химийн лабораторийн танилцуулга

15
“Эрчим хүчний хөгжлийн төв”ТӨААТҮГ Лабораторийн хэсэг Химийн төв лабораторийн товч танилцуулга Товч түүх: “Химийн төв лаборатори” нь 1968 онд хуучнаар “Түлш Эрчим Хүчний Систем”-ийн Химийн албаны харьяанд үүсэн байгуулагдсан, 2012 оны 10-р сарын 1-нээс “Эрчим хүчний хөгжлийн төв”ТӨААҮГ-ын лабораторийн хэсгийн “Химийн төв лаборатори” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Лабораторийн бүтэц, орон тоо: Тус лаборатори нь уур-усны, тос, тосолгооны материалын туршилтын хэсгээс бүрдэх бөгөөд химийн чиглэлээр зөвлөх инженер – 1, мэргэшсэн инженер -1 орон тоотой үйл ажиллагаа ажиллаж байна. Лабораторийн үйл ажиллагааны чиглэл: Хууль, тогтоомж: “Эрчим хүчний тухай” хуулийн 25.1.2, 25.1.1.2- заалтууд, “ Стандарчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хуулийн 9 дүгээр бүлгийн 10 дугаар зүйл, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн заалтуудадыг үйл ажиллагаагаандаа мөрдөж ажиллаж байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Тус лаборатори нь Эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрүүд, дулааны сүлжээнүүд, Уул уурхайн салбарын нүүрсний уурхайнуудад шаардлагатай уур-ус, тос тосолгооны материалын, үнс шаарга, дутуу шаталтын гэсэн үндсэн чиглэлээр, мөн дулааны тоноглолын халах гадаргууд тогтсон хаг хурдасны химийн найрлага тодорхойлох, реактив, реагент бодисуудын тоон болон чанарын, ион солилцооны, шүүх материалуудын чанарт хураангуй болон дэлгэрэнгүй шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэх, дулаан цахилгаан станцууд, дулаан сүлжээнүүдын ус бэлтгэх, боловсруулах системд хэрэглэгдэж байгаа реагентуудын бодисуудын зарцуулалтын норм, нормативыг шинэчлэн тогтоох, дулааны болон ус бэлтгэлийн тоног төхөөрөмжүүдэд туршилт тохируулга зүгшрүүлэлт, химийн угаалга цэвэрлэгээ хийх, орчин үеийн дэвшилтэт техник

description

химийн лабораторийн танилцуулга

Transcript of химийн лабораторийн танилцуулга

Page 1: химийн лабораторийн танилцуулга

“Эрчим хүчний хөгжлийн төв”ТӨААТҮГ Лабораторийн хэсэг

Химийн төв лабораторийн товч танилцуулга

Товч түүх: “Химийн төв лаборатори” нь 1968 онд хуучнаар “Түлш Эрчим Хүчний Систем”-ийн Химийн албаны харьяанд үүсэн байгуулагдсан, 2012 оны 10-р сарын 1-нээс “Эрчим хүчний хөгжлийн төв”ТӨААҮГ-ын лабораторийн хэсгийн “Химийн төв лаборатори” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.Лабораторийн бүтэц, орон тоо: Тус лаборатори нь уур-усны, тос, тосолгооны материалын туршилтын хэсгээс бүрдэх бөгөөд химийн чиглэлээр зөвлөх инженер – 1, мэргэшсэн инженер -1 орон тоотой үйл ажиллагаа ажиллаж байна.Лабораторийн үйл ажиллагааны чиглэл:Хууль, тогтоомж: “Эрчим хүчний тухай” хуулийн 25.1.2, 25.1.1.2- заалтууд, “ Стандарчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хуулийн 9 дүгээр бүлгийн 10 дугаар зүйл, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн заалтуудадыг үйл ажиллагаагаандаа мөрдөж ажиллаж байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Тус лаборатори нь Эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрүүд, дулааны сүлжээнүүд, Уул уурхайн салбарын нүүрсний уурхайнуудад шаардлагатай уур-ус, тос тосолгооны материалын, үнс шаарга, дутуу шаталтын гэсэн үндсэн чиглэлээр, мөн дулааны тоноглолын халах гадаргууд тогтсон хаг хурдасны химийн найрлага тодорхойлох, реактив, реагент бодисуудын тоон болон чанарын, ион солилцооны, шүүх материалуудын чанарт хураангуй болон дэлгэрэнгүй шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэх, дулаан цахилгаан станцууд, дулаан сүлжээнүүдын ус бэлтгэх, боловсруулах системд хэрэглэгдэж байгаа реагентуудын бодисуудын зарцуулалтын норм, нормативыг шинэчлэн тогтоох, дулааны болон ус бэлтгэлийн тоног төхөөрөмжүүдэд туршилт тохируулга зүгшрүүлэлт, химийн угаалга цэвэрлэгээ хийх, орчин үеийн дэвшилтэт техник технологийг шинжлэн судлах, мэргэжил арга-зүйн туслалцаа үзүүлэх, хроматографын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар өндөр хүчдэлийн тоноглолын хөндийрүүлэгч тосонд туршилт, шинжилгээ хийж, гарсан үр дүнгээр гэмтлийг оношлох, гарч болзошгүй аваарь, саатлаас урьдчилан сэргийлэх, салбарын хэмжээнд шинжилгээний, чанарын стандарт, аргачлал боловсруулах, Эрчим хүчний салбарын хими технологийн чиглэлээр гадаад, дотоодын сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, орчин үеийн дэвшилтэт шинэ техник технологииг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, салбарын хэмжээнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг ажил үйлчилгээ явуулж байна.

