ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ 2013 ОНЫ ҮЙЛ … · таниулах, (ii)...

33
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2013 оны 12 дугаар сар

Transcript of ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ 2013 ОНЫ ҮЙЛ … · таниулах, (ii)...

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2013 оны 12 дугаар сар

2

АГУУЛГА

ТАНИЛЦУУЛГА НЭГ. АОХН-ИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ ХОЁР. УЛААНБААТАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ГУРАВ. БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ ДӨРӨВ. ДЭЭД, ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ ТАВ. ГХЯ-НЫ ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ ЗУРГАА. БҮС НУТГИЙН БА ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ДОЛОО. ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙ

НАЙМ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЕС. СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, ГАДААД СУРТАЛЧИЛГАА АРАВ. ТӨРИЙН ДИПЛОМАТ ЁСЛОЛ АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ АРВАН ХОЁР. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА ДҮГНЭЛТ, ЦААШДЫН ЗОРИЛТУУД ХАВСРАЛТ 1. 2013 ОНД БАЙГУУЛСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ ХАВСРАЛТ 2. 2013 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗГХК, ГХЯ-ДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, БУСАД АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

3

ТАНИЛЦУУЛГА

Гадаад харилцааны яам нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд 2013 онд (i) эх орныхоо нэр хүндийг өргөж, улсаа дэлхий нийтэд таниулах, (ii) бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх, (iii) дэлхийн улсуудтай бодит харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, (iv) хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, (v) эрх зүйн шинэчлэл хийх, (vi) дипломат алба үйл, ажиллагааг шинэчлэх гэсэн зургаан стратегийн зорилт дэвшүүлэн ажиллалаа. Чингэхдээ Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ГХЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг мөрдлөг болгов. Энэ дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа дараах байдлаар танилцуулж байна.

Улс орны нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн шинэлэг, чухал арга хэмжээ

болох АОХН-ийн Сайд нарын бага хурал, Давосын дугуй ширээний уулзалтын зохион байгуулалт, үр дүнг тайланд эхний хоѐр бүлэг болгон оруулав. Түүнчлэн яамны газар, нэгжийн чиг үүрэгтэй уялдуулан бодлого төлөвлөлт, зохицуулалт; дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ; ГХЯ-ны шугамаар хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ; бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа; гэрээ, эрх зүй; хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах; судалгаа, мэдээлэл, гадаад сурталчилгаа; төрийн дипломат ѐслол; хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит; төрийн захиргааны удирдлагын чиглэлээр хийж гүйцэтгэсэн гол ажлуудыг нэгтэн тайланд тусгав. Тайлангийн төгсгөлд энэ онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд тавьж буй зорилтоо тусгасан.

БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ГАЗАР

4

НЭГ. АОХН-ИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ

Хүрсэн үр дүн: Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх томоохон хөдөлгөөн болох АОХН-ийг манай улс идэвх санаачлагатай даргалж, Сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ боллоо. Хурлын үр дүнд АОХН-ийг өнгөрсөн 2 жилд Монгол Улс даргалахад хийсэн ажлыг дүгнэж, цаашид тавих зорилтыг тодорхойлсон Улаанбаатарын Тунхаглал баримт бичгийг Бага хурлын төлөөлөгчид санал нэгтэй батлав. Тус баримт бичигт дээрх хугацаанд АОХН-ийн хүрээнд хийгдсэн 15 шинэ ажлыг сайшаан тэмдэглэсний 11 нь Монгол Улсын санаачилсан ажил байлаа. Тухайлбал, манай улс АОХН-ийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай дуусгаж, өмнөх Сайд нарын бага хурлын шийдвэрийн дагуу анхны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороог тус тус байгуулж, анхны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон, байнгын Нарийн бичгийн дарга нарын газрын эрх зүйн үндсийг бий болгосон зэрэг байгууллагын шинэчлэлүүдийг даргалах үедээ гүйцэтгэж, АОХН-ийг НҮБ-д ажиглагчийн статустай болох санаачлага гаргаад байна. Ардчиллын боловсролыг дэмжихэд бодитой үйл ажиллагаа явуулж, ардчилсан нийгэм, инститүцүүдийг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулахуйц ач холбогдол бүхий Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын тогтоол батлуулав.

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг хоѐр жилийн хугацаанд даргалж, 2013 оны 4 дүгээр сарын 27-29-нд АОХН-ийн Сайд нарын VII Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралд 103 орны 800 орчим төлөөлөгч, манай улсын 300 орчим төлөөлөгч оролцов. Гадаадын өндөр түвшний төлөөлөгчдийн дотор Коста Рикагийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Нигери Улсын Дэд ерөнхийлөгч, Тайландын Ерөнхий сайд, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч, Чех, Словак, Тайландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, 15 орны Гадаад хэргийн сайд, 25 орны Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Тусгай элч ирэв. Мөн дэлхий дахины улс төр, нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн дотор Нобелийн шагналтан Мьянмарын Аун Сан Суу Чий, Йемений Таваккол Карман нар байв. Түүнчлэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудын ЕНБД, Социалист Интернэйшнл байгууллагын Дэд ерөнхийлөгч, Авлигын эсрэг олон улсын академийн Гүйцэтгэх захирал, Америкийн ардчиллын сан, Европын ардчиллын сан, Олон улсын энхтайвны хүрээлэн зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллагын тэргүүн нар оролцов. Хурлын хүрээнд дэлхий дахины ардчиллын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар 5 форум, 9 сэдэвчилсэн хуралдаан зохион байгуулав. Мөн хурлын үеэр Ази, Номхон далайн орнуудын Гадаад хэргийн сайд нарын албан бус анхдугаар хуралдаан, АОХН-ийн Удирдах Зөвлөлийн 8 дугаар хуралдааныг тус тус зохион байгуулав. АОХН-ийн 5

5

тулгуур болох парламент, иргэний нийгэм, эмэгтэйчүүд, залуучууд, бизнесийн ардчиллын чуулга уулзалт 4 дүгээр сарын 27-28-нд тус тус болов. Дарга орны хувьд манай улс Ази, Номхон далайн бүс нутагт АОХН-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн ажлыг амжилттай зохион байгуулж, Ардчиллын төлөөх Азийн түншлэл санаачлагыг эхлүүлж, улмаар Ази, Номхон далайн сайд нарын анхны албан бус уулзалтыг Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 28-нд зохион байгуулав. Эл уулзалтыг АОХН-ийн Сайд нарын Бага хурлын үеэр байнга зохион байгуулж байхаар тогтов. Түүнчлэн бүс нутгийн иргэний нийгмийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Азийн орнуудад ардчиллын ололтыг бататгахад чиглэсэн Ардчиллын төлөөх Азийн сүлжээг байгуулан, Мьянмарын ардчилсан шилжилтийг дэмжих Түр бүлгийг санаачлан ажиллаж байна. Хатагтай Ан Сан Суу Чий-д 2013 оны Геремекийн шагнал олгосон бөгөөд Мьянмарын ардчилсан шилжилтийг дэмжихэд зориулсан 50 мянган ам.долларыг манай улсын шагнал болгон түүнд тусад нь гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан АОХН-ийн Сайд нарын VII Бага хурлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороо байгуулагдаж, Гадаад харилцааны сайдын тушаалаар ажлын баг ажиллаж, бэлтгэлийг хангав. Хурлын оролцоог хангах талаар төрийн бүх институци, ГХЯ-ны удирдлагын шугамаар идэвхтэй ажиллалаа. ГХЯ бие төлөөлөгч явуулах, ДТГ-уудын боломжийг бүрэн ашиглах, зарим орны зардлыг даах зэрэг бүхий л сувгаар ажиллав. АОХН-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны хуралдаанууд, НҮБ-ын ивээл дэх Соѐл иргэншлийн холбооны форумд оролцож, ажиллав.

ХОЁР. УЛААНБААТАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ

Хүрсэн үр дүн: ДЭЗЧУ-тай хамтран “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хувилбаруудыг тодорхойлох үйл явцад оролцогч талуудын санаа бодол, шүүмжийг тусгах, оновчтой зөв шийдлийг хамтран эрэлхийлэх, хөгжлийн бодлогын олон талт хэлэлцүүлгийг чанаржуулахад бодитой хувь нэмэр болсоны зэрэгцээ Монгол Улс хөрөнгө оруулахад нээлттэй, ардчилсан орон гэдэг үндсэн ойлголтыг гадаад оролцогчдод бататган хүргэж, олон улсын анхаарлыг татсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)-ын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг энэ оны 9 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг хэлэлцсэн дугуй ширээний уулзалтад манай улсын болон гадаадын төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн 160 гаруй төлөөлөгч оролцлоо. Зохион байгуулагч талаас ДЭЗЧУ-ыг үүсгэн байгуулагч, профессор Клаус Шваб, Гүйцэтгэх захирал Бөрг Бренд нараар ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж оролцов.

