Сэдэв:Хонь тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх,...

45
Сэдэв:Хонь тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт ХААИС-БНМС, Бүтээгдэхүүн судлалын тэнхмийн багш (MS.c) Л.Норовсүрэн

description

Сэдэв:Хонь тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт. ХААИС-БНМС , Бүтээгдэхүүн судлалын тэнхмийн багш (MS.c) Л.Норовсүрэн. Дэлхийн ноос бэлтгэлийн нөөц. Дэлхийн хэмжээгээр 1.0 тэрбум толгой хонин сүрэгтэй - PowerPoint PPT Presentation

Transcript of Сэдэв:Хонь тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх,...

Page 1: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Сэдэв:Хонь тэмээний ноосонд,анхан шатны тордолт хийх, ноосны

ангилалт

ХААИС-БНМС, Бүтээгдэхүүн судлалын тэнхмийн багш (MS.c) Л.Норовсүрэн

Page 2: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Дэлхийн ноос бэлтгэлийн нөөц

Малын гаралтай түүхий эдэд гол төлөв таван хошуу мал, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн багтдаг. Монгол орны хувьд хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ний 20 гаруй хувийг эзэлдэг .

Монгол улсын хонин сүрэг-2010 оны жилийн эцсийн тооллогоор 14.5 сая толгой хоньтой.

Жилийн дунджаар - 18.8 мян.тн ноос бэлтгэдэг.

Бэлтгэсэн ноосны 28.6 хувийг үндэсний үйлдвэрүүд боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үлдсэн 71.4 хувийг анхан шатны боловсруулалт хийгдэн гадагш худалдаалагддаг.

2

Монгол улсын ноос бэлтгэлийн нөөц

Дэлхийн хэмжээгээр 1.0 тэрбум толгой хонин сүрэгтэй Жилд дунджаар 1.3 сая.тн ноос боловсруулан эцсийн

бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 900.0 мян.тн түүхий болон угаасан ноосыг худалдан борлуулдаг.

Page 3: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

3

НООСОН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Малын гаралтай ноосон ширхэгт

түүхий эдийн нөөц:

-Хонины ноос 15000 тн-Ноолуур 4500 тн-Тэмээний ноос 1000 тн

Page 4: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Ноос боловсруулах үйлдвэрийн өнөөгийн байдал

4

Нийт 73 үйлдвэр

Page 5: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

• պ人 àæ àõóéí ãàðàëòàé áàðàà ò¿¿õèé ýäèéí áèðæèéí àðèëæààíä îðîëöîõûí òóëä ò¿¿õèé ýä áýëòãýã÷ õîðøîîíû ãèø¿¿ä, ìàëчèä маань

• тóõàéí ¿åèéí çàõ çýýëèéí ¿íý õàíøèéã ìýäýýëëèéí òåõíîëîãèä ñóóðèëñàí öàõèì ñ¿ëæýýãýýð íàéäâàðòàé ìýäýýëëèéí íýãäñýí ñàíãààñ àâäàã áàéõ.

• çàõ çýýëä íèéë¿¿ëýõýýð áýëòãýñýí ººðèéí íîîñ, íîîëóóð түүхий эдийн òàëààð тодорхой ìýäýýëýë, ìýäëýãòýé áàйвал нь çàõ çýýëèéí áîäèò õàíøàà𠺺ðèéí á¿òýýãäýõ¿¿íýý áîðëóóëàõ áîëîìæòîé áîëíî.

Page 6: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Малаас гарах төрөл бүрийн түүхий эдийг улсын бэлтгэлд тордон тушаах, стандартад тохироогүйг боловсруулан хэрэглэх нь зүйтэй юм. Сайн чанарын түүхий эд бэлтгэхийн гол үндэс нь малын үүлдэр угсаа, яс чанарыг сайжруулах, эрүүл чийрэг, жилийн турш тарган байлгах, ноос ноолуурт анхан шатны тордолтыг зөв хийх явдал юм. Монгол улсад: 1. Монгол2. Байдраг3. Баяд4. Говь-Алтай5 "Vзэмчин" vvлдэр6 "Сартуул" vvлдэр7. Дархад8. Барга9. "Сутай" омог10. Хотонт11."Тамир"vvлдрийн хэсэг12. "Керей" vvлдэр13. "Торгууд" vvлдрийн хэсэг

Page 7: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол хонины ноос дулаан хадгалдаг, бат бөх чанартай, удаан эдэлгээтэй, байгалиасаа галд тэсвэртэй, хиртэлт, элэгдэлт багатай, үс нь сэргэх чадвар сайтай зэрэг шинж чанаруудаараа ямар ч нийлэг материалуудаас илүү давуу чанартай.

