өгүүлбэрийн гол гишүүд
Transcript of өгүүлбэрийн гол гишүүд
Õè÷ýýëèéí ñýäýâ:
Өгүүлбэрийн гол гишүүд
Хулгайн юм хоол болохгүй
Нэг өвгөн хоёр хүүгийн хамт амьдардаг байв. Хүүхдүүд нь том болж эрийн цээнд хүрэхэд эцэг нь хүүхдүүддээ хандан,- За! Одоо та хоёрын ажил хийж амь зуух цаг боллоо. Өөрсдөө юу хийхийг хүсэж байна вэ? гэв.
Хүүхдүүд нь ямар ажил хийхээ мэдэхгүй байсан тул аав нь хоёр хүүгээ дагуулан газар газраар явж, хүмүүс юу хийж яаж амьдарч байгааг харцгаах болжээ. Том хүүд нь төмрийн дархны ажил таалагдан, тэндээ үлдэн суралцах боллоо.
Харин бага хүү нь биед амар, өөрийгөө зовоохгүй ажил хийе гэж бодсон тул түүнд таалагдах ажил олдсонгүй, яваад л байж яваад л байж.
Нэг өдөр хүү нь нугад бэлчиж байсан үхрийг хараад аавдаа
- Ааваа, хулгайч болж болохгүй юмуу? гэжээ. Аав нь хариуд нь
- Бололгүй яах вэ. Чи л хүсэж байгаа бол болно шүү дээ! Би гэртээ харьж байя, чи үхрээ аваад харь гээд аав нь яваад өгчээ.
Хүү нь үхрээ хөтлөн гэр өөдөө явахдаа үргэлж айн, байн байн ийш тийшээ эргэж харсаар л байв. Хэн нэгэн түүнийг хараад ч байгаа юм шиг. Гэртээ ирж үхрээ нядлаад махыг нь чанаж идэхийн өмнө аав нь- Энэ махыг идээд хэн нь илүү таргалахаа үзье гээд хэмжүүр авчирч өөрсдийгөө хэмжиж гэнэ. Тэгээд ширээ тойрон сууж хоолложээ.
10/11/2010 7
Эцэг нь сэтгэл тайван махыг амтархан идэж байв. Харин хүү нь хаалга руу харж, нохой хуцах болгонд цочин тайван биш байлаа.
Хэд хоногийн дараа аав нь дахин хэмжүүр авчирч өөрсдийгөө хэмжиж гэнэ. Аав нь өмнөхөөсөө хоёр дахин бүдүүрсэн байхад хүү бүр турж эцсэн байлаа. Хүү нь гайхаж “Ааваа та таргалсан байхад би яагаад турсан байдаг билээ” гэв. Аав нь инээн- Хулгайн юм хоол болдоггүй юм. Тэгээд ч чи айж тайван бус байсан болохоор турсан. Харин энэ үхрийг би эзнээс нь худалдаад авчихсан байсан юм гэжээ.
Ãîë ä¿ðèéí õî¸ðûí çàí ÷àíàð
• Ààâ • Бага х¿¿
• Õýðâýý áè ààâ íü áàéñàí áîë …
• Õýðâýý áè õ¿¿ íü áàéñàí áîë …
Ýõëýë õýñýã
Ãîë õýñýã
Òºãñãºë õýñýã
Ýõëýýä þó áîëîâ?
Äàðàà íü þó áîëñîí áý?
Ýöýñò íü þó áîëîâ?
Õî¸ð õ¿¿ хүмүүс юу хийж яаж амьдарч байгааг харахаар ÿâæýý.
Нэг өвгөн хî¸ð õ¿¿òýéãýý àìüäàðäàã áàéæýý.
Õóëãàéí þì õîîë áîëîõã¿é þì áàéíà ãýäãèéã îéëãîæýý.
Дасгал
а.Дээрх өгүүлбэрүүдийг хурааж бич.
б.Үйлийн эзнийг заасан үгийн доогуур нэг,үйлийг заасан үгийн доогуур хоёр зураарай
в.Доогуур зурсан үгэнд асуулт тавиарай.
Хоёр хүү явжээ.Яав?Хэн?
Өвгөн амьдардаг байжээ.Хэн? Яадаг?
Хоол болохгүй гэдгийг ойлгожээ.Яав?
Тодорхойлолт
Үйлийн эзнийг өгүүлэгдэхүүн,үйл хөдлөлийг заан нэрлэсэн үгийг өгүүлэхүүн гишүүн гэнэ.
Өгүүлэгдэхүүн ба өгүүлэхүүн гишүүдийг өгүүлбэрийн гол гишүүд гэнэ.
Гэрийн даалгавар
а.Загварт тохирох өгүүлбэр зохиогоорой.ЖН ЖН То Оц ЖН Үү
б.Зохиосон өгүүлбэрийнхээ гол гишүүдийн доогуур зураарай.