Хөдөө аж ахуй

12
Хөдөө аж ахуй Хөдөө аж ахуй нь гаршуулсан амьтан болон ургамлыг тодорхой зохион байгуулалттайгаар өсгөн үржүүлэх замаар хүнс , тэжээл , цардуул болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх үйл явц юм. Орчин цагийн хэлэнд Хөдөө аж ахуй (ХАА)гэдэг нэр томъёонд мал амьтан өсгөн үржүүлэхээс эхлээд тэдгээрээс авч болох түүхий эдийг боловсруулах, мөн хүнс, тэжээл, цардуул үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааг хамруулан ойлгодог. Хөдөө аж ахуй гэдэг нь мөн ХАА-н практик үйл ажиллагааны судалгаа бөгөөд үүнийг Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэдэг. Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ. 2006 оны байдлаар дэлхийн нийт ажиллах хүчний 36 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа нь (1996 онд энэ үзүүлэлт 42% байсан) ХАА-г хамгийн түгээмэл ажлын байрны талбар болгож байна. Гэсэн хэдий ч фермийн аж ахуйн ач холбогдол аж үйлдвэржиж эхэлснээс хойш харьцангуйгаар нилээд унасан ба 2006 онд түүхэнд анх удааүйлчилгээний салбар дэлхий дээр хамгийн их ажлын байр бий болгож ХАА-н салбараас давж гараад байна. Мөн ХАА-н үйлдвэрлэл нь дэлхийн нийт бүтээгдэхүүний (бүх ДНБ -үүдийн нийлбэр) 5%-иас бага байдаг. Цагаан будааны суулгацны нүхийг бэлтгэж байгаа нь. Индонез . Арвайн тайлбай

Transcript of Хөдөө аж ахуй

Page 1: Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйХөдөө аж ахуй нь гаршуулсан амьтан болон ургамлыг тодорхой зохион байгуулалттайгаар өсгөн

үржүүлэх замаар хүнс, тэжээл, цардуул болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх үйл явц юм. Орчин

цагийн хэлэнд Хөдөө аж ахуй (ХАА)гэдэг нэр томъёонд мал амьтан өсгөн үржүүлэхээс эхлээд

тэдгээрээс авч болох түүхий эдийг боловсруулах, мөн хүнс, тэжээл, цардуул үйлдвэрлэх бүхий л үйл

ажиллагааг хамруулан ойлгодог. Хөдөө аж ахуй гэдэг нь мөн ХАА-н практик үйл ажиллагааны судалгаа

бөгөөд үүнийг Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэдэг.

Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн

учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ.

2006 оны байдлаар дэлхийн нийт ажиллах хүчний 36 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа нь (1996

онд энэ үзүүлэлт 42% байсан) ХАА-г хамгийн түгээмэл ажлын байрны талбар болгож байна. Гэсэн хэдий

ч фермийн аж ахуйн ач холбогдол аж үйлдвэржиж эхэлснээс хойш харьцангуйгаар нилээд унасан ба

2006 онд түүхэнд анх удааүйлчилгээний салбар дэлхий дээр хамгийн их ажлын байр бий болгож ХАА-н

салбараас давж гараад байна. Мөн ХАА-н үйлдвэрлэл нь дэлхийн нийт бүтээгдэхүүний (бүх ДНБ-үүдийн

нийлбэр) 5%-иас бага байдаг.

Цагаан будааны суулгацны нүхийг бэлтгэж байгаа нь. Индонез.

Арвайн тайлбай

Page 2: Хөдөө аж ахуй

Үгийн гарал үүсэл

Хөдөө аж ахуйг англиар Agriculture гэдэг. Agri нь Латин хэлний "газар, талбай" гэсэн

утгатай ager, culture нь Латин хэлний cultura буюу боловсруулах (гэхдээ хөрс) гэсэн үгнүүд юм. Утгачлан

орчуулбал талбайн хөрс боловсруулалт гэж болно.

