Жилийн Тайлан 2011 - mercycorps.org.mn report/documents/Annual Report 2011... ·...

27
Жилийн Тайлан 2011 Мерси Короос Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв Мерси Кор Монгол Энхтайвны өргөн чөлөө 24, Баянзүрх дүүрэг Улаанбаатар, Монгол улс Утас: 976-11-461-145 Холбоо барих: Суурин захирал Женнифер Л. Бүтс Цахим шуудангийн хаяг: [email protected] 2012 оны гуравдугаар сар

Transcript of Жилийн Тайлан 2011 - mercycorps.org.mn report/documents/Annual Report 2011... ·...

Жилийн Тайлан

2011

Мерси Короос Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв

Мерси Кор Монгол Энхтайвны өргөн чөлөө 24, Баянзүрх дүүрэг

Улаанбаатар, Монгол улс Утас: 976-11-461-145

Холбоо барих: Суурин захирал Женнифер Л. Бүтс Цахим шуудангийн хаяг: [email protected]

2012 оны гуравдугаар сар

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 2

2011 оны жилийн тайлан

Гарчиг Өмнөх үг ....................................................................................................................................... 4 I. 2011 онд хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа ............................................................................ 5

1. Төсөл хөтөлбөрүүдийн багц ................................................................................................................ 5 2. Хөтөлбөрийн үр нөлөө, хамрах хүрээ .............................................................................................. 6 3. Шинэ ажлын байр .................................................................................................................................. 6 4. Хөрөнгө оруулалтын үр ашиг .............................................................................................................. 7 5. Өсөн нэмэгдэж буй орон нутгийн чадавхи ....................................................................................... 8

II. Төслийн амжилтуудын дэлгэрэнгүй тойм ......................................................................... 10 1. Хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөр (ХАБДХ) – АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент ...................................................................................................................................................... 10 2. Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр – АНУ-ын ХАА-н Департамент (2004) ........................... 13 3. Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгох (ХБЭЗЗБО) – Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг ...................................................................................................... 14 4. Фермерээс фермерт төсөл – АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ................................. 16 5. Нийгмийн хамгааллын сүлжээ (НХС) – АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ............ 17 6. Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх төсөл (ОНХБИЭОБТ-2) – АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ......................................................... 19 7. Монгол Ралли ба Монгол Дарби – Адвенчүристс ТББ ............................................................. 21 8. Мал аж ахуйн эрсдлийг урьчилан мэдээлэх тогтолцоо (МААЭУМТ) – Дэлхийн Банк ..... 23

III. Монгол улсын засгийн газар, яам агентлагтай хамтран ажилласан нь ........................ 25 IV. Санхүүгийн нэгдсэн тайлан ................................................................................................ 27 Нүүр хуудас дахь зураг: 5 настай О. Энхмөнхийн зурсан Малчны хотонд нэртэй зураг. Энхээ нь АНУ-ын ОУХА-аас санхүүжүүлж, 2011 онд хэрэгжсэн Нийгмийн хамгааллын сүлжээ төслөөс дэмжлэг авсан Говь-Алтай аймгийн цэцэрлэгийн хүүхэд юм. Тус цэцэрлэг одоогоор аймгийн төсвөөс бүрэн санхүүжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 3

Товчилсон үгс AIFO Италийн Amici di Raoul Follereau нийгэмлэг ХБХЭЭХ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо ЗХАМЭ Зах хязгааргүй агрономч, малын эмч нар БДБ Бизнесийг дэмжих байгууллагууд МХАҮТ Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим ТБАҮӨБГҮ Төрийн бараа, ажил үйлчилгээг өрсөлдөөнт байдлаар гэрээлэн гүйцэтгүүлэх ИНБ Иргэний нийгмийн байгууллага ХБХ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ХБИБ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага БОМТ Байгаль орчны мэдээллийн төв ELISA Enzyme-linked immunosorbent assay ҮӨБ Үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн бүлэг ХХААБ Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ОНХБИЭОБТ-2 Орон нутгийн хөгжлийн

бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх төсөл (II)

ФФ Фермерээс фермерт МУЗГ Монгол улсын Засгийн газар УЦУХ Ус цаг уурын хүрээлэн МААГЭИ Мал аж ахуйн гамшгийн эрсдлийн индекс

ЛЭОС Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан МААЭУМТ Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо ЗБГХ Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр ХХК Хязгаарлагдмал хариуцлагатай компани ХХҮГ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар МКМ Мерси Кор Монгол МД Монгол Дарби ХХААХҮЯ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ХБЭЗЗБОТ Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгох төсөл МР Монгол Ралли МХААХҮХ Монголын хөдөө аж ахуйн

хоршоологчдын үндэсний холбоо УЦУОШГ Ус цаг уур, орчны шинжилгээний газар ОБЕГ Онцгой байдлын ерөнхий газар ТББ Төрийн бус байгууллага НСЗД Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг ХБИ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ХАБДХ Хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөр МААЭШХ Мал аж ахуйн эрдэм шинжилгээний

хүрээлэн НХС Нийгмийн хамгааллын сүлжээ

Мерси Корын Эрхэм зорилго

Мерси Корын даян дэлхийн эрхэм зорилго нь Өөрчлөлтийн төлөөх алсын хараагаар томъёологдсон, аюулгүй, үр бүтээмжтэй, шударга нийгэм цогцлон байгуулахад улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд оршино. Мерси Кор тогтвортой, тууштай өөрчлөлтийг дэмжихдээ иргэдийн санаачлага, зах зээлийн харилцаанд тулгуурласан зарчмыг баримтладаг бөгөөд мэдээлэл олж авах, сургалт, санхүүгийн болон бизнесийн үйлчилгээ, зах зээлийг хөгжүүлэх тогтвортой механизмыг бий болгоход нь тусалдаг. Монголд Мерси Кор хөдөө орон нутгийн иргэд түргэн өөрчлөгдөж буй нөхцөлд дасан зохицож тэдний нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд бүхий л нөөцийг дайчилж дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Идэвхтэй олон нийтийн оролцоо нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн амин сүнс болохоор төр хувийн хэвшлийн харилцаа холбоо, хүчтэй түншлэл нь бидний ажлын үндэс суурь болдог.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 4

Өмнөх үг Мерси Кор Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 13 дахь жилийнхээ нүүрийг 2011 онд буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд үзлээ. Мерси Кор төсөл хөтөлбөрүүд, холбоо түншлэлүүдээрээ 2011 онд хөдөө орон нутагт 5 168 ажлын байр шинээр бий болгоход тусалжээ. Энэхүү 10 гаруй жилийн хугацаанд Мерси Кор нөөцүүдийг дайчлан орон нутгийн иргэдийг нийгэм, эдийн засгийн хэрэгцээгээ хангахад дэмжиж ажилласан. Эл зорилгыг хэрэгжүүлэхэд энэ хугацаанд доорх олон төрлийн үйл ажиллагаа явуулж, мэдэгдэхүйц үр нөлөөнд хүрлээ:

• Санхүүгийн тогтолцоо бэхжсэн; • Зээлийн хүртээмж сайжирсан; • Бизнес эрхлэх, өргөжүүлэхэд хялбар болсон; • Олон мянган хүнийг ажилтай болгосон; • Мал сүрэг эрүүлжсэн; • Орон нутгийн зах зээл илүү үр ашигтай, илүү үр бүтээмжтэй болсон; • Бүс нутгийн, үндэсний болон олон улсын холбоо харилцаа сайжирсан; • Орон нутгийн төрийн үйлчилгээнд үлгэр жишээ болохуйц шилдэг загвар туршлагууд бий

болсон; • Орон нутгийн төрийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод тунгалаг байдал дээшилсэн;

болон • Төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн хооронд хүчтэй, тогтвортой түншлэл тогтсон.

2011 онд Мерси Кор Монголоос хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд 39.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн зардал хувааснаар 5168 шинэ ажлын байр бий болгож, шууд замаар 50000 үр шим хүртэгчид (52% нь эмэгтэйчүүд)-тэй ажиллажээ. Мерси Кор хөтөлбөр ба үйл ажиллагаандаа зарцуулсан нэг ам. доллар тутмаас 6 ам. долларын хөрөнгө оруулалт, зардал хуваалтын үр ашиг гаргасан. Дээрх үр дүн нь аймаг, сум, багийн төвшинд төрийн захиргааны байгууллагууд, аймгийн газар хэлтсүүд, өсөн өндийж буй хувийн хэвшил болон бэхжин чангарч буй иргэний нийгмийн байгууллагууд, магадгүй хамгийн гол нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй, эрчтэй оролцох хүсэл сонирхол дүүрэн буй иргэдтэй тогтоосон түншлэл, хамтын ажиллагааны чанар чансааг илтгэн харуулж байна. Хөдөө орон нутгаар явж харилцагчидтайгаа уулзаж байхдаа манай байгууллагыг "манай Мерси Кор" гэж ихэд дотно хэлдэгт миний бие их баярладаг. Эндээс манай төсөл хөтөлбөрүүд болон манай хамтын ажиллагааны арга барилыг бидний хамтран ажиллагч нар хэр өндөр үнэлж буйг харж болох болов уу. Баярлан тэмдэглүүштэй багагүй амжилт дэвшилтэд бид гарцаагүй хүрсэн. Гэлээ ч бид үүнд сэтгэл ханан тайвширч хэрхэвч болохгүй. Монгол улсад тулгарч буй хамгийн том сорилт бол нийгэм, эдийн засгийн өсөлт зарим хэсэгт өндөр байгаа ч олон хүн хөгжил дэвшлээс хоцрох эрсдэлтэй байна. Хүн амыг дундаж орлоготой болгоход Монгол улс тэгш бус байдал, хэт хотжилт, байгаль орчны доройтол зэрэг шинэ тулгамдсан асуудлууд, сорилтуудтай тулгарч байна. Мерси Кор байгууллагад сүүлийн 13 жилд Монголд ажиллах сайхан завшаан олдож энэ хугацаанд хөдөө орон нутаг асар их өөрчлөгдсөн. Иймд Мерси Кор болон бидний түншлэгч нарын 2011 онд гаргасан хамтын амжилтыг гэрчлэхийн зэрэгцээ цаашид дотоодын ур чадвар, чадамж болон нөөцийг дайчлан ашиглаж хамтран ажиллах шинэлэг загваруудыг нэвтрүүлэхийг бид зорьж байна. Энэ жилийн тайланг гаргахад дэмжлэг туслалцаа үзүүлж итгэл найдвар өгч хамтарч ажилласан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент, Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг, Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа 2 төсөл, Их Британид төвтэй Адвэнчүристс ТББ зэрэг манай донор байгууллагуудад албан ёсоор талархал илэрхийлж байна. Манай хандивлагчид болон Монгол улсын Засгийн газар 2011 онд хүрсэн үр дүн, ололт амжилтанд сэтгэл хангалуун буй гэж бид найдаж байна. Женнифер Бүтс Суурин захирал Мерси Кор Монгол Улаанбаатар, 2012 оны 3 дугаар сар

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 5

I. 2011 онд хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа

1. Төсөл хөтөлбөрүүдийн багц Мерси Кор эдийн засгийн хөгжил, иргэний нийгэм болон байгалийн нөөцийн менежмент гэх өргөн хүрээний, хоорондоо уялдаа холбоотой гурван салбарт анхаарлаа хандуулснаар Монгол улсын тасралтгүй хөгжилд хувь нэмрээ оруулж буй. Мерси Кор байгууллага Улаанбаатарт гол төлөөлөгчийн газартайгаас гадна аймаг орон нутагт 13 төлөөлөгчийн газар бүхий сүлжээтэй бөгөөд энэ нь хөдөө орон нутагт хамтын ажиллагаа, холбоо харилцаагаа эрчимтэй явуулах боломж олгож байна. (Газрын зураг 1) Мерси Кор 2011 онд 6.7 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүллээ. 2011 оны хувьд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан аймгуудад төлөөлөгчийн газартай байлаа. Хүснэгт 1. Мерси Кор Монголын 2011 оны төсөл хөтөлбөрүүдийн багц

Төсөл Хандивлагч байгууллага

Төслийн хугацаа

Хамрагдсан аймгийн тоо

Төслийн төсөв (төг)

Эдийн засгийн хөгжлийн салбар ХАБДХ Хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөр

АНУ-ын ХААДепартамент

2009 оны 11 сар – 2011 оны 12 сар

12 1 801 149 082

ЗБГХ Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр

АНУХААД 2004 оноос хойш 15 250 362 376

ХБЭЗЗБОТ Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгох төсөл

Швейцарын хөгжил, хамтын

ажиллагааны агентлаг

2009 оны 6 сар – 2012 оны 6 сар

15 1 881 592 540

ФФ Фермерээс фермерт төсөл

АНУ-ын Олон улсын хөгжлийн

агентлаг

2010 оны 10 сар – 2011 оны 12 сар

5 125 856 448

Монгол Дарби Хөдөөгийн бизнесийг өргөжүүлэх, зах зээлтэй холбох төслүүд

Адвенчүристс ТББ

2010 оны 1 сар – 2012 оны 10 сар

4 54 407 231

Иргэний нийгмийн салбар НХС Нийгмийн хамгааллын сүлжээ

АНУ-ын ОУХА 2010 оны 12 сар – 2011 оны 12 сар

10 1 653 447 678

ОНХБИЭОБ-2 Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх төсөл - 2

АНУ-ын ОУХА 2011 оны 7 сар – 2013 оны 6 сар

5 86 313 755

МР Монгол Ралли

Адвенчүристс ТББ

2011 оны 1 сар – 12 сар 13 259 451 015

Байгалийн нөөцийн менежмент МААЭУМТ Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо төсөл

Дэлхийн Банк 2009 оны 9 сар – 2012 оны 12 сар

21 483 667 662

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 6

2. Хөтөлбөрийн үр нөлөө, хамрах хүрээ Газрын зураг 1: Аймгийн төлөөлөгчийн газрууд 2011 - Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан

3. Шинэ ажлын байр 2011 оныг Монголд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох жил болгон зарласан билээ. Засгийн газрын энэхүү зорилтын хүрээнд Мерси Кор 5,168 шинэ ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд зээл санхүүгийн зуучлал, бизнесийг өргөжүүлэх сургалт, мэргэжлийн боловсрол олгох, ажил дээр дадлагажуулах сургалт явуулж орон нутгийн болон төрийн бодлогыг дэмжин үр дүнтэй хамтран ажилласнаар дээрх амжилтанд бид хүрсэн. Шинэ, байнгын ажлын байрны бараг 60%-д нь эмэгтэйчүүд орсон байна. Гэхдээ улирлын чанартай түр ажлын байрны хувьд хүйсийн харьцаа бараг ойролцоо байна. Хүснэгт 2: Мерси Кор Монголын дэмжлэгтэйгээр 2011 онд бий болсон ажлын байрууд (төсөл, хүйсээр

ангилан ялгав)

Төслийн нэр Байнгын ажлын байр Улирлын болон түр ажлын байр

Бүгд

Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй

ХАБДХ 715 755 565 428 2463

НХС* 480 1024 174 363 2041

ХБЭЗЗБО 150 131 42 25 348

МР/МД* 42 125 62 83 312

ФФ 4 4

Нийт дүн 1387 2039 843 899 5168

* Иргэний нийгмийн төслүүд

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 7

ХАБДХ болон НХС төслүүдийн хүрээнд гаргасан гайхамшигтай амжилт бол хоёр өөр хэрнээ адил үр дүнтэй аргачлал хэрэглэсэнтэй холбоотой боловч хоёулаа бизнесийг өргөжүүлэх, бизнесээ эхлэхэд дэмжлэг болгон зээлийг хүртээмжтэй болгосон. ХАБДХ хөдөөгийн агробизнес болон зах зээлд нэвтрэхэд техникийн туслалцаа үзүүлж дэмжсэн. НХС нь амьдрах, аж төрөх ухааны сургалт явуулах, мэргэжлийн энгийн ур чадвар олгох, ажилгүй иргэдийг орон нутгийн төр захиргааны байгууллага болон хувийн хэвшлийнхэнтэй холбож өгөх зэрэг бүх талуудын оролцоог хангасан өсөлтийн стратегид тулгуурласан. Үүний үр дүнд иргэд ажил хайж ажлын байранд өрсөлдөхөд итгэл зоригтой, мэдлэг чадвартай болсноор 2041 хүн шинээр ажлын байртай болжээ.

4. Хөрөнгө оруулалтын үр ашиг График 1: Мерси Кор Монголын 2011 оны хөрөнгө оруулалтын үр ашиг

Мерси Кор 2011 онд авсан төслийн санхүүжилтийн 1 доллар тутмаас 6 доллартай тэнцэх эдийн засгийн үр ашиг гаргасан. Энэ нь 2010 оны 4,5 доллараас өссөн үзүүлэлттэй байна. Дээрх өсөлт нь Мерси Корын төсөл хөтөлбөрүүдийнхээ үйл ажиллагаа, үр нөлөөг үр дүнтэй өргөжүүлэн гүнзгийрүүлэх чадамжтайг харуулахаас гадна орон нутгийн болон улсын өсөн нэмэгдэж буй нөөцүүдийг эрэлхийлж дайчлан ашиглах орон нутгийн иргэдийн чадавхи дээшилж буйг илтгэж байна.

Тэтгэлэг олголт. Мерси Кор бизнес эрхлэгч, ИНБ, иргэдийн бүлэг зэрэг орон нутгийн байгууллагуудад 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон ба эдгээр түншлэгчдийн зардал хуваалтын хувь нь дунджаар 38% байжээ. Мөн Монгол улсын Засгийн газраас эдгээр тэтгэлэгт төслүүдийн үйл ажиллагаа, үр нөлөөг өргөжүүлэх зорилгоор 2.8 тэрбум төгрөг гаргаж дэмжсэн байна. Зээлийн баталгаа. Зээлийн баталгаа гаргах хөтөлбөрийнхөө шугамаар Мерси Кор 747 сая төгрөгийн батлан даалт гаргасан бөгөөд ЖДҮ, шинэ бизнесүүд түншлэгч банкнуудаасаа нийт 2.2 тэрбум төгрөгийн арилжааны зээл авахад баталгаа болжээ. Борлуулалт. Хоршоод, ЖДҮ-үүд зах зээлтэй холбох арга хэмжээ, бизнес эрхлэгчдэд шууд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны үр дүнд 8.8 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. Эдийн засгийн хөгжлийн урт хугацааны төлөвлөгөөн дэх хөрөнгө оруулалт. ХАБДХ-ийн хүрээнд боловсруулж гаргасан 17 сумын хөгжлийн мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхэд туслах

Хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын үр ашиг

Хөтөлбөрийн үйл ажиллагааны зардал

0 ?

5 000 000 000 ?

10 000 000 000 ?

15 000 000 000 ?

20 000 000 000 ?

25 000 000 000 ?

30 000 000 000 ?

35 000 000 000 ?

40 000 000 000 ?

МУЗГ-аас гаргасан нэмэлт зардал Үр шим хүртэгчдийн борлуулалтаас олсон орлого

Үр шим хүртэгчид, хувийн хэвшлийнхнээс хийсэн хөрөнгө оруулалт Банкнаас авсан зээлүүдийн нийт хэмжээ

СМТ хэрэгжүүлэхэд орон нутгаас босгосон хөрөнгө СМТ хэрэгжүүлэхэд УБ болон аймгуудын хувийн хэвшлийнхний босгосон хөрөнгийн хэмжээ

СМТ хэрэгжүүлэхэд МУЗГ-аас хийсэн хөрөнгө оруулалт

ЗБГХ-өөс гаргасан барьцаа хөрөнгө Олгосон тэтгэлгийн нийт хэмжээ Хөтөлбөрийн шууд зардал, тэтгэлгүйгээр

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 8

зорилготой хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтууд болж засгийн газар, үндэсний ба орон нутгийн хувийн хэвшлийнхнээс болон Дэлхийн Банкны Тогтвортой Амьжиргаа II төслөөс албан ёсоор 23.3 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон байна. Энэ нь дунджаар нэг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаас 2010 онд 0,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож байсан бол 2011 онд 1,4 тэрбум төгрөгт хүрч дунджаар 40% өссөн байна.

График 2: 2011 онд ЖДҮ, хоршоо, иргэдийн бүлэгт болон сургалтын тэтгэлэг хэлбэрээр хийсэн хөрөнгө

оруулалт дахь Мерси Кор Монголын тэтгэлгийн зардлын хувь

Мерси Корын тэтгэлгүүд 1,503,656,610₮

Үр шим хүртэгчдийн хуваасан зардал (38%)

2,668,222,970₮

Монгол улсын Засгийн газар

2,791,886,217₮

5. Өсөн нэмэгдэж буй орон нутгийн чадавхи Хөтөлбөрийнхээ үр нөлөөг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн тулд Мерси Кор сүүлийн арваад жилийн турш үр шим хүртэгчдийн цар хүрээг тэлсээр ирсэн билээ (дараагийн хуудас дахь График 4). 2011 онд үр шим хүртэгчдийн эгнээнд эрсдэлд өртөмтгий малчдын бүлгүүд, ажилгүйчүүд ба тэдний гэр бүлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба тэдний гэр бүлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд (ХБИБ), хөдөөгийн бичил, жижиг, дунд бизнесүүд, орон нутгийн хувийн ба төрийн малын эмч, малын бага эмч, орон нутгийн төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд (ИНБ) болон тэдний гэр бүлийн гишүүд, бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд багтжээ.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 9

График 3: Мерси Кор Монголын 2011 оны төсөл хамтран хэрэгжүүлэгч талууд

Яамд 8

Газрууд 59

Агентлагууд 11

Боловсролын байгууллагууд 19

Банкууд 5

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд 9

Мэргэжлийн холбоод 12

Хоршоод 69

БДБ-ууд 66

ТББ-ууд, ИНБ-ууд 101

Олон улсын байгууллагууд 4

Хувийн хэвшил 117

Бусад 2

Орон нутгийн төрийн болон төрийн бус тоглогчидтой нягт түншлэснээр орон нутгийн төвшинд төслийн зорилгыг өөриймсөгөөр хэрэгжүүлэх хүсэл сонирхлыг өдөөдөг төдийгүй эдгээр төсөл хөтөлбөрийн үр нөлөөг тогтвортой байлгах орон нутгийн чадавхийг бүрдүүлдэг. Тиймээс хувийн хэвшлийнхэн болон ИНБ-ууд манай 480 түншлэгчийн 75%-ийг бүрдүүлж байна. Энэ нь хөдөөгийн хоршоод, ТББ-ууд, хувийн үйлдвэрлэл эрхлэгчид орон нутгаа хөгжүүлэхийн төлөө илүү үүрэг ачааг үүрч буйгийн тодорхой илрэл болж байна.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 10

График 4. Мерси Кор Монголын 2011 оны үр шим хүртэгчид (төсөл хөтөлбөрөөр, хүйсээр)

