Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол...

13
ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙ СУДАЛГААГ ТОГТМОЛ ЯВУУЛАХ НЬ Нарантуяа.Т Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, БуХС, ТМ-ийн салбарын дэд профессор Холбоо барих, Утас: 93092868 [email protected] Хураангуй Амьжиргааны түвшин бол олон хүчин зүйлээс хамаарсан нарийн түвэгтэй ухагдахуун. Тухайн нөхцөл, цаг үед иргэдийн амьжиргааны түвшинг зөв тодорхойлж, өөрчлөлтийг хэмжиж чадсанаар улс орны, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн гол шалгуур болгон ашиглах, хэвийн хөгжлийн төлөвлөлтөд ашиглах үндэстэй юм. Амьжиргааны түвшний судалгааг явуулахдаа 1. Макро түвшний үзүүлэлтүүдийг ашиглах 2. Социологийн судалгааг ашиглах боломжтой. Макро түвшний үзүүлэлтийг ашиглах үед статистикийн байгууллагын гаргасан мэдээллийг голчлохын хамт бусад мэдээллийг ашиглана. Харин тухайн орчинд социологийн судалгааг явуулахдаа судалгааны хөтөлбөрийг арга зүй, аргачлалын дагуу боловсруулан ажиллах шаардлага гардаг. Социологийн судалгааны хөтөлбөр бол судалгааг амжилттай явуулах суурь төлөвлөгөө бөгөөд түүгээр уг судалгааны шинжлэх ухааны үндэслэлийн түвшинг үнэлж болдог. Түлхүүр үг Амьжииргааны түвшний шалгуур үзүүлэлт, Социологийн судалгааны хөтөлбөр, Хөтөлбөрийн арга зүй, Хөтөлбөрийн аргачлал Оршил “Дархан хотын хөгжлийн стратеги” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын зорилгод нийцүүлэхийн хамт өөрийн судалгаа шинжилгээний ажлын чиглэлтэй тохирч байгаа учраас тодорхой бүс нутгийн амьжиргааны түвшнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү өгүүллийг бичив. Нийгэм эдийн засгийн хөгжлийн эцсийн шалгуур нь хүн амын амьжиргааны түвшин болдог. Учир нь амьжиргааны түвшинг тодорхойлох гол объект нь өрх

Transcript of Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол...

Page 1: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙ СУДАЛГААГ ТОГТМОЛ ЯВУУЛАХ НЬ

Нарантуяа.Т Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, БуХС,

ТМ-ийн салбарын дэд профессор Холбоо барих, Утас: 93092868

[email protected] Хураангуй

Амьжиргааны түвшин бол олон хүчин зүйлээс хамаарсан нарийн түвэгтэй

ухагдахуун. Тухайн нөхцөл, цаг үед иргэдийн амьжиргааны түвшинг зөв

тодорхойлж, өөрчлөлтийг хэмжиж чадсанаар улс орны, бүс нутгийн нийгэм эдийн

засгийн хөгжлийн гол шалгуур болгон ашиглах, хэвийн хөгжлийн төлөвлөлтөд

ашиглах үндэстэй юм.

Амьжиргааны түвшний судалгааг явуулахдаа 1. Макро түвшний үзүүлэлтүүдийг

ашиглах 2. Социологийн судалгааг ашиглах боломжтой. Макро түвшний

үзүүлэлтийг ашиглах үед статистикийн байгууллагын гаргасан мэдээллийг

голчлохын хамт бусад мэдээллийг ашиглана. Харин тухайн орчинд социологийн

судалгааг явуулахдаа судалгааны хөтөлбөрийг арга зүй, аргачлалын дагуу

боловсруулан ажиллах шаардлага гардаг. Социологийн судалгааны хөтөлбөр бол

судалгааг амжилттай явуулах суурь төлөвлөгөө бөгөөд түүгээр уг судалгааны

шинжлэх ухааны үндэслэлийн түвшинг үнэлж болдог.

