оролцох боломж олгоно” хэмээв.

Уг шийдвэрийг илүү тодорхой таниулах шаардлагатайн дотор

өргөдөл авах үйл явц хэрхэн явагдах, хэдийнээс хэрэгжиж эхлэх, визийг нэгээс илүү удаа сунгах эсэх зэрэг асуулт бий. Түүнчлэн ямар төрлийн хөрөнгө оруулалтыг илүүд үзэхийг тодруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын босгын хэмжээ доогуур тул заавал том үйлдвэр барих шаардлагагүй боловч дизайнер мэтийн

жижиг бизнес эрхлэхээр Энэтхэгт ирэх гадаадын залуу мэргэжилтнүүдэд нэлээд том тоо юм.

Ноён Рунакрес хөрөнгө оруулалтын хэмжээг эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт үйлчилгээний шинэ бизнес явуулах хүмүүст зориулан тооцсон гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ арга хэмжээ Энэтхэг

улс эдийн засагтаа, тухайлбал асар их мөнгө шаардахгүй салбарт хүртэл гаднынхны оролцоог хүлээн зөвшөөрөх замыг нээж байгаа бололтой. Рунакрес цааш нь “Эхний өдөр хэдэн мянган хүн хүсэлт гаргах нь юу л бол. Хэрвээ сайн хэрэгжвэл шинэ зам нээгдэнэ. Анхны алхам болно” хэмээн өгүүллээ.