ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн...

14
1

Transcript of ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн...

Page 1: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

1

Page 2: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

2

ГАРЧИГ

Аргачлалын тайлбар ............................................................................................3-4

Хүн ам өрхийн зарим үзүүлэлт............................................................................5

Орон нутгийн төсвийн орлого, зарлага ...............................................................5-6

Ажиллагсад, ажилгүйчүүд, ажлын байр ............................................................6

Мөнгө, банк............................................................................................................7

Үнэ..........................................................................................................................7-8

Аж үйлдвэр............................................................................................................8

Хөдөө аж ахуй ......................................................................................................9-11

Нийгмийн даатгал, нийгмийн халамж.................................................................11-12

Эрүүл мэнд............................................................................................................12-13

Гэмт хэрэг..............................................................................................................13-14

Page 3: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

3

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР

Хөдөлмөр: Бүртгэлтэй ажилгүй иргэдэд Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн

хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа

хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхтэй

хайж байгаа Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн хүмүүс орсон болно.

Эрүүл мэнд, Гэмт хэрэг: Уг салбарын мэдээнүүдийг холбогдох газар, хэлтсүүд нь

нэгтгэн гаргаж ирүүлдэг.

1 хүртэлх насны 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдлийг 1 хүртэлх

насандаа эндсэн хүүхдийн тоог дээрх хугацаанд амьд төрсөн хүүхдийн тоонд

харьцуулж тодорхойлдог.

1-5 хүртэлх насны 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдлийг 1-5 хүртэлх

насандаа эндсэн хүүхдийн тоог дээрх хугацаанд амьд төрсөн хүүхдийн тоонд

харьцуулж тодорхойлдог.

Гэмт хэрэг: Аймгийн цагдаагийн газраас захиргааны статистик мэдээгээр нэгтгэн

гаргадаг.

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм

буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж

чанар, хэр хэмжээ, оногдуулж болох ялын хүнд, хөнгөнийг харгалзан гэмт хэргийг

хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилна.

Эрүүгийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдон гэмт хэргийн нэр төрөл урьдынхаас

нилээд өөрчлөгдсөн.

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт бусдыг амиа хорлоход хүргэх,

иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон хүнийг санаатай алах,

болгоомжгүйгээс алах хэргийг нэгтгэн оруулсан.

Хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэгт хүчингийн хэргийг

оруулсан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд

хөрөнгийг булаах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдыг эд хөрөнгийг залилан

мэхэлж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг хамруулсан.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгт гал түймрийн хэргийг хамруулсан.

Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт танхайн гэмт хэргийг оруулсан.

18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэргийн тоог

гаргахдаа нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоог оны эхний 18 ба түүнээс дээш насны

хүн амд харьцуулан тооцно.

Хэрэглээний үнийн индекс / ХҮИ / гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа

үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн

Page 4: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

4

өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр тооцсон үнийн өөрчлөлтийг

харуулна.

Үндэсний статистикийн хороо нь хэрэглээний үнийн улсын индексийг Улаанбаатар

хотын ХҮИ-ээр тооцож байсан аргачлалаа шинэчилж, 2008 оны 1 дүгээр сараас

олон улсын нийтлэг арга зүйн дагуу хэрэглээний үнийн улсын индексийг аймаг,

нийслэлийн өрхийн 2010 оны хэрэглээний зардлаар жигнэсэн дундаж үзүүлэлтээр

тооцох аргачлалд шилжсэн.

Мөнгө, банк: Монгол банк арилжааны банкуудаас мэдээг авч нэгтгэн, банкуудын

үндсэн материалын хамт ирүүлдэг.

Төрийн санхүү: Төсвийн орлого, зарлагын мэдээг Олон Улсын Валютын Сангийн

стандарт ангиллаар 1995 оны 10-р сараас эхлэн жил бүр гаргаж байна. Аймгийн

төсвийн орлого нь аймаг, сумын төсвийн орлогоос бүрдэнэ. Аймгийн төсвийн мэдээг

Санхүү, төрийн сангийн хэлтэс үндсэн нэгжүүдээс авч нэгтгэн ирүүлдэг.

Хөдөө аж ахуй: Мал төллөлт, төл бойжилт, мал хорогдлын мэдээг багийн Засаг

дарга нар өрхөөс цуглуулж, сумын тамгын газарт нэгтгэн ирүүлдэг.

