ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … ·...

39
ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ ДУГААР 1025/2012 2012 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЕВРОПЫН СТАНДАРТЧИЛЛЫН ТУХАЙ Зөвлөлийн 89/686/ЕЕС, 93/15/ЕЕС удирдамжууд болон Европын Парламент, Зөвлөлийн 94/9/ЕС, 94/25/ЕС, 95/16/ЕС, 97/23/ЕС, 98/34/ЕС, 2004/22/ЕС, 2007/23/ЕС, 2009/23/ЕС, 2009/105/ЕС удирдамжуудад нэмэлт өөрчлөлт оруулан, Зөвлөлийн 87/95/ЕЕС шийдвэр, Европын Парламент, Зөвлөлийн 1673/2006/ЕС шийдвэрүүд хүчингүй болгож байна. (ЕЭЗБ-д хамааралтай бичиг) ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ НЬ: Европын Холбооны Үйл ажиллагааны тухай Хэлэлцээр, түүний 114 дүгээр зүйл, Европын Комиссын саналыг үндэслэн, Үндэсний Парламентэд эрх зүйн баримт бичгийн төслийг өргөн барьсны дараа, Европын Эдийн Засаг, Нийгмийн Хорооны саналыг харгалзан( 1 ), Хууль тогтоомжийн ерөнхий үйл явцын дагуу( 2 ) үйлдэх нь, (1) Стандартчиллын үндсэн зорилго нь техникийн буюу чанарын сонгон хэрэглэх шаардлагуудыг одоо байгаа болон шинээр бий болох бүтээгдэхүүн, үйл явц, эсвэл үйлчилгээтэй нийцүүлэхэд оршино. Стандартчилал нь олон асуудлыг хамардаг, жишээ нь, тухайн нэг бүтээгдэхүүний төрлүүд, хэмжээ эсвэл бусад бүтээгдэхүүн, тогтолцоотой нийцэл, харилцан уялдаа чухал байдаг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээрх техникийн тодорхойлолтууд гэх мэт. (2) Европын стандартчиллыг орнуудын төлөөлөл (Европын Стандартчиллын Хороо (ЕСХ), Европын Цахилгаан Техникийн Стандартчиллын Хороо (ЕЦТСХ)), ба шууд оролцоо (Европын Харилцаа Холбооны Стандартын Институт (ЕХХСИ))- нд үндэслэн хамаарал бүхий талууд өөрсдөө зориулан удирдан явуулдаг ба стандартчиллын салбарт Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болох уялдаа холбоотой, ил тод, нээлттэй, зөвшилцсөн, сайн дураар хэрэглэх, тусгай сонирхлоос ангид, үр ашигтай байх гэсэн 1 OJ C 376, 22.12.2011, p.69 2 Зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шийдвэр, Европын Парламентийн 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байр суурь(Албан ёсны сэтгүүлд хэвлэгдээгүй)

Transcript of ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … ·...

Page 1: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ

ДУГААР 1025/2012

2012 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР

ЕВРОПЫН СТАНДАРТЧИЛЛЫН ТУХАЙ

Зөвлөлийн 89/686/ЕЕС, 93/15/ЕЕС удирдамжууд болон Европын Парламент, Зөвлөлийн

94/9/ЕС, 94/25/ЕС, 95/16/ЕС, 97/23/ЕС, 98/34/ЕС, 2004/22/ЕС, 2007/23/ЕС, 2009/23/ЕС,

2009/105/ЕС удирдамжуудад нэмэлт өөрчлөлт оруулан, Зөвлөлийн 87/95/ЕЕС шийдвэр,

Европын Парламент, Зөвлөлийн 1673/2006/ЕС шийдвэрүүд хүчингүй болгож байна.

(ЕЭЗБ-д хамааралтай бичиг)

ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ НЬ:

Европын Холбооны Үйл ажиллагааны тухай Хэлэлцээр, түүний 114 дүгээр зүйл,

Европын Комиссын саналыг үндэслэн,

Үндэсний Парламентэд эрх зүйн баримт бичгийн төслийг өргөн барьсны дараа,

Европын Эдийн Засаг, Нийгмийн Хорооны саналыг харгалзан(1),

Хууль тогтоомжийн ерөнхий үйл явцын дагуу(2) үйлдэх нь,

(1) Стандартчиллын үндсэн зорилго нь техникийн буюу чанарын сонгон хэрэглэх

шаардлагуудыг одоо байгаа болон шинээр бий болох бүтээгдэхүүн, үйл явц, эсвэл

үйлчилгээтэй нийцүүлэхэд оршино. Стандартчилал нь олон асуудлыг хамардаг,

жишээ нь, тухайн нэг бүтээгдэхүүний төрлүүд, хэмжээ эсвэл бусад бүтээгдэхүүн,

тогтолцоотой нийцэл, харилцан уялдаа чухал байдаг бүтээгдэхүүн, үйлчилгээний

зах зээл дээрх техникийн тодорхойлолтууд гэх мэт.

(2) Европын стандартчиллыг орнуудын төлөөлөл (Европын Стандартчиллын Хороо

(ЕСХ), Европын Цахилгаан Техникийн Стандартчиллын Хороо (ЕЦТСХ)), ба

шууд оролцоо (Европын Харилцаа Холбооны Стандартын Институт (ЕХХСИ))-

нд үндэслэн хамаарал бүхий талууд өөрсдөө зориулан удирдан явуулдаг ба

стандартчиллын салбарт Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-аар хүлээн

зөвшөөрөгдсөн зарчмууд болох уялдаа холбоотой, ил тод, нээлттэй, зөвшилцсөн,

сайн дураар хэрэглэх, тусгай сонирхлоос ангид, үр ашигтай байх гэсэн

1 OJ C 376, 22.12.2011, p.69

2 Зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шийдвэр, Европын

Парламентийн 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байр суурь(Албан ёсны

сэтгүүлд хэвлэгдээгүй)

Page 2: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

зарчмуудад үндэслэн гаргадаг байна (стандарт боловсруулах зарчмууд). Эдгээр

зарчимтай уялдан төрийн байгууллага, жижиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ) зэрэг

сонирхогч бүх талууд үндэсний болон Европын стандартчиллын процесст

зохистой хэмжээгээр оролцсон байх нь чухал юм. Үндэсний стандартчиллын

байгууллага нь олон талын оролцоог дэмжиж туслах хэрэгтэй.

(3) Европын стандартчилал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөт хөдөлгөөн,

сүлжээний харилцан ажиллагаатай байдал, харилцаа холбооны хэрэгсэл,

технологийн хөгжил, шинэ санаачлага зэргийг дэмжих замаар аж ахуйн нэгжийн

өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд туслаж байна. Европын стандартчилал нь олон

улсын стандартчиллын байгууллагууд болох Олон улсын стандартчиллын

байгууллага (ОУСБ), Олон улсын цахилгаан техникийн комисс (ОУЦТК), Олон

улсын харилцаа холбооны нэгдэл (ОУХХН)-тэй хамтран бий болгосон Европын

үйлдвэрлэлийг дэлхийд өрсөлдөх чадвартай болгон бэхжүүлдэг юм. Стандарт нь

дотоодын зах зээл дээр эдийн засгийн нэвтрэлтийг дэмжих, шинэ болон

сайжруулсан бүтээгдэхүүн, зах зээлийн хөгжлийг урамшуулах, ханган

нийлүүлэлтийн нөхцлийг сайжруулах замаар эдийн засгийн томоохон эерэг

нөлөө үзүүлдэг. Иймээс стандарт нь ихэвчлэн өрсөлдөөнийг нэмэгдүүлж,

бүтээгдэхүүний болон борлуулалтын зардлыг багасган эдийн засагт бүхэлд нь

буюу тэр дундаа хэрэглэгчид үр ашигтайгаар нөлөөлдөг. Стандарт нь чанарыг

сайжруулан хадгалах, мэдээлэл өгөх, нийцэл, харилцан ажиллагаатай байдлыг

бий болгосноор хэрэглэгчдэд аюулгүй, үнэ цэнэтэй байдлыг нэмэгдүүлж өгнө.

(4) Европын стандартыг Европын стандартын байгууллагууд болох ЕСХ, ЕЦТСХ,

ЕХХСИ баталдаг.

(5) Европын стандарт нь дотоод зах зээл дээр чухал үүрэг гүйцэтгэдэг, тухайлбал

Европын Холбооны нийцүүлэн гаргасан холбогдох хууль тогтоомжид тухай

бүтээгдэхүүнд тавигдах үндсэн шаардлагыг зах зээл дээр байгаа байгаа

бүтээгдэхүүнд тохирлын баталгаа гаргахад нийцүүлсэн стандартыг ашиглах юм.

Европын стандартчиллын байгууллагын зүгээс тэдгээр шаардлагыг буруу

тайлбарлахаас зайлсхийхийн тулд маш тодорхой гаргах хэрэгтэй байдаг.

(6) Стандартчилал нь олон улсын худалдаа, шинэ зах зээл бий болгоход чухал үүрэг

гүйцэтгэдэг. Европын Холбоо нь Европын стандартчиллын байгууллага болон

олон улсын стандартчиллын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих

хэрэгтэй. Мөн Европын Холбоо нь гэрээ хэлэлцээр хийхдээ болон

стандартчиллын экспертүүдийг гуравдагч оронд түр зуур томилох зэрэгт

Европын стандартыг дэмжих ба гуравдагч оронтой стандартын чиглэлээр

хамтран ажиллах хоёр талт ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Цаашилбал

Холбоо нь Европын стандартчиллын тэргүүн байр суурийг хадгалахын

хажуугаар Европын стандартчиллын байгууллага болон төрийн бус форум,

консорциумын харилцаа холбоог дэмжих нь зүйтэй.

(7) Европын стандартчилал нь гурван өөр эрх зүйн акт бүхий тодорхой эрх зүйн

хүрээнд зохицуулагддаг. Үүнд Европын Парламент, Зөвлөлийн 1998 оны 6 дугаар

Page 3: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

сарын 22-ны өдрийн техникийн стандарт, зохицуулалтын мэдээлэл нийлүүлэх

журам, Мэдээллийн нийгмийн үйлчилгээний дүрмийн тухай 98/34/ЕС

удирдамж1, Европын Парламент, Зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 24-ний

өдрийн Европын стандартчиллын санхүүжилтийн тухай 1673/2006/ЕС шийдвэр2,

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар дах стандартчиллын тухай

Зөвлөлийн 1986 оны 12 дугаар сарын 22-ны 87/95/EEC шийдвэр3 орно. Гэхдээ

өнөөгийн эрх зүйн орчинг сүүлийн хэдэн арван жилд Европын стандартчиллыг

боловсруулахтай уялдуулан шинэчлээгүй болно. Тиймээс Европын

стандартчилалд сүүлд хийгдсэн өөрчлөлтүүд болон ирээдүйд хийгдэх ажлыг

тусган стандартчиллын шинэ талыг хамруулахын тулд одоогийн эрх зүйн орчныг

хялбаршуулан тааруулах хэрэгтэй. Энэ нь ялангуяа албан ёсны стандартаас илүү

нэмэгдэж байгаа үйлчилгээний стандарт болон стандартчиллын бичиг баримт

боловсруулахтай холбоотой.

(8) Европын стандартчиллын ирээдүйн тухай Европын Парламентийн 2010 оны 10

дугаар сарын 21-ний өдрийн Тогтоол4, мөн “Өрсөлдөх чадвартай, шинэ

санаачлагатай Европын стандартчилал: Алсын хараа 2020 он” сэдвээр 2010 оны

2 дугаар сард Европын стандартчиллын системийн үнэлгээнд хийсэн шинжээчид

(Экспресс)- ийн тайланд Европын стандартчиллын системийн үнэлгээний талаар

хэд хэдэн чухал стратегийн зөвлөмжийг гаргасан юм.

(9) Европын Холбооны хувьд стандарт болон стандартчиллын үр ашгийг бодлогын

хэрэгсэл болгохын тулд бүх оролцогчид зөвшилцдөг уян хатан, ил тод

платформыг хангах үр нөлөөтэй, ашигтай стандартчиллын системийг бий болгох

шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм.

(10) Дотоодын зах зээлийн үйлчилгээний тухай Европын Парламент,

Зөвлөлийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2006/123/ЕС удирдамж5 нь

дээд зэргийн чанартай үйлчилгээг дэмжихийн хажуугаар үйлчилгээний чөлөөт

хөдөлгөөн, үйлчилгээ үзүүлэгчдэд эрх чөлөөг олгохтой холбоотой ерөнхий

заалтуудыг багтааж өгсөн байна. Энэ нь гишүүн орнууд Комисстой хамтран

үзүүлж буй үйлчилгээний нийцэл, үйлчилгээ авагчид мэдээлэл өгөх,

үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг зорилгоор Европын зөвлөмжийн

стандарт боловсруулахыг дэмжих үүрэг ноогдуулж байна. Гэхдээ 98/34/ЕС

удирдамж нь бүтээгдэхүүний стандартад хамааралтай бөгөөд үйлчилгээний

стандартыг багтаагаагүй юм. Цаашилбал, бүтээгдэхүүн, үйлчилгээ хоёрын

тодорхойлолт нь дотоодын зах зээлийн бодит байдалд бага хамааралтай болж

байна. Бодит байдал дээр бүтээгдэхүүний стандартыг үйлчилгээний стандартаас

ялгах боломжгүй юм. Бүтээгдэхүүний олон стандартад үйлчилгээний хэсэг

байдаг байхад үйлчилгээний стандартууд зарим талаараа бүтээгдэхүүнтэй

холбогдсон байдаг. Тиймээс одоогийн эрх зүйн орчны хүрээг үйлчилгээний

стандарт руу өргөтгөх замаар шинэ нөхцөл байдалд тохируулах шаардлагатай.

1 OJ L 204, 21.7.1998, p.37. 2 OJ L 315, 15.11.2006, p.9 3 OJ L 36, 7.2.1987, p.31. 4 OJ C 70 E, 8.3.2012, p.56 5 OJ L 376, 27.12.2006, p. 36.

