МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

7
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол улсын төсөв, төсвийн захирагчдын эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн бүртгэл, төсвийн гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Төсвийн хууль тогтоомж 2.1. Төсвийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Төвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл. Төсөв, түүний бүрэлдэхүүн 3.1. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын төсөв гэнэ. 3.2. Монгол улсын нэгдсэн төсөв нь Монгол улсын төсөв болон орон нутгийн төсвөөс бүрдэнэ. 3.2.1. Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрдүүлэн, зарцуулах төсвийг Улсын төсөв гэнэ. 3.2.2. Иргэдийн-Төлөөлөгчдийн хурлаас баталсан, аймаг, нийслэл /сум, дүүрэг/-ийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ. 4 дүгээр зүйл. Төсвийн жил Төсвийн жил тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

description

 

Transcript of МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

Page 1: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол улсын төсөв, төсвийн захирагчдын эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн бүртгэл, төсвийн гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Төсвийн хууль тогтоомж 2.1. Төсвийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Төвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл. Төсөв, түүний бүрэлдэхүүн 3.1. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын төсөв гэнэ. 3.2. Монгол улсын нэгдсэн төсөв нь Монгол улсын төсөв болон орон нутгийн төсвөөс бүрдэнэ. 3.2.1. Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрдүүлэн, зарцуулах төсвийг Улсын төсөв гэнэ. 3.2.2. Иргэдийн-Төлөөлөгчдийн хурлаас баталсан, аймаг, нийслэл /сум, дүүрэг/-ийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ. 4 дүгээр зүйл. Төсвийн жил Төсвийн жил тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

Page 2: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

5 дугаар зүйл. Төсвийн захирагч 5.1. УИХ болон тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төсвийг тайлант хугацаанд захиран зарцуулах, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, гүйцэтгэлийг гаргаж тайлагнах үүрэг бүхий төрийн захиргааны болон төсөвт байгууллагын зохих эрх олгогдсон албан тушаалтныг Төсвийн захирагч гэнэ. 5.2. Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэж ангилна. 5.3. Төсвийн захирагчийн хүлээх эрх, үүргийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна. 6 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүрэгтэй: 6.1.1. төсвийн төслийн талаарх төсвийн эрх захирагчид, төсөвт байгууллагын төсвийн төсөөллийг хүлээн авч хянах, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн нэгтгэн боловсруулах. 6.1.2. төв, орон нутгийн санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах. 6.1.3. төсөвт байгууллагуудад мөрдөгдөх нийтлэг заавар, журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн боловсруулж, баталж мөрдүүлэх. 6.1.4. төсвийн байгууллагуудын харилцах дансны байршил, дансны бүтэц, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх 6.1.5. төсвийн ерөнхий захирагчийн өөрийн орлогын зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргуулан авах 6.1.6. санхүүгийн жилийн явцад эдийн засгийн гадаад, дотоод орчны өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт хийх тодотголыг боловсруулах. 6.1.7. төсөвт байгууллагад олгогдсон төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн сангийн өдөр тутмын гүйлгээг зохион байгуулж тайланг гаргуулан авах. 6.1.8. тухайн жилийн төсвийг баталсан хууль болон төсвийн ерөнхийлөн захирагчийн байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг

Page 3: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

үндэслэн төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарийг батлан мөрдүүлэх. 6.1.9. Улсын Их Хурлаас баталсан тухайн жилийн төсөв болон төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангилал, задаргаагаар эрхэлсэн сайд нарт хуваарилан хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих. 6.2. Зээлийг эргүүлж төлөх баталгааг Засгийн газрын зөвшөөрснөөр Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. Төсвөөс нэмэгдэл санхүүжилт шаардагдах гэрээ, хэлэлцээрийг зөвхөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн гишүүний зөвшөөрснөөр байгуулна. 7 дүгээр зүйл. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх 7.1. Тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь: 7.1.1. аймаг, нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай 7.1.2. сум, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхий захирагчтай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Төсвийн орлого, зарлага

8 дугаар зүйл. Төсвийн орлого 8.1. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогыг Төсвийн орлого гэнэ. 8.2. Төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ: 8.2.1. татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тодорхойлсон албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ. 8.2.2. татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг

Page 4: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ. 9 дүгээр зүйл. Улсын төсвийн орлого

9.1. Улсын төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

9.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын орлого 9.1.2. нэмэгдсэн өртгийн албан татвар 9.1.3. онцгой албан татвар 9.1.4. гаалийн албан татвар 9.1.5. автобензин, дизелийн түлшний албан татвар 9.1.6. ашигт малтмал /алт/-ны нөөц ашигласны төлбөр 9.1.7. ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах

лицензийн төлбөр 9.1.8. хүн амын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар

9.2. Улсын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ: 9.2.1. төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын

төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг 9.2.2. төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон

борлуулсны орлого 9.2.3. хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох бусад орлого 9.3. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн

бүрэлдэхүүн байна. 10 дугаар зүйл. Орон нутгийн төсвийн орлого 10.1. Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлого дараах орлогоос

бүрдэнэ: 10.1.1. хотын албан татвар 10.1.2. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10.1.3. газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто

тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 10.2. Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараах

орлогоос бүрдэнэ: 10.2.1. орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын

төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг 10.2.2. орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон

борлуулсны орлого, хүү, торгуулиын орлого 10.2.3. улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат

бүтээгдэхүүний санхүүжилт,

Page 5: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

10.2.4. хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох бусад орлого

10.3. Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараах орлогоос

бүрдэнэ: 10.3.1. Монгол улсын хүн амын орлогын албан татварын тухай

хуулийн дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад.

10.3.2. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 10.3.3. бууны албан татвар 10.3.4. улсын тэмдэгтийн хураамж 10.3.5. агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих

зөвшөөрлийн хураамж 10.3.6. ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох

зөвшөөрлийн хураамж 10.3.7. байгалийн ургамал ашигласны төлбөр 10.3.8. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны

төлбөр 10.3.9. түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 10.3.10. ус, рашаан ашигласны төлбөр 10.3.11. орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил

үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар

10.4. Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:

10.4.1. орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

10.4.2. орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

10.4.3. хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

11 дүгээр зүйл. Төсвийн зарлага 11.1. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс

төсвийн эрх захирагчдын үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг Төсвийн зарлага гэнэ. 11.2. Төсвийн хөрөнгийн хуваарилалт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлан гаргахтай холбогдсон харилцааг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.

11.3. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

12 дугаар зүйл. Төсвийн орлого, зарлагын ангилал

Page 6: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

12.1. Монгол улсын төсвийн орлогыг дараах байдлаар ангилна: 12.1.1. татварын нэр төрлөөр, 12.1.2. төсвийн орлогын нэр төрлөөр, 12.1.3. төсвийн орлогыг төвлөрүүлэгч байгууллагаар 12.2. Монгол улсын төсвийн зарлагыг дараахь байдлаар ангилна: 12.2.1. эдийн засгийн ангиллаар хуваарилсан төсөв 12.2.2. бүтээгдэхүүний ангилалаар ангиар хуваарилсан төсөв 12.2.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв 12.2.4. төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар харъяалуулсан

байгууллагын төсөв; 12.3. Төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангиллыг Засгийн газар

тогтоож, батална. 12.4. Энэхүү ангиллыг төсвийн зохих шатны эрх захирагчид дагаж

өмрдөх үүрэгтэй. 13 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сан

13.1. Засгийн газрын захиран зарцуулах эрхийн хүрээнд Засгийн

газрын нөөц хөрөнгө, болзошгүй зардлын эрсдэлийн сан зэргийг улсын төсвийн бүрэлдэхүүн хэлбэрээр, Улсын Их Хурлын зөвшөөрлөөр байгуулан зарцуулж болно.

13.2. байгалийн гэнэтийн аюул, гамшигт үзэгдэл болон гадаад, дотоод зах зээлийн орчны нөлөөллийн улмаас нийт эдийн засаг, улсын төсөвт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор жил тутам дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний эрсдэлийн санг байгуулж болно.

13.3. Засгийн газрын нөөц хөрөнгө, болзошгүй зардлын эрсдэлийн санг бүрдүүлэх, зарцуулах, хуваарилагдаагүй зардлыг зарцуулах журмыг хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

14 дүгээр зүйл. Төсвийн өдөр тутмын гүйлгээг гүйцэтгэх

14.1. Монгол улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ. 14.2. Төрийн сангийн дансыг Монголбанк болон түүний харъяа

салбарууд, арилцааны банкуудад байршуулж болно. 14.3. Улсын төсвийн орлого, зарлагын холбогдох зарим гүйлгээг

Монголбанк, бусад банк холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ. 14.4. Орон нутгийн төсвийн орлого, зарлагын тэнцэл хангагдаагүй

нөхцөлд шаардлагатай аймаг, нийслэлийн төсөвт улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

Page 7: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

14.5. Төсвийн тэнцэлтэй холбогдуулан доод шатны төсвийн орлогын тодорхой хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно.

15 дугаар зүйл. Төсвийн гүйцэтгэлийн тайлагнал

15.1. Засгийн газар улсын төсөв /үүний дотор Засгийн газрын тусгай

сан, хуваарилагдаагүй зардал/-ийн гүйцэтгэлийг бүтэн жилээр гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

15.2. Улсын төсвийн гүйцэтгэлийг тайлагнах журмыг төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.

16 дугаар зүйл. Төсвийн бүртгэл 16.1. Монгол улсын төсвийн бүртгэл нь Засгийн газрын санхүүгийн

бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байна. 16.2. Монгол улсын төсвийн бүртгэлийн стандарт, ангилал, аргачлал,

зааврыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, батална.

16.3. Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн талаарх журам, заавар, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.

17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох 17.1. Энэ хуулийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР