ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР БАРАА ХУДАЛДАН АВАХ · 2018-08-14 · 2 3....

14
1 ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР БАРАА ХУДАЛДАН АВАХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ХҮСЭЛТ (дахин зарлах) Төслийн нэр: G9182-MON: Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөл Санхүүжилтийн эх үүсвэр: Ядуурлыг Бууруулах Япон Сан, Азийн Хөгжлийн Банк (АХБ) Гэрээний дугаар: GS03-01, Дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэх Огноо: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрхэм хүндэт.......................танаа, 1. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ) сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос дараах дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 1.1. Албан хэрэгцээнд зориулсан гэр ахуйн хэрэгсэл (багц 1) Тоног төхөөрөмжийн нэр Тоо ширхэг Хэмжих нэгж 1 Зурагт 20 ш 2 Ширээний компьютер 20 ш 3 Зөөврийн чанга яригч (Өөртөө чадлын өсгөгч, дууны пульттэй) 20 ш 4 Интернетийн модем 20 ш 5 Олон үйлдэлт өнгөт принтер 20 ш 6 3 үйлдэлт хар принтер 20 ш 7 Угаалгын машин /бүрэн автомат/ 12 ш 8 Угаалгын машин /хагас автомат/ 8 ш 9 Тоос сорогч 20 ш Хэрвээ та энэхүү худалдан авалтын хүрээнд нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт болон дизайныг бэлтгэсэн байгууллага/хувь хүнтэй холбоотой бол таны ирүүлсэн үнийн саналыг хүчингүйд тооцно. Шаардлагатай техникийн тодорхойлолт болон тоо хэмжээг хавсаргасан (Хавсралт 1) бөгөөд үнийн санал боловсруулахад харгалзан үзнэ үү. 2. Та энэ үнийн санал ирүүлэх хүсэлтийн дагуу тухайн багцад багтсан бүх бараанд үнийн санал ирүүлнэ. Барааны багц тус бүрийн хувьд үнэлж, багц тус бүрт шаардлагад нийцсэн санал дотроос хамгийн бага үнийн саналтай хоёр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна.

Transcript of ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР БАРАА ХУДАЛДАН АВАХ · 2018-08-14 · 2 3....

1

ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР БАРАА ХУДАЛДАН АВАХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ХҮСЭЛТ

(дахин зарлах)

Төслийн нэр: G9182-MON: Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөл Санхүүжилтийн эх үүсвэр: Ядуурлыг Бууруулах Япон Сан, Азийн Хөгжлийн Банк (АХБ) Гэрээний дугаар: GS03-01, Дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэх Огноо: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрхэм хүндэт.......................танаа, 1. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ) сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос дараах дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

1.1. Албан хэрэгцээнд зориулсан гэр ахуйн хэрэгсэл (багц 1)

№ Тоног төхөөрөмжийн нэр Тоо ширхэг Хэмжих

нэгж

1 Зурагт 20 ш

2 Ширээний компьютер 20 ш

3 Зөөврийн чанга яригч (Өөртөө чадлын өсгөгч, дууны пульттэй)

20 ш

4 Интернетийн модем 20 ш

5 Олон үйлдэлт өнгөт принтер 20 ш

6 3 үйлдэлт хар принтер 20 ш

7 Угаалгын машин /бүрэн автомат/ 12 ш

8 Угаалгын машин /хагас автомат/ 8 ш

9 Тоос сорогч 20 ш

Хэрвээ та энэхүү худалдан авалтын хүрээнд нийлүүлэх барааны техникийн

тодорхойлолт болон дизайныг бэлтгэсэн байгууллага/хувь хүнтэй холбоотой бол таны ирүүлсэн үнийн саналыг хүчингүйд тооцно. Шаардлагатай техникийн тодорхойлолт болон тоо хэмжээг хавсаргасан (Хавсралт 1) бөгөөд үнийн санал боловсруулахад харгалзан үзнэ үү.