Түүх

Шавар шатааж хийсэн Шумерын гар хадуур, МЭӨ 3000 он

Эртний гарал үүсэл

Газар зүйн хувьд алслагдмал хүн ард бие биеэсээ хамааралгүйгээр ХАА-г хөгжүүлж эхэлсэн. Эхний

зохион байгуулалттай ХАА эрхэлж байсан ул мөр баруун өмнөд Азид буюу Месопатамын үржил шимт

хөндийд (Fertile Crescent) олддог. МЭӨ 9500 жилийн тэртээд фермерүүд тодорхой шинж чанар бүхий

хүнсний ногоог сонгож аван тарьж эхэлжээ. Гэхдээ үүнээс эрт зэрлэг арвайг хэрэглэж байсан ул мөр

байдаг ч анхны найман үндсэн ХАА-н ургамлыг хүмүүс тарьж эхлэхээс тийм өмнө биш юм. Анхных

нь Эмер болон Ганц эвэрт буудай, дараагаар нь арвай, вандуй, сэвэг зарам, исгэлэн буурцаг, хонин

вандуй, флакс зэрэг ургамлуудыг тарьж эхэлсэн байна.

МЭӨ 7000 он гэхэд Египетэд цар хүрээ багатай хөдөө аж ахуй эрхэлж эхэлсэн байна. МЭӨ 9000 оны

тэртээ Энэтхэгийн хойг дээр арвай, улаан буудай тариалж байсан археологийн

олдворБалочистанын Мергарх дахь археологийн малталтаас олджээ. МЭӨ 6000 он гэхэд дунд оврын

фермийн аж ахуй нь Нил мөрний сав газар өргөн тархсан байна. Ойролцоогоор энэ үед ХАА нь Алс

Дорнодод бас харилцан хамааралгүйгээр хөгжиж байсан ба тэнд улаан буудайнаас илүү цагаан

будааг голлон тариалж байв. Хятад,Индонезийн фермерүүд вандуй, шар буурцаг, азуки, таро зэрэг

ургамалыг тарималжуулж байв. Эдгээр нүүрс усны шинэ эх үүсвэрийг энэ бүс нутаг дахь тэнгисийн эрэг,

нуур цөөрөм, гол мөрний дагуух загасчлалтай хослуулсанаар шаардлагатай амин дэм, уургийг их

хэмжээгээр авах болсон. Бүхэлдээ энэхүү шинэ төрлийн хөдөө аж ахуй болон загасчлал нь хүн амын

өсөлтийг огцом нэмэгдүүлэх хүчин зүйл болсон ба өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Page 3: Хөдөө аж ахуй

МЭӨ 5000 жилийн үед Шумерууд хөдөө аж ахуйн үндсэн цөм техникүүд болох газрыг өргөн цар

хүрээтэйгээр, эрчимтэйгээр боловсруулах, нэг төрлийн ургамал тариалах, зохион

байгуулалттай усжуулалт, мэргэшсэн ажиллах хүчнийг ашиглах зэргүүдийг ялангуяаПерсийн

булангаас Тигр, Евфратын ай сав хүртэлх одоогийн Шат ал-Арабын усан замын дагуу хөгжүүлж ирсэн

байна. Зэрлэг үхэр болонаргалийг үхэр, хонь болгон гаршуулж тэдгээрийг өргөнөөр хүнс, өмсгөлийн

хэрэгцээндээ болон тээвэрлэлтэнд ашиглаж байжээ.

Эрдэнэ шиш, шуулж, хулслаг харвуулын үндэс зэрэг ургамлуудыг анх Америкт МЭӨ 5200 жилийн

тэртээгээс гаршуулж эхэлсэн. [1] Төмс , лооль, чинжүү, хурган гуа, бусад

төрлийн буурцаг, канна, тамхи болон бусад ургамлуудыг Шинэ Ертөнцөд тариалдаг байсан

бөгөөдӨмнөд Америкийн Андын нуруунд дов толгодын налууг шатлуулах маягаар тариалдаг байж.

Ромчууд болон Грекүүд сүүлд нь Шумеруудын буй болгосон техникүүдийг арай боловсронгуй болгон

ашиглаж эхэлжээ.

