Бизнесийн процессийн судалгааны тайлан process...

24
БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН Ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт, импортын судалгаа GS1 Mongolia-2017

Transcript of Бизнесийн процессийн судалгааны тайлан process...

Page 1: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН

ПРОЦЕССИЙН

СУДАЛГААНЫ ТАЙЛАН Ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт,

импортын судалгаа

GS1 Mongolia-2017

Page 2: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 1

“ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХ ХИЛ ДАМНАСАН БИЗНЕСИЙН

ПРОЦЕССИЙН СУДАЛГАА” -НЫ ТОЙМ

НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комиссоос БНСУлс, БНХАУлс,

Монгол улс, ОХУлсаар дамжин өнгөрөх болон дээрх улсуудаас гаралтай экспорт,

импортын тодорхой бүтээгдэхүүнүүдийг сонгон авч хил дамнасан бизнесийн процессийн

судалгааг хийж байна. Судалгааны хүрээнд ноос ноолууран бүтээгдэхүүн, цахилгаан бараа,

компьютерын сэлбэг, мод модон бүтээгдэхүүн гэсэн 4 төрлийн бараа бүтээгдэхүүнийг

сонгон авч бизнесийн бүхий л үе шатанд судалгааг хийлээ. Тус судалгааны гол онцлог нь

тухайлсан 1 бараа бүтээгдэхүүн экспортлогч орноос гараад дамжин өнгөрөх улсаар дайрч

импортлогч оронд хүрэх хүртлэх бүхий л процедурыг улс бүрээр гарган харуулсан явдал

юм. Энэ нь эргээд тухайн бүтээгдэхүүний худалдаанд ямар хүндрэл бэрхшээл аль улсад

ямар шатанд үүсч байгааг нарийн харуулах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид тухайн

бүтээгдэхүүний хувьд худалдааны хүндрэл бэрхшээлийг арилгахад улс орнуудын зүгээс

ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох боломж олгож байгаа юм.

Тус судалгааны зорилго нь Монгол улсын хөрш зэргэлдээ орнуудтай холбоотой олон улсын

худалдааны зардал, шат дамжлагын талаархи цогц судалгаа шинжилгээгээр бүс нутгийн

хамтын ажиллагаанд гарч буй саад бэрхшээл, хүндрэл, боломжуудыг таньж тодорхойлоход

оршиж байна.

Монгол улс нь Зүүн болон Зүүн хойд Азийн бүс нутагт орших далайд гарцгүй цорын ганц

улс юм. Монгол улсын гадаад худалдаа олон жилийн турш тогтвортой өсч байгаа хэдий ч

худалдааны өрсөлдөх чадварт хэт их өндөр зардал, бараа бүтээгдэхүүний хөдөлгөөний

хугацаа удаан байдал сөргөөр нөлөөлж байна. Монгол улсын гадаад худалдааг

хөнгөвчилснөөр Монгол улс болон түүний хөрш улс орнуудтай нягт хамтран ажиллах,

улмаар “далайд гарцгүй” Монгол улсыг “далайтай холбох”, БНХАУ, ОХУ төдийгүй Япон,

БНСУлсуудын дамжин өнгөрөх худалдааны гол тавцан болгох цаашлаад Зүүн болон Зүүн

Хойд Азийн бүс нутгуудын худалдааны урсгалыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой байна.

Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нь нэн чухал асуудал бөгөөд үүний зэрэгцээ худалдааны

болон дамжин өнгөрөх худалдааны процедурыг ижилсүүлж зохицуулснаар хил дээрх болон

хилийн цаадах худалдааны үр ашгийг нэмэгдүүлнэ.

Уг төслийн хүрээнд тодорхой нэг бичиг баримтыг сонгон авч хил дамнасан цаасгүй

худалдааны мэдээлэл солилцох ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр төлөвлөж

байна. Судалгааны хүрээнд хийгдсэн “Ноос ноолууран бүтээгдэхүүн”-ийн бизнесийн

процессийн судалгааг тоймлон хүргэж байна.

Page 3: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 2

Процесс 1: Монгол улсаас ОХУ-руу хийж буй ноос ноолууран бүтээгдэхүүний экспортын үе шат /HS code: 611012-

бэлэн бүтээгдэхүүн/

Үе шат Үйл ажиллагаа Тайлбар

Худалдан

авах

Экспортонд

бэлтгэх

Захиалга

хүлээн авах

Худалдан авалтын

захиалга хийх

Импортлогч экспортлогч руу худалдан авалтын захиалга

илгээнэ.

Экспортлогч үйлдвэрт захиалга өгч, захиалганд бэлтгэнэ.

Тээвэрлэх Тээвэрлэлтийг

зохион байгуулах

Экспортын

тээвэрлэлт

Экспортын тээвэрлэлт Экспортлогч Улаанбаатараас Москва бараа хүлээн авах эцсийн

цэг хүртлэх тээвэрлэлтийг зохион байгуулах талаар хүсэлт

гаргана. Тээвэрлэлт агаарын тээврээр хийгдэнэ.

Бараа

бүтээгдэхүүний

хяналт,

бүрдүүлэлт

Гаалийн

бүрдүүлэлт

Ерөнхий бүрдүүлэлт

/General declaration

Үндсэн тээвэрлэгч ачааг нисэх онгоцоор тээвэрлэхийг

зөвшөөрөх хүсэлтийг гаалийн байгууллагад тавина.

Гаалийн бүрдүүлэлт

/Customs declaration

Тээвэр зууч (Гаалийн зуучлагч) холбогдох хууль дүрмийн дагуу

гаалийн байгууллагад барааг экспортлоход шаардлагатай

бүрдүүлэлтийг хийнэ.

Ачааны бүрдүүлэлт

/cargo declaration

Шаардлагагүй. Агаарын тээврийн хувьд ерөнхий

бүрдүүлэлтийг бөглөдөг. Ерөнхий бүрдүүлэлтийн маягтын

бөглөсөн тохиолдолд ачааны бүрдүүлэлтийг бөглөх

шаардлагагүй.

Гарал үүслийн

гэрчилгээ/Certificate

of origin

Экспортлогч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн

танхимаас гарал үүслийн гэрчилгээ авна.

Хорио цээр Хорио цээр Хорио цээрийн хяналтыг экспортлогч тал хариуцна. Халдварт

өвчин дотоод, гадаадад тархахаас сэргийлэх зорилгоор

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хорио цээрийн албанаас

экспортлох бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт хийнэ.

Хяналт

шалгалт

Хяналт шалгалт Хяналт шалгалтын асуудлыг экспортлогч тал хариуцна.

Зөвшөөрөгдсөн лабораториор хяналтыг хийлгэнэ.

Төлбөр

төлөх

Импортлогч экспортлогчид төлбөрийг урьдчилсан төлбөрийн

нөхцлөөр төлнө.

