НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

18
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2013-08-26

description

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН. 201 3 - 08-26. - V V Р Э Г Д А А Л Г А В А Р -. № 1. - PowerPoint PPT Presentation

Transcript of НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

Page 1: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ З ВЛ Г НӨ Ө ӨӨ

2013-08-26

Page 2: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 1

Дээд шатны байгууллагад ирүүлэх мэдээ, тайланг хугацаа хожимдуулсан болон ирүүлээгүй байгууллагуудын дүрэм, бүтцийг авч үзэх, тухайн байгууллагын дарга нарт үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн хуулийн заалтад нийцүүлэн арга хэмжээ авч дараагийн шуурхай зөвлөгөөн дээр мэдэгдэх.

Page 3: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

• Өмнөх шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага ногдуулах захирамжийн төслийг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсээс боловсруулсаныг нийслэлийн холбогдох удирдлагуудад танилцуулж байна.

Page 4: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 2

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар бодлогын асуудлаа хэлэлцдэг, харин нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн иргэдэд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас үзүүлдэг төрийн үйлчилгээний байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тавьсан санал, гомдлын барагдуулалт, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын мэдээллийг сонсох. /Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс/

Page 5: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

• Хотын даргын өгсөн үүргийн дагуу энэ удаагийн шуурхайд Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний барагдуулалтын байдлыг болон нийслэлийн иргэдэд үйлчилдэг байгууллагууд болох Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-ны захирлуудаар мэдээлэл хийлгэнэ.

• Дараагийн шуурхай зөвлөгөөнд Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга нараар болон иргэн, байгууллага, ахуйн нэгжүүдээс өргөдөл, хүсэлт олноор ирдэг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар зэрэг байгууллагуудын дарга нараар ээлж дараалалтайгаар мэдээлэл хийлгэхээр төлөвлөж байна.

• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2009 оны 698 дугаар захирамжаар батлагдсан журмыг өөрчлөхөөр төсөл боловсруулсан.

Page 6: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 3

Улаанбаатар хотын улсын дугаартай мөртлөө эзэмшигч нь нийслэлд хаягийн бүртгэлгүй авто машинуудын улсын дугаарыг хурааж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах /Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр/

Page 7: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

• Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчлийн мэдээллийн санд ялгалт хийхэд эзэмшигч ч нийслэлд хаягийн бүртгэлгүй 8 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнийг Замын цагдаагийн газарт албан бичгээр хүргүүлсэн байна.

• Нийслэлийн Замын цагдаагийн газар 2013 оны 8 дугаар сарын 01-нээс 22-ны өдрүүдэд давхардсан дугаартай тээврийн хэрэгсэл 14, эзэмшигч нь хаягийн бүртгэлгүй болон мэдээллийн санд ороогүй 41 зөрчлийг илрүүлэн Зам, тээврийн яамны Авто тээврийн бүртгэл хяналтын газарт албан тоотоор өгч 16 зөрчлийг шийдвэрлүүлжээ.

Page 8: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 4

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлыг нийслэлийн иргэдэд ил, тод нээлттэй болгох. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Хот тохижилтын газрын төлөөллийг оруулах. /Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар/

Page 9: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Тус газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 14 дэх удаагийн ээлжит хурал 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болж UBS, TV телевиз, хэвлэл мэдээлэл болон иргэдийн төлөөллийг нээлттэй оролцуулан зохион байгууллаа.

Энэ удаагийн Техникийн зөвлөлийн хуралд Хот тохижилтын газрын төлөөллийг оролцуулаагүй, асуудлыг судалж байна.

Page 10: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 5

Нийслэлийн хэмжээний гэрэлтүүлэг, тохижилт, авто болон явган хүний замын арчилгааг хариуцсан корпораци байгуулах асуудлыг судлах /Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс/

Page 11: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Дээрх байгууллагууд хамтран “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулах төсөл боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр хуралдааны дараалалд оруулаад байна.

Page 12: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Э Г Д А А Л Г А В А Р -

№ 6

Хотын чанартай авто замыг хот, орон сууцны хорооллын доторхи замуудыг дүүрэг хариуцахаар 2014 оны төсөвт зардлыг төлөвлөх. /Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс/

Page 13: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Энэ журмыг гаргахтай холбогдуулж нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажил хариуцсан 10 шахам байгууллагад газар дээр нь танилцаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс анхны төслийг боловсруулах шатанд байгаа.

Page 14: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Тус хэлтэс нийслэлийн ЗДТГ-ын шуурхай мэдээллийн төвд 2013 оны 8 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн санал хүсэлт, гамшиг ослын байдал, авсан арга хэмжээг төвөөс гаргасан материалд үндэслэн хяналт-шинжилгээ хийлээ.

Дээрх өдрүүдэд төвд өдөрт 8-26 удаа ирсэн санал, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд утсаар мэдэгдэж арга хэмжээ авахуулан, хариу өгч ажилласан байна.

Нэмэлт мэдээлэл

Page 15: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Шуурхай мэдээллийн төвийн шуурхай удирдлага, зохицуулалт хариуцсан мэргэжилтнүүд өдөр тутам нөхцөл байдлын танилцуулга гаргаж НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн ЗДТГ-ын даргад хүргэн ажиллажээ.

Өнгөрсөн өдрүүдэд халуун усны хязгаарлалтаас шалтгаалсан, цахилгааны тасалдал гарсан, шөнийн цагаар барилгын материал тээвэрлэсэн авто машинууд орон сууцны хороололд байнга нэвтэрдэг, барилгын компаниуд оршин суугчид амарч байх үеэр барилгын ажлыг үргэлжлүүлдэг, зөвшөөрөлгүй хашаа барьдаг талаарх мэдээллүүд дийлэнх байна.

Page 16: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал гомдол, шийдвэрлэлтийн байдлаас үзэхэд дараах 3 асуудалд анхаарч ажиллахыг зөвлөмж болгож байна. Үүнд:1. Нийслэлийн Өмчийн харилцааны газар зөрчил

хүлээн авч барагдуулах чиг үүрэг бүхий жижүүрийг өдөр бүр ажиллуулдаг нь зөрчлийг газар авахуулахгүй таслан зогсоох, иргэнд тухай бүр асуудлыг шийдэж хариу өгөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Барилгын ажил явуулах, ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалахтай холбоотой зөрчлийн мэдээлэл ажлын бус цагаар ирэхэд хүлээн авч барагдуулах байгууллага, албан тушаалтан үндсэндээ байхгүй байгаа учир нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцлагатай жижүүр байнга томилон ажиллуулах.

Page 17: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

- V V Р Г И Й Н Б И Е Л Э Л Т -

2. Шуурхай мэдээллийн төвийн мэргэжилтнүүд нь өмнөх өдрүүдийн дуудлага барагдуулалтын байдлыг эргэн үзэх цаг хугацааны боломжгүй учир дуудлага хүлээн авсан байгууллагууд хариугаа тус төвд өгч мэдээлэлд оруулж байх.

3. Төвд ирсэн мэдээллийг бүртгэдэг бүртгэлийн системтэй болж хяналтыг хэрэгжүүлэх.

Page 18: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

Анхаарал тавьсанд баярлалаа