амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

14
Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин Т.Долзодмаа С.Лхам М.Оюун-Эрдэнэ Л.Уянга Н.Чанцалмаа Б.Чимэддолгор

Transcript of амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Page 1: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын

түвшин Т.Долзодмаа С.ЛхамМ.Оюун-ЭрдэнэЛ.УянгаН.ЧанцалмааБ.Чимэддолгор

Page 2: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин нь дараах байдлаар ялгагдана.

1. Молекулын түвшин2. Эсийн түвшин <Вирусын>

3. Эдийн түвшин

4. Эрхтний түвшин

5. Бодгалийн түвшин 6. Зүйл, популяцийн түвшин

7. Бүлгэмдлийн түвшин8. Экосистемийн түвшин

9. Биосферийн

10. Ноосферийн түвшин

Page 3: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Молекулын түвшин

Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын хамгийн анхны түвшин бөгөөд эсэд оршиж байгаа нуклейн хүчил, уураг, нүүрс ус, өөх тос, зэрэг молекулууд энэ түвшинг үүсгэдэг. Удмын мэдээлэл хадгалах, дамжуулах, хуулбарлах, амьсгалах, бодис энергийн солилцоо, хувьсал зэрэг амьдралын амин чухал олон үйл ажиллагаанууд энэ түвшинд явагддааг. Молекулын түвшин хэд хэдэн онцлогтой.

Физик химийн өвөрмөц онцлог: ямар зүйлийн амьтан ургамал вэ гэдгээс хамаарахгүй бүх бие махбодь нэгэн ижил зохион байгуулагдсантул бүх макромолекул нь түгээмэл шинжтэй байна. Амьд биеийн бүтэцэд маш олон тооны химийн нэгдлүүд ордог боловч тэдгээр нь үндсэн 4 төрлийн (C, O, H, N) элементээс тогтдог.

Биологийн өвөрмөц онцлог: Энэ түвшинд явагдаж байгаа бодисын солилцооны механизм түгээмэл шинж чанартай. Өөхний хүчлийн исэлдэлт, гликолизын нэгэн адил нуклейн хүчил, уураг энергийн нийлэгжил нь бүх бие махбодид ижил явагддаг. Молекулын түвшин дээр суурилж дараагийн эсийн түвшин үүснэ.

Page 4: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Эсийн түвшин

Амьд биеийн зохион байгуулалтын энэ түвшинг биеэ даасан организмууд болох бактер, эгэл биетнүүд болон олон эст бие махбодийн эсүүд үүсгэдэг. Эсийн түвшний гол онцлог нь чухам энэ түвшнээс амьдрал эхэлдэгтэй холбоотой юм. Учир нь молекулын түвшний бүх процесс эс дотор явагддаг. Эс нь амьдрах, өсөх, үржих, удамших, хувьсах чадвартай тул амьд биеийн материйн зохион байгуулалтын үндсэн хэлбэр бүх амьд биеүүдийг үүсгэгч анхан шатны нэгж болдог. Эсүүд цочролд хариу өгөх, бодисын солилцоонд оролцох, өсөх, үржих, нөхөн төлжих болон удамшлын мэдээлэл дамжуулах чадвартай байдаг. Хэлбэрийн хувьд маш олон янз бөгөөд хавтгай, дугуй, ээрүүл хэлбэртэй, сэртэнтэй гэх мэт олон янз байдаг.

Page 5: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

1838 онд Германы эрдэмтэн ургамал судлаач М. Шлейден ургамлыг эд эсээс эогтдог гэсэн дүгнэлтэнд хүрчээ. 1839 онд Немцийн амьтан судлаач Т.Шванн ч амьтны бvтцийн талаар мен ийм дvгнэлтэнд хvрчээ. Ийнхүү 1838-1839 онуудад М.Шлейден, Т.Шванн нар емнех 200-аад жилийн туршид хуримталсан эсийн судалгааны дvнг нэгтгэж хоёр дvрэмтэй эсийн онолыг боловсруулсан байна.1. Бие махбодь эс болон түүний амьдралын vйл ажиллагааны бvтээгдэхүүнээс тогтох бегеед эс ургамал, амьтны бvтцийн vндсэн нэгж мен.2. Эсийн vржил ургамал, амьтны еселтийн vндэс болно.

Эсийн орчин үеийн онол

1. Эс бол амьд биеийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж бөгөөд амьд бие бүхэн эсээс бүрдэж, тэдгээр эсийн хоорондын харилцан үйлчлэлээр амьд бие махбодын эрхтэнүүд харилцан холбоотой ажилладаг.

2. Бүх амьд биеийн эс химийн бүрэлдэхүүн, бүтэц, үйл ажиллагаагаараа хоорондоо ижил байна.

3. Шинэ эс бүхэн эх эсийн хуваагдлаар бий болно

ЭСИЙН ОНОЛ

Page 6: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Эдийн түвшин

Тодорхой бүтэц, хэмжээ, байрлалтай, ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг эсүүд нийлж эдийг үүсгэнэ. Эдүүд эволюци хөгжлийн явцад олон эст бие махбодь үүсэхтэй хамт нэгэн зэрэг бий болсон. Олон эст бие махбодид эд нэгэн биеийн хөгжлийн явцад эсүүдийн ялгарах хөгжлийн үр дүнд үүсдэг. Эсүүдийн эдэд холбогдох механизм бүрэн тайлагдаагүй боловч амьтдад, хучуур, холбогч, булчингийн, мэдрэлийн, ургамалд хамгаалах, үндсэн, дамжуулагч зэрэг эдийг тодорхой ялгаж болно.