Дундад зууны үеийн ХАА

Дундад зууны үед Хойд Африкын болон Ойрхи

Дорнодын Исламын фермерүүд гидролик болон гидростатик зарчим дээр үндэслэн усжуулалтын систем,

далан зэргийг ашиглан усны нөөцийг бий болгох, ус дамжуулах хүрдэн машин зэрэг ХАА-н

технологиудыг бий болгосон байна. Муслимууд мөн газар тариалангийн гарын авлага бичиж энэ

нь чихрийн нишингэ, цагаан будаа, жүржийн төрлийн жимс, гүйлс, хөвөн зэрэг ургамлыг гаршуулан

ургуулах суурь нь болж өгчээ. Муслимууд анх Испанид нимбэг, жүрж, хөвөн, бүйлс, гадил зэрэг жимс

ногоог авчирсан байна.

Сэргэн мандалтын үеэс өнөөг хүртэл

Трактороор царгасын талбайг хагалж байгаа нь

Дундад зууны үед сэлгэцийг анх бодон олж, Хятадуудын зохион бүтээсэн анжисыг авч хэрэглэснээр

ХАА-н үйлдвэрлэл үлэмж нэмэгдсэн.

Page 4: Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйд чиглэсэн ажиллах хүчиний хэмжээ багасах хандлагатай байна

1492 оноос хойш мал амьтан, шинэ сортын үр тариа, ногоог тив дамжуулан солилцож өсгөн үржүүлэх

болсон. Тухайн үед шинэ тивээс хуучин руу орж ирсэн ХАА-н гол бүтээгдэхүүнүүд гэвэл лооль, эрдэнэ

шиш, төмс, какао,тамхи, харин хуучин тивээс шинэ тив рүү чинжүү, кофе,чихрийн нишингэ зэрэг байсан.

Хуучин тивээс шинэ тив рүү аваачсан чухал амьтад гэвэл адуу, нохой зэрэг болно (Нохой

хэдий Колумбаас өмнөх Америкт байсан ч гэсэн хөдөө аж ахуйд ашиглахад тохирохгүй үүлдэр угсааных

байв). Адууг хүнсний хэрэгцээнд өргөн хэрэглэдэггүй байсан ч адуу, илжиг, пони болон нохой зэрэг

амьтад нь дэлхийн хойд хагаст фермийн аж ахуйд ихээр хэрэглэгдэх болсон.

2005 оны ХАА-н үйлдвэрлэл

1800-аад оны эхний үед ХАА-н практикт сайжруулсан сорт, үрийг сонгон хэрэглэх болсноор дундад

зууны үеийн ургацаас хэд дахин илүүг хураах болов. 19-р зууны сүүл, 20-р зуунд механикжуулалт

хөгжиж түүнийг ХАА-н практикт ашигласнаар фермийн аж ахуй хурдацтай, өргөн цар хүрээтэй

үйлдвэрлэл болон хувирав. Энэхүү давуу тал нь өнөөгийн АНУ, Аргентин, Израйль,Герман болон бусад

цөөн хэдэн оронд газрын хязгаарлагдмал нөөц бололцоог ашиглан өндөр үр ашигтай фермийн аж ахуйг

бий болгосон.

Олон улсын валютын сангийн тооцоолсноор 2005 онд Хятадын хөдөө аж ахуйн бүтээмж дэлхийд

хамгийн томд тооцогдож байсан ба Европын Холбоо, Энэтхэг, АНУ-ууд удаалсан байна.

ХАА-н бүтээгдэхүүн

Page 5: Хөдөө аж ахуй

2004 оны дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Тодорхой зүйлийн үр тариа, ногоо нь дэлхийн тодорхой бүс нутгуудад тариалагддаг. Дэлхийн Хүнс

Хөдөө Аж Ахуйн Байгууллагынүнэлгээг

сая тонноор доор илэрхийлэв.

Гол нэрийн ХАА-н бүтээгдэхүүнүүд, бүтээгдэхүүн бүрээр(сая тонноор) 2004 он

Чихрийн нишингэ 1,324

Эрдэн шиш 721

Улаан буудай 627

Цагаан будаа 605

Төмс 328

Чихрийн манжин 249

Шар буурцаг 204

Дал модны тос Жимс 162

Арвай 154

Лооль 120

Эх сурвалж:Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)[5]

Page 6: Хөдөө аж ахуй

Таримал ургамлын шинэчлэл

Трактор болон ачааны чиргүүл

Хөдөө аж ахуйн мэргэжилтэн эрдэнэ шишийн өсөлтийг тэмдэглэн авч байна

Усан үзмийг шувуунаас хамгаалах тор

Зэрлэг ургамлыг гаршуулан тариалах болсон шалтгаан нь мэдээж арвин их ургац авах, өвчин болоод

хортон шавьжны эсрэг тэсвэртэй, ган хуурай нөхцөлд мөн тэсвэртэй, тэжээллэг чанар болоод амт чанар

сайтай ургамлыг гаргаж авах болон өөр олон шалтгаан байдаг. Олон зууны туршид явагдсан

эрлийзжүүлэх, сонгон сайжруулах үйл явц нь тариа, ногооны ургамлын шинж чанарт ихээхэн

өөрчлөлтийг авчирсан. Шинэ сортын ургамал гаргаж авдаг хүмүүс өнөөдөрхүлэмж болон өөр бусад

технологиудыг ашиглан нэг жилийн дотор ургамлын гурваас дээшх үе удмыг гарган ажиллаж байгаа нь

дээрх сайжруулах, сортлох явцыг улам хурдлуулж байна. 1920 болон 30-аад онд Шинэ Зеландад шинэ

сорт гаргаж авснаар бэлчээрийн чанар эрс сайжирсан. 1950-аад оны үед мутагенийг ашиглан өнөөгийн

бидний хэрэглэж буй (арилжааны зорилгоор) үр тариануудын сорт бий болсон юм. Тухайлбал, улаан

буудай, эрдэнэ шиш, арвай зэрэг үр тариаг дурдаж болно.

Page 7: Хөдөө аж ахуй

1900 оны орчимд АНУ-д нэг гектар газраас авах эрдэнэ шишийн хэмжээ 2.5 тонн байсан бол 2001 оны

байдлаар 9.4 тонныг 1 гектараас авсан байна. Үүнтэй адилаар 1900 оны үеийн улаан буудайндэлхийн

дундаж хэмжээ 1 гектарт 1 тонноос ихгүй байсан бол 1990 онд 2.5 тонноос илүү болсон байна. Өмнөд

Америкийн улаан буудайн дундаж хэмжээ 1 гектарт 2 тонн орчим, Африкт 1 тонноос бага,

харин Египет болон Арабт усжуулалтын систем ашиглан 3.5-аас 4 тонн хүртэл улаан буудайг хураан авч

байна. Франц мэтийн орнуудад бол 1 гектараас 8-аас дээш тонн улаан буудай хураан авдаг. Ургацын

гарц нь олон янзын хэмжээтэй байгаа нь цаг уур, тухайн ургамлын сорт, эрчимжсэн фермийн техник

технологийг ашиглаж буй эсэх зэргээс хамааран янз бүр байдаг.

ХАА нь аж үйлдвэржсэн орнуудад, үйлдвэрлэгчийн сонирхлыг хангах үүднээс тариа ногооны ургацыг

сайжруулснаар (ургац арвин болсоноор) тухай тариа ногооны тэжээллэг чанар болон бусад ашигтай

чанарууд нь харин эсрэгээр багасч ирсэн. 60-аад оны эхэн үед механик улаан лооль хураагч машин

гарсанаар ХАА-н эрдэмтэд арай хатуу, тэжээллэг багатай лоолийн сортыг гаргаж эхэлсэн (Фридланд ба

Бартон 1975). Үнэндээ сүүлийн 50 жилд маш олон хүнсний ногооны тэжээллэг багассаныг судалгаагаар

гаргасан байна. Жишээлбэл АНУ-д тарьж буй хүнсний ногоонд агуулагдах B2 витамины агууламж

дундажаар 38%-аар, С витамины агууламж 15%-аар багассан байна (Дэвис, Риордан 2004).

Сүүлийн хэдэн жилд дэлхийн зарим орнуудад генийн инженерчлэлийг шинэ сорт гаргаж авах тал дээр

эрчимтэй ашиглаж байна. Хортон ургамалын эсрэг тэсвэр сайтай ген бүхий сортуудыг гаргаж авах тал

дээр анхаарч байна.