Аж үйлдвэр: Аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн үйл ажиллагаагаар ангилахдаа НYБ-

ын эдийн засгийн үйл ажиллагааны Олон улсын стандарт ангиллыг мөрдөж байна.

Үндсэн нэгжүүд мэдээг ирүүлдэг.

Нийт бүтээгдэхүүний өсөлтийг тооцохдоо: гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2010

оны зэрэгцүүлэх үнээр үнэлж тодорхойлсон болно.

Борлуулсан бүтээгдэхүүн нь аж ахуйн нэгж, байгууллагын тайлангийн хугацаанд

оны үнээр үнэлж, худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ

юм.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тухайн бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийн биет хэмжээг харуулна.

Page 5: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

5

ХҮН АМ, ӨРХИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ

2017 онд аймгийн хүн ам 87243 болж өмнөх оноос 2,2 хувиар буюу 1912 хүнээр нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд Хүрээмарал сумаас бусад сумын хүн ам өссөн байна. Нийт хүн амыг хүйсээр нь авч үзвэл 50.6 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Байршилаар авч үзвэл 33.8 хувь нь аймгийн төв, 11.9 хувь нь сумын төв, 52.6 хувь нь хөдөө, 1.6 хувь тосгонд байна. 2017 онд Баянхонгор аймаг 26270 өрхтэй болж өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсчээ. Нийт өрхийг байршлаар нь авч үзвэл 34.4 хувь нь аймгийн төвд, 12.1 хувь нь сумын төвд, 52.0 хувь нь хөдөөд, 1.5 хувь нь тосгонд байна.

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО 2017 онд аймгийн төсвийн орлогын дүн 11411.4 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1470.0 сая төгрөгөөр буюу 14.8 хувиар өссөн байна. 2017 онд нийт орлогын болон татварын орлогын төлөвлөгөөг бүх сумууд биелүүлсэн байна. Орлогын төлөвлөгөөний биелэлтийг төрөл дээр нь авч үзвэл: Агаарын бохирдол татвар /авто/ 13,5 сая төгрөг,АТӨЯХ-н татвар 29,0 сая төгрөг, Түгээмэл тархацтай АМАТ 1,6 сая төгрөгөөр, ТБӨО 434,9 сая төгрөгөөр тус тус тасарч, бусад нэр төрөлд биелэлээ. Нийт орлогод ААНБ-н орлогын албан татвар 3,0 хувь, нэмүү өртгийн албан татвар 4,7 хувь, ЦХТА орлого 46,2 хувь, авто тээвэр өөрөө авагч хэрэгслийн татвар 3,5 хувь, хүү торгууль 8,3 хувь, бусад төлбөр хураамж 34,3 хувийг эзэлж байна.

83603 85331 87243

24821 25423 26270.0

2015.I-XII 2016.I-XII 2017.I-XII

Хүн ам өрхийн тоо

Хүн ам тоо Өрхийн тоо

Page 6: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

6

АЖИЛГҮЙДЭЛ, АЖЛЫН БАЙР, АЖИЛЛАГСАД 2017 оны эцэст аймгийн бүртгэлтэй ажилгүй иргэд 1148 болж өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар буурчээ. Нийт ажилгүй иргэдийн 56.4 хувь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 15-44 насныхан 75.5 хувь, 45 дээш насныхан 24.5 хувийг эзэлж байна. Харин боловсролын түвшнээр харвал бүрэн дунд хүртэл боловсролтой 64.7 хувь, тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой 10.2 хувь, дээд, магистар, доктор боловсролтой 25.1 хувийг тус тус эзэлж байна. 2017 онд бүртгэлтэй ажилгүйчүүдээс 1754 хүн ажилд зуучлагдан орсон. Ажил орсон иргэдийн 77.5 хувь нь 15-44 насныхан байжээ. Шинэ ажлын байранд нийт 647 иргэн ажиллаж байгаа бөгөөд үүний 42.6 хувь буюу 276 эмэгтэйчүүд байна. Шинэ ажлын байранд ажиллаж байгаа иргэдийг эдийн засгийн салбараар харвал Хөдөө аж ахуйн салбарт 183, Боловсруулах үйлдвэрийн салбарт 142, Уул уурхай, олборлолт 32, Худалдааны салбарт 53, бусад салбаруудад 237 хүнд шинэ ажлын байр гаргаж ажиллаж байна. 2017 онд нийт 2121 ажлын байрны захиалга ирсэн байна. Ажлын байрны захиалгыг эдийн засгийн салбараар үзвэл Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын даатгалд 173,Уул уурхай олборлолт 148, Боловсруулах үйлдвэрлэл 193, барилга 115, ус хангамж, бохир ус зайлуулах систем болон цэвэрлэх үйл ажиллагаа 109, Хөдөө аж ахуйн салбарт 417, боловсрол 140, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 588, бусад салбаруудад 1-58 ажлын байрны захиалга иржээ.