2. Та энэ үнийн санал ирүүлэх хүсэлтийн дагуу тухайн багцад багтсан бүх бараанд үнийн санал ирүүлнэ. Барааны багц тус бүрийн хувьд үнэлж, багц тус бүрт шаардлагад нийцсэн санал дотроос хамгийн бага үнийн саналтай хоёр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна.

2

3. Та үнийн санал ирүүлэх маягт (Хавсралт 2)-ын дагуу үнийн саналын нэг эх хувийг “Эх хувь” гэж тэмдэглэн ирүүлнэ. Үүнээс гадна, нэг хуулбар хувийг "Хуулбар хувь" гэж тэмдэглэн ирүүлнэ. Эх болон хуулбар хооронд ямар нэг зөрүү гарсан тохиолдолд эх хувийг дагаж мөрдөнө. Таны ирүүлэх үнийн санал нь хавсаргасан маягтын дагуу хийгдэх ба гарын үсгээр баталгаажсан байх ёстой бөгөөд дугтуйнд хийж дараах хаягаар ирүүлнэ:

Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Сити центр 501 тоот Д. Ундрах, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Утас 7700-7739 Емайл: [email protected]

4. Та үнийн саналаа Монгол хэлээр ирүүлэх ба доор дурдсан бичиг баримтуудыг үнийн саналын хамт ирүүлнэ. Үүнд:

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; - Компанийн танилцуулга; - Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтыг доорх хүснэгтийн

дагуу ирүүлэх. Үүнд: № Барааны

нэр Үйлдвэрлэг-чийн улс

Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, вэбсайт, барааны марк /код/таних тэмдэг

Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт

Захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцсэн эсэх /харьцуулалт/

Зураг (жич: хүснэгтэд оруулсан зураг тод харагдах-гүй бол зур-гийг тусад нь оруулна )

1

2

3 г.м

- Үйлдвэрлэгчийн буюу эсхүл албан ёсны дистрибютерээс авсан зөвшөөрөл ирүүлэх, үүнийг баталгаат орчуулгын товчоогоор орчуулсан байна;

- ISO стандартын гэрчилгээний хуулбар ирүүлэх, үүнийг баталгаат орчуулгын товчоогоор орчуулсан байна;

- Санал болгож буй тоног төхөөрөмжийн зураг; - Борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх компанийн Монгол дахь хаяг; - Нийлүүлэгч нь барааг Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Боловсрол,

Соёл, Урлагийн Газар эсхүл хүлээн авагч сургуулийн захиргаа барааг автал үнэ төлбөргүй хадгалахаа илэрхийлсэн албан бичиг.

5. Үнийн саналыг 3-р заалтад заасан хаягаар хүлээн авах бөгөөд эцсийн хугацаа нь: 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17.30 цагаас өмнө байна. 6. Үнийн саналыг шивэх эсвэл бичмэлээр арилахгүй бэхээр бичиж, та болон таныг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж ирүүлнэ. Үнийн саналын маягтад гарын үсэг зураагүй бол үнийн саналыг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. 7. Tаны ирүүлэх үнийн санал нь дараах заавар болон гэрээний маягт (Хавсралт 3)-ын дагуу бэлтгэгдсэн байна. Хавсаргасан бараа нийлүүлэлтийн нөхцөлүүд нь гэрээний салшгүй хэсэг юм.

i/ Үнэ: Барааны үнэд нийлүүлэх, ангилах болон дотуур байрнаас барааг

3

хүлээн авах хүртэлх хугацаанд агуулахад хадгалах зардал орсон үнэ гэж ойлгоно. Үнэ нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байна. Үнийн санал нь НӨАТ ороогүй дүн байна.

ii/ Үнийн саналын үнэлгээ: Захиалагчийн шаардлагыг үндсэндээ хангасан саналуудыг тодорхойлон тэдгээрийн үнийг харьцуулж үнэлнэ. Хэрэв үнийн санал нь энэхүү үнийн санал ирүүлэх хүсэлтэд заасан техникийн шаардлага болон нөхцөлөөс өөр бол саналыг шаардлагад нийцэхгүй гэж үзээд цааш үнэлэхгүй.

