багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн...

11

Click here to load reader

description

 

Transcript of багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн...

Page 1: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ХЭЛБЭРҮҮД

Эрдэм, шинжилгээ инновацийн алба

Page 2: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

Орчин үед судлаадчын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц, үр дүнд бичигдэж, бүтээгдсэн хэвлэмэл бүтээлийн хэлбэрүүдийг дараах ангилалд хувааж байна.

Үүнд: 1. Нэг сэдэвт зохиол \ монографи\ 2.Сурах бичиг 3.Гарын авлага 4. Зөвлөмж 5.Өгүүлэл 6. Толь бичиг 7. Товхимол 8.Эмхэтгэл 9.Илтгэл 10.Тайлан

Page 3: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

1.Нэг сэдэвт зохиол. Монографи

- Эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт судалгааны ажлын \төслийн\ явцын болон зохих шат эцсийн үр дүнд тулгуурлан бичсэн эрдэм шинжилгээний зохиолыг “Нэг сэдэвт зохиол” буюу монографи гэж тодорхойлдог. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн , боловсролын болон шинжлэх ухааны доктор цолтой хүн шүүн тунгаасан байна. Судалгааны цар хүрээ судлагдахууны онцлогоос хамааран хэдэн ч хэвлэлийн хуудас байж болно. Тодорхой хэвлэлийн газарт тодорхой тоогоор хэвлүүлж олон улсын номын дугаар ISBN, DDC авсан байх шаардлагатай.

- Мөн нэг сэдэвт зохиол нь нийтэд зориулсан, танин мэдэхүйн зорилготой, хялбаршуулсан байж болно.Энэ тохиолдолд бичлэгийн хэлбэр найруулга зүй нь энгийн , хүнд ойлгомжтой, амьдралын практик жишээгээр баялаг 5-8 х.х байх нь тохиромжтой.

Page 4: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

2.Сурах бичиг.

Тухайн их дээд сургуульд бэлтгэж буй мэргэжлийн ангийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн хөтөлбөр, стандартын агуулгад бүрэн дүүрэн нийцсэн, орчин үеийн сургалтын технологийн шийдлүүдийг тусгасан ном зохиолыг сурах бичигт хамааруулна. Тухайн хичээлийг тус сургуульд хичнээн цаг үзэх , судлах агуулгын багтаамжаас хамаарч дунджаар 8-аас дээш х.х байна. Тухайн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн эсвэл боловсрол судлаач , заах арга зүйч эрдэмтэд ариутган шүүсэн шинэлэг мэдээ мэдээлэл баримтаар баяжсан, онолын зэрэгцээ дадлага лаборатори , бие даалтын ажлын даалгаврын сэдвүүдийг багтаасан байна. Зохиогчийн хувьд хамтарсан багийн бүтээл байвал олон талын давуу байдлыг бий болгодог. Сайн сурах бичгийн нэг үндсэн шинж нь бусад их дээд сургуулиудын ижил төстэй, мэргэжлийн ангийн багш оюутнуудад ашиглах боломжтой байдаг. Сүүлийн үед сурах бичиг нь багш оюутнууд ашиглах зааварчилгаа, зөвлөмжийг тусгасан байдаг. Сурах бичиг нь зайлшгүй ISBN авсан байх шаардлагатай.

Page 5: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

3.Гарын авлага

Их сургуульд бэлтгэж буй мэргэжлийн аль нэг хичээлийн сургалтын хөтөлбөр, стандартын агуулгыг ерөнхийлэн хамарсан буюу эсвэл аль нэг бүлэг сэдэвт тулгуурлан оюутнууд хичээлээс гадуур нэмэлт материал болгон судалж болох ном зохиолыг гарын авлага гэж үзнэ. Хэмжээний хувьд 3-8 х.х байхад тохиромжтой ба ISBN , DDC авсан байна. Гарын авлагыг ганцаарчлан бичиж зохиогчоос дээш эрдмийн болон боловсролын цол зэрэгтэй хүн шүүн тунгаасан байвал тохиромжтой.

4.Зөвлөмж

Хичээлийн хөтөлбөр бүлэг сэдэв болон аль нэг сэдвийн агуулгыг судлахад чиглэсэн оюутан болон сонирхогч хэн бүхэнд зориулагдсан 1-3 х.х бүхий багтаамжтай хэвлэмэл бүтээл. Зөвлөмж нь цуврал хэлбэрээр хэвлэгдэх нь тохиромжтой бөгөөд харьцангуй энгийн үг хэллэгтэй шийдвэрлэх арга зам аргачлалыг тодорхойлсон , оюутны бие дааж ажиллах боломжийг хангасан байх шаардлагатай. Мөн холбогдох катеогори, хууль, дүрэм , томъёог санамж хэлбэрээр хавсаргасан байдаг. Зөвлөмжийг багш нарт зориулсан, оюутан сурагчдад зориулсан, бусад сонирхогч талуудад зориулагдсан хэлбэрүүдээр бичиж болно. Зөвлөмж нэгэнт бүтээл учраас ISBN , DDC авч болно.

Page 6: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

5.Эмхэтгэл.