2015.XII 2016.XII 2017.XII

8314.9

9941.9

11411.4

Орон нутгийн төсвийн орлого сая.төгрөг

2015 I-XII 2016 I-XII 2017 I-XII

1531 1515 1148

875 859 648

Бүртгэлтэй ажилгүй иргэд

Бүгд Эмэгтэй

Page 7: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

7

МӨНГӨ ЗЭЭЛ, ХАДГАЛАМЖ Монгол банкны аймаг дахь салбараас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 12 дугаар

сарын 31-ны байдлаар арилжааны банкуудаар 2266,9 сая төгрөг эргэлдэж байна. 2017 оны 12 сарын эцэст нийт зээлийн өрийн үлдэгдэл 140674,0 сая төгрөг

байгаагийн 137960,0 сая.төгрөг нь хэвийн зээл, 1753,0 сая.төгрөг нь анхаарал хандуулах зээл /хугацаа хэтэрсэн/, 2658,9 сая төгрөгийн чанаргүй зээл байна.

2017 оны 12 сарын эцэст иргэдийн хадгаламж 78898,1 сая.төгрөг болжээ. Үүний 18928,9 сая.төг нь хугацаагүй хадгаламж, 59760,2 сая төг нь хугацаатай хадгаламж байна.

Аймгийн банкны салбарын нийт ашиг өссөн дүнгээр 13006,0 сая.төг болжээ.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ

2017 онд бараа үйлчилгээний үнэ тариф 2015 оны 12 сарынхаас 11,3 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,6 хувиар, өмнөх сарынхаас 0,9 хувиар өссөн байна. Õ¿íñíèé áàðàà óíäàà усíû á¿ëãèéí ä¿í 2017 îíû 12 дугаар ñàðä ºìíºõ ñàðûíõòàé õàðüöóóëàõàä 1.7 õóâèàð, хувцас, бөс бараа, гуталын бүлгийн дүн 0,6 хувиар, орон сууц,ус,цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн дүн 0,1 хувиар, гэр ахуйн тавилга,гэр ахуйн барааны бүлгийн дүн 0,3 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн дүн 2,1 хувиар, тээврийн үйлчилгээний бүлгийн дүн 0,5 хувиар, зочид буудал, нийтийн хоол дотуур байрны бүлгийн дүн 15,5 хувиар, бусад бараа үйлчилгээний бүлгийн дүн 0,9 хувиар өсч, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн дүн 0,8 хувиар буурсан нь åðºíõèé èíäåêñ 0.9 õóâèàð өсөхөд íºëººëñºí áàéíà. Тухайлбал:Өмнөх сарынхаас үхрийн мах, хонины мах, ямааны мах, сүү зэргийн үнэ 20,0-137,5 хувиар өссөн байна.

2016.I-XII 2017.I-XII

119486.3

140674

65073.4 78898.1

Зээлийн өрийн үлдэгдэл сая.төгрөг Хадгаламжийн үлдэгдэл сая.төгрөг

Page 8: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

8

АЖ ҮЙЛДВЭР 2017 онд аж үйлдвэрийн борлуулсан бүтээгдэхүүн 8056,8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар буюу 1188,2 сая төгрөгөөр буурсан байна.

Нийт борлуулалтыг салбараар авч үзвэл: Уул уурхай, олборлох аж үйлдвэр 42.4, Боловсруулах аж үйлдвэр 10.6, Цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл 37.5 хувийг тус тус эзэлж байна.

2017.12/2015.12 2017.12/2016.12 2017.12/2017.11

111.3 109.6

100.9

ЕРӨНХИЙ ИНДЕКС

179.7

49.6

242.2

179.5 161.2

400

41.9

269

155 129.3

Түгээсэн цэвэр ус мян.м3

Чулуун нүүрс мян.тн

Дулааны эрчим хүч мян.Г.кал

Талх тн Нарийн боов/тн/

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн 2016.I-XII Гол нэр төрлийн бүтээгдэхүүн 2017.I-XII

Page 9: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

9

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Баянхонгор аймгийн мал 2017 онд 4587738 болж өмнөх оноос 8.3 хувиар буюу 351417 толгойгоор өсчээ. Аймгийн дүнгээр мал таван төрөл дээрээ өссөн байна. Нийт малыг сүргийн бүтцээр нь авч үзвэл адуу 3.9 хувь, үхэр 5.2 хувь, тэмээ 1.2 хувь, 30.1 хувь хонь, ямаа 59.5 хувийг тус тус эзэлж байна. Баяновоо, Богд сумаас бусад 18 сум малаа 1.4-18.0 хувиар өсгөсөн байна. Улсын хэмжээнд манай аймаг нийт малын тоогоороо 5 дугаарт орж, ямаан сүргийн тоогоороо 1 дүгээрт, тэмээн сүргийн тоогоороо 2 дугаарт орж байна.

2017 онд оны эхний хээлтэгч малын 87,4 хувь буюу 1521,2 мянган толгой эх мал төллөсөн байна.

Нийт 1521,2 мянган хээлтэгч төллөж 1488,6 мянган төл бойжуулсан байна. Бойжуулсан төлийг төрлөөр харвал ботго 8.7 мян, унага 38,1 мян, тугал 64,3 мян, хурга 469,9 мян, ишиг 907,5 мянган толгой байна.

2017 онд 22.4 мянган том мал зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын 0.5

хувийг эзэлж байна. Хорогдолыг төрлөөр нь авч үзвэл адуу 922, үхэр 2342, тэмээ 55, хонь

2015.I-XII 2016.I-XII 2017.I-XII

3771867 4236321 4587738

Малын тоо

Малын тоо

1% 2% 4%

32%

61%

Бойжуулсан төл 2017 он

Ботго Унага Тугал Хурга Ишиг

Page 10: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

10

6445, ямаа 12638 тус тус хорогджээ. Хорогдолын 1.2 хувь буюу 264 толгой том мал өвчнөөр хорогдсон байна.

Мөн нийт хорогдсон малын 16.4 хувь буюу 3673 толгой хээлтэгч мал хорогджээ.

2017 онд 751.8 га талбайд тариалалт хийсэн байна. Тариалсан талбайг задалж

харвал. Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-

д тус тус тариалжээ.

2017 онд үр тариа 13,1 тн, төмс 1547,9 тн, хүнсний ногоо 794,3 тн, тэжээлийн ургамал 470,3 тн хураан авчээ. Мөн 15849,6 тн өвс, 251,8 тн гар тэжээл бэлтгэсэн байна.

22402

264

3673

Нийт хорогдол Өвчнөөр Хээлтэгч

Үр тариа Төмс Тэжээлийн ургамал

Хүнсний ногоо

9.5

253.3

344.5

144.5

Тариалсан талбай /га/ 2017 он

Page 11: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

11

НИЙГМИЙН ДААТГАЛ, НИЙГМИЙН ХАЛАМЖ Аймгийн Нийгмийн даатгалын сангаас 2017 онд Өндөр настны тэтгэвэрт 7664 хүнд

25729,0 сая төг, Тахир дутуугийн тэтгэвэрт 2225 хүнд 5467.3 сая төг, Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 650 хүнд 1793,0 сая төг тус тус олгожээ.

Эдгээр тэтгэвэрүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр настны тэтгэвэр 2434.7 сая төг, Тахир дутуугийн тэтгэвэр 449.9 сая төгрөгөөр өсч, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 34.4 сая төгрөгөөр буурчээ.

Нийгмийн халамжийн сангаас Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжид 4006 эхэд 1016.0 сая төг, Ахмад настныг асарч буй 1032 иргэнд 610.3 сая төг, Хөгжлийн бэрхшээлтэй игэнийг асарч буй 458 иргэнд 238.7 сая төг, Бүтэн өнчин хүүхэд үрчлэн өсгөсний тэтгэмжид 72 хүнд 51.0 сая төг, Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжид 2583 ахмадад 536.9 сая төг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламжид 1221 иргэнд 243.1 сая төг, Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж 1822 хүнд 840.1 сая төг, Алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжид 18 ахмадад 36.9 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэмж, Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламж, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжууд өмнөх оны мөн үеэс өсчээ.