6

Дугуй ширээний уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөгжлийн асуудлаар, ДЭЗЧУ-ын дарга, профессор К.Шваб дэлхийн эдийн засгийн байдлын талаар үг хэлэв. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийв. Дугуй ширээний уулзалтын үеэр ДЭЗЧУ-ын Стратегийн бодлогын багийнхан Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн 3 хувилбарын төслийг оролцогчдод танилцуулав. Эдгээр хувилбарын төсөлд дугуй ширээний уулзалтад оролцогчдын саналыг тусган шинэчилж, хөгжлийн стратегийн хувилбаруудыг ирэх оны 1 дүгээр сард Давост дэлхийн улс орнуудын удирдагчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид, бизнесийн манлайлагчдад танилцуулах юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад өөрийн улсын талаар эерэг ойлголт төрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна. Уул уурхай, авлигын эсрэг түншлэл, байгаль орчин, ногоон хөгжил зэрэг идэвхитэй хамтран ажиллаж байгаа салбарын хамтын ажиллагааг дэмжиж, дугуй ширээний уулзалтын хүрээнд “Монголын авлигын эсрэг түншлэл”, “Хариуцлагатай уул уурхайн санаачлага”, “Монгол Улсын усны нөөц хөгжлийн хурдасгуур болох нь” сэдэвт тусгай хуралдаануудыг зохион байгуулав. Тусгай хуралдааны үеэр БОНХЯ, ДЭЗЧУ-ын хооронд “2030 Усны нөөцийн бүлэг” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

ГУРАВ. БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Хүрсэн үр дүн: Шинэчлэлийн Засгийн газраас гадаад харилцааны чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж тодорхой ахиц гарав. Тухайлбал,

Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 11 улстай гарын үсэг зурав.

Манай улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулав.

Гуравдагч хөршийн бодлогын тухай баримт бичиг боловсруулав.

Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг хангах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох чиглэлээр ажиллаж байна. 2013 онд Антигуа ба Барбуда, Эритрей, БНБурундиУ, БНВануатуУ, БНПалауУ, БНСуринамУ, БНСьерра ЛеонУ, БНТогоУ, БНУгандуУ, БНРуандаУ, ХМикронезиУ гэсэн 11 улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав. Эдгээрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-аар соѐрхон батлуулахаар ажиллаж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор сан байгуулж ажиллуулна” гэж заасан.

7

Эл заалтыг үндэслэн “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулах асуудлыг холбогдох журмын дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.

Шинэ тутам хувьсан өөрчлөгдөж буй гадаад харилцааны салбарын боловсон хүчин, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ахмад үеийнхний туршлага, мэдлэгийг хойч үетэй хуваалцах, ДТГ-уудад ажиллах дипломат ажилтнуудыг системтэй бэлтгэх үүднээс Гадаад харилцааны яамны дэргэд Дипломатын Академи байгуулах асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ханган ажилласан боловч БШУЯ, ХЗЯ-ны зарчмын зөрүүтэй байр сууриас шалтгаалан уг асуудал ЗГ-ын хуралдааны хэлэлцэх хэргийн жагсаалтад орохгүй явсаар ирсэн. Иймд дипломат академи байгуулах танилцуулга, дүрмийн төслийг дахин боловсруулаад байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Гуравдагч хөрштэй харилцах бодлогын баримт бичиг боловсруулж, ҮАБЗ-өөр батлуулах” гэж заасан. Энэ дагуу Гуравдагч хөршийн үзэл баримтлалын төсөл боловсруулан бусад яамны саналыг авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв.

Манай улсын гадаад харилцаа өргөжин тэлж, шинээр ДТГ нээн ажиллуулж байгаатай холбогдуулан ДТГ-ын тэргүүн нарын хавсран суух, хавсран хариуцах улсуудын хуваарийг шинэчлэн боловсруулж, ЕТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр Гадаад харилцааны сайдын тушаалаар батлав. Шинэчилсэн хуваарьт хоѐр талын харилцааны цар хүрээ, бодит боломж, газарзүйн байршил, суугаа улс болон хавсран ажиллах улс хоорондын харилцаа, улс төр, соѐл, шашин шүтлэгийн хэлхээ холбоо, ДТГ-ын боловсон хүчин, ажлын ачааллыг харгалзан тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Засгийн газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гадаад бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт гадаад харилцааны чиглэлээр тусгах санал бэлтгэн, хүргүүлэв.

Гадаад харилцааны яам Дипломат албаны тухай хуулийн 5.1.9 дэх заалт, Гадаад бодлогын үзэл баримтлалын 5 дугаар зүйл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” ҮАБЗ-ийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журмын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Журмын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

- Гадаад бодлого, олон улсын харилцааны зарим асуудлаарх Монгол Улсын

байр суурийн тухай танилцуулгыг шинэчлэн боловсруулав.

8

- Дээд, өндөр түвшинд 2014 онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг ЕТГ, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-тай зөвшилцөн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, улмаар ҮАБЗ-д танилцуулж зөвлөмж гаргуулав.

- Засгийн газрын гишүүдийн 2013 оны гадаад айлчлалын хуваарийг боловсруулж, Ерөнхий сайдын захирамжаар батлуулав.

- Монгол Улсаас гол түнш улстай хөгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулж, /нууцын журмаар/ Засгийн газрын тогтоол гаргуулав.

- Засгийн газрын “Гадаад харилцааны салбарын шинэчлэлийн бодлого”-ыг танилцуулах, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах асуудлын хүрээнд яамны удирдлага, ахлах албан тушаалтнууд оны эхний хагаст орон нутагт ажиллав.

- Бусад яам, агентлаг, нийслэл, орон нутгийн гадаад харилцааны ажилтнуудад зориулан 4, 10, 12 дугаар сард 3 удаа сургалт зохион байгуулав.

ДӨРӨВ. ДЭЭД, ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН

АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ

Хүрсэн үр дүн: Хоѐр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж хадгалах үүднээс энэ онд дээд, өндөр түвшинд гадаадад 14, өөрийн улсад 21 буюу нийт 35 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш, БНАСАУ-д, Мьянмар, Сингапур, Вьетнамд тус тус төрийн айлчлал, Өмнөд Суданд ажлын айлчлал хийж, Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд тус тус оролцов. УИХ-ын дарга З.Энхболд АНУ, Канад, Туркт тус тус айлчилж, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон, БНХАУ-д тус тус албан ѐсны айлчлал хийв.

Дээд, өндөр түвшинд манай улсад Польшийн Ерөнхийлөгч, Канадын Амбан захирагч, Европын Комиссын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Коста Рика-гийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Нигери-ийн Дэд ерөнхийлөгч, ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Данийн Парламентын дарга, Польшийн Сенатын Маршал, Финландын Парламентын дарга, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч, БНЧУ-ын Сенатын дэд дарга, Японы Ерөнхий сайд, Туркийн Ерөнхий сайд, Тайландын Ерөнхий сайд, Беларусийн Ерөнхий сайд, Чехийн Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, Словакын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын асуудал эрхэлсэн сайд, Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд нар тус тус айлчлав.

ТАВ. ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТҮВШИНД

ХЭРЭГЖҮҮЛСЭН АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ

Хүрсэн үр дүн: Гадаад харилцааны сайдын түвшинд гадаадад 16, өөрийн улсад 18

9

буюу нийт 34 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэв. Эдгээрээс 15 улсын гадаад хэргийн сайд АОХН-ийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцов. Шинэ Зеланд, Франц, Их Британийн Гадаад хэргийн сайд нар албан ѐсны айлчлал хийв. Засгийн газар хоорондын комисс, дэд комисс, түүний ажлын хэсгийн 15 хурал, ГХЯ-д хоорондын 11 зөвлөлдөх уулзалт, Консулын 2 зөвлөлдөх уулзалт болон бусад арга хэмжээний бэлтгэл ханган ажиллав. Энэ онд 13 улстай дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт ой тохиов.

Гадаад харилцааны сайд Л.Болд Энэтхэг, Кувейт, Серби, Франц-д айлчилж, Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хурал, НҮБ-ын Соѐл иргэншлийн холбооны 5 дахь чуулга уулзалт, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 22 дугаар чуулган, Зэвсэг хураах бага хурлын 2013 оны чуулганы бүгд хуралдаан болон “Евро-Азийн хуурай газрын тээврийн сүлжээний үйл ажиллагаа” сэдэвт Сайд нарын хурал, Өмнөд Кавказ, Төв Азийн ирээдүйн асуудлаарх ДЭЗЧУ-ын стратегийн яриа хэлэлцээ, Японы асуудлаарх ДЭЗЧУ, АРФ-ын Сайд нарын 20 дугаар уулзалт, АПЕК-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт, ДЭЗЧУ-ын Москвагийн уулзалт, ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурал, ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 20 дугаар хуралдаан, НАТО-гийн гишүүн болон Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт, “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийн оролцогч талуудын Ассамблейн хоѐрдугаар чуулганд тус тус оролцов.