Page 4: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

(11) Үйлчилгээний стандарт нь бусад стандартын адил сайн дурын, зах зээлд

суурилсан, дагаж мөрдөж буй стандартууд нь эдийн засгийн операторууд болон

оролцогч талуудын хэрэгцээнд шууд ба шууд бусаар нөлөөлдөг, олон нийтийн

сонирхлыг авч үзсэн, зөвшилцдөг зэрэг стандарт боловсруулах зарчмуудад

үндэслэгдсэн байх хэрэгтэй. Нэн тэргүүнд эдгээр нь бүтээгдэхүүн, үйл явцтай

холбогдсон үйлчилгээнд төвлөрсөн байх хэрэгтэй.

(12) Гэрээнд заасны дагуу Европын Холбоо болон гишүүн орнуудын хооронд

орлогыг хуваарилах тухай асуудлыг бүрэн авч үзэхийн хажуугаар Комиссоос нэг

болон хэд хэдэн Европын стандартчиллын байгууллагыг Европын үйлчилгээний

стандарт эсвэл стандартчиллын үр дүнгийн төсөл бичих хүсэлт гаргахыг

зөвшөөрсөн эрх зүйн орчин байдаг. Үүнд Европын Холбооны Үйл ажиллагааны

тухай Хэлэлцээр (ЕХҮАХ)-ийн 14, 151, 152, 153, 165, 166, 168 дугаар заалтууд,

ЕХҮАХ ба ЕХХ (Европын Холбооны Хэлэлцээр)-т хавсаргасан Нийтлэг

сонирхлын үйлчилгээний тухай протокол (дугаар 26) хамаарах ба ЕХҮАХ-ийн

168(4) дүгээр зүйл, мэргэжлийн зэргийг тодорхойлох тухай Европын Парламент,

Зөвлөлийн 2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2005/36/ЕС удирдамжийг 1зөрчилгүйгээр гишүүн орнуудад өөрсдийн нийгмийн аюулгүй байдал,

мэргэжлийн сургалтууд, эрүүл мэндийн системийн үндсэн зарчмуудыг

тодорхойлох, систем доторх менежмент, санхүү, зохион байгуулалтын бүтэц,

үйлчилгээ хүргэлт-тавигдах шаардлага, чанар, аюулгүйн стандартын

тодорхойлолт- зэргийг зохицуулахаар болгосон. Энэ утгаараа Комисс нь

Холбооны хуультай нийцүүлэн гаргасан үндэсний хууль, журмын дагуу хамтын

гэрээ байгуулан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхэд нөлөө

үзүүлэхгүй.

(13) Европын стандартчиллын байгууллагад өрсөлдөөний хууль хамааралтай

ба тэр утгаараа ЕХҮАХ-ийн 101, 102 дугаар заалтын хүрээнд өрсөлдөөний

субъект эсвэл субъектүүдийн холбоо болно.

(14) Европын Холбоонд үндэсний стандартчиллын байгууллага үндэсний

стандартыг баталж гаргадаг нь дотоодын зах зээл дээр стандартууд зөрчилдөх

болон техникийн саад бий болгоход хүргэж болзошгүй. Иймээс дотоодын зах

зээлийн шаардлага, Европын Холбооны стандартчиллын үр ашгийн тусын тулд

үндэсний стандартчиллын байгууллага, Европын стандартчиллын байгууллага,

Комисс хоорондоо одоогийн болон ирээдүйд явуулах стандартын үйл

ажиллагаанууд болон Европын шинэ стандарт хэвлэгдсний дараагаар улс

орнуудын стандартаас хасагдах хэдий ч Европын стандартчиллын байгууллагад

багтдаг орнуудад хэрэглэгдсээр байгаа цуцлагдах зарчим зэргийг хоорондоо

солилцож байхыг баталгаажуулах шаардлагатай байна. Үндэсний

стандартчиллын байгууллага, Европын стандартчиллын байгууллага нь

1 OJ L 255, 30.9.2005, p.22.

Page 5: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

Худалдааны техникийн саадын тухай гэрээний Хавсралт 3-т заасан мэдээлэл

солилцох тухай заалтыг биелүүлэх үүрэгтэй1.

(15) Гишүүн орнууд үндэсний стандартчиллын байгууллагаа Комисст

мэдэгдэх үүргээ биелүүлэхийн тулд тухай байгууллагыг тодорхойлох зорилгоор

үндэсний хууль тогтоомж батлах шаардлагагүй.

(16) Үндэсний стандартчиллын байгууллага, Европын стандартчиллын

байгууллага, Комисс хооронд байнга мэдээлэл солилцох нь үндэсний

стандартчиллын байгууллагыг бусад үүрэг даалгавар, тэр дундаа Худалдааны

техникийн саадын тухай гэрээний Хавсралт 3-т холбоотой үүргээ биелүүлэхэд

саад болохгүй.

(17) Европын стандартчиллын үйл ажиллагааны нийгмийн болон сонирхлын

бүлгүүдийн төлөөллийг байгаль орчин, хэрэглэгчийн сонирхол юмуу

ажиллагсадын сонирхлын зэрэг нийгмийн томоохон сонирхлыг төлөөлж болох

нам, байгууллагууд бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч Европын стандартын үйл

ажиллагааг төлөөлж буй бүлгүүд нь үйлдвэрчний эвлэл зэрэг ажиллагсад,

ажилчдын үндсэн эрх ашгийг хамгаалсан байгууллагууд, намуудын үйл

ажиллагаа голлож байна.

(18) Шийдвэр гаргах үйл явцыг хурдасгахын тулд үндэсний стандартчиллын

байгууллага ба Европын стандартчиллын байгууллага нь стандартчиллын

системдээ мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ) ашиглах замаар

өөрсдийн үйл ажиллагааны тухай мэдээллээ хүртээмжтэй байлгана. Жишээ нь

бүх сонирхогч талууд стандартын төсөлд санал өгөхдөө ашиглахад хялбар

онлайн систем ашиглах, техникийн хороодтой вэйб уулзалт, видео уулзалт зэрэг

виртуал уулзалт зохион байгуулах орно.

(19) Стандарт нь цаг уурын өөрчлөлт, нөөцийн тогтвортой хэрэглээ, шинэ

санаачлага, хүн амын хөгшрөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдэл,

хэрэглэгчийг хамгаалах, ажилчдын аюулгүй байдал, ажлын нөхцөл зэрэг

нийгмийн үндсэн асуудлыг хамруулсан Европын Холбооны бодлогын асуудалд

туслана. Өргөжин тэлж буй зах зээлд бараа бүтээгдэхүүн, технологийн Европын

болон олон улсын стандарт бий болгосноор Европын Холбоо нь үйлдвэрүүдийн

дунд өрсөлдөөн бий болгож, Европын үйлдвэрлэлийн томоохон хэсэгт тооцогдох

ЖДҮ-ийн худалдааг хөнгөвчлөх юм.

(20) Стандарт нь ЖДҮ-ийн хувьд өрсөлдөөний чухал хэрэгсэл ба ЖДҮ

стандартын үйл явцад оролцох нь Европын Холбооны технологийн дэвшилд

ихээхэн ач холбогдолтой. Тиймээс стандартчиллын үйл ажиллагаанд ЖДҮ-ийн

идэвхтэй оролцоог урамшуулах, стандартчилалд тэдний шинэлэг технологийн

шийдлийг оруулж өгөх шаардлагатай. Үүнд үндэсний түвшний оролцоог

1 Уругвай Дугуй олон талт хэлэлцээрийн үед байгуулсан ур чадварын асуудлын гэрээний хүрээнд

Европын Нэгдлийн өмнөөс Зөвлөлийн 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94/800/ЕС шийдвэрээр

батлагдсан (1986-1994) (OJ L 336, 23.12.1994, p.1)

Page 6: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

сайжруулах асуудал багтах ба энэ нь бага зардалтай, хэлний асуудал гаргахгүй

болохоор илүү үр дүнтэй байдаг. Улмаар энэ хууль нь үндэсний болон Европын

техникийн хороонд ЖДҮ-ийн төлөөлөл, оролцоог сайжруулж, стандарт, түүний

тухай мэдээллийг үр ашигтайгаар авах боломжоор хангах юм.

(21) Европын стандарт нь зарим тохиолдолд энэхүү үйл ажиллагаанд бага

төлөөлөлтэй оролцдог ЖДҮ-ийн өрсөлдөөнд чухал ач холбогдолтой. Энэ

утгаараа энэ хууль нь үндэсний хэмжээнд ЖДҮ-ийг төлөөлөх байгууллага ба

тэдэнтэй холбоотой байдаг албан ёсоор төлөөлж чадах хуулийн этгээдээр

дамжуулан стандартчиллын үйл ажиллагаанд ЖДҮ-ийн зохистой төлөөлөл

оролцоог дэмжих юм.

(22) Стандарт нь нийгэмд тэр дундаа иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан

амьдрал, сүлжээний үр ашигтай байдал, байгаль орчин, ажилчдын аюулгүй

байдал, ажиллах нөхцөл, хүртээмжтэй байдал, зэрэг төрийн бодлогын бусад

салбарт ихээхэн нөлөөтэй. Тиймээс стандарт боловсруулах үйл ажиллагаанд

нийгмийн сонирхогч талуудын үүрэг, оролцоо урамшуулж, хэрэглэгч, байгаль

орчин, нийгмийн талуудын төлөөлөх байгууллагыг дэмжих шаардлагатай.

(23) Европын стандартчиллын байгууллагын бүх холбогдох оролцогч

талуудын төлөөлөл, үр ашигтай оролцоог хөхүүлэн дэмжих үүрэг гэдэгт тухайн

байгууллагын дотоод журамд заагаагүй бол санал өгөх эрх орохгүй.

(24) Европын стандартчиллын тогтолцоонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

эрхийн тухай Нэгдсэн үндэсний конвенцийг бүрэн авч үзэх хэрэгтэй1. Тиймээс

хэрэглэгчийн сонирхлыг төлөөлж буй байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй

иргэдийн төлөөллийг хангалттай оруулж, тэдгээрийн ашиг сонирхлыг багтаасан

байх хэрэгтэй. Мөн стандартчиллын үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй

иргэдийн оролцоог боломжит бүх хэлбэрээр оруулах нь зүйтэй.

(25) Стандартчилал нь Холбооны хууль тогтоомж, бодлогыг дэмжих чухал

хэрэгсэл болохын хувьд нийцүүлсэн стандартыг боловсронгуй болгох,

хэвлэгдэхээс өмнө гарах аливаа саад бэрхшээлээс зайлсхийхийн тулд стандарт

боловсруулах бүх үе шатанд, ялангуяа бүтээгдэхүүний тухай Холбооны

нийцүүлсэн хууль тогтоомжид төрийн байгууллагын оролцоог бий болгох нь

чухал юм.

(26) Стандарт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний амьдралын мөчлөгийн бүх

хэсэгт байгаль орчны нөлөөллийг авч үзэх хэрэгтэй. Нөлөөллийг үнэлэх олон

нийт ашиглаж болох чухал арга хэрэгслийг Комиссын Судалгааны Хамтарсан

Төв (СХТ) боловсруулсан юм. Тиймээс энэ хуулинд СХТ нь Европын

стандартчиллын системд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг баталгаажуулна.

1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын

Конвенцийн хүрээнд Европын Нэгдлээр, Зөвлөлийн 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2010/48/ЕС

шийдвэрээр батлагдсан (OJ L 23, 27.1.2010, p.35)

Page 7: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

(27) Комисс болон Европын стандартчиллын тогтолцооны хамтын

ажиллагааны өгөөж нь цаашдын стандарт боловсруулах хүсэлтийг хянамгай

төлөвлөхөөс хамаарна. Санал авах механизм нэвтрүүлэх, бүх сонирхогч

талуудын хооронд мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх замаар энэхүү

төлөвлөлтийг ялангуяа үндэсний зах зээлийн хяналтын байгууллага зэрэг

сонирхогч талуудын оролцоотойгоор сайжруулж болно. Удирдамж 98/34/ЕС-д

Европын стандартчиллын байгууллагыг Европын стандарт боловсруулах тухай

аль хэдийн заасан болохоор Комиссоос Европын стандартчиллын байгууллагад

өгөх бүх стандартын хүсэлтийг багтаасан жилийн ажлын хөтөлбөртөө арай илүү

дэлгэрэнгүй, ил тод төлөвлөлтийг оруулах нь зүйтэй юм. Стандартчиллын

объектын зах зээлийн хамаарал, хууль боловсруулагчдын бодлогын зорилтуудыг

судлан шинжлэх, Европын стандартчиллын байгууллагыг стандартчиллын үйл

ажиллагааны хүсэлтэнд илүү хурдан хариу өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд

Холбооны жилийн ажлын хөтөлбөр боловсруулах, стандартын хүсэлт гаргахдаа

Европын стандартчиллын байгууллага, энэ хуулинд заасны дагуу Европын

Холбооноос санхүүждэг Европын оролцогч талуудын байгууллага ба Комисс

хоорондын хамтын ажиллагааг дээд түвшинд байлгах шаардлагатай.

(28) Комисс нь Европын стандарт, стандартчиллын бусад бичиг баримттай

холбоотой хүсэлтүүд, нийцүүлсэн стандартыг талаарх эсэргүүцэл зэргийг энэ

хуулийн дагуу байгуулагдсан хороонд тавихаас өмнө хэрэв Европын Холбооны

холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хороо байгаа бол хороотой,

хэрэв байхгүй бол тухайн салбарын экспертүүдтэй өөр хэлбэрээр зөвлөлдөх

зэргээр Гишүүн орнуудын шинжээч нартай зөвлөлдөнө.

(29) Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах нөхцөл байдлыг нийцүүлсэн хэд хэдэн

удирдамжид Комисс нь Европын стандартчиллын байгууллагаас ямар үндсэн

шаардлага бүхий тохирлын баталгаанд үндэслэн нийцүүлсэн стандартыг батлах

тухай хүсэлт гаргаж болно гэж заасан байдаг. Гэхдээ эдгээр удирдамжийн ихэнх

нь холбогдох бүх шаардлагыг бүрэн хангаагүй тохиолдолд стандартыг татгалзах

тухай олон төрлийн зүйл заалт багтаасан байдаг. Европын стандартчиллын

байгууллага болон эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэгчид тодорхой бус байдлыг

буй болгож байдаг салаа утгатай зүйл заалтад ялангуяа хамгаалалтын хувцас

хэрэгсэлтэй холбоотой Гишүүн орнуудын хуулийн адилтгалын тухай Зөвлөлийн

1989 оны 12 дугаар сарын 21-ний 89/686/ЕЕС удирдамж1, иргэдийн хэрэгцээнд

ашиглах тэсрэх бүтээгдэхүүний хяналт, зах зээлд гаргахтай холбоотой

заалтуудын нийцүүлэлтийн тухай Зөвлөлийн 1993 оны 4 дугаар сарын 5-ны

93/15/ЕЕС удирдамж2, тэсрэх орчинд ашиглах зориулалт бүхий тоног төхөөрөмж

ба хамгаалалтын системтэй холбоотой Гишүүн орнуудын хуулийн адилтгалын

тухай Европын Парламент, Зөвлөлийн 1994 оны 3 дугаар сарын 23-ны 94/9/ЕС

удирдамж3, усан тээврийн хөлөгтэй холбоотой Гишүүн орнуудын хууль, журам,

захиргааны заалтуудын адилтгалын тухай Европын Парламент, Зөвлөлийн 1994

1 OJ L 399, 30.12.1989, p.18 2 OJ L 121, 15.5.1993, p.20 3 OJ L 100, 19.4.1994, p.1

Page 8: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

оны 6 дугаар сарын 16-ны 94/25/ЕС удирдамж1, цахилгаан шаттай холбоотой

Гишүүн орнуудын хуулийн адилтгалын тухай Европын Парламент, Зөвлөлийн

1995 оны 6 дугаар сарын 29-ний 95/16/ЕС удирдамж2, даралтат тоног

төхөөрөмжтэй холбоотой Гишүүн орнуудын хуулийн адилтгалын тухай Европын

Парламент, Зөвлөлийн 1997 оны 5 дугаар сарын 29-ний 97/23/ЕС удирдамж3,

хэмжих хэрэгслийн тухай Европын Парламент, Зөвлөлийн 2004 оны 3 дугаар

сарын 31-ний 2004/22/ЕС удирдамж, пиротехникийн хэрэгслийг зах зээлд гаргах

тухай Европын Парламент4, Зөвлөлийн 2007 оны 5 дугаар сарын 23-ны

2007/23/ЕС удирдамж5, автомат бус жигнэх хэрэгслийн тухай Европын

Парламент, Зөвлөлийн 2009 оны 4 дүгээр сарын 23-ны 2009/23/ЕС удирдамж6,

энгийн даралтат савны тухай Европын Парламент, Зөвлөлийн 2009 оны 9 дүгээр

сарын 16-ны 2009/105/ЕС удирдамж7 багтана. Тиймээс энэ хуулинд

бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах нийтлэг журмын тухай Европын Парламент,

Зөвлөлийн 2008 оны 7 дугаар сарын 9-ний 768/2008/ЕС шийдвэрт заасан нийтлэг

журмыг8 багтаан, тэдгээр удирдамжид байгаа холбогдох заалтуудыг хасч,

Европын Парламент энэ хуулийн дагуу нийцүүлсэн стандартыг татгалзах эрхтэй

болох шаардлагатай юм.

(30) Төрийн байгууллага нь техник хангамж, программ хангамж, мэдээлэл

технологийн үйлчилгээ зэргийг худалдан авахдаа холбогдох техникийн бүх

тодорхойлолтыг маш сайн ашиглах хэрэгтэй, жишээлбэл бүх сонирхогч

нийлүүлэгч оролцож болох техникийн тодорхойлолтыг сонгох, зөвхөн нэг

газартай харилцах эрсдлийг багасган өрсөлдөөний дэмжих гэх мэт. Ус, эрчим

хүч, тээвэр, шуудангийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй

байгууллагын худалдан авалтыг зохицуулах тухай Европын Парламент,

Зөвлөлийн 2004 оны 3 дугаар сарын 31-ний 2004/17/ЕС удирдамж9, төрийн ажил

гүйцэтгэх гэрээ, төрийн байгууллагад нийлүүлэх гэрээ, төрийн үйлчилгээний

гэрээ байгуулах журмыг зохицуулах тухай Европын Парламент, Зөвлөлийн 2004

оны 3 дугаар сарын 31-ний 2004/18/ЕС удирдамж10, батлан хамгаалах, аюулгүй

байдлын салбарт гэрээлэгч байгууллага эсвэл аж ахуйн нэгжээр тодорхой ажил

гүйцэтгүүлэх гэрээ, нийлүүлэх гэрээ, үйлчилгээ гэрээ байгуулах журмыг

зохицуулах тухай Европын Парламент, Зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 13-

ны 2009/81/ЕС удирдамж11, Европын Нэгдлийн ерөнхий төсөвт хамаарах

Санхүүгийн зохицуулалтын тухай Зөвлөлийн 1605/2002 (EC, Euratom) хуулийг

хэрэгжүүлэх дэлгэрэнгүй журамд тусгасан Комиссын 2002 оны 12 дугаар сарын

23-ны өдрийн 2342/2002 (EC, Euratom) хуулинд12 төрийн худалдан авалт хийхдээ

1 OJ L 164, 30.6.1994, p.15 2 OJ L 213, 7.9.1995, p.1 3 OJ L 181, 9.7.1997, p.1 4 OJ L 135, 30.4.2004, p.1 5 OJ L 154, 14.6.2007, p.1 6 OJ L 122, 16.5.2009, p.6 7 OJ L 264, 8.10.2009, p.12 8 OJ L 218, 13.8.2008, p.82 9 OJ L 134, 30.4.2004, p.1 10 OJ L 134, 30.4.2004, p.114 11 OJ L 216, 20.8.2009, p.76 12 OJ L 357, 31.12.2002, p.1

Page 9: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

техникийн тодорхойлолтыг Европын стандарт, Европын техникийн зөвшөөрөл,

нийтлэг техникийн тодорхойлолт, олон улсын стандарт, Европын

стандартчиллын байгууллагаас гаргасан техникийн бусад лавлагааны тогтолцоог

/хэрэв эдгээр нь байхгүй бол үндэсний стандартууд, үндэсний техникийн

зөвшөөрөл, ажлын загвар, тооцоолол, гүйцэтгэл, бүтээгдэхүүний ашиглалт эсвэл

түүнтэй адил зүйлийг/ шилжүүлсэн үндэсний стандартын ишлэлээр

боловсруулна. Гэхдээ МХХТ-ийн техникийн тодорхойлолтыг бусад стандарт

боловсруулах байгууллага гаргадаг ба 2004/17/ЕС, 2004/18/ЕС, 2009/81/ЕС

удирдамж болон 2342/2002 (EC, Euratom) хуулинд заасны дагуу стандарт,

зөвшөөрлийн аль ч ангилалд багтдаггүй юм. Тиймээс МХХТ-ийн салбарын

хөгжлийн хурдтай зэрэгцэх, хил дамжсан үйлчилгээ үзүүлэх боломжийг

бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, харилцан ажиллагаатай байдал, шинэ

санаачлагыг урамшуулахын тулд төрийн худалдан авалт хийх техникийн

тодорхойлолтонд МХХТ-ийн техникийн тодорхойлолтоос ишлэл авах

боломжийг бүрдүүлэх шаардлагатай.

(31) Европын стандартчиллын байгууллагын батлаагүй техникийн

тодорхойлолт нь Европын стандарттай тэнцүү байр суурь эзлэхгүй. Зарим

МХХТ-ийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа үндсэн зарчимд

тулгуурлаагүй байдаг. Тиймээс энэ хууль Европын стандартчиллын байгууллага,

аж ахуйн нэгж, төрийн байгууллага зэрэг талуудыг оролцуулан өргөн хүрээний

хэлэлцүүлэг хийж төрийн худалдан авалтад ашиглаж болох МХХТ-ийн

техникийн тодорхойлолт гаргах журмыг тусгах хэрэгтэй. Мөн энэ хуулинд

тухайн техникийн тодорхойлолт, түүнийг боловсруулах үйл явцад тавигдах

шаардлага зэргийг жагсаалтаар тусгах хэрэгтэй. МХХТ-ийн техникийн

тодорхойлолт гаргахад тавигдах шаардлага нь төрийн бодлогын зорилт,

нийгмийн хэрэгцээг авч үзэхээс гадна үндсэн зарчмуудад тулгуурласан байх юм.

(32) Ирээдүйд шинэ санаачлага, өрсөлдөөн бий болгохын тулд энэ хуулийн

дагуу гаргасан техникийн тодорхойлолттой өрсөлдөхүйц өөр техникийн

тодорхойлолт гаргах боломжтой юм. Аливаа техникийн тодорхойлолт нь

тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна зах зээлийн хүлээн зөвшөөрөгдөх

тодорхой түвшинд хүрсэн байх ёстой.

(33) МХХТ-ийн техникийн тодорхойлолтууд нь 2010-2015 оны хооронд

харилцан ажиллагаатай байдлыг хялбаршуулах нийтлэг болон хэсэгчилсэн

шийдлийг ханган, Европын төрийн захиргаа, байгууллага, Холбооны

байгууллага зэргийн харилцан ажиллагааны шийдлийг хөтөлбөрийг багтаасан

Европын төрийн захиргааны (ISA)1 харилцан ажиллагааны шийдлийн тухай

Европын Парламент, Зөвлөлийн 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн

922/2009/ЕС шийдвэрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

(34) Хэрэглэгчийн сонгох эрх чөлөөг сайжруулах, нэг зах зээл дээрх харилцан

ажиллагаатай байдлыг хангахын тулд Холбооны түвшинд холбогдох стандартыг

хэрэглэх, тавигдах шаардлагад нийцэхийг шаардах асуудлууд МХХТ-ийн

1 OJ L 260, 3.10.2009, p.20

Page 10: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

салбарт үүсч болзошгүй. Өөр тохиолдолд тухайн Европын стандарт нь

хэрэглэгчийн шаардлага хангахгүй болсон, эсвэл технологийн хөгжлөөс

хоцорсон явдал гарч болно. Дээрх шалтгааны улмаас цахилгаан харилцаа,

холбооны сүлжээ, үйлчилгээний ерөнхий зохицуулалтын журмын тухай Европын

Парламент, Зөвлөлийн 2002/21/ЕС удирдамжид1 шаардлагатай үед Комисс нь

Европын стандартчиллын байгууллагад стандарт боловсруулах, Европын

Холбооны Албан Ёсны Сэтгүүлд стандарт, тодорхойлолтуудын жагсаалтыг

хэвлэн тэдгээрийг ашиглах буюу заавал хэрэглэх тухай мэдээлэх, эсвэл тухай

жагсаалтаас стандарт, техникийн тодорхойлолтуудыг хасах эрхтэй тухай

оруулсан байна.

(35) Энэ хууль нь Европын стандартчиллын байгууллагыг МХХТ-ийн салбарт

стандарт үргэлжлүүлэн боловсруулах болон стандарт, техникийн

тодорхойлолтыг хэрэгжүүлэх үед уялдаа холбоотой байдлыг хангах, аливаа

хуваагдал ба давхардлаас зайлсхийхийн тулд стандарт боловсруулдаг бусад

байгууллага ялангуяа МХХТ-ийн салбарын байгууллагатай хамтын ажиллагаагаа

өргөжүүлэхэд саад болохгүй.

(36) Энэ хуулинд заасан МХХТ-ийн техникийн тодорхойлолт гаргах үйл явц

нь Европын стандартчиллын системийн уялдаа, холбоотой байдалд нөлөөлөхгүй.

Тиймээс энэ хуулинд техникийн тодорхойлолт нь Европын бусад стандарттай

зөрчилдөхгүй байх нөхцлийг тусгасан болно.

(37) Төрийн худалдан авалтанд ишлэх боломжтой МХХТ-ийн техникийн

тодорхойлолт гаргахаас өмнө Комиссын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны

шийдвэрээр2 байгуулсан олон талт оролцогчдын платформыг тухай үйл явц хууль

ёсоор хийгдэж байгааг баталгаажуулахын тулд Европын болон үндэсний

оролцогч талууд, Европын стандартчиллын байгууллага, Гишүүн орнуудын

зөвлөлдөх форум болгон ашиглах хэрэгтэй.

(38) Европын стандарт, стандартчиллын бусад баримт бичиг нь Холбооны

зорилго, зорилт, хууль тогтоомж, бодлогод нийцүүлэн боловсруулсан байх ёстой

учраас 1673/2006/ЕС шийдвэрт Холбооны зүгээс Европын стандартчиллын үйл

ажиллагааг санхүүжүүлэх тухай оруулсан байдаг. Захиргааны болон төсвийн үйл

ажиллагааг хялбаршуулах зорилгоор дээр шийдвэрийн заалтуудыг энэ хуультай

нэгтгэн аль болох хялбар арга зам ашиглах нь зүйтэй юм.

(39) Европын Холбооны хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэхэд Европын

стандартчиллын үйл ажиллагааг өргөн хүрээний салбар оролцуулах,

стандартчиллын үйл ажиллагааны олон янзын төрөл байдаг зэргийг харгалзан

санхүүжилтийн янз бүрийн хэлбэрийг бий болгох шаардлагатай юм. Үүнд

Европын Нэгдлийн ерөнхий төсөвт хамаарах Санхүүгийн зохицуулалтын тухай

Зөвлөлийн 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1605/2002(EC, Euratom)

1 OJ L 108, 24.4.2002, p.33 2 OJ C 349, 30.11.2011, p.4

Page 11: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

хуулийн 110(1) дүгээр зүйл1, 2342/2002(EC, Euratom) хуулийн 168(1) дүгээр

зүйлийн (d)-д заасны дагуу Европын стандартчиллын байгууллага, үндэсний

стандартчиллын байгууллагад тендер зарлахгүйгээр тэтгэлэг олгох асуудал

хамаарна. Мөн эдгээр заалтууд нь Европын стандартчиллын байгууллагатай

хамтран стандартчиллын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр

сонгогдсон буюу үндсэн хууль эрхийн актаар эрх олгогдсон, энэ хуулинд

Европын стандартчиллын байгууллага гэж заагаагүй бусад байгууллагад

хамаарна.

(40) Европын стандартчиллын байгууллага нь Холбооны үйл ажиллагааг

байнга дэмжин ажиллахын тулд маш сайн үйл ажиллагаа бүхий төв

байгууллагатай байх хэрэгтэй. Ингэснээр Комисс нь 1605/2002(EC, Euratom)

хуулийн 113(2) дугаар зүйлд заасан жилийн буруулалтын зарчмаар Европын

ерөнхий сонирхлын зорилтыг хангах эдгээр байгууллагад хүсэлт гаргахгүйгээр

үйл ажиллагаа явуулах тэтгэлэг олгох боломжтой болно.

