төр гэж юу вэ

19
ТӨР

Transcript of төр гэж юу вэ

Page 1: төр гэж юу вэ

ТӨР

Page 2: төр гэж юу вэ

ТӨР гэж юу вэ?

ТӨР (англиар:state) – нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэг үйлчлэх шийдвэрийг гаргагч, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий засаглалын аппараттай, хууль ёс, уламжлал, зан заншлын дагуу олгогдсон эрх нь тухайн нутаг дэвсгэрийн хязгаарт гадны ямар ч хүчнээс үл хамааран заавал хэрэгжих хүчинтэй, нийгмийн өөрөө өөрийгөө зохион байгуулах илэрхийлэл болсон улс төр-нийгмийн институт юм.

Page 3: төр гэж юу вэ
Page 4: төр гэж юу вэ

Төрийн онцлог шинж чанар:

1. Төр зайлшгүй шинжтэй. Ямарч хүн нийгмийн ямарч бүлэг төрд заавал харьяалагдана. Төр байх нь иргэнтэй байна. Иргэн байх нь төр байхын илрэл.2. Төр түгээмэл шинжтэй. Тухайн орны хил хязгаар, нутаг дэвсгэр дээр оршин суугаа бүх хүмүүсийг захирах зохицуулах эрхийг эдлэнэ.3. Төр албадлагын онцгой хэлбэр. Улс орны бүх байг-даас төр албан ёсоор албадлага хэрэглэх эрхтэй. Иймээс албадлагын тусгай аппараттай.

4. Төр нь бие даасан, бүрэн эрхт тусгаар байгууллага.

Page 5: төр гэж юу вэ
Page 6: төр гэж юу вэ
Page 7: төр гэж юу вэ
Page 8: төр гэж юу вэ
Page 9: төр гэж юу вэ
Page 10: төр гэж юу вэ
Page 11: төр гэж юу вэ
Page 12: төр гэж юу вэ
Page 13: төр гэж юу вэ

Төрийн салшгүй шинж чанар:газар нутаг, хүн ам, нийтлэг засаглал.

Төрийн нийтлэг үүрэг:Тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэТөр өөрийн батласан хууль эрхзүйн хэм хэмжээнд болон түүгээр дэмжигдсэн ёс суртахууны хэм хэмжээнд тулгуурлан нийгмийн хэв ёсыг сахин хамгаалах үүрэгтэйУлс орны ирээдүйн зорилгыг дэвшүүлж, хөгжлийг хангах үүрэгтэйТөр иргэдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэйБусад улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж бэхжүүлэх үүрэгтэй.

Page 14: төр гэж юу вэ

Төрийн

дэглэм

Тоталитаризм/Ардчилсан

бус/

Авторитаризм 

/Ардчилсан бус/

Ардчилсан

Page 15: төр гэж юу вэ

Тоталитар дэглэм

Төрийн дээд эрх мэдэл нь нэг буюу цөөн бүлэг хүний гарт төвлөрсөн, нийгмийн амьдралын бүх хүрээнд төр өөрийн хатуу хяналтаа тогтоосон байдаг. Уг нэр томъёог Италийн фашизмын толгойлогч Муссолини анх хэрэглэсэн. Нийгэм-эдийн засгийн уналт хямрал, ёс суртахууны доройтол тоталитаризм тогтнох суурь бол өгдөг. 

Тоталитар дэглэмийн онцлог нь:төрийн эрх мэдэл хэт төвлөрсөн. Иймээс ард түмний эрх, эрх чөлөө ихээр хязгаарлагдсан байдаг; Нийгмийн амьдралын бүх хүрээнд төрийн хатуу хяналт тогтсон; Нийгмийн цөөн бүлгийн болон үндэстний ашиг сонирхлыг илэрхийлсэн үзэл суртлын хатуу хяналт бий болсон байдаг; Нийгмийн дотоодод плюрализм хуулиар хориглогдсон байна. ”Зөвшөөрснөөс бусад нь хориотой” гэсэн зарчим үйлчилнэ. Тоталитар дэглэмийг Фашист, Үндэсний социалист /Италид, германд/, Шашны /Иран, Афганистан/, Деспотист  /Хойд Солонгос/, Коммунист /Орос, Хятад/ , Цэргийн дэглэм гэж хуваадаг. 