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Мьянмар, Филиппин, Сингапур, Польш, Беларусьт тус тус ажлын айлчлал хийж, Монгол-АНУ, Монгол-Филиппин, Монгол-Беларус, Монгол-Польшийн ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, Монгол-Хятадын Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Катар, ИБУИНВУ, Австрали, Бразилд тус тус ажлын айлчлал хийж, Ойрхи Дорнод, Умард Африкийн асуудлаарх ДЭЗЧУ, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Гишүүн орнуудын зөвлөлийн 22 дугаар уулзалт, Эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн асуудлаархи олон улсын бага хуралд тус тус оролцож, Монгол-Сербийн ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Шинэ Зеланд, Франц, Их Британийн Гадаад хэргийн сайд нар, ОХУ, Вьетнамын Гадаад харилцааны дэд сайд нар, БНХАУ -ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар манай улсад тус тус албан ѐсны айлчлал хийв. ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловын айлчлалын үеэр “Яам хоорондын 2013-2014 оны хамтын ажиллагааны Төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.

Тайлангийн хугацаанд тус яамнаас бэлтгэл ханган зохион байгуулсан Засгийн газар хоорондын комисс, дэд комисс, түүний ажлын хэсэг, ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт болон бусад холбогдох арга хэмжээний жагсаалтыг хавсаргав.

10

Энэ онд манай улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, ИВУИНВУ, БНАвстриУ, Финланд, Египеттэй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Данийн ВУ, Норвегтой дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Канад, Филиппинтэй дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, БНКолумбиУ-тай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой, Казахстан, Киргизтэй дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой, БНПарагвайУ-тай дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож, тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүлэв.

ЗУРГАА. БҮС НУТГИЙН БА ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хүрсэн үр дүн:

Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх Ерөнхийлөгчийн санаачлагыг урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажиллав.

АПЕК-т гишүүн эдийн засгаар нэгдэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болох зорилтын хүрээнд идэвхтэй ажиллаж байна. АПЕК-ийн дээд түвшний уулзалтад манай улс анх удаа зочноор уригдан оролцов. АХАИББХ, АСД, ШХАБ, ФЕАЛАК, АСЕМ, НАТО, ЕХ, ЕАБХАБ, ДЭЗЧУ-ын хүрээнд болсон уулзалт, арга хэмжээнд оролцов.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сонгуульд манай улсыг дэмжих орны тоог 10, Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд дэмжих орны тоог 14-аар ахиулав. ДГХБО-ын Олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2 улс нэгдэн оров.

НҮБ болон олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Санамж бичиг байгуулав.

Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг (UB Dialogue on NEA Security) эхлүүлэх санаачлагыг дэвшүүлсэн бөгөөд холбогдох талуудад санаачлагын талаар мэдэгдэж, таниулах, татан оролцуулах замаар санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлд тодорхой ажлууд хийж байна.

Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл болох Ази болон Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцид нэгдэх, тус бүс нутагт эзлэх байр сууриа бэхжүүлэх зорилтын хүрээнд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-т манай улс гишүүн эдийн засгаар нэгдэх чиглэлээр идэвхтэй ажиллав. Гадаад харилцааны сайд Л.Болд 11 дүгээр сард Балид болсон АПЕК-ийн дээд түвшний уулзалтад анх удаа тусгай зочноор

11

оролцож, манай улсын АПЕК-т элсэх боломж, нөхцөлийн талаар танилцуулсан нь бусад улсын дэмжлэгийг авахад чухал ач холбогдолтой байв. Түүнчлэн манай улс АПЕК-т элсэх урьдчилгаа нөхцөлийг хангах хөтөлбөрийн төсөл боловсруулав.

Манай улс Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН)-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болохоор хоѐр талын уулзалтуудын үеэр дэмжлэг хүсч ажиллаж байна. Манай Улс АСЕАН-тай хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилтын хүрээнд АСЕАН-д суух Байнгын төлөөлөгчөө томилоод байна. АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ)-ын Сайд нарын 20 дугаар уулзалт, АРФ-ын Ахлах албан тушаалтнуудын ээлжит уулзалтад тус тус төлөөлөгч оролцсов.

Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Нарийн бичгийн дарга нарын газартай байнгын харилцаа холбоотой ажиллаж, тус газраас ирүүлсэн баримт бичгүүдийг тухай бүрт холбогдох байгууллагад хүргүүлж зохих арга хэмжээг авч ажиллав. АХАИББХ-ын шугамаар болж буй уулзалтад холбогдох байгууллагын төлөөлөгч оролцов.

Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний (АСД) гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын Зөвлөлийн 11 дүгээр хуралдаан, НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр болсон АСД-ийн гишүүн орнуудын албан бус уулзалт, АСД-ийн гишүүн орнуудын 12 дахь удаагийн Сайд нарын уулзалтад төлөөлөгч оролцов.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаан, ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаан, ШХАБ болон Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааны хүрээний асуудлаар Монгол, Оросын ГХЯ-дын газрын захирлуудын түвшний зөвлөлдөх уулзалтад тус тус төлөөлөгч оролцов.

Бали хотноо 6 дугаар сард болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Сайд нарын чуулга уулзалт, Сөүл хотноо 3 дугаар сард болсон ФЕАЛАК-ын Цахим нарийн бичгийн даргын газрын хурал, Ханой хотноо 6 дугаар сард болсон “Тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн өсөлтийн загварт шилжих Зүүн Ази, Латин Америкийн орнуудын туршлага” семинарт тус тус төлөөлөгч оролцов. Монгол Улсын аялал жуулчлалын мэдээллийг ФЕАЛАК-ын Цахим хуудсанд тавихаар хүргүүлэв.

Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн Ахлах албан тушаалтнуудын уулзалтууд болон бусад уулзалт, арга хэмжээнд төлөөлөгч оролцов.

Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх анхны төслүүдийн нээлт болов. НАТО-гийн гишүүн болон Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов. НАТО-гийн ажлын хэсэг манай улсад айлчлав.

12

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) байгууллагатай харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй өрнөв. Давосын Дэлхийн эдийн засгийн 43 дахь чуулга уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцох үеэр хоѐр талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон санамж бичиг байгуулсан нь чухал ач холбогдолтой болов. Санамж бичгийн дагуу Давосын дугуй ширээний уулзалт Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд монголын компаниудыг ДЭЗЧУ-т гишүүнээр элсүүлэх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн ДЭЗЧУ-аас зохион байгуулсан бүс нутгийн хэд хэдэн чуулга уулзалтад манай улс уригдан оролцсон нь бусад улсын төр, засгийн тэргүүн, хувийн хэвшлийнхэнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчинг сурталчлан таниулах, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл олж авах чухал ач холбогдолтой байв.

Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо манай улсад албан ѐсны айлчлал хийсэн нь Монгол Улсын “гуравдагч хөрш” болох Европын Холбооны талаас өндөр түвшинд хийгдэж буй энэхүү анхны айлчлал байсан бөгөөд хоѐр талын улс төрийн дотно харилцаа, итгэлцлийг бататгах, хамтын ажиллагааг түншийн хэмжээнд хүргэх, Монгол Улсын нэр хүндийг Европын Холбоо, түүний гишүүн орнууд төдийгүй дэлхий дахинд бэхжүүлэхэд чухал болсон хэмээн үзэж байна. Олон жил яригдсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Европын Холбоотой эцэслэн байгуулсан нь манай улсын Европын Холбоо, түүний гишүүн 28 улстай хөгжүүлэх харилцаа “түнш”-ийн хэмжээнд хүрч, олон салбарт хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэж байна. Энэхүү хэлэлцээрт евро стандартыг нутагшуулах, Европын Холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулах, Европын Холбооны "GSP+" тарифын хөнгөлөлтийн системд үргэлжлүүлэн хамрагдах зэрэг олон чухал зорилт хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Манай улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орны хувьд тус байгууллагын хүрээнд болсон арга хэмжээнд идэвхтэй оролцов. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дарга Рикардо Миглиори, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер, ЕАБХАБ-ын дарга Украины Элчин сайд В.Ю.Ельченко тэргүүтэй тус байгуулллагын Илтгэгчдийн баг, ЕАБХАБ-ын Хүний эрх, ардчилсан байгууллагуудын албаны төлөөлөгчид, ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Ж.Ленарчич, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч бөгөөд ЕАБХАБ дахь Францын парламентын төлөөлөгчдийн гишүүн Тьерри Мариани нар манай улсад айлчилсны дээр Гадаад харилцааны сайд Л.Болд ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 20 дугаар хуралдаанд болон холбогдох байгууллагын төлөөлөгчид бусад хэд хэдэн арга хэмжээнд оролцов.

Манай улс нэрээ дэвшүүлсэн 2022 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, 2015 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуулиар бусад улстай харилцан дэмжих тохиролцоог бичгээр байгуулахад анхаарч сүүлийн хагас жилд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сонгуульд манай улсыг дэмжих орны тоог 10 (БНТУ, Литва, Эстони, Норвеги, ХБНГУ, Чад, Чили), Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд дэмжих орны тоог 14 (БНХАУ, Йордан, Морокко, Алжир, Өмнөд Судан, Уругвай, Мексик, БНСУ, Итали, Тринидад Тобаго)-аар ахиулж, ноот бичгээр баталгаажуулав. Чингэснээр

13

АЗ-ийн байнгын бус гишүүний сонгуулиар 31 улстай, ХЭЗ-ийн сонгуулийн асуудлаар 55 улстай харилцан дэмжих тохиролцоо байгуулаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 23-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал, шүүмжлэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх өндөр түвшний хуралдаан, Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулга уулзалт, МХЗ-уудыг эрчимжүүлэх асуудлаарх Тусгай арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх өндөр түвшний хуралдаан, чуулганы үеэр зохион байгуулагдсан бусад арга хэмжээнд оролцов. Чуулга уулзалтын үеэр болсон “Цаазын ялыг халахад бүс нутгийн байгууллагуудын үүрэг” сэдэвт Сайд нарын арга хэмжээг Сайд Л.Болд хамтран даргалсан нь олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлсэн үйл явдал болов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар Монгол Улсын НҮБ-ын хүрээнд санаачлан авч явдаг Бичиг үсгийн боловсролын тухай (85 орон хамтран зохиогчоор орсон), Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг (77 орон хамтран зохиогчоор орсон), Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай (72 орон хамтран зохиогчоор орсон) тогтоолуудыг нийтийн зөвшилцлөөр батлууллаа. Тогтоолуудын агуулгыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан нь гишүүн орнуудын талархлыг хүлээж байв. Тухайлбал, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тогтоолын төсөлд гишүүн орнуудын дунд маргаан дэгдээдэг, олон жилийн турш нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байсан эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхийн асуудлыг анх удаа Ерөнхий Ассамблейн тогтоолд тусгуулж чадсанаар түүнийг цаашдын тогтоол, шийдвэрүүдэд тусгаж байх эхлэлийг тавьсан чухал амжилт болсон.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпакти, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим-Жомарт Токаев, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Вук Еремич, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнер нар тус тус манай улсад айлчилсан нь НҮБ-ын хүрээнд Монгол Улсын үүрэг, оролцоо өсөн нэмэгдэж байгааг харуулав.

НҮБ-ын ивээл дэх Соѐл иргэншлийн холбооны 5 дугаар форум, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 22 дугаар чуулган, Зэвсэг хураах бага хурлын чуулганы Бүгд хуралдаан, “Хүмүүнлэгийн салбарт цөмийн зэвсгийн үзүүлэх сөрөг үр нөлөө” сэдэвт олон улсын хурал, АНДЭЗНК-ын 69 дүгээр чуулган, “Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачлага”-ын 10 жилийн ойн өндөр түвшний улс төрийн уулзалт, Олон улсын атомын энергийн агентлагийн 57 дахь удаагийн ээлжит Ерөнхий бага хурал, АНДЭЗНК-ын Азийн орнуудын Тээврийн сайд нарын 2 дугаар чуулга уулзалт, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь конвенц”-ийн Бага хурал, ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хуралд тус тус манай улсаас төлөөлөгч оролцов.

НҮБ болон олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх, одоо ажил эрхэлж буй иргэдийн албан тушаалыг ахиулах зорилгын

14

хүрээнд НҮБ-ын Хүний нөөцийн албаны даргыг урьж ажиллуулав. НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт монгол иргэдийг ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурав.

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулганы Хороодын нэгдсэн хуралдаанаар манай улсын санаачилсан “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоол санал хураалтгүй батлагдав. Тогтоолын төсөлд Австри, Канад, Финлянд, Франц, Норвеги, Швед, Турк улсууд хамтран зохиогчоор орлоо. Уг тогтоол нь ЮНЕСКО-гийн 2014-2021 онд баримтлах дунд хугацааны стратегийн баримт бичигт тусгагдсан “Суралцагчдыг бүтээлч, хариуцлагатай дэлхийн иргэн болгон чадавхжуулах” болон “Ирээдүйн боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах” гэсэн стратегийн хоѐр зорилгыг хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий санаачлага болов. Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ардчиллын боловсролын асуудлаарх сургалтын хөтөлбөрийн ерөнхий хүрээ боловсруулахаар болов.

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соѐлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг”, Хүн төрөлхтний соѐлын биет бус өвийн Төлөөллийн жагсалтад “Монгол гэрийн уламжлал урлал, зан үйл”-ийг бүртгүүлэв.

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орох тухай Гадаад харилцааны сайдын захидлыг далайд гарцгүй 31 улсын Гадаад харилцааны сайдад тус тус хүргүүлж, он гарснаас хойш тус хэлэлцээрт Афганистан, Армен улс нэгдэн ороод байгаа бол Бурунди, Малави зэрэг улс нэгдэн орохоо илэрхийлээд байна. ДГХБО-ын “Алматын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Европ, Азийн бүс нутгийн хэрэгжилтийг хянан үзэх хуралд төлөөлөгчид оролцож, хурлын төгсгөлийн баримт бичигт манай төлөөлөгчдөөс Улаанбаатар хотноо байгуулагдсан ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орох тухай зэрэг хэд хэдэн заалт тусгуулав.

“Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл” олон улсын төрийн бус байгууллага 2013 оныхоо “Ирээдүйг тодорхойлсон бодлого” шагналыг Монгол улсын Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд хүртээснээ 10 сарын 23-нд НҮБ-ын төв байранд зарласны дээр Цөмийн зэвсэггүй бүсүүдийн тухай НҮБ-ын хоѐрдахь судалгааг ойрын үед эхлүүлэх санал санаачлагыг дэвшүүлсэн нь Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх статусын олон улсын ач холбогдлыг илтгэн харуулав.

Монгол Улсын Засгийн газраас АОХН-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгын үүднээс жил бүр 150 мянган ам. Доллар, НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар, Уугуул иргэдийн сайн дурын санд тус бүр 5 мянган долларын хандив өгөхөөр шийдвэрлэв.

ДОЛОО. ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙ

Хүрсэн үр дүн: Дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний үеэр нийт 63 баримт бичиг байгуулав. Тухайлбал, Европын Холбоотой “Түншлэл, хамтын

15

ажиллагааны хэлэлцээр”, АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлын хэлэлцээр”, Японтой “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” Хятадтай “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” байгуулав. /Байгуулсан баримт бичгийн жагсаалтыг хавсаргав/

Энэ онд дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулсан нийт 63 баримт бичгийн төсөл боловсруулах, тохиролцох, ѐсчлон бэлтгэх, бүрэн эрхийн үнэмлэх олгох, гарын үсэг зуруулах, хүчин төгөлдөр болгох ажлыг хариуцан гүйцэтгэв. Олон жил яригдсан Монгол Улс, Европын Холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны тухай” хэлэлцээр, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.

Манай улстай давхар татвар ногдуулахгүй байх тухай хэлэлцээр байгуулах саналыг энэ онд Люксембургийн Вант Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс, БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, өмнө байгуулагдсан хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Сингапур Улсаас тус тус ирүүлсэнд тухай бүр зохих хариуг хүргүүлж ажиллав. Мөн Итали Улстай 2003 онд байгуулсан давхар татварын гэрээг (Монгол Улсын хувьд ихээхэн эрсдэл бүхий гэрээнд тооцогдож буй) хүчин төгөлдөр болгохгүй байхаар шийдвэрлэж, асуудлыг айлын талд тавив.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949-2012 оны хооронд байгуулсан нийт гэрээг цэгцлэх хоѐр талын анхдугаар уулзалтыг 9 дүгээр сарын 23-25-нд зохион байгуулав. Тус уулзалтаар нийт 426 гэрээний үйлчлэлийн асуудлыг хэлэлцэж, уулзалтын протокол байгуулав.

Антарктидийн гэрээ, Аврах ажиллагааны тухай конвенц, Далайн хөдөлмөрийн тухай конвенцид нэгдэн орох, Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны “Коломбын төлөвлөгөө” олон улсын байгууллага дахь Монгол Улсын гишүүнчлэлийг цуцлах, тус байгууллагад төлөх гишүүнчлэлийн татварын өрийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл (UPR) болон хүний эрхийн талаар НҮБ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд нарын хамтарсан тушаалаар батлуулав. Уг төлөвлөгөөний дагуу UPR-ын зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны сайн дурын тайлан боловсруулж хүргүүлэх зорилгоор холбогдох ажлын хэсгийг байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв.

НАЙМ. КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙН

ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ

Хүрсэн үр дүн:

Хилийн чанад дахь ДТГ-уудын байршлыг оновчтой болгох зорилтын хүрээнд шинээр 7 газар ДТГ нээн ажиллуулахаар болов.

16

3 улстай бүх төрлийн паспорттой иргэд, 2 улстай цахим дипломат паспорттой иргэд, 5 улстай дипломат, албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн хурлыг 9 удаа хуралдуулж, 69 иргэний өргөдлийг хэлэлцэж, 50 тохиолдолд нийт 172.2 орчим сая төгрөгийн тусламж олгов.

Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс Индонезийн Жакарта, Бразилийн Бразилиа-д ЭСЯ шинээр нээн ажиллуулах, Афганистаны Кабул-д ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээн ажиллуулах, Туркийн Истанбул, Киргизийн Бишкек-т Ерөнхий консулын газар, Хятадын Хайлаар, Өмнөд Солонгосын Пусанд Консулын газар нээн ажиллуулах асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэв.

Хилийн чанад дахь монгол иргэдийн хууль ѐсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хил дамнасан наймаанаас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой алхам хийхээр холбогдох газартай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд, УИХ-ын АБГББХ-нд хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах тухай мэдээлэл хийн, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэв. Уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Гадаад харилцааны сайдаар батлуулан мөрдөж байна.

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалтыг 8 дугаар сард, Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын VII зөвлөлдөх уулзалтыг 10 дугаар сард тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулж, консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн хууль ѐсны эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын төлөөллийг харилцан бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

- Турк, Беларусь, Серби улстай бүх төрлийн паспорттой иргэд харилцан визгүй

зорчих хэлэлцээр байгуулав. - Франц, Герман улстай цахим дипломат паспорттой иргэд харилцан визгүй

зорчих хэлэлцээр байгуулав. - Бруней, Колумб, Перу, Кувейт, Мьянмар улстай дипломат, албан паспорттой

иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав. - Итали, Япон, Шинэ Зеландтай цахим дипломат паспорттой иргэд харилцан

визгүй зорчих хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. - Канадад энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан

паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгохоор болсон.

17

- ХБНГУ-ын иргэдийг 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс, Канадын иргэдийг 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс тус тус 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчуулах шийдвэрийг манай тал дангаараа гаргав.

- “Монгол Улсын виз олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр санал боловсруулан ажиллаж байна.

- Гадаад орны виз мэдүүлэх ажиллагааг монгол иргэдэд хялбар, дөхөм болгох үүднээс гадаад орнуудаас манай улсад суугаа ДТГ-ын консулын ажилтнуудтай уулзалт 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав.

Хилийн чанадад байгаа монгол иргэдийн хууль ѐсны эрх ашгийг хамгаалах, эх орноо сурталчлах ажилд өргөмжит консулыг оролцуулах, тэднийг мэдээллээр ханган ажиллах, үйл ажиллагаанд нь нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгөхөд анхаарч ажиллав. Өнөөгийн байдлаар манай 70 өргөмжит консул гадаадын 42 оронд үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 өргөмжит консул виз олгох эрхтэй. Манай улсад гадаадын 34 орны өргөмжит консул үйл ажиллагаа явуулж байна.

Монголчууд олноор суурьшсан гадаад орны зарим хотуудад монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбооноос монгол хэлний сурах бичиг ирүүлэх хүсэлт хэд хэдэн удаа ирсний дагуу БШУЯ-тай хамтран холбогдох сурах бичгүүдийг хүргүүлэв.

Гадаадад байгаа Монгол иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, тэдний зүгээс арга хэмжээ зохион байгуулахад хилийн чанад дахь Өргөмжит консулын дэмжлэгийг түлхүү авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монголчуудын холбоо, Монголын соѐлын төв, Залуучуудын холбоо, Оюутны холбоо болон бусад нэрээр сайн дурын 64 байгууллага 33 оронд үйл ажиллагаагаа явуулж манай ЭСЯ-дын консулын ажилтнуудтай нягт хамтран ажиллаж байна.

Тайлант хугацаанд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн хурлыг 9 удаа хуралдуулж, 69 иргэний өргөдлийг хэлэлцэж, 50 тохиолдолд нийт 172.2 орчим сая төгрөгийн тусламж олгов.

Гадаадад гэмт хэрэгт холбогдсон иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, эх орондоо эргэж ирэхэд нь дэмжлэг үзүүлэх, сураггүй алга болсон иргэдийг эрэн сурвалжлах, хар тамхи, мансууруулах бодисын наймааны гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой арга хэмжээ авч ажиллав.

11 дүгээр сарын байдлаар консулын асуудлаар 634 өргөдөл бичгээр хүлээн авав. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98 хувьтай байна. Үүнд эрүүл мэндээс шалтгаалан гадаад улсад зорчих визийн асуудлаар 20%, баримт бичигтэй холбоотой асуудлаар 30%, гэр бүлийн асуудлаар 40%, бусад асуудал нь 10 орчим хувийг эзэлж байна.

Тайлангийн хугацаанд виз олгох, дипломат, албан паспорт олгох, сунгалт хийх, апостиль гэрчилгээ олгох, баримт бичгийг факсаар илгээх, консулын

18

баталгаажуулалт хийх, хилийн чанадад байгаа ДТГ-уудаас ирүүлсэн монгол иргэдийн итгэмжлэлийг хүлээн авах зохих итгэмжлэгчдэд нь хүлээлгэн өгөх зэрэг консулын үйлчилгээний хураамжаас нийт 563.2 сая төгрөгийг улсын төсөвт оруулав.

Монгол Улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журам боловсруулж, Засгийн газрын 9 дүгээр сарын 18-ны өдрийн 320 дугаар тогтоолоор батлуулав.

ЕС. СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, ГАДААД СУРТАЛЧИЛГАА

Судалгаа, мэдээллийн чиглэлээр:

ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллийг холбогдох яам, агентлагт тогтмол хүргүүлж, түүнчлэн ДТГ-уудад бүс нутгийн интеграц, чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг тодорхой сэдвээр чиглэл өгч судалгаа хийлгэв. ДТГ-уудаас ирүүлсэн судалгаа, мэдээллийн ажилд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид хийх ажил, анхаарах асуудлын талаар улирал бүр чиглэл өгөв.

ҮАБЗ-ийг мэдээллээр хангах тухай журмыг хэрэгжүүлэх Гадаад харилцааны сайдын тушаалыг шинэчлэн, мөрдөж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан дэд ажлын хэсгийн хүрээнд гадаад харилцаа, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл бэлтгэж, Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, цаашид баримтлах бодлогын асуудлууд сэдэвт баримт бичиг боловсруулахад оролцов.

Гадаад сурталчилгааны чиглэлээр:

Тайлангийн хугацаанд нийт 30 орчим хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тус яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 27-29-нд болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг сурвалжлах гадаадын 42, манай улсын 246 сурвалжлагч, 9 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаар зохион байгуулсан ДЭЗЧУ-ын стратегийн яриа хэлэлцээ сурвалжлах манай улсын болон гадаадын нийт 35 сурвалжлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлах гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 22 сурвалжлагч, Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улсад тэмдэглэхтэй холбогдуулан уг арга хэмжээг сурвалжлах сурвалжлагчдыг бүртгэж, сурвалжлах ажилд дэмжлэг үзүүлэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Монголд суугаа байнгын сурвалжлагчидтай хийсэн “Prime Minister: 10 Q&A” уулзалтыг зохион байгуулав.

19

Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд, Засгийн газрын гишүүдээс гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх ажлыг зохион байгуулах хүрээнд Ерөнхийлөгч – 2 удаа, УИХ-ын дарга – 4 удаа, УИХ-ын Дэд дарга – 3 удаа, Ерөнхий сайд – 4 удаа, Гадаад харилцааны сайд – 14 удаа гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх ажлыг зохион байгуулахад оролцож, Засгийн газрын нийт 9 гишүүний гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв.

АРАВ. ТӨРИЙН ДИПЛОМАТ ЁСЛОЛ

Хүрсэн үр дүн: Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг “Монгол Улсын төрийн ѐслолын журам”-ын төслийг шинэчлэн боловсруулав.

Монгол Улсын болон гадаад улсын төр, засгийн тэргүүн, гадаад харилцааны сайд нарын нийт 68 харилцан айлчлалын бэлтгэлийг ѐслолын талаас ханган хэрэгжүүлэв.

Төрийн их ойн ѐслолын арга хэмжээнд Улаанбаатар дахь дипломат корпусыг оролцуулах, тэдэнд зориулж нэгдсэн арга хэмжээ зохиох, гадаад улсаас Монгол Улсад суух гадаадын 19 элчин сайдад агреман, 4 батлан хамгаалахын болон цэргийн атташед зөвшөөрөл олгож, 17 элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариулах, 4 элчин сайд эх орондоо бүр мөсөн буцах ѐслолыг зохион байгуулав.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг “Монгол Улсын төрийн ѐслолын журам”-ын төслийг шинэчлэн боловсруулав.

АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ

Хүрсэн үр дүн: Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гадаад харилцааны зорилтууд болон гадаад харилцаатай холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын суурь тавигдаж, гадаад харилцааны салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх ажил тогтмолжин гадаад бодлогын хэрэгжилтийн үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой түлхэц болсон.

Гадаад харилцааны яамны 2012 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, Засгийн газрын 2012-2016 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд туссан заалтуудын хэрэгжилтийг зохих журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэв.

20

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009-2013 онд гадаадад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын 2013 онд гадаадад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Гадаад харилцааны сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2012-2013 оны 40 гаруй тусгай төлөвлөгөө тус бүрийн хэрэгжилт гаргав.

