ХБНГУ-ын өөдрөг үзүүлэлттэй төсөв · 2019-08-27 · мөрөөдөл...

2
Италид 2500 хүн орон гэргүй боллоо Мьянмарын зөрчлийг Кофи Аннан зохицуулна Нарны аймгийн гадна дэлхий төст гараг илрүүлэв Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 120 гаруй хүн амиа алдлаа. > 10 Будда болон Исламын шашинтнуудын зөрчлийг намжаахад Кофи Аннан тусална. > 10 Дэлхийтэй хамгийн ойр байх ижил төст гараг илрүүллээ. > 10 Штефан Вагстил Энэ оны эхний хагаст ХБНГУ- ын төсөв тооцоолсноос их буюу 18.5 тэрбум еврогийн ашигтай гарсан нь ирэх онд болох парламентын сонгуулиас өмнө канцлер Ангела Меркелийн Засгийн газарт санхүүгийн маневр хийх боломж олгож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1.2 хувьтай тэнцэх ашиг нь ХБНГУ-ыг төсвийн алдагдалд нэрвэгдсэн Франц, Итали зэрэг улсаас эрс ялгаруулж өглөө. Төсвийн ашиг аварга хэмжээтэй гарсан нь АНУ болон евро бүсийн түншүүдийнх нь зүгээс ХБНГУ-ыг зардлаа ихэсгэж, ялангуяа тус бүсийн эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс дэд бүтцэд ахиу хөрөнгө оруулуулахаар шахалт үзүүлэх шалтгаан боллоо. Тус улсаас харьцангуй сул эдийн засагтай бусад гишүүн улсын улстөрчид евро бүсийн зогсонги байдлын буруутан нь Берлиний баримталж буй консерватив шинжтэй санхүүгийн бодлого хэмээн шүүмжилдэг. Олон улсын валютын сан ч ХБНГУ- ын бодлого тодорхойлогчдод баримталж буй хатуу байр сууриа зөөлрүүлэхийг уриалж байгаа юм. Харин хатагтай Меркель, Сангийн сайд Вольфганг Шойбле нарын хувьд төсвийн ашиг нь ирэх сард Берлин болон Мекленбург-Форпоммерн мужид болох орон нутгийн сонгуульд эрх баригч Христийн ардчилсан холбоо намын байр суурийг бэхжүүлж өгнө хэмээн үзэж байна. Өнгөрсөн оны эхнээс цутгаж эхэлсэн нэг сая дүрвэгсэдтэй холбоотой зардал ихэссэн ч тус улсын төсвийн ашиг байнга ихэссээр. Өнгөрсөн онд 30 тэрбум евро давсан тус улсын төсвийн ашиг энэ онд гурав дахь жилдээ шинэ аварга амжилт тогтоож болзошгүй боллоо. Тус улсын Засгийн газар энэ онд төсвийн ашиг үнэмлэхүй бага гарна хэмээн тооцоолж байгаа. Гэвч хэрэглээ, ажил эрхлэлтээс орж буй татварын орлого их байгаагаас анхны тооцоо үлэмжхэн зөрөх төлөвтэй. “Эдийн засаг, ажил эрхлэлт эерэг дүнтэй, зардал хямгатай байгаа нь Төв болон холбооны улсын Засгийн газар, орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн сангуудын төсөвт өгөөжөө өглөө” хэмээн төсвийн тайлан танилцуулсан статистикийн алба тайлбарлав. Гэхдээ эхний улиралд 0.7 хувьтай байсан эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд саарч 0.4 хувь болсон нь энэ сарын эхээр нийтлэгдсэн урьдчилсан тайлангийн дүнг баталж өгөв. Их Британийг Европын холбооноос гаргахад хүргэж буй долдугаар сарын 23-ны санал хураалтын дүн ХБНГУ-ын төсөвт нөлөөлж амжихааргүй хожуу гарсан ч оны сүүлийн хагаст байдал өөрчлөгдөх нь гарцаагүй. Татвар бууруулах кампани эртнээс өрнүүлж ирсэн либерал Чөлөөт ардчилсан намын тэргүүн Кристиан Линднер төсөв ашигтай гарсан явдлыг Засгийн газарт шахалт үзүүлэх далим болгов. “Одоо л ажиллаж эхлэх цаг” хэмээн өгүүлсэн ноён Линднер нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ирэх санхүүгийн жилд татвар төлөгчдийн ачааг хөнгөлөх ёстойг анхааруулав. Гэвч харцагуудын нэг - Сангийн сайд Шойбле зардал ихэсгэхэд төдийгүй консерватив Христийн ардчилсан нам, төвч зүүний Социал демократ намын аль алинаас тавьж буй тэтгэвэр тэтгэмжийг өсгөх шаардлагад ч хойрго ханддаг. Германы Засгийн газар эдийн засгийн бодлогоо зөөлрүүлж татварыг бууруулан, зардлаа ихэсгэх аваас ирэх оны парламентын сонгуулиас өмнө гарах ямар ч төсөв тэнцвэр хадгалж чадахгүйд хүрнэ хэмээн сайд болгоомжилдог. Юутай ч ноён Шойбле төсвийн менежментийн төмөр мэт хатуу бодлогод нь хөнөөл учруулах аливаа шахалтад бууж өгөх бодолгүй байна. ХБНГУ-ын өөдрөг үзүүлэлттэй төсөв Дэлхийн залууст ажил олдох нь хүнд боллоо БНАСАУ сүр хүчээ харуулав Сара О’Коннор Сүүлийн гурван жилд бага багаар сайжирч ирсэн ажил олдоц эргэн муудсантай уялдан дэлхийн залуу үеийнхний ажилгүйдлийн түвшин ихсэв. Ялангуяа Бразил зэрэг хөгжиж буй эдийн засагтай улсад байдал ноцтой байна. Дэлхий даяар 15-24 насны ажилгүй залуусын тоо энэ онд хагас саяар өсөж 71 саяд хүрнэ хэмээн НҮБ-ын тусгай агентлаг - Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОХБ) тооцоолж байна. Үүнээс шалтгаалан 2015 онд 12.9 хувьтай байсан залуу үеийнхний ажилгүйдлийн түвшин энэ онд 13.1 хувьд хүрэх төлөвтэй. Энэ нь 2013 онд 13.2 байсан үнэмлэхүй үзүүлэлтэд тун дөхүү байна. Дэлхийн эдийн засгийг донсолгосон санхүүгийн хямралаас хойш хөдөлмөрийн зах зээлд тогтвортой байр суурь эзлэхээр тэмцэж буй залуусын тоо өссөөр. Ажилгүйдлийн шалтгаан нь таваарын үнийн уналтад нэрвэгдсэн ОХУ, Бразил зэрэг хөгжиж буй эдийн засгийн гүн хямралтай холбоотой хэмээн ОХБ үзэж байна. Дунд зэргийн орлого бүхий хөгжиж буй улсуудад залуучуудын ажилгүйдлийн хэмжээ энэ онд 13.3-аас 13.7 хувь болж өснө. Ялангуяа латин Америкийн улсуудад ажилгүй залуусын тоо