Page 16: төр гэж юу вэ

Авторитаризм Нэг буюу нэг бүлгийн засаг гэдэг нь түүний үндсэн мөн чанар нь юм. Авторитаризм гэдэг нэр томьёо нь нэг хүн, бүлэг, намын монополь засаглал ноёрхож байгаа дэглэмийг хэлдэг.   Авторитар дэглэмийн үндсэн шинж: 1.    Засаг нэг хүний эсвэл бүлгийн гарт төвлөрнө. Элит дээрээс шууд томилогдоно. 2.    Иргэдийн улс төрийн эрх хязгаарлагдмал, хууль бие хүнд бус төрд үйлчилдэг 3.    Нийгэмд албан ёсны үзэл давамгайлдаг 4.    Сөрөг хүчинд бүрэн эсвэл хагас хорио тавигдсан байдаг 5.    Засаглал нь хүчний бүтцэд тулгууралдаг 6.    Төрийн бус салбарт улс төрийн хяналт сул байдаг

Page 17: төр гэж юу вэ

Ардчилсан дэглэм

Эртний ардчиллын цэцэглэлт  v зууны үед Афинд Периклийн удирлагын үед оргилдоо хүрсэн. Эртний ардчиллын үед хувь хүний эрх эрх чөлөөний тухай ярьдаггүй, түүнийг олонхийн деспотизм гэж нэрлэдэг. Орчин үеийн ардчилал нь эртний  ардчиллаас  ялгаатай. Ардчилсан улс төрийн дэглэм дараахь шинжтэй. o   Улс төрийн засаг нь хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. o   Засгийн эрх баригчийг нийгэм сонгон хяналт тавьдаг. o   Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаг нь биеэ даасан нэг нэгнийгээ тэнцвэржүүлсэн байдаг. o   Хүний эрх , эрх чөлөө хуульчлагдан хэрэгжиж байдаг. o   Улс төрийн үйл явцын нэг салшгүй элемэнт болох сөрөг хүч хуулийн хүрээнд оршин эрх баригчтай нэгэн адил улс төрийн эрх эдэлнэ. o   Сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд ээлжлэн гарах чадвартай олон намын тогтолцоо төлөвшсөн байдаг. o   Төрийн хяналтаас ангид  чөлөөт олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлтэй o   Албан ёсны үзэл сурталгүй o   Улс төрийн элит нээлттэй o   Арми болон тусгай алба төр нийгэмийн аюулгүй байдлыг ханган хэв журмыг сахиулдаг.

Page 18: төр гэж юу вэ

ТӨРИЙН АППАРАТ (state apparatus, государственный аппарат) – төрийн үндсэн чиг үүрэг болон түүний дээд үүргүүдийг гүйцэтгэгч төрийн байгууллагуудын нэгдэл. ТӨРИЙН БАЙГУУЛАМЖ нь төрийн захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, тэдгээрийн харилцааны зарчим, эрх хэмжээний илэрхийлэл юм. Нэгдмэл, холбооны конфедераци гэсэн гурван хэлбэртэй. ТӨРИЙН БОДЛОГО (State policy, государственная политика) - нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах болон нийгмийн амьдралын бусад зорилго зорилтыг засаглалын үнэт зүйлсийн хүрээнд шийдвэрлэх үйл явц. 

Page 19: төр гэж юу вэ

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ (State symbols, государственная символика) – тухайн төр улсын билэг тэмдэгийн цогц /далбаа, сүлд, нийслэл гэх мэт/. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн.

ТӨРИЙН ЗАСАГЛАЛ (state power, государственная власть)- хууль тогтоомж, албадлагын механизмаар төрийн бодлого, үзэл баримтлалаа харъяат иргэддээ хүлээлгэх ур чадвар. ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР – төрийн эрх барих байгууллагуудын байгуулагдах журам, үйл ажиллагаа, тогтолцоо, тэдгээрийн уялдаа холбоо, эрх үүргийн илэрхийлж байгаа гадаад шинж тэмдэг. Засаглалын хэлбэрийг хаант засаг, бүгд найрамдах, холимог засаг гэж хуваана. ТӨРИЙН МЕХАНИЗМ – төрийн чиг үүрэг, төрийн бодлого, төрийн засаглалыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын бүхэл бүтэн шаталсан тогтолцоо.