ХАБДХ 54% 23,753

ХБЭЗЗБОТ 45% 22,371

ФФ 78% 109МД ба МР 1,348

НХС 75% 5,648

ОНХБИЭОБТ II 58% 3,963

МААЭУМТ 30,000

Хөдөөгийн эмзэг бүлгийн малчид, хөдөөгийн бизнес эрхлэгчид, малын эмч нар, орон нутгийн төрийн албан тушаалтнууд

Малчны бүлгүүд, БДБ-ууд, орон нутгийн төрийн ажилтнууд, хөдөөгийн бизнесүүд, ИНБ-ууд

Радио, сонин сэтгүүл, интернэт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид

ИНБ-ууд, бизнесүүд, нийгмийн эмзэг бүлгийн иргэд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчид, ХБИ-дийн байгууллагууд

Ж ДҮ эрхлэгчид, нийгмийн эмзэг бүлгүүд Сүү, махны Ж ДҮ эрхлэгчид

II. Төслийн амжилтуудын дэлгэрэнгүй тойм

1. Хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөр (ХАБДХ) – АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент

Төслийн зорилго Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал үүрэгтэй хөдөөгийн бизнесийн төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэх Төслийн зорилтууд • Өртөг нэмсэн сүлжээг хөгжүүлэх - Хөдөө аж ахуй, мал аж ахуй үйлдвэрлэгчдээс боловсруулах

үйлдвэрүүд, хэрэглэгчид хүртэл өртөг нэмэх сүлжээг сурталчлах, өргөжүүлэх, бэхжүүлэх • Зах зээлд нэвтрэх, өргөжүүлэх - орон нутгийн үйлдвэрлэгчдийг бүсийн болон хотын томоохон

зах зээлүүдтэй холбож өгснөөр тэдэнд зах зээлд гарах шинэ боломжуудыг бүрдүүлэх • Агробизнесийн хөгжлийн салбарыг дэмжих - Бизнесийг дэмжих байгууллагууд, чухал орц,

түүхий эд ханган нийлүүлэгчид, орон нутгийн иргэд хоорондын холбоосыг бэхжүүлж, агробизнест зориулж зах зээлийн ба мал аж ахуйн технологийн мэдээ мэдээллийн хүргэлтийг сайжруулах

• Хүнсний аюулгүй байдал - Аюулгүй, эрүүл бүтээгдэхүүний гадаад үзэмж, хүртээмжийг сайжруулах үүднээс хүнсний аюулгүй байдлын талаар иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгах тогтолцоог сайжруулах

• Малын эрүүл мэнд - Өвчний үр дүнтэй, зохистой тандалт явуулах зорилгоор мэргэжлийн малын эмч нарт үргэлжилсэн сургалт явуулж төрийн ба хувийн хэвшлийн малын эмч нарыг чадавхижуулах замаар мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх

• Байгалийн нөөцийн менежмент - Орон нутгийн нөхцөлд зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулж байгалийн нөөцийн менежментийн шинэ аргачлалыг тодорхойлох, турших, нэвтрүүлэх

Төслийн үр дүн

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 11

937 төрлийн шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн гаргалаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлийн технологийн сургалт зохион байгуулж, бизнес өргөжүүлэх тэтгэлэг олгосны үр дүнд орон нутгийн ЖДҮ эрхлэгчид 937 нэр төрлийн шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүнийг боловсруулан гаргасан байна. Шинэ бараа бүтээгдэхүүний тоонд мах, сүү цагаан идээнээс гадна дарсан хүнсний ногоо, нарийн боов, ноос ноолууран эдлэл, хорголжин тэжээл оржээ. 98 ЖДҮ 100 гаруй шинэ технологийг нэвтрүүлж, өртөг нэмсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 2,3 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Зах зээлтэй шууд холбож өгснөөр 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ Улаанбаатар болон хөтөлбөрийн аймгуудад зохион байгуулагдсан зах зээлийн өдрүүд, үзэсгэлэн худалдаанд оролцсон ХАБДХ-ийн 2535 үйлчлүүлэгч 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 267.3 сая төгрөгийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийжээ. Мерси Корын дэмжлэг туслалцаатайгаар Архангай аймгийн Ар Арвижин Дэлгэрэх хоршоо Говь ХХК-тай самнасан сарлагийн хөөвөр нийлүүлэх гэрээ байгуулснаар ашиг орлогоо 41%-иар ахиулжээ. Тус хоршоо Франц, Америк улсуудын гар нэхмэлийн салбарынхантай холбоо тогтоож угаасан хялгасгүй түүхий болон ээрсэн ноос нийлүүлэх талаар тохиролцжээ. Хөдөө аж ахуйн салбарт ажлын байр бий болов Бизнесийг өргөжүүлэхэд зориулсан тэтгэлгийн механизм дангаараа 342 ажлын байр шинээр бий болгосон байна. Залуу бизнес эрхлэгчдийн сургалтанд хамрагдсан 180 хүнээс 106 нь бизнес төлөвлөгөөгөө бичээд зээл авахаар арилжааны банкуудад ханджээ. ЗБГХ-т хамрагдсан ХАБДХ-ийн үйлчлүүлэгчид 2011 онд 1704 шинэ буюу түр ажлын байр бий болгожээ. ХХААХҮЯ-тай хамтран ажилласнаар хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй сайжрав Аймгуудын хүнсний захууд дээр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зорилгоор Мерси Кор орон нутгийн иргэдтэй хамтран ажилласнаар хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх үүднээс зориулалтын битүү хүнсний захуудыг байгуулж орчин үеийн лабораторийн багаж хэрэгсэл нийлүүлж байна. Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Завхан аймгийн хүнсний захуудад лабораторийн шинжилгээний багаж хэрэгслийг шинэчлэснээс хойш махны болон сүүний 100 дээжээс нэг нь ус юмуу гурил хийж хольсон эсвэл хүний хэрэглээнд тохирохгүй байсан байна. Эдгээр бохирдсон бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч худалдагчид болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэв. Оролцогч талуудын үзэж буйгаар хэрэглэгчид худалдаж авахаас өмнө тухайн хүнсний бүтээгдэхүүн шинжилгээнд орсон эсэхийг асуух явдал түгээмэл болж буйн улмаас лабораторийн хяналт шинжилгээ тогтмол хийх нь зах дээр баталгаагүй мах зарагдах явдлыг хязгаарлаж байна. Мерси Кор ХХААХҮЯ-тай хамтарч хүнсний зохисгүй эрүүл ахуйгаас улбаалж гарах эрсдлүүдийн талаар олон нийтийн мэдлэг болосвролыг дээшлүүлэх аяныг улсын хэмжээнд зохион байгууллаа. Мерси Кор уншиж ойлгоход хялбар нугалбар, зурагт хуудас хэвлэж аль болох олон хэрэглэгчдэд хүргэх үүднээс хүнсний захууд болон сургууль зэрэг орон нутгийн байгуулагууд дээр тараав. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Хүнсний баталгаат байдал үндэсний хөтөлбөртэй хамтран ажиллах нь 2011 оны 11 сарын 3-нд болсон хүнсний аюулгүй байдал сэдэвт анхны үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахад Мерси Кор ХХААХҮЯ, Хүнсний худалдааны зах, төвүүдийн эздийн холбоотой хамтран ажиллав. Тус арга хэмжээгээр хуралд оролцогчид санал бодлоо солилцож, яам агентлагаас гаргасан санаа санаачлагыг сонсож, шинэ норм стандартуудын талаар мэдэж авав.

“Орчин нөхцөл нь сайн учраас үйлчлүүлэгчид тухтай сонгож авах боломжтой болсон. Тэд дотор яаралгүй явж худалдаж авдаг, заримдаа бүр их хэмжээгээр авч байна”

Сарантуяа, худалдагч

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 12

Хэлэлцүүлэг болж өнгөрсний дараа Монгол улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мерси Кортой холбоо барьж хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдлыг хангах хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хүнсний аюулгүй байдлын тухай улс даяар олон нийтэд таниулан мэдүүлэх, сонгосон сэтгүүлчдэд сургуулийн үдийн цай хөтөлбөр, хүнсний тэжээллэг чанар болон илүү нээлттэй болоод буй худалдан авалтын талаар сургалт явуулан хамтран ажиллаж байна. Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийг өргөнөөр оролцуулан хөрөнгө босгосон нь 9 аймгийн 24 сумын иргэд орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж түүнийгээ сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлууллаа. Эдгээр мастер төлөвлөгөө боловсруулахад Мерси Кор болон орон нутгийн түншлэгч байгууллагуудын ашигласан аргачлалаар орон нутгийн иргэдийн 25%-ийг оролцуулав. Төлөвлөгөө гарсны дараа боломжит хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах материал, орон нутгийн төвшний шийдвэр гаргагчдад удирдамж, сумын иргэдэд хариуцлага тооцох хэрэгсэл тус тус болох эдгээр төлөвлөгөөг хэвлэн нийтлэхэд Мерси Кор хөрөнгө мөнгө гаргав. Төлөвлөсөн төслүүдийг хэрэгжүүлэхэд нь тус нэмэр болох үүднээс ХАБДХ хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулад сумдад туслав. Эдгээр арга хэмжээнд улс төрчид, төр засгийн түшмэлүүд, дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудын төлөөллийг татан оролцуулав. 2011 онд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 17 сум зохион байгуулж 1252 хүн оролцуулснаар 23.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө босгосон нь 2011 онд хэрэгжүүлэхээр санал болгосон 389 төслийн бараг бүгдийг нь санхүүжүүлэхэд хангалттай хөрөнгө цугларсан байна. Олон улсын хурал дээр шилдэг туршлагыг танилцуулав Мерси Кор Монголын орон нутгийн эдийн засгийн хөгжлийн аргачлал, хэрэглээ нь олон улсын анхаарлыг татаж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ба АНУ-ын ОУХА-ын Вашингтон хотноо 2011 оны 6 сард болсон нэр хүндтэй "Cracking the Nut" бага хуралд уригдаж төслийнхөө туршлага сургамжаа танилцууллаа. Тус арга хэмжээний оролцогчид зохистой арга туршлагууд, хөдөө орон нутагт урт хугацааны эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх боломжуудыг эрэлхийлсэн орон нутгийн болон үндэсний банкны удирдлага, хөрөнгө оруулагчид гол төлөв байлаа. Төрийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аймгийн аянууд ХАБДХ аймгийн татварын газрууд болон стандартчлал хэмжил зүйн хэлтсүүдтэй хамтарч Ховд, Архангай аймагт татвар төлөлтийн аяныг эхлүүллээ. Ховдод аймгийн бизнес эрхлэгчид болон татварын хэлтэс хоорондын харилцаа холбоог сайжруулж татварын төлөгчдийн тоог 21.6%-иар (2007-2010 оны дундаж үзүүлэлттэй харьцуулахад), аймгийн стандартчлалын хэлтсийн үйлчлүүлэгчдийн тоог 10 дахин тус тус өсгөснөөр 19929 хүнд буюу аймгийн хүн амын 26%-д хүрч ажиллах боломжтой байна. Тэтгэлэг авагчид сурлагаар бусдаас ялгарч байна ХАБДХ 2009 оноос эхлэн Мал эмнэлэг, биотехнологийн сургуультай хамтран мал эмнэлгийн ангийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2011 онд сурлага сайтай, англи хэлтэй, манлайлах чадвараа нотлон харуулсан мал эмнэлгийн ангийн 40 оюутанд тэтгэлэг гардуулсан байна. Сүүлийн үнэлгээний үр дүнгээр тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш малын эмч мэргэжилтэй болох сонирхолтой оюутнуудын тоо 12%-иар, тэтгэлэг авсан оюутнуудын сурлагын дүн 11.7%-иар тус тус дээшилсэн байна. Мал амьтны өвчний тандалт судалгаа улам сайжирсаар байна ХАБДХ Мал эмнэлэг, биотехнологийн сургууль, Монголын мал эмнэлгийн холбоотой хамт малын эрүүл мэндийг хамгаалах талаар гаргасан хэд хэдэн санаачлагын үр дүнд хөдөө орон нутагт мал амьтны өвчний тандалт судалгаа сайжирлаа. Эдгээр санаачлагуудын дотор Сүхбаатар, Ховд, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтайд ELISA шинжилгээний багаж зэрэг орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх, зорилтот бүх аймгийн малын эмч, малын бага эмч нарт эпидемиологи, малын бага эмчийн анхан шатны сургалт явуулах ажил багтав.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 13

Тухайлбал, Сүхбаатар аймагт 13 сумын 455 малчнаас цусны 12.000 дээж авч шинжилснээр тус аймаг сүръеэ өвчингүй болохыг тогтоов. Ажилгүй хүмүүсийг орон нутгийн малын эмч нарын туслах болох малын бага эмч мэргэжлээр сургасан нь өвчнийг оношлох, тандах, хянах болон мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөв. Сургалтанд хамрагдсан хүмүүс мөн маш их эрэлт хэрэгцээтэй байсан ба 90%”ийг нь хувийн мал эмнэлгүүд сургалтын дараах хэдхэн долоо хоногийн дотор байнгын эсвэл түр ажилд шууд авч байлаа. Орон нутгийн бизнес эрхлэгчид байгалийн нөөцийн менежментийн арга технологийг нэвтрүүлж байна Дундговь, Өвөрхангай, Увс, Ховд аймагт эрсдлийн менежмент, тэжээлийн ургамал тариалах, хадлан/даршны технологийн сэдвээр 1660 хүнд хөдөө аж ахуйн сургалт зохион байгуулж, зургаан загвар аж ахуйд тэтгэлэг олгож, тэжээл үйлдвэрлэл (хаших, ээлжлэн тариалах, боловсруулалт, хадгалалт)-ийг сайжруулах технологийг нэвтрүүлсэн нь хөрш зэргэлдээх 60 малчид ба бизнес эрхлэгчдэд олон талт үр нөлөө үзүүлсэн байна. Говь-Алтай, Ховд аймагт хэрэгжүүлж буй бэлчээрийн менежментийн урт хугацааны стратеги Ховд болон Говь-Алтай аймаг хоёр ХАБДХ-өөс дэмжлэг авч бэлчээрийн менежмент ба нөөц ашиглалтын төлөвлөгөөнүүдээ гаргалаа. Ховд 4 сард аймгийн хэмжээний агентлаг үүсгэн байгуулах тухай тогтоол гаргав. ХАБДХ, Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймгийн ЗДТГ мөн бэлчээрийн менежментийн урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулж гаргав. 2011 оны 12 сард аймгийн ИТХ энэ төлөвлөгөөг баталсан байна. Иргэдийн мэдлэг боловсрол дээшлэв ХАБДХ зорилтот бүх аймаг дахь бараг 25,000 шууд үр шим хүртэгчдэд хүрч ажилласнаар 70 удаагийн орон нутгийн ба үндэсний хэмжээний үзэсгэлэн худалдаа, зах зээлийн өдөрлөг, хүнсний аюулгүй байдлын арга хэмжээ, бизнесийн ба хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, Ховд, Архангай дахь татвар төлөлтийн аяныг өрнүүлж, Дундговьд долоо хоногт хоёр удаа гарах телевизийн агробизнесийн нэвтрүүлгийг дэмжив. Хөтөлбөрийн баг Монгол Бактриан нийгэмлэгтэй хамтарч сүүний салбарын бизнесийн нэгдсэн лавлах ном болон үйлчлүүлэгчдийн бүтээгдэхүүний каталогийг хэвлэн гаргаж зорилтот аймгуудад тараажээ.

2. Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр – АНУ-ын ХАА-н Департамент (2004) Мерси Корын энэхүү санаачлага анх 2004 оны АНУ-ын ХААД-ийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт 2010 онд албан ёсоор дууссан ч Мерси Кор шинэ бизнес эхлүүлэх, бэхжүүлэх, өргөжүүлэхэд зориулж бичил ба жижиг зээлд баталгаагаа гаргасаар байна. Мерси Кор одоогоор Хас, ХААН зэрэг хоёр банк, санхүүгийн байгууллагатай зорилтот 15 аймагт хамтран ажиллаж буй бөгөөд өмнөх зээлийн баталгаагаа Хадгаламж, Капитал, Шуудан банканд гаргаж байжээ. Зээлийн баталгаа гаргах механизм нь Мерси Кортой байгуулсан гэрээний дагуу зээлийн хяналт мониторинг хийж, зээлдэгчдэд бизнесээ хөгжүүлэх, өргөжүүлэхэд зөвлөгөө өгч, цаг хугацаандаа зээлээ эргэн төлсөн байхыг хангадаг орон нутгийн бизнесийг дэмжих 30 байгууллага бүхий сүлжээгээр хэрэгждэг 2011 оны 12 сард БДБ-ийн зээлийн зуучлагчид одоогийн байдалд үнэлгээ хийж хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох талаар санал зөвлөмж гаргаж Мерси Корт хүргүүллээ. Төслийн үр дүн Зээлүүдийн багц ЗБГХ-ийн шугамаар түншлэгч банкууд 2011 онд нийт 2.2 тэрбум төгрөгийн дүнтэй 533 удаагийн арилжааны шинэ зээл гаргажээ. Зээлийн дундаж хэмжээ нь жилийн 15.1%-ийн хүүтэй, 4 орчим сая төгрөг байлаа. Дээрх зээлүүдэд баталгаа гаргаж Мерси Кор 747 сая төгрөгтэй тэнцэх барьцаа хөрөнгийг бэлэн мөнгөний хэлбэрээр гаргасан нь зээлийн нийт багцын 34.14% болсон байна. 2011 онд нийт зээлийн 8%-ийг малчны бизнесүүд авсан байхад зээл авагчдын дийлэнх буюу 89% нь хувиараа бизнес эрхлэгчид байлаа. Үүнээс 57 бизнес нь ХХК, нөхөрлөл юмуу хоршоо зэрэг албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд байв.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 14

ЗБГХ-ийн хүрээн дэх зээлийн эргэн төлөлт 2011 оны 1 сараас 12 сар хүртэл хугацаанд 97.33%-иас 97.95% болж өсчээ. Нэг сараас илүү хугацаагаар хэтрүүлсэн зээл буюу эргэн төлөлт нь эрсдэлтэй байсан зээлд Мерси Короос гаргасан нэмэлт барьцааны хөрөнгийн хувь хэмжээ 3.23%-тай байлаа. Зээлийг ийнхүү онцгой сайн эргэн төлж байсан явдлыг орон нутгийн БДБ-ууд олгосон зээлд байнгын хяналт, мониторинг хийсэнтэй Мерси Кор холбож байна.

Чиг хандлага ба дүн шинжилгээ Бидний түншлэгч банкнуудын олгосон нийт зээлийн дүн 2011 онд өнгөрсөн оноос 12%-иар буурч 2.06 тэрбум төгрөг болжээ. 2009 оноос хойш дундаж зээлийн хэмжээ тасралтгүй өссөн боловч сард олгосон зээлийн тоо багасч эхэлсэн байна. Энэ нь зарим талаар Монгол улсын Засгийн газар өөрийн ЖДҮ-ийг дэмжих сангаараа дамжуулан хөнгөлөлттэй нөхцлөөр бага барьцаатай зээл олгосонтой холбоотой. Түүнчлэн БДБ-уудын олон зээл зуучлагчид томоохон зээл авах сонирхолтой аймгийн хэмжээний ЖДҮ

эрхлэгчдэд үйлчлэхийг илүүд үзсэн байна.

График 6: 2004-2011 оны зээлийн ба барьцааны дундаж хэмжээний өөрчлөлт

3. Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгох (ХБЭЗЗБО) – Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг

Төслийн зорилго 15 аймагт малчид ба хөдөөгийн бусад иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тогтвортой арга механизмыг бий болгоход оршино

0 500,000

1,000,000 1,500,000 2,000,000 2,500,000 3,000,000 3,500,000 4,000,000 4,500,000 5,000,000

2004- 2005- 2006- 2007- 2008- 2009- 2010- 2011- Он

Төг

График 5: ЗБГХ бизнесийн салбараар

28%

72%

Бусад салбарын Ж ДҮ: талх нарийн

боов, гар урлал, үйлчилгээ

үзүүлэгчид г.м.

ХАА-н салбарууд: сүү цагаан идээ, мах, хүнсний ногоо үйлдвэрлэгчид

МК-оос нэг үйлчлүүлэгчид гаргасан барьцааны дундаж хэмжээ

Нэг үйлчлүүлэгчид олгосон зээлийн дундаж хэмжээ, төг

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 15

Төслийн зорилтууд • Бүрэлдэхүүн хэсэг 1: Зах зээлийн нэвтрэлт ба өргөжилт – Малчид ба хөдөөгийн бусад иргэдэд

үйлчлэх зах зээлийн шинэ юмуу боловсронгуй холбоосуудыг хөгжүүлэх тогтвортой механизмыг нэвтрүүлнэ.

• Бүрэлдэхүүн хэсэг 2: Бизнесийг дэмжих үйлчилгээ ба бизнесийн ээлтэй орчин бүрдүүлэх – 15 аймгийн 25 бизнесийг дэмжих байгууллагаас зээл ба хөрөнгө оруулалтыг зуучлах зэрэг үйлчилгээг тогтвортой үзүүлнэ.

• Бүрэлдэхүүн хэсэг 3: Төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг өрсөлдөөнт байдлаар гэрээлэн гүйцэтгүүлэх – Төрийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэх бараа, ажил үйлчилгээний өрсөлдөөнт, ил тод худалдан авалтыг хөхүүлэн дэмжинэ.

Төслийн үр дүн Хөдөөгийн малчид хоршоо байгуулж ахуй амьжиргаагаа дээшлүүлнэ Хөдөөгийн малчид, бизнес эрхлэгчид 2011 онд шинээр 9 хоршоо, нөхөрлөлийг байгуулж төслийн ҮӨБ-ийн тоог 28-д хүргэлээ. 12 ҮӨБ бөөнөөр худалдах, худалдан авах 80 гэрээ байгуулж борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн орлого олжээ. 11 ҮӨБ нийт 51.4 сая төгрөгийн дэд тэтгэлэг авсан бөгөөд ихэнх нь буюу 54% нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх гэсэн гэрээ ёсоор тэтгэлгийн нийт дүнгийн 50-иас доошгүй хувийг гаргасан байна. Тэд бүтээгдэхүүнээ үнэ ханш өсөх үед илүү ашигтайгаар борлуулах зорилгоор эдгээр санхүүжилтийг хадгалах байгууламжаа сайжруулахад зарцуулжээ. Зах зээлийн өдөрлөг дээр бараа үйлчилгээгээ сурталчилж борлуулалтаа нэмэгдүүлж байна Орон нутгийн үйлчлүүлэгчид нийт 34 удаагийн зах зээлийн арга хэмжээнд оролцсоноос уламжлалт Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа, сарлагийн хөөврийн зах зээлийн өдөрлөгүүд болон Улаанбаатар хотноо Монголын үндэсний хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоотой хамт зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны үеэр 12 аймгаас ирсэн 22,038 бизнес эрхлэгч өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулсан байна. Орон нутагт шинэ ажлын байр бий болгов ХБЭЗЗБО төслөөс ҮӨБ-үүдийн үйл ажиллагааг өргөтгөж орон нутгийн зах зээлийг сайжруулснаар 346 ажлын байр шинээр бий болоход хувь нэмрээ оруулав. Тухайлбал, төрийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтын тендер орон нутагт илүү ил тод нээлттэй болсноор орон нутгийн бизнесийн байгууллагууд, ИНБ-ууд өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдах боломж нэмэгдэв. Эдгээр тендерт ялсан орон нутгийн бизнесийн тоо өссөн нь 179 ажлын байр шинээр бий болоход шууд нөлөөлжээ. БДБ-ууд орон нутгийн бизнест дэмжлэг үзүүлж байна Өнөөдрийн байдлаар 15 аймагт 809 сургагч багш (үүнээс 541 нь эмэгтэй) орон нутгийн БДБ-ын зөвлөхөөр ажиллаж орон нутгийн 591 бизнест (үүнээс 304 нь эмэгтэйчүүд удирдсан) бизнесийн менежмент, технологийн сургалт зөвлөгөө явуулж байна. Зарим нь дээр дурдсан ЗБГХ-ийн

Баян-Өлгийн бизнес эрхлэгчид үзэсгэлэн худалдаанаас ашиг шим хүртэж байна

МХАҮТ-ын Баян-Өлгий дахь салбар 2004 онд байгуулагдсан боловч мөнгө санхүү, байр сав байхгүйгээс сүүлийн жилүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулаагүй билээ. 2011 онд ХАҮТ Мерси Кортой хамтран ажиллах болжээ. Хамтдаа бид аймгийн 222 бизнес эрхлэгчийг нэг дор цуглуулан чуулж туршлага хуримтлуулах зорилгоор хөрш зэргэлдээ аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулахад туслалцаа үзүүлж байна. Аймгийн ХАҮТ Баян-Өлгий аймагт бизнесүүдийн холбоос үүсгэх зорилгоор ХБЭЗЗБО төслийн хүрээнд 300000 төгрөгийн тэтгэлэг олгох ажлыг дэмжиж ажиллав. ХАҮТ энэ үйл ажиллагаанд 500000 төгрөг хандивласнаас гадна 600000 төгрөгийг хувийн хэвшлээс босгосон байна.

Orb
Stamp
Orb
Stamp

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 16

зээлд мониторинг хийж хяналт тавьж байна. 11 БДБ нийт дүнгээр 8 сая төгрөгийн тэтгэлэг авч түүгээрээ шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ юмуу аргачлал гаргах замаар бизнесээ төрөлжүүлэхэд хөдөөгийн бизнес эрхлэгчдэд тусалж байна. Дэд тэтгэлэг авагчид бизнесээ өргөжүүлэхэд санхүүжилтийн 50%-ийг өөрөөсөө гаргажээ. Мэдлэг ур чадвараа дээшлүүлж шинэчлэл хийнэ ХБЭЗЗБО төсөл өөрийн баг болон гэрээт зөвлөхүүдийн хүчээр 2011 онд 9.586 хүнд 344 удаагийн сургалт, техникийн туслалцаа үзүүлжээ. Эдгээр үйл ажиллагаанд зорилтот бүх 15 аймгийн хоршоодын гишүүд, БДБ-уудын ажилтнууд, орон нутгийн ИНБ-ууд болон төрийн ажилтнууд хамрагджээ. Сургалтын сэдэв нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн борлуулах, цуглуулах ба хадгалах, хоршооны хөгжил, хөрөнгө оруулалт, зээлийн зуучлалыг оруулан бизнесийн ба санхүүгийн менежмент, гэрээ байгуулах ба үнэ хэлэлцэх, нээлттэй худалдан авалтын ажиллагаа, стандартууд ба гурван талт түншлэлийн зарчмууд байв. Орон нутгийн тендер ил тод тунгалаг байдлыг дээшлүүлж байна 12 аймагт явагдсан 14 нэр төрлийн бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерээр нийт 7 тэрбум төгрөгийн дүн бүхий 416 гэрээ байгуулагджээ. Эдгээр тендерийн тунгалаг, нээлттэй байдлыг хэмжих төрийн бараа, ажил үйлчилгээг өрсөлдөөнт байдлаар гэрээлэн гүйцэтгүүлэх индексээр 92%-ийн дундаж оноо авсан нь тендерийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал өндөр байсныг харуулж байна. Монгол улсын Их Хурал төрийн худалдан авалтын тухай хуулийг баталлаа 2011 онд төрийн худалдан авалтын хуулийг хэлэлцэх үед 12 сард Улаанбаатар хотноо болсон “Хийх явцдаа суралцах” сэдэвт чуулга уулзалт үеэр Мерси Кор Сангийн яам болон олон улсын хандивлагч байгууллагуудтай харилцан туршлага солилцов. Чуулга уулзалтад оролцогчид орон нутгийн ИНБ-ууд, төрийн яам агентлагууд болон гурван талт түншлэлийн хороодод зориулж төрийн худалдан авалтын ажиллагааны нээлттэй, өрсөлдөөнт байдлыг дээшлүүлэх талаар хэд хэдэн зөвлөмж гаргалаа. Эдгээр зөвлөмжийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүргүүлэхээс гадна 13 аймгийн янз бүрийн газар хэлтсүүдэд тараасан байна.

4. Фермерээс фермерт төсөл – АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Төслийн зорилго Монголын сүү ба мах боловсруулах жижиг ба дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх Төслийн зорилт Монголын орон нутгийн сүү ба мах боловсруулах жижиг ба дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дотоодын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх Төслийн үр дүн Хэрэгжсэн хуанлийн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хот, болон Архангай, Баянхонгор, Өмнөговь, Ховд зэрэг аймгийн 12 жижиг, дунд үйлдвэрт сургалт, техникийн туслалцаа шууд

Өвөрхангайд 1992 онд байгуулагдсан Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ЛЭОС)-гийн салбар бол 7 суманд 400 гишүүнтэй бөгөөд төрийн шийдвэр гаргалтад олон нийтийн ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой тус байгууллагыг 5 тэргүүлэгчтэй удирдах зөвлөл удирддаг. Төрийн худалдан авалт сэдэвт сургалтанд оролцсоны дараа ЛЭОС ба Мерси Кор аймгийн худалдан авалтын ажиллагааг ил тод нээлттэй болгох зорилгоор түншлэл байгуулав. ЛЭОС нь тендерийн хорооны гишүүн бөгөөд тэр нь тендерийн ажиллагааг хянах үүрэгтэй. 2011 онд ЛЭОС Өвөрхангай аймагт болсон барилгын ажлын 20 тендерийн ажиллагааг хянаж ажилласан байна. Тендерийн хорооны гишүүний хувьд ЛЭОС-ийн хэсэг тендерт оролцох урилгыг орон нутгийн сонин хэвлэл болон радио телевизээр олон нийтэд зарлаж иргэд, сонирхож буй бизнесүүдэд мэдээллийн хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллав. ЛЭОС мөн орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, сонирхсон хувь хүмүүст сургалт явуулж ил тод нээлттэй төрийн худалдан авалтын талаар иргэдийн хурал зохион байгуулав. Төрөөс санхүүжих ажил үйлчилгээ, төслүүдийг 650 сая төгрөгөөр гэрээлэн авснаар орон нутгийн бизнесүүд бэхжсэн байна. Үүний үр дүнд 32 ажлын байр шинээр бий болжээ.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 17

үзүүлсний дотор Улаанбаатар хотноо мах, сүүний бүтээгдэхүүний маркетинг болон зөөлөн бяслаг хийх сэдэвт гурван удаагийн сургалт семинар зохион байгуулагдав. Сургалт зөвлөгөөнийг дараахь сэдвээр явуулжээ:

• Төв аймгийн сүүний жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын гар аргаар сүүн бүтээгдэхүүн хийх, бяслаг хийх арга технологийг боловсронгуй болгох

• Төв, баруун, зүүн аймгуудын махны ЖДҮ-ийн салбарын хатаасан ба утсан махны технологи, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах

• Төв аймгийн сүүний жижиг дунд үйлдвэрийн салбар дахь маркетингийн ур чадварыг сайжруулж, савлагааны стратегитэй болох

• Монголын мах боловсруулах салбарын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн маркетингийн ур чадварыг дээшлүүлж, савалгааны стратегийг томъёолох

• Төв, баруун аймгуудын хүүхэд багачуудад зориулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулж, Монголын сүүний ЖДҮ-д шар сүүний хэрэглээг нэвтрүүлэх

• Баруун аймгуудад ЖДҮ-т зориулсан хиамны технологийг сайжруулах Дээрх үйл ажиллагаагаар 53 хүнийг компани дээр, 56 хүнийг сургалт семинарын үеэр сургасан бөгөөд Америкийн сайн дурын ажилтнуудын танилцуулсан 50 технологийн сургалтыг цаашид зохион байгуулах дээрх хоёр сургалтанд оролцсон 14 БДБ-ын ажилтан байлаа. Бидний санал болгосон АНУ-ын зургаан сайн дурын ажилтан бүгд 2011 оны 4 сараас 11 сар хүртэл хугацаанд Монголд ажиллав. Энэ үед сайн дурын ажилтнуудын заасан сургалтын гол сэдвүүдийг хамарсан тус бүр 10 минутын 6 видео кино хийж, монгол, англи хэлэнд хөрвүүлэн www.mercycorps.org.mn, www.zuvluh.mn сайт болон YouTube дээр олон нийтийн хүртээл болголоо. Бүтээгдэхүүнээ боловсронгуй болгож менежментийнхээ арга барилыг сайжруулав Төслийн харилцагч 12 үйлдвэр 9 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, 41 зөвлөмжөөс талаас илүү хувийг өөрийн менежментэнд ашиглажээ. Ажлын байрны ариун цэврийн норм стандарт, ажиллах орчинг сайжруулахаас өгсүүлээд компанийн бүтэц зохион байгуулалт болон бренд бүтээгдэхүүн болгох шийдлүүд гэх менежментийн шинэлэг арга зөвлөмжүүдийг сайн дурын ажилтны сургалтын дараа хэдэн долоо хоног, сарын дотор практикт хэрэгжүүлсэн байна. Хутга болон бусад исгэх, хэрчих, зүсэх багажыг хурцалж билүүдэх нь үйлдвэрлэлийн чанарт нөлөө багатай үйлдэл гэж би бодож байлаа. Ажилчдынхаа тоог нэмэгдүүлж үр бүтээмжийг дээшлүүлэх нь хамгийн чухал гэж бодож байв. Харин төслийн сайн дурын ажилтан Грэг Хиггинс бизнес бүр ур чадвар сайтай ажилчид, зохистой тоног төхөөхөмж, ажлын байр болон санхүүгийн чадамж гэсэн дөрвөн үндсэн асуудлыг шийдэж чадвал сайн хөгжинэ гэдгийг бидэнд ойлгуулсан" Хан Жаргалант мах боловсруулах компанийн захирал

5. Нийгмийн хамгааллын сүлжээ (НХС) – АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Төслийн зорилго Нийгмийн ядуу буюу эмзэг бүлгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш хамрагдах байдлыг нэмэгдүүлэх замаар тэдэнд дэлхийн санхүүгийн хямрал болон 2010 оны зуднаас учирсан үр нөлөөг багасгах Төслийн зорилтууд

• Эмзэг бүлгийн өрхийн гишүүдийг нийгмийн болон олон нийтийн дэмжлэгийн сүлжээнд оруулах замаар тэдний нийгмийн амьдралд тэгш хамрагдах боломжийг нэмэгдүүлэх

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 18

• Эмзэг бүлгийн өрхийн гишүүдийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй ур чадварыг нэмэгдүүлэх замаар тэдний эдийн засгийн амьдралд тэгш хамрагдах боломжийг сайжруулах

• Ажил олгогчийг дэмжих механизмыг хөгжүүлэн эмзэг бүлгийн өрхийн гишүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх

Төслийн үр дүн Нийгэмд тэгш хамруулах Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтанд нийт дүнгээр 1642 хүн оролцсоны дотор төсөлд өмнө нь таагүй хандаж байсан зарим өрхийн гишүүд мөн хамрагджээ. Суралцагсдын дунд сургалтын өмнө болон дараа нь хийсэн санал асуулгын дүнгээр 97% нь өөрийгөө илүү их хүндэлдэг болж, найз нөхөд, гэрийнхэн болон бусад хүмүүстэй харилцахдаа өөртөө илүү итгэлтэй болсон гэж хариулжээ. Сургалтанд хамрагдсанаар эцэг эхчүүд харилцааны чадвараа дээшлүүлсэнтэй нэгэн адил хүүхдүүд үе тэнгийнхэнтэй зарим нь анх удаагаа хоорондоо яаж зөв харилцаж, тоглож наадахыг сурлаа. Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх ур чадвар, хоол тэжээллэгийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс багш сурган хүмүүжүүлэгчид эцэг эхчүүдэд мөн хичээл заав. Одоогоор 10 аймгийн 8 нь эдгээр цэцэрлэгийг шууд санхүүжүүлэн ажиллуулж байна. Зөвхөн энэ онд л гэхэд 209 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол өгдөг, хүний бүх амьдралын туршид хадгалагдан үлдэх хэрэгтэй ур чадваруудыг эзэмшсэн байна. Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг ахуй амьдралд эерэг нөлөө үзүүлж байна Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх 6 сарын сургалтын хөтөлбөр боловсруулах, зорилтот бүлгийн үр шим хүртэгчдэд хэрэгцээтэй дэмжлэг үзүүлэх орон нутгийн зөвлөхүүдийн сургах зорилгоор Мерси Кор Монгол Өрх сэтгэл заслын холбоо гэх мэргэжлийн байгууллагатай түншилж ажилласан. Үүний үр дүнд орон нутгийн 81 сургагч

НХС төсөл хэрэгжсэн аймгууд

Хэнд ч хэрэггүй хүнээс нийгэмд хэрэгтэй хүн болжээ "Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтанд суухаас өмнө ахуй амьдралаа дээшлүүлж чадна гэж бодож байгаагүй. Харин сургалтанд хамрагдаж миний энэ байдалд бусдыг буруутгаж өөрийн хүч чадал, боломж бололцоогоо хэзээ ч үнэлэхгүй байсныг ухаарч ойлголоо. Би өөрийгөө хэнд ч хэрэггүй хог шаар гэж болож байлаа. Харин одоо бол би хүсэл мөрөөдөлтэй болсон. Шийдвэрээ зөв гаргах ур чадвартай болсноор зорилгодоо хүрэхийн тулд байгаа бүх боломж, нөөцөө дайчилж чаддаг болсон”

Б. Элбэгзаяа, 42 настай эмэгтэй, Баянхонгор аймаг

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 19

багш 10 аймагт иргэдэд суурилсан эмнэлгийн бус аргачлал ашиглан 1600 гаруй хүнд сургалт явуулав. Сургалтын явцад оролцогчид нээлттэй орчинд өөрийн санал бодлоо бусадтайгаа чөлөөтэй хуваалцах, хоорондоо найзалж дотносов. Дуу дуулах, бүжиглэх, биеийн тамир спортын дасгал зэрэг бүлгийн ажлууд чөлөөтэй байж нүүр хагарах, ичиж зовохгүй байхад туслав. Сургагч багш нар оролцогчдод нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн салбараас хүртэж болох нийгмийн хангамжийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй ярив. 1600 үр шим хүртэгчээс 300 нь сургуулийн өмнөх, 3-5 насны хүүхдээ төслийн өдөр өнжүүлэх төвд оруулж, эцэг эхчүүдийн 55% нь ажилтай болжээ. Мэргэжлийн энгийн ур чадвартай болсон хүн ажилд ороход амар 10 аймагт зах зээлд хэрэгцээтэй ур чадвартай болохыг хүссэн бага орлоготой 4000 хүн ваучерын тусламжтайгаар мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд оролцох боломжтой болжээ. Сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгааны дараа 10 аймагт орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 38 төрлийн сургалт зохион байгууллаа. Зочин хүлээж авах, хүнд үйлчлэх ур чадварыг эзэмшүүллээ. Төслийн төгсгөлд 4075 хүн мэргэжлийн чиг баримжаа олгох дамжааг дүүргэснээс 2041 нь байнгын юмуу түр ажлын байртай болсон байна. Эдийн засгийн хөгжилд тэгш хамруулах Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах 4000 хүнээс 80% нь төгсөнө гэж анхны хүлээлт байсан боловч эцсийн дүнгээр сургалтыг төгсөгчдийн хувь 100% байлаа. 700 хүн байнгын ажилтай болно гэж анх төлөвлөснөөс 1504 нь байнгын ажил эрхлэх болсноос 1203 нь хөдөлмөрийн зах зээлийн өдөрлөгүүд, иргэдийн бүлгүүд юмуу өөрийн бизнестэй болох замаар ажил олсон юмуу ажлын байрыг бий болгов. Ажлын зард НХС төслийн сургалтад оролцогчдыг ажилд авна гэж онцгойлдог болжээ. Мэргэжлийн чиг баримжаа олгох болон нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтуудын үр дүнд 200 хүн өөртөө итгэлтэй болж иргэдийн 41 бүлэг байгуулж бизнесээ эхлүүлжээ. Мерси Кор бизнесийн гарааны хөрөнгө олгохоос гадна олон бизнест бусад төслөөрөө дамжуулан байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Орон нутгийн ажлын байрны зах зээл анх төсөөлж байснаас илүү их хүчин чадал, потенциалтайгаа, харин НХС төслийн үр шим хүртэгчид анх таамагдаж байснаас хариуцлагын өндөр чадвартайгаа илтгэн харууллаа. Ажил олгогчдыг дэмжих механизм Орон нутгийн 151 ажил олгогч бизнесээ өргөжүүлэхэд өөрийн хөрөнгөнөөс 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэ ажлын байр гаргах бүрт нөхөн олгох 600 ам. долларын тэтгэлгийн тусламжтайгаар 418 ажлын байр шинээр бий болгожээ. Хувийн хэвшлийнхэн нийт хөрөнгө оруулалтын 87%-тай тэнцэх хөрөнгийг зарцуулжээ. Тэтгэлэг авсан 7 ажил олгогч өөрийн бизнесээ байгуулж хожим хамтран суралцагсдаа ажилд авсан нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад оролцогсод байлаа. Дээрх механизмын тусламжтайгаар мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг амжилттай төгссөн 418 хүн шинэ ажилтай болсон байна. Хөдөлмөрийн зах зээлийн өдөрлөгүүд болон телевизийн шууд нэвтрүүлгүүд зорилтот аймгуудад 30 удаа явагдсанаар ур чадвар эзэмшсэн ажил хайгчдыг ажил олгогчидтой холбон зуучилж, 741 ажлын байр шинээр бий болоход туслав. Дээрх жишээнүүд өөртөө итгэх итгэл, боломж бололцооны хүртээмж болон иргэдийн хамтын хүч сэтгэл зүрх байвал ямар гайхалтай үр дүнд хүрч болдгийг тодхон харуулж байна.

6. Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх төсөл (ОНХБИЭОБТ-2) – АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг

ОНХБИЭОБ-2 төсөл нь 2009-2010 онуудад Мерси Короос гурван аймагт хэрэгжүүлж шагнал авсан ОНХБИЭОБ төслийн үргэлжлэл юм. Тус төсөл 2011 оны 7 сард албан ёсоор эхэлж Архангай, Дундговь, Өвөрхангай зэрэг хуучин гурван аймгаас гадна Увс, Баянхонгор болон Улаанбаатар хотын Баянгол дүүргийг хамарч байгаа болно. Төслийн зорилго Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нийгмийн амьдралд бүрэн хэмжээгээр оролцох эрхийг нь сайжруулах Төслийн зорилтууд 1. 2010 онд шинээр батлагдсан барилга, явган замын хүртээмжийн стандартын хэрэгжилтийг хангах

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 20

2. Чанартай олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг аймаг дүүргийн ХХҮХ-тэй хамтран ХБИ-эд хүргэх замаар ХБИ-ийн амьжиргааны боломж, чадавхи болон амьдрах ур чадварыг сайжруулах

Төслийн үр дүн Суурь төвшний судалгаа Төслийн зорилтот бүс нутагт төслийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хэмжих зорилго бүхий суурь судалгааг 8 сард хийжээ. Судалгаанд нийт 1515 хүн буюу 542 эрэгтэй, 973 эмэгтэй хүнийг оролцуулж санал асуулга авав. Түүнчлэн 23 төрийн ажилтнаас ярилцлага авсан ба хөгжлийн бэрхшээлтэй 64 хүн фокус бүлгийн ярилцлаганд оролцлоо. Суурь судалгааны үр дүнгээс гэвэл:

• Судалгаанд оролцогсдын 60% нь барилгын стандарт зураг төслийн талаар мэддэг. • 56% нь налуу замыг зөвхөн ХБИ-д зориулж барьсан гэж байхад 20.3% нь бүх хүнд

зориулагдсан гэж хэлжээ. • Оролцогчдын ихэнх нь засгийн газрын яам агентлагууд болон барилга эзэмшигч нар ХБИ-д

зориулан гадна доторхи орчин, гарцаа хүртээмжтэй болгохыг хариуцах ёстой гэж хариулжээ. • Ярилцлага авсан 23 төрийн албан тушаалтны дөрөвхөн нь хүртээмжтэй стандартыг баталсан

тухай сонссон байна. • Хүртээмжтэй байдлыг үнэлэх 5 өдрийн аяны үеэр 516 ХБИ олон нийтийн, хөл хөдөлгөөн

ихтэй барилгууд, хөгжлийн бэрхшээлтэй 300 хүүхэд ерөнхий боловсролын сургуулиудаар үйлчлүүлжээ.

• Үнэлсэн 75 явган замаас зөвхөн 5 нь ХБИ-д хүртээмжтэй байлаа. • Олон нийтийн, хөл хөдөлгөөн ихтэй 114 барилга байгууламжийг хүртээмжтэй байдлын

шалгуураар үнэлсэн бөгөөд 40.6% нь огт хүртээмжгүй болохыг тогтоожээ. Саадгүй орчин өдөрлөг 12 ХБИБ болон Мерси Корын төлөөллөөс бүрдсэн хүртээмжтэй байдлыг сурталчлах зорилготой, тахир дутуу хүний тэргэнцэр, дэлгүүрийн тэргэнцэр, дугуйтай чемодан түрсэн хүмүүсийн жагсаалын цувааг АНУ-ын элчин сайд Жонатан Эддлтон болон АНУ-ын ОУХА-ын суурин захирал Чак Хоуэл нар үдэж гаргаж АНУ-ын ЭСЯ-аас гарчээ. Жагсагчдын зорилго бол ХБИ, өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй эхчүүд болон бусад хүмүүс Улаанбаатараар явахад хичнээн их саад бэрхшээлтэй учирдгийг харуулах явдал байлаа. Монгол улсын Үндэсний Их Сургууль, Улаанбаатар хотын захиргаагаар зочилсны дараа жагсагчид Сүхбаатарын талбайд хүрэлцэн иржээ. Тэнд тус арга хэмжээнд нэгдэж оролцох гэж хүлээж байсан ХБИБ-ууд, хувийн хэвшил, ТББ-ууд төлөөлөл болох 518 хүн, төрийн 4 яам агентлагийн 77 албан тушаалтан хүлээж байв. Саадгүй орчин өдөрлөгт оролцогчид Зорилтот аймаг, хот

Оролцогчид Бүгд

ТББ ХБИБ Төрийн байгууллагууд

Хувийн бизнесүүд Эр Эм

Архангай 54 23 77 8 6 6 5 Увс 9 28 37 4 3 5 - Дундговь 25 39 64 - 2 3 - Баянхонгор 35 85 120 - 2 6 6 Улаанбаатар 93 127 220 18 3 - Бүгд 216 302 518 12 31 23 11 Олны нүднээс ихэвчлэн далд байдаг ХБИ-ийн хувьд саадгүй орчин өдөрлөг бол нийгмийн амьдралд оролцох боломж олгодог арга хэмжээ юм. Арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүд, иргэд, төрийн албан тушаалтнууд зохиогдсон төрөл бүрийн спортын болон соёл урлагийн үйл ажиллагаагаар хоорондоо уулзаж харилцаа холбоо тогтоох боломжтой байлаа. ХБИ дартс, гар бөмбөг, шатар болон спортын бусад тэмцээнд оролцон өөр хоорондоо өрсөлдөж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Миний мөрөөдөл” сэдэвт зургийн уралдаанд оролцсон байна. Төрийн түшмэд өөрийн аймагт бүх хүмүүст хүртээмжтэй орчин бүрдүүлэх, барилгын зохих стандартуудыг нэвтрүүлэхэд хүчин чармайлт гарган хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 21

Сургалт, техникийн туслалцаа 11 сард төслийн баг Улаанбаатар хотод Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газартай хамтран сургагч багшийг сургах сургалт зохион байгуулж төрийн барилгын байгууллагуудын 45 инженер техникийн ажилчдыг хамруулав. 7 төрийн яам агентлагийг төлөөлж 38 инженер, түншлэгч ХБИБ-уудаас 7 инженер ирж оролцов. Архангай, Өвөрхангай, Увс, Баянхонгор, Дундговь аймгийн инженер, байцаагч болон ХБИБ-ын төлөөлөгч нар барилгын зураг төсөл боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай ХБИ-д хүртээмжтэй барилгын стандартын нарийвчилсан шаардлагын тухай мэдэж авав. Эл хамтарсан сургалтаар өөр өөр чиглэлийн мэргэжилтнүүдийг хооронд нь уулзуулж танилцуулсан нь зорилтот аймгуудад эдгээр стандартуудыг өргөн мөрдүүлэхэд хамтран хяналт тавьж ажиллахад тус болох учиртай. Орон нутгийн ХБИБ-уудыг чадавхижуулах Орон нутгийн ХБИБ-уудад зориулсан 7 төрлийн сургалтанд төслийн зорилтот бүс нутгийн ХБИБ-уудын 294 хүнийг хамруулан явууллаа. ХБИБ-уудын ажилтнуудын өөр өөр мэдлэг чадвар, арга туршлагаас шалтгаалан сургалтын сэдвийг төслийн аймгийн тухайн нөхцөлд тохируулж боловсруулсан байна. Мерси Корын заасан сэдвийн дотор хөгжлийн бэрхшээлтэй байдлын нийгмийн загвар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, санхүүгийн менежмент болон бусад хэрэгтэй ур чадвар эзэмшүүлэх сургалт оржээ. Олон нийтэд сурталчлах матеjиалууд ОНХБИЭОБ-2 төслийн хүрээнд төслийн зорилтот бүс нутгийн иргэд, төрийн ажилтнууд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй орчин нэртэй ном товхимол бэлтгэж тараажээ. Түүнчлэн Архангай аймгийн ажлын хэсгээс дэд бүтцийн хүртээмжтэй стандартуудын талаар 600 ширхэг брошур хэвлэж аймгийн төвийн олон нийтийн, хөл хөдөлгөөн ихтэй барилгуудын эздэд тараасан байна.

7. Монгол Ралли ба Монгол Дарби – Адвенчүристс ТББ Төслийн зорилго Мерси Кор Их Британид төвтэй байгууллагаас жижиг хэмжээний тэтгэлэг авч түүнийгээ хөдөө орон нутагт нийгэм, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд зориулж байна. Монгол Ралли болон Монгол Дарби төслүүд 11 аймагт хэрэгжиж багагүй амжилт олжээ. Мерси Кор тус бүр дунджаар 1,25 сая төгрөгтэй тэнцэх тэтгэлгийг хөдөөгийн эмзэг бүлгийн 1322 хүнд олгосноор эдийн засгийн өсөлт, бүтцийн төрөлжилт, нийгмийн халамжийн амин чухал үйлчилгээ үзүүлэх, ажлын байр, баталгаатай амьжиргаа бий болоход хүргэх орон нутгийнхаа амьдралд идэвхтэй оролцогч болоход нөлөөлжээ. Эдгээр үйл ажиллагаа шууд бусаар хөдөөний 5900 хүнд хүрсэн байна. Төслийн үр дүн Иргэдийн бүлгийн тэтгэлэг 2011 онд Мерси Кор 11 аймгийн 230 иргэдийн бүлгийг төлөөлсөн 102 ИНБ-аас төслийн санал авсан байна. Мерси Кор 74 иргэдийн бүлэгтэй ажилладаг орон нутгийн 40 ИНБ-д нийт 92.4 сая төгрөгийн дүн бүхий тэтгэлгүүдийг олгожээ.

Тэтгэврийн мөнгө хаана ч хүрэхгүй байна “Мерси Корын тусламжгүйгээр бид бизнесээ эхлүүлж чадахгүй байсан. Энэ тусламжийг авснаар бид санхүүгийн чадамжаа сайжруулснаар барахгүй бид олон хэрэгтэй зүйл сурч авсан. Хэрвээ Мерси Кор дэмжээгүй байсан бол бид их хэцүү байдалд орох байсан. 3 жилийн дараа гэхэд бидний бизнес сайхан болсон байна гэж бид бодож буй” Ч. Дуламсүрэн, бүлгийн гишүүн Чунтай, Дуламсүрэн, Дүнсэл гэх гурван хөгшин Ховд аймагт амьдардаг. Өндөр настай, хөжлийн бэрхшээлтэй энэ хүмүүст мөнгө олж амьдрахад хэцүү байлаа. Монгол Ралли төслөөс тэд тэтгэлэг авч хүнсний ногоо тариалж эхлэв. Харин тариалах талбай нь маш их хогтой байсан учраас тэд эхлээд тайбайгаа цэвэрлэж хөрсөө бэлтгэн боловсруулжээ. Төслийн хүрээнд эхний жилдээ хамтдаа багаар ажилласан нь энэ байлаа.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 22

Санхүүжилт авсан төслүүд аймаг бүрийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бодлоготой нийцэж, орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж, төр ба иргэний нийгмийн хооронд хамтран ажиллах эерэг харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Бидний зорилго нийцэж байсан тул Мерси Кор Баянхонгор, Дорноговь, Төв, Ховд, Сүхбаатар, Говьсүмбэр зэрэг 6 аймгийн төрийн байгууллагуудтай түншлэл тогтоосон байна. Аймгийн ХХҮГ-ууд иргэдийн бүлгүүдэд 31 сая төгрөгийн тэтгэлэг өгсөн ба Мерси Кор тэдэнтэй хамтран ажилладаг ИНБ-уудыг шууд санхүүжүүлжээ. Сургалт, техникийн туслалцаа Төслийн амжилттай хэрэгжилтийг хангах зорилгоор Мерси Кор тэтгэлэг олгохоос гадна ИНБ-ууд болон иргэдийн бүлгүүдэд зориулж холбогдох чадавхижуулах сургалт зөвлөгөө зохион байгуулав. Орон нутгийн ИНБ-уудын ажилтнууд болон иргэдийн бүлгүүдийн ахлагчдаас бүрдсэн нийт 296 хүн (225 нь эмэгтэй) Мерси Корын зохион байгуулсан чадавхи бэхжүүлэх зургаан төрлийн сургалтад оролцлоо. Орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх 67 иргэдийн бүлэг орлого олох үйл ажиллагаагаа эхэлж юмуу үргэлжлүүлж 260 түр болон байнгын ажлын байр бий болгожээ. Бүлгийн борлуулалтын нийт хэмжээ төсөл хэрэгжсэн 4-өөс 6 сарын хугацаанд 188.6 сая төгрөг хүрсэн байна. Орон нутгийн 363 иргэн орон нутгийн ИНБ-уудын явуулсан дамжаанд хамрагдсанаар өөрийн бизнесээ, үйлчилгээгээ илүү үр ашигтай болон тогтвортой явуулах чадвартай болжээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүргэлтийг сайжруулав 7 иргэдийн бүлгийн 26 гишүүн хөдөөний хөгшин настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өдөр өнжүүлэх анги ажиллуулах, гэрээр асрах болон сэргээн засах үйлчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх замаар нийгмийн халамжийн үйлчилгээ хүргэхэд хувь нэмрээ оруулав. Энэ ажлын хүрээнд 130 өндөр настан, 10 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулжээ. Хөдөөний бизнесүүдийг идэвхжүүлэх 66 иргэдийн бүлэг буюу 2010 онд тэтгэлэг авагчдын 80% нь 2011 онд зарласан төслийн уралдаанд оролцжээ. Эдгээр иргэдийн бүлгүүд төслийн санхүүжилтийн хугацаанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж орон нутгийн иргэдийг хөгжүүлэх тэтгэлэгт төслүүд тогтвортой хэрэгжиж буйг илтгэн харууллаа. Эдгээр иргэдийн бүлгүүдийн гурав нь албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг таниулан сурталчлав 2011 оны дэд тэтгэлэг авагч нь Хүүхдэд чанартай боловсрол нэртэй төсөл хэрэгжүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо (ХБХЭЭХ) байлаа. Төслийн хугацаанд ХБХЭЭХ-ны Улаанбаатар дахь төв оффис нь Архангай, Дундговь, Баянхонгор аймаг дахь гурван салбаруудтайгаа нягт холбоотой ажиллав. Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 387 эцэг эх сургалт техникийн туслалцаанд хамрагдаж нөлөөллийн ажил явуулах, физик эмчилгээ хийх, картоноор янз бүрийн хэрэгтэй зүйл хийх, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргах талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдтэй ажиллахаас гадна ХБХЭЭХ нь ерөнхий боловсролын ба цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчид, орон нутгийн боловсрол соёлын газрын ажилтан мэргэжилтнүүд зэрэг төрийн албан хаагчидтай нягт холбоотой ажиллалаа. Нийт дүнгээр 186 төрийн ажилтан чадавхи бэхжүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагджээ. Эцэг эхчүүдийн явуулж буй нөлөөллийн ажлын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй 63 хүүхэд 2012 оны хичээлийн жилд хоёр аймгийн болон Улаанбаатар хотын нэгэн дүүргийн бага сургуулиудад элсэн орох боломжтой болсон байна. Мерси Кор Архангай аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, ХБХ-үүд, тэдний эцэг эхчүүдийн дунд судалгаа хийх зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролд хамруулах талаар судалгаа мөн явууллаа. Тус судалгаа хийсний үр дүнд аймгийн соёл боловсролын газар ангидаа ХБХ-тэй зургаан багшийн цалинг 5-10%-иар нэмсэн байна. Бүтээгдэхүүндээ нэмүү өртөг нэмдэг бизнесийн тоо өсгөх Орон нутгийн 6 ЖДҮ тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажлын байраа сайжруулахад хийсэн 43.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын 49%-ийг гаргажээ. Үлдсэн 51%-ийг Монгол Ралли төслийн тэтгэлгээс

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 23

гаргасан ба Өвөрхангай, Завхан, Архангай, Төв аймагт эдгээр ЖДҮ-үүд 26 байнгын ба түр ажлын байрыг шинээр бий болгожээ. Орон нутгийн 68 өрх ЖДҮ-үүдэд ноос, сүү зэрэг түүхий эд нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

8. Мал аж ахуйн эрсдлийг урьчилан мэдээлэх тогтолцоо (МААЭУМТ) – Дэлхийн Банк

Төслийн зорилго

• Монгол орны нийт нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд ган, зудын урьдчилсан сэрэмжлүүлэг хүргэх эрсдэлийн менежментийн Мал Аж Ахуйн урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо (МААЭУМТ) бүхий технологи боловсруулах

Төслийн зорилтууд

1. Бэлчээрийн тухайн үеийн болон ирээдүйн төлөв байдлыг орон зай, цаг хугацааны өндөр нарийвчлалтайгаар үнэлэх бэлчээрийн мониторингийн тогтолцоо бүрдүүлэх

2. Малын (хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ) тэжээллэгийн менежментийн систем нэвтрүүлж, улмаар тэжээлийн тэнцвэржилтийг тодорхойлох, малын тарга хүчний өөрчлөлт, оновчтой тэжээлийн жорыг тогтоон үнэлэх

3. Бэлчээрийн төлөв байдлын ба малын тэжээллэгийн мэдээллийг малчид, холбогдох орон нутгийн болон үндэсний байгууллагуудад хүргэх харилцаа холбооны оновчтой тогтолцоо бүрдүүлэх

Төслийн үр дүн Бэлчээрийн хяналтын цэгүүд Бэлчээрийн хяналтын сүлжээ 803 хяналтын цэгээрээ Монгол улсын бүх 21 аймгийг хамарч байна. Ургамлын дээж цуглуулах, мал сүргийн нягтралыг тогтоох, малын ихэвчлэн иддэг ургамлын талаарх судалгааны өгөгдөл мэдээлэл цуглуулах ажлын явц 85%-тай байна. Хяналтын цэгүүдэд бэлчээрийн байдлын загварыг гаргахад ашиглагддаг PHYGROW загварчлалын тусламжтайгаар төслийн баг 2008 оноос хойш хээрийн судалгаагаар цуглуулсан бүх өгөгдөл мэдээллийг загварчлалд оруулж ажиллав. Шинээр үүсгэсэн 290 цэгийг оролцуулан загварчлалыг хяналтын 453 цэгт тохируулсан байна. Бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг сумдад хүргэв Малчид, мал аж ахуйн үйлдвэрлэгчид, төвийн болон орон нутгийн төрийн албан тушаалтнуудад бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан түгээлээ:

• Бэлчээрийн төлөв байдлын зургийг бүс нутгийн, аймгийн, сумын төвшинд газар зүйн бүсийн байдалд тохируулж 15 хоног тутам гаргаж байна.

• Зургийг хоёр сар болгон шинэчилж GLEWS вэбсайтад тавьж байна (http://glews.brc.tamus.edu/mongolia/)

• Бэлчээрийн талаарх мэдээллийг радиогоор Баасан гараг бүрийн 15:15 цагт цацаж байна. • Мөн Өнөөдөр сонинд сард хоёр удаа нийтэлж байна. • Дөрвөн өөр төрлийн бэлчээрийн зургийг зургийн тайлбар, санал хүсэлт авах маягтын хамт

хэвлэж говийн 8 аймгийн 176 суманд тараажээ. • Аймаг сумдын байгалийн гамшигтай тэмцэх, бэлэн байдлыг дээшлүүлэх онцгой байдлын

төлөвлөгөө боловсруулахад тус дэм үзүүлэх үүднээс төслийн баг төслийн үйл ажиллагаа болон зурган бүтээгдэхүүний талаар Хөвсгөл аймгийн Мөрөн хот болон 4 сумын төрийн албан тушаалтнуудад танилцуулга хийлээ.

Тэжээлийн ургамал дахь уураг, малын тэжээллэгийг хянах орцын нормыг тогтоов Химийн үнэ өртөг өндөртэй шинжилгээ хийхгүйгээр Ус цаг уур, орчны шинжилгээний газар (УЦУОШГ)-ын хяналтын цэгүүдээс авсан бүх дээжид орцын нийтлэг норм тогтоох зорилгоор УЦУОШГ-ын 19 аймаг дахь хяналтын цэгүүдээс авсан тэжээллэгийн хяналтын дээжүүдийг 8 дугаар сараас хойш шинжиллээ. Үхэр, адууны тэжээллэгийн нөхцлийг хянаж үнэлэх орцын жишиг норм тогтоохын тулд үхэр адууны баасын ба хүнс тэжээлийн дээжүүдийг цуглууллаа.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 24

Гамшгийн менежментийн индекс нэвтрүүлэв Бидний түншлэгч байгууллага болох Техасын ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн бэлчээрийн төлөв байдлыг улсын ба бүс нутгийн цаг уурын мэдээнд тусгадаг Мал аж ахуйн гамшгийн эрсдлийн индексийн шинэ модуль боловсруулан гаргаж, УЦУОШГ, УЦУХ, БОМТ зэрэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөгчдөд танилцуулав. Тус модуль нь эмзэг бүсийг тодорхойлоход олон эх үүсвэрийн өгөгдөл ашиглаж, олон хүчин зүйлсийг үнэлэх олон улсын аргачлалаар өгөгдлийг нэгтгэн цуглуулах зэрэг давуу талтай юм.

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 25

III. Монгол улсын засгийн газар, яам агентлагтай хамтран ажилласан нь Мерси Кор Монгол байгууллага эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгмийн оролцоог өргөжүүлэх зорилгод нэгдэж, төсөл хөтөлбөрүүдийнхээ Монгол улсын бүх шатны төр захиргааны байгууллагуудтай түншилж хамтран ажиллаж байна. ЯЯААММДД Мерси Кор Монгол хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах, сайн засаглалыг бэхжүүлэх гэсэн Монгол улсын Засгийн газрын хөгжлийн бодлогын чиглэлүүдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхдээ дараахь яамд, газруудтай нээлттэй, илэн далангуй, энгийн сайхан харилцаа тогтоосонд их ач холбогдол өгч өндөр үнэлдэг билээ. Үүнд:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Ерөнхий боловсролын газар

Сангийн яам

Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газар Санхүү, эдийн засгийн бодлогын газар Худалдан авах ажиллагааны бодлогын газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Жижиг, дунд үйлдвэрийн газар Хүнсний үйлдвэрлэл, худаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Мал эмнэлэг, үржлийн газар

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам

Мерси Кор байгууллага төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ янз бүрийн төрийн, орон нутгийн ба төрийн бус байгууллага, агентлагуудтай хамтран ажиллах, хэрэгжилтээ зохицуулах зайлшгүй шаардлага гардаг. 2011 онд Улаанбаатар болон орон нутагт хамтран ажилласан байгууллагуудын дотор: Агентлагууд: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Газрын харилцаа, барилга, геодези, газар зүйн газар Боловсролын байгууллагууд: Хүнсний технологийн коллежийн мах, сүүний сургалтын төв, Монгол улсын Хөдаа аж ахуйн их сургууль, Мал эмнэлэг, биотехнологийн сургууль Банкууд: Хас банк, ХААН банк, Хадгаламж банк, Шуудан банк, Голомт банк

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 26

Эрдэм шинжилгээний байгууллагууд: Нийгмийн ажлын хөгжлийн төв, Газар зүйн хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол улсын Шинжлэх Ухааны академи, Шим тэжээл судлалын төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори ИНБ-ууд: Монголын махны холбоо, Монгол Өрх сэтгэл заслын холбоо, Монголын мал эмнэлгийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Ноос ноолуурын холбоо, сарлаг холбоо, Монгол сарлаг нийгэмлэг, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын тархины саажилттай хүүхдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монгол бактриан нийгэмлэг, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо, Айвуун, ХБХЭЭХ, Хуурай газрын тогтвортой хөгжил хүрээлэн, Хүнсний худалдааны зах, төвүүдийн эздийн холбоо, Монголын бэлчээрийн менежментийн холбоо, Оюуны гэгээ ТББ, Төгс Ариун Ирээдүй, бусад Олон улсын байгууллага, төслүүд: Ногоон Алт бэлчээрийн экосистемийн удирдлага хөтөлбөр, Техасын ХААИС, Италийн AIFO нийгэмлэг, ЗХАМЭ, бусад Нийслэлийн газар, хэлтсүүд: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Баянгол дүүргийн ЗДТГ ААЙЙММААГГ,, ССУУММДД Мерси Корын хөтөлбөрийн ажилтнууд ба оролцогч бусад байгууллагууд аймаг, сумын төрийн албан тушаалтнууд, газар албадтай үр дүнтэй хамтран ажиллаж төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна. Засаг даргын тамгын газраас гадна бид дараахь аймгуудын хөгжлийн бодлогын, хүнс хөдөө аж ахуйн, ЖДҮ-ийн, хөдөлмөр халамжийн үйлчилгээний, боловсрол соёлын (сургуулийн захирал, багш сурган хүмүүжүүлэгчид), татварын болон төрийн бусад газар хэлтсүүдтэй үйл ажиллагаагаа зохицуулан явуулж байна, үүнд:

Архангай Говь-Алтай Төв Баянхонгор Говь-Сүмбэр Өвөрхангай Баян-Өлгий Хэнтий Өмнөговь Дундговь Ховд Увс Дорноговь Хөвсгөл Завхан Дорнод Сүхбаатар

Мерси Кор Монгол - 2011 оны жилийн тайлан 27

IV. Санхүүгийн нэгдсэн тайлан

Төсөл Хандивлагч 2011 оны нийт төслийн төсөв

(төг)

Төслийн зардал

(төг) ХАБДХ Хөдөөгийн Агробизнесийг Дэмжих Хөтөлбөр

АНУ-ын ХААД 1 887 960 000 1 801 149 082

ЗБГХ Зээлийн Баталгаа Гаргах Хөтөлбөр

АНУ-ын ХААД 251 728 000 250 362 376

ХБЭЗЗБОТ Хөдөөгийн Бизнес Эрхлэгчдэд Зах Зээлийн Боломж Олгох Төсөл

ШХХАА 1 893 976 299 1 881 592 540

ФФ Фермерээс Фермерт АНУ-ын ОУХА 125 856 448 125 856 448

Монгол Дарби Хөдөөгийн бизнесийг өргөжүүлэх, зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх төслүүд

Адвенчүристс ТББ 56 324 140 54 407 231

НХС Нийгмийн Хамгааллын Сүлжээ

АНУ-ын ОУХА 1 699 162 741 1 653 447 678

ОНХБИЭОБТ-2 Орон Нутгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд Ээлтэй Орчин Бүрдүүлэх Төсөл

АНУ-ын ОУХА 99 604 994 86 313 755

МР Монгол Ралли Адвенчүристс 268 207 374 259 451 015

МААЭУМТ Мал Аж Ахуйн Эрсдлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо

Дэлхийн Банк 487 471 272 483 667 662

Нийт дүн 6 770 291 268 6 596 247 787