ихэснэ. Харин Европын эдийн засаг аажим сэргэх хэрээр хөгжингүй орнуудын ажилгүйчүүдийн хувь хэмжээ 15-аас 14.5 болж буурлаа. Ядуу орнуудын хувьд уг үзүүлэлт 9.4-өөс 9.5 хувь болж өссөн байна. Хүнд нөхцөлтэй тулгарсан залуус хэтэрхий доогуур цалинтай, өөрсдийг нь ядуурлаас гаргаж үл дөнгөх ажил хийхээс аргагүйд хүрч байгаа талаар ОХБ тайлбарлав. Үүнээс шалтгаалан дэлхийн ажил эрхлэгч залуусын 38 хувь нь ядуу зүдүү амьдарч байна. Африкийн Сахар орчмын бүс нутагт залуучуудын ядуурлын түвшин үнэмлэхүй өндөр буюу бараг 70 хувьтай, Арабын орнуудад 39, Өмнөд Азид 49 хувьтай байна. Таарч тохирсон ажил олдохгүй байгаа нь дэлхийн олон бүс нутагт залуучууд дүрвэх, цагаачлах үндсэн шалтгаан хэмээн ОХБ үзлээ. Тус байгууллагаас өнгөрсөн онд явуулсан судалгаагаар дэл- хийн залуу үеийнхний 20 хувь нь өөр улсад бүрмөсөн цагаачлах мөрөөдөл тээж яваа юм. Аф- рикийн Сахар орчмын улсуудад энэ үзүүлэлт хамгийн өндөр, удаах байранд латин Америк 38, дорнод Европ 37 хувьтай орж байна. Өмнөд Ази, умард Аме- рикийн орнуудын залуусын хувьд цагаачлах хүсэл хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Залуу үеийнхний ажилгүйдлийн түвшин түгшүүр зарлах хэмжээнд хүрлээ хэмээн ОХБ-ын бодлогын асуудал эрхэлсэн захирал Дебора Гринфилд анхааруулав. “Ажилгүй, түүнчлэн ажилтай ч үгээгүй амьдралаас ангижирч чадахгүй байгаа залуусын тоо их байгаа нь тогтвортой хөгжил, найдвартай ажлын байраар хангах замаар 2030 он гэхэд ядуурлыг бүр мөсөн устгах зорилтыг биелүүлэхийн тулд гаргах хүчин чармайлтаа хоёр дахин ихэсгэх шаардлагатайг харууллаа” хэмээн хатагтай Гринфилд тайлбарлаж байна. Үүний зэрэгцээ залуусын ажил эрхлэлттэй холбоотойгоор хүйсийн эрх тэгш бус байдал ч гүнзгийрч байгааг тус байгуул- лагын судалгаа нотоллоо. Дэлхийн залуу эрэгтэйчүүдийн 53.9 хувь нь ажилтай юм уу, ажил хайж байгаа бол залуу эмэгтэйчүүдийн хувьд уг үзүүлэлт дөнгөж 37.3 хувьтай гарчээ. Сун Юнг А Хойд Солонгос улс шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөлөө. Энэ нь тэдний хийсэн пуужингуудаас хамгийн амжилттай нь байв. Солонгосын хойгт байдал хурцдахын хэрээр тус улсын зэвсгийн технологи боловсронгуй болж байна. Пуужинг өнгөрсөн лхагва гарагийн өглөө эргийн Синпу хотын тэнгисийн баазаас хөөргөсөн гэж Сөүлийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Пуужин Япон улсыг чиглэн 500 км ниссэн аж. SLBM пуужин Японы агаарын довтолгооноос хамгаалах бүсийг давж газардсан. Ерөнхий сайд Шинзо Абэ үүнд хариу болгон “Энэ бол Япон улсын аюулгүй байдлыг сүрдүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг үгүй хийх гэсэн уучилж болшгүй явдал” гэжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, хариу арга хэмжээг хэлэлцэв. Тус улсын Гадаад хэргийн яамнаас БНАСАУ пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал хэмээгээд үүнээс болж тэд илүү хатуу хориг арга хэмжээ авахуулна гэлээ. АНУ болон Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан томоохон сургуулилалт хийснээс хоёр өдрийн дараа эл пуужинг хөөргөсөн. Хойд Солонгос тэдний цэргийн сургуулилалтыг дайрах оролдлого хэмээн таагүй ханддаг билээ. Хоёр долоо хоног үргэлжлэх цэргийн сургуулилалтад хариу барихаа Пхеньянаас мэдэгдсэн удаатай. АНУ-ын Номхон далайн цэргийн ангийн командлагч “Энэхүү өдөөн хатгалт БНАСАУ- ын эсрэг олон улсын хоригийг нэмэхээс цаашгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хатуу арга хэмжээ авна” гэлээ. Цэргийн шинжээчид Хойд Солонгосын зэр зэвсгийн технологи сайжирч байгааг ам уралдан хэлж байна. SLBM технологийг АНУ, ОХУ, БНХАУ тэргүүтэй зургаан орон л мэддэг. Гэтэл Хойд Солонгос энэ төрлийн пуужинг энэ жил дөрөв болон долдугаар сард хоёр удаа хөөргөсөн. Гэхдээ тэдгээр нь ердөө 10, 30 километр хөөрөөд унасан юм. БНАСАУ энэ жил үүнээс гадна хэд хэдэн пуужин хөөргөжээ. Энэ сарын эхээр галласан дунд оврын пуужин нь Японы эргээс 250 километрийн зайд газардсан. Өмнөд Солонгосын усан цэргийн офицер асан Мүүн Гын Шик “БНАСАУ пуужин харвах тусам SLBM технологийг төгс эзэмшиж буйг нь харж болно. Тэд SLBM пуужинг цөмийн бөмбөгөөр цэнэглэх туйлын зорилгодоо ойрхон ирлээ” хэмээв. Ноён Мүүний хэлж буйгаар Хойд Солонгос энэ жилдээ багтан SLBM пуужинг дайны зориулалтаар ашиглах боломжтой аж. Энэ нь Өмнөд Солонгосын шинжээчдийн дүгнэснээс хоёр дахин богино хугацаа юм. Пхеньяны дараагийн алхам бол ураны шатахуунтай шумбагч бүтээж, хэд хэдэн пуужин хөөргөх гэж цэргийн шинжээчид таамаглаж буй. Ийм шумбагч чимээ багатай, өргөн хүрээ хамардаг тул хянагчид өртөх нь бага байдаг. БНАСАУ-ын SLBM- ээс хамгаалахын тулд Өмнөд Солонгост батлан хамгаалах шинэ бодлого хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Хятад, Япон болон Өмнөд Солонгосын Төрийн тэргүүн нар удахгүй Токиод уулзах аж. Үүнээс болж пуужин хөөргөсөн байх магадлалтай. Мөн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Лондонд алга болж, тус улсын эсрэг хоригийг нэмсэн үетэй ч давхцлаа. ВВМ© ВВМ© ВВМ©