Захиалагч нь зөвхөн шаардлагад нийцсэн гэж тогтоосон үнийн саналуудыг харьцуулж үнэлнэ. Захиалагч нь дараахь байдлаар арифметик алдааг залруулна:

a. тоо болон үсгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрүүтэй байгаа бол үсгээр илэрхийлэгдсэн дүнг авна.

б. нэгж үнэ болон нэгж үнийг тоо ширхэгээр үржүүлж гаргасан нийт дүн зөрүүтэй бол нэгж үнийг авна.

в. Хэрэв нийлүүлэгч залруулгыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үнийн саналаас татгалзана.

iii/ Худалдан авах захиалгын эрх олгох: Шаардагдсан техникийн болон санхүүгийн чадварыг хангасан, хамгийн бага үнийн саналтай тендерт оролцогчид захиалгын эрх олгоно. Шалгарсан тендерт оролцогчтой хавсралтаар хүргүүлж буй гэрээний маягт болон нийлүүлэлтийн нөхцөлийн дагуу гэрээг хийж үзэглэнэ. iv/ Саналын хүчинтэй байх хугацаа: Таны үнийн санал нь 5-р заалтад тусгасан үнийн санал авах эцсийн хугацаа дууссанаас хойш дөчин тав (45) хоногийн хугацаанд хүчинтэй байх шаардлагатай. v/ Хэрэв та хүчинтэй байх хугацаанд үнийн саналаасаа татгалзвал эсвэл тендерт шалгарсан ч гэрээлэхээс татгалзсан тохиолдолд хоёр жилийн хугацаанд төслийн ханган нийлүүлэгчдийн жагсаалтаас хасагдана. vi/ Тендерт оролцогч зөвхөн өөрийн нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтыг ирүүлнэ. vii/ Тендерт оролцогчийн техникийн тодорхойлолт барааны зурагтай нь илт зөрсөн, үйлдвэрлэгчийн албан ёсны эх сурвалж дээрх (тухайлбал үйлдвэрлэгч болон албан ёсны дистрибютерийн вэбсайт дээрх) техникийн тодорхойлолттой зөрсөн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. viii/ АХБ-ны гишүүн орны тендерт оролцогч энэхүү шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд АХБ-ны гишүүн орноос гарал үүсэлтэй бараа нийлүүлэх шаардлагатай. АХБ-ны гишүүн орнуудын жагсаалтыг https://www.adb.org/ about/members линкээс харна уу.

8. Мэдээллийг дараахь хаягаар авч болно:

Буцалтгүй тусламж 9182-MON: Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөл Төсөл хэрэгжүүлэх нэгж Монгол улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Бага тойруу, Сити центер, 501 тоот Д.Ундрах, Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан

4

Утас: +976 7700-7739 Цахим шуудан: [email protected]

9. Тендерт оролцогчийн үнийн санал шалгарсан тохиолдолд үнийн саналыг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тендерт оролцогчид мэдэгдэж баталгаажуулна. 10. Захиалагч нь энэ үнийн санал ирүүлэх хүсэлтэд үндэслэн хийгдэх худалдан авах захиалгын эрх бүхий төлбөрийг АХБ -наас санхүүжүүлэхээр төлөвлөж байна. 11. АХБ-ны Авлигын эсрэг бодлогын хүрээнд тендерт оролцогч нь тухайн тендерт шалгарах болон гэрээний гүйцэтгэлийн үйл ажиллагаанд ёс зүйн өндөр хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэв тендерт оролцогч болон бусад талууд тендерт оролцох гэрээ хэрэгжүүлэх үедээ авилга залилан, хуйвалдах, эсвэл дарамт шахалт үзүүлэх үйл ажиллагаанд оролцсон гэж тогтоогдсон тохиолдолд АХБ-ны зүгээс гэрээ байгуулах олгох саналыг хүлээн авахгүй бөгөөд хориг арга хэмжээ авна. Таны үнийн саналыг хүлээн авах үед та АХБ-ны хориг арга хэмжээ авсан жагсаалтад байх ёсгүй. 12. Та энэ хүсэлтийг хүлээн авч үнийн саналаа ирүүлэх эсэх талаар бидэнд цахим хаягаар болон факсаар мэдэгдэнэ үү.