Түлхүүр үг

Амьжииргааны түвшний шалгуур үзүүлэлт, Социологийн судалгааны хөтөлбөр,

Хөтөлбөрийн арга зүй, Хөтөлбөрийн аргачлал

Оршил

“Дархан хотын хөгжлийн стратеги” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн

бага хурлын зорилгод нийцүүлэхийн хамт өөрийн судалгаа шинжилгээний ажлын

чиглэлтэй тохирч байгаа учраас тодорхой бүс нутгийн амьжиргааны түвшнийг

шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилгоор

энэхүү өгүүллийг бичив.

Нийгэм эдийн засгийн хөгжлийн эцсийн шалгуур нь хүн амын амьжиргааны

түвшин болдог. Учир нь амьжиргааны түвшинг тодорхойлох гол объект нь өрх

Page 2: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

байдаг бөгөөд өрх эдийн засгийн бүтцэд жинтэй (60-70%) байр суурь эзэлдэг. Хүн

амын сайн сайхан амьжиргаа эргээд эдийн засгаа тэтгэх орчил эргэлт явагдаж

байдаг.

Монгол улсад статистикийн хороо, үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн

хөтөлбөрийн шугамаар гэхчилэн амьжиргааны түвшний судалгааг олон удаа

явуулж байв. Тэдгээр нь их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан бөгөөд бий

болгосон мэдээллийг боловсруулах, шаардлагатай этгээдэд хүргэж ашиглах тал

дээр хангалтгүй байгаа нь харагддаг. Тухайлбал судалгааны үр дүнг орон нутгийн

засаг захиргаа болон судлаачид мэдээллийг ашиглах /бааз үүсгэх, удирдлагын

шийдвэрт ашиглах/ боломж хомс байдаг.

Иймээс орон нутгийн хэмжээнд амьжиргааны түвшний судалгааны ач

холбогдлыг үнэлж үзэх, түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтмол хугацаанд

явуулж мэдээллийн бааз бий болгох, түүний олон талт мэдээллийг боловсруулан

ашигладаг байх нь тухайн орон нутгийн нийгэм-эдийн засагт тулгамдсан аливаа

асуудлыг бодитой, үндэслэлтэй, зохион байгуулалттай шийдвэрлэх, тэрчлэн

цаашдын зорилт дэвшүүлэхэд чухал үүрэгтэй.

1. Амьжиргааны түвшний судалгааны арга зүйн үндэс

Эрдэмтэд амьжиргааг тодорхойлох шалгуурын талаар нилээд санал

хуваагдмал байдаг бөгөөд амьжиргааны түвшин бол нийгэм эдийн засгийн олон

хүчин зүйлээс хамаарах тооны болон чанарын олон үзүүлэлтээр илэрхийлэх

ухагдахуун. Гэхдээ уламжлалт гол обьектив шалгуур болгон орлого, боловсролын

түвшин, хэрэглээний стандарт, материаллаг болон оюуны өмч тэрчлэн өндөр

мэргэжлийн хөдөлмөрийг эрхлэх чадварыг авч үзэж ирсэн.

Улс орнууд дахь нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, амьжиргааны өртөг,

амьдрах хэв маяг, үндэсний соѐл, ѐс заншил гээд олон хүчин зүйлийн нөлөөллөөс

хамаарч амьжиргааны түвшнийг өөрийн онцлогтой тодорхойлдог. Нэг улсын

доторхи хот, хөдөө, бүс нутгийн хооронд ч энэ ялгаа гардаг.

Монголын нийгэм эдийн засгийн харилцааны өвөрмөц онцлог, учирч буй

бэрхшээл нь амьжиргааны түвшний дотоод бүтэц ба хэмжих үнэлгээний арга зүйн

олон талт байдлыг шаардана. Өнөөдрийн нөхцөлд амьжиргааны түвшин хүндэрч

Page 3: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

байгаа нь шилжилтийн нийгмийн суурь үзэгдэл, үйл явцуудтай холбоотой.