7

Page 8: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

1.1. Хонь хяргах хугацаа

Хонины ноос хяргах хугацааг тухайн жилийн•байгаль цаг уурын нөхцөл •өвс ногооны гарц •зуншлагын байдал•ноосны хөөрөлт, зунгаг суултыг харгалзан 6-р сарын эхний 10 хоногт багтаан хяргах нь тохиромжтой

8

Page 9: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

1.1. Ноос бэлтгэхэд анхаарах асуудлууд

1-рт ноос бэлтгэх хугацааг зөв сонгох 2-рт ноос хяргах багажийг зөв сонгох, технологийн дагуу зөв хяргах, ахарлаж хайчлахгүй байх, ахарлаж хайчилсан ноос нь үйлдвэрт гологдол гарахад хүрдэг 3-рт ноос хяргалтын бэлтгэл ажлыг хангах 4-рт бэлтгэсэн ноосыг стандартын дагуу ангилж, бэлтгэж, савлах, хадгалах, тээвэрлэх

9

Page 10: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

•Хавар эрт ноос бэлтгэхэд ноос хэвийн зунгаг суугаагүй байдаг нь хяргахад бэрхшээлтэй, гараар барьж үзэхэд хатуу, уян хатан чанар, гялалзах өнгө нь муу байдаг

•Хонины үргэлж ноосны зах, гэдэсний ноос зэрэг нь шарласан байдаг тул түүнийг хяргалтын үед өөр шуудайд савлах

10

Page 11: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

•хонийг хяргахдаа эхлээд хяргахад төвөгтэй гэдэс, толгой, хонго, цавь сүүлний ноосыг гар хайчаар урьдчилан хяргавал тохиромжтой.

Page 12: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Хонины уртын ноосыг цахилгаан агрегат ба гар хайчаар хяргана.

Гар хайч Цахилгаан хайч

12

Page 13: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Хяргалтын явцад юуг анхаарах вэ?

Хонийг ноосны чанар байдлаар нь ангилан, суурилж, хяргалтанд оруулах ба тусгай байр саравчинд ноосыг бохирдуулахгүй, цэвэр газар, вандан буюу дэвсгэр дээр хяргана.

Хонины ноосыг хөрстэй нь буюу хэгэж зажлуулан гэмтээлгүй, жигд, доогуур хяргасан байна.

Хяргах үедээ хонины хонго гуя, цавины бохирдсон ноосыг тусад нь хяргаж, бутархай ноостой савлана

Хониноос хяргаж авсан үргэлж ноосыг гадна талаас нь дотогшоо хумьж, хуйлж эвхэнэ

Бүдүүн, бүдүүвтэр ноост хонины ноосыг хөөрч хөндийрөөгүй үед унжиж санжсан хэсгийг хяргахгүй зулгаах аргаар авсан байж болно.

Бороотой өдөр буюу нойтон газар хонийг хяргаж болохгүй

13

Page 14: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Ноосны чанарт юу нөлөөлөх

вэ?

Ноосыг зөв хяргах, хадгалах, боловсруулах зэрэг дараалсан бүх ажиллагаанаас ноосны

чанар ихээхэн хамаарна.

ноосны гэмтэл нь хонины арчилгаа маллагаа муу, хужир ус дутагдах хамуурах, хачиг, хувалзанд баригдаххэт давчуу халуун байр хашаанд байлгаххяргах хугацаа алдах, ноосны унжсан хэсгийг тухай бүр аваагүй, хавар харгана зэрэг өргөстэй модлог ургамалтай бэлчээрт удаан маллах зэрэг олон шалтгаанаас үүсдэг

Page 15: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

15

Дулааны улиралд хашиж хот хэвтрийг сэлгэхгүй удааснаас шарлаж ноосны чанар нь мууддаг.

Шавхайд шарласан ноос угаагдахгүй будагдах нь муу болох ба бүтээгдэхүүний чанарт муу нөлөөтэй учир малчид хониныхоо ноосыг шарлуулахгүйг хичээх нь чухал.

Хашаа байрны шавхайг үргэлж арилгаж цэвэр байлгах нь сайн чанарын ноос авах нөхцөл нь болдог.

Page 16: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

замын хар, тосон будаг болон зориулалтын бус тэмдгэлгээг хийхгүй байх

хонийг тэмдэглэх хэрэг гарвал чих, дух, дагзан дээр нь тусгай зориулалтын будгаар тэмдэглэх нь зүйтэй

Page 17: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Ноосны чанарт хамгийн сөргөөр нөлөөлж буй 2 дахь зүйл нь:

Тосон будаг, битумаар бохирдсон ноос

17

Page 18: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тосон будаг, битумтай ноос

100 кг бохир ноос

18

Жилд 3800,0тн бэлтгэхэд 87.4 тн ноос будаг, битумаар бохирдож ашиглагдахгүйгээр шууд хаягддаг. Энэ нь бэлтгэсэн ноосноос 80,0-90,0 орчим сая.төг-ийн ноос хогонд хаягдаж байгаа явдал юм.

2.3% буюу

2.3 кг

Page 19: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт
Page 20: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Ноосонд тохиолдох гэмтэлүүд

Хамууны гэмтэл: Хамуу бол бүх төрлийн мал, амьтад болон хүнд халдварладаг арьсны ужиг халдварт өвчин юм. Энэ нь ноосны чанарт хортой нөлөө үзүүлж гэмтээдэг байна. Өвчин үүсгэгч нь хамууны хачгууд юм. Хамуу үүсгэгч өөр өөр бөгөөд мал амьтанд харилцан адилгүй шинж тэмдэгтэй хамуу өвчин үүсгэнэ.

Үүнд: Загатнуур хамуу тусвал малын толгой, хүзүү цээжний хэсэгт өвчлүүлнэ.

•Арьсны хамуу тусвал ихэвчлэн хүзүү, сэрвээ, нуруу, сүүлний орчинг өвчлүүлнэ.

•Арьс идэгч хамуу тусвал ихэвчлэн бэрэвхий, сага, борви орчимд өвчлүүлнэ.

Page 21: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Хамуу өвчин улс орны эдийн засагт асар их хохирол учруулдаг

Үүнд:•Олон тооны малыг хамруулан өвчлүүлж, амьдын жин 20-22 хувь,ноосны ашиг шим 50 хүртэл хувиар буурна.

•Малын байр, хашаа саравч, хэвтэр, бууц, ус бэлчээр, тоног хэрэгсэл зүйлүүдийг бохирдуулж халдварын голомттой болгоно.

•Хамуутай тэмцэх арга ажиллагаанд үлэмж хэмжээний хөрөнгө шаардлагатай.

•Хамуу бол зөвхөн мал амьтдыг өвчлүүлээд зогсохгүй хүнд дамжин халдварлана.

•Хамуу өвчинтэй газраас бүтээгдэхүүн нийлүүлэлт саатна.

•Хамуугаар өвчилсөн малын арьс, ноос чанарын хувьд хангалтгүй үзүүлэлттэй болно.

Page 22: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Хамууны хачгууд гадны орчинд тэсвэрлэх талаараа харилцан адилгүй, нарны халуун илч, хуурай салхи, халуун хүйтний эрс хэлбэлзэлийг тэсвэрлэх зэрэг нь хамууны хачигт муу нөлөөтэй байдаг. Харин дулаан чийгтэй орчинд удаан амьдарч чаддаг. Загатнуур хамуу үүсгэгч хачиг гадны орчинд тэсвэрлэх талаараа муу, хуурай, халуун цагт хэд хоногийн дараа үхнэ. Чийгтэй зохицсон газарт 15-18 хоног, бүр сайн зохицсон газарт 30 хоног хүртэл амьд байж чадна. Арьсны хамуу үүсгэгч хачиг гадны янз бүрийн нөхцөлд тэсвэрлэж амьдрах талаараа бусад төрлийн хачигаас илүү тэсвэртэй бөгөөд 20-60 хоног амьд байж чадна. Хамууны хачиг чийгтэй дулаан хашаа саравч, хэвтэрт хоёр сар, өвс ногоонд 14 хоног, үс ноосонд 30 хоног, өвчтэй хонины арьсанд 21 хоног хаг хогжруу зэрэгт 6 хоногт ус, малын шээсэнд 3-4 хоног амьдарч чадна.

Хамууны хачгууд түүний амьдрах хугацаа

Page 23: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Халдварлах зам

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу хийгдсэн, мал эмнэлэг ариун цэврийн арга хэмжээ авч чадаагүй, өвчтэй малыг тусгаарлаагүй, малын ус бэлчээр хашаа саравч, бууц хэвтэр, тоног хэрэгсэлд ариутгал хйигээгүй нөхцөлд халдварлана. Өвчтэй мал арчлан маллагч хүн хувийн ариун цэврийг сайтар сахихгүй бол өөрөө өвчлөхөөс гадна эрүүл хүнд халдааж байдаг. Хамуурсан хонины арьсны ердийн ажиллагаа эрс өөрлөгддөгөөс болж ноосны ургалт саатан нарийсч үсний ширхэгүүд нь сийрэгшдэг.Хамуутай хонины ноосны ургалт саатсанаас зохих уртдаа хүрч чаддаггүй ба арьсан дахь тосны болон хөлсний булчирхайн ажиллагаа ихээр өөрчлөгдөж түүнээс гарч байгаа хамууны шингэн зүйл ноосыг хооронд нь наалдуулан хатааж хатууруулдаг нь ноос угаах ажиллагааг хүндрүүлнэ. Хамуурсан хонины арьс дайртаж ноосондоо наалдсан байх тул түүнийг салгахад бэрхшээлтэй байдаг. Хамуутай хонины ноос бөөнөөрөө гээгдэж зарим мал нүцгэрэх тохиолдол гардаг.

Page 24: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Малд хамууны сэжиг мэдэгдсэн даруйд мал эмнэлэгийн байгууллагад даруй мэдэгдэж шаардагдах арга хэмжээг түргэн хугацаанд авахуулахНарийн ноост хонь, нутгийн монгол хонийг бодвол амархан халдварлаж өвчилнө. Хамуугаар өвчилсөн хонины арьс эхлээд улайж, энэ нь цэврүү болон хувирч цаашид хагаран шингэн зүйл гардаг. Хамуутай хонь өвчлөлтийн процесс явагдах үед ихээр загатанадгаас элдэв юм шөргөөснөөс шархыг улам даамжруулдаг.

Хамуутай хэрхэн тэмцэх вэ?

Хамуутай тэмцэх гол арга хэмжээ бол сүргийн дотор хамуу нэгэнт гарсан хойно эмчлэх бус харин түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөтэй зохиох хэрэгтэй.

Page 25: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Хамуунаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авбал зохино.

Дулааны улиралд бүх малыг хамууны угаалганд хамааруулах.Хамуутай малыг эрүүл мал сүргээс тусад нь бэлчээрлүүлж хариулах.Хамуутай малын суурьт ажиллаж байгаа хүмүүсийг эрүүл малын суурь дээр очихыг хориглоно.Хонийг өвөлийн байранд оруулахын өмнө уг байрыг сайтар ариутган цэвэрлэсэн байх.Эрүүл малын суурьт ямар нэг сэжиг бүхий мал илэрвэл тэр даруйд нь тусгаарлах хэрэгтэй. Хонийг хяргахын өмнө бүх хонинд мал эмнэлгийн үзлэг хийж хамууны сэжиг байгаа эсэхийг шалгаж үзээд хамууны сэжиг бүхий малыг хамгийн сүүлд нь угаалганд оруулж бүх зүйлийг сайн ариутгах.

Page 26: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Мал тус бүрт мэл эмнэлэгийн үзлэг хйиж хамууны сэжиг бүхий хонийг ялгаж эмчлэх буюу гурван долоо хоног тусад нь байлгаж шалгаад эцэст нь хамууны шинж тэмдэг илрэхгүй бол тэр сүргийг эрүүл хэмээн үзээд бусад эрүүл сүрэгтэй нийлүүлж болно.

Хамууны угаалгыг хонь хяргасны дараа эхний сард багтаан мал эмнэлэгийн дүрмийн дагуу хийж дуусгахХамууны угаалгын дүрмийг сайтар баримтлах хэрэгтэй ба 5-7 хоногийн зайтай хоёр дахин угаах бөгөөд анхны угаалтаар том хачиг нь үхэж өндөг нь үлдэнэ.

Өндөг нь 6 хоногийн дараа хагардаг тул хоёр дахь удаагийн угаалгаар өндөг сая устана. Угаалгын уусмалын концентрацийг нарийн баримтлах шаардлагатай бөгөөд хэрэв үүнийг ихэсгэвэл ноос шарлана. Уусмалын концентрацийг багасгавап хамууны эсрэг үйлчилгээг үзүүлж чадахгүй болно.

Page 27: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Ноосoнд анхан шатны боловсруулалт хийх

Хяргасан ноосонд өвс, ургамал, элс, шороо, будаг тосны бохирдолт ихтэй байдаг тул ноосыг стандартын дагуу өнгө зэрэг, төрөл чанараар нь ялган, хог, өтөг бууц, хагийг нь унагах, ноосонд наалдсан нарийн хог шороо зунгагийг угааж, ангилан ялгаж анхан шатны боловсруулалт хийх шаардлагатай 27

Page 28: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

1.2. Ноос бэлтгэлийн стандарт 1. Бэлтгэлийн ноосны нэр томъёо•Үргэлж ноос - багц туг үс нь хоорондоо нягт хэлхэлдсэн ноос•Багц үс (жигд ноос)-нэг төрлийн жигд нарийн, урт ижил үснээс тогтсон үзүүр уг нь тэгш хэлбэртэй хэсэг ноос•Туг үс (жигд биш ноос) - ноолуур, завсрын үс, сор хялгас агуулсан, уг нь өргөн, үзүүр нь нарийн хэсэг ноос•Бут ноос - жижиг, хэсэг хэсгээрээ салсан ноос•Нарийн ноос - багц үс нь дан ноолуураас тогтсон, нарийн, зөөлөн угаасаа үзүүр хүртэл хэвийн атираатай, бат бэх, хэвийн зунгагтай ноос•Нарийвтар ноос-багц үс нь ноолуур, завсрын үснээс тогтсон, жигд долгиотсон атираатай, нарийн, уян хатан, бат бэх, багц үсний үзүүр нь хуурайвтар, хэвийн зунгагтай байна

28

Page 29: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

•Бүдүүвтэр ноос-ноолуур, завсрын үс, сор үснээс тогтсон жигд биш, уян хатан, бөх бат чанартай, бага атираатай, хэвийн зунгагтай ноосонд хонго, хээлүүр, хүзүүний ноосонд бага зэрэг ямаан үс тохиолдох ноос•Бүдүүн ноос-ноолуур, завсрын үс, сор үс, ямаан үснээс тогтсон, туг хэлбэртэй жигд биш тогтоцтой ноос нь уян хатан, бөх бат чанартай, хэвийн зунгагтай ноос•Хурганы бүдүүвтэр ноос- 5-6 сартай хурганаас хяргаж авсан бүдүүвтэр ноосны шаардлага хангасан ноос•Хурганы бүдүүн ноос-туг үсний үзүүр нь бага зэрэг цагиргалсан, туг үс нь өөр хоорондоо холбогдоогүй, зөөлөн бохирдол багатай, зунгаг ихтэй, бутархай байдалтай бүдүүн ноосны шаардлага хангасан ноос•Гэмтэлтэй ноос-хагтай, хэвийн өнгөө алдаж, ширхэг нь дундуураа буюу хоёр үзүүрээрээ нарийсаж, тасархайтсан ноос

29

Page 30: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

•Шарласан үргэлж ноос - Үргэлж ноосны талбайн буюу багц туг үсний уртын гуравны нэгээс дээш хэсэг нь үндсэн өнгөө алдаж шарласан ноос

•Шарласан бутархай ноос - Малын хашаа, хороонд унасан, шивх, бууц, шавхайгаар бохирдсон бут ноос

•Бутархай ноос - Хонины хөл, хээлүүр, толгойн хэсгийн багц, туг бут ноос

•Даахь ноос - Ноосны багц, туг үснүүд өөр хоорондоо ширэлдэж, гараар урж таслахад хялбар биш, сэмрэхгүй бут хэсгээр тасарч урагдах ноосыг хэлнэ.

30

Page 31: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Төрлөөр

Нарийн

Нарийвтар

Бүдүүн

Бүдүүвтэр

Өнгөөр

Цагаан

Цайвар

Өнгийн

Чанараар

Нэгдүгээр анги

Хоёрдугаар анги

Гуравдугаар анги

Гадаад байдлаар

Хэвийн үргэлж

Доод ангийн

2. Ангилал

31

Хонины ноосыг MNS33-2007 стандартын дагуу ангилж бэлтгэнэ.

Page 32: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Хонины үргэлж ноос гадаад байдал

Хонины үргэлж ноос гадаад байдал

Хэвийн үргэлж ноос: Үргэлж ноосон дахь хялбар ялгагдах ба хялбар арилахгүй хог, зангуу, шивээ, өргөс болон бусад бохирдлогын хэмжээ нарийн, нарийвтар үргэлж ноосны нийт талбайн буюу жингийн 10%-иас, бүдүүн бүдүүвтэр ноосонд 5%-иас ихгүй байна.

Хэвийн үргэлж ноос: Үргэлж ноосон дахь хялбар ялгагдах ба хялбар арилахгүй хог, зангуу, шивээ, өргөс болон бусад бохирдлогын хэмжээ нарийн, нарийвтар үргэлж ноосны нийт талбайн буюу жингийн 10%-иас, бүдүүн бүдүүвтэр ноосонд 5%-иас ихгүй байна.

Шарласан ноос: Үргэлж ноосны талбайн болон үсний уртын гурваны нэгээс дээш хувь нь үндсэн өнгөө алдаж шарласан ноос байна.

Шарласан ноос: Үргэлж ноосны талбайн болон үсний уртын гурваны нэгээс дээш хувь нь үндсэн өнгөө алдаж шарласан ноос байна.

Гэмтэлтэй ноос: Хагтай, хэвийн өнгөө алдаж ,ширхэг нь дундуураа буюу хоёр үзүүрээрээ нарийсч өнгөө алдсан ноос байна.

Гэмтэлтэй ноос: Хагтай, хэвийн өнгөө алдаж ,ширхэг нь дундуураа буюу хоёр үзүүрээрээ нарийсч өнгөө алдсан ноос байна.

32

Page 33: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Хонины доод ангийн ноосыгХонины доод ангийн ноосыг

Малын ялгадсаар бохирдсон ноос Малын хашаа хороонд унасан, малын шивх бууц,шавхайгаар бохирдсон ноос байна.

Малын ялгадсаар бохирдсон ноос Малын хашаа хороонд унасан, малын шивх бууц,шавхайгаар бохирдсон ноос байна.

Бутархай ноос Хонины хөл,хээлүүр,толгойн хэсгийн багц,туг бут ноос байна.

Бутархай ноос Хонины хөл,хээлүүр,толгойн хэсгийн багц,туг бут ноос байна.

Даахь ноос Ноосны багц, туг үснүүд өөр хоорондоо ширэлдэж,гарааг урж таслахад хялбар биш ноос байна.

Даахь ноос Ноосны багц, туг үснүүд өөр хоорондоо ширэлдэж,гарааг урж таслахад хялбар биш ноос байна.