Тодорхой салбар шинжлэх ухааны суурь хууль, онолын сурвалж бүтээлүүдийг болон тухайн салбарын эрдэмтэд судлаачдын бүтээлүүдийг нэгэн ном болгож гаргах , нэгэн зохиогчийн янз бүрийн бүтээлийг нэгтгэн нэгэн нэрийн дор ном болгон гаргасныг эмхэтгэл эсвэл түүвэр хэмээн нэрлэдэг. Эмхэтгэл нь материалын агуулга багтаамжаас шалтгаалан дунджаар 8-аас дээш х.х байх бөгөөд тухайн салбар ухааныг судалж буй багш, оюутан, сонирхогч талуудад ашиглагдах боломжтой. Аливаа эмхэтгэлийг гаргахад тус эмхэтгэлд бүтээл нь орох холбогдох субьект \байгууллага, хүн\ -ээс албан ёсоор бичгээр зөвшөөрөл авсан байх ёстой. Эмхэтгэл нь зохиогч буюу эмхэтгэгчийн бүтээлд тооцогддог учир олон улсын номын бүртгэлийн албан ёсны дугаар авсан байх шаардлагатай.

Page 7: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

6.Товхимол

Товхимол нь шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын өмнө тухайн хурлаар хэлэлцэх сэдэв, илтгэлүүдийн хураангуйг нэгтгэж, хэвлүүлэн оролцогчдод болон нийтэд тараадаг хэвлэмэл бүтээл юм. Товхимол нь ихэвчлэн мэдээллийн зорилгыг агуулдаг, шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан бүтээлд тооцогддог. Энд хуудасны тоо хэмжээг заадаггүй. Товхимолд олон улсын холбогдох бүртгэлийн дугааруудыг олгодоггүй.

Page 8: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

7.Өгүүлэл

Орон зай цаг хугацааны өргөн хүрээнд сэдвийн дагуу сонгож авсан баримтад гүнзгий дүн шинжилгээ хийж, түүний учир шалтгааныг гаргах замаар үнэлэлт өгч, дүгнэлт хийдэг эрдэм шинжилгээний бичлэгийн төрлийг өгүүлэл гэж нэрлэдэг. Өгүүлэл нь сэдвийн сонголт нэн чөлөөтэй, хамгийн өргөн мэдээллийн багтаамжтай, гол зорилго нь баримт үйл явцыг шинжлэн судлах, нэгтгэн дүгнэхэд оршдог. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц нь эрдэм шинжилгээний илтгэлийн бүтэц шиг хэв маягууд шаардахгүй, зохиогчоос тодорхой баримтад тулгуурласан дүгнэлт , үзэл санааг чөлөөтэй гаргах боломж олгодог. Өгүүлэл нь хэмжээний хувьд А2 форматын дөрөвний нэгээс хоёрны нэг хэмжээтэй байдаг.

Page 9: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

8.Илтгэл

Эрдэм шинжилгээний тодорхой сэдвийн дагуу өөрийн судалгааны бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилгоор судлаачдад тайлбарлан таниулах, мэргэжлийн хүрээний эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд зориулагдан бичигдсэн эрдэм шинжилгээний бичлэгийн хамгийн түгээмэл хэлбэр. Эрдэм шинжилгээний илтгэл нь бүтцийн хувьд удиртгал буюу оршил, эх сурвалж, судлагдсан байдал, судалгаа туршилтын ажил, үр дүн , шинэ санаа буюу дүгнэлт гэсэн үндсэн хэвшмэл бүтэцтэй байдаг ба техник редактор буюу бичлэгийн стандартын хувьд нэгдсэн хэм хэмжээг барьдаг. Өгүүллийг бодвол эрдэм шинжилгээний илтгэл нь нийтэд зориулагдсан бус мэргэжлийн салбар хүрээний судлаачдад чиглэсэн байдаг онцлогтой. Эрдэм шинжилгээний илтгэлийг хэвлэлийн хуудсаар хэмждэггүй бөгөөд ихэвчлэн агуулгыг уншиж сонсох хугацааг минутаар тодорхойлдог. Хамгийн түгээмэл хэлбэр нь 10-15 минут гэж үздэг.

Page 10: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

9.Толь бичиг

Багш , оюутан, сонирхогчдод тухайн салбарын суурь хууль , үг хэллэг , нэр томъёог танин мэдүүлэх , төсөөллийг нэг мөр болгох, мэдлэгийг системчлэх зорилгоор хэвлэгдсэн бүтээлийг толь бичиг гэдэг. Толь бичиг нь дотроо олон янз байдаг. Тэдгээрийг зориулалтын хувьд тайлбар толь, нэвтэрхий толь, өврийн толь, нэр томъёоны толь, хавсралт толь , сэдэвчилсэн толь гэх мэтээр ангилдаг. Сүүлийн жилд шинжлэх ухааны салбар чиглэлээр төрөлжсөн тайлбар толь цөөнгүй гарч байна. Аливаа толийн бүтээх үндсэн арга нь цагаан толгойн үсгийн дарааллын зарчим дээр бичигддэг. Хамтарсан зохиогчдын болон хамтарсан редакцийн хэлбэрээр толь бүтээгчид ажиллах нь илүү тохиромжтой.

Page 11: багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

10. Тайлан

Эрдэм шинжилгээний ажлын тайлан гэдэг нь тодорхой цаг хугацаанд буюу тодорхой сэдвийн дагуу судлаач болон судлаачдын багийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын агуулга, үр дүн, гүйцэтгэлийг нэгтгэн илтгэсэн баримт бичиг юм. Их сургуулийн багш нар судалгааны ажлын тайлангаа хичээлийн хагас буюу бүтэн жилээр гаргадаг бол төсөлт болон захиалгат судалгаан дээр ажилласан судлаачид төслийн хугацааны сүүлчийн шатанд тайланг бичиж өгч, баталгаажуулдаг. Хувь хүний хувьд судалгааны ажлын тайлан нь судлаачийн олон талт хөдөлмөрийг илэрхийлж байдгаараа үнэлэлт дүгнэлт өгөх , харьцуулах , таниулах илүү боломжуудыг нээдэг.