Transcript of ХБНГУ-ын өөдрөг үзүүлэлттэй төсөв · 2019-08-27 · мөрөөдөл...

Page 1: ХБНГУ-ын өөдрөг үзүүлэлттэй төсөв · 2019-08-27 · мөрөөдөл тээж яваа юм. ... бүс нутгийн тогтвортой байдал,

Италид 2500 хүн орон гэргүй боллооМьянмарын зөрчлийг Кофи Аннан зохицуулна

Нарны аймгийн гадна дэлхий төст гараг илрүүлэв

Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 120 гаруй хүн амиа алдлаа. > 10

Будда болон Исламын шашинтнуудын зөрчлийг намжаахад Кофи Аннан тусална. > 10

Дэлхийтэй хамгийн ойр байх ижил төст гараг илрүүллээ. > 10

Штефан ВагстилЭнэ оны эхний хагаст ХБНГУ­

ын төсөв тооцоолсноос их буюу 18.5 тэрбум еврогийн ашигтай гарсан нь ирэх онд болох парламентын сонгуулиас өмнө канцлер Ангела Меркелийн Засгийн газарт санхүүгийн маневр хийх боломж олгож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1.2 хувьтай тэнцэх ашиг нь ХБНГУ­ыг төсвийн алдагдалд нэрвэгдсэн Франц, Итали зэрэг улсаас эрс ялгаруулж өглөө.

Төсвийн ашиг аварга хэмжээтэй гарсан нь АНУ болон евро бүсийн түншүүдийнх нь зүгээс ХБНГУ­ыг зардлаа ихэсгэж, ялангуяа тус бүсийн эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс дэд бүтцэд ахиу хөрөнгө оруулуулахаар шахалт үзүүлэх шалтгаан боллоо. Тус улсаас харьцангуй сул эдийн засагтай бусад гишүүн улсын улстөрчид евро бүсийн зогсонги байдлын буруутан нь Берлиний баримталж буй консерватив шинжтэй санхүүгийн бодлого хэмээн шүүмжилдэг. Олон улсын валютын сан ч ХБНГУ­ын бодлого тодорхойлогчдод баримталж буй хатуу байр сууриа зөөлрүүлэхийг уриалж байгаа юм.

Харин хатагтай Меркель, Сангийн сайд Вольфганг Шойбле нарын хувьд төсвийн

ашиг нь ирэх сард Берлин болон Мекленбург­Форпоммерн мужид болох орон нутгийн сонгуульд эрх баригч Христийн ардчилсан холбоо намын байр суурийг бэхжүүлж өгнө хэмээн үзэж байна. Өнгөрсөн оны эхнээс цутгаж эхэлсэн нэг сая дүрвэгсэдтэй холбоотой зардал ихэссэн ч тус улсын төсвийн

ашиг байнга ихэссээр. Өнгөрсөн онд 30 тэрбум евро давсан тус улсын төсвийн ашиг энэ онд гурав дахь жилдээ шинэ аварга амжилт тогтоож болзошгүй боллоо.