Тухайлбал: үйлдвэрлэл, үйлчилгээ дорвитой хөгжихгүй байгаа, үнийн өсөлт,

ажилгүйдэл, орлогын хэт ялгаа, хот сууринруу ихээр шилжилт явагдсан, экологийн

хурдтай өөрчлөлт, иргэдийн амьдрах хэв маягт өөрчлөлт орсон, уламжлалт

боловсрол -мэргэжлийн зэрэг дэв - орлого - өөртөө итгэлтэй байх гэсэн гинжин

холбоо тасарсан гэх зэрэг олон зүйлээс хамаарч байна.

Манай улсад амьжиргааны түвшинг судлахдаа дараахь зүйлүүдийг анхаарах

шаардлагатай юм. Үүнд:

- Амьжиргааны түвшинг тодорхойлоход дэлхий нийтээр ашигладаг жишиг

шалгуур үзүүлэлтүүдийг өөрийн орны онцлог нөхцөл байдалтай уялдуулах,

байгаль цаг уур, бүс нутгийн онцлог, орон нутгийн байршил, хүн ам зүйн

бүтэц, суурьшил, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэржилтийн хэмжээг

харгалзах;

- Монгол хүний амьдралын хэв маяг, суурьшлын ялгаа, хэрэглээний

онцлогийг бүс нутгийн хүчин зүйлтэй холбон авч үзэх.

- Судалгааны обьект болон түүний байршлыг зохистой сонгох

- Амьжиргааны түвшний удаа дараагийн судалгаа, өрхийн амьжиргааг

дэмжих үндэсний хөтөлбөр, хүний хөгжлийн илтгэл, бусад судалгаатай уг

судалгааны арга, аргачлалыг уялдаатай байлгах, тэдгээр судалгааны мэдээ

баримтыг оновчтой ашиглаж боловсруулалт хийх;

- Судалгааны мэдээллийг бүрдүүлэх боловсруулах үед субьектээс

хамааралтай алдаа гаргахгүй байхад анхаарах зэрэг болно.

Нийгэм - эдийн засгийн харилцааны өргөн хүрээг хянаж байдаг анхдагч үндсэн

нэгж нь өрх бөгөөд түүний нийгэмд гүйцэтгэх чиг үүргүүдээс үзэхэд шинэ

хөдөлмөрийн нөөц, түүний чанар (эрүүл мэнд, ажлын чадвар, хөдөлмөрт хандах

хандлага), хөдөлмөрийн нөөцийн ажил эрхлэлтийн хүрээн дэх хуваарилалт,

мөнгөн орлого ба хугацааны төсөв, хэрэглээний төрөл зэрэгт хамгийн их нөлөөтэй.

Иймээс өрхийг судалгааны үндсэн обьект болгон авч, анхдагч мэдээллийг өрхийн

социологийн судалгаанд тулгуурлан бүрдүүлнэ.

Амьжиргааны түвшинг илэрхийлэх шалгуур шинж тэмдэг, үзүүлэлтүүдийг

оновчтой багц байдлаар тодорхойлж өгвөл судалгааны мэдээллийг бүрдүүлэх, үр

Page 4: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

дүнг ашиглахад сайн нөлөөтэй. Амьжиргааны түвшинг 5 багц шинж тэмдгээр

тодорхойлох нь зүйтэй гэж үзэв. 1) Өрхийн нэг гишүүнд ноогдох сар тутмын

орлого, 2) Өрхийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, 3) Өрхийн хөдлөх хөрөнгийн

хэмжээ, 4) Өрхийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн байдал, 5) Өрхийн дасан

зохицох чадвар.