Зарим хүмүүс нийтлэг биш амьтад, ургамлыг мөн өсгөн үржүүлдэг.

ХАА-тай холбоотой өөр нэгэн аж ахуй бол загас, сам хорхой болон замаг үржүүлэх үйл ажиллагаа

бөгөөд үүнийг загасны аж ахуй гэдэг (Aquaculture).

Уламжлалт зөгийн бал гаргаж авдаг байсан зөгийн аж ахуйг сүүлийн үед таримал ургамлын үржилд

ихээр ашиглах болов.

Page 8: Хөдөө аж ахуй

Байгаль орчны асуудал

Вашингтон мужийн их сургуулийн ойролцоох улаан буудайн талбай дахь хөрсний элэгдэл. АНУ (c.2005)

ХАА нь гол төлөв байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, үйлдвэрлэн гаргаж буй дайвар

бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд халгаатай байдаг учраас байгаль орчны асуудлуудыг бий

болгодог. Зарим сөрөг нөлөөллийг дурьдвал:

Азот  болон фосфорын илүүдэл гол мөрөн, нуур цөөрөмд орж байна

Гербицид , фунгицид, инсектицид, бусад төрлийн биоцид бодисын хортой нөлөөлөл

Төрөл бүрийн байгалийн экосистемийг атаршсан газар болгож байна

Өргөн хүрээ бүхий биомассыг цөөн хэдэн зүйлийн ургамлаар (амьтан) сольж байна

Хөрсний элэгдэл

Хөрсний үржил шимийн алдагдал

Амьтны ялгадсаас гарах шүвтэрийн хий болон бусад хатуу тоосонцрууд агаарын

бохирдолд нөлөөлөх сөрөг нөлөө

Хортон ургамал, амьтан

ХАА-н хаягдлаас ялгарах үнэр, хий

Page 9: Хөдөө аж ахуй

Хөрс хужирших

ХАА-н үйл ажиллагаанаас болж ой мод багасч, оршин суугчид шинэ газрыг фермийн аж ахуйн

хэрэгцээт газар болгон хувиргаж байгаа нь олон орны биологийн төрөл зүйлд(biodiversity)

мэдэгдэхүйц таагүй нөлөө үзүүлж байна гэж тухайн орнуудын Биологийн төрөл зүйлийг хамгаалах

үйл ажиллагааны хөтөлбөрт дурдагдсан байна. Зарим шүүмжлэгчид ХАА нь өнөөгийн дэлхийн цаг

агаарын өөрчлөлтөд нөлөөлж байна гэж үзжээ.

НҮБ-ийн тайланд дурдсанаар манай дэлхийн хүрээлэн байгаа орчинд орон нутгийн түвшнээс эхлээд

дэлхийн түвшинд хамгийн сөргөөр нөлөөлж буй хоёроос гурван хүчин зүйлийн нэг нь мал аж ахуйн

(голдуу үхэр, тахиа болон гахайн аж ахуй) сектор хэмээжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь ХАА-д

ашиглагдаж буй нийт газрын 70%-ийг эзэлдэг, харин манай гаригийн хуурай газрын 30%-ийг эзэлдэг

байна.  Энэ аж ахуй нь хүлэмжийн хий ялгаруулж буй хамгийн том эх сурвалжуудын нэг юм байна.

СО2 эквивалентаар хэмжихэд дэлхийн нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 18%-ийг дангаараа

бүрдүүлж байна. Бусад эх сурвалжаас дурдвал зам тээвэр нийт хүлэмжийн хийн ердөө 13.5%-ийг

хувийг ялгаруулдаг. Мал аж ахуйн сектор нь мөн хүний үйлтэй холбогдон ялгарч буй азотын

оксидын 65%-ийг дангаараа, хүний оролцоотой ялгарч буй метаны 37%-ийг агаар мандалд

ялгаруулж байна. 64%-ийнаммиакийг ялгаруулж байгаа явдал нь хүчиллэг бороо орох болон

экосистемийн хүчиллэгжилтийг нэмэгдүүлж байдаг.