(41) Өрсөлдөх чадвар, шинэ санаачлагын үндсэн хөтөлбөр (2007-2013)

боловсруулах тухай Европын Парламент, Зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын

24-ний өдрийн 1639/2006/ЕС шийдвэр2, Хэрэглэгчийн бодлогын салбар дах

Нэгдлийн үйл ажиллагааны хөтөлбөр (2007-2013) боловсруулах тухай Европын

Парламент, Зөвлөлийн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1926/2006/ЕС

шийдвэр3, Байгаль орчны санхүүгийн хэрэгслийн тухай (LIFE+)4 тухай Европын

Парламент, Зөвлөлийн 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 614/2007 ЕС

хуулинд стандартчиллын үйл ажиллагаанд нийгмийн сонирхлыг төлөөлөх

Европын байгууллагад тусгай тэтгэлэг олгох тухай зааснаас гадан ЖДҮ,

хэрэглэгч, хүрээлэн буй орчныг төлөөлөх Европын байгууллагад санхүүгийн

дэмжлэг үзүүлэх боломжтой талаар өмнө нь тусгасан болно. 1639/2006/ЕС

шийдвэр, 1926/2006/ЕС шийдвэр, 614/2007 ЕС хуулийн дагуу олгох санхүүжилт

нь 2013 оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Европын стандартчиллын үйл

ажиллагаанд ЖДҮ, хэрэглэгч, хүрээлэн буй орчны болон нийгмийн талуудыг

төлөөлөх Европын байгууллагын идэвхтэй оролцоог дэмжин ажиллах нь чухал

юм. Эдгээр байгууллага нь Европын ерөнхий сонирхлыг даган, үндэсний ашгийн

бус байгууллагуудын олгосон тусгай эрхийн ачаар Гишүүн орнуудад идэвхтэй

ажилладаг ашгийн бус байгууллагуудыг төлөөлөх, Хэлэлцээрийн зорилтод

нийцэх зарчим ба бодлогыг дэмжих Европын сүлжээг бүрдүүлдэг юм. Европын

стандартчиллын үйл ажиллагаанд ЖДҮ, хэрэглэгч, хүрээлэн буй орчны болон

нийгмийн талуудын сонирхлыг төлөөлөх Европын байгууллага нь явуулж буй

үйл ажиллагааны хүрээ, хууль ёсны зорилго, зорилтоос хамааран Холбооны

зорилго, зорилт, бодлогод чухал болох байнгын үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс

Комисс нь 1605/2002(EC, Euratom) хуулийн 113(2) дугаар зүйлд заасан жилийн

буруулалтын зарчмаар эдгээр байгууллагад хүсэлт гаргахгүйгээр үйл ажиллагаа

явуулах тэтгэлэг олгох ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгтэй.

1 OJ L 248, 16.9.2002, p.1 2 OJ L 310, 9.11.2006, p.15 3 OJ L 404, 30.12.2006, p.39 4 OJ L 149, 9.6.2007, p.1

Page 12: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

(42) Стандартчиллын үйл ажиллагааны санхүүжилт нь мөн бүтээгдэхүүн,

үйлчилгээний Европын стандарт, стандартчиллын баримт бичиг

боловсруулахтай холбоотой бэлтгэл буюу туслах ажлыг хамрах хэрэгтэй. Үүнд

эхлээд судалгаатай холбоотой ажлууд, хууль тогтоомжийн боловсруулахад

шаардлагатай материал бэлтгэх, лаборатори хоорондын сорилтууд, стандартыг

үнэлэх, хүчин төгөлдөр болгохтой ажлууд багтана. Европын болон олон улсын

түвшинд стандартчиллын үйл ажиллагааг дэмжих ажлыг гуравдагч оронд

техникийн тусламж үзүүлэх, хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар

үргэлжлүүлнэ. Холбоонд аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах

зээлийн хүртээмжийг сайжруулахын тулд тендерын шалгаруулалт хийх эсвэл

шаардлагатай тохиолдолд шагналын гэрээний хэлбэрээр бусад байгууллагад

тэтгэлэг олгох боломжтой.

(43) ЖДҮ-үүд Европын стандарт ойлгон ашигласнаар ашиг тусыг бүрэн

хэмжээнд хүртэх, Европын стандартчиллын системийн уялдаа холбоог

сайжруулах, Холбооны бүхий л хэсгийн зах зээлийн тоглогчид Европын

стандартыг шударга, ил тод байдлаар хүргэхийн тулд Холбооны санхүүжилтийг

Европын стандарт, стандартчиллын баримт бичиг боловсруулах, түүний талаарх

ойлголтыг Холбооны албан ёсны хэлэнд орчуулснаар аж ахуйн нэгжид ашиглах

боломж бүрдүүлэхэд зориулах хэрэгтэй. Энэ нь стандарт ашиглалт нь Холбооны

холбогдох хууль тогтоомжтой нийцэж байгаа тохиолдолд чухал ач холбогдолтой.

(44) Энэ хуулийг үр дүнтэй ашиглахын тулд шаардлагатай туршлагыг

хэрэглэх, ялангуяа стандартын хэрэгцээтэй, нөлөөтэй байдлыг хангахын тулд

Холбооноос санхүүжиж буй үйл ажиллагааны хамаарлыг тогтмол үнэлэх,

хэрэгжүүлэлтийн хялбаршуулах боломж бүхий захиргааны ажлууд болон аудит,

санхүүгийн менежменттэй холбоотой туршлагыг ашиглах боломжтой байх

хэрэгтэй.

(45) Аливаа хуурамч байдал, зүй бус үйлдлээс зайлсхийх үүднээс Европын

нэгдлийн санхүүгийн сонирхлыг хамгаалах тухай Зөвлөлийн 1995 оны 12 дугаар

сарын 18-ны өдрийн 2988/95 (ЕС, Euratom) хууль1, Комиссоос Европын Нэгдлийн

санхүүгийн сонирхлыг залилан болон зүй бус үйлдлээс хамгаалахын тулд ажлын

байранд хяналт, шалгалт явуулах тухай 1996 оны 11 дүгээр сарын 11-ний 2185/96

(Euratom, ЕС) хууль2, Европын залилангийн эсрэг газар (OLAF)-аас явуулах

шалгалтын тухай Европын Парламент, Зөвлөлийн 1999 оны 5 дугаар сарын 25-

ны өдрийн 1073/1999 (ЕС) хуулинд3 заасны дагуу илүү төлөгдсөн дүнг нөхөн

авахын тулд тохиромжтой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

(46) Европын стандартчиллын байгууллагын жагсаалтыг шинэчлэх, ашгийн

бус байдал, төлөөлөх чадвартай холбоотойгоор ЖДҮ, нийгмийн талуудыг

төлөөлөх байгууллагад тавигдах шаардлагыг ирээдүйн хөгжилтэй уялдуулахын

1 OJ L 312, 23.12.1995, p.1 2 OJ L 292, 15.11.1996, p.2 3 OJ L 136, 31.5.1999, p.1

Page 13: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

тулд ЕХҮАХ-ийн 290 дүгээр зүйлд заасны дагуу нэмэлт журам батлах эрхийг

Комисст олгон энэ хуулийн Хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой

асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үүнд Комисс нь бэлтгэл ажлын үедээ шинжээчдийг

оролцуулан шаардлагатай зөвлөлдөөнийг хийх нь чухал юм. Комисс нь нэмэлт

журмыг бэлтгэх, батлахдаа холбогдох баримт бичгийг Европын Парламент,

Зөвлөлд шууд, тохиромжтой хэлбэрээр, цаг хугацаанд нь өгч байх хэрэгтэй.

(47) Энэ хуулинд заасны дагуу байгуулагдсан хороо нь Комисст энэ хуулийг

хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л асуудалд туслахын зэрэгцээ салбарын

шинжээчдийн үзэл бодлыг тусгана.

(48) Энэхүү хуулийг хэрэгжүүлэх байнгын нөхцөл байдлыг хангахын тулд

хэрэгжүүлэх эрх мэдлийг Комисст олгож байна. Эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ

Гишүүн орнууд Комиссын хэрэгжүүлж буй эрх мэдэлд хяналт тавих механизмтай

холбоотой дүрэм, ерөнхий зарчмын тухай Европын Парламент, Зөвлөлийн 2011

оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 182/2011 хуулийг1 баримтална.

(49) Хуулийн хэрэгжүүлэлтийг батлахдаа зөвлөх үйл явцыг нийцүүлсэн

стандартын татгалзал болон Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд хараахан

хэвлээгүй байгаа нийцүүлсэн стандартын эшлэлтэй холбоотойгоор ашиглах

хэрэгтэй. Тухайн холбогдох стандарт нь Холбооны нийцүүлсэн хууль

тогтоомжид тавигдсан шаардлагыг хангаагүй байгаа болно.

(50) Хуулийн хэрэгжүүлэлтийг батлах болон Европын стандартчиллын

байгууллагад хүсэлт гаргахдаа хяналт, шалгалтын үйл явцыг нийцүүлсэн

стандартын татгалзал болон Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд хараахан

хэвлээгүй байгаа нийцүүлсэн стандартын эшлэлтэй холбоотойгоор ашиглах

хэрэгтэй. Тухайн шийдвэр нь холбогдох шаардлагыг хангахад үр дагавар үзүүлж

болзошгүй.

(51) Энэ хуулийн үндсэн зорилтыг хангах, шийдвэр гаргах үйл явцыг

хурдасгах, болон стандарт боловсруулахад шаардагдах нийт хугацааг багасгахын

тулд аль болох 182/2011 хуулинд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба цаг

хугацааны яаралтай эсэхээс хамааран хорооны саналыг хүргүүлэх хугацааг

товлох эрхийг холбогдох хорооны даргад олгож байна. Мөн шаардлагатай үед

хорооны саналыг бичгэн хэлбэрээр авах боломжтой ба хорооны гишүүдийн

зүгээс ямар нэгэн санал оруулаагүй бол зөвшөөрсөн тооцно.

(52) Энэ хуулийн зорилго болох Европын стандартчиллын байгууллага,

үндэсний стандартчиллын байгууллага, Гишүүн орнууд болон Комисс

хоорондын хамтын ажиллагаа ба Европын Холбооны хууль тогтоомж, бодлогод

тусгасны дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний Европын стандарт болон

стандартчиллын бусад бичиг баримт боловсруулах, ишлэл хийх боломжтой

МХХТ-ийн техникийн тодорхойлолт гаргах, Европын стандартчиллын

1 OJ L 55, 28.2.2011, p.13

Page 14: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

санхүүжилт, Европын стандартчиллын үйл ажиллагаанд оролцогч талуудтай

холбоотой харилцаа зохицуулах замаар стандарт болон стандартчиллын бусад

баримт бичгийн үр ашиг нь Холбооны бодлогын хэрэгсэл болохын хувьд Гишүүн

орнууд дангаараа эдгээр зорилтод хүрэх боломжгүй бөгөөд ЕХҮАХ-ийн 5 дугаар

зүйлд заасан гишүүн орнуудын зарчимтай уялдуулан арга хэмжээ авч Холбооны

түвшинд илүү сайн үр дүнд хүрэх боломжтой. Энэ хууль нь тухайн зүйлд заасан

тэнцүү хуваарилалтын зарчимтай уялдуулан дээрх зорилтыг хангахаас өөр зүйл

хазайх ёсгүй.

(53) 89/686/ЕЕС, 93/15/ЕЕС, 94/9/ЕС, 94/25/ЕС, 95/16/ЕС, 97/23/ЕС, 98/34/ЕС,

2004/22/ЕС, 2007/23/ЕС, 2009/23/ЕС, 2009/105/ЕС удирдамжуудад холбогдох

нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байна.

(54) 1673/2006/ЕС, 87/95/ЕЕС шийдвэрүүдийг хүчингүй болгож энэхүү

хуулийг батлаж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл

Агуулга

Энэ хууль нь Европын стандартчиллын байгууллага, үндэсний стандартчиллын

байгууллага, Гишүүн улсууд болон Комисс хоорондын хамтын ажиллагаа ба Европын

Холбооны хууль тогтоомж, бодлогод тусгасны дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний

Европын стандарт болон стандартчиллын бусад бичиг баримт боловсруулах, мэдээлэл

бүхий МХХТ-ийн техникийн тодорхойлолт гаргах, Европын стандартчиллын

санхүүжилт, Европын стандартчиллын үйл ажиллагаанд оролцогч талуудтай холбоотой

харилцааг зохицуулна.

2 дугаар зүйл

Тодорхойлолт

Энэ хуулийн зорилгыг тодорхойлоход дараах нэр томъёог ашиглана:

(1) “стандарт” гэж хүлээн зөвшөөрөгдсөн стандартчиллын байгууллагын баталсан,

дахин давтан болон байнга ашигладаг, сонгон хэрэглэх техникийн тодорхойлолт

ба дараах хэлбэрийн нэг нь байна:

(а) “олон улсын стандарт” гэж олон улсын стандартчиллын байгууллагын

баталсан стандарт

(б) “Европын стандарт” гэж Европын стандартчиллын байгууллагын баталсан

стандарт

Page 15: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

(в) “нийцүүлсэн стандарт” гэж Европын Холбооны нийцүүлсэн хууль

тогтоомжид ашиглах зорилгоор Комиссын хүсэлтэнд үндэслэн баталсан

Европын стандарт

(г) “үндэсний стандарт” гэж үндэсний стандартчиллын байгууллагын

баталсан стандарт

(2) “Европын стандартчиллын бусад бичиг баримт” гэж Европын стандартчиллын

байгууллагаас баталсан, дахин давтан болон байнга ашигладаг, сонгон хэрэглэх

Европын стандартаас бусад техникийн тодорхойлолтууд

(3) “стандартын төсөл” гэж холбогдох стандартын журмын дагуу батлуулах гэж буй,

тухайн сэдэвтэй холбоотой техникийн тодорхойлолтыг багтаасан бичиг баримт

ба энэ нь бэлтгэл ажил хийгдсэний дараах бичиг баримт ба олон нийтийн санал

авахаар тараагдсан байна

(4) “техникийн тодорхойлолт” гэж бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээ буюу тогтолцоо

нь ханган биелүүлж байвал зохих техникийн шаардлагыг тогтоосон баримт бичиг

ба дараах зүйлээс нэг буюу түүнээс олон хэсгийг тусгана:

(а) бүтээгдэхүүнд тавигдах шинж чанарууд, үүнд чанарын түвшин, гүйцэтгэл,

харилцан ажиллагаатай байдал, орчны хамгаалалт, эрүүл мэнд, аюулгүй байдал,

хэмжээ, мөн тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой шаардлагууд, үүнд тухайн

бүтээгдэхүүнийг худалдаалах нэр, нэр томъёо, бэлэгдэл, сорилт ба сорилтын арга,

баглаа боодол, тэмдэглэгээ, хаяг шошго, тохирлын үнэлгээний журам

(б) ЕХҮАХ-ийн 38(1) дүгээр зүйлд заасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүний

болон амьтны хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн ба шинж

чанарт нөлөөлдөг бусад бүтээгдэхүүнд ашигладаг үйлдвэрлэлийн арга ба үйл явц

(в) үйлчилгээнд шаардлагатай шинж чанарууд, үүнд чанарын түвшин, гүйцэтгэл,

харилцан ажиллагаатай байдал, орчны хамгаалалт, эрүүл мэнд, аюулгүй байдал,

мөн 2006/123/ЕС журмын 22(1)- ээс (3) дугаар зүйлд заасан үйлчилгээ авагчид

мэдээлэл өгөхтэй холбоотойгоор үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлагууд

(г) барилгын материалын үндсэн шинж чанараас хамааран зах зээлд гаргах

нийцүүлсэн нөхцлийг тусгасан 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Европын

Холбооны Парламент, Европын Зөвлөлийн 305/2011 хуулийн 2 дугаар зүйлийн

1-т заасан барилгын материалын гүйцэтгэлийг үнэлэх арга, тавигдах шаардлага

(5) “МХХТ-ийн техникийн тодорхойлолт” гэж мэдээлэл, харилцааны технологийн

салбарын техникийн тодорхойлолт

(6) “бүтээгдэхүүн” гэж ямар нэгэн аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн

бүтээгдэхүүн, загасан бүтээгдэхүүн орно

Page 16: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

(7) “үйлчилгээ” гэж ЕХҮАХ-ийн 57 дугаар зүйлд заасны дагуу төлбөр хэлбэрээр

олгогдож буй ямар нэгэн хувиараа эрхлэх эдийн засгийн үйл ажиллагаа

(8) “Европын стандартчиллын байгууллага” гэж Хавсралт 1-т заасан байгууллага

(9) “олон улсын стандартчиллын байгууллага” гэж Олон улсын стандартчиллын

байгууллага (ОУСБ), Олон улсын цахилгаан техникийн комисс (ОУЦТК), Олон

улсын харилцаа холбооны нэгдэл (ОУХХН)

(10) “үндэсний стандартчиллын байгууллага” гэж энэ хуулийн 27 дугаар зүйлд

заасан Гишүүн улсын Комисст мэдэгдэх байгууллага

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИЛ ТОД БАЙДАЛ БА ТАЛУУДЫН ОРОЛЦОО

3 дугаар зүйл

Стандартчиллын байгууллагын ажлын хөтөлбөрийн ил тод байдал

1. Дор хаяж жилд нэг удаа Европын стандартчиллын байгууллага, үндэсний

стандартчиллын байгууллага бүр ажлын хөтөлбөр гаргана. Ажлын хөтөлбөрт

Европын стандартчиллын байгууллага буюу үндэсний стандартчиллын

байгууллагын боловсруулах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа,

мөн боловсруулж байгаа болон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа ба өмнөх ажлын

хөтөлбөрийн хугацаанд батлагдсан стандарт болон стандартчиллын бусад бичиг

баримтын тухай мэдээлэл байх ёстой. Үүнд олон улсын болон Европын стандартын

адилтгасан болон тэнцүү стандарт орохгүй.

2. Ажлын хөтөлбөрт стандарт болон стандартчиллын бусад баримт бичиг бүрт дараах

мэдээллийг тусгана:

(a) Агуулга

(b) Стандарт болон стандартчиллын бусад баримт бичгийн боловсруулалтын шат

(c) Үндэслэл болгон авсан олон улсын стандартын ишлэл

3. Европын стандартчиллын байгууллага ба үндэсний стандартчиллын байгууллага бүр

ажлын хөтөлбөрөө өөрийн болон өөр боломжит нийтийн вэйбсайтад байрлуулахаас

гадна үндэсний болон Европын стандартчиллын хэвлэлд ажлын хөтөлбөр байгаа

тухай мэдээлэл тавина.

4. Европын стандартчиллын байгууллага ба үндэсний стандартчиллын байгууллага бүр

ажлын төлөвлөгөөгөө хэвлүүлэхээс өмнө бусад Европын стандартчиллын

Page 17: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

байгууллага ба үндэсний стандартчиллын байгууллага болон Комисст мэдэгдэнэ.

Комисс нь 22 дугаар зүйлд заасан хороогоор дамжуулан Гишүүн улсуудад мэдээлнэ.

5. Үндэсний стандартчиллын байгууллага нь ажлын хөтөлбөртөө Европын

стандартчиллын байгууллагын дүрэм, журамтай холбогдуулан Европын түвшинд

авч үзэх стандартчиллын субъектээр оруулж болохгүй.

6. Үндэсний стандартчиллын байгууллага нь нийцүүлсэн стандартыг бэлтгэж байх үед

эсвэл батласны дараа тухайн нийцүүлэлттэй зөрчилдөх ямар нэгэн үйлдэл хийхгүй

бөгөөд мөрдөгдөж байгаа нийцүүлсэн стандарттай тохирохгүй шинэ буюу шинэчлэх

үндэсний стандартын тухай асуудлыг хэвлэлд нийтлэхгүй байх ёстой.

4 дүгээр зүйл

Стандартын ил тод байдал

1. Европын стандартчиллын байгууллага ба үндэсний стандартчиллын байгууллага

бүр үндэсний стандарт, Европын стандарт, стандартчиллын бусад бичиг

баримтын төслөө бусад Европын стандартчиллын байгууллага болон үндэсний

стандартчиллын байгууллагын хүсэлтийн дагуу цахим хэлбэрээр явуулна.

2. Европын стандартчиллын байгууллага ба үндэсний стандартчиллын байгууллага

бүр бусад Европын стандартчиллын байгууллага, үндэсний стандартчиллын

байгууллага, болон Комиссоос хүлээн авсан энэ зүйлийн 1-т заасан төсөлтэй

холбоотой аливаа саналыг харгалзан үзэж 3 сарын дотор хариу мэдэгдэнэ.

3. Үндэсний стандартчиллын байгууллагын стандартын төсөл нь дотоодын зах

зээлд сөрөг нөлөө үзүүлж магадгүй тухай санал хүлээн авсан тохиолдолд

батлахаасаа өмнө Европын стандартчиллын байгууллага болон Комисстой

зөвлөлдөх ёстой.

4. Үндэсний стандартчиллын байгууллага нь:

(а) бусад Гишүүн улсуудын холбогдох бүх талууд үндэсний стандартын төсөлд

санал өгөх боломжоор хангах

(б) төлөвлөсөн үйл ажиллагаанд бусад стандартчиллын байгууллагыг ажиглагч

илгээх замаар идэвхтэй болон идэвхгүй оролцохыг зөвшөөрөх

5 дугаар зүйл

Европын стандартчиллын үйл ажиллагаанд талуудын оролцоо

1. Европын стандартчиллын байгууллага нь стандартчиллын үйл ажиллагаандаа ЖДҮ,

хэрэглэгчийн байгууллага, хүрээлэн буй орчны болон нийгмийн талууд зэрэг бүх

хамааралтай талуудын зохистой төлөөлөл, үр ашигтай оролцоог хөхүүлэн дэмжинэ.

Ингэхдээ энэ хуулинд заасны дагуу Европын Холбооноос санхүүждэг Европын

оролцогч талуудын байгууллагаар дамжуулан бодлого боловсруулах шат ба

Page 18: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

Европын стандарт, стандартчиллын бусад бичиг баримт боловсруулалтын дор

дурдсан шатанд дэмжинэ:

(а) шинэ ажлын санал, хүлээн авсан

(б) саналын техникийн хэлэлцүүлэг

(в) төсөл хувилбарт санал илгээх

(г) одоо байгаа Европын стандарт, стандартчиллын бусад баримт бичгийг шинэчлэх

(д) Европын батлагдсан стандарт, стандартчиллын бусад бичиг баримтын тухай

мэдээлэл тараах, олон нийтэд мэдээлэх

2. Европын стандартчиллын байгууллага нь Гишүүн улсуудын зах зээлийн хяналтын

байгууллага, Комиссын судалгааны төв, болон энэ хуулинд заасны дагуу Европын

Холбооноос санхүүждэг Европын оролцогч талуудын байгууллагатай хамтран

ажиллахын зэрэгцээ техникийн түвшинд томоохон бодлогын буюу техникийн шинэ

санаачлага бүхий стандартчиллын үйл ажиллагаанд судалгааны төв, их, дээд

сургууль, бусад хуулийн этгээдийн зохистой төлөөллийг оролцуулахыг дэмжин

ажиллана. Эдгээр хуулийн этгээд нь ЕХҮАХ-ийн 182 дугаар зүйлд заасны дагуу

судалгаа, шинэ санаачлага, технологийн хөгжлийн салбарт олон жилийн үйл

ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооноос санхүүжиж, тухайн

чиглэлийн төсөлд оролцож байсан байх ёстой.

6 дугаар зүйл

ЖДҮ-үүд стандарт хэрэглэх

1. Үндэсний стандартчиллын байгууллага нь ЖДҮ-үүдийн стандартчиллын систем дэх

оролцоог дээд түвшинд байлгахын тулд стандарт хэрэглэх, стандарт боловсруулах

үйл явцад оролцох байдлыг урамшуулна. Үүнд:

(а) Жилийн ажлын төлөвлөгөөндөө ЖДҮ-үүд илүү сонирхох стандартчиллын

төслүүдийг тодорхойлох

(б) ЖДҮ-дэд үндэсний стандартчиллын байгууллагын гишүүн бололгүйгээр

стандартчиллын үйл ажиллагаанд оролцох боломж олгох

(в) Стандартчиллын үйл ажиллагаанд үнэ төлбөргүй эсвэл тусгай үнэтэй оролцох

боломж олгох

(г) Стандартын төсөл боловсруулахад үнэ төлбөргүй оролцох боломж олгох

(д) Вэйбсайтаас стандартын хураангуйг үнэ төлбөргүй авах боломж бүрдүүлэх

(е) Стандарт өгөх тусгай үнэ ашиглах, эсвэл багц стандартыг хөнгөлттэй үнээр олгох

Page 19: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

2. Үндэсний стандартчиллын байгууллага нь стандартчиллын үйл ажиллагаанд ЖДҮ-

үүдийн оролцоог нэмэгдүүлэх, стандарт хэрэглэх байдлыг хөнгөвчлөн туслах

зорилгоор шилдэг туршлагаа солилцоно.

3. Үндэсний стандартчиллын байгууллага нь Европын стандартчиллын байгууллагад

энэ зүйлийн 1 ба 2-т заасан үйл ажиллагааны тухай, мөн ЖДҮ-дэд стандарт хэрэглэх,

стандарт боловсруулах үйл явцад оролцох талаар авч хэрэгжүүлсэн бусад арга

хэмжээг багтаасан жилийн тайлан илгээнэ.

7 дугаар зүйл

Европын стандартчилалд төрийн байгууллагын оролцоо

Гишүүн улсууд нь 10 дугаар зүйлд заасны дагуу Комиссын хүсэлтээр стандарт

боловсруулах, шинэчлэн найруулах зэрэг үндэсний стандартчиллын үйл ажиллагаанд

зах зээлийн хяналтын байгууллага зэрэг төрийн байгууллагын оролцоог дэмжин

ажиллана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУУЛЬ ТОГТООМЖ, БОДЛОГОТОЙ УЯЛДСАН

ЕВРОПЫН СТАНДАРТ, СТАНДАРТЧИЛЛЫН БУСАД БИЧИГ БАРИМТ

8 дугаар зүйл

Европын Холбооны стандартчиллын жилийн ажлын хөтөлбөр

1. Комисс нь Европын Холбооны урт хугацааны хөгжлийн стратегийг багтаасан

стандартчиллын стратегийн чухал асуудлыг тодорхойлсон стандартчиллын жилийн

ажлын хөтөлбөрийг батална. Энэ нь 10 дугаар зүйлд заасны дагуу Комиссоос

Европын стандартчиллын байгууллагад боловсруулахаар хүсэлт гаргах Европын

стандарт болон стандартчиллын бусад бичиг баримтыг тодорхойлно.

2. Европын Холбооны стандартчиллын жилийн ажлын хөтөлбөр нь 10 дугаар зүйлд

заасны дагуу Комиссоос Европын стандартчиллын байгууллагад боловсруулахаар

хүсэлт гаргах Европын стандарт болон стандартчиллын бусад бичиг баримтын

тусгай зорилго зорилт, бодлогыг тодорхойлно. Яаралтай тохиолдолд Комисс

урьдчилан мэдэгдэлгүйгээр хүсэлт гаргаж болно.

3. Мөн Европын Холбооны стандартчиллын жилийн ажлын хөтөлбөр нь Европын

Холбооны хууль тогтоомж, бодлоготой уялдсан Европын стандартчиллын олон

улсын хэмжээст зорилтуудыг багтаана.

4. Европын Холбооны стандартчиллын жилийн ажлын хөтөлбөрийг Европын

стандартчиллын байгууллага ба энэ хуулинд заасны дагуу Европын Холбооноос

санхүүждэг Европын оролцогч талуудын байгууллага, Гишүүн улсууд зэрэг

холбогдох талуудыг 22 дугаар зүйлд заасан хороогоор дамжуулан оролцуулан өргөн

зөвлөлдөөн хийсний дараа батална.

Page 20: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

5. Комисс нь Европын Холбооны стандартчиллын жилийн ажлын хөтөлбөрийг

баталсны дараа өөрийн цахим хуудсанд байрлуулна.