Page 4: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 3

Монгол улсаас ОХУ руу 332 ширхэг буюу 104 кг ноосон бэлэн хувцас экспортлох үеийн цаг хугацаа, зардлын

мэдээлэл :

№ Үе шат Төрийн эсвэл

хувийн

хэвшлийн

оролцоо

Шаардагдах хугацаа (ажлын

өдөр )

Шаардагдах зардал

Хамгийн

багадаа

Хамгийн

ихдээ

Дунджаар Зардал (MNT) Зардал (USD)

1. Тээвэрлэлт

1.1 Экспортын тээвэр Хувийн-хувийн 1 2 1 1’618’500 650

1.2 Дотоодын тээвэр Хувийн-хувийн - -

2. Ачих/Буулгах

2.1 Ачих Хувийн-хувийн 0.2 0.6 0.4 - -

2.2 Буулгах Хувийн-хувийн - - -

3. Хадгалах

3.1 Тосох/хүлээн авах Хувийн-хувийн - - - - -

3.2 Хадгалах Хувийн-хувийн - - - - -

3.4 Шилжүүлэх Хувийн-хувийн - - - - -

4. Төрийн байгууллагын

оролцоо

4.1 Мэргэжлийн хяналт шалгалт Хувийн-Төрийн 1 1 1 35200 14

4.2 Ачааны бүрдүүлэлт Хувийн-Төрийн 1 1 0.5 5600 2

4.3 Ерөнхий бүрдүүлэлт Хувийн-Төрийн 1 2 1 46428 18

Нийт 1’705’728 684

Page 5: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 4

Процесс 2: Монгол улсаас БНХАУ-руу хийж буй ноос ноолууран бүтээгдэхүүний экспортын үе шат /HS code: 5105/

Үе шат Үйл ажиллагаа Тайлбар

Худалдан

авах

Экспортонд

бэлтгэх

Захиалга

хүлээн авах

Худалдан авалтын

захиалга хийх

Импортлогч экспортлогч руу худалдан авалтын захиалга

илгээнэ.

Экспортлогч үйлдвэрт захиалга өгч, захиалганд бэлтгэнэ.

Тээвэрлэх Тээвэрлэлтий

г зохион

байгуулах

Дотоодын

тээвэрлэлт

Дотоодын тээвэрлэлт Экспортлогч хил хүртэл барааг тээвэрлүүлэх хүсэлт гаргана.

Бараа бүтээгдэхүүн Улаанбаатараас Бээжин хүртэл төмөр

замаар тээвэрлэгдэнэ.

Экспортын

тээвэрлэлт

Экспортын тээвэрлэлт Экспортлогч Улаанбаатараас Бээжин хүртэл төмөр замаар

эцсийн хүрэх цэг хүртэл (импортлогчийн) ачааг тээвэрлүүлэх

хүсэлт гаргана.

Бараа

бүтээгдэхүүн

ий хяналт,

бүрдүүлэлт

Гаалийн

бүрдүүлэлт

Гаалийн бүрдүүлэлт

/Customs declaration

Тээвэр зууч (Гаалийн зуучлагч) холбогдох хууль дүрмийн дагуу

гаалийн байгууллагад барааг экспортлоход шаардлагатай

гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.

Ачааны бүрдүүлэлт

/cargo declaration

Тээвэр зууч (Гаалийн зуучлагч) холбогдох хууль дүрмийн дагуу

гаалийн байгууллагад барааг экспортлоход шаардлагатай

ачааны бүрдүүлэлтийг хийнэ.

Гарал үүслийн

гэрчилгээ/Certificate of

origin

Экспортлогч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн

танхимаас гарал үүслийн гэрчилгээ авна.

Хорио цээр Хорио цээр Хорио цээрийн хяналтыг экспортлогч тал хариуцна. Халдварт

өвчин дотоод, гадаадад тархахаас сэргийлэх зорилгоор

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хорио цээрийн албанаас

экспортлох бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт хийнэ.

Хяналт

шалгалт

Хяналт шалгалт Хяналт шалгалтын асуудлыг экспортлогч тал хариуцна.

Зөвшөөрөгдсөн лабораториор хянатыг хийлгэнэ.

Төлбөр

төлөх

Импортлогч экспортлогчид төлбөрийг төлнө.

Page 6: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 5

Монгол улсаас БНХАУлс руу 20 тн чингэлэгтэй самнасан ноолуур экспортлох үеийн цаг хугацаа, зардлын мэдээлэл:

№ Үе шат Төрийн эсвэл

хувийн

хэвшлийн

оролцоо

Шаардагдах хугацаа (ажлын

өдөр )

Шаардагдах зардал

Хамгийн

багадаа

Хамгийн

ихдээ

Дунджаар Зардал (MNT) Зардал (USD)

1. Тээвэрлэлт

1.1 Экспортын тээвэр Хувийн-хувийн 1 2 1.5 6’000’000 2500

1.2 Дотоодын тээвэр Хувийн-хувийн 1 2 1 1’245’000 500

2. Ачих/Буулгах

2.1 Ачих Хувийн-хувийн 0.5 0.5 0.5 - -

2.2 Буулгах Хувийн-хувийн 0.5 0.5 0.5

3. Хадгалах

3.1 Тосох/хүлээн авах Хувийн-хувийн - - - - -

3.2 Хадгалах Хувийн-хувийн - - - - -

3.4 Шилжүүлэх Хувийн-хувийн - - - - -

4. Төрийн байгууллагын

оролцоо

4.1 Мэргэжлийн хяналт шалгалт Хувийн-Төрийн 1 1 1 205’000 85

4.2 Ачааны бүрдүүлэлт Хувийн-Төрийн 1 1 0.5 5’600 2

4.3 Ерөнхий бүрдүүлэлт Хувийн-Төрийн 1 2 1 93000 38

Нийт 7’548’600 3125

Page 7: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 6

Процесс 3: Монгол улсаас БНСУ-руу хийж буй ноос ноолууран бүтээгдэхүүний экспортын үе шат /HS code: 5105/

/БНХАУлсаар транзит хийгдэх/

Үе шат Үйл ажиллагаа Тайлбар

Худалдан

авах

Экспортонд

бэлтгэх

Захиалга

хүлээн авах

Худалдан авалтын

захиалга хийх

Импортлогч экспортлогч руу худалдан авалтын захиалга илгээнэ.

Экспортлогч үйлдвэрт захиалга өгч, захиалганд бэлтгэнэ.

Тээвэрлэх Тээвэрлэлтийг

зохион

байгуулах

Дотоодын

тээвэрлэлт

Дотоодын тээвэрлэлт Экспортлогч Улаанбаатараас Замын-Үүд хүртэл төмөр замаар хил

хүртэл ачааг тээвэрлэх хүсэлт гаргана.

Экспортын

тээвэрлэлт

Экспортын тээвэрлэлт Экспортлогч импортлогчийн эцсийн хүрэх газар хүртэл

/Улаанбаатар, Монгол улс- Инчон, БНСУлс/ төмөр зам болон далайн

тээврээр ачааг тээвэрлэх хүсэлт гаргана. БНХАУлсын нутаг

дэвсгэрээр транзит тээвэрлэлт хийгдэх бөгөөд транзитын нутаг дэсгэр

дээр экспортын ачааг нэг тээврийн хэрэгслэлээс буулган дараагийн

тээврийн хэрэгсэлд дахин ачилт хийгдэнэ.