БНХАУ, БНСУ, ОХУ, ХБНГУ-д суугаа ЭСЯ, Хөх хот, Эрхүү, Улаан-Үд, Хонконгт суугаа ЕКГ, Эрээнд суугаа Консулын газар, Шанхай дахь Консулын төлөөлөгч, Нидерланд, Финлянд, Норвеги, Италид ажиллаж байгаа Өргөмжит консул, ДБҮЭГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, тайланг тухай бүр Яамны шуурхай ажлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэв. ГХЯ-ны үнэт цаасны бүртгэл, хадгалалт, зарцуулалт, визийн үйлчилгээний орлого, орлого бүрдүүлэлтэд дотоод аудит хийж байна.

2010-2012 онд Дипломат, албан паспорт олгосон байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж Сайдын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсаны үр дүнд холбогдох журмыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Улмаар уг ажлын хүрээнд Дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж байна.

АРВАН ХОЁР. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА

Хүрсэн үр дүн: Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Шинэчлэлийн Засгийн газрын гадаад харилцааны зорилтуудыг хэрэгжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулахад чиглэгдсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх “Гадаад харилцааны салбарт хийгдэх шинэчлэлийн арга хэмжээг” боловсруулан Засгийн газар, УИХ-д танилцуулав. Дипломат албаны ил тод байдлын шалгуурыг хангах төлөвлөгөөг боловсруулж батлуулан ДТГ-уудад хүргүүлэв. Гадаадын мэргэжилтэнтэй хамтран ГХЯ-ны хүний нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр санал боловсруулав.

Шинэчлэлийг зорьсон захиргааны үйл ажиллагаа

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Шинэчлэлийн Засгийн газрын гадаад харилцааны зорилтуудыг хэрэгжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулахад чиглэгдсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх “Гадаад харилцааны салбарт хийгдэх шинэчлэлийн арга хэмжээг” боловсруулж, УИХ-ын АБГББХ-ны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд тус тус танилцуулав. Стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын жин, нөлөө, манай улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, оршин суугаа монгол иргэдийн тоо, харилцан ДТГ нээх төлөв, шууд

21

нислэг үйлдэх боломж зэрэг харилцааны бодит ач холбогдол, үр дүнг ДТГ-уудын байршлыг оновчтой болгох шалгуур үзүүлэлтүүд болгон харьцуулж, ДТГ-уудыг эрэмбэлэх (А, В, C) Гадаад харилцааны сайдын А/16 тоот тушаалыг боловсруулж ѐсчлов. Энэхүү эрэмбээр А-6, B-22, C-11 ДТГ байна. Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж А эрэмбийн Нью Йорк дахь БТГ-ын статусыг нэмэгдүүлэн тэргүүнийг нь Элчин сайдаар томилох эрх зүйн үндсийг бүрэлдүүлсэн нь энэ чиглэлийн ажлын эхлэл боллоо.

Дипломат албаны ил тод байдлын шалгуурыг хангах төлөвлөгөөг боловсруулж батлуулан ДТГ-уудад хүргүүлсэн нь үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэхээс гадна авлигаас урьдчилан сэргийлэх, хүнд суртлыг арилгахад зохих үр дүнгээ өглөө. ГХЯ-ны авлигаас сэргийлэх ажлын тайланг гарган АТГ-т хүргүүлсэн нь сайшаасан үнэлгээ авч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 5 дугаар сарын 14, 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус хилийн чанад дахь 39 ДТГ-ын тэргүүн нартай видео хурал хийж хилийн чанадад хөдөлмөрлөж, суралцаж, оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагыг дэмжих, Монголын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, суугаа орондоо Монгол судлалыг дэмжих, гадаадын эдийн засаг, эрх зүйн тогтолцооны тэргүүний ололт, туршлагын талаарх мэдээг нийтэд хүргэх зэрэг сэдвээр ярилцаж, Ерөнхий сайдаас зарим үүрэг чиглэл өглөө. Ерөнхий сайдын үүргийн хэрэгжилтийг гарган ЗГХЭГ-т хүргүүлэв.

2013-2016 онд ДТГ-ын хэрэгцээнд үл хөдлөх хөрөнгө худалдан авах 348.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тогтворжуулалтын сангаас гаргах, эрх зүйн үндсийг тодорхойлох, шаардлагатай тооцоо, судалгааг боловсруулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан дэмжлэг авч, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах шийдвэрийг гаргууллаа. Үндсэндээ ДТГ-ыг өргөжүүлэх, бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулах шалгуур, чиглэл гарч, хэрэгжүүлэх шатанд шилжлээ.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн насны монгол иргэдийн санал авах ажлыг СЕХ, ГХЯ хамтран яаманд Комисс, ДТГ-т нийт 169 хүний бүрэлдэхүүнтэй 39 Салбар комиссыг байгуулж амжилттай зохион байгуулав. Санал хураалтын ажиллагаанд гадаад улсад амьдарч буй саналаа өгөхөөр бүртгүүлсэн 6233 иргэнээс 4248 иргэн буюу 68.2 хувь нь саналаа өгөв.

ГХТА 64142 хуудас материалыг цахимжуулж, 2000-2011 оны 899 баримтыг бүртгэн, 2010-2012 онд цахим болсон баримтуудыг хөмрөг хөмрөгт нь байрлуулж бүртгэлийг цэгцлэж дууссан байна.

Мэдээллийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, яамны интернет серверийг удирдах, компьютеруудад вирусын эсрэг програм суулгах, дотоод сүлжээний аюулгүй байдлыг сайжруулах, шуурхай шуудангийн систем, албан хэрэг хөтлөлтийн програм хангамжийн шинэчлэлийг хийж, нийт компьютер, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэв. ТЕГ-ын “Нууц хамгаалалтыг сайжруулах тухай” албан даалгаврын

22

дагуу мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг боловсруулж, ГХЯ, ТЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж, нууц мэдээ, мэдээлэл дамжуулах шифрийн төв байгуулах, ДТГ-тай мэдээлэл солилцох технологийг сайжруулах бэлтгэлийг хангаж байна.

Шинэчлэлийн засгийн газрын 11-11 төвөөс нийт 156 санал, гомдол, шүүмжлэл, талархал, мөн 688 өргөдөл ирснийг шийдвэрлэж, хариу өглөө.

Хүний нөөцийн удирдлагыг боловсонгуй болгох чиглэлээр

Гадаад харилцааны яамны хүний нөөцийн менежментийг сайжруулах санал санаачлага гаргаж ажиллаж байна. Энэ хүрээнд хүний нөөцийн менежмент дотор сонгон шалгаруулалт, давтан сургалт, гүйцэтгэлийн үнэлгээ, шагнал урамшуулал, гадаад томилгоо зэрэг таван хэсэгт үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзэж, холбогдох саналыг боловсруулан эхнээс нь хэрэгжүүлж эхлэв. Тухайлбал, ХБНГУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн коллежийн хөтөлбөрийн захирал, Элчин сайд Х.Хорстен ГХЯ-нд ирж ажиллаж, судалгаа хийн ГХЯ-ны хүний нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр санал боловсруулав. “Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-д нэмэлт оруулах саналыг төрийн албаны зөвлөлд хүргүүлж холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна.

ГХЯ-нд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, бодитой төлөвлөлтийг хангах зорилгоор SWOT шинжилгээ хийлгэх санаачлага гаргав. Энэ хүрээнд Удирдлагын академийн багшийг урьж, яамны газар, нэгжийн удирдлагуудад зориулсан “SWOT шинжилгээ” сэдвээр мэдээлэл сургалт зохион байгуулж, энэхүү шинжилгээг хийхээр бэлтгэлийг хангаж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад Улс, Швейцарын Холбооны Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох, эгүүлэн татах, Истанбул, Бишкек хотод тус тус суух Ерөнхий консулыг томилох асуудлыг зохих хууль, журмын дагуу өргөн мэдүүлж шийдвэрлүүлэв.

Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр

2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг төсвийн захирагч бүрээр гарган нэгтгэж, Гадаад харилцааны сайдын багцын нэгтгэсэн тайлан тэнцлийг гарган, Үндэсний аудитийн газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороонд хугацаанд нь хүргүүлэв. Санхүүгийн тайланг аудитын шалгалтанд хамруулж, “зөрчилгүй” үнэлгээ авав. Батлагдсан төсвийн хүрээнд зардал гаргах, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг тогтмол хэрэгжүүлж ажиллав. Сайдын багцын хэмжээнд мөрдөгдөх “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулан мөрдөж эхэллээ. 2013-2018 онд хэрэгжүүлэх Гадаад харилцааны сайдын багцын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулан сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн ЭЗХЯ-нд хүргүүлэв. 2012 оны Худалдан авах ажиллагааны дүнгээр “Хангалттай” үнэлгээ авав.

23

Төсвийн сахилга батыг сайжруулах зорилгоор шинэчлэн батлагдсан Төсвийн тухай хууль болон дагалдах заавар журмыг ДТГ-уудад танилцуулж, зааварчилга хүргүүлсэн. Үндэсний аудитийн газар, Сангийн яамтай хамтран 22 ДТГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийв.

