захиргааны шийдвэр

25
ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР /Захиргааны Ерөнхий хууль/ 2016 он Ц.Цэрэнжаргал, Э.Эрдэнцэцэг, Б.Сод-Эрдэнэ

Transcript of захиргааны шийдвэр

Page 1: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР /Захиргааны Ерөнхий хууль/

2016 он

Ц.Цэрэнжаргал, Э.Эрдэнцэцэг, Б.Сод-Эрдэнэ

Page 2: захиргааны шийдвэр

АГУУЛГА• Захиргааны акт • Захиргааны гэрээ • Захиргааны хэм

хэмжээний акт

АГУУЛГА

Page 3: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ АКТ

Page 4: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ АКТ

Захиргааны акт захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.

Захиргааны акт

Захирамжилсан үйл ажиллагаа хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Эс үйлдэхүй иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

Page 5: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ АКТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР

Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана. Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.

Захиргааны актын хэлбэр

Амаар Бичгээр Цахимаар эсхүл Техник хэрэгслийн

тусламжтайгаар

Page 6: захиргааны шийдвэр

БИЧГЭЭР ГАРГАХ ЗАХИРГААНЫ АКТ

ША

АРД

ЛА

ГА

Page 7: захиргааны шийдвэр

АМААР ГАРГАХ ЗАХИРГААНЫ АКТ

Захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол; Хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол; Эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол; Захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал захиргааны байгууллага амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулж болно.

Page 8: захиргааны шийдвэр

ЦАХИМААР, ЭСХҮЛ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР ГАРГАСАН ЗАХИРГААНЫ АКТ Ш

АА

РДЛ

АГА

Page 9: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ АКТЫГ МЭДЭГДЭХ

Гардуулах Факс Шуудан Цахимаар БусадУтас

Захиргааны актын мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцах бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна.

Page 10: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ АКТЫН МЭДЭГДСЭНД ТООЦОХ

Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа; Захиргааны актыг гардуулан өгч гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулснаар; Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа; Хуульд заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа.

Page 11: захиргааны шийдвэр

Захиргааны акт дээрх журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно.

Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны акт үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.

Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй.

ЗАХИРГААНЫ АКТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

Page 12: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ АКТ ИЛТ ХУУЛЬ БУС БОЛОХ

Page 13: захиргааны шийдвэр

Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.

Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.

Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.

ИЛТ ХУУЛЬ БУС ЗАХИРГААНЫ АКТ

Page 14: захиргааны шийдвэр

ХУУЛЬ БУС ЗАХИРГААНЫ АКТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

Page 15: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАХ АЖИЛЛАГААГ ДАХИН ХИЙХ

Хаяглагдсан этгээд нь өргөдөл, гомдлын шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах үндэслэл бий болсныг мэдсэнээс хойш 3 сарын дотор гаргана.

Page 16: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ГЭРЭЭ

Page 17: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ГЭРЭЭ

Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно. Захиргааны гэрээг бичгээр байгуулна.

Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно. Үүнд: 1.Төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд;2.Захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд;3.Дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд;4.Концессын харилцаанд;5.Хуульд заасан бусад харилцаанд.

Захиргааны гэрээ

Page 18: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ГЭРЭЭ ИЛТ ХУУЛЬ БУС БОЛОХ

Захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;

Эрх зүйн чадваргүй этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн;

Захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан;

Аль нэг тал нь эрх зүйн чадамжгүй;

Захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус;

Насанд хүрээгүй хүний зөвшөөрлийг авах шаардлагыг зөрчиж байгуулсан;

Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан;

Хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус;

Захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан;

Талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан;

Захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан;

Хуульд заасан хэлбэрийг зөрчсөн;

Илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий;

Төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан.

Page 19: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЦУЦЛАХ

Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байх бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ.

Page 20: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ

Page 21: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ

Захиргааны хэм хэмжээний акт хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.

Захиргааны хэм хэмжээний акт

Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

Page 22: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТАД ТАВИХ ШААРДЛАГА

ША

АРД

ЛА

ГА

Page 23: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛ БЭЛТГЭХ, САНАЛ АВАХ

Page 24: захиргааны шийдвэр

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ БАТЛАХ, ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.

Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын 10 өдрийн дотор Хууль зүйн яамд хүргүүлэн хянуулж, бүртгүүлнэ.

Хууль зүйн яамнаас захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, бүртгэсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөнө.

Page 25: захиргааны шийдвэр

АНХААРАЛ ХАНДУУЛСАНДБАЯРЛАЛАА.