Бараа

бүтээгдэхүүний

хяналт,

бүрдүүлэлт

Гаалийн

бүрдүүлэлт

Гаалийн бүрдүүлэлт

/Customs declaration

Тээвэр зууч (Гаалийн зуучлагч) холбогдох хууль дүрмийн дагуу

гаалийн байгууллагад барааг экспортлоход шаардлагатай гаалийн

бүрдүүлэлтийг хийнэ.

Ачааны бүрдүүлэлт /cargo

declaration

Тээвэр зууч (Гаалийн зуучлагч) холбогдох хууль дүрмийн дагуу

гаалийн байгууллагад барааг экспортлоход шаардлагатай ачааны

бүрдүүлэлтийг хийнэ.

Гарал үүслийн

гэрчилгээ/Certificate of

origin

Экспортлогч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас

гарал үүслийн гэрчилгээ авна.

Хорио цээр Хорио цээр Хорио цээрийн хяналтыг экспортлогч тал хариуцна. Халдварт өвчин

дотоод, гадаадад тархахаас сэргийлэх зорилгоор Мэргэжлийн

хяналтын ерөнхий газрын хорио цээрийн албанаас экспортлох

бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт хийнэ.

Хяналт

шалгалт

Хяналт шалгалт Хяналт шалгалтын асуудлыг экспортлогч тал хариуцна.

Зөвшөөрөгдсөн лабораториор хянатыг хийлгэнэ.

Төлбөр

төлөх

Импортлогч экспортлогчид төлбөрийг төлнө.

Page 8: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 7

Монгол улсаас БНСУлс руу 20 тн чингэлэгтэй самнасан ноолуур экспортлох үеийн цаг хугацаа, зардлын мэдээлэл:

№ Үе шат Төрийн эсвэл

хувийн

хэвшлийн

оролцоо

Шаардагдах хугацаа (ажлын

өдөр )

Шаардагдах зардал

Хамгийн

багадаа

Хамгийн

ихдээ

Дунджаар Зардал (MNT) Зардал (USD)

1. Тээвэрлэлт

1.1 Экспортын тээвэр Хувийн-хувийн 9 16 14 7’470’000 3000

1.2 Дотоодын тээвэр Хувийн-хувийн 2 2 2 1’245’000 500

2. Ачих/Буулгах

2.1 Ачих Хувийн-хувийн 0.5 0.5 0.5 - -

2.2 Буулгах Хувийн-хувийн 0.5 0.5 0.5

3. Хадгалах

3.1 Тосох/хүлээн авах Хувийн-хувийн - - - - -

3.2 Хадгалах Хувийн-хувийн - - - - -

3.4 Шилжүүлэх Хувийн-хувийн - - - - -

4. Төрийн байгууллагын

оролцоо

4.1 Мэргэжлийн хяналт шалгалт Хувийн-Төрийн 1 1 1 205’000 85

4.2 Ачааны бүрдүүлэлт Хувийн-Төрийн 1 1 0.5 5’600 2

4.3 Ерөнхий бүрдүүлэлт Хувийн-Төрийн 1 2 1 93000 38

Нийт 9’026’250 3625

Page 9: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 8

Монгол улсаас ОХУ, БНХАУ, БНСУ руу хийж буй ноос ноолуурын экспортын аль алиных

нь хувьд бичиг баримтын бүрдүүлэлт дээр цаг хугацаа ихээр шаардаж байгаа бол зардлын

хувьд экспортын тээвэр дээр их зардал гарч байна.

Зардлын нэгдсэн харьцуулалт:

ОХУлс БНХАУлс БНСУлс

№ Үе шат Зардал

(MNT)

Зардал

(USD)

Зардал

(MNT)

Зардал

(USD)

Зардал

(MNT)

Зардал

(USD)

1. Тээвэрлэлт

1.1 Экспортын

тээвэр

1’618’500 650 6’000’000 2500 7’470’000 3000

1.2 Дотоодын

тээвэр

- - 1’245’000 500 1’245’000 500

2. Хяналт

шалгалт

2.1 Мэргэжлийн

хяналт

шалгалт

35200 14 205’000 85 205’000 85

2.2 Ачааны

бүрдүүлэлт

5600 2 5’600 2 5’600 2

24.3 Ерөнхий

бүрдүүлэлт

46428 18 93000 38 93000 38

Нийт 1’705’728 684 7’548’600 3125 9’026’250 3625

Экспортын тээврийн зардал нь тээврийн төрөл болон ачааны хэмжээнээс шалтгаалан

харилцан адилгүй байна. ОХУлс руу агаарын тээврийг сонгон тээвэрлэлт хийгдсэн бол

БНХАУлс руу төмөр замын тээвэр, БНСУлс руу төмөр зам, далай гэсэн холимог тээврийн

төрлийг ашигласан байна.

Процессийн үе шатуудыг авч үзвэл:

Процесс Экспортын тээвэрлэлт

Процессийн нэр Экспортын тээвэрлэлт хийх үйл ажиллагаа

Холбогдох дүрэм

журмууд

Уялдуулсан системийг тайлбарлах ерөнхий дүрэм

Гаалийн үйл ажиллагааг уялдуулах, ижилсүүлэх, хялбарчлах олон улсын

конвенци

НҮБ-ын бараа худалдах худалдах авах тухай Венийн конвенци

Гаалийн хууль, гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль

Иргэний нисэхийн тухай хууль Агаарын хөлгөөр тээвэр хийх дүрэм

Оролцогчдын нэрс Экспортлогч

Гаалийн зуучлагч /Тээвэр зууч/

Page 10: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 9

Процесс Хяналт

Процессийн нэр Хяналтын үйл ажиллагаа

Тээвэрлэгч

Гаалийн байгууллага

Бизнесийн процесс

эхлэх шалгуур, үе

шатууд

Экспортлогч нь экспортын болон дотоодын тээвэрлэлтийг

хариуцна. Монгол улсын хувьд дотоодын тээвэрлэлтийн бичиг

баримт шаардлагагүй. Ихэнхи компаниуд Улаанбаатар хотод

байрладаг, онгоцны буудалтай ойрхон тул дотоодын

тээвэрлэлтийг тусад нь зохион байгуулах шаардлагагүй байдаг.

Компаниуд дотоодын тээвэрлэлтийг ихэвчилэн өөрсдийн

машинаар хийж тээвэрлэдэг.Иймд дотоодын тээвэрлэгчтэй

тээврийн бичиг баримт солилцох шаардлага тэр бүр гардаггүй.

Экспортлогч агуулахаас барааг хүлээн авч онгоцны буудал руу өөрийн

тээврийн хэрэгслээр хүргэж өгдөг.

Тээвэр зууч нисэх онгоцны буудал дээр бараа болон түүний холбогдох

бичиг баримтуудыг хүлээн авдаг.

Бизнесийн

процессийн дуусах

үе шат болон

холбогдох бичиг

баримтын

шаардлагууд

Экспортлогч тээвэр зуучид (нэхэмжлэл, сав баглаа боодлын жагсаалт,

гэрээ, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ) зэрэг баримтуудыг

өгнө.

