Аян зохион байгуулах тухай

5
Аян зохион байгуулах тухай Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Стандартчлалын үндэсний зөвлөлийн 2011 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага” MNS 6285:2011 стандарт, НЭМГ-ын “Аян зохион байгуулах тухай” А/59 тоот тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ: 1. Мэдээллийн технологийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь сэдэвт аяныг 2015 оны 7-р сарын 1-ээс 2015 оны 11-р сарын 25-ны хооронд зохион байгуулсугай 2. Аяны удирдамжийг нэгдүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтааар тус тус баталсугай 3. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт даалгах нь: 3.1 Байгууллагын цахим хуудасны мэдээллийн баяжилт, үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх 3.2 Байгууллагын цахим хуудас, facebook, цахим шуудан ашиглан хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх 3.3 Аяны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг 2015 оны 11 сарын 25-ний дотор [email protected] хаягаар болон хэвлэмэл байдлаар ирүүлэх 4. Аяныг чанартай зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Эрүүл мэндийн нийгмийн ажилтан /Б.Довдон/-д даалгасугай. 5. Аяны үйл ажиллагаанд шаардагдах 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгийг хөтөлбөр төслийн дотоод урсгал зардлаас гаргахыг ахлах нягтлан бодогч /О.Золзаяа/-д зөвшөөрсүгэй

Transcript of Аян зохион байгуулах тухай

Page 1: Аян зохион байгуулах тухай

Аян зохион байгуулах тухай

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Стандартчлалын үндэсний зөвлөлийн 2011 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага” MNS 6285:2011 стандарт, НЭМГ-ын “Аян зохион байгуулах тухай” А/59 тоот тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Мэдээллийн технологийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь сэдэвт аяныг 2015 оны 7-р сарын 1-ээс 2015 оны 11-р сарын 25-ны хооронд зохион байгуулсугай

2. Аяны удирдамжийг нэгдүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтааар тус тус баталсугай

3. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт даалгах нь: 3.1 Байгууллагын цахим хуудасны мэдээллийн баяжилт, үйл

ажиллагааг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх 3.2 Байгууллагын цахим хуудас, facebook, цахим шуудан ашиглан хүн

амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх

3.3 Аяны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг 2015 оны 11 сарын 25-ний дотор [email protected] хаягаар болон хэвлэмэл байдлаар ирүүлэх

4. Аяныг чанартай зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Эрүүл мэндийн нийгмийн ажилтан /Б.Довдон/-д даалгасугай.

5. Аяны үйл ажиллагаанд шаардагдах 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгийг хөтөлбөр төслийн дотоод урсгал зардлаас гаргахыг ахлах нягтлан бодогч /О.Золзаяа/-д зөвшөөрсүгэй

6. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийг дэмжих албаны дарга /Д.Мөнх-Учрал/-д үүрэг болгосугай

ДАРГА Ж.ТАМИР

Ахлах нягтлан О.ЗолзаяаЭрүүл мэндийг дэмжих албаны дарга Д.Мөнх-Учрал

Page 2: Аян зохион байгуулах тухай

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын2015 оны ..дугаар сарын ...-ны өдрийн

....дугаар тушаалын хавсралт 1

МЭДЭЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ АЯНЫ УДИРДАМЖ

Зорилго Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, харъяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээллийн технологийн хөгжлийг эрчимжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэхЗорилт

ЭМТ болон харъяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн цахим хуудасны мэдээллийн баяжилтыг сайжруулж, ил тод байдлыг дээшлүүлэх

ЭМТ болон харъяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сайжруулах

Байгууллагын цахим хуудас, facebook, цахим шуудан ашиглан хүн амын дунд эрүүл мэндийн боловрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх

Хамрах хүрээЭМТ-ийн харъяа Өрхийн эрүүл мэндийн төвүүд Хугацаа2015 оны 7-р сарын 1-ээс 2015 оны 11-р сарын 25-ны хооронд Хамтран зохион байгуулагчид

Нийслэлийн эрүүл мэндийн газар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

Шагнал Шилдэг ӨЭМТ 1 шалгаруулж мөнгөн шагнал Шилдэг амбулатори 1 шалгаруулж мөнгөн шагнал тус тус шагнана

Шалгаруулах журам Байгууллагын цахим хуудасны загвар, үндсэн мэдээлэл (танилцуулга, үйл

ажиллагаа, санхүү, хүний нөөцийн ил тод байдал) мэдээллийн баяжилт, тогтмол ашигласан байдал (тоо, чанар), агуулга, хандалтын тоо зэргийг харгалзан үзнэ.

Хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал (Мэдээ, брошур, лекц, видео бичлэг) байршуулсан байдал.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын

Page 3: Аян зохион байгуулах тухай

2015 оны ..дугаар сарын ...-ны өдрийн....дугаар тушаалын хавсралт 2

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

№ Үйл ажиллагаа Хугацаа Хариуцах албан тушаалтан

Хяналт тавих

1. Байгууллагын цахим хуудасны мэдээллийн агууламжийг үнэлэх

2015.07.02 Б.Баяраа, IT инженер

ЭМДА-ны дарга

2. Харъяа амбулаторийн баг эмч нарт “Цахим мэдээллийн урсгал” сэдэвт сургалт зохион байгуулах

2015.07.06 Б.Баяраа IT инженер

ЭМДА-ны дарга

3. ӨЭМТ-ийн цахим хуудасны мэдээллийн агууламжийг үнэлэх

2015.07.022015.07.30

Б.Баяраа IT инженер

ЭМДА-ны дарга

4. ӨЭМТ-үүдийн ЭМНА-уудад зориулсан сургалт зохион байгуулах

2015.08.04 Б.Баяраа IT инженер

ЭМДА-ны дарга

5. Байгууллагын вэб хуудасны бүтэц, үйл ажиллагааг шинэчлэх

2015.08.012015.09.01

Б.Баяраа IT инженер

ЭМДА-ны дарга

6. ӨЭМТ-ийн танилцуулгыг шинэчлэх, ЭМТ-ийн вэб хуудсанд байршуулах

2015.07.03 Б.ДовдонЭМНА, МССМ

ЭМДА-ны дарга

7. ӨЭМТ-ийн цахим хуудасны хөтлөлт эрчимжүүлэх, хяналт тавих

2015.09.012015.10.062015.11.03

Б.Баяраа IT инженер

ЭМДА-ны дарга

8. Тайлан хүлээж авах 2015.11.25 Б.Баяраа инженер

ЭМДА-ны дарга

9. Шилдэг ӨЭМТ-үүдийг шалгаруулах

2015.11.26 Б.Баяраа инженер

ЭМДА-ны дарга

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын2015 оны ..дугаар сарын ...-ны өдрийн

Page 4: Аян зохион байгуулах тухай

....дугаар тушаалын хавсралт 3

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨСӨВ

№ Шагналын нэр Өргөмжлөлийн үнэ

Үнэ бүхий зүйл Нийт

1. Шилдэг ӨЭМТ 15,000 35.000 50.0002. Шилдэг амбулатори 15.000 35.000 50.000

Нийт дүн 100,000