Хөдөө аж ахуйн болон мал амьтны биологийн төрөл зүйлийн тархац дахь генетикийн элэгдэл

Хөдөө аж ахуйн болон мал амьтаны биологийн төрөл зүйлийн тархац дахь генетикийн элэгдэл гэдэг

нь генетикийн төрөл зүйл устаж үгүй болохыг хэлнэ. Үүнд тодорхой хувь ген устах, тодорхой

генүүдийн хослол үгүй болохыг буюу тухайлбал орчиндоо дасан зохицож бий болсон гаршуулсан

амьтдын үүлдрүүд, тухайн байгальдаа дасан зохицож буй болсон ургамлуудыг нэрлэж болно.

Генетикийн элэгдэл гэдэг нэр томъёо нь явцуу хүрээнд ашиглагдах бөгөөд үүнд жишээлбэл

генүүдийн эсвэл аллелуудын алдагдал, эс бөгөөс арай өргөн хүрээнд төрөл эсвэл бүр зүйлийн

алдагдлыг ойлгож болно. Ургамлын генетикийн элэгдлийн ард буй томоохон нөлөөлөх хүчин зүйлс

нь төрөл зүйлийг өөрчлөх, газрын цэвэрлэгээ, зүйлүүдийн хэт их тариалалт, ургамлын тоо

хэмжээний дарамт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагдах, хэт их бэлчээрийн талбайг бий

болгох бодлого болон ХАА-н системүүдийн өөрчлөлт зэрэг байдаг.

Гэхдээ хамгийн голлох хүчин зүйл нь тухайн орчны амьтан, ургамлуудыг өндөр шимт эсвэл ашигтай

төрөл, зүйлүүдээр сольж байгаа явдал юм. Амьтан, ургамлын төрөл зүйлийн тоо нь маш ихээр

байнга багасч буй явдал нь арилжааны шинжтэй төрөл зүйлүүд уламжлалт хөдөө аж ахуйн системд

орж ирж буйтай холбоотой юм (үүнд нь ГХО орно). Олон судлаачид агро-экосистемийн

Page 10: Хөдөө аж ахуй

менежменттэй холбоотой гол бэрхшээл нь орчин үеийн ХАА-н хөгжлийн үр дүнд бий болж буй

генетикийн болон экологийн түгээмэл байдал руу шилжих хандлага юм гэж үзэж байна.

Өндөр ашиг шимт мал амьтан, ургамал гаргаж авах уламжлалт эрлийзжүүлэлт, генетик инженерчлэл болон үүдэх биологийн төрөл зүйлийн хорогдол, хүнсний аюулгүй байдалд учруулж буй хор хохирол

Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт ногоон хувьсгал нь өндөр ашиг шимт төрлүүдийг бий

болгох замаар малын ашиг шимийг хэд дахин ихэсгэх уламжлалт эрлийзжүүлэх аргыг түгээмэл

болгосон. Хөгжсөн орнуудад гол төлөв амьтан болон ургамлын олон үүлдрийг ихээр эрлийзжүүлж

эхэлсэн бөгөөд бусад хөгжиж буй орнуудад тухайн бүс нутгийн байгаль цаг уур, өвчин эмгэгт

тэсвэртэй төрөл зүйлүүдтэй эрлийзжүүлэх замаар өндөр ашиг шимт төрөл зүйлүүдийг гарган авч

байна.

Бодлого

ХАА-н бодлого нь ХАА-н үйлдвэрлэлийн зорилго болон арга технологи дээр анхаардаг. Бодлогын

түвшинд дараах ХАА-н нийтлэг зорилгыг хэрэгжүүлдэг:

Хүнсний эрүүл ахуй : Хүнсний нийлүүлэлт хүний биед хор хохирол учруулахаас сэргийлэх.

Хүнсний аюулгүй байдал : Хүнсний нийлүүлэлт хүн амын шаардлага хангах.

Хүнсний чанар : Хүнсний нийлүүлэлтийн чанарыг таниулж түүнийг тогтвортой үргэлжлүүлэх.