Тээвэр зууч экспортлогчоос холбогдох бичиг баримтуудыг хүлээн авч,

агаарын тээврийн бичиг баримт (airway bill) бөглөнө.

Экспортын тээвэрлэлт хийх хүсэлтийг үндсэн тээвэрлэгчид өгнө.

(нисэх онгоц).

Үндсэн тээвэрлэгч ачааг хүлээн авах эсэх хариуг тээвэр зуучид

илгээнэ.

Бизнесийн процесс

дуусах шалгуур

Экспортлогч эсвэл тээвэр зууч үндсэн тээвэрлэгчээс хариу хүлээн

авна.

Бизнесийн процесс

дууссаны дараах

шалгуур

Экспортлогч дотоодын тээврийг хариуцна.

- Экспортлогч үйлдвэрээс барааг хүлээн авч экспортлох цэг

дээр хүргэж өгнө.

Тээвэрлэгч ачилтын дараа экспортлогчид тээвэрлэлт бэлэн болсон

талаарх мэдээллийг өгнө. Экспортлогч импортлогчид ачаа ачигдаж

тээвэрлэхэд бэлэн болсон талаарх мэдээллийг өгнө.

Шаардагдах дундаж

хугацаа

Дунджаар 1 өдөр

Хамгийн бага хугацаа :1 өдөр

Хамгийн их хугацаа :1 өдөр

Дундаж зардал Дундаж: US$ 650

Хамгийн бага зардал : US$ 650

Хамгийн их зардал:US$ 650

Page 11: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 10

Холбогдох дүрэм

журмууд

Засгийн газрын 2004 оны 173 дугаар тогтоол

Гаалийн хууль

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль

Оролцогчдын нэрс Тээвэрлэгч

Гаалийн байгууллага

Стандартчилал хэмжилзүйн газар /СХЗГ/

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/

Бизнесийн процесс

эхлэх шалгуур, үе

шатууд

Экспортлогч гаалийн байгууллага, СХЗГ, МҮХАҮТ-д хяналт

шалгалтын үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг гаргаж өгнө.

Бизнесийн

процессийн дуусах үе

шат болон холбогдох

бичиг баримтын

шаардлагууд

1). Тохирлын болон чанарын гэрчилгээ Экспортлогч тохирлын гэрчилгээ авахын тулд СХЗГазарт дараах бичиг

баримтуудыг гаргаж өгнө. Үүнд:

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Төлбөрийн баримт

- Гэрээний хуулбар

- Үнийн нэхэмжлэл

- Сав баглаа боодлын жагсаалт

- Тохирлын гэрчилгээ хүссэн өргөдөл

СХЗГазар бичиг баримтуудыг шалгана. Бичиг баримт дутуу юм уу буруу

байвал СХЗГазар экспортлогчид буцаан өгнө.

Хэрэв бичиг баримт бүрэн байвал СХЗГазар нь экспортлогчид тохирлын

гэрчилгээг бичиж олгоно.

2). Гарал үүслийн гэрчилгээ Экспортлогч гарал үүслийн гэрчилгээ авахын тулд дараах бичиг

баримтуудыг МҮХАҮТ-д гаргаж өгнө. Үүнд:

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Төлбөрийн баримт

- Гэрээний хуулбар

- Үнийн нэхэмжлэл

- Сав баглаа боодлын жагсаалт

- Гарал үүслийн гэрчилгээ хүссэн өргөдөл

- Тохирлын гэрчилгээ

- Мал эмнэлэг, хорио цээрийн гэрчилгээ

МҮХАҮТанхим бичиг баримтуудыг хүлээн авч шалгана.

Хэрэв бичиг баримт дутуу байвал экспортлогчид буцаан өгнө

Бүх бичиг баримт бүрэн байвал гарал үүслийн гэрчилгээ олгоно.

3) Гаалийн хяналт

Дотоодын тээвэрлэгч гаалийн хяналтанд барааг шилжүүлнэ

Дотоодын тээвэрлэгч гаалийн байгууллагад ачаа бараа болон

тээврийн хэрэгслэлийн талаарх мэдээллийг гаргаж өгнө.

Экспортын ачаа, тээврийн хэрэгсэл гаалийн хянатын бүсэд ирэх

үед дотоодын тээвэрлэгч гаалийн байгууллагад бараа, тээврийн

хэрэгслэлийн дагалдах бичиг баримтыг гаргаж өгнө.Үүнд:

- Ачааны манифест

Page 12: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 11

- Тээврийн бичиг баримт

- Сав баглаа боодлын жагсаалт

- Нэхэмжлэл

- Чанарын гэрчилгээ

- Гарал үүслийн гэрчилгээ

- Бусад Гаалийн байцаагч бараа болон тээврийн хэрэгслэлийн бичиг баримтыг

шалгаад бичиг баримтууд зөрчилтэй эсвэл дутуу бол экспортлогчид

буцаан өгнө, хэрэв бичиг баримт бүрэн байвал экспортлогчид хариу

өгнө.

Бизнесийн процесс

дуусах шалгуур

Экспортлогч тохирлын болон чанарын гэрчилгээ, гаалийн

хяналтын зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ зэргийг хүлээн

авна.

Бизнесийн процесс

дууссаны дараах

шалгуур

Экспортлогч барааг экспортлох боломжтой болно.

Шаардагдах дундаж

хугацаа Дундаж хугацаа 3 өдөр

Хамгийн бага хугацаа:3 өдөр

Хамгийн их хугацаа:5 өдөр

Дундаж зардал Дундаж зардал: US$ 14

Хамгийн бага зардал : US$ 14

Хамгийн их зардал : US$ 15

Ноос ноолуурын экспортын бизнесийн процессийн судалгааг гаргахдаа үе шат дамжлага

бүрээр хийв. Үүнд бүтээгдэхүүний захиалга хүлээн авах, үйлдвэрт захиалга өгөх, бичиг

баримт бүрдүүлэх, хяналт шалгалтанд орох, тээвэрлүүлэх, хил гаалийн бүрдүүлэлт хийх

хүртэл бүх үйл явцуудыг нарийвчлан судлав. Дээрх экспортын тээвэрлэлтийн процесс,

хяналт шалгалтын процесс нь ОХУлс, БНХАУлс, БНСУлс руу хийж буй экспортын үйл

ажиллагаанд яг ижил дүр зурагтай байх тул давхардуулалгүй орууллаа. Улсын Их Хурлаас

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль,

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж,

тус хуулийн өөрчлөлт нь гадаад худалдаанд оролцогчдод хил дээрх саад тотгорыг арилгах,

түргэн шуурхай нэвтрэх боломжийг олгоход чиглэгдсэн гэх хэдий ч 2013 он, 2016 он, 2017

оны эхний байдлаар явуулсан удаа дараагийн судалгааны нийт дүр зургаараа худалдааны

үйл ажиллагааны бичиг баримттай холбоотой хүндрэл бэрхшээлүүд байсаар байна. Тус

Гаалийн тухай хуулийн 60-р зүйлийн 3 дахь заалт мэдүүлэгчийн гаалийн байгууллагад

гаргаж өгөх бичиг баримт нь:

1. Гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх

2. Тээврийн бичиг баримт

3. Зөвшөөрөл, лиценз

Page 13: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 12

4. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгох дүгнэлт гэсэн үндсэн дөрвөн бичиг баримт

байхаар заасан байна.