9 дүгээр зүйл

Судалгааны газартай хамтран ажиллах

Комиссын судалгааны газар нь Европын стандартыг эдийн засгийн өрсөлдөх чадвар,

орчны тогтвортой аюулгүй байдал зэрэг нийгмийн хэрэгцээг хангахын тулд өөрсдийн

судалгааны чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг Европын

стандартчиллын байгууллагад өгөх ба 8 дугаар зүйлд заасан Европын Холбооны

стандартчиллын жилийн ажлын хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.

10 дугаар зүйл

Европын стандартчиллын байгууллагуудад стандартчиллын хүсэлт гаргах

1. Комисс нь Хэлэлцээрт тусгасан эрх мэдлийн хүрээнд тодорхой хугацаа заан нэг эсвэл

хэд хэдэн Европын стандартчиллын байгууллагад Европын стандарт эсвэл

стандартчиллын бусад баримт бичиг боловсруулах хүсэлт гаргаж болно. Европын

стандарт, стандартчиллын бусад бичиг баримт нь зах зээлд чиглэсэн, олон нийтийн

сонирхлыг авч үзсэн байхаас гадна Комиссын хүсэлтэнд бодлогын зорилтуудыг

тодорхой тусгасан, зөвшилцөлд үндэслэсэн байна.

2. Энэ зүйлийн 1-т заасан шийдвэрийг Европын стандартчиллын байгууллага ба энэ

хуулинд заасны дагуу Европын Холбооноос санхүүждэг Европын оролцогч

талуудын байгууллага, болон хэрэв Европын Холбооны холбогдох хууль

тогтоомжийн дагуу байгуулагдсан хороо байгаа бол хороотой зөвлөлдсөний дараа,

хэрэв байхгүй бол тухайн салбарын экспертүүдтэй өөр хэлбэрээр зөвлөлдсөний

дараа 22 (3) дугаар зүйлд тусгасан журмын дагуу батална.

3. Европын стандартчиллын холбогдох байгууллага нь энэ зүйлийн 1-т заасан

хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд хүлээн авснаас хойш нэг сарын дотор мэдэгдэнэ.

4. Санхүүжилтийн хүсэлтийн тухайд Комисс нь энэ зүйлийн 3-т заасан мэдэгдлийг

хүлээн авснаас хойш 2 сарын дотор Европын стандартчиллын холбогдох

байгууллагад Европын стандарт, стандартчиллын бусад бичиг баримтын төсөл

боловсруулах тэтгэлэг олгох тухай мэдэгдэнэ.

5. Европын стандартчиллын байгууллага нь энэ зүйлийн 1-т заасан бичиг баримтыг

боловсруулахтай холбоотой хийсэн ажлаа Комисст мэдэгдэнэ. Комисс нь Европын

стандартчиллын байгууллагатай хамтран Европын стандартчиллын байгууллагын

боловсруулсан бичиг баримтыг анх гаргасан хүсэлттэй нийцэж байгаа эсэхийг

үнэлнэ.

Page 21: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

6. Нийцүүлсэн стандарт нь Европын Холбооны холбогдох нийцүүлсэн хууль

тогтоомжид заасан ба тавьсан зорилгынхоо шаардлагуудыг хангаж байна гэж үзвэл

Комисс нь Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд хойшлуулахгүйгээр эсвэл

Европын Холбооны холбогдох нийцүүлсэн хууль тогтоомжид заасан нөхцлийн дагуу

өөр хэлбэрээр тухайн нийцүүлсэн стандартын мэдээллийг хэвлэнэ.

11 дүгээр зүйл

Нийцүүлсэн стандартыг албан ёсоор татгалзах

1. Гишүүн улс эсвэл Европын Холбооны Парламент нь нийцүүлсэн стандартыг

Европын Холбооны холбогдох нийцүүлсэн хууль тогтоомжид заасан ба тавьсан

зорилгынхоо шаардлагуудыг бүрэн хангаж чадахгүй байна гэж үзвэл дэлгэрэнгүй

тайлбартайгаар Комисст мэдэгдэх ба Комисс нь хэрэв Европын Холбооны холбогдох

хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хороо байгаа бол хороотой зөвлөлдсөний

дараа, хэрэв байхгүй бол тухайн салбарын экспертүүдтэй өөр хэлбэрээр

зөвлөлдсөний дараа дор дурдсан шийдвэрийг гаргана:

(а) Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд тухайн нийцүүлсэн стандартыг хэвлэх,

хэвлэхгүй байх эсвэл ишлэл хязгаарласан тухай хэвлэх

(б) Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд тухайн нийцүүлсэн стандартыг

шинэчлэн гаргах, шинэчлэхээр хязгаарлах эсвэл цуцлах

2. Комисс нь 1-т заасан шийдвэртэй холбогдох нийцүүлсэн стандартын тухай

мэдээллийг өөрийн цахим хуудсанд гаргана.

3. Комисс нь 1-т заасан шийдвэртэй холбогдох мэдээллийг Европын стандартчиллын

байгууллагад мэдээлж хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн нийцүүлсэн стандартыг

шинэчлэх хүсэлт гаргана.

4. Энэ зүйлийн 1-т заасан асуудал бүхий шийдвэрийг 22(2) дугаар зүйлд заасан зөвлөх

үйл явцын дагуу батална.

5. Энэ зүйлийн 1-т заасан асуудал бүхий шийдвэрийг 22(3) дугаар зүйлд заасан шалгах

үйл явцын дагуу батална.

12 дугаар зүйл

Оролцогч байгууллагуудад мэдэгдэх

Комисс нь үр ашигтай зөвлөлдөөн, зах зээлийн хамаарлыг бий болгохын тулд дараах үйл

ажиллагааг гүйцэтгэхээс өмнө Европын стандартчиллын байгууллага ба энэ хуулинд

заасны дагуу Европын Холбооноос санхүүждэг Европын оролцогч талуудын

байгууллага зэрэг бүх талуудад мэдэгдэх систем бий болгоно:

Page 22: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

(а) 8(1) дүгээр зүйлд тусгасан Европын Холбооны стандартчиллын жилийн ажлын

хөтөлбөрийг батлах

(б) 10 дугаар зүйлд заасан стандартчиллын хүсэлт гаргах

(в) 11(1) дүгээр зүйлд тусгасан нийцүүлсэн стандартыг албан ёсоор татгалзах шийдвэр

гаргах

(г) 13 дугаар зүйлд тусгасан МХХТ-ийн техникийн тодорхойлолт гаргах шийдвэр гаргах

(д) 20 дугаар зүйлд тусгасан нэмэлт журам батлах

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МХХТ-ИЙН ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

13 дугаар зүйл

Мэдээлэл бүхий МХХТ-ийн техникийн тодорхойлолт гаргах

1. Гишүүн улсын санал эсвэл Комиссын санаачлагаар үндэсний, Европын эсвэл

олон улсын стандарт бус, МХХТ-ийн техникийн тодорхойлолт гаргаж болох ба

тэр нь Хавсралт 2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой ба худалдаанд эхлээд

харилцан ажиллагаатай байдлыг хангах тухай мэдээлэл байна.

2. Гишүүн улсын саналаар эсвэл Комиссын санаачлагаар энэ зүйлийн 1-т заасан

МХХТ-ийн техникийн тодорхойлолт нь шинэчлэгдсэн, цуцлагдсан эсвэл

Хавсралт 2-т заасан шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд Комисс нь

шинэчлэгдсэн МХХТ-ийн техникийн тодорхойлолт гаргах эсвэл

тодорхойлолтыг цуцлах шийдвэр гаргаж болно.

3. Энэ зүйлийн 1 ба 2-т заасан шийдвэрүүдийг Европын стандартчиллын

байгууллага, Гишүүн улсууд болон бусад холбогдох талыг багтаасан Европын

МХХТ стандартчиллын олон талт платформтай зөвлөлдсөний дараа, мөн хэрэв

Европын Холбооны холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хороо

байгаа бол хороотой зөвлөлдсөний дараа, хэрэв байхгүй бол тухайн салбарын

экспертүүдтэй өөр хэлбэрээр зөвлөлдсөний дараа батална.

14 дүгээр зүйл

Иргэдийн худалдан авалтад МХХТ-ийн техникийн тодорхойлолтыг ашиглах

Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан МХХТ-ийн техникийн тодорхойлолт нь 2004/17/ЕС,

2004/18/ЕС, 2009/81/ЕС журмууд болон 2342/2002 (ЕС, Euratom) хуулинд заасан

техникийн ерөнхий тодорхойлолтын хэсэг байна.

Page 23: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

ТАВДУГААР БҮЛЭГ

ЕВРОПЫН СТАНДАРТЧИЛЛЫН САНХҮҮЖИЛТ

15 дугаар зүйл

Европын Холбооноос стандартчиллын байгууллагуудыг санхүүжүүлэх

1. Европын Холбоо нь Европын стандартчиллын байгууллагын дараах стандартчиллын

үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

(а) Европын Холбооны хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай

Европын стандарт болон стандартчиллын бусад бичиг баримт боловсруулах,

шинэчлэх

(б) Европын Холбооны холбогдох хууль тогтоомж, бодлогын дагуу Европын

стандарт, стандартчиллын бусад бичиг баримтын чанар, тохирлын баталгаа

(в) Европын стандартчиллын үйл ажиллагаатай холбоотой урьдчилсан болон туслах

ажлын гүйцэтгэл, үүнд судалгаа, олон улсын хамтын ажиллагаа, семинар, үнэлгээ,

харьцуулсан шинжилгээ, судалгааны ажил, лабораторийн ажил, лаборатори

хоорондын шинжилгээ, тохирлын үнэлгээний ажил, боловсруулах хугацааг

баталгаажуулсан арга хэмжээ ба Европын стандарт, стандартчиллын бичиг баримтыг

шинэчлэх ажлыг бүх талд нээлттэй, чанартай, ил тод, зөвшилцсөн байх зэрэг

стандарт боловсруулах зарчимд үндэслэн утга санаа хасахгүйгээр багасгах

(г) Европын стандартчиллын байгууллагын төв байгууллагын үйл ажиллагаа, үүнд

бодлого боловсруулах, стандартчиллын үйл ажиллагааг зохицуулах, техник ажил

боловсруулах, сонирхогч талд мэдээлэл өгөх

(д) Европын Холбооны хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэхэд ашиглах Европын

стандарт, стандартчиллын бусад бичиг баримтыг Европын стандартчиллын

байгууллагуудын ажил хэргийн хэлээс гадна Европын Холбооны албан ёсны хэлэнд

орчуулах, эсвэл зохих тайлбартай тохиолдолд Европын Холбооны албан ёсны

хэлнээс гадна өөр хэлэнд орчуулах

(е) Европын стандарт, стандартчиллын бусад бичиг баримтыг тайлбарласан,

хялбаршуулсан мэдээлэл гаргах үүнд гарын авлага, стандартын хураангуй, шилдэг

туршлагын мэдээлэл, мэдээлэл түгээх үйл ажиллагаа, стратеги, сургалтын хөтөлбөр

гаргах зэрэг орно

(ё) Техникийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх, гуравдагч оронтой хамтран

ажиллах, эсвэл Европын Холбоо ба олон улсын түвшинд сонирхогч талуудын дунд

Европын стандартчиллын систем, Европын стандарт, стандартчиллын бусад бичиг

баримтыг сайжруулах, урамшуулахтай холбоотой үйл ажиллагаа

Page 24: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

2. Европын Холбоо нь мөн дараах тохиолдолд санхүүжилт олгож болно:

(а) Энэ зүйлийн 1-р хэсэгт заасан стандартчиллын үйл ажиллагааг Европын

стандартчиллын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй үндэсний стандартын

байгууллагад

(б) Энэ зүйлийн 1-р хэсгийн (а)-д заасан үйл ажиллагаанд туслаж байгаа, (в) ба (ё)-д

заасан үйл ажиллагааг Европын стандартчиллын байгууллагатай хамтран

хэрэгжүүлж байгаа бусад байгууллагад

16 дугаар зүйл

Европын Холбооноос Европын бусад байгууллагыг санхүүжүүлэх

Европын Холбоо нь энэ хуулийн Хавсралт 3-т заасан шаардлагыг хангасан Европын

оролцогч талуудын байгууллагын дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

(а) Европын болон олон улсын стандартчиллын үйл ажиллагаа ба тэдгээр байгууллагын

үйл ажиллагаа, үүнд техник ажил боловсруулах, гишүүд болон бусад сонирхогч талд

мэдээлэл өгөх орно

(б) Эрх зүйн болон техникийн зөвлөгөө өгөх, үүнд Европын стандарт, стандартчиллын

бусад бичиг баримт боловсруулах, эсвэл хэрэгцээг үнэлэхтэй холбоотой судалгаа,

экспертүүдийн сургалт орно

(в) Европын Холбооны хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэхэд ашиглах Европын

стандарт, стандартчиллын бусад бичиг баримтыг боловсруулах, шинэчлэхтэй

холбогдсон техник ажилд оролцох

(г) ЖДҮ, хэрэглэгч бүхий сонирхогч талуудын дунд стандарт, түүний хэрэглээний тухай

мэдээлэл өгөх байдлаар Европын стандарт, стандартчиллын бусад бичиг баримтыг

дэмжих

17 дугаар зүйл

Санхүүжилтийн үйл ажиллагаа

1. Европын Холбооны санхүүжилт нь дараах хэлбэрээр олгогдоно:

(а) улсын худалдан авалтын үйл явцын дараа гэрээ эсвэл тендергүйгээр дараах

байгууллагад олгох тэтгэлэг

i. 15(1) дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр Европын

стандартчиллын байгууллага, үндэсний стандартчиллын байгууллагад

ii. Энэ хуулийн 15(1) дүгээр зүйлийн (в)-т заасан үйл ажиллагааг Европын

стандартчиллын байгууллагатай хамтран гүйцэтгүүлэхээр 1605/2002 (ЕС,

Euratom) хуулийн 49 дүгээр зүйлийн агуулгын хүрээнд тодорхойлсон

байгууллагад

Page 25: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

(б) улсын худалдан авалтын үйл явцын дараа гэрээ эсвэл тендер зарласны дараа 15(2)

дугаар зүйлийн (б)-т заасан бусад байгууллагад олгох тэтгэлэг

i. 15(1) дүгээр зүйлийн (а)-д заасан Европын стандарт, стандартчиллын бусад

бичиг баримтыг боловсруулах, шинэчлэхэд туслах

ii. 15(1) дүгээр зүйлийн (в)-т заасан урьдчилсан эсвэл туслах ажил гүйцэтгэх

iii. 15(1) дүгээр зүйлийн (ё)-т заасан үйл ажиллагааг гүйцэтгэх

(в) Энэ хуулийн Хавсралт 3-т тусгасан шаардлага хангасан Европын оролцогч

талуудын байгууллагуудад тендер зарласны дараа энэ хуулийн 16 дугаар зүйлд

заасан үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр олгох тэтгэлэг

2. Энэ зүйлийн 1-т заасан байгууллагуудын үйл ажиллагааг дараах байдлаар

санхүүжүүлж болно:

(а) үйл ажиллагаанд зориулсан тэтгэлэг

(б) 1605/2002 (ЕС, Euratom) хуулинд заасны дагуу энэ хуулийн Хавсралт 3-т тусгасан

шаардлага хангасан Европын оролцогч талуудын байгууллага ба Европын

стандартчиллын байгууллагад олгох үйл ажиллагааны тэтгэлэг. Шинэчлэхэд үйл

ажиллагааны тэтгэлэгийг автоматаар багасгахгүй.