Ядуурлыг бууруулах

Байгаль орчны хамгаалал

Байгаль орчны нөлөөлөл

Эдийн засгийн тогтвортой байдал

Хөдөө аж ахуй дахь аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудлууд

Page 11: Хөдөө аж ахуй

2001 оны 7-р сарын сүүлээр авсан Канзас муж улсын Хаскел тойрог дахь эргэлдэгч усалгааны систем бүхий

газар тариалангийн дугариг хэлбэрийн талбайнуудын хиймэл дагуулын зураг. Эрүүл ургаж буй тариан

талбай ногоон харагдаж байна. Эрдэнэ шиш навчин ногоон өнгөтэй харагдаж буй бол харин соргум

(Sorghum) эрдэнэ шишийг бодвол удаан ургадаг, жижиг учраас арай цайвар харагдаж байна. Улаан буудай

7-р сард боловсордог учраас алтан шаргал өнгөтэй байна. Хүрэн талбайнууд нь ургацыг нь хураасан эсвэл

жилийн турш тариалаагүй хэсэг.

АНУ

ХАА нь хамгийн аюултай аж үйлдвэрүүдийн жагсаалтанд багтдаг. Фермерүүд нь аминд хүрэх болон

үл хүрэх гэмтэл авах, ажлын гаралтай уушигны өвчлөлт, чимээ шуугианаас үүдэлтэй дүлийрэл,

арьсны өвчин, урт хугацаанд наранд ажилласнаас болон химийн бодистой ажилласнаас үүдэх

тодорхой төрлийн хорт хавдруудад нэрвэгдэх өндөр эрсдэлтэй байдаг. Фермийн аж ахуй нь гэр

бүлээрээ (ихэвчлэн гэр бүлээрээ ажилладаг бөгөөд ферм дээрээ амьдардаг) гэмтэл бэртэл авах,

өвчин тусах, үхэх эрсдэлтэй цөөхөн аж үйлдвэрүүдийн нэг юм.

АНУ-д жил бүр дунджаар 516 ажилчин фермийн ажлаас болон нас бардаг байна (1992-2005).

Эдгээр нас баралтуудын 101 нь трактортой болгоомжгүй харьцсанаас үүдэлтэй юм байна.

Өдөр бүр ойролцоогоор 243 ХАА-н ажилчин ажлын үеийн гэмтэл бэртэлд нэрвэгдэж байна.

Үүний 5% нь байнгын хөгжлийн бэрхшээлтэй болж байна.

Залуу ажилчид

ХАА нь залуу ажилчдын хувьд хамгийн аюултай үйлдвэрлэл юм. АНУ-д 1992 оноос 2000 оны

хооронд залуу ажилчдын авсан нийт бэртэл гэмтлийн 42% нь ХАА-н салбарт ноогдож байна. Бусад

аж үйлдвэрүүдтэй адилгүйгээр эдгээр залуу хохирогчдын тал хувь нь 15 наснаас доош насныхан

байдаг.

Page 12: Хөдөө аж ахуй

ХАА дахь 15-аас 17 насны залуу ажилчдын аминд халгаатай гэмтэл бэртэл авах эрсдэл нь бусад

ажлын талбар дахь залуу ажилчдын ийм төрлийн бэртэл авах эрсдэлээс 4 дахин их байдаг байна.

ХАА-д залуу ажилчид нь машинтай харьцах, хязгаарлагдмал орон зай, цахилгаан шат, мал

амьтантай харьцсанаас үүдэх гэмтэл бэртэлд өртдөг.

2004 оны байдлаар нийт 1.26 сая 20-оос доош насны хүүхэд болон насанд хүрэгч ферм дээр

амьдарч байна. Үүний ойролцоогоор 699,000 нь ферм дээр ажиллаж байна. 2004 онд Ферм

дээр ажиллаж буй залуучуудаас гадна 337000 хүүхэд болон насанд хүрэгч АНУ дахь фермүүд

дээр гаднаас нэмж ажиллаж байна.

Дунджаар 1990-ээс 1996 оны хооронд 103 хүүхэд ферм дээр амь насаа алдсан байна.

Ойролцоогоор 40 орчим хувь нь ажлын үүдэлтэй байна.

2004 онд барагцаагаар 27,600 хүүхэд болон насанд хүрэгч ферм дээр гэмтэл бэртэл авсны

8,100 нь фермийн ажлаас үүдэлтэй байна.[