Харин Дэлхийн банкны “Бизнес эрхлэлтийн индекс 2017” тайланд хилийн

худалдааны үзүүлэлтэнд экспорт, импортын бичиг баримтын жагсаалт дараах байдлаар

гарсан байна.

Монгол улсын гадаад худалдаанд хэрэглэгддэг

бичиг баримтуудын судалгаа

№ Экспортын үйл ажиллагаа

1 Гарал үүслийн гэрчилгээ

2 Үнийн нэхэмжлэх

3 Экспортын гаалийн мэдүүлэг

4 Сав баглаа боодлын жагсаалт

5 Эрүүл ахуй ариун цэврийн зөвшөөрөл

6 Тохирлын гэрчилгээ

7 Худалдааны гэрээ

8 Экспортын зөвшөөрөл Эх үүсвэр:Дэлхийн банк, Бизнес эрхлэлтийн индекс 2017

Дэлхийн банкны гаргадаг дээрх судалгаанд тусгагдсан бичиг баримтын жагсаалт нь бидний

хийсэн судалгаатай тохирч байгаагаас харахад гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор

хийгдсэн төрийн зохицуулалтын арга хэмжээ амьдрал дээр бодит биелэл олохгүй байгаа нь

батлагдаж байна. Экспортын худалдаанд 7-8 бичиг баримт шаардаж байгаа мэт харагдаж

байгаа ч эдгээр бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагуудад байгууллага тус бүр дээр

хуулбарлаж өгч байгаа нь хамгийн том шийдэх ёстой асуудал болж байна. 1 бичиг баримтыг

олон газарт хувилж өгөх нь цаг хугацаа, зардлын хувьд хохиролтой бөгөөд энэ байдал нь

эргээд байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, ижилсүүлэх, бичиг

баримтыг цахимжуулах, шаардлагагүй баримтыг цөөлөх, цэгцлэх гэх мэт өнөө л ярьдаг

энгийн шаардлагуудыг зайлшгүй хийх ёстойг харуулсаар байна.

Ноос ноолуурын худалдааны экспортын процесс нь дээрх дүр зурагтай байгаа бол

импортын процессийг ОХУлс болон БНСУлсын ноос ноолуурын импортын мэдээллээр

харуулъя. Монгол улсаас ОХУлс руу ноолууран бэлэн бүтээгдэхүүний экспортыг агаарын

тээврээр хийх жишээг судалсан бол ОХУлс нь Монгол улсаас ноолууран бэлэн

бүтээгдэхүүнийг төмөр замаар импортлох процесс дээр судалгаа хийсэн бөгөөд эндээс

агаарын тээвэр болон төмөр замын тээврийн ялгаа, бичиг баримтын жагсаалт, зардал болон

бусад сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой юм.

Page 14: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 13

Процесс 4: ОХУлсын Монгол улсаас импортолж буй ноос ноолууран бүтээгдэхүүний импортын үе шат /HS code:

611012-бэлэн бүтээгдэхүүн/

Үе шат Үйл ажиллагаа Тайлбар

Худалдан

авах

Импортонд

бэлтгэх

Бүтээгдэхүүний

тоо хэмжээгээр

захиалга өгөх

Бараа захиалах Импортлогч нэхмэл бүтээгдэхүүний захиалга өгнө.

Импортлогч татвар төлөгчийн дугаартай байна

Импортлогч хувиараа бизнес эрхлэх патент авсан байна

CPT (Москва), Incoterms 2010 сонгосон

Импортлогч нь Экспортлогчид гадаад худалдааны гэрээний саналыг

имэйлээр илгээхийг санал болгоно.

Экспортлогч Импортлогчид гадаад худалдааны гэрээний төслийг

илгээнэ.

Импортлогч гадаад худалдааны гэрээний төслийг хүлээн авч,

өөрчлөлт хийх юм уу баталгаажуулна.

Барааны нэр төрөл болон гадаад худалдааны гэрээний нөхцлүүдийг

тохиролцохоор Монгол улсад ирнэ.

Экспортлогч гадаад худалдааны гэрээнд гарын үсэг зурна

Импортлогч гадаад худалдааны гэрээнд гарын үсэг зурна

Харилцах арга хэрэгслүүд нь skype, имэйл, утас болон биечлэн гэх

мэт байна

Тээвэрлэх Тээвэрлэлт

ийг зохион

байгуулах

Дотоодын

тээвэрлэлт

Дотоодын тээвэрлэлт Импортлогчийн өмнөөс дотоодын тээвэрлэгч түр хадгалах

агулахаас барааг хүлээн авна. Дотоодын тээвэрлэгч импортлогчид барааг хүргэж өгнө.

Экспортын

тээвэрлэлт

Импортын тээвэрлэлт ОХУ-ын Төмөр зам ХК нь импортын тээвэрлэлтийг

хариуцан хийнэ.

Гаалийн байгууллага нь "ОХУ-ын Төмөр зам" ХК-ийн

гаалийн зуучлагчид гаалийн ажилтны хувийн дугаарын

тамгаар баталгаажуулсан "Хүлээн зөвшөөрөгдсөн

чөлөөлөлт" гэсэн тамга тэмдэг бүхий баримт бичгийг

дамжуулна.

Page 15: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 14

"ОХУ-ын төмөр зам" ХК-ийн гаалийн зуучлагч хилийн

төмөр замын тээвэрлэгчид гаалийн баталгаажуулсан

бүрдүүлэлтийн бичиг баримтыг өгдөг.

Хилийн төмөр замын тээвэрлэгч нь гаалийн зуучлагчаас

бичиг баримтыг хүлээн аваад Наушки өртөөнөөс

Москвагийн Ярословск өртөө рүү хөдөлнө.

Бараа

бүтээгдэхү

үний

хяналт,

бүрдүүлэлт

Гаалийн

бүрдүүлэлт

Ерөнхий бүрдүүлэлт

/General declaration/

Галт тэрэг Наушкийн төмөр замын шалган нэвтрүүлэх цэг дээр

хүрэлцэн ирнэ. Биет үзлэг хийгдэнэ. Монголын зүтгүүрийг

ОХУ-ын төмөр замын зүтгүүрээр солино. Хяналтыг хийнэ.

Галт тэрэг ирэхээс 1 цагийн өмнө төмөр замын буудлын

оператор "Наушки" төмөр замын буудал дээр галт тэрэгний

хяналтын улсын байцаагчдад мэдэгдэнэ.

Төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагууд болон

гаалийнхан ачааны вагоны гаднах шалгалтыг хийдэг. Хил

дамнасан тээвэрлэгч нь тээвэрлэж буй барааг тээврийн

хяналтын байгууллага болон гаалийн байгууллагад тээвэрлэж,

тээвэрлэх бичиг баримт ирүүлнэ. Төрийн хяналт шалгалтын

эрх бүхий байгууллага, гаалийн байгууллага нь тээвэрлэлтийн

барааг тээвэрлэх, тээвэрлэх бичиг баримтыг шалгана.

Баримт бичгийг шалгаж, ачааг шалгаж үзээд гаалийн

байгууллага "Наушки" өртөөний захиргааны байранд бараа

ирснийг бүртгэж авдаг.

Ачааны вагон дээрх барааг бүртгэсний дараа гаалийн

байгууллага гаалийн дамжин өнгөрүүлэх гаалийн журмыг

гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор хил дамнасан төмөр замын

тээвэрлэгчдэд хүргүүлнэ.

Баримт бичгийг гаалийн байгууллагаас хүлээн авмагц хилийн

төмөр замын тээвэрлэгч нь гаалийн дамжин өнгөрүүлэх барааг

Page 16: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 15

гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр ОХУ-ын Төмөр зам ХК-ийн

гаалийн зуучлагчид хүргүүлнэ.

Гаалийн байцаагчид хяналтын үйл ажиллагаа дууссаныг төмөр

замын операторт мэдэгдэнэ. Гаалийн бүрдүүлэлт

/Customs declaration

Хил дамжсан төмөр замын тээвэрлэгч нь гаалийн

байгууллагаас хүлээн авсан бичиг баримтыг гаалийн

дамжин өнгөрүүлэх барааг гаалийн бүрдүүлэлт хийх

зорилгоор ОХУ-ын Төмөр зам ХК-ийн гаалийн зуучлагчид

хүргүүлдэг.

ОХУ-ын Төмөр зам ХК-ийн гаалийн зуучлагч нь дамжин

өнгөрөх мэдэгдлийн цахим хуулбар бүхий багц баримт

бичиг (шуудангийн тээшийн шалгалт, гадаад худалдааны

гэрээ, падаан, баглаа боодлын жагсаалт, техникийн

тодорхойлолт) -ийг бөглөж, гаалийн байгууллагад гаалийн

мэдүүлгийг хүргүүлнэ. Гаалийн байгууллага нь дамжин өнгөрөх мэдэгдлийн

бүртгэлийг бүртгэж, дамжин өнгөрөх мэдэгдэл болон

хавсаргасан баримт бичигт өгсөн мэдээллийг шалгадаг.

Хүлээн авсан баримт бичгийг үндэслэн гаалийн журмын

дагуу барааг хүлээн авах шийдвэр гаргана.

Галт тэрэг ирэх үед хилийн төмөр замын тээвэрлэгч ачааг

буулгаж, барааг Түр хадгалах агуулахад байрлуулна. Хил

дамнасан төмөр замын тээвэрлэгч нь импортлогч болон

гаалийн байгууллагад бараа хүргэлтийг хүргэж дууссан

тухай мэдээлнэ.

Хил дамнасан төмөр замын тээвэрлэгч нь гаалийн

байгууллагад гаалийн дамжин өнгөрөх журмыг

цуцлахуулахаар бичиг баримтыг өгнө.

Page 17: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 16

Гаалийн байгууллага бичиг баримтыг хүлээн авч цуцлах

шийдвэрийг гаргана.

Ачааны мэдүүлгийн /cargo declaration/ үйл ажиллагаа

эхэлнэ.

Ачааны бүрдүүлэлт

/cargo declaration/

Худалдаа, тээвэр, тээврийн бичиг баримтын үндсэн дээр

импортлогч ачааны бүрдүүлэлтийн маягтыг бөглөж гаальд

өгнө.

Гаалийн байцаагч маягтыг электрон байдлаар шалгаж

барааг гаалийн хяналтаас чөлөөлөх эсэх шийдвэрийг

гаргана. Гаалийн байгууллага хяналтын үр дүнг импортлогчид

мэдээлнэ.

Хэрэв гаалийн байгууллага барааг суллахгүй гэж

шийдвэрлэвэл яагаад чөлөөлөхгүй байгаа талаар

шалтгааныг импортлогчид мэдэгдэнэ. Импортлогч алдааг залруулж гаалийн байгууллагад дахин

баримтуудыг хүлээлгэж өгнө.

Шалгалтыг дахин хийж зөрчилгүй бол барааг гаалийн

хяналтаас чөлөөлнө.

Гарал үүслийн

гэрчилгээ/Certificate of

origin

Шаардлагагүй

Хорио цээр Хорио цээр Шаардлагагүй

Хяналт шалгалт Хяналт шалгалт Шаардлагагүй

Төлбөр

төлөх

Импортлогч экспортлогчид банкаар дамжуулан төлбөрийг төлнө.

Page 18: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 17

ОХУлс нь Монгол улсаас ноолуур импортлох үеийн цаг хугацаа, зардлын мэдээлэл:

№ Процедур Төрийн эсвэл

хувийн

хэвшлийн

оролцоо

Шаардагдах хугацаа (ажлын

өдөр )

Хамгийн

багадаа

Хамгийн

ихдээ

Дундаж

1. Тээвэрлэлт

1.1 Ерөнхий бүрдүүлэлт Хувийн-төрийн 0,1 0,5 0,3

1.2 Гаалийн бүрдүүлэлт -

гаалийн дамжин өнгөрөх

бүрдүүлэлт

Хувийн-төрийн 0,05 0,05 0,05

1.3 Импортын тээвэр

/транзит/

Хувийн-хувийн 5 6 5,5

1.4 Дамжин өнгөрөх гаалийн

горимыг давах

Хувийн-төрийн 0,12 0,25 0,20

2. Хадгалах агуулах

2.1 Хил дамнасан

тээвэрлэгчийн агуулах

Хувийн-хувийн 3 5 4

3. Бүрдүүлэлт

3.1 Гаалийн хураамжийн

төлбөр

Хувийн-төрийн 1 3 2

4. Гаалийн зууч

4.1 Гаалийн бүрдүүлэлтийн

үйлчилгээ

Хувийн-хувийн 1 3 2

№ Процедур Costs (RUB) Costs (USD)

1. Тээвэрлэлт

1.1 Гаалийн бүрдүүлэлт - гаалийн дамжин өнгөрөх

бүрдүүлэлт

- -

1.2 Импортын тээвэр /транзит/ 2000 33’60

1.3 Дамжин өнгөрөх гаалийн горимыг давах - -

1.3 Гаалийн бүрдүүлэлт - гаалийн дамжин өнгөрөх

бүрдүүлэлт

- -

2. Хадгалах агуулах

2.1 Хил дамнасан тээвэрлэгчийн агуулах 600 – 1000 10’80-16’80

3. Гаалийн бүрдүүлэлт

3.1 Гаалийн үйл ажиллагаанд гаалийн хураамж

төлөх

750 12’5

3.2 Гаалийн татвар 1430’95 23’93

3.3 НӨАТатвар 33422’24 557’03

4. Гаалийн зууч

4.1 Гаалийн зуучийн үйлчилгээ 7000 116’66

Total 45603'19 760’52

Page 19: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 18

ОХУлсын импортын процессийг харахад гаалийн хяналт шалгалт, гаалийн зөвшөөрөл

авахад цаг хугацаа, зардал ихээр шаардаж байна. Импортын процесст оролцож байгаа

талуудын хувьд тээвэрлэгч ихэнхи үүргийг гүйцэтгэж байна.

Монголын талаас шаардаж буй экспортын бичиг баримт, ОХУ-ын талаас шаардаж буй

импортын бичиг баримтыг харьцуулан харуулъя.

№ Ноос ноолууран бүтээгдэхүүний

экспортонд шаардлагатай бичиг

баримтын жагсаалт-Монгол улс

Ноос ноолуурын импортонд

шаардлагатай бичиг баримтын

жагсаалт-ОХУлс

1 Улсын бүртгэлийн гэрчилгээний

хуулбар

Барааны гаалийн бүрдүүлэлтийн

маягт

2 Төлбөрийн баримт Үнийн нэхэмжлэл

3 Үнийн нэхэмжлэл Сав баглаа боодлын жагсаалт

4 Гэрээ Гадаад худалдааны гэрээ

5 Сав баглаа боодлын жагсаалт Төлбөрийн баримт

6 Гарал үүслийн гэрчилгээ Тээшний шалгалтын хуудас

/шуудан/

7 Тохирлын гэрчилгээ Даатгалын баримт

8 Мал эмнэлэг, хорио цээрийн

гэрчилгээ

Төлбөрийн баримт

9 Тээврийн бичиг баримт Тээврийн гэрээ

10 Экспортын мэдэгдэл Хүргэлтийн хуудас

11 ITN/SR гэрчилгээ

12 Бүтээгдэхүүний өргөдөл бөглөсөн

ажилтны пасспортын хуулбар

13 Тухайн ажилтныг томилсон

байгууллагын тушаал

ОХУлсын импортын бичиг баримтыг авч үзэхэд импортын мэдэгдэл, тохирлын гэрчилгээ,

гарал үүслийн гэрчилгээг шаардахгүй байна. Эдгээр бичиг баримтыг Монгол улсын бичиг

баримтын жагсаалтаас цөөлөх боломж харагдаж байна. Бараа бүтээгдэхүүний үндсэн

баримт бичгүүд мөн тээврийн бичиг баримт, томилогдсон ажилтны биеийн байцаалт

зэргийг шаардаж байна. ОХУ-ын ноолууран бүтээгдэхүүний импортын процессийг нэгдсэн

байдлаар авч үзэхэд үндсэн тээвэрлэгчийн үүрэг маш их байгаа нь харагдаж байна.

Page 20: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 19

Процесс 5: БНСУлсын Монгол улсаас импортолж буй ноос ноолууран бүтээгдэхүүний импортын үе шат /HS code: 5105-

самнасан ноолуур/

Үе шат Үйл ажиллагаа Тайлбар

Худалдан

авах

Импортонд

бэлтгэх

БНСУлс руу

ноолууран

бүтээгдэхүүн

импортлохын тулд

мал, амьтан хорио

цээрийн шинжилгээнд

заавал хамруулсан

байхыг шаарддаг.

Бүтээгдэхүүнийг

тоо хэмжээгээр

захиалах

БНСУлсын гаалийн байгууллагаас импортын бүрдүүлэлтэнд мал

амьтан, хорио цээрийн гэрчилгээг заавал шаарддаг. Тиймээс

импортлогч экспортлогчоос экспортлогчийн орны мал амьтан

хорион цээрийн шинжилгээний бичгийг заавал шаардаж авдаг.

Тээвэрлэх Тээвэрлэлти

йг зохион

байгуулах

Дотоодын тээвэрлэлт Дотоодын

тээвэрлэлт

Дотоодын тээврийг импортлогч авто замаар хийж

гүйцэтгэнэ.

Импортлогч /эсвэл түүний төлөөний тээвэр зууч/ нийлүүлэх

захиалгын өргөдлийг бөглөж bill of lading эсвэл баталгааны

хуудас гэх мэт бусад бичиг баримтын хамт гаалийн бүс дэх

баталгаат тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.

Гаалийн бүс дэх баталгаат тээвэрлэгч нь нийлүүлэх

захиалгын өргөдлийг хүлээн авна. Энэ баримт нь дотоодын

тээврийн баримт бичиг болно.

Гаалийн бүс дэх баталгаат тээвэрлэгч нь өргөдлийг шалгаад

гаалийн бүс дэх баталгаат агуулахад өргөдлийг өгнө.

Баталгаат агуулах өргөдлийг хүлээн аваад гаалийн

байгууллагад барааг суллах баримт бичгийг бөглөн өгнө.

Гаалийн байгууллага барааг суллах бичгийг хүлээн авна.

Гаалийн байгууллага импортын бүрдүүлэлтийн баримтуудыг

шалгаад ямар нэгэн зөрчил байхгүй бол барааг суллах

бичгийг хүлээн зөвшөөрнө.

Гаалийн баталгаат агуулах нь гаалийн байгууллагаас

зөвшөөрөл хүлээн аваад барааг тээвэрлэгчид олгоно.

Page 21: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 20

Тээвэрлэгч нь агуулахаас барааг хүлээн аваад эцсийн хүрэх

газарт авто машинаар тээвэрлэнэ.

Импортын тээвэрлэлт Импортын

тээвэрлэлт

Шаардлагагүй

Бараа

бүтээгдэхүү

ний хяналт,

бүрдүүлэлт

Гаалийн бүрдүүлэлт Гаалийн

бүрдүүлэлт

/Customs

declaration

Импортлогч экспортлогчоос тээврийн бичиг баримтыг

хүлээн аваад гаалийн зуучид гаалийн бүрдүүлэлт хийлгэх

зорилгоор хүсэлт илгээнэ.

Импортлогч гаалийн зуучид импортын гаалийн мэдүүлгийг

хүсэлтийг илгээнэ. Холбогдох бичиг баримтууд нь

худалдааны гэрээ, нэхэмжлэх, сав баглаа боодлын жагсаалт,

далайн тээврийн бичиг баримт, гэрчилгээ

Гаалийн зууч нь импортлогчоос тээврийн бичиг баримтыг

хүлээн аваад импортын бүрдүүлэлтийн өргөдлийг бөглөнө.

Гаалийн зууч нь гаалийн систем рүү импортын

бүрдүүлэлтийн өргөдлийг илгээнэ.

Гааль импортын бүрдүүлэлтийн өргөдлийг хүлээн авна.

Гааль хяналтыг хийж зөвшөөрлийг олгоно.

Гаалийн зууч имдортын бүрдүүлэлтийн зөвшөөрлийг хүлээн

аваад импортлогч руу илгээнэ.

Импортлогч гаалийн зуучаас зөвшөөрлийг хүлээн авна.

Ачааны

бүрдүүлэлт

/cargo

declaration/

Тээвэр зууч Хятадын тээвэр зуучаас бараатай холбоотой бичиг

баримтуудыг цуглуулан авна.

Экспортын орны хил дамнасан тээвэрлэгчийн байгууллага

тээврийн бичиг баримт болон бусад шаардлагатай бичиг

баримтуудыг импортлогчийн орны /БНСУ/ тээврийн

байгууллага руу илгээнэ. Үүнд: Shipping Schedule, Manifest, Bay

Plan, Stowage Plan, Hatch List, Container Loading List, Copy B/L

and DGL (Dangerous Goods List) баримтууд орно.

Page 22: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 21

Аялалын маршрутад ямар нэг өөрчлөлт орвол тээврийн

байгууллага тээвэр зууч болон импортлогчид мэдэгдэнэ.

Тээврийн байгууллага тээвэр зууч болон импортлогчид ирэх

мэдэгдлийг илгээнэ.

Импортлогч эсвэл тээвэр зууч ирэх мэдэгдлийг хүлээн авч

импортлогч тээврийн байгууллагад ачааг цуглуулан хүлээн авах

газрыг зааж өгнө.

Хил дамнасан тээвэрлэгч нь гаалийн болон боомтын захиргаанд

өгөх ерөнхий мэдүүлгийг бөглөнө.

Хил дамнасан тээвэрлэгч болон тээвэр зууч нь мастер манифест

болон хаус манифестыг гаалийн сүлжээ рүү илгээнэ.

Гаалийн сүлжээ нь мастер манифест болон хаус манифестыг

нэгтгэн гааль руу нэгдсэн манифестыг бөглөнө.

Манифестэд ямар нэг алдаа зөрчил гарвал хил дамнасан

тээвэрлэгч эсвэл тээвэр зууч манифестын алдааг шалган хариу

илгээнэ.

Хэрэв алдаа зөрчил байхгүй бол гаалийн байгууллага хяналтын

үр дүнг хил дамнасан тээвэрлэгч болон тээвэр зуучид илгээнэ.

Манифест бөглөсний дараа тээвэр зууч гаалийн баталгаат

агуулах руу барааг оруулна.

Хил дамнасан тээвэрлэгч нь гаалийн байгуллагад ачааг буулгах

хүсэлтийг илгээнэ.

Гааль ачааг буулгах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөл олгоно.

Хил дамнасан тээвэрлэгч нь хорио цээрийн байгууллагын хяналт

дор гаалийн баталгаат агуулах руу барааг зөөж буулгаж эхэлнэ.

Экспортлогч эсвэл гаалийн зууч, гаалийн байцаагч нь барааг

олгох зөвшөөрөл өгнө

Page 23: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 22

Хорио цээр Хорио цээр Экспортлогч хорио цээрийн хяналтыг хийлгэж үр дүнг

импортлогчид илгээнэ.

Төлбөр

төлөх

Экспортлогч төлбөрийг урьдчилж авна.

БНСУлс нь Монгол улсаас 20 тн чингэлэгтэй самнасан ноолуур импортлох үеийн цаг хугацаа, зардлын мэдээлэл:

Процедур

Төрийн эсвэл

хувийн

хэвшлийн

оролцоо

Хугацаа

(дундаж

ажлын өдөр

)

Зардал

(USD)

1. Иргэний асуудал

1.1 Ачааны бүрдүүлэлт/импорт/

Манифест

Хувийн –төрийн 2.5 -

1.2

ХАА-н бараа бүтээгдэхүүний импортын бүрдүүлэлтийн

өргөдөл (БНСУ)

Хорио цээрийн сертификат (экспортлогч орноос)

Хувийн –төрийн 1 -

1.3

Импортын гаалийн бүрдүүлэлт (БНСУ)

Сав баглаа боодлын жагсаалт

Үнийн нэхэмжлэх

Худалдааны гэрээ

Тээврийн бичиг баримт (B/L)

Хорио цээрийн сертификат

Хувийн –төрийн 0.5 25

2. Тээвэрлэлт

2.1

Авто машинаар тээвэрлэлт хийлгэх өргөдөл

Тээврийн баримт бичиг (B/L or L/G)

Нийлүүлэх захиалга

Хувийн-хувийн 1 150

Нийт 5 175

Page 24: Бизнесийн процессийн судалгааны тайлан process analysis-2017.pdf · ТАЙЛАН gs1 mongolia 2017 gs1 mongolia-2017 1 “ЗҮҮН ХОЙД АЗИ

БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГААНЫ

ТАЙЛАН GS1 MONGOLIA 2017

GS1 MONGOLIA-2017 23

БНСУлсын импортын хувьд Монгол улсаас хорио цээрийн гэрчилгээг авсан тохиолдолд

импортын процесс эхэлдэг. Импортын шат дамжлага цөөтэй, зардал багатай, хугацаа ч

хурдан байна. БНСУлсын гаалийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан, байгууллага хоорондын

харилцан уялдаа холбоо сайтар хөгжсөн зэрэг нь худалдааны хүндрэл бэрхшээлийг

бууруулж байна. Бүх шатны үйл ажиллагаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр

суурилсан байна.

Монголын талаас шаардаж буй экспортын бичиг баримт, БНСУ-ын талаас шаардаж буй

импортын бичиг баримтыг харьцуулан харуулъя.

№ Ноос ноолууран бүтээгдэхүүний

экспортонд шаардлагатай бичиг

баримтын жагсаалт-Монгол улс

Ноос ноолуурын импортонд

шаардлагатай бичиг баримтын

жагсаалт-БНСУлс

1 Улсын бүртгэлийн гэрчилгээний

хуулбар

Сав баглаа боодлын жагсаалт

2 Төлбөрийн баримт Үнийн нэхэмжлэл

3 Үнийн нэхэмжлэл Гадаад худалдааны гэрээ

4 Гэрээ Тээврийн бичиг баримт (B/L)

5 Сав баглаа боодлын жагсаалт Хорио цээрийн сертификат

6 Гарал үүслийн гэрчилгээ

7 Тохирлын гэрчилгээ

8 Мал эмнэлэг, хорио цээрийн

гэрчилгээ

9 Тээврийн бичиг баримт

10 Экспортын мэдэгдэл

БНСУлсын хувьд бичиг баримтын шаардлагад экспортлогч орны гарал үүслийн гэрчилгээ,

тохирлын гэрчилгээ шаардлагагүй байна. Энэ худалдааны үйл ажиллагааны хувьд

экспортлогч орны гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээг жагсаалтаас хасах

боломжтой юм.

Ноос ноолууран бараа бүтээгдэхүүний бизнесийн процессийг экспортлогч орны

экспортын процесс, импортлогч орны импортын процесс гэсэн хоёр талаас судалсан

сонирхолтой тайланг тоймлон хүргэлээ. Судалгааг цаашид илүү нарийвчлан судалж,

худалдаанд оролцож буй талуудын хооронд бичиг баримтыг ижилсүүлэх төсөл

хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Тус тайлантай танилцаж буй

эрхэм уншигч та ч мөн бидэнд үнэтэй санал зөвлөмжийг ирүүлэх боломжтой юм.

Тайлан бичсэн: GS1 Монгол нийгэмлэг,

Олон улсын худалдаа,

бизнесийн удирдлагын

магистр, судлаач

Б.Батчимэг