Социологийн судалгааны хөтөлбөрийг боловсруулахдаа эдгээр шинж

тэмдэг тус бүрийг илэрхийлж чадах асуултуудыг бүлэглэн социологийн

судалгааны асуултад багтааж өгсөн байх шаардлагатай. Дараа нь үндсэн

судалгааны өмнөх туршилтын асуулга явуулна. Үүний дараа асуулгад шаардлагай

өөрчлөлтийг хийж үндсэн асуулгыг явуулна. Бүрдүүлсэн мэдээллийг шалгаж

нягтлан ЭТБМ-д оруулан боловсруулахад бэлтгэнэ /ангилах, кодлох зэрэг/

Социологийн судалгааны үр дүнг боловсруулан шинжлэхдээ шинж тэмдгийн

төвлөрлийн аргыг ашиглах1 боломжтой бөгөөд энэ аргыг ашигласнаар судалгаанд

хамрагдсан өрхүүдийг амьжиргааны түвшнээр тодорхой ангилж болохоос гадна

нийт өрхөд аль шинж тэмдэг давуу талтай, аль шинж тэмдэг тааруу байгаа зэргийг

нэгтгэн харж чадна. Мөн тухайн өрхийн амьжиргаа аль түвшинд байгааг шууд

тооцох боломжтой. Бусад сонирхсон мэдээллийг ч нэгтгэн харж болно.

2. Дархан-Уул аймгийн хотын иргэдийн амьжиргааны түвшинг тодорхойлох

социологийн судалгааны хөтөлбөр

Социологийн судалгааг явуулах төлөвлөгөө буюу судалгааны хөтөлбөр нь

судалгааны арга зүй, аргачлал, техникийн асуудлыг шийдвэрлэх гол баримт бичиг

бөгөөд цаашдын судалгааны үр дүн шууд хамаардаг. Энэ нь судалгааг шинжлэх

ухааны үндэстэй, зохион байгуулалттай, үр дүнтэй явуулахад ихээхэн ач

холбогдолтой. Ийм учраас энэ илтгэлийн хүрээнд Дархан Уул аймгийн иргэдийн

амьжиргааны түвшинг тодорхойлох социологийн судалгааны хөтөлбөрийн

агуулгыг гаргахыг оролдов.

1Т.Нарантуяа, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн амьжиргааны чадавхийн судалгаа, дисс, УБ., 2006

Социологийн судалгааны хөтөлбөр

Арга зүйн хэсэг Аргачлалын хэсэг

Түүвэрлэлтийн үндэслэл ба боловсруулалт Асуудалтай нөхцлийг тодорхойлох

Судлах зүйл, судалгааны объектийг тодорхойлох

Мэдээллийг бүрдүүлэх аргыг сонгох, боловсруулах

Судалгааны зорилго, зорилтыг тодорхойлох Мэдээллийг шинжлэх арга, схемийг тодорхойлох

Page 5: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

Дээрх схемийн дагуу Дархан Уул аймагт амьжиргааны түвшний судалгаа

явуулахад ашиглах социологийн судалгааны хөтөлбөрийг зохиов.

Судалгаа явуулах үндэслэл

Дархан Уул аймаг бол Монгол улсын томоохон төв суурин газрын нэг

бөгөөд 4 хороотой, нийт 27,8 мян өрх, 99 мян. хүн амтай, үүнээс 96,3 % нь хот

сурин газар амьдардаг, хэд хэдэн том үйлдвэртэй, газар тариалангийн гол бүс

нутаг бөгөөд гурил мах, хүнсний ногоо зэргийн хэрэгцээгээ өөрөө бүрэн хангадаг,

дэд бүтэц сайн хөгжсөн, цаашид Монгол улсын хөгжлийн нэг том төв болох бүс

нутаг. Дархан Уул аймаг руу шилжих хөдөлгөөн нэлээд их /өрхийн тоо 2006 онд

22,6 мян. -аас 2013 онд 27,8 хүртэл/. Энэ нөхцөлд хотын хөгжлийг иргэдийнх нь

амьжиргааны түвшинтэй холбон дүгнэх, судлах шаардлагатай. Амьжиргааны

түвшний судалгааны үр дүн хотын хөгжлийн индикатор болохоос гадна уг судалгаа

олон талт мэдээллийг агуулдаг учраас уг мэдээллийг хотын хөгжил төлөвлөлтөд

бүтээлчээр ашиглах чухал эх үүсвэр болно. Судалгааг тогтмол хугацаанд үр

дүнтэй явуулахын тулд шинжлэх ухааны үндэслэлийг нь сайжруулах хэрэгтэй.

Үүнийг шийдэхэд юуны өмнө социологийн судалгааны хөтөлбөрийг нарийвчлан

боловсруулах шаардлагатай.

Судалгааны объект нь Дархан уул аймгийн хот болон хөдөөгийн өрхүүд

байна.

Судалгаагаар авч үзэх зүйл /судлах зүйл/- өрхийн орлого, хөрөнгө

(хөдлөх ба үл хөдлөх) өрхийн гишүүдийн мэргэжил боловсролын түвшин, өрхийн

өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэрэг болно. Эдгээрийг нэгтгэн иргэдийн

амьжиргааны түвшнийг тодорхойлно.

Зураг 1. Социологийн судалгааны

хөтөлбөрийн агуулга

Page 6: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

Судалгааны зорилго

Социологийн мэдээлэлд үндэслэн Дархан уул аймгийн иргэдийн

амьжиргааны түвшинг бүс нутгийн онцлогтой холбон тодорхойлно.

Судалгааны зорилтууд

1. Дархан уул аймгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэрийг суурьшлаас

хамааруулан тодорхойлох;

2. Өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн байдалд үнэлгээ өгөх;

3. Өрхийн өмчилж байгаа хөдлөх хөрөнгө бүтэц, найдвартай байдлыг

тодорхойлох;

4. Дархан Уул аймгийн насанд хүрсэн иргэдийн боловсрол мэргэжлийн

түвшин, тэр нь тэдний амьжиргаанд хэрхэн нөлөөж байгаа илрүүлэх

5. Иргэдийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг хүлээн авах байдал, сэтгэл

зүйн дарамт байдаг эсэхийг тогтоох

6. Иргэдийн бизнес эрхлэлтэд хандах хандлага, бие даасан чанарыг

тодорхойлох

Үндсэн ойлголтыг тайлбарлах

Судалгааны зорилготой уялдан “амьжиргааны түвшин”, “мэдээллийг бүрдүүлэх

арга, боловсруулах, шинжилэх арга” ойлголтод тайлбар хийнэ.

Судалгааны таамаглал

Өрхийн амьжиргааны талаар урдчилсан шинжилгээ хийснээр нь Дархан Уул

аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодит үр дүнгийн талаар таамаглана. Энэ

үндсэн таамаглалтай уялдан асуулга дараахийг тайлбарлахад чиглэнэ: хүн амын

зүгээс аж ахуй эрхлэлт, бизнесийг амьжиргааны тогтвортой бие даасан хүрээ гэж

үзэж байгаа эсэх; мэргэжил боловсролын түвшин бодит ахуй амьдралд эерэгээр

нөлөөлж чадаж байгаа эсэх; өрхийн өмчлөх хөрөнгийн үнэ цэнэ сайн байгаа эсэх;

иргэд эд материалын болон оюун санааны хувьд нийгэм эдийн өөрчлөлтийг

хүлээн авах чадвартай эсэх.

Судалгааны арга. Мэдээлэл бүрдүүлэх арга. Мэдээллийг бүрдүүлэхдээ

асуулгын арга ашиглан серийн түүвэр судалгаа явуулна. Асуулгыг хот хөдөөгийн

Page 7: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

хувьд зарим ялгааг гаргаж зохионо. Статистик аргачлалын дагуу нийтийг хамарсан

судалгааны төрөлжсөн түүврийн наад захын “min” хэмжээг 10%-иар тооцвол

Дархан Уул аймгийн нийт 27800 өрхийн 10 % болох n=2780 өрх судалгаанд

хамрагдана. Дархан –Уул аймгийн 4 хороо тус бүрийн хувьд түүвэр нийдмийн

хэмжээг нийт өрхөд эзлэх өрхийн тоонд эзлэх хувьд тэнцүүлэн хуваарилна.

(хүснэгт 1)

Хүснэгт.1.Судалгаанд хамруулах өрхийн түүврийн хэмжээ

д/д

Сум

Нийт өрхийн тоо Түүвэрт орох

өрхийн тоо

суурин хөдөө суурин хөдөө

1 Дархан 22900 284 2290 28

2 Хонгор 1000 395 100 40

3 Шарын гол 1960 138 196 14

4 Орхон 940 203 94 20

Нийт 26800 1020 2680 102

Хүснэгт. 2. Анхдагч мэдээллийг бүрдүүлэх арга хэрэгслийн логик бүтэц

Асуултын агуулга Шалгуур

Хэмжих

хуваарийн

төрөл

Асуултын

дугаар

Page 8: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

1 2 3 4

Өрхийн орлого

Ам бүлийн тоо, өрхийн бүтэц Өрхийн хэмжээ Тоон,

тодорхойлолтын

1,2

Өрхийн сар тутмын орлогын

эх үүсвэрийг тодорхойлох

Орлогын эх

үүсвэрийн

боломжит

хэлбэрүүд

тодорхойлолтын 3

Орлогын эх үүсвэр бүрээр

сард олох орлого

Өрхийн гол

орлого, орлогын

бүтэц

интервалын 4

Өрхийн зардал /төрлөөр/ Зардлын бүтэц интервалын 5

Өрхийн үл хөдлөх хөрөнгө

Амьдрах орчин Орон байрны

төрөл

нэрэлсэн 6

Орон байраас бусад үл

хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх

хөрөнгийн төрлөөр

Нэрэлсэн 7

Үл хөдлөх хөрөнгийн үнэ

цэнэ

Хөрөнгийн

төрлөөр

интервалын 8

Тариалангийн газар эзэмшил Газрын хэмжээ тоон 9

Өрхийн хөдлөх хөрөнгө

Гэр ахуйн хэрэгсэл, түүний

үнэ цэнэ

Ахуйн хэрэгслийн

төрөл, үнэ

Нэрэлсэн,

эрэмбийн, тоон

10-11

Тээврийн хэрэгсэл, түүний

үнэ цэнэ

Төрөл, үнэ Нэрэлсэн,

эрэмбийн, тоон

12-13

Мал, гэрийн тэжээвэр

амьтан, түүний үнэ цэнэ

Төрөл үнэ Нэрэлсэн,

эрэмбийн, тоон

14-15

Үнэт эдлэл зэрэг бусад

хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ

төрөл, үнэ цэнэ Нэрэлсэн,

эрэмбийн, тоон

16-17

Өрхийн гишүүдийн мэргэжил боловсролын түвшин

Page 9: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

Өрхийн гишүүдийн

боловсрол

Боловсролын

түвшин

Эрэмбийн, тоон 18

Боловсролд гаргадаг зардал Боловсролын

хөрөнгө оруулалт

тоон 19

Өрхийн өөрчлөлтөд дасан зохицох чадвар

Өнөөгийн амьжиргаагаа

үнэлэх байдал

Бодит нөхцлийн

үнэлгээ

Нэрэлсэн

эрэмбийн

20

Ажилгүйдэл, ядуурлын эх

үндсийг хэрхэн үнэлдэг

Амьдралын байр

суурь

Нэрэлсэн

эрэмбийн

21

Амьжиргааны эрсдлийг

үнэлэх байдал

Амьдралын байр

суурь

Нэрэлсэн

эрэмбийн

22

Эрсдэл тулгарахад үзүүлэх

хариу үйлдэл

Тэмцэх чадвар Нэрэлсэн

эрэмбийн

23

Page 10: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

Дархан Уул аймагт амьжиргааны түвшний судалгаа явуулах ажлын төлөвлөгөөг

хүснэгт 3-т үзүүлэв

Хүснэгт. 3.Дархан Уул аймагт явуулах амьжиргааны түвшний судалгааны

хөтөлбөрийн агуулга

Page 11: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

№ Арга хэмжээ Хугацаа,

өдөр

Хариуцах эзэн Тэмдэглэл,

тайлбар

1 2 3 4 5

I. Талбайн судалгааны бэлтгэл

1 Судалгааны аргачлалын