ДҮГНЭЛТ, ЦААШДЫН ЗОРИЛТУУД

Гадаад харилцааны яам гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалах чиг шугамаа тууштай баримталж, гадаад харилцааны үр өгөөжийг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн идэвхтэй ажиллав.

Тайлангийн хугацаанд Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөр, ГХЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг мөрдлөг болгон ажиллаж, тавьсан зорилтуудаа тодорхой хэмжээнд биелүүлсэн гэж үзэж байна.

АОХН-ийн Сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь

энэ онд хийж гүйцэтгэсэн чухал арга хэмжээ байв. Дэлхийн хэмжээний томоохон байгууллагыг идэвх санаачлагатай даргалж, Сайд нарын VII Бага хурлыг олон орны идэвхтэй оролцоо, өргөн агуулга, олон арга хэмжээтэй зохион байгуулж чадсан нь Монгол Улс олон улсын байгууллагуудыг толгойлох, олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулах бүрэн чадвартай болсон гэдгийг нотлон харууллаа гэж дүгнэж байна. ДЭЗЧУ-тай хамтран “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулав. Энэ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хувилбаруудыг тодорхойлох үйл явцад оролцогч талуудын санаа бодол, шүүмжийг тусгах, оновчтой зөв шийдлийг хамтран эрэлхийлэх, хөгжлийн бодлогын олон талт хэлэлцүүлгийг чанаржуулахад бодитой хувь нэмэр болсоны зэрэгцээ Монгол Улс бол хөрөнгө оруулахад нээлттэй, ардчилсан орон гэдэг үндсэн ойлголтыг гадаад оролцогчдод бататган хүргэж, олон улсын анхаарлыг татсан ач холбогдолтой арга хэмжээ болов.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулав. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгон өөрийн орны ардчилсан үйл явцын туршлагаас хуваалцах, олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэх, гадаадын зарим улстай хоѐр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дипломат үйл ажиллагааны зөөлөн хүчний бодлогоор дамжуулан хэрэгжүүлэхэд энэ сангийн үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой юм. Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх Ерөнхийлөгчийн санаачлагыг урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажиллав.

24

Хоѐр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилтын хүрээнд энэ онд дээд, өндөр түвшинд гадаадад 14, өөрийн улсад 21 буюу нийт 35 айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлэх бэлтгэл ханган ажиллав. Тухайлбал, Польш, Канад, Европын комиссын төрийн тэргүүн, Хятад, Дани, Польш, Финланд, Өмнөд Солонгосын парламентын дарга, Япон, Турк, Тайланд, Беларусийн ерөнхий сайд нар манай улсад айлчилсан нь манай улсын хоѐр хөрш болон гуравдагч хөрштэй харилцах харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйн илрэл юм. Дээрх айлчлал, арга хэмжээний үеэр нийт 63 баримт бичигт гарын үсэг зурснаас Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр, АНУ-тай Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлын хэлэлцээр, Японтой Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр, Хятадтай Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр байгуулсан нь чухал ач холбогдолтой болов. Гадаад харилцааны сайдын түвшинд гадаадад 16, дотоодод 18 буюу нийт 34 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэв. Эдгээрээс 15 улсын гадаад хэргийн сайд АОХН-ийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцов. Шинэ Зеланд, Франц, Их Британийн Гадаад хэргийн сайд нар албан ѐсны айлчлал хийв. Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс, дэд комисс, түүний ажлын хэсгийн 15 хурал, ГХЯ-д хоорондын 11 зөвлөлдөх уулзалт, Консулын 2 зөвлөлдөх уулзалт болон бусад арга хэмжээний бэлтгэл ханган ажиллав. Энэ онд 13 улстай дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт ой тохиов. Энэ хүрээнд хоѐр талын харилцаа, хамтын ажиллагааны түүхийг судалж, сурталчлах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллав.

Манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат

харилцаа тогтоох зорилтын хүрээнд энэ онд Антигуа ба Барбуда, Эритрей, БНБурундиУ, БНВануатуУ, БНПалауУ, БНСуринамУ, БНСьерра ЛеонУ, БНТогоУ, БНУгандуУ, БНРуандаУ, ХМикронезиУ гэсэн 11 улстай дипломат харилцаа тогтоох албан мэдээнд гарын үсэг зураад байна. Эдгээр улс болон 2012 онд гарын үсэг зурсан Ямайкаг УИХ-аар соѐрхон батлуулснаар манай улс нийт 176 улстай дипломат харилцаатай болох бөгөөд ирэх онд үлдсэн 18 улстай дипломат харилцаа тогтоох чиглэлээр ажиллана.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн

гадаад бодлого нэгдмэл байх, Засгийн газрын байгууллагуудын гадаад бодлого, гадаад харилцаа харилцан зохицуулалттай байх зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд энэ онд Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Энэхүү журам батлагдсанаар гадаад харилцаанд оролцогч субьектуудын эрх, үүргийг тодорхой болгох, хариуцлагыг өндөржүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашид энэхүү журмын хэрэгжилтийг хангах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд болох хилийн чанад дахь

монгол иргэдийн хууль ѐсны эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх,

25

улс орноо гадаадад сурталчлан таниулах, эерэг ойлголт төрүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.

Иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд Турк,

Беларусь, Сербитэй бүх төрлийн пасспорттой иргэд, Бруней, Колумб, Перу, Кувейт, Мьянмартай дипломат, албан паспорттой иргэд, Франц, Германтай цахим дипломат паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав.

Шинэчлэлийн Засгийн газраас гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол

иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох үүднээс хилийн чанад дахь ДТГ-уудын байршлыг оновчтой болгох зорилт тавин ажиллаж, Индонезийн Жакарта, Бразилийн Бразилиа-д ЭСЯ шинээр нээн ажиллуулах, Афганистаны Кабул-д ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээн ажиллуулах, Туркийн Истанбул, Киргизийн Бишкек-т Ерөнхий консулын газар, Хятадын Хайлаар, Өмнөд Солонгосын Пусанд Консулын газар нээн ажиллуулахаар болов.

Тайлангийн хугацаанд Монгол төрийн алтан аргамж болсон гадаад бодлого,

үйл ажиллагааны нэгдмэл байдал, нэгдсэн зохицуулалтыг сайжруулах, гадаад харилцааны салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, ажиллах нөхцөл боломжоор хангах, хилийн чанад дахь ДТГ-уудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой шинэчлэх чиглэлээр анхаарч ажиллав.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Шинэчлэлийн Засгийн газрын

гадаад харилцааны зорилтуудыг хэрэгжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулахад чиглэгдсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх “Гадаад харилцааны салбарт хийгдэх шинэчлэлийн арга хэмжээг” боловсруулав. Энэ хүрээнд гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын жин, нөлөө, манай улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, оршин суугаа монгол иргэдийн тоо, харилцан ДТГ нээх төлөв, шууд нислэг үйлдэх боломж зэрэг харилцааны бодит ач холбогдол, үр дүнг ДТГ-уудын байршлыг оновчтой болгох шалгуур үзүүлэлтүүд болгон харьцуулж, ДТГ-уудыг А, В, C гэсэн ангиллаар эрэмблэв.

Ирэх онд дараах асуудалд онцгой ач холбогдол хандуулан хэрэгжүүлэх зорилт

тавьж байна. Үүнд:

- Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, - ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг

урагшлуулах, хоѐр болон олон талын бүс нутгийн уулзалт зохион байгуулах, - АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний

түнш орон болох чиглэлээр тодорхой, бодит алхам хийх, - НҮБ, түүний системийн байгууллагуудын чуулган, олон улсын бусад

байгууллагын дээд түвшний уулзалт, зөвлөгөөнд идэвхтэй оролцох, - НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн

байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд манай улс нэр дэвшиж оролцох бэлтгэл хангах,

- Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, евро стандартыг нутагшуулах, Европын Холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулах чиглэлээр ажиллах,

26

- Манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 21 улстай дипломат харилцаа тогтоох,

- Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журмын хэрэгжилтийг хангах,

- Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрийг Япон, Бразил, Өмнөд Африк зэрэг улстай, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийг ОХУ-тай байгуулах чиглэлээр ажиллах,

- Консулын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим виз олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах,

- Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн төсвийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх,

- Монголчууд олноор суурьшсан хотуудад монголчуудын холбоо, нийгэмлэг, монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах,

- ГХЯ-ны дэргэд Дипломатын академи байгуулах, дипломат албаны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх,

- Ирэх онд тохиож буй зарим улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэх.