3. Комисс нь тэтгэлэгийн хэмжээ, үйл ажиллагааны төрлөөс хамааран хамгийн их

санхүүжилт олгох хувь зэрэг энэ зүйлийн 1 ба 2-т заасан санхүүжилтийн үйл

ажиллагаатай холбоотой шийдвэрийг гаргана.

4. Онцгой тохиолдлоос бусад үед 15(1) дүгээр зүйлийн (а) ба (б)-т заасан

стандартчиллын үйл ажиллагаанд олгох тэтгэлгийг бүхлээр шилжүүлэх ба 15(1)

дүгээр зүйлийн (а)-т заасан стандартчиллын үйл ажиллагааг дараах нөхцөл

биелэгдсэн үед төлнө:

(а) 10 дугаар зүйлд заасны дагуу Комиссын хүсэлтээр боловсруулж буй Европын

стандарт эсвэл стандартчиллын бичиг баримт нь тухай зүйлд заасан хугацаанд

багтаан батлуулсан эсвэл шинэчилсэн

(б) ЖДҮ, хэрэглэгчийн байгууллага, хүрээлэн буй орчны ба нийгмийн талууд

зохистой байдлаар төлөөлөн оролцсон байх ба 5(1) дүгээр зүйлд заасны дагуу

Европын стандартчиллын үйл ажиллагаанд оролцох боломжтой байх

5. Энэ хуулийн Хавсралт 3-т тусгасан шаардлагыг хангасан Европын оролцогч

талуудын байгууллага ба Европын стандартчиллын байгууллагад олгох тэтгэлэгтэй

холбоотой захиргааны болон санхүүгийн нөхцлүүд, хамтын ажиллагааны нийтлэг

зорилго, зорилтуудыг 1605/2002 (ЕС, Euratom) хууль, 2342/2002 (ЕС, Euratom)

Page 26: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

хуулинд заасны дагуу Комисс болон тэдгээр стандартчиллын болон оролцогч

талуудын байгууллагын хооронд хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд

тодорхойлно. Комисс нь эдгээр гэрээний дүгнэлтийг Европын Парламент болон

Европын Зөвлөлд мэдэгдэнэ.

18 дугаар зүйл

Удирдлага

Стандартчиллын үйл ажиллагааны санхүүжилттай холбоотой төсвийн байгууллагын

тодорхойлсон хуваарилалтанд судалгаа, уулзалт, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа ба

15, 16, 17 дугаар зүйлийн заалтуудыг хэрэгжүүлэхэд шууд шаардагдах боловсруулалт,

мониторинг, хяналт, аудит, үнэлгээтэй холбоотой захиргааны зардлууд, мэдээлэл

солилцох зорилгоор мэдээллийн сүлжээтэй холбоотой зардлууд, Комиссын

стандартчиллын үйл ажиллагаанд ашиглаж болох захиргааны болон техник тусламжийн

бусад зардал багтана.

19 дүгээр зүйл

Европын Холбооны санхүүгийн сонирхлыг хамгаалах

1. Энэ хуулийн дагуу санхүүжсэн үйл ажиллагаа нь хуурамч байдал, авилгал, бусад

хууль бус үйл ажиллагааны эсрэг сэргийлэх арга хэмжээ авч, үр дүнтэй шалгалт, илүү

төлөлтийн дүнг нөхөх авах хэлбэрээр Европын Холбооны санхүүгийн сонирхлыг

хамгаалж байгаа эсэхийг Комисс баталгаажуулна. Хэрэв ямар нэгэн зөрчил илэрвэл

2988/95 (ЕС, Euratom) хууль, 2185/96 (Euratom, ЕС) хууль, 1073/1999 (ЕС) хуулинд

заасны дагуу тохирсон ба урьдчилан сэргийлэх торгууль оногдуулна.

2. Энэ хуулийн дагуу санхүүжиж буй Европын Холбооны үйл ажиллагааны хувьд

2988/95 (ЕС, Euratom) хуулийн 1(2) дүгээр зүйлд тусгасан зөрчил гэдэг нь Европын

Холбооны хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсвэл Европын Холбооны ерөнхий төсөвт

хохирол учруулсан, төсвөөс зөвшөөрөлгүй зардал гаргасан, эдийн засгийн үйл

ажиллагаа эрхлэгчийн үйлдэл, буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ зөрчигдсөн

гэсэн утгатай

3. Энэ хуулийн үр дүнд бий болсон аливаа гэрээ, контрактад Комисс болон эрх бүхий

байгууллага мониторинг болон санхүүгийн хяналт тавих ба хэрэв шаардлагатай гэж

үзвэл тухай газарт нь Европын Аудиторын Шүүх аудит явуулна.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

НЭМЭЛТ ЖУРАМ, ХОРОО, ТАЙЛАН

20 дугаар зүйл

Нэмэлт журам

Page 27: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

Комисс нь дараах тохиолдолд Хавсралтанд нэмэлт өөрчлөлт оруулахтай тухай 21 дүгээр

зүйлтэй холбоотой нэмэлт журмыг батлах эрхтэй:

(а) Нэр, бүтцэд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Хавсралт 1-т заасан Европын

стандартчиллын байгууллагын жагсаалтыг шинэчлэх

(б) Энэ хуулийн Хавсралт 3-т заасан Европын оролцогч талуудын байгууллагад тавигдах

шаардлагыг ашгийн бус байдал, төлөөлөлтэй холбоотойгоор цаашид хөгжүүлэн

өөрчлөх. Энэ нь шинэ шаардлага бий болгох эсвэл байгаа шаардлагыг болих эсвэл

байгууллагын ангилалд ямар нэгэн нөлөөгүй.

21 дүгээр зүйл

Нэмэлт журмыг хэрэгжүүлэх

1. Нэмэлт журам батлах эрх мэдлийг Комисст олгосон ба энэ зүйлд тусгасан нөхцлийг

хангаж байж ёстой.

2. Энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нэмэлт журам батлах эрхийг 2013 оны 1 дүгээр

сарын 1-нээс эхлэн 5 жилийн хугацаатайгаар Комисст олгов. Комисс нь 5 жил

дуусахаас 9 сарын өмнө нэмэлт журам батлах тухай тайлан бичнэ. Хэрэв Европын

Парламент, эсвэл Зөвлөл тухай хугацаа дуусахаас 3 сарын өмнө татгалзсан хариу

өгөхгүй бол нэмэлт журам батлах эрх дахин 5 жилээр сунгана.

3. 20 дугаар зүйлд заасан нэмэлт журмыг Европын Парламент, Зөвлөл хэзээ ч хүчингүй

болгож болно. Хүчингүй болгох шийдвэр гарснаар тухайн нэмэлт журам хүчингүй

болно. Энэ нь Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд хэвлүүлсний дараагийн

өдрөөс эхлэн эсвэл заасан хугацаанаас эхлэн үйлчилнэ. Үүнд хүчин төгөлдөр

үйлчилж буй нэмэлт журам нөлөөлөхгүй.

4. Комисс нь нэмэлт журам батласан даруйд Европын Парламент, Зөвлөлд мэдэгдэнэ.

5. 20 дугаар зүйлийн дагуу баталсан нэмэлт журмыг Европын Парламент, Зөвлөлд тэр

тухай мэдэгдсэнээс 2 сарын дотор ямар нэгэн татгалзах хариу ирүүлээгүй эсвэл энэ

хугацаа дуусахаас өмнө аль алин татгалзаагүй тухай хариу өгсөн тохиолдолд хүчин

төгөлдөр болно. Энд заасан хугацааг Европын Парламент, эсвэл Зөвлөлийн

санаачлагаар дахин 2 сараар сунгаж болно.

22 дугаар зүйл

Хорооны журам

1. Комисст хороо тусална. Хороо нь ЕХ-ны 182/2011 хуулинд заасан хороо байна.

2. Энэ хэсгийг заасан ишлэлд ЕХ-ны 182/2011 хуулийн 4 дүгээр зүйлийн заалтыг

ашиглана.

Page 28: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

3. Энэ хэсгийг заасан ишлэлд ЕХ-ны 182/2011 хуулийн 5 дүгээр зүйлийн заалтыг

ашиглана.

4. Хорооны саналыг бичгээр авах тохиолдолд хорооны даргын шийдвэр, эсвэл хорооны

гишүүдийн олонхийн хүсэлтээр санал хүргүүлэх хугацаанд багтаан ямар нэгэн үр

дүнгүйгээр дуусгавар болно.

23 дугаар зүйл

Стандартчиллын байгууллага ба оролцогч талуудтай Хорооны хамтын ажиллагаа

22(1) дүгээр зүйлд заасан хороо нь Европын стандартчиллын байгууллага ба энэ хуулинд

заасны дагуу Европын Холбооноос санхүүждэг Европын оролцогч талуудын

байгууллагатай хамтран ажиллана.

24 дүгээр зүйл

Тайлан

1. Европын стандартчиллын байгууллага нь энэ хуулийн хэрэгжилтийн талаарх

жилийн тайланг Комисст илгээнэ. Тайлан нь дараах мэдээллийг багтаасан байна:

(а) 4, 5, 10, 15, 17 дугаар зүйлүүдтэй холбоотой мэдээлэл

(б) үндэсний стандартчиллын байгууллага дах ЖДҮ-үүд, хэрэглэгчийн байгууллага,

байгаль орчны ба нийгмийн байгууллагуудын төлөөлөл

(в) 6(3) дугаар зүйлд заасан жилийн тайланд тусгасан ЖДҮ-үүдийн төлөөлөл

(г) стандартчиллын систем дэх МХХТ-ийн хэрэглээ

(д) үндэсний стандартчиллын байгууллага ба Европын стандартчиллын

байгууллагын хамтын ажиллагаа

2. Энэ хуулинд заасны дагуу Европын Холбооноос санхүүждэг Европын оролцогч

талуудын байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны жилийн тайланг Комисст

илгээнэ. Энэхүү тайланд 16 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа ба эдгээр

байгууллагын гишүүнчлэлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл багтана.

3. 2015 оны 12 дугаар сарын 31-нд ба түүнээс хойш 5 жил тутамд Комисс нь Европын

Холбооны Парламент ба Европын Зөвлөлд энэ хуулийн хэрэгжилтийн талаар тайлан

тавина. Энэхүү тайланд 1 ба 2-т заасан жилийн тайлангийн дүн шинжилгээ, Европын

Холбооны хууль тогтоомж, бодлогод тавигдсан шаардлагын дагуу Европын

Холбооны санхүүжилт авч байгаа стандартчиллын үйл ажиллагааны хамаарлын

үнэлгээ, мөн Европын стандартчиллын санхүүжилтийг хялбаршуулах, Европын

Page 29: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

стандартчиллын байгууллагын захиргааны ачааллыг хөнгөвчлөх боломжит шинэ

арга замуудын үнэлгээг багтаана.

25 дугаар зүйл

Хяналт

2015 оны 1 дүгээр сарын 2-нд энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан стандартчилал

боловсруулах хүсэлт гаргах хугацааны тухай журмын үр нөлөөг үнэлнэ. Комисс нь

Европын Холбооны Парламент, Европын Зөвлөлд дүгнэлтээ тайлан хэлбэрээр

танилцуулна. Тайлангийн шаардлагатай хэсэгт нь энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах

хуулийн төслийг хавсаргана.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

26 дугаар зүйл

Нэмэлт өөрчлөлтүүд

1. Дараах заалтуудыг хасав:

(а) 89/686/ЕЕС журмын 6(1) дугаар зүйл

(б) 93/15/ЕЕС журмын 5 дугаар зүйл

(в) 94/9/ЕС журмын 6(1) дугаар зүйл

(г) 94/25/ЕС журмын 6(1) дугаар зүйл

(д) 95/16/ЕС журмын 6(1) дугаар зүйл

(е) 97/23/ЕС журмын 6 дугаар зүйл

(ё) 2004/22/ЕС журмын 14 дүгээр зүйл

(ж) 2007/23/ЕС журмын 8(4) дугаар зүйл

(з) 2009/23/ЕС журмын 7 дугаар зүйл

(и) 2009/105/ЕС журмын 6 дугаар зүйл

Эдгээр хасагдсан заалттай холбоотой мэдээллийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд

багтаасан болно.

Page 30: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

2. 98/34/ЕС Удирдамжд дараах өөрчлөлтүүдийг оруулав:

(а) 1 дүгээр зүйлийн 6-аас 10 хэсгийг хасах

(б) 2, 3, 4 дүгээр зүйлийг хасах

(в) 6(1) дугаар зүйл байгаа “Хавсралт 1 ба 2-т заасан стандартын байгууллагын

төлөөллөөр” гэдгийг хасах

(г) 6(3) дугаар зүйлийн эхний догол мөрийг хасах

(д) 6(4) дугаар зүйлийн (a), (b), (e) хэсгийг хасах

(е) 7 дугаар зүйлийг дараах өгүүлбэрээр солих

“7 дугаар зүйл

Гишүүн улсууд нь 8(1) дүгээр зүйлд заасны дагуу Комисстой тухайн барааны

техникийн зохицуулалтыг төсөл хувилбараар батлуулах зорилгоор техникийн

тодорхойлолт бичих эсвэл тодорхой бүтээгдэхүүний стандарт боловсруулахын тулд

стандартын байгууллагад ирүүлсэн хүсэлтийн дагуу харилцана.

