компьютерийн сүлжээний техник хангамж

12
Компьютерийн сүлжээний техник хангамж Мэдээлэл зүйн багш Ж.Жавзмаа
  • Upload

    -
  • Category

    Education

  • view

    622
  • download

    11

Transcript of компьютерийн сүлжээний техник хангамж

Page 1: компьютерийн сүлжээний  техник хангамж

Компьютерийн сүлжээний техник хангамж

Мэдээлэл зүйн багш Ж.Жавзмаа

Page 2: компьютерийн сүлжээний  техник хангамж

Сүлжээний техник хангамжийн орчин:

Сүлжээний карт, сүлжээний кабель болон бусад

хаб, модем, дахин дамжуулагч, замчлагч

хамгаалагч гэх мэт төхөөрөмжүүд орно.

Сүлжээний техник ажиллагаанд хэрэглэгддэг

коннектор, сүлжээний бахь, сүлжээний хэвийн

ажиллагааг шалгадаг тестер гэх мэт

төхөөрөмжүүд орно

Page 3: компьютерийн сүлжээний  техник хангамж

Сүлжээний топологи

• Сүлжээг хамгийн үр ашигтай найдвартай ажилгаатай зохион байгуулах загваруудыг сүлжээний топологи гэнэ.

• Топологи гэдэг нь грекээр топос-байр гэсэн үгнээс үүсчээ.

• Одон, цагриган, шугаман гэсэн 3 стандарт топологи байдаг.

Page 4: компьютерийн сүлжээний  техник хангамж

Цагриган топологи

Төхөөрөмжүүд нь хоорондоо битүү цагираг үүсгэх

маягаар холбогдож энэ топологийг үүсгэдэг.

Өгөгдлийн дамжуулалт нь зөвхөн нэг чиглэлд

хийгдэнэ. Нэг төхөөрөмж ажиллахаа боливол

сүлжээ ажиллахаа болино. 

Page 5: компьютерийн сүлжээний  техник хангамж

Одон топологи

Ямар нэгэн төхөөрөмж ажиллахгүй бол энэ нь

сүлжээний ажиллагаанд нөлөөлөхгүй. Шинээр

төхөөрөмж нэмж холбоход амар. Сүлжээн дэх

кабелийн гэмтлийг олж засахад хялбар байдаг.

Холбох төхөөрөмж ажиллахгүй бол сүлжээ

зогсоно.

Page 6: компьютерийн сүлжээний  техник хангамж

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Дахин дамжуулагч-Repeater

Хол зайнд кабелиар холболт хийхэд

дохиог өсгөх зориулалтаар ашигладаг.

Дотоод сүлжээнд UTP CAT5 кабелийг

хэрэглэдэг бөгөөд кабелийн дээд урт нь

100 метрээс хэтрэхгүй байх ёстой. Ийм

учраас 100 метрээс хол зайнд 2

компьютерийг холбохдоо энэхүү

төхөөрөмжийг хэрэглэдэг байна.

Page 7: компьютерийн сүлжээний  техник хангамж

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Гүүр-Bridge Зөвхөн 2 дотоод сүлжээг

хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сүлжээний ачааллыг хянах, нэг сүлжээний ачааллыг тухайн сүлжээнд барьснаар нөгөө сүлжээрүү гарах гарцыг чөлөөтэй болгох гол үүрэгтэй

Page 8: компьютерийн сүлжээний  техник хангамж

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Замчлагч-Router

Замчлагчийг ашигласнаар

интернэтийн сүлжээнүүдийн

хооронд мэдээллээ дамжуулах

боломж бий болгоно. Гол үүрэг нь

тухайн сүлжээнээс гарч буй

мэдээллийг хамгийн дөт замаар

хүргэх явдал. Өгөгдөл

дамжуулахдаа IP хаягыг

ашигладаг учир замчлагч гэдэг.

Page 9: компьютерийн сүлжээний  техник хангамж

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Хаб-Hub Дотоод сүлжээний гол тєхєєрємж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бєгєєд гол үүрэг нь сигналыг єсгєх явдал юм. Уг тєхєєрємжийн Repeater-с ялгагдах зүйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг байдаг учраас multi-port repeater гэж нэрлэдэг. Компьютерийг дотоод сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг hub-н нэг портонд, нєгєє үзүүрийг компьютер дэхь дотоод сүлжээний картанд залгадаг.

Page 10: компьютерийн сүлжээний  техник хангамж

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Свич-Switch Switch нь мэдээлэл дамжих явцад

тухайн мэдээллийн хүрэх дараагийн

цэг, түүнд хэрхэн хүрэх замыг нь зааж

өгөх зорилготой сүлжээний

төхөөрөмж юм. Хабын гүйцэтгэх

үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ 2

өөр компьютерийн нэгэн зэрэг

илгээсэн дохиог дотроо логик зам

үүсгэн саадгүй нэвтэрүүлдэг.

Page 11: компьютерийн сүлжээний  техник хангамж

Галт хана-Firewall Сүлжээг гадны халдлагаас

хамгаалдаг программыг Firewall

гэдэг. Үүнийг монгол хэлнээ галт

хана гэж орчуулж хэрэглээд байдаг.

Firewall нь нийтийн сүлжээ болон

компьютерийн систем рүү интернэт

холболтоор дамжин ирж байгаа

мэдээллийг шүүх шүүлтүүр бүхий

техник хангамжийн тєхєєрємж

буюу програм юм.

Page 12: компьютерийн сүлжээний  техник хангамж

Анхаарал тавьсанд баярлалаа