Хүндэтгэсэн, С.НАНСАЛМАА, БСШУСЯ-НЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА

5

Хавсралт 1.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ1

1/ Барааны тодорхойлолт ба стандарт

1.1.Албан хэрэгцээнд зориулсан гэр ахуйн хэрэгсэл

№ Тоног төхөөрөмжийн

нэр Техникийн тодорхойлолт

Тоо ширхэг

Хэмжих нэгж

Стандарт

1 Зурагт

Дэлгэцийн хэмжээ - 43 инч Дэлгэцийн нягтаршил-1024x768Ghz-с багагүй Дүрс дамжуулах хурд-60Hz Холболтууд-HDMIx2 USB AV VGA

20 ш

Бүх бараа

ISO9001 :2000

стандарттай байна. Бүх барааны

баталгаат хугацаа 1 жил буюу түүнээс их

байна.

2 Ширээний компьютер

Процессор / CPU: Intel® 7th Generation Core™ i3-7100 (3M Cache, 3.90 GHz) Шуурхай санах ой / RAM: 4GB DDR4 2400MHz Хатуу диск / HDD: 1TB 7200 rpm SATA 3Gb/s Hard Drive График карт: Intel® HD Graphics 620 Оптик драйв: Tray load DVD Drive (Reads and Writes to DVD/CD) Сүлжээ: Integrated Giga bit 10/100/1000 Ethernet Wireless: Dell Wireless™ 1707 Card [802.11BGN + Bluetooth 4.0, 2.4 GHz] Dell Multimedia Keyboard-KB216 Dell MS116 Wired Mouse Black Оролт гаралтууд: Front: USB 3.0, Universal Audio Jack Rear: USB 2.0 RJ-45 HDMI VGA 3-stack audio jacks supporting 5.1 surround sound PCIe x 1, PCIe x 16, PCI (3653 only) Power Supply Unit: Standard 255W PSU Active PFC Жин: 7.45 кг Баталгаа - 2жил

20 ш

3

Зөөврийн чанга яригч (Өөртөө чадлын өсгөгч, дууны пульттэй)

1. Чадал: 150W -аас багагүй 2. LF:10", HF:1.4", дууны даралтын дээд түвшин 129dB / SPL яригч, давтамж: 55Hz - 20kHz; 3. Салгах боломжтой 10-аас багагүй сувагтай микшер пульт (4 mono/line + 6 mono / 3 stereo line); 4. iPod/ iPhone болон андройд USB холболттой, 3-band (HIGH Shelving: 8kHz, MID peaking: 2.5kHz, LOW Shelving: 100Hz), Сувгийн функцууд: Hi-Z switch: CH4, ST/MONO switch: CH5/6-9/10;

20 ш

1 Гэрээний хавсралт 3 болж тусгагдана

6

5. SPX тоон цуурай (4 types, parameter control), 1-Knob Master EQ; 6. Feedback suppressor; 7. Солбих боломжтой stereo/mono оролт; 8. High impedance оролт; 9. Фантом хүч: +30V (CH1, 2); 10. Яригчийн хөлний түгжээтэй / StageLock худалдааны тэмдэгтэй; 11. Цахилгааны эх үүсвэр: 100V - 240V 50 Hz/60Hz, Universal power supply; 12. Жин: Яригч 12кг-аас ихгүй, Пульт 5 кг-аас ихгүй); 13. Дагалдах хэрэгсэл: Нүүрний хаалт, Power cord (2m), Яригчийн кабль (6m), 12xNon-skid pads; 14. Дугуйтай, бариултай хамгаалалтын хайрцаг, 14. 44” to 80” инч өндөр нам тохируулгатай трипод хөлтэй 15. Яригчийн гаралтууд:SPEAKERS

4 Интернетийн модем

Зөөврийн байдлаар ашиглах, нэг дор 4-с дээш төхөөрөмж холбогдох, цахилгаан үүсвэр 5V/750mA байх, зөөврийн цэнэглэгч, залган ашиглах боломжтой. Цацалтын хүч: хамгийн багадаа 25м

20 ш

5

Олон үйлдэлт өнгөт принтер

3 үйлдэлтэй, 4-6 төрлийн өнгөтэй хортой, хэвлэх нягтаршил 5760x1440DPI, хэвлэхх хурд 15-33 хуудас/минут, цаасны хэмжээ-А4, А5, А6, B5. Letter, хар хороор 4000 түүнээс дээш хуудас хэвлэх боломжтой, хор нь олдоц ихтэй, цэнэглэхэд хялбар байна.

20 ш

6 3 үйлдэлт хар принтер

Функц: Хэвлэх, хувилах, сканнер Хэвлэх хурд: 22 хуудас хүртэл (хар) Хэвлэх, хувилах нягтрал: 600 x 600dpi Сканнер нягтрал: 1200 x 1200dpi Холболтууд: Hi-Speed USB 2.0 Хэмжээ: 250 х 400 х 370мм орчим

20 ш

7 Угаалгын машин /бүрэн автомат/

Угаах багтаамж- 7 кг -аас дээш Хурдан угаах горим -30 мин орчим Цахилгаан зарцуулалт- А Угаалгын олон горимтой. Ус бага зарцуулалттай Угаалгын машины хэмжээ - 60х45х85 см-с багагүй Жин -50-70кг орчим

12 ш

8

Угаалгын машин /хагас автомат/

Угаах багтаамж- 7 кг -аас дээш Цахилгаан зарцуулалт- А Жин -50-70кг орчим

8 ш

9 Тоос сорогч

Хүчин чадал -2200Вт-аас дээш Жин - 7кг орчим Дуу чимээ - 78дб-с ихгүй Кабелын урт - 6м-ээс дээш

20 ш

7

Хог хуримтлуулах сав - 3 литр-ээс дээш

2/ Баглаа, боодол: Тоног төхөөрөмжийг дотуур байр тус бүрээр ангилан ялгаж, зориулалтын үйлдвэрийн сав баглаа боодолтой байдлаар хүлээн авна. Хагарч, хугарч болзошгүй тоног төхөөрөмжийг гэмтэхээс сэргийлэн хатуу цаасан хайрцагт хийж зориулалтын хамгаалах хэрэгслээр чигжинэ. 3/ Бараа хүргэх газар: Нийлүүлэгч нь барааг өөрийн агуулахаас Захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газар эсхүл хүлээн авагч сургуулийн захиргаа барааг автал үнэ төлбөргүй хадгална. Дээрх газрууд хариуцан барааг дотуур байруудад хүргэнэ. /Агуулах нь өөрийн болон түрээсийн агуулах байж болно/

8

Хавсралт 2.

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ МАЯГТ2 Хэнд: _______________________________ (Захиалагчийн нэр)

_______________________________ (Захиалагчийн хаяг)

_______________________________

1. Бид,_____________________ (тендерт оролцогчийн нэр) дор дурдсан барааг _____________________ (санал болгож буй нийт үнийг тоо болон үсгээр) төгрөгөөр энэхүү үнийн санал авах хүсэлтийн гэрээний нөхцөлийн дагуу гэрээнд гарын үсэг зурснаас хойш ____ хоногийн дотор нийлүүлэхээр санал болгож байна. Үнэ болон бараа нийлүүлэх хуваарь

Нэр төрөл Тодорхойлолт Тоо ширхэг Нэгж үнэ

Нийт дүн

Нийлүүлэх хугацаа

1.

2.

3.

Сэлбэг } Аргачлал болон дагалдах хэрэгсэл }

Гарын авлага } Боломжтой бол тухайлан дурьдана уу Засварлах шаардлага }

2. Энэхүү үнийн санал болон хүсэлтийг хүлээн авснаа та бүхэн бичгээр мэдэгдснээр бидний хоорондын гэрээний эрх үүсэх болно. Хамгийн бага үнэ болон бусад аливаа үнийн саналыг та бүхэн хүлээн авах үүрэггүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. 3. Бид үүгээр үнийн санал ирүүлэх хүсэлтийн баримт бичгүүд болон бараа нийлүүлэлтийн нөхцөлд тус тус тавьсан үнийн саналын хүчинтэй хугацаа болон баталгаат хугацааны нөхцөлүүдийг хангаж байгаагаа баталж байна. 4. Бид тус үнийн саналын хүсэлт, гэрээний төсөл болон техникийн тодорхойлолт бэлтгэсэн байгууллагатай аливаа холбоо, хамааралгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. 5. Бид АХБ-ны хориг арга хэмжээ авсан аж ахуйн нэгжийн жагсаалтад ороогүй болно.

Баталгаат гарын үсэг: Гарын үсэг зурсан хүний нэр болон албан тушаал: Тендерт оролцогчийн нэр: Хаяг: Утас: Цахим шуудан:

2 Гэрээний хавсралт 1 болж тусгагдана

9

Хавсралт 3.

ГЭРЭЭНИЙ МАЯГТ

БАТЛАВ. БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

ДОТУУР БАЙРНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ

ГЭРЭЭ № GS03

2018 оны … … дугаар сарын ... ...-ны өдөр Улаанбаатар хот Нэг талаас Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ) (цаашид “Захиалагч” гэх), нөгөө талаас [нийлүүлэгчийн нэр] (цаашид “Нийлүүлэгч” гэх) дараах зүйлийг харилцан тохиролцож 2018 оны ___ сарын ____-ны өдөр энэхүү ГЭРЭЭГ (цаашид “гэрээ” гэх) байгуулав.

1. Дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбогдон Захиалагч, Нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино.

2. Захиалагч нь “Дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай (цаашид "бараа" гэх) GS03 тоот гэрээг “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслөөс санхүүжүүлэх бөгөөд нэмүү өртгийн албан татвар (НӨАТ) багтаагүй үнэ болно. Нийт [гэрээний үнэ тоогоор] (гэрээний үнэ үсгээр) төгрөгөөр (цаашид "гэрээний үнэ" гэх) нийлүүлэхээр ирүүлсэн Нийлүүлэгчийн үнийн саналыг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно.

3. Санхүүжүүлэгч нь төлбөрийг Бараа нийлүүлэлтийн нөхцлийн 8 дугаар зүйлд

зааснаар олгоно.

4. Нийлүүлэгч нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор барааг бэлэн болгож, өөрийн агуулахаас хүлээлгэн өгнө.

5. Доор дурдсан бичиг баримт нь гэрээний салшгүй хэсэг болно. (цаашид "гэрээний баримт бичиг" гэх) Үүнд:

а/ бараа нийлүүлэх нөхцөлүүд – Хавсралт 1 б/ барааны техникийн тодорхойлолт, зураг – Хавсралт 2 в/ барааны хуваарилалт (сургууль тус бүрээр) – Хавсралт 3

6. Гэрээ нь бараа нийлүүлэлтийн талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд нь өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно. Хэрэв гэрээний баримт бичгүүд хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан дарааллын дагуу ач холбогдол өгч шийдвэрлэнэ.

7. Захиалагч нь гэрээний дагуу Нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл эвдрэлийг арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр Нийлүүлэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээнэ.

8. Захиалагч барааг хүлээн авах ажлын хэсэг томилон ажиллуулна.

9. Барааг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж нийлүүлсэн тохиолдолд Захиалагч хоногт гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги ногдуулна.

10

10. Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу Захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан барааг нийлүүлж, гэмтэл эвдрэлийг арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

11. Нийлүүлэгч барааг нийлүүлэхэд бэлэн болмогц энэ тухай Захиалагчид бичгээр мэдэгдэнэ.

12. Гэрээний хугацаа хожимдуулах болон барааг техникийн тодорхойлолт дахь шаардлагын дагуу бэлдээгүйн улмаас үүсэх аливаа зардлыг Нийлүүлэгч бүрэн хариуцна.

13. Гэрээнд холбогдох асуудлаар талууд албан бичгээр буюу цахим шуудангаар харилцана.

14. Нийлүүлэгч нь бараа нийлүүлэхтэй холбоотой аливаа гуравдагч талын үйлдвэрлэлийн болон оюуны өмчийн аливаа эрхийг зөрчихгүй, эсхүл халдахгүй байх бүх асуудлыг хариуцна. Гуравдагч талын үйлдвэрлэлийн болон оюуны өмчийн эрхийг зөрчсөн тохиолдолд Нийлүүлэгч хохирлыг Захиалагчид аливаа асуудал үүсгэлгүйгээр өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна.

15. Нийлүүлэгч нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Авилгатай тэмцэх бодлогыг даган мөрдөж, нийлүүлж буй бараатай холбоотой аливаа авлига, залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх болон үгсэн хуйвалдах үйлдлийн талаар АХБ шууд эсхүл өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шалгах эрхтэйг хүлээн зөвшөөрч байна.

16. Нийлүүлэгч нь буцалтгүй тусламжийн хөрөнгийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд шууд болон шууд бусаар ашиглахгүй.

З ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

[Албан тушаал, нэр] [Гарын үсэг]________________________ ТАМГА [Захиалагчийн хаяг]

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: [Албан тушаал, нэр] [Гарын үсэг]________________________ ТАМГА [Захиалагчийн хаяг]

11

Гэрээний хавсралт 1.

БАРАА НИЙЛҮҮЛЭХ НӨХЦӨЛҮҮД

Төслийн нэр: “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөл” Захиалагч: Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам Гэрээний дугаар: GS03 Гэрээний нэр: Дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ

1. Тогтмол үнэ: Нийлүүлэгчийн санал болгосон үнэ нь гэрээг хэрэгжүүлэх хугацаанд

тогтмол байна. 2. Бараа нийлүүлэх хуваарь: Барааг Нийлүүлэгчийн агуулахаас Захиалагчийн

гаргаж өгөх Хавсралт 3-т заасан хуваарийн дагуу нийлүүлнэ. Барааг гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш 30 хоногийн дотор нийлүүлэхэд бэлэн болгоно. Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, эсхүл хүлээн авагч сургуулийн захиргаа барааг автал өөрийн агуулахад үнэ төлбөргүй хадгална.

3. Баглаа, боодол: Барааг Хавсралт 3-т заасан хуваарийн дагуу дотуур байр тус

бүрээр ангилан ялгаж, зориулалтын үйлдвэрийн сав баглаа боодолтой байдлаар хүлээн авна. Хагарч, хугарч болзошгүй тоног төхөөрөмжийг гэмтэхээс сэргийлэн хатуу цаасан хайрцагт хийж зориулалтын хамгаалах хэрэгслээр чигжинэ.

4. Даатгал: Гэрээний дагуу нийлүүлэх барааг худалдан авах, тээвэрлэх, хадгалах,

сургуулиудад хүргэх үед гарч болох бараа алдагдах болон эвдэрч гэмтэх эрсдлийн эсрэг чөлөөтэй хөрвөх валютаар даатгуулна. Даатгал нь барааны үнийн дүнгийн 110 хувьтай тэнцэх хэмжээтэй “бүх эрсдлээс хамгаалагдах” нөхцөлтэй байна.

5. Холбогдох хууль: Гэрээ нь Захиалагчийн харъяалагдах улсын хуулийн дагуу

хийгдсэн байна. 6. Маргаан шийдвэрлэх: Захиалагч болон Нийлүүлэгчийн хооронд гэрээтэй

холбоотой үүссэн ямар нэг санал зөрөлдөөн буюу маргааныг шууд албан бус уулзалтаар шийдвэрлэхийн тулд бүх хүчин чармайлт гаргана. Захиалагч болон болон Нийлүүлэгчийн хооронд маргаан гарсан тохиолдолд маргааныг Монгол Улсын (арбитрын хууль, Захиалагчийн улсын дүрэм) хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

7. Хүргэлт болон бичиг баримт: Нийлүүлэгч нь Захиалагчид дараахь баримт

бичгийг бараа нийлүүлэх үедээ гаргаж өгнө: i. Барааны тодорхойлолт, тоо хэмжээ, нэгж үнэ болон нийт үнийг багтаасан

нэхэмжлэлийн хуулбар; ii. Үйлдвэрлэгч буюу Нийлүүлэгчийн баталгаат засварын гэрчилгээ/албан

бичиг; iii. Гарал үүслийн гэрчилгээ (бүх барааны хувьд).

8. Төлбөр: Гэрээний үнийн төлбөрийг дараах байдлаар хийнэ: Гэрээний үнийн

дүнгийн 100 хувийг барааг хүлээн авсан акт болон Захиалагчийн төлбөрийн

12

нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор [банкны нэр] банкны [дансны дугаар] тоот дансанд шилжүүлнэ.

9. Баталгаат хугацаа: Санал болгож буй бараа нь Захиалагчид барааг нийлүүлсэн

өдрөөс хойш хамгийн багадаа 12 сарын үйлдвэрлэгчийн буюу эсхүл Нийлүүлэгчийн баталгаат хугацаанд хамрагдсан байна.

10.Гологдол: Бvх гологдлыг Захиалагчаас мэдэгдэл гарсан өдрөөс хойш 30

хоногийн дотор Захиалагчаас ямарваа зардал гаргахгүйгээр Нийлүүлэгч залруулна. Нийлүүлэгчийн зүгээс баталгаат хугацаанд аливаа доголдлыг засах үйлчилгээний байгууламжийн нэр хаяг:

Байгууллага: _________________________

Хаяг: _________________________ _________________________ 11. Давагдашгүй хүчин зүйл: Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү гэрээнд

заасан үүргээ биелүүлээгүй, биелүүлэхэд хүндрэл учирсан, гүйцэтгэл хойшилсон тохиолдолд Нийлүүлэгч нь алданги төлөх үүрэггүй. Гэрээний энэхүү заалтын хувьд “Давагдашгүй хүчин зүйл” гэж Нийлүүлэгчийн зүгээс хяналт тавих, урьдчилан мэдэх боломжгүй, Нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй нөхцөл байдлыг хэлнэ. Энэхүү нөхцөл байдалд хорио цээрийн дэглэм, халдварт өвчин, худалдааны, тээврийн хориг, дайн, иргэний бослого, гал түймэр, үер, газар хөдлөлт зэргийг оруулах ба гэхдээ үүгээр хязгаарлаж болохгүй. Хэрвээ давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд Нийлүүлэгч нь Захиалагчид энэхүү нөхцөл байдал, шалтгааны талаар нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Захиалагч бичгээр өөрөөр зааварлаагүй бол Нийлүүлэгч гэрээт үүргээ боломжтой хэмжээнд үргэлжлүүлэн гүйцэтгэж, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас үл шалтгаалан гэрээг хэрэгжүүлэх боломжит арга замыг хайна.

12. Шаардлагатай техникийн тодорхойлолт: Захиалагчийн баталгаажуулсан

техникийн тодорхойлолтыг Хавсралт 2-оос харна уу. Нийлүүлэгч бараан нь дээрх тодорхойлолттой нийцэж байгаа эсэхийг шалгаж батална.

13. Гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд: Нийлүүлэгч нь

дээр дурдсан нөхцөл болзлын дагуу барааг нийлүүлж чадахгүй бол Захиалагч Нийлүүлэгчид ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүйгээр гэрээг цуцлах болно.

---оОо---

13

Гэрээний хавсралт 2.

БАРААНЫ ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ Бараа нь дараах техникийн тодорхойлолт болон стандартыг хангасан байна. (Зураг техникийн тодорхойлолт зөрсөн тохиолдолд техникийн тодорхойлолтыг баримтална.)

[техникийн тодорхойлолт оруулна.]

БАРААНЫ ЗУРАГ [барааны зураг оруулна]

14

Гэрээний хавсралт 3.

БАРААНЫ ХУВААРИЛАЛТ (СУРГУУЛЬ ТУС БҮРЭЭР)

[барааны хуваарилалт бүхий хүснэгт оруулна]