33

Page 34: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

3. Техникийн шаардлага

•Хэвийн үргэлж ноосон дахь хялбар ялгагдах ба ялгагдахгүй хог, зангуу, шивээ, өргөс болон бусад бохирдлын хэмжээ нь бүдүүн, бүдүүвтэр ноосонд 5%-иас тус тус ихгүй байна•Тосон будаг, замын хараар тэмдэглэсэн ноосыг салгаж авсан байна•Нарийн, нарийвтар ноосны хэвийн чийглэг 15%, бүдүүн бүдүүвтэр ноосны хэвийн чийглэг 12% байна

Page 35: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тэмээг дэлхийн 40 гаруй улс оронд 30 гаруй үүлдрээр өгсөн үржүүлж байгаагийн 75,8%, Африк тивд 24,2% Ази тивд байдаг. Дэлхийд нэг хүнд ноогдох тэмээний тоогоор дараах улс орнууд тэргүүлдэг байна. Самали, Мавритан, Монгол, Судан Чад улс ордог.Монгол тэмээ хосолмол ашиг шимтэй мал бөгөөд нэг тэмээнээс амьдралын туршид 300-480 кг ноос, 7000-8000 л сүү, 10-11 богто авахаас гадна ердийн хөсөгт хэрэглэн 180-200кг,ачаа ачих ба тэргэнд хөллөн 200-300 кг ачаа тээвэрлэх боломжтой.

Тэмээний ноос бэлтгэл

Page 36: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Ноос бэлтгэлийн ач холбогдол:

Тэмээний ноос чанараараа дэлхийд ямааны ноолуурын дараа ордог. Тэмээний ноос дулаан хадгалах, бөх бат чанараараа бусад төрлийн ноосноос сайн, 3 хүртэлх насны тэмээний их биеийн зөөлөн ноосоор төрөл бүрийн сайн чанарын сүлжмэл, нарийн ноосон даавуун драп, хөнжил үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна гадаад экспортонд гаргадаг гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүүн болдог. Дэлхийн зах зээлд бага насны тэмээний ноосоор хийсэн бүтээгдэхүүн өндрөөр үнэлэгдэж байнгын эргэлт хэрэгцээт бараа хэвээр байна.

Page 37: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

№ Он Тоо толгой № Он Тоо толгой

1 1950 879,8 12 1999 354,1

2 1953 895,3 13 2000 315.5

3 1975 671,1 14 2001 278,

4 1980 591,5 15 2002 247,2

5 1985 559,5 16 2003 251,8

6 1990 537,5 17 2004 256,6

7 1991 475,2 18 2005 254,2

8 1992 242,0 19 2006 253,5

9 1996 357.9 20 2007 260,6

10 1997 355,1 21 2008 266,4

11 1998 356,1 22 2009 277,1

Тэмээний тоо толгойн өсөлт

Page 38: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тэмээний ноосны бүрэлдэхүүн. Монгол тэмээний ноосны чанарын чухал нэг үзүүлэлт бол зөөлөн ба ширүүн үсний эзлэх хувь юм. 3 настай тэмээний ноосыг 21,6 -25,6%, түүнээс дээш насны 25,9-26,8 % буурны ноосны 35,5 % ширүүн ноос эзлэнэ. Ийнхүү нас ахих тусам ширүүн ноосны эзлэх хувь нэмэгдэнэ. Казак, монгол, халимаг тэмээний ноосон дахь ширүүн ноосны эзлэх хувь бараг адил монгол тэмээнд арай илүү байдаг.Тэмээний ноос ноолуур, завсрынүс, сор гэсэн гурван төрлийн үснээс тогтоно. Хонины ноостой харьцуулбал ямаан үс байдаггүй, ноолуур нь гол үегүй байдаг. Тэмээний ноос зунгаг багатай учир ноосны цэвэр гарц 94 % хүрдэг. Хөнгөн бөх бат, зөөлөн чанартай, эсгийрдэггүй онцлогтой. Ноосны үйлдвэрийн шаардлагад нийцэх тэмээний ноосны гол зүүлэлт нь урт, нарийн, бөх бат сунах чанар юм.

Page 39: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тэмээг ноослох хугацаа. Орон нутгийн байгаль цаг уур экологийн онцлогоос шалтгаалж тэмээ ноослох хугацааг сонгож тогтоох нь чухал юм.Тухайн жилийн байдлаас хамаарах хаврын сүүл, зуны эхэн сард гол төлөв тэмээний ноос гуужиж унадаг.