---оОо---

27

Хавсралт 1 2013 онд байгуулсан (айлчлалаар болон айлчлалаар бус) баримт бичгийн

жагсаалт

Засгийн газар хоорондын:

1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр

2. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

3. Хоѐр талын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Вант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

4. Аюулгүй байдал хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын гэрээ

5. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын 2013-2016 оны соѐл, боловсрол, шинжлэх ухааны солилцооны хөтөлбөр

6. Энгийн паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар,Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

7. Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

8. Түншлэл, хамтын ажиллагааны тухай” Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр

9. Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

10. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Тохиролцоо

11. ХБНГУ-ын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн шийдвэрийг дангаараа гаргасныг мэдэгдэх ноот бичиг

12. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

13. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Перу Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

14. Визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

15. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

16. Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

17. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондынпротокол

28

18. Гаалийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

19. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

20. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

21. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр

22. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай МонголУлсын Засгийнгазар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

23. Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

24. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

25. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр

26. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бруней Даруссалам Улсын Засгийн газар хоорондын тохиролцоо

27. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”

28. Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

29. Канад Улсын иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан тухай ноот бичиг

30. Соѐл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

31. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

32. Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай протокол

33. Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

34. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

35. Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бразил Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

29

36. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Улаанбаатар хот дахь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежид үзүүлэх Буцалтгүй тусламжийн гэрээ

37. Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

Байгууллага хоорондын:

1. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын холбооны алба хооронд нутаг дэвсгэрийн ариун цэвэр хамгааллын салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг

2. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн холбооны хяналтын алба хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг

3. Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оросын Холбооны Улсын Холбооны монополийн эсрэг алба хоорондын санамж бичиг

4. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хил орчмын нутагт зорчигч болон түүний ачаа, тээшний тээвэрлэлтийг гүйцэтгэх журам тогтоох тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын протокол

5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соѐл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр

6. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хооронд 2013-2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө

7. Монгол Улсын Увс аймгийн Улаангом сум ба Оросын Холбооны Улсын Красноярск мужийн Курагино бүс хоорондын соѐлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр

8. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Польш Улсын Бүс нутгийн хөгжлийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр

9. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд хоорондын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад төлөх өрийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Польш Улсын Байгаль орчны яам хооронд байгуулсан “Эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн үйлчлэх хугацааг ноот солилцох замаар сунгах тухай хэлэлцээр

11. Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академи хооронд хамтран ажиллах санамж бичиг

12. Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Тайландын Вант Улсын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын хэлэлцээр

30

13. Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Тайландын Худалдаа, аж үйлдвэрлэл, банкны хамтарсан байнгын хороо хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг

14. Гадаад харилцааны яам, Олон улсын энх тайвны институт хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг

15. Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соѐл, спорт аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Филиппин Улсын Спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг

16. Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын Хороо хоорондын хэлэлцээр

17. Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

18. Монгол Улсын Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

19. Монгол Улсын Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөнгөн үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын улсын концерн хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг

20. Монгол Улсын Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон Канадын Арилжааны Корпораци хооронд Хөдөөгийн малчдын амьдралын түвшинг дээшлүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг

21. Монгол Улсын Хөдөө аж ахуйн Их сургууль болон Канадын Саскачеваны Их сургуулийн хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг

22. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Соѐл, спорт, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад харилцааны яам хоорондын Санамж бичиг

23. Монгол-Францын Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, БНФранцУ-ын Хөдөө аж ахуй, хүнс ойн аж ахуйн яам хоорондын хөтөлбөр

24. Нотариатын салбарт хамтран ажиллах тухай Монголын нотариатчдын танхим, Францын нотариатын дээд зөвлөл хоорондын гэрээ

25. Монгол Улсад анхны шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын БШУЯ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ШУТЯ хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

26. Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

27. Монгол Улсын Сүхбаатар аймаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужийн хооронд шууд харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг

28. Монгол Улсын хөгжлийн банк, Хятадын Хөгжлийн банк хоорондын Хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр

29. Монгол Улсын төрийн өмчит Монголын Төмөр Зам ХХК (“МТЗ”) болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн өмчит Шенхуа Групп Корпораци (“Шенхуа”), Монгол Улсын төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой ХХК, Энержи

31

Ресурс ХХК, Таван Толгой ХК-ийн бүрэлдэхүүнтэй Консорциум (“Консорциум”) хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг

30. Монгол Улсын төрийн өмчит Монголын Төмөр Зам ХХК (“МТЗ”) болон нөгөө талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн өмчит Шенхуа Групп Корпораци (“Шенхуа”) Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын талаар хамтран ажиллах Санамж бичиг

31. Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэх, экспортлох тухай Монгол Улсын Уул уурхайн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Синопек групп”-ын хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

32. Монгол Улсын Газрын тосны газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Петрочайна” компани хооронд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичиг

33. Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, БНАСАУ-ын Програм хангамжийн ерөнхий газрын хооронд 2013-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөө

34. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, БНАСАУ-ын аж үйлдвэрийн танхим хоорондын хамтран ажиллах санамж бичиг

35. Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бразил Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

36. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүйн яам, БНСВУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хэлэлцээр

37. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСВУ-ын Батлан хамгаалах яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

38. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСВУ-ын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг

39. Монгол Улсын Газрын тосны газар, БНСВУ-ын Петровьетнам групп хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг

40. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын тохиролцоо

41. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сингапур Улсын Гадаад хэргийн яам хоорондын Бодлогын зөвлөлгөөний тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг

42. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

43. НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт монгол иргэдийг ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэх Санамж бичиг

2013 онд нэгдэн орсон олон улсын олон талт гэрээний жагсаалт

1. Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Генетик нөөцийн ашиглалт, түүнээс гарах үр шим, ашгийг харилцан тэгш, шударга хуваарилах тухай Нагоягийн протокол

2. Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала-Лумпурын нэмэлт протокол

32

Гарын үсэг зурсан олон талт гэрээний жагсаалт

1. Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ 2. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр

төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол 3. Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт

протокол 4. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд

Эх бичвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан

олон талт гэрээний жагсаалт

1. Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц

Хавсралт 2

2013 онд зохион байгуулсан ЗГХК, ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, бусад арга хэмжээ

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны

Монгол, Вьетнамын ЗГХК-ын XV хуралдаан, 3 дугаар сарын 18-22, Ханой, - Монгол, Энэтхэгийн ЗГХХХ-ны IV хуралдаан, 3 дугаар сарын 22, Дели, - Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны ЗГХХХ-ны VII хуралдаан, 3

дугаар сарын 27-28, Анкара, - Монгол, Кубын Засгийн газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 5

дугаар сарын 8, Гавана, - Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны

Монгол, Хятадын ЗГХК-ын XIII хуралдаан, 5 дугаар сарын 20-23, Бээжин, - Монгол, Австрийн ЗГХХК-ын 5 дугаар хуралдаан, 7 дугаар сар, Улаанбаатар, - Монгол, Европын Холбооны ЗГХХХ-ны 15 дугаар хуралдаан, 9 дүгээр сар,

Улаанбаатар, - Монгол, Чехийн ЗГХХК-ын ээлжит 5 дугаар хуралдаан, 8 дугаар сар, Прага, - Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны

Монгол, Беларусийн ЗГХК-ын анхдугаар хуралдаан, 8 дугаар сар, Улаанбаатар,

- Монгол, Унгарын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын IV хуралдаан, 10 дугаар сарын 7-8, Будапешт,

- Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын XVII дугаар хуралдаан, 11 дүгээр сар, Москва,

- Монгол, ЕХ-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан дэд хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан, 9 дүгээр сар, Улаанбаатар,

- Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын

ажиллагааны ЗГХК-ын Монголын хэсгийн хурал, 3 дугаар сар, Улаанбаатар,

33

- Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан, 5 дугаар сар, Улаанбаатар,

- Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан, 9 дүгээр сар, Парис,

- Монгол, Сербийн ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт, 2 дугаар сарын 26, Улаанбаатар,

- Монгол, Филиппиний ГХЯ-дын бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 3 дугаар сарын 19, Манила,

- Монгол, Японы ГХЯ-дын бодлогын зөвлөлдөх уулзалт, 3 дугаар сарын 26, Улаанбаатар,

- Монгол, Польшийн ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт, 5 дугаар сар, Польш,

- Монгол, Беларусийн ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт, 5 дугаар сарын 29-30, Минск,

- Монгол, БНАСАУ-ын ГХЯ-дын 5 дугаар зөвлөлдөх уулзалт, 6 дугаар сар, Улаанбаатар,

- Монгол, Оросын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, 8 дугаар сар, Улаанбаатар, - Монгол, Германы ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт, 8 дугаар сар,

Берлин, - Монгол, Вьетнамын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, 9 дүгээр сар, Улаанбаатар, - Монгол, Америкийн ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, 11 дүгээр сар, Вашингтон, - Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын ГХЯ-дын 9 дэх удаагийн 3 талт зөвлөлдөх

уулзалт, 12 дугаар сар, Бээжин, - ОХУ-ын Гадаад явдлын яамны Европын хамтын ажиллагааны газар ба

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газар хоорондын ЕАБХАБ-ын хүрээнд хамтран ажиллах асуудлаар зөвлөлдөх уулзалт,

- Монгол, Японы Гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын

анхдугаар уулзалт, 1 дүгээр сар, Токио, - Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан 6 дугаар

зөвлөлдөх уулзалт, 5 дугаар сарын 3, Улаанбаатар, - Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны 5 дахь уулзалт,

8 дугаар сар, Эрээн, - Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон

хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт.