Арбитрын тухай хуулийн танилцуулга

Post on 21-Feb-2017

127 views 7 download

Transcript of Арбитрын тухай хуулийн танилцуулга

АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2017.01.31

Агуулга • Танилцуулга;• Үндэслэл шаардлага; • Зохицуулах харилцаа, үйлчлэх хүрээ;• Шинэлэг зохицуулалт;• Нэмэлт өөрчлөлт орох, хүчингүй болох хуулиуд.

Танилцуулга

Өдгөө Монгол Улсад мөрдөгдөж буй “Арбитрын тухай хууль” нь 2003 онд батлагдсан бөгөөд 8 бүлэг, 43 зүйлээс бүрдсэн хууль юм.

“Арбитрын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгa

нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан бөгөөд 9 бүлэг, 52 зүйлээс бүрдэнэ.

Үндэслэл, шаардлага

• ; Хууль зүйн шаардлага Практик шаардлага

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг; Шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн статистик тоо;

МУ-ын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр;

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 80 орчим хуульд маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан;

ҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитраар шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тоо;

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 2006-12-04-ны өдрийн А/61/453 тоот тогтоол

Бизнесийн байгууллага, судалгааны байгууллага, хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаа

Олон улсын худалдааны арбитрын загвар хууль

Хуулийн зорилтЭнэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг арбитрын

журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг Олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршино.

Хуулийн үйлчлэх хүрээ • Арбитрын ажиллагааны харъяалал нь Монгол Улс бол энэ хууль

үйлчилнэ;• Харъяалал нь Монгол Улсаас өөр улс, эсхүл тодорхойлогдоогүй

байсан ч арбитрын ажиллагаанд хуулийн дараах зүйл заалт үйлчилнэ.– Арбитрын хэлэлцээр ба шүүхэд нэхэмжлэл гаргах;– Арбитрын хэлэлцээр ба шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар

шүүхээс арга хэмжээ авах;– Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх;– Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс татгалзах үндэслэл;– Шүүхээс авах түр арга хэмжээ;– Нотлох баримт бүрдүүлэхэд шүүх туслалцаа үзүүлэх;– Үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх;– Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл.

Шинэлэг зохицуулалт

Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан

тогтоол

1/ Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ /“түр арга хэмжээ” гэх/-г маргааныг эцэслэн шийдвэрлэхээс өмнө үндсэн шийдвэрээр, эсхүл бусад хэлбэрээр аль нэг талд үүрэг болгосон арга хэмжээ юм.

Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах 4 төрлийн арга хэмжээ авхуулахаар арбитрт хүсэлт гаргаж болно.

1.Маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл одоогийн байгаа нөхцөл байдлаа хэвээр хадгалах, эсхүл сэргээх ;2.Одоогийн, эсхүл учирч болох хохирлыг нэмэгдүүлэх, эсхүл арбитрын ажиллагаанд бэрхшээл учруулах үйлдэл хийхгүй байх, тэдгээрээс урдьчилан сэргийлэх арга хэмжээ авах;3.Арбитрын үндсэн шийдвэрийн биелэлтийг хангахад шаардлагатай байж болох хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах;4.Маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой уг маргаантай холбоотой байж болох нотлох баримтыг хамгаалах.

Түр арга хэмжээ авах нөхцөл

Түр арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан тал дараах нөхцөл байдлыг тогтооно.

1.Тухайн арга хэмжээг аваагүй тохиолдолд үндсэн шийдвэрийн дагуу төлүүлж болох хохирлыг хангалттай барагдуулах боломжгүй бөгөөд уг хохирлын хэмжээ нь тухайн арга хэмжээг авсны улмаас уг арга хэмжээнд холбогдох этгээдэд учирч болох хохирлоос үлэмж их байх;2.Маргааныг хүсэлт гаргагч талд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй магадлал байгаа.

2/ Түр арга хэмжээ авхуулах тухай хүсэлтээ урьдчилсан тогтоол гаргуулах тухай өргөдөлд хавсаргаж болно.

Урьдчилсан тогтоол гаргах үндэслэл- түр арга хэмжээ авах тухай нэг талын хүсэлтийг уг хүсэлтэд холбогдох нөгөө талд урьдчилан мэдэгдэх нь уг арга хэмжээний зорилгод саад учруулах эрсдэлтэй гэж арбитрын бүрэлдэхүүн үзсэн.

Урьдчилсан тогтоол гаргах тусгай журам

АРБИТРЫН ЗАРДАЛ

Арбитрын зардалд ямар зардал хамаарахыг олон улсын жишигт нийцүүлсэн.

Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-т “гэрч, шинжээч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах, шинжилгээ хийлгэх зэрэг арбитрын бусад ажиллагаа явуулахад гарсан хөлс, зардал”

Тухайн нөхцөл байдалд түр арга хэмжээ авах, урьдчилсан тогтоол гаргах шаардлагагүй байсныг арбитрын бүрэлдхүүн хожим тогтоосон бол уг арга хэмжээний улмаас учирсан хохирлыг хүсэлт гаргасан тал хариуцна.

НУУЦЛАЛ

Талууд өөрөөр тохиролцоогүй бол доор дурдсанаас бусад тохиолдолд арбитрын шийдвэр, тогтоол, талуудаас ирүүлсэн мэдээллийн нууцлалыг талууд, арбитрын бүрэлдэхүүн, байнгын арбитр хадгалах үүрэгтэй. (50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг)

•Тухайн тал нь мэдээллийг ил тод болгох үүргийг хуулиар хүлээсэн;•Хууль ёсны эрхээ хамгаалах, хэрэгжүүлэхэд шаардлагатай болсон;•Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох, гүйцэтгүүлэхээр шүүхэд өргөдөл гаргасан.

ДАМПУУРАЛ

“Арбитрын хэлэлцээр бүхий гэрээний аль нэг талтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн бөгөөд хэрэг гүйцэтгэгч эрх хүлээн авагч уг гэрээнээс татгалзаагүй бол арбитрын хэлэлцээр нь тухайн этгээдийн хувьд хүчин төгөлдөр байна”.(51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг)

“Дампуурлын хэргийг хянаж байгаа харьяалах шүүх дараах тохиолдолд маргааныг шийдвэрлүүлэхээр арбитрт шилжүүлж болно”.(51.2 дахь хэсэг)

– Тухайн маргаан нь арбитрын хэлэлцээрт хамаарч байгаа;– Дампуурлын хэргийн хариуцагч нь дампуурлын хэрэг үүсгэхээс

өмнө арбитрын хэлэлцээр байгуулсан;– Хэрэг гүйцэтгэгч эрх хүлээн авагч нь арбитрын хэлэлцээрийг

агуулсан гэрээнээс татгалзаагүй.

Нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулиуд

1. Иргэний хууль; 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль;3. Газрын тосны тухай хууль;4. Газрын тухай хууль; 5. Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль;6. Концессийн тухай хууль;7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль;8. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай

хууль;9. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай

хууль;10. Вальютын зохицуулалтын тухай хууль;11. Векселийн тухай хууль;12. Эрүүгийн хууль;13. Эрчим хүчний тухай хууль;14. Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;15. Харилцаа холбооны тухай хууль;16. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль;17. Даатгалын тухай хууль;18. Даатгалын мэргэжилийн оролцогчийн тухай хууль.