1%

55% 28%

16%

Хураан авсан ургац /тн/ 2017 он

Үр тариа Төмс Хүнсний ногоо Тэжээлийн ургамал

Page 12: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

12

ЭРҮҮЛ МЭНД

Аймгийн эрүүл мэндийн газрын мэдээгээр 2017 онд 1997 эх амаржиж 2001 хүүхэд

төрсөн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал амаржсан эх, төрсөн хүүхэд тус бүр 1.8 хувиар өсчээ. Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 265911 үзлэг хийгдэж, үүний 39,2 хувийг нэгдсэн эмнэлэг, 21,4 хувийг өрхийн ЭМТ, 38,0 хувийг сумын, 1,3 хувийг хувийн ортой эмнэлгийн үзлэг эзэлж байна. 2017 онд нийт 443 хүний нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс 1 хүртлэх насны эндэгдэл 31, 1-5 насны эндэгдэл 5 бүртгэгджээ. Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 34.1-58.4 хувиар буурсан байна.

Мөн 2017 онд халдварт өвчний гаралтаар Вируст хепатит, Суулгалт халдвар, Сүрьеэ өвчнүүд өмнөх оны мөн үеэс өсч, бусад халдварт өвчин буурсан байна. .

сая.төг сая.төг

2016 2017

23294.3 25729

5017.4 5467.3 1827.4 1793

Нийгмийн даатгалаас олгосон тэтгэвэр, тэтгэмж

Өндөр настны тэтгэвэр Тахир дутуугийн тэтгэвэр Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Page 13: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

13

ГЭМТ ХЭРЭГ 2017 онд 563 гэмт хэрэг бүртгэгдсэний 381 нь хөнгөн, 93 хүндэвтэр, 86 хүнд, 3 онц

хүнд гэмт хэрэг байжээ. Нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 58.1 хувиар өсчээ. Ингэж өсхөд голлож хөнгөн, хүнд хэргүүд өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийт гэмт хэргээс өмчийн хулгайн хэрэг 218 гарсанг задлаж харвал: - Иргэдийн өмчийн хулгай 151 - Малын хулгай 47 - Тээврийн хэрэглийн хулгай 20 гарсан бөгөөд иргэдийн өмчийн хулгай,тээврийн

хэрэгслийн хулгай , малын хулгай өмнөх оноос өссөн байна. Гэмт хэргийн улмаас нийт 271 хүн бэртэж гэмтсэн бол 32 хүн нас барсан байна. Нийт гэмт хэргийн улмаас 1051.7 сая.төгрөгийн хохирол учирсанаас 539.9 сая

төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлсэн байна. Нийт хохирол өмнөх оны мөн үеэс 50.1 хувиар , нөхөн төлүүлсэн хохирол 0.6 хувиар өсчээ.

Нийт гэмт хэрэгт 467 хүн холбогдогчоор татагдсан байна. Гэмт хэрэг үйлдэхдээ 57 холбогдогч бүлэглэж, 149 холбогдогч согтуу байсан байна.

Аймгийн цагдаагийн газрын мэдээгээр 12179 зөрчил гарсан бөгөөд 2253 шийтгэвэрээр, 9926 торгуулийн хуудасаар торгосон байна.

2017 онд 1516 хүн эрүүлжигдсэн бол 413 хүн баривчлагдсан байна. Нийт гэмт хэргийн 60,7 хувь буюу 342 гэмт хэрэг нь аймгийн төв буюу Баянхонгор

суманд гарсан байна.

Амаржсан эх Төрсөн хүүхэд

Нийт нас баралт

1 хүртэлх насны эндсэн хүүхэд

Нийт үзлэг Урьдчилан сэргийлэх

үзлэг

1960 1966 518 47

253473

80763

1997 2001 443 31

265911

82024

Эрүүл мэндийн зарим үзүүлэлт

2016.I-XII 2017.I-XII

Page 14: ГАРЧИГ sar.pdf · Үртариа 9.5 га, Төмс 253.3 га, Тэжээлийн ургамал 344,5 га, Хүнсний ногоо 144.5 га-д тус тус тариалжээ.

14

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

377

536.6

700.6

131

220

467

539.9

1051.7

218

260

Гэмт хэрэгт холбогдогчид

Нөхөн төлүүлсэн хохирол сая. төгрөг

Нийт хохирол сая.төгрөг

Өмчийн хулгай

Бүртгэгдсэн гэмт хэрэг бүгд

Гэмт хэргийн зарим үзүүлэлт

2017.I-XII 2016.I-XII