арга хэрэгслийн

хөтөлбөрийг хэлэлцэх,

хамгаалах

5 Төслийн

удирдагч,

гишүүд

Кодлох талаар

мэргэжилтнүүдтэй

зөвлөх

2 Түүврийн төсөл зохиох 3 ------//------ Мэргэжилтнүүдийн

оролцоотой

3 Анхдагч мэдээлэл

бүрдүүлэх бүлэгт

зориулан заавар

боловсруулах

3 ------//------

4 Арга хэрэгслийг түгээх 2 Бүлгийн

гишүүд

5 Асуулга авах бүлгийг

бүрдүүлэх

3 Чиглэлийн

удирдлага

6 Асуулга авах

ажилтнуудад заавар

өгч, сургалт хийх

3 Судалгааны

багийн гишүүд

II. Талбайн судалгаа

7 Талбайн судалгаа

явуулах (анкетийн

асуулга)

3 Бүлгийн

удирдагч

III. ТБМ дээр анхдагч мэдээллийг боловсруулах бэлтгэл

8 Буруу бөглөсөн

анкетийн гологдолд

шилжүүлэх заавар

боловсруулах

2 Бүлгийн

мэргэжилтэн

Page 12: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

Дүгнэлт

Аймаг орон нутгийн төсөвт судалгаанд зарцуулах хөрөнгийг багтааж өгөхийн

хамт орон нутгийн засаг захиргааны нэгж, их дээд сургуулийн судалгааны багийн

үйл ажиллагааг ашиглан судалгаанд зарцуулах хөрөнгө хугацааг ч хэмнэх боломж

гарна.

9 Алдаатай анкетийг

гологдол болгох

2 Бүлгийн

мэргэжилтэн

10 Тэдгээрийг дараагийн

төрөлжүүлэх зорилготой

гарган авах нээлттэй

асуултын түүвэр

3 Бүлгийн

мэргэжилтэн

11 ЭТБМ-д зориулан

аналитик бодлого

зохиох

4 Чиглэлийн

удирдлага

ЭТБТ-ийн

ажилтнууд

12 ЭТБМ дээр социологийн

анхдагч мэдээллийг

боловсруулах

2 Тооцоолох

төвийн

удирдагч

13 Судалгааны үр дүнгийн

шинжилгээ, үр дүнгийн

талаар тайлан бэлтгэх

5 Төслийн

удирдагч,

багийн гишүүд

14 Урдчилсан тайлангийн

хэлэлцүүлэг

2 мөн Мэргэжилтний

оролцоотойгоор

15 Эцсийн тайланг дуусгах,

хамгаалах, судалгааны

үр дүнгээр дүгнэлт хийх

3 ---„‟---

16 Судалгааны үр дүнгээр

аналитик магадлагааг

нийтлэхэд бэлтгэх

3 ---„‟---

Page 13: Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь

Иргэдийн амьжиргааны бүтэц, хэмжээ, өөрчлөлтийг тодорхойлон зөв үнэлгээ өгөх

судалгааг амжилттай явуулан үр дүнг нь нийгэм эдийн засгийн бодлогод ашиглах

боломжтой юм. Үүнд ашиглах судалгааны хөтөлбөрийн загварыг боловсруулав.

Ашигласан материал:

1. Levis Corey The crisis of middle class, Columbia University Press, 1935

/1992/р600

2. Вопросы экономики сэтгүүлийн 2001. дугаар 2

3. Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003

он, УБ., 2004

4. ҮСГ, НҮБХХ., Хүн амын амьжиргааны түвшний судалгаа 1998, УБ.,1999.08

сар,

5. ШУТИС-ийн КтМС-ийн судалгааны баг, Дунд орлоготой хүмүүсийг эмзэг

бүлгийн эгнээнд орохоос урдчилан сэргийлэх арга замууд, УБ, 2004

6. Т.Нарантуяа, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн амьжиргааны чадавхийн

ангилал, док.дис, УБ.,2006

7. Дархан Уул аймгийн статистикийн эмхэтгэл, 2013