Page 2: химийн лабораторийн танилцуулга

Хамтран ажилладаг салбар: Эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрүүд, дулааны сүлжээнүүдээс

химийн горим барилтын сар бүрийн тайлан, мэдээнд дүгнэлт хийх, илэрч буй зөрчил дутагдалыг арилгуулах, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, ус бэлтгэх, боловсруулах, уур ус, тос, түлшний химийн горим үйл ажиллагаанд хяналт тавих, орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх

Уул уурхайн салбарын нүүрсний уурхайнууд шаардлагатай уур-ус, тос тосолгооны материалын, үнс шаарга, дутуу шаталтанд хяналт тавих, дүгнэлт хийх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, илэрч буй зөрчилүүдийг арилгуулах,

ОХУ-ын Москва хот, Оренбург мужын “Шинжлэх-ухаан үйлдвэрлэлийн нэгтгэл”-тэй хамтран ажилладаг

БОЯ-ны “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөлтэй хамтарч Эрчим хүчний салбарын хэмжээнд ашиглагдаж байгаа удаан задардаг органик нэгдэл агуулсан тоног төхөөрөмжийн судалгаа явуулж, цаашид уг бодисын талаархи Монгол улсын баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Эрчим хүчний хөгжлийн төвийн “Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор”-той хамтран химийн лаборант – аппаратчин бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, Эрчим хүчний салбарын химийн ус бэлтгэлийн чиглэлээр ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар сургалт, семинар зохион байгуулж ажиллаж байна.

Цаашид лабораторийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн, дотоод, гадаадын ижил төстэй шинжлэх ухаан, үйлдвэрлэл, туршилт судалгааны байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцох, мэргэжил арга-зүйн туслалцаа авах, туршлага солилцох, мэргэжил, мэргэшилийг дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Page 3: химийн лабораторийн танилцуулга

Химийн төв лабораторийн тоног төхөөроөмжүүд:

Зураг №1. Аналитик ба техникийн жин

Зураг №2. Усан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох хэмжүүр

Page 4: химийн лабораторийн танилцуулга

Зураг №3. Ус нэрэх төхөөрөмж

Зураг №4. Усны найрлагыг тодорхойлох тоног төхөөрөмжспектрофотометр

Page 5: химийн лабораторийн танилцуулга

Зураг №5. Усны булингар тодорхойлогч төхөөрөмж TP-309

Зураг №6. Усны доторхи механик хольц, жижигрэлтийг тодорхойлогч төхөөрөмж

Page 6: химийн лабораторийн танилцуулга

Зураг №7. Усны Рн-метр

Зураг №8. Сорох шүүгээ

Page 7: химийн лабораторийн танилцуулга

Зураг №9. Трансформаторын тосонд агуулагдах хорт хийн агууламжийг тодорхойлох төхөөрөмж – спектрофотометр

Зураг №10. Тосны царцах температурыг тодорхойлох төхөөрөмж

Page 8: химийн лабораторийн танилцуулга

Зураг №11. Сэгсрэгч –TP 671Тосны дээжийг туршихын өмнө сэгсэрч, хольцын тархалтыг жигдрүүлэгч төхөөрөмж

Зураг №12. Хромотографын төхөөрөмж GC – 6890

Page 9: химийн лабораторийн танилцуулга

Зураг №13. Бодис хадгалах шкаф

Зураг №14. Лабораторийн сав суулгыг хатаах төхөөрөмж

Page 10: химийн лабораторийн танилцуулга

Зураг №15. Трансформаторын тосны асалтын температурыг тодорхойлох төхөөмжүүд, сорох шүүгээний хамт

Зураг №16. Шатаах зуух

Page 11: химийн лабораторийн танилцуулга

Зураг №17. Шинжилгээ дууссаны дараа сав суулгыг цэвэрлэх угаалтуур

Page 12: химийн лабораторийн танилцуулга

Лабораторийн байршил, хаяг:

“Эрчим хүчний хөгжлийн төв”ТӨААТҮГазар

Лабораторийн хэсгийн “Химийн төв лаборатори”

Байршил: ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө

Засгийн газрын 14-р байрны хойд талд

Утас: 70041259

Факс: 70002457

Цахим шуудан: [email protected] Вэб сайт: www.edc.energy.gov.mn