Тус улсын Засгийн газар энэ онд төсвийн ашиг үнэмлэхүй бага гарна хэмээн тооцоолж байгаа. Гэвч хэрэглээ, ажил

эрхлэлтээс орж буй татварын орлого их байгаагаас анхны тооцоо үлэмжхэн зөрөх төлөвтэй. “Эдийн засаг, ажил эрхлэлт эерэг дүнтэй, зардал хямгатай байгаа нь Төв болон холбооны улсын Засгийн газар, орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн сангуудын төсөвт өгөөжөө өглөө” хэмээн төсвийн тайлан

танилцуулсан статистикийн алба тайлбарлав.

Гэхдээ эхний улиралд 0.7 хувьтай байсан эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд саарч 0.4 хувь болсон нь энэ сарын эхээр нийтлэгдсэн урьдчилсан тайлангийн дүнг баталж өгөв. Их Британийг Европын холбооноос гаргахад хүргэж буй долдугаар

сарын 23­ны санал хураалтын дүн ХБНГУ­ын төсөвт нөлөөлж амжихааргүй хожуу гарсан ч оны сүүлийн хагаст байдал өөрчлөгдөх нь гарцаагүй.

Татвар бууруулах кампани эртнээс өрнүүлж ирсэн либерал Чөлөөт ардчилсан намын тэргүүн Кристиан Линднер төсөв ашигтай гарсан явдлыг Засгийн газарт шахалт үзүүлэх далим болгов. “Одоо л ажиллаж эхлэх цаг” хэмээн өгүүлсэн ноён Линднер нэгдүгээр сарын 1­нээс эхлэх ирэх санхүүгийн жилд татвар төлөгчдийн ачааг хөнгөлөх ёстойг анхааруулав.

Гэвч харцагуудын нэг ­ Сангийн сайд Шойбле зардал ихэсгэхэд төдийгүй консерватив Христийн ардчилсан нам, төвч зүүний Социал демократ намын аль алинаас тавьж буй тэтгэвэр тэтгэмжийг өсгөх шаардлагад ч хойрго ханддаг. Германы Засгийн газар эдийн засгийн бодлогоо зөөлрүүлж татварыг бууруулан, зардлаа ихэсгэх аваас ирэх оны парламентын сонгуулиас өмнө гарах ямар ч төсөв тэнцвэр хадгалж чадахгүйд хүрнэ хэмээн сайд болгоомжилдог. Юутай ч ноён Шойбле төсвийн менежментийн төмөр мэт хатуу бодлогод нь хөнөөл учруулах аливаа шахалтад бууж өгөх бодолгүй байна.

ХБНГУ-ын өөдрөг үзүүлэлттэй төсөв

Дэлхийн залууст ажил олдох нь хүнд боллоо

БНАСАУ сүр хүчээ харуулав

Сара О’КоннорСүүлийн гурван жилд бага

багаар сайжирч ирсэн ажил олдоц эргэн муудсантай уялдан дэлхийн залуу үеийнхний ажилгүйдлийн түвшин ихсэв. Ялангуяа Бразил зэрэг хөгжиж буй эдийн засагтай улсад байдал ноцтой байна. Дэлхий даяар 15­24 насны ажилгүй залуусын тоо энэ онд хагас саяар өсөж 71 саяд хүрнэ хэмээн НҮБ­ын тусгай агентлаг ­ Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОХБ) тооцоолж байна. Үүнээс шалтгаалан 2015 онд 12.9 хувьтай байсан залуу үеийнхний ажилгүйдлийн түвшин энэ онд 13.1 хувьд хүрэх төлөвтэй. Энэ нь 2013 онд 13.2 байсан үнэмлэхүй үзүүлэлтэд тун дөхүү байна. Дэлхийн эдийн засгийг донсолгосон санхүүгийн хямралаас хойш хөдөлмөрийн зах зээлд тогтвортой байр суурь эзлэхээр тэмцэж буй залуусын тоо өссөөр.

Ажилгүйдлийн шалтгаан нь таваарын үнийн уналтад

нэрвэгдсэн ОХУ, Бразил зэрэг хөгжиж буй эдийн засгийн гүн хямралтай холбоотой хэмээн ОХБ үзэж байна. Дунд зэргийн орлого бүхий хөгжиж буй улсуудад залуучуудын ажилгүйдлийн

хэмжээ энэ онд 13.3­аас 13.7 хувь болж өснө. Ялангуяа латин Америкийн улсуудад ажилгүй залуусын тоо ихэснэ.

Харин Европын эдийн засаг аажим сэргэх хэрээр хөгжингүй

орнуудын ажилгүйчүүдийн хувь хэмжээ 15­аас 14.5 болж буурлаа. Ядуу орнуудын хувьд уг үзүүлэлт 9.4­өөс 9.5 хувь болж өссөн байна. Хүнд нөхцөлтэй тулгарсан залуус хэтэрхий доогуур

цалинтай, өөрсдийг нь ядуурлаас гаргаж үл дөнгөх ажил хийхээс аргагүйд хүрч байгаа талаар ОХБ тайлбарлав. Үүнээс шалтгаалан дэлхийн ажил эрхлэгч залуусын 38 хувь нь ядуу зүдүү амьдарч байна. Африкийн Сахар орчмын бүс нутагт залуучуудын ядуурлын түвшин үнэмлэхүй өндөр буюу бараг 70 хувьтай, Арабын орнуудад 39, Өмнөд Азид 49 хувьтай байна.