Page 7: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Эрхтний түвшин

Эгэл биетнүүдэд хоол боловсруулах, амьсгалах, ялгаруулах үйл ажиллагаа, хөдөлгөөн, үржил зэрэг нь янз бүрийн эрхтэнцэрүүдийн тусламжтайгаар явагддаг бол дээд хөгжилтэй боловсронгуй амьтдад эрхтний систем үүссэн байна. Гарал үүсэл нь нэг, бүтэц зохион байгуулалт нь ерөнхий, анатомын хувьд өөр хоорондоо хобоотой, бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа эрхтнүүд нийлж  эрхтний тогтолцоог үүсгэнэ. Хүний биеийн эрхтнүүд хэд хэдэн төрлийн тогтолцоог үүсгэнэ. Тэдгээрт хоол боловсруулах, ялгаруулах, амьсгалах гэх мэт тодорхой нэг үүрэгтэй эрхтний систем хөгжсөн байдаг.

Page 8: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Бие махбодийн түвшин

Ургамал, амьтны олон эст болон нэг эст бие махбодь энэ түвшинг үүсгэнэ. Генетикийн мэдээлэл хэрэгжсэний дүнд зөвхөн тухайн зүйлийн организмд байх бүтэц, үйл ажиллагааны онцлог шинж чанарууд хэлбэржин тогтдог нь энэ түвшний онцлог юм.

Page 9: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Популяцийн түвшин

Ургамал амьтан ганц нэгээрээ тусгаарлагдмал оршдоггүй, популяцид нэгддэг. Морфологи, физиологи, биохимийн байдлаараа удамшлын төсөөтэй, чөлөөтэй эвцэлдэн үр удмаа өгдөг тодорхой газар нутгийг эзлэн оршдог нэг зүйийн хэсэг бүлэг бодгаль биесийг популяци гэнэ. Нэг зүйл нэгээс эхлээд олон мянган популяцид хуваагдаж болдог. Популяци нь эволюцийн анхан шатны нэгж юм. Популяцид эволюцийн энгийн, анхан шатны өөрчлөлтүүд явагдаж дасан зохицох хэлбэрүүд боловсордог.

Page 10: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Зүйлийн түвшин Зүйл хэмээх нь тухайн амьтан, ургамлын төрөл янзыг

илэрхийлэх биологийн ангилалын эцсийн нэгж. Жишээлбэл бүх Саарал чоно (Canis lupus) хэмээх нэг зүйлийн амьтан бол хүн (Homo sapiens)гэсэн өөр зүйл амьтан мөн. Зүйлчлэн хуваахын нэг чухал үндэс нь хүнээс хүн, шонхроос шонхор төрж, үрждэг тул өөр хоорондоо чөлөөтэй үржилд орох боломжтой хэсэг бүлэг амьд биесийг нэг зүйлд хамаарч байгаа бодьгал амьтад гэнэ. Зүйл бол тухайлсан нэгэн амьд биет, жишээлбэл саарал чоно нэг зүйл бол түүнтэй төстэй боловч яг ижил биш жакал бас нэгэн тустай зүйл болох бол хоёул хамтдаа нэгэн ижил төрөлд багтана. Цаашлаад бүх төрлийн чоно нэмээд бүх төрлийн үнэгийг багтаасан нэг овогт багтах ба уг нийтлэг овгийг нохдын овог хэмээдэг. Энэ мэтчилэн бүх махан идэштэн амьтадыг багтаасан Махан идэштэний багт хамаарна. Махан идэштний баг нь бүх сүүгээр бойжигч амьтадыг багтаасан сүүгээр бойжигчидын анги, сүүгээр бойжигчидын анги нь бүх сээр нуруу буюу хөвчтэй амтадыг багаасан хөвчтөний хүрээнд хамаардаг. Хөвчтөний хүрээ нь амьтаны аймагт харьяалагддаг. Амьтаны аймаг нь ургамлын аймаг болон бусад аймгуудтай нийлж нийт амьд биесийг бүрдүүлнэ. Энэ мэтчилэн бүх амьд биес зүйлээс эхлэн бүлэглэн хуваагддаг.

Page 11: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Биоценозын түвшин

Тодорхой нутаг дэвсгэрийг эзлэн тархаж түүхэн урт хугацаанд бүрэлдэн тогтсон хоорондоо нарийн нягт холбоотой олон зүйлийн организмын нэгдлийг биоценоз буюу бүлгэмдэл гэж нэрлэнэ. Бүлгэмдлийн хэмжээ нь уур амьсгал, гадаад орчноос хамаардаг.

Page 12: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Экосистемийн түвшин

Экосистемд бие махбодийн нэг хэсэг, органик бодисыг үйлдвэрлэж, бусад нь түүнийг хэрэглэж, үлдсэн нь задалдаг. Энэ түвшинд бие махбодийн үйл ажиллагаатай холбоотой бодис энергийн эргэлтүүд хэрэгждэг. Биогеоценоз гэдэг нь бие биеэсээ харилцан хамаардаг бие махбодийн бүлэг хүрээлэн буй орчны биологийн бус хүчин зүйлүүдийн систем юм.

Page 13: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын дээрх түвшнүүд нь өөр хоорондоо диалектик нэгдэлтэй. Нэг түвшнээс нөгөөд дэвшин шилжихдээ өмнөхийнхөө үүрэг ажиллагааны үндсэн шинжийг хадгалахын зэрэгцээ шинэ бүтэц, ажиллагаа бүрэлдэн тогтож түүнтэй уялдан шинэ шинэ онцлог чанарууд бий болно.

ДҮГНЭЛТ

Page 14: амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин

НОМ ЗҮЙ- Кребс, К. 2000. Экологи- Гүрбадам, А. Биологи- Интрнэт эх сурвалж