Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ...

12
Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл 2010.12.02

Transcript of Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ...

Page 1: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд

баримтлах журмын төсөл

2010.12.02

Page 2: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Журмын үндэслэл, зорилго

• Хууль эрх зүйн орчин– УИХ-ын 2010 оны 48-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын

үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”– Харилцаа холбооны тухай хууль– Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийн тухай

хууль

• Контентийн үйлчилгээний ангилал– Өргөн нэвтрүүлгийн контентийн; – Онлайн контентийн;– Мобайл контентийн;

• Зорилго– Контентийн бизнесийг хөгжүүлэх, оролцогчдийн харилцааг

зохицуулах, шударга өрсөлдөөнийг дэмжих– Нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ялангуяа өсвөр

насныханд

Page 3: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Тоон контент гэж юу вэ?

Харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг контент гэж ойлгоно. Контентид дараах зүйлс багтахгүй. Үүнд:

• Цахим шуудан, балк болон спам захидал• Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон

яриа, факс, Айпи телефон яриа гэх мэт)

Page 4: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Зохицуулалтын хүрээ

Контентийгнийлүүлэгч

/content provider/

Контентийн агрегатор/content aggregator/

Контентийг хүргэгч суваг

/operator/

хэрэглэгч

Aggregator, CP• Монгол контент• Вэб сайтууд •TВ-ийн студи• Студи, продакшин гэх мэт

• Үүрэн компани• ISP• CaТВ • Мобайл ТВ• IP ТВ гэх мэт.

• дуучид• хөгжимчид• зохиолчид• програм

хангамж ашиглан контентийг бүтээгчид гэх мэт

Page 5: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Журмын төслийн агуулга

• Контентийн үйлчилгээнд холбогдох оролцогчид болон контентийн тодорхойлолтыг тодорхойлсон

• Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байж болох агуулгатай контентийг “хориотой контент” ойлголтын хүрээнд тодорхой хуулийн заалтыг үндэслэж тодорхойлсон ба бүх нийтэд ба зөвхөн өсвөр насныханд сөрөг нөлөөтэй гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагдсан

• Үйлчилгээ эрхлэгч, Контентийн агрегатор, Хостингийн үйлчилгээ эрхлэгчдэд шудрага өрсөлдөөнийг бий болгох, контентийн хөгжлийг дэмжих, нийгмийн ёс суртахууныг хамгаалах зорилгоор тодорхой үүргүүдийг хүлээлгэж өгсөн

• Хууль бус агуулгатай контентийг арилгах механизмыг тодорхойлж өгсөн

Page 6: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Хориотой контент

• Садар самуун – Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1, 3.1.2 болон 5 дугаар

зүйл 5.1, 5.2-ийн дагуу садар самууныг илэрхийлсэн;• Хүчирхийлэл

– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.4-д заасан зүйлсийг илэрхийлсэн;

– Эрүүгийн хуулийн 178 дугаар зүйлийн дагуу терроризмийг дэмжсэн; – Эрүүгийн хуулийн 144 дүгаар зүйлийн дагуу шашны харгис үзэл номлолыг дэмжсэн;– Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1-д заасан үндэсний язгуур

ашиг сонирхолд харшилсан; • Хууль бус зар сурталчилгаа

– Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зүйлд заасан зар сурталчилгааны агуулсан;

• 18-аас доош насныханд хориотой контент– Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.3-ийн дагуу эротик

төрлийн контентийг агуулсан;– Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл 1.6-ийн дагуу хүүхдийн

хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлсэн;– Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл 5-д заасан зүйлсийг

илэрхийлсэн;

Page 7: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Контентийн үйлчилгээнд оролцогчид

• Оператор компани– контентийг хүргэгч суваг ба контентийн үйлчилгээг өөрийн хэрэглэгчдэд

дамжуулан хүргэх боломжийг хангасан сүлжээ бүхий эсвэл бусдын сүлжээ ашиглан дээрхи боломжийг хангасан, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй

• Контентийн агрегатор– контент нийлүүлэгч, үйлчилгээ эрхлэгчийн хооронд холбох гүүр болж,

өөрийн тоног төхөөрөмж, програм хангамжийг ашиглан контентийг хувиргах, дамжуулахтай холбоотой харилцаанд орж байгаа хуулийн этгээдийг хэлнэ.

• Контентийг нийлүүлэгч– Контентийг үүсгэгч, зохиогчийн эрх эзэмшэгчид– Компани болон хувь хүн

• Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч – өөрийн сервер дээр вэб болон бүх төрлийн өгөгдөлийг байршуулж, тэдгээрт

хэрэглэгчид харилцаа холбооны сүлжээ ашиглан хандах боломжыг олгодог үйлчилэгчийг ойлгоно

Page 8: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Үйлчилгээ эрхлэгч

• Контентийн агрегаторыг – ялгаварлахгүй, эрх тэгш харилцах, ижил нөхцөл бололцоогоор хангах – контентийн агрегаторт тавигдах дүрэм журмыг боловсруулан гаргаж, Зохицуулах

хороогоор хянуулж мөрдөнө• Онлайн контентийн журам

– шинээр хэрэглэгч бүртгэхдээ шүүлтүүр програм эсвэл 3.5-д заасан контентид хандах хандалтыг хязгаарлах боломжийг санал болгох

• Мобайл контентийн журам– үйлчилгээ эрхлэгч нь өөрөө контентийн агрегатор байж болохгүй– Орлого хуваах зарчим (үйлчилгээ эрхлэгч 20%, агрегатор 80%)– Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээ, үйлчилгээгээр хориотой контентийг

дамжуулахгүй үүрэгтэй байна. – Үйлчилгээ эрхлэгч нь шинээр хэрэглэгч бүртгэхдээ дараах зарчмыг баримтлана. Үүнд:

• Хэрэв хэрэглэгч 18 нас хүрээгүй бол энэ журмын 3.5-р зүйлд заасан хориотой контентид нэвтрэх, үзэх, татаж авах болон ямар нэгэн байдлаар хандалт хийх боломжийг олгохгүй байх үүрэг хүлээнэ.

• Тухайн хэрэглэгч 18 нас хүрсэнийг батлах бичиг баримтийг үндэслэн 3.5-р зүйлд заасан контентид хандах эрхийг нээлттэй үлдээнэ

Page 9: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Контентийн агрегатор

• Тусгай зөвшөөрөл авах эсвэл бүртгэжүүлэх– Онлайн болон мобайл контент аргегатор

• Контентийг нийлүүлэгчдэд тавих шаардлагын нийтлэг журмыг Зохицуулах хороотой зөвшилцсөний үндсэн дээр боловсруулан гаргана. Контентийн агрегатор нь уг нийтлэг журмыг тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Зохицуулах хороонд ирүүлнэ

• Контентийн агрегатор нь энэхүү журмын 3-р зүйлийг зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох техникийн боломж, нөхцлийг хангасан байна.

• Онлайн контент агрегатор– Контентийн агрегатор нь энэхүү журмын 3.4-д заасан контентээр үйлчилэхдээ

хэрэглэгчидэд 18-аас дээш насныханд зориулсаныг урьдчилан сануулна– Контентийн үйлчилгээний үнийг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдсэн байх ба үйлчилгээ

эрхлэгч нь төлбөр тооцооны зарчим, төлбөр тооцоог хэрэглэгч хянах боломжийг олгох ёстой

• Мобайл контент агрегатор– Контентийн агрегатор нь орлого хуваах зарчим, контентийг нийлүүлэгчдэд тавих

шаардлага болон хамтран ажиллах журмыг нээлттэй байлгана.

Page 10: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Хостингийн үйлчилгээ эрхлэгч

• Контент хостингын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос тогтоосон нөхцөл шаардлагын тусгай зөвшөөрөл (эсвэл бүртгэжүүлэх) авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна

• Контент хостингын үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээнд энэхүү журмын 3-ийг зөрчсөн контент байвал дамжуулахаас татгалзах эрхтэй байна

• Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд контентийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй

Page 11: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

Гомдол, маргааныг шийдвэрлэх талаар

• Хэрэглэгчийн гомдол дээр үндэслэнэ• Зохицуулах хороо тухайн контентийг хориотой контент байна гэж үзвэл доор

заасан арга хэмжээ авахыг үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ.– Мэдэгдэл өгсөнөөс хойш ажлын 1 өдрийн дотор уг контентийг 24 хүртлэх

цагийн дотор арилгах арга хэмжээ авахыг агрегаторд мэдэгдэн тухайн агрегаторын нэрийг болон авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх

– Тухайн агрегаторын үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох (түр зогсоох мэдэгдэлийг Зохицуулах хорооноос өгсөн тохиолдолд)

• Зохицуулах хороо болон үйлчилгээ эрхлэгчээс хориотой контентийн талаар мэдэгдэл өгсөн тохиолдолд контентийн агрегатор нь дараах арга хэмжээг авна.– Мэдэгдэл хүлээн авсанаас 24 хүртлэх цагийн дотор уг контентийг арилгах

арга хэмжээ аван хариуг мэдэгдэх– Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг агрегаторын үйлчилгээг

зөрчил арилтал түр зогсоох мэдэгдэлийг Зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчид өгнө

Page 12: Харилцаа холбооны сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журмын төсөл

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРАЛЛАА