тушаал гаргахад анхаарах зарим асуудал

8
ТУШААЛ ГАРГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ АЗДТГ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН В.ДОЛГОР

Transcript of тушаал гаргахад анхаарах зарим асуудал

Page 1: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

ТУШААЛ ГАРГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

АЗДТГ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН

В.ДОЛГОР

Page 2: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

Эрх зүйн хэм хэмжээний акт

Дүрэм, журам, зааварчилгаа, захиргааны дотоод журам, тогтоол, тушаал, захирамж, захиргааны акт.

Эрх зүйн хэм хэмжээний акт нь эрх зүйн шинжийг бүгдийг нь өөртөө агуулдаг тул эрх зүйн эрх сурвалж болно. Иймд шүүгчээс аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд холбогдох хэм хэмжээний актыг хэрэглэж эрх зүйн эх сурвалжийн хэмжээнд үнэлэх ёстой.

Page 3: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

ТУШААЛ

Тушаал нь эрх бүхий албан тушаалтнаас Монгол улсын хууль тогтоомжийн үндсэн дээр тэдгээрийг биелүүлэхийн тулд тухайн байгууллагын эрх бүхий этгээд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргадаг эрх зүйн баримт бичиг мөн.

Сургуулийн захирал- Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,

Цэцэрлэгийн эрхлэгч- сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаж хэрэгжүүлнэ.

Page 4: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

Тушаал

Тушаал нь тэмдэглэх ба тушаах гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

1. Тэмдэглэх хэсэгт: уг тушаал гарах болсон шалтгаан буюу тушаал гарахын үндэс болсон хууль тогтоомж, дээд байгууллагаас гаргасан эрх зүйн акт гэх мэт эрх зүйн барим бичгийг дурьдаж бичнэ.

Page 5: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

• Тэмдэглэх хэсэгт эрх зүйн баримт бичгийг

1. Үндсэн хууль

2. Ердийн хууль

3. Төрийн гүйцэтгэх төв байгууллагаас гаргасан хэм хэмжээний акт

4. Бусад нийтийн эрх зүйн субъектээс гаргасан хэм хэмжээний акт

5. Захиргааны дотоод журам

Page 6: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

• Тушаах хэсгийн бичвэрийг зүйл, шаардлагатай бол дэд зүйлд хувааж бичнэ.

• Тушаалд тусгасан тодорхой арга хэмжээ бүрийн гүйцэтгэх хугацаа, гүйцэтгэлийг тус бүрд нь заах шаардлагагүй бол тэдгээрийг нэгтгэн нэг зүйл болгон зааж болно.

• Шаардлагатай бол тушаалын төгсгөлийн зүйлд тушаалын биелэлтэнд хяналт тавих нэгж, албан тушаалтан ба танилцуулах хүмүүсийн нэрийг зааж бичнэ.

• Хэрэв хавсралттай бол тушаах хэсгийн зохих зүйлд /------дугаар хавсралт/ гэж хаалтанд бичнэ. Жишээ нь: Дэвшил сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар тушаалын хавсралт.

Page 7: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

• Дараах эрх зүйн шаардлагыг биелүүлээгүй хэм хэмжээний актыг /тушаал/ эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хэмээн үзэж хүчин төгөлдөр бусад тооцно.

1. Хуулиар олгогдсон эрхгүй, 2. Хэлбэрийн хувьд хуулийн шаардлага

хангаагүй, 3. Агуулгаараа тухай олгогдсон эрхийн хүрээн

тохироогүй, 4. Бусад дээд шатны байгууллагаас гаргасан эрх

зүйн хэм хэмжээнд нийцээгүй бол.

Page 8: тушаал гаргахад анхаарах зарим асуудал

Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.