39

Page 40: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Òýìýýíèé íîîñíû ñòàíäàðòÒýìýýíèé íîîñûã àíãèëàõäàà Íàñíû ÿëãàа Íîîñíû á¿òýö, чàíàð ªí㺺ð íü Ãàäààä áàéäàë áîõèðäîëòîîð íü Чèéãëýãýýð íü Òýìýýíèé íîîñíû ãîëч íü 21-25 ìèêðîí, óðò íü 43.5-

45.5 ìì áàéíà.

Page 41: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тэмээний ноосны стандарт MNS 0036 :2007

Page 42: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тэмээний ноосыг нас, ноосны

бүтцээр нь

Тэмээний ноосыг нас, ноосны

бүтцээр нь

Торомны ноос:3 хүртэл насны тэмээний их биеиийг уян хатан, бөх бат, туг үсний тогтоцтой богино зөөлөн ноос байна. 80%-иас доошгүй ноолуур үстэй, ноолуурын голч 23мкм байна.

Торомны ноос:3 хүртэл насны тэмээний их биеиийг уян хатан, бөх бат, туг үсний тогтоцтой богино зөөлөн ноос байна. 80%-иас доошгүй ноолуур үстэй, ноолуурын голч 23мкм байна.

Их биеийн (эм ноос )3-аас дээш насны тэмээний бөөр, дал хажуугийн, бөх бат туг үсний тогтоцтой байна. Харин ноос нь харьцангуй бүдүүн ширхэгтэй, ширүүн ноос нь 60%-иас доошгүй ноолууртай, голч нь 23,1-25мкм байна.

Их биеийн (эм ноос )3-аас дээш насны тэмээний бөөр, дал хажуугийн, бөх бат туг үсний тогтоцтой байна. Харин ноос нь харьцангуй бүдүүн ширхэгтэй, ширүүн ноос нь 60%-иас доошгүй ноолууртай, голч нь 23,1-25мкм байна.

Зогдор ноос ( эр ноос)Урт бүдүүн ширхэгтэй, тэмээний шил, хоолой, өвдөг, бөхний оройн 35,01-ээс мкм ноолууртай ширүүн ноос байна.

Зогдор ноос ( эр ноос)Урт бүдүүн ширхэгтэй, тэмээний шил, хоолой, өвдөг, бөхний оройн 35,01-ээс мкм ноолууртай ширүүн ноос байна.

42

Page 43: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тэмээний ноосыг өнгөөр ньТэмээний ноосыг өнгөөр нь

ЦагаанНоолуур, сор үс нь

цагаан, шаргал, цайвар өнгөтэй

ЦагаанНоолуур, сор үс нь

цагаан, шаргал, цайвар өнгөтэй

Бор шаргалНоолуур нь цайвар шаргал, сор үс нь ухаа, улбар шаргал өнгөтэй

Бор шаргалНоолуур нь цайвар шаргал, сор үс нь ухаа, улбар шаргал өнгөтэй

ХүрэнУлаан, хар хүрэн, бор өнгийн ноос холилдсон байна

ХүрэнУлаан, хар хүрэн, бор өнгийн ноос холилдсон байна

43

Page 44: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

Тэмээний ноосыг бохирдолтоор нь дараах байдлаар ангилна.

Хэвийн ноос: 3 % хүртэл хялбар ялгагдахгүй, ургамлын болон эрдсийн гаралтай хогт хольцтой ноос байна.

Хогтой ноос. 3%-с дээш өвс, шивээ, зангуу, өргөс, эрдэс, хольц, элс шороо, борзонтой ноосыг хэлнэ.Тэмээний ноосны нийт жингийн 10%-д чанарын шалгалт хийнэ. Шаардлагатай бол 100 % -ийн шалгалт хийнэ.

Ноосны хэвийн чийг 15 %-иас ихгүй, чийгтэй ноосыг стандартын дагуу ангилж тус тусад нь савлаж, гадны бохирдлоос хамгаалж, хаяглан, зориулалтын агуулахад хадгална.

Page 45: Сэдэв:Хонь  тэмээний ноосонд, анхан шатны тордолт хийх, ноосны ангилалт

А Н Х А А Р А Л Т А В Ь С А Н Д А Н Х А А Р А Л Т А В Ь С А Н Д Б А Я Р Л А Л А АБ А Я Р Л А Л А А

45