(ё) 11 дүгээр зүйлийн 2 дах өгүүлбэрийг дараах өгүүлбэрээр солих

“Комисс нь Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд хүлээн авсан мэдэгдлийн тухай

жилийн статистик мэдээг хэвлүүлнэ”

(ж) Хавсралт 1 ба 2-ыг хасах

Хасагдсан заалтуудтай холбоотой мэдээллийг энэ хуулинд багтаасан бөгөөд энэ

хуулийн Хавсралт 4-т оруулсан хамаарлын хүснэгтэд заасны дагуу авч үзнэ.

27 дугаар зүйл

Үндэсний стандартчиллын байгууллага

Гишүүн улсууд өөрсдийн стандартчиллын байгууллагыг Комисст мэдэгдэнэ.

Комисс нь үндэсний стандартчиллын байгууллагын жагсаалт болон жагсаалтын

шинэчилсэн хувилбарыг Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд хэвлүүлнэ.

28 дугаар зүйл

Шилжүүлэх заалтууд

98/34/ЕС Удирдамж, 98/34/ЕС журмын мэдээллийн дагуу батлагдсан нийцүүлсэн

стандарт хэрэглэх замаар үндсэн шаардлагын тохирлын таамаглалын тухай Европын

Холбооны хуулийг энэ хуулинд багтаан оруулсан ба үүнд техникийн зохицуулалттай

Page 31: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

холбоотой 98/34/ЕС журмын 5 дугаар зүйлийн дагуу байгуулсан хорооны тухай

мэдээлэл орохгүй.

Европын Холбооны нийцүүлсэн стандартыг татгалзах тухай журамд энэ хуулийн 11

дүгээр зүйл хамаарахгүй.

29 дүгээр зүйл

Хүчингүй болгох

1673/2006/EC, 87/95/EEC шийдвэрүүд хүчингүй болгов.

Хүчингүй болсон шийдвэрүүдтэй холбоотой мэдээллийг энэ хуулинд багтаасан бөгөөд

энэ хуулийн Хавсралт 4-т оруулсан хамаарлын хүснэгтэд оруулсны дагуу авч үзнэ.

30 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болгох

Энэ хууль нь Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 20 дах

хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

Энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ.

Энэ хууль нь бүх Гишүүн орнуудад бүрэн эхээрээ шууд хэрэглэгдэнэ.

Страсбург хот, 2012 оны 10 дугаар сарын 25

Европын Парламентийн Ерөнхийлөгч M.SCHILZ

Зөвлөлийн Ерөнхийлөгч A.D. MAVROYIANNIS

Page 32: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

Хавсралт 1

Европын Стандартчиллын Байгууллага

1. ЕСХ-Европын Стандартчиллын Хороо

2. ЕЦТСХ-Европын Цахилгаан Техникийн Стандартчиллын Хороо

3. ЕХХСИ-Европын Харилцаа Холбооны Стандартын Институт

Page 33: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

Хавсралт 2

МХХТ техникийн тодорхойлолт гаргахад тавигдах шаардлага

1. Техникийн тодорхойлолт нь зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн байх ба түүний

хэрэгжүүлэлт нь одоо байгаа Европын эсвэл олон улсын стандартын

хэрэгжүүлэлтийн харилцан ажиллагаатай байдалд саад болохгүй байх хэрэгтэй.

Зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг өөр өөр борлуулагчаас авсан ч

хоорондоо нийцэн ажиллагаатай байхыг хэлнэ.

2. Техникийн тодорхойлолт нь Европын стандарттай зөрчилдөхгүй, уялдаа

холбоотой байх ба үүнийг дараах байдлаар ойлгоно, тухай чиглэлээр Европын

шинэ стандарт батлах нь тодорхойгүй байгаа, эсвэл одоо байгаа стандарт нь зах

зээлд ашиглахаа больсон эсвэл тэдгээр стандарт нь хуучирсан, эсвэл техникийн

тодорхойлолтыг Европын стандартчиллын бичиг баримт болгох нь тодорхой бус

байгаа зэрэг болно.

3. Техникийн тодорхойлолтыг ашгийн бус байгууллага боловсруулах ба тэр нь

Европын стандартчиллын байгууллага, үндэсний эсвэл олон улсын

стандартчиллын байгууллага бус харин өөрийн судалгааны чиглэлээр МХХТ

техникийн тодорхойлолт боловсруулах дараах шаардлагыг хангасан мэргэжлийн

байгууллага, үйлдвэр эсвэл худалдааны холбоо, өөр ямар нэгэн гишүүнчлэлтэй

байгууллага байх:

a. Нээлттэй байдал

Техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа зах зээл, эсвэл тэдгээр

техникийн тодорхойлолт хамааралтай байдаг зах зээлийн бүх сонирхогч

талууд нээлттэй шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой байдалд

үндэслэнэ

b. Зөвшилцөл

Шийдвэр гаргах үйл явц нь хамтын ажиллагааны үр дүн бөгөөд

зөвшилцөлд үндэслэх ба аль нэг талын сонирхлыг хамгаалахгүй.

Зөвшилцөл гэдэг нь ерөнхий зөвшөөрөл гэсэн утгатай бөгөөд тухай

хамаарал бүхий зүйлийн чухал асуудалд ямар нэгэн татгалзал байхгүй,

хамаарал бүхий талуудын үзэл санааг авч үзэн тусгасан, ямар нэгэн

зөрчилдөөнтэй асуудлыг зохицуулсан байна гэсэн үг.

c. Ил тод байдал

Page 34: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

i. Техникийн хэлэлцүүлэг, шийдвэр гаргахтай холбоотой бүх

мэдээллийг тодорхойлж архивлана

ii. Стандартчиллын шинэ үйл ажиллагааны тухай мэдээллийг

тохиромжтой, хүртээмжтэй аргаар олон нийтэд өргөн хүрээнд

мэдээлнэ

iii. Тэнцвэрт байдлыг хадгалахын тулд сонирхогч талуудын бүх

хамааралтай ангилалын оролцоог эрэлхийлнэ

iv. Сонирхогч талуудын саналд хариу өгнө

4. Техникийн тодорхойлолт нь дараах шаардлагыг хангасан байна:

a. Засвар үйлчилгээ: Хэвлүүлсэн тодорхойлолтын тусламж, завсар

үйлчилгээний баталгаа урт хугацаанд байна

b. Олдоц: тодорхойлолтыг боломжийн хугацаанд ашиглах ба хэрэгжүүлэх

зорилгоор олон нийтэд нээлттэй байна (тодорхой үнэтэй эсвэл үнэгүй

байх)

c. Тодорхойлолтыг хэрэгжүүлэхэд оюуны өмчийн эрхийг тухайн эрх

эзэмшигчийн шийдвэрээр оролцогчдод (шударга) бодитой, үл ялгаварлах

((Ш)БҮЯ) үндэслэлээр нөхөн төлбөргүйгээр тусгай эрх эзэмшүүлнэ.

d. Хамаарал:

i. Тодорхойлолт нь үр дүнтэй бөгөөд холбоо хамааралтай байна.

ii. Тодорхойлолт нь зохицуулалтын шаардлага ханган, зах зээлийн

хэрэгцээнд нийцсэн байна.

e. Төвийг сахисан байр суурь ба тогтвортой байдал

i. Тодорхойлолт нь загвар болон тодорхойлох шинж чанарт

үндэслэсэн байхаасаа илүүтэй аль болох гүйцэтгэлд чиглэсэн

байна.

ii. Тодорхойлолт нь зах зээлийг гажуудуулахгүй байх, түүнд үндэслэн

өрсөлдөөн, шинэ санаачлага гаргах хэрэгжүүлэгчийн боломжийг

хязгаарлахгүй байх хэрэгтэй.

iii. Тодорхойлолт нь шинжлэх ухааны дэвшилтэт технологийн

хөгжилд үндэслэсэн байна.

f. Чанар:

Page 35: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

i. Нэгжийн чанар, түвшин нь харилцан ажиллагаатай бүтээгдэхүүн

үйлчилгээний тухайн төрлийг боловсруулах зөвшөөрөл өгөхөд

хангалттай.

ii. Стандартчлагдсан интерфэйсийг хэн нэгэн нууж, хянах бус харин

тухай техникийн тодорхойлолт баталсан байгууллага дээрх

үүргийг гүйцэтгэнэ.

Page 36: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

Хавсралт 3

Европын Холбооноос санхүүжих эрх бүхий Европын оролцогч талуудын

байгууллага

1. Европын стандартчиллын үйл ажиллагаанд ЖДҮ-ийг төлөөлж буй Европын

байгууллага нь:

a. Төрийн бус, ашгийн бус байх

b. Европын түвшинд стандартчиллын үйл явцад ЖДҮ-ийн сонирхлыг

төлөөлөх, тэдэнд стандартчиллын талаарх мэдлэг мэдээлэл өгөх,

стандартчиллын үйл ажиллагаанд оролцох байдлыг дэмжих зэрэг хууль

ёсны зорилго, үйл ажиллагаатай байх

c. Европын түвшинд стандартчиллын үйл ажиллагаанд ЖДҮ-ийн сонирхлыг

төлөөлөх, Гишүүн орнуудын хамгийн багадаа гуравны хоёрт байгаа ЖДҮ-

ийг төлөөлөх төрийн бус байгууллагаар эрх олгогдсон байх

2. Европын стандартчиллын үйл ажиллагаанд хэрэглэгчийг төлөөлж буй Европын

байгууллага нь:

a. Төрийн бус, ашгийн бус, аж үйлдвэр, худалдаа, бизнес, бусад сонирхлын

зөрчлөөс ангид байх

b. Европын түвшинд стандартчиллын үйл явцад хэрэглэгчийн сонирхлыг

төлөөлөх хууль ёсны зорилго, үйл ажиллагаатай байх

c. Европын түвшинд стандартчиллын үйл ажиллагаанд хэрэглэгчийн

сонирхлыг төлөөлөх, Гишүүн орнуудын хамгийн багадаа гуравны хоёрт

байгаа ашгийн бус үндэсний хэрэглэгчийн байгууллагаар эрх олгогдсон

байх

3. Европын стандартчиллын үйл ажиллагаанд хүрээлэн буй орчны асуудлыг

төлөөлж буй Европын байгууллага нь:

a. Төрийн бус, ашгийн бус, аж үйлдвэр, худалдаа, бизнес, бусад сонирхлын

зөрчлөөс ангид байх

b. Европын түвшинд стандартчиллын үйл явцад хүрээлэн буй орчны

асуудлыг хууль ёсны зорилго, үйл ажиллагаатай байх

Page 37: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

c. Европын түвшинд стандартчиллын үйл ажиллагаанд хүрээлэн буй орчны

асуудлыг төлөөлөх, Гишүүн орнуудын хамгийн багадаа гуравны хоёрт

байгаа ашгийн бус үндэсний хүрээлэн буй орчны байгууллагаар эрх

олгогдсон байх

4. Европын стандартчиллын үйл ажиллагаанд нийгмийн сонирхлыг төлөөлж буй

Европын байгууллага нь:

a. Төрийн бус, ашгийн бус, аж үйлдвэр, худалдаа, бизнес, бусад сонирхлын

зөрчлөөс ангид байх

b. Европын түвшинд стандартчиллын үйл явцад нийгмийн сонирхлыг

төлөөлөх хууль ёсны зорилго, үйл ажиллагаатай байх

c. Европын түвшинд стандартчиллын үйл ажиллагаанд нийгмийн сонирхлыг

төлөөлөх, Гишүүн орнуудын хамгийн багадаа гуравны хоёрт байгаа

ашгийн бус үндэсний нийгмийн байгууллагаар эрх олгогдсон байх

Page 38: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

Хавсралт 4

Хамаарлын хүснэгт

98/34/ЕС Удирдамж Энэ хууль

1 дүгээр зүйл, 1-р хэсэг, (6)

1 дүгээр зүйл, 1-р хэсэг, (7)

1 дүгээр зүйл, 1-р хэсэг, (8)

1 дүгээр зүйл, 1-р хэсэг, (9)

1 дүгээр зүйл, 1-р хэсэг, (10)

2(1) дүгээр зүйл

2(2) дугаар зүйл

2(3) дугаар зүйл

2(4) дүгээр зүйл

2(5) дугаар зүйл

3 дугаар зүйл

4(1) дүгээр зүйл

4(2) дугаар зүйл

6(3) дугаар зүйл, 1-р хэсэг

6(4)(а) дугаар зүйл

6(4)(б) дугаар зүйл

6(4)(в) дугаар зүйл

Хавсралт 1

Хавсралт 2

2(1) дүгээр зүйл

-

2(3) дугаар зүйл

2(8) дугаар зүйл

2(10) дугаар зүйл

3(1) дүгээр зүйл

3(2) дугаар зүйл

3(3), 3(4) дүгээр зүйл

27 дугаар зүйл

20(а) дугаар зүйл

4(1) дүгээр зүйл

3(3), 3(5), 4(4) дүгээр зүйл

-

-

20(а) дугаар зүйл

-

10(2) дугаар зүйл

Хавсралт 1

27 дугаар зүйл

Page 39: ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ, ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ 2012 ОНЫ 10 … · шаардлагатай ба энэ нь санхүүгийн үр ашигтай юм. (10)

1673/2006/ЕС шийдвэр Энэ хууль

1 дүгээр зүйл

2 ба 3 дугаар зүйл

4 дүгээр зүйл

5 дугаар зүйл

6(1) дүгээр зүйл

6(2) дугаар зүйл

7 дугаар зүйл

1 дүгээр зүйл

15 дугаар зүйл

-

17 дугаар зүйл

18 дугаар зүйл

24(3) дугаар зүйл

19 дүгээр зүйл

87/95/ЕЕС шийдвэр Энэ хууль

1 дүгээр зүйл

2 дугаар зүйл

3 дугаар зүйл

2 дугаар зүйл

3 дугаар зүйл

13 дугаар зүйл

87/95/ЕЕС шийдвэр Энэ хууль

4 дүгээр зүйл

5 дугаар зүйл

6 дугаар зүйл

7 дугаар зүйл

8 дугаар зүйл

9 дүгээр зүйл

8 дугаар зүйл

14 дүгээр зүйл

-

-

24(3) дугаар зүйл

-