Таарч тохирсон ажил олдохгүй байгаа нь дэлхийн олон бүс нутагт залуучууд дүрвэх, цагаачлах үндсэн шалтгаан хэмээн ОХБ үзлээ. Тус байгууллагаас өнгөрсөн онд явуулсан судалгаагаар дэл­хийн залуу үеийнхний 20 хувь нь өөр улсад бүрмөсөн цагаач лах мөрөөдөл тээж яваа юм. Аф­рикийн Сахар орчмын улсуудад энэ үзүүлэлт хамгийн өндөр, удаах байранд латин Америк 38, дорнод Европ 37 хувьтай орж байна. Өмнөд Ази, умард Аме­рикийн орнуудын залуусын хувьд цагаачлах хүсэл хамгийн бага

үзүүлэлттэй гарчээ. Залуу үеийнхний ажилгүйдлийн

түвшин түгшүүр зарлах хэмжээнд хүрлээ хэмээн ОХБ­ын бодлогын асуудал эрхэлсэн захирал Дебора Гринфилд анхааруулав. “Ажилгүй, түүнчлэн ажилтай ч үгээгүй амьдралаас ангижирч чадахгүй байгаа залуусын тоо их байгаа нь тогтвортой хөгжил, найдвартай ажлын байраар хангах замаар 2030 он гэхэд ядуурлыг бүр мөсөн устгах зорилтыг бие лүү лэхийн тулд гаргах хүчин чар майлтаа хоёр дахин ихэсгэх шаард лагатайг харууллаа” хэмээн ха таг тай Гринфилд тайлбарлаж байна.

Үүний зэрэгцээ залуусын ажил эрхлэлттэй холбоотойгоор хүй сийн эрх тэгш бус байдал ч гүнзгийрч байгааг тус байгуул­лагын судалгаа нотоллоо. Дэл хийн залуу эрэгтэйчүүдийн 53.9 хувь нь ажилтай юм уу, ажил хайж байгаа бол залуу эмэгтэйчүүдийн хувьд уг үзүүлэлт дөнгөж 37.3 хувьтай гарчээ.

Сун Юнг АХойд Солонгос улс шумбагч

онгоцноос баллистик пуужин хөөргөлөө. Энэ нь тэдний хийсэн пуужингуудаас хамгийн амжилттай нь байв. Солонгосын хойгт байдал хурцдахын хэрээр тус улсын зэвсгийн технологи боловсронгуй болж байна.

Пуужинг өнгөрсөн лхагва гарагийн өглөө эргийн Синпу хотын тэнгисийн баазаас хөөргөсөн гэж Сөүлийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Пуужин Япон улсыг чиглэн 500 км ниссэн аж. SLBM пуужин Японы агаарын довтолгооноос хамгаалах бүсийг давж газардсан. Ерөнхий сайд Шинзо Абэ үүнд хариу болгон “Энэ бол Япон улсын аюулгүй байдлыг сүрдүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг үгүй хийх гэсэн уучилж

болшгүй явдал” гэжээ.БНСУ­ын Ерөнхийлөгч Пак Гын

Хэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, хариу арга хэмжээг хэлэлцэв. Тус улсын Гадаад хэргийн яамнаас БНАСАУ пуужин хөөргөсөн нь НҮБ­ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал хэмээгээд үүнээс болж тэд илүү хатуу хориг арга хэмжээ авахуулна гэлээ.

АНУ болон Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан томоохон сургуулилалт хийснээс хоёр өдрийн дараа эл пуужинг хөөргөсөн. Хойд Солонгос тэдний цэргийн сургуулилалтыг дайрах оролдлого хэмээн таагүй ханддаг билээ. Хоёр долоо хоног үргэлжлэх цэргийн сургуулилалтад хариу барихаа Пхеньянаас мэдэгдсэн удаатай.

АНУ­ын Номхон далайн

цэргийн ангийн командлагч “Энэхүү өдөөн хатгалт БНАСАУ­ын эсрэг олон улсын хоригийг нэмэхээс цаашгүй. НҮБ­ын Аюулгүйн зөвлөлөөс хатуу арга хэмжээ авна” гэлээ.

Цэргийн шинжээчид Хойд Солонгосын зэр зэвсгийн технологи сайжирч байгааг ам уралдан хэлж байна. SLBM технологийг АНУ, ОХУ, БНХАУ тэргүүтэй зургаан орон л мэддэг. Гэтэл Хойд Солонгос энэ төрлийн пуужинг энэ жил дөрөв болон долдугаар сард хоёр удаа хөөргөсөн. Гэхдээ тэдгээр нь ердөө 10, 30 километр хөөрөөд унасан юм.

БНАСАУ энэ жил үүнээс гадна хэд хэдэн пуужин хөөргөжээ. Энэ сарын эхээр галласан дунд оврын пуужин нь Японы эргээс 250 километрийн зайд газардсан.

Өмнөд Солонгосын усан цэргийн офицер асан Мүүн Гын Шик “БНАСАУ пуужин харвах тусам SLBM технологийг төгс эзэмшиж буйг нь харж болно. Тэд SLBM пуужинг цөмийн бөмбөгөөр цэнэглэх туйлын зорилгодоо ойрхон ирлээ” хэмээв.

Ноён Мүүний хэлж буйгаар Хойд Солонгос энэ жилдээ багтан SLBM пуужинг дайны зориулалтаар ашиглах боломжтой аж. Энэ нь Өмнөд Солонгосын шинжээчдийн дүгнэснээс хоёр дахин богино хугацаа юм.

Пхеньяны дараагийн алхам бол ураны шатахуунтай шумбагч бүтээж, хэд хэдэн пуужин хөөргөх гэж цэргийн шинжээчид таамаглаж буй. Ийм шумбагч чимээ багатай, өргөн хүрээ хамардаг тул хянагчид өртөх нь бага байдаг. БНАСАУ­ын SLBM­

ээс хамгаалахын тулд Өмнөд Солонгост батлан хамгаалах шинэ бодлого хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Хятад, Япон болон Өмнөд Солонгосын Төрийн тэргүүн нар удахгүй Токиод уулзах аж.

Үүнээс болж пуужин хөөргөсөн байх магадлалтай. Мөн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Лондонд алга болж, тус улсын эсрэг хоригийг нэмсэн үетэй ч давхцлаа.

ВВМ©

ВВМ©

ВВМ©

Page 2: ХБНГУ-ын өөдрөг үзүүлэлттэй төсөв · 2019-08-27 · мөрөөдөл тээж яваа юм. ... бүс нутгийн тогтвортой байдал,

Майкл ПийлКофи Аннан Баруун Мьянмарт

үүсээд буй таагүй нөхцөл байдлыг намжаах Ажлын хэсгийг удирдахаар болжээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас Исламын шашинтай рохингъя хүмүүс олноороо дүрвэхэд хүрээд буй.

НҮБ­ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Аннан бол Аунг Сан Сү Чийгийн байгуулсан есөн хүнтэй комисс дахь гурван гадаад төлөөлөгчийн нэг. Мьянмар анх удаагаа гаднын зөвлөхүүдийг урьж, дотоод хэрэгтээ оролцуулж байгаа нь энэ. Дашрамд дурдахад, Аунг Сан Сү Чий рохингъягийн зөрчлийн эсрэг тууштай арга хэмжээ авахгүй байна гэж олон улсаас шүүмжлэл хүртээд буй.

Жил гаруйн өмнө байгуулсан комисс Өмнөд Азийн Тайланд, Малайзаар дамжин ирсэн исламчууд болон рохингъя хүмүүсийг тэнгисийн эрэг дээрээс буцаасан үеэс үүдэлтэй аж. Тус улсын буддын шашинт хэт үндсэрхэг үзэлтнүүд исламын шашинтнуудыг эртнээс нүд үзүүр лэж ирсэн.

Тус комиссыг ба й г у улсна ар Аунг Сан Сү Чийг ирэх сард АНУ­д айлчлах үеэр шүүмжлэх нь багасна. Тий­мээс цаг үеэ ол сон ал хам гэж ажиг­лагчид дүг нэлээ.

Аунг Сан Сү Чийгийн Ард­чиллын төлөөх үндэсний лиг намын удирдах албан тушаалтан Вин Хтайн Аннаны томлигооны талаар “Түүний үндэс угсаа хамаагүй, бидэнд зөвлөгөө нь хэрэгтэй. Аннан бол олон улсын улс төрд нөлөөтэй хүн учир энх тайвныг цогцлооход түүний дэмжлэг чухал” гэв.

Тус комиссын талаар ирэх

долоо хоногт болох энх тайвны чуулганаар зарлана. Тус чуулган 1948 оны тусгаар тогтнолоос хойш Мьянмарын олон нутгийг тахалсан тэмцлийг шийдвэрлэхэд чиглэгджээ.

Ноён Аннанаар удирдуулсан комисс баруун бүсийн Ракхайнд үүссэн нөхцөл байдлыг намжаах тууштай шийдвэр гаргах үүрэг­тэйг Засгийн газраас мэдэгдлээ. Комисст НҮБ­ын зөвлөх асан Гассан Саламе, Германы дип­ломатч Летиция ван ден Ассум болон хүний эрх, шашны бүлгэ­мүүд багтаж байна.

Уг эмзэг сэдвийг хөндөхдөө Аунг Сан Сү Чий тэргүүтэй алба ныхан рохингъя гэдэг үгийг хэлэхээс татгалзжээ. Рохингъя гэдэг нь Мьянмарын үндэстний цөөнх гэсэн үг. Тиймээс үндсэрхэг үзэлтнүүд энэ үгийг хэрэглэсэн хүмүүс рүү дайрч, тэднийг зүгээр хөрш зэргэлдээх орноос ирсэн дүрвэгчид хэмээжээ. Олон рохингъя хүнд Мьянмарын иргэншил, сонгуульд оролцох, ажил хийх эрх олгодоггүй.

Улмаар 100 гаруй мянга нь хуаран руу зугтжээ.

Ардчилсан сонгуу лиар цэргийн засаглалыг унагаснаас хойш Аунг Сан Сү Чийг рохингъягийн эсрэг тууштай арга хэмжээ аваагүй гэх олон улсын шүүмжлэл эрчимжсэн аж. Харин түүнийг дэмжигчид үүнийг гүтгэлэг хэмээв.

Италид 2500 хүн орон гэргүй боллоо

Нарны аймгийн гадна дэлхий төст гараг илрүүлэв

Мьянмарын зөрчлийг Кофи Аннан зохицуулна

BBM©

Давип Гиглионэ, Рейчел СандерсонИталид болсон 6.2 магнитудын

хүчтэй газар хөдлөлт 85 настай Селестина Парадизигийн Пескара­дель­Тронто тосгон дахь гэрийг дайрахад тэрбээр зүүд нойрноосоо сэржээ. Селестина гэрээсээ гармагцаа өөрийнх нь ертөнц нурсныг ойлгов.

Унтлагын торгон даашинз­тайгаа л үлдсэн Селестина “Хаалгаар гартал миний мэдэх бүхэн юу ч үгүй болсныг харсан. Балгас, нурангиас өөр юу ч үгүй. Хөрш маань бохирч суугаад эцэг, эхийгээ нуранги доороос гаргахаар малтаж байсан.” гэж Financial Times­д өгүүллээ.

Албаныхны мэдээлснээр 120 хүн амиа алдсаны дийлэнх нь хүүхэд байжээ. Газар

хөдлөлтийн эхний давалгаа үүрийн 03.36 цагт Ромоос хоёр цагийн зайд алсалсан уулархаг бүс нутгийг дайрсан.

Амиа алдагсдын тоо цаашид өснө гэж албаныхан эмээж буй. Учир нь зуны амралт болж, унтаа хотууд жуулчид болон эмээ, өвөөгийндөө амрахаар ирсэн хүүхдүүдээр дүүрсэн байж. Италийн иргэн хамгааллын агентлагийн мэдээллээр 2500 хүн орон гэргүй хоцорчээ.

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох Аматриче хотод 2600 хүн оршин суудаг. Тэндхийн захирагч Сержио Пироцци нуранги доор хэдэн арван хүн байх магадлалтайг онцлов. Тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци “Эрэл хайгуулаа

үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэнийг ч амиа зогоог гээд үлдээж болохгүй” хэмээлээ.

Эхний давалгааны чичрэг төвийн бүсийн Ром, Неаполиас хойгийн өсгий хэсгийн Апули хүртэл мэдрэгджээ. Харин жинхэнэ гарз хохирол газар хөдлөлтийн голомтын ойролцоох Пескара­дель­Тронто, Аматриче, Риетигийн Аккумолид учирсан аж. Хэдэн зуун жилийн настай барилга, сүм бүхий түүхэн хотууд одоо балгас болжээ.

Маш олон барилга нурж, сүйдсэн учир доор нь хэчнээн хүн байгааг мэдэх аргагүй байна. Аккумолигийн аврах багийнхан найман настай болон найман сартай хоёр хүүхдийг эцэг, эхийн хамт нурангиас гаргасан

ч тэд амьсгал хураасан байжээ.Хамгийн их хохирол амссан

Пескара­дель­Тронтод 135 хүн суудаг. Тэндхийн барилгуудаас зөвхөн нэгдүгээр давхар нь л үлдсэн аж. Тус хотын төв замын голд гозойж зогсох угаалтуур, хос шаахай харагдана.

Италийн парламентын доод танхимын тэргүүн, НҮБ­ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар асан Лаура Болдрини “Тэнд яг л бөмбөг дэлбэлсэн мэт болсон” гэжээ.

И р г э н х а м г а а л л ы н агентлагийн тэргүүн Фабрицио Курсио тус газар хөдлөлтийг 2009 онд Италийн Абруццод болсон гамшигтай зүйрлэв. Тухайн үед 300 хүн амиа алдаж, 65000 хүн орон гэргүй болсон

юм.Абруццод болсон газар

хөдлөлт италичуудын ой тойнд тодхон үлдсэн. Мөн үед Ерөнхий сайд асан Сильвио Берлускони орон гэргүй үлдсэн хүмүүсийг кэмпинг аяллаар явж байна гээд төсөөлчих гэж хэлээд буруутсан удаатай.

Дүрвэгсдийн асуудал болон зогсонги байдалд орсон эдийн засгийг популистууд улам дэгдээж байгаа. Ноён Ренцигийн хувьд эл гамшигт үзэгдэл шинэчлэлийн Засгийн газар нь популистуудтай ид тэмцэх үеэр боллоо. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Үндсэн хуулийг шинэчлэх тухай томоохон санал асуулга явуулах юм. Энэ алхам түүний Засгийн

төстэй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Ялгаатай нь Proxima Cen­tauri B гараг одноосоо ердөө долоохон сая километр буюу нарнаас дэлхий хүртэлх зайн дөнгөж таван хувьтай тэнцэх зайд оршдог явдал. Гэхдээ уг од манай нарнаас жижиг, хүйтэн болохоор амьдрал дэмжиж чадах шингэн ус байх боломжтой хэмээн эрдэмтэд тайлбарлав. “Симуляц хийж үзэхэд гарагийн гадаргад амьдрал, өөрөөр хэлбэл ус байх боломжтой. Энэ гараг илрээд байгаа бусад гарагтай харьцуулахад та бидэнд хавьгүй ойр оршдог нь хожим нарийвчилсан судалгаа хийхэд дөхөмтэй болгож байна” хэмээн ХБНГУ­ын Геттинген дэх Георг­Августын их сургуулийн одон орны хүрээлэнгийн профес сор Ансгар Райнерс өгүүллээ.

Proxima Centaur i B­г илрүүлэхийн тулд судлаачид ЕӨО­ын ажиглалтын орчин болох Чилийн Атакамын цөлд

байрлаж хэмжилт хийжээ. Судлаачид Өмнөд хаалганы гялаан одонд гарагаас нь нөлөөл­дөг таталцлын асар өчүүхэн хүчийг хэмжих замаар нээлт хийсэн юм. Нэгэнт байгааг нь илрүүлж чадсан хойно дуран авай ашиглан шинэ гарагийн хөгжлийн түүх, уур амьсгалын талаар ахиу ойлголттой болоход цаашдын судалгаа чиглэнэ.

“Нарны аймгийн гадна орших гарагууд цаашид ч шинээр илэрсээр байх болно. Гэхдээ л дэлхийд хамгийн ойрыг нь хайх эрэл амжилттай төгссөн нь судлаач бидний амьдралд агуу үйл явдал боллоо. Дараагийн зорилго маань Proxima B­гээс амьдрал хайх” хэмээн ноён Англада­Эскүде өгүүлэв.

“Хаалгаар гартал миний

мэдэх бүхэн юу ч үгүй болсныг

харсан. Балгас,

нурангиас өөр юу ч

үгүй. Хөрш маань бохирч

суугаад эцэг, эхийгээ

нуранги доороос

гаргахаар малтаж

байсан.”

Өөрийн одыг 11 хоногт тойрон эргэдэг уг гараг нь нарны аймгаас ердөө дөрөв гаруйхан гэрлийн жилийн зайтай оршиж байна.

Мадумита МуржиаОдон орончид манай

галактикийн уудмаас оюун ухаант амьдрал бүхий дэлхийтэй төстэй гараг хайсаар олон арван жил өнгөрсөн. Тэгвэл энэхүү хайгуул зорилгодоо хүрэхэд тун дөхөж буй тухай мэдээг лхагва гарагт эрдэмтдийн баг сонордууллаа. Эрдэмтэд наранд хамгийн ойр од болох Proxima Centauri буюу Өмнөд хаалганы гялаан одыг дэлхийтэй төстэй гараг тойрон эргэж байгааг илрүүлжээ. Онолын хувьд уг гараг нь нарны аймгаас гадна та бидэнд хамгийн ойр орших амьдрал бүхий гараг байж болзошгүй.

Эрдэмтэд 1995 оноос илрүүлээд байгаа 3000 гаруй экзопланет буюу нарны аймгийн

гадна орших гарагийн аль нэгэнд амьдрал байх боломж их. Үүнээс хамгийн ойр нь болох Proxima Centauri B нэртэй уг гарагт амьдрал байх боломж бүр ч илүү. Өөрийн одыг 11 хоногт тойрон эргэдэг уг гараг нь нарны аймгаас ердөө дөрөв гаруйхан гэрлийн жилийн зайтай оршиж байна.

Мюнхенд байрладаг Европын өмнөд одон орны оргилын (ЕӨО) багаас найман жилийн хугацаа шаардсан энэхүү гайхамшигт нээлтийн нарийн ширийнийг пүрэв гарагт Nature сэтгүүлд тодорхой тайлбарлана. “Өмнөд хаалганы гялаан одыг тойрон эргэдэг өөр гарагууд байх ёстой гэсэн таамаг урьд нь ч гарч байсан. Иймээс ч бид өртөж болох бүхнийг тун ч

хянамгай хайж байлаа” хэмээн судалгааны багийн ахлагч, Лондон дахь Хатан хаан Мэрийн их сургуулийн физик, одон орон судлалын сургуулийн эрдэмтэн Гильем Англада­Эскүде тайлбарлав. “Улмаар хэмжилт эрс өөрчлөгдөх болсон тул эргэлзэх ч хэрэггүй боллоо. Бид тэнд гараг байна гэсэн дүгнэлт хийлээ” хэмээн ноён Англада­Эскүде өгүүлсэн юм.

Тухайн гараг шингэн ус бүхий гадаргын температур дэмжиж чадахуйц “зохист” хүрээн дотор өөрийнхөө одыг тойрон эргэдэг, хэмжээгээрээ дэлхийн дайтай баймааж нь амьдралтай байх боломжтой. Proxima Cen­tauri B гарагийн гадаргуугийн температур ­30­аас +30 градус байгаа нь дэлхийнхтэй тун

BBM©

газарт томоохон эрсдэл болж мэднэ гэж шинжээчид үзэж буй.

Итали газар хөдлөлтөд эмзэг цэгт оршдог. Газар хөдлөлтийн хоёр ч судалтай болохоор тус улс Европын чичирхийллийн хамгийн идэвхтэй бүс. Судлын нэг нь хойноос урагш Апеннины уулсын нурууг дагана. Өөр нэг судал нь зүүнээс баруун тийш Ромын урдуур, Неаполийн хойгуур үргэлжлэх аж.

Газар хөдлөлтийн бүс дэх хот суурингууд ихэвчлэн дундад зууны үед баригдсан Ромын эзэнт гүрний үед хамаарна. Зарим барилга нь хэдэн зуун жилийн настай болохоор чичирхийлэл, доргилтод тэсвэргүй юм.

Нугачаа ихтэй нарийн зам, гудамжууд аврах ажиллагаанд саад учруулж буйг нутгийн захиргаанаас хэллээ. Лацио бүс нутгийн ерөнхийлөгч Никола Цингаретти Ромоос ирэх гол замаар явахгүй байхыг иргэдэд сануулжээ. Гэрчийн өгүүлснээр гал хамгаалагчид

аврах ажиллагааг түргэвчлэхийн тулд нисдэг тэргээр ажиллаж байгаа аж. Хоолоороо алдартай Норсиа, Урбиногийн дуганд эвдрэл үүссэн. Түүнчлэн Ромын Колизейн бүрэн бүтэн байдлыг ч мэргэжилтнүүд шалгажээ.

Пескара­дель­Тронто дахь хуаран руу нүүлгэж байгаа хүмүүст сайн дурынхан ус, талх, тоор тараана. Тэдний дунд үнсэнд будагдсан Ангела 18 настай Франческо хүүтэйгээ суух аж. Тэрбээр “Би хүүгээ Ром явахыг ятгаж байна. Гэвч тэр хүсэхгүй байгаа. Хүү минь олон найзаа алдлаа, гэсэн ч явахыг хүсэхгүй юм. Пескара гэж одоо байхгүй боллоо шүү дээ” хэмээлээ.